You are on page 1of 1

Бидний төлөвлөсөн сургалтын үйл ажиллагааг дэмжих

буяны үйлсэд Хүсэмжлэл илгээх нь


Өнөөдөр Монгол улсын хот хөдөөгийн урлагийн гоц авьястай хүүхдүүд сургалтын
төлбөрийн чадваргүйгээс хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй байна.

Би дүрслэх урлагийн мэргэжлийн дээд,дунд сургуульд 1980оноос одоог хүртэл урлах


ухааны чиглэлээр багшилаад байна.Монголын боловсролын амьдралд,аав ээжгүй,бүтэн
өнчин,ядуу амьдралтай,сургалтын төлбөр төлөх чадваргүй айлын 7-18 насны
зураг,сийлбэр, баримал,дархан,уран оёдлын чиглэлээр төрөлхийн авьястай хүүхдүүхийг
судлан цуглуулж,гадаадын сайг санааны байгууллага,хувь хүмүүсийн тусламж
дэмжлэгтэйгээр хамтран ажиллах зорилготой.Бидний талаас төрийн яам,дээд
байгууллагын албан ёсны 2-4 жилийн сургалт явуулах зөвшөөрлыг хуулийн дагуу авч
хувийн тогтолцооны сургууль байгуулах болно.

Сургалтын төлөвлөгөөг өнөөдрийн мөрдөж буй Япон улсын болон Монгол улсын
сургалтын боловсролын үндэслэл хийсэн .Энэрүү ариун үйлс та бидний монголын
ирээдүйн соёл урлагт оруулах чин сэтгэлийн өгөөмөр хувь нэмэр буяны үйлс болно.

Та бүхнээс чигн сэтгэлийн талархал хүссэн Монгол улсын гавьят зүтгэлтэн урлахүй
ухааны багш Цэвээндоржийн Ойдов

2010.03.10 Улаанбаатар хот

You might also like