You are on page 1of 4

Япон улс дахь их сургуулийн тогтолцоо

2013.03.14

Япон улс дахь их сургуулийн эрх зүйн байдлын лавлагаа
1. Оршил
Япон улсад төрийн өмчийн их сургууль, нийтийн өмчийн их сургууль, хувийн
өмчийн их сургууль гэсэн 3 хэлбэрийн их сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2013 оны байдлаар Япон улсад төрийн өмчит их сургууль 86, нийтийн өмчит их
сургууль 81, хувийн өмчийн их сургууль 596 нийтдээ 793 их сургууль байна. Эдгээр
сургуулиудад нийтдээ 2,893,489 оюутан суралцаж байна 1. Үндсэндээ дээрх гурван
хэлбэрийн их сургуулийг тус тусын хуулиар байгуулах боловч “Сургуулийн
боловсролын тухай хууль”2, “Боловсролын стандартын хууль”3-ийн нийтлэг нөхцөл,
болзлыг хангасан байх шаардлагатай. Эдгээр гурван хэлбэрийг дэлгэрүүлэн авч
үзвэл:
1.1.

Төрийн өмчийн их сургууль

Төрийн өмчит их сургууль нь засгийн газар байгуулж, үйл ажиллагааг нь
явуулдаг их сургуулийн хэлбэр юм. Гэхдээ эдгээр төрийн өмчит их сургууль нь
өөрийн бие даасан эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Япон улсад төрийн
өмчит их сургуулийг төрийн өмчит их сургуулийн хуулийн этгээдийн хэлбэрээр
байгуулдаг. Урьд нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэг байгууллагаар
байгуулдаг байсан бөгөөд “Төрийн өмчит сургуулийг байгуулах тухай хууль”-д
үндэслэж байгуулдаг байжээ.
“Төрийн өмчит их сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 4 батлагдсанаар
2004 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн өмчит их сургуулийг Төрийн өмчит их
сургуулийн хуулийн этгээдийн хэлбэрээр байгуулахаар болжээ5.
Төрийн өмчит их сургуулийн удирдлагыг сургуулийн захирал хэрэгжүүлэх
бөгөөд захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг Засгийн газрын дэргэдэх
“Сургуулийн захирлуудыг сонгох зөвлөл” гэх байгууллага санал болгосноор,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд томилдог байна. Мөн их сургуулиудын
зорилго, цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд 3-5 жилийн хугацаатай богино хугацааны хөтөлбөр, 6 жилийн
хугацаатай дунд хугацааны хөтөлбөрийг баталж хэрэгжүүлдэг. Төрийн өмчит их
сургуулиудын магадлан итгэмжлэлийг “Төрийн өмчит их сургуулийн хуулийн
этгээдийн үнэлгээний хороо” гэх байгууллага гүйцэтгэдэг. Гэхдээ төрийн өмчит их
сургуулийн багш, албан хаагчид нь төрийн албан хаагчид тооцогддоггүй.
1

http://www.mext.go.jp/a_menu/koutou/kouritsu/index.htm
学学学学学学学学学学学学学学学学学学学学学学学学学学
3
教育基本法(平成十八年十二月二十二日法律第百二十号)
4
国立大学法人法(平成十五年七月十六日法律第百十二号)
5
http://ja.wikipedia.org/wiki/%E5%9B%BD%E7%AB%8B%E5%A4%A7%E5%AD%A6
2

ХЗҮХ, Бодлогын судлаач С.Батбаяр
batbayar@legalinstitute.mn

1

Япон улс дахь их сургуулийн тогтолцоо

2013.03.14

Төрийн өмчит их сургуулийн санүүжилтийн хувьд засгийн газраас баталсан
төсвөөр санхүүжинэ. 6 Засгийн газар нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж үзвэл
газар, барилга, үл хөдлөх хөрөнгө зэргийг нэмэлт санхүүжилтээр шилжүүлж болно.
Төрийн өмчит их сургуулийн санхүүгийн чадвар нь засгийн газраас баталсан
төсвөөс илүү гарсан бол тухайн илүү гарсан хөрөнгийг төрийн санд тушаах ёстой 7.
Мөн төрийн өмчит их сургууль шаардлагатай гэж үзвэл Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайдын зөвшөөрөлтэйгээр өөрийн нэрээр үнэт цаас гаргаж болно 8.
Төрийн өмчийн их сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээг Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайд тогтоодог ба тухайн хэмжээнээс 10%-д багтаан нэмэх, хасах
эрхийг сургуулиудад олгосон байна.
1.2.

Нийтийн өмчийн их сургууль

Япон улс дахь нийтийн өмчийн их сургуулийг тухайн орон нутгийн иргэдийн
холбоо байгуулдаг их сургууль юм. Нийтийн өмчийн их сургуулийг “Орон нутгийн
бие даасан захиргааны байгууллагын хуулийн этгээд” 9-ийн хуульд үндэслэж
байгуулдаг. Уг хуульд “Орон нутгийн бие даасан захиргааны байгууллагын хуулийн
этгээд гэж тухайн орон нутагт оршин суугчдын амжиргаа, бүс нутгийн нийгэм,
эдийн засгийн тогтвортой байдлыг нийтийн ашиг сонирхлын үүднээс хэрэгцээт
ажил, үйл ажиллагааг явуулж, орон нутгийн иргэд шууд удирдах, үр нөлөөтэй үйл
ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан хуулийн этгээдийг ойлгоно” 10 гэж
тайлбарласан.
Нийтийн өмчийн их сургуулийн удирдлагын эрхийг орон нутгийн иргэдийн
холбооны тэргүүн (засаг захиргааны нэгжийн засаг дарга, хот, тосгоны дарга, орон
нутгийн иргэдийн холбооны тэргүүн зэрэг) хэрэгжүүлэх 11 ба Боловсролын
гишүүдийн зөвлөл шууд оролцдоггүй. Гэхдээ орон нутгийн иргэдийн холбоо
нийтийн өмчийн их сургуулийг байгуулж, сургуулийн дүрмийг орон нутгийн
иргэдийн холбооны саналаар дамжин Ерөнхий сайд болон Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайд баталдаг. Өөрөөр хэлбэл нийтийн өмчийн их сургуулийн
зөвшөөрлийг олгодог байна.
Мөн их сургуулийн уидрдлагыг иргэдийн холбооны сонгуулиар сонгож болно.
Их сургуулийн удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг “сонгон шалгаруулалтын
байгууллага”-ын саналыг үндэслэн орон нутгийн иргэдийн холбооны дарга
хэрэгжүүлнэ. Их сургуулийн дотоод зохион байгуулалт, бүтцийг дүрмээрээ
зохицуулахаар заасан байдаг. Нийтийн өмчийн их сургуулийн магадлан
6

“Төрийн өмчит их сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 2003 он, 7-р зүйл.
“Төрийн өмчит их сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 2003 он, 32-р зүйл.
8
“Төрийн өмчит их сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 2003 он, 33-р зүйл.
9
地方独立行政法人法(平成十五年七月十六日法律第百十八号)
10
“Орон нутгийн бие даасан захиргааны байгууллагын хуулийн этгээдийн тухай хууль” 2003 он, 2-р
зүйл.
11
“Орон нутгийн боловсролын захиргааны байгууллага ба удирдлагын тухай хууль” 24.1.1-р зүйл.
7

ХЗҮХ, Бодлогын судлаач С.Батбаяр
batbayar@legalinstitute.mn

2

Япон улс дахь их сургуулийн тогтолцоо

2013.03.14

итгэмжлэлийг “Орон нутгийн бие даасан захиргааны хуулийн этгээдийн үнэлгээний
хороо” гүйцэтгэнэ.12
Хичээлийн агуулга болон хэмжээ нь төрийн өмчит их сургуультай адил байдаг.
Гагцхүү элсэлтийн төлбөр нь тухайн бүс нутгийн иргэдэд хямд үнэтэй байх ба
тухайн бүс нутгийн бус элсэгчдэд төлбөрийг өндөрөөр тогтоох нь элбэг. Харин
төрийн өмчийн их сургуульд элсэхэд бүгд адил төлбөр төлнө13.
Нийтийн өмчийн их сургуулийн үндсэн хөрөнгийг орон нутгийн иргэдийн холбоо
гаргах ба оюутны төлбөрөөрөө санхүүжинэ. Мөн “Нийтийн өмчийн их сургуульд
нэмэлт олговор олгох тогтолцоо”-г 1963 онд нэвтрүүлснээс хойш жил бүр төрөөс
тодорхой хэмжээний нэмэлт олговрыг олгож байна14.
1.3.

Хувийн өмчийн их сургууль

Төрийн болон нийтийн өмчийн их сургуулиас ялгаатай нь хувийн өмчийн их
сургууль хувь хүн өөрийн оюун ухаанаар, өөрийн хөрөнгөөрөө байгуулж, удирдан
зохион байгуулдаг гэдгийг Хувийн сургуулийн хуулийн этгээд тухай хуулийн 15 1-р
зүйлд тодорхой тусгасан байдаг. Мөн “Боловсролын стандартын тухай” хуульд
“Хувийн сургууль нь олон нийтийн шинжтэй” хэмээн хуульчилсан нь олон нийтийн
шинжтэй байхыг шаарддаг.
Япон улсын нийт их сургуулийн 77% нь хувийн их сургууль ба эдгээрийн 65% нь
“Япон улсын Хувийн их сургуулиудын холбоо”-нд нэгдсэн байдаг. Хувийн их
сургуулиудыг чанаржуулах зорилгоор 2004 онд хөндлөнгийн байгууллагаар
үнэлүүлдэг байх зорилгоор “Япон улсын дээд боловсролын үнэлгээний бүтэц” гэх
санг байгуулсан байна. Хувийн их сургууль байгуулахад сургуулийн хуулийн
этгээдийн хэлбэрээр байгуулагддаг ба Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
тогтоолд зааснаар харъяалах захиргааны байгууллагын зөвшөөрлийг авсан байх
шаардлагатай. Сургуулийн хуулийн этгээдийн үндсэн зохицуулалт нь их
сургуулийн үндсэн чиглэл болох дүрэм байдаг.
Дээр дурдсанчлан хувийн их сургууль нь нийт их сургуулийн 77%, нийт оюутны
77,3% эзэлдэг болохоор төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хувийн сургуулийг
дэмжих хууль”-г баталж, түүнд үндэслэж хувийн их сургуулийн боловсрол,
судалгаанд зарцуулж буй зардалд үндэслэж “Хувийн сургуулийг дэмжих нэмэлт
олговор”-г үзүүлэх болон татварын хөнгөлөлтийг үзүүлдэг байна 16.
Хувийн их сургуулийн санхүүгийн жил тухайн жилийн 4 дүгээр сарын 1-нээс
эхэлж дараа жилийн 3 дугаар сарын 31-нээх дуусгавар болдог 17. Хувийн
сургуулийн хуулийн этгээд нь санхүүгийн жил дуусахаас 2 сарын өмнөх хугацаанд
12

http://www.mext.go.jp/a_menu/koutou/kouritsu/detail/1284493.htm
http://ja.wikipedia.org/wiki/%E5%85%AC%E7%AB%8B%E5%A4%A7%E5%AD%A6
14
http://www.mext.go.jp/a_menu/koutou/kouritsu/detail/1284531.htm
15
私立学校法(昭和二十四年十二月十五日法律第二百七十号)
16
http://www.shidaikyo.or.jp/apuji/about/basic.html
17
“Хувийн сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 1949 он, 48-р зүйл.
13

ХЗҮХ, Бодлогын судлаач С.Батбаяр
batbayar@legalinstitute.mn

3

Япон улс дахь их сургуулийн тогтолцоо

2013.03.14

багтаан хөрөнгийн бүртгэл, орлогын тайлан, үйл ажиллагааны тайланг
боловсруулж тухайн сургуульд суралцагч болон ашиг сонирхол нь хөндөгдөж буй
этгээдүүдийн шаардлагаар гаргаж тайлагнах ёстой 18. Хувийн сургуулийн хуулийн
этгээд орлого олох зорилгоор үйл ажиллагаа явуулж болох ба харъяалах
захиргааны байгууллага дараах шалтгаанаар тухайн үйл ажиллагааг зогсоох
шийдвэр гаргаж болно.
1. Дүрэмдээ заасан үйл ажиллагаанаас гадуур үйл ажиллагаа явуулж орлого
олсон
2. Үйл ажиллагаанаас олсон орлогоо хувийн сургуулийн менежментийн
зорилгоос өөр зүйлд ашигласан
3. Тухайн сургуулийн явуулж буй үйл ажиллагаа нь сургалцагчдын боловсролд
саад болсон19 зэрэг юм.

18
19

“Хувийн сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 1949 он, 47-р зүйл.
“Хувийн сургуулийн хуулийн этгээдийн тухай хууль” 1949 он, 50-р зүйл.

ХЗҮХ, Бодлогын судлаач С.Батбаяр
batbayar@legalinstitute.mn

4