Welcome to Scribd, the world's digital library. Read, publish, and share books and documents. See more
Download
Standard view
Full view
of .
Save to My Library
Look up keyword
Like this
3Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
l-bp new

l-bp new

Ratings:

5.0

(1)
|Views: 1,061 |Likes:
Published by Tugsuu

More info:

Published by: Tugsuu on Oct 05, 2008
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOCX, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

05/09/2014

pdf

text

original

 
“Бизнес төлөвлөлт”хичээлийн лекцÁàòëàâ. Òýíõìèéí ýðõëýã÷ ................................... /Ìàãèñòð À.Ýíõöýëìýã/Ëåêö №1Бизнес төлөвлөгөөний тухай ойлголт1.Бизнес төлөвлөгөөний агуулга, ач холбогдол2.Бизнес төлөвлөгөө хийх шаардлага3.Бизнес төлөвлөгөөний зориулалт, хэрэглээ1.Бизнес төлөвлөгөөний агуулга, ач холбогдол
Хувь хүмүүс болон аж ахуй нэгж, жижиг бизнес эрхлэгчдээс эхлээд том байгууллага, үндэстэндамнасан компани, холдинг гээд бизнесийн бүхий л хэлбэрүүд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулахынтулд ирээдүйн тодорхойгүй нөхцөл байдлыг таамаглахыг оролдож байдаг.
Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?
Та бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийнбүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.Энэ хичээлийг бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал арван хоёр хэсэг болгон хуваасан тул табизнес төлөвлөгөөгөө энэхүү загварын дагуу хийж болно. Энэ болон дараачийн бүлэг болгонд бизнестөлөвлөгөөний тоймын загварыг сэдэв бүрээр нь авч үзсэн. Та эдгээрийг нэгтгэвэл ерөнхийтөлөвлөгөөнийхөө эхний загварыг гаргаж авах болно.Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхамюм. Энэ алхмыг алгасах нь маш их байдаг, харин бид танд энэ хичээлийн явцад загвар өгөх замаар энэалхмыг дөхөмтэй болгож байна.Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загваруудбүхий ном байдаг. Гэвч энэ хичээл нь бизнес төлөвлөгөө хийж эхлэхэд хэрэгтэй. Дараа нь та өөрийн ажахуйд хамгийн сайн тохирох бизнес төлөвлөгөө хийхээр шат ахиж болно.
Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэххэрэгтэй. Тиймээс та энэ хичээлийн явцад төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна. Бид
 
бүтээгдхүүн болон үйлчилгээний бизнесийн төлөвлөгөөний загвар, мөн MS Word рүү татан оруулж,өөрөө засаж өөрчилж болох, үзэхэд сайхан хоосон маягт энд оруулж танд дөхөмтэй болгосон.
 Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?
 
Сэтгэгдэл
 
Эзэкуайл Падилла
JugosTropicalesМексик хоол"Таны бизнесамжилттай байгаа үедболомжтой бол өмчхөрөнгө худалдан авахталаар бод."Хуулбар - htmlТаны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх заримшалтгааныг энд дурдав.
Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийгөөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буйбизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон ажахуй эрхлэгчид их цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээрөөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.
Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ
Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалагхязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүүсайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир ньтаны бизнесийн мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа,борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаашаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг.Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй.Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэнхүмүүс дандаа амжилт олдоггүй харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.
Бизнес төлөвлөгөөний загвар: Таны бизнесийн зорилго, зорилтод чухал бүх хүчин зүйлийн системтэйүнэлгээ
Та төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав:
Эрхэм зорилгын мэдэгдэл: Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.
Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөхтуршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийгэхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны
 
бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантайхолбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Товч намтар бэлдэх загвар таны номын сан,Kinko's, номын дэлгүүр, интернетэд "товч намтар" гэсэн хэсэгт байна.Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэхчадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургахчадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах (4-р хэсэгтөгүүлсэн) буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаартөлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.
Танай бизнесийн танилцуулга: Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөжбайгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.
Эдийн засгийн үнэлгээ: Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул.Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танайбизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэдбайдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.
Мөнгөн гүйлгээний тайлан: Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээгоруул (7-р хичээлд үзсэн
 
). Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаатухай дүгнэлтээ оруул.
Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.
Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэвэбсайтын гол хуудсан дээр "Нөөц" гэсэн хэсэг рүү ор.
Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам
Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл тандолон талаар тусална. Тиймээс
энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас!
Үүнийг хялбарчлахын тулдсайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийгцуглуул.3.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. "Юу, хаана, яагаад, яаж" гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслахтөдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.6.Бидний оруулсан төлөвлөгөөний загваруудыг үзэж, хоосон маягтыг MS Word document болгон татажав. Хичээлийн явцад үүнийг бөглө.
Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараах хүчин зүйлс орсон эсэхийгшалга
Эрүүл бизнесийн ойлголт.
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээзөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга болөөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийнтухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.
Зах зээлээ ойлгох.
Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдхүүн буюуүйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийнтөсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийггараараа хийгээд борлуулах гээд үз.
Эрүүл, өсөж буй, тогтвортой салбар.
Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийнзарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүйгэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийнхуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.)Амжилт олохын тулд хүн төрөлхтөний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олохшаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.
Чадварлаг менежмент.
Өөрийн дуртай, бахаддаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх,танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө.Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.
Чадварлаг санхүүгийн хяналт.
Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн

Activity (3)

You've already reviewed this. Edit your review.
1 thousand reads
1 hundred reads
ulziibuyan liked this

You're Reading a Free Preview

Download
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->