Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дээд, дунд түвшний

менежерүүдэд хийх “Эмнэлгийн болон тасгийн жилийн үйл
ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь”
сэдэвт сургалтын тайлан
2013-04-08
Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дунд хугацааны стратеги, стратегийн үйл
ажиллагааг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах үйл явцыг
амжилттай хэрэгжүүлэхэд
төлөвлөлтийн талаархи өнөөгийн арга барил,
сэтгэлгээнд далайцтай шилжилт, өөрчлөлт хийх шаардлагатай байна.
Иймээс тус эмнэлгийн удирдлагын багийн жилийн үйл ажиллагааны
төлөвлөгөө, төсөв боловсруулах чадавхийг бэхжүүлэх сургалтыг АХБ-ны эрүүл
мэндийн төсөлтэй хамтран 2013 оны 04 сарын 06-ны өдөр Serj International
ХХК-ны сургалтын танхимд зохион байгуулсан. Тус сургалтанд УХТЭ-ээс
доорхи хүмүүс оролцлоо. Үүнд:
1. Захирлын зөвлөлийн гишүүд
2. Тасгийн эрхлэгчид (бүх тасгийн)
3. Тасгийн арга зүйчид (эмчилгээний тасгууд) нийт 37 дээд, дунд шатны
менежерүүд оролцлоо.
Тус сургалтаар  эмнэлгийн дээд, дунд шатны менежерүүдийн төлөвлөлтийн
талаархи мэдлэгийн хүрээг тэлж, багаараа жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг
боловсруулах ур чадавхитай болгохыг зорьсон. Нийт 5 баг болгож төлөвлөлтийн
үе шатууд болгон дээр багаар нь ажиллулсан. Сургалтын эцэст 6 үзүүлэлтээр
багуудыг шалгаруулж идэвхитэй оролцсон багийг урамшууллаа. Мөн
уг
сургалтанд эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 3 төслийн Азийн сангийн
зөвлөх Б.Амгалан оролцож, сургалтыг чиглүүлэн өгсөнөөр оролцогчдын идэвхийг
нэмэгдүүлэн сургалтыг улам сонирхолтой болгосон.
Сургалтын үр дүнд хүмүүсийн жилийн ажлын төлөвлөлт, төлөвлөлтийн талаархи
мэдлэг дээшилж цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд тус нэмэр болсон.

Сурггалтыг нээж
ж эмнэлгий
йн захирал
л Г.Баясга
алан үг хэлэ
эв.

 

Сургал
лтын явца
аас

                          
                           

                        
 

Тайла
ан бичсэн: СЭШГХАлб
С
ба Ц.Алтан
ннавч