P. 1
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Views: 49|Likes:
Published by Zolbayar Satemo
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

More info:

Published by: Zolbayar Satemo on May 13, 2013
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOCX, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

08/22/2014

pdf

text

original

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ-аас

Ерөнхийлөгч
1. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн
тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
2. Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон
бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.
З. Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв
нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс
төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Ерөнхийлөгчийг сонгох
1. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа
дуусахаас 30-аас доошгүй, 60-аас дээшгүй хоногийн өмнө явуулна.
2. Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу сонгоно.

Ерөнхийлөгч тангараг өргөх
1. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж
үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор
Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
2. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.З.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ѐслолын журмыг Улсын Их Хурал тогтооно.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа
1. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар 4 жил байна.
2. Үндсэн хуулийн гучин хоѐрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн
бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг
өргөснөөр дуусгавар болно.
З. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
1/ биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ
хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их
Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ѐсоор болгосон;
2/ Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;
З/ нас нөгчсөн.

Ерөнхийлөгч ажлаа хариуцах
1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа
талаар танилцуулж байна.
2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн
эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс
доошгүй нь албан ѐсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь
хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг
шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгч хавсарч болохгүй ажил, албан тушаал
Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь
Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь
үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр
ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс
чөлөөлөгдөнө.

Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн
зарлиг, захирамж гаргана.
2. Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын
нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.З. Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр
дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөөр заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ѐсоор
нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр
заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.4. Ерөнхийлөгчийн зарлиг
хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг нийтлэх
1. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын
зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан ѐсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн
бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.2. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг төв, орон
нутгийн сонин хэвлэлд нийтлэхдээ төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан ѐсны эхийг
баримтална.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийгУлсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх
1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ
чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2. Дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:
1/ эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг
эмнэлгийн дүгнэлт үндэслэн Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
2/ өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй
болсон;
З/ түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ѐсоор үзсэн.
З. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга
Ерөнхийлөгчийн албан ѐсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас
нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их
Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын
Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа
тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.
6. Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа
Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын
үсэг зурна.
7. Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр
Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар болно.
8. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал
Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН
ХУУЛЬ-аас
Сонгуулийн үндсэн зарчим
1. Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгууль /цаашид "сонгууль" гэх/ хоѐр шаттай байна.
/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /
2. Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,
чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар
саналаа нууцаар гаргана.
З. Анхан шатны сонгууль бүх нийтийн байна. Санал хураах өдөр эх орондоо байгаа,
Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн
гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол,
боловсрол ялгаваргүйгээр сонгох эрхтэй. Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр
нотлогдсон, түүнчлэн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох
эрх эдлэхгүй./Энэ хэсгийн 3 дахь өгүүлбэрийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн
хуулиар өөрчлөн найруулсан/
4. Анхан шатны сонгууль шууд байна. Сонгуульд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр
оролцон саналаа өөрөө гаргаж Ерөнхийлөгчийг сонгоно.
5. Сонгогч саналаа нууцаар гаргана. Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд саад
учруулахыг хориглоно.6. Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн
санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж
түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргах нь сонгуулийн хоѐр дахь шат
байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх
1. Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их
Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний
нэр дэвшүүлнэ.
2. Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлж болохгүй.
3. Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн
санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш
хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж,
түүнээс хойш тус Улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол
Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх
1. Сонгуулийн ерөнхий хороонд албан ѐсоор бүртгүүлж, үнэмлэх авсан хүнийг
Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэж үзнэ.
2. Нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн
дотор бүртгэн үнэмлэх олгоно./Энэ хэсэгт 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн
хуулиар өөрчлөлт оруулсан/
З. Намын төв байгууллага болон хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай шийдвэрээ нэр дэвшигчийн бичгээр өгсөн
зөвшөөрөл, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл
баримтлалаа тодорхойлсон мөрийн хөтөлбөр, Сонгуулийн ерөнхий хорооноос
тогтоосон загварын дагуу үйлдсэн намтар, төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ
байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг тодорхойлсон баримт бичиг/,
сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, дүүргийн
Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат
болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт
бүрдүүлсэн байвал зохино./Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн
хуулиар нэмэлт оруулсан/Нэр дэвшигчийг бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд
эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан
шалгана.
4. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын З өдрийн
дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.
Санал хураах, анхан шатны сонгуулийн дүн гаргах
1. Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байранд санал хураах өдөр 07 цагаас
22 цаг хүртэл хугацаанд хураана. Сонгогчдын санал хураах байр, хугацааг сонгуулийн
хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
2. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг
бүхий байрыг тухайн сонгуулийн хэсгийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга
хариуцаж бэлтгүүлнэ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон үед сонгууль
зарлан явуулах
1. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал
Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна.
2. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон үед Ерөнхийлөгчийн
сонгууль зарлан явуулахад энэ хуулийн заалтыг баримтална.

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->