Professional Documents
Culture Documents
1. Ерөнхий зүйл
32
БД 50-102-08
32
БД 50-102-08
Уулын малталтын гүнийг төлөвлөж байгаа барилга байгууламжийн төрөл, газрын
гүнд нэвтрэх дулааны нөлөөлөлтэй уялдуулан тооцно. Тулгуур цооногийг 10-15 м,
бїсчилсэн цооногийг 5-6 м хүртэл гүнд өрөмдөнө. Тулгуур цооногийн гүн нь олон
жилийн цэвдэг хөрсний температурын жилийн хэлбэлзэл нь тогтмолжсон гүнд хүрсэн
байвал зохино. Хэрэв төлөвлөж байгаа барилгын дулааны нөлөө энэ гүнээс доош
байвал цооногийн гүнийг нэмнэ.
Тулгуур цооног нь цэвдэг хөрсний бүтэц бүрэлдэхүүн цэвдэгт тогтоц, мөсжилт,
зузаан, температурын горимыг тодорхойлоход гол үүрэгтэй. Тусгайлсан судалгаа,
эрдэм шинжилгээний зориулалтаар хийж буй цооногийн гүнийг нормчлохгүй.
Бїсчилсэн цооногийг тухайн талбайд цэвдэг хөрс байгаа эсэхийг илрүүлэх, эсвэл
улирлын хөлдөлт гэсэлтийн гүнийг тодорхойлох зорилгоор тєлєвлєнє. Цэвдэг хөрстэй
талбайд өрөмдөх цооногийн яндангийн голч нь 151 мм-ээс багагїй байна. Зарим
нөхцөлд том голчтой цооног өрөмдсөн тохиолдолд ч цэвдэг мэдэгдэхгүй байх нь
олонтой. Энэ нь цэвдэг хөрсний нийлбэр чийг харьцангуй бага байдаг болон элсэн ба
том хэмхдэст хөрс өргөн тархсантай холбоотой. Ийм тохиолдолд өрөмдсөн цооногоо
“сойж”, тодорхой хугацааны дараа температурын хэмжилт хийж цэвдгийг илрүүлнэ.
Шурф бол том хэмдэст цэвдэг хөрсний мөсжилтийг гүний горизонтуудад судлах
болон хээрийн туршилтын ажил гүйцэтгэхэд зориулсан малталт юм. Цэвдэг хөрс
гэсэж, ёроолд нь ус тунахаас сэргийлж шурф малтах ажлыг хөрсийг гэсгээлгїй буюу
гэсээгїй нєхцєлд гүйцэтгэх ёстой.
в. Судалгааны цооног, шурфэд хөрс чулуулгийн талаар бичлэг үйлдэнэ. Бичлэгт
инженер-геокриологийн бусад нормативт заагдсан хөрсний шинжүүдийг дурдахаас
гадна цэвдэгт тогтоц, мөсжилт, хөрсөнд агуулагдаж буй мөсний хэлбэр хэмжээ,
байрлал, хөрсний усны илэрсэн, тогтсон түвшин, улирлын гэсэлтийн гүн, хөлдүү
шаварлаг хөрсний гэссэний дараахь консистенц, хөлдүү элсэн хөрсний чийглэгийн
зэрэг, цэвдэг хөрсний дээд хил зэргийг тогтоож оруулсан байна.
Шурф, цооног бүрээс хүрэлцээтэй дээжлэлт хийж, дээжний төрөл, авсан гүнийг
тэмдэглэж бичнэ.
г. Малталт, цооногт дээжлэлт хийж, бичлэг үйлдсэний дараа буцааж булах
шаардлагатай. Харин тусгайлсан судалгаанд зориулсан цооног, шурфийг
төхөөрөмжлөн цаашдын ажиглалтанд хэрэглэж болно.
д. Хээрийн туршилтын ажлыг үндсэндээ цэвдэг хөрсний шахагдах чанар, гэсэлтийн
суултыг хээр тодорхойлох халуун штампын туршилт буюу өөрөөр хэлбэл статик ачаан
дор цэвдэг хөрсийг гэсгээж туршиж тодорхойлоно. Энэ туршилт нь аргачлалын хувьд
бүрэн боловсруулагдаж стандартчлагдсан тул “MNS 3670:84. Хөлдүү хөрсийг хээр
турших арга”-ын дагуу гүйцэтгэнэ.
Хөлдүү хөрсийг статик ачаагаар хээр турших ажил нь их хугацаа шаарддаг тул
Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан олон жижиг объект бүрд гүйцэтгэх боломжгүй
юм. Иймд тулгуур цэгүүдэд, эсвэл чухал онцлогтой барилга байгууламжид зориулж
хийсэн дээрх туршилтын ажлын үр дүнг бусад талбайнуудтай жиших байдлаар
хэрэглэж болно.
е. Инженер-Геокриологийн судалгаанд геофизикийн судалгааг хээрийн бусад
аргуудтай хослуулан хэрэглэж цэвдэг хөрсний тархалтын хил, улирлын гэсэлтийн
гүний өөрчлөлт, хөрсний усны тївшин, суурь чулуулагийн орших гүн, цэвдгийн
зузааныг тодруулахад ашиглана. Нийлбэр чийг харьцангуй багатай, том хэмхдэст хөрс
өргөн тархсан, суурь чулуулаг газрын гадаргад ойрхон орших манай орны хувьд
геофизикийн аргыг хэрэглэх боломжтой бөгөөд үр дүнтэй юм. Геофизикийн аргачлал
32
БД 50-102-08
нь олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг тул аргачлалын хувьд төгөлдөржиж,
хэмжилтийн үр дүнд шинжилгээ хийх арга нь сайн боловсрогдсон байдаг. Иймд
инженер-геологи, геокриологийн судалгаанд геофизикийн судалгааны цахилгаан
шугамчлал, босоо цахилгаан бүсчлэл, цахилгаан каротажийн аргуудыг хэрэглэнэ.
Цахилгаан шугамчлалыг:
цэвдэг хөрсний тархалт,
гэсгэлэн бүсийн хилийг тогтоох,
янз бүрийн гэсэлт ба мөсжилттэй хэсгүүдийг ялгах,
судлын ба шаантаг хэлбэрийн мөсний байршлыг тогтоох,
янз бүрийн бүрэлдэхүүнтэй хөрсний хил зааг, зузааныг тогтооход хэрэглэнэ.
Босоо цагаан бүсчлэлийг:
- Цэвдэг хөрсний дээд, доод хил байрлах гүнийг тодорхойлох:
- Хөлдүү, гэсгэлэн нөхцөлд байгаа янз бүрийн бүрэлдэхүүнтэй хөрсний
үеүдийг ялгаж, тэдгээрийн зузааныг тогтоох:
- Цэвдэг зузаалгын шинж чанар гүн рүүгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа болон
мөсөн үе илүү төвлөрсөн давхрагуудыг илрүүлэхэд хэрэглэнэ.
3.1 Цэвдэг хөрсний хамгийн чухал үзүүлэлт нь түүний температур бөгөөд їїнийг
дулаан техникийн бүх тооцоонд хэрэглэнэ. Цэвдэг хөрсний температурын хэмжилт,
ажиглалтыг гүйцэтгэснээр, хөрсний хөлдүү гэсэглэн үеийн төлөв байдал, улирлын
хөлдөлт, гэсэлтийн гүн, цэвдэг хөрсний жилийн дундаж температур, тэр нь барилга,
байгууламж барих, ашиглах үед гүний болон цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөж
болохыг тогтооно.
3.2 Температурын хэмжилт, ажиглалтыг тусгайлсан цооногт гүйцэтгэнэ. Хөрсний
шинж чанараас хамааруулж цооногийг хамгаалалтын яндантай ба яндангүй хоёр
янзаар төхөөрөмжилнө. Хєрсний температур єндөртэй, ихэвчлэн том хэмхдэст
хєрсний бүрэлдэхүүнтэй нөхцөлд цооногийн гүний хэмжээнд хамгаалалтын яндан
суулгах нь илүү тохиромжтой. Хэрвээ цооногт хамгаалалтын яндангүй хэмжилт
хийхээр бол гадаргын ба цэвдэгийн дээрх ус цооногт орохгүй байх арга хэмжээг авна.
Хамгаалалтын яндан нь цооногийн амсраас дээш 0,3-0,6 м өндөр байх бөгөөд
суулгасан яндангийн голч нь цооногийн голчтой тохирч байх нөхцлийг хангасан байвал
32
БД 50-102-08
зохино. Хэрэв цооногт суулгасан яндангийн голч цооногийн голчоос бага їед яндан,
цооногийн хана хоёрын хоорондын зайг хөрсөөр чигжиж нягтруулна. Температурын
цооногийн суултын яндангийн хийц нь цооногт хөрсний ус нэвтэрч орохгүй байх
нөхцлийг хангана. Хамгаалалтын яндангийн толгойд тусгай түлхүүрээр онгойх таглаа
хийнэ.
3.3 Цооногт температурын хэмжилт хийхийн өмнө өрөмдлөгийн явцад гэсэж
халсан цооногт байгалийн температур эргэж тогтох хүртэл цооногоо “сойж” хөргөнө.
Янз бүрийн литологийн бүрэлдэхүүнтэй цэвдэг хөрснүүдийн жилийн дундаж
температур, хөрсний нийлбэр чийгээс хамааруулж , цэвдэг хөрсөнд өрөмдсөн цооногт
температур хэмжихэд бэлэн болох ойролцоо хугацааг 1-р хавсралтад үзүүлэв.
“Сойгдож” температур хэмжихэд бэлэн болсон цооног дахь температурын хэмжилтийн
зөрүү нь 5 м-ээс доош гүнд нэг хоногт ±0.1°C-ээс хэтрэхгүй байх ёстой.
3.4 Цэвдэг хөрсний температур хэмжих ажлыг УСТ-3944-86-гийн дагуу ± 0,1-0,2°C-
ийн хуваарьтай мөнгөн усны термометр, хагас дамжуулагчийн эсэргүүцлийн
термометр /термисторууд/ термопар зэрэг төхөөрөмжүүдээр гүйцэтгэнэ. Температур
хэмжих хэрэгслийг 0-5 м гүнд 0,5 м тутамд, 6-10 м гүнд 1 м тутамд, 10 метрээс доош 2
м тутамд тус тус байрлуулдаг.
3.5 Цэвдэг хөрсний жилийн дундаж температур гэдэг нь газрын гадарга дээрх
температурын жилийн хэлбэлзэл тогтмолжсон гүнд хэмжигдэнэ. Эх газрын эрс тэс уур
амьсалтай, улирлаар гүн гэсдэг манай орны хувьд температурын жилийн хэлбэлзэл
тогтмолжих гүн нилээд тохиолдолд 10 метрээс их байдаг. Ийм хөрсний температурын
нэг удаагийн хэмжилтийн үр дүнгээр тухайн хөрсний температур тогтворжих гүнийг 2-р
хавсралтад їзїїлснээр тогтооно.
3.6 Цэвдэг хөрсний жилийн дундаж температурыг бололцоотой нөхцөлд өвөл
зуны 2 улирлаар хэмжиж, тэдгээрийн дунджаар авч болно. /3-р хавсралт/
3.7 Улирлын хөлдөлт, гэсэлтийн гүнийг үнэн зөв тогтоох нь инженерийн тооцоонд
ихээхэн ач холбогдолтой. Цэвдэг хєрстэй нутагт улирлаар гэсдэг гүн, цэвдэг
хєрсгїй нутагт, улирлаар хөлддөг гүн гэж ялгана.
Тайлбар: Улирлын гэсэлт нь газрын гадаргаас тодорхой гүнд хүртэл дулааны улиралд гэсэх,
хөлдөлт нь өвлийн улиралд мөн гүн хүртэл буцаж хөлдөх їйл явц юм. Улирлын гэсэлт нь нэг жилийн
үйл явц бөгөөд цэвдгийг бодвол хөдөлгөөн эрчим ихтэй, тодорхой цаг хугацааны дотор гүн нь
байнга өөрчлөгдөж байдаг онцлоготой.
3.8 Улирлаар гэсэх гїн нь агаарын дундаж температур 0°C-ээс дээш болж
дулаарах үеэс эхлэн 9-р сарын сүүлч, 10-р сарын эх хүртэл явагдана.
Судалгааны үед улирлын гэсэлтийн гүнийг хайгуулын үед цооногоос гарсан дээж
болон шурфын хананд ажиглагдсан мөсний талстаар тогтооно. Боломжгүй үед:
Гэсэлтийн хувийн утга “h”-ийг судалгааны талбайд ойролцоох цаг уурын станцын
мэдээг ашиглан тогтоох буюу эсвэл 4-р хавсралтад үзүүлсэн графикийг ашиглан
тогтооно. Үйлдвэрлэл, практикт ингэх боломжгүй бол нэг үет хөрсний улирлаар хөлдөж
32
БД 50-102-08
гэсэх гүнийг “БНМАУ-н хөрсний улирлаар хөлдөж, гэсэх норматив гүний карт”-аар, 2
буюу түүнээс дээш үетэй байвал “Олон үет геологийн зүсэлтийн нөхцөлд улирлын
хөлдөлт, гэсэлтийн норматив гүнийг тооцоолох аргачилсан заавар”-н дагуу тус тус
тодорхойлно.
“.... норматив гүний карт”-анд хамрагдаагүй сум суурин газар судалгаа явуулбал
холбогдох норм ба дїрмийн хїрээнддулаан техникийн томьёогоор тодорхойлно..
3.9 Хайгуулын ажлыг өвөл гүйцэтгэх тохиолдолд улирлаар гэсдэг бүс нь бүрэн
хөлдөж цэвдгийн дээд хилтэй нийлсэн байдаг тул цэвдгийн дээд хилийн байрлал буюу
гэсэлтийн хамгийн их гүнийг тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Иймээс дүгнэлтэд
хайгуулын явцад хөрс гадаргаасаа эхлээд хөлдүү байсныг дурьдаад улирлын
гэсэлтийн норматив гүнийг дээр дурьдсан аргачилсан заавар болон картаар өгнө.
3.10 Олон жилийн цэвдэг хөрсний тархалтыг нэг бүрчилэн судлалгїйгээр
региональ судалгааны материалаас тухайн талбай цэвдгийн ямар бүслүүрт
/үргэлжилсэн, тасалданги, алаг цоог г.м/ хамаарч байгааг тогтоож, хайгуулын цооног
бүрт цэвдэг хєрс илрэх эсэхийг нягтална. Хэрэв зэргэлдээ хоёр цооногийн нэгэнд
цэвдэг хєрс илрээд нөгөөд илрэхгүй байвал дунд нь бїсчилсэн цооног тавьж
тодруулах шаардлагатай. Хэд хэдэн цооногийн заримд нь цэвдэг хєрс илрэхгүй
байвал эхлээд цэвдэг хєрсний тархалтын бүдүүвч хилийг тогтоож, дараа нь хилийн
захаар тодруулах цооног єрємдєх, шурф ухах замаар тархалтын хил заагийг
нарийвчилж тогтооно.
3.11 Цэвдэг хөрсний нийт зузааныг тогтоох нь тухайн цэвдэг хөрс тодорхой
даралтуудын дор болон, даралтын үйлчилэлгүй жингээрээ суух суултыг тооцоход
чухал ач холбогдолтой. Өрөмдлөгийн явцад гарсан дээж дотор ажиглагдах мөсний
талстууд алга болбол, хуурай аргаар өрөмдөж байтал цооногт ус илэрвэл цэвдгийн
нийт зузааныг дараах аргуудаар тодорхойлно.
- Цэвдэг хєрсний зузааныг нэвт өрөмдсөн цооногт температур хэмжиж
температурын изотерм 0°C-ийг огтолж өнгөрөх гүнээр, эсвэл цэвдгийг нэвтрээгүй
цооногт хэмжсэн температурт экстраполяци хийх замаар:
- Хөлдүү болон гэсгэлэн хөрсний цахилгаан эсэргүүцэл эрс ялгагдаж байвал
(Хөлдүү хөрс нь мөсжилт ихтэй, гэсгэлэн хөрс нь ус агуулаагүй байх г.м) геофизикийн
босоо цахилгаан бүсчлэл (ВЭЗ)-ийн судалгааны аргаар:
- Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын ажлын цооногууд буюу тэдгээрт
хийгдсэн геофизикийн судалгааны үр дүнг ашиглах замаар тус тус тогтооно.
3.12 Цэвдэгт үзэгдэл, үйл явцын талаар хээрийн судалгааны явцад ажиглалт,
бичлэг хийнэ. Үүнд: Цэвдгийн үзэгдэл үйл явцын байгаль дахь илэрлүүд, тэдгээрийн
хөгжлийн явц, эрчим болон барилга, байгууламжинд үзүүлж болох сөрөг үр
дагаваруудыг тогтоож зохих үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.
3.12.1 Олон жилийн бөөрөг: гол, нуурын сав газрын нам татам, татмын дээрх
нэгдүгээр дэнжид голдуу тохиолддог. 1,0-20 м хүртэл өндөр, 2-100 м хүртэл урт, 1-2
метрээс 30-40 м хүртэл өргөнтэй гүдгэр хэлбэрийн геоморфологийн бичил элементийг
үүсгэдэг. Мөсөн зоориноос бусад барилга, байгууламжийг олон жилийн бөөрөгт
барихыг хориглох бөгөөд харин зам, гүүр, цахилгаан, холбооны шугам зэрэг олон
арван километр үргэлжлэх шугаман байгууламжийн хайгуулын үед олон жилийн
бөөргийн хэлбэр хэмжээ, мөсөн цөмийн дээд хил, мөсөн цөмийн зузаан, дороо ямар
ултай болох, бөөргийн геологийн зүсэлт, цэвдэгт тогтоц, хөрсний мөсжилт,
бөөргүүдийн төвлөрөл, чиглэл, хөрсний бүрдэл зэргийг тогтоох шардлагатай .
32
БД 50-102-08
Олон жилийн бөөргийн хэлбэр дүрс зөв байвал хөгжлийн идэвхтэй үедээ байгаа ,
орой хажуу нь хотойсон, мөн жижиг нуур, ус тогтсон байвал хөгжлийнхээ төгсгөл үед
орж байгаа гэж үзнэ.
Энэ бүгдийг үндэслэн тухайн бөөрөг барилга байгууламжид ямар нөлөө үзүүлэх
талаар чанарын үнэлгээ өгнө.
3.12.2 Улирлын бөөрөг: хөрс хөлдөхєд овойлт їїсдэг нэг хэлбэр бөгөөд чийгээр
харилцан адилгүй хөрснүүд хөлдөхөд гадаргад овон товон үүссэнээр бий болно. Олон
жилийн бөөргөөс хэмжээгээрээ бага бөгөөд өвөлдөө эрчимжиж, зундаа зогсонго
байдалд ордог улирлын чанартай үзэгдэл юм. Өвөл 1-2 сард хамгийн их идвэхижиж,
зун 7-8 сард зогсонги байдалд орно. Судалгааны үед улирлын бөөргийн хэлбэр
хэмжээ, тархсан талбайг тогтоож бөөргийн сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ өгнө.
3.12.3 Халиа: улирлын чанартай цэвдэгт үзэгдлийн хамгийн их тархсан хэлбэр
бөгөөд манай орны хувьд голын, булгийн гаралтай хөрсний усны халиа зонхилж, хааяа
нийлмэл гарлын халиа тохиолдоно. Халиаг өвлийн улиралд хээрийн нөхцөлд судлах
нь илүү тохиромжтой. Судалгаагаар халианы эх булаг, хэлбэр хэмжээ, мөсний зузаан,
тошин гүйж хөлдөх чиглэл зэргийг хэмжинэ. Халианд автдаг талбайд онц чухал
барилга барих зайлшгүй шаардлагатай бол өвөл суурин ажиглалтыг 3-аас доошгүй
удаа явуулах шаардлагатай.
3.12.4 Хүйтний хагарал: хүйтний улиралд хөрсний гадаргын болон гүний
температурын ялгавараар үүссэн хүчдлийн улмаас үүсдэг үзэгдэл юм
Хүйтний хагарлаар олон тооны систем хагарлуудын бөөгнөрөл тодорхой хэлбэртэй
олон өнцөгт үүсгэн тогтоно. Энэ порцессоор гадаргуугийн өнгөн хэсгээр ан цавын
шаантаг хэлбэрийн мөс их хэмжээгээр үүсэх нөхцөл бүрддэг тул тусгайлан судална.
Хүйтний хагарлыг газар дээр нь судлахдаа түүний өргөн, гүн, хагарлуудын үүсгэсэн
системийн хэлбэр дүрс, хүйтний хагарал идэвхижиж эхлэх, аних хугацааг тус тус
тогтооно. Хүйтний хагарал барилга байгууламжийн сууринд нөлөөлєх эсэхийг судлана.
3.12.5 Термокарстын: үзэгдэл голдуу гол, нуурын татамд төвлөрсөн байдаг.
Термокарст бол их мөсжилттэй хөрс буюу газрын доорхи мөс хайлж гэссэний улмаас
үүссэн хотгор хотсууд юм. Термокарс нь хотгортоо голдуу нууртай байдаг.
Термкарстын хотгор хотос, нуурын хэлбэр дүрс, хэмжээгээр нь хурдасны мөсжилт,
хайлсан мөсний гарал үүслийн талаар урьдчилсан дүгнэлт өгнө. Судалгааны талбайд
термокарстын илрэл байгаа эсэхэд ажиглалт хийж тийм илэрэл байвал тухайн
талбайд газрын доорхи мөс байгаа эсэхийг нягталж үзнэ. Үүний тулд өрөмдлөгийн
ажлыг геофизикийн судалгаатай хослон явуулна.
3.12.6 Солифлюкцийн: үзэгдэл 2-3° -аас их налуутай хажууд, өндөр чийгтэй элсэнцэр-
шавранцар зэрэг дисперслэг хөрс хөлдүү улан дээгүүр гулсах явцад үүсдэг. Чийгийн
дутагдалтай манай орны хувьд солифлюкцийн эрч далайц нь харьцангуй бага байдаг
бөгөөд голдуу уулын хажуу бэл дагаж гардаг зам гүүрийн ажилд энэ үзэгдэлийг
анхаарч судлах шаардлагатай.
Солифлюкцийн шинж тэмдэг илэрсэн газарт дараах судалгааг явуулна.
- Солифлюкцийн хажуугийн хэлбэр, налуугийн байдал, үргэлжлэх урт
- Солифлюкци нь бусад экзоген їзэгдэлтэй хэрхэн уялдаж болох уялдаа,
холбоо
- Гулсах гадаргуугын ургамлын бүрхэвчийн бүтэц, нягт сийрэг байдал
- Солифлюкцийн дэнжийн хэмжээ /урт, өргөн, өндөр, налуугийн байдал, хэлбэр/
- Улирлын гэсэлтийн гүн, тухайн гүнд орших хөрснүүдийн бүтэц бүрэлдэхүүн,
чийгийн хэмжээ зэрэг болно.
32
БД 50-102-08
Солифлюкцийн дэнжид голдуу шурф малтаж судалгаа явуулна.
3.13 Инженер-геокриологийн үед тогтоох гидрогеологийн үндэсэн өгөгдлүүд нь:
- Улирлаар гэсэх гүнд болон цэвдгийн дээрх ус,
- Гол, нуур, цөөрөм, булаг шанд гэх мэт гадаргын ус,
- Цэвдгийн доорхи 0°С-ээс бага темпратуртай эрдэсжсэн ус зэрэг болно.
Хээрийн ажлын явцад тухайн талбайн ойролцоох бүх усан илэрцэд ажиглалт хийж
усны ундрага, температурыг хэмжиж, цооног, шурфд илэрсэн усны тухайн үеийн болон
тогтсон түвшинг тогтооно. Цооног дахь усны тогтсон түвшинг өрөмдлөг дууссанаас
хойш 3 цагийн дараа хэмжинэ. Хөрсний уснаас 1,5 литрээс багагүй дээж авч химийн
найрлага, идэмхий чанарыг тодорхойлно.
Инженерийн судалгаанд голдуу гадаргын ба хөрсний ус, цэвдгийн дээрх усыг судлах
бөгөөд цэвдгийн доорх ус нь голдуу их эрдэсжилттэй байх учир тусгайлсан судалгаа
шаардагдана. Их гүнд байрлах тусгай байгууламжид зориулж уг судалгааг хийнэ.
3.14 Хөлдүү хөрсний цэвдэгт тогтоцыг цооногоос гарсан дээж , мөн шурфийн хананд
илэрсэн цэвдэгт тогтоцын талаар ажиглалт, бичлэг хийх замаар тодорхойлно.
Тайлбар: Хөлдүү хөрсний үндсэн бүтэц түүнд шигдэж тогтсон мөсөн биет, үе, судал, шигдэц
тэдгээрийн хэлбэр, хэмжээ, байрлалыг “цэвдэгт тогтоц” гэнэ.
а. Цул цэвдэгт тогтоц нь манай оронд хамгийн өргөн тархсан. Энэ тогтоцыг гол
бүрдүүлэгч нь нүх сүвийн барьцалдуулагч мөс юм. Хөрсний нүх сүвийн орон зайг мөс
бүрэн ба бүрэн ус хэмжээгээр дүүргэж талст байдлаар оршино. Ийм цэвдэгт тогтоцтой
хөрсний мөсжилт нь шаварлаг хөрсөнд түүний критик чийгээс, элсэн ба том хэмхдэст
хөрсөнд бүрэн чийг багтаамжийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
б. Базаль тогтоц нь усаар бүрэн ханасан нөхцөлд эзэлхүүнээ тэлж хөлдсөн том
хэмхдэст хөрсөнд элбэг тохиолдно. Хөрсний эрдэслэг хэсгүүд нь мөсөн дотор бие
биедээ хавирахгүй, зүйрлэж хэлбэл “хөвж” байгаа мэт байрлалыг үүсгэн оршино.
д. Үелэг тогтоц нь хөрсөнд өөр хоорондоо зэрэгцээ /пралель/ байрлалтай, цэг
чиглэлийн мөсөн үе, судлууд үүсгэн тогтсон байдаг. Мөсөн үе судлуудын зузаан,
тэдгээрийн хоорондох зай нь хэдэн миллиметрээс эхлээд хэдэн сантиметрийн
хооронд хэлбэлзэнэ. Үелэг текстур нь чийг ихтэй шаварлаг хөрс, тоосорхог ба
хүлэржсэн, лагархаг хөрснүүдэд элбэг тохиолдоно.
32
БД 50-102-08
хэтэрдэггүй. Харин мөсөн торны завсарт байрлах эрдэслэг хэсгийн хөндлөн огтлол нь
хэдэн миллиметрээс хэдэн арван сантиметр хүрнэ.
WС = WВ+ WГ = WВ + ( WЦ + WН)
32
БД 50-102-08
Хээрийн судалгааны үед нийлбэр чийг, эрдэслэг хэсгийн чийг хоёрыг тодорхойлсон
байвал зохино. Цул цэвдэгт тогтоцтой буюу мөсөн үе шигдэцийн агуулга /Лв < 0,03/
нөхцөлд
WС= WГ= WЦ+ WН байна.
g 1 ( 1 + Wcn )
Wc = ; (2)
g 2 - g 0
g1 - дээжлэгдсэний дараа шууд жигнэгдсэн хөлдүү хөрсний дээжийн
жин, г
g2 - Савтай зуурмагийн жин, г
g0 - Хуурай савны жин, г
Wcn – Зуурмаг болтол хутгасан хөрснөөс авсан дундаж дээжийн чийг,
нэгжийн хувиар
Том хэмхдэст хөрсөнд нийт хөрсний, чигжээсийн гэсэн 2 нийлбэр чийгийн утгыг
тодорхойлно. Нийт хөрсний чийгийг хөрсөн дэх бүх төрлийн усны жинг том хэмхдэсийг
оролцуулсан нийт хөрсний жинд харьцуулсан харьцаагаар илэрхийлнэ.
4.11 Чигжээсийн чийг бол хөрсөнд агуулагдаж байгаа бүх төрлийн усны жинг
чигжээсийн жинд харьцуулсан харьцаа юм. Том, хэмхдэст хөрсний чийгийг дээрх 2
хэлбэрээр зүйлчлэн тодорхойлохын тулд хөлдүү хөрснөөс 5кг – аас багагүй дээж авч 1
грамм хүртэл нарийвчлалтай жигнэнэ. Авсан дээжнүүдийг хээрийн болон
лабораторийн нөхцөлд хатаах замаар бүх хөрсний нийлбэр чийгийг тооцоолно. Дараа
нь уг дээжээ 2мм – ийн нүхтэй шигшүүр дээр шигшиж чигжээсийг ялгана. Шигшүүр
дээр үлдсэн том хэмхдсийг тусгай саванд хийж дээрээс нь ус дүүргээд 1 цаг болсоны
32
БД 50-102-08
дараа усыг нь бүрэн гоожуулаад дахин жигнэж хатаагаад том хэмхдэсийн чийг Wk – г
тодорхойлно. Чигжээсийн чийгийг дараахь томъёогоор тодорхойлно.
Wc + nWк
W З . П = (3)
1 - n
32
БД 50-102-08
g cкк + g скм
si = (4) томъёогоор ;
g ckт
шаварлаг хөрсөнд даралтын утгуудад хамааруулж
K i + W C
s 1; 3 = (5) томъёогоор тус тус тодорхойлно.
2 . 7 × Wc + 0 . 9
g ckт -Хөрс гэссэн үеийн эзэлхүүний жин
g ckм -Хөлдүү хөрсний эзэлхүүний жин
Ki-хөрсний нэр төрөл, чийг, даралтын утгуудаас хамаарсан илтгэлцүүр бөгөөд
түүнийг 15, 16- р хавсралтуудаас авна.
s 3 + s 1
а= (6) томъёогоор тодорхойлно.
P 3 - P 2
K 0 + W C
s i = + aP i (7) томъёогоор тодорхойлно .
2 . 7 × W C + 0 . 9
K 0 × Wc
A = (9) томъёогоор тодорхойлно.
2 . 7 × Wc + 0 . 9
K0-хөрс жингээрээ гэсэх үеийн илтгэлцүүр бөгөөд түүнийг 20-р хавсралтаас авна.
K P × Wc
s p = 1
(10) томъёогоор тодорхойлно.
1
2 . 7 × Wc + 0 . 9
K P 1 -1.1кг/см2 даралтанд гэсэх үеийн илтгэлцүүр бөгөөд түүний тоон утгыг чийгийн
хэмжээнээс хамааруулж 21-р хавсралтаас авна.
32
БД 50-102-08
32
БД 50-102-08
1-р хавсралт
Хүснэгт-1
Өрөмдсөн цооногийн цэвдэг хөрсний байгалийн температур
эргэж тогтворших хугацаа /хоногоор/
Цэвдэг хөрсний жилийн дундаж температур
Нийлбэр чийг
Хөрсний нэр нэгжийн хувиар -0 – 0,5 -0,5 – 1,0 -1,0 – 1,5 -1,5 – 2,0 -2,00С–оос
бууруу
1. Элсэн чигжээстэй сайр, сайрган хөрсүүд 0,05-0,15 15 12 10 7 2-3
0,15-0,25 12 10 7 3 2
0,25-аас их 9 7 3 2 1
2. Элсэнцэр-шавранцар чигжээстэй сайр, 0,05-0,15 14-15 12 7 5-6 4
хайрган хөрс 0,15-0,25 11-12 9 5 3-4 2
0,25-аас их 8 6 3 2-3 1
3. Элсэн чигжээстэй сайрга, хайрган хөрс 0,05-0,15 10 8 2 1 1
0,15-0,25 7 4 1 1 1
0,25-аас их 4 2 1 1 1
4. Элсэнцэр – шавранцар чигжээстэй сайрга,0,05-0,15 9 6 3 1 1
хайрган хөрс 0,15-0,25 6 3 2 1 1
0,25-аас их 3 1 1 1 1
5. Хайргархаг, сайргархаг элс, элсэнцэр, 0,05-0,15 6 4 1 1 1
шавранцар 0,15-0,25 3 2 1 1 1
0,25-аас их 2 1 1 1 1
6. Том хэмхдэс 20% хүртэл агуулсан элс, 0,05-0,15 7 5 3 1-2 1
элсэнцэр, шавранцар 0,15-0,25 5 3 1 1 1
0,25-аас их 2 1 1 1 1
7. Элс 0,05-0,15 5 4 1 1 1
0,15-0,25 3 2 1 1 1
8. Элсэнцэр, шавранцар, шавар 0,05-0,15 3 2 1 1 1
0,15-0,25 2 2 1 1 1
0,25-аас их 1 1 1 1 1
Тайлбар : Дээрхи хүснэгтэнд үзүүлсэн хугацааг устай цооногт хэрэглэж болохгүй. Ус илэрсэн цооногт тусгайлан арга хэмжээ авч,
туршилтаар тогтоосон хугацааны дараа температурыг хэмжинэ.
32
БД 50-102-08
5-р хавсралт
Хүснэгт-2
Дисперслэг хөрсний цэвдэгт тогтоцын үндсэн төрлийн ангилал
Цэвдэгт тогтоцын Цэвдэгт тогтоцын Цэвдэгт тогтоц үүсэхэд шаардагдах нөхцөлүүд
бүлэг, төрлүүд таних тэмдэг Хөрсний Хөлдөлтийн нөхцөл
бүрэлдэхүүн
А. Энгийн цэвдэгт тогтоцууд
I. Цул тогтоцууд
32
БД 50-102-08
3. Торлог цэвдэгт тогтоцууд
32
БД 50-102-08
6-р Хавсралт
Хүснэгт-3
ИНЖЕНЕР ГЕОКРИОЛОГИЙН СУДАЛГААНЫ ҮЕД ТОДОРХОЙЛОГДОХ
ХӨЛДҮҮ БА ГЭСГҮҮН, ХӨРСНҮҮДИЙН ҮНДСЭН ШИНЖ ЧАНАРЫН ЖАГСААЛТ,
ТЭДГЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГУУД
Шинж чанарын нэр Тодорхойлолт Тодорхойлох арга
1. Нийлбэр чийг, Хөлдүү хөрсөнд -Хайгуулын явцад энэхүү аргачлалд
нэгжийн хувиар агуулагдаж байгаа бичсэн аргаар тодорхойлно.Том
бүх төрлийн усны хэмхдэст хөрсөнд хэв гажилт бат
жинг эрдэслэг бэхийн үзүүлэлт тодорхойлох Wc-г
цогцсын жинд чигжээсийн чийгээр, дулаан техникийн
харьцуулсан харьцаа тооцоо хийх Wc – г нийт хөрсний чийгээр
тус , тус авч тооцно.
- Дисперслэг болон том хэмхдэст
хөлдүү хөрсний эзэлхүүний
массынг тодорхойлсон тохиолдолд
түүний нийлбэр чийгийг (Wc) тухайн
хөрсний нэр төрөл, чийглэгийн
зэргээс хамааруулж 7; 8-р
хавсралтааар тодорхойлно.
- Хөлдүү хөрсний эзэлхүүний
массуудын (1.50г/см3-2.59г/см3 байх)
натурал логарифмын тоон утгуудыг
5-р хүснэгтээс авч болно.
2. Хөлдөөгүй усны Тухайн тооцоологдох Лабораторийн тусгайлсан аргаар
чийг, нэгжийн хувиар Температур тодорхйлдог. Үйлдвэрлэл практикт
дэх хөлдөөгүй усны СНиП-II-18-76, 2.12 заалтаар
жинг хөрсний тогтооно. Хөлдөөгүй усны
эрдэслэг цогцсын тодорхойлогдох температурыг
жинд тооцооны зорилгоос хамааруулж сонгон
харьцуулсан харьцаа авдаг. Том хэмхдэст хөрсөнд Wн-г
эхлээд чигжээсийн
бүрэлдэхүүнээс хамааруулан
тодорхойлно. Нийт хөрсний эзэлхүүн дэх
W’н-г доорх томъёогоор бодно.
W’н=Wн*n3 (11)
W’н-том хэмхдэст хөрсөн дэх хөлдөөгүй
усны агуулга
Wн-чигжээсэн дэх хөлдөөгүй усны
агуулга /СНиП-II-18-76-аар/
n3-нийт хөрсөн дэх чигжээсийн агуулга,
нэгжийн хувиар
Шавар шавранцар, элсэнцэр, элсэн
хөрсний хөлдөөгүй усны чийгийг хөлдүү
хөрсний температураас хамааруулж
9, 10-р хавсралтаар тодорхойлж болно.
3. Хөрсний Мөсөн үеүүдийн Хайгуулын явцад хээр тодорхойлно.
хооронд Хөлдүү хөрсөнд мөс ба хөрсний үеүд
32
БД 50-102-08
g m
5. Хөлдүү хөрсний Тогтмол жинтэй g ck .m = (14) гэж бодно.
1 + Wc
цогцсын эзэлхүүний болтол хатаасан Тайлбар: Хөлдүү хөрсний
жин хөрсний жинг
хэлхээдсийн эзэлхүүний масс
түүний хөлдүү
g ck .m >1.60г/см3 бол гэсэхдээ
нөхцөлийн
анхдагч эзэлхүүнд зөвшөөрөгдөх хэмжээний суулт үүсгэх
харьцуулсан харьцаа бөгөөд g ck .m =1,20г/см3-1,60г/см3
бол зөвшөөрөгдөх хэмжээнээс их
суулт, g ck .m >1.60г/см3 бол
барилга байгууламжийн хийцийн
онцлогоос хамаарч зөвшөөрөгдөх
хэмжээний суулт үүсгэнэ гэсэн
урьдчилсан үнэлэлт өгөх боломжтой.
6. Хөрсний хувийн жин Эрдсийн хэсгийн Лабораторийн нөхцөлд УСТ-2143-74-ийн
жинг түүний дагуу гэсгэлэн хөрснийхтэй
эзэлхүүнд харьцуулсан адилаар тодорхойлно.
харьцаа
7. Хөлдүү хөрсний Хөрсөн дэх нийт Дараах томъёогоор бодно.
нийлбэр мөсжилт, мөсний эзэлхүүнийг
32
БД 50-102-08
Лс, нэгжийн хувиар хөлдүү хөрсний g m ( Wc - Wн )
бүх эзэлхүүнд Ëñ = Ëâ + Ëö = (15)
0 , 9 / 1 + Wc /
харьцуулсан харьцаа
Лв-мөсөн үе шигдэцийн мөсжилт
Лц-нүх сүвийн мөсжилт
8. Мөсөн үе Энгийн нүдэнд Нэг тууш метр керн, илэрц, шурфний хана
шигдэцийн мөсжилт, үзэгдэх мөсөн дахь мөсөн үе шигдэцийг шууд хэмжих
Лв, нэгжийн хувиар үе шигдэцийн замаар тодорхойлно.
эзэлхүүнийг нийт Ингэж тодорхойлох боломжгүй бол
хөлдүү хөрсний доорхи томъёогоор бодож олно.
эзэлхүүнд g S ( Wc - Wн )
Ëâ = (16)
харьцуулсан харьцаа 0 , 9 + g S ( Wv - 0 . 1 WН )
Дисперслэг чанартай хөлдүү хөрсний
мөсжилт (Лв) – ийг графикийн аргаар буюу
энэ зааврын 11, 12, 13, 14-р хавсралтаар
тус тус тодорхойлж болно.
9. Нүх сүвийн мөсжилт Нүх сүвийн
Лц, нэгжийн хувиар барьцалдуулагч g m ( Wг - Wн )
мөсний эзэлхүүнийг Ëñ = Ëâ + Ëö = (17)
0 , 9 + g т ( W Г - W Н × 0 , 1 )
нийт хөлдүү
хөрсний эзэлхүүнд
харьцуулсан харьцаа
10. Хөлдүү хөрсний Цэвдэг хөрсөн дэхь / 1 . 1 Wг - 0 , 1 Wн / g S
нүх сүв мөс, мөс болон хөлдөөгүй s = e m × g w
/18/
хөлдөөгүй усаар усны эзэлхүүнийг
нүүрсний зэрэг нийт нүх сүвийн e m -хөлдүү хөрсний сүвшлийн коэффициент
3
эзэлхүүнд харьцуулсан g w -усны хувийн жин, 1.0г/см –ээр авна.
харьцаа юм
11. Хөлдүү хөрсний Мөс, хөлдөөгүй Гэсгэлэн хөрстэй адилхан доорхи
сүвшлийн ус, агаараар дүүрсэн томъёогоор тодорхойлно.
коэффициент, бүх нүх сүвийн g gS ( 1 + Wc )
Ем, нэгжийн хувиар эзэлхүүнийг эрдсийн Åì = S - 1 = - 1 (19)
g ck . m g M
хэсгийн эзэлхүүнд
Хөрсний найрлага дахь хөлдөөгүй ус
харьцуулсан
харьцаа юм 1 . 09 Wc × g S
(Wн=0) үед G = (20)
e M
Тайлбар: Тєрєл бїрийн эзэлхїїний жингийн тоон утгаар нийлбэр чийгийг /Wc/ 4, 5- р
хїснэгтээр тодорхойлно.
7-р хавсралт
32
БД 50-102-08
Хүснэгт – 4
Хөрсний нэр төрөл Чийгшлийн зэрэг Чийгшлийн зэрэг
0,5<G<0.8 үед G>0.8 үед
Шавар шавранцар O
ln g M O
ln g M
Wc = 0 . 87 - Wc = 1 . 05 -
0 . 91 0 . 84
Элсэнцэр O
ln g M O
ln g M
Wc = 0 . 72 - Wc = 0 . 91 -
1 . 26 1 . 01
Элс O
ln g M O
ln g M
Wc = 0 . 83 - Wc = 1 . 02 -
0 . 98 0 . 85
Том хэмхдэст хөрс O
ln g M O
ln g M
Wc = 0 . 66 - Wc = 1 . 05 -
1 . 43 0 . 88
Жишээ нь: Эзэлхүүний жин g MO =1,81 г/см3 байгаа усаар ханасан шаварлаг хөрсний
ln1.81 0 . 5933
нийлбэр чийгийг тодорхойлбол : Wc = 1.05 = = 0 . 34 байна.
0.84 0 . 84
Тайлбар : а/ Эдгээр томъёог чийгшлийн зэрэг нь 0,5-аас их байх бїх төрлийн
хөрсөнд хэрэглэж болно.
Цэвдэг хөрсний эзэлхүүний жин ( g MO ) – ын натурал логарифмийн тоон утгууд
8-р хавсралт
Хүснэгт – 5
№
g MO 0 1 2 3 4 5 6 7 8 9
1,5 0,4050 0,4121 0,4187 0,4253 0,4318 0,4383 0,4447 0,4511 0,4574 0,4637
1,6 0,4700 0,4762 0,4824 0,4886 0,4947 0,5008 0,5068 0,5128 0,5188 0,5277
1,7 0,6306 0,5365 0,5423 0,5481 0,5539 0,5596 0,5655 0,5710 0,5766 0,5822
1,8 0,5878 0,5933 0,5988 0,6043 0,6098 0,6152 0,6206 0,6259 0,6313 0,6366
1,9 0,6419 0,6471 0,6523 0,6515 0,6627 0,6878 0,6729 0,6780 0,6831 0,6881
2,0 0,6931 0,6981 0,7031 0,7080 0,7129 0,7178 0,7227 0,7275 0,7324 0,7372
2,1 0,7419 0,7467 0,7514 0,7561 0,7608 0,7655 0,7701 0,7447 0,7793 0,7839
2,2 0,7885 0,7930 0,7975 0,8020 0,8065 0,8109 0,8154 0,8198 0,8242 0,8286
2,3 0,8329 0,8372 0,8416 0,8459 0,8502 0,8544 0,8587 0,8629 0,8671 0,8713
2,4 0,8755 0,8796 0,8858 0,8879 0,8920 0,8961 0,9002 0,9042 0,9083 0,9123
2,5 0,9163 0,9203 0,9247 0,9282 0,9322 0,9368 0,9400 0,9439 0,9478 0,9517
32
БД 50-102-08
22-р Хавсралт
Цэвдэг хөрсний физик – механикийн
шинж чанарыг тодорхойлсон жишээ
32
БД 50-102-08
ap1=0.056 (0.3кгс/см2)
ap3=0.031 байна.
К О * Wc 0 . 1 * 0 . 320 0 . 0320
17. A = = = = 0 . 02
2 . 7 Wc + 0 . 9 2 . 7 * 0 . 320 + 0 . 9 1 . 764
32
БД 50-102-08
Иш татсан баримт бичгийн жагсаалт
32