Монголын ариун сүмийн зорилго

2009 оны 6-р сарын 7-нд Монголын Улаанбаатар хотод анхны гадас (Улаанбаатар баруун
гадас) байгуулагдсаны дараа Монголын номлолын ерөнхийлэгч Ален Андэрсэн Монголд
анхны гадас байгуулагдсан явдал бол Монголд өөрийн ариун сүм байгуулах шаардлагыг
хангах анхны алхам гэж дурдсан юм.
Дараа нь ерөнхийлэгч Андэрсэн Монголын Улаанбаатар зүүн дүүргийн гэгээнтнүүдэд
өөрсдийн бие даасан гадас байгуулахад хичээнгүйлэн бэлтгэхийг сануулсан билээ.
Монголд ариун сүм барих шаардлага хангахын тулд Монголчууд ариун сүмийн үйл
ажиллагааг гүйцэтгэх чадвартай гэдгийг харуулахад бэлтгэх хэрэгтэй байна. Бас нэгэн ариун
сүм барихад чухал зүйл бол 50000 нас барагсдын нэрсийг цуглуулж тэдний ариун сүмийн
ёслол үйлдэхэд бэлэн болгох явдал юм. Бид энэ зорилгыг хэрэгжүүлэхэд туслуулахаар бүх
Монголчууд болон сүмийн гишүүдийг уриалан дэмжин ажиллаж байна. Ариун сүм
байгуулагдахад Монгол оронд болон Монголчуудад гайхамшигтай адислалууд ирэх болно.
Өөрийнхөө өвөг дээдсийнхээ ариун сүмийн ёслолуудыг хийхийг хүсвэл компютерийн PAF
программ дээр байгаа тухайн хүмүүсийнхээ мэдээлэлүүддээ електрон мэдээлэлийн
GEDCOM руу шилжүүлж хадгалаад дараах имэйл рүү илгээнэ үү:
Mongolian.Family.history@gmail.com
Ингэхдээ PAF5/Tools/Preferences/Prepared By гэсэн дараах хүснэгтэд бүх бичих ёстой
мэдээлэлүүдээ оруулахаа мартуузай.

Tools/ Preferences/ Prepared By
Preferences
General/ File/ Name/ Prepared By/ Into Box/ Fonts/ Multimedia/ Formats/ Folders/ Templates
Name: Овог, нэр
Address Line 1: Дүүрэг, хороо/ Сум, баг
Address Line 2: Үлдсэн хаяг
Address Line 3: Салбар буюу тойрог/ Дүүрэг буюу гадас
Address Line 4: Хот, аймаг
Country: Улсын нэр Англиар (Mongolia), ариун сүнсний бэлэг авсан өдөр
Phone: Утасны дугаар, гишүүнчлэлийн сүүлчийн 5 дугаар (M# 00000)
Preparer’s AFN: Tөрсөн өдөр, сар (Англиар), он
E-mail address: Хэрэв имэйл хаягтай бол бичнэ
Монголын гэр бүлийн түүхийн төвд таний хувийн мэдээлэл зөв хадгалагдсан тохиолдолд бид
таний FOR(Family Ordinance Request) буюу гэр бүлийн ариун сүмийн ёслолуудын хийлгэх
хүмүүсийн жагсаалтыг хялбархан бэлтгэх болно. Гэр бүлийн ариун сүмийн ёслолын хүсэлт
(FOR)-д дуусах хугацаа гэж байхгүй.
Бид нарыг энэ зорилгонд хүрэхэд та нар бидэнд туслаарай. Манай Монголын гэр бүлийн
түүхийн төвийн FaceBook-ийн имэйл хаяг: Mongolian.Family.History@gmail.com. Дэлхийн
хаана ч байгаа гэр бүлийн түүхийн зөвлөхүүд таний гэр бүлийн түүх болон удмын бичгээ
хөтлөх шаргуй ажилд тань баяртайгаар туслах болно. Та өөртөө хамгийн ойрхон гэр бүлийн
түүхийн төвийг www.FamilySearch.org-FamilyHistoryCenters веб сайтнаас олж болно

Sign up to vote on this title
UsefulNot useful