Хэвлэлийн мэдэгдэл: 11 сарын 12, 2011

GEW 2012
Монгол улсад шинээр бизнес санаачилагч болон эрхэлж буй бизнесээ сайжруулах, хөгжүүлэх
хүссэлтэй иргэдэд оюуны дэмжлэг үзүүлж, инновациар тэргүүлэгч эдийн засгийг босгох ур
чадвар, алсын хараатай шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг бизнесийн давалгаанд уриалах
зорилготой “Global Entrepreneurship Week – Mongolia 2012” долоо хоногийн аян 11 сарын 12-18ны хооронд Монголд 2 дах удаа өрнөх гэж байна.
Энэхүү дэлхий нийтийг хамарсан долоо хоног нь олон мянган үйл ажиллагаануудаар
дамжуулан шинэ үеийн бизнес санаачилагчидыг бизнесийн оргилд хүрэх хүсэл тэмүүлэлд
хөтөлж, илүү ихийг бүтээж санаачилахад туслалцаа дэмжлэг үзүүлж, уриалдаг өндөр үр нөлөө
бүхий олон нийтийн аян юм.
Монгол улсад бизнесийн орчин сайжирч, шинэ төрлийн бизнесүүд төрөн гарч ирж байгаа хэдий
ч залуу үеийн бизнес эрхлэгчид, тэр дундаа технологи, инновацид суурилсан бизнес эрхлэхэд
мэдлэгийн, менежментийн болоод санхүүгийн таатай нөхцөл хараахан бүрдэж амжаагүйгээс
үүдэн амжилтанд хүрэх зам нь тэр болгон гэрэлтэй байдаггүй.
Шинэ Эхлэх Цэг ТББ-н санаачилгаар зохион байгууллагдаж байгаа энэхүү аянд Монголын олон
зуун авьяаслаг, ур чадвартай бизнес эрхлэгч, санаачилагч залуус нэгдэж эхлээд байгаа бөгөөд
мэдлэг чадвараа хөдөлмөрийн зах зээл дээр сориод зогсохгүй өөрсдийн бизнесийн санаагаар
дамжуулан нийгмийн асуудлуудад бодит, үр дүнтэй шийдлийг санал болгохыг эрмэлзэж байна.
Долоо хоног үргэлжлэх энэхүү аянд бизнес санаа тээн яваа иргэдэд үнэгүй сургалт, зөвлөгөө
өгөх, мөн санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай холбож өгөх замаар ирээдүйн
бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготойгоор дараах арга хэмжүүдийг зохион
байгуулах юм.
1. Олон нийтийн уриалга гаргах хэвлэл мэдээллийн өдөр
2. “Бизнес сэтгэлгээнд суралцахуй” – хүүхэд залуучуудын лекц
3. Залуу бизнес эрхлэгчдийн чөлөөт уулзалт
4. Startup Weekend Mongolia VII
5. SWNEXT
6. Toastmasters Meetup

ТӨГСӨВ

Global Entrepreneurship Weekend–н тухай
Жил болгоны 11 сард болдог Global Entrepreneurship Week нь дэлхий даяар өрнөх олон мянган үйл
ажиллагаануудаараа дамжуулан шинэ үеийн бизнес санаачилагчид болон бизнес эрхлэгчдийг бизнесийн
оргилд хүрэх хүсэл тэмүүлэлд хөтөлж, илүү ихийг бүтээж санаачилахад туслалцаа дэмжлэг үзүүлж,
уриалдаг олон нийтийн аян юм. GEW-г анх Kauffman Foundation-н гүйцэтгэх захирал Carl Schramm болон
Англи улсын Ерөнхий Сайд асан Gordon Brown нар 2007 онд санаачилсан бөгөөд тэр цагаас хойш 100
гаруй орнуудад энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах болсон байна.Энэхүү долоо хоногийн
хүрээнд өнгөрсөн жилд л гэхэд ойролцоогоор 7 сая хүн нийт 38,000 үйл ажиллагаанд оролцож, бизнесийн
орчинг шинэчлэх, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, бизнесийн инновацийг дэмжих гм. олон төрлийн санал
санаачилга, сэдвийн доор цугларчээ. Kauffman Foundation-ы дэмжлэгээр дэлхий даяар өрнөдөг энэхүү
долоо хоногийн аяныг энэ жил 105 орны зохион байгуулагч болон хамтрагч байгууллагууд өөрсдийн улс
оронд өрнүүлэхээр зэхэж байгаагийн дунд Монгол улс анх удаагаа оролцох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Oko 99996824 утсаар,oko@swmongolia.org имэйлээр холбогдон авна
уу.
Ерөнхий ивээн тэтгэгчээр
Мөнгөн спонсор
Startupr
Хамтран ажиллагч байгууллагууд
Watkins & Jonon
Startup Weekend
Мэдээллийн хамтрагчид

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг
хүсвэл:
www.gewmongolia.com
www.swmongolia.org
http://mongolia.startupweekend.org

http://mn.unleashingideas.org

Sign up to vote on this title
UsefulNot useful