Welcome to Scribd, the world's digital library. Read, publish, and share books and documents. See more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
3Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
MFIA 179x256 Book

MFIA 179x256 Book

Ratings: (0)|Views: 794|Likes:
MFIA 179x256 Book
MFIA 179x256 Book

More info:

Published by: Амар Эрдэнэцогт on Apr 16, 2013
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as PDF, TXT or read online from Scribd
See more
See less

06/09/2014

pdf

text

original

 
1991-2011
 УЛААНБААТАР ХОТ
 Монголын Хүнсчдийн холбоо үүсгэн байгуулагдсаны20 жилийн ойд зориулав.
 
2
 ХАМТДАА 
ТУУЛСАН
20
 ЖИЛ 
Манай салбарын том, жижиг, хуучин, шинэ үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хамт олон мэргэжил, нийгмийн хариуцлагыг ухамсраараа санаа нэгдэн Монголын Хүнсчдийн холбоо байгуулан 20 жилийг хамтдаа туулснаа эргэн дурсах энэ агшинд Холбооны гишүүнбайгууллагууд, хувь хүмүүс, нийт дэмжигчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, хүн ардынхаасайн сайхны төлөө хүндтэй бөгөөд нэн чухал үйлстээ улам их амжилт олохыг хүсэн ерөөе!Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжих агшинд Хүнсчдийн холбоо нийгмийншаардлагааар үүсэн байгуулагдаж, хүнсний бодлого, аюулгүй байдлын асуудлаар нийгэмд үйлчилж, гишүүд, ер нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахынтөлөө тогтвортой үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрлээ.Өнгөрсөн 20 жилд манай холбооны нийгэмд болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөөгүйцэтгэсэн үүргийг тоймолбол:
Нэгдүгээрт
 , зах зээлийн шилжилтийн хямралын үед хатуу ширүүн шалгуурыг даван туулж, хүнсний аж үйлдвэрийн салбараа бүтнээр нь бус ч авч үлдэж чадсан,
 Хоёрдугаарт
 , хүнсний бодлого, баталгаат байдлын эрх зүй, стратегийн баримт бичгүүдийгболовсруулан мөрдөхөд төр, засагт тусалж, монгол хүний эрүүл хооллолтын үндэс суурийгтавьж, нийгэмд дуудах нэртэй, дурсах бүтээлтэй болсон,
Гуравдугаарт
 , хөрөнгө, санхүүгийн дотоод, гадаадын дэмжлэг бага байсан ч бизнес, үйлдвэрлэл эрхлэгчид маань технологийн дэвшлийг “бор зүрх”-ээрээ нэвтрүүлэн эзэмшсээрсалбар хөгжлийн эрчимтэй шатанд хүрсэнд оршино.Энэ бүхнийг хорьхон жилийн дотор хийж бүтээнэ гэдэг хамтын асар их зүтгэл, нүсэр хөдөлмөр болохыг цухас боловч илэрхийлэхийг зорьж, энэхүү “Хамтдаа туулсан 20 жил” зурагтцомгийг чадан ядан эвлүүллээ. Цомгийг бүтээхэд хичээнгүйлэн зүтгэсэн зохиогчдын хамтлаг, ялангуяа Монголын Хүнсчдийн холбооны ахлах менежер Т.Дамдинсүрэн, ахмад зүтгэлтэн,доктор Н.Бумбар, ажилтан Н.Оюунцэцэг, С.Наранхүү, С.Наранбаатар болон түүхэнд холбогдох баримт, дурсамжаа сэтгэл харамгүй хуваалцсан үе үеийн инженер, мэргэжилтнүүд, үйлдвэрийн дарга, менежерүүдэд гүн талархал илэрхийлье.Монголын хүнсний аж үйлдвэр хөгжин хүн амын эрүүл хооллолтыг хангаж, улмаар органик монгол хүнсний бараа, бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамж бүрдэх ирээдүйтун ойрхон байна. Энэ бол зөвхөн мөрөөдөл бус, бидэнд харагдаж байгаа алсын бараа, үүнд хүрэх арга зам нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үр бүтээлтэй хамтын ажиллагаа, хоршилт, Монголын Хүнсчдийн холбооны манлайлал юм.Монголын Хүнсчдийн холбооны ажил үйлс өрнөн дэлгэрч, хүн ардын маань идээ будааэлбэг, дүүрэн байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ХҮНСЧДИЙН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SC.D)ПРОФЕССОР, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЛАМДИНСҮРЭН
ӨМНӨТГӨЛ 
 
3
Монголын Хүнсчдийн Холбоо 1991 оны 12 дугаар сарын6-нд тэр үеийн Хүнсний аж үйлдвэрийн салбарын аж ахуйннэгж, үйлдвэрүүдийн удирдах ажилтнууд энэ салбарын төлөөмэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан эрдэмтэн судлаачид,мэргэжилтнүүд санаа нэгдэн хуралдаж, Монголын Хүнсчдийн Холбоог үүсгэн байгуулсан билээ. Хүнсний аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыннэгэн чухал баталгаа болох Хүнсний аюулгүй байдлыг хангахадтөр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлж, нэгдмэл зорилгындор эвлэлдэн нэгдсэн энэхүү төрийн бус байгууллага үүсгэнбайгуулагдаад эдүгээ 20 жил болж байна.Энэхүү хүндтэй ойг тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо болон түүний салбарзөвлөлийн ажилтан, ажиллагсад, гишүүд, дэмжигчид, салбарын үе үеийн ахмадууд Та бүхэндМонголын Хүнсчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чинсэтгэлийн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлье. Хорин жил гэдэг байгууллагын хувьд богино хугацаа боловч Хүнсчдийн холбоо өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцооны шилжилтийн үеийн сэтгэлгээний хямралыг даван туулж, хүнсний аж үйлдвэрлэлийг бүрэн уналтад оруулахгүйн төлөө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөө хөрөнгө мөнгө, техник, тоног төхөөрөмж, хүнийнөөц зэрэг олон бэрхшээлийг үл харгалзан ихээхэн хүч чармайлт гарган ажилласан билээ. Энэнөр их ажилд манай салбарын нийт хамт олон, тухайн үеийн удирдах болон инженер техникийнажилтнууд, албан ажилчид үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.Монголын Хүнсчдийн Холбоо нь өнөөдөр салбарын эрдэмтэн судлаачид, туршлагатаймэргэжилтнүүд, үйлдвэр, аж ахуйн нэгж, салбарын үе үеийн ахмад тэргүүлэх зэргийнинженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн, аж үйлдвэрийн салбарын нэр хүндтэй томоохон төрийнбус байгууллага болон хөгжиж байна.Монголын Хүнсчдийн Холбоо Хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төрөөсбаримталж буй бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлын баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичгүүдийг батлан гаргах, тэдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэх үйлсэд өөрийн салбар зөвлөлүүд, нийт гишүүд, дэмжигчдээр дамжуулан бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.Хүнсчдийн Холбоо цаашид ч Монгол улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх  ялангуяа экспортын баримжаатай, экологийн цэвэр хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр,засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага,иргэдэд зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, эерэг дадал зуршил төлөвшүүлэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гишүүд дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлан төрийн болон төрийн бусбайгуулагуудтай бүх талаар хамтран нягт ажиллах болно.Та бүхэнд амьдралын сайн сайхан, үйлдвэрлэл, бизнесийн их амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.Идээ ундаа элбэг дүүрэн, түмэн олон энх амгалан байх болтугай.
УИХ-ЫН ГИШҮҮН,МОНГОЛЫН ХҮНСЧДИЙНХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТЭРБИШДАГВА 
МЭНДЧИЛГЭЭ

Activity (3)

You've already reviewed this. Edit your review.
1 thousand reads
1 hundred reads
baatkaa liked this

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->