Welcome to Scribd, the world's digital library. Read, publish, and share books and documents. See more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
3Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
lekts8

lekts8

Ratings: (0)|Views: 495|Likes:
Published by 96675604

More info:

Published by: 96675604 on Feb 21, 2011
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOC, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

03/30/2014

pdf

text

original

 
ЛЕКЦ ¹8Сэдэв: Ус дулааны боловсруулалт
Ус дулааны боловсруулалтын зорилго, үндсэн зарчим
УДБ –ын аргууд
УДБ –ын үед нөлөөлөх хүчин зүйл
УДБ –ын үед явагдах процесс Үр тариаг ус, дулаанаар боловсруулах: Үр тарианы технологийн чанарыгсайжруулах, боловсруулалтанд зарцуулах энергийг багасгах, үрийн хальсан болонцөм хэсгийн бүтцийг технологийн онцлогтой уялдуулан өөрчлөх, хальсны цөмтэйбарьцалдах чанарыг багасгах зорилгоор ус, дулааны боловсруулалтыг гүйцэтгэнэ.Ус, дулааны боловсруулалтын үйлчлэлээр үр тарианы биохимийн шинж чанарөөрчлөгдөн, бүтээгдэхүүний үнслэг буурах, гарц нэмэгдэх, цавуулагийн чанарсайжрах зэрэг эерэг өөрчлөлтүүд гардаг. Ус, дулааны боловсруулалтын үндсэнзарчим нь үр тарианы тодорхой нөхцөлд усыг шингээж шинж чанараа өөрчилдөгбайгалиас заяагдсан чадварыг ашиглахад оршино.Гурил үйлдвэрлэх технологийн ус, дулааны боловсруулалтыг үр тарианыцөм болон хальсан давхаргын хоорондох холбоос хүчийг сулруулж улмаар цөмхэсгийг бат бөх чанарыг бууруулах, хальсан давхаргын бяцралтыг бууруулснаарүнслэгийн агууламж багатай гурил үйлдвэрлэх боломжтой болдог.Буудайн үрийн ус шингээлтийг үндсэн 3 үе шатад хуваан авч үздэг.Эхний шатанд жимсэн болон үрийн хальсан давхарга тэрчлэн алейрон давхарга,үр хөврөлд чийг нэвчих процесс явагдана. Энэ үе шат богино хугацаанд явагдахбөгөөд үүний үр дүнд үрийн эзэлхүүний хэмжээ огцом өсч үрийн гадаргуу болонцөм хэсгийн хооронд даралтын зөрүү үүсдэг. Энэ шатанд буудайн бүтцийнөөрчлөлт зөвхөн гадаргуу хэсгийг хамрах учраас түүний технологийн шинж чанарттөдий л өөрчлөлт гардаггүй байна. Иймээс ч энэ үеийг бэлтгэлийн үе шат гэжнэрлэдэг.Дараагийн шатанд үрийн дотор үүссэн даралтын хэмжээ хэт огцом өссөнөөсцөмийн дотоод хэсэгт бичил ан цав гарч түүгээр чийг цөмд нэвчиж эхэлнэ. Үүний
 
үр дүнд буудайн үрийн физик, механик болон биохимийн шинж чанартөөрчлөлтүүд гардаг. Ийм энэ үеийг үндсэн үе шат гэж тооцдог.Төгсгөлийн шатанд үр дэх чийг анатомийн хэсгүүдээр жигд байдлаар тархсанаардаралтын зөрүү багасна. Үр тарианд ус, дулааны боловсруулалтыг хүйтэн, халуун гэсэн хоёр үндсэн аргаарявуулна. Эдгээрээс нилээд түгээмэл арга нь хүйтэн арга юм. Энэ аргын үндсэнзарчим нь үр тариаг чийглэсний дараа механик болон биохимийн шинж чанарыгөөрчлөх зорилгоор тусгай хашлагад хэвтүүлэн амрааж технологийн онцлогоосхамааруулан тодорхой хэмжээгээр нэмэлт чийг өгч технологийн дараагийндамжлагад шилжүүлэх явдал юм. Ус дулааны боловсруулалтын хүйтэн арга ньтехнологийн ажиллагааны хувьд харьцангуй хялбар боловч их хэмжээнийэзэлхүүн бүхий хашлага, хугацаа шаардлагатай, технологийн урт дамжлагазэргээрээ дутагдалтай байдаг.Иймээс ус чийгийн үр тарианд нэвчих хурдыг түргэсгэх боловсруулалтын хугацаагбагасгах зорилгоор ус дулааны боловсруулалтын халуун буюу хурдавчилсан аргыгашигладаг.Халуун арга нь атмосферын, вакуумын, илүүдэл даралтын дор гэсэн 3 хэлбэртэйбайдаг.Атмосферын нөхцөлд ус дулааны боловсруулалт хийх арга нь үр тарианд уснэвчүүлэх, түүнийг халаах ажиллагаа нэгэн зэрэг явагдагаараа онцлогтой. Үүнийүр дүнд тарианы бүтцэнд механик болон биохимийн өөрчлөлт богино хугацаандявагдах боловч тоног төхөөрөмжийн ашиглалт хялбар биш, үр тариа боловсруулахгорим нь орчны агаарын өөрчлөлтөөс хамааран тогтворгүй байдаг зэрэгдутагдалтай байна.Иймээс битүүмжилсэн ваакум орчинд ус дулааны боловсруулалт хийх аргыгнээжээ. Энэ арга нь үр тарианд чийг нэвчих хугацааг багасгах, технологийн гориморчны агаарын хэмийн нөлөөллөөс үл хамаарах,үр тарианы цавуулгийн чанарсайжрах, аминдэм үнэт чанараа хадгалагдан үлдэх зэрэг эерэг талтай боловчашиглахад хялбар биш энерги зарцуулалт ихтэй зэрэг дутагдалтай байдаг.Илүүдэл даралтын нөхцөлд ус дулаанаар боловсруулах аргын үед үр тариаг 20-30секундын хугацаанд боловсруулна. Горимын тохируулгыг маш болгоомжтой
 
гүйцэтгэх шаардлагатай. Учир нь горим алдагдсан тохиолдолд үр тариаг шатаахсөрөг үр дагавартай. Үр тарианы ус дулааны боловсруулалтын үед ямар аргыг ашиглаж байгаагаас үлхамааран тариаг няцлах 1-р системийн өмнө заавал нэмэлт байдлаар 0.3-0.5%чийглэн 20-30 минут хэвтүүлэн амраана. Энэ ажиллагааг үрийн хальсан болоналейрон давхаргын бат бөх чанарыг огцом нэмэгдүүлснээр бага няцарч томширхэгтэй хивэг үүсгэх боломжийг бүрдүүлдэг.Боловсруулах үйлдвэрт хүлээн авч байгаа үр тариа нь чанарын хувьд харилцанадилгүй байдаг бөгөөд иймээс ч ус, дулааны боловсруулалтыг тэдгээрийн онцлогттохируулан сонгох шаардлагатай байдаг.Ус дулааны боловсруулалтын үр дүнд үрийн анатомийн хэсгүүдийн бичил бүтэц,физик химийн биохимийн болон механикийн шинж чанарын үзүүлэлтүүдөөрчлөгдөнө. Үүнд:- Үрийн цөм дэх уураг цардуулын давхаргын бүтэц- Үр усыг шингээж хөөснөөр физик шинж чанар (үрийн жигдрэлт, эзэлхүүн жингийнхэмжээ өсөх гэх мэт)- Үрийн анатомийн хэсгүүдээр химийн бодис харилцан шилжиж хуваарилагдах,ферментийн идэвх болон бусад биологийн идэвхит бодисын агууламж шинж чанар- Үрийн хальсан давхарга болон цөм хэсгийн механик шинж чанар тус тусөөрчлөгддөг байнаТухайлбал буудайн цавуулгийн чанарт ус дулааны боловсруулалт нь түүний анхнычанараас хамааран нөлөөлдөг байна. Үүнд сул чанартай цавуулгийн хүчийннэмэгдүүлэх харин хэт чанга хүчтэй цавуулгийн чанарыг бууруулах зэрэг болно. Үр тариаг ус дулаанаар боловсруулах технологийн үйл ажиллагаанд үр тарианы- Шинж чанар- Чийглэг- Боловсруулалтын үеийн хэм- Боловсруулалтын хугацаа- Орчны нөхцөл зэрэг үзүүлэлт нөлөөлнө.Эдгээр үзүүлэлтүүд нь ус дулааны боловсруулалтын арга бүрд өөр байх бөгөөдболовсруулах технологийн горимыг зааж өгнө.

Activity (3)

You've already reviewed this. Edit your review.
1 thousand reads
1 hundred reads
Tsatsral Tsatsa liked this

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->