You are on page 1of 2

Цаасны тухай ойлголт

Хэвлэлийн цаас нь хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн гол материал бөгөөд 2000-аад


жилийн тэртээд буй болсон. Энэ олон зуун жилийн туршид хүн төрөлхтөний соёл,
боловсрол, мөн шинжлэх ухаан, техникийн дэвшилд асар их үүргийг гүйцэтгэж ирсэн.

Хэвэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэвлэлийн тусгай төрлүүдэд цааснаас гадан


картон, даавуу, металл, шил, полимер зэрэг олон материал ашиглагддаг. Гэвч хэвлэийн
үйлдвэрлэлийн хэвлэгдэх болон хавтасны чухал материал нь цаас байсаар ирсэн. Цаас нь
хөнгөн, бат бэх, хуудас ньв харьцангуй тэгш, гөлгөр гадаргуутай зэрэг хэрэглээний,
технологийн болон эдийн засгйин шаардлагуудын хангах ёстоай. Цаасны нүх сүв бүхий
сийрэг бүтэц нь даралт, шахалтын нөлөөгөөр түүн дээр будаг бэхжих нөхцлийг хангадаг.
Гадаргуугийн цайралт нь чанартай дүрс гаргах нөхцөл болдог. \

Цаас хэдийгээр олон давуу шинжтэй боловч чийгний үйлчлэлд хэт мэдрэмтгий, бүтэц ба
шинж чанар жигд бус зэрэг зарим дутагдлыг агуулж байдга. Эдгээр дутагдлыг арилгах
асуудал нь цаасны үйлдвэрлэлийн цаашдын хөгжлийн чухал асуудал болсоор байна.

Хэвлэлийн үйлдвэрийн технологи ажиллагаанд цаасыг зөв зохистой ашиглахын тулд


түүний шинж чанар ба цаасыг бэлтгэхэд буй болох түүний бүтцээс хэрхэн хамаар дагийг
мэдэж байх нь чухал юм. Түүний тодорхойлолтоос цаасны бүтцийн тухай хамгийн
ерөнхий ойлголтыг авч болно.

Цаас – энэ бол өөр хоорондоо ургамлын ширхэгтээр холбогдож бэхлэгдсэн нимгэн
хуудаст материал болно. Цаасанд шаардлагатай шинж чанарыг буй болгохын тулд түүний
найрлаганд дүүргэгч, цавуудагч ба будагч бодис, зарим нэг тусгай нэмэлтйиг хийж өгдөг.

Целлюлоз – цаасны суурь

Цаасны бүтцийн үндэс болсон ширхэгт нь өргөнөө 100-1000 дахин давсан урттай нарийн
(0,02-0,05мм) эгэл хэсгүүд юм. Цаасны үйлдвэрлэлд ашиглагдах ширхэгт нь дараахь
шинжийг агуулж байх ёстой. Үүнд:

 Хуудас буй болоход тэдгээр нь хоорондоо барьцалдан бэхжихйин тулд уян хатан
байх
 Ширхэгтийн бэхжих нөхцлйиг бүрдүүэх бичил ширхэгт хэсэг болж задрах бутрах
чадвартай байх.
 Хуудасны бат бэхийг хангахын тулд хоорондоо молекул хүчээр холбогдсон байх

Техник болон ахуйд байгалийн, зохиомол, органик ба эрдэс (хөвөн, ноос, элс, торго,
капрон, лавсан, шөрмөсөн чулуу шилэн ширхэгт) зэрэг олон төрлийн ширхэгт материал
хэрэглэдэг. Бүх органик ширхэгт материалд уян хатан чанар заяасан байдаг. Целлюлоз
агуулж байдагзөвхөн ургамлын ширхэгтүүд бутлагдаж задарч бэхждэг чанараар
хангагдсан байдаг. Ургамлын ширхэгтийн энэ чанар нь түүнийг цаасны үйлдвэрлэлд
юугаар ч сольшгүй түүхий эд болгосон. Целлюлоз нь ургамлын эсийн хананд агуулагдаж
түүнд бат бэх ба уян хатан чанарыг буй болгож байдаг. Целлюлозыг янз бүрийн ургамлаас
гаргаж авч болох боловч цаасны үйлдвэрлэлйин ширхэгт материалын үндсэн эх үүсвэр нь
өөртөө 50% хүртэл целлюлоз нь ялгаж авсан түүхйи эд ба үйлдвэрлэйин аргаасаа хамаарч
шинбж чанараараа ялгаатай байдаг. Целлюлоз нь цагаан, хайлдаггүй ширхэгт материал
бөгөөд энгйин уусгагчид уусахгүй, харин чийг татаж усанд сэвсийдэг. Татаж усанд
сэвсийдэг. Түүний нягт нь 1,5гр /см3 орчим байдаг.

You might also like