СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

СОЁЛ ИРГЭНШЛИЙН СУРГУУЛЬ

МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

БИЕ ДААЛТЫН АЖИЛ БИЧИХ
ҮЛГЭЧИЛСЭН ЗААВАР

УЛААНБААТАР ХОТ
2012 ОН

Менежментийн тэнхимийн 2012
оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн
хурлаар хэлэлцэв.

ОЮУТАН БИЕ ДААЛТЫН АЖИЛ БИЧИХ УДИРДАМЖ
1. Үндсэн шаардлага:

Бие даалтыг A4 (210x297 мм) хэмжээний цаасны нэг тал дээр үзэмжтэй хэвлэсэн
байх.

Бие даалт нь 10- 15 хуудастай байх ба нүүр нь хуудасны тоонд хамаарахгүй.

Цаасны захаас авах хэмжээ нь дээд, доод талаас 25 мм, баруун гар талаас 20 мм,
зүүн гар талаас 35 мм хэмжээтэй байна.

Үсгийн фонд нь Unicode Standard (Times New Roman), үсгийн хэмжээ 12 pt, мөр
хоорондын зай 1.15 sp байна.

Нүүр, хуудас дээр нэмэлт чимэглэл, хүрээ, зураг оруулахгүй.

2. Бие даалтын бүтэц: Бие даалт нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:

Нүүр: Батлагдсан загвараар хийнэ (Хавсралт 1).
Үндсэн бичвэр: Тухайн сэдвийн хүрээнд уг асуудлын талаарх суурь ухагдахуун,
онолын үндэслэл, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага болон судлагдсан
байдлыг тоо, баримтаар илэрхийлэн харьцуулан судлах ба энэ талаар судалгаа
хийсэн эрдэмтдийн судалгааны материалыг товч дүгнэн оруулж, үндэслэлтэйгээр
тайлбарлаж харьцуулан бичнэ. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой
хэлбэрээр харуулбал илүү зохистой.
Судалгаанд ашиглагдсан сурах бичиг, зохиолын ишлэлийг заавал тусгана.

Дүгнэлт: Судалгааны ажлаас гарсан үр ä¿íã àëü áîëîõ öýãöòýé íýãòãýí ä¿ãíýñýí
áàéäëààð èëýðõèéëýн бичнэ.

Ашигласан материал: Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа шинэ
хуудаснаас бичих ба зохиогчийн нэрний цагаан толгойн үсгийн дараалал болон
тухайн бүтээлийн хэвлэгдсэн он дарааллаар (нэг зохиогчийн бүтээлийг хэвлэгдсэн
он дарааллаар) жагсааж бичнэ. Хэрэв гурваас дээш хүний хамтын бүтээл бол
эхний гурван хүний нэрийг бичнэ. Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн
бүтээлүүдийг оруулах ба латин болон бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа
нь бичнэ. Төгсөлтийн ажилд нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл,
номын бүлэг, интернетээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах загвараар бичих
шаардлагатай. Тухайлбал:
 Ном:
1. Амгалан М. Баруун Монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс /Хян.
Ж. Энэбиш. – УБ.: Монсудар, 2008. – 210 х.
2. Сосор О. ХIХ зууны урлаг /Хян. Б. Мөнхцэцэг. – УБ.: Адмон, 2010. – 290 х.
3. Горелик М.В. Армии монголо-татар X—XIV веков. Воинское искусство,
снаряжение, оружие. М.: Восточный горизонт, 2002. - 84 с.

Өгүүлэл:
1. Дулам С. Монгол бүжгийн дохио зангааны бэлэгдэл.//Монголын соёл урлаг
судлал.- 2010.- № 11.- УБ.: 149-161 х.

2. Дунгаамаа Б., Алтанц‎‎эцэг Ч. Монгол дээлний хийц, загварын уламжлал,
шинэчлэл. //“Инновацийн удирдлага хэрэгжилтийн механизм” ЭШХ эмхт. 2004. – УБ.: 56-60 х.
3. Хэрлэн Л. Ятга хөгжим Монголчуудын хөгжмийн соёлд холбогдох
нь.//Урлаг судлалын салбар байгуулагдсаны 10 жилийн ойн эрдэм
шинжилгээний бичиг.- 2002, №1. – УБ.: 60-63 х.

Электрон эх сурвалжаас авсан мэдээлэл: Электрон хаягийг заахдаа «URL»
(Uniform Resource Locator) гэсэн тэмдэглээ хийнэ. Жишээ нь:
1. URL: http://www.iitk.ac.in/doaa/thesisguide.pdf
2. URL: http://lib.vvsu.ru/books
3. Статистические показатели российского книгоиздания в 2006 г.: цифры и
рейтинги. URL: http//bookhamber.ru/stat_2006/htm
4. Русское православие: [сайт]. URL: http://www. ortho-rus.ru

3. Бичвэрийн формат:

Бүлэг, дэд бүлгийг ТОМ ҮСЭГ (ALL CAPS)-ээр, үгийн хэлбэржилт Bold, зүүн
талдаа зэрэгцсэн байна. Бүлгийг шинэ хуудаснаас эхэлж бичнэ.

Үндсэн бичвэрийн үгийн хэлбэржилт энгийн, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна.

Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг
ашиглана.

Нэмэлт тэмдэглэл (Footnote)-ийг хуудасны доор дараалсан дугаартай, үсгийн
хэмжээ 10 pt, мөр хоорондын зай 1.0 sp, үгийн хэлбэржилт italic, зүүн баруун
талдаа зэрэгцсэн байна.

Хүснэгт, зураг, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр
хоорондын зай 1.0 pt байна.

Эх сурвалжийг хүснэгт, зургийн дор үсгийн хэмжээ 10 pt, үгийн хэлбэржилт italic,
баруун талдаа зэрэгцсэн байхаар бичнэ.

4. Хуудасны дугаар: Хуудасны дугаарыг ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар
хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.

Нүүр хуудсыг дугаарлахгүй.

Ажлын агуулга, эх бичвэр, ашигласан материал бүхий хуудсуудыг араб тоо (1, 2, 3)
-оор дугаарлана.

Хавсралт бүхий хуудсуудыг ром тоо (i, ii, iii, …)-оор дугаарлана.

5. Ишлэл авах: Судалгааны ажилд анхдагч бүтээлээс ишлэл хийх ёстой. Хэрэв энэ
бүтээл олдохгүй тохиолдолд түүнийг иш татсан хоёрдогч бүтээлээс ишлэл авч болно.
Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн бичээд ...ны ишлэл татсанаас хэмээгээд хоёрдогч бүтээлийг бичнэ. Ишлэлийг дараах байдлаар
хийнэ.Үүнд:

Бүтээлийн дотроос холбогдох хэсэгт “Insert Footnote” хийж, тухайн хуудасны дор
шууд тэмдэглэл хийх арга. Тухайлбал:

Текст дотор:
байна...” г.м.

“...Энэ тухай В.И Кутепов3 өөрийн бүтээлд тодорхой тусгасан

Хуудасны дор: ³ Кутепов В.И., Виноградова А.Г. Искусство Средних веков. Ростов н/Д. 2006. С.
144-251

6. Хүснэгт, зураг: Хүснэгт болон зураг нь тус бүрдээ ажлын эхнээс төгсгөл хүртэл
нэгдсэн дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон нэртэй байна. Тайлбар болон эх
сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл хүснэгт, зураг бүрийн доор нь бичигдсэн байх.

Хүснэгтийн дугаар баруун дээд буланд байрлах бөгөөд Хүснэгт 1., Хүснэгт 2.1 гэх
зэргээр бичнэ. Гарчиг нь дугаарын дор хүснэгт голлон байрлана.
Хүснэгт 1
Хүснэгтийн гарчиг (Times New Roman,12pt, мөр голлох)

1
2
Эх сурвалж: (Times New Roman,10pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)

Çургийн доод талд äóãààðûã ãîëëóóëàí байрлóóëæ, Зураг 1., Зураг 1.2. ãýõ зэргээр
дугаарлах бөгөөд зургийн нэрийг заавал бичсэн байна. График, диаграмм, уран
зураг, фото зураг, нот зэргийг зураг гэж нэрлэнэ
Бүрэн чаддаг

9

Дунд зэрэг

46

Болж чаддаггүй

45
0

25

50

Эх сурвалж: (Times New Roman,10pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)

Зураг 1. Зургийн нэр (Times New Roman,12pt, мөр голлох)

Хавсралт 1.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
СОЁЛ ИРГЭНШЛИЙН СУРГУУЛЬ
(Times New Roman,14pt, ALL CAPS, Bold, мөр голлох)

МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
(Times New Roman,12pt, ALL CAPS,
Bold, баруун талдаа зэрэгцэх)

БИЕ ДААЛТЫН АЖИЛ
(Times New Roman, 20pt, ALL CAPS, Bold, мөр голлох)

СЭДЭВ: (Times New Roman,14pt, ALL CAPS, Bold, зүүн талдаа
зэрэгцүүлэх)

Шалгасан багш:

Овог нэр, эрдмийн зэрэг, цол

Гүйцэтгэсэн оюутан:

Овог нэр, мэргэжил, дамжаа

(Times New Roman, 2pt, Bold, урд талдаа зэрэгцэх)

Улаанбаатар хот
2012 он
(Times New Roman,12pt, Bold, мөр голлох)

Sign up to vote on this title
UsefulNot useful