You are on page 1of 69

Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 1

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын тухай үндсэн ойлголт

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын тухай үндсэн ойлголтын талаар судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын тухай үндсэн ойлголт

Аялал жуулчлалын түүх нь хүний хөгжлийн түүхэн үетэй харицуулан хийсэн


ангилал гэж эрдэмтэд судлаачид үздэг. Энэ ангилалд аялал жуулчлалын түүхийг дөрвөн
том үе шат болгон хуваасан.

1. Нүүдэлчдийн үе: Хүний хөгжлийн түүхэн эхэн үе болох нүүдлийн соёл иргэншлийн
үед хүмүүсийн амьдралын гол хэлбэр нь хоол хүнс, байгаль, цаг уурын тааламжтай бүс
нутгийг эрэлхийлэн амьдардаг байсан. Олон мянган жилийн турш нүүдэллэн амьдрахдаа
өнөөгийн аялал жуулчлалын эх суурийг тавьсан. Хүмүүс нүүдэллэн амьдрахдаа тус тусын
өвөрмөц соёл иргэншлийг хадгалан үлдсэн бөгөөд тэдгээр нь өнөөгийн аялал жуулчлалын
гол замуудыг үүсгэн бий болгосон. Аялал жуулчлалын хамгийн том төвүүд нь анх хүн
үүссэн тэр газруудад төвлөрдөг.

2. Шинэ газар нутаг эзэмших: Eвроп, дундад болон төв азийг хамарсан XI-XV зуунд
үргэлжилсэн шинэ газар нутаг эзэмших үе юм. Энэ үед өөрийн газар нутгаа тэлэх, байлдан
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

дагуулах, хүн суурьшаагүй шинэ газар нутгийг нээх зорилгоороо олон мянгаараа aялж үр
дүнд нь тухайн орны соёл шашин дэлгэрч улс хоорондын харилцааны урлаг хөгжсөн. 700-
аад жилийн тэртээ анхны багц аялал, буудал, хоол болон Guide-н үйлчилгээ үүссэн.
Монгол улс энэ үед томоохон үүрэг гүйцэтгэсэн. Монголын овог аймгуудын газар нутгаа
тэлэх бодлого, Монголын газар нутаг дээр төр улсаа мандуулж байсан улс гүрнүүд болон
их эзэн Чингис хаан, түүний үр садын, түүх соёл иргэншилтэй улс орнуудыг байлдан
дагуулсан түүх энэ үед хамаарагдана.

3. Цагаачлалын үе: XVII-р зууны үеэс эхэлсэн хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн
том холын зайн аяллын үе. Сая сая хүмүүс өөрийн орон гэрээ орхиж шинэ газар нутагт
шинэ амьдралаа эхлэхээр цагаачилдаг. Энэ үед анхны холын зайн нийтийн тээвэр,тур
агентууд үүссэн.

Европын орнуудаас шинээр нээгдсэн тивүүд Америк, Австрали руу, Eвроп , Хятадаас
Зүүн өмнөд Ази руу, Eвроп төв Африкаас Өмнөд Африк руу хүмүүс сая саяараа
цагаачилсан.

4. Орчин үеийн аялал жуулчлалын үе: Орчин үеийн аялал жуулчлалын үе нь 1940 оноос
эх үндэс нь тавигдаж, 1975 оноос биелэлээ олсон. Энэ үеэс аялал жуулчлалтай холбоотой
худалдааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд олноор байгуулагдаж,
аялалын төрлүүд хөгжсөн.

Аялал жуулчлалын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан хүн бол Английн иргэн
Томас кук юм тэрээр 1841 онд Ланкастераас Лонгоборуг хүртэл 600 хүний
бүрэлдэхүүнтэй том аялал зохион байгуулж гараагаа эхэлсэн. Монголын аялал
жуулчлалын түүх дэлхийн аялал жуулчлалын түүхтэй адил хөгжсөөр байсан. Монголын
аялал жуулчлал нь дэлхийн аялал жуулчлалын эхэн үе болох нүүдэлчдийн болон орчин
үеийн аялал жуулчлалын хоёр үеийг нэг дор хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Аялал
жуулчлалын хоёр дахь үе болох шинэ газар нутаг эзэмших үед ч Монголчууд асар их хувь
нэмэр оруулсан.

Учир нь Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын үед монголчууд
хүн төрөлхтөнд тухайн үед танигдаад байсан ба бараг бүх улс орныг байлдан дагуулсан
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

түүх нь монголчуудыг дэлхий талаар аялсныг гэрчилж байна. Харин цагаачлалын үед
моголчууд төдий сайн оролцож чадаагүй. Учир нь Манжийн дарлалд 300-аад жил
байсантай холбоотой. Энэ үед Монголд дотоодын аялал жуулчлал хөгжиж байсан. Монгол
улсад хүрэлцэн ирэх гадаадын зочид гийчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, 1954 онд
худалдааны яамны дэргэдэх жуулчдад үйлчлэх “Жуулчин” товчоог байгуулснаар Монголд
орчин үеийн аялал жуулчлалын эх суурь тавигдсан. 1956 онд “Жуулчин” товчоог өргөтгөн
Гадаадын жуулчинд үйлчлэх газар болгон өөрчлөн зохион байгуулжээ. 1991 онд Монгол
улс зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбогдуулан “Жуулчин” хувьцаат компани
болгон байгуулсан.

Тест

1. Аялал жуулчлалыг хэдэн үе болгон хуваадаг вэ?


a. 4 б.3 в.5
2. Хүний хөгжлийн түүхэн эхэн үе нь ямар үед хамаарагдах вэ?
a. Орчин үе б.Нүүдэлчдийн үе в. Цагаачлалын
3. Нүүдэлчдийн үед хүмүүс юу хэрэглэж амьдардаг байсан вэ?
a. Газар тариалан б. Хоол хүнс, байгаль цаг уур
4. Тэр үеийн хүмүүс яаж амьдардаг байсан вэ?
a. Цагаачилж б. Нүүдэллэн
5. ........ үргэлжилсэн үеийг шинэ газар эзэмшсэн үе гэнэ.
a. 10-13-р зуун б. 15-18-р зуун в. 11-15р зуун
6. Шинэ газар эзэмших үе ямар хааны үед хамаарагдах вэ?
a. Чингис хаан б. Батмөнх в. Өгөдэй
7. Анхны багц аялал зохион байгуулалт хоол хүнс хэдэн жилийн өмнө үүссэн вэ?
a. 1000 б. 700 в. 400
8. Цагаачлалын үед ямар үйлчилгээ бий болсон вэ?
a. Усан болон холын зайн тээвэр б.Аялал жуулчлал хөгжсөн
9. Орчин үеийн аялал жуулчлалын үе нь хэдэн оноос үндсээ тавьж хэдэн оноос
биелэлээ олсон бэ?
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

a. 1990, 2000 б. 1950, 1985 в. 1940, 1975


10. Английн эрдэмтэн хэдэн онд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй аялал зохион байгуулж
байсан бэ?
a. 1841он 600 хүн б. 1940 он 400хүн в. 1990 он 800хүн

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 2

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын тодорхойлолтууд

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалд хэрэглэгдэх олон улсын тодорхойлолтуудыг ялгаж мэдэх

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он


• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын тодорхойлолтууд


Аялал жуулчлал гэдэг бол цогц байдлаар хүний бүхий л үйл ажиллагааг өөрт
хамааруулсан, нийгмийн нэгэн үзэгдэл, хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон
ойлголт юм. Аялал жуулчлалын талаар олонхи судлаачдын гаргасан тодорхойлолтууд нь
орон зайн, цаг хугацааны хэмжүүрүүдийг үндэс болгодог байжээ. Тухайлбал: аливаа хүн
өөрийн байнга оршин суудаг газраасаа гадагшаа тодорхой зорилгоор шилжилт хийхийг
аялал жуулчлал гэж үздэг.

Зарим улс оронд тэрхүү шилжилтийг орон зай, цаг хугацааны хувьд нарийвчлан
тодорхойлох оролдлого ч хийгдэж байжээ. Жишээлбэл: 1989 онд АНУ-ын Үндэсний аялал
жуулчлалын комисоос “АНУ-ын нутаг дэвсгэр дотор Америкийн иргэн хүн байнга оршин
суух газраасаа 100 милийн (бээр) алсад болон түүнээс хол газар шилжилт хийн явахыг
дотоодын аялагч (domestic traveler) хэмээн тодорхойлж байсан.

Олон улсын харилцаа, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор


хүмүүс өөрсдийн байнга оршин суух газар орноосоо ажил хэргийн болон амралтын гэх
мэт төрөл бүрийн зорилгоор, янз бүрийн хугацаанд аялан явах нь нэмэгдэж дан ганц орон
зайн эл хэмжүүрээр аялал жуулчлалыг ялган тодорхойлж байснаа олон улсын аялал
жуулчлалын чуулган хийснээр дараах тодорхойлолтуудыг гаргаж олон улсад хэрэглэх
болсон. Үүнд:

Ромын бага хурлын тодорхойлолт:

1. 1963 онд зохион байгуулагдсан олон улсын энэхүү бага хурлаас “аливаа хүн
өөрийн оршин суудаг нутаг орноос ангид өөр улсад айлчлах болон өөрийн нутагтаа
тодорхой зардал гарган, тодорхой зорилгын улмаас аялсан бол гийчин (visitor) гэж
нэрлэнэ.

А. Жуулчин (tourist) гэдэгт 24 цагаас дээш 6 сар хүртэлх хугацаагаар дор дурьдагдах
тодорхой зорилготойгоор аялаж буй хүнийг хэлдэг. Тэрхүү аяллын зорилгууд нь:

• Чөлөөт цагаа өнгөрүүлэх “амралт зугаа цэнгэл, эрүүл мэндийн, суралцах,


шашны болон спортын гэх мэт зорилгууд”
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Бизнесийн
• Найз нөхөд,хамаатан садныдаа зочлох
• Албан томилолт
• Хурал зөвлөгөөнд оролцох зэрэг байж болно гэж үзжээ.

Б. Зугаалагч (excursionist) гэдэг нь 24 цагаас бага хугацаанд аялаж гэртээ буцан ирж буй
хүнийг хэлдэг.

2. Оттавагийн бага хурлын тодорхойлолт:

1991 оны 6 сард Канадын Оттава хотод болж аялал жуулчлалын талаарх олон
асуудлыг авч хэлэлцсний дотор зарим тодорхойлолтуудыг шинэчлэн тодорхойлж ялангуяа
аялал жуулчлалын үзэл баримтлал (concepts), ангилал (classfication) зэргийг тодорхой
болгон аялал жуулчлалын системчилсэн нэгдмэл тодорхойлолтыг баталсан.

Тэрхүү тодорхойлолтонд аливаа хүн чөлөөт цагаа өнгөрүүлэх болон бизнес ажил
хэргийн зэрэг бусад зорилгоор тодорхой хугацаанд байнгын хүрээллээсээ (usual
environment), ангид газарт аялаж (travelling), байрлан хоноглох (staying) үйл ажиллагааг
аялал жуулчлал гэнэ. Ингэхдээ хүмүүсийн байнын хүрээлэл дотроо хийх шилжилт
хөдөлгөөн – аяллыг нарийвчлан авч үзсэн бөгөөд үүнд: ажиллахаар явах (work),
суралцхаар явах (study), дэлгүүрээр явах (shopping), зочлох (visits), болон завтай цагаараа
зугаалах (free time), зэрэг үйл ажиллагаануудыг хамруулсан байдаг. Мөн энэхүү хурлаар
аяллын зорилго (travel purpose), ба аялах сэдэл (travel motivation)-ийн талаарх ойлголтыг
тодорхой болгосон. Нөгөө талаас аялагчдын ангиллыг (classification of travelers) анх удаа
системчилэн гаргасан нь энэ юм. Түүнчлэн энэ хурлаас, аялал жуулчлал нь үйлдвэрлэл
мөн болохыг тодорхойлж, аялал жуулчлалын үндсэн хэлбэрүүд (Forms of tourism)–ийг
ялган тогтоожээ. Үүнд:

А. Дотоодын аялал жуулчлал (Domestic tourism)

Аливаа улсын иргэн зөвхөн өөрийн улс орон дотроо аялах жуулчлал

Б. Гадаадаас ирэх аялал жуулчлал (Outbound tourism)

Аливаа улсын иргэн өөрийн улсаас гадагш өөр улс орон руу аялах жуулчлал

В. Гадаадаас ирэх аялал жуулчлал (Inbound tourism)

Тухайн улс оронд гадаадын орнуудаас хүрэлцэн ирж аялах жуулчлал

Дээрх хэлбэрүүд дээр үндэслэн аялал жуулчлалын үйл ажиллагааг явагдаж буй цар
хүрээнээс нь хамааралтайгаар дараах байдлаар ангилан тогтоосон болно. Үүнд:

1. Тухайн улс оронд явагдах аялал жуулчлал (Internal tourism) – энэ нь тухайн орны
хувьд дотоодын аялал жуулчлал (domestic tourism) болон гадаадаас ирэх аялал
жуулчлал (inbound tourism) – ыг багтаасан ойлголт юм.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

2. Үндэсний аялал жуулчлал (National tourism)- энэ нь тухайн орны хувьд дотоодын
аялал жуулчлал (domestic tourism) ба гадаад улс руу хийгдэх аялал жуулчлал
(outbound tourism)-ыг багтаасан ойлголт юм.
3. Олон улсын аялал жуулчлал (International tourism) – энэ нь тухайн орноос гадагш
хийгдэх аялал жуулчлал (outbound tourism) болон гадаадаас ирэх аялал жуулчлал
(inbound tourism)–ыг хамруулсан ойлголт юм.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа явагдах бүс, хамраххмжээг тодорхой зааж,


үндсэн хэлбэрүүдийг тогтоож өгсөн нь цаашдаа аялал жуулчлалын үйлдвэрлэлийн
байгууллагуудыг ангилах, түүний зах зээлийг ялган тогтоох зэрэгт чухал ач
холбогдолтой болжээ. Энэ бүхнээс үзэхэд аялал жуулчлал бол маш өргөн хүрээтэй,
олон талт уялдаа бүхий системлэг (integrated system) ухагдахуун гэж ойлгож болно.

Өнөөдөр аялал жуулчлалд оролцох явдал нь хүмүүсийн амьдралд улам бүр түгээмэл
болохын зэрэгцээ тэр нь нийгмийн бүхэл бүтэн харилцааг бий болгон үйлчилгээний
үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Тиймээс ч аялал жуулчлал бол явцуу утгаараа бие даасан
үйлчилгээний үйлдвэрлэл мөн билээ. Аялал жуулчлал нь хүний сонирхол танин мэдэхүйн
бүхий л хүрээнд явагддаг учраас бие даасан ямар нэгэн шинжлэх ухаан бус харин эдийн
засаг, экологи, хүн судлал, түүх, газар зүй, социологи, менежмент, сэтгэл зүй, хууль зүй,
мэдээлэл технологи зэрэг олон ухаануудыг өөртөө багтаан агуулж байдаг бөгөөд энэ нь
бүхэлдээ бизнес юм.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 3

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын түүх

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний ерөнхий ойлголт

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын түүх


Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа байгалийн хувьсал, өөрчлөлт, хүнс тэжээлийн
хомсдлоос болж нүүдэллэн явах, аялах нь тэдний амьдралын хэрэгцээ шаардлага болон
гарч ирсэн. Гэвч түүхэн үеүүдэд аялал жуулчлалын хөгжих боломж нь харилцан адилгүй
байсан. Ер нь аялал жуулчлал түүний дотор шинэ газар нутаг нээж ашиглах өөрөөр хэлбэл
судлагдаж нээгдээгүй шинэ орон зайн нууцад нэвтэрч танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл
нь хүн төрөлхтний мөнхийн хэрэгцээ байсан гэж үзэж болно.

Цаашдаа үйлдвэрлэх хүчний хөгжлийн эрэмбээр аялал жуулчлал нь олон улсын


харилцаанд бие даасан хэлбэр болон өргөжин тэлж иржээ. Энэ утгаар нь авч үзвэл аялал
жуулчлал нь хүн төрөлхтөний хөгжлийн түүхэн үеүүдийг дамжин бүрэлдсэн хүмүүсийн
хоорондох харилцааны өвөрмөц нэг хэлбэр юм.

Аялал жуулчлал нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүчин зүйл
буюу эдийн засгийн хувьд өндөр орлоготой, тэргүүлэх салбаруудын нэг болжээ. Дэлхий
дахинд “Утаагүй үйлдвэрлэл буюу үл үзэгдэгч экспорт” гэдэг үйлдвэрлэлээр хөгжиж
байна.

Аялал буюу TOUR гэдэг нь латин хэлний TOURNER болон Грек хэлний
TOURNOS гэдэг үгнээс гаралтай. Энэ нь тойрох буюу төв цэгийг тойрох гэсэн утгатай
байжээ. Яваандаа энэ үгс аялал, аялал хийх гэсэн санааг илэрхийлэх болж улмаар аялал,
жуулчлал гэсэн 2 утгыг нэгтгэн тэмдгэлсэн ТУРИЗМ гэсэн нэр томъёо болон хэлбэршжээ.

Орчин үед аялал жуулчлал нь шинэ шинэ зорилго агуулгаар баяжиж олон төрөл
хэлбэрээр зохион байгуулагдах болсон. Тийм учраас аялал жуулчлалын тодорхойлолтыг
зорилго агуулга талаас нь өгч аялалын жуулчлалын хуулинд бататган суулгасан байна.

Аялал жуулчлал нь орчин үед урьд өмнө байгаагүй эрч далайцтай хөгжиж байна.
Зарим судлаачид 2010-2015 онд аялал жуулчлалын хөгжлийн гурав дахь хувьсал болно
гэж үзэж байна. Аялал жуулчлалын энэхүү хөгжлийн хурдацанд дараах зүйлс нөлөөлж
байна.

Үүнд:

1. Өндөр хөгжилтэй орнуудын хувийн сектор ба хувь хүмүүст урсгал хэрэгцээнээс нь


илүү гарсан үлэмж хэмжээний капиталын хуримтлал бий болсон.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

2. Хөгжиж буй орнуудын чинээлэг дээд давхаргынхан ба хувийн бизнес эрхлэгчид


хөгжингүй орнуудын хөгжлийг үзэж нүд тайлах гэсэн эрмэлзлэл
3. Аялал жуулчлалаар дамжин улс хооронд шилжиж байгаа капиталын урсгалаас
гадаад валют хуримтлуулах гэсэн хөгжиж буй орнуудын бодлого.
4. Хүнд аж үйлдвэр хөгжсөн хэт хотчлогдсон орон зайн хязгаарлалттай болсон
суурьшмал нутгуудаас унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт сайхан онгон байгальд
амарч сэтгэл тэнийж таашаал авах гэсэн хүмүүсийн хэрэгцээ, сонголт
5. Байгальд төрмөл байдлаараа байдаг цэвэр экологийн бүтээгдэхүүн ба газар газрын
давтагдашгүй нууц нь үл тайлагдах технологоор хийгдсэн идээ ундааны дээж
хүртэж амтлах хүмүүсийн сонирхол
6. Амралт чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөж, ажиллах хүчээ нөхөн үйлдвэрлэх
дашрамд дэлхийн улс орнуудын судалгаагүй нууцлаг содон зүйлстэй болон соёл
иргэншил, аж төрөх ёсны хэв маяг, бизнесийн ололттой танилцах, холбоо тогтоох
зорилго
7. Улс үндэстэнүүдийн ойртон нягтарч хамтран ажиллах гэсэн эрмэлзлэл, эрх ашиг
8. Адал явдалд оролцож, хүчээ сорьж, өөрийгөө харуулах гэсэн хүмүүсийн эрмэлзлэл
9. Байгаль экологийн тэнцвэрийг хадгалж хамгаалахад хүч хөрөнгө, санаа бодол
бодит үйл ажиллагаагаа нэгтгэх олон улсын байгууллага, төр олон нийтийн
зүтгэлтнүүдийн тэмцэл зэрэг болно.

Аялал жуулчлал нь хүмүүст алжаал ядралаа гаргах, гутрал, цөхрөл, гомдол


бухимдлаа тайлж тайтгарах, наадам цэнгүүнд орж баяр баясгаланг олох, өвчин эмгэгээ
илааршуулан цаашид ажиллаж амьдрах эрч хүчээ сэлбэж сэтгэлийн таашаал ханамж
олж авахад тусладаг.

Аялал жуулчлал нь улс үндэстэн ард түмний энх тайвнаар зэрэгцэн оршиж найрсаг
түншийн харилцааг хөгжүүлж ойртон нягтархад түлхэц үзүүлдэг. Улс үндэстэнүүдийн
итгэлцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ бие биесийн олотоос суралцахад холбож өгдөг
өвөрмөц сэжим болдог. Аялал жуулчлал нь хүний танин мэдэхүйг тэлж ертөнцийг үзэх
үзлийг нь өөрчлөх чухал хүчин зүйл юм.

Нийгмийн үйлдвэрлэх хүчний тогтоон тодорхойлогч элемент болох хүний


хөгжлийн чухал нөхцөл нь чөлөөт цаг байдаг. Чөлөөт цагийг үр ашигтай ашиглах
аргуудын нэг нь аялал жуулчлал юм.

Аялал жуулчлал нь материал түүхий эдийн эргэлтийг үргэлж өсөн нэмэгдсэн


хэмжээгээр шаардаад байдаггүй нарийн мэргэжлийн өндөр технологитой
үйлчилгээгээр дамжуулж үйлдвэрлэлээ явуулдгаараа онцлог юм. Аялал жуулчлалын
бүтээгдэхүүнийг бусад салбарын бүтээгдэхүүнтэй харьцуулахад ялгаатай. Аялал
жуулчлалын бүтээгдэхүүн гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа
жуулчдын сонирхолыг татах тэдний тав тухтай нөхцлийг хангасан төлбөрт үйлчилгээг
хэлдэг.

Орчин үед аялал жуулчлал нь техникжилт, интернет мэдээлэллийн технологийн


дэвшил дээр тулгуурлан хөгжиж байгаа болохоор оюун ухааны багтаамж ихтэй салбар
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

болжээ. Жуулчид нь хүрэлцэн очсон улс орныхоо түүх соёлын гайхамшигт үнэт
дурсгал, байгалийн аль үзэсгэлэнт цогцолбор газрууд, ургамал амьтаны ховордсон
төрөл зүйл гэх мэт хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг үзэж сонирхож таашаал авдаг
болохоор аялал жуулчлалын нөөц үзмэрүүдийг үзүүлэх үйлчилгээ ч гэсэн үнэлгээ
өндөр байх үндэстэй.

Ирж байгаа жуулчид нь гол төлөв бэл бэнчинтэй тансаг хэрэглээ, нарийн
мэргэжлийн үйлчилгээ шаарддаг хүмүүс байдаг. Тэд үнэтэй үйлчилгээний эрэлт ихтэй
байдаг болохоор жуулчдыг хүлээн авч буй оронд ихээхэн өгөөжтэй байдаг. Улс
орнуудад өөрсдийн бүтээсэн аялал, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ өөрийн нутаг дээрээ
хөрвөх чадвартай валютаар экспортлох боломж олгодогоороо аялал жуулчлал нь
өндөр үр ашигтай бизнес юм. Иймд аялал жуулчлал нь дэлхийн капиталын нөөцийг
улсуудын хооронд дахин хуваарьлах зэвсэг, үндэстэнүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг
зардал чирэгдэл багатай экпортлох үр ашигтай арга болжээ.

Өнөөдөр аялал жуулчлал нь дэлхийн 16 ажлын байрны нэгийг бий болгож байна.
Зарим судлаачдын тэмдгэлснээр улс оронд нэг жуулчин ирэхэд 20 хүний ажил
хөдөлгөөнд ордог байна. Аялал жуулчлал нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа
удирдан зохицуулдаг байгууллагатай, үндэсний хүрээнд удирдах системийн дээд
байгууллага яам, үндэсний аялал жуулчлалын байгууллагатай үйл ажиллагаа явуулах
хуультай болсон байна.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 4

Хичээлийн дэд сэдэв: Монголын аялал жуулчлалын түүх

Хичээлийн зорилго: Монголын аялал жуулчлалын үүсэл хөгжил, онцлог

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Өмнөх мэдлэгээ сэргээх


• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Монголын аялал жуулчлалын түүх


Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хоол тэжээлээ олох, нутаг усаа сонгох зэргээр
эхэлсэн аялал нь цаашдаа хол ойр нүүх, бүр өөр тивд шилжих хөдөлгөөнтэй болж байсан
зэрэг нь аялал жуулчлал билээ. Монголчууд нүүдэллэн нутаг бэлчээрээ сонгох, отор
нүүдэл хийх, аян жин тээх, адуу малын эрэлд явах, ан гөрөө хийх, бадарчлан хэсүүчилж
явах зэрэг нь аялал жуулчлалын нэгэн хэлбэр болно. Мөн аян дайны зорилгоор тагнан
мэдэх, газар нутаг улс орныг шинжлэх ухааны үүднээс судлан мэдэх гэдэг нь аялал
жуулчлалын нэгэн чухал зорилго юм.

Газар зүйн нээлт бүхэн нь аялал жуулчлалын үр дүн болж байдаг. Эртний
Хүннүчүүдийн 5 зууны үед баруун Европод хүрч байсан их нүүдэл нь аялал жуулчлалын
сонгодог хэлбэр билээ.

Эрт дээр үеэс харь оронд мөн орон нутгийн дотор ердийн хөсөг (тэмээ, үхэр, морин
тэрэг г.м) –ээр хол ойр аялж ирсний зэрэгцээ нутаг сэлгэн нүүдэг уламжлалт аж төрөх
ёстой билээ. Суурин аж төрөх оронд нэг газраас нөгөө газарт очин 24 цаг болвол аялал
жуулчлал хэмээн тодорхойлдог байна.

Нүүдэл суудлын аж төрөх ёстой оронд нүүж суух, малын эрэл суралд гарч нэг
хошуунаас нөгөө хошуун руу явах нь аялал мөн үү эсвэл аж төрөх ёстойгоо холбоотой юм
уу гэдгийг ялгаж ойлгууштай байна. Манай ард түмэн 16-р зууны үед шашин мөргөлийн
хэргээр Хятад, Төвд оронд тэмээн хөсгөөр аялж байсан. 17-р зууны эхэн үеэс Баруун зуу,
(Лхас), Бээжин хотруу аялах, морин өртөө хийх, аян жин тээх нь тэдний амьдрах арга, үйл
ажиллагааний чиглэл байлаа. Их хүрээ, Ховд, Улиастай, Хиагт зэрэг хот суурин газрынхан
ердийн хөсгөөр хэдэн зуугаас 3000 гаруй км алс хол аялж байлаа. Хиагт орчмоор морин
тэргээр, халхын зүүн хэсэгт үхэр, тэмээн тэргээр, тал хээрийн нутагт тэмээн хөсгөөр аялан
явж байсныг өнөөгийн аялал жуулчлалын замд болоцоотойг нь оруулах, эргэн дурсах
аяллын төрөлд багтаах боломжтойгоос гадна энэ нь жуулчдын сэтгэлийг хөгжөөх,
өдөөхөд ач тустай.

Говь тал хээрийн бүсэд байсан 70 шахам хошуунд тэмээн хөсгөөр, хангайн 30
гаруй үхэр тэргээр аян жин тээж явсан нь одоо бидэнд аяллын нэг сонин зүйл болж байна.
Аялахдаа намрын дунд, адаг сараас өвөл, хаврын улирлыг буюу малын махан, өөхөн тарга
зузаарсан, хүч тарга бага, удаан хайлах цагийг сонгодог байжээ. Одоо бид малын өөхөн
болон махан тарганы үед нь аялан жуулчил байна. Энэ нь бизнес хийхэд ашиг ихтэй ч,
малдаа сөрөг нөлөөтэй байгааг анхаарч аялалд явсан малын тарга хүчийг нөхөх, сэргээш
болон амин дэм, уураглаг, витаминлаг нэмэлт тэжээл өгөх шаардлагатай байна. Түүхч
нэрт эрдэмтэн Ц. Насанбалжир амбугай Монголоос гадагш гарсан алс холын жингийн 20
шахам зам бийг гаргажээ. Тэмээний нуруунд 200-250 кг ачааг тээврлэдэг байсныг гэр
тэргэн аялалд авч хэрэглэх шаардлагатай.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Манай орны улс, төр, соёлын гол газрууд болох хийдүүдийг холбосон олон зам
бий. Үүнд:

• Нийслэл хүрээнээс Улиастай, Ховд хүртэл 1500 гаруй км зам.


• Нийслэл хүрээнээс Чуулалт хаалга, Бээжин хүртэл 1100 км зам
• Улиастай хотоос Гүчин хүртэл 900 км зам
• Улиастайгаас Сайр усаар дамжин Чуулалт хаалга хүртэл 1900 км гаруй урт
зам
• Ховдоос Шар сүм хүртэл 400 км зам
• Цонж, Бархөл, Гүчин хүртэл 700 км зам зэрэг холын замууд,

Түүнчлэн сайн ноён хан аймгийн Үйзэн ван (Арвайхээр), Сайн ноёны хошууд,
Эрдэнэ бандид хутагтын шавь (Ламын гэгээний), Түшээт хан аймгийн Түшээт ван дайчин
бэйсийн хүрээ, Заяын хүрээ, Хиагт, Улиастай, Ховд зэрэг томоохон хот суурин газрууд
хошуудын хүрээ хийдүүдийн хүн ам олширч, хоорондын харилцаа, худалдаа арилжаа
хөгжсөн нь зах зээлийн харилцаа аян жингийн тээвэр хөгжих нэгэн эх сурвалж болжээ.

Алс холын 20 шахам аяллын урт замтай байжээ. ...........................

Монгол орны аяллын гол замуудыг авч үзвээс, Бээжин, Чуулалт, хаалганаас Ил
тарвагатай хүртэл алсын замтай. Говь, хангай, тал хээр, хосолсон нутагт буухиа, морин
өртөөний зам, бас Чуулалт хаалга, Хөх хотоос Цонж, Бархөл, Хами, Өрмч хүртэл замыг
“шар зам” гэж нэрлэж байсан. Энэтхэг, Хятад, Төвд орнуудаас хүр хорхойн торго
тээвэолэж Дундад Азийн орнуудаар явахын зэрэгцээ Монгол оронд салбар зам Ордубалык
хотод хүрч 400 гаруй жилийн турш Торгон замын үүрэг гүйцэтгэж явсан түүхтэй юм.
Улиастай хүртэл зам нь буухиа өртөөний зам дагуу явах ба энэ замын эхлэлийг Чингис
хааны хүү Өгөөдэй хаан бүтээснийг ”Монголын нууц товчооны” 281-р зүйлд
тэмдэглэжээ.

Ховд, Улиастайгаас, Их хүрээ дайрч Дорнод нутгаар өнгөрөх Их замыг Хойт зам
гэж хэлж заншсан. Аялах зам нь байгалийн 3 бүс хосолж дамнасан, замд тааралдах даваа,
бартаа, гол мөрний гарам, бэлчээрийн өвс, ус, хужир шорвогийг сайтар харж тохируулсны
зэрэгцээ нэг буудлаас нөгөө буудлын зайд хоол унд, усны зохимжийг нягтлан харсан
тэргүүтнийг өнөө үеийн ойрын аялалд сонирхууштай.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 5

Хичээлийн дэд сэдэв: Дэлхийн аялал жуулчлалын түүх

Хичээлийн зорилго: Дэлхийн аялал жуулчлалын үүсэл, хөгжлийн тухай ойлголт

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Дэлхийн аялал жуулчлал


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Дэлхийн аялал жуулчлал 19-р зууны дунд үеэс 20-р зууны эхэн үе хүртэл дэлхий
дахинаа аялал жуулчлалын хувьсал хийж 19-р зууны дунд үе буюу 1860 онд Европт бий
болсон. Энэ нь эдийн засгийн өөрчлөлтөөр гарсан. Тэр үед Европт орон нутгийн аялал
маш өргөн хүрээтэйгээр хөгжин тэлж байсан ба тухайн үеийн хөрөнгөтөн баячууд гадаад
орнууд руу далай ба хуурай газраар хийх аялал жуулчлалын эх үндсийг тавьсан.

Аялал жуулчлалын хоёр дахь хувьсал нь 1880 –аад оны үед Германд гарсан. Тэр
үед анхны авто машин үүссэн нь аялал жуулчлалыг эрчимтэй эрчимтэй илүү өргөн
хүрээтэй хөгжихөд гол түлхэц болж өгсөн юм. Харин Монголд 1913 онд орж ирсэн юм.
Мөн аялал жуулчлал нь тэр үеийн Еворпт нэн ялангуяа дундаж хөрөнгөтөн хүмүүсийн
дунд илүү хөгжсөн.

Аялал жуулчлалын гурав дахь хувьсгал нь 1960 онд гарсан бөгөөд тэр үед анхны
тийрэлтэт онгоцыг зохион бүтээжээ. Энэ нь хөгжиж буй орнуудын хооронд аялал
жуулчлалын хөгжих боломжийг олгосон юм. Мөн Япон далайн аялал жуулчлал эрчимтэй
хөгжихөд түлхэц болж өгчээ. Энэ үеэс дэлхийн орнууд MASS TOURISM идвэхтэй
оролцож эхэлсэн ба энэ нь TOURISM-ын нөлөөн дор SUSTAINABLE & ALTERNATIVE
гэх мэт TOURISM – ууд үүсч гарчээ. Өөрөөр хэлбэл 1969 онд тийрэлтэт онгоц бий
болсноор дэлхийн улс үндэснүүд MASS TOURISM-ийн эрэн зуунд хөл тавьжээ. 1950-иад
оны эхэн хүртэл хугацаанд Америкт далайн хөлөг онгоц болон тийрэлтэт онгоцоор аялах
аяялын хооронд хурц өрсөлдөөн үүссэн бөгөөд Европт аялах Америк жуулчдын 75% нь
нийсэх онгоцоор аялаж байсан. Үүний дараагаар буюу JAMBO-JET-ийн үеийг халж
аврага том хөлөг онгоц гарч иржээ.

Судалгаанаас үзэхэд аялал жуулчлалд гарч буй өөрчлөлт хувиралт хагас зууны
тутамд тохиолддог зүйл бөгөөд аялал жуулчлалын дөрөвдэхь хувьсгал 2010 онд гарах
төлөвтэй байна.

Олон улсын аялал жуулчлал нь дэлхий дахинд 20 зуунд асар хурдацтай хөгжих
болсон олон шалтгаан бий. Энэ нь капиталын хуримтлал тодорхой түвшинд хүрсэн үеэс
хүмүүс амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хангалттай хэмжээний сэтгэл
ханамж өгөх зугаа цэнгэл, адал явдалд оролцох, янз бүрийн улс орноор аялж, түүх соёлын
дурсгал, үзэсгэлэнт сайхан байгалийн саханыг үзэж таашаал авах зорилгоор тодорхой
хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах болжээ.

Аялал жуулчлал нь хүмүүсийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж сэтгэлийн


дарамтнаас чөлөөлж, өвчин эмгийг илааршуулж, ажиллах эрчим хүчийг нөхөн
үйлдвэрлэхэд онцгой ая холбогдолтой байгаа тул түүнд харамгүй хөрөнгө зарцуулдаг
болсон байна. Аялал жуулчлалын ховор нандийн гол үзмэрүүд хаана байна жуулчдын
урсгал тийшээ чиглэдэг. Жуулчид нь байгаль орчин нь бохирдоогүй экологийн тэнцвэр
алдагдаагүй унаган төрхөөрөө байгаа үзэсгэлэнт сайхан байгальтай улс орныг зорих нь
давамгайлж байна. Аялал жуулчлалын зах зээлийн өрсөлдөөний гол чиглэл нь жуулчдыг
татах гайхамшигт үзмэрүүд, дэд бүтэцийн хөгжил, аялал жуулчлалын нөөцүүд,
үйлчилгээний чанар хүртээмж, байршуулах хэрэгсэл, маршрутын төхөөрөмжлөл аяллын
төрөл, зохион байгуулалт зэргүүд нөлөөлдөг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Аялах жуулчлах хэрэгцээ түүнийг хүлээн авах хэрэгцээ хоёр нэгэн зэрэг хөгжиж
байгаа нь олон улсын аялал жуулчлал хөгжих чухал нөхцөл болж байна.

Олон улсын аялал жуулчлалын урсгалын гол чиглэлүүдэд дараах чиглэлийг авч
үзэж болох юм.

• Өндөр хөгжилтэй орнууд бие биесдээ аялах


• Өндөр хөгжилтэй орнуудаас шинэ тулгар хөгжиж байгаа оронд аялах
• Хөгжиж байгаа орнуудаас өндөр хөгжилтэй орнуудад аялах
• Хөгжиж байгаа орнууд өөр хоорондоо аялах
• Далайн орнуудад аялах
• Алсын зайд аялах
• Бүс нутгийн дотоодод аялах зэрэг болно.

Аялал жуулчлал нь үйлчилгээ авч байгаа орныхоо нутаг дээр тэрхүү орны
бүтээгдэхүүнийг шууд валютаар сольж авч хэрэглснээр тухайн орны экспортын орлогыг
нэмэгдүүлдэг.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 6

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын төрөл хэлбэрүүд

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын төрөл,ангилалыг судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын төрөл, ангилал

Аялал жуулчлалыг хэрэгцээ, тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаанй явагдах орчин,


зохион байгуулалт, хугацаа зэргийг харгалзан ангилдаг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Үүнд:

1. Ерөнхий сонирхолын аялал жуулчлал – General interest tourism


2. Нийтлэг сонирхолын аялал жуулчлал – Common interest tourism
3. Масс аялал жуулчлал – Mass tourism
4. Тусгай слнирхолын аялал жуулчлал – Special interest tourism

Ерөнхий сонирхолын аялал жуулчлал гэдэг нь тухайн орон нутгийг ерөнхийд нь үзэж
танилцах соёл, зан заншил, өдөр тутмын амьдрал, түүх гэх мэтчилэн нэг зүйлийг
онцлохгүйгээр нийтэд нь үзэж сонирхохыг хэлнэ.

Нийтлэг сонирхолын аялал жуулчлал гэдэг нь эзэн зочин хоёрын сонирхол нэг байхыг
хэлнэ.

Масс аялал жуулчлал гэдэг нь нэг зорилготой, зорин очих газар цөөн, олон хүн очиж
байгааг хэлнэ.

Тусгай сонирхолын аялал жуулчлал гэдэг нь ямарваа нэг зүйлийг онцлон сонирхож
аялаж байгааг хэлнэ.

Ерөнхийд нь жуулчдын бүлгийг хоёр ангилдаг.

• Олон улсын жуулчин /International tourists/


• Дотоодын жуулчид /Domestic tourists/

Олон улсын жуулчид нь мөн хоёр үндсэн хэв шинжид хуваагдана. Үүнд:

• Улсын хилээр нэвтэрч буй жуулчид /Inbound tourists/


• Улсын хилээс гарч буй жуулчид /Outbound tourists/

Дээрхээс үзвэл жуулчдын өөр хоорондын ялгаа бүхий 3 бүлэг үүсч байна. Inbound
tourists гэдэг нь тухайн оронд жуулчлхаар зорин ирсэн өөр улсын (гадаадын) иргэн байна.
Харин Outbound tourists гэдэг нь өөрийн орноос гадагш өөр улс оронруу жуулчлхаар явж
буй тухайн улсын өөрийн иргэнийг хэлдэг.

Эдгээр бүлгүүдийн хослолуудаар аялал жуулчлалын 3 төрлийн зах зээлийн хэлбэр


үүсдэг. Үүнд:

Inbound + Outboumd = International tourism market (Олон улсын аялал жуулчлалын

зах зээл)

Inbound + Domestic = Regional tourism market (Бүс нутгийн аялал жуулчлалын зах

зээл)

Outbound + Domestic = National tourism market (Үндэсний аялал жуулчлалын зах зээл)

Аялал жуулчлалыг дараах хоёр зах зээлд ялган үздэг. Үүнд:


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Албан хэргийн буюу бизнес аялал жуулчлалын зах зээл (Business)


• Зугаа цэнгэлийн буюу амралт, чөлөөт цагийн аялал жуулчлалын зах зээл (Leisure)

Албан хэргийн буюу бизнес аяллын зах зээлийн доорхи хэлбэрүүд бий. Үүнд:

• Пүүс компанийн
• Уулзалт худалдааны
• Байгууллагын

Зугаа цэнгэлийн буюу амралт, чөлөөт цагийн аялал жуулчлалын зах зээлийн мөн доорхи
хэлбэрүүд бий Үүнд:

• Гэр бүлийн
• Амралт сувиллын
• Тусгай сонирхолын

Жуулчдыг аялах хэв маягаар нь ангилах нь аялал жуулчлалын төрөл хэлбэрийн ангилал
зүйн судалгааны хамгийн чухал хэсэг байдаг. Нийтлэг хэрэглэдэг дараах хоёр ангилал
байдаг. Үүнд:

• Харилцаанд орох байдлаар нь ангилах


• Танин мэдэхүйн хүсэл сонирхолоор нь ангилах

Харилцаанд орох байдлаар нь ангилахдаа үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Үүнд:

• Зохион байгуулалттай жуулчид


• Бие даасан жуулчид

Зохион байгуулалттай жуулчид гэдэг нь аль нэгэн аялал жуулчлалын байгууллагын


боловсруулсан аяллын бүтээгдэхүүнтэй (хөтөлбөр, маршрут) урьдчилан танилцсаны
үндсэн дээр захиалга өгч, тухайн маршрут, хөтөлбөрийн дагуу аялдаг жуулчдыг хэлнэ.
Тэдний хувьд аяллаар явж байхдаа тогтоогдсон хөтөлбөрөөр л аялдаг, энэ үед тухайн
жуулчны хүсэлтээр хөтөлбөрт аливаа өөрчлөлт оруулах боломжгүй байдаг. Харин бие
даасан жуулчид гэдэг нь өөрсдийн туршлага мэдлэг, аяллын үеийн сэтгэгдлээс үндэслэн
бие даан шийдвэр гаргаж аялдаг жуулчид юм. Тэднийг доорх 3 бүлэгт хувааж үзнэ.

• Хувийн шинж чанартай аялагчид (Individual mass tourism)


• Адал явдал хайгч жуулчид (Explorer tourist)
• Хатуу аялагчид (Drifter tourist)

Жуулчдыг танин мэдэхүйн хүсэл зоригоор нь доорх байдлаар 3 ангилдаг.

• Нийгмийн үнэлэмжийг дагадаг жуулчид (Psychocentric)


• Дундаж жуулчид (Midcentric)
• Нийгмийн үнэлэмжийг дагадаггүй жуулчид (Allocentric)
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 7

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын өдөөгч хүчин зүйлүүд

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалыг ямар учраас хүмүүс сонирхох болсон тухай судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалыг өдөөгч хүчин зүйлүүд


Дэлхийн улс орон бүрт байгалийн гайхамшигт олон арван сонин гойд зүйлс оршин
байдгийг дэлхийн аялал жуулчлалын байгууллага, хувь хүмүүс сонирхож, тэр газар
нутагруу аялахыг хүсэж сэтгэлээ баясгадаг болсон. Орчин үед манай дэлхий бүрэн
судлагдсан, эрдэмтэд дахиад юуг ч илэрүүлэх боломжгүй болсон мэт олонх хүмүүс
боддог болсон. Газар зүйн бүх объектууд илрэгдэж, фото зургаар авагдсан, карт дээр
тэмдэглэгдэж, сурах бичгүүдэд бичигдэж тун сайн судлагдсан гэж үздэг.

Манай гариг бол байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд чулуун мандал
байнгын хөдөлгөөнд оршдог. Эдгээр хөдөлгөөний тектоник гэж нэрлэдэг. Ертөнц дээрх
өөрчлөлтийн үр дүнд бий болдог хачин сонин байгалийн тогтоц, хамгийн өндөр уул,
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

газар хөдлөлт, цунамийн тухай сонирхолтой мэдээллийг жуулчид маш ихээр сонирхож
ач холбогдол өгч ирж үздэг. Эдгээр нь хамгийн хамгийн хамгийн гэдгээр нэрлэгдэн
жуулчдад биеэр очиж үзэхэд гүн итгэл үнэмшил төрүүлдэг байна. Дэлхийн аялал
жуулчлалыг өдөөгч гол гол хүчин зүйлүүдийг дурьдвал: Дэлхийн өндөр уулсын ноён
оргил, галт уул, хүрхрээ, халуун булаг рашаан гэх зэрэг байгалийн тогтоцууд гол өдөөгч
хүчин зүйл болдог.

1. Дэлхийн өндөр уулсын ноён оргилд гарна гэдэг их эрсдэлтэй, хүчилтөрөгч


дутснаас уушиг устах, салхины хурд 200м/с хүрдэг тул салхинд хийсэх, төөрөх
нь бий. Тэнгэр дуугарах нь тээр доор дуулддаг, онгоц газрын доороос гараад
ирэх шиг болдог, өдрийн хоолонд нунтгалсан хоолоо буцалсан усанд хийгээд
иддэг, шөнөдөө -10°, өдөртөө +20° байлаа гэх мэт сонирхолтой байдаг байна.
2. Галт уул нь ихэнх сонирхогчдын үндсэн үзмэрийн нэг болдог. Орчин үед
дэлхийд 870 гаруй амьд галт уул байна гэж үздэг. Тэдгээрийн зарим нь их, бага
хэмжээгээр идвэхжил ихтэй байхад нөгөө хэсэг нь зөвхөн хий гаргах төдий
зүүрмэглэж байдаг. Бүх галт уулын дөрөвний гурав нь номхон далайн эрэг
дагуу түүний ойр орчмын арлууд дээр оршдог.
3. Хүрхрээ нь байгалийн хамгийн гайхамшигт үзэгдлийн нэг төдийгүй аялал
жуулчлалын салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг үзмэр болдог. Хүрхрээ
сонирхогчдын цуваа хүй нэгдлийн байгууллагын үеэс татагдаж ирсэн түүхтэй.
Эртний хүмүүс асар өндрөөс бууж буй усан буулт, түүний нүсэр хүчтэй чимээг
сонсож, харахдаа айш сүрдэж, энэ их хүчний өмнө бөхийн сөгдөж, бишрэн
шүтдэг байжээ. Орчин үед хүрхрээтэй харьцах харьцаа өөрчлөгдөж, түүнийг
ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглах болжээ. Хүрхрээ нь хүний сэтгэл
санааг татаж, эр зоригийг төрүүлж сэтгэлийг тайвшруулах үйлчилгээтэй гэж
үздэг болжээ.
4. Халуун булаг рашаан нь үе үе халуун ус, хий, уурыг дээш ориглуулж байдаг
халуун булаг юм. Ийм булаг нь голдуу галт уулын үйл ажиллагаа зогсоогүй
газарт тохиолддог ажээ.

Гайхамшигт зүйлийн мөн чанарыг танин мэдэж зөв ойлгож чадаагүйгээс болоод хүн ямар
нэг гадны хүч, ид шид, ер бусын хүчинд итгэхэд хүрч улмаар буруу үзэлд автах тал бий.

Байгалийн гайхамшигт зүйлийг:

1-рт Байгаль дээр тохиолддог ер бусын мэт нэн ховор сонин үзэгдэл

2-рт Дахин үл давтагдах бүтцийн өвөрмөц тогтолцоо

3-рт Үйл явц хөдөлгөөнтэй холбоотой үзэгдлүүд гэсэн гурван гол хэсэгт хувааж үздэг.

Нэгдүгээр хэсэгт:

Салхи, агаарт гэрэл ойж хугарах зэрэг байгалийн өөрийнх нь үйл явцтай холбоотой илэрч
байгаа үзэгдлүүд хамаарагдана. Жишээ нь: Улаан, ногоон, цэнхэр өнгөтэй бороо, цас орох
явдал цөөнгүй тохиолддог.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Хоёрдугаар хэсэгт:

Бүтцийн өвөрмөц тогтоцоороо онцгой сонин, гайхал төрүүлэх үзэгдэл хамаарагдана. Энд
Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байдаг Толь хаданд орчны юмс үзэгдэл төдийгүй
наяад км-ийн алсад орших Сэврэйн уулс тод харагддагаараа гайхамшигтай юм.

Гуравдугаар хэсэгт:

Үйл явцын хөдөлгөөний хэсэгт эрс хүчтэй хувиралт өөрчлөлттэй холбоотойгоор илэрч
байдаг байгалийн гайхамшигт үзэгдлүүд орно. Үүнд газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт,
далайн салхи шуурга зэрэг үзэгдэл хамаарагдана.

Байгалийн гайхамшиг түүний нууцыг танин мэдсэнээр хүн байгальтай харьцах


харилцаагаа ухамсартай, зорилготой зөв зохион байгуулж, өөртөө ашигтайгаар байгалийг
эзэмших чадвараа нэмэгдүүлдэг байна. Монгол оронд жилдээ 256 хоног түүнээс ч олон
хоног тэнгэр цэлмэг байдаг, энэ нь гадаадын жуулчдын сонирхолыг их татдаг ба
Монголын тэнгэрт од тоолж болно. Мөн байгаль газар зүйн сонин хачин тогтоц, өвөрмөц
хэв маяг бүхий уул хад чулуу, геологийн ер бусын орчин халуун рашаан, уурхай, галт
уулын чулуулаг, үлдэц зэргийг багтааж болно. Олон төрлийн аяллыг энэхүү үзмэрт
түшиглэн зохион байгуулдаг. Тухайлбал: Хээрийн аялал, явган аялал, ууланд авирах
аялал, шувуу ажиглах аялал, рашааны аялал, уурхайг сонирхох аялал зэрэг аяллын
төрлүүд орно.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 8

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлал ба хүрээлэн буй орчны нөлөөлөл

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалд нөлөөлдөг хүчин зүйлүүд, тэдгээрийн ач холбогдолыг


судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлал ба хүрээлэн буй орчны нөлөөлөл


Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр 2020 он
гэхэд дэлхий дээр жилдээ 1,6 тэрбум жуулчин аялах буюу дэлхийн аялал жуулчлалын
ерөнхий урсгал зүүн өмнөд Ази ба Номхон далайн бүс, Африк руу чиглэгдэх хандлагатай
байгаа. 2020 он гэхэд аялал жуулчлалын гол destination буюу зорих газар нь БНХАУ
болох хандлагатай байна. Үүнийг дагаад Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэх нь
зайлшгүй юм.

Ингэснээр Монгол улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эхэлснээр олон төрлийн
аяллын хэлбэрүүд өөрийн дүр төрхөө олон хөгжиж, улс орны эдийн засагт тодорхой хувь
нэмэр оруулан, ажлын байрыг нэмэгдүүлж, ашиг тусаа өгч байгаа билээ. Иймээс
Монголын аялал жуулчлалын нөөц унаган байгаль орчноо уг хэвээр нь хадгалан дэлхий
нийтээр баримталж буй тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн зөв бодлого,
төлөвлөлт, ухамсартай менежментийн дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага бий
болж байна.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Монгол орон байгалийн унаган төрх байдал, цэвэр тунгалаг, ус, агаар, төрөл
бүрийн ховор ан амьтан, ургамал, байгалийн элдэв сонин тогтоц, нүүдлийн соёл
иргэншил, Монголын ард түмний зан заншил, амьдралын хэв маяг, өвөрмөц аж төрөх ёс,
олон мянган жилийн түүх, соёл, археологийн ховор нандин дурсгалаараа дэлхийд
гайхагддаг. Энэ нь Монгол оронд аялал жуулчлал хөгжих гол суурь нь болж байна.
Монгол оронд аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжиж эхлээд багагүй
хугацаа өнгөрсөн ч сүүлийн жилүүдээс улс орны эдийн засаг, нийгэм соёлд тодорхой
хувь нэмэр үзүүлж буй чухал салбар болсон.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас 1993 онд хүрээлэн буй орчинд дараах зүйлсээс
болж тодорхой аюулууд тулгарч байна. Үүнд:

1. Уур амьсгалын өөрчлөлт (хэт халах, хэт хөрөх, хуурайших, цөлжих, агаар
бохирдох)
2. Ховордсон ан амьтан, дархан цаазтай амьтадыг хулгайгаар агнах, ховордсон
эмийн ургамлын зүй бус ашиглалт
3. Малын тоо толгойн өсөлт
4. Тодорхой зохицуулалтгүй явагдаж байгаа аялал жуулчлалаас үүсэх сөрөг
нөлөөлөл зэрэг болно.

Хүн төрөлхтөн анх бий болсон цагаасаа эхлэн байгаль дэлхийгээ ашиглаж, хэрэглэн нөөц
баялагийг нь хязгааргүй мэтээр ойлгож ирсэн.

Үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарууд байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо


их бага, янз бүрийн хэмжээгээр заавал нөлөөлж байдаг. Харин байгаль орчинд хэрхэн
нөлөөлж, түүнийхээ сөрөг үр дагаварыг багасгах арга хэмжээ авч буй эсэх нь хүрээлэн буй
орчны бохирдол, нөөцын хомсдолын хэмжээг тодорхойлж байгаа юм. Хүний аж ахуйн
үйлдвэрлэлийн үй олон салбаруудаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, нөхөн
сэргээх, зүй зохистой ашиглах үйл явцыг зохицуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх,
хүмүүсийн сэтгэл зүйг төлөвшүүлэх үндэсний хэмжээний шийдвэрлэх асуудал төдийгүй
олон улс, дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна.

Үзүүлэх үр дагавараар нь ангилах:

Аялал жуулчлал хөгжсөнөөр хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөө:

• Байгаль дэлхийгээ танин мэдснээр хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан
хамгаалах сэтгэлгээг хүмүүст төрүүлнэ.
• Байгаль хамгаалах үйл хэрэгт тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр бий болно.
• Бусад эдийн засгийн салбаруудаас байгальд ээлтэй, эерэг нөлөө үзүүлэх боломж
харьцангуй их

Аялал жуулчлал хөгжснөөр хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө:

• Жуулчны байгууллага, жуулчид, орон нутгийн иргэдийн зүгээс байгальд


хайхрамжгүй хандвал усны, хогны, агаарын бохирдол үүсгэнэ.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Ургамал, амьтаны аймгийн төрөл зүйлийн хомсдол зэрэг нөлөөлөл үүсэж


болзошгүй.
• Хэт их ачаалал, бөөгнөрөл, зохисгүй менежмент нь бэлчээрийн талхагдал, хөрсний
элэгдэл, үржил шим муудахад хүргэнэ.
• Байгууламжийн өнгө төрх, архитектур зэрэг нь шаардлагад нийцэхгүй бол
байгалийн үзэмж байдал, үзэсгэлэнд сөргөөр нөлөөлнө.
• Байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйлсийн ховор нандин, үнэт чанараа
алдахад хүргэхүйцээр сэвтээх, гэмтээх, алдагдахад хүргэж болзошгүй.

Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн хэлбэрүүд:

Аялал жуулчлалыг зөв зохицуулалтгүйгээр хөгжүүлэх юм бол хүрээлэн буй орчинд


сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Аялал жуулчлалаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй
сөрөг нөлөөллийн хэлбэрүүдийг дараах байдлаар ангилна.

1. Аялал жуулчлалаас хүрээлэн буй орчинд үзүүлэх шууд нөлөөлөл


Аялал жуулчлалд хамрагдаж байгаа хүмүүс аялагч, жуулчид хүрээлэн буй орчинд
сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Тэд аялал жуулчлалын бүс нутагт, тогтоосон маршрутыг
зөрчин, ямар ч зохион байгуулалтгүйгээр аялснаар ан амьтан үргэж дайжих, хөрс
элэгдэх, ургамал талхлагдах гэх мэт сөрөг нөлөөллүүд гарч байна. Мөн тухайн
аялагч жуулчдад үйлчилж байгаа жолооч, хөтөч тайлбарлагч нар байгальтай зүй
бус харьцах, замаа товчлохын тулд дур мэдэн зам гаргах зэрэг нь байгальдаа эргээд
сөргөөр нөлөөлдөг. Энэ бүгд нь аялал жуулчлалаас хүрээлэн буй орчинд үзүүлж
буй шууд нөлөөлөлд хамаарна.
2. Аялал жуулчлалаас хүрээлэн буй орчинд үзүүлэх шууд бус нөлөөлөл:
• Аялал жуулчлалын улирлын онцлогийг дагаж тухайн бүс нутагт орон
нутгийн иргэд шилжин суурьших явдал элбэгтохиолддог бөгөөд тэдгээрээс
болж байгаль хүрээлэн буй орчны даац хэтрэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг.
• Аялал жуулчлалд ашиглагдаж байгаа хяналтгүйгээр баригдсан аялал
жуулчлалын барилга байгууламжаас болж байгалийн төрх байдал алдагдах,
мөн үзэсгэлэнт төрх нь дарагдах байдал үүсдэг. Нөгөөтэйгүүр томоохон
зочид буудал, жуулчны баазуудад тулгарч байгаа нэг том бэрхшээл бол
бохирын асуудал юм. Үүнийг зүй зохистой шийдвэрлэхгүй бол түүнээс
гарах үр дагаврыг хэдэн үедээ ч нөхөж баршгүй гарз учирна.
• Аялал жуулчлалд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслэлийн зүй бус
ашиглалтаас болж ан амьтан үргэх, агаар бохирдох, хөрс элэгдэх, ургамал
талхлагдах зэрэг сөрөг нөлөөллүүд үүсч байна.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 9

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын бүтээгдэхүүн түүний тухай ойлголт

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл


Аялал жуулчлалын бүтээгдэхүүний төлөвлөлт

Аялал жуулчлалын үйлчилгээний тухай ярихын өмнө аялал жуулчлалын


бүтээгдэхүүн гэж юу болох тухай судлах нь зүйтэй.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь үйлдвэрлэль үйлчилгээний маш олон


байгууллагуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд бүрэлдэн тогтдог учраас түүнийг
тодорхойлох бүрэлдэхүүн хэсгүүдийг ангилахад хүндрэлтэй байдаг. Аялал жуулчлалын
бүтээгдэхүүн нь үндсэн 3-н хэсгээс бүрддэг гэж үздэг.

1. Үндсэн хэрэгцээний зүйлс / Basic needs /


2. Тухайн жуулчны сонирхлыг татаж буй зүйлс / Attractions /
3. Үйлчилгээ / Service /

1 . Үндсэн хэрэгцээнд хүмүүсийг үндсэн хэрэгцээний зүйлсээр хангах зорилго бүхий


салбарууд хамаарагдана. Жишээлбэл: Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн
хэрэгцээнд:

➢ Хүмүүсийн амрах, унтах, хоноглох нөхцлөөр хангах байрлуулах газрууд


➢ Хүмүүсийн хооллох, ундлах нөхцлийг хангах хоол, ундааны үйлчилгээний гэзрууд
➢ Хүмүүсийн хүсэл сонирхлыг татаж буй зүйлсэд хүргэх үүрэгтэй тээврийн салбарын
байгууллагууд
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

➢ Хүмүүсийн үндсэн хэрэгцээг хангах үүрэгтэй бусад жижиг үйлчилгээний


байгууллагууд хамаарагдана.
2 . Тухайн жуулчны сонирхлыг татаж буй зүйлд юуг ч хамааруулан үзэж болно.
Өөрөөр хэлбэл, жуулчин тэр аялалд оролцохдоо голчлон юуг хүсэж сонирхож
зорин ирж байна тэр бүх зүйлүүд орно. Жуулчдыг олноор нь татан өөрийн улс
орондоо ирүүлж буй тэр бүх зүйлс үүнд хамаарагдах юм. Монгол орны хувьд
жуулчдыг татаж байгаа гол зүйлүүд нь:
➢ Олон жилийн түүх, соёл урлаг, шашин
➢ Харьцангуй хүний үйл ажиллагаанд бага өртсөн цэвэр онгон байгаль,
газарзүйн олон бүс бүслүүр, өвөрмөц тогтцууд
➢ Өнөөг хүртэл нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн малчин ард түмэн,
таван хошуу мал, цагаан идээ
➢ Бусад улс орнуудад үзэж үл чадах араатан амьтан, жигүүртэн, өвс ургамал,
хорхой шавьж гээд л юу ч байж болох юм.

3 . Үйлчилгээ

Хэдийгээр гадаадын жуулчид Монголыг сонирхон ирэх тэр үзмэр, тэднийг татах зүйл
байгаад тэднийг байрлуулах буудал, жуулчны бааз, хооллох ресторан, хөдөө орон нутагт
хүргэх унаа байсан ч үйлчилгээ байхгүй бол юу болох билээ. Хаалгачгүй зочид буудал,
тогоочгүй жуулчны бааз, жолоочгүй машин байж болохгүй биз дээ. Иймээс бидний
хамгийн гол анхаарлаа хандуулах зүйл бол ердөө л чанартай үйлчилгээ юм.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөх нь тур операторын хамгийн чухал ажил


байдаг бөгөөд бүтээгдэхүүнийг хэрхэн зөв төлөвлөснөөс байгууллагын ирээдүй
хамаардаг. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөхийн өмнө мэдээж өргөн хүрээний
судалгааны ажил хийх шаардлагатай болдог. Аливаа судалгааг хийхэд хамгийн чухалд
тооцогддог 5 элемент байдаг.

1. Хэнд
2. Хаана
3. Хэзээ
4. Ямар
5. Хэрхэн

Энэ таван элементийг маш нарийн судалсан байх шаардлагатай.

1. Хэнд

Тухайн аяллыг аль орны зах зээл дээр хэнд зориулж төлөвлөхөө шийдэх асуудал. Энэ
судалгааг аялал жуулчлалын социологийн судалгааны аргуудыг ашиглан судлах
боломжтой. Манай орны тур операторуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг судалж
үзэхэд тодорхой нэг зорилтот зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн тун ховор байдаг. Хэн ч
сонгон авч үйлчлүүлэхэд болохуйц бүтээгдэхүүн нь чанарын хувьд муу байдаг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Иймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг боловсруулахдаа хэнд зориулж байгаагаа ихэд


анхаарах шаардлагатай. Ямар улсын иргэн байхаас шалтгаалан үзүүлэх хоол ундааны
үйлчилгээ, зочид буудлын өрөөнд нь үзүүлэх нэмэлт үйлчилгээ ч өөр өөр байх ёстой. Мөн
ямар аялалын төрлөөр ирж байгаагаас нь шалтгаалан жуулчдад үзүүлэх үзвэр үйлчилгээ,
музейг ч сонгохдоо анхаарах хэрэгтэй. Мөн жуулчдын нас, хүйс, ажил мэргэжил, орлогын
түвшнээс шалтгаалан бүтээгдэхүүнээ хэд хэдэн хувилбартай хийх шаардлагатай.

2. Хаана

Тухайн аялалд оролцох жуулчдын хүсэл сонирхлыг судлан үзсэний үндсэн дээр аяллыг
хаана, хаагуур явуулахдаа төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл маршрутын хуваарилалт хийнэ
гэсэн үг. Аяллын төрлөөс шалтгаалан үндсэн сонирхлын цэгүүдээ тодорхойлон гаргаж тэр
сонирхлын цэгүүдэд хүрэх боломж , тээврийн хэрэгслийн сонголт, байрлах газрын
сонголт, байрлуулах төрлийн сонголт, хоол ундааны үйлчилгээний хэлбэрийг сонгох
шаардлага гарна. Маршрутын шулуун, тойрог, цацраг гэсэн үндсэн 3 хувилбар байдаг. Энэ
гурван хувилбарыг аль нэгийг сонгох шаардлагатай. Монгол орны хувьд сонирхлын
цэгүүд нь хол байршилтай таруу байдаг нь маршрутын хуваарилалтыг хийхэд хүндрэлтэй
байдаг. Мөн манай орныг сонирхон ирж байгаа жуулчдын дийлэнхи нь богино хугацаанд
их зүйлийг үзэх сонирхолтой байдаг тул аяллын хөтөлбөрөө хэд хэдэн сонирхлын
цэгцтэйгээр зохион байгуулах шаардлагатай болдог. Аяллын хөтөлбөрийг
боловсруулахдаа болж өгвөл нэг явсан газраараа дахин явуулахгүй байхыг хичээх
хэрэгтэй. Монголын тур операторуудын бүтээгдэхүүнд хийсэн судалгаанаас үзэхэд
автомашин, автобусаар явах аяллын маршрут нь ихэвчлэн тойрог хэлбэртэй байдаг.
Жуулчид Монголыг үзэх гэж чамгүй их мөнгө зарцуулдаг тул нэг аяллаараа хэд хэдэн
орноор аялах сонирхолтой байдаг. Иймээс болж өгвөл хөрш орны тур операторуудтай
хамтран аяллын бүтээгдэхүүнээ боловсруулан сурталчилах нь илүү үр дүнд хүрдэг.

3. Хэзээ

Тухайн аяллыг ямар улиралд, хэд хоногийн хугацаатай явуулах вэ гэдэг нь бас л чухал
асуудлын нэг. Аяллын төрлөөс шалтгаалж аяллыг ямар улиралд, хэдэн сард зохион
байгуулахаа шийдвэрлэнэ. Зарим аяллын хувьд жишээлбэл тодорхой баяр ёслолд оролцох,
үзэж сонирхох аялалд хугацааг нь зааж өгдөг. Байнгын үйлчлүүлэгчидтэй болсон тур
операторууд бүх аялалдаа хугацааг нь тодорхой зааж өгсөн байдаг. Мөн тээврийн
хэрэгслийн рейс хууль, дүрэм, журам зэргээс шалтгаалан аяллын хугацааг зааж өгөх
шаардлага гардаг. Жишээлбэл: Загасчлах аяллыг зохион байгуулахдаа загас агнуурын
зөвшөөрөгдсөн хугацаанд л зохион байгуулахаас өөр аргагүй. Аяллыг хэд хоногийн
хугацаатай зохион байгуулах вэ гэдэг нь бас л чухал асуудал болдог. Судалгаанаас үзэхэд
дэлхийн хэмжээнд амралтын дундаж хугацаа 14-21 хоног байдаг. Иймээс 14 хоногоос
дээш хугацаатай аялал төлөвлөх шаардлагагүй гэж үзэж болох юм. Гэхдээ тусгай
сонирхлын аяллуудын дийлэнхи нь олон хоногтойгоор зохиойн байгуулагддаг гэдгийг
санах хэрэгтэй. Мөн ямар зах зээлд тухайн бүтээгдэхүүнийг борлуулахаасаа шалтгаалан
тэр орны амралтын хугацаанд тохируулах хэрэгтэй. Аяллыг төлөвлөхдөө гол анхаарах
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

зүйл нь хугацаанд хэт баригдан шахуу хөтөлбөртэйгээр явуулснаар жуулчдыг ядраах


асуудал гарах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй.

4. Ямар

Зорилтот үйлчлүүлэгчддээ хийсэн судалгаан дээрээ үндэслэн хэнд зориулж , хаана, хэзээ,
ямар аяллыг төлөвлөн, зохион байгуулахаа шийдвэрлэх шаардлага гарч ирж байна. Зах
зээл , үйлчлүүлэгчдийг судалсны үндсэн дээр жуулчдад хамгийн хэрэгцээтэй байгаа тэр
аяллын төрлийг төлөвлөх хэрэгтэй. Эсвэл аяллын тодорхой нэг төрлөөр дагнан үйл
ажилллагаа явуулдаг бол ямар аяллын төрлөөр үйл ажиллагаа явуулдагаасаа шалтгаалан
зорилтот зах зээлээ сонгож болно. Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудад тур
операторууд аяллын тусгай төрлийг дагнан үйл ажилллагаа явуулж тэр төрлөөрөө
мэргэшдэг байна. Манай орны хувьд хэд хэдэн мэргэшсэн тур операторууд байдаг боловч
дийлэнх нь тур операторууд маань аяллын бүх л төрлөөр ямар ч хамаагүй аяллыг чадах
чадахгүй ч зохион байгуулж байна. Энэ нь бүтээгдэхүүний чанар муудахад нөлөөлдөг гол
хүчин зүйлүүдийн нэг юм.

5. Хэрхэн

Аяллыг хэрхэн зохион байгуулах вэ? гэдэг нь цаанаа маш олон зүйлийг агуулсан чухал
асуудлын нэг юм. Тухайн аяллын онцлогоос шалтгаалан аяллын үйлчилгээг хэрхэн
зохион байгуулахыг шийдвэрлэдэг. Аяллыг амжилттай зохион байгуулахын тулд жуулчид
биднээс юуг хүсэн хүлээж байна вэ? гэдгийг судлан гаргаж ирэх асуудал юм.

Жуулчид юуг хүсэн хүлээдэг вэ?

• Аюулгүй, найдвартай байдал


• Тав тухтай байдал
• Амрах, алжаал тайлах
• Сайн хоол ундаагаар үйлчлүүлэх
• Сурах, судлах
• Үнэт цагаа үр бүтээлтэй , сайхан өнгөрүүлэх
• Эрүүл агаарт аялж таашаал авах
• Төлсөн үнэтэйгээ дүйцэх үйлчилгээг авах
• Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 10

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын тээврийн хэрэгсэл


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын тээврийн хэрэгсэл, түүний зориулалт, хэрэглээ

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын тээврийн хэрэгсэл


20-р зуунд тээвэрлэлт нь томоохон өөрчлөлт гарсан нь орчин үеийн аялал жуулчлалын
эхлэлийг тавьсан. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн хүн хөгжлийнхөө явцад
ердийн хөсгөөс эхлүүлэн механикжсан тээврийн хэрэгсэлд дэвшилтэт талуудыг ашиглан
олон төрөл хэлбэрүүдийг бий болгосоор иржээ. Хүн амьдралынхаа явцад албан ажил,
амралт зугаалга, үйл явдлууд зэрэг ямар нэгэн шалтгаанаар шилжилт хөдөлгөөнийг хийж
байсан. Тээврийн хэрэгслийн хөгжлийн хурдацтайгаар өсөн нэмэгдэж аялалын шинэ зорих
газруудад хүрэх боломжийг хялбарчилсаар ирсэн. Аялал жуулчлалын тээврийн систем нь
орчин үеийн техникийн дэвшлээр тодорхойлогдож байгаа ба хэрэглээний шаардлагаас
хамаарч дараах байдалтай байдаг.

1. Ердийн хөсөг
2. Авто замын тээвэр
3. Төмөр замын тээвэр
4. Агаарын тээвэр
5. Усан замын тээвэр
Тээвэрлэгчдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнд хамаарах байр сууриас хамааран үндсэн
ба туслах хэмээн ангилна.

1. Дамжуулагч буюу жуулчдыг үндсэн тээвэрлэгчдэд хүргэх тээврийн хэрэгсэл


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

2. Жуулчдыг холын замд зорьсон газарт нь хүргэх тээврийн хэрэгсэл


3. Тойрон аялалын маршрутаар аялах тээврийн хэрэгсэл
4. Худалдааны аялал жуулчлалын ачаа тээврийн хэрэгсэл

Агаарын тээвэр

Агаарын тээврийн эхлэлийг 1783 оноос тавьсан бөгөөд үүний дараагаар 1903
Wright гэдэг хүн анх нисэх онгоцоор хөөрчээ. Жуулчдын хэрэгцээ шаардлага тооны өсөлт
нь тээврийн салбарын өдөөгч хүчин зүйл болсон. Тээврийн хэрэгслүүд нь хоорондоо тав
тух, хурд хүч, зочны тоо суудал зэргээр ялгаатай байдаг, мөн өөр хоорондоо ялгаатай бүс
нутгийг агаарын тээвэр холбож өгдөг. Дайны үед цэрэг дайны зориулалттай хурдан онгоц
хол зайд ачаа тээвэрлэх зорилгоор онгоц үйлдвэрлэж байсан бол дараа нь нисэх онгоц нь
иргэний агаарын тээвэр талруугаа хөгжсөн өнөөдөр тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцийг
ашиглах болсноор далайн Cruise хөлөг онгоцоор аялагчдын тоо бууруулахад хүрсэн.
Агаарын тээврийн компаниуд нь хувийн болон улсын томоохон хөрөнгө оруулалтыг
өөртөө татаж улмаар аялал жуулчлал өсөхийн хэрээр агаарын тээвэрт өөрчлөлт
амжилтууд гарч ирсэн.

Олон улсын агаарын тээврийн шугам болон үүнийг хянадаг байгууллага олон
улсын агаарын тээврийн холбоо нэртэйгээр IATA 1919 онд байгуулагдсан. 1980 оноос
агаарын тээврийн хөгжил нь бүс нутгийн нислэгүүд болон иргэний авиа компаниудын тоо
нэмэгдсэн. Агаарын тээврийн 3 гол бүс нутаг нь

1. Америкийн зүүн эрэг


2. Зүүн ази ба Австрали
3. Баруун Европ
Эдгээрээс хамгийн их ачаалалтай хэсэг нь Америкийн зүүн эрэгийн орнууд. Эдгээр нь
агаарын шугамаар тэргүүлдэг компани болох Дельта айрланис. АНУ-ын 48 муж дэлхийн
30 гаруй орнуудад өдөрт 4800 нислэг хийдэг. Мөн зорчигч тээвэрлэлтээр тэргүүлдэг
агаарын тээврийн бусад хэрэгслийг бодвол цаг хугацааг хэмнэх нарийн зохион
байгуулалт, дэг журам шаарддагаараа давуу талтай. Анхын олон хүн тээвэрлэдэг байсан
томоохон онгоцууд нийтийн нэг л танхимтай байсан. Гэвч хөрөнгө мөнгөтэй хүмүүс
урлаг соёлын одод, бизнесменүүд болон нийгмийн харьцангүй дээд давхрын бүлэг ялгарах
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

болж нөгөө талаас ашиг орлого нэмэгдүүлэхийг хүссэн компаниуд санал нэг л зүйл дээр
адилхан байсан.

Онгоцны танхимуудыг дараах зэрэглэлээр ангилна.

1. First class 1 зэрэглэл


2. Business class бизнес зэрэглэл
3. Economy classэнгийн зэрэглэл

Төмөр замын тээвэр

19-р зууны дунд үе хүртэл хүн амын суурингийн бөөгнөрөл, нийгмийн ялгарал,
худалдаа зэргээс шалтгаалан анхны аялал жуулчлалын хэлбэр гарч ирсэн нь Томс Кукын
төмөр замын аялал юм. Аялалын онцлог нь олон хүнийг нэг дор цөөн маршрутаар
аялуулсан. Тэр үеэс эхлэн хойд европ болон америкийн хөрөнгөтнүүд төмөр замын
аялалыг хөгжүүлэх болсон. Хөгжиж буй орнуудын хувьд дотоодын болон хилийн
чанддахь багахан хувийг эзэлдэг.

Төмөр замын тээврийн онцлог

– Аюулгүй
– Хямд үнэтэй
– Цаг агаараас үл хамааран
– Тохиолог
– Олон хүнийг нэг дор тээвэрлэнэ
– Байршлын хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг.
– Унтах боломжтой байдлаар зохион байгуулагдсан.
Нөлөөлөх хүчин зүйлс:
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

– Аялал жуулчлалын урсгал, чиглэл


– Хамрагдах хүний тоо
– Техникийн хөгжлийн түвшин дэх төрөлжилт

1925 оны 9 сарын 17-нд зохион бүтээсэн Жорж Истивелсон 34 вагоноор 450 зорчигч
тээвэрлэсэн. 1950 оноос хойш төмөр замын тээврийн хөгжил уналтанд орж эхэлсэн. Гэвч
Европ тив төмөр замын сүлжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. 1980 оноос хойш Франц, Европ,
Япон, Америк, Италид 150-360 км цагийн хурдтай метро ашиглагдаж байна.

Галт тэргийг тохилог байдалд үйлчилгээнээс нь хамаарч

1. Энгийн купе
2. Хувийн өрөөтэй
3. Зорчигчдод зориулсан угаалтуур ортой
Төмөр замын аялал жуулчлалд гүйцэтгэх хамгийн гол үүрэг нь жуулчдын урсгалын
дотогш болон гадагш чиглүүлэх гол хэрэгсэл болдог. Төмөр замын аялал гэдэг нь аялагч
төмөр замаар аялал хийх үндсэн зорилготой, аялалынхаа явцад тухайн орны түүх соёл,
байгалийн үзэсгэлэнт газрууд, өв уламжлалыг үзэн сонирхож, тав тухтай аюулгүй байдлыг
эрхэмлэсэн. Байгальд сөрөг нөлөө бага учруулах зорилготой тусгай сонирхолтой аялалыг
нэг төрөл.

Авто замын тээвэр

Хуурай замын тээвэр нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.


Авто замын тээврээр дэлхийд АНУ, Герман, Франц зэрэг орнууд тэргүүлдэг. Бүс нутгийн
хувьд Европ тэргүүлдэг. Учир нь нийт хүн амын 70% нь хувьдаа машинтай. 1980 оноос
жуулчдын аялалд хийж буй төрөлтэй холбоотойгоор авто машинуудын төрөлжсөн
загваруудыг гаргасан.

Авто тээврийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл:

1. Тухайн бүс нутагт жуулчдад хамрагдах газар зүйн тогтвортой нөхцөл, уур амьсгал,
үзэл сонирхол, байгалийн үзэсгэлэнт газар
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

2. Тухайн бүс нутгийн тээврийн сүлжээний байршил, зам харилцааны онцлог, замын
байрлал, чанарын онцлог
3. Бүс нутгийн авто машины үйлдвэрийн хүчин чадал төрөлжсөн тээврийн хэрэгсэл
4. Авто замын зогсоол болон зам дагуух үйлчилгээний газрууд
Хуурай замын тээвэрт автобус чухал ач холбогдолтой ба Англи, Европд автобусны
аялал хөгжсөн. Авто машинаар аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор авто
машины аялалд ашиглах 2 хэлбэр байдаг.

1. Өөрөө жолоодох
2. түрээслэх
Авто машин түрээслэх үйлчилгээ АНУ, Англи, Европ, Япон, Солонгосд их дэлгэрсэн.
Авто машины түрээслэх үйлчилгээ: авто машин түрээслэх үйлчилгээ нь олон улсын зах
зээлд өргөн тархсан бизнес юм.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 11

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын аюулгүй байдал

Хичээлийн зорилго: Жуулчны эрүүл мэнд, биологийн болон бусад үйлчилгээний аюулгүй
байдлын талаар судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын аюулгүй байдал


Жуулчин аяллын замын турш үргэлж олон асуудалтай тулгарч байдаг бөгөөд хэрэв хэрэг
байдал буруу тийш эргэвэл түүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учирч наад зах нь аяллаа
үргэлжлүүлэх боломжгүй болох, эсвэл жуулчинд таагүй сөрөг сэтгэгдэл үлдээдэг. Жуулчин
үргэлж аюул учрах өндөр нөхцөл байдалтай харьцаж, байнгын оршин суудаг дадал болсон газраас
өөр орчинд ирдэг бөгөөд зан заншил, хэл уламжлал, ахуйн энгийн аюул учралыг мэдэхгүй тухайн
газар нутагт гардаг өвчний эсрэг дархлалгүй, аж төрж үзээгүй , өндөрлөг газар хэт ачаалалд орж
үзээгүй байдаг. Олон улсад жуулчны үйлчилгээг төлөвлөхдөө гарч болох аз туршилт, улмаар
жуулчны эрүүл мэнд, эд хөрөнгөнд хортой үр дагавар учруулах болзошгүй зүйлийг анхааран үзэж
байх тухай “Аялал жуулчлалын үйлчилгээ”-ний стандартад зааж өгсөн байдаг.

Аяллын ажил үйлчилгээг төлөвлөхдөө гарч болзошгүй аз туршилтын хүчин зүйл, эх


үүсвэрүүдийг тал бүрээс нь судлан үзэж, түүний гарч ирэх боломж, магадлал, хүнд хэрхэн нөлөө
учруулах зэргийг сайтар бодож эцэст нь жуулчны амь нас, эрүүл мэнд, эд зүйлийг хамгаалах иж
бүрэн арга хэмжээ авах шаардлагатай. Гэтэл, орчны нөлөөлөл буюу үйлдвэрийн шуугиан,
доргилт, шороо тоос, гал түймэр, хими цацраг туяа, биологи, байгалийн гэмт хэргийн орчин
байдал, тэрчлэн тухайн аяллын төрөлд учирч болох аюулуудад онцгой анхаарах хэрэгтэй. Эдгээр
таагүй хүчин зүйлүүд хүнд янз бүрээр нөлөөлөх бөгөөд түүний үр дагавар өөр өөр байдаг.

Гэмтэл:

Жуулчин гэмтэл авах нь янз бүрийн нөхцөл байдлаас үүдэлтэй. Гол төлөв механизм, эд
зүйлийн хөдөлгөөн, шилжилт, уул ус, газар нутгийн зам харгуйн байдал, гутал хувцас, тоноглол
зэрэг спортын хэрэгслийн буруу хийц, зохимжгүй байдал, мөн цаг агаар байгалийн үзэгдэл зэргээс
гэмтэл авах нь түгээмэл байдаг. Их бага ямар нэгэн гэмтэл учруулахгүйн тулд хамгаалалт,
хориглолт саад хийдэг. Зам харгуйг хашиж техник хэрэгслээс хамгаалалт, тусгаарлалт хийх
хамгаалалтын малгай, зориулалтын малгай гутал хамгаалалтын уяа мөсний алх зэрэг хувийн
хамгаалалтын зүйлээр хангах, барилга байшин гэр оронг зохих шаардлагын дагуу барьж
байгуулах, тоноглох тоног төхөөрөмжийн бэлтгэлийг журам ёсоор хангах, сануулах, зааварчлага
өгөх, санамж өгөх зэрэг зүйлүүдийг сайтар боловсруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
ёстой.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Орчин тойрны нөлөөлөл:

Агаарын температурын өсөлт бууралт, чийгшилт, агаарын урсгалын хөдөлгөөн, хур


тунадас, агаарын даралт буурах зэрэг нь хүрээлэн байгаа орчноос нөлөөлөх хүчин зүйлд
хамрагдана. Аяллын хөтөлбөрийг төлөвлөхдөө жилийн таатай улиралд зохион байгуулахаар,
аяллын явах чиглэлийг сонгохдоо цаг агаарын байдал, халаалтын болон хөргөлтийн тоноглолтой
байр сав, жуулчдын нууж хорогдох боломж, холбоо харилцааны бололцоо, аврах арга зам зэргийг
нарийн бодолцох хэрэгтэй. Жуулчны тодорхойлолтод жуулчин өөр газар эсвэл улсад аялаж яваа
хүн гэдгийг заасан байдаг. Иймд дассан газраас эрс өөр байгаль, цаг уурын нөхцөлтэй газар орон
зайд шилжин ирэхэд цагийн бүсийн зөрүү байнга нөлөөлдөг. Аялал хэдийгээр богино хугацаатай
байдаг ч орчны өөрчлөлтөнд хүний бие организм тэр болгон түргэн дасаж чаддаггүй. Жуулчны
сэрэх чадвар муудаж, орчинд дасал муутай, аяллын явцад яригдсан зүйлийг бүрэн хүлээн авч
чаддаггүй. Халуун дулаан орчинд очсон хүн дулааны нөлөөлөлд автаж, организм усаар дутах
улмаар хүнд байдалд хүргэж болзошгүй.

Эцэст нь аяллын хөтөлбөр жуулчдын бие организмд зохицсон хэт ачаалалгүй, тэдэнд
нөхцөл байдалд дадах цаг хугацаа олгосон байх ёстой. Биеийн хүчний хэт ачаалал, сэтгэл зүйн
хүчин зүйл 1000 доллараар жуулчлах эрхий бичиг авсан жуулчин үнийн дүнтэй эн тэнцүү амралт
эдлэх ёстой.

Биологийн хүчин зүйлс:

Хоол хүнсний хордлого, халдварт өвчин тун аюултайд тооцогдоно. Дулаан оронд ирсэн жуулчдад
тухайн газар нутагт түгээмэл халдвартөвчнөөс хамгаалах дархлаа байдаггүй. Иймд өөр газар оронд
зочлох жуулчдаас тодорхой өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн магадлагаа
шаарддаг бөгөөд түүнгүйгээр тухайн оронд оруулдаггүй. Энэ шаардлагад Африк, Зүүн Азийн
орнууд илүү анхаардаг. Грек шарийн өвчин, Волго Одессийн орчимд холероор өвчлөх магадлал их
газар байдаг. Хоол хүнсний хордлого маш түгээмэл гардаг. Жуулчин бүрт нийтийн хоолны газраас
өөр газар хооллох, боловсруулаагүй болон түүхий хоол хүнс хэрэглэх, задгай лангуунаас худалдан
авсан хүнсийг хэрэглэхийг хориглодог. Шавьж хортонд хазуулах, хатгуулах нь жуулчинд
тохиолдож болох аюулын нэг юм.

Амь нас, эд зүйлсийн аюулгүй байдал:

Жуулчид дээрэмчид луйварчид халаасны хулгайчид гудамжны хулгайч танхай этгээдүүдийн


халдлагад их өртдөг бөгөөд жуулчид тэдний халдах дуртай обьектод тооцогддог.

Тээвэрлэлт:

Аяллын хамгийн аюултай хэсэг бол тээвэрлэлт байдаг. Авул ослын дийлэнх нь
тээвэрлэлтийн явцад гардаг учир аюул гарах магадлал өндөр байдаг. Автобус замын осолд орох,
галт тэрэг замаасаа гарах, далай тэнгисийн онгоц живэх, агаарын онгоц эсвэл усанд унах зэрэг
золгүй явдал их гардаг. Ийм золгүй явдлын дийлэнх нь техникийн болон байгалийн учир
шалтгаанаар гардаг алан хядагчдын гар оролцсон тохиолдол ч байдаг. Долоо хоног бүр хэдэн арав,
заримдаа хэдэн зуун жуулчдын амь насыг авч одсон осол аваар гарч хүмүүсийн зүрхийг
шимшрүүлдэг. Гэвч энэ бүхэн нийт тээвэрлэлтийн өчүүхэн хувийг эзэлдэг бөгөөд хэрэв ийм
байгаагүй бол хүн бүр хаашаа ч явахгүй гэртээ сууж байх байсан. Тээврийн хэрэгсэл бүр
зорчигчдыг зөөвөрлөх болон ачаа тээшийг даатгах тухай өөр өөрийн онцлог журамтай байдаг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 12

Хичээлийн дэд сэдэв: Жуулчдын сэтгэл татах үзмэр

Хичээлийн зорилго: Жуулчдын сонирхолыг татсан үзмэр, тэдгээрийн онцлог шинж

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Жуулчдын сэтгэл татах үзмэр


Жуулчинд зориулсан байгууламж болон үйлчилгээ нь жуулчдын сэтгэл татах үзмэр
юм. Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь тухайн зорих газар жуулчдыг
татаж буй зүйлс буюу сэтгэл татах үзмэрүүд болон үйлчилгээ тэнд хүрэх боломж гэсэн
гурван үндсэн хэсгийн нийлэмж байдаг. Жуулчдыг татах зүйлс нь Байгалийн болон Хүний
гараар бүтээгдсэн, соёлын нийгмийн зэрэг ялгаатай байх бөгөөд жуулчинд зориулсан
үйлчилгээ нь бүхий л байрлах газрууд /зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, бар,
кафе, спорт идэвхитэй амралтын/ үйл ажиллагаанд зориулагдсан байгууламжууд,
худалдаа, үзвэрийн газрууд, бусад үйлчилгээ, үсчин, мэдээллийн даатгалын үйлчилгээ гэх
мэт маш өргөн хүрээг хамарна. Хүрэх боломж нь дэд бүтэц /агаарын, төмөр зам, авто
тээвэр/ тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хурд, хүч багтаамж, үйлчилгээний
давтамж, шинэ хууль тогтоомж зэргээс шалтгаална.
Хүмүүс өөр өөрсдийн сонирхолын дагуу ямар нэгэн аялал хийхэд олон хүчин зүйл
нөлөөлнө. Аялал жуулчлал бол хүмүүст сэтгэгдэл төрүүлэх замаар үйлчилгээг худалддаг
үл үзэгдэгч экспортын үйлдвэрлэл гэгддэг. Тэрхүү сэтгэгдлийг бий болгох үндсэн хүчин
зүйлийг жуулчдын сэтгэл татах үзмэр харуулдаг.
Монголын аялал жуулчлалын сэтгэл татах үзмэрүүд нь түүх соёлын өвүүд, шашны
дурсгалууд, нүүдэлчин амьдралын ёс заншил зэрэг цаанаа нарийн утга, агуулга, билэгдэл
санаа ихтэй боловч өнгөц гаднаас бодитоор харагдах зүйл багатай, энгийн шинжтэй
илэрхийлэгддэг. Жуулчныдн сэтгэл татах үзсэр гэдэгт зөвхөн байгалийн болон нийгэм,
соёлын холбогдолтой бүхий л зүйлс төдийгүй аяллын аливаа үйлчилгээ нь өөрөө
/үндэсний хэв маягтай жуулчны бааз, зочид буудал гэх мэт/ зүйлүүд ордог.
Аяллын явцад дэлгүүрээр орж юм худалдаж авах явдал жуулчдад нэгэн том
сонирхол байдаг. Учир нь тухайн улс, газар орны нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн,
бэлэг дурсгалын зүйлсийг жуулчид худалдаж авах нь их байдаг. Тиймээс ч энэ нь
жуулчдын аялал хийхэд нэлээд хэмжээгээр нөлөөлж, орон нутгийн орлогыг нэмэгдүлж
байдаг хүчин зүйл юм. Аяллыг зөв төлөвлөж амжилттай явуулахад ч бас ач холбогдолтой.
Татваргүй барааны дэлгүүр Duty Free Shop –оос гоо сайхан, тамхи, уух зүйл, алчуур
зангиа, малгай, цүнх, цаг, электрон жижиг эдлэл худалдаж авах нь зорчигч жуулчдын
хувьд элбэг тохиолддог.
Судлаач Эдуард Инскеп жуулчдын аялал хийхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлс
тэднийг татах үзмрүүдийг нэлээд нарийвчлан авч үзсэн бөгөөд түүний дурьдсан нэг
өвөрмөц санаа бол жуулдчын үйлчилгээ болон үйлчилгээний байгууламж, тоног хэрэгсэл
нь өөрөө аяллын бас нэгэн үзмэр болж чадах тухай дэвшүүлсэн санал юм. Үүнд:
– Зочид буудал, жуулчны бааз
– Тээвэр
– Үндэсний хоол унд
– Байгалийн үзмэр
– Бизнесийн үзмэр
– Аж үйлдвэр болон үйлдвэрлэлийн явц үзмэр болох нь
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

– Түүхийн үзмэр
– Угсаатны үзмэр
– Найз нөхөд хамаатан садан үзмэр болох нь
– Эмчилгээ үзмэр болох нь
– Онцгой үйл явдлууд үзмэр болох нь
– Засгийн газар үзмэр болох нь
– Паркууд үзмэр болох нь
– Шашин үзмэр болох нь
Зочид буудал, жуулчны бааз үзмэр болох нь:
Тухайн улс орны үндэсний уламжлалт хэв маяг, загварыг өөртөө тусгасан өвөрмөц
содон үйлчилгээ, зохион байгуулалт бүхий жуулчдын байр сууцны төрлүүд басхүү аяллын
нэгэн сонирхолтой үзмэр болж өгнө. Манай оронд аялчлан ирсэн жуулчид хамгийн
багадаа нэг шөнийг жуулчны бааын Монгол гэрт хонож өнгөрүүлэх хүсэлтэй байдаг.
Тээвэр:
Жуулчдад үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслүүдээс эртний болон уламжлалт
онцлог бүхий зарим тээвэр нь жуулдын үйлчилгээ болохын зэрэгцээ тухаайн аяллын нэгэн
сонирхолтой давуу тал, үзмэр нь болдог. Тухайлбал: тэмээн болон үхэр тэрэг, сүйх тэрэг,
эртний модон галт тэрэг, дарвуулт хөлөг онгоц зэргийг энд дурьдаж болно.
Үндэсний хоол унд:
Хоол ундаа нь жуулчны аяллын багц голчлон багтдаг үйлчилгээний нэг юм. Гэхдээ
тухайн газар орны үндэсний хоолны урлаг, түүнтэй холбоотой ёс заншил, ёслол, зан үйл
тэргүүтэн нь тухайан аяллын онцлог давуу тал, сонирхол татсан үзмэр болдог.
Байгалийн үзмэр:
Газар, ус, амьтан, ургамал, цаг агаарын тааламжтай нөхцөл болон байгалийн аливаа
хүчин зүйлүүдийн бүгдийг энд хамруулснаараа онцлогтой байдаг. Үүнээс гадна энэ
төрөлд хүний гараар бүтээгдсэн байгаль буюу байгальд хүний гараар цогцлон бүрдсэн
гаруудыг багтаасан байдаг.

Бизнесийн үзмэр:
Бизнесийн аялал төвлөрч байдаг хот бүс нутгууд хамрагдах ба тухайн улсын эдийн
засаг санхүүгийн түвшин, үйлчилгээний цар хүрээ, бизнес хийгээд хууль эрх зүйн орчин
багтана.
Аж үйлдвэр болон үйлдвэрлэлийн явц үзмэр болох нь:
Аливаа улс орны аж үйлдвэрийн хөгжилт нь жуулчдын аялал хийх нэгэн чухал
хүчин зүйл, сонирхолыг татах үзмэр болж өгдөг.
Түүхийн үзмэр:
Энд өнгөрсөн үйл явдлын ямар нэгэн өв, бодитойгоор олдсон түүхийн
баримтуудыг хамруулсан байдаг. Зарим нэг зүйлсийг жуулдчын үзмэр болохын тулд
сэргээн засварлалт хийх шаардлага гардаг. Хамгийн гол нь уг үзмэрийг амжилттай сайн
болгох гол үзүүлэлт нь ойлгомжтой сайн тайлбарлах явдал юм. Өмнөх түүхийг одоо үетэй
холбон тайлбарлах нь илүү үр дүнтэй байдаг.
Угсаатаны үзмэр:
Судлаач Гарднер Хүмүүсийн амьдралын ялгаатай хэв маяг, итгэл шүтлэг,
уламжлалт тоглоом, наадам гэх мэт нь ийм төрлийн аяллын үзмэр болж өгдөг. Угсаатны
үзмэрийг аяллын бүтээгдэхүүн болгохдоо маш өндөр мэдрэмжтэй байх нь чухал. Ямарваа
нэгэн угсаатны соёлыг үзмэр болгож байвал түүнийгээ аливаа сөрөг нөлөөллөөс саайтар
хамгаалах хэрэгтэй болдог.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Эайз нөхөд хамаатан садан үзмэр болох нь:


Энэ нь ихэвчлэн хувь хүмүүсийн харилцаанаас үүсэлтэй аялал нуулчлалын чиг
хандлага, хөдөлгөөнийн нэгэн хэлбэр юм. Хүмүүс нэг газраас нөгөө тийш аялахаар
сонголт хийх болоход тухайн газарт нь тэр хүний найз нөхөд хамаатан садан байгаа эсэх
нь ихээхэн чухал нөлөөтэй юм.

Жуулчдын сэтгэл татах үзмэр гэдэг нь тухайан жуулчин уг аяллыг зайлшгүй хийх
бодит нөхцөл шалтгаан төдийгүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн суурь
үндэс нь болж өгдөг. Тийм учраас түүн дээр түшиглэн аяллын олон янзын төрөл
хулбэрүүд хөгжиж байдаг.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 13

Хичээлийн дэд сэдэв: Жуулчдын сэтгэл татах үзмэр

Хичээлийн зорилго: Жуулчдын сонирхолыг татсан үзмэр, тэдгээрийн онцлог шинж

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Үндсэн шинэ хичээлийг заах


• Мэдлэгээ бататгах

Жуулчдын сэтгэл татах үзмэр


Байгалийн үзмэр

Монгол орон Ази тивийн их цөл, Сибирийн цэвдэгт тайгын бие биедээ шилжих
зааг, торгон уулзварт орших байгалийн унаган төрх байдлаа хадгалан хоцорсон цөөхөн
орны нэг төдийгүй үзэсгэлэнт уулс, цэлмэг хөх тэнгэр, нүд алдам тал, тунгалаг гол горхи
мяралзан урссан байгалийн өвөрмөц тогтоц бүхий хаана ч давтагдашгүй байгалийн
“музей” орон юм. Монгол орны байгалийн нөхцлийн өвөрмөц байдал буюу унаган төрхөө
хадгаласан онгон байгаль, газрын гадарга, хотгор, гүдгэр, геологийн өвөрмөц тогтоц,
цэвэр агаар, цэнгэг ус, ашигт малтмал, ховор ургамал, амьтад эртний амьтадын олдворууд
нь аялал жуулчлалын гол нөөц бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл жуулчдын үзэх дуртай
байгалийн үзмэрүүд болж өгдөг.
Иймээс Монгол орны байгалийн нөхцлийг өвөрмөц болгож өгч буй гол хүчин зүйл
болох газарзүйн байрлал нь аялал жуулчлалын хөгжилд эерэг нөлөөлөл үзүүлж, жуулчдыг
татах ач холбогдолтой. Харин Монгол орны уур амьсгал нь аялал жуулчлалын хөгжилд
сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Учир нь аялал жуулчлалын хугацаа нь богино, улирлын шинж
чанартай явагддагаас харагдана. Монгол орны аялал жуулчлалын хөгжилд эерэгээр
нөлөөлж жуулчдыг татах тэдний алжаалаа тайлж, сэтгэлээ сэргээн тааламжтай амрах
байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоцтой.
Байгалийн нөхцлийн хувьд Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон онцлог
газрууд /байгалийн үзмэр/ нэлээд байдаг. Үүнд:
1. Өвлийн цагт манай орны нутаг дэвсгэрт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын
агаарын их даралтын төв тогтмол үүсдэг Увс, Хяргас нуурын хотгорыг хамарсан
энэ байгалийн үзэгдлийг газарзүйн ухаанд агаарын их даралтын Азийн төв гэж
нэрлэдэг.
2. Манай орны ул хөрсний олон жилийн цэвдгийн урд зах нь Баянхонгор аймгийн
Шаргалжуут хавьд хүрэх бөгөөд энэ нь дэлхийн хойд хагасын ул хөрсний
үргэлжилсэн цэвдгийн урд зах болдог.
3. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойшоо түрж орсон Манхан элс бол Увс аймгийн
Зүүнговь сумын нутаг дахь Бөөрөг дэлийн элс юм.
Монгол орны байгаль, түүний хам бүрдэл нь харьцангуй онгон төрхөөрөө хадгалагдаж
үлдсэн цөөн орны тоонд ордог. Энэ нь Монголчууд эрт дээр цагаас байгалаас шууд
хамааралтай, бэлчээрийн уламжлалт мал аж ахуй эрхэлж, түүнтэй зохицсон нүүдлийн
аж амьдралын хэвшилтэй байсан нь түүхийн урт удаан хугацааны туршид байгалиа
эрхэмлэн шүтэж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай холбоотой юм.
Монголчуудын байгалиа хамгаалж ирсэн нандин сайхан уламжлал нь:
А. Зан үйл, ёс заншлын уламжлал
Б. Уул усыг тахин шүтэх ёсон
В. Байгалийн тодорхой биетийг хууль гарган хамгаалах
Г. Тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах зэрэг байна.
Эрт дээр үеэс уул усыг эзэнтэй, догшин лус савдагтай зүйрлүүлж, шүтэн биширч ирсэн
уламжлалтай бөгөөд түүнийг зөрчвөл байгаль ээж цээрлэл хүлээлгэдэг гэж шүтэж
ирсэн. Уул усаа тахин хүндэтгэх ёсон Чингис хаан Бурхан халдун уулыг тахиж
байснаас эхлэлтэй бөгөөд одоо төрөөс ёслол үйлдэн тхилга хийдэг болжээ. Ийм уулыг
тахилгат уул гэх бөгөөд одоогоор төрийн тахилгат 5 уул байдаг. Үүнд:
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

1. Богдхан уул
2. Хэнтий хан уул
3. Отгон тэнгэр уул
4. Алтан овоо
5. Алтан хан хөхий уул
Мөн цэргийн тахилгат 3 уул байдаг. Үүнд:
1. Баянзүрх хайрхан уул /Улаанбаатар хот/
2. Баян эрхэл уул /Төв аймаг Жаргалант сум/
3. Баян дулаан уул /Сүхбаатар аймаг Дарьганга уул/
Монгол орны хэмжээнд орон нутгийн тахилгат уул овоо 1000 орчим байдаг бөгөөд
тэдгээр нь тэдгээр нь ард түмний байнгын хамгаалалтанд байж сүү, цай, идээ будааныхаа
дээжийг уул ус овоондоо өргөдөг заншилтай.

Соёлын үйл явдлууд жуулчдын сэтгэл


татах үзмэр болох нь
Наадам:

Эсгий туургатны нийгэм төрийн их баяр эрийн гурван наадам нь эр хүний бие тэнхээг шалгах
бөхийн барилдаан , эрхий хурууны хэв мэргийг сорих сур харваа /нум сум/ ,эр морины шандсыг
шалгадаг өвөрмөц цэнгээн юм. Энэхүү баяр наадам нь нэн эрт бүр овгийн байгууллын үеэс эх
үүсгэлээ олсон бөгөөд 1921 оны ардын хувьсгал ялснаас хойш Улс хувьсгалын их ойн баяр наадам
гэгдэх болжээ.

СУР ХАРВАА:

Сур харваа нь харвах, намнах үйлээс балар эрт цаг, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн
бөгөөд анх үедээ хавчаахай нум хийдэг байв. Хүннүгийн үеэс нум сум хийх үйл нарийсч балар
цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн. Тэр цагийн хүмүүс харвахдаа ч гарамгай ба нум сум
харвах ёслол үйлддэг байсан гэж сурвалж бичигт олонтаа тэмдэглэжээ. Он цагийн явцад ёслол
заншил нь нэлээд дэвшиж, хэлбэр нь баяжиж, дүрэм журам нь улам боловсронгуй болж эрийн
гурван наадмын нэг болтлоо хөгжжээ.

Сурыг цуваагаар харвах , багийн нийллэг, холч харваа зэрэг харвааны олон төрөл байдаг ба сурыг
харвахдаа хол ойрын зайн мэргийг голчилно. Монгол харвааны үе гэж сонин заншил байдаг ажээ.
Мэргэ, шил, ноё, баатар, далд, шувтрага мэргэ зэрэг олон үе бий.Үе болгонд 4 харваач оролцно.

Мэргэ үед:алдар цуутай харваачид

Далд үед:амжилт нь харьж яваа , шувтрага мэргэ үед удахгүй толгой дээр цохиур хагалах ирээдүйн
аваргуудыг сонгож харвуулдаг гэнэ. Үнэхээр ч шувтрага мэргэ үеэс шинэ аваргуудыг сонгож
харвуулдаг гэнэ. Үнэхээр ч шувтрага мэргэ үеэс шинэ аваргууд төрдөг ажээ.

Монгол үндэсний бөх

Бөхийн барилдаан нь Монгол угсаатны дотор цэрвүү барилдах , хөлөөр ташиж барилдах ,
зууралдан нооололдох зэрэг хэдэн янз бөгөөөд эхнийх нь халхад түгээмэл , хоёр дахь нь өвөр
монголд , гурав дахь нь буриад , дөрвөд ястны дотор дэлгэрсэн ажээ.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх
барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно. Бөхийн барилдааны
барилдах журам , мэх, ёс заншил нь их л нарийн_ бөгөөд барилдагчийн бяр, самбаа, ухааныг
шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм. Монгол үндэсний бөхийн бөх бат,
үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна.Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал.

Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна 3 ,5,7 –
гийн даваанд бөхөө цоллодог.Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан
хийморийг нь сэргээх нарийн үйл юм.Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн
цолыг олгодог: 1.Начин 2.Харцага 3.Заан 4.Гарьд 5.Арслан 6.Аврага

Морин уралдаан:

Морин уралдаан бол монголчуудын дунд үлэмж дэлгэрсэн тэмцээн юм. Монгол адуу бол холч
хурдан агт тул хурдан морь эрдэнэ мэт эрхэмлэгддэг болсон аж. Морин уралдаан нь хожимдоо
ихэд боловсорч, тусгай дүрэм журамтай болж, морь таних мэргэжил ч гүнзгийрсэн байна.
Тухайлбал:морь шинжих эрдэм боловсорч, морины шинжийн судар хүртэл бий болжээ. Сайн морь
хурдан хүлгийн шинжийг мэдэх , морь уяж сойх арга , мэдлэгийг бүрдүүлэн морь уралдуулах
наадмын өвөрмөц ёсыг бий болгожээ. Мордын дотроос аль хурдныг нь сонгож , олон хоногийн
өмнө сойж , өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд , нас насаар нь ялган газрын хол ойрын
тохируулна.

Морьдыг азарга , их нас, соёолон , хязаалан , шүдлэн , даага гэж насаар ялгана . тэднийг 6-13
насны хүүхэд , биеийн хөдөлгөөнд саад болохгүй , халууцахгүй , биедээ тохирсон хувцастай унаж
уралдана. Хурдан гарах , барианд ирэх үед “Түмний эх” дууг дуулдаг. Түрүүлсэн моринд
“түмний эх” , хамгийн сүүлд ирсэнд “бүрэн жаргал” цол өгч , морьдыг билэгтэй сайхан үгээр
магтан шүлэглэж цоллодог. Уралдсан морьдыг тоогоор зааглан барианд оруулж бай шагнал өгдөг.
Тасалбар болсон морийг мандал морь буюу тасалгаанд ирсэн морь гэж нэрлэн тусгайлан шагнадаг.
Мөн баяр наадмыг хөгжөөн наргиантай болгоход зориулан уралдаанд хоцорсон даагыг “Баян
ходоод” гэж нэрлэн түрүүлсэн дааганы хамт унасан хүүхэдтэй нь наадмын дэвжээн дээр гарган
түрүүлсэнтэй адил бай шагнал өгнө.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Лекц № 14

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын маршрут

Хичээлийн зорилго:

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын маршрут


Аяллыг зөв оновчтой зохион байгуулах явдал нь тур оператор компаниудад эдийн
засаг, менежментийн талаасаа ач холбогдолтой. Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын
асуудлуудыг хооронд нь салгаж ойлгох нь зохистой.
Аялал төлөвлөлтийн асуудлууд нь аяллыг хаана хэдийд хийхэд хамгийн
тохиромжтой нөхцөл байдал, хугацааг тодорхойлж өгнө. Аялал зохион байгуулалт нь
төлөвлөгдсөн аяллыг хамгийн сэтгэл ханамжтай, үр ашигтайгаар хөтлөн явуулахад
оршино. Аялал зохион байгуулалтын асуудлууд дотор тухайн аяллын үйл ажиллагааны
төлөвлөлтийн асуудал оршино. Энэ үйл ажиллагааны төлөвлөлтийн асуудал, аялал
төлөвлөлт хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй.
Аялал төлөвлөлтийг аялал жуулчлалын компанийн маркетингийн хэлтэс хариуцан
ажиллана. Аялал зохион байгуулалтын асуудлуудыг компанийн ложистикийн хэлтэс
хариуцан ажиллана.
Аялал Төлөвлөлт
Аялал төлөвлөлт нь бүх талын нөхцөл байдлыг харгалзан судалсны үр дүнд аяллын
бүтээгдэхүүнийг бий болгож явуулах ажиллагаа юм.
Компанийн маркетингийн хэлтэс дээр аяллыг төлөвлөхдөө дараах зүйл дээр анхаарах
хэрэгтэй.
1. Зах зээлийн судалгаа, зах зээлийн түгээлт.
2. Аяллын бүтээгдэхүүнийг бий болгох.
3. Аяллын явагдах үеийн цаг уур, улирлын байдал.
4. Нислэгийн компаниудын цагийн хуваарь
5. Байршуулах хэрэгслийн хүчин чадал, боломж,
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

6. Хүний нөөц боломж.


Аялал төлөвлөлт, бүтээгдэхүүнийг бий болгох.
Аяллын бүтээгдэхүүнийг бий болгохдоо төлөвлөлтийн бүхий л асуудлуудыг авч
үзнэ. Аяллын бүтээгдэхүүн нь аялал төлөвлөлтийн цогц болж өгнө. Монгол орны аялал
жуулчлалын салбарын зах зээл дээр адал явдалт морин, ууланд авирах, явган аялах,
дугуйгаар аялах, авто машинаар аялах гэх мэт олон төрөл зүйлийн бүтээгдэхүүнүүд
байдаг. Бүтээгдэхүүнийг бий болгох үйл ажилагаа нь маршрутыг/ хөтөлбөрийг хийхээс
эхлэнэ. Аяллын хөтөлбөр/ маршрут нь бүтээгдэхүүний амин сүнс нь болж өгнө.
Маршрут ба хөтөлбөр
Монгол улсын аялал жуулчлалын зах зээл нь дэлхийн аялал жуулчлалын зах зээл тусгай
сонирхолын аяллын зах зээлд хамаарагддаг. Аяллын хөтөлбөр/ маршрутууд олон төрөл
зүйлийн байдаг. Аяллын хөтөлбөр/ маршрут төлөвлөлт нь нарийн төвөгтэй ажил, өөрөөр
хэлбэл газар орны нэрсийг хооронд нь холбож бичснээр маршрут хийлээ гэж ойлгож
болохгүй.
Маршрут хийхдээ төлөвлөлт, зохион байгуулалтын бүхий л асуудлуудыг тусгах хэрэгтэй.
Маршрутыг аль болох үргүй зардал гаргахгүйгээр хийх нь хамгийн чухал. Энэ нь аяллын
бүтээгдэхүүний өөрийн өртөгийг багасгаж, жуулчдын хармаанаас гарах мөнгийг үргүй
зүйлд зарцуулахгүй байх хэрэгтэй. Маршрут нь аяллын төрөл зүйлээсээ хамаарч өөр
байна. Аяллын маршрутыг төлөвлөхдөө доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. нэг өдрийн үзэх зүйлсийн багтаамж
2. цаг хугацаа, өдөрт явах зай хэмжээ
3. бүс нутгийн онцлог
Маршрут төлөвлөлтийн хамгийн чухал асуудал бол аяллын өрнөх цаг хугацаа, өдөрт явах
зай хэмжээ байдаг. Доор зарим төрлийн аяллын өдөрт явах хамгийн тохиромжит зай
хэмжээг тодорхойлъё.
Автомашинаар аялж буй үед өдөрт 230-250 км замыг туулах нь хамгийн тохиромжтой
байдаг. Автомашинаар аялах маршрутыг хийхдээ өдрийн машинаар явах хугацааг 6 цаг,
дундаж хурдыг 35-40км/ цагаар тооцох нь хамгийн тохиромжтой байдаг. Мөн машин
тэрэгний бензин шатахуун цэнэглэх газруудыг тодорхой тогтоож өгөх хэрэгтэй болно.
Монгол орны бүс нутгуудын замын бартаат байдлаас хамаарч энэ зай хэмжээг ихэсгэж,
багасгаж болно.
Мориор аялж буй үед өдөрт 25-30 км замыг туулах хамгийн тохиромжтой байдаг.
Туршлагаас үзэхэд, энэ зай хэмжээ нь дундаж аялагчидын морь унах чадвар, бие бялдарын
онцлогт хамгийн их тохирдог. Мөн Монгол оронд зохион байгуулагдаж буй морин
аяллын ихэнхи нь машин тэрэг явах боломжгүй бүс нутгуудад явагддаг. Аяллын хоол
хүнс, майхан сав, жуулчдын ачааг мориор тээдэг тул энэ зай хэмжээ нь тохиромжтой
байдаг.
Дугуйгаар аялж буй үед газар орны бартаанаас хамаарч өдөрт явах зай хэмжээг өдөрт 55-
110 километрын хооронд тогтоож өгнө. Өндөр уулын бүсэд, бартаа ихтэй газар оронд 45-
65 км, дунд зэргийн бартаатай уулархаг газар оронд 60 -80 км, тэгш тал газарт өдрийн явах
зай хэмжээг 80-110 км -ээр тогтоож өгөх хэрэгтэй. Тэгш тал дугуйгаар явж буй
хүмүүсийн цагт туулах дундаж хурд 20 км орчим байдаг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Явганаар аялж буй үед өдөрт 15-20 км замыг туулах нь хамгийн тохиромжтой байдаг.
Явган аяллаар явах үеийн дундаж хурдыг 3км цагаар тогтоож аяллын хөтөлбөрийг хийвэл
тохиромжтой.
Бүтээгдэхүүний төлөвлөлтөд уур амьсгал нөлөөлөх нь.
Төлөвлөлтийн асуудалд аялал явагдах бүс нутгийн уур амьсгалын байдал томоохон нөлөө
үзүүлнэ. Монгол орны өргөн уудам нутаг нь байгалийн олон бүс бүслүүрт хуваагдаг эрс
тэс уур амьсгалтай. Жишээ нь: Говийн бүслүүрийн цаг уур аялал жуулчлалд хэрхэн
нөлөөлдөгийг авч үзье.
Говь.
Монголын говь нь Монголын аялал жуулчлал төдийгүй дэлхийн аялал жуулчлалын
хамгийн алдартай чиглэл/ дестинэшн юм. Говийн бүсийн уур амьсгал нь улирлын
байдлаас хамаарч өөр байна. Говьд аялал төлөвлөж зохион байгуулахад уур амьсгалын
онцлогийг мэдэж байх хэрэгтэй.
Говийн бүс нутагт 3 сараас - 5 сарын дунд үе хүртэл салхи шуургатай, цаг агаарын байдал
тогтвор муутай, үе угалз болох магадлал өндөр байдаг. Энэ үед аялал хийх нь тохиромж
муутай, олон олон тооцоолоогүй хүндрэлүүд үүсч бий болдог. Зүг чиг алдаж төөрөх, гэр,
майхан салхинд унах, зам харгуй бүдгэрч алга болох гэх мэт олон хүндрэл үүснээс
жуулчдын сэтгэл зүйд нөлөөлж уг аяллын чанар муудах, улмаар жуулчид аяллын талаар
гомдол гаргаж аялал зохион байгуулсан компани эдийн засгийн талаасаа хохирол
хүлээдэг. Энэ нь аялал зохион байгуулагч компани бүс нутгийн уур амьсгалын
судалгааг хийлгүйгээр, төлөвлөлт хийснээс болж буй алдаа юм. Хаврын саруудад зарим
тур оператор компаниуд говьд тэмээний аялал зарах явдал нилээдгүй байдаг. Хаврын
саруудад тэмээний үс ноос гуужиж нүцгэрэн юун тэмээ унах, ойртохын аргагүй үзэшгүй
муухай, сэжигийн харагддагийг та бүхэн мэднэ дээ.
Зуны сарууд, 9-р сар хүртэл говьд аагим халуун болдог ч говиор аялах жуулчдын ачаалал
ихэсдэг гол улирал юм. Аагим халууны улмаас хүмүүс наранд цохиулах, машин тэрэгний
ус халах зэрэг хүндрэл гардаг ч эдгээр нь аяллын чанар, сэтгэл ханамжинд төдийлөн
нөлөөлдөггүй.
Намрын саруудад говьд аялах нь хамгийн сайхан,тохиромжтой байдаг. Гэвч энэ үед аялал
жуулчлалын компаниуд бүтээгдэхүүний борлуулалтаа багасгадаг. Намрын саруудад
бүтээгдэхүүнийг өсгөвөл говийн бүс нутгийн аялал жуулчлалын хугацааг уртасгах
боломжтой байна.
Өвлийн саруудад хэдийгээр хүйтэн байдаг боловч цаг агаар тогтуун байдаг. Монгол
улсын засгийн газар, Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас өвлийн аялал жуулчлалыг
хөгжүүлэх зорилт тавин ажиллаж говийн бүс нутаг тэмээний баяр нэртэй эвэнтийг аялал
жуулчлалын компаниудын тусламжтайгаар зохион явуулж байна. Засгийн газар болон
аялал жуулчлалын компаниудын өвлийн аялал жуулчлалын талаархи бодлого энэ төрлийн
эвэнт болон билгийн тооллын цагаан сар гэж ойлгож байгаа нь учир дутагдалтай байна.
Өвлийн улирлыг хэт хүйтэн, аялал хийх боломжгүй гэсэн ойлголт нийтлэг байгаа нь
өвлийн аялал жуулчлалд сөрөг нөлөө үзүүлдэг. Өвлийн сарууд хэдийгээр хүйтэн байдаг
боловч энэ бүс нутагт аялал явуулах боломж өндөр байдаг. Ялангуяа тэмээний аяллууд
хөгжүүлэх боломжтой байдаг.
Бүтээгдэхүүний төлөвлөлтөнд зах зээлийн үнэ ханш нөлөөлөх нь.
Аялал төлөвлөлтийн асуудалд доорхи хүчин зүйлүүд эдийн засгийн талаасаа шууд
хамааралтай байдаг. Үүнд:
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

1. Гадаад, дотоод нислэгийн үнэ хөлс


2. Авто тээврийн хэрэгслийн түрээсийн үнэ хөлс
3. Шатах тослох материалын зах зээлийн үнэ
4. Байршуулах хэрэгслийн үнэ хөлс
5. Хүнсний бүтээгдэхүүний үнэ хөлс
6. Ажиллах хүчний үнэ хөлс
Аяллыг төлөвлөх, бүүтээгдэхүүн бий болгохдоо дээрхи зүйлсийн зах зээлийн үнэ ханш, цаашид
өсөх, буурах магадлалыг сайтар тооцоолон бодох шаардлагатай. Монгол улсын эдийн засгийн
үзүүлэлтүүдийг харгалзан үзэж аялал төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Монголын аялал жуулчлалын
салбарын үнэ ханшний хамгийн өндөр үе нь зуны сарууд байдаг. Зуны саруудад аялал
жуулчлалын гол түлхүүр үйлчилгээний салбаруудын үнэ хөлс өсдөг. Ялангуяа үндэсний их баяр
наадмын үеэр жуулчидын тоо хэтэрхий их болж зочид буудал, машин тэрэг, ажиллах хүч, хүнсний
зүйлсийн үнэ хөлс олон жилийн судалгаар 25-30% заримдаа түүнээс их хувиар өсдөг нь
ажиглагдсан. Иймд үндэсний их баяр наадмын үеэр аялал төлөвлөлтийг хийхдээ эдгээр зүйлсийн
өсөлтийг тооцох нь зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь: зочид буудлууд наадмын үеэр буюу 7-р сарын
10 -наас 13-ний өдөр хүртэлх өрөөнийхөө үнийг үндсэн үнэ дээрээ 20% өсгөж авахаас гадна эдгээр
өдрүүдийг бүхэлд нь авахийг шаарддаг. Мөн машин тэрэг тэр дундаа пургон машины олдоц
муудаж үнэ тэнгэрт хаддаг. Компаниуд аяллаа тасалдуулахгүйн тулд пургонийг хэлсэн үнэнд
түрээслэн авдаг.

Маршрут: Улаанбаатар – Хустайн нуруу /90/ – Элсэн тасархай /220/ - Хархорин сум /70/ –
Эрдэнэзуу хийд /2/ - Хотонт /37/ - Түвшрүүлэх /52/ – Цэнхэр сум /33/ - Цэцэрлэг хот /29/ - Тайхар
чулуу /27/ - Хужиртын даваа /16/ - Хануй гол /25/ - Чулуут голын гүүр /74/ - Тариат сум /40/ -
Тэрхийн цагаан нуур /20/ - Ороохын даваа /20/ - Жаргалант сум /70/ - Шинэ-Идэр сум /44/ -
Мөрөн хот /123/ - Хатгал /105/ - Хөвсгөл нуур /40/ - Мөрөн хот /145/ - Тосонцэнгэл сум /48/ - Их
уул сум /45/ - Тариалан /62/ - Хутаг-өндөр сум /62/ - Эгийн гол /Хуучин гүүр отог, 50/ – Хутаг-
өндөр сум /50/ - Уран тогоо /68/ – Эрдэнэт /138/ – Баруунбүрэн /65/ – Амарбаясгалант хийд /45/ -
Дархан /160/ – Улаанбаатар /219/

Замын нийт урт: 2294 км + 100км = 2394км

Аялалын хугацаа: 8 шөнө/9 өдөр

ҮЗМЭРИЙН товч тайлбар:

• Хустайн нуруу: “Пржевалскийн адуу” буюу зэрлэг адууг тус Байгалийн цогцолборт газарт
1990-д оноос нутагшуулж байгаа бөгөөд өдгөө 200 гаруй болж өсөөд байна. Анх Монгол
нутгаас Оросын эрдэмтэд тус адууны шинэ төрлийг олж нээсэн. Өдгөө зөвхөн манай улсад
л зэрлэгээр өсөн үржиж байна.

• Хархорин: Монголын эзэнт улсын нийслэл байсан Хархорум 4-9-р зуунд байгуулагдсан
гэж үздэг. Энд 1220 оноос хойш Чингэс хаан, Өгөөдэй, Гүюг, Мөнх нар сууж төр барьж
байжээ. 14-р зууны үед Мин улс довтолж сүйтгэсэн.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Эрдэнэзуу хийд: 1586 онд Абтай сайн хааны санаачлагаар байгуулагдсан шарын шашны
анхны хийд. Эрдэнэзуу нь хааш хаашаа 420м тэг дөрвөлжин, дөрвөн талдаа хаалгатай.
Хэрэмний тал бүрд 25, дөрвөн өнцөгт нь тус бүр 2 бүгд 108 суврагатай.

• Элсэн тасархай: 80-аад км үргэлжилсэн манхт элсийг огтлон гарах зам энэ элс нь Монгол
элс, Хөгнө Тарнын элс гарсан бөгөд бургас яргай зэрэг бутлаг ургамалтай.

• Тайхар чулуу: Байгалийн өвөрмөц боржин цохио. 10 гаруй метр өндөр. Түүхийн олон
үетэй холбогдол бүхий хадны зураг, бичээсүүдтэй.

• Чулуутын хавцал: Хангайн нуруунаас эх аван урсах Чулуут голын усны гольдролоор
зүсэгдэн бий болсон 60 хүртэл метр өндөр, 100 гаруй км үргэлжилэх хавцал.

• Тэрхийн цагаан нуур: Галт уулын чулуулгаас гаралтай цэнгэг нуур. Суман гол түрж
ороод эх аван гардаг. Нэг ёсондоо нуурыг зүсч гарна. Байгалийн цогцолборт газарт
хамаарна. Төрөл бүрийн нуурын загас элбэгтэй.

• Хоргын тогоо: Сөнөсөн галт уулын тогоо. Монголын хамгийн гүн том амсартай тогоо.
Залуусын агуйг үзнэ.

• Булган уул: Цэцэрлэг хотын ард орших үзэсгэлэн төгөлдөр уул. Хангайн ан амьтдаар
элбэг. Заяын хүрээ оршино.

• Хөвсгөл нуур: Монголын Швейцарь гэгддэг гүн цэнхэр энэ нуур нь Хөвсгөл нутгийн,
улмаар манай орны симбол яах аргагүй мөн билээ. Дэлхийн цэвэр усны нөөцийн 1%-г
хангадаг, Төв Азийн хамгийн гүн нуурын хувьд үнэхээр гайхалтай.

 Их уул: Газар хөдлөлтийн улмаас хагарч тогтсон энэ уул маш өвөрмөц харагдана.

 Эг: Монгол орны хамгийн цэнгэг болон гүн нуур Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ
мөрөнд зүүн гараас нь цутгана. Голын урт 475км. Эгийн гол ой хөвч бүхий бэсрэг уулсын
дундуур урсах учир эгц өндөр хадан хясаатай хавцлыг үүсгэнэ. Харгиа боргио ихтэй.
Үндсэн тэжээл нь Хөвсгөл нуураас гадна хурын ус тодорхой чухал байр эзэлнэ. 10-р сарын
2-р хагасаас хөлдөж 150-190хоног хөлдүү байдаг. Эгийн голд Үүр, Эрин Тарвагатай зэрэг
олон гол цутгадаг. Томоохон нь Хөвсгөлийн Үүрийн гол юм.

 Уран тогоо, Тулга, Жалавч: Унтарсан галт уул. Галт уулынхаа дунд нууртай. Уулын
амсар нь тулгын гурван чулуу шиг харагддаг.

 Амарбаясгалант: 30-аад барилга бүхий том хийд. Өндөр гэгээн Занабазарт зориулан
босгосон энэ хийд 1930-аад оны эцсээс бүтэн үлдсэн цөөхөн хийдийн нэг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

 Хутаг-Өндөр: Хатанбаатар Магсаржав хэмээгч түүхт хүний төрсөн өлгий нутаг.

Жич: Тэрэлж руу 1 шөнө/2 өдрийн аялал зохионо.

Хүсвэл Богд хаан уул руу уулын авиралт хийж болно. 2257 метр өндөр уул. Бартаа саад бага.

Улаанбаатар хотод үлдсэн 3 хоног

Багц үнийн санал 2900 $

Хөвсгөл нутгаар аялах 2394 км

Тэрэлжийн бүс нутаг 200 км

Нийт 2594 км

Жич: 2 жуулчны зочид буудал, хөтөлбөрт багтсан.


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 15

Хичээлийн дэд сэдэв: Дотоодын аялал жуулчлалын салбар, хөгжлийн тухай

Хичээлийн зорилго: Дотоодын аялал жуулчлалын хөгжил, өнөөгийн байдлын тухай

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Дотоодын аялал жуулчлалын салбар, түүний хөгжлийн тухай

МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН


ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР Аялал, жуулчлалын салбарын хөгжил Үндэслэл: Баруун бүсэд унаган
төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон
үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл, түүх, соёлын эртний дурсгалууд зэрэг дотоод, гадаадын
зочид жуулчдыг татах ихээхэн нөөц боломж байна. “Аялал жуулчлалыг 2015 он хүртэл хөгжүүлэх
Мастер төлөвлөгөө”-нд баруун бүсийг байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхол татахуйц
бүс болгохоор тусгажээ. 1966 онд ЮНЕСКО-гоос Ховд хотын дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн
улаан буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуй, мөн дархан цаазат Отгонтэнгэр
уулыг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

байна. Мөн 1997 онд Увс нуурын ай савын Дархан цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц
газрын сүлжээнд хамруулан авчээ. Улаангом хотын дэргэдэх Чандмань Улаан уулын археологийн
олдвор нь эртний түүх, соёлын нандин өвд зүй ёсоор тооцогддог.
Эдгээрийг дэлхий дахинд өргөн сурталчилж, жуулчдын сонирхлыг татах олон талт ажлыг
зохион байгуулах шаардлагатай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон
ястны амьдрал ахуй зэргийг сонирхуулах өргөн боломжтой. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар
аялан, ховор жигүүртэн шувууд болон усны амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур, мөн Хар-
ус нуурын өмнөд эргээр аялал жуулчлалын бааз байгуулах нөөц байна. Баян-Өлгий, Ховд, Увс
аймгийн Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цагаан дэглий, Цагаан
шувуут, Түргэний нуруу, Хархираа зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс Түргэн, Хархираа,
Хангилцаг зэрэг түргэн урсгалт голуудаар, мөн Ховд аймгийн Хар-ус нуурын хойд эргээр усан
спорт хөгжүүлэх боломж бас байна. Баруун бүсэд түүх-археологийн болон шашин угсаатны зүйн
чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байна.
Иймд Баруун бүсэд төрөл бүрийн аялал жуулчлалыг үндсэн ба туслах маршрутаар
хөгжүүлж, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг салбар болгон хөгжүүлэх шаардлагатай
байна. Нэгдүгээр үе шат /2006-2010он/: Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсэд аялал жуулчлалыг эдийн
засгийн бие даасан салбарын хэмжээнд хүргэж оновчтой хөгжүүлнэ. Хэрэгжүүлэх үйл
ажиллагааны чиглэл: Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр
боловсруулан хөгжүүлэх Эхний ээлжинд Ховд-Хар-ус нуурын орчимд аялал жуулчлалын
цогцолбор байгуулан уулын аялал, усан болон морин спортыг хөгжүүлэх Дотоод гадаадын
жуулчид, анчдыг хүлээн авах олон улсын зэрэглийн зочид буудал, жуулчдын бааз, дэн буудлын
сүлжээ байгуулах Жуулчдын баазын ойролцоо угсаатны зүйн болон бусад зан үйлийг
сонирхуулах, эмнэг мал сургах, эсгий хийх, цагаан идээ боловсруулах, морин аялал хийх,
үзэсгэлэн гаргаж үзүүлэх зэрэг арга хэмжээг өргөн зохион байгуулах, энэ чиглэлээр сурталчилгаа
явуулах Байгаль орчинд хоргүй, орчин үеийн технологид суурилсан эрчим хүчний эх үүсвэрээр
жуулчны үйлчилгээний газруудыг хангах арга хэмжээ авах Аялал жуулчлалын чиглэлээр гадаадын
сонирхогч томоохон компаний хөрөнгө оруулалтыг татан оруулах арга хэмжээг зохион байгуулах
Дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх үүднээс юуны өмнө дотоодын амрагчид хүлээн авч байгаа
Ховдын Хар-ус нуурын жуулчдын бааз, Увс нуурын ай сав дахь Хархираа зэрэг амралт,
жуулчлалын төв, Цүнхэгийн амралт, Хяргас нуурын хөвөөн дэх Хар тэрмисийн рашаан сувиллын
газар, Завханы Отгонтэнгэрт буй рашаан сувиллын газар, Говь-Алтай дахь Бигэрийн бөөрний
сувилал, Хүнхэрийн рашаан сувилал зэрэг амралт сувиллын газруудыг тохижуулж, хүчин чадлыг
нь бүрэн ашиглах нөхцөл бүрдүүлэх
Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар түргэн хурдацтай хөгжих үндэс суурь тавигдаж,
эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь нэмэгдэнэ. Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалын
материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг боловсронгуй болгоно. Хэрэгжүүлэх үйл
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

ажиллагааны чиглэл: Одоо ажиллаж байгаа жуулчдын бааз, амралт, сувиллын газруудыг
тохижуулж, музейн үзмэрүүдийг баяжуулах арга хэмжээ авах Аялал жууулчлалын маршрутын
авто замыг сайжруулах зорилтыг дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан
хэрэгжүүлэх Аймгийн төвүүдийн угсаатны зүйн музейнүүдийг засварлаж, музейн сан хөмрөгийг
арвижуулах Аялал жуулчлалын бүсүүдийг дотоодын болон олон улсын мэдээллийн сүлжээнд
оруулж, зах зээлийн сурталчилгааг оновчтой хийх Аялал жуулчлалын маршрутын дагуухь түүх
соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг идэвхжүүлэх Зочид буудал, ангийн отог, зоогийн
газар зэрэг үйлчилгэээний газруудыг өргөтгөн тохижуулах Аялал жуулчлалын отог баазуудын
менежментийг сайжруулах зорилгоор ажиллагсдыг нь төрөлжсөн сургалтад хамруулах,
мэргэлжилтэй боловсон хүчин бэлтгэх Жууулчдын бааз, амралт сувиллын газрууд, аймаг орон
нутгийн удирдлагатай нягт хамтран ажилладаг нөхцөл бүрдүүлэх
Гарах үр дүн: Дотоод, гадаадын жуулчдын хэрэгцээ, сонирхолд нийцэхүйц материаллаг
бааз бий болон, аялал жуулчлалын менежмент сайжирна. Хоёрдугаар үе шат /2011-2015 он/:
Тэргүүлэх зорилт1. Аялал жуулчлалын салбарыг бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг
болгоно. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Ховд-Хар-Ус нуурын орчимд байгуулсан аялал
жуулчлалын цогцолборыг Баруун бүсийн загвар бааз болгон хөгжүүлэх Баян-өлгий аймаг дахв
чулуун галерей гэж нэрлэгдэх арваад мянган бул чулуунд сийлсэн 70 гаруй мянган зурагтай “Бага
Ойгорын хадны сүг зураг” Алтайтаван богд, Цамбагарав, Цэнгэлхайрхан, Мөнххайрхан зэрэг мөнх
цаст уулсын чиглэлээр аяллын маршрутууд гарган аялал жуулчлалыг эрчимтэй хөгжжүлэх Говь-
алтайг байгалийн шинжлэл, рашаан сувиллын бүс нутгийн жишгээр хөгжүүлэх зорилт тавин
Алтай хот - Бигэр - Цагаан хаалганы хүрхрээ – Ээж хайрхан уул - Их говийн дархан газрын
чиглэлд /600 орчим км/ , Алтай хот - Шарга - Цагааннуур - Гурван уул - Тахийн талын чиглэлд /
700 км/ гэсэн маршрутаар экотуризм хөгжүүлэх Энэ зорилгоор Алтай хотод олон улсын
зэрэглэлийн зочид буудал, Эрээн нуур, Төгрөг, Ээж хайрхан уулын ойролцоо улирлын чанартай
жуулчдын баазыг байгуулж эхлэх Завхан аймагт Отгонтэнгэр, Булнай, Хангайн нурууны өндөр
уулс, Их монголын элсэн манхан, Завхан, Идэр, Тэсийн түргэн урсгалт голууд, Отгон, Тэлмэн,
Түдэвтэй сумын үзэсгэлэнт газрууд болон нуруудыг түшиглэн аялал жуулчлалын бааз, отгууд
байгуулах Увс аймагт эртний Түрэг - Монголын хүн чулуунууд, үзэсгэлэнт газар нутгаа ашиглан
Дархан цаазат газрын бүс, Хяргас-Айргийн хоолойн бүс, Говь-хангайн хосломол маршрут, Уулын
спорт-аяллын бүс, ангийн отгууд бүхий бүсүүдээр төрөлжүлэн аялал жуулчлалыг эрчимтэй
хөгжүүлэх Ази Европ, Номхон далайн орнуудад нэн түрүүнд сурталчлах замаар энэ бүс нутгийг
олон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах Гарах үр дүн: Баруун бүсийн
аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдээр аялах амрагч, жуулчдын олшрон, бүсийн эдийн засгийн
өсөлтэд энэ салбарын эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэн, Менежментийг
боловсронгуй болгоно. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Баруун бүсийн аймгуудын олон
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

ястны соёл урлаг, ардын өв уламжлалыг харгалзан бүсийн тулгуур төв - Ховд, Улиастай хотод
баруун бүсийн соёл урлагийн болон спортын төв цогцолборуудыг барих Аялал жуулчлал
хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн дагуу орчин үеийн зочид буудал, жуулчны бааз, нүүдлийн отог
шинээр барьж тохижуулан үйлчилгээний төрлийг олшруулах Шаардлагатай боловсон хүчнийг
бүсийн төвүүдэд бэлтгэх арга хэмжээ авах Аялал жуулчлалд хөрөнгө оруулах дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдыг хөхүүлэн дэмжих, жуулчдад хандсан сурталчилгааг өргөтгөх Гарах үр дүн:
Баруун бүсийн эдийн засагт аялал жуулчлалын салбар тэргүүлэх үүрэгтэй болсон байна.
Хоёр. МОНГОЛ УЛСЫН ХАНГАЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
Аялал жуулчлалын салбарын хөгжил Үндэслэл: Хангайн бүс нь түүх, соёлын дургалт болон
байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш
тохиромжтой нутаг юм. Хөвсгөл аймагт байгалийн шинжлэл, амралт, шашин, соёл, спортын болон
өвөрмөц сонирхлын, Орхон,Булган аймагт бизнес, амралт сувилал, спортын болон морин аяллын,
Архангай, Өвөрхангай аймагт түүх, соёл иргэншил, байгаль судлал, амралт сувилал, морин
аяллын, Баянхонгор аймагт рашаан, сувилал, спорт аяллыг түлхүү хөгжүүлэх боломжтой байна.
Мөн одоо бүрдээд байгаа материаллаг бааз дээрээ түшиглэн тэдгээрийг өргөтгөх, хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүсийн аймгуудыг хамарсан аялал жуулчлалын сүлжээ байгуулах,
уг сүлжээг ОХУ-ын Байгаль нуур болон Өвөр монголын аялал жуулчлалын сүлжээнд холбох,
аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх нь тулгамдсан
асуудал болж байна. Нэгдүгээр үе шат /2006-2010он/ Тэргүүлэх зорилт. Хангайн бүсэд аялал
жуулчлалын салбарт оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг нь
сайжруулах замаар бүсийн аялал жуулчлалын сүлжээ байгуулж, стандартын шаардлагыг
өндөржүүлж, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд холбоно. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны
чиглэл: Хангайн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж,
Хархорин, Тариат, Хөвсгөл нуур, Булган зэрэг аялал жуулчлалын бичил бүсүүдийг хамруулан
цогцолбороор хөгжүүлэхийг дэмжих Хархорины аялал жуучлалын цогцолборын хүрээнд Эрдэнэ
зуу хийдийг сэргээн засварлах, жуулчдыг хүлээн авах төвийг байгуулах, эртний нийслэл Хархорум
хотын туурь дээр ил музей байгуулах, улсын төв музейн салбарыг байгуулах, Хөшөө цайдамд
жуулчид хүлээн авах байр барих, Хужирт, Бат-өлзий, Цэнхэр, Хотонт сумын халуун рашаанууд
болон Улаан цутгалан, Үүртийн тохой, Өгийнуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн
гадаад, дотоодын жуулчид хүлээн авах үйлчилгээний газруудыг бий болгох, Шанхын баруун
хүрээ, Төвхөн хийд, Цэнхэрийн цагаан сүм, Харбалгас зэрэг түүх, шашин, соёлын дурсгалт
газруудыг жуулчдад үйлчлэх түвшинд хүргэн тохижуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
Булган аймагт өвлийн амралтын аяллыг хөгжүүлэх, элсэн тасархай, Хөгнө хан уулын орчимд олон
улсын аялал жуулчлалын хотхон байгуулах Хөвсгөл нуурын орчимд аялал жуулчлалын цогцолбор
/аялын чиглэл, замын тэмдэгжүүлэлт, амралтын түр буудал, үйлчилгээний цэгүүд бүхий/
байгуулах үндэс суурийг тавих Улаанбаатар - Цогт хун тайжийн цагаан балгас - Хөгнө хан - Хар
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

бухын балгас - Могодын халуун рашаан - Өгий нуур - Хархорин - УБ чиглэлийн аялал
жуулчлалын маршрут гаргах Улаанбаатар - Булган - Баян-Агтын, Хануй - Шарга - Цэгээн нуур -
Архангайн Тариат - Рашаант - УБ чиглэлээр аялал жуулчлалын маршрут гаргах Улаанбаатар -
Булган - Эрдэнэт - Амарбаясгалант хийд - Булган - Архангай - Эрдэнэзуу - УБ чиглэлээр аялал
жуулчлалын маршрут гаргах Хангайн бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал
жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр, байгаль орчинд хоргүйгээр зохистой ашиглах, үйлчилгээний
чанарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ
холбогдуулан авто замыгн сүлжээ, цахилгаан дамжуулах шугам, мэдээлэл холбооны сүлжээ бий
болгох, бага даацын онгоцны буудал барих, жуулчдын хүлээн авах өндөр зэрэглэлийн зочид
буудлын тоог нэмэгдүүлэх, зэрэглэлийг нь дээшлүүлэх Аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр
төрлийг олшруулах, сурвалжлан олох, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх Бүсийн аялал
жуулчлалын менежментийн асуудал эрхэлсэн байгууллыг байгуулах Аялал жуулчлалын салбар
дахь хөрөнгө оруулалтын дэмжих Аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахун нэгж , иргэдийн
татварын орлогыг тухайн орон нутагт оруулах, татвар төлөлтөд тавих хяналтыг сайжруулах
Жуулчны баазуудын материаллаг бааз, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, аяллын сүлжээний
дагуу шинээр жуулчны бааз байгуулах, зочид буудлын сүлжээнд холбогдохыг зээлийн бодлогоор
дэмжих Жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын зах
зээлийг холбосон сүлжээ бий болгох Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбарын бүсийн дотоод
нйит бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг 12 хувьд хүргэнэ. Хоёрдугаар үе шат /2011-2015 он/:
Тэргүүлэх зорилт. Аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлж, бүсийн эдийн засагт салбарын эзлэх
байр суурийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, менежментийг нь олон улсын стандартын
түвшинд хүргэж сайжруулна. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Бүсийн аялал жуулчлалын
сүлжээ бий болгох төслийг бүрэн хэрэгжүүлэх Улаанбаатар - Хархорин - Цэцэрлэг - Мөрөн -
Хатгал - Дархадын хотгор гэсэн аялал жуулчлалын маршрутын үйл ажиллагааг жигдрүүлэх
Жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлэх үүднээс төрөл бүрийн спортын үйл
ажиллагааг /морь унах, автомашинаар аялах, уулын бартаат замаар дугуйгаар аялах, агаарын
бөмбөрцөгөөр нисэх, шүхрээр буух, агаарын чөлөөт уналт, дельтопланаар нисэх, завь салаар
аялах, загас барих г.м/ сонирхсон аялал жуулчлалын нэр төрлийг олшруулах Байгалийн аялал
жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх Бүсийн хэмжээнд байгаа халуун, хүйтэн рашааныг түшиглэн
олон улсын эмчилгээ, сувиллын төвүүдийг байгуулах Жуулчдын жилийн 4 улиралд хүлээн авах
боломжтой олон улсын жишиг, стандартад нийцсэн баазуудыг байгуулах Аялал жуулчлалын
сүлжээг өргөтгөж, төрлийг олшруулах Аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарыг сайжруулж,
нэр төрлийг олшруулах Дотоодын аялал жуулчлалын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх Жуулчлалын
мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх Аялал жуулчлал, амралт, рашаан сувиллын газрыг олон
улсын жишгийн дагуу зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн дотоодын иргэд, байгууллагыг
“Аялал жуулчлалын сан”-гаас урамшуулах арга хэмжээ авах Хөвсгөлийн үндэсний паркийн
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

менежментийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх. Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбарын


бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг 20 хувьд хүргэнэ.
Гурав. ТӨВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЛБАРЫН ХӨТӨЛБӨР Аялал
жуулчлалын салбарын хөгжил Үндэслэл: Төвийн бүсийн ойт хээр, тал хээр, говь хосолсон
өвөрмөц экосистем, шашин, түүх, соёлын баялаг өв, тэдгээрийн аялал жуулчлалын үнэ цэнийг
тодорхойлосны үндсэн дээр Сэлэнгэ, Дархан-уул, Дорноговь аймагт түүх , соёл, хот, суурин,
худалдаа-бизнесийн чиглэлийн, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт амралт сувилал,
спорт аялал, ардын урлаг / уртын дуу/, нүүдлийн соёл иргэншлийн чиглэлийн аялал жуулчлалын
бүс нутгийг бий болгож, тэдгээрийг УБ-ын болон Хангайн бүсийн аялал жуучлалын төвүүдтэй
зам, тээвэр, холбоо мэдээлэл, маршрутын нэгдсэн сүлжээгэр холбон хөгжүүлнэ. Мөн аялал
жуулчлалын салбарын маркетингийн нэгдмэл бодлогыг тодорхойлж, материаллаг баазыг нь
сайжруулан, Улаанбаатар хот орчим, Горхи-Тэрэлж, Өмнөговь аймаг зэрэг олон улсын хэмжээний
тэргүүлэх чиглэлийн аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж,
тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэгдүгээр үе шат / 2006-2010 он/:
Тэргүүлэх зорилт 1. Дотоодын нийт бүтээгдэхүүнд аялал жуулчлалын салбарын эзлэх хувийн
жинг тууштай өсгөнө. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Төвийн бүсэд аялал жуулчлалын
салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловруулан хэрэгжүүлж эхлэх Аялал жуулчлалын
чиглэлээр гадаадын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татан оруулахад онцгой анхаарч
ажиллах Аялал жуулчлалын маршрутын дагуухь авто замыг сайжруулах зорилтыг дэд бүтцийн
салбаруудын хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ
авах Аймгийн төвүүдийн угсаатны зүйн музейг засварлаж, музейн сан хөмрөгийг арвижуулах
Аялал жуулчлалын лавлах, танилцуулга тогтмол гаргаж, интернетэд Вэб хуудас нээн ажиллуулах
Аялал жулчлалын маршрутын дагуухь түүх, соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг
эрчимжүүлэх Түүх, соёл, шашны зан үйлийн бүс нутагт аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх
БНХАУ-ын Цагаандэл, Өмнөговь аймгийн Шатын амны чиглэлд хилйин боомт нээх Өвлийн
улиралд жуулчдыг татах зорилгоор тэмээний баяр, тэмээн поло тэмцээнийг зохион байгуулан
тэмээн аяллыг өргөжүүлэх Зам харилцааны дагуу байдлыг ашиглан хот суурин-түүх соёлын аялал
жуулчлалыг Сэлэнгэ - Дархан-уул - Алтанбулаг гэсэн маршрутаар хөгжүүлэх Сэлэнгэ аймгийн
Сэлэнгэ, Орхон, Зэлтэр, Хүдэр зэрэг мөрөн, голуудын сав нутагт аялал жуулчлалын, эмчилгээ
сувиллын газар байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг
дэмжих, гадаад дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх нөхцөлийг хангах Аялал жуулчлалын бүс
нутагт зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний газрыг шинээр байгуулахыг дэмжих •
Аялал жуулчлалын баазуудын менежментийг сайжруулах зорилгоор тэдгээрийн ажилтнуудыг
төрөлжсөн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах • Горхи-Тэрэлж-Налайх- Тоньюкүкийн
хөшөө-Зуунмод-Манзуширийн хийд- Хустайн нуруу гэсэн маршрутын дагуу байгалийн болон
түүх, соёлын аялал жуулчлалыг өргөтгөн хөгжүүлэх Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

эрчимтэй хөгжих үндэс суурь нэмэгдсэн байна. Хоёрдугаар үе шат / 2011-2015 он/ Тэргүүлэх
зорилт 1. Аялал жуулчлалын салбарыг Төвийн бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг
болгоно. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: • Аялал жуулчлалын бааз , төвүүдийн
үйлчилгээний чанар, хүртээмжийг дэлхийн түвшинд хүргэх • Аялал жуучлалын цөм бүс нутгуудад
өндөр зэрэглэлийн тохилог зочид буудлуудыг барихыг эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэн
дэмжих • Ази Европын орнуудад сурталчлах замаар энэ бүс нутгийг олон улсын аялал
жуулчлалын сүлжээнд хамруулах • Чингис хааны амьдралын түүхтэй холбоотой “Буур хээр” –т
жуулчны хотхон байгуулах, Сэлэнгэ- Байгаль нуур чиглэлээр аяллын маршрут гаргах • Төвийн
бүсийн аймгуудын олон ястны соёл, урлаг, ардын өв уламжлалыг харгалзан бүсийн тулгуур төв
Зуунмод, Дархан хотод Төвийн бүсийн соёл урлагийн болон спортын төв цогцолбор,
байгууламжуудыг барих Гарах үр дүн: Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, бүсийн эдийн засгийн
тэргүүлэх салбарын нэг болно. Дөрөв. ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН
ХӨТӨЛБӨР Аялал жуулчлалын салбарын хөгжил Үндэслэл: Зүүн бүс нутагт Хэнтий, Хянганы
нуруу, Дорнод аймгийн хойд хэсэг болон Дарьгангын байгалийн цогцолбор газар, Мэнэнгийн тэгш
тал, Буйр нуур, Хэрлэн, Онон, Хурх, Улз, Халх, голын сав нутгийн байгалийн үзэсгэлэнт нутаг,
Гурваннуур, Хөдөө арал зэрэг Эзэн Чингис, Их хаадын түүх, үйл амьдралтай холбоотой газар
нутаг, Чингисийн хөшөө, Их Бурхант, Хэрлэн Барс хотын туурь, Халх голын хөшөө дургалын
цогцолбор зэрэг түүх, соёлын дурсгалт газар элбэг тул аялал жуулчлал, амралт сувиллыг
хөгжүүлэх өргөн боломж байна, Дундад зууны үеийн нүүдэлчин Монгол угсаатны түүх, соёлын
дурсгал болох хүн чулуун хөрөг, урлал, эртний хүний булш, Бунхан, сүг зураг, зэрэг түүх, соёлын
дурсгалт зүйлс ихтэй. Иймд энэ бүс нутагт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын
нэг болгон хөгжүүлэх боломжтой юм. Нэгдүгээр үе шат / 2006-2010 он/ Тэргүүлэх зорилт 1. Зүүн
бүсэд аялал жуучлалын цогцолборуудыг эрчимтэй байгуулж хөгжүүлнэ. Хэрэгжүүлэх үйл
ажиллагааны чиглэл: • Зүүн бүсэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлж эхлэх • Аялал жуулчлалыг Хан Хэнтийн, Халх голын, Баян-уулын,
Дарьгангын гэсэн 4 үндсэн маршрутын дагуу цогцолбороор хөгжүүлэх • Судлан тогтоосны үндсэн
дээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Дадал сум болон Дорнод аймгийн хойд
хэсгийг хамруулан “ Чингис хаан”-ы цуврал цогцолбор байгуулах ажлыг зохион байгуулж, Дорнод
аймгийн Халх гол дахь хөшөө дурсгалын цогцолбор, Сүхбаатар аймгийн Алтан-овоо, Талын агуй,
Шилийн богдын орчмыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран аялал
жуучлалын цогцолбор байгуулан хөгжүүлэх арга хэмжээ авах • Аялал жуулчлалын
цогцолборуудын дагуухь авто замыг сайжруулах ажлыг авто замыг хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх • Хятадын Рашаан хот болон Дорнод аймгийн Сүмбэр
орчмоор аялал жуулчлалын шинэ боомт нээх, түүний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх • Хэнтий
аймгийн Өмнөдэлэгр сумын Бэрээвин хийд, Дорнод аймгийн Халх гол сумын Их бурхант,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэрийн хийд зэрэг шашны зан үйлтэй холбоотой газар
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

нутгийг бүсийн аялал жуулчлалын сүлжээнд оруулан хөгжүүлэх • Аймгийн төвүүдийн угсаатны
зүйн музейг засварлаж, хамгаалалт, дохиоллын орчин үеийн хэрэгслээр тоноглож, музейн сан
хөмрөгийг арвижуулахын хамт жуулчдын сонирхлыг татах үзмэрийг шинээр бий болгох • Зүүн
бүсийн аялал жуулчлалын лавлах, танилцуулга, видео хуурцаг тогтмол гаргаж, интернетэд Вэб
хуудас нээн ажиллуулах • Аялал жуулчлалын маршрутын дагуухь түүх, соёлын үнэт зүйлсийг
сэргээн засварлах ажлыг сайжруулах • Зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний газрыг
шинээр байгуулж, шинэчлэн тохижуулж, аялал жуулчлалын үйлчилгээг олон улсын жишигт
ойртуулах • Аялал жуулчлалын отог, баазуудын менежментийг сайжруулах зорилгоор төрөлжсөн
сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах • Ононгийн халуун ус, Аварга тосон, Жартал нуур,
Гурваннуур, Ононгйин Тардын рашаан сувиллын сүлжээ байгуулах Гарах үр дүн: Зүүн бүсэд
аялал жуулчлалын 4 үндсэн цогцолборын үндэс суурь тавигдана. Хоёрдугаар үе шат /2011-2015
он/ Тэргүүлэх зорилт 1. Байгалийн аялал жуучлалыг эрчимтэй хөгжүүлнэ. Хэрэгжүүлэх үйл
ажиллагааны чиглэл: • Улсын аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй уялдуулан Дорнод
Монголд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр боловруулан хэрэгжүүлэх • Хятад,
Япон Солонгос, Европын орнуудад сурталчлах замаар энэ бүс нутгийг олон улсын болон Зүүн
хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах • Эзэн Чингисийн онгоныг
байгуулан, түүнийг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлэх • Хан Хэнтийн байгалийн үзэсгэлэнт
газар, Нөмрөг, Ганга нуурын байгалийн цогцолбор, ан амьтныг харуулах зорилгоор аялал
жуулчлалыг төрөлжүүлэн зохион байгуулах • Өвлийн аялал жуулчлалын цогцолбор баазуудыг
байгуулан Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах Гарах үр
дүн: Аялал жуулчлалын 4 үндсэн цогцолборт байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн маршрутын
үйлчилгээ бий болно.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Лекц № 13

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын нөөц

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын салбарт ашиглах нөөцийн төрөл, онцлогыг судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын нөөц


Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бүрдүүлэхэд нөлөөлөхүйц байгаль,
нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийг аялал жуулчлалын нөөц гэнэ.
Манай Монгол орон уудам дэлгэр нутагтай, уур амьсгалын өвөрмөц нөхцөлтэй, унаган
төрхөөрөө хадгалагдан үлдсэн үзэсгэлэнт онгон байгаль, түүний өвөрмөц онцлог бүхий
эрт үеэс эдүгээг хүртэлх урт удаан хөгжлийн явцад бүс нутаг, нутаг дэвсгэрээр ялгагдах
онцлог бүхий нөөцтэй орон юм. Аялал жуулчлалын нөөцийг аялал жуулчлалын хэв
шинжид уялдуулан авч үзэх шаардлагатай. Учир нь жуулчдын хүсэл сонирхол өөр өөр
байдаг.
Аялал жуулчлалын нөөцийн ач холбогдол.

Нөөцийг оновчтой зөв тогтоож, зөв ялган аялал жуулчлалд ашигласнаар тэр нөөц нь сая
аялал жуулчлалын бүтээгдэхүүний чухал иж бүрдэл болно. Чанартай сайн бүтээгдэхүүн
үйлчилгээ нь жуулчдыг татах хамгийн гол хөшүүрэг, мотиваци нь болох юм. Чанартай
сайн бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэгт бүтээгдэхүүний ямар иж бүрдлийг, хэрхэн ашиглаж
байгааг нийтэд нь ойлгож болно.
Аялал жуулчлалын нөөц нь аялал жуулчлалын хэлбэр, аялал жуулчлалын чиглэлийн
сонголт, жуулчны тоо зэргээр дамжуулан Аялал жуулчлалын хөгжилд нөлөөлдөг. Иймээс
нөөцийг хөгжүүлэх нь аялал жуулчлал хөгжих үндэс болно.

Аялал жуулчлалын нөөцийг хөгжүүлэх

Нөөцийг хөгжүүлэх гэдэг нь Аялал жуулчлал хөгжихөд таатай нөхцөлийг бүрдүүлэх,


өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр дүнтэй байдлаар ашиглах үйл
ажиллагаа болно. Үүнд дараах үйл ажиллагаанууд багтана:
1. Нөөцийг сэргээх
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

2. Нөөцийг шинээр бий болгох


3. Нөөцийг суртачлах
4. Нөөцийн ашиглалтыг сайжруулах (үр дүнг нэмэгдүүлэх)
5. Нөөцийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оруулах
Нөөцийг сэргээх - Сэргээн засварлах, жуулчдын сонирхол татах байдлыг нэмэгдүүлэх
Нөөцийг шинээр бий болгох - Жуулчдад таалагдах шинэ газар орныг аялал жуулчлалын
үйл ажиллагаанд татан оруулах, жуулчдын шинэ сонирхлын мотивыг бий болгох, өөрөөр
хэлбэл аялал жуулчлалын шинэ төрөл хэлбэрийг бий болгох
Нөөцийг сурталчилах - нөөц болон аялал жуулчлалын шинэ төрөл, хэлбэр, шинэ
чиглэлийг гадаад дотоодод өргөнөөр сурталчилах
Нөөц ашиглалтыг сайжруулах - Өнөөдрийн байдлаас илүү үр ашигтайгаар ашиглах,
нэмэлт боломжуудийг нээн илрүүлэх, нөөцийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан
оруулах - нөөцийн үнэлгээнд тогтмол ордог боловч төдий л аялал жуулчлалын үйл
ажиллагаанд оролцдоггүй нөөцүүдийг татан оруулах нөхцөл боломжийг илрүүлэх

Нөөцийг хөгжүүлэх арга зам


Түүх, соёлын дурсгалууд
Өнөө хэр Монгол орны түүх, соёлын дурсгалууд нь тодорхой хэсэг жуулчдын
сэтгэл оюуныг эзэмдсээр байна. Монгол оронд түүх соёлын нөөцийн судлагдсан байдал
сайн боловч тэдгээрийг хөгжүүлэх, аялал жуулчлалд татан оруулах талаар харилцан
адилгүй. Аялал жуулчлалыг сонирхолтой болгоход эртний дурсгалуудыг сэргээн босгох,
хөгжүүлэх нь онцгой ач холбогдолтой. Түүх соёлын дурсгалуудыг сэргээн засварлаж, бүс
нутаг бүрийн аялал жуулчлалд татан оруулж болно. Ингэснээр жуулчдын сонирхолыг
татах хийгээд аяллыг сонирхолтой болгох 1 үндэс болно.
Түүхт үйл явдал болсон газрууд
Монгол орон түүхийн асар их баялагтай. Эдгээр баялагуудын нэг нь бидний өвөг
дээдсээс өв уламжлан ирсэн түүхийн ном судар зохиолуудад бичигдэн үлдсэн болон ам
дамжуулан уламжилсаар ирсэн газар усны нэрс, түүхт үйл явдал болсон газрууд билээ.
Монгол оронд хүн үүссэн үеэс одоог хүртэл түүхийн үйл явдал болсон газрууд харьцангуй
элбэг байдаг. Нэн ялангуяа XIII зуунаас хойшхи түүхт үйл явдал болсон газруудын ихэнх
нь манай эрдэмтэн мэргэдийн ачаар нилээд тодорхой болсон газрууд олон байдаг. Эдгээр
газруудад энд тийм үйл явдал болсон гэх үзүүлэх, харуулах түүхийн дурсгал ховор юм.
Иймээс түүхт үйл явдал болсон газруудыг нарийн тодорхойлж ач холбогдлыг нь өндөрт
өргөж, холбогдох түүхийн дурсгалуудыг илрүүлэх, сэргээн засварлах, шинээр бий болгох
замаар олны хүртээл болгож аялал жуулчлалд татан оруулах ёстой.

Байгалийн үзэсгэлэнт газрууд


Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн үзэсгэлэнт газруудаар нэн баялаг
орон юм. Монгол орны хувьд жуулчдыг татаж буй нэг зүйл нь унаган байгаль юм. Иймээс
аялал жуулчлалд татан оруулж байгаа болон ирээдүйд аялал жуулчлалд хамруулах газар
нутгуудыг бохирдлоос сэргийлэх, унаган төрхөө алдахаас нь хамгаалж жуулчдын хүртээл
болгон үзүүлж байх нь чухал. Байгалийн үзэсгэлэнт газруудын хувьд цэвэр ЭкоТуризм
илүү тохиромжтой. Цэвэр байгалийн аялалыг хөгжүүлснээр экологийн тэнцвэрт байдал
алдагдахаас сэргийлнэ. Энэ нь ирээдүйн баталгаа болно гэсэн үг юм.

2000 оны байдлаар 20530588 га бүхий 48 газар нутгийг Улсын Тусгай


хамгаалалтанд аваад байна. Монгол орон байгалийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж
түүн дээрээ тулгуурлан шашин шүтлэг, зан заншил, уламжлал, түүх, соёлын чиглэлийн
аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоотой орон гэж олон улсын шинжээчид тэмдэглэдэг.
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй хэдий ч нийт нутаг дэвсгэрийн хагасаас
илүү хувийг хуурай цөлөрхөг нутаг эзэлдэг төдийгүй элсний нүүдэл идэвхжиж төв суурин
газар, зам харгуй бэлчээрийг дарах болсон. Ийм тохиолдолд Тусгай Хамгаалалтай Газар
Нутгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Монгол Улсад Тусгай
Хамгаалалтай Газар Нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, улмаар аялал жуулчлалын үйл
ажиллагаанд татан оруулах, нөөцийг хамгаалах, нөхөн үйлдвэрлэх асуудлыг Засгийн
Газрын хүрээнд Олон Улсын хэмжээнд бодтойгоор тавьж Тусгай хамгаалалтай Газар
нутгийн хэмжээг 1995-2020 онд 3 үе шаттайгаар нэмэгдүүлхээр заасан. Үүнд: 2010 онд
нийт нутаг дэвсгэрийн 20%, 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг Улсын Тусгай
Хамгаалалтанд авахаар төлөвлөсөн.

Эдгээр газрууд нь Монголын байгалийн аялал жуулчлал хөгжих эхлэл бөгөөд


Монгол орны сор нь болсон газрууд юм.

Геологийн дурсгалт газрууд, өвөрмөц тогтоцтой газрууд

Орчин үед ЭкоТуризмыг жуулчид их сонрхох болсон, ЭкоТуризм нь өвөрмөц


онцлогтой. Байгаль бол аяллын гол нөөц, дэвсгэр бүтээгдэхүүн болж байдаг. Тэр дундаа
гол бүтээгдэхүүн нь геологийн дурсгалт газрууд, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд
болно. Ийм газруудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авч үзмэрүүдийг
тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь чухал.

Төв азийн Эко Системийн иж бүрдэл болсон Увс нуурын хотгор, Үлэг гүрвэлийн
өлгий нутаг болсон Өмнөговь, эртний хүмүүсийн амьдарч байсан Хойт цэнхэрийн агуй,
Монголын хамгийн том агуй болох Цагаан дэлийн агуй, Монгол дагуур гэх мэт энэ
төрлийн нөөцөөр арвин орон юм.

Эмчилгээний чанартай рашаан ус, шавар

Хүний архаг хууч, хурц эмгэг өвчнийг анагаан илааршуулах увидас бүхий олон
төрлийн рашаан, нуур, эмчилгээний шаврын их нөөцтэй орон юм. Энэ нь эмчилгээ
сувилгааны аялал жуулчлал хөгжүүлэх нөөц болно. Одоогийн судлагдсан түвшинд олон
улсын рашааны үнэлэмж, бүтэц, найрлага, чанар, эмчилгээний шаардлага , нөөцийг
хангаж чадах 130 гаруй халуун хүйтэн рашаан байна. Үүнээс үзхэд Монгол орон рашааны
асар их нөөцтэй орон юм.

Одоогийн байдлаар Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Цэнхэрийн халуун
рашааныг түшиглэсэн Японы 100 %-ийн хөрөнгө оруулалт бүхий “Цэнхэр Жигүүр”
жуулчны бааз амралт сувиллын чиглэлээр жуулчин авч байгаа нь амралт сувиллын аялал
жуулчлалын хөгжих ирээдүйг харуулж байга.

Барилга архитектурын онцлогтой хийгээд шашны холбогдолтой сүм хийдүүд


Монголын эртний хот суурин, шашны холбогдолтой сүм хийдийг 3 ангилна. Үүнд :
- Цэрэг дайны үеийн бэхлэлт хот суурин (Хэрлэн барс, Хар балгас, Ховд, Улиастай гэх
мэт)
- Шашны зориулалтай сүм хийд (Богд хааны ордон, заяын гэгээний хийд, гандан хийд,
Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу хийд, Манзуширын хийд гэх мэт)
- Иргэний ба хосломол үүрэгтэй хот суурин (Хар хорин, Аврага тосон, Цогтын цагаан
байшин гэх мэт)
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Олон улсын жуулчдын анхаарлыг шашин номын сүм, хийдийн уран барилга татаж
ирсэн буюу татсаар байна. Сүм хийд, хот суурингууд нь аялал жуулчлал хөгжүүлэх гол
нөөц болдгийн хувьд нарийвчлан судалгаа, шинжилгээ, хэмжилт хийсний үндсэн дээр
сэргээн засварлах шаардлагатай.
Агнуурын ач холбогдолтой ан амьтад
Монголын ховор ан амьтан дэлхийн анчин-жуулчдын соронзон болж ирсэн
уламжлалтай. Анчин жуулчид байгальд сөрөг нөлөөтэй боловч аялал жуулчлалын эрэлт
ихтэй онцгой салбар болж байна. Үүний тулд анчин жуулчдад зориулж ангийн отог
байгуулдаг.
Монгол Алтай, Говь алтай дахь отгуудаас хамгийн чухал отгууд нь Увсын
Бөхмөрөн сумын “Хар ямаат”, Ховдын Мөст сумын “Мянган угалзат” юм. Энд АНУ,
Канад, Мексик, Франц, Испани, Австри, Германы анчин жуулчид ирж аргал, угалз,
янгирыг агнаж байна. Хэнтий нуруунд марал буга, гахай, баавгайг агнуулж байна.
Агнуурын тоо толгойг Байгаль орчны яамнаас баталдаг. 2001 оны байдлаар агнуурын 18
төрөл зүйлийн амьтан байдгаас 10 төрлийн 1888 тоо толгой бүхий амьтанг агнуулах
шиидвэрийг гаргасан байна. Үүнээс 1200 нь агнуурын шувуу болно. 2001 оны байдлаар ан
агнуурын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 36 аж ахуйн нэгж,
компани бүртгэгдсэн байна.
Ховор ан амьтан цэцэг ургамал
Монголын улаан номонд орсон ан амьтан, цэцэг ургамал нь Монголдоо төдийгүй
дэлхийд ховор төрөл зүйлээр баялаг юм. Ховор ан амьтан цэцэг ургамал сонирхож ирсэн
жуулчид нь цэвэр ЭкоТуризм, ФотоСафари, Эрдэм шинжилгээний жуулчид байдаг. Энэ
төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг “Цолмон Травел” гэх зэрэг хэд хэдэн компани
эрхэлдэг.
Монгол улс нилээд олон жилийн өмнөөс ховор ан аьтан, цэцэг ургамлыг хамгаалах
зорилгоор улаан номонд оруулж эхэлсэн нь олон олон амьтан ургамлыг устаж үгүй
болохоос хамгаалсан юм. Энэ өнөөгийн жуулчдыг татах нэг зүйл болж байгаа билээ.

Нүүдлийн соёл иргэншил, Угсаатны зүй


Судалгаанаас үзэхэд Монголд ирж байгаа жуулчидыг татаж буй гол зүйл нь
нүүдлийн соёл иргэншил юм. Угсаатны зүйн чиглэлээр сонирхогч болон эрдэм
шинжилгээний жуулчин авах бүрэн боломжтой. Ялангуяа Цаатан судалгааны чиглэлээр
жуулчин авах боломжтой.
Аялал жуулчлалын нөөцийг хөгжүүлэх асуудал
Дээрхи нөөцүүдэд жуулчдын сонирхол татах байдлын коеффициентийг
нэмэгдүүлэх, нөөцийг хөгжүүлэхийн тулд дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй:

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 17

Хичээлийн дэд сэдэв: Аялал жуулчлалын эрх зүйн орчин

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчин, түүний онцлогыг судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал


Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

• Б. Чингүн “Аялал жуулчлалын үндэс” 2002 он


• Д. Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2000 он
• Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

• Мэндлэх
• Өмнөх мэдлэгээ сэргээх
• Үндсэн шинэ хичээлийг заах
• Мэдлэгээ бататгах

Аялал жуулчлалын эрхзүйн орчин


Эрх зүй нь нийгмийн харилцааг зохицуулахдаа тодорхой зорилго, чиглэлтэйгээр үйлчилдэг
бөгөөд орчин үед нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилэх болсон. Эрх зүйн зорилго нь
нийгмийн харилцааг зохицуулж түүнийг зохистойгоор хангаж, чиглүүлж өгөхөд оршидог.
Эрхзүйн агуулга нь түүний зохицуулалтын багтаамж, хүрээг хамарч хүсэл зоригийн, улс
төрийн, хууль зүйн, оюун санааны гэх мэтээр ангилан үзэж болдог. Орчин үеийн эрх зүй нь
нийгмийн өмнө тавигдсан үндсэн шаардлагыг хамгийн зохистойгоор хангахад чиглэгдэнэ.
Эрх зүй нь нийгмийн үндсэн хэрэгцээ, ашиг сонирхол, эрх ашгийг зохицуулж хамгаалснаар хүн,
нийгэмд бүхэлдээ нааштайгаар нөлөөлж , нийгмийн хөгжил дэвшилтэнд томоохон үүрэг
гүйцэтгэж байна.
Эрх зүйн чиг үүрэг: Нийгмийн харилцаанд эрх зүйн нөлөөлөх үндсэн чиглэлийг эрх зүйн чиг үүрэг
гэх бөгөөд эрх зүйн зорилгыг хангахад чиглэгдсэн хууль зүйн нөлөөллийн хүрээг тодорхойлдог.

Эрх зүйн чиг үүргийг нийгмийн амьдралын хүрээнд нөлөөлж байгаа байдал болон чиглэлээр нь:
1. Эдийн засгийн чиг үүрэг
2. Улс төрийн чиг үүрэг
3. Экологийн чиг үүрэг
4. Ёс суртахуун, оюун санааны чиг үүрэг гэж 4 хүрээнд хуваадаг.
Хувийн хэвшилд тулгуурласан аялал жуулчлалын салбар манай улсад хөгжсөн сүүлийн 10
гаруй жилийн хугацаанд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтвортой явагдах эрх зүйн орчин
бүрдээд байна. 2000 онд Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаас хойш хуульд нийцүүлэн
аялал жуулчлалын байгууллага, жуулчны бааз, зочид буудал, хөтөч-тайлбарлагчийн ангилал,
зэрэглэл тогтоох зэрэг 10 гаруй дүрэм журам, стандартуудыг боловсруулж мөрдүүллээ. Аялал
жуулчлалын салбарын эрх зүйн орчинг баталгаажуулсан Аялал жуулчлалын тухай хуулиар
Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон
төр, хувийн хэвшлийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан. Тухайлбал хуулинд тур оператор,
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

дээд зэрэглэлийн зочид буудал, хөтөч-тайлбарлагчид ангилал зэрэглэлээ тогтоолгохоор тусгагдсан


ба төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг Аялал жуулчлалын бодлого зохицуулах
үндэсний зөвлөл хариуцаж ажиллахаар заасан. Аялал жуулчлалын салбар дахь хувийн хэвшлийн
үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2002 оноос хойш аялал жуулчлал эрхлэх тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгож, манай улсын элчин сайдын яам, консулын газар, өргөмжит төлөөлөгчгүй орноос
ирж байгаа жуулчдад олон улсын хилийн боомтууд дээр виз олгодог болсон явдал нь энэ салбар
эрчимтэй хөгжих үндсэн нөхцөл болж байна. Сүүлийн жилүүдэд Монголд ирж байгаа гадаадын
жуулчдын тоо, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тур операторуудын тооны өсөлт нь энэ
салбарын эрх зүйн таатай орчин бүрдсэнийг гэрчлэх гол үзүүлэлт юм.
Аялал жуулчлалын хууль эрх зүйн актууд
Бүсүүдийн аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөр 2008-04-07 11:41:34 Монгол улсын
бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр батлагдан гарсантай холбоотойгоор аялал жуулчлалын салбарын
бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр ч мөн батлагдсан юм. Өмнө нь аялал жуулчлалын салбар дахь
бүсчилсэн хөгжлийн хэд хэдэн үзэл хандлага гарч байсан. Тухайлбал: МУ-ын засгийн газрын 1995
оны 167-р тогтоолоор аялал жуулчлалыг тэргүүлэн хөгжүүлэх 7 бүсийг заасан нь Орхоны сав,
Хөвсгөл нуур орчим, Хэнтий, Дорнод, Говийн, Алтайн болон Улаанбаатар хот орчмын бүсүүд
болно Түүнээс 4 жилийн дараа ЖАЙКА байгууллагаас "Монголын аялал жуулчлалын мастер
төлөвлөгөө"-г боловсруулахад нийт 15 бүс тодорхойлогдсон бөгөөд тэдгээрийг А, Б, В зэрэглэлд
хувааж байсан юм. Эдгээр нь ихэнхдээ амжилт муутайхан өнгөрч, амьдралд хэрэгжээгүй байсан.
Одоогийн энэ бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөртэй
хамт гарсан тул ихээхэн найдлага тавьж байна.

Аяллын бэлтгэл ажил


Аяллын урьдчилсан захиалга ирсний дараа тухайн аяллын бэлтгэл ажил эхэлнэ. Эхлээд
ерөнхийд нь төлөвлөх бөгөөд аяллын захиалга баталгаажсаны дараа бэлтгэл ажил
эрчимжиж эхлэх бөгөөд аялалд оролцох хүмүүсийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, санал
хүсэлтийг хүлээн авснаар аялалд бэлтгэж эхэлнэ. Юуны өмнө тухайн аяллын хугацаанд
үйлчлүүлэх бүхий л байгууллага , хувь хүмүүстэй хийсэн гэрээний үндсэн дээр
захиалгаа баталгаажуулах хэрэгтэй. Үйлчлүүлэх хугацаа, жуулчдын тоо, нас, хүйс,
нэмэлт үйлчилгээтэй эсэх, анхаарах асуудал зэргийг энэхүү баталгаажилтаар тодруулна.
Тухайлбал зочид буудал, жуулчны баазууд, зоогийн газарууд, агаарийн тууврийн болон
автотээврийн байгууллагуудад аяллын талаар сануулах хэрэгтэй. Жуулчны
үйлчилгээнд явах ажилтнуудыг сонгон, хэрвээ гэрээт ажилтан бол тухайн
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, аяллын иж бүрэн хөтөлбөртэй


танилцуулж анхаарах асуудлуудыг сануулна. Аялал жуулчлалын үйлчилгээнд
тавигдах үндсэн шаардлага, ажил үүргийн хуваарийг байгууллагаас батлан
гаргасан байдаг бөгөөд энэхүү дүрэм журмыг баримтлан ажиллана. Хамгийн гол
зүйлүүд нь:

1. Хөтөч тайлбарлагч / guide / ба аялал зохион байгуулагч / tourorganiser /

Аялалын хөтөч тайлбарлагч нь хувь хүн болон групп хүмүүст аяллын бүхий л
хугацаанд үйлчлэн, аяллыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж. Жуулчдын үнэнч
туслагч байх ёстой бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарын 60 орчим
хувь нь зөвхөн хөтөч тайлбарлагчаас шалтгаалдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Иймээс сайн хөтөч тайлбарлагчийг сонгон авч ажиллуулахад хэцүү байдаг.

1.2 Жуулчдыг угтан авах үйлчилгээ


Жуулчдыг угтан авах үйлчилгээ нь аялал жуулчлалын үйлчилгээний зохион
байгуулалтын чухал хэсэг юм. Анхны сэтгэгдэл гэдэг бол маш чухал зүйл
байдаг. Анх төрсөн сэтгэгдэл нь таагүй байвал тэр чигээрээ уг жуулчинд
таалагдахгүй байхын үндэс байж болно. Тиймээс анх угтан авах үйлчилгээг
жуулчдад өндөр сэтгэгдэл төрүүлэхээр хийх хэрэгтэй. Жишээ нь:
жуулчидынхаа нэрийг бичсэн цаас барьж угтахын оронд МОНГОЛ ёсоороо
мөнгөн аягатай сүү хадаг барин угтаж болно шүү дээ.
Жууулчид аа нааш гарсан мэдээ авмагц жуулчидыг байрлуулах зочид
буудал руугаа холбоо барьж өрөө бэлэн эсхийг лавлаж очих хугацаагаа
анхааруулах хэрэгтэй. Учир нь аялал жуулчиллын улиралд зочид буудлууд
дүүрэн байдаг бөгөөд хэдийгээр захиалга өгсөн ч гэсэн ямар нэг шалтгааны
улмаас асуудал үүсэж болох талтай. Жууулчид аа урт хугацаанд аялал аа
мэдэгдэх сэтгэл зүй бие бялдрын хувьд бэлтгэл хэрэгтэй болдог байна.
Жуулчидыг угтан аваад зочид буудал хүрэх замд маш тайван байдлаар
багахан мэдээлэл хийсэн нь дээр байдаг. Учир нь жууулчид их ядарсан
байдаг бөгөөд тав тухтай байхын бол мөнгө төлсөн гэдгийг байнга санах
хэрэгтэй. Хүмүүс жуулчилхын өмнө аялалын бэлтгэлээ хангах нисэх
онгоцны бэлтгэлээ хангах, онгоцонд буух суух , нислэг зэргээс шалтгаалан
их ядардаг. Төмөр зам авто тээврээр аялан ирж байгаа жуулчид бүрч их
ядарсан байдаг. Жуулчидыг угтан авсаны дараа өөрийнхөө тухай болон
өөрийн байгууллагын талаар товч танилцуулга хийнэ. Энэ танилцуулганаас
жуулчид бид зөв сонголт хийжээ. Бидэнд үнэхээр л мэрэгжилийн ур
чадвартай байгууллага үйлчилж байгаа юм байна гэсэн ойлголтыг төрүүлэх
ёстой. Нисэх буудлаас хөдлөхийн өмнө жуулчидын тээш бүрэн эсхэд
хяналт тавих шаардлагатай.
Жуулчдыг угтан авах үйлчилгээний үйл явц
○ Урьдчилан өөрөөнүүдийн жагсаалтыг авах
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

○ Нисэх онгоцны буудалтай холбоо барих / магадгүй нислэг


цагаасаа өмнө ирж болно. /
○ Цагаа барих
○ Тээврийн хэрэгсэл жолоочийн бэлэн байдлыг шалгах
○ Жуулчидыг угтан авах
○ Ачаа тээшийг нь зөөвөрлөх
○ Бүх жуулчид тээш бүрэн эсхийг хөдөлхөөсөө өмнө шалгах
○ Зочид буудалд байрлуулах

Жуулчдыг угтаж авахдаа хөтөч тайлбарлагчийн анхаарах зүйлс:

 Зөв боловсон хувцасласан байх / дийлэнх тур операторууд


өөрийн дүрэмт хувцастай байдаг./
 Энгэрийн таних тэмдэг зүүлттэй байх
 Жуулчидын нэрсийн жагсаалттай байх
 Гар утас, утсаар ярих карт, утасны жагсаалттай байх
 Шаардлагатай аялал жуулчиллын бичиг баримтыг авч явах .

1.2 Аялалыг жуулчдын хүсэлт нийцүүлэх нь


Жуулчидын хүсэн хүлээсэн тэр аялалыг зохион байгууллахын тулд тэдний
хүслийг судлах хэрэгтэй болно.

Жуулчид аялалаас дараах зүйлсийг хүсдэг.


○ Сонирхолтой
○ Хөгжилтэй зугаатай
○ Тав тухтай, тохилог
○ Дурсгалтай
○ Үнэ өртөгтэй тохирсон
○ Сонирхолтой болгох нь

Менежер хүн үйлчлүүлэгчээ юу хүсэж байгааг мэдэж байгаа нөхцөлд тэдэнд


зориулж бүтээгдэхүүнээ төлөвлөхөд амар байдаг. Жуулчид яс үндэс нас хүйсээсээ
хамаарч өөр өөр хүсэл сонихол зуршилтай байдаг. Тэр бүгдийн сонирхолд
нийцүүлэн хувь хүн бүр өөр өөр байдгийг санах ёстой. Тэдний юу иддэг? Юу
уудаг? Юу үзэх сонирхолтойг нь судалж мэдсэн байх ёстой болдог. Зарим
үйлчлүүлэгчид Монголын тухай мэдлэгтэй ирдэг бол нөгөө хэсэг нь Монголын
талаар төсөөлөл ч үгүй ирдэг байна. Тиймээс төлөвлөгөө боловсруулсан байх
хэрэгтэй болдог. Иймээс жуулчдынхаа ирсэн өдрөөс эхлэн тэдний дунд банахан
судалгаа явуулж эхлэх хэрэгтэй. Хэн юуг илүүтэй сонирхож байна вэ? гэдгийг
судлах хэрэгтэй. Ингэснээр та аяллыг сонирхолтой болгож чадна. Мөн аяллыг
сонирхолтой болгоно гэдэг нь тухай хүний мэдлэг, харилцааны ур чадвараас
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

ихээхэн хамаардаг асуудал юм. Хичнээн сонирхолтой зүйлийг ч сайн тайлбарлаж


чадахгүй бол сонирхолгүй болж болно. Зүгээр хүн анзаарахгүй зүйлийг ч
сонирхолтой болгон тайлбарлаж болно шүү дээ! Амттай хоолыг амтгүй болгож,
амтгүй хоолыг амттай болгох боломжтой. Жишээлбэл: Монгол үндэсний хоол нь
гадаадын жуулчдын хувьд мах өөх тос ихтэй хүнд хоолонд тооцогддог. Хэдийгээр
гадаадын орнуудад / тэр дундаа өндөр хөгжилтэй / хонины махыг хүнсэнд
хэрэглэдэг гэсэн ойлголт байдаггүй. / энэ эрүүл мэндэд муу гэж үздэг. / боловч
жуулчдад хонь ямааг монгол аргаар төхөөрөхөд маш сонирхолтой , мах нь маш
амттай санагддаг бөгөөд монгол үндэсний бүх хоол битүү хийгддэгээрээ онцлог
байдаг. Боодгонд улайтгасан чулуу хийснээр махыг болгож амттай болгохоос
гадна эмчилгээний ач холбогдолтой зэргийг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй.
Тэгээд ч монгол үндэсний хоолыг тухайн жуулчны өөрийн гал тогоонд хэрэглэгддэг
хольц, амтлагчийг нэмэн үйлчилж болдог. Ингэснээр хоолыг хүртэл сонирхолтой
болгож болно.

Түүх , улс төр, газарзүйн талаарх мэдээлэл анхаарал татдаг боловч тухайн
нутгийн ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүн цагаан идээ, арьс шир зэргийг
хэрхэн боловсруулах арга технологийн талаар гадаадын жуулчид маш их
сонирхдог. Жишээ нь: сүү цагаан идээг хэрхэн боловсруулж тос, бяслаг, ээдэм,
ээзгий, айраг гаргаж авдаг, арьс элдэх, эсгий хийх, гэр барьх зэрэг өдөр тутмын
үйл ажиллагааг амьдруулан сонирхолтой болгох хэрэгтэй болдог. Жуулчдад
мэдээлэл өгөхдөө тэдний мэдлэг чадавхийг доогуур үнэлж болохгүй. Мөн хэт
дээгүүр үэнлэх ч хэрэггүй . үйл явдлыг аль болох тэдний орныхтой харьцуулан
тайлбарлах хэрэгтэй. Насанд хүрсэн сонссон зүйлийнхээ 20% , харсан зүйлийнхээ
30%- ыг хадгалан авч үлддэг гэж үздэг. Мөн хошигнол ой тогтоолтыг 18- 20% -иар
нэмэгдүүлдэг банйа.

 Хөгжилтэй зугаатай болгох нь


Хүмүүс хөгжилтэй байхаас гадна бие сэтгэлийн догдлолыг амсах хүсэлтэй
байдаг ч аюултай, баталгаагүй зүйлсийг санал болгох хэрэггүй. Жишээ нь :

Хүрхрээгээр явах, халуун рашаанд хүрэх , халуун чулуу атгах / хорхог / , нуурын
усанд орох , утлага үнэртүүлэх, догшин адгуус унуулах, элснээс гулсуулах,
цасаар тоглуулах, жавартай шөнө од харуулдах , галын ойролцоо суух гэх мэт.
Мөн хүн бүхэн л тоглох дуртай байдаг ба насанд хүрсэн хүн гэдэг том биетэй
хүүхдүүд гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Аяллыг хөгжилтэй зугаатай
болгохын тулд жулчдыг хэзээ ч уйдаахгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ нь бас л ур
чадвартай холбоотой асуудал юм. Аливаа нэг хамт олон бүрт тэднийг байнга
хөгжөөн баясгаж, уйтгар гунгийг нь үргээж байдаг хүн байдаг биз дээ! Үүнтэй
нэгэн адилаар жуулчдыг хөгжөөнтэй зугаатай болгох хүн байх л хэрэгтэй. Аяллын
группын дотор ч гэсэн хөгжилтэй хүн байвал түүнийг ашиглан хүмүүсийг
хөгжөөн баясгаж болно. Жуулчдыг болж өгвөл хөгжөөнтэй, зугаатай байлгахыг
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл инээд, наргиа нь хүний насыг уртасгадаг шүү дээ.
Тэгээд ч хүн яагаад хөгжилтэй зугаатай байх үедээ бүхий л зүйлийг мартагнаж
хамгийн их сэтгэлийн таашаал авч оюуны энергээ нөхдөг.

 Тав тухтай тохилог болгох нь


Жуулчид амарч алжаал тайлах гэж ирсэн учир нь тав тухтай байдлыг
эрхмэлдэг. Иймээс аялал жуулчлалаын үйлчилгээний бүхий л
байгууллагуудын үйлчилгээний тав тухтай тохилог байдлыг харгалзан
сонгож байх хэрэгтэй. Хамгийн түгээмэл үйлчилгээнүүдийн хувьд анхаарах
зүйлсийг авч үзвэл:

А
Abacus – 1987 онд багуулагдсан Ази ,Номхон далайн бүсийн 2 том захиалгын системийн нэг. Cathay
Pasipic8China Airlincs,Malaysia Airlincs8 Philippine Airlincs, Poyal Brunei, Singapore Airlincs агаарын тээврийн
компаниудыг багтаасан сүлжээ
Accommodation –accommodation \байрлуулах\ гэдэг үгнээс гаралтай үг. Жуулчдын аялан жуулчлах үед
байрлуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа
Aero – Агаарын тээврийн үйл ажиллагаатай
Agency appointment – Тур агентуудын бүтээгдэхүүнээ борлуулах,төлөөлөх эрх олгох зөвшөөрөл
Air fare rebates (groups) – Төрөл бүрийн групп аялалд олгодог агаарын тээврийн хөнгөлөлт
Air fare rebates (individuals) – Хувь хүмүүст олгодог агаарын тээврийн хөнгөлөлт. Жич:12-22 насны
залуучууд,12-28 насны оюутнууд гэх мэт хөнгөлөлтүүдийг олон улсын иргэний агаарын тээвэрт олгодог.
Air fare types – Агаарын тээврийн ангилал
Air \ sea – Агаар болон далайн тээврийн нэг багц аялалд оруулан багц үнээр борлуулахыг хэлдэг.
Air travel organizer – Агаарын тээврийн зохион байгуулагч
Aircaft leasing – Нисэх онгоцыг үйлдвэрлэгчээс нь түрээсээр олон жилийн хугацаатай эргэн төлөгдөх
нөхцлөөр авч ашиглах үйл ажиллагаа
Airpasses – Агаараар зорчих тасалбар
All –in – Байрлуулалтын Америк План болон багц аяллын зохион байгуулалтын үед хэрэглэгддэг ойлголт
Allotment – Зочид буудлын өрөө, тээврийн хэрэгслийн суудлыг аялал зохион байгуулагчид захиалсан
хугацаанаасаа өмнө ямар нэг төлбөргүйгээр буцаах үйл ажиллагаа
Attracation – Сонирхол татаж буй зүйл
Average room rate –Байрлуулах газрын өрөөний дундаж ханш

B
Baggage – Жуулчин өөрийн аялалдаа авч явж байгаа ачаа,тээш
Baggage allowance – нэг зорчигчын үнэгүй өөрийн биед авч явах тээшийн хэмжээ
Bed and breakfast – Зочид буудлын байрлуулалтын нэг төрөл. Ор хоног + өглөөний хоол ордог.
Best available – Зочид буудлын өрөө захиалахад хэрэглэгддэг үг. Зочид буудлын хамгийн сайн өрөөг амлах,
хайх, захиалахад хэрэглэнэ.
Botel –Усан онгоц дээрх буудал
Business travel / tourism – Ажил хэргийн аялал. Үзэсгэлэн худалдаанд оролцох, уулзалт хурал зөвлөгөөнд
оролцох зорилгоор ажил хэргийн журмаар аялах, жуулчлах

C
Cabana – Далайн эрэгт эсвэл зочид буудлаас тусдаа усан санд байрладаг оргүй өрөө
Caravan – Улирлын шинж чанартай болон түр хугацаагаар байрлуулах зориулалтаар тусгай тоноглосон авто
тээврийн хэргэсэл,чиргүүл
Carnet – Авто ,мото аяллын байгууллага холбоодын гишүүддээ олгодог тодорхой хугацаанд улс орнуудаар
зорчихдоо татвар төлдөггүй эрхийн бичиг
Carrier – Бараа бүтээгдэхүүн ,хүмүүсийг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг хувь хүн байгууллага
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

Check-in – Байрлуулах газарт байрлах болон тээврийн хэрэгсэлд суух үед бүртгүүлэх
Check- in-time – Зорчигчын онгоц нисэхээс өмнө нисэх буудалд бүртгүүлэх эцсийн хугацаа
Check-out – Байрлуулах газраас явах, гарах үеийн бүртгэл
Chegue– Банкны чек
Consumer – Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч
Continental breakfast- Өглөөний цайны нэг төрөл
Ckntinental plan –Зочид буудлын тарифын нэг төрөл. өрөөний үнэ дээр континентал өглөөний цайны үнийг
багтаадаг.
Credit card – төлбөрийн хэлбэр. Тухайн картын эзэмшигч нь картыг ашиглах боломжтой газруудад бэлэн
мөнгөний оронд хэрэглэдэг.
Cruise – Амрах зугаалах зорилготой усан онгоцны аялал
Cultural heritage – Соёлын өв. Шинжлэх ухаан, түүх соёл, угсаатны зүйн ховор нандин дурсгал, барилга
байгууламж, хөшөө дурсгалуудыг соёлын өвд тооцдог.
Cultural tourism – Соёлын аялал. Тусгай сонирхлын аяллын нэгэн том төрөл.Түүх соёлын дурсгалт зүйлс,
музей, галерей болон соёлын тусгай арга хэмжээг үзэх зорилгоор аялах
Customer – Худалдан авагч, үйлчлүүлэгч

D
Day rate – Өдрийн ханш , зочид буудлын өрөөг өдрийн цагаар ашиглах
Deadhead – excursionist –ийг үзнэ үү.
Demand for tourism – Аялал жуулчлалын эрэлт
Demi-Pension – Зочид буудлын тарифын төрөл
Departure tax –Тухайн орноос явахдаа зорчигчын төлдөг татвар.
Domestic excursionist – Орон нутгийн аялагч, өөрийн харъяалагдах газраасаа бусад газарт хоноглолгүйгээр
аялж байгаа орон нутгийн гийчин
Duty-free – Олон улсын нисэх буудал, боомтуудад ихэвчлэн байрладаг татвараас чөлөөлөгдсөн бараа
бүтээгдэхүүн борлуулах дэлгүүр

E
Early arrival – Зочид буудал болон бусад байрлах газарт товлосон цаг, захиалсан өдрөөсөө өмнө ирэх
Educational trips / visits – Сурах зорилготой аялал
En pension –Зочид буудлын байрлуулах хэлбэр
English breakast – Орон нутгийн шинж чанартай, ихэвчлэн Британы арлуудад үйлчилдэг өглөөний цай
English service – Зоогийн газрын ширээний үйлчилгээний нэг хэлбэр
Entry reguerrements –Улс оронд нэвтрэн ороход шаардагддаг тухайн орны засгийн газраас батлан гаргасан
аяллын бичиг баримтууд. Гадаад паспорт, визийн бүрдүүлэлт гэх мэт
Entry tax – Улс оронд нэвтрэн ороход гадаадын зорчигчоос авах татвар
Expartiate – Өөрийн бус орноос сайн дураараа байнга бус ч удаан хугацаагаар оршин сууж буй хүн

F
Flotilla cruising –Олон дарвуулт завийг нэг баг болгон зохион байгуулах
Fly cruise – Захиалгат нислэг болон усан аяллыг нэгтгэн багц аялал болгон зохион байгуулах
Flay drive – Захиалгат нислэг болон авто аяллыг нэгтгэн багц аялал болгон зохион байгуулах
Food court – Нийтийн хоолны танхимд олон төрлийн өргөн сонголттой цэсээр үйлчлэх хоолны
үйлчилгээ.Ихэвчлэн дэлгүүр, нисэх буудал, авто болон галт тэрэгний буудалд байрладаг. Өөртөө үйлчлэх,
түргэн хоолны газрын цэсүүдийг өргөн ашигладаг.
Franchising – Бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах 2 талын гэрээний дагуу хамтын ажиллагаа
French service – Зоогийн газрын ширээний үйлчилгээний нэг хэлбэр. Хоолыг гал тогоонд мөнгөн царанд
порцлон, зааланд жижиг халаагч дээр байрлуулж үйлчилдэг.

G
Galilio – Европын хамгийн том компьютерийн захиалгын системийн нэг.
Galley –Усан онгоцны гал тогоо. Мөн нисэх онгоцны хоол бэлтгэх танхимыг ингэж нэрлэдэг.
Game reserve – Унаган байгалийг хадгалах зорилгоор хамгаалалтанд авсан бүс нутаг. Жуулчдад судалгаа
,шинжилгээний ажлаар хяналтын дор нэвтрэхийг зөвшөөрдөг.
Gateway – Улс орон ,бүс нутагт нэвтрэх гол цэг.
General Sales Agent – Тодорхой бүс нутагт агаарын тээврийн болон бусад аялал жуулчлалын байгууллагын
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

бүтээгдэхүүнийг борлуулах, захиалах, сурталчлах үйл ажиллагаа явуулдаг агент.

H
Hanson – Нэг морь хөллөдөг. 2 зорчигч тээвэрлэх зориулалттай 2 дугуйтай морин тэрэг
Heliport – нисдэг тэрэгний хөөрөх, буух зориулалттай талбай
Holiday – Британи англи хэлэнд албан ёсны баярын өдөр. Харин Америк англи хэлэнд амралт гэсэн утгатай
Hospitality industry – Зочид буудал, зоогийн газрын үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ
Hostel – Залуучууд оюутнууд болон байгууллагын ажилтнууд зэрэг тусгай групп аялагчдад зориулсан
үйлчилгээг үзүүлсэн хямд үнэтэй байрлуулах газар аялах

I
Incentive travel / tourism – Шагнал урамшууллын журмаар байгууллагын зардлаар, ихэвчлэн гэр бүлийн
хүний хамт аялах
Incoming tour operator – Аялал жуулчлалын гол бүс нутгуудад жуулчдад үзүүлэх орон нутгийн үйлчилгээг
зохион байгуулдаг тур оператор.
Integration – Бизнесийн хэллэгээр 2 болон түүнээс олон компаниуд нэгдэх
Inter governmental organization (IGO) – Гишүүн улс орнуудын засгийн газрыг төлөөлөх, улс орнуудын хамтын
ажиллагааг дэмжих зорилготой олон улсын байгууллага
International tourism expenditure – Гадаадын улс орнуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээнд
төлж буй бүх зардал
International tourism reciepts – Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс орж буй мөнгөн орлого
International travel \tourism – Олон улсын аялал жуулчлал
Interpretation centre – Байгаль түүх соёлын дурсгалт газрууд, үзмэрүүдийн дэргэд байрладаг, жуулчдад
тухайн газар, үзмэрийн тухай мэдээлэл, орчуулгаар хангах үүрэг бүхий төв

J
Jet lag – Цагийн зөрүүнээс шалтгаалан хүний биед гарах өөрчлөлт

K
Kingsize – 196x176 хэмжээтэй хоёр хүний ор

L
Lanai – Орчин тойрноо чөлөөтэй харах боломжоор хангагдсан балкон, цонхтой өрөө
Landau –Герман гаралтай, 4 дугуйтай, дээд хэсэгтээ 2 хүний суудал, битүү хагас эсвэл бүтэн онгойдог
хаалгатай морин тэрэг
Late arrival – Зочид буудалд товлосон цаг, захиалсан хугацаанаасаа хоцорч ирэх
Late cancellation – Байрлуулах газар, тээврийн хэрэгсэл болон бусад үйлчилгээнээс тохиролцсон
хугацаанаасаа хоцрон захиалгаа цуцлах
Liesure – Амралт чөлөөт цаг
Liner – Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээний зориулалттай, тодорхой цагийн хувиараар явдаг том усан
онгоц
Long holidays / Short holidays (vocation) – Аяллын хугацаанаас хамаарч аялахыг нэрлэнэ.
Luggage –Baggage –ийг үзнэ үү.

M
Man-mad attractions – Хүний гараар бүрэлдэн бий болсон үзмэр
Marina –Гол мөрөн нуур жижиг тэнгисүүдэд моторт завь, сэлүүрт завинд үйлчилгээ үзүүлдэг газар
Minimum –rated package tour – Агаарын тээвэр болон зөвхөн байрлуулах газрын үйлчилгээг нэгтгэсэн багц
аялал
Motel – авто аялагчдад үйлчилдэг байрлуулах газар, байрлуулалт хоолны үйлчилгээнээс гадна авто машины
засвар үйлчилгээ, шатахуун түгээгүүртэй байдаг.
Murphy – Эвхэгддэг ор

N
National parks – Байгалийн унаган төрх, ургамал ан, амьтныг хамгаалах зорилгоор улсаас хамгаалалтанд
авсан бүс нутаг
National tourism organization – Улс орны аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих, хөгжүүлэх
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

зорилгоор байгуулагддаг албан ёсны байгууллага


Natural heritage – Байгалийн дурсгалт газар, өвөрмөц тогтоц, ховор амьтан ургамлын төрөл зүйл зэрэг
байгалийн өв
Nature reserve – Амьтан ургамлын төрөл зүйлийг хамгаалах эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх
зорилгоор хамгаалалтад авсан байгалийн нөөц
No show –Зочид буудал, тээврийн хэрэгслийн захиалгат үйлчлүүлэгч зочид буудал тээврийн байгууллагад
мэдэгдэлгүйгээр алга болох
Non –governmental organization – Хувийн байгууллага, холбоодын нэгдэн байгуулсан төрийн бус олон улсын
байгууллага

O
Open rate – Агаарын тээврийн байгууллага нислэгийн үнийг өөрөө тогтоох
Option – Нэмэлт үйлчилгээ. Үндсэн үнэд багтаагүй үйлчилгээг үйлчлүүлэгч нэмэлт төлбөр төлөн худалдан
авах үйл ажиллагаа
Origin –Агаарын тээврийн зорчигчын аяллаа эхлэх цэг
Outbound travel /tourism – Тухайн орны иргэд хилийн чанадад аялах
Overbooking – Байрлуулах газар, тээврийн хэрэгсэлд хүчин чадлаасаа хэтэрсэн захиалга авах

P
Package – 2 ба түүнээс олон элемэнтүүдийг нэг бүтээгдэхүүн болгон багц үнээр зарах
Point of sale – Борлуулах цэг . Аялал жуулчлалын байгууллагууд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд
жижиглэнгийн худалдааны агентууд болон бүтээгдэхүүн борлуулах цэгийг байгуулдаг.
Pooling – Нэг аялал хэд хэдэн агаарын тээврийн байгууллагын нислэгээр дамжин явах
Pre-registration – Захиалгын баталгаажилт. Хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаанд оролцогчид зэрэг том
группууд зочид буудалд байрлахын өмнө хэдийгээр захиалга хийгдсэн ч дахин захиалгаа баталгаажуулдаг
Property Iregularity report – Алдсан ачааны баримт. Агаарын тээврээр үйлчлүүлэхдээ зорчигч ачаа тээшээ
алдсан тохиолдолд тээврийн байгууллагаас олгодог баримт

Q
Queen size – 147x196 см-ийн хэмжээтэй 2 хүний ор

R
Rack rate – Зочид буудлын өрөөнүүдийн стандарт үнэ
Rail (guage)-Төмөр замын өргөний хэмжээ
Resort – Хүмүүсийн амрах, алжаал тайлах зорилгоор очдог амралт сувиллын газар
Resort representative – Тур операторын амралтын газарт байрладаг ажилтан
Revalidation sticker – Нислэгийн тийзэн дээр тавьдаг нислэг өөрчлөгдсөн тухай тэмдэг
Round the –world-ticket – 2 болон түүнээс олон агаарын тээврийн компаниуд нэгдэн удаан хугацааны
нислэгийн тийз бичдэг. Энэ нь жилийн хугацаанд нэг чиглэлд олон удаа зорчих эрхтэй байлаг.
Russion service – Зоогийн газрын ширээний үйлчилгээний нэг хэлбэр

S
Safari – Африкийн улс орнуудад ан агнах аяллыг ингэж нэрлэдэг.
Same day visitor – Хоноглолгүйгээр 24 цагаас богино хугацаанд аялж буй гийчин
Self catering accomodation – Зарим байрлуулах газарт хоолны үйлчилгээ үзүүлдэггүй зөвхөн гал зуухаар
тоноглосон өрөөгөөр үйлчилдэг.
Self еmploiment – Ямар нэг ажилтангүйгээр өөрөө бүх үйл ажиллгаагаа явуулдаг хүн
Shoulder period – Аялал жуулчлалын оргил үе болон аялал жуулчлалын бус үеийн хоорондох хугацаа
Single – 88x184 см-ийн хэмжээтэй ор, зочид буудлын өрөөний төрөл
Single supplement – Зочид буудлын өрөөнд ганцаараа орохын тулд нэмж төлөх төлбөр
Sofa bed – Өдрийн цагт суух, шөнөдөө унтах зориулалттай буйдан
Spa – Рашаан сувиллын газар, Белгийн нэгэн тосгоны нэр
Standby – Суудал гарахыг хүлээж буй захиалгаас хоцорсон зорчигчид
Stopover – Тээврийн хэрэгслийн хуваарийн дагуух зогсолт
Suite – 1 ба түүнээс дээш олон унтлагын өрөө, ариун цэврийн өрөө болон зочны өрөөтэй заримдаа нэмэлт
хоолны өрөөтэй зочид буудлын өрөө
Surcharge –Тур операторын багц аялал болон агаарын тээврийн байгууллагын нислэгийн үнэ дээр зуучлалын
Àÿëàë æóóë÷ëàëûí ¿íäýñ

хувь нэмэх

T
Table tent – Баар, зоогийн газрын ширээн дээр хоол, ундаа болон бусад үйлчилгээний талаархи мэдээлэл
хэвлэсэн картыг байрлуулдаг
Tip – Цайны мөнгө
Tour operator – Аяллын үйлчилгээнүүдийг тус тусад нь худалдан авч аяллын нэг багц болгон худалдаалдаг
байгууллага
Tourism balance – Аялал жулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олох орлого
Tourism desttinations – Жуулчдын айлчилж буй улс орон, хот тосгон бүс нутаг
Tourism industry – Аялал жуулчлалын үйлдвэрлэл
Tourism –related industries –Жуулчдыг аливаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангаж буй бүхий л байгууллагууд

Tourist cart – visa-тай ижил утгатай


Tourist enclave – Аялал жуулчлаын хаалттай тусгай бүс нутгууд
Tourist information center – Жуулчдыг аялал жуулчлалын үзмэр, үйл ажиллагаа үйлчилгээний талаарх
мэдээллээр хангах
Trail – Аяллын маршрут зам чиглэл
Transfer- Жуулчдыг тээврийн хэрэгслийн буудал, зочид буудлын хооронд хүргэх үйлчилгээ
Transit traveller – Тухайн улс орон бүс нутгаар дамжин өнгөрч буй аялагч
Travel agent – Аялал жулчлаын бүтээгэдэхүүн үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүнийг тэдний өмнөөс
хувь нэмэн борлуулдаг байгууллага
Travel document –Жуулчдад аяллын явцад зайлшгүй шаардагдах бичиг баримт
Travel insurance – Аяллын даатгал
Traveller s chegue – Жуулчид хилийн чанадад аялах үедээ бэлэн мөнгөний оронд хэрэглэх чек
Traveller s diarhoea –Жуулчдын аялж буй орны хоол, хүнс ус зэргээс шалтгаалан хүний бие организмд гарах
өөрчлөлт
Tronc – Цайны мөнгө

U
Uniform sistem of accounts for hotels – Зочид буудлын нягтлан бодох бүртгэлийн стандартын систем

V
Vallue added tax – Нэмүү өртгийн татвар
Visa –Виз
Visitor (-s) and convention bureau – Жуулчдыг аялал жуулчлалын талаархи бүхий л мэдээллээр хангах

W
Wagon-lits – Европын унтлагын галт тэрэгний нэр
Waiting list / waitlist – Нисэх онгоц болон усан онгоцонд захиалга өгөхөөр хүлээж буй зорчигчдын жагсаалт
Water park – Усан спортоор хичээллэх боломж бүхий амралтын төв хүрхрээ зэрэг олон нийтээс төлбөр авч
оруулдаг бүс
Wholsaler – Аялал жуулчлалын салбарт тур операторыг бөөний худалдааны байгууллага гэж үздэг
<BR

You might also like