You are on page 1of 16

Монгол Улсын их сургууль Эдийн засгийн сургууль

Санхүүгийн тэнхим

Санхүүчийн
мэргэжлийн ёс зүй
Лекцийн эмхэтгэл**

Ц.Аюурзана багшийн шавь П.Хишигбаяр

** Энэхүү лекц нь тойм төдийхөн зүйл бөгөөд багшийн авшигласан зүйлсийн хэсэг
бусагхан тэмдэглэл болно.
Санхүүчийн мэргэжлийн ёс зүй
Санхүүч хүн мэргэжилдээ сайн хүн байх ѐстой. Бид бол мэргэшсэн шинжлэх ухаанаар
сурч байна. Санхүүгийн удирдлага, санхүүгийн менежмент 2 шал өөр зүйл шүү дээ. Одоо
бид пропорциональ хүн болох хэрэгтэй.

Багшийн авшиг:

Багшийн лекцийг маш анхааралтай, гол цөм болгон бич. 2 үндсэн загвар байна.

1. Орлого бүрдүүлэх, зарлага гаргах төлөвлөгөө, зорилгоо төлөвлөх


2. Энэ ѐс зүйд юу юу хамаарах вэ? Төрийн санхүүчийн ѐс зүй, компаний санхүүчийн
ѐс зүй, банк, даатгал, хөрөнгийн захын мэргэжилтнүүдийн ѐс зүйг тусгаж өгөх

Санхүүчийн сэтгэлгээг төлөвшүүлэх үндсэн асуудал:

Бид бол менежер. “ Үйл хэрэг болгох”, “Үйл хэрэг болгодог хүн”, “Хүний потенциалыг
авч сур” Санхүүч хүн хэрэгсэл болгох чадвартай байх хэрэгтэй. “Залуу насны суртал хэн
болсон ч хэрэгтэй.”

“Санхүү бол орон зай , цаг хугацаанд байдаг”, “Санхүү бол дэлхий юм” маш хүнд топ
мэргэжил.

Санхүүч хүн гэдэг чинь суусан газраасаа шороо атгадаг хүнийг хэлнэ.

Данснаасаа битгий ай.Сайндаа л чамайг ална.

Нөхрөөсөө битгий ай. Сайндаа л чамаас урвана.

Хамгийн айх зүйл чинь Санаа амирлангуй, сэтгэдэггүй, араасаа хүн дагуулдаггүй
байх л юм.

“Зөв ч бай, буруу ч бай” хөдөлж бай. Хөдөлсөн зүйл зөв голдрил руу орох нь боломжтой
бодлогоо шинэчлэх асуудал. “ Улс эх орон хүнээр хөгждөг” . Санхүүгийн менежмент бол
шинжлэх ухаанчаар байгууллага хувь хүнийг удирдах арга хэрэгсэл. Удирдлага бол
урлаг. /гоо зүй/

Дутагдлаа засч шинэчлэх

“Мөр үлдээж яв”-логик бодол

<Санхүү бол орон зай, цаг хугацаан дахь бодит ёс зүйтэй харилцаа юм.>

Ц.Аюурзана
Лекц 1. “ Зорилго” 2010.02.08
Корпорацийн санхүү гэдэг бол анагаах ухаанаар бол анатоми юм. Компаний санхүү
сураагүй бол цаашаа явахгүй.

Санхүүгийн менежмент бол жинхэнэ шинжлэх ухаан бөгөөд арга хэрэгсэл мөн.

Би хэн байна вэ? Санхүүч болж байна уу?

Мэдлэг бол нэг хэрэг “Ийм хүмүүс хорвоогоор дүүрэн харин чадвартай нь ховор шүү”- Дэлхийн
мундагууд

Санхүү бол хүнтэй харилцдаг шинжлэх ухаан юм.

Тэнэг амьтан биш л бол чи түүнийг мэд.- Ц.Аюурзана

“Хямрал гэдэг бол компанийн хувьд боломж”- Бэстсэллер

Хямралын үед аж ахуйгаа авч гарвал ямарч үед авч явж чадна шүү.

“Санхүүд жор байхгүй” - Ц.Аюурзана

Ямар ч муу орчинд сайн ажиллаж болно.

Хүндээ байна. Энэ гамшиг бол хүндээ л байна.

Санхүүгийн зах зээл гэдэг бол компаний, хүмүүний активын зах зээл юм.

Лекц 2. Санхүүгийн харилцаа ба ёс зүйн үндсэн зарчмууд


Санхүү бол харилцаа.

Өөрийн үзэл бодлыг хэнээс ч айхгүй илэрхийлж чадах нь ѐс зүй шүү.

Капитал зохиолын эхний өгүүлбэр бол- таваар гэдэг бол эд юмсаар хучигдсан хүмүүний
хоорондын харилцаа юм.

Таваар хоѐрдмол шинжтэй:

1-рт: Хэрэглээний

2-рт: Өртгийг бий болгоно. Үүнээс улбаалаад өнөөгийн үйлдвэрлэл бол бас хоѐрдмол шинжтэй.

1-рт: хүний хэрэгцээ (эрэлтийн ханамж) хангах

2-рт: Орлого нөхөн үйлдвэрлэх

Энэ бол нэг зоосны 2 тал. Өртөг бий боллоо, ашиг бий боллоо ч ханамж бий болохгүй бол
энэ юу вэ? Энэ л ѐс зүйн асуудал яригдаж байна. Буруу сэтгэлгээгээр төлөвшсөн үед ордныхон,
овоохойхон өөр сэтгэдэг. Бидний ѐс зүй ялзраад байна. Дэлхийн сор болсон шидээвэр хаана байна.
Хүний толгойгоор сэтгэх нь ѐс зүйн үндсэн шинж. Санхүүгийн харилцаа бол бодит харилцаа
бөгөөд санхүүгийн ѐс зүй энэ харилцаанаас урган гарна. Санхүү биднээс тодорхой үйлдэл,
тодорхой хэм хэмжээ магадгүй, хуулиар зохицуулагдаагүй харилцаа ч хамарч байна. Учир нь
харилцаа чинь өөрөө бодит юм.

“Монголын хямралын шалтгаан ялзарсан бүтэц” санхүүч хүн бол дээрхи бодит харилцааг
танин мэдэж зохион байгуулах үүрэг бүхий мэргэшсэн субъект.” Санхүүгийн байр суурь бол
дээшээ засгийн газар, мөн бэлтгэн нийлүүлэгч зах зээл ажиллагчидтайгаа нэг түвшинд харилцах
хүмүүний харилцааг зохицуулагч.

Аристотелийн хэлснээр “Ёс зүй бол практикын философи”

Ёс зүй бол нийтээрээ сайн дураараа баримталдаг янз бүрийн хэмжээний цогцос.

Ёс зүй нь албадлага бус нийгмийн хэм хэмжээ, уламжлал дээр суурилсан шинж чанартай.

Ёс зүйг:

- Мэргэжлийн
- Нийтлэг гэж ерөнхийд нь хувааж болно. Ерөнхий буюу нийтлэг ѐс зүй нь аль нь зөв аль нь
бурууг ялгах ѐс суртахууны хэм хэмжээ гэж нэг америкын эрдэмтэн томъѐолжээ.
Мэргэжлийн ѐс зүй гэдэг.

Лекц 3. Санхүүгийн харилцаа ба ёс зүй

Санхүү бол хууль тогтоомжтой хамгийн ойр шинжлэх ухаан юм. Мэргэжилтнийг
үнэлэхдээ их мэдлэгтэйгээс илүү харилцааны мэргэжилтэн байх хэрэгтэй. Санхүүч хүн ирээдүйг
итгүүлэх чадалтай байх хэрэгтэй. Санхүүчийн урлагийн ѐс зүйг эзэмшээгүй бол сайн санхүүч
болохгүй. Эх орны эв нэгдэл, ажил мэргэжлийн эв нэгдэл нь ах дүүгээс илүү. Эв нэгдлийг
хэрэгжүүлэхэд санхүүгийн нэгдсэн бодлого хэрэгтэй.

“Хүн сэтгэлээрээ шүү”

Санхүүгийн нэр төр гэдэг бол компанийн RULE дээр сууж буй хүн юм.

“Санхүүгийн салбарт амжилт олохгүй бол өөр ямар нэгэн шинэчлэл REFORM яриад хэрэггүй”
Ф.Энгельс

Санхүүчгүй конпани бол шуурч байгаа далайн капитангүй онгоц юм.

“ Нэр төр гэдэг бол явж явж Аугаа юм.” Ц.Аюурзана

Ажилласан газар болгон мэргэжилтэн бай, тэр үед аяндаа нэр төр өөрөө ирдэг юм. Ахмад настан
эцэг эхээ энэрэх асуудал бол өөрөө сайн амьдрах асуудал юм. Энэ бол дээд хүндэтгэл юм.

“Үнэнч сэтгэл”
Санхүүч хүн даргадаа үйлчилдэг хүн биш харин олон талт харилцаат нэгэн байх ѐстой. Хэрхэвч
ялгарвалаж болохгүй.

АНУ-ын санхүүчийн ёс зүй:

Санхүүгийн мэргэжилд таван гол ѐс зүй байна.

1. Санхүүгийн мэргэжлийг гадныхан (харилцагчид)үнэлэх бололцоотой байх


2. Мэргэжлийн орчинд гаднаас оролцохыг арилгах эсвэл хамгийн бага байлгах
3. Мэргэжлийнхээ ажлыг хийх явцад бие даасан нэр хүндтэй байх нөхцлийг бүрдүүлэх

Та нар насан туршдаа сурдаг сайн л хүн бол

4. Мэргэжлийн ажлаа хэрэгжүүлэх явцад өөрийгөө хянах аргазүйг боловсруулж мөрдөх

Сайн санхүүч компаний ашгийг 30хувиар өсгөдөг гэж японы эрдэмтэд хэлжээ.

5. Нийгэм эдийн засгийн эрх зүйн байдлыг баталгаажуулж байх үүрэгтэй.

Эрх зүйн шинэчлэл бол мэргэжилтний хийх асуудал юм.

Диплом дээрээ эрх зүйн талаас яах вэ гэдэг асуудлыг тусгаж өг.

Санхүүгийн сѐ зүй бол байнга өөрчлөгдөж байдаг. Энэ нь санхүүгийн харилцаа бол өөртөө
innovation учраас тэр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа нийтлэг ѐс суртахууны асуудлыг
орхиж болохгүй.

Ёс зүйн категори:

1. Сайн ба муу: Нуух шаардлагагүй юмыг нуух шаардлага байхгүй


2. Амьдралын утга учир: /Чин эрмэлзэл/ Өөрөө үлгэрлэн дуурайлал болж яв. Санхүүгийн
үйл хөдлөл сэтгэлгээ нь байгууллагыг төлөвшүүлнэ.
3. Үүрэг хариуцлага, Эрх мэдэл /Энэ 3 бол 1 зоосны 3тал / : Үүрэг байж сая хариуцлага
гарч ирнэ .Иймээс үүрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж сая хариуцлага гарч ирнэ.

Энд “үүрэгжсэн эрх чөлөө” гэдэг асуудал гарч ирнэ. Спенола

“ Эрх чөлөө бол танин мэдсэн зайлшгүй мөн” Гегель-Спенозна хэлсэн.

4. Нэр хүнд, нэр сүр, үнэ хүнд.

Хүмүүст нийцсэн үйл ажиллагаа явуулж буцаж ирэх асуудал

5. Шударга ѐс

Нийгмийн материаллаг байдлыг хүний оюун ухаанд хүргэх. Тэгшитгэл хуваарилах асуудал бол
буруу ойлголт.

(К. Засаглалын зорилго эзэмшигчдийн өмчийг арвижуулах)


Лекц 4. Санхүүгийн Менежерт тавигдах шаардлага 2010.03.01
1. Ёс зүй бол хуулиасаа өндөрт тавигдах зүйл юм. Ёс зүйгүй хүн ганцаардмал байдаг.

“ Гэмт хэрэг хийгээд Ганданд очих” -Энэ юу вэ?

Спенссер: “ Боловсролын аугаа их зорилго нь мэдлэг биш харин үйл ажиллагаа юм”

Их ажиллаж байна гэдэг нь их хийж байна гэсэн үг биш. Дутуу сэтгэх-----хортой

Тодорхойлолт: “Санхүү ч хүн гэдэг бол сэтгэл, сэтгэлгээний мэргэжил.”

Санхүүчийн гараас гарч буй бүтээгдэхүүн нь сэтгэлгээний бүтээгдэхүүн юм.

Бодит салбар дээр ажиллаж байгаа санхүүч хүн татварын байцаагчийг тоохгүй шүү.
Санхүүчид нэг загвараар сэтгээд эхлэвэл улс орны эдийн засаг нь мөхнө. Энэ нэг загварт
сэтгэлгээг халах гэдэг нь маш хэцүү.

Хямралаас улбаалан:

Бизнес – дамын наймаанаас

Төсөв улс төр- тэгшитгэх зэрэг муу сэтгэлгээ сууж болно.

Уул нь хямрал нь боломж, нэг сэтгэлгээг эвдэх боломж давхар олгодог.

Санхүүч хүн задалдаг, шинэчилдэг, оношилдог.

“ Мэдлэг зөвхөн хэрэглэгдсэн тохиолдолд л хүч болдог”.

Мэдлэгийг хүч болгох дамжлага гүүр нь сэтгэлгээ юм.

2. Санхүүчийн ѐс зүй бол бодит шинжтэй. / асуудал бодитой/. Ёс зүйн хэм хэмжээ нь
санхүүгийн бодит үүргүүд / харилцаа/, тухайн салбарын өмнөө тавьж байгаа зорилго
хоѐрын уулзвар дээрээс урган гарч ирдэг.

1. санхүүч хүн харилцаагаа судалж үүргээ ухамсарласан

2. санхүүч хүн зорилгоо тодорхой болгосон

Эдгээрээс ургасан ѐс зүйгээр үйл ажиллагаагаа явуулна.

“ Өнөөдөр хэрэгтэй мөнгийг маргааш гаргах хэрэггүй” санхүүчийн бүх инстерментүүд,


арга хэрэгслүүд бүгд мотивацийн хөшүүрэг байдаг.

1. Тухайн мэргэжлийг эзэмших төрөлхийн авьяас билэг


2. Төрөлх зан чанар дээр тулгуурласан хар ухаан
3. Эрдмийн ухаан. Энэ бол ном уншсан хүн биш. Харин зорилготой уншиж
түүнийгээ үр дүн болгох асуудал юм.
Санхүүч хүний хувьд: Зохион байгуулах, итгүүлэх, хууль зөрчихгүйгээр явуулах
заль ухаан. Санхүү бол өдөр болгон өөр шинэ байдаг. Ёс зүйн хэм хэмжээ
өөрөө бодит шинжтэй. Ер нь нэг заах ю/ багшийн хэлсэн санаа /
Сайн муу ямар нэгэн юмаа өөрийн дотоод дүрэмдээ зааж өгөх хэрэгтэй. Мөн
мотиваци шахалт хоѐроо мөн зааж өгсөн байх хэрэгтэй.

3.Санхүүч хүн эрүүл байх ѐстой. Залуус маш сайн эрүүл байх хэрэгтэй.

Жорж Сорос: миний залуу цагийн явдал ард үлдлээ. Санхүүгийн зах зээл сонин
байна. Санхүү бол бизнесийн судсаар гүйж буй цус юм. Энэ нь хэзээ ч /хором ч/
зогсох ѐсгүй.

4. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн, үүсгэн байгуулагчдын хөрөнгийг


арвижуулах чадвартай, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой байх ѐстой. Ажиллаж буй газартаа
сэтгэлээ өг. Сайн бизнес хүн бол бүтээж дээшлүүлэх, хамт олны уур амьсгал дээшлүүлэх
хүнийг л хайж явдагт оршино.

5. Хүнтэй ажиллаж, харилцах чадвар

Ярьсан л бол хийнэ. Лоозон биш.

6. Ам ажлын нэгдэл

Санхүүч хүн нэг удаа тооцоололгүй худлаа хэлбэл тэгээд л дуусна. Санхүүч хүн тооцон
бодогч байх ѐстой. Тооцоогүй яриа гаргаж болохгүй. Болж бүтэхгүй юмаа болохгүй гэж
айхгүй хэлэх хэрэгтэй.

7. Хяналт шалгалт хийх ѐс зүйн хэм хэмжээ

Энэ нь маш хэцүү. Хяналт шалгалтын хамгийн сайн арга бол материалыг нь аваад
хянаж шалгах асуудал юм. Биеэр очиж хянахад ярилцлага хийнэ. Ярилцлага бол
шалгарсан арга.

Хүн болгон адилгүй. Байгууллага удирдах үйл ажиллагаа чинь одоо анги удирдахаас
эхэлнэ. Гурван ухаан зэрэгцэн – дээрх гурав “санхүүгийн зөв зохион байгуулалт хийж,
санхүүгийн цэвэр үнэн мэдээлэл хийх чадвартай байх” энэ бол мундаг ухаан юм. Компани
дээр оновчтой зөв мэдээлэл, мэдээллийн санг байгуулж, зөв онош тавих чадвартай.

Энэ бүхэн дээр тулгуурлан төсөл хийх чадвартай байх.

Ямар ч хөрөнгө оруулалтын үе шат - 1. Зураг төсөл , боловсруулах

2. Нэвтрүүлэх үе шат
3. Үр дүнг амсах үе шат

4. Дараачийн (уналтын) юмаа боловсруулна

[Цаг үетэй нийцсэн мэргэжилтэн байх хэрэгтэй]

- Аж Ахуйн үйл ажиллагааг бүхэлд нь харж үйл ажиллагааг төлөвлөх

- Команийг бүхэлд нь хаана ч төлөөлөх чадвартай

- Бүтээмжийг нэмэгдүүлж, оновчтой арга хэрэгслийг сонгож тодорхойлох

"2 боть илтгэл бичиxийн оронд муу сайн хийсэн зураг дээр" A.Hitler (тодорхой санал байх
хэрэгтэй)

< Ээ Дээ нэгж үзэх юм тун бага үлдлээ. Сурч л чадвал ажлын байр олдоно. Дүр эсгэж дүн
авах гэсэн нөхөр байж болохгүй.> Ийм амьтан байж болохгүй. Энэ ѐс зүй биш шүү.>

"Хүнд маш олон сайхан чанар бий.Түүн дотроос санаачлагч байх нь ээдээ гоѐ чанар
шүү."Ц.Аюурзана

“Амьдралыг төлөвлөж сурах хэрэгтэй- Таньд байна уу?”

“Хүнийг насаар нь дагах зүйл бол ажил яаж хийж байсан түүх шүүдээ.”

“Хүний ажил хэргийн чадвар солиод байх биш дэвшээд байх юм.”

Үндсэн цалин, нэмэгдэл цалин, урамшуулал 3-н мотиваци.

Хүч чадлаа гаргаж биеэ дайчлан ажил хийвэл хэн ч ямар ч нөхцөлд хүрэх нь зах зээлийн
боломжийн давуу тал юм.

Мэдээлэл худлаа бол менежмент хэзээ ч зөв болохгүй. Тодорхой зорилго, чиглэл, бодол санаатай
байх хэрэгтэй. Асуудалд хандах шинэ хандлага чинь өөрөө шинэ санаачлага шүү.

Ёс зүй

Ямар үүрэг Ямар зорилго

Санхүүч бол буурьтай мэргэжил шүү.

Сүрхий баланс. “1995-2005” оны дундажийг 2007-2008 онд жишсэн байна.

Актив/миллиард төгрөг/ 2007 2008 Пассив 2007 2008


Нийт хөрөнгө 16,4 23,0 Өр төлбөр 9 14,4
Эргэлтийн хөрөнгө 8,0 11,3 Дансны өглөг 0,424 1,6
Бараа материал 3,0 90,0 Цалингийн өглөг 0 0
Бэлэн мөнгө 0,091 0,029 Татварын өглөг 0,091 0,012
Эргэлтийн бус хөрөнгө ЭМД-ын өглөг 0 0,0024
Биет хөрөнгө 7,8 11,2 БХӨТ 0
Барилга байгууламж 9,5 13,2 Бусад өглөг 5,0 12,0
Тоног төхөөрөмж Const УХӨТ 0 0
Тавилга эд хогшил Const Гүйлгээнд байгаа ЭХ 3,36 3,36
Хуримтлагдсан элэгдэл 1,8 2,3

Цэвэр борлуулалтын орлого = А

Нийт борлуулалт = А

Эдгээрийн хооронд зөрүү байхгүй.

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 36.1 44.1

Цалин хөлс шагнал 1.1 1.6

НДШ const const

Нийгмийн шинжтэй хандив

Үйл ажиллагааны ашиг 3.5 2.2

Санхүүгийн зах зээл дээрх орлого бүртгэгдээгүй

Үйл ажиллагааны бус зардал 0.3336 0.486

Татварын өмнөх ашиг 3.6 1.9

Татварын зардал 0.486 0.257

Зах зээл гадаад дотоод эргэлт байна

Худалдаа аж үйлдвэрийн танхим сайн гэж үнэлдэг. Менежментийн уламжлалтай. Баланс


унших 21-р зууны хандлага :

1дэх шат: 1. Санхүүгийн тогтвортой байдал

2. Нийгмийн хариуцлагатай компани мөн үү?

3. Иноваци хэрэгжүүлэх нөөц

2дахь шат: Би энэ компаний санхүүч бол ямар хэрэгсэл нэмж ашиглаж болох вэ?

Лекц 5. Төрийн санхүүчийн ёс зүй 2010.03.15


Төрийн санхүүчийн салбарт ажиллагчдын ѐс зүй өөрчлөгдөж байна. Төрийн санхүүч бол
шударга байх мөртлөө шуурхай байх ѐстой. Санхүү бол нарийн бөгөөд буурьтай мэргэжил
юм. Төрийн санхүү бол бодит харилцаа юм. Ер нь төрийн хүнд сүртлын дийлэнхийг
санхүүгийн хүнд суртал эзэлдэг.

"Цагтаа эргэлтэнд ороогүй мөнгө бол мөнгө биш". Улсын төсөв зохиоход бүх аж ахуй
нэгжээс хамаардаг. Энд бүх аж ахуй нэгжийг хянах үүрэг давхар олдоно гэсэн үг юм.
Төрийн санхүүч бол санхүүгийн системийг хянаж буй гол хүчин болж байна. Төрд
менежмент алга. Төр төр биш боллоо.

Удирдлагын онолд "Эрхийн шилжүүлэлт" жигд хуваарилах хэрэв энэ байхгүй бол энд
удирдлага санхүүгийн аль аль нь байхгүй байна. Одоо төсвийн байгууллага ч бай хувийн
хэвшил ч тэр санхүүгийн албыг жинхэнэ болгох хэрэгтэй. Хүнд суртал бол зах зээлийн
үндсэн удирдлагын эсрэг явдаг шүү. Ямар үр дүн гарахын тулд ямар зүйл үрэх вэ? энэ бол
асуудал шүү. Төрийн санхүүчид гэрээ яаж хийх вэ энэ талаар судлах хэрэгтэй. Татвар
гэдэг бол татварын үйлчилгээ үзүүлснийхээ төөлөө авдаг зүйл. "Төрийн санхүүч худалч
бол төр худалч".

Төрийн бодлогыг хамгийн хүчтэй хэрэгсэл болох мөнгөөр дамжуулан айл өрх хүн бүрт
хүргэх

Санхүүч хүнд мэндлэхэд учир бий . Хүнтэй харилцах чадвар хэрэгтэй.

“ Дуудсан хүнтэйгээ түрүүлж мэндлэх


Дуудаагүй хүнтэй дараа нь мэндэл” Даже энэ удирдлагын ухаан шүү.
Мэргэжилтэн хүн албан ѐсны харьцах хэрэгтэй. Зэрэг зиндаагаа мэддэг мэдэрдэг байх ѐстой.
“Зах зээлийн харилцааны хууль бол өөрийгөө санхүүжүүлэх юм.”
Төсөв батлах гэдэг чинь том асуудал. Өөрөөр хэлбэл санхүүгийн жил календарийн жил 2-ийг
зөрүүлэх шаардлагатай. Хүрсэн түвшингөөсөө төлөвлөх нь мухардсан арга.
Төсвийн бүрдүүлбэр мэдээлэл худлаа. Ингэхээр төсөв худлаа байна. Буух эзэнтэй буцах хаягтай
байх нь төсвийг жинхэнэ бодит харилцаа болгоно шүү.
Төрийн сайдууд эрх эдлэх дуртай хариуцлага үүрэх дургүй болж байгаа нь энэ нь төрийн
санхүүгийн ѐс зүйг харуулж байна.
1. Улсын төсөв бол бүтэцлэгдсэн, тэнцэл бүхий (бие даах) эрдэс баялагийн үнийн чиг
хандлагад суурилсан ашигтай баланс байна. Ц. Аюурзана.

“Манай хямрал бол төсвийн менежмэнтээс болсон”

2. Төсвийн жил жилийн зарлагын өсөлтөд ДНБ- ын бодит өсөлттэй уясан хязгаарлалт тогтоох

"Сайн санхүүчийн авьяас бол зарж буй мөнгөө ямар нэгэн үр дүнтэй уялдуулдаг байх
явдал юм". Энэ нь үнэхээр их авъяас шүү.

3. Төсвийн төлөвлөлтүүд улсын өрийн дарамтын зайлшгүй байдлыг харгалзах

4. Бүс бүсэд багтсан аймаг хотууд санхүүгийн хувьд биеэ даасан байх

Энэ 4- ийг төсвийн тогтвортой байдал руу тусгасан нь зөв юм.


"Хүний ажлыг буруу үнэлэх шиг аюултай юм менежментэд байхгүй".

Төрийн албаны шинэчлэлт:

1. Төрийн албаны бүтэц, зохион байгуулалт

2. Төрийн санхүүчийн шинжилгээ

3. Хүний нөөцийн шинжилгээ

Хүмүүсийн асуудалд хандах "Мind set" өөрчлөгдөж байна. Төрийн санхүүгийн удирдлага,
төсвийн сахилга гэдэг юмыг хатуу барьж сур!

Хуваарилалт Төсвийн үүрэг

Хуваарилалтанд жижиг юм байдаггүй, юм болгонд анхаарал хандуул.

"Санхүүч хүн гэдгийг ном уншсан хүн гэж ойлгож болохгүй"

«Үр ашгийн тооцоо» Үр ашгийг хэн хэмжих вэ?

Туршлага хуримтлуулах Ээ дээ сонин

Ер нь монголд нутагших зүйлийн тухай ярих хэрэгтэй.

3-н агуулга гарга. (Уран сайхан, товч)

1. Сонголт
2. Чи одоогийн түвшинд юу хийж чадах вэ?
3. Ирээдүйн зорилго (Энэ мэргэжлээрээ амьдрах )

Мэдэл мэдлэг.

Лекц 6. Банкны мэргэжлийн ёс зүй 2010.03.22

1) Банк өөрөө мөнгөгүй шүү.


Түр зуур сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг олж илрүүлж тэр хугацаандаа мөнгөн
хөрөнгө хэрэгцээтэй газарлуу хөрөнгө оруулалт хийнэ. "Ер нь баруунд бол банкны зээл
гэхээр шууд богино хугацаат хөрөнгө оруулалт гэж ойлгоцгоож байна." "Банкинд ажилладаг
хүн сул чөлөөтэй мөнгийг мэдэрдэг хүн шүү."

Мөнгөний бодлоготой байя гэвэл:

1) Бодлоготой байх
2) Зөв зүйтэй хянадаг, түүгээр барахгүй more… => мэдэрдэг.
Хяналт шалгалт 2 өөр өөр шүү. Мэдрэх нь маш чухал мэдрэмж маш чухал чадвар юм.
Банк хэрэглэгчдээ ялгаварлахгүй гэхдээ хэр сайн хөрөнгө оруулагч вэ? Гэдгээр нь
рейтинг тогтоож болно шүү.

“ Ер нь банкны системд ажиллагч хүн бол судлаач байх ѐстой. Ерөөсөө танин мэдэгч байх
ѐстой.”

Ингэхдээ :

1. Хөрөнгийн эргэц нь ямар байна


2. Зээлдэх чадвар нь ямар байна гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй.

Харилцаа зохицуулж байгаагаа хэзээ ч бүү март

Банкны салбар бол маш олон үйл ажиллагааны нэгдэл юм. Банкинд байгаа хүн

1. Санаачлагч байж жигд ажиллах хэрэгтэй

Судлаач төдийгүй томоохон шийдвэр гаргах хүн. Шийдвэр гаргахдаа алдаа гаргаж
болохгүй. Мөнгөний эргэх салбар хооронд биш салбарын дотор янз бүр болоод
байна шүү дээ.

Харилцан хамтарч санхүүжилт хийгээд нэг л үр дүнд хүрэх хамтрагч шүү дээ.
Иймээс харилцагч түүний эрсдэл бол банкны эрсдэл юм. Өөрөөр хэлбэл банкны
харилцагч бол банкыг хөгжүүлэгч чухал ажилтан нь юм. Олон улсад бол
харилцагчаа төлөөлөх батлан даах зэрэг ѐстой л санхүүчийн цогч үйлчилгээ болно.
Ямар ажил хийх гээд байгаа тэрэндээ яаж хандах ѐстой.

Банкны ажлыг яаж хийх вэ?

Мөнгөний бодлого үүний цаана эдийн засгийн өсөлтийн чанар чухал шүү. Дэлхийн эдийн засгийн
төв Азид ирж байна. Дэлхий дээрх хамгийн үнэтэй хүн бол санхүүч болж байна.”Харилцагчийн
хамтран ажиллагч, харилцан туслагч , хөрөнгө оруулагч хамгийн ойр дотны итгэмжлэгдсэн зөвлөх
юм.” Зорилго үйл ажиллагаа нь нэгдмэл. Энэ нь ерөөсөө л хамтран ажиллагч бай гэсэн утга шүү
дээ.

Харилцагч бол мэргэжлийн, энгийн, худлаа ѐсорхсон биш байх хэрэгтэй байна. Ерөөсөө л сайн
мэргэжлийн түвшинд л тухайн харилцагчидтай сэтгэлээсээ ойлголцох явдал юм шүү дээ.

Лекц 7 . Санхүүгийн хөрөнгө оруулалтын зах зээлийн мэргэжилтний ёс зүй


2010. 03.29
“Ээдээ хүү минь сурч дуусаагүй байж хоцрогдов доо “. Санхүү бол ѐс зүйтэй харилцаа юм.
Санхүүгийн бүх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй харин ѐс зүйгээр энэ бүх харилцааг
зохицуулах боломжтой юм. Санхүүгийн зах зээлийг засгийн газар хэзээ ч төлөвшүүлдэггүй.

Бизнесийн орчин бол өөр зүйл. Үүнийг албан тасалгаанаас төлөвшүүлэх боломжгүй. Энд
санхүүгийн хөрөнгийн зах зээл дээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд л ажиллана. Хувьцаат
компанийн засаглалыг бий болгоно гэдэг нь ил тод байдлыг эрхэмлэж ѐс зүйтэй харилцааг бүрэн
төлөвшүүлсний дараа бий болно шүү. Энэ ул суурин дээр л үүсч бий болдог мундаг том зах зээл
шүү. Хөрөнгө оруулалтын зах зээл дээр таньд хөрөнгө оруулсан тэр хүмүүс бол таньд итгэл
хүлээлгээд таныг гээд зориод ирсэн таны хувьд үр хүүхэд чинь юмаа. Өөрөөр хэлбэл нарийн
мэргэшсэн зах зээл дээрх нарийн мэргэжилтний харилцаа учраас л тэр юм. Энэ хөрөнгийн захыг
зөв мэдэрч, зөв ойлгуулж зөв зохицуулна гэдэг нь мэргэжилтнүүдийн хийх ажил. Хөрөнгийн зах
зээл дээр ѐс зүйгүй бол ерөөсөө л дамын наймаа болон хувирдаг зах зээл юм. Хувьцаа , IPO, бонд,
option- доо учир нь байгаа бишээ. Харин түүнийг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгоход л учир нь
байгаа юм.

Бидний мэргэжил бол тухайн салбарт оролцогч бүрийн ашиг сонирхлыг дээд түвшинд л
байлгах мэргэжил юм. Эндээс л хөрөнгийн зах зээл ажилладаг. Санхүүгийн онцлог тал
харагдаж байна. Өөрөөр хэлбэл харилцааг бүрэн зохицуулагч байх мэргэжилтэн. Энэ
утгаараа та бол зөвлөх юм. (Зах зээлийн зөвлөх)

Аа яа яа аугаа өгүүлбэр шүү үнэхээр лут юмаа. Лут лут

Ээ энэ нэр томъѐо чинь өөр, өөрөөр хэлбэл олон янзын хувирах өнцгөөс нь харах нь их
чухал байна. Хөрөнгийн зах зээл бол ерөөсөө л активын эргэцийн зах зээл . Ерөөсөө л
активын эргэцийн зах зээл шүү дээ. Бид нар бол хөрөнгийг эргүүлдэг мэргэжилтнүүд
энэхүү эргүүлэлтэнд бол жор байхгүй.

Мөнгө чөлөөтэй урсан гарах


Чөлөөтэй урсан орж ирэх

Хөрөнгө оруулалтын салбарт амжилт олохгүй л бол өөр ямар нэгэн реформ яриад
хэрэггүй. Хөрөнгө оруулагч субьект нь ажиллах боломжтой. Энэ салбарын санхүүч бол
зөвлөгөө өгдөг зах зээл . Энэ утгаараа мэдээллийн зах зээл
1) Зах зээл дээрх сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлэх
2) Тодорхой утгаар тодорхой хугацаа

Хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх асуудал

Хөрөнгө оруулалтын зах зээл дээр нэг хувилбар бол өөрийг тань дүүжлэх олс шүү. Мөн
зөвлөх зөвшилцөх, тэнцвэр хангах зэрэг өвөрмөц онцлогтой бөгөөд хамгийн гол нь ашиг
сонирхлын нэгдлийг хангах коммуникаци юм.

“Бизнесийн үгээгүй абсалют муу орчин гэж хэзээ ч байдаггүй.” Ц. Аюурзана


Ерөөсөө л энэ бүгдийн цаана мэргэжилтэн байх, хүн байх л хэрэгтэй. Хүний төлөө
мэргэжилтэн шүү.

“ Хүн болоогүй жулдрай санхүүч болохгүй шүү” бүх шатанд санхүүийн хувьд бие даалгах
асуудал хамгийн чухал юм.

Бодит туслагч: шинжээч / аналист/ - зөв бүхнийг гаргагч. Хэн биднийг үнэлэх вэ? Эрсдэл,
өгөөж гэж чухам юу юм бэ?

- Үнэлэх
- Идэвхижүүлэх
- Мониторинг хийх

Угаасаа санхүү гэдэг бол тодорхой мотиваци дээр суурилж явдаг. Эндээс мотивацигүй
хөрөнгийн зах гэж байдаггүй. Ямар ч санхүүгийн хэрэгслийг ямар ч мотивацитай холбож
болно. Санхүүгийн зах зээл дээр жинхэнэ менежер болъѐ гэвэл чиний тэр инстермент чинь
тодорхой

1. Үндэстэн дамнасан томоохон корпорацийн санхүүгийн менежментийн асуудал


2. Ёс зүйг хашир ойлгох хэрэгтэй
3. Хууль ѐс зүй хоѐрыг сөргүүлж тавьж болохгүй
4. Санхүүчийг хэн үнэлэх вэ?
5. Санхүү бол бүгдийн баялаг

Шунахгүй байх- ээ дээ санхүүч мэргэжил дээр энэ шунал ална шүү. Санхүүч бол
шуналгүй хүний мэргэжил. Үр дүнгээ гарах зардалтай уях чадвар.

Ерөөсөө санхүүгийн шийдвэрүүд дандаа хугацааны хувьд хоцрогдолтой байна. Уул нь


шийдвэр нь араас нь биш угтаж гарах хэрэгтэй.

Лекц 8. Үргэлжлэл 2010.04.12


“Ёс зүй бол менежментийг авч явдаг. Мэргэжлээ эзэмшээгүй хүнтэй мэргэжлийн ѐс зүй
ярих боломжгүй.” Ц.Аюурзана

“Оюу толгой”, “Аейнхо Майнз”, “Материаллаг мэдээлэл дээр тулгуурласан мэдээлэл


гадагшлуулна”. Та хурал зөвлөгөөнийг яаж хийж санхүүчийн төлөвлөгөөгөө яаж
ойлгуулах вэ? Ямар хүрээнд хэнд ямар мэдээлэл өгөх вэ? Тун нарийн шүү. Зүгээр нэг зах
зухын мэдлэгтнийг санхүүч гэхгүй. Санхүү бол хамгийн фрагматик шүү учир нь санхүү
бодит харилцаа юм.

“Энэ их эрдмийн далайгаас та ямар хэмжээгээр хутгах тань өөрөөс чинь л хамаарна.”
Ц.Аюурзана

Ээ дээ юмаа л сайн унш.


Санхүүч хүн чинь Онолтой, онол практикаа сайхан холбодог, ѐс зүйтэй байх ѐстой.

Компаний санхүүчийн №1 үүрэг нь төлөвлөгөөг стратегиа компаний зорилгын хүрээнд


сайтар төлөвлөх.

Эйкен: “ стратеги бол тодорхой зорилгод хүрэхийн тулд боловсрогдсон урт хугацааны
төлөвлөгөө”. Ер нь компаний санхүүч бол стратегич юм.

“Хямрал гэдэг бол компанийн удирдлага болон тэдгээрийн ажилчдын өмнө нээгдэж буй
боломж юм”.

“Шинэ шийдвэр гаргахад өдөөж буй эргэлтийн агшин бол хямрал юм”

Манайхан энийг л мөхөл гээд байдаг энэ л “Mindset”-ийг өөрчилье.

“Компанийн стратегийг боловсруулахад санхүүч хүн өөрөө бэлтгэх хэрэгтэй.” Хар үгээр
бол бэлэн мэдээлэлд битгий шүт.

Хүн ер нь өөрийн (өөрөө) хийсэн мэдээлэлдээ л итгэ. Учир нь тэрийг та хийсэн учраас.
Том мэргэжлийг гутамшигтайгаар сурч болохгүй.

S- Тодорхой (Менежмент тодорхой)

M- Хэмжиж болохуйц (Тодорхой үзүүлэлтээр)

A-Хүрч болохуйц (Зөвшилцсөн байх)

R- Тодорхой үр дүнтэй

T- Тодорхой хугацаатай “ өөрийн гэсэн цаг үетэй”

Төлөвлөж байхдаа гүйцэтгэлээ төлөвлө. Ээ дээ дангинатал төлөвлөсөн байх ѐстой. Хэн эрх
захирах, хэн хариуцлага хүлээх юм. Санхүүч нь бодлого боловсруулах чадвартай мөн
гүйцэтгэх чадвартай байх. Гол нь стратегич шүү.

Зорилгыг гүйцэтгэлтэй уях гэдэг амаргүй шүү.

“Ээ дээ мэргэжилдээ хүүхдээрээ байж болохгүй шүү.” Ц. Аюурзана

Сайн онол бол сайн практик. Манайд бол гажуудсан практик байна. Үүнийг сурч
болохгүй. “Стратеги үр дүн 2-ыг холбогч гинж нь гүйцэтгэл юм.”

Манай санхүүд гүйцэтгэлийг хэн ч ярихгүй байна. Ерөөсөө л тэр гүйцэтгэгч нөхдүүдэд л
ойлгуулах хэрэгтэй. Мэдээллийг их зөв тооц.

Хурлын мөнгөн үнэ цэнэ= Хурлын хугацаа * Хурлын үр дүн* opportunity cost

Аливаа ажлын гүйцэтгэл гэдэг бол компанийн соѐлын асуудал. Соѐл гэдэг бол нэг бүхэл
юмны нэг шат юм.
Санхүүгийн төлөвлөгөөнд шүүмжлэл зайлшгүй.

“Шүүмжлэлийг хүлээж авдаг хүн ахидаг юм.”

“Шүүмжлэл бол хөгжлийн түлхүүр болохоос гэсгээл биш.” Ц. Аюурзана

Стратеги ярьж байгаа тохиолдолд тактик ярих нь зүй. Энэ бол ур чадварын асуудал.

You might also like