You are on page 1of 86

УДИРТГАЛ

Хїн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гїн холбогдолтой. Аливаа їндэстний аж ахуй ба соёлын
хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд тїїний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ.
Їндэстэн бїрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.

Орост Х зууны їед зохиогдсон "Игорын Хорооны їг" гэдэг сайхан зохиол бий. Гїржид XII зууны їед
Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг шїлэглэсэн зохиол бий. Францад
"Роландын дуулал" гэдэг их Карл хааны байлдааны тїїхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада,
Одиссей" гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан їлгэр бий.

Тэрчлэн манай монгол їндэстний анхны тїїхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг
зохиол мєн. Нууц товчоог олон їндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгїїдтэй зэрэгцїїлэн
тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард тїмний дотор уран їгийг холбож,
тїїхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хїмїїс байсан байна. Нууц
товчоог зохиосон хїний нэр байхгїй бєгєєд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгїй. 15 буюу
12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж
гаргасан Юань улсын їеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам їнэн хуваарь
нь мєн болоод тэргїїн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ
нэмэлт хоёр дэвтэрт Єгэдэй хааны їеийн явдлыг бичсэн ба нєгєє уул зохиол арван дэвтэрт Монголын
анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хїртэл болсон явдлуудыг тоочжээ. Бїлгїїдийг жагсаавал:

Тэмїжиний уг гарал ба бага насны їе


Чингисийн идэр нас
Мэргэдийг сєнєєсєн ба Тэмїжиний Чингис хаан цол єргємжлєгдсєн нь
Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
Татаарыг сєнєєсєн ба Ван хантай эвдэрсэн нь
Хэрэйд улсын мєхсєн нь
Ван хан сєнєсєн нь
Хїчїлїгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
Чингисийн нас барсан ба Єгєдэйн хаан болсон нь

Эдгээр тоочсон бїлгээс їзвэл Чингисийн їеийн зєвхєн тїїх мэт боловч їнэндээ тийм биш, ардын аман
їлгэрийн дээр їндэслэсэн бєгєєд тэр цагийн ардын дуу, цэцэг їг, шїлэглэлийг єргєнєєр гаргажээ. Бїлэг
бїрд хорь гучин шїлэг байна. Хїний яриа ба хэлїїлсэн їгс их тєлєв шїлэг байна. Энэ зохиолд эртний
монголын хэлний аялгуу ба їг холбох найруулах хийгээд шїлэглэсэн ба їргэлжилсэн зохиолын жишээ
бїрэн гарчээ.

Нууц товчоо бол XIII зууны їед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг
чухам їнэнээр гаргаж бичсэн учраас тїїхийн хосгїй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор
болсон явдлыг дэлгэрэнгїй гаргах бєгєєд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай тєдий л
дэлгэрэнгїй гарахгїй. Гэвч Монголын цэрэг баруун зїг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран
улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тїїх нєхєж єгнє. Рашид Эддин, энэ
тїїхийг ХIV зууны їед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хїнтэй хамтарч, Ираны
монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мєн Монгол,
Хятадын холбогдолтой тїїхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын тїїхч
нар их л дэлгэрэнгїйгээр бичсэн тул нєхєгдєж ирнэ. Юань улсын мєхсєний дараа Хятадын Мин улсын
їед Монголын тїїх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба єєр ч олон зїйлийн Монголын тїїхийн бичиг
хятад хэл дээр бий.

Нууц товчоог монгол хїн, монгол нутагт зохиосон тул гадаадын тїїхч нарын зохиолоос онц ялгавартай,
чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын тухай Оросын эрдэмтэн Владимирцов
"Монголын нийгмийн байгуулал" гэдэг номын 6 дугаар нїїрт бичсэн нь: "Дундад зууны їед нэг ч
їндэстэн, Монголын адилаар тїїхч нарын анхаарлыг татсангїй гэж хэлж болох бол бас Нууц товчооны
адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дїрслэн їзїїлсэн дурсгалт бичгийг нэг ч нїїдэлчин їндэстэн
їлдээсэнгїй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.
Энэ зохиол бол Монголын тїїхийн хосгїй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг
гэрчилсэн гайхамшигт уран зохиол мєн. Нууц товчоог XIII зууны їед зохиогдсон ганц яруу зохиол гэж
їзэж болохгїй. Жишээлж хэлбэл, халцгай цєлд ганц єндєр нарс ургадаггїй, єндєр нарс их ойн дунд,
єндєр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш її. Тэрчлэн єндєр сайхан нарс мэт сїндэрлэсэн Нууц
товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мєн гэж бодож болно.
Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сїйджээ гэж хариулж
болно. Манай нїїдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байсан сав байхгїй ба олон удаа дайн
байлдааны хєлд орж байсан учраас ном бичгээ хялбархан їрэгдїїлдэг байжээ. Хэдийгээр монголын
ард тїмний тїїхт цагийн дотор бїтээсэн уран бїтээлийн їнэт зїйлийн їлэмж хэсэг нь харамсалтайгаар
їрэгдсэн боловч хуучин їеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын єв болж
їлдсэн байна.

Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт
монголчуудын аж амьдрал ба сэтгэл хїсэл бїрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон
Жангарын тууж гэдэг арван хэдэн бїлэг їлгэрт ардын жаргалант аж амдралыг хїсэх санал тодорхой
гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргїїцэх ардын санал илэрхий їзэгдэв.
Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч тєрлийн ба феодалын бутархай жижиг
аймгуудыг эсэргїїцэж тєвлєн нэгдсэн улс байгуулах хїсэл тодорчээ. Тєрєл овгийн байгуулалтаас
феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос тєвлєсєн улс болох явдал нь тїїхийн
шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мєн.

Нууц товчоонд Чингисийн тєвлєрсєн улсыг байгуулж, монгол їндэстнийг нэгтгэн захирсан явдлыг
сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг бас нуусангїй. Чухам тэр цагийн олны
байдлыг нїдний ємнє ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс
байсангїй, олон жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргїїлээд хоорондоо ямагт хямралдан
тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.

Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:

"Одтой тэнгэр орчиж


Олон улс байлдаж
Орондоо унтах завгїй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгїй
Хєнєєлдєн тэмцэж байв" гэжээ.
(Нууц товчооны 254 дїгээр зїйл)

Ийм эв найргїй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон
овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бїтээсэн боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтаж
бичнэ. Дараа нь Чингис хаан тэргїїтэй Монголын язгууртан гадагш єнгєлзєж, зэргэлдээ суугаа тэр
цагийн соёлжсон улсуудыг сїйтгэсэн хэрцгий явдлыг єгїїлжээ.

Чингис хаан ба тїїний єрлєгїїдийн хэрцгий тїрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь:

"Ширмэн тємєр магнайтай


Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зїрхтэй
Гадас цїїцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой
Тїмэн амьтныг хядахаар
Тємєр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шїлсээ
Савируулж айсуй,
Шїїдрээр унд хийж
Шїлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргїїтэй
Зэлмэ, Сїбэдэй дараатай
Тэр дєрвєн ноход
Тэмїїлэн хїрч ирэв" гэжээ.

Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан
магтахгїй, хэтэрхий далдлан нуухгїй чухам їнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм єв зохиол юм.
Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан єв соёлыг
эзэмшихгїй бол бїтэхгїй. Ардын єв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн
бидний чухал їїргийн нэг мєн. Одоо монгол ард олны урьдын бїтээсэн, байгуулсан гавьяа зїтгэлийг
бїрэн шинжлэн їзэж, монгол ардын утга зохиолыг хєгжїїлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан
хэрэглэх зорилгыг тавих їїнд, юуны ємнє Монгол ардын тїїх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог
анхааран їзнэ.

Энэ зохиолын хуучин монгол їсгээр бичигдсэн эх одоо хїртэл олдоогїй. Гагцхїї хятад їсгээр монгол хэл
дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад їсгээр бичигдсэн буюу уйгар монгол їсгээр
бичигдсэн алин болох нь тодорхойгїй. XIII зууны їед монголчууд хятад їсгийг хэрэглэж байсан мэдээ
байх тул энэ зохиолыг шууд хятад їсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар
монгол їсгээр бичигдээд хожим хятад їсгээр сийрїїлж бичсэн нь олдсон ба харин монгол їсгээр
зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мєн гэж лав
баримталмаар бичиг байхгїй тул хятад їсгийн эхийг гол болговол зохино.

Нууц товчоотой холбогдол бїхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг
гэдэг ном, нєгєє нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хїрээлэнгээс сїйтгэлийг гаргаж
Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлїїлсэн ба нєгєє Алтан товчийг 1937 онд Улаанбаатар
хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зїйлїїд бий
ба нєгєє Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ.
Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хїрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн
хошууны юншиебї овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зїйл болохоос энэ Алтан товчид
233 зїйл нь байна. Гагцхїї энэ хэвлэгдсэн Алтан товчид їг їсгийг буруугаар ойлгож єєрчилсєн ба
хуулахад ташаарсан зїйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй
монгол тїїхїїдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зїйлїїд байх боловч тэр бїрийг энд
тоочихгїй. Гагцхїї їїнийг баримт болгож хянавал, Монголын хуучин тїїхч, зохиолч нарын гарт Нууц
товчооны уйгур монгол їсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно.

"Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар єдрийн бидїїн
хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945 онд Євєр Монголоос олдов.

Тїїний дотор Монголын тїїхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь:

"1. Тївдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг.


2. Чадагчийн цадиг
3. Залуусын хурим
4. Хєх судар
5. Чингисийн шастир
6. Юаны тєв их судар
7. Язгуурын тїїх
8. Алтан їрстний товч
9. Да Юаны Чин Си бичиг
10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл
11. Алтан урагтны дєт тїїх
12. Богд Чингисийн сул тууж
13. Ган му судар
Энэ 13 болно" гэжээ.

Їїний дотор дурдсан Хєх судар, Чингисийн шастир, Язгуурын тїїх, Алтан їрстний товч, Алтан урагтны
дєт тїїх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ.
Нууц товчооны хятад їсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн
Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас чухлы нь
сонирхон їзэж судалсаар, Монголын нууц тїїх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил
эрдэмтнээр сэмхэн авахуулан, зєвхєн хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд
нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний їзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол їгийг орос
їсгээр сийрїїлэн бичиж монгол їг тус бїрийн дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний
хамт нийтлэхээр завдан байтал далайн аянд їхсэн билээ. Тїїний туурвисан дэвтэр нь Зєвлєлт Улсын
Шинжлэх Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зїйлийн санд
хадгалагдан байгаа бєгєєд найрамдлын дотор фото татуулж, манай Шинжлэх ухааны Хїрээлэнд
ирїїлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их тус болов.

Энэ Кафаров бол єєрєє хятадач болохоос биш, монголч биш тул єєрийн їїсгэн явуулж байсан
орчуулга ба хятад эхийн бодитыг нь єєрийн танил залуу монголч Позднеевт єгсєн байжээ. Позднеев
нь шїїмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэвтрээр зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын
утга зохиолын тїїх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96
зїйлийг чулуун бараар орос монгол їсгээр бичиж нийтэлсэн байна.

Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зєвлєлт улсын эрдэмтэн Козин, уул
зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны эх ба орос хэл дээр
хєрвїїлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож хэвлэсэн байна.

Нууц товчооны эхний гурван бїлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлїїлсэн Нууц товчооны эх
орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын
нэр єндєр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ тїїхийг шинжлэн, сонирхолтой сэдвїїдийг
хэсэг хэсгээр нийтэлсээр сїїлийн їест бусад холбогдох бичгїїдтэй чацуулан їзэж гїн боловсруулан,
зургаан бїлгийн орчуулгыг бїрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна.

Германы Хэниш гэдэг хятадач, мєн тїїхийг шинжилгээ їйлдэж, хэдэн зїйлийг 1931 онд нийтэлсэн ба
Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлїїлсэн ганцхан эхийг баримталж латин їсгээр сийрїїлэн
бичиж, мєн тїїхэнд орсон їгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай
сонирхон бїхий тїїхийг их эрт бєгєєд Юань улсын мєхсєний дараа, Мин улсын Хун ї хааны їед олж,
1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров, хятад тїїхээс иш татаж
мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зєвлєлт улсын эрдэмтэн нар их хїчин
гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлїїлж байгаа їїнд, манай Монгол газар олны уншихад зориулж
хэвлэсэн нь одоо хїртэл їгїй. Тэр ч байтугай, монгол їсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгїй. Гагцхїї
байгаа нь Цэнд гїнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны Хїрээлэнд хадгалагдаж байна. Автономитын
їед гїн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн хэвлїїлсэн эхийг баримталж монгол їсгээр сийрїїлэн
бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гїнгийн сийрїїлэг орчуулга хоёр алин ч зєвхєн
сонирхон їзэгчдийн туурвил тєдий боловч одоо хэр ондоо монгол їсгээр бичсэн эх байхгїй тул тїїнийг
хянаж їзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрїїлэг нь Зєвлєлт Улсын Академид бий ба нєгєє
орчуулга нь бидний гарт байвч нягт бус бєгєєд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шїлэг байх
атал энэ орчуулгад нэг ч шїлэг байхгїй, уг шїлгийн заримыг їргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг
зїгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба сийрїїлгийг бид гартаа
барьж байгаад Цэнд гїнгийн хагас ба нягт биш орчуулгыг хэвлэхэд сэтгэл тївдэхгїй тул бид, монгол
їсгээр сийрїїлэг ба орчуулгыг хийхээр шийдсэн билээ.

Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгїїдийг
тоочвол:

Козины хэвлїїлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А.Козин, Сокровенное
сказание, том 1, 1941.

Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.

Кафаровын хийсэн Нууц товчооны сийрїїлэг ба хадмал орчуулга (фото зураг).

Мєн Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров),
Старинное Монгольское сказание о Чингис хане.
Хэнишийн 1935-1939 онд хэвлїїлсэн Нууц товчооны сийрїїлэг ба толь.

Рашид Эддиний зохиосон Монголын тїїх: Березиний орос хэлэн дээр орчуулсан дэвтэр

Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гїнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр
дэвтэр.

Чингисийн Цэдэг, Алтан товч, Монголын олон зїйлийн тїїх, толь бичиг, Позднеевын Нууц товчооны
хагас сийрїїлэг, Алтан-Очирын Нууц товчооны сийрїїлэг, Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга,
Владимирцовын зохиосон "Монголын нийгмийн байгуулалт" зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.

Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгїй їг бїрд тайлбар зїїж, хуучин
монгол хэлээр нь хуучин монгол їсгээр сийрїїлэн бичээд, дараа нь мєн сийрїїлгээ баримталж,
одоогийн монгол хїнд ойлгогдохгїй болсон їг єгїїлбэрийг ойлгомжтой їг єгїїлбэрээр сольж найруулан,
одоогийн монгол бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол
одоогийн монгол хэлнээс нэлээд єєр тул хуучин хэлээр хэвлэвэл цєєн тєдий сэхээтэн хїн їзэхээс биш,
олон нийтэд ойлгогдохгїй болно. Ийм тул сэхээтэнд зориулан Нууц товчооны жинхэнэ эхийг
хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгїй,
зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдїїлэхгїйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар
хэвлэв.

Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох їедээ уншигчдад аль зэрэг уран сайхан
сонирхолтой байсан бол мєн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэг уран сонирхолтой болгож
їзэхийг чармайсан билээ. Орчулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хїмїїжиж, аман
зохиолыг дууриан шїлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тїїний шїлгийг
орчуулахад їнэн зїрхнээс сэтгэл хєдєлж, чухам тохиромжтой сайхан їїрэг гэж оролдож гїйцэтгэв.

Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг їг баахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бїтээсэн
ажил нь чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар зїйлд єгїїлсэн нь:
"Мєнхї дайсу сэтхижї оорчаг болжу ябужуу, эдоэ яу хїрїрэ ирэжїї. Ину мэтїси чиунтур їлибэ. Яа
Яусаарамуй. Нидуну эчинэ хэдхїн гэв. Тєдїйхї мохориулба. Їїнийг орчуулбал: "Хорт сэтгэл агуулж
ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт чацуулж хядсан биш її.
Юунаас буцна. Нїднээс далд болго гэсэнд тїїнийг даруй алав".

Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зїйлийг нягтлан їзэж
нэлээд їг єгїїлбэрийн тайлбар утгыг єєрсдийн їзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дїгээр
зїйлд ийм їгс бий: "Тэдїй атала, тайчуд-ун Таргудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, "Хоругад
гоожижуу, шилїгэд шибэрижїї!" хээн ирээжїї". Їїний дотроос Хирилтугийн хэлсэн їгийг эрдэмтэн нар янз
бїрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ їгийг "хулхад, хучичи, шилїгэн
шибэрчихї ирэжїхїй" гэж бичжээ. Эдгээр хулхад хучичи, шилїгэн шибэрчихї гэдэг їгсийг Хирилтугийн
хамт ирсэн дєрвєн хїний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан
хэрэг болно. Уг утга нь Тайчууд нар Тэмїжин ба Єэлїн эхийг хаяж нїїснээс хойш хэдэн он єнгєрч,
Тэмїжин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн їг билээ. Иймийн тул Тэмїжин
нарыг хэнхрэв гэсэн утгатай їг байх хэрэгтэй. Їїнийг Цэнд гїнгийн орчуулсан нь: "Тїїнээс тайчуудын
Хирилтуг нар їгїїлэлдрїїн, уул орхисон Тэмїжиний эх хєвїїд эдїгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигїїр
єд єсжээ. Гєрєєсний зулзага мэт шїд, хумс ургажээ хэмээн нєхдєє авч иржээ". Кафаровын орчуулга
мєн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан бизээ.

Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зєвшєєрєхгїй орхиж, єєрсдийн саналаар орчуулсан нь: "Чингэж
байтал, тайчуудын Таргудай-Хирилтуг шадар нєхдєє дагуулж "Хурганы їс гуужив. Тєлєгний бие
тєлжив хэмээн довтлоор ирэв: "Їс", "Бие" гэдэг їгийг нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад,
шилїгэд гэдэг їгийг хургууд, тєлгїїд гэсэн їг гэж санана. Шилїгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы
хэлэнд хоёр настай хонийг хэлнэ.

Бас 105 дугаар зїйл дэх Тэмїжиний Жамухад хэлїїлсэн їгийг уг эх ба Цэнд гїнгийн орчуулгыг бидний
орчуулгын хамт жагсаавал:

Уг эхэд байгаа нь:


"Гурван мэргэд-тэ ирэжї
Єрє-бэн hєгтєрхї болдагдаа би.
Єнэр нигэн тан бусуд-у бида?
Єсїл-иен хэр єсїхїн?
Эбїр-иен hэндїлдээ би.
hэлигэнї уруг бусуд-у бида?
hачи-иян хэр hачилахун бида?

Цэнд гїнгийн орчуулсан нь:

"Эм хїїхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хїн, энэ зэрэг єшєє хорыг яахин
хариулах вэ?

Бидний орчуулсан нь:

"Єст Мэргид ирж


Єрий минь євтгєв
Єврий минь хоослов.
Ємєг тїшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє її.
Элэг зїрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єшєєг авч єг"

Бид Нууц товчооны хятад їсгээс дам латин ба орос їсгээр сийрїїлсэн бичгїїдийг баримталж
орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний зохиосон Монголын тїїх зэргээс уг
эхэд їгїй боловч баймаар зїйлїїдийг бага сага нєхєж оруулсан зїйл бий. Жишээ болгож Нууц товчооны
86 дугаар зїйлийг Алтан товчтой зэрэгцїїлэн їзэж бичсэнээ їзїїлбэл: "Гуравдугаар єдєр, [дєнгєт хїн хаа
холдох билээ? А.то] "Тїїнийг манайхан нуусан биз. Євєр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бїрийг
нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хїртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж
амсар дахь унгасыг таталж, Тэмїжиний хєлд хїрвэл Сорхон-шар єгїїлрїїн: "Ийм халуун цагт унгасан
дотор амьд хїн яахан байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то] гэвэл нэгжїїлийн хїмїїс бууж одов" гэжээ.

Энэ зїйлийн дотор "дєнгєт хїн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ хоёр єгїїлбэр їнэхээр
байвал зохимоор єгїїлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны эхэд нєхєж
оруулсан билээ. Санавал хятад їсгээр монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц
товчооны анх зохиогдсон эх биш, дам уламжлан хуулсан эх мєн биз. Лувсанданзангийн Алтан товчид
бас Нууц товчооноос хуулж авсан єдий тєдий зїйл бийг дээр дурдсан билээ. Рашид Эддинд бас Нууц
товчооны нэг эх байсан бололтой.

Нууц товчооны хятад їсгийн эхийг эдгээр тїїх бичгїїдтэй нийлїїлэн їзэж, чухам баймаар зїйлїїдийг
нєхєж оруулах нь зїйтэй хэрэг гэж бид бодож, тийнхїї нэлээд їг єгїїлбэрийг нєхєж бичсэн билээ.
Ингэхдээ нэмсэн їг єгїїлбэр бїрийг дєрвєлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа
тэмдэглэв. Номыг тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то" гэж
хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ" гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг хэвээр
тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн їгийг бас дєрвєлжин хаалтад хийж, тайлбарласан їгээ
дїгрэг хаалтад хийв. Иймийн тул дєрвєлжин хаалт доторх їгийг нэмсэн їг гэж, дїгрэг хаалт доторхыг
тайлбарласан їг гэж мэдэх хэрэгтэй.

Тєгсгєлд нь Нууц товчоог зохиоход Монголын нийслэл байсан Хєдєє арал, Долоон болдог, Ауруг
хэмээх гурван газрын тухай цєєн їгээр тайлбарлаж єгїїлэхийг хїсэж байна.

Монголын нутаг ой, тал, говь гурван бїсэд хуваагдана. Мал аж ахуйд тал хээрийн бїс їлэмжхэн
рольтой байдаг. Ой модоор бїрхэгдсэн уулархаг бїсээс тал хээрийн бїс уруу шургаж орсон уулнууд
бол орчин тойрны тал хээрийн ам газраас илїї чийг тунадастай байдаг учраас євс бэлчээр сайтай
байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр газрын євс бэлчээрийн чухал нєєц болдог юм. Хэрлэний
Баян-Улаан уул бол чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5 єргєрєгт
оршино. Энэ уул бол євс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас хавьойрын олон ардын
их євєлжєє газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл малаар дїїрэн болдог. 1945 оны зудад
хавь ойрын тав арван сумын ардууд энэ ууланд ирж євєлжихийг бид нїдээр їзсэн бєгєєд энэ ууланд
ирсэн ардын мал бараг їхээгїй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагїй ардын мал
їлэмжхэн турж їхсэн билээ.

Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зїїн тийш эргэсний доторх нэг их тохойд энэ уул
орших бєгєєд энэ уулын зїїн сугаар Цэнхэрийн гол (урьдын Сэнхїр горхон) урсаж урагш явсаар
Хэрлэнд нийлэх тул тэр уулыг нэгэн их арлын хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон
эртний Хєдєє арал гэдэг газар бол энэ Баян уул мєн бололтой юм.

Нууц товчооны эцсийн 282-р зїйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг.
Энэ зїйлийг энд сийрїїлье: "Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хєдєє аралын
Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бїхїй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана
жил бол 1240 он мєн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хєдєє арал
хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагїй байсан юм. Хэрлэний Хєдєє арал гэдэг бол
одоогийн Баян-Улаан уул мєн болов уу гэдэг миний саналыг тїїхч Х.Пэрлээ дэмжиж #"
onClick="openWindow('foodnote1.htm','','scrollbars=no,width=260,height=260,top=150,left=150' )"> хэдэн
єгїїллийг бичсэн байна.

1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хєндлєн гулд явж газар нутгийн байдалтай
танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой єндєр сайхан уул
юм. Їїнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мєрний зїїн салаа Хар ус буюу Єргєн ус гэдэг гол
Долоодын єврєєр зїїн урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бєгєєд энэ хоёр голын
хооронд єргєн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хєдєє нуур
зэргийн хэдэн нуур бий.

Баян-Улааны баруун урд їзїїрт Хэрлэн уруу шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон
толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн
Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог мєн гэж бодож байна.

Эдгээр долоон толгойн нэр нь:

1. Дєрвєлжин
2. Сїїл
3. Их улаан толгой
4. Бага улаан толгой
5. Олон овоо
6. Тахилгат
7. Гацаа

Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай єгїїлье. Тосон гэдэг жижиг нуур бол эртнээс одоо хїртэл ард
олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг нуур юм. Одоо жил бїр 8-р сарын їед Тосонд
олон гэр майхан барьж хїмїїс энэ нуурт орж биеэ сувилдаг байна.

Тосон нуураас зїїн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш чиглэн Тооно
уулын араар урсана. Аваргын гол хєвєєн дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тєв байна.
Дэлгэрхаан сумын тєвєєс баруун урагш Аваргын рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан
булгийн арын дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж їзээд одоогийн
Аварга гэдэг нэр бол ХIII зууны їед байсан Монголын орд Аураг мєн гэдэг саналыг дэвшїїлсэн билээ.
Аураг гэдэг їг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай "аварга" гэдэг
їг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрх туурийг 1969 онд археологич
Х.Пэрлээ малтаж їзээд XIII зууны їеийн хотын їлдэгдэл мєн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны
їлдэгдэл мєн гэж їзсэн байна. Тус хотод гар урлалын хїмїїс сууж байсан ба том орд, сїм зэрэг байжээ.
Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мєн тэндээс 10,4 см єргєн нїхтэй
тэрэгний цєн, залгацтай чулуун багана зэргийг тїїхч Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай єгїїлэл бичиж
нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт
барилгын чадвар єндєр шатанд хїрч байсныг тэмдэглэжээ.
Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нїїдэллэж байгаад сїїлдээ суурьшсан бололтой. Нууц
товчооны 136-р зїйлд бичсэн нь: "Чингис хааны Ауруг Харилт нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос
Жїрхэн тавин хїний хувцсыг тонож, арван хїнийг алжээ. Жїрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг-тур
хоцрогсод Чингич хаанд єгїїлбээс . . . Чингис хаан Жїрхэнд морилов. Жїрхэнийг Хэрлэний Хєдєє
аралын Долоон болдогт байхад довтлов" гэжээ. Їїнээс їзэхэд тэр їед Жїрхэн нар Хэрлэний Хєдєє
аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг орд Харилт нуур гэдэг газарт байжээ.
Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хєдєє аралд сїїлдээ суурьшсан бололтой. 1189 оны їед Чингис
хаан Жамухаас салаад Сэнхїр горхины (Цэнхэрийн голын) Хар зїрхэний Хєх нуурт нїїж ирсэн тухай
Нууц товчооны 122-р зїйлд бичсэн ба мєн Нууц товчооны 123-р зїйлд Чингисийг хаан болгон
єргємжлєв гэж байна. Цэнхэрийн голын эхэнд Хєх нуур ба Хар зїрх гэдэг уул одоо ч мєн нэрээ
хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс їзэхэд Чингисийг Цэнхэрийн голын Хар зїрх гэдэг уулны хавьд
хаан єргємжилсєн юм шиг болж байна. Гэвч Нууц товчооноос бусад тїїхнїїдэд Чингисийг Хар зїрхэнд
биш, тїїний урд залгаа болох Хэрлэний Хєдєє аралд хаан єргємжилсєн гэж байдаг. Жишээ нь: Саган
сэцэний "Эрдэний товчид" єгїїлсэн нь: "Тэмїжин хаан хєвгїїн хорин найман насандаа шарагчин тахиа
жил (1189) Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих"
хэмээх тїїхэнд Чингис хааныг Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан суусан гэж бичсэн байна.

XIII зууны їед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бєгєєд тїїнийг тусгай ноёд
харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тїїхч Янай Ватари-ийн магадласан ёсоор
Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон болдог, Шилгинцэг хоёрын хооронд байжээ. Энэ
ордыг "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн
байна. Эдгээр дєрвєн ордыг Хубилай хааны хїї Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас їзэхэд
нїїдэллэн явах хэдэн гэр байгаагїй, нэлээд тохитой байран суурин том хот суурин байсан гэж їзэж
болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа нїїж байгаад сїїлд Хэрлэнгийн
Хєдєє аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг ордны їлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд
Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын туурь мєн гэж бид бодож байна.

Урьдын Ауруг гэдэг їг сунжраад одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна. Ауруг гэдэг нэр угтаа
аварга их, агуу их гэсэн їг биш юм. Ауруг гэдэг їгийн їндэс нь одоо монгол хэлэнд байгаа агуур, уурхай
(агуурхай), агуулах, агуулга гэдэг їгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг їг угтаа аливаа юмыг агуулах амбаар
склад гэсэн утгатай їг бололтой. XIII зууны їед хааны ордны дэргэд аливаа хїнс тэжээл, эд барааг
агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд тєв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой. Баруун
Монголд уурх гэж зоорийн нэр байна.

Хэрлэний Хєдєє арал нь одоогийн Баян-Улаан уул мєн. Хєдєє аралын Долоон болдог нь одоогийн
Долоод мєн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мєн гэдэг гурван саналыг бид дэвшїїлж байна.
ТЭМЇЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ ЇЕ

1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис
далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хєвїїнийг
тєрїїлжээ.

2. Батцагааны хєвїїн Тамача, Тамачийн хєвїїн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвїїн Уужим
буурал, Уужим бууралын хєвїїн Саль-хачау, Саль-хачаугийн хєвїїн Ихнїдэн, Ихнїдэний хєвїїн
Шинсочи, Шинсочийн хєвїїн Харчу.

3. Харчугийн хєвїїн Боржигидай мэргэн бїлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, тїїнээс
тєрсєн хєвїїн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу
зарцтай, дайр бор хоёр хїлэг морьтой бїлгээ. Торголжин баяны хєвїїн Дува сохор, Добу мэргэн хоёр
бїлгээ.

4. Дува сохор, магнай дундаа ганц нїдтэй гурван нїїдлийн газар харах бїлгээ.

5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дїїтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан
халдун дээрээс харвал Тїнхэлэг горхин уруу нэгэн бїлэг иргэн нїїж айсуй.

6. Дува сохор єгїїлрїїн: "Тэр нїїдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг сайхан охин сууж
явна. Хїний гэргий болоогїй бол Добу мэргэн дїї чамд гуйж гэргий болгоё" гээд тїїнийг їзїїлэхээр Добу
мэргэн дїїгээ илгээв.

7. Добу мэргэн, тэр нїїдэлд хїрч охиныг їзвэл їнэхээр алдартай, гоо сайхан охин бєгєєд хїний гэргий
болоогїй ажээ. Нэр Алун гуа гэнэ.

8. Энэ охин, хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь тїмд (хорь
буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тїїний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин
тєхїмийн эзэн Баргудай мэргэний охин бїлгээ. Тэр бїлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.

9. Хорилардай мэргэн, хорь тїмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа хориглон булаалдаж
харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гєрєєс элбэг гэж
сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нїїж ирсэн ажээ.
Энэхїї хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алун-гуаг гуйж, Добу
мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.

10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бїгїнїтэй, Бэлгїнїтэй гэдэг нэртэй хоёр хєвїїнийг тєрїїлэв.

11. Дува сохор ах нь дєрвєн хєвїїнтэй бїлгээ. Дува сохрыг їхсэний хойно тїїний дєрвєн хєвїїн, Добу
мэргэнийг авга гэж їзэхгїй доромжилж салж нїїгээд дєрвэд овогтон болов.

12. Тїїний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой дотор нэгэн
урианхай хїн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,

13. "Нєхєр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хїн уушги зїлд ба арьсыг єєрєє авч, бусдыг цєм
Добу мэргэнд єгєв.

14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хїїхдээ хєтєлсєн нэгэн ядуу хїн учрав.

15. "Чи юун хїн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хїн єгїїлрїїн: "Би Малиг баяудын хїн. Одоо би ядарч
явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвїїнээ чамд єгье" гэвэл,

16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хїнд єгєєд хєвїїнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн їгїй болов. Добу мэргэнийг їгїй болсны хойно тїїний гэргий Алун-гуа
бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хєвїїнийг тєрїїлэв.

18. Урьд Добу мэргэнийг амьд бїхий цагт тєрсєн Бэлгїнїтэй, Бїгїнїтэй хоёр хєвїїн, эх Алун-гуагаас
эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр тєрлийн эрэгтэй хїнгїй ба эргїй бєгєєтєл энэ гурван хєвїїнийг
тєрїїлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хїн байна. Энэ гурван хєвїїн, тїїний хїїхэд биз" гэж
эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,

19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи,
Бодончар мунхаг таван хєвїїндээ идїїлээд тэднийг зэрэгцїїлэн суулгаж, хїн бїрд нэжээд мєс (сум буюу
нарийн мод)-ийг хугал гэж єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлїїлж баглаад хугал гэж
єгвєл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангїй.

20. Їїнд Алун-гуа эх нь єгїїлрїїн: "Бэлгїнїтэй, Бїгїнїтэй та хоёр намайг энэ гурван хєвїїнийг яахин
тєрїїлэв, хэний хєвїїд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зєв.

21. Гэвч, та нар учрыг мэдэхгїй байна. Шєнє бїр цагаан шар хїн, гэрийн єрх тотгоор гийгїїлэн орж
ирээд миний хэвлийг илэхэд тїїний гэрэл миний хэвэлд шингэх бїлгээ. Тэр хїн, гарах нар сарны хилээр
шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин єгїїлнэ та. Тїїнээс їзвэл тэнгэрийн хєвїїд биз. Хар
тэргїїт хїнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хїн сая учрыг мэднэ" гээд

22. Бас Алун-гуа, таван хєвїїнээ сургаж єгїїлрїїн: "Та таван хєвїїн, миний нэгэн хэвлээс тєрсєн биш її.
Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хїнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр
багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгїй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь
їгїй болов.

23. Эх Алун-гуаг їгїй болсны хойно ах дїї тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха
хатаги, Бухату салжи дєрвїїлээ юмаа хувааж аваад дїї Бодончар мунхагийг бядуу гэж урагт їл тооцож
хувь эс єгєв.

24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сїїлт орог шинхул
морио унаж їхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал
гэдэг газар хїрч євсєн эмбїїл гэр барьж суув.

25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг їзэж, гол дайрт, годил сїїлт орог
мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.

26. Бодончар, идэх юмгїй тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж идэх буюу чонын
идсэн сэгийг тїїж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав.

27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж їл барах тул,
Мєчир бїрээс
Мєч гуя єлгєж
Хожуул бїрээс
Хоёр гурван
шувуу олгосон нь ялзрахад хїрчээ.

28. Битїї модот уулынхяраас нэгэн бїлэг иргэн, Тїнхэлэг горхин уруу нїїж ирэв. Бодончар, харцагаа
тавин єдєр бїр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн эмбїїл гэртээ ирж хонох бїлгээ.

29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хїн бэ гэж асуухгїй,
Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгїй явна.

30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дїїгээ энэ Одон мєрєн уруу одлоо гэж нэхэн ирж,
Тїнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хїрээд тийм морьтой, тийм хїн їзэгдэв її гэж сурвал,
31. Тэд иргэн єгїїлрїїн: "Єдєр бїр нэгэн хїн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хїн ба тїїний морь,
чиний сурдагтай адил байна. Тїїнд нэг харцага бий. Тэр, шєнє хаана хонодгийг мэдэхгїй. Баруун
хойноос салхи салхилбал тїїний харцагаар бариулсан нугас галууны єд сєд нь цас мэт бутарч хийсэж
ирнэ. Бодвол тїїний гэр холгїй биз. Одоо тїїний ирэх цаг болов. Хоромхон хїлц" гэв.

32. Удалгїй Тїнхэлэг горхин єєд нэгэн хїн айсуй. Хїрч ирвэл Бодончар мєн. Буха хатаги ах нь таньж
аваад Онон мєрєн єєд дагуулан давхив.

33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч єгїїлрїїн: "Ах аа, ах аа, бие тэргїїтэй, дээл
захтай нь сайн" гэвэл, ах нь тэр їгийг хайхарсангїй.

34. Бодончар мєн їгийг хоёрдугаар удаа єгїїлбэл, ах нь хариу хэлсэнгїй. Мєн їгийг гуравдугаар удаа
хэлэхэд ах нь єгїїлрїїн: "Чи энэ їгийг юунд дахин дахин єгїїлнэ?".

35. Бодончар єгїїлрїїн: "Тугаарын (саяын) Тїнхэлэг горхиноо бїхий иргэнд эзэнгїй, их бага, сайн муу,
толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя"

36. Ах нь єгїїлрїїн: "За тийм бол гэртээ хїрч, ах дїї нартай зєвлєлдєж, тэд иргэнийг эзэлье" гэж,

37. Гэртээ хїрээд, ах дїї нартай хэлэлцэж мордов. Тэргїїлэн хянагчид мєн Бодончарыг явуулав.

38. Бодончар тэргїїлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хїн бэ?" гэж асуувал, тэр эм єгїїлрїїн:
"Би жарчиуд аданхан урианхайн хїн"гэв.

39. Тэндээс ах дїї тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хїн ардыг зарц болгов.

40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвїїн тєрєв. Тїїнийг харь овгийн хєвїїн гэж Жажирадай гэж
нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвїїн Тугудай нэрт бїлгээ. Тугудайн хєвїїн
Бури-булчиру, Бури-булчиругийн хєвїїн Хар-хадаан бїлгээ. Хар-хадааны хєвїїн Жамуха бїлгээ.
Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн їг болно).

41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвїїн тєрїїлэв. Тїїнийг барьж авсан эмийн хєвїїн хэмээн Баарьдай
гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвїїн Зїтгэлбєх, Зїтгэлбєх олон эм авсан тул хєвїїн
нь манан мэт (олон) тєрєв. Манан баарин овогтон тэд болов.

42. Бэлгїнїтэй, бэлгїнїд овогтон болов. Бїгїнїтэй, бїгїнїд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон
болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов.

43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бїлгээ. Тэр Хабич баатрын эхийн
инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хєвїїн тєрсєнд Жаурьдай нэр єгєв. Бодончар
амьд байх цагт Жаурьдайг зїхэл тайлгад орох эртэй болгов.

44. Бодончарыг їгїй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хїн байсан тул
тїїний хєвїїн гэж тайлгаас хєєжгаргав. Тэр Жэїрэдийн євєг болов.

45. Хабич баатрын хєвїїн Мэнэн тудун бїлгээ. Мэнэн тудуны хєвїїн Хачи хїлїг, Хачин, Хачиу, Хачула,
Харалдай, Хачиун, Начин баатар долоо бїлгээ.

46. Хачи хїлїгийн хєвїїн Хайду, Намулун эхээс тєрсєн бїлгээ. Хачины хєвїїн Ноёгидай нэртэй бїлгээ.
Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хєвїїн Баруладай нэрт бїлгээ. Их биетэй ба
идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвїїн бас идээ барах ховдог тул их
барула, єчїїхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргїїтэн
барулас овогтон болов. Харалдайн хєвїїн будаа мэт эх тїрїїгїй хутгалдах тул будаад овогтон болов.
Хачиуны хєвїїн Адархидай нэрт бїлгээ. Ах дїїгийн дунд адармаатай (яхир хэрїїлч) тул адархин овогтон
болов. Начин баатрын хєвїїн Уруудай Мангудай хоёр бїлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин
баатрын авааль эмээс тєрсєн хєвїїн Шижуудай Доголдай хоёр бїлгээ.
47. Хайдугийн хєвїїд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бїлгээ. Байшинхор
догшны хєвїїн Тумбинай сэцэн бїлгээ. Чирхай лянхуагийн хєвїїн Сэнгїн билгэ, амбагайтан тайчууд
овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хєвїїн тєржээ. Нэр нь Бэсїдэй гэнэ. Бэсїд
овогтон болов. Чаужин Ортагай зургаан хєвїїнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид,
Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.

48. Тумбинай сэцэний хєвїїн Хабул хаан Сэмсэчїлэ хоёр бїлгээ. Сэмсэчїлийн хєвїїн Бїлтэчї баатар
бїлгээ. Хабул хаан, долоон хєвїїнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор,
Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ

49. Охинбархагийн хєвїїн Хутугту Жїрхи бїлгээ. Хутагту жїрхийн хєвїїн Сэчэ-бэхи Тайчу хоёр бїлгээ.
Тэд жїрхи овогтон болов.

50. Бартан баатрын хєвїїд Мэнгитї хиан, Нэгїїн тайжи, Есїхэй баатар, Даридай отчигин энэ дєрєв
бїлгээ. Хутугту Монхорын хєвїїн Бїри бєхє бїлгээ. Онон мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дїї]
Бэлгїтэйн мєрийг тэр тас цавчсан билээ.

51. Хотала хааны хєвїїд Зочи, Хирмау, Алтан гурав бїлгээ. Хулан Баатрын хєвїїн Их Чэрэн бїлгээ. [Их
Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн їед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр їргїй
єнгєрчээ.

52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвїїнээ байтал, Сэнгїн билгийн
хєвїїн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.

53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг
нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо єгч, єєрєє охиныг хїргэж очоод татаарт баригдав. Татаар,
Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хїргїїлэв. Бэсїд овгийн Балхачи гэдэг хїнийг элч болгож,
Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хєвїїний дундахь Хоталад, миний арван хєвїїний
дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє їдэж хїргэхийг
надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван
хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун" гэж илгээжээ.

54. Тэр цагт Есїхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн
их Чилэдї гэдэг хїнтэй уулзаж, тїїний эмийг єнгийж їзвэл гоо їзэсгэлэнтэй хєтєн байна. Есїхэй баатар
гэртээ давхиж ирээд ах Нэгїїн тайжи, дїї Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдїїг гїйцэж
очвол,

55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тїїнийг гурвуулаа цувалдан
хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хїрч ирсэнд эм Єэлїн їжин (фїжин гэж
хятадаар хатныг хэлнэ) єгїїлрїїн: "Тэр гурван хїний учрыг мэдэв її чи? Тэдний царай сэжиглэмээр
байна. Чиний аминд хор хїргэж болно. Амьд мэнд їлдвэл эхнэрийг олоход бэрхгїй. Мухлаг тутам охид
бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт єнгєт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан
гэргийг миний нэрээр нэрлэгтїн. Одоо амиа арчил. Миний їнэрийг їнэсэж яв" гээд ємссєн цамцаа
тайлж єгєв. Их Чилэдї, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нєгєє гурав мєн хошууг
тойрч нэхэж айсуй. Чилэдї, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав.

56. Тїїнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлїн їжинийг авч, Есїхэй
баатар жолоодон хєтєлж, ах Нэгїїн тайжи тэргїїлж, дїї Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж
А.то] явна. Їїнд Єэлїн їжин єгїїлрїїн:

"Миний эр Чилэдї,
Сэрїїн салхинд
Сэвлэг їсээ хийсгэж
Хээр хєдєє
Гэдсээ єлсгєж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг їсээ хойш урагш унжуулж яахин одно?"
гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас
єгїїлрїїн:

"Тэврэх хайрт эр чинь


Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг їзэхгїй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгїй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мєргїй
Харвал бараагїй
Хайлбал їл сонстоно. Ч.Ц]
Дуугїй бай гэж ятгав.

Єэлїн їжинийг Есїхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлїн їжинийг Есїхэй баатрын
авчирсан ёс ийм бїлгээ.

57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон
мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан
нь бїжиг, хурим бїлгээ. Хоталыг хаан єргємжлєєд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг
халцартал, євдєг газрыг єлтєртєл дэвхцэн бїжиглэж хуримлав.

58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар мордов. Татаарын
Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны єшєєг сайтар авч эс
чадав.

59. Тэр цагт Есїхэй баатар, татаарын Тэмїжин-їгэ, Хори-буха зэргийн татаар хїнийг барьж ирэхэд
жирэмсэн байсан Єэлїн їжин, Ононы Дэлїїн болдог гэдэг газар Чингис хааныг тєрїїлжээ. Чингис
тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж атган тєржээ. Татаарын Тэмїжин-їгээг барьж ирэх цагт
тохиолдож тєрєв гэж Тэмїжин нэрийг єгчээ.

60. Есїхэй баатрын Єэлїн їжинээс Тэмїжин, Хасар, Хачиун, Тэмїгэ дєрвєн хєвїїн тєрєв. Бас Тэмїлїн
нэртэй нэгэн охин тєрєв. [Есїхэй баатрын нєгєє гэргий Сочигэл эхээс тєрсєн Бэгтэр Бэлгїтэй хоёр
бїлгээ. А.то] Тэмїжинийг есєн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай,
Тэмїгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн їг болно) гурван настай, Тэмїлїн єлгийтэй
байсан бїлгээ

61. Есїхэй баатар, Тэмїжинийг есєн настай байхад Єэлїн эхийн тєрхєм олхуноуд иргэнд хєвїїний нагац
нараас охин гуйяа гэж Тэмїжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд
Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.

62. Дэй сэцэн єгїїлрїїн: "Есїхэй худ аль хїрэхээр явна?" Есїхэй баатар єгїїлрїїн: "Миний хєвїїний нагац
олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн єгїїлрїїн: "Энэ хєвїїн чинь нїдэндээ галтай,
нїїрэндээ гэрэлтэй хєвїїн байна.

63. Есїхэй худ, би энэ шєнє, нэгэн зїїд зїїдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж
ирээд миний гар дээр буув" гэж зїїдлэв. Нар сарыг бид нїдээр їздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор
шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн
бїлгээ. Есїхэй худ чи, хєвїїн дагуулж ирсэн нь даруй миний зїїдний тайлбар болов. Юун зїїд байх вэ!
Танай хиад аймгийн сїлд ирж, зїїдээр дохиолсон ажээ.

64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хїнийг булаан тэмцэлддэггїй.


Харь улсыг їл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хєллєж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшїїлж
Хамт суулгана.
Єєр иргэнийг їл тэмцэн
Єнгє сайт охидоо
Єлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Єл буур хєллєж
Їїсгэж одож
Єндєр суурь эзлэгчдийн
Єрєєл хань болгоно.

Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн зїсээр, охидын єнгєєр
явна.

65. Нуган хїїхэд нутгаа эзэмшинэ. Охин хїїхэд єнгє шилэгдэнэ. Есїхэй худ, миний гэрт оч. Надад
єчїїхэн охин бий. Тэ їз" гэж, Дэй сэцэн хэлээд Есїхэйг гэртээ дагуулж аваачив.

66. Есїхэй худ, охиныг їзвэл нїїртээ гэрэлтэй, нїдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Тїїний нэр
Бєртэ гэнэ. Тэмїжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.

Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн єгїїлрїїн: "Олон удаа гуйлгаж єгвєл
эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг боловч, охин хїний заяа, тєрсєн їїдэнд
єтлєхгїй тул охиноо єгье. Чи хєвїїнээ хїргэн болгож манай гэрт їлдээ" гэвэл, Есїхэй баатар єгїїлрїїн:
"Би хєвїїнээ орхиё. Миний хєвїїн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвїїнийг
нохойноос бїї цочуул!" гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмїжинийг орхиод Есїхэй баатар буцав.

67. Есїхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам
цангах тул хуримд буув. Татаар нар Есїхэйг таньж, "Эрхэм Есїхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын
булаагдсан єшєєг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж єгчээ. Есїхэй тэндээс мордож явах
замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хїрч,

68. Есїхэй єгїїлрїїн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха
євгєний хєвїїн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, тїїнийг дуудаж єгїїлрїїн: "Хїї минь
Мэнлиг чи сонс. Хєвїїн минь балчир билээ. Тэмїжин хєвїїнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт
хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дїї нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд.
Тэмїжин хєвїїнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснааснєгчив.
ЧИНГИСИЙН ИДЭР НАС

69. Мэнлиг, Есїхэй баатрын їгийг дагаж, Дэй сэцэнд очоод єгїїлрїїн: "Есїхэй ах, Тэмїжинийг маш их
мєрєєдєж єрєвдєх тул Тэмїжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн єгїїлрїїн: "Худ хєвїїнээ мєрєєдєх
бєгєєс явуулъя. Харин удалгїй гэдрэг ирїїлэх хэрэгтэй" гэв. Энэ їгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмїжинийг
авч ирэв. [Есїхэй баатар тэнгэр болсонд Тэмїжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны
Чирха, тїїнийг сэргээн ятгаж єгїїлсэн нь:

"Тул загас мэт юунд


Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай їгээ хэлэлцсэн биш билїї?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс тєрєє байгуулъя гэж
Учиртай їгээ хэлэлцсэн биш билїї?"
гэж єгїїлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]

70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (євгєдийн хїїр оршуулах газар)
тайлгын идээ єргєхєд Єэлїн їжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай
Сохатай хоёрт Єэлїн їжин єгїїлрїїн: "Есїхэй баатрыг їхэв гэж, хєвїїнийг минь балчир гэж, ихсийн
тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нїд їзсээр їл єгєх, нїїхдээ їл хэлэх болов, та"
гэжээ.

71. Тэр їгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу єгїїлрїїн:

"Урьж чамд єгєх ёсгїй


Учирвал чи идэх ёстой!
Хїргэж, чамд єгєх ёсгїй
Хїртвэл чи идэх ёстой!

Амбагай хаан їхээд, Єэлїнд ийнхїї хэлэгдэх болов.

72. Аргацаан эдний эх, хєвїїдийг нутагт орхиж нїїе. Бїї авч явъя" гэв. Тїїний маргааш тайчуудын
Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мєрєн уруу хєдлєв. Єэлїн їжин, хєвїїдийн хамт орхигдоход
хонхотаны Чирха євгєн нїїж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,

"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"

гээд Чирха євгєний їгийг хайхрахгїй, цааш нїїж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр євгєний зоо нурууг
жадлан хєєв.

73. Чирха євгєн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмїжин їзэхээр одов. Хонхотаны
Чирха євгєн, Тэмїжинд єгїїлрїїн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нїїхэд ятгахаар яваад ийнхїї
жадлагдав" гэвэл Тэмїжин уйлж гарав. Єэлїн їжин єєрийн биеэр туг барьж мордоод, орхиж нїїсэн
иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгїй, тайчуудын хойноос нїїжээ.

74. Ийнхїї тайчууд ах дїї нар бэлбэсэн Єэлїн їжинийг бяцхан хєвїїдийн хамт нутагт гээж нїїсэн ажээ.

Оюунтай тєрсєн Єэлїн эх


Оёдолт дээлийг огшуулан ємсєж
Оготор хормойг шуун бїсэлж
Онон мєрнийг єгсєж уруудаж
Олирс мойлыг тїїж явж
Єчїїхэн хєвїїдээ хайрлан тэжээж
Єдєр шєнийг аргацаан єнгєрїїлэв.
Чадалтай тєрсєн їжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг єгсєж уруудаж
Сєдєн хичгэний їндсийг малтаж
Шєнє єдрийг хатамжин єнгєрїїлж
Суут хєвїїдээ тэжээн єсгєв.
[Хатан тєрсєн їжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг єгсєн уруудаж
Хавийн мангирыг малтан тїїж
Хаад хєвїїдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идїїлж єсгєв. А.то]

75. Гоо тєрсєн Єэлїн эх


Гох дэгээ барин явж
Гол завыг єгсєж уруудаж
Гогод мангирыг тїїн явж
Хутагтан хєвїїдээ тэжээж єсгєв.
Зарчимтай тєрсєн їжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвїїд
Засагтан сайд болж єсєв.
Гоо тєрсєн їжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвїїд
Хутагтан сайд болж єсєв
Эх їжиний тэжээсэн хєвїїд
Эрс сайд болон єсєж
Эрх омог тєгєлдєр болж
Эх Ононы эрэгт сууж
Єлгїїр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шїїн барьж
Эх їжинийг тэжээх болов
Зарчимт їжиний тэжээсэн хєвїїд
Засагт эрс болон єсєж
Замагтай усыг шїїрдэн байж
Загас жараахайг гєхидєн барьж
Заяат эхээ тэжээх болов.

76. Нэгэн єдєр Тэмїжин, Хасар, Бэгтэр, Бэлгїтэй дєрвїїл хамт сууж, загас гєхидєхєд нэг гэгээн согос
загас гєхид торжээ. Тэмїжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгїтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмїжин
Хасар хоёр гэрт ирж їжин эхэд єгїїлрїїн: "Нэгэн цайвар загас гєхид орсныг Бэгтэр Бэлгїтэй ах дїї
хоёулаа булааж авав" гэвэл, їжин эх єгїїлрїїн: "Та нар нэг эцгийн хєвїїд байтал юунд тэгж маргалдана?
Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас
яаж єшєєгєє авч чадна. Урьдын Алун эхийн таван хєвїїд мэт яагаад эв эегїй болов? Та нар битгий тэг"
гэв.

77. Тэндээс Тэмїжин Хасар хоёр їл ойшоон єгїїлрїїн: "Єчигдєр нэг болжмор харваж алсныг тэд булааж
авсан билээ. Энэ єдєр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн їїдийг
ширїїн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есєн шарга морио хариулж суутал Тэмїжин хойноос, Хасар
ємнєєс нууцаар сумаа онилж хїрэхэд Бэгтэр їзээд єгїїлрїїн: "Тайчууд ах дїї нарын хєнєєлийг хїлээгээд,
єшєєгєє дуусган авч чадаагїй байтал, та нар намайг яаж нїдний сормуус, амны бєєлжис болгоно?
Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бїї
бїрэлгэгтїн. Бэлгїтэйг бїї хєнєєгтїн" гээд завилан сууж хїлцэв. Тэмїжин Хасар хоёр хойно урдаас
харван алж одов.

78. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж ороход їжин эх хоёр хєвїїнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж
єгїїлрїїн:

"Хариа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нєж атган тєрсєн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сїїдрээ довтлох
Сїрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Єл буур мэт,
Бороот єдєр
Довтлон халдах
Єлєн чоно мэт,
Нялх їрээ
Гилэн (хєєн) ядаж
Нядлан идэх
Нїгэлт ангир мэт
, Хэвтшийг хєдєлгєвєл
Гэдрэг довтлох
Хэрцгий цєєвєр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сїїдрээс єєр нєхєргїй
Сїїлнээс єєр ташуургїй байхад

тайчууд нарын хєнєєлийг хїлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?"
гэж эртний їгийг иш татаж, євгєдийн їгийг їндэс болгож хєвїїдээ ихэд буруушаан зэмлэв.

79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, "Хурганы їс гуужив, тєлєгний
бие тєлжив" (Єэлїний хєвїїд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Єэлїн їжин хєвїїдийн хамт ой
шугуйд дутаав. Бэлгїтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмїгэ, Тэмїлїн
гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран єгїїлрїїн: "Тэмїжин ахаа гаргаж єг. Бусад чинь
хэрэггїй" гэхийг сонсоод Тэмїжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Їїнийг тайчууд мэдээд нэхэн хєєхєд
Тэмїжин, Тэргїїн єндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангїй хїрээлэн сахив.

80. Тэмїжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хєтєлж явахад мориноос эмээл нь
мултран унав. Эргэж їзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч
болох гэвч, хємєлдрєг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хїлээв.
Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна.
"Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бїгд ес хоног хоолгїй байж "Энэ мэт
нэргїй їхэхээр гаръя" гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох
модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав.

81. Тэмїжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бїрд нэжээд
хонуулж хэсїїлэн явна. Зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тайчууд Ононы эрэг
дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын їед Тэмїжинийг нэгэн хялбар дорой хєвїїн авчран
сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хєвїїний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа
дэлдээд (цохиод) гїйж Ононы шугуй дотор хэвтвэл їзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу
дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус уруу урсган нїїрээ ил гаргаж хэвтэв.

82. "Баригдсан хїнийг алдав" гэж тїїнийг сахиж байсан хїн их дуугаар хашхирахад тарсан тайчууд
цуглан ирж, єдєр мэт саруул шєнє Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа
Тэмїжинтэй сїлдїсний Сорхон-шар яг тохиолдон їзэж єгїїлрїїн: [усанд чилмий (ором)-гїй, огторгуйд
мєргїй тул чиний ингэж хэвтэх зєв байна. А.то] "Чи ийм аргатай бєгєєд нїдэндээ галтай, нїїртээ
гэрэлтэй хїн тул тайчууд ийнхїї атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж єгєхгїй" гээд
єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд, Сорхон-шар єгїїлрїїн: "Хїн бїр явсан мєрєєр
гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж їзье" гэвэл цєм "За" гэж зєвшєєрч, хїн бїр явсан мєрєєрєє явж
эрэв. Бас Сорхон-шар, Тэмїжинийг дайрч "Ах дїї тайчїїд нар, ам шїдээ билїїдэж айсуй явна. Чи
хатуужин хэвтэж бай" гээд єнгєрч одов.

83. Тайчууд нар эрж олсонгїй тул дахин явж эрэхийг зєвлєлдєхєд Сорхон-шар єгїїлрїїн: "Тайчууд,
[ноёд А.то] хєвїїд бид, гэгээн цагаан єдєр бїхэл хїнийг алдаад, одоо харанхуй шєнє хэрхэн олох билээ.
Хїн бїр явсан мєрєєрєє дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дєнгєтэй хїн хаана
холдох вэ" гэвэл бїгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.

Сорхон-шар бас Тэмїжинд ирээд єгїїлрїїн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов.
Биднийг тармагц эх ба дїї нарын зїг яв. Хэрэв хїн тохиолдвол намайг їзэв гэж бїї хэл" гээд явчив.

84. Тэднийг тармагц, тэмїжин дотроо сэтгэрїїн: "Саяын хэдэн єдєр айл хэсэж хоноход Сорхон-шарын
гэрт хоновол тїїний хєвїїн Чимбай Чулуун хоёр намайг єрєвдєн хайрлаж, шєнє гинж дєнгий минь
суллаж хонуулах бїлгээ. Одоо бас Сорхон-шар намайг їзэж зааж єгсєнгїй єнгєрєв. Тэд намайг аврах
биз" гэж Сорхон-шарын гэрийг зїглэн Онон мєрєн уруу явав.

85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шєнє турш їїр цайтал сїї самарч эсэг (айраг)-ээ бїлэх бїлгээ. Тэр
тэмдгийг баримталж, бїлїїрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар єгїїлрїїн: "Чамайг эх ба
дїї нарын зїг яв гэж эс хэллїї, би. Чи юунд ирэв?" гэв. Тїїний хєвїїн Чимбай Чулуун хоёр єгїїлрїїн:
"Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут тїїнийг хамгаалж аварна. Одоо
бидэнд хїн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дєнгийг эвдэж галд тїлээд,
Тэмїжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд єгїїлж, "Амьтан хїнд бїї хэл" гэж Хадаан нэртэй охин
дїїгээр асруулав.

86. Гуравдугаар єдєр [Дєнгєт хїн хаана холдох билээ? А.то] "Тїїнийг манайхан нуусан биз. Єєр зуураа
айлуудыг нэгжье" гэж айл бїрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хїртэл
нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмїжиний хєлд хїрвэл, Сорхон-шар
єгїїлрїїн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хїн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл
нэгжїїлийн хїмїїс бууж одов.

87. Тэр нэгжїїлийг одсон хойно Тэмїжинд Сорхон-шар єгїїлрїїн: "Намайг їнсээр хийсгэн алдав, чи.
Одоо даруй эх ба дїї нарын зїг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч гїїг унуулж, тэлээ (хоёр эхийг хєхдєг
тарган) хургыг чанаж, хєхїїр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум єгч, эмээл ба хэтгїйгээр явуулав.

88. Тэмїжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд євсний налархай (зурвас)-гаар мєшгєн Онон
мєрєн єєд явж, єрнєєс урсах Химурга горхинд хїрэв. Химурга горхины єєд єгсєж, Бэдэр хошууны
Хорчухуй болдог гэдэг газар хїрч эх, дїї нартай учрав.

89. Тэнд бїгдээр нийлэлдэж, Бурхан халдуны євєр Хїрэлх дотор урсах Сэнгїр горхины (Цэнхэрийн
голын) Хар зїрхний Хєх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.

90. Нэгэн єдєр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нїд їзтэл дээрэмдэж одоход
Тэмїжин нар явган тул харсаар хоцров. Бэлгїтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан
билээ. Їдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган
хєтєлж ирэв. "Шарга агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгїтэй, "Би нэхье" гэв. Хасар єгїїлрїїн: "Чи
чадахгїй, би нэхье" гэв.

Тэмїжин єгїїлрїїн: "Та нар чадахгїй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга агтыг євсний
налархайгаар мєшгєн хєєж гурав хоног яваад нэгэн єглєє олон адуунд хїрвэл нэг гавшгай хєвїїн гїї
сааж байна. Тїїнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хєвїїн єгїїлрїїн: "Энэ єглєє нар ургахын урьд
найман шарга морийг їїгээр хєєж гарав. Мєрийг би зааж єгье" гээд оготор хонгорыг тавиулж орог
шинхул морийг Тэмїжинд унуулав. Єєрєє хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгїй намбух (хєхїїр)
суулгаа хээр боож тавив. Тэгээд єгїїлрїїн: "Нєхєр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл)
нэгэн адил бий. Би чамд нєхєр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би тїїний ганц хєвїїн. Миний нэр
Боорчи" гээд хоёулаа мордож шарга морьдыг мєрєєр нь мєшгєж гурван хоног явав. Нэгэн їдэш нарны
гэрэл уул ташиж бїхий цагт нэгэн хїрээ иргэнд хїрвэл, найман шарга морь нь тэр хїрээний захад євс
идэж байна. Тэмїжин єгїїлрїїн: "Нєхєр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би тїїнийг хєєж
ирье" гэвэл, Боорчи єгїїлрїїн: "Би чамд нєхєр болж ирээд энд яаж їлдэнэ" гээд хоёулаа хамт довтолж
ороод шарга морьдыг хєєж гарав.

91. Хойноос нь олон хїн цувалдан хєєв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй. А.то]
хїн уурга барьж ганцаар гїйцэж ирэхэд Боорчи єгїїлрїїн: "Нєхєр чи нум сумаа надад єг. Би харвалдъя
гэвэл, Тэмїжин єгїїлрїїн: "Миний тєлєє чи эрсдїїзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан
морьтойн хїн уургаа дохисоор хоцорвол хойдох нєхєд нь уван цуван гїйцэж ирсэн боловч нэгэнт нар
уул ташин шингэж бїрэнхий болсон тул тэд нэхэж чадахгїй хоцров.

92. Тэмїжин Боорчи хоёр морьдоо авч тэр шєнє турш яваад гурван єдєр, гурван шєнє явж Боорчийн
гэрт ойртвол, Тэмїжин єгїїлрїїн: "Би чамгїй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ?
А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи єгїїлрїїн "Би сайн нєхєр чамайг мунгинаж явна гэж тус
болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгїй. Би Наху баяны ганц хєвїїн тул миний эцгийн зєєсєн
хураасан хєрєнгє надад элбэг хїрнэ" гэж эс авав.

93. Хоёулаа Наху баяны гэрт хїрвэл, хєвїїнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хєвїїнээ
ирснийг їзээд нэг уйлж, нэг загнаж, "Хєвїїн минь юу болсноо хэл" гэвэл Боорчи єгїїлрїїн: "Энэ сайн
нєхєр мунгинаж явахыг їзээд хамт одсон билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух
суулгаа авч ирэв. Тэмїжинд тэд тэлээ хурга алж хїнс бэлтгээд бас ганзагын тулам єгєв. Наху баян
єгїїлрїїн: "Хоёр залуус їїнээс хойш сайхан нєхєрлє, бие биеэ битгий орхи" гэв. Тэндээс Тэмїжин
мордож гурван єдєр гурван шєнє яваад Сэнгїр горхинд байгаа гэртээ хїрэв. Тэмїжинийг ирэхэд Єэлїн
эх, Хасар хийгээд дїї нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.

94. Урьд Бєртэ їжинийг Тэмїжин есєн настай байхдаа їзэж ирснээс хойш дахин уулзаагїй билээ. Одоо
Тэмїжин Бэлгїтэй хоёр Бєртэ їжинийг эрэхээр Хэрлэн мєрєн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар
Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмїжинийг їзэж маш их баясаж єгїїлрїїн: "Ах
дїї тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цєхрєхєд хїрсэн
билээ. Одоо чамтай уулзав" гээд Бєртэ їжинийг Тэмїжинд єгєв. Тэмїжин Бєртэ їжинийг авч хамт
буцахад Дэй сэцэн їдэж яваад Хэрлэний Ураг цєл гэдэг газар хїрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн
уруу гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бєртэ їжинийг їзэж Хїрэлх дотор Сэнгїр горхинд
бїхїйд хїргэж ирэв.

95. Цотанг хариулаад Боорчийг нєхєрлєе гэж урьж Бэлгїтэйг илгээв. Бэлгїтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ
їл хэлэн бєгтєр хонгорыг унаад бор єрмєг (хэвнэг)-єє бєгтрєєд Бэлгїтэйн хамт явж ирэв. Боорчийн
Тэмїжинтэй нєхєрлєсєн ёс тийм.

96. Тэмїжин нар Сэнгїр горхиноос нїїж, Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн
шитгїл (ємсгєл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуулаа Есїхэй эцгийн
хуучин дотно анд (нєхєр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул
голын шугуйд нутаглан байхад хїрч очоод Тэмїжин єгїїлрїїн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил
буюу гэж би гэргий аваад ємсгєл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа єгєв. Ван хан маш
их баясаж єгїїлрїїн:

"Хар булган дахын чинь хариуд


Хагацсан улсыг чинь
Хамтатгаж єгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж єгье.
Бєєр нь бєгсєнд байг
Цэр нь цээжинд байга
(Ах захтай болог)" гэв.

97. Тэндээс бїрги эрэгт нутаглан бїхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай євгєн хєєрєг
(тємрийн дархны їлээх тулам)-єє їїрч, Зэлмэ нэрт хєвїїнээ дагуулж ирээд єгїїлрїїн: "Тэргїїн Ононы
Дэлїїн болдогт Тэмїжин чамайг тєрєхєд Булган єлгий єгсєн ба би энэ хєвїїн Зэлмээг чамд єгсєн
боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хєвїїн Зэлмээр
Эмээлээ тохуул
Їїдээ сєхїїл" гэж єгєв.

98. Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт нутаглан байтал нэгэн єглєє эрт їїр цайж байхад Єэлїн эхийн гэрт
зарцлагдах Хуагчин эмгэн босож єгїїлрїїн: "Эх, эх їтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины
тєвєргєєн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв.

99. Єэлїн эх, "Хєвїїдийг даруй сэрїїлэгтїн" гээд єєрєє даруй босов. Тэмїжин нар даруй босоод морьдоо
барьж, Тэмїжин, Єэлїн эх, Хасар, Хачиун, Тэмїгэ отчигин, Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ нар тус бїр нэг
морь унаж, Тэмїлїнийг Єэлїн эх євєртээ дїїрэв. Нэгэн моринд юм ачиж хєтлєв. Бєртэ їжинд морь
дутав.

100. Тэмїжин ах дїї нар мордож, їїрээр бурхан халдуны зїг одов. Хуагчин ємгєн, Бєртэ їжинийг нууя
гэж бїхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бєєр алаг їхэр хєллєж, Тїнхэлэг
горхин єєд хєдєлж [уул єгсєн Тїнхэлэг горхиноо хїрэхэд А.то] сая їїр цайж харуй бїрий байтал, єєдєєс
цэргийн хїмїїс хатиран ирж, "Чи юун хїн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Би Тэмїжиний
харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр
цэргїїд єгїїлрїїн: "Тэмїїжин гэрт бий юу? Їгїй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн єгїїлрїїн:
"Гэр нь ойр байна. Тэмїжиний бий, їгїйг би мэдэхгїй, би хойд гэрээс гарч ирэв" гэв.

101. Тэд цэргїїд хатиран одов. Хуагчин эмгэн, бєєр алаг їхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний
тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мєн цэргїїд
Бэлгїтэйн эхийг сундалж, хоёр хєлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж
асуувал, Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Унгас бий" гэв. Тэр цэргїїдийн ахмад нь єгїїлрїїн: "Дїї нар бууж
їзэгтїн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Тїїнийг
тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмїжиний хойноос євсний налархайгаар мєшгєж,
Бурхан халдун єєд гарав.

102. Тэмїжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгїй. Урагш хойш явж эрвэл умбах
шавар, битїї ой тулгарч, цатгалан могой шургах завсаргїй бэрх шугуй тул Тэмїжинийг мєрдєж олж
чадсангїй. Энэхїї довтолсон цэргїїд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас
(ухаа) мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдїгээс Єэлїн
эхийг булааж авсны єшєєг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид єгїїлэлдрїїн: "Єэлїнийг
булаагдсаны єшєєг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Євєг эцгийн єшєєг авав бид" гэж
гэртээ буцав.

103. [Тэд Бєртэ їжинийг аваачаад Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгєв. А.то] Тэмїжин: "Тэр гурван
мэргид гэртээ харих нь уу? Ууланд бїгэх нь її? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгїтэй,
Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмїжин єєрєє Бурхан халдун дээр бууж, євчїїгээ дэлдэж (цохиж)
залбиран єгїїлрїїн:

"Солонго мэт сонсох


Соргог Хуагчины
Сонор хїчээр
Їен мэт їзэх
Їнэнч Хуагчины
Їзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бїтэн биеэ
Бїгэн нуугдаж
Бїдэг замыг
Мєрдєн дагаж
Бугын мєрийг
Мєшгєн хєєж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мєрийг дагаж
Хад хавчлын
Сївийг эрж
Хулдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бєглїї ойт
Бурхан уул
Бєєсєн чинээ амий минь
Бєєцийлєн аварч
Бєєрийн чинээ биеий минь
Бїтэн мэнд їлдээв.
Єшєєт дайснаас
Єршєєн аварч
Єнчин бидний
Ємєг болсон
Єндєр дээд
Бурхан халдун чамайг
Єглєє бїр мялааж байя!
Єдєр бїр тахиж байя!
Їрийн їрд
Їїрд тахим
Їе тутам
Їргэлж шїтье!"

гэж бїсээ хїзїїнд эрих мэт єлгєж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар євчїїгээ дарж, наран єєд хандаж,
Бурхан халдунд есєнтээ сєгдєж єчил єчин, сацал сацав.
МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМЇЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ

104. Тэндээс Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан
Тоорилд очиж єгїїлрїїн: "Санамсаргїй байтал гурван мэргид довтолж, эхнэр хїїхдийг минь булааж
авав. Хан эцэг минь эхнэр хїїхдий минь аварч єгнє її гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу єгїїлрїїн:
"Би ноднин жил чамд хэлсэн биш її. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч єгсєн тухайд би ингэж
хэлсэн билээ

"Булган дахын чинь хариуд


Бутарсан улсы чинь
Бєєгнєрїїлж єгье
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь хамтатгаж єгье.
Цэрээ цээжинд байлга
Бєєрєє бєгсєнд байлга
(Ах захтай байг)"

гэж хэлсэн билээ.


Одоо тэр їгэндээ хїрч,

Булган дахын чинь хариуд


Бїгд мэргэдийг
Бїрэлгэн довтолж
Бєртэ їжинийг чинь
Буцааж єгье.
Хар булган дахын чинь хариу
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртий чинь
Хариулж авчиръя.

Чи Жамуха дїїд хэл єг. Жамуха дїї Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр тїмэн цэрэг авч
баруун гар болон мордъё. Жамуха дїї хоёр тїмэн цэрэг авч зїїн гар болон морилог. Бидний учрах
болзоог Жамуха тогтоотугай" гэв.

105. Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмїжин, Жамухад Хасар
Бэлгїтэй хоёрыг илгээж хэлїїлсэн нь:

"Єст мэргид ирж


Єрий минь євтгєв
Єврий минь хоослов.
Ємєг тїшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє її.
Элэг зїрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єгєєг авч єг" гэв.

106. Жамуха бас Тэмїжин анд, Тоорил хан ах хоёрт хэлїїлсэн нь: "Одоо би

Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж


Хар бухын арьсаар бїрсэн
Харгис дуутай хэнгэргээ дэлдэж
Хатан болд жадаа барьж
Халх хуягт дээлээ ємсєж
Хатгах зэвт сумаа онилж
Хар хул морио унаж
Хамаг олон цэргээ дагуулж
Хаад мэргэдийг халдан довтолж
Хатгалдан байлдахаар мордов би.
Їзэмжит сайхан тугаа тахиж
Їхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
Їргэлж хэлхэ хуягаа ємсєж
Їзїїр хурц илдээ барьж
Їнэхээр мэргэн сумаа онилж
Їлэмж сайн морио унаж
Їй тїмэн цэргээ дагуулж
Їхээнц муусайн мэргид иргэнтэй
Їхтэл тэмцэхээр нэгэнт мордов.

Тоорил хан ах мордож, Бурхан халдуны єврєєр Тэмїжин андыг дайрч аваад Онон мєрний эх Ботохан-
бооржи гэдэг газар ирэгтїн. Би эндээс нэгэн тїмэн цэрэг авч мордоод замд Онон мєрєнд нутаглаж
байгаа Тэмїжин андын харъяат нараас бас нэгэн тїмэн цэрэг авч, бїгд хоёр тїмэн цэрэг болоод
Ботохан-бооржид очиж нийлье" гэж илгээв.

107. Жамуха эдгээр їгийг Хасар Бэлгїтэй хоёроос Тэмїжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил
хан, Жамухын їгийг сонсмогц хоёр тїмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны єврєєр Хэрлэний Бїрги
эргийг чиглэн явав. Їїнийг Тэмїжин сонсоод Бїрги эргээс хєдєлж, Бурхан халдуны євєр Тїнхэлэг єєд
нїїж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн тїмэн цэрэгтэй, Тоорил ханы дїї Жаха хамбу нэгэн
тїмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бїхийд Тэмїжин, цэргээ авч очиж
нийлэн буув.

108. Тэмїжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хєдєлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар
хїрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хїлээжээ. Тэмїжин, Тоорил, Жаха хамбу гурав бас
цэргїїдээ засаж хїрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха єгїїлрїїн: "Бороо тохиолдовч болзооноос
хождохгїй, хур тохиолдовч хурлаас саатахгїй гэж монгол їгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш
билїї? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш билїї?" гэвэл, Тоорил хан
єгїїлрїїн: "Тогтсон болзооноос гурав єдєр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дїї минь мэд"
гэв. Болзоо хожидсон тухай ийм їгийг ярилцаж єнгєрєв.

109. Ботохан-бооржиос бїгдээр хєдєлж, Хилго мєрєнд хїрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж
Тогтоа бэхийн єрх дээрээс нємрєн бууж, эрхэм шїтээний нь эвдэн сїйтгэж, эм хїїхдий нь эзлэн булаав.
Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж
байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мєрєнд нутаглах загасчин ба булга агнагчид,
гєрєєчид "дайсан айсуй" гэж тэр шєнийн дотор Тогтоа бэхид хэл хїргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа
ба Увас мэргидийн Дайр Їсїн хоёр хамтарч цєєн нєхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд
дутаан одов.

110. Мэргидийн улс дїрвэж, тэр шєнє Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргїїд дїрвэсэн мэргидийг
нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмїжин, дїрвэж яваа хїмїїсийн дундуур "Бєртэ Бєртэ" гэж дуудан, эрж
явтал, дїрвэж яваа иргэний дотор байсан Бєртэ їжин Тэмїжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж
Хуагчин эмгэн хоёул гїйж ирээд, Тэмїжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмїжин шєнийн саруулд
їзвэл Бєртэ їжин мєн тул тэврэлдэн учрав. Тэмїжин мєн шєнє Тоорил хан Жамуха анд хоёрт хїн
илгээн хэлїїлсэн нь: "Эрсэн хїнээ олсон тул энэ шєнє довтлохоо зогсож энд бууя" гэв. Дїрвэж явсан
мэргидїїд мєн шєнє хаана хїрсэн, тэр газраа бууж хонов. Бєртэ їжин мэргидийн гараас гарч
Тэмїжинтэй уулзсан ёс ийм бїлгээ.

111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргидийн хаатай Дармала
гурвуул гурван зуун хїнийг дагуулж Тогтоа бэхийн дїї Их Чилэдїгийн гэргий Єэлїнийг Есїхэй баатарт
булаагдсаны єшєєг авна гэж тэр нэг єглєє мордсон билээ. Тэр цагт Тэмїжинийг Бурхан халдунд
дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмїжинийг олсонгїй. Харин Бєртэ їжинийг барин авч
Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгч асруулсан ажээ. Тїїнээс хойш Бєртэ їжин Чилэгэр бєхийн гэрт
байсаар билээ. Одоо Чилэгэр бєх дутааж гараад гэмшиж єгїїлрїїн:

"Хар муу хэрээ


Хальс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт.
Хариугїй муу Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан їжинд халдаж
Хамаг мэргид иргэнийг
Хачлагдах аюулд учруулж
Халх нємєргїй болж
Харанхуй шєнє зугтан гарч
Хадны хавчилд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билїїдэх мэт
Хувхай муу Чилэгэр би
Хутагт їжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хєнєєл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргїй болов
Хорголын тєдий амиа
Арчлах газаргїй болов
Харанхуй хавчилд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?"
гээд дутаасан ажээ.

112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дєнгє ємсгєж Халдун ууланд явуулав. Бэлгїтэйн эх тэр
айлд бий гэхийг сонсоод Бэлгїтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун їїдээр орвол тїїний эх навтархай
нэхий дээлтэй бєгєєд гэрийн зїїн їїдээр гарч гадна хїнд єгїїлрїїн:

"Хайрт хєвїїд минь


Хаадын зэрэгт хїрч байтал
Харин би энд
Харц муу хїнд
Харъяалагдаж явна
Хан хєвїїдийн нїїрийг
Харж яахин їзэх билээ?"

гээд гїн шугуйд гїйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгїй. Їїнд Бэлгїтэй ноён, мэргид овгийн хїнийг
їзвэл "Эхийг минь авчир" гэж харвах билээ. Бурхан халдунд Тэмїжин нарыг довтолсон гурван зуун
мэргидийг

Їрийн їрийг хїртэл


Їнсийг хийстэл хядаж
Їлдсэн эм хїїхдийг
Їїдний зарц болгож
Їзэсгэлэн сайтай заримыг
Їїрд дотнолж авав.

113. Тоорил хаан, Жамуха хоёрыг Тэмїжин бишрэн єгїїлрїїн:

"Эцэг хан Тоорил


Эрхэм анд Жамуха нар
Эв хїчийг нэгтгэж
Эрхт тэнгэрийн єршєєлєєр
Эх дэлхийн ивээлээр
Эртний єшєєт мэргидийн
Элэг зїрхийг эмтэлж
Эрхэм тєрлийг сєнєєж
Эзэмших гэрийг хоосолж
Элдэв зїйлийг олзлов" гэв.
Мэргид иргэнийг тийнхїї дайлж буцав.

114. Удуйд мэргидийн дїрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан
гуталтай, булган хєємий дээлтэй, нїдэндээ аглтай, нїїртээ цогтой Хїчї гэдэг нэртэй, таван настай
хєвїїн хоцорсныг манай цэргїїд олж авчраад Єэлїн эхэд бэлэг болгон єгєв.

115. Тэмїжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж

Олон мэргидийн оцгор гэрийг эвдэж


Олигтой эмсийг олзолж
Орхон Сэлэнгэ хоёрын
Ой талаас буцав.

Талхун арлаас хєдєлж, Тэмїжин, Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан
халдуны хяраар Єхєрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сївчид, Улиат (Улиастай) сївчид гэдэг
газрыг дайрч, ан гєрєє хийсээр Туулголын Хар шугуйд буцаж харив.

116. Тэмїжин Жамуха хоёр, Хорхунагийн хєндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам
дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмїжин арван нэгэн настай байсан билээ.
Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмїжинд єгч, Тэмїжин нэгэн цутгамал шагайг Жамухад єгч,
Ононы мєсєн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Тїїний хойд хавар алангир нумаар харваж
байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нїхэлж хийсэн дуут сумаа Тэмїжинд єгч, Тэмїжин, арц
модон годил (болцуу)-оо Жамухад єгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ.

117. Ахас дээдсийн їгийг сонсвол

Аливаа хїн харилцан


Анд нєхєр бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Тїшиг болж
Амраглан ханилах ёстой

Одоо бид амраглан ялъя гэж Тэмїжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бїсээ Жамуха андад
бїслїїлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь
Увас мэргидийн Дайр-Їсїнээс олзолж авсан алтан бїсээ Тэмїжинд бїслїїлж, мєн Дайр-Їсїний эвэрт
ишгэн цагаан морийг Тэмїжинд унуулав. Ийнхїї анд бололцож

Хорхунаг Жубурын хєндийд


Хулдгар хуны євєрт
Саглагар модны дор
Сайхан хурим їйлдэж
Сайтар бїжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайхан нєхєд болоод

Шєнє нэгэн хєнжилд орж хонох бїлгээ.

118. Тэмїжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн єдєр тэр нутгаас нїїе
гэлцэж, зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл (дїгрэг сартай) єдєр нїїв. Тэмїжин Жамуха
хоёр, тэрэгнїїдийн урд явж байтал Жамуха єгїїлрїїн
"Тэмїжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
[Ай зєв її? А.то]
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
[Хориггїй биш її? А.то] гэв.

(Хагас нь адууны бэлчээрийг таатж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн їг
бололтой). Тэмїжин, Жамухын энэ їгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгїй хоцроод нїїдлийн тэргийг
хїлээж Єэлїн эхэд єгїїлрїїн:

"Жамуха анд надад хэлэв:


Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
Ай зєв її?
Голд шахан бууя,
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
Хориггїй биш її?

гэж єгїїлэв. Би энэ їгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би" гэв. Єэлїн эхийг їг
хэлж амжаагїй байтал, Бєртэ їжин єгїїлрїїн: "Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс
уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн їг буюу. Бид бїї
бууя. Энэ хєдєлсєєр шулуухан Жамухаас хагацаж шєнє турш явъя" гэв.

119. Бєртэ їжиний їгийг зєвшєєж їл буун шєнє турш явж зуур мєрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мєн
шєнє хєдєлж Жамухын зїг одов. Тайчуудын бэсїдийн нутаг дээр Хєхєчї нэртэй нэгэн єчїїхэн хєвїїн
хоцорсныг манайхан олж аваад Єэлїн эхэд єгч тэжээлгэв.

120. Тэмїжин нар тэр шєнє дїлэн явж єдєр гийхэд їзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-
Тохураун, Харалдай-Тохураун ах дїї гурвуул шєнє дїлэн нїїж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан,
Далдурхан ах дїї тавуул, бас Мэнгиту хианы хєвїїн Їнгїр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж
ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дїї нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дїї
хоёул ирэв. Боорчийн дїї Їгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн
дїї Чаурхан, Сїбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсїд аймгаас Дэгэй,
Хїчїгїр ах дїї хоёр ирэв. Сїлдїс аймгаас Чилэгїтэй-Тахи, Тайчиудай ах дїї нар ирэв. Жалайр аймгийн
Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр хєвїїнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сїйхэтї чэрби ирэв.
Сїхэгэнээс Жэгэй хондгарын хєвїїн Сїхэхэй-Жаун ирэв. Нэїдэйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас
Хингиадай, Горлос аймгийн Сэчиїр, Дїрвэд аймгийн Мєчи бїдїїн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд
хїргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд
барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хєвїїнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Їсїн євгєн,
Хєхєчєс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хїрээ болж ирэв.

121. Хорчи ирж єгїїлрїїн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс тєрсєн тул Жамухатай хэвэл
нэгтэй, хэлхээ бэхтэй хїмїїс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгїй. Гэвч заарин тэнгэр ирж
нїдэнд минь зааж їзїїлсэн нь, ухаагчин їнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь
мєргєсєєр єрєєсєн эврээ хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь єг" гэж Жамухын зїг мєєрч
шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа їхрийг их гэрт тэргэнд хєллєжээ. Тэр їхэр их тэргїїр (зам)-
ээр Тэмїжиний хойноос зїтгэн явж мєєрєн хэлэх нь:

"Тэнгэр газар эелдэж (зєвлєж)


Тэмїжинг улсын эзэн болтугай" гэж
Тээж хїргэж явна" гэж мєєрнє.

Ийнхїї миний нїдэнд заарин тэнгэр ирж зааж їзїїлэв.


"Тэмїжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?" гэж асуувал,
Тэмїжин єгїїлрїїн: "Їнэхээр би улсын эзэн болбол чамайг тїмний ноён болгоё" гэв. Хорчи єгїїлрїїн:
"Єдий их тєрийн їйлийг урьдаас заасан намайг тїмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг
тїмний ноён болгоод бїх улсаас гоо сайхан охид гучийг шил эм болгох эрхийг олго. Бас миний юу
хэлсэн бїхнийг анхаарч сонс!" гэв.

122. Хунан тэргїїтэн Гэнигэс нэгэн хїрээ болж, бас Даридай отчигин нэгэн хїрээ болж ирэв. Жадаран
аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хїрээ болж ирэв. Жамухаас ийнхїї салж хєдлєєд Химурга
горхины Айл-харгана гэдэг газар хїрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жїрхиний Сорхату-Жїрхийн
хєвїїн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хїрээ болж, Нэгїїн тайжийн хєвїїн Хучар бэхи нэгэн хїрээ болж,
Хотала хааны хєвїїн Алтан отчигин нэгэн хїрээ болж, Жамухаас салж хєдлєєд Тэмїжинийг Химурга
горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмїжин нар тэндээс нїїж Хїрэлх доторх Сэнгїр
горхины Хар зїрхний Хєх нуурт очиж буув.

123. Алтан, Хучар, Сача бэхи бїгдээр зєвлєлдєж Тэмїжинд єгїїлрїїн: "Чамайг хаан болгоё. Тэмїжин
чамайг хаан болгож бид

Олон дайнд
Оройлон явж
Онц гуа
Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан
Тэмїжинд єгье.
Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа
Хатдыг олзолж
Хатир сайт
Агтыг хєєж
Авчирч єгье.
Ороо гєрєєсийг
Авлах цагт
Отож ойртуулж
Єгье бид.
Хээрийн гєрєєсийг
Хэтэж авлахад
Хэвлий нь нийлтэл
Шахаж єгье.
Гууны гєрєєсийг
Агнах цагт
Гуяы нь нийлтэл
Шахаж єгье.
Хатгалдах дайн
Болох цагт
Хан тэмїжин чиний
Хатуу зарлигийг
Хайхрахгїй явбал
Хатан эмээс
Хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойгий минь
Хаяж одогтун.
Энх цагт
Эзэн Тэмїжин чиний
Эе зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хєвїїдийг булааж
Энэ биеийг минь
Эзгїй газар
Хєєж орхи" гэв.

Ийм їгийг хэлж, ийнхїї ам алдаж, Тэмїжинийг Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов (Чингис хаан гэх
нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн їг бололтой.)

124. Чингис хаан болоод Боорчийн хїї Їгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дїї Жэтэй, Доголху дєрєвт
хоромсго агсуулав. Єнгїр, Сїйхэтї чэрби, Хадаан-Далдуурхан гурав єгїїлрїїн:

"Єглєєний зоогийг
Єнєд осолдохгїй
Їдийн ундыг
Їїрд тасалдахгїй
гїйцэтгэж байя" гэсэн тул буурч (тогооч) болгов.

Дэгэй єгїїлрїїн:

"Алаг сайхан хоньдыг


Ар дїїрэн бэлчээж
Хонин олон сїргийг
Хот дїїрэн єсгєж
Ховдог тєрсєн би чинь
Хос цувдай хїртэл
Хошгиног мах идэж
Єдєр тутам єнжихгїй
Хоног тутам хожимдохгїй
Шилдэг иргийг алж
Шимтэй шєлийг бэлтгэж явъя"

гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Тїїний дїї Хїчїгїр єгїїлрїїн:

"Цуургатай тэрэгний
Цуурга цїїг
Цуцран эвдрэхгїй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргїїр замд
Тээглэн саатахгїй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя"

гэсэн тул Хїчїгїрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хїїхэд ба зарц нарыг Додай
чирбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун
гурвыг томилж:

"Хїч тїрэмгийлэгчдийн
Хїзїїг хянгардаж
Омог ихтний
Омрууг огтолж яв" гэв.

Бэлгїтэй, Харалдай-Тохураун хоёрыг: "Агт хариултугай. Агтчин болтугай" гэв. Тайчуудын Хуту,
Моричи, Мулхалху гурвыг "Адуу адуултугай" гэв. Архай Хасар, Тахар, Сїхэхай, Чаурхан дєрвийг
"Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай гэв. Сїбээдэй баатар єгїїлрїїн:

"Хулгана оготно мэт


Хураасан хєрєнгийг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нємрєх эсгий мэт
Нєхєєс бамбай болж
Гэр орныг хамгаалж
Хэрсгээ бїрээс болъё" гэв.

125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт єгїїлрїїн:

"Сїїдрээс єєр
Нєхєргїй байхад
Сїїдэр минь болж
Сїїлнээс єєр
Ташуургїй байхад
Сїїл минь болж
Сэтгэлий минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зїрхний дотно нєхєд минь

Та хоёр хамгаас урьд ирж нєхєрлєсєн тул хамгийг ахална" гэв. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Тэнгэрт
єршєєгдєж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нєхєрлєе гэж ирсэн анхны єлзийт нєхєд
минь алинаас ч илїї хїндтэй байх учиртай тул ийнхїї та нарыг зохих зохих тушаалд томилов" гэв.

126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сїхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил
хаан єгїїлрїїн: "Тэмїжин хєвїїний минь, хан болгосон нь маш зєв. Монголчууд, хангїй байж яаж болно.

Энэ шийдвэрээ эвдэхгїй


Эв зангиагаа таслахгїй
Эх захаа алдахгїй
Эгнэгт журамтай бай" гэв.
ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ

127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха єгїїлрїїн: "Алтан Хучар
хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмїжин анд (найз) бид хоёрын завсарт сївээг сїлбэж, хавиргыг
хатгаж юунд салгав? Тэмїжин бид хоёрыг хамт байхад тїїнийг хан эс болгосон байтал, одоо ямар
санаагаар тїїнийг хан болгов? Алтан, Хучар та хоёр хэлсэн їгэндээ хїрч Тэмїжин андын сэтгэлийг
амруулж, андад сайн нєхєр болж яв" гэж хэлїїлжээ.

128. Тїїний хойно, Жалама (уул)-ын євєр Єлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дїї
Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жєчи-Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жєчи-
Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Їїнд Жєчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нєхєд нь зїрх
шантарч явахгїй болмогц Жєчи-Дармала єєрєє ганцаар нэхэж, шєнє адууны захад хїрээд мориныхоо
дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.

129. "Дїїгээ Тайчарыг алагдав гэж Жамуха, Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргїїлж, гурван
тїмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн
Мїлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хїрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис
хаан, арван гурван хїрээнээсээ гурван тїмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг
газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мєрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Їїнд
Жамуха єгїїлрїїн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг
далан тогоонд буцалгаж, Нэїдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сїїлд чирч оджээ.

130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жїрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат
аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг тїшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж
байсан бєгєєд одоо долоон хєвїїнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв.
Жамухаас єдий улс иргэн салж, Чингис єєртєє ирэв гэж баясаж Чингис хаан, Єэлїн їжин, Хасар,
Жїрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Єэлїн їжин, Хасар, Сача
бэхи нарт тэргїїлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргїїлэн
хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, "бидэнд тэргїїлэн барихгїй, яагаад Эбэхэйд
эхлэн хундаглав" гэж тогооч Шихїрийг занчив. Тогооч Шихїр занчигдаад "Есїхэй баатар, Нэгїїн тайж
хоёр їгїйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.

131. Тэр хуримыг манай талаас Бэлгїтэй засаад, Чингис хааны морийг барьж байв. Жїрхинээс Бїри-
бєх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хїн, бидний морины уяанаас цулбуур
хулгайлж аваад баригдав. Бїри-бєх тэр хїнийг ємєєрч, Бэлгїтэйтэй хэрэлдэв. Бэлгїтэй їргэлж барилдах
тул баруун ханцуйгаа мулталж, гараа нїцгэн гаргаж явах бїлгээ. Бэлгїтэйн нїцгэн мєрийг Бїри-бєх
илдээр хага цавчив. Бэлгїтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггїй цусаа цувриулж явахыг, сїїдэрт
суугаад хуримлаж байсан Чингис хаан їзэж гарч ирээд єгїїлрїїн: "Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгїтэй
єгїїлрїїн: "Єглєє ийм болсон билээ. Миний тєлєє ах дїї нар муудалцах болуузай! Би алзахгїй. Миний
бие ялаарь байна. Ах дїї нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний тєлєє ах битгий муудалц,
хоромхон байзна" гэв.

132. Чингис хаан, Бэлгїтэйн ятгасан їгийг їл хайхарч, хоёр этгээд (хоёр тал)-ээс модны гишїїдийг хуга
татаж, айргийн бїлїїрийг сугачиж аваад зодолдож, Жїрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан
хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хїнийг унагаж байв. Бэлгїтэй хєхїїртэй айргаар
цохилцож явав. Тайчууд нар Бэлгїтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хїлж тавив. Унтсан хойно
Бэлгїтэй, хасгийг їїрсээр хїрч ирэв. А.то] Жїрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид зєвшєєрч,
Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж єгєв. Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгїжин
сїїлтийг эедээ їл орох тул Вангин чансанд цэрэг єгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин
чансан, Мэгїжин-сїїлт тэргїїтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар єєд адуу малын хамт тїрэн хєєж
айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,

133. Чингис хаан єгїїлрїїн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг євгєдийг алсан єстєн иргэн билээ.
Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж "Алтан хааны Вангин чансан, Мэгїжин-
сїїлт тэргїїтэй Татаарыг Улз єєд тїрж айсуй гэнэ. Эцэг євгєдийг хорлосон єшєєт Татаартай байлдъя.
Тоорил хан эцэг даруй иртїгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан єгїїлрїїн: "Хєвїїн (Чингис)
минь зєв їг хэлж ирїїлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар єдєр цэргээ цуглуулж мордоод
Тоорил даруй Чингисийг угтан хїрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргїїтэй Жїрхин
нарт хэлїїлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг євгєдийг минь хорлосон Татаартай
байлдахаар хамт мордъё" гэж элч явуулаад зургаан єдєр хїлээвч тэд ирсэнгїй. Хїлээж ядаад Чингис
хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз єєд явж очвол, Улзын Хусуту
шитїэн, Нарату шитїэн гэдэг газар Татаарын Мэгїжин-сїїлт тэргїїтэн татаар нар хороо бэхлэлтийг
барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхїї Мэгїжин-сїїлт нарыг бэхлэлтээс нь барьж, Мэгїжин-
сїїлтийг тэнд нь алаад мєнгєн єлгий ба тана эрдэнийн чимэгт хєнжлий нь Чингис хаан олзлон авав.

134. Мэгїжин-сїїлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангин чансан сонсоод маш
баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хїчит ноён гэсэн їг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол
шагнав.

Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол єгсєн тїїнээс хойш Тоорилыг ван гэж
нэрийдэх болов. Вангин чансан єгїїлрїїн: "Мэгїжин-сїїлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус
хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд їїнээс илїї цол шагнахыг Алтан хаан
мэдтїгэй" гэв. Вангин чансан тийнхїї баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад
гэртээ харьж буув.

135. Татаарын хоргодож байсан Нарату шитїэний нутаг дээр нэгэн єчїїхэн хїїхэд орхигдсоныг бидний
цэргїїд олжээ. Їзвэл, дєртэй алтан ээмэг зїїсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз)
ємссєн ажээ. Тэр хїїхдийг Чингис хаан авчирч, Єэлїн эхэд бэлэг гэж єгєв. Єэлїн эх єгїїлрїїн: "Сайн
хїний хєвїїн биз. Язгуур сайт хїний ураг биз. Таван хєвїїний дараах зургадугаар хєвїїн болгоё гээд
Шигихутаг гэдэг нэр єгч асрав.

136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жїрхин нар, Чингисийн ар гэрт
хоцорсон хїмїїсийг довтолж, тавин хїний хувцсыг тоноод арван хїнийг алжээ. Жїрхин нар ингэж сїйтгэв
гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж єгїїлрїїн: "Жїрхин
нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихїрийг тэд
занчив. Бэлгїтэйн мєрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж
єгсєн билээ. Тїїний хойно эцэг євгєдий минь хорлосон эртний єшєєт Татаарыг хавсран байлдъя гээд
Жїрхин нарыг зургаан єдєр хїлээсэн боловч, тэд ирсэнгїй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов"
гээд Чингис хаан, Жїрхинтэй байлдахаар морилов. Жїрхин нарыг Хэрлэний Хєдєє аралын Долоон
болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цєєн хїмїїсийг авч дутаав. Хойноос нь
нэхэж Тэлэтї ам гэдэг газар гїйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу
хоёрт єгїїлрїїн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр єгїїлрїїн: "Бид хэлсэн
їгэндээ хїрээгїй бол їгэнд минь хїргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн їгийг сануулж, хэлсэн їгэнд нь хїргэж
тэднийг бїтээж алав.

137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жїрхиний иргэнийг хєдєлгєж ирэхэд тэдний дотор Жалайрын
Тэлэгэтї баяны хєвїїн Гїн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гїн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр
хєвїїнээ Чингист уулзуулан єгч єгїїлрїїн:

"Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвий нь огтол!
Їїдний чинь
Ємч болтугай!
Їїднээс чинь
Дутааж зайлбал
Элгий нь эмтэл!"

гэв. Чулуун хайч Тїнгэ Хаши хоёр хєвїїнээ уулзуулан єгч єгїїлрїїн:

"Алтан босгы чинь


Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амий нь тасалж ал
Єргєн їїдийг чинь
Єргєж єгч байг
Єргєн їїднээс чинь
Єєр зїг явбал
Єрий нь эмтэлж ал"

гэв. Зэвгээг Хасарт єгєв. Зэвгээ Жїрхиний нутгаас Борохул нэрт хєвїїнийг олж авснаа Єэлїн эхэд
уулзаж єгєв.

138. Єэлїн эх, мэргидийн олж авсан Хїчї нэрт хєвїїн ба тайчуудын бэсїдийн нутгаас олж авсан Хєхєчї,
Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жїрхиний нутгаас олж авсан Борохул энэ дєрвєн хєвїїнийг гэр
дотроо асарч байв. Єэлїн эх хєвїїддээ єгїїлрїїн: "Эднийг єдєр їзэх нїд, шєнє сонсох чих болгоё" гэв.

139. Жїрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хєвїїний ах нь Охинбархаг бїлгээ. Тїїний хєвїїн
Сорхату Жїрхи, Жїрхиний эцэг, Хабул ханы хєвїїдийн ахмад тул харъяат иргэдийн дотроос

Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шїїстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хїчит бєх ба
Эрдэмт эрсийг

ялгаж хєвїїндээ єгєв. Ийнхїї уур омогтой, чанга зїрхтэй хїмїїс нийлсэн тул Жїрхин гэж нэрлэжээ.
[Эрийн эр тєрсєн А.то] Чингис хаан, ийм омогт жїрхин нарыг доройтуулан дарж, олон арды нь єєрийн
иргэн болгов.

140. Чингис хаан, нэгэн єдєр Бїри-бєх, Бэлгїтэй хоёрыг барилдуулъя гэв. Бїри-бєх Жїрхинд байсан
билээ. Бїри-бєх, урьд Бэлгїтэйг єрєєсєн гараар барьж, єрєєсєн хєлєєр ташиж унагаад хєдєлгєлгїй
дарж чадах бїлгээ. Бїри-бєх, улсын нэртэй бєх байсан. Энэ удаа Бїри-бєх Бэлгїтэй хоёрыг
барилдуулахад Бїри-бєх їл ялагдах хїн байтал унаж єгєв. Бэлгїтэй, Бїри-бєхийг арай гэж мєрлєн дарж
саарь бїс дээр гараад Чингис хааныг нїдээр хяламхийж харвал Чингис хаан хємхийгєє зуув. Бэлгїтэй
ухаан олж Бїри-бєхийг агдлан барьж, цээж бєгснєєс угзран татаж нуруугий нь хугалав. Бїри-бєх,
нуруугаа хугалуулаад єгїїлрїїн: "Бэлгїтэйд би їл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад
амиа алдав, би" гээд їхэв. Тїїний нурууг Бэлгїтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон
хєвїїний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бїлгээ. Тїїний хєвїїн Есїхэй баатар.
Гуравдугаар нь Хутугт Монхор, тїїний хєвїїн Бїри-бєх, Бїри-бєх барилдахдаа Бартан баатрын хєвїїдээс
илїї бєгєєд Бархагийн зоригт хєвїїдтэй нєхєрлєж явдаг бїлгээ. Улсын бєх Бїри ийнхїї Бэлгїтэйд
нуруугаа хугалуулж їхэв.

141. Тїїний хойно, тахиа жил (1201 дїгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргїїтэй хатагин
нар, Чирхитэй баатар тэргїїтэй салжиуд нар, Дєрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргїїтэй
дєрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргїїтэй татаар нар, Тїгэ маха тэргїїтэй ихирэсїїд, хонгирадын
Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоёг цагаан тэргїїтэй горлосууд, найманаас Хїчїгїд, Найманы Буйруг хан,
мэргэдийн Тогтоа бэхийн хєвїїд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун
орчан [Монголын А.то] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад
жажирдай овгийн Жамухыг хан єргємжлєхєєр хэлэлцэж, азарга гїїг алж андгайлан тангараглаад
тэндээс Эргїнэ мєрєн уруу нууж, Эргїнэд цутгах Хан мєрний шанаагийн Агуу нугад Жамухыг гїр хан
болгож єргємжлєв. Жамухыг гїр хан (бїгдийн хан) єргємжлєєд, Чингис хаан Ван хан хоёртой
байлдахаар мордъё гэлцэв. Ийнхїї байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хїн, Чингис хааныг Хїрэлх
гэдэг газар байхад хїрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан
сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хїрч ирэв.

142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоёр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж
Хэрлэн мєрєн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан
Сэнгїн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын тїрїїнд бас харуул
гаргаж Энэгэн Гїйлэтї гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Тїїний цаана Чихурху гэдэг газар нэгэн
суурин харуул тавив. Бидний манлай болж тэргїїлэн явсан Алтан, Хучар, Сэнгїн нар Утхия гэдэг газар
хїрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хїн давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр
мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгїй угтан явж, дайсны тэргїїтэй уулзаж, "Хэн
бэ?" гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найамны Буйруг хан,
мээргидийн Тогтоа бэхийн хєвїїн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дєрєв явж байна. Бидний манлай,
тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод їдэш болоход буцаж голд нийлэн
бууж хонов.

143. Тїїний маргааш хоёр этгээд Хїйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр
байлдаж байв. Мєн Буйруг хан, Худуга хоёр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх
ажээ. Тэр хоёр зад барьтал мєн їїсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагїй болоход
"Бидэнд тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ.

144. Найманы Буйруг хан, Алтайн євєр Улугтаг гэдэг газрыг зорин салж хєдєлжээ. Мэргидийн
Тогтоагийн хєвїїн Хуту, Сэлэнгийг зорин хєдєлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хїсэж Шисгисийг
зорин хєдєлжээ. Жамуха єєрєє хан єргємжилсєн иргэдийг дээрэмдээд Эргїнэ уруу буцаж хєдєлжээ.
Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргїнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зїг тайчуудын Аучу
баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хїрээд, улсаа дїрвїїлж хєдєлгєєд Аучу баатар, Ходун орчан нар
їлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хїлээж байжээ. Чингис хаан хїрээд тайчуудтай
байлдав. Зууралдан ихэд байлдсаар їдэш болоход мєн байлдсан газар хонов. Дїрэвсэн айлууд
байлдсан цэргїїдтэй хамт хїрээлж хонов.

145. Чингис хаан, тэр байлдаанд хїзїїний судсыг шархтаж цус тогтохгїй ядран зовж, нар шингэхэд мєн
байлдааны газар буув. Чингисийн бєглєрсєн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (єєр)
хїнийг итгэхгїй, єєрєє сахиж суусаар шєнє дїл болов. Цусыг ам дїїрэн балгаж асгасаар шєнє дїл
єнгєрвєл Чингис хааны ухаан сэргэж єгїїлрїїн: "Цус хатаж гїйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс
Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бїгдийг тайлж, гагцхїї дотууж (дотуур ємд)-тай чармаа нїцгэнээр
эсрэг дайсны дунд гїйн орж, цаана хїрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж
олсонгїй. Учир нь, дїрвэж яваа айлууд гїїгээ саалгїй тавьсан ажээ. Эсэг олдохгїй тул нэгэн их хєхїїртэй
таргийг авчраад Зэлмэ єєрєє бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.

Чингис хаан, гурвантаа амран ууж єгїїлрїїн: "Дотор минь саруул болов" гээд єндийж суутал, їїр цайж
гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Їїнийг
Чингис хаан їзэж єгїїлрїїн: "Энэ юу вэ? Хол асгахгїй яасан юм бэ?" гэв. Їїнд Зэлмэ єгїїлрїїн: "Чамайг
зовуурь байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан билээ.
Хэвэлд минь бас їлэмж оров" гэв. Чингис хаан бас єгїїлрїїн: "Намайг ийм болж хэвтэн байтал чи
яагаад нїцгэн гїйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш її?" гэвэл,
Зэлмэ єгїїлрїїн: "Би ингэж бодсон билээ. Нїцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би
танд орох дуртай билээ. Гэтэл манайхан їїнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цєм
тайлж, гагцхїї ємдийг тайлаагїй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний їгийг тэд
їнэмшиж надад хувцас єгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хїрч ирж чадах биш її? Би ингэж
бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нїд цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан
єгїїлрїїн: "Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хєнєєгдєж, Бурхан халдунд хоргодож,
гурвантаа нэгжїїлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бїхий цусыг амаар шимж
аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа єрж нїд їзсээр дайсны дотор орж ундаан авчирч
аминд минь оров. Энэ гурван ачийг чинь їїрд мартахгїй" гэж зарлиг болов.

146. Єдєр болоход їзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргїїд шєнєдєє бутран дутаажээ. Харин
хїрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нїїж їл чадах учраас хєдєлсєнгїй хоцорчээ. Дїрэвсэн улсыг
хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дїрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан
дээлтэй эм хїн "Тэмїжин, Тэмїжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан єєрєє
сонсож: "Ямар хїний эм ийнхїї уйлж байна?" гэж асуулгахаар хїн илгээв. Тэр хїн очиж асуувал тэр эм
єгїїлрїїн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргїїд барьж алах гэж байна.
Эрийг минь аварч аль гэж Тэмїжинийг дуудаж уйлав" гэв. Тэр хїн буцаж ирээд Чингис хаанд тїїний
їгийг єгїїлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий
нь манай цэргїїд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мєн
тэнд бууж хонов. Хадааныг урин ирїїлж дэргэдээ суулгав. Маргаашийн єдєр тайчуудын Тєдєгэгийн
харъяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хїрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард єгїїлрїїн:

"Хїзїїнд минь угласан


Хїнд модыг
Хєсєр хаясан
Заханд минь угласан
Заадас дєнгийг
Зайлуулж єгсєн
Эцэг мэт ачит
Эрхэм ах та
Ингэж юунд их хождож ирэв?"

гэв. Сорхон-шар єгїїлрїїн: "Би чамд дотроо гїн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл
тайчуудын ноёд миний хоцорсон эм, хєвїїд ба адуу малыг їнсээр хийсгэх нь магад тул би яарсангїй.
Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ їгийг сонсож, Чингис хаан: "Зєв" гэв.

147. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Хїйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан
дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хїзїїг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр
їгийг сонсож, Зэв єгїїлрїїн: "Уулан дээрээс харвасан хїн би билээ. Одоо хаан намайг

Алъя гэвэл ал
Алганы тєдий газрыг
Алаг болгож їмхийрэх
Алд бие байна.
Аваръя гэж санаад
Амий минь соёрхвол
Халд гэсэн газарт чинь
Харайж очоод би
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя.
Цээлийн усыг цалгитал
Цэгээн чулууг хагартал
Чин зоригийг гаргаж,
Чингис чамд тусалъя.
Хїр гэсэн газарт чинь
Хїрч очоод би
Хїр чулууг хэмхэлье
Хїний зїрхийг шанталъя!"

гэв. Чингис хаан єгїїлрїїн: "Дайсны хїн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бїлгээ. Гэтэл чи
дайсагнаж хорлосноо нуухгїй шударга хэлж байна. Ийм хїнтэй нєхєрлєж болно. Чиний Зургаадай
нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хїзїїг зэвээр харвасан тул Зэв гэж нэр єгье.
Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нєхєрлєсєн ёс ийм
билээ. (Чингис єєрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.)
151. Тїїний хойно Ван ханы дїї Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд
очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гїр
ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсїїчлэн явж, таван ямаа
шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гїсэїр нуурт хїрч ирвэл, урьд Есїхэй баатартай
анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сїхэхэй жэїн хоёрыг элч болгон угтуулж, бас
дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан єєрєє тосож аваад єлсєж турж ирэв гэж Ван ханд (харъяат
ардаас) гувчуур татаж єгєєд єєрийн хїрээнд агуулж тэжээв. Тэр євєл хамт нїїж Чингис хаан Хубахаяад
євєлжив.

152. Тэр цагт Ван ханы дїї ноёдын хэлэлцсэн нь:

"Энэ хан ах мань


Їр садан биднийг
Їнсээр хийсгэж болох
Їмхий санаа євєртєлсєн
Їл бїтэх хїн байна
Хайран ах дїїгээ
Хамран алж барав
Хар Хятадад бас
Хамгаалал гуйж шургав
Хамаг улсаа хайрлахгїй
Харгислаж зовоов.

Їїнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах ємсєж,
Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нїдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан
эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хєвїїнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай
ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод тїїний тэмээг хариулж явжээ. Тэндээс
Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Тїїний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын
Чуй мєрнєє хар Хятадын Гїр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд
газраар зайлж, таван ямаа шєрєглєн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шєрєглєн) сааж,
тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмїжинд ядаж ирвэл, Тэмїжин хєвїїн, гувчуур
татаж тїїнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад ємхий элэг євєртєлж явна" гэж хэлэлцэв.
Энэ хэлэлцсэн їгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: "Би энэ хуувь
ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгїй тул хамаг сонссоноо айлтгав" гэжээ. Тэр
їгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дїї ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дїї
Жаха хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дїї нараа Ван хан нэгэн гэрт оруулж
єгїїлрїїн: "Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж
бодов?" гээд нїїрт нь нулимж, гэрт байсан ард цємийг босгон нулимуулж, тэдний хїлгийг тавиулав.

153. Тэр євєл євєлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар,
тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмїргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз
тогтоож зарласан нь: "Дайсныг дарах цагт олзонд бїї саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм
хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хїрвэл анх довтолсон байрандаа
даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгїй хїнийг алтугай" гэж ийм засаг тогтоож зарлав.
Далан нэмїргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй
шилїгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар
нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар
Даридай гурвуул зєрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн їгэндээ хїрсэнгїй, тогтоосон
цаазыгдагасангїй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бїрнээ хураан
авахуулав.

154. Татаарыг сєнєєж, бїгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа
цуглуулж нэг гэрт ороод их зєвлєлдєєнийг хийв. Тэдний зєвлєсєн нь:

"Эрт цагаас нааш


Эцэг євгєдийг минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Їгїй хийж устгая.
Їлдсэн эхнэр хїїхдийг
Їїд бїрд хувааж
Їїрдийн боол болгоё"

гэж зєвлєлдєж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгїтэйгээс асууруун: "Та нар ямар їг
зєвлєлдєв?" гэвэл Бэлгїтэй єгїїлрїїн: "Та бїгдийг тэнхлэгийн цїїд хэмжиж, тїїнээс єндєр нуруутныг
цємийг хядахаар тогтов" гэв. Бэлгїтэйн энэ їгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо
бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргїїд маш хохиров. Бэхлэлтэд
цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хїн тутам "Дэр авч
їхье" гэж хутга ханцуйлж байсан тул тїїнээс бас манай цэргїїд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг
тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: "Бид ургаараа их зєвлєлдєєн хийснийг
Бэлгїтэй гаргаж хэлээд бидний цэргїїдэд маш их хохирлыг учруулав. Їїнээс хойш их эе зєвлєлдєєнд
Бэлгїтэйг бїї оруул. Зєвлєлдєєн хийж байхад, Бэлгїтэй, гаднах їйлийг захирч, хэрїїл ба хулгай худлын
заргыг шїїж байтугай. Зєвлєлдєєн тєгсєж, сархад уусны хойно Бэлгїтэй Даридай хоёр сая орж болно"
гэж зарлиг болов.

155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есїгэнийг Чингис хаан єєрийн хатан болгож авав. Есїгэн
хатан Чингис хааны єршєєлд орж єгїїлрїїн: "Хаан соёрхвол, намайг хїнд бодож асрах биз. Миний эгч
Есїй надаас дээр, хан хїнд зохиолдох гоо бїлгээ. Гагцхїї саяын будлианд хааш одсоныг мэдэхгїй"
гэвэл Чингис хаан єгїїлрїїн: "Эгч чинь їнэхээр чамаас гоо бол тїїнийг эрїїлье. Эгчээ ирвэл чи зайлж
сууриа єгєх її?" гэв. Есїгэн хатан єгїїлрїїн: "Хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ
даруй зайлъя" гэв. Энэ їгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрїїлбэл Есїй хатан, єєрийн хїргэнтэй хат ойд
дутааж явахыг бидний цэргїїд їзэж Есїй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есїгэн хатан, эгчээ
їзээд хэлсэн їгэндээ хїрч босоод суусан сууриндаа суулгаж, єєрєє доод этгээд (доод тал)-д суув.
Есїгэн хатны хэлсэнтэй адил, Есїй хатан їнэхээр гоо тул Чингис хаан анхааран єршєєж, хатдын зэрэгт
суулгав.

156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн єдєр Чингис хаан, гэрийн гадна Есїй хатан, Есїгэн хатан
хоёрын дунд сууж унд ууж байтал, Есїй хатан ихэд санаа алдав. Їїнд Чингис хаан дотроо сэжиг авч,
Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирїїлээд єгїїлрїїн: "Та хоёр энд чуулсан бїх ардыг аймаг аймгаар нь
болго. Бус аймгийн хїнийг єєрийн аймагт бїї їлдээгтїн" гэж зарлиг болов. Тэгээд бїх ардыг аймаг
аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггїй їлджээ. "Чи юун хїн бэ?" гэж асуувал, тэр хїн єгїїлрїїн:
"Татаарын Их-Чэрэнгийн охин Есїйг авсан хїргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бїлгээ.
Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгїй биз гэж санаж явлаа" гэв. Энэ
їгийг Чингис хаанд мэдїїлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хїн хорт сэтгэл євєрлєж ганцаар тэнэсээр
одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш її. Юунаас буцна.
Нїднээс далд болго" гэсэнд тїїнийг даруй алав.

157. Мєн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор
мордож, Тогтоа бэхийг Баргуужин тєхїмийн зїг їлдэн хєєж, Тогтоагийн их хєвїїн Тєгс бэхийг алж,
Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хєвїїний нь харъяат
иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс єгєв.

158. Тїїний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хїчїгїдийн Буйруг хантай байлдахаар морилж,
Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хїрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хєдлєв. Чингис хаан
Ван хан хоёр Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Їрїнгї гол уруу хєєж
явав. Гэтэл, тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хєєгдєж уул
єєд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Їрїнгї гол уруу хєєн оруулж, Хишилбаши нуурт
гїйцэж тїїнийг тэнд сєнєєв.

159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хїгсэї сабраг баатар, Байдраг голын
билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мєн байлдахаар
цэргээ засаж иртэл, нэгэнт їдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шєнийн цаг
Ван хаан, буусан газартаа гал тїлж орхиод, Хар сїїл голыг єгсєн хєдєлжээ.

160. Тэр шєнє Жамуха, Ван хантай хамт хєдєлж яваад Ван ханд єгїїлрїїн: "Тэмїжинд хэдийнээс
наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хєдлєв.
Хан! Хан! Би бол
Хамаагїй хол нисэхгїй
Хайргуна шувуу мэт
Хамт нэг газар байна.
Харин миний анд Тэмїжин бол
Харьж нисэх шувуу мэт
Хааш яаш урван єднє.
Хан чамаас одоо салж
Харь найманд очих гэж
Харсаар зориуд хоцров"

гэвэл, Жамухын їгийг сонсож, Убчигдайн Хїрэн баатар єгїїлрїїн: "Чи юун дэмий зусардаж, шударга ах
дїїгээ ховлон хачилж байна вэ?" гэв.

161. Чингис хаан, тэр шєнє тэнд хоноод маргааш єглєє байлдах гэж босвол Ван ханы буусан газар
хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хєдєлж,
Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгїй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар
хоёр, найманууд ямар тєвєг учруулсныг мэдсэн боловч, їїнийг нэг ч хїнд хэлсэнгїй.

162. Найманы Хїгсэї Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгїмийн эм, хєвїїд ба эд хєрєнгє,
албат ардыг цєм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтї амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим
албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту
Чулуун хоёр хєвїїн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хєдлєєд эцэгтээ
нийлэн очив.

163. Ван хан, найманы Хїгсэї сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлїїлсэн нь:
"Найманд эд хєрєнгє ба эм, хєвїїдээ булаагдав, би. Хєвїїн чамаас дєрвєн хїлэг баатраа ирїїлэхийг
гуйя. Миний албат иргэн ба эд хєрєнгийг аварч єгнє її" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи,
Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дєрвєн хїлэг баатрыг
ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгїм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж
баригдахад хїрч байтал, Чингисийн дєрвєн хїлэг очиж тїїнийг авраад албат хєрєнгє ба эм, хєвїїд
бїгдийг аварч єгєв. Тэр цагт Ван хан єгїїлрїїн: "Урьд Тэмїжиний сайн эцэг Есїхэй баатар миний
бутарсан улсыг аварч цуглуулж єгсєн билээ. Одоо хєвїїн Тэмїжин бас дєрвєн хїлэг баатраа явуулж,
миний алдагдсан улсыг аварч олж єгєв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтїгэй" гэв.

164. Бас Ван хан єгїїлрїїн:

"Анд Есїхэй баатар минь


Алдагдан барсан улсы минь
Аварч цуглуулж єгсєн билээ.
Тїїний ууган хєвїїн
Тэмїжин Чингис хаан
Тэнэж бутарсан улсы минь
Тэтгэж хурааж єгєв.
Энэ эцэг хєвїїн хоёр эл улсы минь тэтгэж
Хэний тєлєє зїтгэж
Юуны тєлєє зовж байгаа билээ?
Єтєлсєн євгєн би
Єндєр уулыг тїшиж
Євс хагдыг дэрлэж
Єєд болж одвол
Єнєр олон улсы минь
Євлєн хэн эзлэх вэ?
Хан Тоорил би
Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол
Хамаг хураасан улсы минь
Харж хамгаалж байх хїн
Хаана хэн байх билээ?
Эзэн Тоорил би
Эсгий гэрээс холдож
Энгэр гэрт очвол
Энхрийлж хураасан улсы минь
Эзэлж хэн захирах билээ?
Тєрсєн дїї нар байвч
Тєр барьж чадахгїй
Тєв сайн авиргїй
Тївэг ихтэй хїн бий.

Ганц хєвїїн Сэнгїм байвч, тїїнд хань болох хїнгїй тул Тэмїжинийг Сэнгїмийн ах болгож, хоёр хєвїїнтэй
болоод сэтгэл амар сууя" гэв. Тэгээд Чингис хаан Ван хоёр хоёр, Туул голын хар шугуйд нийлж эцэг
хєвїїн болж ёслов. Эрт єдєр Есїхэй баатартай Ван хан анд бололцсон тул Ван ханыг эцэг мэт їзэж,
ийнхїї эцэг хєвїїн бололцсон билээ, Энэ тухай хэлэлцсэн їг нь:

"Харь дайсантай тулахад


Хамт нийлж байлдъя
Хадны гєрєєсийг авлахад
Хавсарч нийлж явъя" гэв.

Бас, Чингис Ван хан хоёр хэлэв:

"Хорт могойн хэл


Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя.
Араат могойн шїд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Атаат сэтгэл тєрєлгїй
Ам хэлээрээ уулзан ярьж
Аливаа учрыг олж байя"

гэж бат їгээ барилдаж, амраглан явав.

165. Тїїний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зїчид Сэнгїмийн дїї Чаур
бэхийг гуйж, бас Сэнгїмийн хєвїїн Тусахад єєрийн Хожин бэхийг арилжин єгье гэж гуйвал, Сэнгїм биеэ
ихэмсэглэн сэтгэж єгїїлрїїн: "Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно.
Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно" гэж ихэмсэглэн, биднийг доромжлон
хэлж, Чаур бэх дїїгээ єгєхийг зєвшєєрсєнгїй. Їїнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгїм хоёрт
дургїй болжээ.

166. Тэгж дургїй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар
хятадын євєгжин ноёхон, Сїбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар эелдэн нийлэлдэж нїїгээд Жэжээр
єндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгїмтэй уулзаад, Жамуха ховлон єгїїлрїїн: "Миний анд
Тэмїжин, найманы Даян ханд элч илгээж їргэлж харилцаатай байдаг билээ.

Тэр,
Ам хэлэндээ
Аав хєвїїн гэдэг боловч
Авир санаа нь
Адвиш єєр бишїї
Тїїнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар Тэмїжинтэй байлдахаар
мордвол би хажуунаас оролцъё" гэжээ. Алтан Хучар хоёр єгїїлрїїн: Бид:

Єэлїн эхийн єнчин хєвїїдийн


Ахы нь алж
Дїїгий нь дїїжилж
єгье" гэжээ. Хар хятадын Євєгжин ноёхон єгїїлрїїн:

"Гары нь барьж
Хєлий нь хїлж
єгье" гэжээ. Тоорил єгїїлрїїн: "Арга сївэгчилж Тэмїжиний улсыг булааж авъя. Улсаа автвал тэр яах ч
аргагїй болно" гэжээ. Хачиун бэхи єгїїлрїїн: "Нялха-Сэнгїм хєвїїн чамайг сэтгэж, чиний тєлєє уртын
їзїїрт, гїний ёроолд хїрэхээс буцахгїй" гэжээ.

167. Эдгээр їгийг Нялха-Сэнгїм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хїнээр хэлж илгээв. Энэ їгийг Ван
хан сонсоод єгїїлрїїн: "Тэмїжин хєвгїїнд тийм муу сэтгэж яаж болно? Бид, Тэмїжин хєвїїнээр тулгуур
болгож байгаа атал, тїїнд муу санавал тэнгэр биднийг таалахгїй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа
хїн билээ. Тэр дэмий зєв бурууг хэлж байна" гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгїмийн хэлїїлсэн нь:
"Амьд хїн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггїй билээ?" гэж дахин хїн явуулж хэлїїлж
ядаад эцэст нь єєрийн биеэр ирж эцэгтээ єгїїлрїїн: "Одоо чамайг амьд байхад биднийг тэр
тоомсорлохгїй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-
Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зїдэж байгуулсан тєрий чинь бидэнд мэдїїлэхгїй болуузай"
гэжээ. Ван хан єгїїлрїїн: "Їр хєвїїнээ яаж хєнєєх вэ? Їнэхээр тулгуур болж байгаа тїїнд муу сэтгэвэл,
тэнгэр биднийг їл таалах болно" гэвэл, хєвїїн Нялха-Сэнгїм уурлаж їїд хаян гарав. Жич, Ван хан, хєвїїн
Сэнгїмийг хайрлаж урьж ирїїлээд єгїїлрїїн: "Тэнгэрт їл таалагдахаас айж хєвїїнээ яаж хєнєєх вэ? гэсэн
билээ. Та нар чадах бол юу їйлдэхээ єєрсдєє мэдтїгэй" гэжээ.

168. Тэндээс Сэнгїм єгїїлрїїн: "Мєнєєхєн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билээ. Одоо "Багалзуур
ид" гэж єдєр болзож ирїїлээд тїїнийг барьж авъя" гэв. ("Багалзуур идэх" гэх нь хонины багалзуур
махыг ид гэсэн їг биз. Залуу эр эм гэрлэсэн єдрєєс эхлэн гурван хоног хонины хїзїї багалзуурыг
хувааж идэх заншил Монгол газар одоо ч хїртэл байна. Хїзїї багалзуурын яс маш бат хэлхээтэй
байдаг тул їїгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул "Багалзуур ид" гэх нь эр эм болох
хурим хийе гэсэн їг биз). Тэгж хэлэлцэж тогтоод "Чаур бэхийг єгье. Багалзуур идэхээр ирэгтїн" гэж
Чингист хїн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хїн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг
эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг єгїїлрїїн: "Мєнєєхєн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж
єгсєнгїй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгїй
байсан хїмїїс, гэнэт яагаад Чаур бэхийг єгєх болов? Їїнд сэжигтэй явдал байна. Хєвїїн чи болгоомжлох
хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж,
энэ хэргийг хойш тавивал ямар?" гэсэнд Чингис хаан, тїїний їгийг авч єєрєє очсонгїй, Бухатай,
Хиратай хоёрыг "Багалзуур ид" гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай
Хиратай хоёрыг очмогц, Сэнгїм нар "Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч баръя" гэв.

169. Тийнхїї барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дїї Их-Чэрэн гэртээ ирж єгїїлрїїн: "Маргааш єглєє
Тэмїжинийг барихаар шийдэв. Энэ їгийг хїргэсэн хїнд Тэмїжин юугаа ч хайрлахгїй єгєх биз" гэвэл,
тїїний эм Алахчит єгїїлрїїн: "Чиний энэ дэлэм їг, алд хэл чинь юун болно? Хїн сонсож їнэмшїїзэй" гэв.
Энэ їгийг сїї хїргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьц ирээд нєхєр адууч
Хишилигт Чэрэнгийн їгийг хэлбэл, Хишилиг єгїїлрїїн: "Би бас очиж учрыг мэдье" гэж Чэрэнгийн гэрт
очвол Чэрэгийн хєвїїн Нарийн-гэгээн, гадна сууж сумаа зїлгэж байна. Нарийн-гэгээн єгїїлрїїн:
"Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай" гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас
адууч Хишилигт єгїїлрїїн: "Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод
єглєє эрт мордоно" гэжээ. Хишилиг ирж Бадайд єгїїлрїїн: "Тугаар (сая)-ын чинь хэлсэн їнэн болов.
Одоо бид хоёр, Тэмїжинд хэл хїргэе" гэж їг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг
барьж, их гэрийн гадна уяад мєн їдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ тїлж чанаад
мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шєнєдєє Чингис хаанд давхиж
ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн єгїїлсэн їг ба тїїний хєвїїн Нарийн-
гэгээний сумаа зїлгэж бэлдэж байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж
уя гэсэн бїх їгийг Чингис хаанд хэлж єгєв. Бас Бадай Хишилиг хоёр єгїїлрїїн: "Чингис хаан соёрхвол,
бидний їгэнд эргэлзэх явдалгїй. Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж тогтсон нь магадтай їнэн" гэв.
ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ

170. Тїїнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын їгийг итгэж, мєн шєнє шадар байсан итгэлт
нєхдєд мэдэгдээд, юм хїмээ орхиж, хєнгєвчлєн мордов. Мау єндрийн хярд гарч явахад хойноо
урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн єдєр наран хэлбийхэд
Хархалзан элээт хїрч їдлэн буув. Тэнд їдэлж байтал, Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан
бэлчээрт агтаа адуулж яваад Мау єндрийн єврєєр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг
їзэж, агтаа яаравчлан хєєж ирсэнд ажиглан харвал, їнээр Мау єндрийн єврєєр Улаан Бургад гэдэг
газарт тоос гарч байна. чингис хаан, тэр тоосыг їзэж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж
ачаалан хєдлєв. Хэрэв тэр тоосыг урьдаас їзээгїй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай
Жамуха ирж явсан ажээ. Ван хан, Жамухаас асууруун: "Тэмїжин хєвїїнд бидэнтэй байлдаж чадмаар
ямар хїмїїс байна?" гэвэл, Жамуха єгїїлрїїн: "Урууд, мангууд нар тїїнийг дагаж байгаа. Бодвол тэд
байлдах биз.

Тойрч ирээд
Довтлон буудан
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэргэжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зїйтэй" гэжээ.

Тэр їгийг сонсоод Ван хан єгїїлрїїн: "Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жїрхиний
баатруудыг оруулъя. Тїїний хойноос тїмэн тїбэгэний Ачиг-Ширїнг оруулъя. Тїїний хойноос Олан
дунгайдын баатруудыг оруулъя. Тїїний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан
Хориширэмїн тайж довтолтугай. Тїїний хойноос бидний их гол хїчин оръё" гэв. Бас ван хан єгїїлрїїн:
"Жамуха дїї чи бидний бїх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха, олноос онцгой гарч нєхдєдєє
єгїїлрїїн: "Ван хан, бїх цэргээ намайг захир гэж байна. Би Тэмїжин андтай байлдан ядаж байхад
намайг харин цэргээ захир гэнэ. Їзвэл, Ван хан, надаас хэтрэхгїй дорой бєгєєд тїр нєхєрлєх хїн байна.
Тэмїжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хїн
явуулж хэлїїлсэн нь: "Ван хан, надаас асуув. "Тэмїжин хєвїїнд бидэнтэй байлдах ямар хїн бий?" гэж
асуувал, би: "Уруул Мангуд тэргїїтэй хэцїї баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жїрхиний баатруудыг
манлай болгож томилов. Тїїний хойноос Тїмэн Тїбэгэний Ачиг-Ширїнг томилов. [Тїїний хойноос] Олан
дунгайдыг томилов. Тїїний хойноос Ван ханы мяган торгон цэргийн ноён Хориширэмїн тайжийг
томилов. Тїїний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дїї,
эдгээр бїх цэргийг захир" гэж надад итгэж хэлнэ. Їїнээс їзвэл, [энэ Ван хан] хялбархан нєхєр ажээ.
Цэргїїдээ єєрєє захирч їл чадна. Би Тэмїжин андтай урьд байлдахад давдаггїй билээ. Гэтэл Ван хан,
надаас дорой хїн байна. [Иймийн тул] Анд чи бїї ай. Хатууж" гэж илгэжээ.

171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан єгїлрїїн: "Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг
манлай болгож явуулъя" гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн єгїїлрїїн:
"Тэмїжин андын ємнєєс би байлдъя. Миний хойно хоцорсон єнчин хєвїїдийг асрахыг Тэмїжин анд
мэдтїгэй" гэв. Жордийг асрахыг Тэмїжин анд мэдтїгэй" гэв. Жорчидай єгїїлрїїн: "Чингис хааны ємнєєс
бид урууд, мангуд манлайлан хатгалдъя" гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд
[цэрэг]-аа жагсааж, Чингис хааны ємнє мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жїрхинээр толгойлуулсан
дайсан хїрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жїрхинийг дарав. Гэтэл бас Тїмэн
тїбэгэний Ачиг-Ширїн довтолж ирэв. Ачиг-Ширїн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос
унагав. Їїнийг їзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай урууд цэргээ удирдан
байлдаж, Тїмэн тїбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгуйд эсэргїїцэн довтлов. Жорчидай бас
дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмїн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас
Жорчидай, Хориширэмїн тайжийг мохоож дарахад Сэнгїм, Ван хан эцгээс зєвшєєрєл авалгїй
эсэргїїцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгїмийг шархтаж унахад хэрэйд бїгдээр тїїн
дээр цуглаж очив. Тэднийг ийнхїї дарж шингэх наран, уул ташиж байхад манай цэрэг эргэж шархтсан
Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мєн їдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас
хєдлєн зайлж хонов.
172. Тэнд хоноод маргааш їїр цаймагц, (хїмїїсээ) бїртгэвэл Єгэдэй, Борохул, Боорчи гурав їгїй ажээ.
Чингис хаан єгїїлрїїн: "Єгэдэйтэй итгэлт нєхєр Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, їхэвч тэр
хоёр тїїнээс хагацахгїй" гэв. Манай цэргїїд шєнє морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан
халдаж ирвэл байлдъя" гэж цэргээ бэлхэн байлгав. Єдєр гэгээн болоход хойноос нэг хїн хїрч ирэв.
Їзвэл Боорчи ажээ. Чингис хаан, євчїїгээ дэлдэж: "Мєнх тэнгэр мэдтїгэй" гээд Боорчийг дуудаж
асуувал, тэр єгїїлрїїн: "Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гїйж явтал хэрэйдїїд
Сэнгїмийн дээр цуглаж байх чєлєєгєєр ачаагаа хєглїїлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж
янгирцаг дээр нь унаад би єєрийн цэргийн мєрийг мєшгєн явсаар хїрч ирэв" гэв.

173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хїн айсуй харагдав. Їзвэл, нэгэн хїн мэт байтал, дор нь
хїний хєл мэт юм унжилзаж байна. Хїрч ирэхэд їзвэл, Єгэдэйн хойно Борохул сундалж (Єгэдэйг
Борохул, эмээл дээрээ дїїрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Єгэдэйн хїзїї
суманд шархтсан тул Борохул, тїїний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нєжийг завжаар
цувируулж ирэв. Чингис хаан їзээд нїднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал тїлїїлээд
шархыг хайрч, Єгэдэйд унд єгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хїлээж байв. Борохул єгїїлрїїн:
"Мау єндрийн єврєєр Улаан Бургадын зїг цааш дайсны тоос суунаглаж далд оров" гэвэл Борохулын
тэр їгийг сонсоод: "Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхїї
дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье" гэж хєдлєв. Тэндээс хєдлєєд Улхуй шилїгэлжид [гэдэг
голыг] чиглэн явж Далан нэмїргэ хїрэв.

174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хєвїїдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд
Ван ханы їг гэж єгїїлрїїн: "Ван хан, хєвїїн Сэнгїмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь
ирж хэлсэн нь:

"Хєндлєний хїнийг
Хєнєєх гээд
Хєєрхий биеэ
Хєсєрдїїлэв, чи
Хажуугийн хїнийг
Халдах гээд
Хацар энгэсгээ
Хатгуулав, чи
Хайрт хєвїїний
Хатгагдсаны тєлєє
Харь дайсныг
Халдан довтолъё"

гэвэл, Ачиг-Ширїн єгїїлрїїн:

"Эзэн хан минь


Эрхбиш болоомжилж айлд
[Эзэн хан тэргїїлэн
Энгийн харц бїгдээр]
Эс заяасан хєвїїний
Эрэл мєрєєдєл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бєлгєє
Энэ залбирал бїтэж
Эхээс тєрсєн заяасан
Эрхэм хєвїїн Сэнгїмийг
Энхрийлэн асарч сувилъя

Монгол (Мєн гол)-ын олонх, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмїжинийг дагаж
гарсан монголчууд хаана холдох вэ? Морин унаатан, модон нємєртєн болов тэд (хїн бїр дєнгєж ганц
морьтой бєгєєд гэргїй учраас модны нємєрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эх ирвэл бид очиж,
морины хомоол мэт хормойлж авч ирье" гэв. Ачиг-Ширїний энэ їгэнд Ван хан єгїїлрїїн: "За, тийм бол
хєвїїн эндэх болуузай. Хєвїїнийг асран сувил" гээд байлдааны газраас буцаж харив" гэв.

175. Чингис хаан, тэрхїї Далан нэмїргээс Халх [гол] уруу хєдєлж явах зуур цэргээ бїртгэж їзвэл, хоёр
мянган зургаан зуун хїн байна. Їїнээс нэгэн мянган гурван зуун хїнийг Чингис хаан авч Халх голын
єрнєд этгээдээр нїїв. Нєгєє нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод
этгээдээр нїїв. Тэгж нїїж явах замдаа хїнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгїй байтал,
Чингис хааны ятгасан їгийг їл сонсон, гєрєєсєнд довтолж яваад шарх їгдэрч наснаас нєгчив. Тїїнийг
ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.

176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад
нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан єгїїлрїїн: "Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хїртэл
зээгийн зїсээр, охины єнгєєр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз.
Хэрэв эсэргїїцвэл байлдаж эзлэгтїн" гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл,
хонгирад нар тїїнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хєндсєнгїй.

177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нїїж Тїнхэлэг горхины зїїн этгээдэд хїрч буугаад Архай
Хасар, Сїхэхэй Жэїн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлїїлсэн нь: "Бид Тїнхэлэг горхины зїїн
этгээдэд буув. Энд євс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж
єгїїлтїгэй: "Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хєвїїд, муу бэрїїд биднийг амар
унтуулахгїй юунд айлгаж байна?

Сандайлж суух орыг минь


Салбагнуулан тїлхэж
Савсан гарах утаагий минь
Сацруулан хийсгэж
Санамсаргїй муу хєвїїнээ юунд
Сандруулан хєнєєв, чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хїний
Халтай муу їгэнд
Хатгагдан юунд оров?
Хєвїїн миний тухай
Хєндлєнгийн муу хїн
Хєвсєргєн їгийг хэлж
Хєнєєн салгаж байна.

Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу
гэж хэлэлцсэн билээ?

Хорт могойн хэл


Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя

гэж хэлэлцсэнгїй билїї? Одоо эцэг минь чи хоёр нїїрээр уулзаж хэлэлцэлгїй юунд хєнєєж эхлэв?

Араат могойн шїд


Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя

гэж хэлэлцсэнгїй билїї? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгїй, ангижран юунд салав? Хан
эцэг минь! Би цєєн боловч олноос дутахгїй, муу боловч сайнаас дордохгїй [чамд нєхєр тїшиг болж
байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, їхэр тїїнийг чирч чадахгїй. Тэр мэт нэгэн арал
чинь би биш билїї? Хоёр хїрдтэй тэрэгний нэгэн хїрд эвдэрвэл явж чадахгїй. Тэр мэт нэгэн хїрд чинь
би биш билїї? Эрт єдєр Хурчахус буйруг хан эцгийн дєчин хєвїїний эх гэж чи хан болсон билээ. Чи хан
болоод, Тай-Тємєр тайж, Буха-Тємєр хоёр дїїгээ алав. Би чиний дїї Эрх-хар алагдахаас айж дутаан,
найманы Инанча Билгэ ханд очиж амь хоргодов. Дїї нараа алав гэж Гїр хан авга чинь чамтай
байлдахаар ирэхэд чи зуун хїн авч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар
шургав, чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур їжин охиноо бялдуулчлан єгч, Хараун-хавчлаас гараад
Есїхэй хан эцэгт минь ирж: "Авга Гїр хаанаас улсыг минь аварч єг" гэж гуйсанд, Есїхэй хан эцэг минь,
чиний улсыг аварч єгєхийн тулд тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж,
Гурван Тэл гэдэг газар байгаа Гїр ханыг [дарж тїїнийг дєнгєж] хорь гучин хїний хамт Хашин (тангуд)
оронд дутаалгаж, чиний улсыг аварч єгсєн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд Есїхэй хэн
эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь "Энэ хїргэсэн тусыг чинь ургийн ураг
хїртэл [мартахгїй] ачийг хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтїгэй" гэж биширч хэлсэн билээ. Тїїний
хойно [чиний дїї] Эрх-хар, найманы Инанча Билгэ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд
чи улсаа орхиж, цєєн хїнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гїр ханыг Сартаулын нутаг Чїй мєрєнд
байхад хїрч очоод тэнд нэгэн жил бололгїй бас Гїр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж,
таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хїрч ирэв, чи.
Есїхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарж явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сїхэхэй
хоёрыг элч болгож угтуулсан ба би єєрєє Хэрлэн мєрний Бїрги эргээс угтан мордож, Гїсэїр нуурт бид
золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж єгсєн ба урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор
Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хєвїїн бололцсон биш билїї? Тэгээд тэр євєл чамайг бид хїрээн
дотроо оруулж тэжээв. Тэр євєл євєлжиж зун єнгєрєєд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар
мордож, Хадиглиг нурууны Муруч сїїл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин тєхїмийн зїг
хєєж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хїнс тариа хїртэл цємийг авч энэ бїгдийг би хан эцэг
чамд єгсєн билээ.

Єлсєх єдєрт чинь


Єршєєж тэжээсэн би.
Єнчрєх сард чинь
Ємєглєж тэтгэсэн би

Бас бид Хїчїгїдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хєєж, Їрїнгї
гол хїргэж, Хишилбаши нуурт тїїнийг барьж сєнєєв. Тэндээс харьж ирэхэд найманы Хїгсэї сабраг
баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мєн
байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт їдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хан
эцэг минь, чи буусан газраа олон гал тїлж орхиод мєн шєнє Хар сїїл голыг єгсєн хєдлєв.

Бид маргааш єглєє нь їзвэл, чи буусан газраа їгїй болсон тул "Биднийг энэ орхисон гал мэт хаясан
ажээ" гэж бид хєдєлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг
Хїгсэї сабраг баатар нэхэж очоод Сэнгїмийн эм хєвїїд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, хан
эцэг чамайг Тэлээтї амсар гэдэг газар байх їед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг
булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хєвїїн Худу Чулуун хоёр, тэр завшааныг
тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин тєхїмийн зїг дутаан хєдлєв. Тэр цагт чи:
"Найманы Хїгсэї сабрагт эд хєрєнгє албат иргэдээ булаагдав. Хєвїїн минь дєрвєн хїлэг баатраа
явуулж тусална уу"гэж гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгїй, даруй Боорчи, Мухулай, Борохул,
Чулуун дєрвєн хїлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дєрвєн хїлэг баатар очихын урьд
Улаан хус гэдэг газар Сэнгїм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хїрч байтал
миний дєрвєн хїлэг баатар хїрэлцэн очиж Сэнгїмийг авраад албат хєрєнгє ба эм, хєвїїд сэлтийг аварч
єгєв. Тэр цагт хан эцэг чи биширч єгїїлрїїн: "Хєвїїн Тэмїжин дєрвєн хїлэг баатраа явуулж, миний
алдагдан барсан улсыг аварч єгєв" гэж хэлсэн билээ. Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж,
чиний хилэнг хїргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итїргэн хоёр элчийг томилон
ирїїлж хэлтїгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хїнийг илгээвч болно" гэж илгээв.

178. Ван хан энэ їгийг сонсоод єгїїлрїїн:

"Ай халаг.
Сайн хєвїїнээсээ салж
Сайхан тєрєє гутаав, би.
Эрхэм хєвїїнээс хагацаж
Эвдрэх їйлийг хийв, би"

гэж гэмшиж єгїїлрїїн: "Одоо хєвїїн (Тэмїжин)-ээ їзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгая"гэж андгайлж,
чигчий хурууныхаа єндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад єчїїхэн саванд хийж "Хєвїїнд минь
єг" гэж илгээв

179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлїїлсэн нь: "Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав,
чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хэн эцгийн хєх хундагаар (айраг) уух бїлгээ. Ямагт би урьд босож
уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хан эцгийн хєх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи
хэдийхэн хороох вэ" гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой)
Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлїїлсэн нь: "Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв її? Мэхлэн
урвах гэв її? Хучар чамайг Нэгїн тайжийн хєвїїн тул "Чи хан бол" гэж бидний хэлэхэд чи хан эс болов.
Алтан чиний эцэг Хотала хан, бид бїхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан
бол гэвэл, чи бас зєвшєєрсєнгїй.

Бартан баатрын хєвїїдээс ахмад їеийн хїмїїс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр
хоёр бас зєвшєєрсєнгїй]. Та нарын алин нь ч хан болохгїй тул би та нарт хан єргємжлєгдєєд захирч
явав. Таныг хан болсон бол би

Єрсєх дайн болоход


Ємнє нь уулгалан яваад
Єндєр хєх тэнгэрийн
Єршєєл ивээлд орж
Єстєн дайсныг дарвал
Єнгєтэй сайн охидыг авчирч
Єєдтэй сайн морьдыг олзолж
Єндєр эзэн тандаа барих бїлгээ.
Ойн гэрээсийг авлах цагт
Ойртуулж шахаж єгєх билээ.
Хадын гєрєєсийг авлах цагт
Хавьтуулж шахаж єгєх билээ
Гууны гєрєєсийг авлах цагт
Гуяыг нийлтэл шахаж єгєх билээ
Хээрийн гєрєєсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж єгєх билээ.

Одоо та нар хан эцэгт минь їнэнчээр нєхєрлєж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин
урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн єгсєн цол. Энэ тухай 134
дїгээр зїйлд їз)-ийн садан энэ ажээ гэж бїї хэлїїлэгтїн. Гурван мєрний эхэнд бусдыг бїї нутаглуултугай"
гэж илгээв.

180. Бас Чингис хаан, Тоорил дїїдээ єгїїл гэж єгїїлрїїн: "Чамайг дїї гэсний учир нь урьд нэгэн цагт
Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын
хєвїїн Сїбэхэй боол бїлгээ. Сїбэхэй боолын хєвїїн Хєхєчї-хирсаан. Хєхєчї-хирсааны хєвїїн Ехэй-
хонтагар бїлгээ. Ехэй-хонтагарын хєвїїн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан
явна? Миний улсын Алтан Хучар хоёр хэнд ч мэдїїлэхгїй нь лавтай биз. Иймийн тул чамайг дїї гэж
нэрийднэ.

Элэнцийн їеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх їг минь
Энэ байна.
Хуланцынїеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггїй хэлэх їг минь
Энэ байна"

гэж илгээв.

181. Бас Чингис хаан, Сэнгїм андад єгїїл гэж єгїїлрїїн: "Би эцгийн дээлтэй тєрсєн хєвїїн ажээ. Чи нїцгэн
тєрсєн хєвїїн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, їїнд Сэнгїм чи атаархан завсардуулж
намайг хєєлгєв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнїїлэхгїй, зїрхийг зїдїїлэхгїй, єглєє їдэш орж гарч
санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа їл тавин, хан эцгийг амьд байтал, хан болох
гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгїм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад
илгээ"гэж явуулав. Бас єгїїлрїїн: "Надад хан эцэг, Сэнгїм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширїн,
Хачиун тус бїр хоёр хїнийг элч болгож ирїїлнэ її" гэж Архай Хасар, Сїхэхэй жэїн хоёрт энэ їгсийг
цээжлїїлж илгээв. Энэ їгийг сонсоод Сэнгїм єгїїлрїїн: "Саяхан миний эцгийг хядагч євгєн гэж харааж
байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бєєгийн сартаул хонины
сїїлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр
магтах болов. Энэ їгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн їг байна. Їїнд ямар ч эргэлзэх зїйлгїй. Билгэ
бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун" гэв. Тэндээс Архай Хасар буцаж
харьсан ба Сїхэхэй жэїний эм хєвїїд, Ван ханы хїрээнд байсан тул буцахаас зїрх халширч тэнд
хоцров. Архай хїрч ирээд тэдний їгсийг Чингис хаанд єгїїлэв.

182. Тэндээс Чингис хаан нїїж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоосцагаан ирж
уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд
Эргїнэ мєрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан
гэдэг хїн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан тїїнтэй
уулзав.

183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар єєрийн эм ба Егї Есїнхэй Туху гурван хєвїїнээ
Ван ханытэнд орхиж, єєрєє хэдэн нєхєдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж
олж чадсангїй шир шєрмєс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлэв.

Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зєвлєлдєж, Жауридайн
Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын їг гэж хэл гэж єгїїлрїїн:

"Хасар би танаас салж


Хан ахаа санаж
Хайн эрэвч
Харагдах бараагїй
Хайлан уйлавч
Сонстох чимээгїй
Хаана одсоныг мэдэхгїй
Од харан хонож
Орвон дэрлэн унтаж
(Гэргїй хонож
Дэргїй унтаж) байна.

Миний эм хєвїїд, хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжтэй хїнийг илгээвэл би хан эцэгт одох билээ"
гэж хэлтгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт єгїїлрїїн: "Та нарыг явмагц, бид хєдєлж Хэрлэний
Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтїн" гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг
явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргїїн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр
хотлоор нїїж Хэрлэний Аргал хохид ирж буув.

184. Халиудар Чахурхан хоёр, Ванханд хїрч, Хасарын їг гэж дээрх їгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан
тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрынїгийг сонсоод Ванхан єгїїлрїїн:
Тийм бол Хасар иртїгэй. Итгэмжит хїнд Итїргэнийг илгээе" гэж явуулав. Тэрхїї Итїргэн, Халиудар
Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хїрч ирээд их бараа (олон хїн, мал)-г їзэж
Итїргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж гїйцэвч барьж
чадахгїй, ємнє хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул хойноос арай гэж сум хїрэлцэх газар
ирж, Итїргэний алтан эмээлт хар морины гуяны угийгхойш унатал харважээ. Тэгээд Итїргэнийг
Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итїргэнээс їг асуусангїй. "Хасарт
авч оч" гэв. Хасарт авч очвол Хасар, Итїргэнтэй їг хэлэлцсэнгїй дор нь цавчиж орхив.

185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд єгїїлрїїн: "Ван хан болгоомж ажиггїй, алтан тэрэм босгоод
хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шєнє дїлд бїчин дайръя" гэвэл (Чингис хаан) энэ їгийг
зєвшєєрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргїїн явуулаад дараа нь бїгдээр шєнє дїлэн явж
Жэжээр єндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бїслэн авав. Гурван шєнє, гурван єдєр турш
байлдаад гуравдугаар єдєр тэд бууж єгєв. Їзвэл, Ван хан Сэнгїм хоёр їгїй болжээ. Шєнє оргон одсоныг
манайхан мэдсэнгїй. Ингэж байлдсан нь Жїрхиний Хадаг баатар байсан ажээ.

Хадаг баатар орж ирээд єгїїлрїїн: "Тус (єєрийн) ханаа яахин барьж алуулахгэж тэвчин ядаж, тїїний
амийг арчлахын тул гурван єдєр, гурван шєнє байлдав. Одоо тїїнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид
бууж єгєв. Намайг їхїїлбэл їхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хїчээ єгье" гэв. Чингис хаан,
Хадаг баатрын їгийг зєвшєєж зарлиг болруун: "Єєрийн ханыг орхихгїй, тїїний амийг аврахын тул
байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нєхєрлєж болох хїн байна" гээд амийг соёрхож, Хадаг баатар ба
Жїрхин овгийн зуун хїнийг Хуилдарын їхсэний тул Хуилдарын эм хєвїїнд зарц болгож єгєв.

Тэндээс хєвїїн їр тєрвєл Хуилдарын ургийн ураг хїртэл дагаж хїчээ єгтїгэй. Охин їр тєрвєл эцэг эх нь
єєрийн дураар худалдаж (хадамд) єгч болохгїй. Тэдний хєвїїд охид Хуилдарын эм хєвїїдийн ємнє
хойно зарагдаж явтугай"гэж соёрхон зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга
їгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: "Хуилдарын зїтгэсний тул тїїний ургийн ураг
хїртэл єнчдийг тэтгэх хишгээс хїртэж яв" гэж зарлиг болов.
ВАН ХАН СЄНЄСЄН НЬ

186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зїг зїг хувааж авав. Сїлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг
зуун жїрхинийг єгєв. Бас Ван ханы дїї Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан єєрєє
авч, дїї Сорхагтанийг хєвїїн Толуйд єгєв. Иймийн тул Жаха-хамбын харъяат ємчийн иргэнийг халдаж
авсангїй, харин Жаха-хамбыг тэрэгний нєгєє арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож єршєєв.

187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард
сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цємийг Бадай Хишилиг хоёрт олгож

"Хувьдаа зарцалж
Худагаа бариулж
Хоромсгоо зїїлгэж
Ургийн урагт хїртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр].
Алалдах дайнд явж,
Авсан олзоо цємийг
Аминдаа ашиглаж байгтун.
Ан авд явж
Алсан гєрєєсєє цємийг
Хувьдаа хэрэглэж байгтун"

гээд Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хїргэсний тул
мєнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, єндєр сууринд хїрэв, би. Одоо ба ирээдїйд ургийн
ураг хїртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хїргэсэн тусыг їїрд санаж явтугай" гэж зарлиг
болов.

Хэрэйд улсыг эзэлж


Хэнд дутаалгїй
Хэсэглэж хувааж авав
Тїмэн тїбэгэнийг номготгож
Тїїнийг бїрнээ тасчиж
Тїгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дарж
Орой болохын ємнє
Огтчин хувааж авав
Цус урсгах дуртай
Цуут жїрхийн овгийг
Цугийг хувааж эзлэв.

Хэрэйд иргэнийг сєнєєж тэр євєл, Абжиа хїдгэр гэдэг газар євєлжив.

188. Ван хан Сэнгїм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхїн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр
очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хїнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мєн"
гэж хэлсэн боловч тэр таньсангїй ба їнэмшсэнгїй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгїм Дидиг
сахалын Нэхїн усан дээр очилгїй тойрон гарч, цєл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож
байхыг їзээд Сэнгїм, мориноос бууж морио агтач Хєхєчїд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгїм,
агтач Хєхєчї, Хєхєчїгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хєхєчї, Сэнгїмийн морийг хєтлєєд
гэдрэг буцан хатирвал тїїний эм єгїїлрїїн:

"Алттыг ємсєхєд
Амттыг идэхэд
Амраг Хєхєчї миньгэж хайрлаж
Асран санаж билээ.
Харин одоо чи
Хан Сэнгїмийг орхиж
Хаяж дутаах буюу?"
гэж хоцрохыг завдвал, Хєхєчї єгїїлрїїн: "Чи Сэнгїмийн эхнэр болох гэв її?" гэвэл, эм нь єгїїлрїїн: "Чи
намайг нохой мэт ичїїргїй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай
їлдэг" гэвэл, Хєхєчї алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хєхєчї буцаж ирээд Чингис
хаанд очиж: "Сэнгїмийг тийнхїї цєлд явган хаяад ирэв""гэж ярилцсан їгээ бїрнээ айлтгавал Чингис
хаан зарлиг болруун: "Гагцхїї эмий нь амийг єршєєе. Нєгєє агтач Хєхєчї, хан эзнээ хаяж ирсэн,
хараахан итгэж болохгїй хїн" гэж цавчиж алав. [Сэнгїм, Ашиг балгасыг дайрч, Тївд оронд сууж байсан
боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгїмийг барьж
алсан ба эхнэр хїїхдийг Чингис хаанд хїргэж єгєв гэдэг їг байдаг. Рашид].

189. Найманы Таян ханы эх Гїрбэсї єгїїлрїїн: "Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун.
Хэрэв мєн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам
мєн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шїїс єргєн, бэрээд (бэрїїд)-ээ бэрлїїлж, хуур хуурдуулж,
идээ шїїс тавьж, хундага єргїїлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан
хилэгнэж хэмхчин гишиглїїлэв. Їїнд Хїгсэї сабраг єгїїлрїїн: "Їхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин
хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн
нь:

"Эр намайг єтєлсєн хойно


Эхнэрийн минь залуу байхад
Эрхт тэнгэрийн элбэрлээр
Энэ Таян тєрсєн билээ.
Торлог гоо биетэй
Торомгор бор хїї минь
Ард дорд олноо
Асран захирч чадах болов уу?"

гэж байсан билээ. Одоо

"Хар нохой муу ёроор хуцах болов.


Хатан Гїрбэсї
Хамаг хэргийг мэдэх болов.
Хан Таян чи
Халшрах зєєлєн хїн байна.

Ан гєрєє хийхээс єєр, мэдэх эрдэм чадалгїй ажээ" гэвэл, Таян хан єгїїлрїїн: "Дорно зїгийн цєєн монгол
омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан їхїїлэв.
Тэгээд тэд, бїгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар
сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх
хэрэгтэй вэ). Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя" гэжээ. Тїїнд эх Гїрбэсї нь єгїїлрїїн: "Юу хийнэ?
Тэдний монголчууд

Ханхлах муу їнэртэй


Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?

Холхон байвал дээр бий. Гагцхїї шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хєлий нь угаалгавал їнээ,
хонь, саалгаж болох мэт" гэвэл Таян хан єгїїлрїїн: "Тэд ямар боловч [хамаагїй] бид Монголд очиж
хормсого саадгийг хураан авчирья (эзлэн авчиръя)" гэжээ.

190. Эдгээр їгийг сонсоод Хїгсэї сабраг баатар єгїїлрїїн: "Та хэтэрхий их їг хэлж байна. Аяа, Торлог
хан минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хїгсэї сабраг хэдийгээр ятгавч [їгийг сонссонгїй]. Торбиташ
нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлїїлсэн нь: "Энэ дорно зїгийн цєєн
монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын
хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр їгэнд Алахуш-дигитхури єгїїлрїїн: "Би чиний баруун гар
болж чадахгїй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлїїлсэн нь: "Найманы Таян
хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зєвшєєрєв. Одоо би чамайг
болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт
Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Тїлхинчэїд гэдэг газар хомрон агнаж байхад
Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хїргэв. Энэ мэдээг сонсоод мєн авын газар "Яах
вэ?" гэж зєвлєлдвєл, олон хїн єгїїлрїїн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагїй [намар, агтаа
таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён єгїїлрїїн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж
болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зїгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ
сонссон тул даруй байлдаар мордъё. Хєдлєлгїй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар
монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр їлдэх бишїї. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх
алин болохыг гагцхїї мєнх тэнгэр мэднэ. Рашид.]" гэв. Бэлгїтэй ноён єгїїлрїїн:

"Амьд яваа байтал


Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн їхэл
Эр хїнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтай гэж
Их сїр бадруулан
Ийм їг хэлж байна.
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад
Бэрхгїй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгїй.
Орхиод дутаах нь магадгїй бишїї.
Орд гэрээ ачиж чадахгїй
Хаяад залах нь лавтай бишїї.
Олон харьяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биш
Одоо ийм їгийг сонссоор байж
Огт зїгээр єнгєрїїлж болохгїй
Олон даяар байлдаар мордъё" гэв.

191. Бэлгїтэй ноёны энэ їгийг Чингис хаан зєвшєєрч, аваас буугаад Абжиа Хїдгэрээс нїїж, Халх голын
Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бїртгэн тоолов. Чингис хаан, цэргээ
хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргїїлэн захирах их] чэрби нарыг томилов.
Додай чэрби, Доголху чэрби, Єэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сїйхэтї чэрби энэ зургаан
чэрби тїшмэлийг тэнд томилов. Цэргїїдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян
хэвтїїл (шєнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг
тусгайлан томилж, їїнд мянганы ноёд, зууны ноёдын хєвїїд дїї нар ба сул ардын (чєлєєт иргэний)
хєвїїд дїї нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд
Архай Хасарыг єршєєн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах єдєр ємнє минь явж
байлдтугай! Ерийн єдєр, миний шадар хишигтэн болж явтугай!" гэж зарлиг болов. Бас "Далан
торгуудыг Єэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зєвлєж явтугай!" гэв.

192. Бас Чингис хаан зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч),
хаалгач агтач нар єдєр бїр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гїйцэтгэж байгаад уг їїргээ
нар шингэхийн урьд хэвтїїлийн хїмїїст шилжїїлж єєрсдєє агтанд гарч хонотугай! Хэвтїїлийн хїмїїс шєнє
ээлжээр їїдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг єглєєний хоол идмэгц
ирж хэвтїїлийн хїмїїсээс їїрэг хїлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван
єдєр, гурван шєнє жасаалан явж дуусаад гурван шєнє (амарч) хонотугай! Хорчин нар хэвтїїлийн
їїргийг гїйцэтгэж сольж явтугай!" гэж зарлиг болов. Тэгээд цэргїїдээ мянга мянгаар хуваарилж
дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтїїл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг
шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай
байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бєгєєд дутааж ирсэн
Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дєрвєн татаар,
хатахин, салжиуд аймгууд цєм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].
193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тугаа тахиж
мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн єєд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хїрч,
Ханхарханы (Хангай-ханы ) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харилцан тулалцаж
байгаад найманы харуулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул
тэр морийг барьж аваад "Монголын агт туранхай ажээ" гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хїрч
буугаад "Одоо яах вэ?" гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: "Бидний
цэрэг цєєн бєгєєд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг
дэлхэн бууж, амьд хїн тутам эр бїр шєнє таван анги гал тїлж галаар сїр бадруулъя. Найман нар олон
гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээ гарч їзээгїй танхи хїн гэнэ. Бид галаар сїрдїїлэн тэднийг гєлрїїлж байх
завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хїчинд нь хїртэл хєєж
оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу?" гэж дуртгавал, энэ їгийг зєвшєєрч
Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг тїлэгтїн" гэж цэргїїдэд тушаал тунхаглав. Цэргїїд
Саарь хээрт тарж буугаад амьд хїн бїр таван анги гал тїлэв. Найманы харуул, Ханхарханы тэргїїнээс
шєнє олон галыг їзэж "Монгол цєєн гэсэн биш билїї? Одноос олон гал ноцож байна" гэж Таян ханд
єнєєх барьсан муу эмээлтэй саарал морийг хїргїїлэв. Бас Таян ханд мэдїїлсэн нь: "Монголын цэргїїд
Саарь хээрийг дїїртэл буужээ. Єдєр бїр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал
ноцож байна. (Єдєр єндєр ууланд гарч байдаг болов уу? Шєнє талд од мэт олон гал ноцоож байна)"
гэж илгээв.

194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хїчїлїг
хан хєвїїндээ хэлж илгээрїїн: "Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ.
Монгол олон ажээ. Одоо бид,

Хар муусайн монголтой


Хатгалдаж нэгэнт эхэлбэл
Хагацахад бэрх болно.
Хацрыг жадалж байвч
Харсан нїдээ цавчдаггїй
Хар цусаа урсаж байвч
Харьж огт буцдаггїй
Хатуужил ихт монголтой
Хамаагїй байлдаж болохгїй.

Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хєдєлгєж, цэргээ засацгааж
монголчуудыг єдєєн даллаж, Алтайн єлгийг хїртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдїїлж аваачвал
бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт
бид ємнєєс нь довтлон оръё" гэж илгээжээ. Тэр їгийг сонсоод Хїчїлїг хан єгїїлрїїн: "Таян хан мєн аанай
(муусайн) эм мэт зїрх алдаж, ийм їг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи,
Жамухыг дагаж энд бидэнд байна.

Жирэмсэн эмийн шээх газраас


Хол яваагїй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч їзээгїй
Эм Таян зїрх алдаж
Энэ їгийг хэлжээ" гэж
Эцэг Таянханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хїний илгээв.

Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ їгийг сонсоод Таян хан єгїїлрїїн:

"Хїчїлїг хєвїїн чиний


Хїчирхэх бардах их боловч
Хїрэлцэн алалдах цагт
Хїнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зїгээр салах аргагїй
гэв. Тэр їгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи єгїїлрїїн: "Инанча Билгэ хан эцэг чинь

Адил зэргийн дайсанд


Араа їзїїлж яваагїй
Алалдах тулалдах єдєрт
Агтаа ухруулж їзээгїй

билээ. Єнєє чи юунд маргаашийн тєлєє зїрх алдана. Чиний ингэж зїрх шантрахыг мэдсэн бол чиний
хатан эх Гїрбэсийг авчирч цэрэг захируулах билїї? Хєєрхий Хїгсэї сабраг баатар єтлєєд цэргийн цааз
сулрав. Монголын завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгїй хїн ажээ" гээд
хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов.

195. Тїїнд Таян хан хилэгнэж єгїїлрїїн: "Їхэх амь, зовох бие бїгд нэгэн адил биз ээ. Тийм бол
хатгалдъя" гэж Хачир уснаас хєдєлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гїний зїїн хормойг
дайран, Цахир могод гэдэг газар хїрч ирэхэд Чингис хааны харуул їзэж, "Найман хїрч айсуй" гэж хэл
хїргэвэл їїнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна. Цєєнєєс цєєн гарз
гарна" гээд эсрэг нь морилж (ємнєєс нь очиж) тэдний харуулыг хєєгєєд цэргээ засахдаа

Харгана зорчлоор хатгалдаж


Нуур байрлалаар байлдаж
Цїїц хатгалдаанаар цємєрч тулъя"

гэлдэв. Тэгээд Чингис хаан єєрєє магнайд явж, Хасарт гол хїчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл
агтыг захируулав.

Найман, Цахир могодоос буцаж, Наху гїний євєр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы
харуулыг бидний харуул хєєж, Наху гїний євєрт байгаа гол хїчинд нь хїрч очвол Таян хан їзэж,
найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: "Тэр сїрэг хонинд орж хотонд нь хїртэл хєєж
яваа чоно мэт довтлогч ямар хїмїїс вэ?" гэвэл, Жамуха єгїїлрїїн: "Тэмїжин анд минь, дєрвєн нохойг
хїний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хєєж ирэгчид тэр дєрвєн
нохой биз.

Ширмэн тємєр магнайтай


Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зїрхтэй
Гадас цїїцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой,
Тїмэн амьтныг хядахаар
Тємєр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шїлсээ савируулж айсуй
Шїїдрээр унд хийж
Шїлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргїїтэй
Зэлмэ, Сїбэдэй дараатай
Тэмїжин андын тэжээсэн
Тэр дєрвєн ноход
Тэмїїлэн хїрч ирэв"

гэжээ. Таян хан єгїїлрїїн: "Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя" гээд хойш ухарч уул єєд єгсєв.
Бас тэдний хойноос харайлан дїїлэн яваа хїмїїсийг їзэж, Таян хан, Жамухаас асууруун:

"Эрт тавьсан унага


Эхийн сїїг хєхєж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн їсэрч яваа
Энэ хэдэн хїнийг
Эрхэм Жамуха мэдэх її?"

гэвэл, Жамуха єгїїлрїїн:

"Зэвсэгт эрийг айлгаж


Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илїї дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нар биз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна" гэжээ.

Тэндээс Таян хан єгїїлрїїн: "Тийм бол тэр муусайнаас хол байя" гэж бас ухран уул єєд авирав. "Бас
тэдний хойноос єлссєн шувуу мэт єрвєлзєн сєрвєлзєн ирэгчид хэн бэ?" гэж Таян хан асуувал, Жамуха
хариу єгїїлрїїн:

"Тэр хойноос ирэгч нь


Тэмїжин анд мєн байна
Хан Тэмїжин тэр
Хамаг биедээ цєм
Шєвєг хатгах зайгїй
Шєрєг тємєр ємсч
Зїї шивэх завсаргїй
Зїймэл хуяг ємсч
Єлссєн шувуу мэт
Єрвєлзєн сєрвєлзєн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дїїлэн айсуй.

Найман аймаг та нар Монголыг їзмэгц, ишигний год ч їлдээхгїй [ийш тийш хувааж эзэлнэ] гэдэг байсан
биш билїї? Одоо та нар їзтїгэй" гэв. Энэ їгийг сонсоод Таян хан єгїїлрїїн: "Ай тийм бол энэ уулын ам
єєд бас авиръя" гэж уул єгсєж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув: "Бас тэр хойноос нь ирж яваа
нїсэр амьтан хэн бэ?" гэвэл, Жамуха єгїїлрїїн:

"Хїндэт Єэлїн хатны


Хїний махаар тэжээсэн
Хїчит Хасар гэдэг
Хїї нь тэр мєн
Гурван бухаар зїтгїїлэвч
Гулзайхгїй хїчтэй
Гунжин їхрийг идэвч
Цадахгїй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг ємссєн
Хэрцгий догшин Хасар
Хэн бїхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хїнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггїй гэнэ.
Амьд хїнийг бїхлээр
Авч шїїрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгїй гэнэ.
Уур нь их хїрч
Урдах сумаа шїїрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хїмїс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй їхэлгээнэ.
Хилэн нь их хїрч
Хийсвэр сумаа шїїрч
Хийн зїг харвахад
Хярын цаадах хїмїїс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор їхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есєн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хїнтэй адил хїн биш
Хїнийг идэх мангас
Хїчит Хасар тэр
Хїрч ирж явна"

гэвэл, Таян хан єгїїлрїїн: "Тийм бол єндєр ууланд хоргодъё, дээш авиртугай" гэж уул єєд улам авирав.
Бас Таян хан Жамухаас асуув: Тїїний хойно ирж яваа хэн бэ? Гэвэл, Жамуха єгїїлрїїн:

"Єэлїн эхийн отгон хїї


Єнєєх Отчигин тэр мєн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хїн
Отгон хєвїїн учраас
Орой босдог боловч
Омог чадалтай эр
Байлдаан їймээн болоход
Байрандаа хоцордоггїй
Баатар Отчигин тэр явна"

гэвэл, "Тийм бол уулын оргил дээр гаръя" гэж Таян хан хэлэв.

196. Жамуха, Таян ханд ийм їгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хїн явуулж хэлїїлсэн
нь:

"Таян хан чамаас айж


Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна
Тэмїжин чи хатуужиж хичээ
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргїїцэх чадалгїй болжээ.

Бид нєхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гїний
уулыг бїсэлж аваад хонов. Тэр шєнє найманууд буруулан дутаах гээд Наху гїний уулан дээрээс
халтиран унаж, нурсан тїлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж їхэцгээв. Маргааш нь Таян ханыг
мохоож барив. [Таян хан хїнд шархтсан тул даруй їхэв. Рашид]. Хїчїлїг хан тусгаар байсан тул цєєн
хїний хамт дутааж, Тамир гол хїрч нэхсэн цэрэгт гїйцээгдээд хїмрээ бэхлэлтийг барьж байлдсан
боловч бас тэсвэрлэсэнгїй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтайн
єлгийд мохоож цємийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зїг дутаав.] Жамухыг дагаж явсан
Жадаран, хатагин, салжиуд, дєрвэн, тайчууд хонгирад тэргїїтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж
оров. Таяны эх Гїрбэсї хатныг Чингис хаан авчруулж єгїїлрїїн: "Чи Монгол хїнийг муухай їнэртэй гэдэг
бил її? Чи одоо юунд ирэв? гэж тїїнийг Чингис хаан єєрєє авлаа. [Таяаны аймгаас нэг хїн дутаав.
Хасар тїїнийг амьдаар барь гэсэнд Бат гїйцээд амьдаар барин ирэв. Їзвэл, євєрт нь нэгэн тамга бий.
Хасар єгїїлрїїн: "Танай олон аймаг цэрэг цєм маныг дагаж байхад, чи энэ юмыг євєрлєж хааш одно?"
гэвэл, тэр хїн єгїїлрїїн: "Миний бие, тушаалын газраа їхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хїргэж
єгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар єгїїлрїїн: "Чи аль овгийн хїн, ямар тушаалтай байсан бэ?"
Тэр хїн єгїїлрїїн: "Би язгуураас уйгур газрын хїн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж,
эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар бас асууруун: "Энэ тамгыг юунд
хэрэглэнэ?" Тататунга єгїїлрїїн: "Сайн хїнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа їйлсэд хэрэглэн"
гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хїн гэж Тэмїжинд мэдїїлж, аливаа бичиг явуулахад
хэрэглэхээр тэр тамгыг мєнхїї Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль,
цэргийн бодлого тэргїїтэн олон зїйл бичиг утга заалгаж удалгїй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн
23 дугаар бїлэгт бий.

197. Мєн хулгана жилийн намар Хар талын їзїїр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан
байлдаж, Тогтоаг дийлээд хєєж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа,
Худу, Чулуун хоёр хєвїїн ба цєєн хїнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хєвїїн
Єгэдэйд єгєв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргїїлэгч Дайр-Їсїн гэгч хїн [байлдах
саналгїй гэж] єєрийн охин Хуланг Чингис хаанд їзїїлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол
цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Їсїн учирч єгїїлрїїн: "Би энэ охиноо Чингис хаанд
їзїїлэхээр явж байна" гэвэл, Наяа ноён єгїїлрїїн: "Охины чинь бид хамт аваачиж їзїїлье. Чи ганцаар
одвол ийм самуун цагт тохиолдсон цэргїїд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа
хамт очъё. Чи намайг гурав хоног хїлээ" гэж дуртгаж хїлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Їсїн хоёр,
Хуланыг авч Чингис хаанд хїргэв. Хуланыг Наяа ноён, гэртэ гурав хоног хїлээлгэснийг Чингис хаан
сонсоод маш хилэгнэж "Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хїлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган
асууж засаглан шийтгэх гэж байтал, Хулан єгїїлрїїн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би Чингис хааны
их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргїїд самуурах болзошгїй" гэж ятгав.
Хэрэв Наяа ноён учирч тусалсангїй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишїї.
Хай энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол,
тэнгэрээс заяасан, эцэг эхээс тєрїїлсэн махбоды минь шалгаж їзтїгэй"гэжээ. Бас Наяа ноён єгїїлрїїн:

"Хамаг олны эзэн


Хаан Чингис чамайг
Хайрлаж хїндлэхээс єєр
Хар санал надад їгїй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо сайхан ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгїй харж
Хавиралгїй сахидаг билээ.
Їїнээс єєр сэтгэлийг
Їнэхээр санасан буюу
Їйлдсэн зїйл байвал
Їхэхэд надад гомдолгїй".

гэжээ. Чингис хаан, Хулан хатны їгийг зєвшєєрч, мєн єдєр тэр даруй сорьж їзвэл, Хулан хатны єчсєн їг
їнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны їг бас їнэн болсон тул "Їнэн
їгтэй шударга хїн байна. Их їйл хэргийг тушаая"гэж єршєєж соёрхов.
ХЇЧЇЛЇГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ

198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хєвїїн Худугийн хатан Тухай, Дєргэнэ хоёроос, Дєргэнэг
тэнд Єгэдэй хаанд єгєв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ.
Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Сорхон-шарын хєвїїн Чимбай, зїїн гарын цэргийг аваад, хороолон
бэхэлсэн мэргидийг бїсэл" гэж илгээв.

Тогтоа хєвїїн Худу, Чулуун нарын хамт цєєн хїн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн євєрт
євєлжиж, їхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хїчїлїг хан, улсаа алдаад
цєєн хїнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мєрний Бїхдэрмэ гэдэг газар хамтран
цэргээ засаж байжээ. Чингис хаан хїрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож їхэв. Хєвїїд нь
тїїний хїїрийг авч явж оршуулж завдахгїй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид
нар хамтран байлдаж барахгїй болоод буруулан дутааж, Эрчис мєрнийг гэтлэхэд олонх хїн нь усанд
живж їхэв. Найман, мэргидийн цєєн хїн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хїчїлїг хан,
уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чїй мєрєнд байгаа Хар хятадын Гїр ханд нийлэн очив.
Мэргидийн Тогтоагийн хєвїїд Худу, Гал, Чулуун тэргїїтэн мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов.

Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бїгсэн
мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, їлэгсдийг цэргїїдээр
талуулж дээрэмдїїлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд
ордны газар байсан хєтєч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт
байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зїг зїг дуустал хуваарилав.

199. Мєн їхэр жил, Чингис хаан зарлиг болж Сїбээдэйд тємєр тэрэг хийлгэж єгєєд Тогтоагийн хєвїїн
Худу, Гал, Чулуун тэргїїтнийг нэхїїлэхээр илгээхдээ Сїбээдэйд зарлиг болгосон нь:

"Уршигт Тогтоагийн
Урвасан хєвїїд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хєєгдсєн Худу, Чулуун нар
Хєєрєх жигїїртэй болж
Хєх тэнгэрт нисвэл
Хїлэг баатар чи
Хєнєєх шонхор болж
Хєєж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хєвїїд
Мунхаг тарвага болж
Мухар нїхэнд шургавал
Тєгс баатар Сїбээдэй
Тємєр царил болж
Тєнхєж малтаж гїйцээрэй!
Єшєєт мэргидийн їрс
Єргєст загас болж
Єргєн далайд орвол
Єрлєг Сїбээдэй чи
Єєш гувчуур болж
Єлгєж гохдож бариарай!
Єрлєг баатар чамайг
Єндєр давааг давуулж
Єргєн мєрнийг гэтлїїлж
Єшєєт мэргидийг даруулахаар
Єдєр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хїрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хїнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хїнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гєрєєс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бїї март
Хїнсний нэмэр болгож
Хїрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зєєлєн яв
Чанд эн журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хїн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зєрчсєн
Цэргийн хїмїїсийг жанч
Таних хїн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар надад явуул
Танихгїй хїн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мєрєн голыг гэтлэвч
Мєн санаагаа нэгтгэж
Мєнх тэнгэрийн хїчинд
Мєрийн хїч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хєвїїдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггїй
Тэнд нь чигийг ологтун!"
гэж зарлиг болов.
Чин зоригт Сїбээдэйд
Чингис бас хэлэв:
"Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сєнєє.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан.
Єшєєт тэр мэргидїїд
Єнєє бас тангараглаад
Єєр зїг дутаав.
Уртын їзїїрт хїрч
Гїний ёроолд орж
Тєлєєс єшєєг ав!" гэж
Тємєр тэргийг хэрэглїїлэн
Їнэн итгэлтэй Сїбээдэйг
Їхэр жил илгээв.
"Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно" гэж
Баатар Сїбээдэйг мордоход
Бас зарлиг болов.

200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нєхєртэй
тэнїїчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нєхдєдєє
хэлсэн нь: "Хэний хєвїїд энэ єдєр угалз алж, ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх
завсар таван нєхєр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нєхдєдєє баригдаж
ирээд Чингис хаанд хэлїїлсэн нь:

"Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж єршєє
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож їз" гэжээ.

Жамухын тэр їгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хїнийг яаж орхих вэ? Тийм хїн
хэнтэй нєхєрлєх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг тєрлий нь хїртэл устга" гэж зарлиг болов.
Тэгээд Жамухын нїдний ємнє тїїнд халдсан ардыг алав.

Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:

"Одоо бид хоёул


Ойртож бас нєхєрлєе.
Єнєє болоход, чи
Єрєєсєн арал болоод
Єєр санаа агуулахгїй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрїїлж явъя
Єєр замаар
Явсан боловч
Єлзийт сайн нєхєр минь
Мєн билээ, чи.
Єшилдєн байлдах
Єдєр болоход
Єр зїрхээ
Євддєг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нєхєр минь
Мєн билээ, чи.
Улайшран байлдах
Єдєр болоход
Уушги зїрхээ
Євддєг билээ,чи
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Їгээр їхтэл сїрдїїлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хїргэсэн билээ" гэж хэлїїлжээ.

201. Жамуха єгїїлрїїн:

"Эрт єнгєрсєн цагт


Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хєндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Їл шингэх идээ идэлцэж
Нэг хєнжил нємєрч
Нэг санал санаж явлаа.
Хєндлєнгийн хїнд хєєдєгдєж
Хєнєєх їгэнд автагдаж
Хажуугийн хїнд хатгагдаж
Хатгах їгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нїїрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгїй хэлэлцсэн
Урьдын їгийг санаж
Улаан нїїрнийхээ арьсыг
Уруулж євчїїлснй адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовч явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нєхцєе гэжээ.
Нєхцєх цагт
Нєхцсєнгїй, би
Тэмїжин чи
Тїмэн улсыг
Тєвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шєнийн
Зїїд болж
Гэгээн єдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бєєс
Эгмийн чинь єргєс
Болох биз, би.
Атаат эмийн їгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хїртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дїї нар тєржээ.
Далан гурван хїлэгтэй
Дархан єрлєг нєхєдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мєхєв, би чинь
Єєрийн эцэг эхээс
Єнчин бие хоцроод
Итгэх сайн нєхєргїй
Идтэй сайн дїїгїй
Илїї дутуу їгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмїжин чамд дийлэгдэв, би
Анд нєхєр минь соёрхож
Амийг минь їтэр тонилговол
Ариун зїрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгїй
Алуулж єршєє, намайг
Їхэж хэвтэх яс минь
Їржилт эх дэлхийд
Їїрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерєєлийг тавъя
Єєр тєрлийн би
Єндєр тєрєлт андын
Ємєг сїлдэнд дарагдав
Хїсэн їгийг минь
Мартахгїй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!" гэж єгїїлбэл, эдгээр їгийг сонсоод Чингис хаан єгїїлрїїн:

"Анд нєхєр Жамуха


Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох їгийг
Арай хэлсэнгїй билээ.
Засарч чадах боловч
Засрахгїй хичээхгїй байна.
Їзэх тєлгєєр мэргэлбэл
Їхэх цаг нь болоогїй мэт
Дээд язгуурын хїнийг
Дэмий хорлож болохгїй
Хїний амийг хорлоход
Хїндэт шалтгаан хэрэгтэй.

Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан дээрэмдэлцэх
їед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг
Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нєхєрлєе гэвэл зєвшєєрєхгїй
байна. Амийг чинь хайрлах боловч аргагїйд хїрэв гэж хэлэгтїн. Одоо чиний їгээр цус гаргалгїй
нєгчїїлж, хїїрий чинь ил хаяхгїй, хїндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг їхїїлж
хїїрийг оршуулав.

201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мєрний эхэнд хуралдаж,
есєн хєлт цагаан тугаа мандуулаад Тэмїжинд Чингис хаан (Далай хаан) цолыг єргєв. Мухулайд гоо
ван (улсын ван) цолыг тэнд єгєв. Найманы Хїчїлїг ханыг нэхїїлэхээр Зэвийг мордуулав. Монгол
угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:

202. "Улс тєрийг байгуулалцсан урьдын гавьяат нєхдєє угсаатан ноёд болгож, мятралгїй зїтгэсэн
миний хайрт нєхдийг мянганы ноёд єргємжилж, соёрхлын їгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы
ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6.
Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Тїгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Їнгїр, 14. Чїлгэдэй, 15.
Борохул, 16. Шигихутуг, 17. Хїчї, 18. Хєхєчї, 19. Хоргасун, 20. Їсїн, 21. Хуилдар, 22. Шилїгэй, 23.
Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хєхєчос,
31. Сїйхэтї, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хїчїгїр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мїгэ, 39. Бужир, 40.
Мїнгїїр, 41. Долоодай, 42. Бєгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрїхан. 47. Хєхє, 48. Зэв, 49.
Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сїбээдэй, 53. Мєнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэїги, 57.
Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтємєр, 63. Мэгэтї, 64. Хадаан, 65.
Мороха, 66. Дори-бєхє, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73.
Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Тїйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хїргэн,
81. Хингиадай, 82. Буха-хїргэн, 83. Хурил, 84. Ашиг хїргэн, 85. Хадай хїргэн, 86. Чигу хїргэн, 87, 88.
Алчи хїргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хїргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын
Алхушдигид хури хїргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг
Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хїн болов.

203. Бас Чингис хаан хїргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг
болруун: "Ємєг туст нєхдєдєє єєр соёрхлыг єгье. Боорчи, Мухулай тэргїїтэн бусад ноёдыг ирїїлтїгэй"
гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг єгїїлрїїн:

"Боорчи, Мухулай нар


Бэлт биднээс
Их тусалж
Илїї зїтгэсэн її?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс би
Дутуу тусалж
Ядуу зїтгэсэн її?
Єлгийтэй цагаасаа би
Єндєр босгыг чинь тїшиж
Єдий их сахалтай
Євгєн буурал болтлоо
Єєр санаа санасангїй
Єршєєлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь тїшиж
Амандаа єдий сахалтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зїйлгїй
Аль чадахаар зїтгэв.
Хєлдєє хэвтїїлж
Хєнжилдєє хучиж
Хєвїїн адилаар
Хїмїїжїїлэв, намайг
Дэргэдээ хэвтїїлж
Дээлдээ хучиж
Дїї мэтээр
Тїшиж єсгєв.

Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт єгїїлрїїн: "Чи миний
зургадугаар дїї биш її? Єргємєл дїї чамд єєрийн дїї нарын адилаар ємч хувийг олгоё. Бас чиний
хїргэсэн ач тусыг бодож, есєн ослыг хэлтрїїлэх болгоё" гэж зарлиг болов. "Мєнх тэнгэрийн ивээлээр
улс гїрнийг тохинуулж байхад чи, їзэх нїд, сонсох чих болж яв. Бидний эх ба дїї нар, хєвїїдэд эсгий
туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан їїдтэний дотроос харъяалах ардыг хувааж єг. Чиний
тушаасан їгийг хэн ч єєрчилж їл болно" гэж зарлиг болов. Бас Шигихутугийг "Бїх улсын доторх хулгайг
цээрлїїлж, худлыг мохоож, їхїїлэх ёстойг їхїїлж, яллах ёстойг яллаж бай" гэж бїх улсын дээд заргач
(шїїгч) болгов. Бас "Нийт улсын ємчийг хувааж заргыг шийтгэж, тїїнийгээ хєх дэвтэрт бичиж
тэмдэглэгтїн. Надтай зєвлєж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хєх бичиг бичиж
дэвтэрлэснийг ургийн урагт хїртэл їїрд хэн ч бїї єєрчилтїгэй" гэж зарлиг болов. Шигихутуг єгїїлрїїн:
"Миний мэтийн єргєдєл (єргємєл) дїї, хааны дїїтэй адилаар хувь ємч авч яаж болох вэ? Хаан
соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя" гэж єчвєл "Чи єєрєє энэ хэргийг бїртгэж
шийтгэх тул єєрєє мэдэж гїйцэтгэ" гэв. Шигихутуг єєрєє хаанаас соёрхлыг олж тєгсєєд гарч, Боорчи,
Мухулай тэргїїтэн ноёдыг урьж оруулав.

204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Тєрєхийн хамт тєрєлцсєн, єсєхийн хамт
єсєлцсєн єлзийт буянт чиний, єршєєл тус хїргэсэн нь єдий тєдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж
хэлбэл, Ван хан эцэг, Сэнгїм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт
хоновол, чи намайг ятгасангїй бол хар усанд живж, халуун галд тїлэгдэж їхэх билээ, би. Тэр тусы чинь
санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бїр осолдохгїй, сар бїр саатахгїй сайшаал шагналыг єгч, їрийн
їрд хїртэл їїрд мялааж байя" гэж зарлиг болов.

205. Бас Чингис хаан, Боорчид єгїїлрїїн: "Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног
нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ
хэлэлгїйгээр гїїний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юїлж, орог шинхул
морийг надад унуулаад єєрєє хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгїй орхиод яаравчлан надтай бас
гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хїрээнд хїрээд,
хїрээлсэн гэрїїдийн захад байсан шарга морьдыг гадагш хєєж дутааж авчрав. Чи Наху баяны ганц
хєвїїн бєгєєд юу мэдэж надтай нєхєрлєсєн билээ? Чи їнэн сайхан сэтгэлээр нєхєрлєв. Тїїний хойно
чамайг санасаар явж, би Бэлгїтэйг илгээж нєхєрлєе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор єрмєг
хэвнэгээ нємєрч єєрєє хїрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа
бїслэхэд чи бидний хамт бїслэгдэв. Бас тїїний хойно, Далан нэмїргэд татаартай тулалдаж хоноход
єдєр шєнє їргэлж хур зїсрэн оров. Тэр шєнє намайг унтуулах гэж нємрєгєє надад нємєргєєд, миний
дээр борооны усыг дусуулахгїйгээр шєнє турш зогсохдоо чи єрєєсєн хєлєє ганц удаа сольж гишгэсэн
билээ. Хїлэг баатрын шинж энэ мєн. Тїїнээс бусад чиний зїтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи
Мухулай хоёр, зєв явдлыг минь зєвшєєрєн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд
хїргэв. Одоо бїгдийн дээр суулгаж, есєн удаа осол гаргавч ял хэлэлцэхгїй болгоё. Боорчи, баруун
гарын Алтай орчмын тїмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов.

206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бїжиглэх Хорхунаг-жубурын хєндийд
саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сїлд)-ы заасан їгийг тэмдэглэн
хэлсний тул тэнд би (Мухулайн эцэг) Гїн гуаг дурсаж, Мухулайтай їг барилдсан билээ. Одоо тїїний
ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хїртэл улс гїрний гоо ван болгоё" гэж гоо ван
нэр єгєв. "Мухулай гоо ван, зїїн гарын Хараун-жидуны хавийн тїмнийг мэдтїгэй" гэж зарлиг болов.

207. Чингис хаан, Хорчид єгїїлрїїн:

"Єчїїхэн балчир цагаас


Єдий болтол минь
Єлзийт нєхєр болж
Нойтонд хамт норж
Хїйтэнд хамт хєрч
Хїчээ єргєв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зєгнєж хэлсэн їгээ
Зєв болгон тохирч
Тэнгэрийн єршєєл хїчээр
Тэр ёсоор бїтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи.

Одоо чи хэлсэн їг бїтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хїїхнїїдийг
сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины
чинос, тоолис, тэлэнгїїд аймгийг нийлїїлж тїмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мєрний дагуу ойн
иргэнд хїртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн тїмэн иргэнийг даргалж мэдтїгэй"гэж зарлиг болов.
"Хорчийн зєвшєєрєлгїйгээр ойн иргэн ийш тийш нїїж їл болно. Хорчийн їгийг зєрчигчдийг шийтгэтїгэй"
гэж зарлиг болов.

208. Бас Чингис хаан, Жорчидайд єгїїлрїїн: "Чиний бїтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй,
Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргїїтэн байлдана гэсэн боловч, чухам
хэргийг бїтээсэн нь чи мєн. Жорчидай чи довтолж ороод Жїрхин, Тїбэгэн, Дунгайд, Хориширэмїний
мянган торгууд, шилдэг цэрэг бїгдийг дарсаар их гол хїчинд хїрч, Сэнгїмийн энгэсэг хацрыг харван
шархтуулж, мєнх тэнгэрт ялахын їїдийг нээв. Сэнгїмийг шархтуулсангїй бол бид ямар болохыг
мэдэхгїй. Жорчидай чиний хїргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол уруу нїїхэд
Жорчидай чамайг би єндєр уулын нємєр мэт ємєг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт
ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ.
Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан
учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгїй буснив. Мэргид, найман нарыг
бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт
авч їлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль
аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мєн".

Алалдах єдєр
Амиа хайрлахгїй
Ачийг хїргэж
Байлдах єдєр
Байраа алдахгїй
Баатарлан зїтгэсний тул

Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож єгєєд Ибагад єгїїлрїїн:

"Авир зангий чинь голсон биш.


Ариун їзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хєлийг чинь шивэртэй гэсэн биш,
Хєлсийг чинь їнэртэй гэсэн биш, А.то]
Єврєє дулаацуулж
Хєлєє хучуулсан
Єєрийн хатан чамайг
Их тєрийн їйлст
Илт зїтгэсэн Жорчидайд
Ийнхїї соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган єгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж єгсєн

Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг єгєв. Їїнээс хойш миний ургаас хаан
ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний їгийг єєрчлєлгїйгээр
ургийн урагт хїртэл Ибагын ор суурь (нэр хїнд)-ийг бїї тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан,
Ибагад єгїїлрїїн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Тємєр, Алчиг хоёр тогоочийн хамт
хоёр зуун хїнийг єгсєн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хїмїїсээс
Ашиг-Тємєр тогоочоо нэгэн зуун хїний хамт єгч од" гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд єгїїлрїїн:
"Ибага хатнаа чамд єгєв. Чи дєрвєн мянган уруудаа мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.
ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ

209. Бас Чингис хаан, Хубилайд єгїїлрїїн: "Чи хїчтэний хїзїїг мушгиж, бєхчїїдийн бєгсийг шороодуулж
єгєв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сїбээдэй та дєрвїїл сайн нохой мэт итгэлтэй нєхєд мєн. Та нарыг
хаана ч илгээвэл,

Хїр гэсэн газар хїрч


Хїр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сїбээдэй дєрвєн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай,
Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах єдєр хамгийн тїрїїнд урууд, мангудын
цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бїрнээ амардаг
билээ" гэв. "Хубилай чи цэргийн їйл бїгдийг ерєнхийлєн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас
Бидїгїн, их дуулгаргїй тул би буруушааж, мянганы ноён болгосонгїй. Чи тїїнийг сургаж їз. Тэр чамтай
зєвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидїгїнийг хойш ямар болохыг бид їзье" гэв.

210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд єгїїлрїїн:

"Боорчи, Мухулай тэргїїтэн ноёд оо, Додай Доголху тэргїїтэн чэрби нар аа! Энэ хунан,

Харанхуй шєнє
Халдах чоно болж
Гэгээн єдєр
Хэсэх хэрээ болж
Нїїхэд їлдэхгїй
Їлдэхэд нїїхгїй
Їргэлж намайг дагаж
Харийн дайсанд
Халуун нїїр єгч
Харилцдаггїй
Єшєєт хїнд
Ємєг тус болж
Єєр зан гаргадаггїй билээ.

Хунан Хєхєчос хоёртой зєвлєж, хамаг їйлсийг їйлдэгтїн" гэж зарлиг болов. "Хєвїїдий минь ах Жїчи биз.
Хунан, Гэнигэс овогтноо тэргїїлэн захирч, миний хєвїїн Жїчийн дор тїмний ноён болтугай" гэж зарлиг
болов. "Хунан Хєхєчос, Дэгэй, Їсїн євгєн энэ дєрвїїл, їзсэнээ нуухгїй, їнэн їгээ хэлж, мэдсэнээ
мэлзэхгїй, сонссон їгээ сонсгодог билээ".

211. Бас Чингис хаан, Зэлмэд єгїїлрїїн: "Жарчиудай євгєн, їлээх хєєргєє їїрч єчїїхэн хєвїїнээ дагуулж,
бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлїїн болдогт намайг тєрєх цагт булган єлгийг єгєв. Тїїнээс
хойш ч босго хатавчийн боол, єрх їїдний ємч болж, єдий тєдий тусыг хїргэв. Булган єлгийд тєрсєн
буянт нєхєр минь, хамт тєрєєд хань болж єссєн хайрт нєхєр Зэлмэ минь чамайг есєн удаа осол
гаргахад буруушаан яллахгїй" гэж зарлиг болов.

212. Бас Чингис хаан, Толунд єгїїлрїїн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан
тохинуулахад чи єєрийн эцгийн єрєєл жигїїр болон зїтгэж бїтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо
єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож, Турухантай зєвшиж захирагтун" гэж зарлиг болов.

213. Бас Чингис хаан, Їнгїр буурчид єгїїлрїїн: "Мэнгитї хианы хєвїїн Їнгїр чи, гурван аймаг тохурауд,
таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хїрээ болж

Будан мананд тєєрєлгїй


Булаалдах дайн салалгїй
Нойтонд хамт норж
Хїйтэнд хамт хєрж
Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Їнгїр єгїїлрїїн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дїї нар,
хамаагїй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дїї нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд
ах дїї нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун:
"Борохул Їнгїр та хоёр, буурч тїгээгч болж, баруун зїїн этгээдэд барих идээг тїгээж, баруун талын
хїмїїст байр байраар олгож, зїїн талын хїмїїст зїй зїйгээр єгч идээ хїнсийг тїгээвэл миний хоолой
онгойж, сэтгэл амардаг билээ. Їнгїр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хїнд идээ рэг
сєнгийн баруун зїїн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт тєвлєн суугаад идээг
тїгээж байгтун" гэж суурийг зааж єгєв.

214. Бас Чингис хаан, Борохулд єгїїлрїїн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хїчї, Хєхєчї та дєрвийг
дїрвэсэн иргэний нїїсэн нутгаас

Хєдєєнєєс олж
Хєлдєє бїївэйлж
Хїмїїжїїлэн тэжээж
Хїзїїнээс чинь татаж
Хїний зэрэг болгож
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт оруулж

Хєвїїд бидний нєхєр сїїдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан
зїтгэв. Борохул надад нєхєр болж

Хурдан аянд мордож


Хуртай шєнє тохиолдовч
Хоол ундгїйгээр
Хоосон хонуулсан удаагїй,
Яаралтай дайнд
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шєл тасалдуулж
Єл алдуулж байсангїй
Євєг эцгийг минь хорлосон
Єстєн татаарыг доройтуулж
Єшил єшиж
Хясал хясаж
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Тїїнээс єндєр нуруутныг
Тїїж хядах цагт

Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад єлссєний тул аргагїй ирж, манай эхийн гэрт орж ирээд
"Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж баруун исэр (ор)-ийн ємнєд їзїїрт суулгав. Тэр
цагт таван настай байсан хєвїїн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гїйж гармагц, Харгил шар босон
харайж, Толуйг сугандаа хавцуулж гїйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт
зїїн талд сууж байсан Алтани "Хїїгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг сонсож гїйн гарч,
Харгил шарын хойноос гїйцэж нэг гараараа їснээс нь зууран барьж, нєгєє гараараа хутгыг сугалж
байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр їед гэрийн ард мугалзар хар їхрийг тэлэн алж
байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сїхээ барьсаар, улаан цустай хэвээр гїйн ирж,
татаарын Харгил шарыг мєн тэнд нь сїхээр цохиж, хутгаар бїлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав,
хєвїїний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр єгїїлрїїн: "Бид даруй гїйн ирж тїїнийг эс
алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хєвїїний амийг хорлосон байх билээ. Хєвїїний амийг
аварсан гавьяа биднийх болно"гэвэл, Алтани єгїїлрїїн: "Миний дууг сонссонгїй бол та нар яаж ирэх
билээ? Би гїйн гїйцэж тїїний сэвлэг їснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангїй бол
Жидай Зэлмэ хоёрыг хїрч иртэл, хєвїїний амийг хорлож амжсан байх бишїї?" гэв. Тэгж хэлбэл, гол
гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа єрєєсєн арал болон тусалж явсны
дээр, Толуйн амийг аварч тус хїргэв.
Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Єгэдэйн гїрээний судал, суманд шархтаж
унасанд Борохул, дээр нь бууж тїїний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Єгэдэй морь
унаж чадахгїй тул урдаа сундлан тэвэрч, бїрэлдсэн цусы нь бїлээн уруулаараа шимж, ам завжаа
улайлгаж, ачит хєвїїн Єгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр
хєвїїний амийг аварч хариулав. Борохул надтай нєхєрлєж, уриалах дуунд минь уухайгаа нэмж,
урагшлан зїтгэж явав. Борохулыг есєн удаа осол гаргавч, яллахгїй болгоё" гэж зарлиг болов.

215. Бас "Охин ургаа соёрхол єгье" гэв.

216. Бас Чингис хаан, Їсїн євгєнд єгїїлрїїн: "Їсїн, Хунан, Хєхєчос, Дэгэй энэ дєрвїїлээ, їзсэн сонссоноо
їлдээж нуулгїй, їргэлж хэлдэг билээ. Монголын тєр ёсонд бэхи ноёдыг єргємжлєх заншил бий. Ахмад
їеийн хїнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Їсїн євгєнийг бэхи болгоё. Бэхи
єргємжлєгдєєд цагаан дээл ємсєж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож
байтугай" гэж зарлиг болов.

217. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа
бий тул тїїний хєвїїд ач нарт, єнчдєд олгох єршєєл тусламжийг хїртээсїгэй" гэв.

218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хєвїїн, Нарийн-Тоорилд єгїїлрїїн: "Чиний эцэг Цагаан гуа чинь
зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг
хїртэж, єнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил єгїїлрїїн: "Миний тєрлийн нэгїс нар олон аймагт
хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дїї нэгїс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг
болруун: "Тийм бол ах дїї нэгїс нараа цуглуулж, чи ургийн урагт хїртэл захирч бай" гэж зарлиг болов.

219. Бас Чингис хаан, Сорхон-шард єгїїлрїїн: "Намайг єчїїхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах
дїї нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хєвїїн Чулуун, Чимбай нар, намайг ах дїї
нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишїї. Чиний
тэр ачийг би харанхуй шєнє зїїдэндээ бодож, гэгээн єдєр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь
тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг єгье. Ямар соёрхлыг хїсч байна?" гэвэл,
Сорхан-шар ба тїїний хєвїїн Чулуун, Чимбай нар єгїїлрїїн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан
дураар нутаглахыг хїснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтїгэй!" гэв. Тэгэхэд
Чингис хаан єгїїлрїїн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хїртэл нутаг орноо
эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сєнгєє тїшилцэж явтугай. Есєн удаа
осолдоход зэмлэхгїй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож
хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр
санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хїнээр бїї хэлїїлж бай. Єєрийн биеэр уулзаж, єєрийн
амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та
гурван дархан,

Олон дайсанд довтолж


Олз юм олбол
Олсноо бїрэн автугай!
Аян ав хийж
Ан гєрєєс албал
Алснаа бїрэн автугай!"

гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Тїдэгэгийн гэрийн хїн. Бадай Хишилиг хоёр бол
Чэрэнгийн адуучин хїн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага
дэвшїїлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!" гэж зарлиг болов.

220. Бас Чингис хаан, Наяад єгїїлрїїн: "Ширээт євгєн, Алан Наяа хоёр хєвїїний хамт Таргудай
Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хїрээд Наяагийн хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан
тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл тївтэхгїй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт євгєн, хєвїїн
Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж
яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хїчээ єгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж
ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангїй тул тэднийг тус
(єєрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хїмїїс гэж їгийг зєвшєєж, нэгэн їйл хэргийг тушаая гэсэн билээ.
Боорчи, баруун гарын тїмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зїїн гарын тїмнийг захирах
ноён болов. Одоо Наяа, тєвийн тїмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов.
221. Бас Зэв, Сїбээдэй хоёрыг єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож захирагтун гэв.

222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж єгєєд мянганы ноён болгов.

223. Бас модоч дархан Хїчїгїрт єгєх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан
иргэнийг Жадараны Мулхалхуд зїгээр нийлїїлж, Хїчїгїр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зєвлєж
захирагтун гэв.

224. Улсыг байгуулахад зїтгэсэн хїмїїсийг тїмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд
болгож, соёрхлыг єгєх хїмїїст соёрхлоо єгч, зарлигийг буулгах хїмїїст зарлигаа буулгаж Чингис хаан
зарлиг болруун: "Урьд би, наян хэвтїїл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мєнх
тэнгэрийн єршєєлєєр, тэнгэр газрын ивээлээр хїч аугаа нэмэгдэж, гїр (нийт) их улсыг хамтатгаж, ганц
жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж єг. Хэвтїїл, хорчин
торгуудын хамт бїгд тїмэн хїн болгож єгтїгэй!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж
томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход тїмт,
мянгат, зуутын ноёдын хєвїїд, сул (чєлєєт) хїний хєвїїдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг
эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хєвїїд,
арван нєхєр (цэрэг), нэг дїїгээ дагуулж иртїгэй. Зууны ноёдын хєвїїд таван нєхєр, нэг дїїгээ дагуулж
иртїгэй. Арваны ноёдын хєвїїд бас сул хїний хєвїїд, гурван нєхєр нэг дїїгээ дагуулж иртїгэй. Ингэхдээ
тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртїгэй.

Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хєвїїд арван нєхєд, хэрэглэх юмаа харъяат мянганы
дотроос татаж авагтун. Эцгийн єгсєн хувь хишиг буюу єєрийн олсон зєєсєн морь, юм хэдий байвч, ємч
хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртїгэй. Зууны ноёдын хєвїїд, таван нєхєдтэй,
арваны ноёд бас сул хїний хувїїд, гурван нєхєдтэй, мєн ємч хувиас ангид мєн тэр ёсоор хэрэглэх
морь, юмаа бэлтгэж иртїгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хїн, бидний энэ
зарлигийг сонсоод зєрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хїн бултарч
бидний дэргэд явахдаа бэрхшээвэл єєр хїнийг оруулаад тїїнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар
цєлье" гэж зарлиг болов. "Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бїї хориглотугай"
гэв.

225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хєвїїдийг ялгаж явуулаад, урьд
байсан наян хэвтїїлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтїїлд орох
хїмїїсийг бїї ятгаж хориглотугай гэж зарлиг болов.

Хэвтїїлийг Их-нэїрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дєрвєн зуун хорчныг
томилж, хорчныг Зэлмийн хєвїїн Есєнтэй ахалж, Тїгэгийн хєвїїн Бїхэдэйтэй зєвлєж захиртугай гэв.
Торгууд, хишигтэн нарыг дєрвєн ээлжээр манах болгож, Есєнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч,
Бїхэдэй нєгєє ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах,
дєрєвдїгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхїї захирч
явтугай. Хорчныг мянга болгож, Есєнтэй захирч байтугай! гэж зарлиг болов.

226. "Урьд Єэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (їр) Єэлэн
чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг
Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя.
Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг
Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган
баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн єдєр ээлжлэх торгон цэрэг болгож,
хатгалдан байлдах єдєр хамгийн тїрїїнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас
ялгаж ирїїлсэн хїмїїсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтїїл, хорчины хамт бїгд нэгэн
тїмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар тїмэн хишигтэнг бэхжїїлж их голын
цэрэг болгоё!" гэж зарлиг болов.

227. Бас Чингис хаан зарлиг болж єдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дєрвєн ээлж болгож, ээлжийн
ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн
хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху
чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дєрвєн ээлжийн хишигтнийг захирах
ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж
хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хїн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хїнийг
гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хїн, бие эрїїл бєгєєд
ээлжийн ахлагчдын зєвшєєрєлгїйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ
занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж їзээд эчнээ хол газарт цєлье! гэж зарлиг
болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бїр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс
сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хїлээнэ. Зарлигийг сонссон байтал, зєрчих буюу зарлигаар
тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид
гагцхїї ахлагч гэсэн тєдийгєєр хамт манаж байгаа хишигтнийг миний зєвшєєрєлгїйгээр бїї шийтгэгтїн.
Гэм їйлдсэн хїнийг хэлэгтїн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтїїлж
занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн тєдийгєєр адил эрхтэй хишигтэнд минь, єєрийн гар хєлийг хїргэж
занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.

228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хїмїїс эрхэм
бєгєєд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хєтєч эрхэм тул гадаад мянганы ноёд,
миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов.

229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд
хишиг (ээлж)-т орж, єдрийн хамгаалагчид зїг зїгт мєр мєртєє явж наран шингэхээс ємнє хэвтїїл
[манаачид хамгаалах ажлаа шилжїїлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шєнє хэвтїїлийн
цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтїїлд тушааж єгєєд гарч
хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шєл идтэл уяаны тэнд хїлээж байгаад
хэвтїїлд мэдэгдэж, биднийг шєл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа
эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтїгэй. Ээлж хишгийн хїмїїс энэ тогтоосон ээлжийн хуулийг
мєрдєж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хїнийг хэвтїїл
манаач нар барьж хоноод маргааш єглєє байцаан асуугтун. Хэвтїїл, халаагаа ирэхэд тэмдгээ
шилжїїлж єгєєд чєлєєлєгдєнє. Манаагаа шилїїлсэн хэвтїїл гарч одтугай гэв. Хэвтїїл, шєнє ордны
орчим байж їїдийг харгалзаж, орохыг завдах хїний мєрийг мєлт цохиж, толгойг тоншин цавчиж
хаятугай. Шєнє яаралтай мэдээ хїргэж хїн ирвэл урьдаар хэвтїїлд мэдэгдээд гэрийн ард хэвтїїлийн
хамт байж, хэлэх їгээ гаднаас хэлэгтїн. Хэвтїїлийн суурь дээр хэн ч сууж їл болно. Хэвтїїлийн
зєвшєєрєлгїйгээр хэн ч орж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр хэн ч явж їл болно. Хэвтїїлийн завсраар
явж їл болно. Хэвтїїлийн тоог асууж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр явсан хїнийг барьтугай. Хэвтїїлийн
тоог асуусан хїний тэр єдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, ємссєн бїрэн хувцсыг хэвтїїл
автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хїн боловч хэвтїїлийн дэргэдїїр їдэш явж баригдсан
биш її?
УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ

230. Чингис хаан єгїїлрїїн:

"Їїлтэй шєнє
Їїдтэй гэрий минь
Їргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хїргэсэн эртний
Ээлт хэвтїїл минь!
Одтой шєнє
Орд гэрийн минь
Орчимд хэвтэж
Єлгий дэвсгэрийн минь
Ємєг болж
Єчїїхэн биеийн минь
Тїшиг болж
Єндєр сууринд
Хїргэсэн
Єлзийт буянт хэвтїїл минь!
Халих усан бороонд
Хайрах хїйтэн жаварт
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан сууринд хїргэсэн
Хайр ивээлт хэвтїїл минь!
Єрсєх дайсны мєрєєс
Єших хортны гараас
Єглєє їдэш ялгалгїй
Єрх гэрийг минь хамгаалж
Єєрийн нїдийг цавчилгїй
Євч биеий минь арчилсан
Єнийн итгэлт хэвтїїл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгїй ирэгч
Хотлын сайн хэвтїїл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимээнээс
Шилжрэлгїй ирэгч
Шигшмэл сайн хэвтїїл минь!
Єнє хэдийний
Єлзийт хэвтїїлий минь
Євгєн хэвтїїлгэгтїн.
Итгэлт Єэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтїн.
Архай Хасарын харъяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтїн.
Есєнтэй, Бїхэдэйн харъяат
Ерєєлт хуучин хорчныг
Ерєнхий хорчин гэгтїн"

гэж зарлиг болов.


231. "Ерэн таван мянгатаас миний биеийн шадар ємч болгож илгээсэн тїмэн хишигтнийг миний хойно
их суурийг залгамжилсан хєвїїд, ургийн урагт хїртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд
хїрїїлэлгїй сайтар асрагтун. Эдгээр тїмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж єргємжлєхгїй байж
болох уу?" гэв.

232. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Ордны чэрбийн охид, гэрийн хїмїїс, тэмээчин їхэрчин нарыг хэвтїїл
эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтїгэй. Туг, хэнгэрэг, дєрєє, жадыг хэвтїїл даргалтугай. Аяга
савыг мєн хэвтїїл эрхэлтїгэй. Бидний унд идээг хэвтїїл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтїїл
даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтїїлээс шаардъя" гэв. "Хорчин нар унд
идээг тїгээхдээ даргалсан хэвтїїлийн зєвшєєрєлгїйгээр тараан єгч їл болно. Идээг тїгээхдээ урьдаар
хэвтїїлээс эхлэн тїгээтїгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтїїл эрхлэн мэдтїгэй. Гэрийн ойр їїдэнд
хэвтїїлийн хаалгачин байтугай. Хэвтїїлийн хоёр хїн дотогш орж, их сєнг тїшиж байтугай. Хэвтїїлээс
нутаг эрэн їзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтїїл бидэнтэй хамт шувуу авлан
явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар їлдээтїгэй" гэв.

233. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Бидний бие байлдаанд эс мордвол хэвтїїл биднээс ангид байлдаанд
мордож їл болно" гэв. "Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зєрчиж, хэвтїїлийг байлдаанд
мордуулбал цэргийн цэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ" гэж зарлиг болов. "Хэвтїїлийн
цэргийг байлдаанд їл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтїїл, миний алтан амийг сахина.
Шувуу, гєрєєсийг авлахад хамт зовч зїднэ. Нїїх суухад ордыг хамгаалж, хєсєг тэргийг харгалзана.
Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нїїхэд хамгаалах гэдэг хялбар
уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгїй гэсэн учир тийм
биз" гэжээ.

234. Бас зарлиг болруун: "Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтїїлээс сонсолцож оролцтугай. Хэвтїїлээс
нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, тїгээх ажлыг эрхлэлцтїгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж
явтугай" гэв. "Хэвтїїл, чэрби нарын хамт эд уурсыг тїгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад
нїїхэд Есєнтэй, Бїхэдэй нарын хорчин, Алчидай, Єэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун
этгээдэд явтугай" гэв. "Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны зїїн этгээдэд явтугай" гэв.
"Архайн баатрууд ордны урьд явтугай" гэв. "Хэвтїїл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зїїн
этгээдэд явтугай" гэв. "Бїх хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хєвїїд адуучин,
хоньчин, тэмээчин їхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай" гэж тушаав. "Додай
чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол тїїж явтугай" гэж зарлиг болов.

235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд
Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангїй
дагав гэж сайшаан соёрхож, охиноо єгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг єгч
Чингис хаан соён зарлиг болруун:

Харайхад минь хєл болж


Хазайхад минь тїшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хїргэхээ
Хайрт Алха минь мэдтїгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мєнх шїї
Саруул ухаанаас илїї
Сайн нєхєр байдаггїй.
Мунхаг хилэнгээс илїї
Муу дайсан байдаггїй.
Эрхэм итгэл олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]

236. Сїбээдэй баатар, тємєр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг
хєвїїдийг нэхэн довтолж, Чїй мєрний тэнд гїйцэж сєнєєгєєд ирэв.

237. Зэв, Найманы Хїчїлїг ханыг нэхэж Сариг гїн гэдэг газарт гїйцэж санаагаад ирэв.
238. Уйгурын Идїїд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлїїлсэн нь: "Їїл арилж
гэгээн наран тодорсон мэт, мєс хайлж тунгалаг мєрєн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бїсий
чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь їртэснээс олж, тавдугаар хєвїїн чинь болж хїч єгье" гэж
єчиж илгээжээ. Тэр їгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: "Охиноо єгье.
Тавдугаар хєвїїн болтугай. Алт мєнгє, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртїгэй" гэж
илгээвэл, Идїїд соёрхогдов гэж баясаж, алт, мєнгє, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд
Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идїїдийг соёрхож, Алалтун бэхи охиноо єгєв. [Уйгурын Идїїдэд
Алалтун бэхийг єгєхєд Чингис хаан сургасан нь: "Хатагтай хїнд гурван эр бий. Анхны эр нь алтан тєр.
Тїїний дараах эр нь ариун нэр. Тїїний дараах эр нь авсан эр мєн билээ. Алтан тєрийг хатуужиж
дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид їл одно" гэж зарлиг болсон
ажээ. А.то]

239. Туулай жил (1207 он), Зїчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха
газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, тїмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд
Зїчийг газарчлан, тїмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хїрэв. Зїчи, ойрд, буриад, барга
урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Тїмэн хэргисийн нутагт хїрвэл, хэргисийн ноёд, Эди,
Инал, Алдиэр, Єлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зїчитэй
уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Тєєлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж
оруулаад хэргисийн тїмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис
хаанд цагаан цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.

Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, тїмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхож, тїїний хєвїїн
Иналчид Чэчэйхэн охиноо єгєв. Иналчийн ах Тєрэлчид Зїчийн охин Олуйханыг єгєв. Алага-бэхи
охиныг Онгуудад єгєв. Чингис хаан, Зїчийг соёрхож єгїїлрїїн: "Хєвїїдийн минь ахмад чи, гэртээс анх
гараад мєр сайтай явж хїрсэн газарт хїн, морийг гарздаж зовоосонгїй, єлзийт ойн иргэнийг оруулж
ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд єгье" гэж зарлиг болов.

240. Бас Борохул ноёныг хорь тїмд (хорь буриад) иргэнийг эзлїїлэхээр явуулав. Хорь тїмд иргэний
ноён Дайдухул сохрыг їхсэний хойно тїїний гэргий Ботохой тарган хорь тїмдийг захирч байжээ.
Борохул ноён, тэнд очоод гурван хїнийг дагуулан их цэргийн тэргїїн їд оройг ойлгоход бэрх ойн дотор
нарийн харгуйгаар явж байтал хорь тїмдийн харуулын хїмїїс тэдний ард гарч зам боогоод Борохул
ноёныг барьж алжээ. Борохулыг хорь тїмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш хилэгнэж єєрєє
морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дєрвэдийн Дєрбэй-
Догшинд тушаасан нь: "Цэргийг чанга захирч мєнх тэнгэрт залчирч, хорь тїмд иргэнийг эзлэхийг
оролдогтун" гэж зарлиг болов. Дєрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сївээр
цєєн цэргийг явуулж сїр їзїїлж мэхлээд єєрєє олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив.
Цэргийн аливаа хїний зїрх шантарвал жанчихын тулд хїн бїрд арван саваа (торлог) їїрїїлж, эр бїрийг
сїх, ооль, хєрєє цїїцээр зэвсэглїїлээд улаан бухын явсан мєрєєр урагш давшиж, мєрт тохиолдсон
модыг огтчин цавчуулж, хєрєєдїїлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад, хуримлан суугаа тїмд
иргэний орой дээрээс довтлон оров.

241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь тїмдэд баригдаад Ботохой тарганы тэнд байсан ажээ.

Хорчийн баригдсан учир нь: Хорь тїмдээс гоо сайхан хїїхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи
ноён, хорь тїмдээс хїїхнїїдийг авах гэж очтол, урьд дагасан хорь тїмд иргэн дахин дайсан болж Хорчи
ноёныг бариад авчээ. Хорчийг тїмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх
хїн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь тїмдийг эзэлж дуусаад Борохулын
хїїр ясны тул зуун Тїмдийг тїїний гэр бїлд єгєв. Хорчид гучин охиныг єгєв. Ботохой тарган хатныг
Худуга бэхид єгєв.

242. Чингис хаан зарлиг болж, эх, хєвїїд, дїї нартаа иргэнийг хувааж єгсєн нь: "Улсыг хураахад зовж
зїдсэн эх минь биз. Хєвїїдийн минь ах Зїчи биз. Дїї нарын минь бага Отчигин (отгон: галын хан,
голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт нэгэн тїмэн иргэн (тїмэн єрх)-ийг єгвєл эх чамлаж эс
дуугарав. Зїчид есєн мянган иргэнийг єгєв. Цагадайд найман мянган иргэнийг єгєв. Єгэдэйд таван
мянган иргэнийг єгєв. Толуйд таван мянган иргэнийг єгєв. Хасарт дєрвєн мянган иргэнийг єгєв.
Алчидайд хоёр мянган иргэнийг єгєв. Бэлгїтэйд нэгэн мянга таван зуун иргэнийг єгєв. Авга Даридайг
Хэрэйдтэй нийлж явсан гэж нїднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав єгїїлрїїн:
"Єєрийн голомтыг сєнєєх мэт, єєрийн гэрийг эвдэх мэт болох бишїї. Сайн эцгийн чинь гэрээс болж
їлдсэн ганц авга чинь бишїї. Тїїнийг їгїй хийж яаж болно? Тїїний ухаж мэдсэнгїйг уучилтугай. Сайн
эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг" гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа
гартал хэлсэнд "За тийм болог" гэж сайн эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын їгэнд орж
амарлив.

243. "Би, эх Отчигин хоёрт тїмэн иргэнийг єгєєд, Хїчї, Хєхєчї Жунсо, Аргасун дєрвєн ноёдыг тушааж
єгєв. Зїчид, Хунан Мїнхэїр Хэтэ гурвыг тушааж єгєв. Цагадайд Харачар Мєнх Идухадай гурвыг тушааж
єгєв". Бас Чингис хаан єгїїлрїїн: "Цагадай хэцїї догшин авиртай тул Хєхє-чос, єглєє їдэш дэргэд нь
байж санаснаа хэлж зєвлєж байтугай"гэж зарлиг болов. Єгэдэйд Илугай Дэгэй хоёрыгтушааж єгєв.
Толуйд Жидай Бала хоёрыг тушааж єгєв. Хасарт Жибэгээг тушааж єгєв. Алчидайд Чаурхайг тушааж
єгєв.

244. Хонхотны Мэнлиг эцгийн хєвїїд долоо билээ. Долоон хєвїїний дундахь нь Хєхєчї Дэв тэнгэр бєє
бїлгээ. Тэр хонхотны долоон хєвїїд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд
жагчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул
хилэнтэйгээр Хасарт єгїїлрїїн: "Амьтанд дийлэгддэггїй хїн гэдэг биш билїї, чи? Яагаад дийлэгдэв?"
гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван єдєр ирсэнгїй. Тэр цагт Дэв тэнгэр,
Чингис хаанд єгїїлрїїн: "Мєнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмїжин, улсын эрхийг барина. Нэгэн
удаа Хасар, улсын эрхийг барина гэж зєн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг
мэдэхгїй" гэсэнд, Чингис хаан мєн шєнє морилж, Хасарыг барихаар одвол, Хїчї Хєхєчї хоёр, "Хасарыг
барихаар одов" гэж Єэлїн эхэд мэдээлэв. Єэлїн эх сэїх тэргэнд цагаан тэмээ хєллєєд шєнє турш явж,
наран ургах їеэр хїрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бїсий нь аваад байцаан асууж
байв.

Чингис хаан эхээ їзээд эмээн зайлав. Єэлїн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хїлгийг
єєрєє тайлж тавиад малгай, бїсий нь Хасарт єгєєд уур хилэнгээ даран ядаж завилан суугаад хоёр
хєхєє гаргаж, хоёр євдєг дээрээ барьж єгїїлрїїн: "Їїнийг харж байна уу? Хєхсєн хєх чинь энэ байна.
Хавиргаа хадран хазагчид, хїйгээ хїчирхэн таслагчид! Хасар яав! Тэмїжин энэ нэгэн хєхийн сїїг хєхєж
барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хєхийн сїїг хєхєж їл барах билээ. Хасар бол хоёр хєхийн
минь сїїг дуустал хєхєж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхїї Тэмїжин цээжиндээ
эрдэмтэй,

Хасар хав хїчтэй тул


Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хїчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хїчээр
Оруулан авчирдаг билээ.

Одоо дайсныг дарж тєгсгєв гэж Хасарыг їзэн ядаж байна уу?" гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис
хаан єгїїлрїїн: "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ болъё!"
гэв. Эхдээ хэлэлгїй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дєрвєн зуун
иргэнийг їлдээв. Їїнийг Єэлїн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хєгширчээ. Хасарт єгсєн Жалайрын
Жибэгэ тэндээс зайлж Баргужин оронд дутаав.

245. Тїїний хойно есєн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны
хорооноос ч олон хїн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмїгэ-гийн харъяат иргэн, Дэв
тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр,
элч Сохорт єгїїлрїїн: "Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ" гэж элч Сохорыг зодож, эмээлий нь
їїрїїлэн явган буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён єєрєє Дэв
тэнгэрийнд очиж єгїїлрїїн: "Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар
ирэв" гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж "Элч Сохорыг илгээдэг чинь зєв її?"
гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж єгїїлрїїн: "Элч илгээсэн минь буруу болжээ" гэв.
Хонхотны долоон хєвїїд єгїїлрїїн: "Буруугаа мэдсэн бол наманчлан сєгд!" гэж Отчигиныг Дэв
тэнгэрийн хойноос сєгдїїлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангїй буцаж маргааш єглєє нь
Чингис хааныг босоогїй, орон дотроо байхад орж ирээд уйлан сєгдєж єгїїлрїїн: "Есєн хэлтэн иргэн, Дэв
тэнгэрт чуулалдаж байгаа їїнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч
Сохор зодуулж эмээлээ їїрч явган ирсэнд, би єєрєє очвол, долоон хонхотон, намайг энд тэндээс хааж
тулгаж бурууг хїлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноос сєгдїїлэв" гээд уйлав. Чингис хааны їг
хэлэхийн ємнє Бєртэ їжин, орон дотроос єндийн сууж хєнжлийн захаар євчїїгээ бїрхэж, Отчигины
уйлахыг їзэж, нулимс унагаж єгїїлрїїн: "Тэд хонхотон нар яасан хэцїї хїмїїс билээ? Урьд Хасарыг
бїслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сєгдїїлэв?" Энэ ямар ёс вэ? [чамайг
бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дїї нарыг чинь ингэж дарлаж байна.

Їїнээс хойш тэд


Їїл мэт биеийг чинь
Їгїй болж одвол
Їлсэн их улсы чинь
Їр хїїхдээр чинь мэдїїлэх її?
Сїїлийн цагт тэд
Сїлд гэгээн биеийг чинь
Сїїдэр болж одвол
Сїрэг их улсы чинь
Сїйтгэхэд хїрэх бишїї.
Єндєр уулын нарс мэт
Єнєр сайхан дїї нарыг чинь
Єшин дарлагч тэд
Єсєж бойжиж амжаагїй
Єчїїхэн хэдэн хїїхдэд чинь
Єргєн улсыг мэдїїлэхгїй

Яасан хэцїї хонхотан нар билээ? Дїї нараа ингэж дарлахыг їзсээр байгаад зїгээр єнгєрїїлэх її, чи?"
гээд Бєртэ їжин нулимс цувируулав. Бєртэ їжиний энэ їгийг сонсоод Чингис хаан Отчигинд єгїїлрїїн:
"Дэв тэнгэр одоо ирнэ. Єшєєгєє яаж авахыг чи єєрєє мэд" гэв. Тагахад Отчигин босож нулимсаа
арчиж гараад гурван бєхийг бэлтгэж зогсоов. Удалгїй Мэнлиг эцэг, долоон хєвїїнээ дагуулан ирж
бїгдээр гэрт орж, Дэв тэнгэр, сєнгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас
барьж "Єчигдєр чи намайг наманчлуулсан билїї? Хїчээ їзэлцье" гэж їїдэн тийш чирэв. Дэв тэнгэр,
Отчигиныг эсэргїїцэж, тїїний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай,
голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч їнсээд євєртєє хийв. Чингис хаан єгїїлрїїн:
"Гадагш гарч бєх хїчээ тэмцэлдэгтїн" гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгїїр чирч гарахад урьд
бэлтгэсэн гурван бєх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зїїн этгээдийн угсарсан
хэрэгний їзїїрт орхив. Отчигин орж єгїїлрїїн: "Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо
хїчээ їзэлцье гэвэл, їл зєвшєєрч баширлан хэвтэж байна" гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс
цувируулан єгїїлрїїн:

"Уужим эх газрыг
Довын тєдий байхад
Уулзаж нєхєрлєсєн билээ, би
Усан их мєрнийг
Горхийн тєдий байхад
Учирч танилцсан билээ, би"

гэхэд хонхотны зургаан хєвїїд їїдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж тїрэмгийлэхийг
завдахад, Чингис хаан бачимдан шахагдаж, "Зайл. Гаръя" гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин
торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг
Чингис хаан їзэж хойдуул (арын гэрїїд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь
бариулаад "Хєсгєє бэлтгэ! Нїїе" гээд тэндээс нїїв.

246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн єрхийг бїтээж, їїдийг дарж хїнээр сахиулбал, гуравдугаар шєнє їїр
цайж байхад гэрийн єрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие їгїй болжээ. Нягталж їзвэл їнэхээр тїїний хїїр алга
байв. Чингис хаан єгїїлрїїн: "Дэв тэнгэр, миний дїї нарт гар хєл хїрсэн ба миний дїї нарын хооронд
оргїй хов їг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, тїїний амь бие хоёулыг тэнгэр авч одов" гэв.
Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: "Та хєвїїдийнхээ авир занг ятгахгїй тул тэд,
бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг
хэдийн Жамуха Алтан, Хучар нарын адил болгох билээ""гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич
"Єглєє хэлснээ їдэш няцаж, їдэш хэлснээ єглєє няцаж явбал ичїїртэй бишїї. Урьд хэлснээ хатуу барьж
явбал дээр бишїї""гээд бас зарлиг болруун "Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн
тэнцэх билээ""гэв. Дэв тэнгэрийг їгїй болсноос хойш хонхотны хєвїїд номхров.
ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ

247. Тїїний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан
хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Їнэгэн
даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг
баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гїан боомт)-д очиж Цавчаал давааны
бэхлэлтийг хїрээд Зэв єгїїлрїїн: "Дайсныг єдєж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ ухруулав.
Зэвийн цэрэг ухрахыг їзээд "Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргїїд уулыг бїрхэж, хєндийг дїїрэн нэхэж,
Сюнь-дэ-фу-гийн хошууг хїрмэгч Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сєнєєж
дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хїрч ирээд хятадыг хєєж хархятад, зїрчид, жїйний
шилдэг баатар цэргїїдийг дарж, Цавчаалыг хїртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын
хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл
бєгєєд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлїїлэхээр цэрэг явуулав. Зэвийг
Дїн чан (Алтан улсын зїїн нийслэл, одоогийн Ляо ян) хотыг эзлїїлэхээр илгээв. Зэв, Дїн чан балгасанд
хїрээд шууд эзэлж барахгїй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хєтєлгєє морьтой
цэргийг шєнє турш давхиулж, Дїн чаныг санамсаргїй байхад нь дайран эзэлжээ.

248. Зэв, Дїн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бїслэн байлдаж байхад
Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их
суурин шилжих цагт хїрэв її? Монголчууд маш хїчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад,
зїрчид, жїйний эрхэм цэргїїдийг бїрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ.
Одоо бид бас цэргїїдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал
єєрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагїй болохоос гадна, бидэнд итгэхгїй болж
урваж дайсагнахад хїрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя.
Найрамдаад буцвал тэдний буцсан хойн, жич єєр саналаа гаргаж зєвлєе. Моголын цэрэг, агт эндэх
газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хїїхэн єгье. Цэрэг, дарга нарт нь алт мєнгє, эд
уурсыг гаргаж єгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган хэлсэнд Алтан хаан, Вангин
чансангийн энэ їгийг зєвшєєж, энэ ёсоор гїйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гїнж охиныг илгээж
алт мєнгє, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хїмїїст даах хирээр єгч, Чингис хаанд
тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан
зєвшєєж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргїїдийг гэдрэг татаж ирїїлэв. Вангин чансан, Можоу-
фужоу нэрт хошууг хїртэл Чингис хааныг їдэж гаргаад харив. Эд уурсыг манай цэргїїд єргєж даахуйц
ачиж, хив торгоор ачаагаа татаж явав.

249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор
Хашин хан гэж алдаршжээ) Хїрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, "Баруун гар чинь
болж хїчээ єгье" гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч єгєв. Бас Бурхан єгїїлрїїн: "Чингис
хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сїлдэт биеий чинь хїрч ирсэнд сїрдэн их айж
байна. Айн сїрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хїчээ єгье" гэв. "Хїчээ єгєхдєє бид,

Байсан газартаа
Байран нутагладаг
Шавар хотдоо
Шавалдан суудаг
Хїмїїс тул
Хурдан аянд
Тїргэн хєдєлж чадахгїй
Хурц дайнд
Даруй мордож амжихгїй.
Хаан Чингис соёрхвол
Хамаг Тангуд улс
Єндєр дэрснийнємєрт
Єсгєсєн олон тэмээгээ
Єргєл болгож тусалъя
Єєрийн гараар нэхсэн
Єрмєг бєс эдээ
Бэлэг болгож єгье.
Арга чадлаар сургасан
Анч шонхор шувуудын
Аль сайныг хїргэе"
гэж єчив. Тэр хэлсэн їгэндээ хїрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж барагдахгїй болон тэмээ
авчирч єгєв.

250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж, их эд уурс аваад,
Хашин (Тангуд) улсын Бурханыг элсїїлж, олон тэмээг авав. Тийнхїї Чингис хаан, тэр хонин жил
морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсїїлж, тангуд иргэний Илаху Бурханыг
элсїїлэн харьж Саарь хээрт буув.

251. Бас тїїний хойно, Жэї гуан (буюу Сїн улсын Жэї хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргїїтэн
олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар
дахин мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэї гуанд илгээсэн элчийг яагаад нєгчєєсєн билээ?"
гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дїн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр
байлдуулав. Чингис хааныг Дїн гїан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада,
Хєвэгэтїр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хїч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад Дїн
гїан боомтыг бэхэлж, давааг бїї давуулагтун! гэж Илэ Хада Хєвэгэтїр гурвын цэргийг хурдлуулан
илгээв. Чингис хаан, Дїн гїан боомтыг хїрвэл Хятадын цэргїїд уулыг бїрхэж, хєндийг бялхаж байна.
Чингис хаан, Илэ, Хада, Хєвэгэтїр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хїргэн
хоёр, хєндлєнгєєс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада нарыг цэргийн хажуугаас цохиж,
хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргїїд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду
балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын ємнєд нийслэл бєгєєд Бянь лян хот, одоогийн Хэ
нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Їлдсэн цэрэг нь єлсєж їхэцгээсэн ба єєр зуураа алалцаж,
хїний махыг идэлцжээ. Толуй, Чигу хїргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав.

252. Чингис хаан, Хэ-си-вї-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын
хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хєдєлгєж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа
Жунду хотод Хада нэрт ноёныг лї шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны
алт, мєнгє, эд уурс, юмыг тоолуулахаар Їнгїр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ
гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д
Шигихутуг єгїїлрїїн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду,
Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгайлан авчирч єгч байна? Їїнийг
би авахгїй" гэж Шигихутуг эс авав. Їнгїр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг
тоолж ирэв. Тэнд Чингис хаан, Їнгїр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу єгєв?" гэж асуувал Шигихутуг
єгїїлрїїн: "Алттай, хээтэй уурсыг авчирч єгєв. Миний хэлсэн нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв.
Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин єгнє?" гэж би эс
авав. Їнгїр Архай хоёр, єгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Їнгїр Архай хоёрыг маш буруушаан
донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан соёрхож, "Чи миний їзэх нїд, сонсох
чих бишїї" гэж зарлиг болов.

253. Алтан хаан, Нанжин (ємнєд нийслэл) орж єєрєє найрамдъя гэж мєргєж, Тэнгэр нэрт хєвїїнээ зуун
нєхєдтэйгєєр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг
зєвшєєрч "Буцъя" гэж єєрєє Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зїїн гарын цэргийг
захируулан, далайн хєвєєгєєр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр
хотыг дагуулж тїїнээс цааш Зїрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану (одоогийн Євєр Монголын
зїїн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол тїїний хязгаарын хотуудыг дайран Ула-нау
мєрнийг огтлон одож, Таурын голыг єгсєж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртїгэй! гэж
илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин хотыг
оруулж, Зїрчидийн Фухану-г дагаар оруулж, мєрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг єгсєн давааг
давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.

254. Тїїний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргїїтэн зуун элч алагдсанд, Чингис
хаан єгїїлрїїн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зїгээр орхиж болох уу? Ухуна тэргїїтэй
зуун элчийн єшлийг єшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж
мордоход Есїй хатан Чингис хаанд дуртган єчсєн нь: "Хаан

Єндєр давааг давж


Єргєн мєрнийг гэтэлж
Урт аянд морилохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьдал болгож сэтгэнэ.
Тєрсєн бие тїлбэрэх
Тїмэн амьтны хуулийг
Тєгс ухаандаа санаасай
Уулс мэт бие чинь
Нурж одвол
Улс олон Монголы чинь
Хэн захирах юм бэ?
Тулгуур мэт бие чинь
Туйвж одвол
Туг их сїлдий чинь
Хэн єргєх юм бэ?
Тєрсєн дєрвєн хїїгээс чинь
Тєр барих нь хэн бэ?
Хан хєвїїд дїї нар
Харц олон ард ба
Хатад бид бїхэнд
Хариу айлдах эсэхийг
Хааны зарлиг мэдтїгэй"

гэж єчвєл,Чингис хаан зарлиг болруун: "Хатан хїн боловч Есїйн хэлсэн їг зєвєєс зєв! Дїї нар хєвїїд,
Боорчи, Мухулай та нарын алин ч энэ їгийг дуртгасангїй. Би, євгєдийн хойноос одохгїй мэт єєрєє
мартсан ажээ. Їхэл надаас тойрох мэт їнэхээр тїїнийг санасангїй" гээд, "Хєвїїдийн ах Зїчи мєн. Юу
хэлнэ? Чи хэл!" гэв. Зїчийг їг хэлэхийн урьд Цагадай єгїїлрїїн: "Зїчийг їг хэл гээд Зїчийг юунд томилох
гэж байна? Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж її?" гэсэнд, (Бєртэ хатан, мэргидэд олзлогдож
байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зїчи босоод Цагадайн энгэрээс шїїрэн барьж
єгїїлрїїн: "Хаан эцэг, намайг гадуурхаж їзээгїй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар
эрдэм чадлаар илїї вэ? Чи ганц догшин омгоороо илїї биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж
хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бїї боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтїгэй!" гэв.
Зїчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зїчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай
татаж байхад, Чингис хаан дуугїй сууж байв. Хєхєчос зїїн этгээдэд байж єгїїлрїїн: "Цагадай чи юунд
яарав? Хаан эцэг чинь, хєвїїдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг тєрєхийн урьд

Одтой тэнгэр орчиж


Олон улс байлдаж
Орондоо унтах завгїй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгїй
Хєнєєлдєн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чєлєєгїй
Элбэлдэн зїтгэж явав
Ухран дутаах газаргїй
Урагшлан байлдаж явав.
Амар жаргах аргагїй
Алалдан тэмцэж явав
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хєргєж
Хайрт зїрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сїї шиг сэтгэлийг ээдїїлэх
Чалчаа муу їгийг
Цагадай чи хэллээ.
Бїлээн элэг нэгтэй
Бєртэ хатны хїїхэд бишїї
Халуун элэг нэгтэй
Хамт тєрсєн хїїхэд бишїї.
Зїрхний хайрт эхийн
Зїртгэсэн ачийг мартаж
Зїйгїй їгээр гомтговол
Гэвшивч нэгэнт хожидно.
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр їгээр гомтговол
Хэзээ ч баясгаж чадахгїй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлахгїй
Халуун цусаа гамнахгїй
Хамхих нїдээ ирмэхгїй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шїлсний хєєсєєр ундалж
Шїдний махаар хооллож
Магнайн хєлсийг гоожтол
Мацаж чармайж явахад
Улны хєлсийг урстал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун тєгєлдєр эх чинь
Оёдолт дээлээ огшуулж
Оготор хормойгоо шууж
Хїїхдээ єсгєхийн тул
Хїч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хїїхдэдээ єгч
Уух ундны дээжийг
Урьдаар та нарт єгч
Єсєх їрээ тэжээж
Єлсєж ядарч явлаа.
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хїргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хїзїїнээс чинь татаж
Хїний зэрэг болгосон
Хїндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Борвий чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээлийн дєрєєнд хїргээд
Энхрий хєвїїд та нарын
Эрхэм сайныг їзье гэж
Эх чинь одоо бодож байна.
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бїї гомдуул!" гэв

255. Тэндээс Чингис хаан єгїїлрїїн: "Зїчийг тэгж хэлж яаж болно? Хєвїїдийн минь ахмад Зїчи бишїї?
Хожим тэгж бїї хэлтїгэй" гэж зарлиг болов. Энэ їгэнд Цагадай мєшилзєж єгїїлрїїн: "Зїчийн хїч эрдмийг
басамжлахгїй.

Амаар алсныг
Ачиж болдоггїй
Їгээр їхїїлснийг
Євчиж болдоггїй.
Аавын хєвїїдийн ахмад нь
Зїчи бид хоёр биз.
Хаан эцэгтээ
Хавсарч хїчээ єгье
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе.
Салж саатсан этгээдийг
Салбартал цавчиж байя
Єгэдэй єршєєлтэй тул
Єргємжлєхєд болно.
Хаан эцгийн дэргэд
Хамт ойр байлгаж
Бараат их малгайг
Бариулан мэдїїлж болно

гэв. Энэ їгэнд Чингис хаан єгїїлрїїн: "Зїчи юу хэлэхээ хэлэгтїн!" гэв. Зїчи єгїїлрїїн: "Цагадайн хэлсэн
ёсоор Цагадай бид хоёр хавсарч хїчээ єгье. Єгэдэйг єргємжилье!" гэв. Чингис хаан зарлиг болруун:
"Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бєгєєд ус мєрєн олон бий. Харь улсыг эзлїїлэн тус тус салгая.
Єєр єєрийн нутгийг єргєтгєж яваарай. Харин Зїчи Цагадай та хоёр, хэлсэн їгэндээ хїрч, ардын
инээдэм, амьтны тоглоом болохгїй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр їг
барилдсан байтал, хэлсэн їгэндээ хїрсэнгїй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз.
Одоо Алтан Хучар хоёрын харьяат нарыг та нарт хувааж єгнє. Тэднийг їзэж цээрлэл болгож явагтун!"
гээд Єгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтїн!" гэв. Єгэдэй єгїїлрїїн: "Хаан эцэг соёрхож, їг хэлгэхэд би юугаа
хэлэх вэ? Чадахгїй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхїї хойд їеийн хєвїїд ач нар минь, євсєнд
ороовч їхэр тоож идэхгїй, єєхєнд хучивч нохой тоож идэхгїй юм тєрєєд хандгайг харваад оготныг онох
болуузай. Би їїнээс єєр юуг хэлэх вэ?" гэв. Энэ їгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Єгэдэй ийм
їгийг хэлэх бол болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтїн!" гэв. Толуй єгїїлрїїн: "Би хаан эцгийн
нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрїїлж, уриалах дуунд нь уухай болж, унах
моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрындайнд оролцож тусалъя" гэж хэлбэл, Чингис
хаан зєвшєєн зарлиг болруун: "Хасарыг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил. Алчидайг тїїний їр
хїїхдийн нэг нь залгамжил! Отчигиныг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил! Бэлгїтэйг тїїний їр хїїхдийн
нэг нь залгамжил! Бэлгїтэйг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг миний їр хїїхдийн нэг
нь залгамжилж, миний зарлигийг єєрчлєхгїй, задлахгїй, осолдохгїй, алдахгїй баримталж явтугай!
Єгэдэйн їр хїїхэд євсєнд ороовч їхэр тоож идэхгїй, єєхєнд хучивч нохой тоож идэхгїй юм тєрвєл,
миний ураг тєрлийн дотор нэг хєвїїн нь сайн тєрєх їгїй юу?" гэж зарлиг болов.

256. Чингис хаан (баруун зїг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлїїлсэн нь:
"Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишїї? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу
авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж илгээвэл, Бурханыг їг хэлэхийн урьд Аша хамбу
єгїїлрїїн: "Хїч хїрэхгїй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг єгсєнгїй омогтой их їг хэлж элчийг
буцаажээ. Тэнд Чингис хаан єгїїлрїїн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэнтэй очиж
байлдвал зохилтой бишїї? Гэвч єєр хїнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мєнх тэнгэрт ивээгдэж
алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!" гэжээ.

257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дїї нараас Отчигин ноёныг их
ордондоо їлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд
илгээв. Зэвийн дараа гэзэгт Сїбээдэйг илгээв. Сїбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг
илгээхдээ тушаасан нь:"Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч
нийлтїгэй!" гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт тїйвээлгїй гадуур нь гарч одов. Тїїний
хойноос Сїбээдэй мєн ёсоор тїйвээлгїй явж єнгєрєв. Тїїний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн
хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сїйтгїїлэв гэж дутаан
хєдєлж, Жалалдин султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг
манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд хїртэл хєєн
ирэхэд Зэв, Сїбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж,
тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгїйгээр хєєж байлдсаар Шин
мєрнийг хїргэвэл сартаулын цэрэг Шин (Инд) мєрєнд харайн орж, олонх нь живж їхэв. Жалалдин
султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мєрнийг єгсєн дутаав. Чингис хаан, Шин мєрний єєд
явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гїїн горхинд хїрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан
Мэлиг хоёрыг нэхїїлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сїбээдэй хооёрыг маш сайшаан
єгїїлрїїн: "Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан
Мэлигийн хязгаарын хотуудыг єєрийн дураар сїйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож
тїїнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг
хасав.

258. Тэр Баруан хээрээс Чингис хаан єєрєє буцаж, Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїнээ баруун гарын
цэргийг захирч, Аму мєрнийг гэтлэн Єргнэчи (Гурганачи) хотыг хїрэгтїн гэж явуулав. Толуйг Иру,
Исэбїр тэргїїтэн олон хотыг эзлїїлэхээр илгээв. Чингис хаан єєрєє Отрар хотод буув. Зїчи, Чагадай,
Єгэдэй гурван хєвїїн очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бїрдэв. Єргнэчи хотыг хїрэв. Бид хэнийхээ їгийг
дагаж явах вэ?" гэж єчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Єгэдэйн їгээр явтугай" гэж илгээв.

259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хєдєлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос
хєдєлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хїлээж, Алтан горхины нуруунд Султан
хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлїїлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга.
Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбїр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чїхчэрэн хотыг
эвдэж байхад элч хїрч очив. Толуй, Чїхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв.

260. Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїн, Єргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж
аваад Чингис хаанд хувь гаргаж єгсєнгїй. Гурван хєвїїн буцаж ирвэл Чингис хаан, Зїчи, Цагадай,
Єгэдэй гурван хєвїїнд уурлаж, гурван єдєр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав
єгїїлрїїн: "Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид.
Хуваагдаж автах Єргнэчи хот хувааж авах хєвїїд бїгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хїч
нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бїгдээр баясаж бахдаж
байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хєвїїд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал
болтугай! Хєвїїдийн авир алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хєвїїдийг уулзулж болох уу?" гэж
єчвєл, Чингис хаан тайтгарч Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїнийг уулзуулж донгодож, євгєдийн їгийг
єв болгож, хуучин їгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хєлсийг арчиж ядтал
зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд єчрїїн:
"Гєрєєнд сая гарч байгаа залуу харцага мэт, хєвїїдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож
болох вэ? Хєвїїд айж сэтгэл алгасангїй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хїртэл дайсан иргэн
олон байна. Бидний тївд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр
газрын ємгєєр хїчээ нэмэгдїїлж, алт, мєнгє, эд уурс эл бїхий юмыг чамд авчирч єгье! Аль улсад
явуулах вэ гэвэл, Багдад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун
тийш, Тигер мєрний хєвєєн дээр байгаа их хот мєн). Тїїнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж єчвєл энэ
їгийг шїїмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зєвшєєрєєд Хонхай, Хонтахар, Чормаган гурван
хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нєгєє
Їдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав.

261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту
хотыг эзлэхээр Дєрвэдийн Дєрбэй догшиныг аялуулав.

262. Бас Сїбээдэй баатрыг умар зїгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс,
Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймагхарь улсыг хїртэл Ижил (Волга), Яик
(Урал гол) мєрнийг гэтлїїлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хїртэл аялуулав.

263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга тавихад Єргнэчи
хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй эцэг хєвїїн хоёр ирж, хот газрын ёс
заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хєвїїн Хоромши
Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Єргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил
тэргїїтэн хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг
захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах
монгол дарга нарын дэргэд сартаул хїмїїсийг зєвлєгч нараар томилов.

264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг хїлээж байхад Бала
ноён Шин мєрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хїртэл нэхвэл Жалалдин
султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ,
ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мєрєнд зусаж, долоодугаар он
тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.

265. Тэр євєл євєлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бїртгэж, нохой жил (1226)-
ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есїй хатныг авч явав. Замын
зуур євєл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан
дайрч ирэхэд зост бор морь їргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг
газар буув. Тэр шєнє хоноод єглєє Есїй хатан єгїїлрїїн: "Хєвїїд ноёд хэлэлцэгтїн! Хааны бие шєнє их
халуурч хонов" гэв. Хєвїїд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби єгїїлрїїн: "Тангуд иргэн, байсан
газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар
хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны
биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хєвїїд ноёд цємєєр тэр їгийг зєвшєєрч,
Чингис хаанд айлтгавал Чингис хаан єгїїлрїїн: "Тангуд иргэн биднийг зїрх шантарч буцав гэх болно.
Бид элч илгээж, мєн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх їгийг сонсож
буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их тєлєв шїлэг бєгєєд цээжлэвч
амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлїїлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан
чи хэлсэн билээ. Чиний тэр їгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд
мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн їгэндээ хїрсэнгїй, цэрэг ч єгсєнгїй, харин их їгээр дайрсан билээ. Тэр їед
бид єєр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мєнх тэнгэрт ивээгдэж,
сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл,
Бурхан єгїїлрїїн: "Дайрамх муу їгийг би хэлсэнгїй" гэв. Аша хамбу єгїїлрїїн: "Дайрах їгийг би хэлсэн.
Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат)
гэртэй, тэмээн ачаатай хїмїїс бий. Алаша-д аялж надад ирэгтїн! Тэнд байлдъя! Алт, мєнгє уурс,
таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиї (Ся-лян) хотод ирэгїн!" гэж илгээжээ. Энэ їгийг Чингис
хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар єгїїлрїїн: "За тэр бишїї. Тэд ийм их їг хэлж байхад
бид яаж буцаж болно? Їхэвч тэр их їгийг зїгээр орхихгїй. Мєнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг
зорьж хїрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бїсэлж Аша хамбыг барьж, тїїний тэрэм гэртэй тэмээ
ачаатай иргэнийг їнсэн товрог болтол талж сїйтгэв. "Тангудын омогтой дуулгаргїйгий нь хядаж орж
дагагсдыг манай цэргїїд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов.

266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бїгсэн тэрэм
гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс
чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс
соёрхож эс єгсєн билээ. Хятад иргэний жїйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр
шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хїїхнээр нь эхнэрїїдийнхээ хормойг засуулж явагтун!
Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын євєг эцгийг хорлосон Хар хятадын жїйн
байсан билээ. Одоо миний итгэлт янаг нєхєд Боорчи Мухулай та хоёр бишїї !" гэж зарлиг болов.

267. Чингис хаан, Цаст уулнаас хєдєлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хєдєлж, Тїрэмгий (Лин-жоу)
хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сїм тэргїїтэн
алтан мєнгєн аяга сав есєн ес, хєвїїд охид есєн ёс, морь, тэмээ есєн ёс, элдэв зїйлс тус бїр есєн есийг
бэлэглэн уулзахад Бурханыг їїдний гадна бараалхуулав. Тэр уулзах їед Чингис хааны дотор муухай
болов. Тїїнээс хойш гуравдугаар єдєр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг єгч,
Илаху бурхан шударгыг ирїїлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нєгчєєтїгэй! Гэж зарлиг
болов. Толун чэрби, Илаху-г гардаж танилгавгэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд
улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж євдсєн биеий минь анаая гэж амь биеий
минь хайрлаж їг дуртгасан Толун чи мєн биз. Дайсан хїний хорт їгэнд хорсож яваад мєнх тэнгэрийн
хїч нэмний ачаар дайсныг гартаа оруулж єшєєгєє авав бид. Илахугийн энэ авч ирсэн нїїдлийн харш
(дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов.

268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр єгєєд тїїнийг тонилгож, тангуд иргэнийг уг
удмаар нь хїртэл мохол мушгилгїй болгож (їр їлдэгдэлгїй болгож їїнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа
идэж уугаад "Мохол мушгилгїй болсон" гэж хэлж тєгсгєж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, їгээ
баталж хэлээд тэр хэлсэн їгэндээ хїрсэнгїйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сєнєєн дараад
гахай жил (1227) [долоон сарын 12-т Тїрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын
ємнє, тангуд иргэнээс маш олныг Есїй хатанд єгєв.

[Эзний алтан хїїрийг хасаг тэргэнд тээж харин єєд болон ирэхэд Сєнидийн Гилїгэтэй баатар магтан
шїлэглэсэн нь нь:

"Хамгийн хаан, улсын эзэн минь


Харцгай шувууны жигїїр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигїїр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов"

гэж магтан дуулав.

Мунын хєєвєрт хасаг тэрэг булд хїртэл шигдэж таван хїлгээр татаж хєдєлгєн ядаж, гїр их улс зовоход
Сєнидийн Гилїгэтэй баатар єчрїїн:
"Хєх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хїлэг богд эзэн минь!
Хїр их улсаа орхиж одов уу, чи?
Тєвшитгєн байгуулсан улс тєр чинь
Тєгс заяат хатад хєвїїд чинь
Тєрсєн их газар ус чинь
Тэмїжин эзэн чамайг хїлээж байна.
Ариунаа байгуулсан тєр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хєвїїд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан тєр чинь
Учирсан хатад хєвїїд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлїїн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хєхлєєр хийсэн
Хийр туг сїлд чинь
Хэнгэрэг бїрээ уриа чинь
Хэлэхгїй бїгд улс чинь
Хэрлэний Хєдєє арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бїтэхийн урьд учирсан
Бїртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нєхєд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хєг дуу чинь
Хотол бїгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хїїрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бїртэгэлжинд чинь їзїїлье
Хамаг улсад чинь хїргэе"
гэж євчєл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хєдлєв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хїргэв
Хамгийн мєнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын бштээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Ємссєн цамц, єргєє гэр
Ороосон оймыг тэнд онголов.
Їнэн хїїрий нь заримууд Бурхан
Халдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард, Хэнтий ханы євєрт Их єтєг нэрт газар онголов гэх
бий
269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргїїтэй баруун гарыг эзэлсэн хєвїїд, Отчигин ноён, Жэї,
Есїнхэй тэргїїтэн зїїн гарыг эзэлсэн хєвїїд, Толуй тэргїїтэн голыг эзэлсэн хєвїїд охид, тїїний ноёд,
мянганы ноёд бїгдээр Хэрлэний Хєдєє арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн
зарлигийн ёсоор Єгэдэйг хаан єргємжлєв. Цагадай ах, Єгэдэй дїїгээ хаан єргємжлєєд Чингис хаан
эцгийн алтан амийг сахиж байсан хэвтїїл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан ємч тїмэн
хишигтнийг Цагадай Толуй хоёр, Єгэдэй хаанд єгєв. Голын улсыг мєн ёсоор Єгэдэй хаанд єгєв.

270. Єгэдэй, хаан єргємжлєгдєєд шадар бараа болох тїмэн хишигтэн, голын улсыг єєрєє захирч
урьдаар Цагадай ахтай зєвлєєд, Чингис хаан эцгийн дуусгаагїй Багдад улсын Халиф султанд аялсан
Чормаган хорчийн хойноос Оготор Мєнхєт хоёрыг илгээв. Бас урьд Сїбээдэй баатрыг Ханлин, Хипчак,
Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хїртэл, Ижил, Яик
мєрнїїдийг гэтлїїлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргїїтэн хотыг байлдан эзлїїлэхээр явуулсан нь
тэдгээр улсын эсэргїїцэл їлэмж гэх мэдээг аваад Сїбээдэйн хойноос Бат, Бїри, Мєнх тэргїїтэн хааны
тєрлийн ахмад хєвїїд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гїюг
ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хєвїїд єєрсдийн хєвїїдийн ахмадыг
явуултугай! Улсыг эс захирсан хан хєвїїд, тїмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хїн хэн боловч, мєн
тэрчлэн єєрийн хєвїїдийн ахмадыг явуултугай! Ханы охид хїргэд мєн тїїний адилаар хєвїїдийнхээ
ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас Єгэдэй хаан єгїїлрїїн: "Хєвїїдийн ахмадыг ингэж аянд
явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлїїлсэн нь: "Сїбээдэйн хойноос хєвїїдийнхээ ах
бїрийг явуулна. Хєвїїдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол їзэгдэх сїр хїч их болно. Тэнд,
дайсны хїн їлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцїї. Хилэгнэвэл єєрийн биеийг мэсээр
хорлож їхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ
їгийн ёсоор хєвїїдийн ахмадыг томилж явуулъя! гэж зїг зїгт тунхаг зарлаж Бат, Бїри, Гїюг, Мєнх
тэргїїтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ.

271. Бас Єгэдэй хаан, Цагадай ахад зєвлєж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд
суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишїї? Цагадай ахыг зєвшєєрвєл бидний хаан эцгийн
эзэлж дуусгаагїй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зєвлєж илгээвэл,
Цагадай ах зєвшєєрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хїнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг
гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.

272. Туулай жил (1231) Єгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд
Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зїг зїгт олон хотыг хааж байлдах
цэргїїдийг явуулав. Тэр їед Єгэдэй хаан євчин хїрч їг хэлж чадахгїй болов. Бєє, тєлєгчин нараар
мэрэглїїлбэл Хятад улсын газар усны эзэд, хїн хєрєнгєє сїйтгїїлж, хот балгасаа эвдїїлсний учир
хилэгнэн хаанд хор хїргэж байна гэв. Хїн хєрєнгє, алт мєнгє, адгуус идээгээр золио єгье гэж тєлєгдвєл
євчин ялааршихгїй харин улам хїнд болов. Ойр тєрлийн хїнээс золио болгож єгье гэж тєлєгдвєл хаан
гэнэт нїдээ нээж ус гїйж уугаад "Юу болов?" гэж асуув. Бєє нар єгїїлрїїн: "Хятад улсын газар усны эзэд
газраа сїйтгїїлж, хїн хєрєнгєє талуулаад хорлож ийм євчин хїргэжээ. Элдэв бусад юмаар золио тєлєєс
єгье гэхэд зєвшєєрєхгїй улам хилэгнэж байна. Гагцхїї ойр тєрлийн хїнийг золио болгож єгье гэвэл
зєвшєєрч євчнийг хєнгєрїїлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж єгвєл Єгэдэй зарлиг болруун: "Хан
хєвїїдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй єгїїлрїїн: "Суут Чингис хаан эзэн
минь, дээр чинь ах нар, доор чинь дїї нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг
барилж їзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд їїргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд
байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрїїлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний
мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрїїлэх вэ? Їнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс єнчирч,
Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би.
Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нїїр гоо, нуруу єндєр
биз. Бєє нар бєєлж залбирагтун!" гэв. Бєє нар бєєлєн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан
суугаад єгїїлрїїн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл єнчин єчїїхэн дїї нар ба бэлбэсэн бэр Бэрїдийг
хїмїїжїїлэн асрахын хаан ах мэдтїгэй! Аливаа їгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан
билээ.

273. Єгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мєхєєж Сяа-Сы (зарц) нэрийг єгч, алт, мєнгє, алттай хээтэй
уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин,
Жунду ба зїг зїгийн хотуудад дарга нарыг тавьж тєвшин мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув.

274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Єгэдэй
хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мєн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал
чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хїзїїтэй, єндєрхєлтэй аргамаг морь, ачааны тэмээ,
луус зэрэг юмыг жил бїр хїргэн ирїїлж байгтун!" гэв. Сїбээдэй баатрын хойноос явсан Бат, Бїри, Гїюг,
Мєнх тэргїїтэн олон хєвїїд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мєрнийг гэтэлж, Мэгэд хотыг
эвдэж оросыг хядаж сїйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж,
дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зїрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн
хойноос Есїдэр хорчийг явуулав. Тїїнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов.

275. Бат, хипчак нутгаас Єгэдэй хаанд нууцаар єчиж илгээсэн нь: "Мєнх тэнгэрийн хїчинд, хаан ахын
сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зїг зїгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо
татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бїх хан хєвїїдийн
ахмад тул нэг хоёр аяга сархад тэргїїлэн уув. Гэтэл, Бїри Гїюг хоёр надад муудаж хуримаас гарч одов.
Явахдаа Бїрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргїїлэн уух билээ?" Тэр сацуурах санаатай
сахалт эмгэнийг єсгийгєєр давтаж єлмийгєєр гишгичих юм сан! гэжээ. Гїюгийн хэлсэн нь: "Бид хоёр
тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя" гэжээ. Элжгэний хєвїїн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд
модон сїїл зїївэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зїйгээ гаргаж
хэлсэн боловч, Бїри, Гїюг хоёр тэгж хэрїїлийн їгийг хэлээд найрамдалгїй тарав. Одоо яахыг хаан авга
мэдтїгэй!" гэж єчиж илгээжээ.

276. Батын энэ їгийг сонсоод Єгэдэй хаан маш хилэгнэж, Гїюгийг бараалхуулсангїйгээр єгїїлрїїн: "Энэ
тїрэмгий гайхал, хэний їгэнд орж ах хїнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу єндєг ялзарчээ. Ах
хїний єєдєєс эсэргїїцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал
уул мэт хотыг эзлїїлэхээр урагш зїтгїїлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг
тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу тїрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний
ургийн хїнд ам гарч доромжлох їг хэлэв? Гїюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зїй нь Аргасуныг албал
зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бїрийн тухай бол Батад хэлэгтїн! Цагадай ахад хэлж
илгээтїгэй! Цагадай ах мэдтїгэй!" гэв.

277. Хан хєвїїнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргїїтэн ноёд дуртган єчрїїн: "Чингис
хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн їйлийг хээр шийтгэж, гэрийн їйлийг гарт шийтгэх билээ. Хаан,
одоо Гїюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн їйл хэрэг мєн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж
илгээвэл болох уу?" гэж єчвєл энэ їгийг хаан зєвшєєж тайтгараад Гїюгийг уулзуулж буруушаан
донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрїїл бєгстэй хїнийг эс їлдээсэн гэнэ, чи. Цэрэг хїний нїїрийн
арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна
уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хїний єєдєєс
эсэргїїцэв її? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хїн хїчтэй, гїн ус аюултай! гэж бий бишїї. Сїбээдэй
Бужиг хоёрын далавч дор явж олон бїгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх
удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хїнийг олж барьсангїй, адаглавал ишигний шийр ч олж
авсангїй байж эрэмгий тїрэмгий зан гаргаж, ийм тийм їг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу
вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зїрхийг дарах нєхєр болж, буцалсан усыг сэвэх
шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул їїнийг Бат шийтгэвэл зохино. Гїюг
Аргасун хоёрыг Бат мэдтїгэй! Бїрийг Цагадай ах мэдэж шийтгэтїгэй!" гэв.

278. Бас Єгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтїїл, хорчин,
торгууд, бїх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын
ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор єдєр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц
їїргээ хэвтїїлээс єєр хїн дотогш ордонд орвол хэвтїїл манаач, тэр хїний толгойг цавчиж хаятугай! Шєнє
яаралтай мэдээг хїн хїргэж ирвэл хэвтїїлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтїгэй! Орд гэрт орох
гарах бїх зїйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтїїлтэй хамт элбэж эрхлэн мэдтїгэй. Элжигэдэй итгэлтэй
хїн боловч їдэш хэвтїїлийн дэргэдїїр яваад хэвтїїд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий
итгэлтэй хїн боловч хэвтїїлийн ойр очиж їл болох ба хэвтїїлийн тоог асууж їл болно. Хэвтїїлийн
дэргэдїїр бїї явтугай! Хэвтїїлийн завсраар бїї явтугай! Хэвтїїлийн дэргэдїїр явж, хэвтїїлийн завсраар
орсон ардыг хэвтїїл барьтугай! Хэвтїїлийн тоо асуусан хїний тэр єдрийн унаж явсан эмээл хазаартай
морийг бїх хувцасны хамт хэвтїїл автугай. Хэвтїїлийн байрны дээр хэн ч сууж їл болно. Хэвтїїл, туг
хэнгэрэг, дєрєє, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шїїсийг хэвтїїл даргалж
мэдтїгэй!" гэж зарлиг болов. "Орд тэргийг хэвтїїл асарч мэдтїгэй! Бидний шувуу авлахад хэвтїїлийн
зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтїїлчин, нутаг їзэж, орд єргєєг
нїїлгэж буулгатугай! Ордны їїдэнд хаалгачин хэвтїїл їргэлж сахиж байтугай! Бїх хэвтїїлийг мянганы
ноён Хадаан захирч мэдтїгэй!" гэж зарлиг болов. "Бас хэвтїїлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар
хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа
сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зїїн этгээдэд оногдсон
хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зїїн
этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны
баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал,
Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ
дєрвєн ээлжийн хэвтїїлийг Хадаан ноён захирна. Бас хэвтїїл миний биеийншадар ордыг тойрон байж
їїдийг сахиж харгалзтугай. Хэвтїїлийн хоёр хїн ордонд орж сєн тїшиж барьтугай!" гэж зарлиг болов.
"Бас хорчныг захирсан Есїнтэй, Бїхэдэй, Хорхудаг, Лабалха дєрвїїл нум сум агссан торгуудаа дєрвєн
ээлж болгож, ээлж бїрийн хорчиноо захиран орж сахитугай!" гэж зарлиг болов. "Бас торгуудын
ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хїний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай
Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмїдэр Жэхї хоёр хавсарч нэгэн ээлж
торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглїїр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!" Бас
хаан зарлиг болруун: "Бїх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн їгээр явтугай! Ээлжийн манаач,
цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мєн хїн дахин ээлжээс хожидвол
долоон бэрээ жанчтугай! Бас тэр хїн євчний шалтгаангїй, ээлжийн ахлагчийн зєвшєєрєлгїйгээр гурав
дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж їзэж, гучин долоон бэрээр
жанчаад хол газар нїдний далд цєлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бїртгэн
жагсаасангїйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж
солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай. Зарлиг сонссон бєгєєтєл хишигтэн ээлж
тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын
буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн
тєдийгєєр дур мэдэн шийтгэж їл болно. Тэд, засгийг зєрчвєл бидэнд мэдэгдэж ирїїлтїгэй! Алах ёстойг
бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн тєдийгєєр бидэнд мадагдахгїйгээр, миний
хишигтэнд гар хєл хїргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна.
Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй
хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ" гэж зарлиг болов.

279. Бас Єгэдэй хаан єгїїлрїїн: "Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгбїї зовооё. Хєлий нь хєсєр,
гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг їл зовоохыг эрхэм
болгоно. Шєл шїїс болгож харьяат улсын сїрэг хонь бїрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун
хониноос нэжээд хонь гаргаж улсын доторх їгээгїй ядуучуудын тусламж болгож єгтїгэй. Бас олон ах дїї
эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бїр ардаас татварлан авах нь
зохилдохгїй. Зїг зїгийн мянгат бїрээс гїї гаргаж, мєн саах саальчин адуулах нутагчныг томилж єр
хєлсийг тєлєєд унагачин болготугай. Бас ноёд ах дїї нар чуулбал єглєг соёрхлыг єгч байя. Їїний тул эд
уурс, мєнгє, сїх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг
сахиулъя. Їїнийг зїг бїрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс
иргэнийг нутаг усыг хувааж єгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бїрээс нутагчныг ялгаж
гаргавал болно. Бас цєл говь нутагт гєрєєснєєс єєр амьтангїй байна. Ард иргэн, уужим суухыг хїснэ.
Чанай Уйгуртай хоёр тэргїїтэй нутагчныг явуулж, цєл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг
одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл їлэмж байна. Одоо
бид байнга журам болгож зїг зїгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд єртєє тавьж элч
нарыг ард олны дундуур хамаагїй уургын улаа унаж хэсїїчлэн давхихгїй гагцхїї єртєє замаар явах
болгоё. Энэ їйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зєв
зїйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтїгэй! Эдэгэр хэлсэн їйлсийг зохимжтой гэж зєвшєєх эсэхийг
Цагадай ах шийтгэтїгэй!" гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бїх їйл хэргийг цєм зєвшєєрч "Тэр ёсоор
хийтїгэй!" гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: "Би эндээс угтуулан єртєє замыг
байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан єртєє зам байгуулж холботугай!" гээд бас
єгїїлсэн нь: "Бїгдийн хооронд єртєє зам тавья гэдэг, зєвєєс зєв їгийг дуртгажээ!" гэж илгээжээ.

280. Тэндээс Єгэдэй хаан єгїїлрїїн: "Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргїїтэн баруун гарын хєвїїд, ах дїї
нар цєм. Отчигин ноён, Кэхї тэргїїтэн зїїн гарын хєвїїд ах дїї нар цєм, голын охид, хїргэд, тїмний ноёд,
мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цєм зєвшєєрчээ. Зєвшєєрсєн зїйл нь: Далай хаан (Єгэдэй
хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шєлд хэрэглэхээр жил тутам
сїрэг бїрээс нэжээд шїлгэн иргийг харгаж єгнє. Зуун хониноос нэжээд зусаг хонь гаргаж, їгээгїї ядуу
хїмїїсийн тусламж болгож єгвєл сайн бий. Єртєє тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд
амгалан болох ба элч нарт дєхємтэй гэснийг бїгдээр зєвшєєрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай
зєвлєєд Цагадай ах зєвшєєрсєн тул бїх улсаас, зїг зїгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сїрэг
хониноос нэжээд шїлгэн иргэ, зуун хониноос нэжээд зусаг хонь гаргуулав. Гїїг гаргуулан цуглуулж
унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж
суурилах газрыг тогтоож, єртєє замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн
суурь єртєєнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь, шїїсний
хонь, саалийн гїї, хєллєх їхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс
дутуулбал єрєєлєєр хагас алдалтан болтугай. Халбага хигээс дутуулбал хамар хагас алдалтан
болтугай" гэж зарлиг болов.
281. Єгэдэй хаан єгїїлрїїн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш їйлдсэн хэрэг минь:
Нэгдїгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба
элдэв хэргийг зєєлгєх єртєє замыг тавиулав. Гуравдугаарт, усгїй газарт худаг малтуулж гаргуулаад
улс иргэнийг ус євсєнд хїрэлцээтэй болгов. Дєрєвдїгээрт, зїг зїгийн суурин улсын хотуудад мэдээлэгч,
захирагч нарыг тавьж, улс иргэнийг хєл хєсєр, гар газар тавиулж амар тєвшин болгов. Хаан эцгээс
хойш, энэ дєрвєн їйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их
їїргийг хїлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдїгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгїй эм хїний
їгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хїїхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан
байтал, ёсгїй муу алжаас їйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас
хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нїдний ємнє, хамгаас тїрїїнд
хатгалдаж явсан Доголхуг хорт муу їгэнд орж хороожээ. Одоо миний ємнє хэн тэгж тэргїїлэн давшиж
єгєх вэ? Хаан эцгийн минь ємнє зїтгэсэн журамт хїнийг мэдэхгїйгээр єшєєлснийг єєрєє би
буруушаана. Дєрєвдїгээрт, тэнгэр газрын заяагаар тєрсєн гєрєєсийг бусад ах дїї нарын нутагт очих
болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дїї нараас гомдох їгийг сонсов, би. Энэ бас нэг
буруу бий. Хаан эцгээс хойш дєрвєн їйлийг нэмэв. Бас дєрвєн бурууг їйлджээ!" гэв.

282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хєдєє арлын
Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж тєгсгєв.
Удиртгал
Тэмvжиний уг гарал ба бага
насны vе
Чингисийн идэр нас
Мэргэдийг сенеесен ба
Тэмvvжинд ЧИНГИС хаан цол
ергемжилсен нь
Жамуха ба тайчуудтай
тэмцсэн нь
Татаарыг сенеесен ба Ван
хантай эвдэрсэн нь
Хэрээд улсын мехсен нь
Ван хан сенесен нь
Хvчvлvгийн дутаасан ба
Жамухын дарагдсан нь
Шадар хишигтэн цэргийг
байгуулсан нь
Уйгуур ба Ойн иргэдийг
эзэлсэн нь
Хятад,Тангуд, Сартаул, Багдад
ба Оросыг эзэлсэн нь

You might also like