You are on page 1of 14

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ

БИРЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Боловсруулсан: Д.Мөнх-Эрдэнэ
АГУУЛГА

I. ТАНИЛЦУУЛГА

II.1. Хөрөнгийн бирж гэж юу вэ? Дэлхийн биржүүдийн хөгжилах

II.2 Хөрөнгийн зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг

II.3. Монголын хөрөнгийн биржийн хөгжил, түүний монголын эдийн засагт гүйцэтгэсэн үүрэг

II.3. Dual listing гэж юу вэ? Түүний ач холбогдол

III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

III.1. Монголын уул уурхайн компаниуд IPO хийх боломжтой биржүүдийн харьцуулалт

III.2. Монголын компаниудад тохирох хөрөнгийн бирж аль нь вэ?

III.3. Тухайн хөрөнгийн бирж дээр гарахын давуу тал

III.4. Хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж

IV. ДҮГНЭЛТ САНАЛ ЗӨВЛӨМЖ

V. АШИГЛАСАН МАТЕРИАЛ

VI. ХАВСРАЛТ

2
Page
ТАНИЛЦУУЛГА

Энэхүү судалгааны ажлаар Монгол орны маань ирээдүйн хөгжил дэвшилтэй нягт уялдаж буй
салбар болох хөрөнгийн зах зээлийн талаар сонирхон судлахыг зорьсон юм. Хөрөнга оруулалт
гэдэг бол тухайн нэг компаний цаашилбал улс орны эдийн засагт амин чухал хэрэгцээтэй
хөгжлийн хөшүүрэг, санхүүгийн зах зээл бол хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх шалгарсан
механизм билээ. Хүн амьд явахад агаар хэрэгтэй байдаг шиг эдийн засаг тасралтгүй хөгжихийн
тулд хөрөнгө оруулалт түүний бий болгох зах зээл нь зайлшгүй юм. Манай улсын хувьд асар их
байгалын нөөц баялагтай бөгөөд тэдгээр бөгөөд эдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын
тулд Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор идэвхтэй ажиллаж байна. Ийнхүү
баялагтай түшиглэж хөрөнгө босгоход аль бирж дээр хувьцаа болон өрийн үнэт цаасаа гаргах вэ?
гэдэг их чухал асуудал яагаад гэвэл бидний ашигт малтмалыг хамгийн өндрөөр үнэлэх хөрөнгө
оруулагчид цугласан мөн дээрээс алс хэтийг зорилго, эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн
тийм зах зээлийг сонгох хэрэгтэй юм. Лондонгийн хөрөнгийн бирж, Австралийн ХБ, Гонг-
Конгийн хөрөнгийн бирж мөн дээрээс нь Солонгосын Хөрөнгийн биржийг Монголын
компаниудын гарах боломжтой бирж хэмээн яригдаж байгаа. Энэхүү судалгаагаар эдгээр
биржүүдийн чухам аль Монголын хувьд тохиромжтой вэ? Гэдгийг оюутан хүний охорхон
ухаанаар дүгнэж цэгнэж судлахыг зорьсон болно.

Хөрөнгийн бирж гэж юу вэ?

Хөрөнгийн бирж хувьцаа эзэмшдэггүй бас хувьцаа гаргадаггүй зөвхөн хувьцаа болон бусад
төрлийн үнэт цаасыг худалдан авагч болон худалдагч талуудыг хөрөнгийн зах зээл дээр холбож
өгдөг гүүр юм. Анхны хөрөнгийн бирж тэртээх 1790 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк
хотод үүссэн гэж үздэг бөгөөд одоогийн дэлхийн хамгийн том бирж хэмээн хүлээн зөвшөөрөгддөг
Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж (NYSE) хөрөнгийн биржийн өвөг дээдэс юм. Хөрөнгийн бирж нь
өөрөө мөн л компаний хэлбэрээр зохион байгуулагдсан ашгийн төлөө байгууллага юм.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал

Дэлхийн хөрөнгийн зах зээл сүүлийн 2 жилд урьд амсаж үзээгүй хүнд хэцүү шалгуурыг даван
туулсан билээ. Lehman Brothers’ ийн дампуурлаас эхтэй санхүүгийн зах зээлиййн хямрал дэлхий
нийтийг хамарч түүхэндах хамгийн их алдагдлыг хөрөнгө оруулагчид хүлээсэн юм. Харин
сүүлийн нэг жилйин хугацаанд дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсний үр дүнд хөрөнгийн зах зээл ч
хурдацтай өссөөр байна. Доорх хүснэгтэд Дэлхийн гол биржүүдийн хувьцааны индексийг
3

харуулав.
Page
2007 2008 Change (%) 2009 Change (%)
KOSPI 1,897.13 1,124.47 -40.7% 1,682.77 49.7%
FTSE100 6,456.90 4,434.17 -31.3% 5,412.88 22.1%
DowJones 13,264.82 8,776.39 -33.8% 10,428.05 18.8%
Nasdaq 2,652.28 1,577.03 -40.5% 2,269.15 43.9%
Nikkei225 15,307.78 8,859.56 -42.1% 10,564.44 19.2%
Straits Times 3,482.30 1,761.56 -49.4% 2,897.62 64.5%
Hang Seng 27,812.65 14,387.48 -48.3% 21,872.50 52.0%
Эх үүсвэр: WFE

2008 оны хямралын үеэр зах зээлүүд 30-50%-иар унаад харин ердөө жилийн дараа мөн төдий
хувиар буцаад өсчээ. Энэ нь хөрөнгийн зах зээл гэдэг асар хурдаг өөрчлөгддөг гэдэг нь харагдаж
байгаа юм.

Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжил

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр нийт 358 ХК-ийн 3.1 тэрбум ширхэг
хувьцаа бүртгэлтэй байгаагаас нийт хувьцааны 59.9 хувь нь буюу 1.8 тэрбум хувьцаа нь төрийн
мэдлийн хувьцаа байгаа явдал нь биржид бүртгэлтэй үнэт цаасны тэн хагасаас илүү нь хөрөнгийн
зах зээл дээр арилжаалагдаж эргэлтэнд ордоггүй байна. Санхүүгийн зах зээл дэх хөрөнгө
оруулалтын 4-5 хувийг л хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, 96 хувийг арилжааны банк
болон гадаадын зээл, тусламж эзэлдэг гэсэн тоо баримт бий. Харин бусад орны жишигт энэ
харьцаа 50:50 хувьтай байдаг аж. Энэ нь манай хөрөнгийн биржийн хөгжил сайнгүй байгааг
харуулж байгаа үзүүлт юм. Энд дараах олон хүчин зүйл нөлөөлж байна.
 Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муу
 Улс орны эдийн засгийн макро үзүүлэлт өндөр биш
 Улс төрийн бодлого
 Хууль эрх зүйн орчин
 Гадаад харилцаа г.м олон хүчин зүйл нөлөөлж байна.

Монгол улс Тавантолгой, Оюу-Толгой хэмээх томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэнд
оруулахтай холбогдон дэлхийн хөрөнгийн зах зээл дээр монголын төрийн өмчит томоохон
компаниуд IPO† хийх шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд монголын хөрөнгийн зах зээл нь
дэлхийн түвшинд нийцсэн байх зайлшгүй хэрэгтэй юм. Энэ тал дээр Засгийн газраас олон арга
хэмжээг авч байгаагийн нэг нь монголын хөрөнгийн биржийн менежментийг гадны багаар
удирдуулах тендер зарласан явдал юм. Энэхүү тендерт 10 баг материалаа ирүүлснээс 2 шатны
шалгаруулалтанд /Солонгосын “korea Exchange Group”, Америкийн “NASDAQ OMX & MOSDAQ”
4
Page


IPO-Initial Public Offering буюу анх удаа олон нийтэд санал болгож буй хувьцаа
Консорциум,Английн "London Stock Exchange Group",Германы "ХЕТRА Магкеt Dеvеlорment &
Deutsche Borse Group" Консорциум/ зэрэг 4 баг тунаж үлдээд байгаа билээ.
Яг одоогийн байдлаар Монголын хөрөнгийн Бирж 20 жилийн түүхэн дэх хамгийн дээд хэмжээндээ
хүрсэн буюу 1 триллион төгрөгийн босгыг даваад байна. Энэ мөн л уул уурхайн салбарын өсөлт,
хүлээлттэй холбоотой юм.

Dual listing гэж юу вэ?

Хэрэгжих бүрэн үндэслэлтэй сайн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд зайлшгүй урт хугацаат эх
үүсвэр зайлшгүй шаардлагатай нь мэдээж юм. Энэхүү санхүүгийн эх үүсвэрийг босгохын тулд
компаниуд бирж дээр гарч хувьцаагаа арилжаалдаг. Бирж дээр гарч хувьцаагаа арилжаалах нэлээн
няхуур нямбай хандах ѐстой чухал асуудал бөгөөд бодит хөрөнгө, ирээдүйн үйл ажиллагаагаар
баталгаажсан хувьцаагаа аль болох үнэ хүргэх нь хамгийн гол зорилго юм. Ерөнхийдөө хувьцаат
компаниуд 2 өөр зах зээл дээр буюу хөрөнгийн бирж дээр гарч хувьцаагаа арилжаалахыг Dual-
Listing гэдэг. Компаниуд Dual-Listed болох 2 үндсэн нөхцөл байдаг. Нэгдүгээрт томоохон
корпорациудын үндэстэн дамнасан нэгтгэлийн (cross-border merger ) үр дүнд, хоѐрдугаарт
ирээдүйн тодорхой стратегийн үүднээс хоѐр зах зээл дээр шууд гарах тохиолдол юм. Компаниуд
dual-listing хийх 3 үндсэн шалтгаан байдаг ба тэдгээрийг дор дурьдав.

a) Татварын түвшний ялгаатай байдал/tax regimes/ Capital gain taxes буюу үнэт цаасны ханшийн
өсөлтийн орлогод ногдуулах татварын хувь хэмжээ нь хөрөнгө оруулагчын хувьд түүний
шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл болдог.Иймээс хоѐр зах зээл дээр хувьцаагаа зэрэг санал
болгох нь бага татварын түвшингээр хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэх боломжийг олгодог.

b) Арбитраж хийх боломж/arbitrage/ Арбитраж хийх гэдэг нь аливаа нэг санхүүгийн активыг бага
ханшийн түвшинтэй газраас түүнийг худалдан авч өндөр үнэтэй зах зээлд борлуулах замаар
дундаас ашиг олох, бодит үнийг тогтоох үйл явц гэж ойлгож болно. Жишээ нь Монголын
Хөрөнгийн Бирж (MSE) болон гадны нэгэн бирж дээр зэрэг хувьцаа нь арилжаалагддаг компанийг
авч үзье. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил сул хөрвөх чадвар дутмаг, капиталын нөөц
хомсдолтой болон ард иргэдийнх нь хөрөнгийн зах зээлийн мэдлэг муу зэргээс шалтгаалан тус
компаний хувьцаа бодит үнэ цэнээсээ багаар үнэлэгдэж байж болох юм. Харин гадны бирж дээр
эсрэгээрээ бодит үнэ цэнээрээ үнэлэгдэж болно. Энэ үед хөрөнгө оруулагчын хувьд MSE-c
хувьцааг худалдан авч гадны бирж дээр зарах замаар ашиг олж болох боломж бүрдэнэ гэсэн үг.
Үүний үр дүнд MSE дээрх хувьцааны үнэ өсч тэр хэрээр Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж
5

хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгийн үнэ цэнэ өсөх болно. Цаашлаад хөрөнгийн зах зээлийн
Page
үнэлгээ өссөнөөр MSE дээр Монголын компаниудын хувьцаа гаргах боломж ихсэж эдийн засагт
бодит хувь нэмэр оруулах боломж ихсэх юм.

c) Стратегийн ач холбогдол/strategically issues/ Дараагийн буюу хамгийн чухал асуудал бол


тухайн компаний цаашдын хөгжил, стратегийн асуудал юм. Монгол улсын хувьд ашигт
малтмалын арвин их нөөц бүхий орд газрууддаа түшиглэн хийх үсрэнгүй хөгжлийн дээсэн дээр
байна. Эдгээр томоохон нөөцүүдийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид дотоодын болон олон
улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа, бонд гаргаж санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Харин
аль бирж дээр хувьцаагаа гаргах вэ? гэдэг нь стратегийн хувьд хамгийн чухал асуудал юм. Учир нь
хувьцаагаа аль бирж дээр хэнд зарах вэ? гэдэг нь Монголын ирээдүйн эдийн засгийн аюулгүй
байдлын баталгаа, чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйл болно. Иймээс Монголын стратегийн
ордуудыг эзэмшдэг төрийн өмчит компаниуд Монголын болон олон улсын биржүүд дээр
хувьцаагаа санал болгохоор зэхэж буй өнөө үед ихээхэн ач холбогдолтой юм.

Dual listing Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэх арга зам болох нь

Монголын зах зээл маш жижиг хөрөнгө оруулалт хийх капитал хомсдолтой усраас зайлшгүй
гадаад зах зээлээс хөрөнгө татах шаардлагатай. Үүний үр дүнд л дотоодын хөрөнгийг бирж
хөгжиж Монголын компаниуд Монголдоо хөрөнгө босгох боломжтой болно. Ийнхүү дотоодын
хөрөнгийн зах зээлээ идэвхжүүлэх хамгийг боломжит үр дүнтэй арга нь Dual listing юм.

Монголын
компани

IPO IPO
Бодит Үнэ Цэнэ
Монголын Гадны Бирж
Хөрөнгийн Бирж

Капиталын Урсгал

 Капиталын  Капиталын
Холмсдол Илүүдэл
 Хөрөнгө  Хөрөнгө
Оруулагчдын оруулагчдын
Боловсрол Боловсрол
дутмаг  Дэд бүтэц
6
Page
Дээр үзүүлсэн схемийн дагуу олон улсын капитал шилжилт явагдаж шударга бодит үнэ тогтох
боломжтой. Хэрвээ компани зөвхөн Монголын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргавал Монгол
капиталын хувьд хомсдолтой учраас эдийн засаг хөрөнгө оруулалтыг шингээж чадахгүй. Харин
өндөр хөгжсөн зах зээл дээр давхар гаргавал илүү үнэ цэнэ хүрч бирж хоорондын арбитражийн
гүйлгээний үр дүнд Монголд гаргасан хувьцааны ханш өсч зах зээл өргөжих болно. Ингэвэл
Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний мөнгөн урсгал орж ирэн дотоодын хөрөнгийн зах зээл
хөгжиж Монголын компаниуд хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх юм. Жишээ болгон МХБ-д
бүртгэлтэй ТаванТолгой болон Монголд үйл ажиллагаагаа явуулж Гонг-Конгийн Бирж дээрээс
хөрөнгө босгосон нүүрс олборлогч компаниудыг авч үзье.Доорх хүснэгтэд тус компаниудын
санхүү, үйл ажиллгаанд үндэслэсэн хувьцааны үнэлгээг харууллаа.

Trading Comparables
Ticker P/E ratio EV/EBITDA EV/Ton Performance
2009 2010
2009A 2010E 2011E 2009A 2010E 2011E Reserve Resource Pro Pro
Shenhua HK:1088 16.1x 13.5x 11.9x 9.1x 8.0x 7.1x NA $13.40 $381.2 $352.6
China Coal Energy HK:1898 13.0x 9.9x 8.0x 8.0x 5.9x 4.8x NA $1.70 $183.1 $164.7
Yanzhou HK:1171 16.7x 10.2X 8.7x 10.8x 6.8x 6.0x NA NA $339.0 $321.7
Fushan HK:639 15.5x 11.1x 9.4x 8.8x 6.0x 4.8x $24.7 $16.9 $537.9 $529.5
SouthGobi HK:1878 NA NA 26.4x NM NM 14.0x $14.2 $4.0 NA $647.7

15.3x 11.2x 12.9x 9.1X 6.7x 7.4x $19.50 $9.00 $360.40 $403.20
Tavan Tolgoi MSE:TTL 2.5x 2.5x NA 1.6x 1.6x NA NA $1.10 $26.20 $26.20

Хүснэгтээс харахад МХБ дээр бүртгэлтэй Тавантолгой бусад гадны компаниудтай харьцуулахад
маш багаар үнэлэгдсэн байна. Тус компани БНХАУ-руу нүүрс экспортолдог учраас энэхүү
харьцуулсан үнэлгээ бүрэн боломжтой. Хэрвээ ТаванТолгой гадны бирж дээр гарсан бол үнэлгээ
нь 6 дахин их байх боломжтой байсан. Тэр хэрээр Монголд хөрөнгө оруулалт ихэсч дотоодын
компаниуд зах зээлээс хөрөнгө босгох боломжтой болно.

7
Page
СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Монголын уул уурхайн компаниуд IPO хийх боломжтой биржүүдийн харьцуулалт

Дээр дурьдсанчилан Монголын төрийн өмчийн хувьцаат комданиуд олон улсын хөрөнгийн
биржүүд дээр IPO хийхэд зөв биржээ сонгох нь хамгийн эхний алхам юм. Монголын баялагийг
эдийн засгийн эргэлтэнд оруулах хөрөнгийг босгох боломжтой биржүүдэд Хонг Конг, Лондон,
Торонтогийн хөрөнгийн биржүүд нэрлэгдэж байна. Мөн сүүлийн үед Солонгосын хөрөнгийн бирж
болон Австралиийн хөрөнгийн бирж багтаж эхлээд байна. Эдгээр биржүүдийн онцлог шинж
чанар, давуу болон сул талуудыг доор үзүүлэв.

Биржийн тухай Зах зээл


Дэлхийн хамгийн том 3 биржийн нэг Дэлхийн уул уурхайн томоохон
бөгөөд London Stock Exchange(гол зэх компаниудын хувьцаа арилжигддаг
Лондонгийн
зээл) болон London AIM гэсэн туслах зах зээл. Уул уурхайн аваргууд болох
Хөрөнгийн зах зээлээс бүрддэг. Ихэнх шинээр Rio Tinto болон BHP Billiton бирж
хувьцаа гаргаж буй компаниуд эхлээд дээр хувьцаагаа арилждаг.
Бирж LSE
AIM дээр хувьцаагаа олон нийтэд санал
болгож томорсныхоо дараа гол зах
зээлд байршдаг байна.
Дэлхийн томоохон биржүүд болох Нью- Тус зах зээл дээр гарч буй
Йорк, Лондонгийн биржүүдийн араас компаниудын ихэнх нь Эх газрын
нэхэж эрчимтэй хөгжиж буй зах зээл Хятад улсын компаниуд байгаа
Хонг Конгийн юм. бөгөөд 2009 оны эцсийн байдлаар
хамгийн өндөр өсөлтийнг үзүүлсэн
Хөрөнгийн
зэх зээл юм. Тус биржийн Hang Seng
Бирж HKEx индекс өнгөрсөн жил 52%-иар өссөн
бөгөөд тэр хэмжээгээр Гонг-Конгийн
тэрбумтануудын тоо өссөн байна.
Зах зээлд хувьцаа гаргагчдын тоогоороо Нийтдээ 3640 компаний хувьцаа
хойд америкт тэргүүлдэг бирж бөгөөд арилжаалагддаг асар том зах зээл
дэлхийд 6-д жагсдаг томоохон бирж бөгөөд өнгөрөгч 2009 онд 65 тэрбум
Торонтогийн юм. Тус бирж нь туслах зах зээл буюу америк долларыг компаниуд тус зах
TSX Venture болон TSX-ээс тогтдог. зээлээс босгожээ.
Хөрөнгийн
Бирж TMX
Солонгосын хөрөнгийн бирж 1956 онд KOSPI болон KOSDAQ гэсэн 2 дэд
байгуулагдсан эрчимтэй хөгжиж буй зах зээлээс бүрддэг. Тус зах зээл дээр
биржийн зах зээл юм. 770 компаний хувьцаа 1 триллион
Солонгосын орчим ам.доллараар үнэлэгдэж байна.
2009 оны 9 сард Английн Financial
Хөрөнгийн
Times сонин KRX-г хөгжиж буй зах
8

Бирж KRX зээлээс өндөр хөгжсөн зах зээл гэсэн


Page

ангилалд дэвшүүлэн үнэлсэн байна.


1987 онд 6 жижиг орон нутгийн Тус биржийн зах зээлийн нийт
биржүүдийг нэгтгэснээр үүссэн бөгөөд үнэлгээ 1,65 трилион америк доллар
нийт зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд бөгөөд 2192 хувьцаат компаний
эхний 10-т ордог томоохон хөрөнгийн хувьцаа арилжаалагдаж байна.
бирж юм. Өнгөрсөн 2009 онд 93 компани
Австралын
шинээр тус биржийн гишүүн болсон
Хөрөнгийн байна. Нийт 77 тэрбум долларыг
анхдагч зах зээлийн арилжаагаар
Бирж ASX
босгосон ба энэхүү үнэлгээ одоогийн
байдлаар бараг 20 дахин өсөөд байна.

Эх сурвалж: The World Federation of Exchanges, TMX Group, LSE Group, ASX Group

Ерөнхийдөө та бидний сонирхож байгаа уул уурхайн компаниуд хөрөнгө босгоход хамгийн
тохиромжтой бирж аль нь вэ? Гэдгийг тодорхойлохын тулд дээрх биржүүдийг тоон болон
чанарын талаас нь судлах шаардлагатай. Доорх графикт дэлхийн томоохон биржүүдийг уул
уурхайн листингийн үзүүлэлтүүдийг харуулав.

Энэхүү графикт
450 $420B 2500%
өнгөрсөн 2009 онд
400 $347B 2222%
350 2019%$300B 2000% дэлхийн томоохон
300 1789%
250 1500% биржүүд дээр уул
200 уурхайн компаниуд
1000% 1000%
150
714% хэдий хэмжээний
100 500%
50 $19.4B $20.8B $13.5B $20B $15B
$2.8B $1.5B санхүүжилт босгож
0 0%
TSX LSE ASX TSXV LSE AIM тэрхүү санхүүжилт

Нийт зах зээлийн үнэлгээ-2009 Босгосон капитал-2009 нь хэдий хэмжээтэй


үнэлэгдсэнийг
харуулав. Графикаас харахад тайлант онд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хамгийн их буюу
20,88 тэрбум ам.долларын IPO хийгдсэн бөгөөд түүний үнэлгээ оны эцэст 420 тэрбум ам.долларт
хүрсэн байна. Харин үр ашгийн хувьд хамгийн сайн нь Австралийн хөрөнгө бирж дээр
арилжагдсан хувьцаанууд байсан байна. Тус бирж дээрх уул уурхайн хувьцаа 22 дахин өсчээ
Өөрөөр хэлбэл 2009 оны байдлаар уул уурхайн хувьцааг хамгийн өндөр үнэлдэг зэх зээл ASX,
харин зах зээлийн үнэлгээгээр тэргүүлсэн LSE үр ашгийн хувьд 2-р байранд жагссан байна. Харин
үр ашгийн хувьд хамгийн доогуур үзүүлэлттэй нь Торонтогийн хөрөнгийн биржийн венчур
9

хөрөнгө оруулатын бирж болон LSE AIM нар байсан бөгөөд энэ нь тус биржүүд дээр хайгуулын
Page
шатандаа үйл ажиллагаа нь явагдаж байгаа эрсдэл өндөртэй компаниудын хувьцаа
арилжигддагтай холбоотой. Эсрэгээрээ эхний 3 бирж дээр нөөц нь аль хэдийн тогтоогдсон, үнэ
цэнэ нь тодорхой болсон компаниуд арилжигддаг. Үүнийг дараах хүснэгт бүр тодорхой харуулах
болно.

Уул уурхайн компаний тоо Нийт зах зээлийн үнэлгээ Босгосон капитал Шинэ IPO тоо
TSX 331 $347B $19.4B 18
LSE 37 $420B $20.8B 2
ASX 610 $300B $13.5B 22
TSXV 1103 $20B $2.8B 86
LSE
AIM 134 $15B $1.5B 2
HKEx 36 NA NA 1
JSE 55 NA NA 0
Эх үүсвэр: NYSE Euronext

Эдгээр биржийн аль нь ч хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын бааз суурь сайтай томоохон
биржүүд юм. Монголын уул уурхайн компаниудын хувьд хувьцаагаа арилжаалах боломжтой юм.
Монголын болон Монголдл орд газар эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд
Солонгосын хөрөнгийн биржээс бусад биржүүдэд их бага ямар нэгэн байдлаар хувьцаагаа
арилжаалаад байна. Тухайлбал Лондонгийн хөрөнгийн биржий AIM зах зээл дээр Дорнод аймагт
газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэж байгаа ПетроМатад компани хувьцаагаа гарган
шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг татаж амжиллтай ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 сарын
хугацаанд тус хувьцаа бараг 4 дахин өсөөд байна.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын зах зээлээрээ дэлхийд тэргүүлдэг Торонтогийн хөрөнгийн бирж
дээр Монголд алт, ураны нөөцийн орд эзэмшдэг Entrée Gold, Centerra Gold, Khan Resources зэрэг
компаниуд хувьцаагаа амжилтта байршуулсан. Мөн Австралийн хөрөнгийн биай Монголынрж
дээр монголд нүүрсний уурхайн төслүүдийг хөгжүүлж буй Hunnu Coal хувьцаагаа гаргаад байна.
Харин Манай үндэсний компаниудаас Тавантолгойн орд газрын Ухаа Худагийн ордыг эзэмшдэг
Energy Resource компани ирэх оны эхээр Хонг-Конгийн хөрөнгийн бирж дээр 1 тэрбум
ам.долларын хувьцааг гаргах гэж байгаа нь Монголын компаниудын эхлэл болж байна. Тус
хувьцаа өндөр үнэ хүрэх магадлалта бөгөөд учир нь 400 сая тн коксжих нүүрсний батлагдсан
нөөцтэй мөн хувьцааг олон нийтэд санал болгох ажлыгдэлхийн топ хөрөнгө оруулалтын банкууд
болох Citigroup, JPMorgan ажиллаж байгаа юм. Уул уурхайн салбарын компаний үнэлгээний
10

онцлог нь тухайн компаний эзэмшиж буй ашигт малтмалын нөөцийн эдийн засгийн үнэлгээтэй
шууд холбоотой байдаг. Батлагдсан нөөц хэдий чинээ их байна төдий чинээ үнэлгээ өндөр байдаг
Page
ч тухайн хөрөнгийн нийлүүлэх гол зах зээлийн газар зүйн байрлал зэрэг нь мөн үнэлгээнд
нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болдог.

Монголын компаниудад тохирох хөрөнгийн бирж аль нь вэ?

Ерөнхийдөө dual listing хийх биржийн давуу талыг дараах 2 үзүүлэлтээр голчлон хэмждэг. Эдгээр
нь liquidity буюу хөрвөх чадвар, тухайн бирж дээр dual listing хийгдсэн туршлага юм. Эхний
үзүүлэлтийн хувьд хамгийн тохиромжтой бирж аль нь болохыг доорх графикт харуулав.

Хувьцааны эргэлт (2009)


300.0% Энэхүү графикаас
242.9%
250.0% харахад хөрвөх
200.0% чадварын хувьд хамгийн
161.1%
150.0% 128.8%
106.9% өндөр нь Солонгосын
100.0% 83.7%
67.3%
хөрөнгийн бирж байна.
50.0%
Өөрөөр хэлбэл тус бирж
0.0%
Korea NYSE Tokyo London HongKong Singapore дээрх хувьцааны
Эх үүсвэр: WFE арилжааны нийт дүн тус
зах зээлийн үнэлгээнээс 242% иар илүү байна. Ийнхүү энэ үзүүлэлт өндөр байгаа нь тус зах
зээлдэх хөдөлгөөн ихтэй тэр хэрээрээ түргэн хугацаанд цаг алдалгүй арбитраж хийж хувьцааны
үнийг үр ашигтай түвшинд хүргэж үнэлүүлэх боломж их байна. Цаашлаад Солонгосын зах зээл
дээр гарвал стратегийн өндөр ач холбогдолтой байж болох юм. Учир нь Солонгос улс электроник,
төмөрлөг, гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны орнуудын нэг бөгөөд өөрсдийн
үйлдвэрлэлийн стратегийн түүхий эд болох коксжих нүүрс зэс гэх суурь материалын нөөцийг
хамтран эзэмшиж ашиглах хүсэл сонирхолтой мэдээж юм. Мөн дээрээс нь Солонгосын хөрөнгийн
бирж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд түүхий нэг илэрэл нь тус зах зннлд
хөрөнгө оруулах сонирхолтой Institutional investors буюу байгууллагын хөрөнгө оруулагчдбын
төвлөрүүлсэн хөрөнгийн
хэмжээ дор үзүүлсний
Дотоод ХО сангийн хуримтлал Гадаад ХО сангийн хуримтлал
дагуу эрчимтэй өсч
140,000 124,842
байгаа явдал юм.
120,000 107,034 108,914

100,000
2009 оны байдлаар
80,000
11

60,000 50,065 53,525


43,817
Солонгосын хөрөнгийн
41,525
40,000 бирж дээр байршсан
Page

26,068
20,000 8,289 6,901
90 1,195
0

2004 2005 2006 2007 2008 2009


Эх үүсвэр: Korean Financial Investment Association
хөрөнгийн хэмжээ 151 тэрбум америк доллар байгаагаас 108 тэрбум , гадаадын хөрөнгө оруулалт
43 тэрбум байгаа нь тус зах зээл эрчистэй интеграцилагдаж буйг харуулж байна.

Дараагийн шалгуур болох Dual listing хийсэн туршлагын хувьд Австралийн болон Лондонгийн
хөрөнгийн биржүүд илүү. Тус биржүүд дээр Дэлхийн уул уурхайн акулууд болох Rio Tinto, BHP
Billiton давхар листинг хийсэн бөгөөд энэ нь Манай уул уурхайн компаниудын хувьд туршлага
болж болох юм. Австралийн хөрөнгийн зах зээл дээр уул уурхайн компаниуд маш сайн үнэлгээтэй

байдаг бөгөөд үүнийг дээрх зураглал харуулна. Мөн нөгөө талаас өнгөрсөн жил уул уурхайн
салбарт хамгийн их хөрөнгө босгссон Лондонгийн бирж давхар листингийн туршлага болон тус
зах зээлийн идэвх хөрөнга оруулалтараа манай компаниудад тохирох боломжтой юм.

12
Page
ДҮГНЭЛТ

 Манай орны хувьд үсрэнгүй хөгжлийн нэгэн үед тулж ирээд байгаа бөгөөд энэхүү
хөгжлийн хөшүүрэг болох хөрөнгийн зах зээлийн хөгжил зайлшгүй шаардлагатай болоод
байна. Тэрч утгаараа монголын засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа билээ. Үүний
нэг жишээ бол хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал хэсэг болох хөрөнгийн биржийн
менежментийн хувьд хувьчлах шийдвэр, нөөц баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах
зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах асуудал ид яригдаж байна.
Энэхүү үйл явдлын хүрээнд Монголын компаниуд үнэт цаасаа гаргахад хамгийн тохирох
бирж аль нь болохыг санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан хүний оюуны цар хүрээнд
багтаан судлав.
 Судалгааны үр дүнд Дотоодынхоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаад зах
зээлтэй нягт уялдаатай хамтран ажиллах ѐстой гэдэг нь харагдсан бөгөөд хамтран ажилах
механизм 2 зах зээл дээр давхар хувьцаа гаргах юм. Ингэснээр зах зээл хоорондын
арбитражийн дүнд тус бүрийн зах зээлд шударга үнэ тогтож сул хөгжилтэй зах зээлд маш
их хөрөнгө оруулалт хийгдэх болно. Ийм жишээ дэлхийд цөөнгүй байдаг бөгөөд тодхон
жишээ нь Rio Tinto, BHP нар юм.
 Давхар листинг хийх биржийг сонгох үндсэн шалгуур болох хөрвөх чадварын үзүүлэлтээр
Солонгосын Хөрөнгийн Бирж (KRX) байв. Мөн цаашлаад тус улсын стратегийн түүхий
эдийн нөөц бүхий компанийг тус хөрөнгийн зах зээл дээр гаргах нь өндөр үр өгөөж өгч
болох юм. Харин Австралийн болон Лондонгийн хөрөнгийн биржүүдийн хувьд уул
уурхайн зах зээл өндөр хөгжсөн, давхар листинг хийсэн тохиолдол олон байдаг учраас тус
биржүүд дээр гарахад хүртэл амар байж болох юм.
 Дээрх улсууд дээр давхар листинг хийхийн тулд Монголын хөрөнгийн биржийн хууль эрх
зүйн орчин дэлхийн бусад томоохон хөрөнгийн биржүүдтэй нийцэж байх нь чухал юм.

13
Page
АШИГЛАСАН МАТЕРИАЛ

[1] Investment 6th edition Bodie, Marcus and Kanh


[2] Atje, Raymond, and Boyan Jovanovic. 1993. “Stock Markets and Development,” European
Economic Review 37 (2/3), pp. 632-40.
[3] Demirguc-Kunt, Asli, and Ross Levine. 1996a. “Stock Markets, Corporate Finance and
Economic Growth: An Overview,” The World Bank Economic
[4] Levine, Ross. 1991. “Stock Markets, Growth, and Tax Policy.”
[5] Mongolian Mining Journal series

Интернэт эх үүсвэр
[1] www.asx.com
[2] www.hongkongexchange.com
[3]www.londonstockexchange.com
[4]www.lme.com
[5]www.krx.org.co
[6]www.mse.mn
[7]www.marketwatch.com
[8]www.metalsmarket.net
[9]www.researchgate.net
[10]www.gogetpapers.com
[11] www.wfe.org
[12] www.repec.ideas.org

14
Page

You might also like