Welcome to Scribd. Sign in or start your free trial to enjoy unlimited e-books, audiobooks & documents.Find out more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
4Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
Заан залуудай

Заан залуудай

Ratings: (0)|Views: 135|Likes:
Б.Ринчен гуайн роман
Б.Ринчен гуайн роман

More info:

Published by: Byambatsogt Tumurkhuu on Aug 05, 2010
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as PDF, TXT or read online from Scribd
See more
See less

06/10/2014

pdf

text

original

 
Заан залуудай роман
ОРШИЛYvрийн туяа гэдэг тvvхэн роман анх vvсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийнтуулж єнгєрvvлсэн явдлы нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасанзvйлд тэр зоригт євгєний насан туршийн сонин явдлыг яахин багтааж болох ажээ. Чингээд,сэтгэлэг адил Зєвлєлтийн хєхдєєс зоригжуулсанд урмас орж, vvрийн туяаг бичин гvйцэх vес,надад нэгэн санаа тєрсєн нь :Манж дайчин улс, олноо єргєгдсєний Монгол улс, Монгол ард улс ын энэ гурван тєрийн нvvрvзсэн євгєдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал vзэж єнгєрvvлсэн явдлы ньдvрслэн vзvvлсэн. Yvрийн туяанаас цаашлаж, тvvх юvгээн бvтээгч ард тvмнийхээ vе vеийнбайдлаас нэг нэг роман бичиж, эртнээс Yvрийн туяа хvртэл vргэлжилсэн нэгэн цуврал романбичиж vзвэл зvгээр юмсан гэж бодогдлоо. Зєвлєлтийн алдарт эрдэмтэн, академич, профессорбагш нар минь , монгол хэл бичгийн шинжлэлд насаа зориулан оролдох хvн , дан ганц монголхэл бичгээр хязгаарлавал, учир дутагдалтай болно. Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлдгvйцэд гvнзгий оролдох гэвэл , хэл бичигтэй салшгvй холбоотой бєгєєд харилцан шvтэнбарилдсан шинжлэлийн зvйлийг уйгагvй оролдож, аман зохиолын зvй, угсаатны зvй, эртнийсудлал, тvvх зэрэг зvйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс, сая учир бvрдээд, хэл бичгийнсудлалд нэмэр оруулж болохын дээр , бас уг судалсан зvйлээс єєр тєрлийн юм бичихэд хэрэглэхзvйл бvрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёсон нь , надад одоо л их тус болж, миний зохиолчсэтэртэй болсон нь ч мєн тvvнээс vндэслэсэн билээ. Чингээд, єдгєє vсэн буурал болж, наснынаран хэлбийж буй vес, эрдэмтэн багш нарыг шvтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол,угсаатны зvйн талаар гучин илvv жил оролдон цуглуулсан зvйлээ бие баахан танагтай байгаадээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар , тэдгээрцуглуулсан зvйлээс уран зохиолын зvйлд хэрэг болох юм єдий тєдий гарахыг тэвчин vл тvвдэхтул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож vзье хэмээн, хєндий цээжиндургасан vзэгдлээ цааснаа буулгахдаа мєхєс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юмvvсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж vзье хэмээн , балар эртний чулуун зэвсгийн vеэссэдэвлэсэн энэ Заан Залуудай гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо. Чулуун зэвсгийн vеийнманай дээдэс, єндєр євгєс, байгалийн тvмэн эрхшээлийн дунд чадал мєхєс, мэдлэггvйхэн, зэвсэгхэрэглэл нэн ядуу асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хvсэлмєрєєдєл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хvчин vзэгдлийн vнэн учрыг мэдэхгvйболовч, хєдєлмєрийн хvчээр мичнээс хvн болж, бидний олоогийн vед зvглэсэн анхны мєргаргасан тэр vеийг лvрслэн vзvvлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийнvеийн хvний эдийн боловсролыг эртний судлалч нар нээн vзvvлж, аман зохиол, угсаатны зvйчхvмvvс, олон угсаатны утга соёлын зvйлийг харшуулан гаргаж, дэлхийн олон улсын дундбусдын адил шатны хєгжилд хvрч завдаагvй аймаг угсаатны соёл боловсролын зvйлийг судалсаннь , чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсрол, утга соёлын хир хэмжээ тодорхой болсонvvнд , тэдгээр зvйлийг баримжаалан , монгол аман зохиол, угсаатны зvйн сэдвээс бас хэрэглэжнайруулан бичсэн vvнээ, зохиолчын хувьд надад санаа байвч, чадал хvрэлцээгvй зvйл байжболох юм. Тийм зvйлд уучлахыг єчмvv.Балар эртний тvмэн харанхуйн vед бас буман мэдэхгvйн дунд оршиж байсан балрын хvмvvс,тэр мєртєє мєн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хєгжлийн зvг чадан ядан, унандусан зvтгэж явсны нь уран саналгын vvднээс дvрслэн vзvvлж, тэр балар эртний хvмvvсийндунд Европ зvгийн германы Неандерталын хєндийн балрын хvн, Дундад улсын Бээжингийнхvн гэж хvн судлалтан эрдэмтэн мєн эртний судлалтан эрдэмтэнд алдаршсан Ази, Европынхvний зэрэгцээгээр, мєн тэр хавилцаа vед нь манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч
 
бидний єндєр євгє, чулуун зэвсгээ барин , аж тєрж, амь зууж явсны баримтыг Зєвлєлтийн эртнийсудлалч эрдэмтэн олж, Зайсан толгойн зvvн урд хормойд нь хvртэл чулуун зэвсгийн хvнийорогнож байсан газар, чулуугаар vйлдвэрлэж байсан зэвсгий нь олсон тул, би германыНеандертал ч оролгvй, Бээжингийн балрын хvний орогносон газар чхvрч очилгvй, хаяандмаань тvмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дvрсэлж, vзье гэж зорин бодоод, сурахбичигтээ члуун зэвсгийн хvн гэж vздэг манай сургуулийн багацуулд ч энэ зvйл сонин байжюуны магад гэж бодож бичсэн хэрэг.Уншигч нєхєд, та бvхнээ ийнхvv зориулан бичсэн vvнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ нададхарамгvй, шуудангийн 119 дvгээр хайрцагт бичиж, цаашдаа vvний хойд дахь цуврал болох vйлдминь тусална уу. Yvний тул, эл оршлын хэдэн vг бичин нуржлаа.Улаанбаатар, харагчин туулай жилийнхаврын тэргvvн сарын сайн єдрєє .Эргийн бургасанд суун чагнаваасYелзэн урсах Туул голын ус ньЭртний домог шивнэн ярих мэтYймцэх сэтгэлээ тогтоон,Наран гэрэлд нvдэн аниваас,Балар vеийн vзэгдэл ургаадНадаар хэлмэрч хийж, тvvхээБагацуулд уламжлах гэсэн мэт …Єгvvлэх нь : Тэр аюултай том амьтан, гэв гэнэт, цов цочмог шугуйн єтгєн бургасан дотроосаягvй муухай урхиран гарч, галзуу мэт дайран оржээ. Тvргэн урсгалт, тунгалаг уст голын уудамнуга, дээр мангир тvvж байсан эмэгтэйчvvд, хvvхэд багачууд сочин эмээж, сандранбархиралдаад, хойд уулын энгэрт, єндєр сайхан дэнж дээр харагдаж байгаа єрх гэрийн зvг улаабутран гvйлдтэл, хамар дээрээ урт богино хоёр эвэрт, бараан шар урт vстэй тэр хирис , хойнооснь газар донсолтол пижигнэн хєєгєєд, Туулай хvvг том тавхайгаараа мэлхий гишгэсэн шиг няцдаржээ. Хєєрхий жаалын амь тасран, элээнд шvvрvvлсэн бєжин шиг аягvй муухай часхийтэлбархирсан дуунд нь Залуудай хvvгийн хуйх нь хєндийрч, vс нь сєхvйн босоод ирэх шиг боллоо.Айж сочсондоо, эргэж Туулайхvvгийн яасныг харах завгvй урагш ухас хийх зуур, дэнж дээрххэдэн єрх гэрийн гадаа , наранд ээж суусан єтгєс эмгэд сандан мэндэн, унан дусан босож,vймэлдэн арваганах нь харагдтал, муухай заар ханхлаад, нэг их ширvvн vстэй юм араас нь лvсхийтэл мєргєж, уул дайвалзан, газар дээшээ, тэнгэр доошоо гарах шиг болоод, бургасны орой ньуруугаа унжиж байх шиг хачин сонин vзэгдээд, гэнэт нvд харанхуйлжээ. Хирисийн хєлддайруулаад, тахийн хомоол шиг эргэлдэн vсэрч, газар мєргєж ойчихдоо, хурамхан зуур ухааналдсанаа тєдхєн сэхэж, яаран єндийн харваас, зугтаасан эмс хvvхдийн тvрvvч нь , наад захын єрхгэрт хvрэх шахасхийж, хойноос нь тэр муухай догшин амьтан уулнаас єнхрєн буух vхэр чулуумэт vсрэн давхиж, хvvхэд багацуулыг тоохгvй, эмэгтэйчvvдийн хойноос хєєж явах ажээ.Залуудайн айн эмээн, дэмий л ширтэн хартал, тэр махан овоо шиг том амьтан, толгойгоо єчvvхэнтєдий хоёр нэг хєдєлгєсхиймэгц, дэргэд нь нэг нь арвайн сарвайн, аргал хоргол чавхдах адил,дээшээ ойн vсрэх нь vзэгджээ. Чингэсээр, Поодой бєєгийн єрх гэрийн зvг , хурдан хєлтПаалиагийн хойноос нэхэн давхиж яваа нь Залуудайн гvдэнд жигтэйхэн тод харагджээ. Поодойбєєгийн євгєн ав Оодой дархан, єрх гэрээсээ жад барин гарч, Паалиа тэр бяцхан бор толгой шигєрх гэрийнхээ орйо дээр гvйн гарахтай зэрэг, хирис, хойноос нь гvйцэн, нохой хуцуулж, єрх гэрдээр эрчээрээ давхин гарахыг Залуудай зvvдэлсэн юм шиг, айн эмээн, хєдлєх дуугарах тэнхэлтасран, харж байтал, улаан шороо манараад, Паалиа, Оодой, хирис цєм далд орж, гагцхvv тэрмуухай том амьтны хєндий цээжнээс гарч байгаа архирах сvрт дуу, нохой шуугилдан хуцах,эмэгтэйчvvд чарлалдан хашхилдах чимээ дуулдан авай. Залуудай хvv сочин сандарсандаа
 
хярсан бєжин адил, газар наалдан хэвтээд, хирист мєргvvлж євдсєнєє ч мартаж, євсний завсраардэнж дээрх єрх гэрийн зvг юу болж байгааг эмээн ширтвээс зарим єрх гэрийн єрх нvхээр доторнь байсан эмэгтэй, ганц нэг эмгэд цухуйн гарч, хэдэн нохой, Доодойн єрх гэрийн тэнд хуцангvйлдэх нь vзэгдэв. Эргэж харахад , хирист дайруулан гишгvvлсэн Туулайхvvгийн шилэн хvзvvтаталдсан юм шиг , толгойгоо єлийж, ангайсан ам нь хашгирч байгаа юм шиг боловч, завжаар ньцус гоожин, єрєєсєн гарт нь хэдэн мангир тас атгаастай, сvvжин бие нь няц гишгvvлчихсэнхарагдаж, цаана нь эмгэн Мангина алдлан хэвтэж, бас хирисийн давхисан замд дайралдажмєргvvлсэн ганц нэгэн эмэгтэй тэвдэж байгаа нь , бие агшиж, жижиг бичил болсон адил, их лсvргvй, бас огт хєдлєхгvй байгаа нь айдас хvрэм аягvй vзэгдсэнд , Залуудай уйлах дур хvрэвч,хээр газар уйлж, чимээ гаргаж болдоггvй юм. Ан араатан халдана гэж эмэг эхийн сургадгийгсанаад, шvдээ зуужээ. Поодойн гэрийн тэндэх улаан тоос ч тэр завсар замхарч амьтан тойронбужигнаж, нохой хуцаж, хирисийн буйлах муухай дуу vе vе гарч байхыг чих тавин хартал, тэрамьтан бараа туруугvй болсон мэт. Бас олон хvний овооролдсоны завсраар Поодойн єрх гэрvгvй болсон мэт. Учир байдал мэдэгдэхгvй хачин болсон тэр зvг гайхан харваас, олны дунд эмэгэх нь vзэгдэх шиг болоход хайртай эмгээгээ танимагц, єндийн босож, ухасхийн гvйж орхилоо.Хирисээс тутаах vес, торж унасан гаvраа хярж, хэвтсэн ганц нэг багацуул, Залуудайн гvйхэд,хойноос нь дагаж, бас гvйлдэх чимээ сонсодлоо. Хирист дайруулагсдын хажуугаар гарахад, цємэвгvй хэвтэж, огт vл хєдлєх байдал нь vхсэн ан гєрєє, хvн харыг хэдий нас бага боловч, олонvзсэн Залуудайн нvдэнд тусаж, босохоосоо єнгєрсєн ажээ гэж бодон гvйтэл нэг эмэгтэй хєдлєхшиг боллоо. Бие биедээ тусалж байхыг vргэлж хэлvvлж, ахас ихсээ харилцан туслалцаубайдгийг vзэн хvмvvжсэн тул Залуудай, тэр хэвтэж байгаа эмэгтэйг хєдєлмєгц, дэргэд нь гvйжочоод, хажууд нь явган суутал, хойноос нь дагаж гvйсэн Алцгар, Арваалж, Чулуун гурав гvйцэжирээд, дєрвvvлээ vзвээс, Алцгарын эгч Пентуу ажээ. Бие чийрэг хvдэр тэр эмэгтэй, нvдээ нээн,єндийх гэснээ ёолж, єнєє дєрвєн жаалыг хармагц, алмайрсан мэт хачин харц нь ухаан сэхээорсон шинжтэй болж, сулхан дуугаар- Єнєєх хэцvv нэрт амьтан хайчив? Гэж шивнэн асуугаад, багацуулын хариу хэлэхээс урд, бас нэгёйлсхийгээд хоёр хєл мэдээ байхгvй, зоо нуруу их євдєж байна гээд , дахин нvдээ анив.- Алцгар чи эгчийгээ харж бай. Бид хvн дуудаж ирье гээд Арваалж, Чулуун хоёрыг дагуулан ,єрх гэрийн зvг гvйсээр ойртон очтол, Поодойн цємєрсєн єрх гэр дотроос хирисийн хилигнэнбуйлах дуу гарсаар ажээ. Эхийн зvг гvйн очиж, суганд нь наалдан тэврээд, утаа єєх тосны vнэршингэсэн сармай дээлийн их л дадсан vнэр авмагц, дотор нь онгойж,- Пянтуу эгч, хирист мєргvvлэн бэртчихлээ. Бид vvрээд даахгvй яадаг билээ гэхэд нь , Поодойнцємєрсєн гэрийн тэнд байсан эмэгтэйчvvдийн дундаас солонго сонсох сонор чихтэй эмэг эх нь ,хэдийн тэр vг сонсоод,- Ээ бид энд хирис єрх гэр цємєлсєнд авигтаж сандраад мартчихлаа. Цэцэг,Балт, Хvрнэ, Мєндєлта дєрєв очиж Пянтууг дамжилж ир. Хормойгий нь зєрvvлээд, ханцуйгаар нь мод шургуулждамжилдаг юм шvv .Мод аваад яв гэж дєрвєн чийрэг эмэгтэйг тэр суурин єрх айлын хамгийн эгчмэд хашир хvнийхувиар тушааж явуулав.Залуудай, эмэг эхийн хамт , Поодойн цємєрсєн єрхийн дэргэд очиж, доошоо эмээн харваас,хирис, єрхийн дээврийг махаараа цєм дарж ойчихдоо, нарийвтар сургааг унин дээр хар модныдолон холтос дэвсэж, дээрээс нь ширэг жигдлэн єрж хийсэн дээврий нь цєм дарж ойчихдоо,єрхийн тооно тулсан дєрвєн баганын нэг нь цав гарсан газраа цуурч, шор мэт хурц vзvvртэйболсон нь , тэр нvсэр том амьтны гэдсий нь нэвт хатгаад, бєєрєн тушаа нь цус бултайн цухуйжээ.Хиррисийн зантайсан том толгой нэн хvнд тул, цээжин бие нь доошоо унжиж, урд хоёр хєлєєрєєгазар самран, байн байн сvртэй муухайгаар урхирах ажээ. Оодой дархан Паалиа хоёр, нэг буланд, хирисийн эвэр хараахан vл хvрэх газар хоргодон суугаад, шороо тоос болчихсон тэр хоёрыгєчvvхэн хєдєлмєгц , хирис догшин нvдээ улаанаар эргэлvvлэн, эврээрээ єлгєж авах гэж урхирантэмvvлэх тул, хярсан бєжин шиг, буланд бие биедээ шахалдан оцойж суух ажээ. Баганынг газар

Activity (4)

You've already reviewed this. Edit your review.
1 thousand reads
1 hundred reads
Obod Oyuk liked this
Obod Oyuk liked this

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->