I БҮЛЭГ

КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮНДЭС
1.1. Компьютерийн сүлжээ.
Компьютерийн сүлжээ нь 1950-аад онд анх үүссэн. Хоёр буюу түүнээс дээш
тооны компьютерүүдийг хооронд нь мэдээлэл дамжуулах, хадгалах, боловсруулахад
зориулан тусгай кабелиар холбосныг компьютерийн сүлжээ гэдэг. Компьютерууд
сүлжээнд холбогдсоноор мэдээллийг зөөх, хуулах, зарим төрлийн программ хангамж,
share, зэргийг сүлжээнд холбогдсон бүх компьютерууд хамтарч ашиглах, e-mail, chat гэх
мэтээр хоорондоо харилцах боломжтой болдог. Share-лэн гэдэг нь тухайн share-лэсэн
төхөөрөмж, программ хангамжийг олон компьютерууд дундаа ашиглах боломжтой
болохыг хэлнэ. Тухайлбал, файл, хавтас, принтер, модем гэх мэт зүйлсийг share-лэж
болно.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана. Үүнд:

-

LAN (Local Area Network)

-

MAN (Metropolian Area Network)

-

WAN (Wide area Network)

LAN (Local Area Network). Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг
болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш
тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж,
кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох
компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан
адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим
байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах,
сервер компьютер дээрх сүлжээний программууд болон сервер дээр хадгалсан
мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг
унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой.
MAN (Metropolitan Area Network). MAN сүлжээ нь газар зүйн хамрах
хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад
жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд
хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх
бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network). WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс
хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох
боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон
утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бүхий тусгай тавган
антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.

1

1.2. Сүлжээний бүтэц
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон
улсын стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн
холбохыг харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open
system interconnection). Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд
тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:
1.2.7. Application буюу хэрэглээний программ хангамж. Энэ давхаргад
сүлжээнд хэрэглэгдэж байгаа программ хангамжууд ордог. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд
зориулсан сүлжээний үйлчилгээнүүдийг явуулна.
1.2.6. The presentation буюу үзүүлэл. Энэ давхарга нь application буюу
программ хангамжаас мэдээлэл уншихад зориулагдсан давхарга. Мөн сүлжээн дэх
төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцоход ашиглагдах форматыг тодорхойлно.
Жишээ нь: энд принтер, сканнер гэх мэт төхөөрөмжүүд орно.
1.2.5. Session буюу сеанс. Энэ нь 2 холбоотой Host (толгой компьютер)-ын
хооронд холбоо тогтоож, удирдан зохицуулах, мөн салгах үүргийг гүйцэтгэдэг. Мөн янз
бүрийн төхөөрөмж дэх хоёр программын хооронд сеанс гэж нэрлэгдэх холболтыг
тогтоож ашиглах, таслах үүргийг гүйцэтгэдэг. Энэ давхарга нь the presentation буюу
үзүүлэл давхаргын суурь нь болж өгдөг.
1.2.4. Transport. Төхөөрөмжүүдийн хооронд тодорхой чанарын түдшинд өгөгдөл
дамжуулалт хийх боломжоор хангаж өгдөг. Жишээ нь: Host-оос илгээж байгаа
мэдээллийг сигментлэж хүлээн авах талд уг өгөгдлийг буцааж нэгтгэх үйлдлийг хийдэг.
Хоёр төхөөрөмжийн хооронд холболт тогтоосон үед энэ төхөөрөмжөөс тодорхой
үйлчилгээний ангийг сонгох ба энэ нь дамжуулалтын чанарыг хянаж буурсан
тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлэх болно.
7,6,5-р түдшнүүд нь хэрэглээтэй холбоотой түвшин учраас программ хангамж
байдаг. Үлдсэн 4,3,2,1-р түвшнүүд нь өгөгддлийг дамжуулахтай холбоотой байдаг учраас
техник хангамж байдаг.
1.2.3. Network буюу сүлжээ. Сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хамгийн
оновчтой замыг сонгох, тэр замаараа өгөгдлийг дамжуулах гол үүрэгтэй. Энэ давхарга
нь дээд давхарга болох программ хангамжийн түвшнээс мэдээллийг хүлээж аваад:
-

Дамжуулах ёстой мэдээллээ жижиг дохионуудад хуваана. Хүлээн авч байгаа
компьютерийн энэ давхаргад эдгээр хуваасан дохиог буцааж нэгтгэнэ.

-

Очих ёстой газрын хаягийг сүлжээний давхаргын хаяг буюу IP хаяг уруу
хөрвүүлнэ.

-

Сүлжээгээр хэрхэн, ямар ямар замаар ямар ямар компьютеруудыг дайрч
өнгөрөхийг энэ хаяг дээр зааж өгч болно. Өөрөөр хэлбэл, дохионы явах замыг
нь зааж өгнө.

2

1.2.2. Data link буюу суваг. Энэ давхарга нь физик орчноор өгөгдлийг алдаагүй
дамжуулна. Энэ давхарга нь сүлжээний давхаргаас дохиог хүлээн аваад:
-

Дохиог хэзээ цааш нь дамжуулахыг шийднэ.

-

Эхлэх хэсэг, дуусах хэсэг, хаягийн дохио гэсэн гурван форматтай болгоно.

-

Дохиог дамжуулах үеэр дамжуулах орчны зүгээс гарах янз бүрийн орчны
нөлөөтэй алдааг шалгах, засах үүргийг гүйцэтгэнэ.
1.2.1. Физик давхарга. Үүнд, дохиог дамжуулахад хэрэглэгдэж буй техник

төхөөрөмж, дамжуулах шугам, мөн орчнууд ордог. Жишээ нь, модем, ёүлжээний карт,
системийн хүчдэлийн түвшин, давтамж, дамжуулах зай, коннекторын параметрүүд
байна.
II БҮЛЭГ
КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХАД
ХЭРЭГЛЭГДЭХ ТӨХӨӨРӨМЖҮҮД
2.1. Кабель.
Өнөө үед компьютерийн сүлжээг байгуулахад дараах үндсэн гурван төрлийн
кабелийг ашиглаж байна. Үүнд:
1. Коаксиал кабель. Энэ нь дотроо хоёр төрөлтэй байна.

-

Нарийн коаксиал кабель (Thin coaxial cable).

-

Бүдүүн коаксиал кабель (Thick coaxial cable).

2. Хос утсан кабель. Энэ нь дотроо үндсэн хоёр төрөлтэй байна.
-

Хамгаалалтгүй хос утсан кабель (Unsheilded twisted pair UTP).

-

Хамгаалалттай хос утсан кабель (Sheilded twisted pair STP).

3. Шилэн буюу оптик кабель. Энэ нь дотроо хоёр төрөлтэй байна.

-

Олон жилтэй кабель (Fiber optic cable multimode).

-

Нэг жилтэй кабель (Fiber optic cable single mode).

Сүлжээг байгуулахад хэрэглэгдэх кабелиудыг ерөнхийд нь дээрхи үндсэн гурван
төрөлд ангилах боловч үүнээс өөр олон төрлийн кабелиуд байдаг.
2.1.1. Коаксиал кабель.
Гол дамжуулагч утас нь тусгаарлагч материалаар хамгаалагдаж

бусад нь

түүнийг сүлжих маягаар ороогдон хийгдсэн дамжуулагч кабелийг илэрхийлнэ. Үүнийг
кабелийн телевиз болон компьютерын сүлжээнд ашигладаг бөгөөд жирийн утасны
кабелийг бодвол илүү үнэтэй боловч их хэмжээний мэдээллийг

өндөр хурдаар

дамжуулдаг байна. Иймд уг кабель кабелийн телевизийн үйлдвэрлэлд голлох байр
суурь эзэлдэг бөгөөд сая сая хэрэглэгчидийг холбон мэдээллээр хангах үйл явцыг
гүйцэтгэж байна.
Коаксиал кабелийг компьютерийн дотоод сүлжээ буюу LAN-д магистрал кабель
болгон ашигладаг. Түүний өгөгдөл дамжуулах хурд нь 10-100 Mb/ps байдаг. Үнэ өртөг
багатай. Нэг сегментын урт нь 185 м. RJ58 коннектор юмуу BNC коннекторыг ашиглаж
төхөөрөмжүүдтэй холбодог.

3

Коаксиал кабель дотроо үндсэн 2 төрөлтэй. Үүнд:
1. Нарийн коаксиал кабель (Thin coaxial cable). Энэ кабель нь 0.25 инчийн
диаметртэй байдаг. Дохиог 185 м хол зайд ямар нэгэн гэмтэлгүй дамжуулах
бололцоотой. Дэлхий нийтэд өргөн тархсан кабель нь RG 58 юм. RG 58 кабель дотроо
хэд хэдэн төрөлтэй байна. Үүнд:
-

RG 58/U – хатуу зэс голтой кабель.

-

RG 58 A/U – багцалсан металл голтой кабель.

-

RG 58 C/U – цэрэг, дайны зориулалттай кабель гэж тус тус ангилдаг.
Нарийн

коаксиал

кабелийг

ашиглах

үед

BNC

(British

naval

connector)

коннекторыг ашигладаг. Кабель бүрийн үзүүрт BNC коннекторыг хийнэ.
2. Бүдүүн коаксиал кабель (Thick coaxial cable). Энэхүү кабель нь 1 см
диаметртэй, ихэвчлэн шар өнгийн бүрээстэй байдаг. Нэг сегментын урт нь 500 м байдаг.
Хатуу зэсэн голтой ба Ethernet технологиор хийгдсэн сүлжээнд өргөн ашиглаггдаг.
Бүдүүн коаксиал кабелийг бусад төхөөрөмжүүдтэй холбогч коннектор нь Transceiver
коннектор юм.
2.1.2. Хос утсан кабель
Хос утсан кабель нь дотроо үндсэн хоёр төрөлтэй. Үүнд:
1. Хамгаалалтгүй хос утсан кабель (Unsheilded Twisted Pair UTP). UTP
кабелийг компьютерийн LAN сүлжээнд өргөн ашигладаг. Дохиог 100 метрт найдвартай,
ямар нэгэн алдаагүй дамжуулдаг. UTP кабелийг ерөнхий байдлаар нь дотор нь тав
ангилдаг. Үүнд:
а. Нэг хос дамжуулагч утаснаас тогтдог ердийн telephone утасны кабель.
б. Өгөгдлийг 4 mb ps хүртлэх хурдтай дамжуулахад өргөн хэрэглэгддэг дөрвөн
хос утаснаас тогтсон кабель.
в. Өгөгдлийг 10 mb ps хурдтай дамжуулдаг дөрвөн хос утаснаас тогтсон UTP
кабель.
г. Өгөгдлийг 16 mb ps хурдтай, дөрвөн хосоос тогтсон UTP кабель.
д. Өгөгдлийг 100 mb ps хурдтай, дөрвөн хосоос тогтсон UTP кабель гэж тус тус
ангилдаг байна.
UTP кабелийг сүлжээний карт болон бусад төхөөрөмжтэй холбохдоо RJ
коннекторуудыг ашигладаг. 1-р ангилалын кабелийн хувьд RJ11 коннекторыг ашигладаг
байхад 2-5-р ангилалын UTP кабельд RJ45 коннекторыг ашигладаг. Коннекторуудын
залгагддаг үүрийг jack гэдэг.
2. Хамгаалалттай хос утсан кабель. (Sheilded Twisted Pair STP). STP нь
хосоороо эрчлэгдэн ороогдсон зэс утсан шугам юм. Ихэвчлэн албан байгууллагуудын
хvрээнд өргөн хэрэглэгддэг. Жирийн утасны шугамыг бодвол гадуураа давхар
тусгаарлагчаар бvрхэгдсэнээрээ ялгаатай байдаг. Хамгаалалтгүй хос утсан кабелиар
(UTP) гүйж байгаа дохио гадны нөлөөлөлд өртөх нь амархан байдаг. Энэ нөлөөллийг
арилгахын тулд STP буюу хамгаалалттай хос утсан кабелийг ашигладаг. STP кабель

4

соронзон долгионы шуугианыг багасгахын тулд хоёр тусдаа зэс утас бие биеийгээ ороох
маягаар байрласан байна. STP нь ихэвчлэн албан байгууллагад хэрэглэгддэг.
2.1.3. Fiber optics
Шилэн юмуу пластик утас
/нарийн кабель/ ашиглан мэдээлэл
дамжуулдаг

технологыг

кабелийн

технологи

кабелиар

гэрлийн

гэнэ.

шилэн
Энэ

импульсийг

ашиглаж дохиог дамжуулдаг. Шилэн
буюу

оптик

кабелиар

дохио

дамжуулах үндсэн зарчим нь тоон
сигналыг гэрлийн долгион болгон хувиргах явдал юм. Иймээс энэ кабель нь гэрлийн
долгионыг ашиглан мэдээлэл дамжуулах олон тооны шилэн утаснуудаас бvрддэг байна.
Шилэн кабель нь жирийн метал кабелийг бодвол дараах давуу талуудтай. Vvнд :
а. Зурвасын өргөн их байдаг. Өөрөөр хэлбэл, сигналыг гэмтэлгүй, эвдрэлгүй
дамжуулах зай нь 2 км байдаг.
б. Дохиог дамжуулах хурд нь 100 Mb ps-ээс их 1 Gb ps-ээс бага байдаг.
в. Энэ дэвшилтэд технологи нь мэдээлэл дамжуулах аналог системтэй
харьцуулахад илvv хурдан технологи болох тоон системийг ашигладаг.
г. Цахилгаан соронзон орны нөлөөлөнд бараг ордоггүй.
Харин гол сул тал нь:
а. Тухайн кабелийг суурилуулахад их хэмжээний зардал шаардагддаг.
б. Олон тооны шилэн утаснуудаас бүрддэг учраас хэврэг амархан хагарч
бутардаг байна.
Шилэн кабель нь орон нутгийн сvлжээнд ихэвчлэн ашиглагддаг бөгөөд сvvлийн
vед харилцаа холбооны компаниуд шилэн кабелийг vйл ажиллагаандаа нэвтрvvлж
байна.
Оптик ба шилэн кабель нь үндсэн хоёр төрөлтэй байдаг. Үүнд:
1. Олон жилтэй шилэн кабель (Fiber optic cable multimode).
2. Нэг жилтэй шилэн кабель (Fiber optic cable single mode).

Нэг жилтэй шилэн кабель нь өгөгдлийг зөвхөн нэг чиглэлд
дамжуулдаг. Харин олон жилтэй шилэн кабель нь өгөгдлийг хоёр чиглэлд
дамжуулдаг.
2.2. Коннектор.
Нэг төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын үзүүр дэх холбогч
залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9, BNC, DIN, Centronics
гэсэн төрлүүд байдаг.
2.2.1.

BNC коннектор.

10Base-2 Ethernet сүлжээнд компьютер, төхөөрөмжүүдийг хооронд нь холбоход
ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр үзүүрт энэ коннекторыг

5

хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зүү маягын нэг хөлтэй бөгөөд энэ нь коаксель
кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу холбогддог. Харин хөлний гадна талд байгаа
бөөрөнхий хэлбэрийн метал бүрээс нь кабелийн гадуур бүрээсийг хавчиж өгдөг. Метал
бүрээсийн гадна талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male
коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг. BNC-T
(terminator) коннектор нь Т үсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male коннектор бүхий
хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг.
2.2.2. RJ45 коннектор (Registered Jack-45).
Ethernet технологиор компьютер, төхөөрөмжүүдийг дотоод сүлжээнд холбоход
ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бүхий 8 хөлтэй коннектор юм. Энэ нь
телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь
шуугиан, ойлтыг багасгадаг.

2.2.3. RJ11 коннектор (Registered Jack-11).
4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ коннекторыг аппаратанд болон модемонд
телефон утсыг залгахад ашигладаг.
2.2.4. DB25, DB9 коннектор. Гадуур модемыг компьютерийн сериал портонд
залгахад ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS232C кабелын хоёр үзүүр дэхь холбогч нь хөлтэй,
нүхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон
дох кабел залгах порт, мөн компьютерийн аль
сериал порт руу кабелийг залгахаас шалтгаалаад 9
болон 25 хөл эсвэл нүхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male гэж нэрлэдэг бол нүхтэй
коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M, нүхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9
хөлтэйг DB9M, нүхтэй коннекторыг DB9F гэдэг. Жишээ нь 25 нүхтэй модемын портыг
компьютерийн 9 хөлтэй сериал порт болох COM1 рүү залгахад DB25M-DB9F кабелийг
ашигладаг.
2.2.5. Cetronics коннектор. Энэ коннекторыг паралель портонд залгадаг
төхөөрөмжүүдэд ашигладаг. Гол төлөв принтерийн кабель нь ийм коннектортой ирдэг.
Мөн CD хувилагч төхөөрөмж ийм коннектортой кабель залгахаар порттой байдаг.
2.2.6. DIN коннектор. DIN нь Deutsche IndustriNorm гэсэн үгний товчлол бөгөөд
Германы стандартын байгууллагаас баталсан коннектор юм. Гол төлөв
персонал компьютерт ашигладаг гар DIN төрлийн коннектортой байдаг.

2.2.7. Terminator
Стандарт Ethernet болон Thinwire Ethernet сvлжээн дэхь сигментийн 2 төгсгөлд
хэрэглэгддэг. Энэ коннектор нь 50 Ом-н эсэргvvцэлтэй байдаг. Терминаторын vvрэг нь

6

сигналыг цааш дамжуулан сvлжээг унагахгvйгээр нөлөөг нь багасгах зориулалттай
байдаг.
2.3. Hub
Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн
сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн
Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт
байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий.
Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг
портонд, нөгөө үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг. Дотоод
сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэхь нэг кабель ажиллахгүй болоход бусад
компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Тэгвэл bus бүтцийн сүлжээнд нэг
компьютерийн кабелийг салгахад сүлжээ тэр чигээрээ ажиллахгүй болдог.
2.4. Repeater
Сигналийг хол зайнд дамжуулах үед түүний хэлбэр эвдэрч, сигнал саринадаг тул
сигналийн чадлыг өсгөх замаар Repeater-г сүлжээнд хэрэглэдэг. Давтагч нь OSI
загварын физик түвшинд харгалздаг учраас ямар нэгэн шүүлтүүр, хөрвүүлэгч биш
зөвхөн хүлээж аваавсан сигналийн чадлыг нь өсгөөд түүнийг цааш нь дамжуулдаг.
Иймээс хоёр өөр технологиор хийгдсэн сүлжээнд repeater-г ашиглах бололцоогүй юм.
Дотоод сүлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн
дээд урт нь 100 метрээс хэтрэхгүй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2
компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг.
Зөвхөн дотоод сүлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгүй холболт,
радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг.
Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.
2.5. Switch
Switch

нь

мэдээлэл

дамжих

явцад

тухайн мэдээллийн хvрэх дараагийн цэг, тvvнд
хэрхэн хvрэх замыг нь зааж өгөх зорилготой
сvлжээний төхөөрөмж юм. Тvvнчлэн нь өгөгдөл
өөрөөр нь дамжин ямар сvлжээ рvv илгээгдэх
замыг

зааж

тодорхойлох төхөөрөмж

эсвэл

программ болох router-ын функцыг агуулдаг ба
сvлжээгээр өгөгдлийн дамжууллыг тодорхойлох талдаа router -ийг бодвол илvv энгийн,
хурдан байдаг.
Switch нь OSI (Open System Interconnection) дамжууллын хувьд 2-тvвшинд
(Layer-2) буюу Data-Link-Layer -т хамаардаг боловч зарим switch нь гvйцэтгэх vvрэг
функцээсээ шалтгаалан Network Layer буюу 3-р тvвшинд (Layer-3) хамаардаг байна. 3-р
тvвшний гэгдэх switch-ийг IP switch гэж нэрлэдэг.
Томоохон сvлжээнvvдийн хувьд нэг switch-ээс нөгөө сvлжээ хvртэлх багц
мэдээлэл дамжих явцыг hop гэж нэрлэдэг бол багц мэдээлэл нэг цэгээс нөгөө цэг хvртэл

7

дамжихдаа зарцуулж байгаа хугацааг latency гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Иймд
latency нь тухайн мэдээлэл дамжих явцын гол чухал vзvvлэлт болдог байна. Switch-vvд
нь backbone болон gateway дээр тавигддаг ба мэдээлэл эцсийн цэг хvртлээ дэд
сvлжээнvvдээр дамжин гарах процессыг зохицуулж байдаг.
2.6. Router
Router-ын тусламжтайгаар интернэтийн сүлжээнүүдийн хооронд мэдээлэл
дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сүлжээ нь интернэт
дэхь бусад сүлжээ рүү хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сүлжээний интернэт
рүү гарах үүд хаалга нь болж байна гэсэн үг.
Энэ төхөөрөмжийн гол үүрэг нь тухайн сүлжээнээс гарч буй болон орж ирж буй
мэдээллийг хамгийн дөт замаар хүргэх явдал юм. Сүлжээ хооронд мэдээллийг
найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг.
Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP
хаяг (source IP), хүлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP)
хаягыг агуулдаг. Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хүлээн
авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лүү илгээдэг.
Дамжиж буй пакет нь нэг сүлжээ дотроо эсвэл аль нэг өөр сүлжээ рүү явж буй эсэхийг IP
хаягаар нь ялгадаг.
Мөн router нь асар том хүрээний сүлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах
үүрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан.
2.7. Bridge.
Bridge буюу гүүрийг ихэвчлэн хоёр өөр сүлжээг хооронд нь нэгтгэхэд ашигладаг.
Жишээ нь:
-

Ethernet ба Token raing сүлжээнүүдийг нэгтгэхэд ашиглаж болно.

-

UTP кабель ашигласан Ethernet сүлжээн коаксиал кабель ашигласан Ethernet
сүлжээтэй нэгтгэхэд ашиглаж болно.

-

Сегментүүдийг холбоход ашиглаж болно.

-

Сүлжээнд компьютеруудын тоог ихэсгэх ба хоорондоо хол байгаа
компьютеруудыг холбоход ашиглаж болно.
2.8. Модем
Модем нь Modulator Demodulator
гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт
боловсруулсан

өгөгдлийг

телефон

шугамаар дамжуулахын тулд аналог руу
хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн
телефон шугамаар дамжин ирсэн аналог
сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон
сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх
1960-аад

8

онд

модем

бий

болсон

ба

терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай
хийгджээ.
Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр
56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг
ашиглах болсон.
2.8.1. Модемын боломжууд:

Voice modem

Fax modem

Error correction

Data compression

Flow control

UART data buffering
Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци,

демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг vйлдлvүдийг
гvйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бvгдийг дагнан хийдэг. Харин software модем нь
бие дааж бvх vйлдлийг хийх боломжгvй бөгөөд vүнийгээ процессортой хамтран
гvйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд сайн байх шаардлагатай. US Robotics буюу
3Com -н Winmodem нь модуляци, демодуляцийг өөрөө гvйцэтгээд алдаа шалгаж засах
(Hardware error correction), компресс хийх (Hardware compression) vйлдлийг нь
процессор гvйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг.
2.8.2. Модемын стандарт протоколууд
Bell/CCITT/ITU-T Standarts
Data Transfer Protocols
Modulation Protocols/V.standards
TCP/IP, SLIP/PPP protocols
Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2
ангилдаг.
2.8.3. Модемын төрлvүд
Гадуур модем
Дотуур модем
Built-in модем
Onboard модем
PCMCIA модем
Модем

нь

компьютерт

суухдаа

COM

порт

болон

IRQ

эзэлдэг.

Мэдээллийг хvлээн авах дамжуулах vйлдлийг зэрэг гvйцэтгэж чадахуйц модемыг fullduplex vйлдэлтэй гэнэ. Харин хvлээн аваад дараа нь дамжуулах эсвэл дамжуулчихаад
хvлээн авах боломжтой модемыг half-duplex vйлдэлтэй модем гэдэг.
2.8.4. Бусад модемууд

9

ISDN modem, xDSL modem, Rack modem, Cable modem, Palm modem, Null
modem гэх мэт модемууд байна.
Модем vйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мөн Rockwell юм.
2.9. Сервер компьютер
Сервер компьютер дээр тусгай зориулалтын серверийн программ суулгаснаар
хэрэглэгчийн компьютерээс хандан, харилцан мэдээлэл солилцдог. Сервер нь имэйл,
вэб, мэдээллийн сангийн, холболтын буюу access server зэрэг олон төрлийнх байдаг.
Ердийн хэрэглэгчийн компьютерээс ялгаатай нь процессорын хурд, санах ой, хатуу
дискний хэмжээ зэргээрээ илүү байдаг.

III БҮЛЭГ
ТОПОЛОГИ
Төхөөрөмжүүдийн холбогдсон схемыг сүлжээний топологи гэдэг.
3.1. Одон топологи (Star topology).
Сүлжээн
компьютер,

дэхь
принтер

бүх
зэрэг

төхөөрөмжүүд hub руу холбогддог.
Энэ

нь

сүлжээний

компьютерүүдийг холбогч гол цөм
болдог. Hub-н нэг портноос гарсан
кабелийн нөгөө үзүүр компьютер
дахь дотоод сүлжээний карт руу
холбогддог. Star нь хамгийн өргөн
ашиглагддаг сүлжээний бүтэц юм.
Энэ

сүлжээнд

UTP

төрлийн

кабелийг хэрэглэдэг.
3.2. Цагираг топологи (Ring topology).
Сүлжээний компьютер, төхөөрөмжүүд ар араасаа холбогдон цагираг хэлбэрийг
үүсгэдэг. Сүлжээн дэхь нэг компьютер 2 тал руугаа 2 төхөөрөмж эсвэл компьютертэй
кабелиар залгаатай байна гэсэн үг юм. Маркер гэж нэрлэгдэх тусгай төхөөрөмж ашиглан
дамжуулалт явагддаг. Төхөөрөмжүүд нь дамжуулалтанд тэгш эрхтэйгээр оролцдог.
Маркер нь нэг төхөөрөмжөөс нөгөө үрүү байнга нэг чиглэлд дамжуулагдаж байдаг.
Өгөгдөл дамжуулахыг хүссэн төхөөрөмж маркерийг өөрийн болгон, хүлээн авагчийн
хаяг, өгөгдөл, өөрийн хаягийг байрлуулаад дараагийн төхөөрөмжинд дамжуулна.
Дараагийн төхөөрөмж бүр кабелиар гүйж байгаа маркерт байрласан хаягийг өөрийн
хаягтай харьцуулж хэрэв хаягууд давхцаж байвал өгөгдлийг хуулж аваад оронд нь
хүлээн авсан мэдэгдэлээ байрлуулна. Хэрэв хүлээн авагч төхөөрөмж олдохгүй байвал
анхны илгээгч төхөөрөмж маркерийг чөлөөлдөг. FDDI нь цагирган бүтцийн сүлжээ юм.

10

3.2.1. FDDI (Fibre Distributed Digital Interface). Шилэн кабелиар холбосон Token
ring бүтэцтэй сүлжээн дээгүүр тоон сигналын өгөгдлийг дамжуулах технологи юм. Энэ
сүлжээг 200 км хүртэлх хүрээнд өргөтгөх боломжтой. FDDI сүлжээ нь ихэвчлэн 2 давхар
цагираг бүхий Token ring бүтэцтэй байдаг нь нэг сүлжээнд алдаа гарч ажиллахгүй
болоход нөгөө нь нөхөж ажиллаж байхаар зохицуулагдсан байдаг. Дан цагирагнаас
бүрдсэн сүлжээний өгөгдөл дамжуулах хурд нь 100Mbps байдаг. Олон дотоод
сүлжээнүүдийг хооронд нь холбоход FDDI технологийг ашигладаг.
3.3. Bus topology
Нэг

кабель

сүлжээний

бүх

дээр

компьютер,

төхөөрөмжүүд ар араасаа цуваа
байдлаар

холбогддог.

суурилуулахад

амар,

хялбар

Энэ

байдаг.

Угсарч
энгийн
сүлжээнд

коаксаль кабелыг хэрэглэдэг. Төхөөрөмжүүд өгөгдлийг дамжуулахыг тулд магистрал гэж
нэрлэгдэх гол кабелийг өрсөлдөн эзлэн авдаг. Терминал хэрэглэдэг. Иймээс энэ
топологийг өрсөлдөх топологи ч гэж нэрлэдэг. Хэрэв тухайн агшинд аль нэг төхөөрөмж
кабелийг эзэлж абвал бусад төхөөрөмжүүд нь тодорхой хугацааны турш хүлээлтын
горимд байна.
Сүлжээний ажиллах зарчим нь автобустай ижил учраас bus гэж нэр өгсөн.
Автобус нь тодорхой нэг чиглэлийн шугаманд явж (жишээ нь Толгойтын чиглэл),
зорчигчдыг буудал дээр буулгаж, суулгадаг шиг bus бүтцийн сүлжээнд өгөгдөл
дамжуулахад сүлжээний бүх компьютерүүд тухайн өгөгдөл аль компьютер лүү
илгээгдсэнийг шалгадаг. Ингээд хүлээн авах компьютер нь өгөгдөл авахад бэлэн
байгаагаа мэдэгдэж хариу өгдөг бол бусад компьютерүүд нь мэдээлэлд хариулахгүйгээр
хэрэгсэхгүй орхидог.
Ethernet сүлжээ нь bus бүтцийнх юм.
3.4. Ethernet бүлгийн топологиуд.
3.4.1. 10BASE-T. Дотоод сvлжээнд өргөн хэрэглэгддэг төрөл нь 10BASE-T юм.
Энэ нь дотроо доорх байдлаар хуваагддаг:
3.4.2. 10BASE-2. Нарийн зэс кабель хэрэглэх бөгөөд нэг төхөөрөмжийг холбох
дээд урт нь 185 хvртэлх метр.
3.4.3. 10BASE-5. Бvдvvн зэс кабель хэрэглэх бөгөөд кабелын дээд урт нь 500
метр хvртэл.
3.4.4. 10BASE-F. шилэн кабелиар холбоно.
10BASE-T гэдэг vгний 10 нь холболтын хурдыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь 10 Mbps
юм. "BASE" нь baseband signalling гэж байгаа бөгөөд зөвхөн Ethernet сvлжээний

11

сигналыг дамжуулна гэсэн утгатай. "T" нь twisted-pair "F" нь fiber optic cable "2" болон
"5" нь кабелийн уртыг илэрхийлж байгаа бөгөөд 2 нь 200 метр, 5 нь 500 метр юм.
IV БҮЛЭГ
ПРОТОКОЛ
Ихэнхи сүлжээний протокол нь хоорондоо зохицон ажилладаг хэд хэдэн
протоколуудын нийлбэр байдаг. Энэ цуглуулганд багтаж байгаа протоколууд нь өөр
өөрийн гэсэн үүрэг зориулалттай боловч тэдгээрийг дараах хэсгүүдэд хуваадаг.
Үүнд:
4.1. FTP (File Transfer Protocol).
Энэ нь интернэтийн үйлчилгээнүүдийн нэг нь юм. Энэ протоколын тусламжтайгаар
файлыг татаж авах (download), илгээх (upload) үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Зарим нь
хэрэглэгчийн эрх ба нууц vг шаарддаг боловч, ихэнх нь anonymous гэсэн нэрээр орохыг
зөвшөөрдөг
4.2. TCP/IP протокол

TCP/IP нь Transmission Control Protocol/Internet Protocol гэсэн үгийн
товчлол юм. Энэ протоколыг АНУ-н Батлан Хамгаалах яам нэг
сүлжээнээс нөгөө рүү өгөгдөл дамжуулахын тулд бий болгосон. Энэ 2
протокол нь интернэтээр өгөгдлийг багцлан дамжуулахад хамтдаа
ашиглагддаг. Интернэтээр файл дамжуулахад TCP нь өгөгдлийг багцалж,
дамжуулах явцад алдаа гарч буй эсэхийг шалгадаг бол IP нь багц бүрт 4
байтын толгой нэмж үүнд илгээж буй болон хүлээн авч буй талын IP
хаягыг нэмдэг. Энэ хаягын тусламжтайгаар хүлээн авч буй газар дээр
багцууд ирэхэд TCP протокол нь эдгээрийг нийлүүлж нэг файл болгодог.
5.2.1 TCP/IP протоколын тухай
Энэ бүлэгт TCP/IP буюу Дамжуулалт удирдах протокол ба Интернет протоколийн
тухай авч үзье.
TCP/IP нь интернетэд хэрэглэгдэх хоёр протоколд хамаарагдана. Эдгээр нь
дотроо олон тооны протоколуудыг агуулах бөгөөд TCP/IP бүрдэлийг үүсгэнэ. Тэд
нийлээд Интернет дэх бараг бүх үйлчилгээнүүдийг хангадаг бөгөөд заримыг нь дурдвал
:
• Цахилгаан шуудангийн дамжуулалт
• Файл дамжуулалт
• Usenet шинэ мэдээг хүргэх түгээх
• WWW-д хандалт
TCP/IP бүрдэлд үндсэн 2 ангиллын протоколууд бий.
1. Сүлжээ төвшний протоколууд
2. Хэрэглэгчийн программ төвшний протоколууд
Сүлжээ төвшний протоколууд
Энэ төвшний протоколууд нь өгөгдлийн дамжуулалтын механизмыг хариуцдаг.
Эдгээр протоколууд нь системийн гүнд ажиллаж хэрэглэгчдэд харагддаггүй. Жишээ нь
IP протокол нь мэдээллийг хэрэглэгч ба гадаад машинд хүргэх пакетыг гаргадаг.
Үүнийгээ олон төрлийн мэдээлэлд ялангуяа хоёр машины IP хаягуудыг үндэслэн
гаргадаг. Эдгээр ба бусад мэдээлэлд үндэслэн IP нь мэдээлэл очих машиндаа хүрэх

12

баталгааг гаргадаг. Энэ процессийн явцад IP нь Сүлжээ төвшний бусад протоколуудтай
хамтран ажиллаж өгөгдлийн дамжуулалтыг олж авна. Хэрэглэгч сүлжээний утилитуудыг
ашиглан IP-ийн систем дэх ажиллагааг хэзээ ч харахгүй (Шинжлэгч ба бусад IP
датаграммийг уншдаг программуудаас бусад ).
Хэрэглэгчийн программ төвшний протоколууд
Урвуугаар энэ төвшний протоколууд нь ямар нэг байдлаар хэрэглэгчдэд харагдана.
Жишээ нь FTP (File Transfer Protocol буюу Файл дамжуулах протокол ) нь хэрэглэгчдэд
харагддаг. Хэрэглэгч өөр машинд файл дамжуулалт хийхийн тулд холболтыг хүсдэг ба
холболт үүсэнгүүт дамжуулалт эхэлдэг. Дамжуулалтын явцад хэрэглэгчийн машин ба
Гадаад машины хоорондох солилцооны хэсэг нь харагддаг( ихэвчлэн алдааны мэдээлэл
ба мөн хэдэн байт дамжуулагдаад байна г.м мэдээллүүд). Эндээс үзэхэд TCP/IP нь
интернетээр дамжуулан (эсвэл TCP/IP ажиллах сүлжээнд) хоёр машины хооронд
холбоог үүсгэхэд тусалдаг протоколуудын цогц юм.
TCP/IP хэрхэн ажилладаг вэ?
TCP/IP нь стекийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Энэ стект хоёр машины
хооронд энгийн өгөгдөл дамжуулахад шаардагдах бүх протоколуудыг агуулсан байна
(мөн энд нэг машинаас нөгөө машинд хүрэх зам байна). Стек нь мөн төвшнүүдэд
хуваагдах бөгөөд тус бүрдээ өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Энэ үеүүд нь пакет дахь
иарерхи бүтцийг үүсгэдэг. Өгөгдөл нь энэ бүтцээр дамжаад сүлжээ эсвэл өөр машинд
хүрдэг. Тэнд очоод энэ процесс нь урвуугаар биелэгдэн нэвтэрдэг байна. Энэ
процессийн явцад алдаа шалгалтын иж бүрэн систем хоёуланд нь ажиллаж байдаг.
Төвшин бүр нь олон протоколтой хамтрана. Энэ
стекийн давхар бүрд эдгээр
протоколууд хэрэглэгчдэд олон тооны үйлчилгээ үзүүлж завгүй ажиллаж байдаг.
Түлхүүр протоколууд
Одоо стект байдаг түлхүүр протоколуудыг авч үзье. Сүлжээ төвшнөөс эхэлье.
Дараах чухал протоколууд байна.
• Хаяг тогтоогч протокол (Adress Resolution Protocol)
• Интернетийн хяналтын мэдээллийн протокол (Internet Control
Message Protocol буюу ICMP)
• Интернет протокол (IP)
• Дамжуулалтыг хянах протокол (TCP)
Эдгээрийг товч тайлбарлая.
ARP
Энэ протокол нь физик хаягт интернетийн хаягийн байршлыг тогтоогч (mapping)
үйлчилгээг гаргана. Энэ нь мэдээллийг интернетээр чиглүүлэхэд амин чухал юм. Дохио
(эсвэл өөр өгөгдөл) илгээгдэхийн өмнө интернетийн дамжуулалт тээвэрлэлтэд
зориулагдсан IP пакетуудад өөрөөр мэдээллийн блок болон багцлагддаг. Эдгээр нь
үүсгэсэн болон очих машинуудын хоёулангийнх нь интернет хаягийг (IP) агуулдаг.
Эдгээр багцууд нь үүсгэсэн машинаа орхин явахын өмнө хүрэх машиных нь физик хаяг
нь мөн тодорхойлогдсон байх ёстой (физик хаяг нь IP хаягаас ялгаатай). Энэ бол ARP –
ын ажлын эхний хэсэг юм. ARP-ын хүсэлтийн дохио дотоод сүлжээгээр ( subnet )
тархана. Энэ хүсэлт нь чиглүүлэгчээр дамжигдах ба хариуд нь ирэх физик хаяг нь мөн
түүгээр дамжигдан ирнэ. Энэ хариулт нь хүсэлт үүсгэсэн машинд баригдаж дамжуулалт
эхэлдэг. ARP-ын дизайнд КЭШ ойн (cash )загвар багтсан байдаг. Үүнд ихэнх орчин үеийн
броузерууд (Netscape Navigator, Internet Explorer) кэшийг ашигладаг. Кэш нь дискний
(эсвэл санах ойн) хэсэг бөгөөд түүнд зорчсон Web хуудсуудын элементүүд (товчнууд,
хуудсын толгойнууд, ба энгийн графикууд) хадгалагддаг. Энэ нь уг хуудаст буцан орох
(back) орох үед дахин гадаад машинаас ачаалах шаардлаггүй болох юм. Хэрэв энэ
хуудас нь чиний дотоод кэшт байгаа бол тэндээс улам хурдан дуудагддаг. Бидний
тохиолдолд дуудагдсан машины физик хаяг нь хадгалагдах бөгөөд энэ нь цаг хугацаа
нөөцийг хэмнэнэ. Гэвч энэ нь кракеруудад ямар нэг машины кэш дэх хаягуудын нэгийг
ашиглан гадаад машинтай холбоо тогтоох боломжийг ямар нэг хэмжээгээр олгодог юм.
ICMP
Энэ протокол нь хоёр эсвэл хэд хэдэн комьпютер ба машинуудын хооронд
дажуулалтын процесс явагдах үед алдааны ба хяналтын дохионуудыг удирдана. Энэ нь

13

уг машинуудад мэдээллийг хуваалцах боломжийг олгоно. Энэ утгаараа ICMP нь
сүлжээний проблемуудыг оношлоход чухал үүрэгтэй. Жишээ нь
• Машин унтрахад
• сүлжээний үүд ачаалалтай эсвэл ажиллахгүй үед
• Сүлжээн дэх бусад алдааны үед
Магадгүй ICMP-ийн хамгийн өргөн хэрэглээ нь Ping хэмээх сүлжээний программ байж
болох юм. Ping нь гадаад машин идэвхтэй сүлжээнд байгаа эсэхийг тодорхойлоход
хэрэглэгддэг. Ping-ийн ажиллах зарчим нь энгийн :
Хэрэглэгч гадаад машиныг Ping хийхэд хэрэглэгчийн машинаас гадаад машин руу
пакетууд илгээгдэнэ. Энэ пакетууд хэрэглэгчийн машинд эргэн ирдэг. Хэрэв ирэхгүй бол
Ping нь гадаад машинийг унтарсан байна гэсэн алдааны мэдээлэл хэвлэдэг.
IP
IP нь TCP/IP бүрдэл доторх бүх протоколуудад хүрэх пакетийг гаргадаг. Иймээс ч IP
нь энэ процессуудын зүрх нь юм. Энэ процессийг задлахын тулд IP датаграммыг авч
үзье.
Misk.Толгойн
мэдээлэл

Үүсгэгчийн IP хаяг

Хүрэх IP хаяг

IP датаграммын толгой

Өгөгдөл
Илгээгдэх өгөгдөл

IP-ын гайхмаар нэг зүйл нь хэрэв датаграмм нь арай бага пакет шаарддаг сүлжээнд
орвол датаграммын цээж хэсэг нь уг хүлээн авагч сүлжээтэй зохицон өөрчлөгддөг
явдал юм. Иймд эдгээр датаграммууд аяллынхаа явцад тасарч хэдэн хэсэг болдог
бөгөөд хүрэх газартаа зөвөөр буцаж нийлдэг (явуулсан дарааллаараа ирээгүй байсан ч
гэсэн). Мөн дээрхээс илүү өөр мэдээллүүд ч хадгалагдаж байдаг. Зарим ийм мэдээлэл
нь ашиглагдаж байсан протоколын тодорхойлолт (identification), толгойн хэмжээ, мөн
амьдрах цаг хугацааны заалт зэргийг агуулсан байж болно. Энэ заалт нь тоон утга байх
ба датаграммын эмх замбараагүйн дунд зорчин байх зуур утга нь үргэлж хорогдож
байдаг. Тэгээд эцэст нь 0 болонгуут датаграмм “үхдэг”. Олон төрлийн пакетууд ийм
заалтыг ашигладаг. Харин зарим сүлжээний утилитууд (жш TraceRoute ) “цагийн
амьдрал ” талбарыг шинжлэх удирдлагын үе дэх тэмдэглэгчээр ашигладаг.
TCP
TCP нь интернет дэх гол протокол юм. Тэр файл дамжуулалт, гадаад үйлчилгээнүүд
зэргийг гүйцэтгэнэ. TCP энэ үйлдлүүдийг өгөгдлийн найдвартай дамжуулалт (reliable
data transfer) хэмээх аргачлалаар гүйцэтгэдэг. Энэ талаараа TCP нь бүрдэл дэх бусад
протоколуудаас ялгаатай. Найдваргүй дамжуулалтад өгөгдөл бүрэн ирэх баталгаа
байхгүй. Эсрэгээр TCP нь баталгаат байдлыг гаргах бөгөөд энэ нь өгөгдлүүд ямар
дарааллаар гарсан тэр дарааллаараа ирэх баталгааг өгнө. TCP-ийн үйл ажиллагаа нь
хоёр машины хоорон дахь виртуаль холбоонд үндэслэгдэнэ. Энэ холбоо нь 3
процессоор үүсэх бөгөөд ихэвчлэн three part handshake гэдэг. Түүнийг хэрхэн үүсдэгийг
доор харуулав.

14

Хэлхээ холбоо нээгдсэний дараа өгөгдөл нь аль ч чиглэлд зэрэг зорчих боломжтой. Энэ
үр дүнг заримдаа full –duplex дамжуулалтын зам гэж нэрлэдэг. Энэ замд ямар нэг
дамжуулалтын процесс (эсвэл өөр гадаад үйлчилгээ ) байвал үүссэн ямар ч алдааны
мэдээлэл нь хүсэлт илгээсэн машинд очдог.
TCP нь мөн алдааг шалгах чадвартай. Тэр илгээгдсэн өгөгдлийн блок бүрд тоон
утга үүсгэдэг.Хоёр машин дамжуулагдсан блок бүрийг энэ тоогоор нь таньдаг. Блок
амжилттай дамжигдах бүр хүлээн авагч машин нь илгээгч машинд дамжуулалт
амжилттай болсон гэсэн мэдээг дамжуулна. Хэрвээ алдаатай дамжигдсан бол дараах
хоёрын аль нэг болдог.
♦ Хүсэгч машин алдааны мэдээлэл хүлээн авна
♦ Хүсэгч машин юу ч хүлээн авахгүй
Алдаа ирэх тохиолдолд өгөгдөл дахин дамжуулагдах бөгөөд хэрэв алдаа нь fatal
төрлийнх бол дамжуулалт хаагддаг. Хэрэв холбоо тасарвал fatal алдаа үүснэ. Хариу
ирэхгүй бол өгөгдлөө дахин дамжуулна.Энэ процесс дамжуулалт бүрэн гүйцтэл
давтагдана. Ингэж өгөгдөл дамжигдахын өмнө хоболтын хүсэлт хийгдсэн байх ёстой.
Одоо энэ хүсэлт уг машин дээр очиход яахыг үзье. Нэг машин нөгөөдөө холбогдох
хүсэлт гаргах бүр очих тодорхой чиглэл заагдсан байх ёстой. Энэ чиглэл бол хүрэх
машины интернет хаяг IP ба физик хаяг юм. Бүр нарийвчлан хэлбэл хүсэгч машин нь
хүрэх машин дээрх хүрэх программыг зааж өгдөг. Энэ нь дараах хоёр элементийг
оролцуулдаг.
♦ Inetd хэмээх программ
♦ Портууд дээр үндэслэгдсэн систем
Inetd: Утга нь бүх чөтгөрүүдийн (хүлээгч) эх. Inetd-ийг авч үзэхийн өмнө хүлээгчийг
тайлбарлая. хүлээгчид бол өөр процессуудыг тасралтгүй хүлээж байдаг программууд
юм ( энэ тохиолдолд холбогдох хүсэлтийг харж байдаг). хүлээгчид нь Майкрософт
платформ дээрх резидент программуудтай төстэй байна. Inetd бол тусгай онцлогтой
хүлээгч юм. Түүнийг маш олон янзаар нэрлэдэг. Жишээ нь Шилдэг сервер, бүх
процессуудын өвөө г.м. Үүний учир нь Inetd бол Unix дээрх үндсэн хүлээгч юм. Ихэнх
мэргэжилтнүүд систем дэх олон хүлээгч нь системийн нөөцийг бардгийг мэдэж байгаа.
Яагаад бусад бүх процессуудаа хүлээж байдаг нэг хүлээгч процесс хийдэггүй юм бэ?
Энэ бол Inetd-ийн хийдэг зүйл юм. Тэрээр холбогдох хүсэлтийг (хаанаас ч хамаагүй)
ирэхийг хүлээж байдаг. Хэрэв тэр хүсэлт гарч ирвэл тэр түүнийг үнэлдэг. Энэ үнэлгээ нь
нэг л зүйлийг тодруулдаг. Хүсэгч машин ямар үйлчилгээ хүсч байна вэ? Жишээ нь FTPийг үү? Хэрэв тийм бол Inetd FTP сервер процессийг эхлүүлдэг. Иймд FTP сервер нь
санамсаргүй хүсэлтээр ажиллаж болно. Энэ тохиолдолд файл дамжуулалт эхэлж байна.
Энэ бүхэн нь секундын дотор л болно. Ерөнхийдөө Inetd процесс нь машины асахад
резидентээр үүсээд машиныг унтрах эсвэл түүнийг root операторч (хамгийн өндөр
эрхтэй хүн) унтраах идэвхгүй болгох хүртэл байж байдаг. Inetd-ийн шинж чанар нь
Inetd.conf файлаар тохируулагддаг (Unix-ийн /etc директорт байдаг). Энэ файл нь ямар
үйлчилгээ нь Inetd-ээр дуудагдахыг зааж өгдөг. Ийм зарим процессууд нь FTP, Телнет,
SMTP, TFTP, Finger, Systat, Netstat эсвэл өөр ямар нэгэн процессууд байна.
Портууд
Олон TCP/IP программууд интернетээр ачаалагдаж болно. Эдний ихэнх нь
Клиент/Сервер зарчимд үндэслэгдсэн байдаг. Холбогдох хүсэлт ирэх бүр Inetd нь сервер
программыг эхлүүлж шаардсан гадаад машинтай нь холбоог үүсгүүлдэг. Энэ бүхэнд
туслахын тулд үйлчилгээ программ бүр (FTP эсвэл Телнет … г.м) өөрийн ганц хаягтай
байна. Энэ хаягийг порт гэдэг. Дундаж интернет серверт олон мянган порт байдаг.
Хэдийгээр СА нь программуудыг өөрийн сонгосон портуудад оруулдаг боловч
ерөнхийдөө программууд нь танил портдоо байдаг. Эдгээр портууд нь стандарт болсон
байдаг юм. Үүнийг доор үзүүлэв.
Сервер
FTP
Телнет
Simple Mail Transfer Protocol
Gopher

Порт
21
23
25
70

15

Finger
HTTP
Networks News Transfer Protocol

79
80
119

Энд байгаа бүх программуудийг авч үзнэ. Эд бүгд хэрэглэгчийн программ төвшний
үйлчилгээ эсвэл протоколууд юм. (Иймээс эдгээр нь хэрэглэгчдэд харагдах бөгөөд
эдгээртэй console-р харьцаж чадна)
Телнет
Телнет протоколын зорилго нь нэлээд ерөнхий , хоёр чиглэлд удирдлагатай, найман бит
үндэстэй холболтын чадвар юм. Түүний үндсэн санаа нь терминалууд ба терминал
үндэстэй процессуудын хооронд дахь интерфэйсийн стандартыг бий болгох явдал юм.
Телнет нь хэрэглэгчдэд зөвхөн гадаад машинд нэвтрэх (log on) биш мөн түүн дээр
команд биелүүлэх боломжийг олгоно. Иймээс Лос Анжелос дахь хүн Нью Иорк дахь
машин руу Телнетээр хандан түүн дээр хүн байгаа эсэхээс үл хамааран программ
ажиллуулж чадна. Ө.х энэ нь Bulletin Board System (BBS)-тэй ижил зарчмаар ажилладаг.
Телнет нь терминал үндэстэй front end to өгөгдлийн санд хандахад сайн программ юм.
Жишээ нь бүх их сургуулийн 80%-с дээшхийнх нь номын сангийн каталог нь Телнетээр
хандагдана.
Хэдийгээр GUI (Graphic User Interface) программууд ноёрхсон боловч Телнет нь
текст үндэстэй маш өргөн тархацтай программ юм. Үүнд олон янзын шалтгаан
нөлөөлдөг. Нэгт Телнет нь олон төрлийн үүрэг гүйцэтгэж чадна (цахилгаан шуудан г.м ) .
Ингэхдээ сүлжээний хамгийн бага нөөцийг ашигладаг. Хоёрт secure Телнетийг хэрэглэх
нь маш энгийн үйлдлүүдтэй. Үүнийг гүйцэтгэх хэдэн программ бий. Үүний нэг нь Secure
Shell (үүний тухай хожим авч үзнэ) юм.
FTP
FTP нь нэг системээс нөгөөд файл дамжуулахад хэрэглэгддэг стандарт арга юм.
1. Файл хуваалцахыг дэмжих (to promote file sharing).
2. Гадаад комьпютеруудын шууд бус далд хэрэглээг дэмжих.
3. Хэрэглэгчийг машинууд дээрх файл хадгалах системийн өөрчлөлт (variation) уудаас
халхлах тусгаарлах.
4. Өгөгдлийг найдвартай хурдан зөөх гэж тодорхойлсон байдаг.
FTP нь терминал дээрх хэрэглэгчдэд шууд хэрэглэгдэх боломжтой боловч энэ нь
үндсэндээ программуудын хэрэглээнд зориулагдсан юм.
FTP хэрхэн ажилладаг вэ?
FTP дамжуулалт нь Клиент/Сервер орчинд явагддаг. Хүсэгч машин нь дээрх хүснэгтэд
буй слиентүүдийн нэгийг эхэлдэг. Энэ нь түүний хандсан файл серверт (өөр сүлжээн дэх
машин) хүсэлтийг хүргэдэг. Энэ хүсэлт нь ихэвчлэн inetd-ээр 21-р порт руу тлгээгддэг.
Холболт үүсэх хооронд файл сервер нь FTP сервер хүлээгч эсвэл FTP хүлээгч
ажиллуулж байх ёстой. FTPD бол стандарт FTP сервер хүлээгч юм. Түүний үүрэг нь
энгийн : Inetd-р ирүүлсэн холбогдох хүсэлтэд хариу өгч файл дамжуулалтаар хангах
үүрэгтэй. Энэ хүлээгч нь unix-ийн ихэнх дискт байдаг. Доор бусад үйлдлийн системүүд
дэх FTP серверүүдийг харуулав.
Operating System
Client
UNIX
Native (FTPD)
Майкрософт Windows 95
WFTPD, Майкрософт FrontPage, WAR FTP
Хүлээгч, Vermilion
Майкрософт Windows NT
Serv-U, OmniFSPD, Майкрософт Internet
Information Сервер
Майкрософт Windows 3.x
WinQVT, Serv-U, Beames & Whitside BW
Connect, WFTPD FTP Сервер, WinHTTPD
Macintosh
Netpresenz, FTPD
OS/2
Penguin
FTPD нь холбогдох хүсэлтийг хүлээж байдаг. Ийм хүсэлт ирмэгц FTPD нь хэрэглэгчийг
login хийхийг хүсдэг. Хэрэглэгч нь өөрийн зөв хэрэглэгчийн login ба паспортыг өгөх эсвэл
anonymously (дурын ) –р холбогдож болно. Нэгэнт login хийгдсэн бол файл татаж болно.
Зарим онцгой тохиолдолд хэрэв серверийн нууцлаг тийм боломж олгож байвал серверт
файл илгээж болно.

16

SMTP
RFC 821-д SMTP –г: SMTP-ийн үүрэг бол шууданг найдвартай үр ашигтай
дамжуулах явдал юм гэсэн байдаг. SMTP бол үнэхээр үр ашигтай хямд төсөр протокол
юм. Хэрэглэгч (ямар нэгэн SMTP г ашиглан) SMTP-д хүсэлт илгээнэ. Үүний дараа хоёр
талт холбоос үүснэ. Клиент нь интернетийн хаа нэгтэй байгаа хүлээн авагч серверт
шуудан илгээхийг хүсч буй мэйл зааварыг тараана. Хэрэв SMTP энэ үйлдлийг
зөвшөөрвөл зөвшөөрсөн мэдээллийг клиент машинд буцаан илгээдэг. Эндээс үйл
ажиллагаа эхэлнэ. Клиент нь хүлээн авагчийн тодорхойлогч , түүний IP хаяг ба дохиог
текстээр илгээнэ. SMTP серверүүд Unix –г “төрөлхөөс” байдаг. Бусад ихэнх үйлдлийн
системд SMTP-ийн хэлбэрүүд бий.
Гопер (Gopher)
Гопер нь тархсан баримтыг буцаах (гаргах) систем юм. Баримтуудыг (үйлчилгээ)
серверт оршиж байхад Гопер нь items ба director-уудын шатлалыг файлын системтэй
төстэйгөөр үүсгэдэг. Яг үнэндээ Гоперийн дизайн нь файл системтэй ижил бөгөөд учир
нь баримт ба үйлчилгээнүүдийг байрлуулах хамгийн тохиромжтой загвар мөн юм. Гопер
нь маш хүчирхэг үйлчилгээ билээ. Тэр текст баримт , дуунууд,мөн бусад медиагаар
үйлчилж чадна. Тэр бас текст горимд ажилладаг тул броузер дахь HTTP-с хурдан
байдаг. Үйлдлийн системүүд Гоперийн клиентүүдийг агуулдаг. Хэрэглэгч Гоперийн
клиентийг ачаалж өгөгдсөн Гопер сервертэй холбогддог. Хариуд нь Гопер серверээс
сонголтын цэсийг ирүүлдэг. (энд файлын цэс , байрлал тодорхойлогч эсвэл файл
директорууд байж болно.)
Гопер нь бүхэлдээ клиент/сервер загварт үндэслэгдсэн юм. Хэрэглэгч log хийнэ
гэсэн ойлголтгүй бөгөөд үүний оронд клиент нь Гопер серверт одоо түүнд байгаа бүх
баримтуудыг хүсдэг. Гопер энэ мэдээллээрээ хариу өгөх ба хэрэглэгч хүсэлт ирүүлтэл
юу ч хийхгүй.
Hypertext Transfer Protocol
Хэрэглэгчдэд сүлжээгээр аялах боломжийг олгодог тул бусдаасаа илүү нэртэй
протокол юм. Зарим талаараа тэр Гопертэй төстэй. Жишээ нь тэр мөн хүсэлт хариулт
зарчмаар ажиллана. Энэ бол чухал. Учир нь Телнет мэтийн программ хэрэглэгч системд
log on хэвээр үлдэхийг хүсдэг ба (энэ үед тэр серверийн нөөцийг ашиглана) Гопер ба
HTTP нь энэ үзэгдлийг арилгадаг. Хэрэглэгч клиент нь тэр зөвхөн өгөгдөл хүсэж байгаа
эсвэл хүлээн авч байгаа тохиолдолд системийн нөөцийг хэрэглэнэ. Үүнийг Netscape–р
эсвэл Internet Explorer-р харж болно. WWW хуудас дахь өгөгдөл бүрт чиний броузер уг
сервертэй нэг л удаа холбоо барьдаг. Тиймд энэ эхний удаа л текст , зураг ,дуу .. г.м –
ийг хүлээж авдаг. (дараа нь done байдалд ордог.) Ямар төрлийн өгөгдлийг хүсч байгаад
HTTP нь ихэвчлэн санаа тавьдаггүй. Саяхан болтол Unix ганцаараа HTTP серверийг
гаргадаг байлаа. (Энэ нь NCSA HTTP байсан , Одоо Apache нь зах зээлд маш
өрсөлдөөнтэй хүчтэй нэвтэрч байна.) Энэ жижигхэн авсаархан программ нь хүлээгчийн
зарчмаар ажилладаг байв. Орчин үед бараг бүх үйлдлийн систем HTTP сервертэй
болсон байна.
Operating System
Майкрософт Windows 3.x
Майкрософт Windows 95

HTTP Сервер
Website, WinHTTPD
OmniHTTPD,
Сервер
7,
Nutwebcam,
Майкрософт Personal Web Сервер, Fnord,
ZB Сервер, Website, Folkweb
HTTPS, Internet Information Сервер, Alibaba,
Espanade,
Expresso,
Fnord,
Folkweb,Netpublisher,Weber,
OmniHTTPD,
WebQuest, Website, Wildcat
MacHTTP,
Webstar,
Phantom,
Domino,
Netpresenz
HTTPD, Apache
GoServe, OS2HTTPD, OS2WWW, IBM
Internet Connection
Сервер ,
Bearsoft, Squid & Planetwood

Майкрософт Windows NT

Macintosh
UNIX
OS/2

17

Network News Transfer Protocol

NNTP нь хамгийн өргөн хэрэглэгддэг протоколуудын нэг юм. Энэ нь
ихэвчлэн Usenet News гэж нэрлэгддэг News үйлчилгээнүүдэд хүрэх
хандалтыг гаргаж өгдөг. NNTP ARPA сүлжээнд news-г тараах, хайх
цуглуулах үйлдлийг reliable stream based (найдвартай stream-д
үндэслэсэн) дамжуулалтыг ашиглан гүйцэтгэдэг протокол юм. NNTP нь
SMTP ба TCP-н хоёулангийнх нь шинж чанараас агуулсан байдаг.
Командын мөрөөр англи команд хүлээн авдгаараа SMTP той ижил бол
stream-д үндэслэсэн дамжуулалт явуулдгаараа TCP –тэй төстэй.
4.3. SLIP, PPP протоколууд
SLIP болон PPP протоколуудыг модемоор багцалсан өгөгдөл дамжуулахад
ашигладаг. SLIP нь IP packet буюу багцуудыг шахаж компресс хийж жижиг багцуудыг
дамжуулдаг. SLIP/PPP протоколын өргөн хэрэглэгдэж байсан программ нь Trumpet
Winsock юм. SLIP (Serial Line Internet Protocol). PPP (Point-to-Point Protocol)
4.4. IMAP
IMAP буюу Internet Message Access Protocol нь сервер дээр байгаа өөрийн
имэйлд шууд хандах протокол юм. Өөрөөр хэлбэл IMAP нь интернэтийн vйлчилгээ
vзvvлэгчээс хэрэглэгч рvv хандах болон хэрэглэгч хvлээн авч буй имэйл рvvгээ хандах
протокол юм. Хэрэглэгч өөрт ирсэн имэйлийн толгой болон тухайн имэйлийг илгээгчийн
хаягийг харах боломжтой байдаг ба ирсэн имэйлийг татаж авах уу эсвэл сервер дээр
vлдээх vv гэдгээ өөрөө шийдэх боломжтой.
Тvvнчлэн хэрэглэгч сервер дээр мэйлийн хайрцаг болон фолдерууд vvсгэн,
ирсэн имэйлvvдийг хадгалах устгах боломжтой байдаг. IMAP нь хэрэглэгчийг имэйл
серверийг ашиглаж байгаа тохиолдолд имэйлийн сервертэй байнгын холболттой байхыг
шаарддаг байна.
4.5. X.25
CCITT (ITU-гийн хуучин нэр) X.25 сүлжээний протоколыг анх стандарт болгож
баталсан. X.25 сүлжээ нь удаан ч гэсэн хамгийн найдвартай сүлжээ юм. Өгөгдлийг нэг
төхөөрөмжөөс нөгөөд дамжуулахдаа хүлээн авагч руу пакетыг илгээсний дараа авсан
эсэхийг лавлаж, хүлээн авсан бол дараагийн пакетыг илгээдэг. Харин хүлээн аваагүй
бол пакетыг ахиж илгээдэг. X.25 сүлжээг 1970-аад оны сүүлч, 1980-аад оны ихээр өргөн
ашиглаж байсан. Одоо ч зарим газрууд жишээлбэл нисэх хүчнийхэн, банкууд
найдвартай сүлжээ учраас ашигласаар байгаа.

V БҮЛЭГ
СҮЛЖЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖУУД
Зарим хvмvvс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зvйл гэж ойлгоод байдаг, тэгвэл
эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сvлжээг нэгтгэж
vvссэн аварга том сvлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд өөр хоорондоо
харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд
байгаа нь бол сvлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд

18

хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагvй
мөн. Хэдийгээр email нь Интернэтэд хамгийн их ачааллыг vvсгэдэг ч гэсэн Вэб л
Интернэтийг энэ зэрэгт хvргэсэн буюу, зөвхөн эрдэм шинжилгээний ажилд л хэрэглэгдэх
төдий байсан сvлжээг хvн болгоны хэрэгцээний сvлжээ болгож чадсан юм.
5.1. Telnet
Telnet-г ашиглан та одоо наад сууж байгаа компъютераар өөр газар байгаа
компъютер луу нэвтрэн орж болно, гэхдээ vvний тулд цаад компъютераасаа зохих
зөвшөөрөл авах буюу Telnet хийх урдьчилан авсан эрхтэй байх хэрэгтэй. Нэгэнт таньд
эрх нь байгаад компъютерт нэвтрэн орсон бол тус компъютерын урд суугаад хийж болох
бvх vйл ажиллагааг та Telnet ашиглан гvйцэтгэж болно.
Windows-ын Run.. коммандаар та telnet гэж бичээд Windows vйлдлийн системтэй
хамт ирдэг Telnet client-г хэрэглэж болно. Ер нь Телнет нь маш цөөхөн тохиолдолд
хэрэглэгддэг, ихэвчлэн сvлжээний мэргэжилтэнгvvд хэрэглэнэ. Энэ талаар илvv их
мэдээлэлийг дараах хаягуудаар орж олж аваарай.
http://www.lights.com/hytelnet/
Yahoo-n Telnet Client жагсаалт
The Java(tm) Telnet Applet
DaveCentral - Telnet
Telnet Clients by rating
5.2. Browser
Browser нь Вэб хуудас хайж үзэхэд зориулагдсан тусгай программ юм. Хамгийн
өргөн дэлгэрсэн браузерууд бол Netscape Navigator, Microsoft Internet Explorer ба
Spyglass Mosaic ордог. Эдгээр нь техт төдийгүй бас зураг үзүүлэх чадвартай
программууд юм. Орчин үеийн браузерууд нь дуу, видео оролцсон мультмедиа мэдээлэл
гаргах боломжтой байдаг.

DOMAIN NAME SYSTEM (DNS)
TCP/IP протоколд IP протоколыг ашиглан хостуудыг хайж олон, хооронд нь холбоо
тогтоодог боловч хэрэглэгчид IP хаягийн оронд хостын нэрийг хэрэглэхийг илүүд үздэг.
Учир нь IP хаяг нь тухайн хостыг шууд илэрхийлдэггүй, цээжлэхэд түвэгтэй байдаг бол
хостын нэр нь уг хостын зориулалтыг шууд илэрхийлдэг учир хэрэглэхэд илүү хялбар
байдаг. Жишээ нь www.microsoft.com нэрийг хэрэглэх нь 172.13.26.55 хаягийг
хэрэглэхээс илүү амархан.
DNS-г IP-д суурилсан компьютеруудыг нэрлэх Интернетийн нэрийн стандарт
тэмдэглэгээ болгон хэрэглэдэг. Үүний тулд Интернет болон тухайн TCP/IP сүлжээний бүх
нөөцүүдийн нэрийг, хаягийн хамт агуулсан Hosts файлыг үүсгэж ашигладаг.
DYNAMIC HOST CONFIGURATION PROTOCOL (DHCP)
Энэ протокол нь TCP/IP сүлжээн дэх клиентүүдийн хаяглалтыг автоматаар тохируулдаг
тул IP хаяглалт, хаягийн удирдлагын ажиллагааг хөнгөвчилж өгдөг. Үүний тулд DHCP
үйлчилгээг ажиллуулж байгаа аль нэг компьютерийг DHCP серверээр сонгоно. Windows
2000 Server нь DHCP сервер үйлчилгээг үзүүлж, сүлжээний клиентүүдийн IP хаягийг
тохируулах боломжтой.

19

Windows 2000 дахь DHCP үйлчилгээ дараахь онцлогтой.
• Microsoft Active Directory директорийн үйлчилгээ болон DNS үйлчилгээнд
нэгтгэгдсэн
• Өргөжүүлсэн мониторинг хийж, статистик тайлан бэлтгэдэг
• Хэрэглэгчийг ангилдаг
• Үйлдвэрлэгчид тааруулсан сонголттой
• Малтикаст хаяглалт хэрэглэдэг

Хуурамч DHCP серверийг илрүүлдэг

WINDOWS INTERNET NAME SERVICE (WINS)
WINS нь Windows NT 4.0 болон түүнээс өмнөх системүүдэд хэрэглэгддэг нэр
тодорхойлох систем юм. WINS нь чиглүүлттэй сүлжээний орчинд компьютерийн нэрийг
түүний хаягт харгалзуулан бүртгэх, лавлах зориулалттай тархмал бүтэцтэй өгөгдлийн
санг үүсгэдэг. Чиглүүлттэй сүлжээнд NetBIOS нэрийг тодорхойлоход WINS үйлчилгээг
өргөн хэрэглэдэг. Учир нь WINS-г байрлуулснаар нэр тодорхойлох локал траффикийг
бууруулж, сүлжээний нөөцүүдэд нэрээр хандах боломж олгодог. DHCP үйлчилгээ бүхий
сүлжээнд сүлжээнд WINS-г байрлуулснаар хостуудын байнга өөрчлөгдөх хаягийг
тэдгээрийн нэрэнд холбох үйлдлийг автоматжуулдаг.
Хостын нэр тодорхойлох процесс нь TCP/IP сүлжээг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Windows 2000 нь нэр тодорхойлохдоо DNS үйлчилгээг голлон ашигладаг боловч WINS
үйлчилгээг хуучин сүлжээнүүдэд ашиглахын тулд давхар багтаасан байдаг. Сүлжээний
нөөцүүдэд нэрээ бус хаягаар хандах нь DHCP үйлчилгээг сүлжээндээ байрлуулсан үед
бүр төвөгтэй болдог. Иймд Windows 2000-д DHCP үйлчилгээнд WINS- үйлчилгээг нэгтгэн
энэ дутагдлыг арилгасан. Энэ нэгтгэл нь хэдийгээр хостын IP хаяг нь байнга солигдох
боловч ямар ч үед уг хостод нэрээр нь хандах боломжийг олгодог.
ROUTING AND REMOTE ACCESS SERVICE (RRAS)
Windows 2000-д багтсан энэ үйлчилгээг ашиглан алсын клиентүүд алсын хандалтын
серверт point-to-point холболтоор холбогдон улмаар уг серверийн байрлаж байгаа
сүлжээнд физикээр холбогдсон мэт ажиллаж, сүлжээний нөөцүүдийг ашиглах
боломжтой болдог. Windows 2000 нь алсын хандалтын 2 төрлийн холболтыг үүсгэдэг:
1. Dial-up алсын хандалт. Энэ хандалтанд алсын хандалтын клиентүүд харилцаа
холбооны физик сувгийг ашиглан алсын хандалтын серверт холбогдож, түр
зуурын физик эсвэл виртуал холболтыг үүсгэдэг. Физик эсвэл виртуал холболт
тогтсоны дараа холболтын бусад параметрууд тохируулагддаг.
2. Виртуал хувийн сүлжээний хандалт. Үүнд VPN клиент IP сүлжээг ашиглан алсын
хандалтын серверт point-to-point холболтоор холбогддог. Алсын хандалтын
сервер нь VPN сервер болно. Виртуал цэгээс-цэгт (virtual point-to-point) холболт
тогтсоны дараа холболтын бусад параметрууд тохируулагддаг.

20

Windows 2000-д 3 төрлийн алсын хандалтын протокол агуулагддаг:
1. Point-to Point Protocol (PPP). Энэ нь хамгаалалт сайтай, олон протоколтой
нийцтэй, харилцан ажиллах чадвартай үйлдвэрийн стандарт протокол.
2. Serial Line Internet Protocol (SLIP). Хуучны алсын хандалтын үйлчилгээний
протокол.
3. Asynchronous NetBEUI (AsyBEUI). Microsoft-н алсын хандалтын протокол бөгөөд
Windows NT 3.1, Windows for Workgroups, MS-DOS, LAN Manager зэрэг хуучин
системүүдэд хэрэглэгддэг.

21

Sign up to vote on this title
UsefulNot useful

Master Your Semester with Scribd & The New York Times

Special offer for students: Only $4.99/month.

Master Your Semester with a Special Offer from Scribd & The New York Times

Cancel anytime.