You are on page 1of 5

Ìèêðîáèîëîãè – I Ëåêö ¹ 1.

МИКРОБИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ

Хамрах хүрээ: ХҮТЭА, ХТИ, ХҮҮТ мэргэжлийн 2 курсын оюутнууд.

Хичээлийн зорилго: Микробиологийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны


ач холбогдол, микробиологийн шинжлэх ухаан үүссэн түүх, түүнд эрдэмтэдийн
оруулсан хувь нэмрийн талаар онолын мэдлэг эзэмшүүлнэ.

Микробиологийн судлах зүйл: Микробиологи гэдэг нь “микрос”- бичил,


“биос”- амьдрал, “логос”- судлал гэсэн Грек үгнээс гаралтай бөгөөд энгийн нүдээр
олж харахгүй маш жижиг бичил биетнийг судлах ухаан юм. Микробиологийн
шинжлэх ухаан бичил биетний хэлбэр зүй, бүтэц зохион байгуулалт (морфологи),
амьдралын үйл ажиллагаа (физиологи), генетик, экологи, байгаль дээр явагдах
янз бүрийн процессуудад тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, түүнчлэн тэдгээрийн хор
хөнөөлийг арилгах арга замыг судлана.

Бичил биетний ихэнх хэсгийг бактер эзлэх ба түүнээс гадна, актиномицет,


хөгц, мөөгөнцөр, нэг эст замаг, эгэл биетэн, вирус багтана. Эдгээр бичил биетэн
байгальд өргөн тархаж ус, хөрс, агаар мандалд оршин амьдарч бодисын
хувиралтанд идэвхтэй оролцоно.

Микробиологийн шинжлэх ухаан ХАА-н ургамлын ургацыг нэмэгдүүлэх,


ургамал, амьтан болон хүний халдварт өвчинтэй тэмцэхэд их зүйлийг хийжээ.
Мөн микробиологи нь анагаах ухааны тахал судлал, мал эмнэлгийн малын тахал
судлал, агрохими ба газар тариалангийн хөрс судлал зэрэг шинжлэх ухаануудтай
нягт уялдаа холбоотой. Микробиологи нь ургамал судлал, амьтан судлал, химийн
зэрэг байгалийн шинжлэх ухааны дараа өөрийн судалгаа шинжилгээний аргыг
ашиглан бусад шинжлэх ухааныг шинэ зүйлүүдээр баяжуулах чадвартай бие
даасан шинжлэх ухаан болон ХVII зууны 2-р хагасаас эхлэн хөгжсөн байна.

Байгаль дээрх ихэнх бичил биетэн хүнд ашигтай байдаг. Бичил биетэн нь
хөрсөнд байх ургамлын үлдэгдэл, амьтан, малын сэгийг задлан энгийн бодис
болгосноор хөрсийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хөрсний бичил биетэн хөрсөн дэх
органик бодисыг задлан аммиак, нитрат болгох ба зарим нь агаарын азотыг

1
Ìèêðîáèîëîãè – I Ëåêö ¹ 1.

биедээ шингээх журмаар ургамлыг тэжээлээр тэтгэж, хөрсийг азотоор баяжуулан


үржил шим бий болгоно.

Бичил биетний оролцоотой эдгээр нийлмэл процессууд явагддаггүй бол


дэлхий дээр амьдрал байх боломжгүй билээ. Хүн ба амьтны гэдсэн дэх сүүн
хүчлийн исэлтийн бичил биетнүүд нүүрс-усыг задалж сүүний хүчил үүсгэн
ялзруулагч бичил биетний амьдралд тааламжгүй нөхцлийг бий болгоно. Малын
тэжээл боловсруулах явцад гүзээн дэх бичил биетнүүд өвс ургамлын эслэг
бодисыг задалж өөрийн эсийн уургийг нийлэгжүүлэхийн зэрэгцээ уургийн бодис,
шүвтэн хүчил болгон хувиргаж антибиотик, витамин хуримтлуулан хоол тэжээл
боловсруулах, баяжуулах үүрэг гүйцэтгэдэг.

Хүнсний ногоо, байцаа, өргөст хэмх даршлах, сүүн бүтээгдэхүүн, спирт,


дарс, пиво, талх үйлдвэрлэх, ацетон, сүүний хүчил, цуу, нимбэгний хүчил, хурган
чихний болон хуван хүчил зэрэг органик хүчлүүд, витамин шүвтэн хүчил,
антибиотик гаргаж авахад бичил биетний үйл ажиллагааг ашигладаг. Үүнээс гадна
микробиологийн үндсийг мэдсэнээр түүхий эд, бүтээгдэхүүнийг хөнөөлт бичил
биетний нөлөөллөөс хамгаалах, муудаж гэмтээхээс урьдчилан сэргийлэх,
хадгалах, хөргөх, хөлдөөх, ариутгах, анхан шатны боловсруулалт хийх зохистой
арга боловсруулан хүнс, ХАА-н үйлдвэрлэлд хэрэглэж байна.

Хүнсний үйлдвэрийн технологийн явц, үйлдвэрлэн гаргаж байгаа


бүтээгдэхүүний чанарыг шалгах бодит нэг арга бол микробиологийн хяналт
тэдгээрийн өсөлт хөгжлийг ашигтай тийш хөтөлж, гаргаж авах бүтээгдэхүүний
хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, үйлдвэрлэлд микробиологиийн
процессыг жолоодох боломж олгоно. Өвчин үүсгэгч бичил биетний биологийн
шинж чанарыг мэдсэнээр тэдгээрийг зөвхөн хор хөнөөлгүй болгоод зогсохгүй
тэдгээрийг халдварт өвчинтэй тэмцэх хэрэгсэл (вакцин) болгож болно. Өвчин
үүсгэгч бичил биетнүүд хор (токсин) ялгаруулдаг. Хямд төсөр дайвар бүтээгдэхүүн,
хоёрдогч түүхий эдийг микробиологиийн аргаар боловсруулах, баяжуулах замаар
чанар сайтай уураг, витамин, нүүрс-ус, тос гарган авч хүнсэнд ашиглах, биохий,
этанол, устөрөгч үйлдвэрлэж түлшинд хэрэглэх боломжтой юм.

2
Ìèêðîáèîëîãè – I Ëåêö ¹ 1.

Микробиологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил: Бичил биетнийг


нээхээс өмнө хүн төрөлхтөн талх, дарс, исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг
боловсруулахад микробиологийн процессыг ашиглаж байжээ. Хятад, Энэтхэг,
Кавказад хүний цэцэг өвчний эсрэг, зарим улсад үхрийн уушигны үрэвслийн эсрэг
тарилгануудыг хэрэглэдэг байжээ. Энэ бүгдээс үзэхэд хүн бичил биетнийг
хүнсэндээ хэрэглээд бараг 8 мянган жил өнгөрчээ. Эртний Египетэд тэжээлийг
амжилттай даршилдаг байсан. Гэвч олон зууны туршид халдварт өвчин үүсэх,
исэлтийн процесс явагдах шалтгааныг мэдэхгүй байлаа. Далайн аялал ба одон
оронд дуран авай, огторгуйн дуран хэрэглэх болсон нь микроскопыг бүтээхэд
хүргэжээ.

Голландын худалдаачин Антони Ван


Левенгук /1632-1723/ дуран авайн шил өнгөлж түүгээр
юм тодруулан хардаг байсан ба 260-300 дахин өсгөдөг
анхны микроскоп маягийн багаж хийж цус, бохир ус,
шүдний өнгөр, мах зэрэгт өчүүхэн амьд биетнийг олж
харжээ. Өөрийн ажиглалтыг тэр дараах байдлаар
бичсэн байна. “Би энэ материалдаа (шүдний өнгөрт)
маш их сэргэлэн хөдөлж байгаа жижиг амьтдын
олонлогийг харсан … тэд миний аманд нэгдсэн вант
улсын хүмүүсийнхээс их бий” Эдгээр амьд амьтад
бөөрөнхий, савханцар, мушгиа хэлбэртэй байна гэж
бичжээ. А.Левенгук 1974 оноос эхлэн ажиглалтынхаа тухай “Байгалийн нууцууд ба
Левенгукийн нээлтүүд” хэмээх номондоо бичжээ.

Оросод анх удаа бичил биетнийг шинжлэн судалсан эрдэмтэн Тереховский


/1740-1796/ микробиологийн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулжээ. Тэрээр анх
удаа өөрийн ажилд туршилтын аргыг хэрэглэсэн. Жишээ нь янз бүрийн органик
ханданд амьд организм байдгийг батлах зорилгоор тэдгээрт химийн бодис,
температур, цахилгаан цэнэгээр үйлчилсэн. Туршилтын үр дүнд Тереховский
хандан дахь амьд биес ч ургаж, хэмжээгээрээ томорч дараа нь хуваагдаж эхэлдэг
болохыг тогтоосон.

3
Ìèêðîáèîëîãè – I Ëåêö ¹ 1.

Ингээд буцалгасан орчинд амьд биес үүсэхгүй


гэсэн дүгнэлт хийжээ. Францын эрдэмтэн Луи Пастер /
1822-1895/ микробиологийн шинжлэх ухааныг
үндэслэгчийн нэг бөгөөд түүний судалгаа
микробиологийн шинжлэх ухааны хэлбэрзүйн
(морфологийн) үеийг физиологийн үе шатанд
дэвшүүлж оруулсан юм. Пастерийн анхны ажлууд нь
исгэлтийн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг
судлахад чиглэгдсэн байсан. Тэр байгаль дахь
исэлтийн процесс нь (спиртийн, сүүн хүчлийн, цууны исэлт) бичил биетний
нөлөөгөөр явагддаг гэсэн дүгнэлтийг хийсэн.

Германы эмч Роберт Кох бичил биетний цэвэр


өсгөвөр гарган авах аргачлалыг боловсруулж анх удаа
бичил биетнийг хатуу тэжээлт орчин дээр өсгөвөрлөжээ.
Мөн бичил биетнийг будах, лабораторийн амьтанд
халдварлуулах зэрэг орчин үеийн судалгааны аргыг
үндэслэсэн бөгөөд булчин задрах тахал, сүрьеэ өвчний
үүсгэгчийг нээсэн юм.

Оросын эрдэмтэн –
амьтан судлаач И.И.Мечников /1845-1916/ янз бүрийн
өвчнийг эмчлэх, сэргийлэхэд нянгийн эсрэг тэсрэг
чанарыг ашиглах санааг анх дэвшүүлж, бие махбодод
халдварт өвчнөөр үл өвчлөх дархлаа бий болдог тухай
дархлааны онолыг гаргажээ. Мечников сүүн хүчлийн
болон ялзруулагч бактерийн хоорондын эсрэг тэсрэг
үзэгдлийг судлаж гэдсэн дэх ялзралын процессыг
зогсоох, ялзруулагч бичил биетний үүсгэдэг хорт
бодисын ужиг хордлогоос сэргийлэхэд исгэлэн сүүн
бүтээгдэхүүн /тараг/ хэрэглэх шинжлэх ухааны
үндэслэлийг тайлбарласан.

4
Ìèêðîáèîëîãè – I Ëåêö ¹ 1.

Дмитрий Иосифович Ивановский /1864-1920/ ургамал судлаач бөгөөд


1892 онд тамхины навчны өвчнийг судалж бактерийн шүүрнүүдээр шүүрэх амьд
биес эрүүл навчийг өвчлүүлдэг болохыг тогтоосон. Мөн малын шүлхий, цэцэг зэрэг
өвчний энгийн микроскопоор үл үзэгдэх үүсгэгчийг судалж вирус судлалын эх
үүсвэрийг тавьсан. Анагаах ухаан ба мал эмнэлгийн микробиологийн хөгжилтэй
хамт бие даасан салбар болох ХАА ба техникийн микробиологи хөгжиж ирсэн.
Тэдгээрийн хөгжилд В.Л.Омелянский, С.Н.Виноградский, С.П.Костычев,
В.Н.Шапошников зэрэг эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Виноградский /1856-1953/ хүхэрт бактер, төмөрт бактер, нитробактерийн


талаар судалгаа хийж хөрсний микробиологийн үндсийг тавьсан. Тэрээр органик
бодисгүй орчинд өсөн үржих чадвартай нитробактерийн цэвэр өсгөвөр гаргаж
аммиакийг исэлдүүлж азотот буюу азотын хүчил болгож хувиргах процесст өөртөө
химийн урвалын энерги авдаг болохыг нотолжээ. Энэ өвөрмөц үзэгдлийг
хемосинтез гэж нэрлэдэг. С.Н.Виноградский хемосинтезийг тайлбарласнаараа
бичил биетний физиологийн салбарт нэг том нээлт хийсэн.

С.А.Королев /1876-1932/, А.Ф.Войткевич нар сүү сүүн бүтээгдэхүүний


микробиологийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. 1940-өөд оны үеэс
пенициллин болон бусад антибиотикийг микробиологийн аргаар үйлдвэрлэж
эхэлсэн. 1960-аад оноос бичил биетний метаболизмыг /бодисын солилцоо/
судалсны үндсэн дээр шүвтэн хүчил, полисахарид, уураг, фермент гаргаж авах
болсон. 1970-аад оноос хойш генийн ба эсийн инженерчлэлийн арга гарч
үйлдвэрийн микробиологид биотехнологийг хэрэглэж эхэлсэн. Бичил биетний
удамшлын аппаратыг өөрчилснөөр шинэ шинэ бүтээгдэхүүн гаргаж авах
боломжтой болсон.

You might also like