Welcome to Scribd. Sign in or start your free trial to enjoy unlimited e-books, audiobooks & documents.Find out more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
2Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Ratings:
(0)
|Views: 401|Likes:
Published by huralday

More info:

Published by: huralday on May 21, 2012
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as PDF, TXT or read online from Scribd
See more
See less

08/31/2015

pdf

text

original

 
 
Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаабодлыг тусгах,
 
Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий
 
болгоход зуучилдаг байгууллага юм.
ТУСГАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
 
Хамтын үнэт зүйл ба сайн засаглал
 
Хэлэлцүүлгийн агуулга
 
“Хамтын үнэт
 
зүйлс” гэдэг ойлголтыг Харвардын Их сургуулийн Майкл Портер, МаркКрамер боловсруулж, бизнесийн үйл ажиллагааны нийгэм дэх үнэлэмжийг эргэн харсан юм.“Үнэт
 
зүйлс”
-
ийг хувь нийлүүлэгчдийн ашгийн үүднээс явцуу үзэх хандлага байдаг. Харинөргөн утгаараа хувь нийлүүлэгч, нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь үнэт
 
зүйлс, үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой
 
ойлголт юм.“Хамтын үнэт
 
зүйлс”
-
ийн хүрээнд бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэйажлуудыг нэгтгэснээр бизнесийг ч, нийгмийг ч хөгжүүлнэ. Нийгэм, нитийн төлөөх ажилхувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгаа юм. Хамтын үнэ цэнийгцогцоор нь авч үзсэнээр бизнес эрхлэгч, иргэний нийгэм болон орон нутгийн төлөөллийнхооронд нарийн уялдаа холбоо бий болно.“Хамтын үнэт
 
зүйлс”
-
ийн үүднээс эдийн засаг, нийгмийн үнэлэмжийг зааглан авч үзэх ньутгагүй юм. Амьдрал дээр хамтын үнэ цэнийг бий болгож байгаа жишээнүүд байна.Тухайлбал, нийгмийн хөгжүүлэх үүднээс бизнес, хөрөнгө оруулагчдыг төр, засаг идэвхитэйдэмждэг. Энэ бол нийгмийн ач тусын төлөө капитализм хэрхэн ажиллаж болохыг харуулсанбодит жишээ. Иймд баялгийг мөлжигч, магадгүй цөлмөн сүйтгэгч гэж бизнесийг үзэхийноронд төр, нийгэм, орон нутаг, арилжааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа,түншлэлийг бүтээгч гэж үзэх хэрэгтэй юм. Бизнесийн эцсийн зорилго бол хувь нийлүүлэгчболон нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь сайн сайхны төлөө явах ѐстой.Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах нь үр ашиггүй зардал гэж үздэгуламжлалт бизнес ойлголтыг эвдэж байгаа юм. Компанийн нийгмийн хариуцлага (CSR)
 
ньзардал өртөгтэй нэг үйл ажиллагаа төдий байхад “хамтын үнэт
 
зүйлс”
 
гэдэг нь хувьнийлүүлэгчдэд компанийн үнэ цэнийг дараах байдлаар нэмэгдүүлдэг гэж үздэг.
 
Тухайлбал:
-
 
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг нийгмийн ач тус талаас хардаг
,
-
 
Нэмүү өртгийг шингээх дамжлаг бүрт бүтээмжийг нэмэгдүүлдэг
,
-
 
Бизнес эрхлэгчид бөөгнөрч /кластер/ ажиллах нь бүтээмж, инноваци, өрсөлдөх чадвартэерэг нөлөөлдөг
,
“Хамтын үнэт
 
зүйлс”
-
ийг бизнес эрхлэгчид дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаасинноваци, бизнесийн тогтвортой орчин, “тоглоомын дүрмийн” шудрага байдлыг дэмжиххэрээр компаниуд
 
ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны, нийгмийн хөрөнгөоруулалтыг хийдэг. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд орон нутгийн жижиг
 
 
Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаабодлыг тусгах,
 
Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий
 
болгоход зуучилдаг байгууллага юм.
бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудын, орон нутгийн иргэдийн хоорондхолбон зуучлах үүрэгтэй оролцох ѐстой.“Хамтын үнэт
 
зүйлс” бол нийгмийн жинхэнэ түншлэл юм. Үнэндээ, нийгмийн сайн сайхан,хөгжил дэвшлийг хэн авчрах нь энгийн иргэдэд тийм
 
ч чухал биш. Хамгийн гол нь, нийгмийнхарилцаа үр дүнгээ өгөх ѐстой. Хамгийн бага зардлаар хамгийн нөлөөтэй үр дүн авчрах тиймхоршил, хамтын ажиллагаа л нийгэмд ач холбогдолтой.Хэлэлцүүлгийн гол зорилго бол дээрх түншлэлийг бий болгоход оршино. Энэ нь онолынхувьд ойлгомжтой хэдий ч,
 
амьдрал дээр хэрэгжих нь ховор. “
 Хамтын үнэ цэнийг
” хэрхэннийгэмд төлөвшүүлэх вэ? Нийгэм, бизнесийн жинхэнэ түншлэлд ямар угтвар нөхцөлшаардлагатай вэ? Бизнес, нийгмийн аль алинд нь ашигтайгаар хөрөнгө
 
оруулалтыг яаж хийх
 
вэ?
 
зэрэг асуултад хариулт өгөхийг бид зорино. Түүнчлэн тус хуралдаанаар бизнесийн үйлажиллагааг өргөжүүлэхийн хамт нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэншийдэх боломжтойг практик жишээн дээр авч үзнэ.
Хэлэлцүүлгийн тэмдэглэл
 
Үнэт
 
зүйл бол товчоор хүний эрхэмлэдэг зүйлүүд юм. Үнэт зүйл бий болгох арга ньзасаглал юм. Засаглал нь талуудын оролцоо, хамтын ажиллагаа юм. Орчин үеийн нийгэмдхамтын үнэт зүйл бий болгож хэрэгжүүлэх явдал нь түгээмэл болсон. Ингэснээркомпанийн
 
нийгмийн хариуцлага, засаглалын ойлголт шинэ үнэт зүйлийг бий болгосон.
 
 
Компанийн
 
нийгмийн хариуцлага нь нэг талаас нийгмээс ашиг олж буй үйл ажиллагааучир буцаагаад нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм.
 
Төрийн байгууллагууд компанийн засаглалын тухай ярьдаг хэрнээ бусад байгууллагуудынзасаглалыг ярьдаггүй. Тиймээс хаа сайгүй сайн засаглалыг бүрдүүлэх хэрэгтэй.
 
Компаниуд өөрсдөө бизнес болон нийгмийн харилцааг ойртуулахад манлайлах үүрэгтэй.Хамтын үнэт зүйл
 
бий болгох нь шинэ үеийн эдийн засгийн хөгжлийн гарц болно.
 
Монголын эдийн засгийн хөгжил дэвшил нь компанид ч ашигтай, нийгэмд ч өгөөжтэйхамтын үнэт зүйл харилцан бэхжүүлэхэд оршино.
 
Хууль буюу тоглоомын дүрэм нь маш чухал асуудал юм. Тиймээс хуулийг боловсруулахадхуулиудад шалгуур бий болгох шаардлагатай. Засаглалын гол асуудал бол нийтийноролцоо, хяналт бий болгох явдал юм.
 
Хууль дүрэм, журмын хариуцлагыг маш сайн тодорхойлсон байх хэрэгтэй юм.
 
 
Төрийн нийгмийн хариуцлага бол татвар төлөгчдийн төлсөн татварыг ил тодхариуцлагатай зарцуулах, тайлагнах явдал юм. Төрийн засаглалын гол асуудлын нэг болсонирхлын зөрчилгүй байх явдал юм.
 
 
Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаабодлыг тусгах,
 
Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий
 
болгоход зуучилдаг байгууллага юм.
 
Сонирхлын зөрчил бол ухаалаг бус хязгаарлалтаас бий болно. Тэгэхээр одоо ухаалагхязгаарыг бий болгож чадах хүмүүсийг бий болгох нь бидний гол зорилго юм.
 
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ
-
ийн хараат бус гишүүн нь нийтгишүүдийн 1/3 байх ѐстой. Энэ гишүүдийг хэн сонгох вэ гэдэг нь өөрөө сонирхлынзөрчилтэй асуудал юм. Компанийн
 
засаглалыг сайжруулах хөтөлбөрийн дагуукомпаниудын зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлөөр дээрх гишүүдийг сонгох нь илүү дээрбайх.
 
 
Компанийн хувьд төрөөс хүсэх зүйл бол бүгдэд нь адилхан нөхцөл боломж олгохыг лхүсэх хэрэгтэй. Хамтын баялгийг хамтдаа бүтээхэд төр засаг адилхан хууль, адил боломж,адил эрх өгөхийг бодлого болгох хэрэгтэй.
 
Майкл Портер бол өрсөлдөх давуу талын загалмайлсан эцэг. Портерийн гол санаа болкомпанийн хамгийн сайн стратеги нь эдийн засгийн боломжийн талаар өрсөлдөх биш,тухайн бялууг томруулах нь чухал. Энэ нь тухайн компанийн хамтын үнэлэмжийг бийболгох гэсэн үг
 
юм гэж үзсэн байдаг.
 
Аливаа үнэт зүйлс бол ухаалаг хязгаартай байх ѐстой. Энэ бүгдийг төлөвшүүлэхийн тулдолон зүйлийг хийх хэрэгтэй. Жнь: бизнесийн байгууллагын хувьд хамтын үнэт зүйлс,хамтын юмс нь юу байх вэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Засгийн газрын хувьдгүйцэтгэх засаглалынхаа хяналтыг сайн болгох хэрэгтэй. Мөн авлигыг хягаарлах хэрэгтэй.
 
Сүүлийн үед Монголын компаниуд боловсролоор шалгуур тогтоож байна. Гэтэл хамгийнгол асуудал бол зөв хандлага, үнэт зүйл юм. Боловсролтой боловч зөв хандлагагүй хүннийгэм болоод байгууллагад илүү хор хохирол учруулдаг.
 
 
Рио тинто
,
Оюу Толгой зэрэг компаниуд тогтвортой байдлыг бий болгохыг зорьдог бөгөөдөөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулж үнэлэмжийг бий болгож байна. Жишээ нь
:
Бэлтгэннийлүүлэлтэнд Монгол компаниудыг дэмжиж ажилладаг. Энэ нь цаашлаад дотоодынкомпаниудыг хөгжүүлэх болно. Мөн Оюу Толгой компани үндэсний хэмжээний хүнийнөөцийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, энэ нь зөвхөн ажилчдын ур чадварт төдийгүйбусад компаниудад эерэгээр нөлөөлж байна.
 
 
Санхүүгийн хямралын дараа баялгийн хүртээмжийн талаарх ойлголт өөрчлөгдөж эдийнзасгийн боломжийн төлөө хоорондоо өрсөлдөх биш, хүртээмжийн хүрэлцээг ихэсгэхталаар илүүд авч үзэх
 
болсон.
 
 
Аливаа улсын тусгаар байдал бол хил хязгаар хууль, үнэт зүйл гэж
 
ойлгодог. Хамтын үнэтзүйл бол боломжит хүсэл мөрөөдлийн хязгаар юм. Бүтээж буй зүйл нь нийгмийн тусынтулд бий болсон зүйл юм. Аливаа үнэт зүйл нь ухаалаг хязгаартай байх ѐстой юм.
 

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->