You are on page 1of 5

Сэдэв: Улс төрийн тухай ойлголт Лекц №1

Зорилго :Улс төр гэж юу болох, төр хийгээд улс төрийн засаглал ,эрх мэдлийн талаар
онолын мэдлэг эзэмшинэ

Дараах чадварыг эзэмшинэ:

Улс төрийн ойлголт, энэ нь хүмүүсийн амьдралд хэрхэн холбогдохыг олон талаас нь
жишээ гарган тайбарлах

Улс төрийн үзэгдэл, үйд явцын учрыг тайлбарлах, үнэлэлт дүгнэлт өгөх

Нийгмийн улс төрийн амьдралд болж буй үзэгдэл үйл явдлыг задлан шинжлэх , нэгтгэн
дүгнэх

Улс төр гэж юу вэ? Эртний грекийн хэллэгэнд “policu” хэмээх үг нь “ төрийг удирдах
урлаг , төрийн зорилгыг тухайн улсын нутаг дэвсгэрийн хүрээнд / дотоод бодлого/, хилийн
чанадад/ гадаад бодлого\ хэрэгжүүлэх тодорхой арга гэсэн утгыг агуулж байв.

Нийгмийн хөгжлийн дагуу биеэ даасан улс үүссэн.Улс үүсэхийн хамтад улсын хэмжээнд
заавал хэрэгжүүлэх олон асуудал гарч иржээ. Жишээ нь улс орноо удирдан зохион
байгуулах , газар нутгаа бусдаас хамгаалах , нийгмийн дэглэм журмыг сахиулах ,
нийгмийн баялгийг бий болгох ,бий болгосон баялагаа хуваарилах , нийгмийн ерөнхий
зорилтыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудал гарч иржээ. Энэ бүхнийг шийдвэрлэх
үүрэгтэй төр үүссэн байна .Ийнхүү улсын хэмжээний асуудал өөрөөр хэлбэл төрийн
асуудлыг шийдвэрлэх , хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс төр гэж ойлгож болно .Улс төр
бол улс орны хэмжээнд хэрэгжих ёстой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үйл ажиллагаа
юм.Хүн амын тодорхой хэсэг нь нийгмийг удирдах тусгай чиг үүрэг
гүйцэтгэдэг/элит,манлайлагч/,бусад нь/олон нийт,сонгогчид/удирдуулаад зогсохгүй энэхүү
элитийн хүрээг сонгох,явуулж буй бодлогын агуулгад нөлөөлөх нь удирдагч ба
удирдуулагчийн харилцан үйлчлэл, оролцооны хэлбэр болох бөгөөд энэ бүхэн нь улс
төрийн амьдралын хүрээ .

Улс төрийг тайлбарлах өргөн болон явцуу хоёр янзын хандлага байдаг.

Өргөн утгаар Яцуу утгаар

Улс төр бол нийгэм дэх шийдвэр гаргах Улс төр нь төр, засгийн институт, орон нутгийн засаг
эрх мэдэл, түүнд нөлөөлөх оролцох, захиргаа албан ёсны инситут/байгууллага/-тай холбож,
хэрэгжүүлэх үйл явц. тэдгээрийн хоорондын харилцааны талбар хэмээн үздэг.
Улс төрийн ойлголтууд
Нэр томъёо Тайлбар

Улс төрийн үйл ажиллагаа Улс төрийн шийдвэр гаргах гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхтэй
холбоотой үйл ажиллагааг хэлнэ

Улс төрч Улс төрийн үйл явуулж байгаа хүнийг хэлнэ

Улс төрийн засаг Улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн засгийг хэлнэ.

Улс төрийн тогтолцоо Нийгмийн улс төрийн засгийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх
хүчин тэдгээрийн үйл ажиллагаа, харилцан нөлөөллийн цогцыг
хэлнэ.

Улс төрийн харилцаа Улс төрийн үйл ажиллагааг хүн байгууллага явуулдаг. Энэ улс
төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүн байгууллагуудын хооронд
тогтож байгаа харилцааг хэлнэ.

Улс төрийн уур амьсгал Улс төрийн үйл ажиллагааг олон түмэн дэмжих,эсэргүүцэх, үл
тоомсорлосон байдлаар хүлээн авдаг.Энэ байдлыг олон түмний
санаа бодол буюу улс төрийн уур амьсгал гэнэ.

Улс төрийн сонирхол Улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүн, байгууллагад
өөрийн хэрэгцээгээ хангах бодол санаа бий болдог үүнийг улс
төрийн сонирхол гэнэ.

Улс төрийн соёл Олон түмэн төр засагтаа хандах өвөрмөц хандлагатай , улс төрийн
амьдралд оролцох мэдлэг,ойлголт, дадал заншилтай болсныг хэлнэ.

Улс төрийн ухамсар Мөн улс төрийн үйл ажиллагаа нь тодорхой үзэл,онол, номлол, үзэл
суртал, уламжлал зэрэгт тулгуурлан гарч байдаг.Улс төрийн үзэл
онол номлол улс төрийн уур амьсгал, улс төрийн сонирхол зэргийг
хэлнэ.
У лс төр хүмүүсийн амьдралд хэрхэн холбогдох вэ?

Хүний амьдралын олон асуудлын дотроос нийгмийн гишүүдийн цөөнгүй хэсэг нь:

Цаашид тэвчихийн аргагүй

Хойшлуушгүй шийдвэрлэх

Улс төрийн түвшинд хэлэлцэгдэх ёстой гэж үзвэл тухайн асуудал нь улс төрийн
шинжтэй болдог.

Өөрөөр хэлбэл аливаа асуудал нийтийг хамарч, зайлшүй шийдвэрлэх ёстой болвол улс
төрийн асуудал болдог байна.Ийм учраас улс төр нь олныг хамарсан асуудал шийдвэрлэх
үйл явц юм. Хэн ч түүнээс хол байж чаддаггүй, төрөхөөс нас барах хүртэлх хүний бүхий л
амьдрал улс төрөөс ангид байдаггүй.

Улс төр орчин үед амьдарч байгаа хүний хэрэгцээ, шаардлага болдог Яагаад гэвэл улс
төрийн талаар мэдлэгтэй болох нь тухайн хүний зүгээс нийгэмдээ эзэлж буй байр
суурь,гүйцэтгэх үүргээ илүү танин мэдэх, бусад хүмүүсийн хамт хэрэгцээгээ илүү хангах,
төрийг байгуулахад ухамсартай сонголт хийхэд нөлөөлдөг. Хувь хүний улс төрийн
мэдлэг улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа, улс орноо гэх сэтгэл санаа, үүрэг харицулага
ухамсарласан байдал , улс төрийн соёл зэрэг нь нийгмийн хөгжилд зохих хэмжээгээр
нөлөөлдөг Иймээс эртний грекийн сэтгэгч, гүн ухаантан Аристотель “Хүн бол улс
төрийн амьтан “ гэж хэлсэн байдаг.

Улс төрийн засаглал ба эрх мэдэл

Засаглал нь нийгэмтэй хамт бий болсон бөгөөд хаана хүмүүсийн тогтвортой нийтлэг
оршин байна тэнд засаглал илрэн үйлчилдэг.Засаглалын харилцааны мөн чанар нь
харилцаанд оролцогч нэг тал өөрийн хүссэнээ нөгөө талын хүсэл зоригт нийцэх,эс
нийцэхээс үл хамааруулан түүгээр гүйцэлдүүлэхэд оршдог.Иймээс засаглал гэдэг бол нэр
хүнд,эрх мэдэл,албадлага зэрэг олон төрлийн хэрэгслийн тусламжтайгаар нэг хэсэг хүмүүс
нийтээрээ дагаж мөрдөх ёстой шийдвэр гаргах боломж,чадвараар хангагдах нийгмийн
харилцааг хэлнэ.Засаглал нь ноёлох, нөлөөлөх,удирдах,захирах,албадах зэрэг
харилцаануудаас гадна захирагдах явдлыг заавал багтаадаг.
Арга хэрэгсэл, механикм
Засаглалын субъект
Засаглалын бїтэц
Засаглалын Объект
Засаглалын нєєц

Засаглалын субъект : Хувь хүн, байгууллага,,хүмүүсийн нийтлэг, ард түмэн

Засаглалын объект: Субъектээр удирдуулсан албан байгууллага, иргэд, нийгмийн хэсэг


бүлэг,нийгмийг тооцож болно.

Засаглалын нөөц:Засаглалын субъект зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд объектод үзүүлж


буй арга хэрэгслийг хэлнэ: /Эдийн засгийн нөөц, нийгмийн нөөц,соёл- мэдээллийн
нөөц,хүн амын нөөц,албадлагын нөөц/

Засаглалын механизм, арга хэрэгсэл нь:Нийгмийн институт болон удирдлагын аппаратын


тусламжтайгаар субъект өөрийн ноёрхлоо тогтоохыг хэлнэ.

Улс төр хийгээд төрийн засаглал

ба їйл ажиллагаагаар
аппаратад тулгуурлаж, єєртєє учруулах
бүх ард бэрхшээл
нийтэд хүрч байх эсэргїїцлийг даван туулжтөвлөрсөн
улс төрийн засаглалын єєрийн зориг хїслийг
хэлбэр эрх зїй,засаглал
юм.Төрийн ёс суртахууны хэм хэмжээгээр
нь шийдвэр хүл
гаргах , албада
Улс төрийн ноёрхол ба засаглалын легитим шинж

Жирийн хэллэгт ноёрхол нь дарлал мөлжлөгтэй холбоотой ойлгогддог бол улс төрийн
шинжлэх ухаанд өөр утгаар хэрэглэдэг. Германы эрдэмтэн М.Вебер “ноёрхол бол
тодорхой тушаал шийдвэрт захирагдаж даган биелүүлэх боломж юм” гэжээ. Ноёрхол нь
засаглалтай салшгүй холбоотой бөгөөд түүнийнийгмийн зохион байгуулалтын хэлбэр
юм.Ноёрхол болж тогтохоосоо өмнө албадлага хүчирхийлэлд тулгуурлах замаар улс
төрийн засаглал үүсэж болдог.Гэвч засаглал улс төрийн ноёрхол болж хэлбэржихгүйгээр
засаглал урт удаан хугацаагаар оршин тогтож, нийгэмд өөрийн чиг үүргээ бодитойгоор
гүйцэтгэж чадахгүй.Ноёрхлыг институжсэн засаглал болохын хувьд иргэд өөрөөр үнэлж
болно.Түүнийг иргэд эерэгээр үгэлж хүлээн авах, удирдуулах, захирагдахыг хүлээн
зөвшөөрөх явдлыг засаглалын легитим шинж гэдэг.

Ашиглах ном зүй

“Нийгмийн ухаан” О.Пүрэв, С.Нямзагд, ба бусад УБ,2009 он

“Нийгмийн тухай мэдлэг” Д. Буян УБ,2006 он

“Сургалтын үнэлгээний олон хувилбарууд” С. Түмэндэлгэр, Д. Болормаа, Д. Бямбажав,


УБ,2006 он

“Харьцуулсан улс төр”

“Улс төр судлал” Бямбажаргал УБ. 2008 он

You might also like