). Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаатухай дүгнэлтээ оруул.
•
Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.
•
Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэвэбсайтын гол хуудсан дээр "Нөөц" гэсэн хэсэг рүү ор.
Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам
Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл тандолон талаар тусална. Тиймээс
энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас!
Үүнийг хялбарчлахын тулдсайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийгцуглуул.3.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. "Юу, хаана, яагаад, яаж" гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслахтөдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.6.Бидний оруулсан төлөвлөгөөний загваруудыг үзэж, хоосон маягтыг MS Word document болгон татажав. Хичээлийн явцад үүнийг бөглө.
Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараах хүчин зүйлс орсон эсэхийгшалга
•
Эрүүл бизнесийн ойлголт.
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээзөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга болөөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийнтухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.
•
Зах зээлээ ойлгох.
Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдхүүн буюуүйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийнтөсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийггараараа хийгээд борлуулах гээд үз.
•
Эрүүл, өсөж буй, тогтвортой салбар.
Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийнзарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүйгэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийнхуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.)Амжилт олохын тулд хүн төрөлхтөний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олохшаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.
•
Чадварлаг менежмент.
Өөрийн дуртай, бахаддаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх,танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө.Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.
•
Чадварлаг санхүүгийн хяналт.
Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн