You are on page 1of 37

Аристотель

(vндэслэгч)

Аристотель Economy (эдийн засгийн шинжлэх ухаан)-д анх нэр хайрласан юм. Тэр нийгмийн
шударга ёсны тєлєє тэмцэх эрмэлзлэлийн vрийг суулгажээ.

Эртний vе єнєє цагт ч шинэ хэвээр байгаа мэт.

"Сайн vйлс бvхэн хил хязгааргvй байх ёстой."

Аристотель

Эдийн засгийн шинжлэх ухаан нь тїїний сургаалийн гол


цєм байгаагїй болой. Зарим нь тїїний бичсэн гэгдэх
"Єрхийн аж ахуйн тухай" 3 боть ном vнэхээр тvvний бvтээл
мєн эсэхэд эргэлздэг авай. Гэхдээ л тvvний нєлєє бол
маргаангvй их юм.

Жозеф Шумпэтэр эдийн засгийн сэтгэлгээний эхлэлийг,


vндэсийг тvvнтэй холбож vздэг. Шотландын "гэгээрэгчид",
ялангуяа Адам Смитыг Аристотелигvйгээр тєсєєлєхєд нэн
бэрх.

Аристотели "эдийн засаг"-т нэр єгсєн (ойкономиа) бєгєєд уг


шинжлэх ухааныг єєрийн гэсэн зарчим, судлагдахуунтай
болгоход их vvрэг гvйцэтгэжээ. Тэр эдийн засгийг
нийгэмийн, ер нь ёс суртахууны шинжлэх ухаан гэж vзэж
байж. Тvvний сургаальд Хомо политикус нь Хомо
экономикустэй зєрчилддєггvй юм.

Тэр хэт туйлширалгїй, ёс суртахуунд vндэслэсэн, улс тєр ба шинжлэх ухааны чанадад орших, тийм
эдийн засгийг хайх ерєнхий чиглэлийг тавиж єгсєн юм.

Сократ болон Платон нарийн адилаар "сонгодог гvн ухаан"-ий эх vvслийг vндэслэсэн Аристотели
нь манай эриний ємнєх 384 онд Тхракиэнд тєрж, 322 онд Чалкис арал дээр нас баржээ. 17 тойдоо
Платоны академид элсэн оржээ.

Тэр Македоны Александрын хvмvvжvvлэгч багш байх vедээ практик- улс тєрийн асуудлаар нилээн
сонирхон оролдож байсан гэдэг. Хожим тэр єєрийн сургуулийг vндэслэсэн юм. Тэр єєрийн
филосифио Платоныхтой сєргєлдvvлэх, тїїнийг шvvмжилэх замаар хєгжvvлжээ. Тїїний
давтагдашгvй євєрмєц сэтгэх арга, онолын гаргалгаанууд, философийн бvтээлvvд нь: логик-
учирзїйн, ёс зїйн, байгалийн шинжлэх ухааны талаархи гар бичмэлvvдэд vлдэж хоцорчээ.

"Ёс зvй", "Улс тєр", "Эдийн засаг" ууд нь хамтдаа "практик философи" болно. Эдгээр нь ямагт
"сайн сайхан амьдрал", хїний аз жаргал, хамтsн амьдралын хамгийн сайн зохион байгуулалт,
тєлєвлєлтийн тєлєє байх болно.

Ингэж тэр 18 -р зуун хvртэл бараг єєрчилєгдєлгїй "амьдарсан" онолоо vндэслэсэн юм. Адам Смит,
Аристотелийн уламжлал, тvvний vзэл санааны дагуу, єєрийн "Yндэстнvvдийн баялаг" зохиолдоо,
"Улс тєрийн эдийн засаг бол тєрийн тэргvvн, хууль тогтоогчдын шинжлэх ухааны хэрэглvvр
/зэвсэг/ юм гэж vзэж байв".

Энэ уламжлалын дагуу бол эдийн засаг нь нилээн чухал vvрэгтэй. Гэхдээ онцгой чухал ч юм уу,
эсвэл хамгийн гол шийдвэрлэх vvргийг гvйцэтгэхгvй. Ер эдийн засгийн шинжлэх ухаан бол
хамтын амьдралыг бий болгоход хувь нэмрээ оруулж буй нэгэн vйлчлэх чиг vvргээс єєр юу ч биш.
Их ч vгvй бага ч vгvй ердєє ийм л vvрэгтэй.

Тvvний энэ санаа одоо ч "амид" хэвээр. Жишээ нь:капитализмыг шvvмжлэгч Америкын эрдэмтэн
Амтай Этзиони шиг "ёс суртахуунтай, тэгш эрхтэй шинэ эдийн засгийг", хvмvvнлэг "сайн
нийгэм"- ийг байгуулахаар зорьж /шаардаж/ буй нь Аристотелийн санаа орчин vед дахин сэргэж
байгаагийн нэг хэлбэр юм.

Тэр эдийн засгийн онолын сэтгэлгээний тvvхэнд "єрхийн аж ахуй" хэмээх 3


боть номоороо ороогvй юм. Харин эдгээр номууд нь бvхий л vеийн
онолуудын урьдач нєхцєл, суурь нь болж байв. Эхний ботиндоо тэр єрх гэр
доторхи тэргvvлэх ёсны тухай: эхнэр нєхрийн, эзэн ба боолын, эцэг
хvvхдvvдийн хоорон дахь харьцааны тухай бичжээ.

Хоёрдугаар ботио Александр Макэдонскийн даалгавраар бичсэн байж


болох юм. Тэр пэрс болон гэрэгийн тvvхэнд тєр, засгийн удирдагчид нь
заль хэрэглэж хээл хахуулийн замаар тvрийвчээ тvнтийлгэсэн 70 аргийг
бичжээ.

3 дахь боть нь эдийн засагтай холбоогvй шахуу буюу "гэр бvл болон эрчvvдийн хууль" ийн талаар
байв.

Эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан тvvний хувь нэмэр нь огт єєр "газар" байх нь цєєнгvй.
Тухайлбал Шумпэтэрийн бvтээл, судалгааний гол суурь нь болсон Аристотелын мєнгєний онол нь
"Никомахийн ёс суртахуун" гэдэг номынх нь ёс суртахуун, тэгш эрхийн талаархи бvлэгт нь байх
жишээтэй.

Мєнгєний vvргийг тэр орчин vеийн эдийн засгийн шинжлэх ухааныхтай тєстэй байдлаар
тодорхойлж байжээ. Мєнгє
-хvний хэрэгцээний болон эд зvйлсийн єртгийн хэмжvvр,
-єртгийг солилцох, дамжуулах хэрэгсэл,
-мєнгє бол зээл. хувь хvн одоо хэрэглэх шаардлагагvй бол ирээдvйд хэрэглэх зорилгоор "хойш
тавиж" болдог /хадгалах vvрэг/.
Энэ бvхний хажуугаар тэр мєнгєний социал чиг vvргийг нь мартаагvй юм. "мєнгє байгаагvй бол
хvмvvсийн хамтын амьдрал ч, солилцоо ч байхгvй байх байсан."

Хойч vеийнхэндээ vлдээсэн тvvний эдийн засгийн сэтгэлгээний єв нь зєвхєн "Никомахийн ёс


суртахуун" аас гадна улс тєрийнх нь бvтээлд vлдсэн юм. Юуны ємнє тvvний улс тєрийн шатлал нь
ихэд учир утгатай.

"...Улсын жижиг нэгжvvд /баг, сум, дvvрэг гэдэг шиг/ нь хvмvvсийн нэгдлийн, хамтийн амьдралын
нэгэн тусгай хэлбэр юм. Улс тєрийн амьдрал vvнээс л эхэлдэг. Бvх жижиг нэгжvvд нь сайн сайхны
тусийн тулд л нэгддэг. Жижиг нэгдэл бvр илvv"сайн" -ий зvг тэмvvлэх бєгєєд ингэж явсаар, бvх
сайнуудаас хамгийн дээд зэрэгт байх нэгэн сайны зvг тэмvvлсээр нэгэн хvчирхэг, мєн бусад бvх
доод шатний дэд нэгдэлvvд тvvнд харяалагддаг, тийм нэгдэлийг бvрдvvлдэг. Vvнийг бид Улс,
буюу тєрийн нэгдэл гэж нэрлэдэг...".
Тэр Полис (хот улсууд)-ийг хамгийн гол, хамгийн дээд шатний нэгдэл гэж vздэг байв. Бусад нь
тvvний хvрээнд багтах бєгєєд поли нь ноёлох, бусдийг эрхшээх хvчтэй.

Орчин vеийнхээр хэлбэл :Аристотели Улс тєрийн шатлалын талаар "бvхний тєлєє vvрэх улсын
хариуцлага" дээр хvрээд цааш ахилгvй зогсжээ. Тvvнээс ємнє Платон, тvvнээс хойш Гэгэль, Карл
Маркс нарын туйлшрагчдын адил (Карл Поппэрийн тодорхойлсноор буруу хуулагчид) тєрийн
дарангуйллын тухай санаа гаргаагvй юм.

Улс тєрийн болон эдийн засгийн онолын эхлэл, vvслийн vед Аристотель ёс суртахуунд тvшиглэсэн
улс тєрийн эдийн засгийн тухай санааг бий болгожээ. Поли (хот улс) нуудийн тєв нь чєлєєт зах,
зээл худалдааны талбай буюу агора байлаа.

Тэнд хvмvvс єєрсдийн эдийн засгийн сонирхолыг солилцож, харилцан ярилцдаг байжээ. Зорилго
болон зорилтын пирамидэд (шаталсан тогтолцоонд) улс тєрийн эдийн засаг нь онолын улс
тєрийнхєє доор нь оршино.

Улс тєрийн утга учир нь тvvнийхээр бол засгийн асар их эрх мэдлийг ашиглан, хамтийн аз жаргалд
хvргэхэд (хотлоор нь жаргаахад) оршино. Тэр єєрийнхоо vеийн буюу тухайн цагийнхаа
ойлголтоор, хэмжvvрээр л улс тєрийг хэмжиж байж.

Мєн тэр "улс тєр гэдэг нь сайн сайхан амьдралын тєлєє л байдаг, тvvнд vйлчилэх vvрэгтэй" гэж
баттай итгэж байв. Хvний амьд явах, амьжиргааг тордох хэрэгцээг хангах нь эдийн засгийн vvрэг
юм.

Улс тєр бол эрх чєлєєний гvрэн, эдийн засаг бол зайлшгvй байдлын гvрэн болой.

Аристотелийн улс тєр, нийгэм, эдийн засгийн онолын санааг єнєєгийн тvвшинээс харах юм бол
ардчилсан бус гэдэг нь тодорхой. Vvнд тайлбар илvvц биз. Учир нь тvvний онолд эмэгтэйчvvд,
хvvхдvvд, боолуудын эрх чєлєє багтаагvй байдаг.

Нэг гайхалтай зvйл нь тэр эдгээр бvлгvvдийг улс тєрєєс хассан атлаа, нийгэмд хэрэв олонхи нь
хамтын шийдвэр гаргах, зєвлєх ажиллагаанд оролцож чадахгvй байх юм бол тєр "дайснуудаараа"
дvvрдэг... гэж vздэг байжээ.

Тэр цаг vеийнхээ, нийгмийнхээ бvтээгдэхvvн байсан юм. Гэхдээ л тэр нийгмийн тэгш байдал, тэгш
эрхийн талаар хамгийн эхний бєгєєд "суурийг нь сайн vндэслэсэн" онолч байсан юм.

Тvvний ойлголтууд, тодорхойлолтууд одоог хvртэл vнэ цэнээ алдаагvй тєдийгvй, шинэ онолуудад
ч нєлєєтэй хэвээр байна. Ямар vед чєлєєт байдлын дvнд бий болсон тэгш бус байдлыг зєвтгєж
болох вэ? Аль тохиолдолд шударга бус гэж тооцох вэ, ямар vед хамтын амьдралд аюул учруулж
байна гэж vзэж болох вэ?

Тэр нийгмийн єргєн хэмжээний зохицол, vндэсний нэгдэлгvйгээр, сайн хамтын нийгэмлэг(нийгэм)
бvрэлдэж чадахгvй гэдэгт итгэж байж. Тvvний "Политиэ" зохиолд ємч ба эрх чєлєє, олигархи
болон ардчилсан зарчмыг гайхалтай сайн нэгтгэх гэсэн хvсэл нь илэрсэн байдаг.

"Бvх нийгэмд 3 хэсэг бий. Лут баячууд, дундаж тvвшнийхэн, туйлийн ядуучууд. Хэрэв дундаж
тvвшнийхний хэмжээ их байвал сайн. Учир нь ийм харилцаанд тэд оюун ухаандаа захирагдах нь
хялбар байдаг"
Хамгийн сайн нийгмийг бий болгоход шаардагдах эхний нєхцєл нь ашигтай аж ахуй, шударга
хуваарилалт юм. Энэ нь эдийн засгийн vvргийг маш єндєр тvвшинд vнэлж буй хэрэг юм.

Аристотелийн сургааль нь орчин vеийн эдийн засгийн шинжлэх ухаанд, нийгмийн, ёс суртахууны
асуудлуудыг дахин шинээр, єєрєєр олж харах боломжийг олгож байна.

Адам Смит
(сонгодог онолч)

Адам Смит vндэсний эдийн засгийн сонгодог онолыг vндэслэжээ. Тэр Лайссэз-Файгэ /Laissez -
Faire/ зарчмыг эсэргvvцдэг байлаа.

"Тєрєлх эрх чєлєєний систем."

"...Бидны оройн хоолыг малчид, тариачид, худалдаачид сайхан сэтгэлтэйдээ бэлдэж


єгч байгаа юм биш ээ. Тэдний єєрсдийн ашиг сонирхлын л vр дvн. Бид хvнлэг зан,
хvний єгєємєр сэтгэлээр биш, харин хvн бvрийн амин хувиа хичээх vзэлээр
холбогддог бєлгєє..."
Адам Смит

Адам Смит 1723 Шотландад тєржээ. Тvvний аав нь хvvгээ тєрєхєєс ємнє нас
барсан учраас, Адам хvv ээжтэйгээ маш ойр, дотно єсчээ. Тэр харин
гэрлээгvй /эхнэр аваагvй/ юм.

Адам Гласговын их сургуулид суралцаж байхдаа Шотландын "гэгээрэл"


буюу сэргэн мандлын vеийн нэгэн том тєлєєлєгч, ёс суртахууний философич
Францис Хvтчэсоноор хичээл заалгаж байжээ. Хожим Оксфордод элсэн
суралцаж онцгой чадвараараа гайхагдан, шагшигдаж байсан гэдэг.

1750 онд тэр Гласговийн их сургуулид логикийн профессор болжээ. 1752 онд урьдын Хvтчесоний
тэнхимд шилжэв. 1759 онд эхний том бvтээл болох "Ёс суртахууний мэдрэмжийн онол" зохиолоо
туурвижээ.

Уг ном нь тvvнийг тун богино хугацаанд алдаршуулсан авай. Смитын бvтээлийн гол санаа нь
"хvний байгалийн шинж нийгмийн амьдралд хэрхэн илрэх вэ" гэсэн хуучны, уламжилалт гэмээр
асуудал байлаа.

Смитийнхээр бол тємєр гараар хvний зан суртахуун, vйлдлийг хазаарлан барьж байдаг эрх бvхий
албан (хvчний) байгууллагийн хэрэг байхгvй байлаа.

Хvн заяа тєєргийнхєє эрхээр єєрийгоо хянаж, уур уцаараа бариж хадгалаад байж чаддаг.

Хvн хvнтэйгээ єєрийгоо бодож, хувиа хичээж харьцах дуртай байдаг учраас, єєрийнхоо мєн
чанартаан бусадтай аятайхан харьцах гарцаа олчихсон байдаг.
Английн филосифич Томас Хоббс vзэхдээ:"... бахархалт хvvхдvvдийн болон vхэж vрэгддэг
бурхдын хаан "Левиафон" -гvйгээр буюу бvгдээс хvчирхэг эзэн захирагчийн хязгааргvй эрх мэдэл
гэж байхгvй байх юм бол бvгд ни бvдгийнхээ эсрэг тэмцэх нь дахин давтагдсаар байх нь зайлшгvй
юм..." гэжээ.

Смит vvнийг алдаатай таамаглал гэж vзээд:"... Хэрэв хvнээс бvх хязгаарлалт, дарамтыг нь аваад
хаячихвал хамгийн энгийн хирнээ хамгийн тодорхой тєрєлх /байгалийн/ эрх чєлєєний систем бий
болох бvлгээ. Хvн хэрвээ шударга ёсний хуулийг зєрчихгvй, бусдийн эрхэнд халдахгvй л байвал
тvvнийг єєрийнхєє дураараа, сонирхлоо биелvvлээд явах бvрэн эрх чєлєєг нь олгох /хангах/
хэрэгтэй..."

Хvн єєрєє анзаарахгvйгээр, єєрийн мэдэлгvй л "vл vзэгдэх гар"- ийн нєлєєгєєр
нийгмийн нийтлэг сонирхолтой холбогдож байдаг.

Нэгэн гvнтэнд Смит маш их сэтгэгдэл тєрvvлжээ. Тэгээд уг гvн Смитыг дагавар хvvгийнхээ гэрийн
багшаар ажиллахыг санал болгон урижээ.

1764 онд Смит шавийнхаа хамт франц руу аялж, тэнд 2 жил болохдоо их сэтгэгч Волтайрэ,
Дидрот, Алэмбэрт нартай уулзаж, физиократуудын сургуулийнхны шилдэгvvд гэгдэхи Франчиз
Кюзнею, хожим 16-р Лудвигс хааны сангийн сайд болсон Анна Роберт нартай гvнзгий холбоо
тогтоож амжив.

Эргэж ирснийхээ дараа Смит 2 дахь том бvтээл нь болох "Yндэстнvvдийн баялгийн шалтгаан ба
мєн чанарыг судлах нь" зохиол дээрээ ажиллаж эхэлжээ.

Энэ нь 1776 онд хэвлэгдсэн бєгєєд толгой эргэм єндєр амжилтанд хvрсэн байна. Тvvний нэгэн
шvтэгч нь: "таны бvтээл бол vндэстнvvдийн худалдааны хууль болох болно" гэж бичиж байв.

"Yндэстнvvдийн баялаг" даа Смит хvний хувийн ашиг сонирхолдоо хєтлєгдєн хийж буй vйлдлvvд
нийгэмд ямар vр дагавар авчирдагийг дахин шинээр авч vзсэн байлаа.

Хамгийн тvрvvнд Смит хvний "шунаг" сэтгэлийн 2 шинж тєрхєд онцгой ач холбогдол єгчээ.

Эхнийх нь, тєрєхєєс нь насан эцэстэл нь салахгvй дагаж явдаг, амьдралаа сайжруулах гэсэн нэхэл
хатуутай хэрэгцээгээ хангахыг хvн бvр л хvсэж, байнга тэмvvлж байдаг.

Нєгєєх нь, хvн угаасаа тєрєлхийн солилцоо, арилжаа хийх хvсэлтэй байдаг. Тvvнийхээр бол: "...хvн
бvр солилцоогоор амьдардаг. Хvн бvр их бага, ямар нэг хэмжээгээр наймаачин буюу худалдаачин
байдаг. Иргэний нийгэмд хvний баяжих хєрєнгєжих шунал оюуны хувьд биелж таашаагдах
боломжтой байдаг бол commercial society (арилжааний нийгэм-?)нь хvний тєрєлхийн занг л
тодотгож, тvvнийг илрvvлэн гаргаж байдаг.

Тvvнээс гадна Адам Смит: "сайхан амьдралд нэвтрэх тvлхvvр нь эд баялаг гэж vздэг тэгээд
тvvнийгээ эрж хайж буй хvмvvс"-ийг тєєрєгдєлд буй гэж сануулан хэлдэг байв.

Гэхдээ энэ тєєрєгдєлд сайн тал бий. Учир нь байгаль биднийг энэ маягаар тєєрєгдуулж ,
"мэхэлсний" vр дvнд хvнийг ямагт идэвхижvvлж, хєдєлгєж байдаг.

Баялгийн vндэс нь мерканталистуудын баталж буй шиг дамийн наймаа биш юм. Мєн
физиократуудын хэлдэг шиг байгаль ч бас биш юм.
Yндэстний баялаг бол хєдєлмєрчдийн (ажилчдийн) бvтээлч ажиллагаа, хvч чармайлтынх нь vр
шим, бvтээгдэхvvн болой.

Гэхдээ ажилчид хєдєлмєрлєж олсноо, ажлийнхаа vр дvнгээ газрийн эзэд (ландлордс) болон
хєэрєнгийн эзэд (капиталист) -vvдтэй заавал хуваалцах хэрэгтэй болдог нь тун харамсмаар.

Газрын эздийн талаар Адам нэг их сайн зvйл хэлээгvй байдаг:

" ...тэд єєрсдєє тариагvй байж, vрийг нь суулгаагvй байж ургасан хойно нь ургацыг нь авдаг...",

Газрын эзэд газраа эзэмшvvлснийхээ тєлєєсєнд газрын тvрээс хэмээх монополи vнэ тогтоож, хэт
их мєнгє шаарддаг байжээ.

Тэдний хувьд энэ нь vндсэн хєрєнгийнх нь орлого буюу хєдєлмєрийн ашгаас татагдаж буй
хамгийн эхний суутгал юм. Тvvнээс гадна газрын эзэд нь тvрээсийнхээ орлогоор олсон мєнгєє
хуримтлуулж, газрынхаа vржил шимийг сайжруулж, тордохийн оронд хамаг мєнгєє феодалын
хоцрогдсон, хэт ихэмсэг маяглалд зарцуулаад, vрэн таран хийдэг.

Смитын мєнгє, санхvv, худалдаа, vйлдвэрлэлийнхний байнга дээшээ тэмvvлж, урагшилж байдаг
хэсгийн (капиталист ангийн) талаар гаргасан дvгнэлт нь 2 талтай. Нэг талаар тэд бол хєгжил
дэвшлийг авч явдаг хэсэг юм. Нєгєє талаас тэд бол хэт хувиа хичээдэг улс гэдгийг сануулж байлаа.

Хууль тогтоогчид тэднийг байнга сонсож, тэдний vгэнд орж байх хэрэггvй юм. Тэдний санал бол
олон нийтийн нийтлэг ашиг сонирхолтой хэзээ ч таарахгvй, ердєє цєєн хvмvvсээс бvрдэх бvлгээс л
ирж буй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд олон тvмнийг хуурах мэхлэх сонирхолтой ч байж болно.

Смит зарим тєсєєллvvдийг цэгцэлсэн. Тухайлбал vйлдвэр эрхлэгчийн орлогоос бий болох ашиг
гэдэг нь vйлдвэрлэл эрхлэгчийн цалингийн нэг хэлбэр юм:

Ашиг чєлєєт єрсєлдєєний явцад тухайн капиталийн хvрээнд бий болдог. Энэ бол ердєє капиталийн
хvvг л илэрхийлж байгаа юм. Энэ нь vйлдвэрийн чармайж ажилласний эцэст олж буй шагнал
(бодит ашиг?) бол биш юм. Капиталийн ашиг нь газрийн эздийн тvрээсийн орлогийн адил ажлийн
(хєэдєлмєрийн) орлогоос суутгах татааснаас бvрдэж байдаг. Гэхдээ газрын тvрээсийн орлогоос
ялгаатай тал нь, капитал бол хуримтлуулах, хєрєнгє оруулах гэх зэрэг ашигтай /социал/ vйлийн vр
дvн юм. Мєн энэ ашиг нь дахин илvv их ашиг авчирах учиртай шинэ капиталийн vндсэн эх vvсвэр
болдог.

Капитал эзэмшигч нар буюу хєрєнгєтнvvд нь нийгэмд хэрэгтэй vvрэг гvйцэтгэдэг юм. Тэд
капиталаа арвижуулж, хуримтлалийг ихэсгэснээр, улсийн эдийн засаг єснє., vvнийг дагаад
ажилчдад ногдох хувь ч мєн адил єсдєг.

Ажилчин хvний хувь заяаны талаар Адам Смит илvv их анхаарсан байдаг. Ажилчин хvний нєхцєл
байдал сайжрахгvй л юм бол капиталистууд єєрсдийгєє ємнєх vеийнхнээсээ илvv тvвшинд хvрсэн
гэдгийг батлах гэж оролдоод яах ч юм билээ?

Ажилчид биеийнхээ хvч , єєрсдийн хєдєлмєрєєс єєр бараг юу ч эзэмшихгvй байна. Нийгмийн
баялагийг бий болгоход оруулж буй ажилчдийн хувь нэмэр нь, тэдний ямар шуу цалингаар ямар
ажил олж байна вэ гэдгээс их хамаарна.
"Хvний ажил, хєдєлмєр дээрээ эзэмшиж буй ємч буюу, хvний ажлийн байр бол- хамгийн нандин,
хэзээ ч эвдэж болшгvй бєгєєд бусад бvх ємчийн анхдагч суурь нь юм аа." Хэн нэгнийг 2 гараа
хєдєлгєн, амь зуулгаа залгуулах ажил хийх гэж байхад нь саад болох юм бол энэ нь"уг ємчийг
/эдлэх эрхийг/ нь илэрхий зєрчиж буй тун бvдvvлэг хэрэг юм".

Смитийн эдийн засаг, нийгмийн динамик онолын хамгийн гол , хамгийн чухал цэг нь хєдєлмєрийн
хуваарь байлаа:
-Энэ нь нэг хvнд оногдох орлого єссєнєєр, дэлхийн эдийн засгийг улам бvр чинээлэг болгодог.
-Энэ нь хєдєлмєр, капиталийн хэрэглээний бvтээмжийг сайжруулж, дагнан тєрєлжсний ашгийг
бий болгох ба, шинэ бvтээгдэхvvний vйлдвэрлэл, шинэ бvтээгдэхvvний тухай санаа тєрvvлдэг.
Хєдєлмєрийн хуваарь нь тvvний хувьд эдийн засгийн хєгжил, дэвшил гэдэгтэй бараг ижил
сонсогдож байв.

Хєдєлмєрийн хуваарийг илvv гvнзгийрvvлэхийн тулд зах зээл єсєн тэлж байх ёстой. Vvний тулд
хийх эхний алхам нь худалдаанд саад болж буй саад тотгорийг багасгах, чєлєєт худалдааг vндсэн
уриа, лоозонгоо болгох.
Дараагийнх нь найдвартай тээврийн зам харилцааг бvтээн байгуулах. Vvнийг арчилж тордох,
хамгаалж байх нь улсын /тєрийн/ нэг гол vvрэг байх ёстой.

Зах зээлvvдийн єсєлт нь хувийн хєрєнгийн хуримтлалаас бий болох хангалттай хэмжээний ашиг
орлогоос их хамаарна.
Ажилчны хувьд єсєн нэмэгдэж буй хєдєлмєрийн хуваарь нь илvv єндєр цалин авах боломжийг
хангах боловч, илvv их ажил хийхийг шаардах болно, гэхдээ энэ єндєр цалин нь капитал
эзэмшигчдэд хохирол учруулахгvй байх ёстой.
"...Хаана цалин єндєр байна тэнд ажиллагсад, бага цалинтай газрийн хvмvvсээс илvv идэвхитэй,
илvv нягт нямбай, илvv хурдан ажилладаг болохтой байнга тааралдаж болно..."

Гэхдээ хєдєлмєрийн хуваарь-д нэг сул тал бий. "...Ажилчид нэгэн хэвийн хєдєлгєєн гvйцэтгэж
амьдралаа єнгєрєєснєєр, мэдлэг боловсролгvй, "маанагдуу" болох бєгєєд иргэн хvний энгийн
vvргээ биелvvлэх чадваргvй болно. Хамгийн эвгvй нь дайны цагт улсаа хамгаалах vед..."
Тэгэхээр ерєнхий боловсрол олгох, цэрэгт татах, бие бялдар ёс суртахууний хvмvvжил олгох нь
зайлшгvй чухал.

"Байгалийн /жам ёсний/ эрх чєлєєний системд" -д ч мєн адил ажилчинд ажлийнх нь орлогоос
зарим хэсгийг нь олгохгvй (єгдєггvй). Энэ хэсгээс нь капитал руу тvлхvv оруулах ёстой. Тэгснээр
нийт бvтээгдэхvvн илvv хурдан єснє: " сайн удирдлагатай, сайтар зохион байгуулагдсан нийгэмд
бvхий л ажил, хєдєлмєрийг "хєдєлмєрийн хуваарь"-т оруулж чадах юм бол vйлдвэрлэл нь
хязгааргvй олон дахин єсєх боломжтой болно. Мєн энэ нийтийн баялаг нь нийгмийн хамгийн доод
давхаргад хvртэл хvртэж байх ёстой.

Ажилчдын нєхцєл байдал нь сэхээтэнvvд болон бусад ангийнхны дунджаас мэдээж доогуур байна.
Гэхдээ "либерал харилцаа, тэгш эрх, эрх чєлєє, шударга ёс" гэдэг зарчмийн дор байгаагийн хувьд
бусад нийгэмд байгаа ажилчдаас арай дээр л байх ёстой. Материаллаг нєхцєл нь дээшлээд ирэхээр,
тэдний амьдрал сайжирч, єєрсдийгоо мэдрэх /таатай/ мэдрэмж нь илvv єсєхийн зэрэгцээ,
язгууртнууд, сvм хийдийнхнээс хараат бус хэсэг бvрэлдэн бий болно.

Иймэрхvv маягаар хєрєнгє эзэмшигчдийн амин хувиа хичээх vзэл нь нийгмийн хєгжил дэвшлийн
гайхалтай сайн эх vvсвэр, эх ундарга нь болж байдаг.

Смит онолын хувьд Лайссэз-Файрэ зарчмийг буруу гэж vздэг байж. Тvvний шvvмжилэл нь тєрийн
оролцооны эсрэг биш, харин тvvний сул талуудыг, тvvнийг буруугаар ашиглахын эсрэг чиглэж
байв.
Yндсэндээ бол тєр нь хувийнхан хvлээн авах дургvй юм уу, хvсэхгvй байгаа ажил vvргvvдийг л
хvлээн авах ёстой.

Тєр засаг нь "хvний ухаан санаанд багтамгvй" vvргvvд тухайлбал vйлдвэрлэлийг удирдах, тєлєвлєх
зэрэг vvргvvдээс зайлсхийх ёстой. Зах зээл єєрєє бvхнийг илvv дээр зохицуулна. Єрсєлдєєн нь хэн
нэгний эрх мэдлийг багасгаж дарж байдаг.

Хаана зах зээл болохгvй байна, хаана хэт монопольчлол ноёрхож байна тэнд л тєрийн оролцоо
хэрэгтэй.

Засгийн газар нь vр дvнтэй, ашигтай зохицуулалт, удирдлагийн арга барилууд, бvтээмж єндєртэй
захиргааны байгууллагуудын талаар ямагт эрэлхийлж, хайж байх vvрэгтэй.

"...Хvний нийгэм гэдэг асар том шатрын хєлєг мэт. Шатрын дvрснууд нь єєрийн хєдлєх хуультай
(дvрэмтэй) байдаг. Мєн хууль тогтоогчдын тэднийг албадан оруулж буй хууль гэж буй. Энэ 2
хууль нэг зvгт, нэг чиглэлд нийцэн зохицож байвал хvний нийгмийн тоглоом хялбар, хоорондоо
зохицонгуй, магадгvй жаргалтай тэнvvн бас амжилттай байх ажгуу..."

"...Хэрвээ энэ 2 хууль бие биенийхээ эсрэг юм уу хоорондоо зєрчилдєж байвал тоглоом муудаад
явчихна. Тэгээд ч нийгэмд эмх замбараагvй байдал тогтоно..."

Смит 1778 онд Шотландын гаалийн хороонд орж ажиллаж байх vедээ, дамийн наймаа гараад
байдгийн учрыг тайлбарлахдаа, мєн л дээрхи 2 хуультай холбож байжээ. Хэрвээ тэр сонирхол нь
чухал биш гэж vзэх юм бол яаж яваад хvн гэмт хэрэгтэн болоод байна вэ? /Тэр дамын наймаа хийж
буй шалтгаан, сонирхол нь тухайн хvний хувьд бас нэгэн "хууль" юм/

Тvvний боловсруулсан "улс юу хийх ёстой вэ" гэдгийг тусгасан тєрийн зохицуулалтын жагсаалт
их урт байлаа.

Тэр нь банкийг хэрхэн удирдах, татварийн тухай, зээлийн хvvг хянахаас авахуулаад, архиний
хэрэглээг багасгах, архидалттай тэмцэхийн тулд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг
хvртэл багтаж байлаа.

Энэ тохиолдолд тvvний "Vл vзэгдэх гар" нь харин ч эсрэгээр хамгийн их vзэгдэж, харагдаж болох
эд юм байна гэмээр байлаа.

Адам Смит 1790 оний 7 сарын 17-нд Эдинбург хотноо нас баржээ.

200 жилийн дараа ч гэсэн тvvний тухай ярьсаар, тvvний онол амьдарсаар.

Асар том социал уналт, хямралаас зайлсхийхийн тулд Зvvн Европд байсан хєдєлмєрийн хуваарийг
яаран устгаж хаях хэрэггvй байсан юм. Уг нь бол шинэ тєрж буй ардчилалд, эрх чєэлєєнд нь ч
гэсэн социал буюу нийгмийн хариуцлага гэж юм байдгийг тэд ойлгох л учиртай.

"...Ямар ч засгийн газар нийт нийгмийн аюулгvй байдалд заналхийлж буй хэсэг,
бvлэг хувь хvмvvсийн эрх чєлєєг хууль дvрэм, эрх зvйн зохицуулалтаар бариж,
хязгаарлаж байх ёстой. Хэт эрх чєлєє эдлэгчид нь дураараа аашилагч, зоргоороо
авирлагч нар л байдаг..."
Зах зээлийн эдийн засаг бол ямар ч ёс суртахуунгvй зvйл биш ээ гэдгийг хаа хаанаа ойлгох
учиртай. Мєн дэглэмийн єєрчилєлтийн vед, маргаашийн явдлыг єнєєдєр журамлаж зохицуулах
боломж бага байх юм. Гэхдээ нийгэм нь :"...шударга бус байдлын ноёрхлыг хайр найргvй устгах
хэрэгтэй..."

Тушаалын эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу хийж буй энэ шилжилтийн туршлага нь
зарим газар бvтэлгvйтэж, ямар нэг байдлаар хvндрэл бэрхшээлтэй тулгарч байна.

Vvний гол шалтгаануудийн нэг нь "зах зээлийн эдийн засаг гэж юу болох, тэр юуг чадах, юууг
чадахгvй" гэдэг талаар хангалттай, бvрэн зєв ойлголт байхгvй байсанд оршино.

Барууны зєвлєхvvд ч уг нь энэ тал дээр ажилласаар байсан тул хариуцлагаас хvлээлцэх л учиртай.
Тэдний зєвлєж байсан Рэцэптvvд (жорууд) нь тухайн орчныхоо нарийн онцлогийг харгалзаагvй
байхаас гадна, зах зээл нь єєрєє их тогтворгvй, ороо бусгаа байдаг учир, тvvнд тэр бvр зохицохгvй
байсан.

Ингэхэд ер нь шилжилт хийж буй орнуудад Адам Смит, Жефрэе Сахс /Jeffrey Sachs/ хоёрын аль нь
илvv сайн зєвлєх байж чадах байсан болоо?

Давид Рикардо
(сонгодог онолч)

Давид Рикардо хуваарилалтын сонгодог онолыг боловсруулжээ. Тvvний онол нєєц баялгийн
хязгаарлагдмал байдал, тvvнээс vvсэх vр дагаварийг тайлбарладаг юм.

"Байгаль-Харамч."

"Бvрэн чєлєєтэй худалдааны системийн vед улс єєрийн ажлийн нєєц, капиталаа бvх хvнд
хvртээмжтэй байдлаар хэрэглэхэд зориулж чаддаг"

Давид Рикардо

Тэр бол маш их хєрєнгє хуримтлуулж чадсан биржийн худалдаачин тєдийгvй, ажил амьдралын
асар их туршлагатай болсон хvн байлаа. Мєн тэр улс тєрийн эдийн засгийн системvvд дотроос
хамгийн хийсвэрийг нь зохиосон зохиогч байв. Давид Рикардо ямагт "зєвхєн юмны vзэгдэх талыг
сонирхохоос биш, онолын талаар ч ямар мэдлэггvй", тэгсэн хирнээ " баримтуудийг ангилах ямар ч
чадваргvй, дээр нь юманд амархан итгэдэг, учир нь тэдэнд тодорхой ойлголтын цэгцтэй систэм
байдаггvй", тийм хvмvvстэй уулзаж байлаа. Сайн онол єєрєє хамгийн сайн практик болж чаддаг
гэж тэр хэлэх дуртай байж.

Давид Рикардо 1772 оний 4 сарын 18-нд Лондон хотноо нэгэн еврей гэр бvлд тєржээ. Тvvний аав
нь Амстердамын биржэд маклер (наймаачин) ээр ажилаж зэгсэн хєрєнгє хуримтлуулаад, хvvгээ
тєрєхєєс ємнє Английн арал руу нvvж, тэндхийн иргэн болжээ. 14 орчим настайдаа Давид хvv
эцгийнхээ ажил хэрэгт оролцож эхэлжээ. 21 настайдаа тэр квакер шашинтантай гэрлэснээр
гэрийнхэнтэйгээ зєрчилдєж, тєрєлхи гэрээ орхижээ. Тэр бие даасныхаа дараа ажил хэрэг,
наймааны асар их авяaстай болохоо батлан харyyлжээ. 1815 онд тэр биржээс гарч эдлэндээ
буцахдаа 700 000 фунд (одоогийнхоор бол 50 сая US$) хєрєнгє эзэмшчихсэн байлаа. Тэр цагаас
хойш Рикардо vлдсэн амьдралаа улс тєрийн эдийн засагт зориулахаар шийджээ.

Тэр єєрийн амжилтын нууцыг тайлбарлахдаа ямагт урт удаан хугацаанд vр дvн нь гарах хvчин
зvйлийг тvлхvv анхаарч, цаг зуурийн нєлєє, нєлєєнvvдийг тоолгvй орхидог байсан гэдгээр
тайлбарладаг.

Тэр урт насалж чадаагvй юм. 51 тэйдээ дунд чихний vрэвслээр нас баржээ. Рикардо улс тєрийн
эдийн засагт бараг цэвэр тохиолдолоор орж ирсэн. 1799 онд євчтэй эхнэрээ рашаанд оруулахаар
сувилалд ирээд байхдаа, номын сангаас нь Адам Смитын "Yндэстнvvдийн баялаг" номийг зээлж
авч vншжээ. Уг "гойд хvндэтгэвээс зохилтой зохиогчийн бичсэн гvн гvнзгий утгатай" бvтээл асар
их сэтгэлдэл тєрvvлсэн учраас л, энэ шинжлэх ухааний мєн чанарт нь ойртох, судлахаар сонирхож
эхэлжээ.

1809-1810 онд туурвисан эхний бvтээлдээ Англи дахи алтан стандардний vнэлгээ буураад буй
шалтааныг сyдалжээ. Yvгээрээ тэр дайны цагт цаасан мєнгєний vнэлгээ буурсан учрыг олоход
Английн банкныханд сайн дураараар тyсалжээ. 1815 онд Рикардо Нэгдсэн Вант Улсын тэргvvлэх
онолчид, жишээ нь хvн ам зvйн онолч, эдийн засагч Рoбeрт Малтус нартай хамтран "хямд vр
тарианы vнэ капиталийн орлогод нєлєєлєх нєлєєллийн тухай єгvvлэл" хэмээх богино зохиолоо
хэвлvvлжээ. Энэ нь тvvний гол бvтээл болох 1817 онд хэвлэгдсэн "Улс тєрийн эдийн засгийн
vндсэн зарчмууд болоод албан татвар ногдуулах нь" зохиолд нь орсон юм.

Тvvний улс тєрийн эдийн засгийн сэтгэмжvvдийн гол санаа, зангилаа асуудал нь ажилчин анги,
капитал эзэмшигчид болон газрийн эздvvдийн хооронд нийгэмийн бvтээгдэхvvн, баялгийг хэрхэн
хуваарилах вэ гэдэгт оршиж байв. Юyны тvрvvнд Рикардо "бодит" цалингийн тvвшинг авч vзжээ.
Энэ нь ажлилчин- хvн амд єєрсдийн ажиллах хvч буюу биеийн хvчээ нєхєн vйлдвэрлэх боломжтой
болгодог. Хєдєлмєрийн бус орлого (тvрээс , шимтгэл) нь нийгмийн илvvдэл бvтээгдэхvvн
(surplus)-ээс хамаардаг. Єєрєєр хэлбэл жилийн нийт бvтээгдэхvvн, тvvнийг бvтээхэд хэрэгтэй бvх
барааны нийлбэр 2 ийн ялгаа юм. Сvvлийнхэд нь тvvхий эд машин тeхникийн элэгдлээс гадна
ажилчин хvний "зайлшгvй хэрэгцээ" бас орно.

Илvvдэл бvтээгдэхvvн нь тvрээс болон ашиг (капталийн хvv) 2 -т хэрхэн хуваагдах вэ? Vvний
хариуг vндсэн тvрээсийн онол єгдєг юм: vр тариаг тарихад, хэрэглэхэд зориулсан сайн чанарын
хєрс маш их, хязгааргvй хэмжээгээр байна гэж бодъё л доо. Хэрвээ тийм бол газрийн тvрээс гэж
байхгvй байх сан. Яг л бид байгалиас бидэнд хайрлаж буй, байгаль єєрєє vнийг нь тєлчихсєн
байдаг бэлэг болох ус, агаарыг ямар ч хязгааргvй хэрэглэж байгаатай адил. Нийт илvvдэл
бvтээгдэхvvн нь ашиг (капиталийн) болох байсан биз. Тvрээс яaгаад бий болдог вэ гэвэл газар
болон бусад нєєц хязгаарлагдмал, хомс байдаг учраас, мєн єсєн нэмэгдэж буй хvн ам vржил шим
муутай (vржил шим сайтайгий нь илvv эрчимтэй) хєрсийг ч гэсэн боловсруулах хэрэгтэй болдог.

Тvрээс нь хамгийн муу эдэлсэн талбай болон сайн талбай (хєрс) 2 дээр гарах хєдєлмєрийн
зардалын зєрvvнээс шалтгаадаг. Газрийн vндсэн тvрээс нь Адам Смитын vзсэн шиг "байгалийн
найр тависан єгєємєр" зангийн дvнд биш харин тvvний "харамч"-аас болж буй хэрэг юм. Vр
тарианы vйлдвэрлэл ихсэх юм бол илvvдэл бvтээгдэхvvн ч бас нэмэгдэх бєгєєд vvний ихэнхи хэсэг
нь vндсэн хєрєнгийн (газрийн) эзэн руу урсаж, vлдэх багахан хувь нь капитал эзэмшигчдэд очих
болно. Ингээд ашгийн тvвшин хэмээх ойлголтонд хvрнэ. Энэ (ашиг) нь системийн гол vvргийг
гvйцэтгэх бєгєєд эдийн засгийн єсєлтийн хурдийг зохицуулж байдаг.

Тvvний онолын 2 дахи элeмeнт бол хєдєлмєрийн єртгийн тухай сургааль юм: аливаа барааний
vнийг эрэлт нийлvvлэлт 2 тодорхойлно гэдгээс Рикардо /хэллэгийн/ хувьд татгалзсан юм. Нэг
бараа бусдаас vнэтэй юм уу эсвэл хямд байх нь тухайн барааг бvтээхэд vнэтэй ажиллах хvч
ашигласан уу, эсвэл хямд хєдєлмєр орсон уу гэдгээс шалтгаална. Vvнд єндєр цалинтай ажил нь
бага цалинтай ажилаас илvv тооцогдоно гэх зэрэг нь орно. Рикардогийн /єртєгийн/ vнэлгээний
онолыг vндэслэн Карл Маркс : хєдєлмєрийн бус бvх орлого нь ажилчин ангийг мєлжиж буй хэрэг
учраас бvгд ажилчинд эргэж очих ёстой гэсэн "нэмvv єртєгийн онол" оо бoлoвсрyyлжээ.

Хэрэв тvрээсийн онол болон хєдєлмєрийн єртєгийн онол 2 ийг хослуулах юм бол дараахи дvр
зураг харагдана: Хєдєє аж ахуйд тeхникийн дэвшил хийхгvй юм бол vр тарианий vйлдвэрлэл нь
тасралтгvй єсєх хєдєлмєрийн хvчээр (ажиллах хvчний) нєлєєгєєр л нэмэгдэж болох байлаа.
Рикардо єсєж буй vндсэн хєрєнгийн тvрээс бас газрийн vнийг удаан хугацаанд тооцож vзэв.
Онолын нээлтийнхээ дараа тэр тvvнээ практик амьдралд хэрэглэж, єєрийн мэдэлд байсан vнэт
цааснийхаа ихэнхи хэсгийг худалдаж оронд нь маш их газар эзэмших эрх худалдаж авчээ.

Рикардо капитализмийн хєгжлийн хандлагаас: орлогийн тvвшин тогтонги байдалд орж болохийг
харжээ. Тvvнээс гадна гаднаас хямд vр тариа их хэмжээгээр оруулбал капиталийн орлогийн
хэмжээ богино хугацааны туршид уналтанд орж болох юм. Рикардо газар эзэмшигчийн хувьд
єєрийн сонирхлоо илэрхийлж, Напoлeoний дайнаас ємнє, гаднаас vр тариа оруулахийг багасгахийн
тулд vр тарианий гааль бий болгохийг шаардаж байжээ. Гол хvнсний зvйлvvдийн vнийг унах,
vvний vр дvнд нэрлэсэн цалин (бодит цалин биш) буурахаас сэргийлж чадсанаар , хамгийн бага
ашиглагдаж, муу гэж тооцогдож буй хєрс газрийг ч ашиглах болно. Газрийн тvрээснvvд унана.
Тэгсэнээр хєрєнгийн єгєєж єсєж дараа дараагийн хуримтлал vvсэхэд таатай нєлєє vзvvлэх болно.

Урт хугацаанд бол хєрєнгийн ашгийн тvвшин нь зєвхєн цалингийн бараа нь шууд юм уу шууд
бусаар vйлдвэрлэлд оролцож буй сeктoрyyдад л, тeхнoлoгийн шинэчлэлийн хvчинд єсєж болох
юм.

Рикардо vйлдвэрлэлийн суурь машинууд нь бvтээгдэхvvний vнийг багасгаж чадах юм бол


нийгмийн бvх гишvvдэд ач тустай гэж нут итгэдэг байснаа Yндсэн зарчимууд (1821) номынхоо 3
дахи хэвлэлд vгvйсгэж , уг онолоо дахин засжээ. Сайн суурь машинууд нь тeхнoлoгийн хєгжилєєс
бий болох ажилгvйдлийг vvсгэх учир, ажилчдад муу нєлєєтэй гэжээ. Хэдий ийм ч техникийн
хєгжилийг зогсоох нь ажилчин ангийн ашиг сонирхолыг хангаж байна гэсэн vг биш.
Нэгдvгээрт шинэчлэл нь ашгийг ямагт дээшлvvлнэ. Ингэснээр капиталийн хурмтлал, капитал
бvрдэлтийг бий болгож, шинэ ажлийн байруудийг бий болгоно.
Хоёрдугаарт техникийн хєгжилийг саатуулах, хориглох юм бол капитал гадашаа урсах, зугтах
нєхцєлийг бvрдvvлнэ. Нийгэм болон ажилчдад илvv их хор хєнєєлтэй vр дагавар нь: Нийт
vндэсний єрсєлдєх чадвар буурна.

Рикардо Сей ийн онолийг баримтлагч байлаа: "Эрэлт нь зєвхєн vйлдвэрлэлээр хязгаарлагдах учир
аливаа улсад ямар ч ашиг єгдєггvй хэсэг гэж капиталд байхгvй" /капитал бvхэлдээ ашгийн тєлєє.
Тvvн дотор ашиггvй эд гэж байх ёсгvй. Ч.О./

Тэр энэ ойлголтийг " илvvдэл /хэт/ vйлдвэрлэл" ийн талаар Мальтустай маргаж байхдаа тvvний
эсрэг ашиглажээ. Мальтус : орчин vеийн эдийн засаг нь эрэлтээр хязгаарлагдаж буй. (нийт
эрэлт=нийт эдийн засаг) Тиймээс "эрчимт Эрэлт" ийн хомсдол нь ажилгvйдэлд хvргэнэ гэжээ.
Мальтуcын энэ санааг хожим Жон Майнард Кейнс цааш нь хєгжvvлсэн байна. Рикардо Адам
Смитын ойлголтийг засаж гадаад худалдаа нь давуу талтай гэдгийг батaлсан юм. Хэрэв аль нэг улс
vйлдвэрлэлийн бvх салбартаа нэгж бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн зардал хамгийн єндєр, бусад
бvх улсуудийнхаас хамаагvй илvv байх тохиолдолд гадаад худалдаа ашигтай. Vvнийг 2 улсын
жишээн дээр илvv тодруулж авч vзъе.

Португалид
 А бvтээгдэхvvнийг vйлдвэрлэхэд 400 ажлийн цаг
 Б бvтээгдэхvvнийг vйлдвэрлэхэд 100 ажлийн цаг хэрэгтэй байлаа гэж vзъe.
Тэгвэл Англид:
 А бvтээгдэхvvн 180
 Б бvтээгдэхvvн 90 ажилийн цаг хэрэглэдэг байж.
Энэ бие даасан байдалд /гадаад худалдаa хийгдээгvй vед / Португали дотроо 1 нэгж А
бvтээгдэхvvнийг 4 нэгж Б бvтээгдэхvvнээр солино. Англид солилцох харицаа 1:2. Yндэсний бие
даасан эдийн засаг ноёрхож буй энэ хоёр улс эдийн засгаа нээж, гадаад худалдаа vйлдэж эхэлвэл
энэ хоёр улсын хооронд 1:3 гэсэн "дэлхийн зах зээлийн солилцох харьцаа" vvснэ. Ингэснээр
Португали улс Б бvтээгдэхvvний vйлдвэрлэл (мєн экспoрт) ээр , Англи vvний адилаар Б
бvтээгдэхvvнээр тєрєлжин дагнах болно.

Португалид, Английг бодвол хоёр бvтээгдэхvvний vйлдвэрлэл абсолут (тєгс, туйлийн) хямд
хэмжээнд, Б бvтээгдэхvvн нь relativ (харьцангуй) бага байна: Єєрєєр хэлбэл Б бvтээгдэхvvн
"харьцангуй зардлын давуу талтай" байна. Англид vvний эсрэгээр 2 барааны vйлдвэрлэлийн
зардал Португалитай харьцуулахад ерєнхийдєє "туйлийн их" байгаа юм, гэхдээ бvтээгдэхvvн А
арай илvv буюy "харицангуй" их байна.

Харьцангуй давуу тал байх ахуйд л 2 улс тєрєлжин дагнаж, худалдаа хийснээр хоюyлаа хожиж, vр
дvнд хvрэхэд хангалттай юм. Тvvнчлэн Рикардо "Yндсэн зарчим"-даа єсєлтийн хvчийг аль болох
бага хязгаарлаж байдаг татварийн тогтолцоог санал болгож байв. Олон удаагийн парламeнтын
хэлэлцvvлэг дээр тэр дайны vед бий болсон улсын єр тєлбєрийг цєєн хэдэн жилийн дотор нэг
удаагийн /vндсэн/ хєрєнгийн хувь хvртээлтээр тєлж дуусгахийг санал болгож байжээ. Рикардогийн
энэ vндсэн санааг 70 аад онд эдийн засагч Роберт Барро дахин дэмжиж, эдийн засгийг эрчимтэй
хєгжvvлэхэд зориулсан улсийн (тєрийн) єр /vvрэг/ нь нийгмийн баялагийг нийтэд нь єсгєж
чаддаггvй гэдгийг нотлох гэж оролджээ.

Кeйнсийн хэлсэнчилэн "Рикардогийн онол нь Испаний Ариун сvм хийдийн зараал мэт Англи
орныг бvрэн байлдан дагуулсан" юм. Бvх тохиолдолд сэтгэгчид тvvний талд шийдэж байлаа.
Австрийн эдийн засагч Шумпэтер Рикардогийн хийсвэр Баримт (абстракт аргyмэнт) -аас бодитой
биелэх шийдэл (практик) ийг гаргаж авдаг хандлагийг нь"Рикардогийн арга барил" гэж нэрлэсэн
байдаг.

Рикардогийн онолууд нь ойлгогдохгvй байх нь олонтаа тэгээд ч "няцаахад" хялбар байдлаар


тайлбарлагдсан байдаг юм. Гэвч Нoбeлийн шагналт Паул Самyэлсoн "Ricardo was right!"
(Рикардогийн зєв байжээ!) гэж зарлаж эхэллээ. Тvvнээс ч ємнє Их Британи болон Италид "Шинэ
Рикардонистууд" Рикардогийн єртєгийн болон хуваарилалтийн онолыг гvнзгийрvvлэн судлах
ажлыг хийж байлаа. Тvvний хязгаарлагдмал орших газрын хэмжээнээс шалтгаалан капиталийн
хуримтлал тодорхой хязгаартай байх тухай бодомж, сэтгэмжvvд нь байгалийн нєєц улам бvр
багасаж буй єнєє vед тун чиг шинэ (акtuell), хэрэглээний онолийн хувьд илvv vр дvнтэй, чухал
болж байна.

Карл Маркс
(шvvмжлэгч)
Карл Маркс Капитализмын хєдєлгєєний хуулийг сyдалжээ. Тvvний онолоор бол Социализм ч
нуран унах байв.

"Эдгэрэх хувьтай дэлхийн тvvх"

"...Коммунизм бол... тvvх хэмээх оньсогын эцсийнх нь тайлал юм..."


Карл Маркc

Карл Хaйнриx Марkc 1818 оны 5 сарын 18 нд Триeр хотноо eврeй


гаралтай гэр бvлд тєржээ. Тэр Бонн, Бeрлинд хууль эрх зvй болон
философиор суралцаж тєгсєєд хожим Eэна-д дэд докторын зэрэг
хамгаалсан байна. Энэ их суралцаж асан хугацаандаа тэр хэт радикал
vзэлтэй болж тєлєвшсєн гэдэг. Тэр нэгэн либeрал санхvvжvvлэгчийн
vндэслэсэн "Рeйны Улс тєр, Худалдаа, Гар vйлдвэрлэлийн сонин"
хэмээх хамгийн том сєрєг хvчний хэвлэлийн рeдактoрooр ажиллаж
байгаад, хожим дэвшиж ерєнхий рeдактoр нь бoлжээ. Тэрээр
нийгмийн амьдралын муу муухай бvхнийг ямар ч хайр энэрэлгvйгээр
илчилэн шvvмжилдэг байсан тул жилийн дараа Пруссийн засгийн
газар уг сонинг хаав.

Марkc эхнэр Жeннигийн хамт Парис руу дvрвэснээр цагаач хvний


тогтворгvй амьдрал нь эхэлсэн байна. Тэр улс тєрийн эдийн засагч
мэргэжилээр суралцаж эхлэхийн зэрэгцээ Францын социалистуудтай
нэгджээ.

1844 онд суутнуудын ертєнцєд нэг л удаа тохиолдсон гэж хэлж болох
Карл Марkc, Фридриx Энгeлс нарын нєхєрлєл эхэлжээ. Бермeны
фабрикийн эзэн Энгэльс vйлдвэрvvд дэхь хvнд хэцvv ажил хєдєлмєр,
зовлон зvдvvрийг єєрийн биеэр шууд мэдэрдэг байж.

Тэд хоюyлаа нэгэн нууц суртал ухуулгын нийгэмлэг болох


коммунистуудын холбоонд элсэн орж, тэдэнд зориулан 1848 онд
"Коммунист намын тунхаг" ыг боловсруулсан байна.

Маш давчуу хугацаанд Марkc Британы vйлдвэрлэлийн баримт мэдээг


ашиглан, улс тєрийн эдийн засгийн сонгодог онолын дvн шинжилгэ
хийх аргачлалаар эртний болон тухайн ve, ирээдvйг дvгнэн
шинжилж, vнэлэлт єгсєн байна. Yvнийгээ хурц дайчин єгvvлбэрээр
илэрхийлж байсны нэг жишээ нь: "Yхмэл капиталыг ажилчин ангийн
цусаар амьдруулж байна."

1848 оноос хойш Eвропт хувьсгалт хєдєлгєєнvvд идэвхижиж байх vеэр Карл Марkc Лондон явлаа.
Тэр тогтвортой ажил, албан тvшаалгvйгээр янз бvрийн сонингуудад зориулан матeриал бичиж
єгдєг байв. Арга ядсан vед Энгeльсийн санхvvгийн болон сэтгэл санааны дэмжилэг тvvнд хvнд
байдлаас гарахад нь маш их тус дэм болдог байсан ажээ.

Тэр Олон улсын ажилчдын холбоог vндэслэхэд чухал нєлєє vзvvлсэн улс тєрийн дугуйлан /ухуулга
ажиллагаа эрхэлдэг/-д элсэн оров.

Маркс тэдний улс тєрийнх нь гол "толгой" болж байлаа. Гэвч гадагшаа:
- засгийн газруудын эсрэг буюy "бvх оронд ноёрхож буй хєрєнгєтнvvдийн эсрэг";
мєн дотроо (Энгельсийн хэлснээр) "анархистууд, тэднийг талархан буй эрvvгийн элeмэнтvvдийн"
эсрэг тэмцэхэд маш их хvч зарцуулж байлаа.

Удалгvй тэр уг дугуйлангаас гарч єєрийн амьдралын гол бvтээлээ гvйцээж бичихэд хамаг оюyн
билэг, цаг хvчээ дайчилан ажилласан байна. 1883 оны 3 сарын 14 нд буюy, эхнэр болон хамгийн
хайртай том охиныхоо vхлийн дараахан, Маркс "тvшлэгтэй сандал дээрээ анир чимээгvй
суугаагаараа" гvн нoйрсчээ. (Энгэльсийн хэлснээр.,) Тэр дахиж сэрээгvй юм.

Тэр єєрийн бvтээлийг ямагт улс тєрийнх гэж ойлгодог байжээ. Тvvний баримталдаг дээд зарчим нь
: "Философичид ертєнцийг vргэлжид л янз бvрээр илэрхийлж, тодорхойлж, дvрсэлж байв. Харин
одоо ертєнцийг єєрчилєх хэрэгтэй"
Тэр социалист байлаа. Учир нь тэр хєдєлмєрийн харилцааг эрс шийдэмгий шинэчилж, vндсэн
эргэлт гаргаснаар ажилчин анги хvнд дарамтаас ангижирч чадна гэдэгт;
мєн социализм нь прoлeтарийн хувьсгалaар болон хувьсгалын дараа ажилчдад энэ эрх чєлєєг нь
олгож чадна гэдэгт тэр нут итгэж байжээ.

Тэр хєгжлийнх нь мєн чанарыг нээхийн тулд капитализмыг судалж, улмаар прoлeтарийн хувьсгалд
хvргэх замыг тодорхойлох хvсэлтэй байлаа. Гэхдээ тэр зєвхєн социалист маргаашийн тухай санаа
тавиагvй юм. Тэр (Лeниний хэлснээр) зєгнєл, мєрєєдлийн утопи орны тухай санааг ч бий
болгоогvй юм.

Марксынхаар "Шинжлэх ухааны Коммунизм" нь


-"дэлхийд ноёрхож буй тvvхийн хуулийн тайлал", тvvний анализ нєгєєтэйгvvр:
-"Их хувьсгалд ажилчин ангийг бэлтгэх" улс тєрийн сургааль байлаа.
Марксын хувьд шинжлэх ухааны коммунизм нь дэлхийг танин мэдэх, дэлхийг эзэгнэх тvлхvvр
байлаа.

Марkc хєрєнгєт нийгмийг ихэд хувьсгалт vvрэг рольтойгоор хэмжиж єгсєн байдаг. "Хєрєнгєтнvvд
нь eгипeтийн пирамид, ромын усан систэм, готик хийцийн сvм гэх мэт гайхaмшигт бvтээлvvдийг
бий болгосон. Тэд ард тvмнvvдийн их нvvдэл, загалмайтны аян дайн зэргээс єєр замаар явсан";
гэхдээ тэд єєрсдийн хэрэглэж буй, дуудаж буй хvчээ хяналтандаа байлгаж чадахаа байх юм аа.
"Орчин vеийн иргэний нийгэм нь єєрєє бий болгосон далд ид шиднийхээ хvчийг дийлэхээ байж,
тvvнийхээ хvчинд автаж буй хар домын илбэчинтэй тун тєстэй". Марксын дvрсэлж буйгаар
тvvхийг харах юм бол:
Капитализм нь vйлдвэрлэх хvчний хvлээсийг тайлах бєгєєд єєртєєн єєрийн vгvйсгэл-Сoциализмыг
агуулж байдаг. Прoлeтарийн хувьсгал нь Социализмын эхний vе болохийн хувьд капиталист гэж
тодорхойлoгдсон бvхнийг- vйлдвэрлэлийн хэрэгсэл дэхь хувийн ємч, капиталист институтууд,
иргэний анги давхраануудийг арилгаж устгах юм. Тvvнчилэн уг хувьсгал нь социализмын єндєр
бvтээмж, єндєр мэргэжлийн ажилчид, том аж ахуйнуудийг буюy нийгмийн тэмцэж олох зvйлийг
хангаж, баталгаажуулж єгєх учиртай.

Эцэст нь хvн тєрєлхтєн аливаа хvнийсэл, хєндийрєлгvй тийм хvний нийгэмийг олж, хил
хязгааргvй, дайн байлдаангvй мєнхийн энх тайван-коммунизмд хамтдаа амьдрах болно.

Энэ нь Марксын идeалист философич Фридриx Хэгeлээс авсан санаа буюy "толгойноосоо хєлєє
хvртэлхи" эдгэрэх хэмнэл (ритм) ажээ : капитализм бол These, социализм нь Antithese, коммунизм
тэгэхээр Synthese.

Маркс "Манифeст" -ийнхээ эдгэрэх хэмнэлийг английн сонгодог онолчдын хєдєлмєрийн єртгийн
онолыг ашиглан, тvvн дээр vндэслэн боловсруулсан байна. Vvний зэрэгцээ тэдгээр онолыг орчин
vеийн нєхцєл байдалд тохируулан шинэчилж, гvйцэд бoлoвсрyyлжээ.
Хэрэгцээний барааны єртєг нь тvvнийг бvтээхэд зарцуулагдах хєдєлмєрийн хэмжээ, тexнoлoгийн
хирээр хэмжигддэг. Ямар ч ємчгvй ажилчид нь капиталистуудад гэрээгээр vйлчилэхээс єєр аргагvй
болно. Тэд "Хєдєлмєрийн нєхєн vйлдвэрлэлийн єртєг" ийнхээ хэмжээгээр хєлс авах юм. Єєрєєр
хэлбэл тогтмол физик буюу биeийн хvч зайлшгvй шаардлагатай vед, ажилчны хєдєлмєрийг
худалдан авахад зарцуулж буй мєнгє юм.

Yvнээс бий болсон "нэмvv єртєг" нь уг барааг зах зээл дээр борлуулсны дараа капиталиcтуудад
оногдох болно. Энэ нь капиталист нийгэмд ноёлж буй vндсэн зєрчил болох Ажилчин ангийг
завшиж буй мєлжилєг юм.

Капиталистууд ажилчдийг машин (тэр нь капиталийн бvтээгдэхvvн) дээр ажиллуулсанаар илvv


ихийг олж авч чадах юм. Учир нь "харьцангуй нэмvv єртєг" єсдєг. Єрсєлдєгчид зах зээлийн
тvрэлтэнд шахагдахгvйн тулд хамтрах эсвэл єєр зах зээл руу шилжих хэрэгтэй болдог. Vvний vр
дvнд капиталын бvтээгдэхvvний зах зээлд "дэлбэрэлт" /хэт єсєлт/ болдог. Мэдээж хэсэг хугацааны
дараа капиталын барааний хэрэгцээ хангагдсанаар хямрал эхэлдэг. Учир нь илvvдэл багтаамж зах
зээлvvдийг дардаг. Хямрал єргєжихийн хирээр ажилчдийг олноор нь ажилаас нь халах болно.
Yvгээр vйлдвэрлэлийн бэлтгэл /ажилгvйчvvдийн/ арми бий болно. Жижиг сул компаниуд маш
ширvvн сорилтонд орно. Харин капиталийн бєєгнєрєл ихэснэ. (монополиуд томорно)

Хэрэв шинэ капиталийн бvтээгдэхvvний харьцангуй нэмvv єртєг тvр зуур єсєх юм бол энэ
механизм дахин давтагдана. Тэгсэн хэдий ч эдийн засгийн єсєлт улам бvр суларч, хямралууд илvv
урт vргэлжилэх бєгєєд ашгийн тvвшин унасаар байх болно. Энэ ни социалист манлайлагчдын
удирдлага дор ажилчин анги Капитализмд vхлийн цохилт єгтєл vргэлжилэх болно. Уг прoцeссийг
бага зэрэг удаашруулж болох юм гэвч зогсоож чадахгvй. Хєрєнгєтєн анги ч гэсэн мєн ажилчин
ангийн адил капиталист vйлдвэрлэлийн хуулин дор захирагдаж байх юм.
Эхлээд прoлeтарийн хувьсгал, хэрэв vйлдвэрллийн хэрэгслийг хувийн ємчєєс салгаж чадвал, дараа
нь прoлeтари нар маш єргєн хvрээтэй тєлєвлєгєєний дагуу эдийн засгийн хувь заяаг гартаан атгах
болно.

Марkc Социализмд шилжих шилжилтээс vйлдвэрлэлийн асар их vсрэнгvй єсєлтийг хvлээж байлаа.
Учир нь ажилчид тэднийг сорон мєлжиж буй дарлагч нарын тєлєє биш харин єєрєє єєрсдийнхєє
тєлєє ажиллаж байх юм.

Тэр "Гєтаeрийн Программыг шvvмжилэх нь" бvтээлдээ тэр социализмын ирээдvйн талаархи
мєрєєдлєєн илэрхийлсэн байдаг: "Ажил хєдєлмєр нь хvний амьдрал залгуулах арга биш болно.
Харин ажил /ажлийн байр буюу ажил, хєдєлмєр/ нь хvний амьдралын зайлшгvй нандин хэрэгцээ
болж, хамтын баялaг бvтээх агуу их урсгалын ундарга байх болно."
Яг энэ талаар Австрийн эдийн засагч Лудвиг фон Мисэс, Фриeдриx Хаек нарын, 30 аад оны алдарт
"Социалзмын маргаан" д оролцогчид гvн гvнзгий vндэслэлтэй шvvмжилдэг юм. Учир нь,хэрэв
прoлeтарийн хувьсгалын дараа зах зээлvvд устаж алга болох юм бол, vйлдвэрлэл болон хэрэглээнд
аж ахуйч арвич хямгач байдлийг хангаж байдаг зах зээлийн vнэ болон зах зээлийн мэдээллvvд
дутагдах болно. Хаяк Маркс, Энгельс нарыг шvvмжилж, тэдний онолд хамгийн чухал асуудал
буюy хуваарилалтын асуудал бvрхэг байгааг баталсан байна. Бид юyг хэнд зориулж ямар аргаар
vйлдвэрлэх юм бэ? гэдгийг хэрхэн таниж мэдэх вэ?

Энгeльс болон Марксын гар бичмэлvvдэд энэ асуудлыг анхааран vзсэн байдаг боловч социалист
ертєнцєд энэ нь нэг их тvвэгтэй асуудал биш байх болно оо гэж таамагласан тєдий байдаг. Ингээд
дараа дараагийн урган гарах асуудлууд орхигдон єнгєрсєн байжээ.

Маркс "Капитал" бvтээлийнхээ эхний ботинд ємнє vеvvдэд нь ашиглагдаж байсан "Рoбинзoн-
эдийн засаг" ын загварыг авч хэрэглэжээ. Єєрєєр хэлбэл ганц хvн эзгvй арал дээр хэрхэн амьд
v лдэх, хэрхэн амь зуух вэ? гэдгийг эдийн засаг лугаа жишээлэн авч vздэг
загвар юм. Энэ бол улс тєрийн эдийн засгийн хамгийн энгийн загвар юм.
Учир нь vйлдвэрлэл болон хэрэглээ нэг дор байдаг ба vйлдвэрлэлийн арга
мэдэгдэж байдаг юм. Маркс vvнийг дэлгэрvvлэн, Робинзон ажлийн дэвтэр
ашиглан хуваарилалтаа хэрхэн шийдэх, мєн ажил тус бvрдээ тодорхой цаг
оногдуулан хуваарилж чадах юм гэдгийг дурьдсан байна.

Тэгээд Маркс vргэлжлvvлж:


"Хамтын vйлдвэрлэлийн аргаар ажиллаж, єєрсдийн хувь хvний хєдєлмєрийн хvчээ ухамсартайгаар
нийгмийн хєдєлмєрийн хvч хэмээн зарцуулж буй эрх чєлєєт хvмvvсийн нэгдлийг тєсєєлєєд vзьe л
дээ. (хувь хvн єєрийн ажил хєдєлмєрийг ганцаараа биш бусадтай хамтран хийх. гэхдээ энэ нь сайн
дурын vндсэн дээр нийгмийн тусын тулд байх.) Энэ veд Робинзоны тохиолдол дахи бvх зорилтууд,
vйлдлvvд давтагдах болно.
Гэхдээ: хувь хvний оронд нийгмийнх

Энэ нь Марксийн vндсэн санааны хамгийн чухал аргазvй, тvvнийх нь тєсєєлєл юм. Маркс
ирээдvйн социалист нийгмийг нэг хvн мэт тєсєєлж байж. YЙлдвэрлэгч ба хэрэглэгчийн хооронд
ямар ч салангид, завсарын зvйл байхгvй, улс тєрийн дээд удирдлага болон хамгийн доод шатны
vйлдвэрлэгч ангийн хооронд ямар ч "холдсон хvнийсэл" байхгvй. Ажилсаг ба залхуу 2 ийн
хооронд ч "зай vгvй". Гэвч энэ тєсєєлєлд нь орчин vеийн эдийн засагчдын хэлдгээр бvх нийтийн
хvсэл эрмэлзэл болон мэдээллийн асуудал дутагдаж байна.

Хэрэв бид Орос, Монгол, зvvн Eвропийн орнуудад нуран унасан социализмыг сайтар ажиглан
судлах юм бол уг онолын учир дутагдалтай талыг олж харах болно. Тэнд зєв ажилладаг эрvvл
vнийн систэм байсангvй. Хєдєлмєрийн чадвартай хvмvvсийн нуруун дээр "сандайлж" тэдний
хvчээр амьдардаг улс тєрийн анги vvсчихсэн байлаа.Хєдєлмєрийн бvтээмж маш бага байв. Учир нь
хэмнэлт сайтай эдийн засгийн удирдлагыг бий болгох сонирхол бvхэлдээ мєхєн унтарсан байсан
бєгєєд залхуучууд нь ажилсагуудаасaa илvv "дээдлэгддэг" байв.

Социализм яагаад нуран унав аа? Марксын санааг буруу хэрэгжvvлсэн байв уу? Vгvй ээ. Гол
шалтгаан - тvvний аргазvйн тулгуур тєсєєлєл болох нийгмийг нэг хvн мэт авч vзэх нь хамгийн том
тєєрєгдєл байсан ажээ.

Урьд ємнє, мєн одоо ч гэсэн зарим нэгний баталж буй шиг хvний идэвхийн дутагдал, бие биедээ
уруу татагдахуйгаас болж социализм нуран унасан юм биш ээ. Ямар нэг ёс суртахууний
хvндрэлтэй асуудал ч юм уу эсвэл улс тєрийн кадр хvчний ємнє хєдєлмєрчид хvлцэнгvй байдаг
гэдгээс ч шалтгаалсангvй. Асуудлын гол нь, хэсэг бvлэг хvмvvст улс тєр эдийн засгийн эрх
мэдлийг тэр чигээр нь итгэж єгєх юм бол хєдєлмєр эрхэлж буй хvмvvсийг мєлжих, тэднийг устган
алга болгох, мєн vvний зэрэгцээ vгvйрэл, ядуурал, золбирол энэ бvхний эцэст нь сvйрэл бол
зайлшгvй юм.

Нэг хvн Нийгэм 2 ийг аргазvйн хувьд адилтгаж vзэх нь Марксын дараахи итгэл зєгнєлєєс урган
гарсан юм. Маркс "дэлхийн тvvх нь урьдаас тодорхойлсон эдгэрэх хуулийн дагуу явагдах бєгєєд уг
хуулийг цєєхєн мэдлэгтнvvд нээж, олж чадах юм" гэдэгт итгэж байжээ.

Философич Карл Пoппeр тvvхийн хєгжлийн тухай уг илэрхийллийг "Хисторизисмус" гэж нэрлэсэн
байдааг. (тvvхчилэн тайлбарлах vзэл) Oктoбярийн хувьсгал сvйрэн унасны дараа марkcийн
социализмын тухай кoнцeпт шинжлэх ухаанч чанараар дутаж байсан нь тодорхой болсон учраас,
тvvнийг "шинжлэх ухааний социализм" гэж нэрлэхээсээ илvv Пoппeрийн онож хэлснээр
"хисторизист социализм" гэвээс зохилтой мэт ээ.
Альфред Маршалл
(Шинэ- сонгодог онолч)

Альфред Маршалл єнєєгийн стандарт онолын vндсийг тавьжээ. Тvvний бусад бvх нєхцєл тогтмол
(Ceteris-paribus-зарчим) байх vед хэмээх аргийг єнєєгийн бvх оюутан мэддэг бєлгєє.

"Эдийн засаг нь ядуурлын эсрэг."

"Эдийн засгийн ертєнц бол хvмvvний байгалийн бvтээгдэхvvн юм. Тэр нь хvнээс хурдан єєрийгєє
єєрчилж єєрчилєгдєж чадахгvй."

Альфред Маршалл.

Олон нийтэд нэр алдар нь тvгэн цуурайтсан эдийн засагч гэж хэлэгдэхийн тулд ихэнхи
тохиолдолд бvхий л амьдралынхаа туршид шаргуу хєдєлмєрлєж ихийг хийж бvтээх хэрэгтэй
болдог.

Жеан Баптист Сей, Вильфредо Парето, Карл Маркс, Жон Майнард Кейнс нар нь єєрсдийн санаа
онолуудаа єєрсдийнхєє нэрээр овоглосон юм. Уг нь Альфред Маршалл ч тэр Кейнсийн адил "ирэх
зууны хамгийн агуу эдийн засагч" байлаа. Гэвч тvvний нєр их бvтээл туурвилуудыг нь тvvнийг
залгамжлагч мэргэжил нэгтнvvд нь илэрхий vл тоомсорлож ирсэн нь жигтэй.
Зуун солигдох vеийн хамгийн алдартай эдийн засагчийн маань бvтээл тухайн цаг vеийнхээ
єєрчлєлт хувьслуудыг маш гайхамшигтай байдлаар тусган харуулсан байдаг.

Эдийн засгийн хямрал болон социал хямрал зєрчил англи орныг нємрєн авч балмагдуулж байлаа.
Исаак Ньютоны механик аналогиор хэлбэржсэн сэтгэлгээ нь Чарльз Дарвины хувьслын
зарчмуудаар сэлбэгдэн баяжсан байв. Гэвч сонгодог эдийн засагчдын хєдєлгєєнгvй, хєшvvн
загварууд нь бодит байдалтай нийцэхгvй, тvvнийг илэрхийлэхгvй байлаа. Энэ байдлаас гарахын
тулд Маршалл єнгєрєн одож буй болон угтан ирж буй хоёрын хооронд гvvр барихаар шийджээ.

Альфред Маршалл 1842 оны 7 сарын 26 нд Лондон хотноо тєржээ. Тvvний эцэг Вильяам "Bank of
England"-д кассчин хийж байсан нь уг гэр бvлийн амьжиргааг даруухан хирнээ найдвартай хангах
эх vvсвэр болж байлаа. Эцэг Альфред нь нилээн хуучинсаг vзэлтэй, эртний англи хэлээр шvлэг
сонирхон оролддог хvн байлаа. Тэр хvvгээ багаас нь л номын хvн болгохоор шийдэж.

Бяцхан Альфред хvvд математик оролдох юм уу шатар тоглох зэрэг "шал дэмий зvйл" ээр цаг
єнгєрєєх нь хориотой байлаа. Харин тvvний оронд оюун ухааны асар их чадвартай хирнээ ой
тогтоолт муутай сурагч маань хатуу эцгийнхээ хараа хяналт дор шєнє дєл болтол герег, хэбрей,
латин хэл цээжлэн сурдаг байв.

19 хvрмэгцээ Альдед Маршалл гэрээсээ зугтжээ. Австралид амьдардаг єгєємєр сэтгэлтэй авга
ахынхаа зээлдvvлсэн мєнгєнд дулдуйдан, тэрээр 1861 онд Кембрижийн Ст. Жоны Математикийн
Коллежд элсэн оржээ.

4 жилийн дараа тєгсєхдєє тэрээр оныхоо /тєгсєлтийнхєє/ 2 дахь шилдэг оюутан байсаны хувьд
тэтгэлэг авдаг байсан гэдэг. Тvvнийг тэтгэн дэмжигч нь авьяаслаг ирээдvйтэй судлаачийг "Grote
Club" буюу эдийн засагч, философчдын санаачилан байгуулсан салонд элсvvлжээ.
Эрин vеийн суут сэтгэгч маань элит бvлгийнхэн дунд эдийн засгийн асуудал болон ялангуяа
нийгмийн хvндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдэх арга замын талаар маргаж мэтгэлцдэг байжээ.

Германд хэсэг суралцсаны дараа 1868 онд тэрээр Кембриджд "Ёс суртахууны шинжлэх ухаан"-ы
доцентоор томилогдож улс тєрийн эдийн засаг хичээл зааж эхэлсэн байна.

Маршалл юуны тvрvvн мєнгийг асар их сонирхож байлаа. Кембриджийн эдийн засагч маань
сонгодог онолчдын олон санаа бодлыг системчлэж улмаар бараа бvтээгдэхvvний болон мєнгєний
зах зээлvvдийн эсрэг тэсрэг байдлын тухай онолоо гаргаж авчээ.

Хэн мєнгє хэмээх утаан хєшгийг ярж чадна, тэр аливаа нийгмийн баялаг нь нийт бараа
бvтээгдэхvvний хэмжээнээс л бvрэлдэн бий болдог гэдгийг харах учиртай. Банкны цаасан дэвсгэрт
болон зоосон мєнгє нь эдийн засгийн суурь машиныг тослох тосолгооны материалын л vvрэг
гvйцэтгэдэг. Энэ бол зайлшгvй гэхдээ онцын сонирхолгvй.

Маршаллын онолоор бол мєнгєний хэмжээг ихэсгэснээр vнэ єсєх бєгєєд харин барааны хоорондоо
солилцох харьцаанд энэ нь нєлєєлєхгvй гэнэ.

Нєхцєл: Бvх vнэ цалин болон хvvнvvд (interest, zins [de]) нь уян хатан байна.

Инфляци ихсэж буурсаар яваандаа удаан хугацааны дараа барааны зах зээл дээр тэнцвэрт байдал
аяндаа тогтдог.

Маршаллын хамгийн алдартай шавь Жон Майнард Кейнс уг оптимист санааг нь ёжлож :"Удаан
хугацаанд бол бид бvгд vхнэ" гэсэн байдаг.

Маршалл мєн статистикийн ерєнхий анализ ашиглан аливаа vзэгдлийг тайлбарлах боломж,
хязгаартай хэдий ч гэсэн судалгаанд хэрэглэгдэх хvчин чадалд маш их ач холбогдол єгдєг байлаа.
Боломжтой vед тэр єєрийн судалгаагаа амьдралтай холбож vзэх vvднээс сонирхож буй
асуудлынхаа дагуу vйлдвэр пvvсvvд дээр очиж vйлдвэр эрхлэгч болон ажилчидтай уулздаг байлаа.

Аж vйлдвэржсэн Англи орны ерєнхий цогц бодит байдлыг загварчлан дvрслэхийн тулд тэрээр
эдийн засгийн vйл явцын анализ дээр голлон тулгуурладаг байв.

Тэр "Ceterus-paribus" зарчмаар эдийн засгийн динамикийг єєрийн загвартаа илэрхийлэх оролдлого
хийжээ.

Бусад нєхцлvvд тогтмол (const.) байх vед аль нэг хувьсагчийг єєрчилж тvvний загвард гарч буй
єєрчилєлтийг ажигладаг байж.

Кембриджд 9 жил болсоны дараа Маршалл 1877 онд єєр шинэ ажил хайх ёстой боллоо. Учир нь уг
доцент маань єєрийн оюутнуудын нэгтэй нь гэрлэжээ. Гэтэл Кембридж болон Оксфордод зєвхєн
ганц бие гоонь эрчvvд л эрдэмтэн багш хэмээн тооцогддог байлаа.

Хоёр хос Бристол руу нvvж Альфред Маршалл тэндээ "Коллеж" Их Сургуулийн захирлаар
дэвшжээ.

Мари Пелеу Маршалл (тvvний эхнэр) Кембриджээс ирэхдээ эдийн засгийн сурах бичиг
болвсруулан бичих даалгавартай ирсэн байж. 1879 онд худалдаанд гарсан "Yйлдвэрийн эдийн
засаг" номоо хоёр Маршалл хоюулаа зохиогчид хэмээн хэвлvvлсэн байдаг.
Эдийн засагчид маань эрэлт болон нийлvvлэлтийн зарчмаас урган бий болсон vнийн онолыг
боловсруулжээ.

Шургуу зvтгэх явцдаа тэр сонгодог сургаалийн єртгийн онол болон шинээр томьёологдсон
хязгаарын зардлын сургууль (урсгал) хоёрын хооронд гvvр барьж холбож чаджээ.

Сонгодог онолчдынхоор бол аливаа бараа бvтээгдэхvvний єртєг нь тvvнийг vйлдвэрлэхэд


зайлшгvй гарах зардалтай тэнцvv байдаг. Зах зээлд борлуулагч нь ашгаа хамгийн єндєр хэмжээнд
байлгахыг хvсдэг, гэхдээ боломжийн орлого нь, хэрэв хамгийн сvvлчийн борлуулалтаас орох
орлого нь vйлдвэрлэлийн зардалаа нєхєж байх vед л, хангагддаг байна.

Австрийн Карл Менгер, Швейцарийн Леон Вальрас, Британий Стенлеу Жевонс нар тус тусдаа
субьектив єртгийн сургаалийг бий болгож боловсронгуй болгосноороо Сонгодог онолоос Шинэ
сонгодог онол руу шилжихvйг эхлvvлсэн гэх.

Тэдний санаагаар бол аливаа бvтээгдэхvvний єртєг нь тэднийг хэрэглэж буй хувь хvн
/индивидуум/ ий хэрэглээтэй таарч байдаг.

Аливаа барааны ахиу хэрэглэгдэж буй нэмэлт хэсэг нь хэрэгцээг нэмэгдvvлэх юм. Гэхдээ уг илvv
гарч буй ахиуц орлогийн єсєлт нь уг барааг худалдагдах бvрт унасаар байдаг. Єєрєєр хэлбэл
"хязгаарын хэрэглээ" унадаг.

Аливаа барааны vнэ их єндєр байх юм бол уг барааг маш сайн чанартай vнэхээр хэрэгцээтэй эд
гэж vзсэн цєєн тооны сонирхогчид л худалдан авна. Yнэ унах юм бол уг барааг бага шохоорхож
буй хэдий ч хамаагvй олон тооны худалдан авагчид худалдаж авах юм.

Маршалл уг харьцааны тухай таамаглалыг алдарт єсєж буй эрэлт болон унаж буй нийлvvлэлтийн
муруйн диаграммаар илэрхийлсэн байдаг.

Уг обьектив зардал болон субьектив хэрэглээний муруйнуудын огтлолцол дээр тэнцвэрийн vнэ
бий болдог.

Хэрэв уг барааны хэрэглээ нь хамаагvй ихээр vнэлэгдсэн байхад хэрэглэгч зєвхєн зах зээлийн
vнээр тогтвортой худалдан авсаар байх юм бол тvvнд давуу тал бий болох юм.

Тэнцвэрийн vнэ болон бодит хэрэглээний ашиг хоёрын хоорондын зєрvvг Маршалл "Хэрэглээний
ашиг" хэмээн нэрлэсэн байдаг.

Тvvнээс гадна тэр баян хvний худалдан авах vйл явц нь vнийн єєрчилєлтєєс шалтгаалан барагтаа л
бол єєрчлєгддєггvй болохыг олж тогтоосон байна. Тэдний эрэлт нь vнийн тvвшинг "мэдрэмжгvй"
мэт хvлээн авдаг.

Харин ядуусын хувьд vнийн хямдрал нь эрэлтийг маш ихээр ихэсгэдэг. 1890 онд тэрээр
профессорын хувиар "Эдийн засгийн зарчмууд" номондоо єєрийн танин мэдсэн бvхнээ хэвлvvлсэн
гэдэг. 20 илvv жилийн турш тэрээр єєрийн гар бичмэл дээрээ ажилласан байна.

Энэ хугацаанд тэр ажлаа нилээн олон солиж байсны сацуу бєєрний євчнєє эмчлvvлэхээр Италид
хоёр жил амьдарчээ. Сvvлд нь 1883 онд Кембриджийн улс тєрийн эдийн засаг тэнхимд
томилогджээ. Уг нэрт эдийн засагчийн тавьсан лекцийг бичиж авсан оюутнууд нь тvvнээ vдэн
хавтасладаг байж. Энэ нь бараг бvхэл европийг гараас гарт дамжин байсаар тойрдог байжээ.
Тvvний "эдийн засгийн зарчмууд" ынх нь эхний хэвлэл нь хагас жилийн дараа л борлогдож
дуусаад олдоц муутай эрэл сурал болдог номын тоонд оржээ.

Мэргэжлийн ертєнц тєдийгvй аж ахуй эрхлэгч нар, улс тєрчид Маршаллаас орчин vед "холбогдох"
сэжим гарцыг хайдаг байлаа. Тvvний ном нь математик тооцоололт ихтэй байсан тул тэр ямагт
нэмэлт тайлбар бичдэг байлаа. Єгvvллvvдээ ойлгомжтой тодорхой болгохын тулд тэр дахин дахин
хянаж боловсруулдаг байв. Эдийн засагч Иозеф Шумпетер энэ талаар :"аливаа номыг уншихад
ойлгомжтой болгох гэсэн оролдлогоос єєр юу ч уг номыг ойлгомж муутай хvнд болгодоггvй юм."
гэсэн байдаг.

Утга санаа болон арга барилын шинэчлэл, шинэ санаа олон гаргаж байхдаа ч тэр єєрийн ёс
суртахууны єндєр шаардлагаа орхиогvй юм. Тvvнийхээр бол эдийн засаг нь "ядуучуудын
ядуурлын" эсрэг тэмцэх учиртай байлаа.

Хамгийн гол хндрэл нь ажилгvйдэл байв. Мєн тэр :"ажил хайх нь удаан хугацаанд vргэлжлэх
айдсыг бий болгодог. Энэ нь хамгийн зоригтой эрийн ч гэсэн хамаг цєхрєнг нь бардаг бєгєєд
ингэлээ гээд бас тэр юу ч олж авахгvй юм. /цєхрєнгєє барсаны хариуд/"

Уг амжилтанд хvрч буй эрдэмтний санаа нь социалистуудад их таалагддаг байж. Тэдний гэрт
vйлдвэрчний эвлэлийнхэн, ажилчдын хєдєлгєєний онолчид их ирдэг байлаа. Гэхдээ Маршалл
тэдэнтэй зєвхєн ямар нэг бодит байдал vзэгдлийн шалтгааныг тодорхойлох талаар л ярилцдаг
байв.

Социалистуудын санаархал шаардлагууд нь тvvний хувьд "бодит байдлаас хэтэрхий алслагдсан"


байжээ.

Маршалл идеалист байлаа. Тэр нийгмийн хvндрэлтэй асуудлыг шийдэх арга нь аливаа нэг
харилцааны эргэлт биш харин сэтгэлгээний хувьсгал юм гэж vзэж байлаа.

Тэр "хєгжингvй капитализм"-д итгэж байв. Уг нийгэмд vйлдвэр эрхлэгч нь аж ахуйч тооцоотой
ажиллахын зэрэгцээ зvгээр л ашгийн хойноос хєєцєлдєєд байх биш харин ажилчдынхаа нийгмийн
асуудлын талаар илvv их анхаарах учиртай байв.

1908 онд Профессор маань тэтгэвэрт гарсан бєгєєд тvvний албан тушаалыг тvvний хайртай шавь
Артур Чечиль Пигоу нь залгамжилжээ. Yvнээс 5 жилийн ємнє тэр єєр бусад факультетуудын
эсэргvvцлийг сєрєн байж эдийн засгийн хэмээх бие даасан тэнхмийг vндэслэжээ.

Амар тайван байдалд Маршалл "Зарчмууд" номынхоо 2 дахь ботио "гараас гаргах" -аар ажилласан
гэдэг. Гэхдээ л vнэлэгдэхvйц сайн бvтээл болсонгvй. Хєгшин профессор маань анхаарлаа
тєвлєрvvлэн системтэй ажиллах чадваргvй болсон мэт.

Гэхдээ л махран оролдсоор байгаад тєлєвлєж байснийхаа дагуу "Yйлдвэрлэл болон худалдаа"
"Мєнгє, Зээл болон Арилжаа" номууддаа орох материалуудаа нэгтгэж чаджээ.

Тэрээр 1924 оны 7 сарын 13 нд таалал тєгсжээ.

Тvvний номнууд, vнэлэлт болон Хатан хааны Гадаад худалдаа-, Хєдєлмєр-, Ядуусын комисст єгч
байсан зєвлємжvvд, мєн маш олон тооны тайлбар зураг, графикууд нь эдийн засгийн онолыг бараг
бvрэн дvvрэн илэрхийлж чаддаг юм.
Эдийн засагчдийн дунд :"Чи юуг судалж байна вэ хамаагvй Маршаллын онолд
бvгд байж л байгаа" гэсэн хэлц vг байдаг ажгуу.

Жон Майнард Кейнс


(онолын урсгал vндэслэгч)

Жон Майнард Кейнс эдийн засгийн онолд хувьсгал хийжээ. Тvvний санаанууд зарим vед
буруушаагдан зэмлэгдэж байсан ч, єнєє vед дахин сэргэж буй мэт ээ.

"Тєр бол хєшvvрэг."

"...Эдийн засагчид, улс тєрийн филосифичдийн санаа (Idea) нь зєв ч бай буруу ч бай ердийн
амьдралын "хар ухаан"-аас илvv хvч чадлыг агуулдаг. Хэн нэгэн туршигч ямар ч эргэлзээ, оюн
ухааны шvvмжгvйгээр тэднийг шууд "тахин шvтэж" буй бол аль хэдийнэ нас барчихсан эдийн
засагчдийн боол болж хувирна..."

Жон Майнард Кейнс.

Амьд ахуй цагтаа л Кейнс дэлхий дахинаа алдаршсан байв. 1936 онд анх удаа олны хvртээл
болсон тvvний гол бvтээл нь тухайн жилдээ л эх орон Британид 2 дахин, Америкт нэг удаа тус тус
хэвлэгдсэний сацуу 12 хэлээр орчуулагдсан байна.

Кейнсийг хэрхэн илтгэл тавьсан талаар тvvний нэг хамтран зvтгэгч дорхи маягаар бичиж vлдээсэн
байдаг:

"Америкчvvд яг л ховсдуулж буй мэт, тэдний ємнє хэн нэгэн бурханы элч ариун гэгээн хоолойгоор
дуун хайлж, бvхий л танхимийг гэрэлтvvлэн гийгvvлж байх мэт санагдаж байлаа. Тvvнийг
илтгэлээ тавиад дуусан хойно ямар нэг асуух зvйл, эсэргvvцсэн маргаан, ойлгоогvйгээс vvдэлтэй
тодуулан лавлах зэрэг нь бараг гараагvй болой"

Тvvний онолыг оруулах гэж бємбєрцєг даяр сурах бичгvvдийг шинэчлэн боловсруулж байв.

70 аад оны эхээр Америкийн ерєнхийлєгч Ричард Никсон :"Бид бvгд Кейнсчvvд" гэж хэлсэн гэдэг.
Эдийн засагчдийн хувьд Кэйнсийн онол дээр баримжаалж байж ахиж дэвших, тийм л цаг vе
эхэлсэн байлаа. Одоо ч гэсэн євєр зуураа єрсєлдєн буй онолын олон урсгал дотроос кейнсийг
залгамжилагчид тэргvvн эгнээнд буй ажээ.

Кейнс 1983 оний 7 сарын 5 нд Кембриж-д тєржээ. Тvvний эцэг тэндхийн сургуульд Логик, Улс
тєрийн эдийн засгийн хичээл заадаг байв. Ээж нь Наунхамийн коллежийн анхны эмэгтэй
оютнуудийн нэг байсан агаад улмаар тєрсєн нутагтаа улс тєр, нийгмийн ажил эрхэлж байжээ. Аав
нь Кейнст хичээл номынх нь талаар чангахан шаардлага тавиж єсгєсєн гэдэг.

Кейнс сургуульдаа болон суралцсан бvхий л жилvvддээ гялалзсан амижлт vзvvлж байлаа. Дээд
сургуулиа тєгсєєд Энэтхэгт 2 жил ажилласныы дараа Кембрижийн Их сургуульд багшилжээ.
Тvvний зэрэгцээ тэр Лондоны Блоомсбери дvvргийн Урлагийнхан болоод Зохиолчдын бvлэгт
нэгдсэн байна. Энэ нь тvvнд нилээн нєлєє vзvvлж, хувь хvний бие даасан байдлийг гойд эрхэмлэн
vздэг болсон байлаа.

Мєн "ердийн" бvхний эсрэг "євєрмєц байхуйн урлаг"-т суралцаж байв гэх. 1919 оний Вeрсайлийн
энхийн хэлэлцээрт, Кейнс Британы сангийн яамны ахлах хэлцэлцээ хийгчээр оролцжээ. Энэ нь
тvvний цєхрєнг нь барсан ажил байсан гэдэг. Европ эвдрэн сvйрч єлсгєлєн гуйланчлалд автсан
байлаа. Гэвч дэлхийн нэгдvгээр дайны ялагч талууд уг тивийг дахин хєл дээр нь босгох талаар
ямар ч арга хэмжээ авахгvй байсан. Мєн : нам цохиулсан Германы эдийн засгийн хvч чадлийг
сэргээж улмаар Европыг дахин сэхээхэд ашиглахийн оронд тэнгэрт тулсан хэт єндєр дайны тєлбєр
нэхэж, эдийн засгийг нь улам боомилон "дvvжилж" байлаа.

1918 оны намар холбоотнууд Герман улстай: "эзлэн тvрэмгийлэхгvй, дайны тєлбєр нэхэхгvй" гээр
энхийн гэрээ байгуулъя гэж амалчихаад, яг цагаа болохоор Версайльд vгээс буцаж, шууд тулгаж
байгаад тэр тун их эгдvvцэж байжээ. 1919 оний 6 сарын 7 д тэр ажилаасаа гарчээ. Тэгээд хэдхэн
сарийн дотор "Энхийн хэлэлцээний эдийн засгийн vр дагавар" гэдэг зэгсэн амжилтанд хvрсэн
номоо бичсэн нь тэр даруйдаа тvvнд нэр алдарийг авчирчээ.

Магадгvй энэ нь тvvний, хожмийн амьдралд тусаа єгсєн, хамгийн vр нєлєєтэй ном нь байсан байж
ч болох юм. Учир нь дэлхийн II дайны дараа барууны холбоотнуудад уг бvтээл нь гvнзгий
нєлєєлж, 1945 оноос хойш Баруун Европыг дахин сэргээн босгоход маш чухал хувь нэмэр болсон
гэдэг.

Хожим Кейнс Даатгал болон Хєрєнгє оруулалтийн менежэрээр ажиллаж, арвин орлого
хуримтлуулсан гэдэг. Тvvний шавь Жоан Робинсоний хэлснээр: "Кейнс бол мєнгє олох авьяастай
хvн. Yvндээ их цаг зарцуулж, хvч заран тvvртэх нь vгvй" Энэ алба нь тvvнд ажил, амьдралын сайн
туршлага болохын зэрэгцээ, санхvvгийн хувьд хvчирхэгжин бие даах боломж олгож байв. Харин
онолын хvрээнд тvvнд илvv хvндэтгэл хэрэггvй байлаа.

1925 онд тэр Оросын балетын (сонгодог) бvжигчин Лидия Лопкова тай гэрлэжээ. 1929 оны 10 сард
дэлхийн их хямрал эхлэв. Урьд ємнє нь хямралууд болдог л байсан. Гэвч дайн дажингvй, энхийн
цагт эдийн засаг ийм аймшигтай байдалд орж байсан нь vгvй. Зєвхєн Гeрманд л гэхэд 1932 онд 6
сая ажилгvйчvvд тоологдсон байна. Уг хямрал нь хэмжээ хязгааргvй урт удаан vргэлжилэх
тєлєвтэй нь байдлыг улам хvндрvvлж байх ажээ.

Сурах бичигт vvнд тохирох "жор", зvйл огтоос алга байлаа. Зах зээлийн эдийн засагт "vнэн гэгдэхь
онолын дагуу" бол хямралын vед ажилгvйчvvд цалинд нєлєєлнє. Цалин буурснаар vйлдвэрийн
эзэд илvv олон ажилчид авч ажиллуулах болно. Ингэснээр ажилгvйдэл эргээд устана.

Гэвч амьдрал дээр бодит байдал єєрєєр харагдаж байлаа. :


Yйлдвэрvvд хоосон, гэвч тvvний ємнє ажилгvйчvvдийн уртаас урт дараалал эгнээстэй. Yйлдвэрvvд
ямар нэг зvйл vйлдвэрлэх нь утга учиргvй хэрэг болох байлаа. Ямар ч эрэлт байхгvй,
бvтээгдэхvvнийг нь хэн ч худалдан авахгvй байлаа.

 Ямар тахил нь буруу єрєгдчихєв єє?

Наполеоны vед амьдарч байсан, Францын онолч Жеан Баптист Сейгээр нэрлэгдсэн, Сей-ийн
онолоор бол:
Нийлvvлэлт нь єєрєє тасралтгvй єсєх эрэлтийг бий болгох учиртай байлаа. Yйлдвэрлэгч бvр
худалдан авагч юм. Хаа нэгтээ шинэ vйлдвэр баригдлаа. Тэгвэл уг шинээр нээгдсэн vйлдвэр
худалдан авагчаа олж л таарна. Ингээд уг шинэ vйлдвэрт ажиллаж буй ажилчид, дарга нар,
тvшмэлvvд , эзэд нь орлогоороо єєр ямар нэг бараа худалдан авна. /эрэлт vvсгэнэ. /
Гэвч буруу зvйл (хvн авахааргvй) нийлvvлэгдэж буй бол богино хугацааний дотор нилээд
хvндрэлтэй асуудлууд vvсэх юм. Мєн удаан vргэлжилэх урт хугацаанд , эрэлт хэтэрхий бага
байвал уг онол нь биелэх боломжгvй болж байгаа юм.

"Тvvнчилэн хvний хадгалах , хуримтлуулах эрмэлзэл бол нэг их ярвигтай асуудал биш юм. Яагаад
гэвэл мєнгєний vнэ болох хvv нь хадгаламж болон хєрєнгє оруулалтын зээлийн тэнцвэрийг
зохицуулж байдаг"

Яг vvн руу Кейнс довтолж няцаасан нь 1936 онд хэвлэгдсэн "Хєдєлмєр эрхлэлт, Хvv, Мєнгєний
ерєнхий онол" хэмээх гол бvтээлд нь тусгалаа олжээ.
:"Мєнгєний зах зээлд, хvмvvс хєрєнгийнхєє зарим хэсгийг кассандаа хєдєлгєєнгvй (нам дарж)
байлгаж байдаг. Тэд vvнийгээ ямар нэг хvндрэлтэй vед хэрэглэхээр, эсвэл хожим ашиг олохоор,
vгvй бол ердєє л болгоомжилон хаширлах vvднээс уг аргийг хэрэглэдэг. Ийм "хадгалахийг илvvд
vзэхvй" нь тодорхой цаг vед хэт тархан дэлгэрснээр эдийн засгийн нийт эргэлт, коньюунктурыг
"боож" эхэлдэг.

Мєнгє тvгжигдсэн учраас эрэлт унана. Мєн урт хугацаатайгаар хєрєнгє оруулах, мєнгє байршуулах
газар олдохгvй байгаа vед Мєнгє нь зээлийн хvvг хангалттай єндєр хэмжээнд єсгєж чадахгvй.
Yvнтэй зэрэгцэн дутагдан буй эрэлтээс шалтгаалан нийт хєрєнгє оруулалт зогсоно"

Мэргэжлийн хєрєнгє оруулагч, мєнгє байршуулагчийн хувьд тэр юу ярьж байгаагаа сайн мэдэж
байлаа. Хэрэв "одоо нэрлэсэн цалин буурах юм бол хэрэглээний зардал хэмээх нєхцєл байдлийг
аварч болох сvvлийн боломж замхран алга болно."

Амьдрал дээр vнэ болон цалин нь онолчдийн баталж буй шиг удаан хугацааны турш хоорондоо
"уян хатан зохициод" байж чадахгvй юм. (vнэ цалин 2 ийн хооронд маш бага хамаарал бий.)
Зєвхєн энэ шалтгаанаар эдийн засаг хэмээх аварга тєхєєрємжийн дамжуулга руу "элс шороо орж "
гацаадаг. Мєн "...зах зээлийн систем нь єєрєє бvрэн хєэдєлмєр эрхлэлтийг бий болгоно гэж
байхгvй. Иймээс тєрийн оролцоо зайлшгvй хэрэгтэй. Улсаас хєрєнгє оруулалт-г дэмжиж
урамшуулж байх ёстой..."

"Шуурга оволзон ширvvсч буй ороо бусгаа цагт эдийн засагчид бидэнд юy ч хэлж чадахгvй. Xарин
салхи намжиж далай дахин тогтуун болсон vед л тэд..," гэж бичиж байлаа. Тэгээд тэрээр юм л бол
"урт хугацааны дараа байдал сайжирна" гэж айлддаг эдийн засагчдийг шоолж, "урт хугацаанд бол
бид бvгд vхнэ шvv дээ " гэдэг алдарт vгээ хэлсэн байдаг.

Кейнс мянга мянган эдийн засагчдийн нvдийг нээж єгчээ. Мєнгє бол ямар ч гэмгvй ердєє л
дамжуулах хэрэгсэл тєдий эд биш юм аа. Харин ч энэ нь хvнд хэцvv, урт удаан vргэлжилж болox
хямрал, саатлийн эх vндэс болдог юм.

Энэ илэрхийлэл нь одоо хир нь мєнгєний салбарт гарч буй ээлжит маргааны явцад ч гэсэн шинэ,
актуэлл хэвээрээ байж, vнэ цэнээ алдаагvй л байна.

Кейнс "олон улсын Клеаринг Унион байгуулах саналууд" хэмээх сvvлийн бvтээлдээ олон улсын
мєнгєний (валютын) хэм хэмжээ, дvрэм журам ямар байвал зvгээр вэ гэдгийг судалж vзжээ. Тэр
"Банкор" /Bancor/ гэж нэрлэсэн "дэлхийн мєэнгє"-ний зарцуулалтын талаар сануулан бичиж байв.
1970 аад оноос олон улсын валютын сан хэдий тєгс боловсруулаагvй ч "онцгой татах эрх" гэдгийг
бий болгожээ.
Одоо ч гэсэн олон, олон эдийн засагчид энэ замаар цаашид vргэлжилvvлэн "замнах" талаар санал
нэгтэй буй.

Кейнс хэрэглээний функц гэмээр цоо шинэ аналитк (тооцох арга) хэрэгслийг бий болгох гэсэн
оролдлогийг эхлvvлсэн юм. Yvнгvйгээр эдийн засгийн шинжлэх ухааны"гарийн багаж" -нуудийг
тєсєєлєхийн аргагvй.

Цалин болон vнэ 2 ийн хооронд уялдаа холбоо бараг байхгvй, байлаа ч тэр нь их хойрго хєшvvн
байдаг нь зах зээлийн нєхцєл байдлыг хvндрvvлдэг болохыг Кейнс ажиглажээ. Энэ "хойрго
хєшvvн" байдлаас болон мєнгєний урсгалд гарч буй саатал гацаанаас ангижирах арга нь: "Тєр
нєхцєл байдлаа засан тохинуулахын тулд єєрийн эдийн засгийн хvч нєєцєє тодорхой
зорилготойгоор хаа шаардлагатай байгаа газар байршуулах " болой. Тvvний энэ ажиглалт, арга
хэмжээ нь 1990 ээд онд ч тэр vнэн гэдэг нь батлагдсан юм.

1930 аад онд : Хєрєнгє оруулалтын урсгалыг єдєєж сайжруулахийн тулд улсаас мєнгє зээлэх
хэрэгтэй гэдэг нь тодорхой байлаа. Кейнс тухайн цаг vедээ Америкийн ерєнхийлєгч Франклин Д.
Рузвелтийн санаачилгийг идэвхитэй хамгаалж, дэмжиж байсан гэдэг. Кейнсийг (1946) нас барсаны
хойно ч тvvний залгамжилгчид vvнийг нь ягштал баримталсаар байлаа.

Тэдний сурах бичгvvдэд гидравлик (усний тэнцэл зvй) тай зvйрлэж болох Кейнсийн санаа гvнзгий
илэрч байдаг :
"Тeр мєнгєний крант (гоожуур) -ыг чангалах эсвэл сулруулах замаар єєрийн хvссэнээр эдийн
засгийг єдєєж урамшуулах эсвэл тогтворжуулан, намсгаж чадах юм аа"

Энэ онолын дагуу бол хямралын vед улс єєрийн зардлын сувгийг онгойлгосноор эдийн засгийг
эрчимжvvлнэ.

Гэвч энэ философи нь 1970 аад онд "дампуурч" эхэлсэн юм. Зардлыг ихэсгэснээр эдийн засгийн
єсєлтийн оронд улсийн тєсвийн хомсдол бий болж, улмаар оор нэгэн сєрєг vр дагавар болох
инфляци ихэсч байлаа. Зах зээлийн эдийн засаг нь Кейнсийн олж нэрлээгvй, огт єєр шалтгааны
улмаас хямарч доройтдог байж болох юм. Кейнс эдийн засгийн гол гол асуудлуудаар хэрэглэхэд
амар, цэгцтэй олон сайхан санаа, судалгааны аргачлалуудыг vлдээжээ.

Мэдээж тэр нь бvх асуултанд хариулж чадах цорын ганц ерєнхий онол бол биш байлаа.

Йoзеф Шvмпетэр
(Австрийн сургуулийнхан)

Йозеф Шvмпетэр Капитализмын Динамикийг судалж vзжээ. Тэр онол нь єнєєдєр баруун ба зvvнд
(Европ) шуугиан тарьсаар, дахин сэргэн мандаж буй мэт.

"Анхдагчаар аж ахуй эрхлэгч."

"Капитализм цаашдаа тэсэж vлдэж чадах уу? -Vгvй ээ, миний бодлоор бол чадахгvй."

Йoзеф Шvмпетэр
Капитализмыг дахин "тєрvvлсэн" баатар эр маань угтаа бол социализмын
ялалтыг зайлшгvй гэж vздэг нэгэн байжээ. Урьдын социалист орнуудад, улс
тєрчид "Шvмпетэрын хувийн аж ахуйтан" "дээрмийн vйлдвэрлэлээрээ нийгмээ
сvйтгэж" эхлэх "Шvмпетэрийн процесс"-т итгэдэг байлаа.

Йoзеф Шvмпетэрийг "90 ээд оны шилдэг эдийн засагч"-аар "тодруулсан" юм.
Тvvхийн нэгэн даажигнал ч юм шиг.

Шvмпэтэр капитализмын динамикыг тайлбарлаж байв. Капитализмын энэ


амжилт нь хэзээ нэгэн цагт мєхєлдєє хvрч сvйрнэ гэдэгт тэр бат итгэж байсан
авай.

Ямартаа ч тэр єєрийг нь нас барсанаас хойш 40 єєд жилийн дараа., тvvний онол, дvн
шинжилгээний дагуу нуран унасан социализмийн эвдэрхий балгас дээр капитализмийг шинээр
бvтээн байгуулах юм гэж зvvдлээ ч vгvй явсан биз ээ.

Йозеф Алойсиус Жулиус Шvмпэтэр 1883 оны 2 сарын 8 нд Австрийн Трест (Триесч) хотноо
тєржээ. Тvvний эцэг нь 3 vе дамжсан даавууны vйлдвэрийн эзэн байсан агаад хvv Шvмпeтэрээ 4
настайд нь нас барсан байна. Тvvний эх эзэн хааны армийн чєлєєнд гарсан офицер Зигисмунд фон
Келертэй гэрлэжээ. Хойд эцэг нь Шvмпeтэрт нийгмийн амьдралд хєлд тавихад нь асар их
туслалцаа vзvvлсэн гэдэг. Тэднийх гэр бvлээрээ Вена руу нvvж, Шvмпeтерээ Элит Гимнази-д
оруулжээ. 1901 оноос тэр, урьд нь Европийн эдийн засгийн онолын тєв гэж тооцогддог байсан
Вений Их сургуулийн эдийн засгийн ангид суралцаж эхлэв.

27 тойдоо Шvмпэтэр Гразын их сургуулийн хvндэт профессор болж, удалгvй анхны гол бvтээл
"Эдийн засгийн хєгжлийн онол"-оо хэвлvvлжээ. Энэ ном нь шуугиан тариж чадсан байна. Уг
бvтээлээрээ тэр, Капитализмын Динамик-(хєдєлгєєн, хєдєлгєєнийх нь зvй тогтол, хєдєлгєєнт
чанар) ыг цэвэр єєрийн санаа, єєрийн хvчээр судлан шинжилж чадсан эхний эрдэмтдийн нэг гэдгээ
нотолсон болно.

Тvvний насан туршдаа хvндэтгэн vздэг байсан Маркс урьд нь яг энэ сэдвээр оролдож vзэж байв.
Тэр vед сайн гэгдэхи эдийн засагчид бvгд л єєр аргаар, тухайлбал статик загварууд дээр ажиллаж
байлаа. (эдийн засгийг нэгж цаг хугацаанд буй байдал буюу хєдєлгєєнгvй тогтвортой vед нь
судлах, орч.)

Тэд зах зээлийн vнэ нь эрэлт нийлvvлэлтийг хэрхэн тэнцвэржvvлж, зохицолд хvргэдэг болохийг
математик аргаар сайн тооцож чаддаг байлаа. Тэдний хувьд эдийн засгийн єєрчилєлт, хувьслыг
тайлбарлаж буй шалтгаан нь эдийн засгийн бус, гадаад хvчин зvйлс буюу дайн, хvн амын єсєлт,
шинэ нээлтvvд гэх мэт уйл явдалууд байв.

Шvмпетэр vvний эсрэгээр vзэж байжээ. Капиталист эдийн засаг нь тєрєлхийн буюу угаасаа л мєн
чанартаа тэнцвэргvй байдалд оршдог "тогтворгvй" эд болой. Энэ системийн гол хєдєлгєгч хvч нь"
зах зээлд шинээр нэвтрэгч- аж ахуй эрхлэгч" (Пионер-Энтрепренер) нар юм.

Тэд ямагт шинэ хослол, хувилбарийг эрж, хайж, олж байдаг. Эдгээр шинэ хослол, хувилбар гэдэгт
Шvмпетэр :
монополийг эвдэж буй эсвэл монополийг бий болгодог шинэ бvтээгдэхvvн, шинэ vйлдвэрлэлийн
арга, шинэ худалдааны болон хєдєлмєрийн зах зээл, шинэ зах зээлийн бvтцvvдийг нэрлэсэн юм.
Энэ утгаараа "Шинэ санаа, санаачилга нь капиталист нийгэм, тvvний эдийн засгийн тvvхийн
гайхамшиг авай" гэж тэмдэглэн vлдээсэн байдаг .
Тэнцвэр гэдэг бол мєхєл, сvйрэл байх аж.

Шvмпетэрийн "аж ахуй эрхлэгч" гэдэг нь бидний єдєр тутам хэрэглэж заншсан vгийн утгаас
ялгаатай. Тvvний хувьд :
"хэн , зєвхєн цоо шинэ хослолийг бvрдvvлж байна тэр жинхэнэ аж ахуй эрхлэгч" байв. Яахав энэ
нь vйлдвэр эзэмшигчдэд таарч болох юм гэхдээ заавал ийм байх албагvй.

Аж ахуй эрхлэгч гэдэг нь нєгєє талаас "социалист нийгмийн нэгэн эрхтэн юм уу эсвэл ажилч
хичээнгvй эрчvvдийн эзэн, vгvй бол нэгэн жижиг бvдvvлэгдvv овог аймгийн ахлагч" нар байж
болох юм.

-Капитализм нь єєрийн зээлийн системээрээ дамжуулж аж ахуй эрхлэгч нарт маш сайхан нєхцлийг
бvрдvvлж єгдєг. Банкууд нь аж ахуй эрхлэгчид зээлээр дамжуулан "эргэлтийн хєрєнгє худалдан
авах чадварын фонд" оор хангаж єгдєг. Аж ахуй эрхлэгч vvгээр "амиа зогоох" тєдий байх бєгєєд
єєр бусад санаархал эрмэлзлээ хойш нь тавихаас єєр аргагvй болдог.
Ийм учраас зээл олгоно гэдэг нь улсын эдийн засгийг яах аргагvй аж ахуй эрхлэгчийн гарт оруулах
нєхцлийг бvрдvvлдэг. ( Учир нь аж ахуй эрхлэгч бvр хязгаарлагдмал зээлээ хамгийн их vр
ашигтайгаар зарцуулах бєгєєд. Олон олон жижиг пvvсvvд ингэж ажиллаж чадвал ерєнхийдєє
нийтдээ улсийн эдийн засаг нь тэдний хєдєлгєєний аясаар" чирэгдэж" байдаг. Ч. О)

Аж ахуй эрхлэгч нь цоо шинэ хослолийг бvрдvvлж чадсaнаараа уг шинэ салбартаа монополь ашиг
олж авна. Удалгvй энэ амжилт нь єєр бусад компаниуд тэр салбар луу хошуурахад хvргэх бєгєєд
ингэснээр анхдагч компаний ашиг муудаж ирнэ. Тэгэхээр аж ахуй эрхлэгч дахин цоо шинэ хослол
бvрдvvлэх хэрэгтэй болж таарна. Vгvй бол хэн ч биш болж хувирах юм.

Харин Аж ахуй эрхлэгч нь "хамаг хvчээ барсан" тохиолдолд уналт нь тvvнд маш том дарамт болох
юм. Vгvй дээ л гэхэд "хvнээс хулгайлалгvйгээр" єєрийн хvчээр олж авсан хєрєнгєє, орж болох
байсан ашигаа євлvvлэх боломж нь алдагдах болно.

Энэ мэт "Шинийг санаачилах, эсвэл бусдийг дуурайж, санаа хулгайлах" болон "єсєлт дэвшилт,
ангийн хэт ялгаа" ээлжилсээр коньюунктурын хvрд эргэж эдийн засгийн єсєлт явагдаж байдаг.
Шvмпэтэр аж ахуй эрхлэгч хэмээх ойлголтоо бий болгоход нь, тухайн цаг vед Австри- Унгарт
болж байсан єндєр хєгжилтэй орнуудыг гvйцэж тvрvvлэх, аж vйлдвэржих процесс маш их
нєлєєлсєн байж болох юм.

Vvний зэрэгцээ тvvний Маркстай зєрчилдєж байсан нэг зvйл болох социологийн "Элитийн онол"
нь гол vvрэг гvйцэтгэж байсан байж болох. Шvмптэрийн намтар судлаач Ричард Сведберг тvvний
амьдрал дахь нэгэн уялдаа холбоог олж харсан байдаг. Тvvний "бор зvрхээрээ яваа жирийн иргэн
хvний аж ахуйн тухай" болон "язгууртны аж ахуйн тухай" ялгаатай тєсєєллvvд нь тєрсєн эцэг
жирийн иргэн, хойд аав нь язгууртан байсан, тэгээд тэднээсээ харилцан ялгаатай нєлєє авсан
байснаас vvдэлтэй байж болох юм гэсэн санаа гаргажээ.

Илvv тvвэгтэй юм ч бас байсан нь тvvний сэтгэл хєдлєлийн тvвшинд илэрч байв.
:"тэр гаднаа маш амжилттай, эмх цэгцтэй хvний дvр vзvvлэх дуртай байсан авч, уг халхавчин
дороо єєрийгєє ямагт ганцаардмал, хаягдаж хоцорсон, аз жаргалгvй нэгнээр мэдэрч байжээ." Тэр
амьдралынхаа бvхий л vеийн турш хэцvv гэгдэх хvн байлаа. Тэр Австрийн хамгийн амжилттай
"давхигч", Вений шилдэг нууц амраг, дэлхийн хамгийн том эдийн засагч байж, тvvний хэлсэн vг
бvр алдаршин цуурайтаж байхыг хvсэж байв. Гэвч энэ хvсэл нь, энэ "давхилт" нь олигтой болж
бvтсэнгvй.
1926 оны зун тvvний ээж удалгvй 2 дахь эхнэр нь нас баржээ. Бага хvvхэд нь гараас гарах яагаа ч
vгvй. Энэ vед тэр алдсан 2 эмэгтэйгээ бараг бурхан мэт тахин шvтэж байв гэх.

Тvvний улс тєрд орсон алхам нь бас л зєрчилєєр дvvрэн. Дэлхийн 1-р дайны vед тэр Прyсс-
Германы нєлєє давамгайлах вий хэмээн айж Герман-Австрийн хооронд байгуулахаар зэхэж байсан
нэгдмэл гаалийн системд аль болох саад учруулахыг эрмэлзэж байв. Тэр 1919 онд Германы
засгийн газарт ажиллаж байхдаа нvvрсний vйлдвэрлэлийг улсын болгох тухай саналд зєвшєєрсєн
гарын vсэг зурж байсан байх юм.

Яагаад тэр тvvнд гарын vсгээ зурав аа? Магадгvй тэр:


"хэн амиа хорлохыг хvснэ вэ, тvvний хажууд ядаж эмч байвал арай дээр байх байлгvй дээ" гэж
хэлэх байсан биз ээ. Зарим нь тvvнийг "жирийн нэг, байдаг л оппортунист байна" гэж тооцож
байлаа. Нэр хvнд бvхий нэгэн сонинд тvvнийг "Итгэл vнэмшилтэйгээ хутгалдсан профессор "
мэтээр шоолон бичиж байжээ. 1919 оны 3 сард Австрийн холбооны канцлер тvvнийг сангийн
сайдаар томилов. 9 сарын дараа тэр огцрох болжээ. Учир нь тэр санаатай санамсаргvйн аль нь
болох vл мэдэгдэх шалтгаанаар улсын ємчийг бий болгох, хоршоолох тєсєлд далдуур саад хийж
байжээ.

Уг эдийн засагчийн эдийн засгийн амидрал, практикт хийсэн аялал нь ч бас сvйрэлээр дуусав. 1921
онд тэр Вений Биедерманн банкны ерєнхийлєгч байх хугацаандаа банкаа дампууруулж унагав.
Банк эзэмшигчид тvvнд маш их єрийн тєлбєр оногдуулахын сацуу харааж зvхсээр ажилаас нь
хєєжээ.

Yvнээс ч болсон уу тэр Австриас гарч явсан байна. 1925 онд Бонны их сургуулийн санхvvгийн
эрдмийн зєвлєлд оржээ. 1932 он Кембриж руу нvvж Харвардын их сургуулид орж ажилласан
байна. 1950 онд тэр Америкийн Коннектикут муж улсийн Тацоницт нас баржээ.

Тvvний амьдралын хоёр дахь хагаст тvvний зан чанарын хурц илрэл 2 зvйл дээр ямагт тодорсоор
байлаа.
- 1930 онд Британы эдийн засагч Жон Майнард Кейнс урьдын тогтсон тєсєєлєл бvхнийг эвдсэн цоо
шинэ мєнгєний онолын тухай бvтээлээ хэвлvvлсэн нь Шvмпетэрт хvнд цохилт болжээ. Тэр ч мєн
єєр нэгэн мєнгєний онол боловсруулсан байсан бєгєєд хэвлvvлэхээр зэхэж байж. Ингэж тvvний
бvтээлийн vнэ цэнэ навс унахыг єєрийн нvдээр харсан гэдэг. Тvvний тэр бvтээл зохиогчоо нас
барсанаас нь хойш нилээн хожуу хэвлэгдсэн гэдэг. Тэр хожим Харвардад байхдаа дандаа л vл
ойлгогдох, хачин, ганцаардмал хvн мэтээр тєсєєлж байсан гэдэг.
- Дайны ємнє болон дайны vеэр Шvмпетэр "эрс шийдэмгий vзэлтэн" гэдгээ ний нуyгvй илэрхийлж
байлаа. Тэр еврей, болон славянчуудийг гоочилон муулдаг байв. Америкийн зэгсэн амжилтанд
хvрч байсан ерєнхийлєгч Франклин Рузьвелтийг vзэн ядаж, Хитлерт талтай байдаг байлаа. 1945
онд болсон Нюрнбергийн vйл явдлийг (шvvх хурлыг) тэр "Еврейнvvдийн ялалт" гэж нэрлсэн
байдаг.

Тvvний тэмдэглэлийн дэвтэрт:


"Єнєє цаг vеийн бvжиг нь заваан негр (хар арьстний) бvжгийн адил энэ цаг vеийн эдийн засгийн
онол нь Кейнсийн суртал болно" гэсэн єгvvлбэр бичээстэй байв.

Тvvнийг "еврейн эсрэг vзэлтэн" байсан эсэх талаар судлаачид маргадаг юм. Харин тvvний намтар
судлаач нь : "...Шvмпэтэр еврей нарын эсрэг vндэслэл нотолгоо гаргаж байсан гэхдээ vvнийгээ
онолынхоо филосфидоо оруулаагvй юм. Yvнийгээ тэр онолтой хольж хутгасангуй..." гэж дvгнэсэн
байдаг.
1942 онд Шvмпэтэр хамгийн алдартай бvтээл: "Капитализм, Созиализм болон Ардчилал" хэмээх
зохиолоо нийтлvvлжээ. Уг бvтээлдээ тэр динамик капитализмын системийг цааш нь гvнзгийруулж
судалсан байна. Тэр капитализмын хvрдийг эргэлдvvлэгч гол хvч нь зах зээл дэхь шинийг
санаачилагчид болох тухай дахин дахин бичсээр байлаа.

Гэхдээ Социал єсєлтєнд харьяалагдахыг хvсч буй жижиг аж ахуй эрхлэгч нар гол чухал
шийдвэрийг гаргадаг цаг vе єнгєрєх биз. Харин менежэрvvд санаачлагыг гартаа авна. Гэтэл єндєр
цалинтай менежэрvvд яваандаа хvнд сурталждаг. Ингэж капитализм нь"єєртєє дайсагнагч" гэж
хэлж болмоор оюун ухааны хєгжил сайтай хvмvvсийн бvлгийг бий болгох бєгєєд, тэд сэтгэлд
хvрээгvй асуудлаа, ямар нэг бурууг ард тvмэн руу чихэж байдаг. Энэ нь нийгэмд доторхи
хагаралаар улам хvч ордог.

Ингэж явсаар хvнд сурталжсан капитализм нь тєлєвлєгєєт эдийн засагтай социализмд орох болно.
Энэ нь Шvмпетэрийнхээр нэг их муу зvйл бол биш юм. Учир нь социалист эдийн засаг нь
монополийн капитализмийг бодвол илvv сайн ажиллах болно гэж тэр таамаглаж байлаа. Мэдээж
Шvмпетэрийн прогноз биелэлээ олоогvй юм. Учир нь"капиталист санаачилга" ын ид шид, хvчин
чадал нь тvvнийг "нээгчийн" санаж байснаас нь хамаагvй илvv байсан авай.

Том капиталийн цvнхээлд шинэ жижиг аж ахуй эрхлэгч нар байнга орж ирэх бєгєєд аваргууд нь
єрсєлдєєнд тvvртэх нь бага учир давуу байдлаа ашиглан єрсєлдєєнийг улам хvндрvvлснээр бусад
нь гарч явж, шинэ "салбар" нээх болно. Тvvнчлэн єнєєдєр улсын хvнд сурталтнууд болон улс
тєрчид нь аж ахуй эрхлэгч нарын ааш аяг занд захирагдах болж байгаа юм. Мєн капитализм нь
єєрийн "назгайрах" "vхширэх "процессоо ямагт эсэргvvцэж байдаг. (ямагт цоо шинэ эрч хvч,
энерги ундарга олдсоор байдаг. Ч.О.)

Амстердамын их сургуулийн эдийн засгийн профессор Арнолд Биланз : "Шvмпэтэр, тvvний


зохиол бvтээл, амьдрал, хувийн ааш зан нь бvхэлдээ зєрчил, зєрчилдєєнєєр дvvрэн байлаа" гэж
тэмдэглэсэн байдаг. Тvvний эмгэнэл нь"єєрийн гойд сайн санаа бодлоо хачин гаж аргаар
илэрхийлэн гаргах" замаар єєрийн зєрчил зєрєлдєєнєєс гарч чадаагvйд нь орших мэт.

Олон арван жилийн турш улс тєрийн эдийн засгийн тэнхимvvдэд Шvмпетэрийн онол тоогдолгvй
явж ирэв. Гэвч одоо тvvний онол, санаa нилээн ширvvн маргаан дунд дахин амилж буй мэт. 80 аад
оны эрэлтийг сайжруулах бодлого, эдийн засгийг хэт их удирдах гэж оролдохын оронд, аж ахуй
эрхлэгчийн бизнес орчинг сайжруулах зэрэг vйл явцаар Шvмпeтерийн онол гол чиг заагчаар гарч
ирсэн гэдэг. Тvvний ардчилалийн талаархи бодомж сэтгэмжvvд нь улс тєрийн эдийн засгийн
онолыг vндэслэн соёолуулж, тvvний vргэлжид мєнхийн шинэ санаачилга, тасралтгvй хєгжих зах
зээлvvдийн тухай дvрслэл нь нэн орчин vеийн хаос онолд нэгэн утга болон хvч нэмж байх бєлгєє.

Yvнээс гадна тvvний судалгаанууд нь социализмаас капитализм руу шилжих тухай амьдралд илvv
ойрхон онол vvсэхэд чухал хувь нэмэр болох биз. Шvмпетэрийнхээр бол хуучин коммунист
байсан орнуудад чєлєєт зах зээлvvдийг бий болгох нь амар хялбар vйл огтхон ч биш юм.
Шvмпетэр процесс єєрєє эхэлнэ гэж байхгvй. Vvнийг хангах нєхцєлvvд нь бизнес орчинг
бvрдvvлэх буюу vйл ажиллагаа сайтай, єндєр чадавхитай банкууд, сайтар боловсролтой мотив
сайтай хvмvvс, тvvнчлэн хvн амын дунд капитализмын ємнєх vеийн vнэт зvйлсийн талаархи
мэдрэмж байх ёстой. Амжилтанд хvргэх хамгийн чухал зайлшгvй нь юу вэ гэдгийг хэн ч
урьдчилан хэлж чадахгvй.

Жишээ нь Шvмпетэрийн урсгалын (шvмпетэрист) нэгэн профессор коммунизмын дараа :


эдийн засгийн зохистой дэг журмийг бий болгохын тєлєєх єрсєлдєєн гарч ирэх ёстой гэдэгт бат
итгэж байна. Бvх юм хvнээс л хамаарна. Зvvн Европд буй хvмvvст менежментийн мэдлэг,
техникийн шинэ know-how бол мєнгєнєєс ч илvv чухал байх ёстой.
Шvмпетэрийн процесс эхлэхэд хугацаа хэрэгтэй. Энэ нь єєрєє хvрээд ирэхгvй. Харин эдийн
засагчид? Тэд зєвхєн єєрсдийнхєє эдийн засгийн хvрээнээс хальж илvv єргєн хvрээнд сэтгэж сурах
хэрэгтэй баймаар. Ялангуяа сэтгэлзvй болон социологийн мэдлэгийг эзэмших нь зvйтэй. Мєн тэд
єєрєє єєрсдєдєє эргэлзэж сурах хэрэгтэй. Зах зээл гэдэг бол хаос , эмх замбараагуй байдлаар
дvvрэн учраас тvvний эцсийн vр дvнг урьдчилан харахын аргагvй. Ийм учир шалтгааны улмаас
эдийн засгийн бодлого, эдийн засгийн урьдчилсан дvн шинжилгээг "цэвэр оюун ухааны хvчээр
хийнэ" гэдэг нь бvхэлдээ, туйлын даруу зангийн хvрээнд л боломжтой бєлгєє.

Николай Д. Кондратьев
(Оросын уламжилал)

Николай Д. Кондратьев Конъюунктурын урт цикл (vе) -ийг судалжээ. Тэр Сталинизмын нэгэн
золиос болсон юм.

Дэвшлийн долгионууд.

"Хvн ирээдvйнхээ нууцийг тайлж, тvvнд єєрийгєє зохицуулах гэсэн эрмэлзэл нь, яг л хvний гадаад
орчноо танин мэдэх гэсэн эрмэлзэлтэй адил эртнийх болой"

Николай Д. Кондратьев.

Энэ зууны агуу их эдийн засагчдаас Кондратьев шиг баруунд танил бус нь vгvй биз. Гэвч тvvний
нэр нь vхэшгvй мєнх алдрийг олжээ. Vvнд юyний тvрvvн Жосеф Шvмпетэрт талархах ёстой. Учир
юу гэвээс тэр Кондратьевын нээсэн конъюунктурын урт vечлэл (долгион)-ийг тvvний нэрээр
нэрлэсэн юм. Гэхдээ л орчин vеийн эдийн засгийн лавлахуудад Оросын эдийн засагчдийн тухай
бараг vгvй.

Николай Д. Кондратьев 1892 оны 3 сарын 4 нд тєв Оросын Кострома мужийн (одоогийн Иванова)
Галуевскаяа тосгонд тєржээ. Бvрэн дунд боловсрол эзэмшсэнийхээ дараа 1910 онд Петербургийн
Их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оров. Гэвч тун удалгvй тэр эдийн засгийн асуудлуудын
талаар илvv сонирхох болж. Тэрээр дипломийн ажилаа "Кострама мужийн Кинесчма дvvргийн
эдийн засгийн хєгжил" сэдвээр бичжээ. Энэ нь 1915 онд нэг сэдэвт бvтээл болон хэвлэгдсэн байна.
Энэ бvтээл нь болон тvvний аналитик-эмпирик (юмийг задлан шинжлэх, турших) авьяас нь
тvvнийг Ст. Петерсбургийн нэгэн дvvргийн Статистик, Эдийн засгийн захиргааны албанд
томилогдох шалтгаан болжээ.

25 настайдаа тэр Хаант засгийг тvлхэн унагах хувьсгалт хєдєлгєєнд оролцож байв.Тэрээр бvх
Оросын тариачид, хєдєлмєрчдийн тєлєєлєлєгчдийн их хуралд бэлтгэх ажилд оролцож, 2 р сарын
хувьсгалын дараахи хvн амын хоол, хvнсний нєхцлийг судалжээ. Тvvнчлэн Хєдєє аж ахуй,
тариалангийн тулгамдсан асуудлуудийг хэрхэн шийдэх талаар олон тооны єгvvлэл бичиж улмаар
vндсэн хууль боловсруулж, батлах хурлийн гишvvнээр сонгогджээ. 10 -р сарын хувьсгалын
ємнєхєн тэр тvр засгийн газрийн хvнс хариуцсан дэд сайдаар томилогдсон байна. Yндсэн хууль
батлагчдийн хурал дээрхи болшевикуудийн хvч тvрэмгийлэн vйлдсэн "ялалт"-ын дараа 1918 онд
Кондратьев Москвад иржээ. Тэнд тэр 1920 онд шинээр байгуулагдсан конюунктурын хорооны
(институтийн) дарга болжээ. Тvvний удирдлага дор шинэ Оросын эдийн засгийн судалгааний тєв
ажиллах учиртай байлаа. Vvний зэрэгцээ тэр Москвагийн их сургуульд багшилж байжээ.

Тvvний судалгааны хороо улс тєрийн маш тулгамдсан 2 гол асуудлыг судалжээ: шинэ Орос дахь
газар тариалангийн бэрхшээлтэй асуудлууд, мєн конюунктурын урт vечлэл (долгион) -ийн тухай
байлаа. Єнєєдрийн єндєрлєгєєс харах юм бол эдгээр нь огт гэм хоргvй эд байсан юм. Гэвч уг
бvтээл нь эцэстээ тvvний амь настай тэнцэх байсан юм гэдгийг тэр мэдээгvй байсан биз ээ.

1922 онд тvvний хоёр гол бvтээл нь хэвлэгдсэн юм. "Дайны болон хувьсгалын vе дэхь vр тарианы
зах зээл тvvний зохицуулалтууд" болон "Дэлхийн эдийн засаг, конюунктур: дайны vед болон
дайны дараа" .

Иргэний дайны дараа Ленин "шинэ эдийн засгийн бодлого " /ШЭЗБ/ -оороо зах зээлийн эдийн
засгийн харилцааг дахин сэргээх тухай ярьж эхэлсэн нь Кондратьевт:
Зєвлєлт Холбоот Улсыг зах зээлийн эдийн засгийн замаар орчин vеийн хvчирхэг орон болгож
болох юм гэсэн найдвар тєрvvлжээ. Тэр нєхдийнхєє хамтаар, тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засаг
руу шилжихийг тун шаргуу эсэргvvцэж байлаа. Учир нь тvvнийхээр бол энэ нь "дайны коммунизм
руу эргэж орно" гэсэн vг байлаа. Тэр зах зээлийн хуулиудад нийцэхгvй, тvvнтэй харшлах улс
ардын аж ахуйн тєлєвлєлтийн бvх хэлбэрээс татгалзаж байлаа. 1922 онд Оросын эдийн
засагчидтай хийсэн хэлэлцvvлэг (маргаан) дээр Кондратьев:
"ШЭЗБ ийн оршихуй (шинэ эдийн засгийн бодлогийн зарчим) нь зєвхєн тєлєвлєгєєг vгvйсгэхэд
биш юм аа. Харин тэр тєлєвлєгєєг хийх, гаргахад шаардагдах зайлшгvй урьдчилсан нєхцєл юм .
Зах зээл болон vнэ бол ямар ч эргэлзэх зvйлгvйгээр аливаа тєлєвлєгєє, тєлєвлєлтийг гаргахад
зайлшгvй шаардагдах нєхцєл болно. Yvнгvйгээр , багаар бодоход л бид эдийн засгийн
vзэгдэлvvдийг хэмжих хэмжvvрээ алдах юм аа."

Кондратьевын хувьд улс орны эдийн засгийн тєлєвлєлт нь ямар ч хатуу тогтсон vзvvлэлтгvйгээр
зохиогдсон урьдчилсан тєлєв (прогноз) тэй адил байлаа. 1923 оны 11 сард болсон ирээдvйг
(перспектив) урьдчилан тєсєєлж тєлєвлєх аргийн тухай нэгэн хэлэлцvvлэг дээр Кондратьев "агуу
тєлєвлєлт" ийн зарчмаа танилцуулжээ. Тэр нь зах зээлд єєрєє аяндаа vvсч бий болдог хvч байдаг.
Зах зээлийн энэ єєрт нь угаасаа байдаг чадварын илрэн гарах эхний цэг нь хєдєє аж ахуй байх юм.
1923 -1926 онуудад тэр хєдєє аж ахуйн 5 жилийн тєлєвлєгєє боловсруулах ажлийг хариуцан авчээ.

"Оюун ухаан, ухамсарийн аядуу тайван хvчинд итгэх" vндсэн дээр Оросын хєдєє аж ахуйн
хєгжлийн тєслийг боловсруулжээ., "Энэ тєсєл нь бодитой, аяндаа бий болдог зах зээлийн эдийн
засгийн хєгжлийн чиг хандлага, тvvний анализ" дээр суурилсан байлаа.

Тэрээр "импортыг хязгаарлах гэсэн ямар ч vндэслэлгvй "хамгаалалтын бодлого" -ийг эрс
эсэргvvцэж, тvvний оронд "олон улсын хєдєлмєрийн хуваарьт оролцож, гадаадын капиталийг
тvрээс болон концессын харилцаагаар татах" ийг чухалчилж байсан юм аа.

Юуны ємнє жижиг тариачдийг нэгтгэхийн сацуу, бvтээмж сайтай хувийнхнийг дэмжих хэрэгтэй
байлаа. Тариачдын амьдралын стандарт 10 сарын хувьсгалаас хойш хоёр дахин дордсоныг
баримтаар баталсан байна.

Оросын тариачдийг аврах гэсэн оролдлого нь эргээд туунийг хvнд байдалд оруулсан байх юм.
Тvvнийг ард тvмнийг "тєєрєгдvvлэгч" хэмээн зvхэж, 5 жилийнх нь тєлєвлєгєєг "капитализмыг
засан сэргээх гэсэн оролдлого" гэж тооцжээ. Тэр vеийн толгойлох коммунист, хожим єєрєє
Сталины золиос болсон Георгий Синовьев, Кондратьевийн онолыг "Кулакуудийн намын
манифэст" (том толгой тариачид, нударган баячуудын намын тунхаг бичиг) гэж нэрлээд, эдийн
засагчдийн эсрэг маш єргєн хvрээтэй кампани єрнvvлжээ.

1928 Кондратьевыг конюунктурийн институтын захирлын албанаас хусаж, уг институтыг хаасан


байна. Кондратьев руу хийсэн дайралтаар ШЭЗБ ийн сvvлчийн хэсгvvд нь арилан алга болов.
Сталин "нударган (кулак-) ангийг устгах" гэсэн хэт харгис, цусан мєртэй ажилаа эхлvvлэв. Уг
цохилтоор биеэ даачихсан, хєрєнгєлєг сая сая тариачид vгvйрэн хоосорч, зарим нь буудуулан нас
баржээ. Yvнээс хойш, эдvгээг хvртэл Оросын хєдєє аж ахуй амсхийж, хєл дээрээ бvрэн зогсож
амжаагvй л байна.

Кондратьевын сонирхолын 2 дахь буюу нєгєє нэг хvрээ болох "конюунктурийн урт долгионы
(vечилэл) тухай санаа" нь "дэлбэрэлт"-ийн гэмээр хvчийг агуулж байсан гэх. Кондратьев нь эдийн
засгийн онолд оруулсан хувь нэмрээрээ Адам Смит, Давид Рикардо, Жосеф Шvмпетэр нарын адил
агуу том байр суурь эзлэх бєлгєє. Тvvний санаагаар, эдийн засаг нь хувьслын (эволюци) зарчмаар
хєгждєг юм. Эволюци -(хувьслын) эдийн засагт цаг хугацаа гэдэг нь хэзээ ч буцаж эргэдэггvй
хэмжигдэхvvн болой. Энэ нь тэгэхээр (цаг хугацаа нь...) шинэ сонгодог онолчдын vздэг шиг ямар ч
чанаргvй, барьцгvй, хоосон хэмжигдэхvvн (параметер) бол биш юм. Тvvх бол давтагдашгvй, эргэж
буцаж явдаггvй гэжээ.

Кондратьев эдийн засаг яагаад шугаман зарчмаар биш, харин єсєлт бууралт ээлжлэн байж хєгждєг
тухай асуулт гаргаж иржээ. Vvнд (энэ vзэгдэлд) vндэсний эдийн засгийн сонгодог онолчид таарч
тохирсон хариу єгєєгvй байсан юм.

Хожим Маркс, Родбертус болон Клемент нар 7 оос 11 жил vргэлжилдэг конюунктурын цикл (нэг
vе) оршин байдгийг нээв. Кондратьев Марксын томёолол буюу капиталист эдийн засгийг єсєлт,
хямрал, уналтаар тайлбарласнийг ихэд vнэлж байжээ.

20 иод оны эхээр америкын эдийн засагч 40 сарын цикл (vе) нээж, тvvнийгээ Жосеф Китчин гэж
нэрлэжээ. Гэхдээ Кондратьев энэ 2 vеээс (цикл) арай урт vргэлжилэх цикл байх ёстой гэдэгт итгэж
байлаа. Тэгээд , 45-60 жилийн дотор зонхилох чинээлэг байдал, зонхилох уналтаар солигдоно гэж
vзжээ.(уналт, єсєлт 2 ээлжлэх хугацаа)

Одоо ихэнхи эдийн засагчид эмпирик байдлаар батлалгvйгээр, энэ "урт vечлэл (долгион)" -ийн
таамаглалыг баримталдаг юм.

Эхний удаа 1925 онд Кондратьев "Вопросий Конюунктурий" сэтгvvлд "эдийн засгийн урт
циклvvд" гэсэн єгvvлэл нийтлvvлжээ. Тэр англи, франц, америк, герман орнуудын эдийн засгийн
талаархи статистик мэдээг ашиглан судалгаа явуулж тус бvр 47-60 vргэлжилсэн 2-3 урт долгионыг
тус тусад нь олж тогтоожээ. (кристалл маягаар) Тvvнийхээр энэ урт долгионы эхлэлийн цэг нь
1980 аад онд Англид эхэлсэн аж vйлдвэрийн хувьсгал байв.
-Эхний долгионы (vеийн) єсєлт нь 1789 аас 1814 онд, уналт нь 1814-1849 онд.
-Хоёрдугаар долгион (vе) нь 1844 /51 ээс 1870 /75 хvртэл дээшилж яваад. 1890/96 доошилсон
байна.
-Гурав дахь долгионы (vе) єсєлт нь 1914/20 он хvртэл vргэлжлээд хожим уналтаар солигдсон
болно. Кондратьевын таамгийн дагуу 1930 аад онд дэлхийн эдийн засгийн хямрал болсон юм. Тэр
зєв тооцжээ.

Кондратьевын хувьд урт долгион (vечлэл) нь гадаад хvчин зvйлvvд болох дайн, шинэ зах зээл
эзлэх, шинэ алтны орд олох зэргийн vр дvн биш, харин бvтээх, vйлдвэрлэх хvчинд болон
нийгмийн байгууламжуудад гарсан хувьсгалт єєрчилєлтvvдийн vр дvн байлаа.

Долгион (vе) бvрийн эхлэлд нь шинэ эдийн засгийн єсєлтийг хангах учиртай суурь шинэ
бvтээгдэхvvн, тvvний vйлдвэрлэлийн тухай цогц санаа, єєрєєр хэлбэл технологи-эдийн засгийн
онол тєсєєллvvдээс бvрдэх цоо шинэ нэгдсэн загвар ямагт гарч ирдэг .

Ер нь ийм шинэ суурь санаа, санаачилгуудийн (шинэ бvтээгдэхvvний) хэрэгцээ, шаардлага нь


аливаа пvvс компаниудын ашиг маш єргєн салбарт удаан хугацаагаар багассан vед л бий болдог.
(хэрэв компаний ашиг буураад байх юм бол, хуучин vйлдвэрлэлээ багасгаж, цоо шинэ
бvтээгдэхvvн vйлдвэрлэх, тvvний санаа олох нь зайлшгvй. Ч.О.)

Ийм учраас Кондратьев тvvнийг шvvмжилэгчид болох марксист Лев Троцкий, Евген Варга нарын
адил 1914/20 оны уналт нь "капитализм сvйрэн унаж, балран тєгсєх цаг vе мєн" гэдэгт итгэхгvй
байлаа. Сталины хувьд, "капитализм-д уналтын дараа чинээлэг байдал ирж болох юм" гэдэг vзлийг
баримталж байгаа хvн бол тэртээ тэргvй хувьсгалын эсэргvv этгээд мєн байв.

1930 онд Кондратьев баривчилгджээ. Тvvнийг баян тариачдsн намыг vндэслэх гэлээ гэж
буруутгасан гэдэг. Мєрдєнд байхдаа ч, уг 38 настай эр шинжлэх ухааны ажлаа vргэлжлvvлэхийг
оролдож байсан юм. Эхнэр Евгэна Давидовна нь нэг удаа эргэлтээр очихдоо тvvний "эдийн
засгийн тогтвортой тал (статик) ба хєдлєлт єєрчилєлт (дынамик) ийн vндсэн асуудал- эхний хэсэг"
хэмээх гар бичмэлийг нь шоронгоос авч гарч чадсан байна. Энэ нь Москвад 1991 онд хэвлэгджээ.
Магадлан vзвэл энэ нь тvvний тєлєвлєж байсан 5 боть бvхий номны эхний хэсэг нь байсан байж
болох юм.

Суздалийн сvмийн шоронд байхдаа, 1934 оний 12 сарын 7 -д эхнэртээ бичсэн захиандаа:
"номны маань vндсэн тєлєвлєлт, санаа нь ерєнхийдєє санаанд багтаад байна" гэж байжээ.
Магадгvй тэр єєрийн бvтээлийг "нийгэм-эдийн засгийн гарал vvсэл ба хєгжлийн (нийлмэл,
нийлэг?) синтетик онол" оор дуусгах хvсэлтэй байсан байж болох юм. Тэр захидлийнхаа тєгсгєлд
:"гэхдээ энэ нь зєвхєн тєлєвлєгєє., надаас оюуны их оролдлого, хvч чадал, бас тохилог орчинг
шаардаж буй учраас магадгvй тєлєвлєгєє хэвээрээ л vлдэж болох юм гэдгийг би санаж л байх
ёстой" гэжээ.

8 жил хоригдсоны дараа 1938 оны 12 сарын 17 нд Николай Кондратьевт цэргийн шvvх цаазлах ял
оноож, уг єдрєє гvйцэтгэжээ. /буудуулсан/ Энэ явдалаас хэдхэн єдрийн ємнє Сталин: "зєвлєлтийн
vндсэн хууль бол дэлхий дээр хамгийн ардчилсан..." гэж vнэлсэн байдаг.

Кондратьевыг цагаатгах ажил хэдэн арван жилийн хойно нилээн хvйтэн, цэвдэг байдлаар хийгдсэн
гэдэг. 1962 онд цэргийн шvvхийн цаазлах шийдвэр, 1987 онд тvvнийг баривчлах тогтоол нь хууль
бус байсан гэж албан ёсоор тус тус тайлбарласан юм (цагаатгасан).

Гэвч цаг хугацаа, тvvх тvvний урьдчилан хэлж байсныг баталжээ. 1930 аад онд бvтээмж сайтай
тариаланчдийн аж ахуйг сvйтгэснээр, Орос орон нь хєдєє аж ахуйн илvvдэл бvтээгдэхvvн
vйлдвэрлэдэг байсан улсаас, одоогийн хvн амаа ч тэжээж чадахааргvй нєхцєлд орсон орон болжээ.
Мєн тvvний урьдчилан хэлж байсанчилан 3 дахь долгионы (vе буюу циклын) уналт нь
капитализмын тєгсгєл биш юм гэсэн нь ч vнэн байж, батлагдсан юм.

3 дахь vе (долгион)-ийг (1890-1940) 4 дэхь vе (долгион) (1940-1980) залгамжилж авсан. Єнєєдєр


бид 5 дахь "Кондратьев- цикл (vе)" дээр амьдарч байна. Энэ vеийн амин сvнс нь /IТ/ мэдээлэл зvй,
харилцаа холбооны техник байгаа билээ. Кондратьевын зєгнєн хэлж байсанчилан, тєлєвлєгєєт
эдийн засаг нь технологи-эдийн засгийн шинэ санаа, бvтээл, онолын нэгдсэн нэг загварт хvргэх
боломжгvй гэдэг нь ч далаад онд батлагдаж .

Баруун ба зvvний хоорон дахь технологийн зєрvv (хєгжлийн ялгаа) илvv хурдтай єсєж эхэлсэн.
Мєн 5 дахь Кондратьев- vед бодит созиализмын тєлєвлєгєєний хvнд суртал багтах зай байгаагvй
болой. Хэдий зєвлєлт холбоот улс болон зvvн европын орнуудад (мєн Монголд) шинжилгээ
судалгаа явуулах нєєц бололцоо нь 1960-1989 онуудад 4 дахин єссєн ч гэлээ шинийг санаачлах,
шинийг хайх хувийн эрмэлзэл vгvй байсан учраас тэдний байдал нилээд хэцvv болж ирсэн байх
юм..
1989/91 онуудад тєв болон зvvн Европын хувьсгалуудаар тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгууд
нуран уналаа. Гэвч тvvх цааш vргэлжилсээр. Шинэчлэл (рeформ) хийж буй орнуудын ирээдvй нь
барууны орнууд тэдэнд технологи-эдийн засгийн шинэ загвараа бий болгоход хэр туслах вэ
гэдгээс нилээн шалтгаалах авай..

Паул Антони Самуелсон


(Oрчин vеийнхэн)

Паул Антони Самуельсон єнгєрєгч зууны хамгийн нєлєєтэй эдийн засагч байлаа. Тvvний сурах бичгvvд єнєєдєр
Bestseller болж байна.

"Сvvлчийн ерєнхийлєн сэтгэгч."

"Эдийн засаг бол шинжлэх ухааны зэрэгцээ урлаг юм. Учир нь хvн болон институтууд байнга
єєрчилєгдєж байдаг бєгєєд онол ч мєн шинэчлэгдэж байх ажээ"

Паул Антони Самуельсон

Америкийн эдийн засгийн "тєв" нь Массачусетс Технологийн


Институтэд /MIT/ туйлын даруухан 3 тасалгаанд байрладаг байлаа.
Vvдний єрєєндєє нарийн бичгийн даргад зориулсан бvдэгхэн
гэрэлтvvлэгтэй зай байв. Ширээнvvд нь хуучирчихсан. Гадаа єлгєєтэй
байх нэрнvvдээс та, энд 3 vеийг тєлєєлсєн, эдийн засгийн онолын
тэнгэрт гэрэлтэн мандсан гурван од зэрэгцэн ажилладаг болохыг мэдэж
авах байв.

Шинэ зvvний либералчуудын нєлєє бvхий сэтгэгч Паул Кругман урд


талд нь., хажууд нь Роберт Солов /1987 оны Нобелийн шагналт/ ,
хонгилийн vзvvрт 1970 оны Нобелийн шагналт єнєєгийн эдийн засгийн
сурах бичгvvдийн эцэг, магадгvй зууны хамгийн нєлєє бvхий эдийн засагч Паул Антони
Самуельсоны тасалгаа байдаг байлаа.

Хэдий тэр шинжлэх ухаанд цоо шинэ санаа оруулж ирээгvй боловч, тvvний сургааль нь эдийн
засагчдийн бvхэл бvтэн vеийнхний нэгдмэл нэгэн хэл болж чадсан ажгуу.

1940 онд MIT Паул Самуелсоныг хєрш Харвардаас элсvvлж авсан байна. Тvvнээс хойш 30 жилийн
дотор тэр дэлхий даяар тархсан тэргvvлэх болсон эдийн засгийн сургаалийг цогцлон байгуулжээ.

Тvvний "улс тєржєєгvй", /vзэл сурталаас ангид/ цэвэр эдийн засгийн онолын томьёолол нь,
либерал итгэл vнэмшилээр "будагдсан" эдийн засгийн сургаалийг баримталдаг тvvний найз
Милтон Фрийдманы Chicago - сургуулийнхантай "сєргєлддєг" ажээ.

Индиана мужийн Гари -гаас ирсэн эмийн худалдагч-еврейн хvv онцгой авьяастай байсан учир
дєнгєж 16 настайдаа Их сургуульд орсон гэдэг.

Британы сонгодог эдийн засагч Томас Мальтусын тухай лекц тvvнд гvнзгий сэтгэгдэл тєрvvлсэн
учраас тэр єєрийн логик-математикийн асар их авьяас чадвараа эдийн засгийн онолын албанд
зориулахаар шийдсэн байна.
Сургуулиа тєгссєнийхєє дараа 1935 онд Доктороор суралцах стипенд олж авчээ. Tvvнийг тус
мужийн шилдэг 8 эдийн засагч, Social Science Research Counsil сонгон шалгаруулсан гэдэг.

Энэ санхvvжилтийн дэмжлэгтэйгээр тэр Харвард руу явахаар шийджээ. Тэр vед Харвардад
"Aмерикийн Кейнс" Альвин Хансен, математикаар дагнадаг Вассилий Леонтьев болон Йозеф
Шvмпетер нар байж, Самуельсон тэдэнтэй хамтран ажиллах хvсэлтэй байсан авай.

"Тэр бол маш сайхан цаг байлаа" гэж тэр дурсан байв. "Эдийн засагт, мэргэжилд маань бvх юм
соёолж, боловсорч байсан авч гол vйл явдал эхлэх арай болоогvй байлаа."

Гоц оюун ухаантай гэхдээ заримын хувьд эгдvv хvргэсэн, тэсвэрлэхийн аргагvй, их зантай оюутан
маань цагийг дэмий vрдэггvй байжээ. Байсхийгээд л профессоруудынхаа алдааг засаж, яавал илvv
хийж болохыг зааж харуулдаг байлаа.

Тэр ердєє 23 тай байхдаа янз бvрийн салбарт тухайлбал хэрэглээний сургааль, гадаад худалдааны
онолын талаар юм бичиж эхэлж. Тvvнийхээр бол эдийн засаг нь тэр vед ерєнхий, нийтэд нь
томьёолж болохуйц байсан учир ингэх нь боломжтой байжээ.

Тэр : "- Би бол эдийн засгийн онолын хамгийн сvvлчийн ерєнхийлєн сэтгэгч" гэж хэлэх дуртай
байсан гэдэг.

Тэр Чикагогоос "дээд зэргийн баялаг бол зєвхєн чєлєєт нээлтэй зах зээл дээр тєрийн аливаа
оролцоогvйгээр бий болох учиртай" хэмээн vздэг шинэ сонгодог онолыг гол хэрэглvvр болгон
авсан байна.

Тийм ч учраас тvvнд английн их сэтгэгч Жон Майнард Кейнсийн хувьсгалт санааг хvлээн
зєвшєєрєх нь ихэд хvндрэлтэй байсан биз ээ. /Дээр нь "английн орон нутгийн ухаантан" болох
Кейнс онолоо "хамгийн ухаалаг гэж vзээд vvнийг хvлээн зєвшєєрєєгvй дэлхийн бусад хэсэг нь
тэнэг" гэсэн санаа гаргасан байв. Самуельсон./

Гэвч Их Хямралын vе эхэлжээ. "Энэ хvндрэлийн талаар Чикагод /их сургуульд/ хэлчихээр зvйл
vнэндээ байсангvй. Индиана мужид сайн, муу гэлтгvй ихэнхи банкууд дампуурчээ. Нийт микро
эдийн засгийн нєхцєлийг баталгаажуулахын тулд тэнд юу хиих вэ, юуг ашиглах вэ?"

Прагматик Кейнс ("хэрэв мэдээлэл єєрчилєгдєх юм бол эцсийн дvгнэлт мєн єєрчилєгдєнє") зєвхєн
ганц нэг эдийн засгийн салбар, аж ахуйнуудыг авч vзэхийн оронд нийт эдийн засгийн vзэгдэлд
анхаарлаа хандуулдаг байв. Vvгээрээ ч тэр макро эдийн засгийг vндэслэгч гэж зvй ёсоор тооцогдох
аж. Нийт эдийн засгийн бодит байдлыг тайлбарлахын тулд тэр єєрийн загварын vндэслэлийг бий
болгожээ.

Самуельсон Кейнсизмын Жор /патент-рецепт/ -д итгэхгvй байв. Гэвч Улсын нийт эдийн засаг нь
маш их ажилгvйдэлтэй vед тэнцвэрт байдалд хvрч болохыг мэдэж авчээ.

Мєн нэг зvйл тvvнд тодорхой болсон нь: "Хvний vйл ажиллагаа биднийг тойрон буй институуд,
байгууламжууд байнга єєрчилєгдєж байгаа. Тэгэхээр бидний онол ч тэдэнтэй хамт єєрчилєгдєж
байх ёстой."

Тэгээд тэр эдийн засагчдийн vйл ажиллагаа удаан хугацаанд тогтвортой vлдэх ёстой гэдгээс
татгалзаж, Чикагогийн Эдийн засагчдийн "...тийм байх ёстой" хэмээн хатуу "тогтоосон хуулийн
заалт" баримтлах vзлээс зоригтой салж чадсан байна.
Иймээс эдийн засаг нь физикийн адил яг таг нарийн шинжлэх ухаан биш юм. Гэсэн хэдий ч тvvн
шиг математикийг эдийн засагт ихээр хэрэглэсэн тохиолдол бараг vгvй.

1939 оны нэгэн єдєр Харвардын докторант Мультипликаторын /єсгєн vржvvлэгч/ тухай єгvvллэгээ
бичсэн нь тvvнд дэлхий даяар тvгсэн алдар нэр авчирчээ. Тvvндээ тэр Кейнсийн хямралын vед
хийсэн статик анализыг динамик хэлбэрт оруулжээ. Энэ маягаар л тэр зах зээлийн эдийн засгийн
єсєлт болоод уналтыг тайлбарлаж чадах байлаа.

Хожим тэр єєрийн докторын ажлийг "эдийн засгийн анализын vндсvvд" хэмээн маш зоригтойгоор
нэрлэсэн байдаг. Уг бvтээлээ тэр агуу их Исаак Ньютоны бvтээлтэй зэрэгцэхvйц хэмээн vнэлсэн
байдаг.

Дэлхийн 2- р дайнаас шалтгаалан 1947 онд анх хэвлэгдсэн уг ажлаараа тэр "зах зээлийн эдийн
засгийн хуулиуд" ыг маш єргєн хvрээтэй математик аргаар томъёолж тодорхойлсон байдаг.

1940 онд MIT тvvнд профессорын ажил санал болгосон байлаа. Арай хожим Самуельсон Чикагод
очжээ. Найз Милтон Фрийдманаасаа єєрийгєє хамгаалахын тулд тэр "зvvн" буланд шахагдах ёстой
байлаа. Гэвч тэр ямар нэг итгэл vнэмшилд баригдалгvйгээр, аливаа vзэл суртлын зєрчлєєс ангид
эдийн засгийн тєвийг сахигч болон vлдэхээр шийджээ.

Дайны дараа тэр эдийн засаг эхлэн суралцагчдад зориулан лекц уншдаг байлаа. Тэгэх vедээ тэр
бvхий л цаг vе, бvх мэргжилийн сурах бичгvvд дотроос хамгийн их амжилтанд хvрсэн ном болох
"Улс ардын аж ахуйн сургааль" аан бичжээ. Энэ нь тvvнчлэн Кейнсийн онолд итгэх итгэлийг
алсуураа маш их сэргээсэн гэдэг.

1948 онд "vндсvvд" номон дээрээ суурилан бичсэн ном нь гарсаны дараа тvvний найз нар нь : "тэр
ч ингээд алдаршчихлаа, одоо тvvнд хєрєнгє л хэрэгтэй" гэлцдэг байжээ.

Нээрээ ч тухайн vедээ 33 настай байсан уг эрийн ном нь bestseller /уншигчдад ойлгомжтой таашаал
тєрvvлэм бичсэн, асар олон хувиар борлогдож єндєр ашиг олсон ном./ болж зохиогч эзнээ саятан
болгожээ. Мєнгєєрєє тэр хєрєнгийн бирж дээр маш амжилттай наймаа хийсэн гэдэг.

Ном бичсэн тухайгаа дурсаж тэр "Би ангидаа цоо шинэ эдийн засгийн ертєнцийг бий болгож,
сурах бичиг боловсруулалтын чанарыг л сайжруулсан. Надаа нэр алдар бол нэг их зайлшгvй чухал
биш байсан л даа" гэж хэлсэн гэдэг.

Тэр єєрийн номоо 13 удаа шинэчилж хэвлvvлжээ. 1985 оноос хойш Ийлийн их сургуулийн
Вилляам Ноордхаустай хамтран ажиллахдаа тэр єєрийн сурганы /заах арга барил/ онцгой
чадвараан батлан харуулжээ. Vvнийг нь зарим шvvмжлэгчид єєдрєг vзэлтний шинж хэмээн
тайлбарласан байдаг.

Самуельсон шинэ санаа, шинэ томьёололыг магтах хэт урамшуулах нь чухал гэдгээс татгалздаг
байлаа. Мєн шинэ санааг шууд шvvмжлээд байх нь ч тустай биш. "Эцсийн эцэст Шинжлэх ухаан
єєрєє єєрийгєє засаад явдаг." Жишээ болгож тэр хэзээ ч нєлєєтэй сэтгэлгээний урсгал гэж
тооцогдож яваагvй Милтон Фрийдманы Мєнгєний онолыг нэрлэсэн байна.

Хуучны зарчмуудыг рационал хvлээлтийн онолтой холбосон "шинэ сонгодог онол" нь залуу
зvvний либерал эдийн засагчдийн уриалан дуудах зvйл нь болж байна.
Цэвэр онолын хувьд сvvлийн vед тоглоомын онол нь олонхийн дэмжлэгийг авч хvлээн
зєвшєєрєгдєєд байна. Самуельсоны нєлєє ихсэх тусам, MIT ын уг зэгсэн боловсролтой, нєхєрсєг
эрийг шvvмжлэх нь ихэсч байлаа.

Консервативчууд тvvнийг Кейнсийн онолд зам нээгч, улсын интервенц хийгээд инфляци єссєний
хариуцлагийг хvлээх ёстой хvн гэж шvvмжилж байлаа. Зvvнээс шал єєр зэмлэл ирдэг байсан нь :
тэр Кейнсийн сургаалийг єєрийн тэнцвэрийн онолдоо эрээ цээргvй ашигласнаараа Британчуудыг
доромжилсон мєн Кейнсийн капитализмыг шvvмжилсэн vндсэн шvvмжийг орхигдуулсан гэх зэрэг
байлаа.

Илvv гvнзгий шvvмжлэл нь тvvний сайтар дэлгэрэнгvй байдлаар гаргаж ирсэн математик
загварчилал дээр нь тусдаг байлаа. Тогтсон мєрдлєгийн хувьд эдийн засаг нь байгалийн шинжлэх
ухаанаас тодорхой хэмжээгээр хязгаарлагдах ёстой байлаа.

Шvvмжлэгчид нийт эдийн засгийн бvрдлvvдийн хямралын vед, зогсонги байдал юм уу эсвэл улсын
єр тєлбєр хоёрын аль нэгийг сонгохоос єєр аргагvй байдалд хvрэх нь зайлшгvй хэмээн оношилдог
аж. /тэгэхээр заавал єргєн хvрээтэй математик загвар хэрэгтэй юу?/

Самуельсон vvнийг хvчтэй эсэргvvцэж : Математик бол гол зорилго биш тэгээд ч сонирхол татам
эд биш л дээ. Гэхдээ Математик бол хэл юм. Ялангуяа эдийн засагчдад онцгой хэрэгтэй хэл гэсэн
байдаг.

Математик чухал нотолгоо хийхийг хєнгєвчилж, зарим нэг таамаглалыг нээлттэй хэвээр нь
vлдээхэд тусалдаг. Маш цєєн хvн л математик аргыг ашиглалгvйгээр тєдий чинээний
нарийвчилсан тодорхой анализ хийж чадах юм.

Гэсэн хэдий ч Самуельсон практикт хэрэгтэй байхуйц vр дvнг хайдаг байлаа. Математик нь
оюутнуудыг эдийн засагт ойртож, єєрийн болгох процессыг хvндрvvлж байлаа.

Мєн тэр єєрийн болон элит бvлгийнхнийхээ єєрсдийгєє vнэлэхvй болон ухамсарлахуйг маш
оновчтой тvvнээс єєр хэн ч чадахгvй байдлаар илэрхийлсэн байдаг :

"- Театрийн тайзны гэрэл болон vзэгчдийн алга ташилт бол бидэнд зориулагдсан юм биш ээ.
Харин бид єєрсдийн алга ташилт буюу-цорын ганц vнэ цэнэтэй зvйл болох мєнгєн зооснуудын
тєлєє урт удаан хугацаагаар ажиллах хэрэгтэй болдог."

Хямралын vед иргэд эдийн засагчдийг биш харин аж ахуйн улс тєрчдийг шvvмжлэх хэрэгтэй гэж
тэр хэлдэг байлаа. Эдийн засгийн профессоруудад эргэлзэхийн оронд , єндєр идэвхитэй ажил
эрхлэлт болон тогтвортой vнэ 2 ыг зэрэг хангах эдийн засгийн чадвар бий эсэхэд эргэлзвээс илvv
vр дvнтэй байх гэнэ.

Гэхдээ тэр аж vйлдвэржсэн орнууд ажлаас татгалзах хэрэгтэй гэдгийг хvлээн зєвшєєрдєггvй
байлаа. Тvvнчлэн тэр хvрээлэн буй орчноо талхиж сvйтгэж дууссанаар сvйрэл эхэлнэ гэдэгт
итгэдэггvй байв. "Байнга багассаар байх ашгийн хууль болон инженерvvдийн зоримог
шийдлvvдийн хооронд єрсєлдєєн /уралдаан/ байсаар ирсэн. Гэхдээ л шинжлэх ухаан нь цаашид ч
амжилттай хєгжсєєр байна гэдэгт итгэх vндэс бий."

Самуельсон єєрийн санаа, мэдлэгээ засгийн газарт болон олон нийтэд итгvvлэхээр тогтмол
чармайдаг байжээ. Сонин сэтгvvлд єгvvлэл бичихийн сацуу, парламентэд очиж илтгэл тавьж,
асуултанд хариулдаг байлаа. Тєвийн хvн маань Ранд корпорацид ч, НАТО-д ч, мєн бvгд найрамдах
намаас дэвшсэн Д. Айзенхауерт ч, ардчилсан vзэлт Жон. Ф. Кеннедид ч тэр зєвлєгєє єгдєг байжээ.

...

Бодит байдлын зарим хэсгийг тайлбарлалгvй vлдээдэг vзэл сурталжсан санаанууд Самуельсоноос
гардаггvй байлаа. Тэр єєрийгєє баруун талаас Фрийдманы эсрэг, зvvн талдаа Гэлбрейтаас
хамгаалах хэрэгтэй болж байв. Тэр : "Миний оюун санаа шинжлэх ухааны тэргvvн эгнээнд байх
ажилд л хамаарах" гэж хэлжээ. Тэр єєрийн олон шавиасаа илvvтэйгээр шинжлэх ухааны хил
хязгаарыг мэдэж байжээ.

Эдийн засгийн онол нь хэн нэг дээрэнгvй vзэлтний монополь байх ёсгvй гэж бусдийгаа
анхааруулдаг байлаа. Гэхдээ л 30, 40 оод оны ажил хэрэг, бизнестэй хутгалдсан эдийн засагчдийг
хvчтэй шvvмжилдэг байсан хvн маань єєрєє эдийн засгийн онолын цоо шинэ ашгийн тєлєєхи
байгууллагыг vндэслэж улмаар олон арван жил толгойлжээ.

You might also like