You are on page 1of 5

ЛЕКЦ ¹12

Сэдэв: Завсрын бүтээгдэхүүнийг баяжуулах процесс


• Баяжуулах процессын мөн чанар
• Баяжуулах процессын үр ашиг
• Хийсгэн шигшигч машины технологи ажиллагаа
Завсрын бүтээгдэхүүнийг шигших машин дээр шигшсэний дараа
геометрийн хэмжээгээрээ нэгэн төрлийн болсон байна. Нэг хэсгийг аваад
үзэхэд чанараараа өөр өөр хэлбэл эндоспермийн агууламжаараа ялгагдана.
Тариаг няцалсны дараа зарим хэсгүүд нь эндоспермийн төв хэсгээс тогтсон
үнслэг багатай нөгөө хэсэг нь хальс болон гадаргуун хэсгээс тогтсон үнслэг
ихтэй байдаг. Эдгээр янз бүрийн чанартай холимгоос цэвэр эндоспермийн
хэсгийг ялгах зорилготой.
Энэ процессыг хийсгэн шигших машин дээр явуулах ба баяжуулах
процесс гэж нэрлэнэ. Хийсгэн шигших машин дээр явагдах баяжуулах
процесс нь завсрын бүтээгдэхүүний химийн бүтэц, зохион байгуулалтаас
хамааран өөрчлөгдөх хийсэх чанар болон нягтын зөрүүн дээр үндэслэгдсэн.
Жишээ: Цардуулын нягт 1.4-1.5 г/см3, уураг 1.1-1.3, өөх тос–1 г/см3.
Цардуулын хэмжээ төв рүү болох тутам өсөж, уураг багасаж байна. Мөн
түүнчлэн хальс нь бүтцийн хувьд сийрэг учраас нягт багатай. Хэрвээ завсрын
бүтээгдэхүүн хэмжээний хувьд адилхан байсан ч нягтаараа ялгагдаж байвал
хэлбэлзэх хөдөлгөөнд оруулахад тодорхой хугацааны дараа нягт ихтэй хэсэг
нь тунаж (доод давхарга нь үүсгэж) бага нягттай хэсэг нь хөвнө (дээд
давхарга үүсгэнэ) өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг шигшихэд шигшүүрийн
нүхээр эхлээд эндоспермийн хэсэг дараа нь алейроны давхарга гэх мэт
дарааллаар гарна.
Нягтаар нь дугаарлахаас гадна хийсэх чанараар нь ялгана. Хэлбэлзэх
хөдөлгөөнөөс гадна нэмэлт агаарын урсгалыг ашигласнаар энэ ялгалтын үр
дүнг дээшлүүлнэ. Энэ үед бүтээгдэхүүний доороос агаар үлээснээр
бүтээгдэхүүний давхарга хөвсгөр болж улмаар бүтээгдэхүүний босоо
чиглэлийн хөдөлгөөн идэвхжиж бүтээгдэхүүний ялгаралт нэмэгдэнэ.
Хийсгэн шигших машины технологийн схем
Чанараар нь дугаарлах процесс олон хүчин зүйлээс хамаарна.
- Ситоны тодорхойлолт
- Машины ачаалал
- Крупаны жигд байдал (хэмжээний хувьд)
- Машины параметр (шигшүүрийн хэлбэлзлийн давтамж, налуу, агаарын
урсгалын хурд)
Шигшүүрийн хэмжээг сонгохдоо крупаны хэмжээг харгалзана. Өөрөөр
хэлбэл тухайн крупаны тодорхойлогдох шигшүүрийн дотор багтана. Жишээ
том крупа
7 / 12 гэвэл 7- 8 буюу 10 -12 байнаÒîì êðóïà
7 8 10 9 8 7 14 15 17 16 15 14 19 20 22 21 20 19
12 11 10 9 8 19 18 17 16 15 24 23 22 21 20

Дээд талын эхний хоёр ситог хүлээн авах гэнэ. Түүний буулт нэвтрэл нь бусад
ситоны ачаалал болно. Урдаас хойш сийрэг дээрээс доош шигүү сито сонгоно.

Баяжуулах процессын технологийн үр ашиг


Технологийн процессын үр дүнг тооцохдоо янз бүрийн аргыг хэрэглэнэ. Эндээс
орж гарч байгаа бүтээгдэхүүний үнслэгийг харьцуулан дүгнэх арга нь их оновчтой
байдаг. Тухайлбал буултын үнслэг анхны хольцынхоос 2.5-3 дахин өссөн байх
ёстой гэх мэт. Гэхдээ үнслэгийг тооцохдоо гарцыг давхар тооцвол илүү үр дүнтэй.
Машины ажлын бүтээмж баяжуулагдсан крупаны гарцтай шууд хамааралтай.
Өөрөөр хэлбэл баяжуулагдсан крупаны гарц их байвал энэ процессын үр дүн

m
сайн. Энэ тоон талын үзүүлэлтийг дараах байдлаар дүгнэнэ. n1 =
M
m – öýâýð êðóïàíû ãàðö
Ì – ìàøèíä îðæ áóé êðóïàíû õýìæýý %
×àíàðûí òàëààñ:
Z0
n2 =
Z1
Z0 – àíõíû õîëüöûí ¿íñëýã
Z1 – áàÿæóóëàãäñàí êðóïàíû ¿íñëýã %
Å = n1 ⋅ n2 ⋅ 100
%

Хийсгэн шигших машины технологийн ажиллагаа


Агаарын урсгалын хурд нэмэгдсээр ситогоор гарах баяжуулагдсан крупаны гарц
багасч үүнтэй зэрэгцэн түүний чанар сайжирна. Учир нь ситогоор зөвхөн хүнд
нягттай эндоспермийн хэсгүүд гарна. ЗМС-2-2, ЗМС-4-2 маркын хийсгэн шигших
машинд том крупа баяжуулах үед агаарын зарцуулалт 60м/ мин, дунд жижиг крупа
дунст 50м/мин байх ба ситоны ачаалал ихсэхэд анхны хольцын өөрөө ялгаралт
явагдах нөхцөл буурна. Ачаалал хэт багасгахад мөн машины хэвийн ажиллагаа
алдагдана. Машины ачаалал том крупаны үед 450 - 600кг (хоногт)
Дунд жижиг крупа 1 чанар 275 - 350 кг/хон
2 чанар 1,3 - 1,5 дахин бага байна.
Геометрийн болон кинематикийн параметрт шигшүүрт корпусын
хэлбэлзлийн далайц А - 5 - 5,5мм, хэлбэлзлийн тоо 530 - 550эрг/мин байна.
Шигшүүрт корпусын урт 5 - аас доошгүй шигшүүр байрлуулахад зохицсон
байхаас гадна налуу нь 1-3% байна.
Шигшүүрийн цэвэрлэгээг онцгой анхааруулах чухал. Цэвэрлэгээ
муудсанаас шигшүүрийн нүх бөглөрч шигших ажиллагаанд муугаар нөлөөлнө.
Машины технологийн ажиллагааг тоо ба чанарын үзүүлэлтээр дүгнэнэ.

P
Жишээ нь: Нэвтрэлтийн коэффициент = ⋅ 100%
P

P - баяжуулсан крупа
P - анхны хольц дахь нэвтрэлтийн хэмжээ
Мөн харьцангуй гарц баяжуулагдсан крупаны хэмжээгээр тодорхойлох болно.

P
= ⋅ 100%
Q
Q – машины ачаалал
Чанарын үзүүлэлтэд:
- Буулт болон нэвтрэлтийн уналт
- Буултан дахь цардуулын хэмжээ
- Буултын эслэг чанар
Зарим тохиолдолд тоо ба чанарын нэгдсэн үзүүлэлтийг ашиглана.

Z Z
1. Ê = 2. K =
P Z

P, Z – баяжуулагдсан крупаны үнслэг, %


Z – машинд орж байгаа бүтээгдэхүүний үнслэг
Машин хэвийн ажилласан нөхцөлд:
- Буултын үнслэг анхны хольцынхоос 2 - 2.5 дахин
Дунд ба жижиг крупаны үед 1.5 – 2.0 дахин их байх ёстой. Өнгөлөх системд очих
баяжуулагдсан крупаны үнслэг (1 чанарынх) том крупаны 1.2% ихгүй, дунд
крупаны 1%, жижиг крупаных 0.85% байна.
Баяжуулагдсан жижиг крупа дунстын тээрэмдэх системд очих үеийн үнслэг 0.60%
цаашдын баяжуулалтанд дахин орох 2 чанарын крупаны үнслэг 2.5% ихгүй.
Тээрэмдэх системд орж гурил болох 2 чанарын крупа дунстын үнслэг 1.3% ихгүй
байх ёстой. Баяжуулах ажиллагаанд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
- Бүтээгдэхүүний шинж чанар
- Агаарын хуваарилалт
- Ачаалал
- Шигшүүрийн геометрийн болон кинематикийн параметр (шигшүүрийн урт
налуу цэвэрлэгээ)
Крупа хэмжээний хувьд нэгэн төрлийн байх явдал онцгой нөлөөтэй.

АШИГЛАХ ХЭВЛЭЛ
1. Алтанцэцэг Я, Батмэнд Р, Оюунчимэг Ч, Цэцгээ Д, “ Ургамлын гаралтай
түүхий эд боловсруулах технологийн үндэс” УБ, 2000 он
2. Егоров Г.А “ Краткий курс мукомольного и крупяного производства” Москва,
2000 он
3. Егоров Г.А “ Технология муки и крупы” Москва, 1999 он
4. Платонов П.Н, Пунков С.П, Фасман В.Б “ Элеваторы и склады” Москва, 1987
он
5. Я. Баярхүү, Ц. Чимэддулам “Үр тариа боловсруулах технологи” УБ, 2005
он

You might also like