Welcome to Scribd, the world's digital library. Read, publish, and share books and documents. See more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
21Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
Улс төрийн систем, онол

Улс төрийн систем, онол

Ratings:

2.5

(2)
|Views: 6,971|Likes:
Published by Дуулин
Улс төрийн шинжлэх ухаан, Редактор Ц.Ганболд, МУИС, Улаанбаатар 2001 он.

Улс төрийн систем гэсэн бүлгийг сканнердаж авсанаа энд нийтэлж байна. Мэргэжил нэгт нөхөд болон сонирхогчдод хэрэгтэй.
Улс төрийн шинжлэх ухаан, Редактор Ц.Ганболд, МУИС, Улаанбаатар 2001 он.

Улс төрийн систем гэсэн бүлгийг сканнердаж авсанаа энд нийтэлж байна. Мэргэжил нэгт нөхөд болон сонирхогчдод хэрэгтэй.

More info:

Categories:Types, Research
Published by: Дуулин on Jan 06, 2011
Copyright:Traditional Copyright: All rights reserved

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOC, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

12/29/2014

pdf

text

original

 
НИЙГМИЙН УЛС ТӨРИЙН СИСТЕМ
1.
Улс төрийн систем: ойлголт, бүтэц, үүрэг.
Системийн онол ХХ зууны 20-иод оны үеэр биологийн шинжлэх ухаанд анх үүссэн гэж үздэг.Людвиг фон Берталанфи эд эсийг судлан, түүнийг харилцан хамааралтай элементийн нийлбэр цогц буюугадаад орчинтой холбоотой систем гэж тодорхойлсон байна. Эдгээр элементүүд хоорондоо нягт холбоотойбөгөөд системийг бүрдүүлэгч нэг л элемент солигдсоноор, бусад хэсгүүд нь хувьсаж, улмаар бүтцийг бүхэлднь өөрчлөгдөхөд хүргэнэ
 .
Социологт судалгааны системийн аргыг хэрэглэсэн эрдэмтэн бол Толкотт Парсонс (1902-1979) юм.Систем оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж байхын тулд тодорхой үүрэг гүйцэтгэх шаардлагатай болдог.Т.Парсонсын үзэж байгаагаар алива систем өөрийн хэрэгцээ, сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн янзынүүрэг гүйцэтгэдэг гэжээ.
1.
Адаптацийн үүрэг. Хүрээлэн буй орчинтой холбоо тогтоож, түүнд дасан зохицож мөн өөртөөшаардлагатай нөөцийг түүнээс шавхаж байдаг. Өөрийн хэрэгцээнд нийцүүлэн гадаад системийгхувьсгаж, өөрийн нөөцөөс түүнд өгч байдаг байна.
2.
Зорилгод хүрэх үүрэг. Системийн зорилгыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцхүчийг дайчлах явдал юм.
3.
Интеграцчлах үүрэг. Системийг бүрдүүлэгч элементийн харилцан уялдааг зохицуулахад чиглэсэн үйлажиллагаа юм. Ийм зохицуулалт системийг эрс өөрчлөлт, донсолгооноос сэргийлдэг.4. Латентний үүрэг (загварын хэвийн байдлыг хангах). Системийн хэм хэмжээ, үнэт зүйлсийг хадгалахадчиглэсэн үйл ажиллагаа орно.Харилцан нөлөө бүхий хоорондоо нягт холбоотой дөрвөн дэд системээс нийгмийн систем бүрэлддэггэж Т.Парсонс тодорхойлжээ. Дэд систем бүр нь өөрийн гэсэн тодорхой үүрэгтэй. Адаптацийн үүргийгэдийн засгийн дэд систем гүйцэтгэдэг бол улс төр тодорхой зорилгод хүрэх үйл ажиллагааг зохионбайгуулж, түүнд шаардлагатай нөөц, хүчийг дайчлах үүрэгтэй юм. Нийгэмшилтийг хэрэгжүүлэгч институт-байгууллагууд (гэр бүл, боловсролын систем г.м.) нийгмийн үйл ажиллагааны зан үйлийн үндсэншалтгааныг тодорхойлогч хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг ашиглан хүнийг төлөвшүүлэх үүргийггүйцэтгэнэ.Нийгмийг интеграцчлах, түүний элементийн хооронд эв нэгдлийн харилцааг тогтоож, хадгалахүүргийг "нийгмийн" институт (ёс суртахуун, хууль, шүүх г.м.) хэрэгжүүлдэг.Т.Парсонс улс төрийн системд гурван институтийг багтаасан байдаг. Үүнд: хошуучлагч институт,засаглалын байгууллагууд, регламентац (журам тогтоох) институт. Улс төрийн системийн тогтвортойбайдал түүний суурь чанарт Т.Парсонс их ач холбогдол өгч харин улс төрийн системийн зөрчил, нийгмийнхарилцааны хурцадсан асуудалд бага анхаарсан байдаг. Т.Парсонсийн бүтээсэн загвар нь улс төрийн салбартөрнөж буй үйл явцад тайлбар өгөх зорилго агуулаагүй юм. Гэсэн хэдий ч Т.Парсонсийн дэвшүүлсэн онолынзагвар улс төрийн социологийн салбар судлалд их түлхэц болсон юм.Системтэй судлан шинжлэх арга зүйн байр сууринаас үзвэл ямар ч систем (улс төрийн систем ч мөнадил) өөртөө дараах шинжийг агуулна. 1) систем олон хэсгээс бүтдэг; 2) хэсгүүд нь нэгдмэл нэг бүхэлийгбүрдүүлнэ; 3) систем хил хязгаартай.Улс төр нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлдэг, нээлттэй "амьд" систем юм.Системийн онолхарилцан нөлөө бүхий үйл явцыг гурван үед хуваадаг: оролт/input/; өөрчлөн байгуулалт/conversion/;гаралт/output/. Улс төрийн систем ч гэсэн ийм гурван үетэй байдаг.Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн системийн талаар нэгдсэн тодорхойлолтбайдаггүй, байх ч боломжгүй юм. Гэсэн ч улс төрийн системийн талаар нийтлэг байр суурийг тодорхойлохболомжтой.Улс төрийн систем гэдэг нь төр, нийгмийн байгууллагын нэгдэл, эрх зүйн болон улс төрийн хэвжурам, нийгэм дэхь улс төрийн засаглалыг зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгслийн нийлбэр цогц юм."Улс төрийн систем" гэсэн ойлголт нь улс төрийн шинжлэх ухааны гол ойлголтын нэг бөгөөд улс төрийнбүтэц, институжсэн зохион байгуулалт, түүний үүрэгт бидний анхаарлыг хандуулан улс төрийн амьдрал, улстөрийн үйл явцыг цэгцтэй авч үзэх боломж олгодог. Улс төрийн системийн хил хязгаар нь өргөжин тэлж,хумигдан багасаж байдаг хөдөлгөөнтэй зүйл юм.Улс төрийн системийн бүрдэл хэсгийг эмхлэн зангидаж, бэхжүүлэх чухал хүчин зүйл бол улстөрийн засаглал юм. Тэр нь улс төрийн системийн гол ноён нуруу бөгөөд түүний мөн чанар, бүтэц, хилхязгаарыг тодорхойлдог. Нийгмийн оршин тогтнох эдийн засгийн нөхцөл, нийгмийн ба үндэстний бүтэц,
 
нийгмийн ухамсар, соёл, олон улсын байдал болон тэдгээрийн төвшин зэрэг нь нийгмийн бодит байдлыгбүрдүүлж түүнийг нь улс төрийн систем тусгаж байдаг. Улс төрийн систем нийгмийн үндсэн гол сонирхлыгтодруулан бүлэглэж, түүнийг цэнэглэн улс төрийн бодлогод тусган бэхжүүлдэг. Нийгэмд хууль ёсооралбадлагын үйл ажиллагаа явуулах эрх бүхий тогтолцоо гэж улс төрийн системийг тодорхойлж болно.Улс төрийн систем янз бүрийн үүрэг гүйцэтгэгч, олон төрлийн бүрдүүлэгч хэсгээс бүрдсэн бүтэц юм.Үүнд :- нийгэм-улс төрийн институт, байгууллагаас бүрдсэн институциональ хэсэг (төр, улс төрийн нам,нийгэм-улс төрийн хөдөлгөөн, байгууллага, нэгдэл, төлөөний болон шууд ардчиллын байгууллагууд, олоннийтийн мэдээллийн хэрэгсэл, сүм хийд);- тодорхой нийгэм-улс төрийн институт болон түүний бүлгийн үйл ажиллагаагаар хэрэгждэг үүргээсцогцлон бүрддэг функционал хэсгүүд (улс төрийн үйл ажиллагааны хэлбэр чиглэл, засаглалыг хэрэгжүүлэхарга, нийгмийн амьдралд нөлөөлөх хэрэгсэл );- улс төрийн системийн субъектын хоорондох харилцаа холбоог зохицуулах хэрэгсэл болон улс төр,эрх зүйн хэм хэмжээ болдог регулятив хэсгүүд (Үндсэн хууль, бусад хууль, уламжлалт зан заншил, улстөрийн зарчим, үзэл санаа);- засаглал болон улс төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх талаар улс төрийн системийнсубъектын олон төрлийн харилцааны нийлбэр цогц болдог коммуникатив хэсгүүд;- улс төрийн үзэл, онол, баримтлалыг цогц байдлаар өөртөө шингээсэн үзэл суртлын хэсгүүд (улстөрийн ухамсар, улс төр ба эрх зүйн соёл, улс төрийн нийгэмшилт) ;Улс төрийн системийг бүрдүүлэгч хэсгүүд нь өөрийн гэсэн онцлог бүтэцтэй гадаад дотоодын зохионбайгуулалтын хэлбэртэйгээс гадна өөрийгөө илэрхийлэх аргачилалтай байдаг.Улс төрийн үйл явцад болон нийгэмд үзүүлж буй улс төрийн нөлөөгөөрөө улс төрийн институтындундаас төрийг онцлон авч үздэг. Нийгмийн засаглалын цөм болсон институт нь төр юм.Нийгмийг бүхэлд нь албан ёсоор төлөөлж буй байгууллага нь төр. Түүний нэрийн өмнөөс засаглалыншийдвэр гарч нийгмийн иргэд түүнийг зайлшгүй биелүүлэх болдог. Төр нийгмийн улс төрийн зохионбайгуулалтыг хангаж байдгийн хувьд улс төрийн системд онцгой байр суурь эзэлдэг. Нийгмийг тогтвортойбүхэллэг байх бололцоог тэрээр хангадаг. Төр нийгмийг удирдан, захирах хүчирхэг хэрэгсэл юм.Улс төрийн систем өөрийн бодлогоо хэрэгжүүлэн, үүргээ биелүүлэхэд төр чухал хувь нэмэроруулдаг байна. Төрийн засаглал нийгмийн янз бүрийн хүч болон байгууллагыг өөртөө татаж, тэдгээрийнэрх ашгийг хамгаалах нэг ёсны төв болдог. Төрийн удирдлагын шинж төрх цар хүрээ харилцан адилгүйбайдаг ба төрийн болон улс төрийн системийн онцлогоос шууд хамааралтай.Улс төрийн нам онцгой улс төрийн институт хэмээн тооцогддог. Янз бүрийн нийгмийн нэгдэл,байгууллага, үйлдвэрчний эвлэл, бүтээлч холбоод зэрэг улс төрийн бус институт улс төрийн системд чухалбайр суурь эзэлдэг. Нийгмийн янз бүрийн давхаргын үндсэн сонирхлыг төлөөлөх явдал улс төрийнинститутын гол зориулалт нь юм.Улс төрийн системийн бүрэлдэхүүнд улс төрийн харилцаа багтдаг. Улс төр нь засгийн эрхийн талаар,түүнийг эзэмших, зохион байгуулах, ашиглахтай уялдан үүсэж бий болсон харилцааг илэрхийлж буйнийгмийн харилцааны нэг төрөл анги юм. Нийгмийн оршин тогтнож, хөгжих явцад улс төрийн харилцаа нэнхөдөлгөөнтэй байдаг. Улс төрийн харилцаа нь тухайн улс төрийн системийн агуулга, оршин тогтнох шинжчанарыг илэрхийлдэг.Нийгэм-ангийн бүтэц, улс төрийн дэглэм, улс төрийн ухамсрын төвшин, үзэл суртал болон бусадхүчин зүйлсээс улс төрийн харилцаа тодорхойлогдож түүний хөгжил хамаарч байдаг.Үүний зэрэгцээ улстөрийн харилцаа улс төрийн туршлага, уламжлал, улс төрийн соёлын тодорхой төвшинг хадгалан бэхжүүлэххэлбэр нь болно. Улс төрийн үйл явцад оролцож байгаа субъектын харилцан хамааралтай үйл ажиллагаанышинж төрх нь улс төрийн харилцааны хэлбэрийг тодорхойлдог. Тэдгээр нь албадлагын, зөрчилтэй буюухамтын ажиллагааны, зөвшилцлийн хэлбэртэй байж болдог.Улс төрийн харилцаа нь нийгмийн чиг хандлагаараа тогтнож буй улс төрийн системийг бэхжүүлэхгэсэн эсвэл сөрөг хүчний сонирхлыг илэрхийлсэн харилцаа гэж ялгагдана.Улс төрийн системийн чухал бүрдэл хэсэг бол улс төрийн хэм хэмжээ болон зарчмууд юм.Тэдгээр ньнийгмийн амьдралын үндсэн хэм хэмжээг бүрдүүлнэ. Хэм хэмжээ нь улс төрийн системийн үйл ажиллагаа,улс төрийн харилцааны шинж төрхийг зохицуулан түүнд дэс дараалал бий болгож, тогтвортой байдалдхүргэхэд чиглүүлдэг. Улс төрийн хэм хэмжээ, зарчмын агуулга нь нийгмийн хөгжлийн зорилт, иргэнийнийгмийн хөгжлийн төвшин, улс төрийн дэглэмийн төрөл анги, улс төрийн системийн түүхэн ба соёлынонцлогоор тодорхойлогддог. Улс төрийн хэм хэмжээ, зарчмаар дамжуулан тодорхой нийгмийн сонирхолболон улс төрийн байгуулалт нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөн, бэхжиж байдаг. Үүний зэрэгцээ эдгээрзарчим, хэм хэмжээний тусламжтайгаар улс төр, засаглалын бүтэц хуулийн хүрээнд нийгмийн хөгжлийг
 
хангах асуудлыг шийдэж, өөрийн зорилго, санаагаа нийгэмд уламжлан хүргэж, улс төрийн амьдралдоролцогчдын зан үйлдлийн өвөрмөц загварыг тодорхойлдог байна.Улс төрийн системийн бүтцэд улс төрийн ухамсар, улс төрийн соёл багтдаг. Улс төрийн харилцаа,сонирхлыг хүмүүс тусгаж авсанаар улс төрийн ухамсар төлөвших эхлэл болдог. Улмаар хүмүүс улс төрийнүзэгдэл, үйл явцыг дүгнэж тэр нь тодорхой үзэл санаа, онол болон төлөвшин улс төрийн ухамсар бий болонбүрэлддэг. Улс төрийн амьдралд оролцогсдын төсөөлөл, үнэт зүйлсийн чиг баримжаа, зорилго нь юуны өмнөтодорхой нийгэм, улс төрийн практикийн нөлөөнд төлөвшиж түүний зан үйл болон улс төрийн бүхий лхөгжилд тэдгээрийн сэтгэл хөдлөл, зуршил хүчтэй нөлөөлдөг.Улс төр судлаач, америкийн эрдэмтэн Д.Истон, Г.Алмонд нар улс төрийн системийн мөн чанар, үйлажиллагааг ойлгоход нэмэр болгох зорилгоор загвар боловсруулан бүтээсэн байна.Д.Истон "Улс төрийн систем" (1953), "Улс төрийн шинжилгээний концептуаль бүтэц" (1965), "Улстөрийн амьдралыг судлах системийн шинжилгээ " (1965) зэрэг өөрийн бүтээлдээ улс төрийн систем болхүрээлэн байгаа орчноос ирж буй импульс-командад идэвхитэй "хариу барьдаг" өөрийгөө зохицуулагч,хөгжиж буй тогтолцоо гэж тодорхойлжээ.Д.Истоны улс төрийн системийн загвар(Easton D. A Framework for Political Analysis. Englewood Cliffs, 1960) 
ЭРГЭХ ХОЛБОО
Байнга өөрчлөгдөж буй орчинд улс төрийн систем өөрийн тогтвортой байдлыг ханган, хадгалагдаж үлдэх ньтүүний гол зорилт юм гэдгийг Д.Истон онцлон тэмдэглэж байв. Улс төрийн систем нь өвөрмөц хэрэгсэл батүүний тусламжтайгаар нийгэмд материаллаг болон оюун санааны үнэт зүйлсийг албадан хуваарилсны үрдүнд нийгмийн гишүүдийн хооронд байгаа зөрчил мөргөлдөөн, түгшүүртэй байдлыг арилгаж болно гэжтэрээр үзэж байв. Улс төрийн системийн өөр нэг чухал чанар бол тухайн хуваарилалтыг зайлшгүй ингэжхийгдэх ёстойг иргэдэд итгүүлэх чадвар юм (Easton D. A Systems Analysis of Political Life. Second Edition. N.Y., 1967, P.21).
 
Эдгээр чанарууд нь улс төрийн системийг нийгмийн бусад системээс ялгаж байдгаас гаднанийгмийн системийг тогтворжуулдаг байна. Улс төрийн систем өөрийгөө шинэчлэн, хүрээлэн байгаа орчингөөрчлөн төгөлдөржүүлэх нэн чухал зорилго агуулдаг юм.Д.Истоны үзэж байгаагаар системд оролт гэсэн суваг байдаг бөгөөд шаардлага, дэмжлэг гэсэнхэлбэртэйгээр гаднаас мэдээ түүгээр орж ирдэг. Шаардлага нь засаглалын субъект зүй ёсны хуваарилалтхийх учиртайг үүрэг болгосон илэрхийллийн хэлбэр гэж Д.Истон тодорхойлжээ. Шаардлага хүрээлэн буйорчноос ирж байгаа гадны, системээс өөрөөс нь гарч байгаа дотоод гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Шинжчанар, чиг хандлагаараа шаардлага нь бүтээлч, үр өгөөжгүй гэж, агуулгаараа зохицуулагч, хуваарилагч,коммуникатив гэж хуваагддаг байна. Дэмжлэг бол системийг хүрээлэн буй орчинтой холбож байгаа чухал
Нийгмийн орчинШаардлага ШийдвэрУЛС ТЄРИЙНДэмжлэг СИСТЕМ Їйл ажиллагаа"input""output"(оролт) CONVERSION(гаралт)

Activity (21)

You've already reviewed this. Edit your review.
Baasanjargalb added this note
хэрэгтэй зүйл оруулж өгсөнд баярлалаа. Цаашдаа хийсэн сэдвүүдээ оруулж байгаарай их тус болдог.
Baasanjargalb liked this
Tulga Baatar added this note
хайж байсан зүйлийг минь оруулсанд баярлалаа татаж авж болхуу
1 hundred reads
1 thousand reads
Tulga Tulgasaihan added this note
heregtei zvil bna
nandinbileg liked this
Bolortsetseg Bat added this note
haij bsan zviliig min oruulj ogsond mash ih bayrlalaa
Tseegii Burenbat liked this

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->