You are on page 1of 12

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

УНГАР УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ЭРХ
ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

I.1.

Ойлголт

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдлын талаарх лавлагааг
бэлтгэхдээ тус улсад дээд боловсрол олгох зөвшөөрөл авч улсын бүртгэлд
хамрагдсан нийт их, дээд сургуулиудын талаарх мэдээлэл, тэдгээрийн сургалт
болон үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдийг бүхэлд нь
хамруулахыг эрмэлзлээ.
Унгар Улс 1999 онд бусад 30 орны хамт BOLOGNA PROCESS-д нэгдэн
орсноор 2010 он хүртэл дээд боловсролыг суурь болон магистрын гэсэн хоёр
түвшинд олгодог тогтолцоог бий болгох зорилго тавин ажилласан. Тус улсад 2006
оноос эхлэн их, дээд сургуулиудад BOLOGNA PROCESS-д нийцсэн сургалтын
системээр дээд боловсролыг олгож эхэлжээ.
BOLOGNA PROCESS-ийн эхний түвшин бакалаврын буюу суурь сургалт нь
мэргэжлийн онцлогоос хамааран хичээлийн 6-7 семестерт анхан шатны онолын
болон мэргэжлийн дээд мэдлэгийг эзэмшүүлж (BSc, BA) зэрэг олгодог ба Bachelor
зэрэгтэй төгсөгчид ажлын гараагаа эхлэх бүрэн боломжтой болдог. Хэрэв
төгссөний дараа мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл тавигдаж буй шаардлагыг ханган,
шалгалтанд тэнцсэн тохиолдолд 1,5-2 жилийн хугацаатай сургалтад хамрагдан,
амжилттай төгсвөл Master (MSc, MA)-ын чиглэлээр зэрэг авдаг. Энэ тогтолцоог
гүйцээх төгсгөлийн шат нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг хүсэгчдэд
зориулсан 3 жилийн хугацаатай докторын (Ph.D) сургууль юм. Докторын сургалтыг
зөвхөн их сургууль зохион байгуулах эрхтэй.
2010-2011 оны хичээлийн жилд Унгар Улсад нийт 95 орчим их, дээд
сургуульд 361.347 оюутан1 өдөр, орой, эчнээ сургалтад хамрагдаж дээд боловсрол
эзэмшиж байгаагаас төрийн өмчийн 29 их, дээд сургуульд 213.580 оюутан, шашны
байгууллагын 26 их, дээд сургуульд 12.291 оюутан, хувийн өмчийн 14 их, дээд
сургуульд 14.856 оюутан тус тус суралцаж байна.
Дээд боловсролыг дээд мэргэжил олгох сургууль 2, дээд сургууль, их
сургууль, мэргэшлийн үргэлжилсэн сургалт, доктор, Ph.D, DLA 3-ын сургуульд
хамрагдан эзэмшиж болох хэдий ч бакалавр, магистр, доктор, Ph.D, DLA зэргийг
1

http://www.oktatas.hu/felsooktatas/felsooktatasi_intezmenyek/engedellyel_mukodo_kulfoldi_intezmenyek
Ерөнхий боловрол эзэмшсэний дараа суралцаж болох 2 жилийн хугацаатай дээд сургууль. Баклаврын зэрэг олгохгүйгээр
зөвхөн дээд мэргэжлийн үнэмлэх олгодог. Техникумаас дээд мэргэжил олгодог гэдэг утгаараа өөр ангилалд ордог сургууль
юм.
3
Урлагынханд олгодог зэрэг.
2

ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

1

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

зөвхөн дээд сургууль, их сургууль, докторын сургуульд суралцсанаар горилж
болох юм. Сургалтын систем нь суурь буюу бакалаврын, магистрын гэсэн
хуваагдмал ба нэгдмэл сургалттай хоёр төрлөөр явагддаг байна. Хуваагдмал
болон нэгдмэл системийн сургалтын бүтцийг Засгийн Газар тогтооно. Зөвхөн
нэгдмэл сургалтаар эзэмших мэргэжлүүдэд хүний эмч, малын эмч, эрх зүйч, ойн
инженер, барилгын инженер, багш4, кино болон видео урлаг, дүрслэх урлаг,
жүжгийн урлагийнхан багтана.
I.2.

Унгар улсын их, дээд сургуулийн эрх зүйн байдал

Унгар улсын их, дээд сургуулийн эрх зүйн байдлыг зохицуулдаг гол хууль нь
“Үндэсний дээд боловсролын тухай хууль” 5 юм. Эл хуулийн зорилгод
тодорхойлсноор дээд боловсролын сургалтыг өндөр түвшинд хүргэх, өрсөлдөх
чадавхитай мэдлэг олгох, түүнийг олж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх, Үндсэн
хуулийн Х зүйлийн 3-т заасны хүрээнд үндэсний дээд боловсрол олгох сургалтын
байгууллагуудын тогтолцооны үйл ажиллагааг хангахад оршино. Дээд боловсрол
олгох сургалтын байгууллагуудын эдийн засгийн харилцаатай холбоотой
баримтлах журмыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг байна. Тус хуулийн
үйлчлэх хүрээнд дээд боловсрол олгох болон түүнийг удирдан зохион байгуулах
үйл ажиллагаанд оролцож буй хүн, байгууллага болон Унгар Улсын дээд
боловсрол олгох байгууллагуудын гадаад оронд дээд боловсрол олгох үйл
ажиллагаагаа явуулж буй салбарууд хамрагдана.
Дээд боловсролын сургалтын байгууллагын баримтлах үндсэн зарчимд
дараах зүйлүүд орно. Үүнд:

Дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсрол олгох, эрдэм
шинжилгээний судалгаа хийх, уран бүтээлч бүтээлээ туурвих бололцоог
олгох байгууллага юм.

Дээд боловсролын сургалтын тогтолцоог төрөөс зохицуулах ба дээд
боловсрол олгодог байгууулагуудын үйл ажиллагааг хариуцан зохицуулах
нь төрөөс хариуцан ажиллуулж буй байгууллагын үүрэг юм.

Дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн үйл ажиллагаанд
мэргэжлийн сургалт, суурь болон магистрын сургалт, докторын сургалт
болон мэргэжлийн үргэлжилсэн сургалт багтах ба эдгээр сургалтыг их, дээд
сургуулиуд зохион байгуулах эрхтэй.

4

Багшийн мэргэжлээр ажиллах хүн заавал магистрын зэрэгтэй байх шаардлага тавигддаг тул тус мэргэжлийг олгож буй их,
дээд сургуулиуд ихэнх тохиолдолд нэгдмэл сургалт зохион байгуулдаг байна.
5
2011 оны 204 дүгээр хууль
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

2

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

Дээд боловсролын сургалтын байгууллага нь нам ба намд хамааралтай
байгууллагад үйл ажиллагаа явуулах зорилгоор байраа эзэмшүүлж
болохгүй.

Дээд боловсролын бүх сургалтыг Унгар хэл дээр явуулах нөхцөлийг төрөөс
хангаж ажиллана. Мөн сургалтыг бүрэн эхээр нь болон хэсэгчлэн гадаад
хэлээр, ялангуяа үндэстний цөөнх өөрийн эх хэл дээр болон Унгар хэлээр
сурах боломжийг хангаж өгнө.

Дээд боловсролын сургалтын байгууллага хууль тогтоомжид заасан
бүртгэлийг явуулж шаардлагатай мэдээллийг Улсын Статистикийн
мэдээллийн санд болон дээд боловсролын сургалтын мэдээллийн нэгдсэн
сүлжээнд оруулах үүрэгтэй.

I.3.

Дээд боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах

Унгар Улсад дээд боловсролын сургалтын байгууллагыг Төр, үндэстний
цөөнхийн улсын хэмжээний өөрөө удирдах газар, Унгар Улсад бүртгэлтэй шашны
байгууллага, улсын бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгж, сан, хувь хүн дангаараа
болон хамтран байгуулж болно. Үүсгэн байгуулагч нь дээд боловсролын сургалтын
байгууллагын үйл ажиллагааны хариуцагч байх бөгөөд эл эрхээ бусдад
шилжүүлэн эдлүүлэх боломжтой. Дээд боловсролын сургалтын байгууллага
хуулийн этгээд мөн. Иймд бусад сургалтын байгууллагатай нэгдэх, нийлэх,
тусгаарлах эрхтэй.
I.3.1.

Улсын зөвшөөрөл

Дээд боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулахад олгох улсын
зөвшөөрлийг хүлээсэн үүрэг даалгавраа хэрэгжүүлэх бүхий л нөхцөл бололцоог
хангасан6, доод тал нь 2 хэлбэрээр сургалт зохион байгуулдаг эсвэл шинжлэх
ухааны нэг салбарт багтах 4-н мэргэжлээр суурь сургалт, суурь болон магистрын
сургалт, магистр болон докторын сургалт, магистр болон докторын сургалтын аль
нэг тогтолцоогоор явуулах чадвартай дээд боловсролын сургалтын байгууллагад
Унгарын Улсын Их хурал олгодог. Дээд боловсролын сургалтын байгууллага нь
улсын зөвшөөрлөө авснаар албан ёсоор үүсгэн байгуулагдаж байгаа хэдий ч
Боловсролын албанаас үйл ажиллагааны зөвшөөрлөө авсны дараа үйл
ажиллагаагаа эхлэх бололцоо нээгдэнэ.

6

Зохион байгуулалт, боловсон хүчин, санхүү эдийн засаг, эд материал, мэдээллийн болзолуудыг хангасан байх.

ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

3

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

I.3.2. Үйл ажиллагааны зөвшөөрөл
Унгарын боловсролын алба нь дээд боловсролын сургалт явуулах, өөрийн
өмчийн байнгын байртай, сургалт явуулахад хүрэлцэхүйц багш, судлаачийн баг
бүрэлдэхүүнтэй, тэдний 60-аас дээш хувийг төрийн албан хаагчийн болон бусад
хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг, сургалт, судалгаа зохион байгуулах
нөхцөлийг бүрдүүлсэн, түүнийгээ цаг үеийн хөгжилтэй уялдуулан тогтмол
сайжруулах боломжтойгоо баталсан дээд боловсролын сургалтын байгууллагад
үйл ажиллагааны зөвшөөрөл олгоно. Олгосон зөвшөөрлөө жил тутамд хянан
шалгана.
I.4.

Дээд боловсролын сургалтын байгууллага

Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль болон дээд
сургууль байна.
Их сургуулийн зэрэглэлийг доод тал нь хоёр хэлбэрээр /өдөр, орой, эчнээ/
магистрын сургалт явуулдаг, шинжлэх ухааны хоёр салбарт докторын сургалт
явуулж, докторын зэрэг олгох, гурван факультет ажлуулах, зохион байгуулж буй
мэргэжлийн сургалтуудаа /сургалтынхаа нэг хэсгийг гадаад хэлээр явуулах
чадавхитай, үндсэн багш, судлаачдийн 50-иас дээш хувь нь эрдэм шинжилгээний
цол хэргэмтэй, оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжсэн дугуйлан явуулах
чадвартай дээд боловсролын сургалтын байгууллагад олгоно.
Дээд сургуулийн зэрэглэлийг их сургуулийн факультетын бүтэц зохион
байгуулалттай, үндсэн багш, судлаачдийн 1/3-ээс дээш хувь нь эрдэм
шинжилгээний цол хэргэмтэй, нөхцөл бололцоогоо ашиглан оюутны эрдэм
шинжилгээний ажлыг дэмжсэн дугуйлан явуулах эрх бүхий бакалавр, магистрын
сургалтаас гадна дээд боловсролын дипломын түвшинд хүрэхгүй мэргэжлийн
болон мэргэшлийн сургалт зохион байгуулдаг байгууллагад олгоно.
Засгийн газар тогтоол гарган үндэсний стратегийн зорилгоо хэрэгжүүлэх
үүднээс төрийн өмчийн их, дээд сургуульд “онцгой үр ашигтай”, “шинжилгээ
судалгааны”, “хэрэглээний шинжилгээ судалгааны” дээд боловсролын сургалтын
байгууллага зэрэг тодотголыг өгч үйл ажиллагааг нь хөхүүлэн дэмжихийн тулд
тэтгэлэгт хамруулж болно.
I.4.1.

Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага

Төрийн өмчөөр дээд боловсролын сургалтын байгууллагыг үүсгэсэн бол тус
байгууллага төсвийн байгууллага байна. Төрийн өмчөөр үүсгэн байгуулсан дээд
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

4

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны хариуцагч нь
Боловсролын асуудал хариуцсан сайд байна. Тус байгууллагын ажилчдын
хөдөлмөрийн харилцааг “Төрийн албан хаагчийн тухай хууль”-иар зохицуулна.
Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Эдийн засгийн Зөвлөлийг
байгуулан ажлуулна. Тус зөвлөлийн үйл ажиллагаа, эрх мэдлийн цар хүрээг
Засгийн газар тогтооно. Эдийн засгийн зөвлөлийг хувийн болон шашны
байгууллагын дээд боловсролын сургалтын байгууллагад заавал үүсгэн байгуулах
шаардлагагүй.
Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагын бүтэц зохион
байгуулалт нь дараах дэс дараалалтай байна. Үүнд: Ректор, Ректорын орлогч,
Ерөнхий захирал, Декан, Эдийн засгийн ерөнхий захирал эсвэл эдийн засгийн
захирал, удирдлага зохион байгуулалтын үүрэг хариуцсан албаны дарга /ерөнхий
нарийн бичгийн дарга эсвэл байгууллагын үйл ажиллагааны дотоод дүрэмд заасан
бусад нэр томъёо/. Эдгээр удирдлагын үүрэгт ажилд нээлттэй тендерээр сонгон
шалгаруулалт явуулж 3-5 жилийн хугацаатай, дахин сонгогдох боломжтойгоор 65
хүртэлх насны, их сургуулийн багшаас дээш мэргэжилтэй хүнийг томилон
ажилуулах боломжтой.
I.4.2.

Хувийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага

Улсын бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгж, сан, хувь хүн дангаараа болон
хамтран хувийн дээд боловсролын сургалтын байгууллага байгуулж болно.
Хувийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага нь “Үүсгэн
байгуулах дүрэм”-дээ үйл ажиллагааны зорилгоо олон нийтийн байгууллагын
журмаар эсвэл ашгийн байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулах тухайгаа
тодорхойлон оруулсан байх шаардлагатай бөгөөд үндсэн хөрөнгөө болон олсон
ашгаа хэрхэн захиран зарцуулах тухайгаа тодорхой заана. Хэрэв олон нийтийн
байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулахаар тодорхойлсон бол “Олон
нийтийн байгууллагын тухай хууль”-д заасан хөнгөлөлтүүдийг эдлэх эрхтэй. Мөн
удирдлагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хяналтын тогтолцоо,
хяналт шалгалтын давтамжийн талаар дэлгэрэнгүй заалт оруулах шаардлагатай.
Эдгээр дээд боловсролын сургалтын байгууллага нь аль нэг шашин ба үзэл
бодлыг онцлон эрхэмлэж сургалтын хөтөлбөртөө шашин, үзэл баримтлалдаа
нийцсэн философи, соёл, ёс зүйн мэдлэгийг түгээх сургалт явуулж болно.
Хувийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага удирдлагын бүтэц
зохион байгуулалт, багш, албан хаагчдын томилгоо, тэдэнд тавих шаардлага,
сургалтын төлбөрийн тухайд дотоод журамдаа “дээд боловсролын сургалтын
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

5

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

тухай хууль”-д зааснаас өөр өөр хэлбэрээр тусгаж болно. Засгийн газартай хийсэн
гэрээ, хэлэлцээрийн дагуу хувийн өмчийн дээд боловсролын сургалтын
байгууллага улсын тэтгэлгээр сургах, төрөл бүрийн санхүүгийн тусламж авах,
тендерт оролцох боломжтой. Төрөөс авсан хөнгөлөлт, тэтгэлгээ гэрээ, хэлэлцээрт
заасны дагуу захиран зарцуулна.
I.4.3. Шашны байгууллагын өмчит дээд боловсролын сургалтын
байгууллага
Шашны боловсрол, шашинтай холбоотой шинжлэх ухааны мэдлэг олгох
сургалтыг /цаашид шашны сургалт/ улсын бүртгэлд хамрагдсан шашны
байгууллага үүсгэн байгуулж болно. Мөн шашны хамааралгүй ерөнхий мэдлэгийн
сургалтыг зохион байгуулах эрхтэй. Шашны байгууллагын дээд боловсролын
сургалтын байгууллага нь өөрийн шашны, үзэл бодлын бодит шаардлагад
нийцүүлэн элсэлтийн сонгон шалгаруулалтаас зарим элсэхийг хүсэгчийг
хязгаарлаж болно.
Шашны байгууллагын дээд боловсролын сургалтын байгууллагын үйл
ажиллагааг хариуцагч нь үндсэн чиг үүргээ тодорхойлохдоо, хөдөлмөр олгогчийн
эрхээ эдлэхдээ, эдийн засаг, аж ахуйн үүргээ гүйцэтгэхдээ “Үүсгэн байгуулах акт”-д
заасны дагуу ерөнхий хууль тогтоомжид зааснаас өөрөөр шийдвэрлэж болно.
“Үүсгэн байгуулах акт”-д улс төрийн үзэл бодлоос бусад үзэл баримтлалаа оруулж
болох ба түүнд нийцсэн сонгон шалгаруулалт явуулах боломжтой.
Засгийн газар7, Католик шашинтнуудын удирдлагатай хийсэн хэлэлцээрийн
хүрээнд Засгийн газар дээд боловсролын сургалт явуулах зарим эрх, үүргээ
хуваалцдаг байна. Үүний дагуу дээд боловсролын сургалтын байгууллага, оюутны
байр, мэргэжлийн сургалт, дугуйланд төрийн тэтгэлгээр хамрагдах оюутны тоог
харгалзан төсвөөс санхүүжилт авдаг бөгөөд үүнээс гадна бусад санхүүжилтэд
хамрагдах эрх үүсдэг байна.
Шашны байгууллагын хувьд багшлах боловсон хүчний хувьд дээд, доод
хязгаарлалт тавьдаггүйн зэрэгцээ багш бэлтгэх шаардлагагүйгээрээ онцлог
шинжтэй юм.
I.4.4. Гадаадын өмчит дээд боловсролын сургалтын байгууллага
Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллага эх орондоо улсын
бүртгэлд хамрагдсан, үйл ажиллагааны зөвшөөрөлтэй болохыг Унгарын
Боловсролын Алба хүлээн зөвшөөрч үйл ажиллагаа явуулах эрх олгосон
тохиолдолд Унгар Улсын нутаг дэвсгэрт сургалт зохион байгуулж үнэмлэх, диплом
олгох эрхтэй болно. Унгарын Боловсролын Алба “Европын дээд боловсролын
7

Засгийн газрын нэрийн өмнөөс Боловсрол хариуцсан сайдтай гэрээ, хэлэлцээр хийнэ.

ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

6

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

сургалтын бүс”-ийн дээд боловсролын сургалтын үндсэн зарчмуудтай нийцсэн,
сургалт явуулах боловсон хүчин, эд материалын болон сургалтын чанарын
шаардлагад нийцсэн байгууллагад үйл ажиллагааны эрх олгоно. Хэрэв гадаадын
сургалтын байгууллагын олгосон мэдлэг боловсролыг үнэлсэн үнэмлэх, дипломын
зэрэглэл Унгарын сургалтын системын аль ч түвшинтэй нийцэхгүй бол сургалт
явуулах зөвшөөрлийг олгохгүй байж болно. Боловсролын алба олгосон
зөвшөөрлөө 5 жил тутамд шалгах ба эдгээр сургуулиудын бүртгэлийг хөтлөнө.
Унгар улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын дээд
боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад засгийн газрын тэтгэлгийн
нэгэн хэлбэр болох улсын тэтгэлгээр сургах орон тоо гаргадаггүй.
I.5.

Дээд боловсролын удирдлагын бүтэц, зохион байгуулалт

I.5.1. Эрдмийн зөвлөл
Дээд боловсролын сургалтын байгууллагыг Эрдмийн зөвлөл буюу Сенат
удирдана. Эрдмийн зөвлөл 4 жилийн хугацаатайгаар сонгогдсон есөөс дээш
гишүүнтэй байх бөгөөд ерөнхийлөгч нь Ректор.
Эрдмийн зөвлөл дээд боловсролын сургалтын байгууллагуудын сургалт, эрдэм
шинжилгээний чиг үүргийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих, үйл
ажиллагааны дотоод дүрмээ боловсруулж, батлах, 4 жилийн хугацаатай дунд
хугацааны хөгжил, инновацийн стратеги төлөвлөгөөг жил жилээр нь задлан
боловсруулж батлах, ректорт нэр дэвшигчдийн материалд болон ректорын үйл
ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх, хариуцагч байгууллагаас тогтоосон төсвийн
хүрээнд ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, түүнийг захиран зарцуулсан тухай
болон байгууллагын эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын тухай тайланг батлах,
үйл ажиллагаандаа нийцүүлсэн аж ахуйн нэгж байгуулах, аж ахуйн нэгжид
эзэмшил олох, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэх зэрэг эрх
үүрэгтэй. Эрдмийн зөвлөл дотроо зөвлөл байгуулах эрхтэй, жишээлбэл оюутны
асуудал эрхэлсэн зөвлөл гэх мэт.
I.5.2. Ректор
Дээд боловсролын сургалтын байгууллагын хариуцлагатай удирдагч,
төлөөлөгч нь Ректор. Хууль тогтоомж, байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл
ажиллагааны дотоод дүрэм журам, хамтын гэрээ хэлэлцээрээр бусдад
шилжүүлэгдээгүй бүхий л асуудлаар шийдвэр гаргана. Үндсэн үүрэг нь
байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн болон хуулийн хүрээнд явуулах бөгөөд
ажил олгогчийн эрх, үүргийг хүлээнэ. Ректороор удирдлага, зохион байгуулалт,
эдийн засгийн мэдлэг туршлагатай, дээд боловсролын байгууллагад бүтэн цагаар
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

7

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

ажилладаг их сургуулийн багшаас дээш зэрэгтэй иргэнийг сонгон шалгаруулж
томилно. Эрдмийн Зөвлөлийн нийт гишүүдийн 2/3-ийн саналаар Ректорыг эгүүлэн
татаж болно.
I.6.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудын мэдээллийн сүлжээ

Дээд боловсролын сургалтын байгууллагуудын ёс журмын дагуух үйл
ажиллагаа, элсэгчид болон оюутнууд эрхээ эдлэх, үүргээ хүлээх, сургалт судалгаа
хийх, ажил олгогч, албан хаагч, багш, судлаачдын эрх үүргийг тодорхойлох, хууль
тогтоомжид заасан үүрэг даалгаврын гүйцэтгэлийг дүгнэх, үнэлэх, бүртгэл
мэдээллийг хөтлөх, мөн хууль тогтоомж, дотоод дүрмийн дагуу олгогдох
хөнгөлөлт, тэтгэлгийн хэмжээг тогтоох, олгох, тодорхойлолт гаргах ажлуудыг
гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол нэгдсэн мэдээллийн сүлжээ юм. Тус
сүлжээнд хадгалагдаж буй мэдээллийг статистикийн мэдээ гаргах зорилгоор
зөвхөн төрийн байгууллагад дамжуулж болно.
Дээд боловсролын сургалтын байгууллагуудтай холбоотой төрийн
байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлсон, үндэсний хэмжээнд
эдийн засгийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай, дээд боловсролын
сургалтад хамрагдагч эрхээ эдэлж, үүргээ хүлээх нөхцөлийг бүрдүүлсэн
дэлгэрэнгүй мэдээллүүдийг тус төвлөрсөн бүртгэл агуулдаг. Эл бүртгэлийг цахим
хэлбэрээр нь “дээд боловсролын сургалтын байгууллагуудын мэдээллийн сүлжээ”
гэж нэрлэнэ. Тус мэдээллийн сүлжээний мэдээллийн санд дээд боловсролын
сургалтын байгууллагуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тэдний ажилтан,
оюутнуудын талаарх мэдээлэл, элсэлтийн шалгалтын тухай мэдээлэл, олгосон
эрхийн бичиг, үнэмлэх, диплом, тэдгээрийн хавсралт, докторийн зэрэг олгосон
тухай мэдээлэл, төгссөн оюутнуудын ажлын байраар хэр хангагдаж байгаа тухай
зэрэг мэдээллүүдийг тус тус агуулдаг байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг хариуцагч тус
мэдээллийн сүлжээнд мэдээлэл өгөх үүргийг хүлээнэ. Уг сүлжээнд мэдээлэл
оруулснаар дээд боловсролын сургалтын байгууллагад сурч, ажиллаж буй бүх
хүнд давхардахгүй тоон тэмдэглэгээ олгодог бөгөөд үүнийг үндэслэн үнэмлэх,
гэрчилгээ, тодорхойлолт авахаас гадна сургалтын хөтөлбөрт цахим хуудсаар
дамжин бүртгүүлэх, оролцох, мэдээлэл авах боломж нээгддэг.
I.7.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг өөрчлөх, татан буулгах

Дээд боловсролын сургалтын байгууллагуудын сургалт, үйл ажиллагааг
дээшлүүлэх зорилгоор Эрдмийн Зөвлөлүүдийн урьдчилсан саналыг үндэслэн
үүсгэн байгуулагч байгууллагын шийдвэрээр нийлүүлж шинэ дээд боловсролын
сургалтын байгууллага үүссэнээр өмнөх хоёр байгууллага татан буугдана.
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

8

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

Нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт 2 сургуулиас адил тооны
төлөөлөгч ажиллахаас гадна ажлын хэсэгт сайдын томилсон төлөөлөгч, хэрэв
төрийн өмчит их сургууль нэгдэх процесст оролцож байгаа бол төрийн өмчийн
асуудал хариуцсан сайдын томилсон төлөөлөгч оролцоно.
Дээд боловсролын сургалтын байгууллага хуваагдаж хоёр ба түүнээс дээш
тооны дээд боловсролын сургалтын байгууллага үүсэн бий болж байгаа
тохиолдолд эх сургууль нь татан буугдана. Дээд боловсролын сургалтын
байгууллага үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ нэг нэгжээ шинэ
байгууллага болгон өөрөөсөө тусгаарлаж болно. Тусгаарлаж гарсан нэгж нь шинэ
дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг хангасны дараа
үйл ажиллгаагаа явуулна.
Дээд боловсролын сургалтын байгууллага бусад дээд боловсролын
сургалтын байгууллагад нэгдэн орж болох бөгөөд нэгдэн орсон байгууллага нь
татан буугдана. Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага төсвийн
байгууллагатай нэгдэх, нийлэх боломжтой мөн Засгийн газрын зөвшөөрлөөр,
Засгийн газраас тусгайлан гаргасан зөвшөөрсөн тогтоолд заасан процессын дагуу
улсын төсвийн бус өмчит дээд боловсролын сургалтын байгууллагатай нэгдэх
болон нийлэх боломжтой.
Дээд боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах нөхцөл
бүрдсэнийг шүүхийн шийдвэрээр тогтоосон, үүсгэн байгуулагч, хариуцагч
байгууллага нь татан буугдсан8, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл
ажиллагаа явуулах эрхийг хассан, эсвэл энэ эрхээ эдлэхгүй удаан хугацаагаар
завсардсан9 тохиолдолд Засгийн газраас Улсын хуралд хандан улсын
зөвшөөрлийг хураах санал дэвшүүлнэ. Мөн дээд боловсролын сургалтын
байгууллага
бусад байгууллагатай
нэгдсэн,
нийлсэн,
байгууллагаасаа
тусгаарласан, хуваагдсан тохиолдолд мөн адил Засгийн газар Улсын их хуралд
хандан Улсын зөвшөөрлийг хураах санал дэвшүүлнэ. Боловсролын алба энэ тухай
мэдээллийг болон Засгийн газрын тогтоолыг хугацаа алдалгүйгээр холбогдох
байгууллага, яамны цахим хуудсаар мэдээлэх шаардлагатай.
I.8.

Дээд боловсролын сургалтад хамрагдах

Дээд боловсролын сургалтанд хамрагдахад тавигдах үндсэн шаардлагыг
биелүүлж чадсан Унгар улсын иргэн бүр, мөн тус улсад оршин суугаа
харъяалалгүй этгээд, цагаач, шилжин суурьшигч, олон улсын гэрээ хэлэлцээрийн
8

Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагч, хариуцагч байгууллага нь татан буугдсан,
эрхээ эдлэхгүй удаан хугацаагаар завсардсан тохиолдолд гэсэн заалтуудыг ашиглаж болохгүй
9
Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагч, хариуцагч байгууллага нь татан буугдсан,
эрхээ эдлэхгүй удаан хугацаагаар завсардсан тохиолдолд гэсэн заалтуудыг ашиглаж болохгүй
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

9

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

дагуу унгар иргэнтэй адил эрх эдлэх гадаадын иргэн, харилцан хүлээн
зөвшилцлийн гэрээ байгуулсны үндсэн дээр Унгарын дээд боловсролын сургалтад
хамрагдах эрх бүхий гадаадын иргэн, хөрш зэргэлдээ орны
Унгар Улсын
иргэншилтэй иргэд, Европын холбооны “Хөх карт”-аар оршин суух зөвшөөрөлтэй
гадаад иргэд дээд боловсролын сургалтад Унгар улсын бүтэн тэтгэлгээр,
хэсэгчилсэн тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах эрхтэй. Дээр дурдсан
иргэдээс бусад хүн зөвхөн хувийн зардлаар суралцана.
Дээд боловсролын мэргэжлийн сургалт, суурь сургалт, магистрын сургалт
болон нэгдмэл сургалтад элсэхийг хүссэн бүртгэлд хамрагдагсадын ур чадвар,
мэдлэгийн түвшинг харгалзаж улсын хэмжээний нэгдсэн жагсаалтын дагуу дээд
боловсролын сургуулийн сургалтад элсүүлнэ.
Засгийн газар элсэлтийн шалгалтыг эхлэхээс өмнө наад тал нь 2 жилийн
өмнө дээд боловсролын сургуулийн суурь сургалтанд хамрагдахыг хүсэгчид
ерөнхий боловсролын сургуулийг ямар түвшинд /дүнтэй/ төгссөн байх
шаардлагатайг тогтоолоор батлана. Засгийн Газар эмзэг бүлгийн, үндэстний
цөөнхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон бага насны хүүхдээ
асран хүмүүжүүлж байгаа иргэдийг улсын тэтгэлэгээр сургалтанд хамруулахад
анхаарал тавьж, хөнгөлөлт үзүүлэн ажилладаг.
Улсын тэтгэлэгээр явуулж буй суурь ба магистрын сургалтын хугацааны
дээд хязгаар нь 12 хичээлийн улирал, нэгдмэл сургалтад хамрагдсан 14 улирал,
докторын сургалтын тэтгэлгийн дээд хугацаа 6 семестер байна.
Эрүүл мэндийн болон бусад онцгойлон хүндэтгэх шалтгаанаас хамааран 2-4
семестерээр уртасгаж болно. Дээд боловсрол бүрэн эзэмшсэний баталгаа болгож
сургалтын хугацааны эцэст амжилттай төгсөгчдөд үнэмлэх, диплом олгодог.
Дипломыг улсын шалгалтаа амжилттай өгсөн, эх хэлнээс өөр нэг гадаад хэлний
шалгалт өгсөн байх болзлыг хангасан оюутанд олгоно.
I.9.

Дээд боловсролын удирдлага

Дээд боловсролын удирдлагыг “Дээд боловсролын тухай хууль”-д заасны
дагуу боловсролын асуудал эрхэлсэн сайд удирдана. Мэргэжлийн сайд дээд
боловсролын мэдээллийн сүлжээ, сүлжээг ажилуулдаг байгууллага, гадаадын
үнэмлэх, дипломыг хүлээн зөвшөөрөх асуудал эрхэлсэн байгууллагын үйл
ажиллагааг удирдана. Багшийн мэргэшил олгох сургалтын чиг хандлагыг
тодорхойлно.
Дээд сургуулийн ректор, ректорын орлогчийг томилох, эгүүлэн дуудахтай
холбоотой саналаа Ерөнхий сайдад, их сургуулийн ректор, ректорын орлогчийг
ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

10

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

2013.3.14

томилох, эгүүлэн дуудахтай холбоотой саналаа Ерөнхийлөгчид өргөн барина. Мөн
дээд боловсролын сургалтын байгууллагуудыг хөгжүүлэх тухай санал
боловсруулах, сургалт, эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийхэд
тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн, суурь, магистрын сургалтын
бүтэц зохион байгуулалтад үнэлгээ дүгнэлт хийх, дээд боловсролын сургалт болон
эдийн засгийн харилцаа холбоонд 3 жил тутамд дүн шинжилгээ хийх зэрэг үүрэг
даалгаврыг гүйцэтгэнэ. Мөн төрийн өмчит болон төрийн бус өмчит дээд
боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хуулийн хяналт тавих,
үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн бол шүүхэд хандан үүрэг хариуцлагаа
биелүүлээгүй болохыг тодорхойлуулах, буруутай нь тогтоогдсон нөхцөлд учир
дутагдлыг засан залруултал байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, үйл
ажиллагааны зөвшөөрөлгүй сургалт явуулж буй байгууллагын үйл ажиллагааг
зогсоох, хуульд заасан хэмжээний торгууль тогтоох зэрэг арга хэмжээ авах эрхтэй.

ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

11

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

ХЗҮХ, Хууль зүйн судалгааны төв-Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн

2013.3.14

12