Áàðèëãûí íîðìàòèâ áàðèìò áè÷ãèéí òîãòîëöîî

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÁÀÐÈËÃÛÍ Ä¯ÐÝÌ
Áàðèëãà, õîò áàéãóóëàëò
Ñàéäûí 2007 îíû … äóãààð
ñàðûí …-íû ºäðèéí … äóãààð
òóøààëûí … õàâñðàëò

ÁÀÐÈËÃÛÍ ÃÀÄÍÀ ÕÀÍÛÍ
ØÀÂÀÐÄËÀÃÀÒÀÉ ÄÓËÀÀÍ
ÒÓÑÃÀÀÐËÀËÒÛÍ ÀÆËÛÍ
ÒÅÕÍÈÊÈÉÍ Ä¯ÐÝÌ
ÁÄ 12-103-07

Àëáàí ¸ñíû õýâëýë

ÁÀÐÈËÃÀ, ÕÎÒ ÁÀÉÃÓÓËÀËÒÛÍ ßÀÌ
Óëààíáààòàð õîò
2007 îí

Áàðèëãûí íîðìàòèâ áàðèìò áè÷ãèéí òîãòîëöîî
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÁÀÐÈËÃÛÍ Ä¯ÐÝÌ

ÁÀÐÈËÃÛÍ ÃÀÄÍÀ ÕÀÍÛÍ
ØÀÂÀÐÄËÀÃÀÒÀÉ ÄÓËÀÀÍ
ÒÓÑÃÀÀÐËÀËÒÛÍ ÀÆËÛÍ
ÒÅÕÍÈÊÈÉÍ Ä¯ÐÝÌ
ÁÄ 12-103-07

Àëáàí ¸ñíû õýâëýë

ÁÀÐÈËÃÀ, ÕÎÒ ÁÀÉÃÓÓËÀËÒÛÍ ßÀÌ
Óëààíáààòàð õîò 2007 îí

1.  Áàðèëãà, õîò áàéãóóëàëò, íèéòèéí àæ àõóéí ¿íäýñíèé òºâä áîëîâñðóóëàâ. 
2.  Áàðèëãà,  õîò  áàéãóóëàëòûí  Ñàéäûí  2007  îíû  ...  äóãààð  ñàðûí  ...­íû  ºäðèéí  ... 
äóãààð òóøààëààð áàòëàâ. 
3.  Áàðèëãûí  íîðì  áà  ä¿ðìèéí  öîìîã  “Áàðèëãûí  ãàäíà  õàíûí  øàâàðäëàãàòàé  äóëààí 
òóñãààðëàëòûí àæëûí  òåõíèêèéí  ä¿ðýì” /ÁÄ 12­103­07/­èéã  2007  îíû ...  ä¿ãýýð 
ñàðûí ... ­íèé ºäðººñ ýõëýí ìºðäºíº. 

Áîëîâñðóóëñàí: 
Ö.Øàðàà 

Ìîíãîë Óëñûí çºâëºõ èíæåíåð. 

Õÿíàí òîõèîëäóóëàã÷: 
Ä.Ãàíòóëãà 

Ìîíãîë Óëñûí ìýðãýøñýí èíæåíåð 

Ýíýõ¿¿  íîðìàòèâûí  áàðèìò  áè÷ãèéã  Áàðèëãà,  õîò  áàéãóóëàëò,  íèéòèéí  àæ  àõóéí 
¿íäýñíèé  òºâèéí  çºâøººðºëã¿éãýýð  á¿ðýí  áîëîí  õýñýã÷ëýí  õóâèëàõ,  îëøðóóëàõ, 
òàðààõûã õîðèãëîíî.

БД 12-103-07 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДЇРМИЙН ЦОМОГ
БАРИЛГЫН ГАДНА ХАНЫН ШАВАРДЛАГАТАЙ ДУЛААН ТУСГААРЛАЛТЫН
АЖЛЫН ТЕХНИКИЙН ДҮРЭМ
Technical rules for production of external thermal insulation of
buildings wiht plaster applied on insulation
Энэхїї нормтав баримт бичгийг
2007 оны ... дугаар сарын ...-ны
єдрєєс эхлэн мєрдєнє.
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын
гїйцэтгэх энэхүү техникийн дүрэм (цаашид “дүрэм” гэх) нь бетон, тоосго ба
чулуугаар барьсан орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн
гадна ханын дулаан хамгаалалтыг нэмэгдүүлэхэд хэрэглэгдэнэ.
2. ИШ ТАТСАН НОРМАТИВИЙН БАРИМТ
Энэхүү дүрэмд дараахь баримтуудаас иш татсан болно. Їїнд:
“Барилгын дулаан техник” /БНбД 2.01.03-92/
“Барилгын дулаан техник. Нэмэлт єєрчлєлт” /БНбД 2.01.03-92/2003/
“Зураг тєсєл боловсруулах зєвшєєрєлцєх, батлах дїрэм /БНбД 11-01-98/
“Барилгын їйлдвэрлэлийн зохион байгуулалт” /БНбД 12-01-03/
“Хєєсєн полистирол хавтан. Техникийн ерєнхий шаардлага” MNS 4929:2005
ГОСТ 27320-87 “Барилгын тэлэгч цөн. Бүтээц”
ГОСТ 28456-90 “Барилга угсралтын тэлэгч цөн. Техникийн нийтлэг нөхцөл”
ГОСТ 26998-86 “Барилгын полиамид цөн. Техникийн нөхцөл”
ГОСТ 1144-80 “Хагас дугуй толгойтой эрэг. Бүтээц ба хэмжээ”
ГОСТ 10450-78 “Багасгасан шайба. А ба С нарийвчлалын ангилал.
Техникийн нөхцєл”
ГОСТ 16962-71 “Электрон техникийн ба цахилгаан техникийн эдлэл.
Механик ба уур амьсгалын їйлчилэл нөлөө. Шаардлагууд ба туршилтын
аргууд”
ГОСТ 9576-96 “Дулаан тусгаарлагч синтетик холбогчтой эрдэс хөвөн хавтан.
Техникийн нөхцєл”
ГОСТ 27321-87 “Барилга угсралтын ажлын угсрах босоо шат. Техникийн
нөхцєл”
3. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
3.1.

Энэхүү дүрэм нь барилгын гадна ханын шавардлагатай дулаан
тусгаарлагчийн ажлыг гїйцэтгэх ерөнхий зүйлүүд, мөн энэ төрлийн ажлын
зураг төслийг боловсруулах, угсралтын ажлыг гүйцэтгэх болон хүлээн
авахад мөрдөх ба зохион байгуулалт ба технологийн шийдлүүдийг тогтооно.

3.2.

Гадна дулаан тусгаарлагч нь барилгын бүтээцийн нэг элемент болох бөгөөд
найрлагын хувьд ханын гадаргууд наалдах чадвартай зуурмагаар эсвэл
механик бэхэлгээний тусламжтайгаар тогтоож  өгөх дулаалагч хавтан,
шавардлагын бэхжүүлсэн доод  үе болон гоёлын-хамгаалалтын гадна  үе
зэргээс бүрэлдэх олон үет бүтээц болно.

3.3.

Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлагчийн ажлыг
зөвхөн зураг төсөлд тусгасан чанарын баталгааг тодорхойлсон гэрчилгээтэй
­3­

БД 12-103-07 
материалуудаар гүйцэтгэвэл зохино. Зураг төслийн байгууллага ба
захиалагчтай зөвшөөрөлцєхгүйгээр бүтээцийн материалуудыг  өөрчилж
гүйцэтгэхийг хориглоно.
3.4.

Дулаан тусгаарлагч материалын ашиглалтын хугацааг итгэмжлэгдсэн
баталгаажуулалтын байгууллага тодорхойлох бөгөөд 20 жилээс багагүй
байх ёстой.

3.5.

Энэхүү дүрмийг мэргэжлийн сургалт, їйлдвэрлэлд гарын авлага бэлдэхэд
ашиглаж болно.
4. АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА ТЕХНОЛОГИ

4.1.

Барилгын талаар мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, ханын гадаргууд
наалдах эсэхийг турших, зураг төсөв боловсруулах ажлуудыг гїйцэтгэсний
дараа захиалагч, гүйцэтгэгч хоёр гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа
гадна дулаан тусгаарлалтын ажлыг эхлэнэ.

4.2.

Дулаан тусгаарлагч  үе тус бүрийн дараагийн элементийн ажлыг зөвхөн 
өмнөх  үеийн угсралтын ажлын гүйцэтгэлийн чанарыг шалгаж далд ажлын
гүйцэтгэлийн акт бичсэний дараа гүйцэтгэнэ.
Ханын гадаргууг бэлтгэх ажил

4.3.

Дулаалгын материал нааж тогтоох ханын гадаргууг бэлтгэх ажил нь дараахь
технологийн үйлдлүүдээс бүрдэнэ. Їїнд: 
­

­
­
­

гоёлын  өнгөлгөөгүй ханын бүх гадаргууг даралтат усаар сайтар угааж
хатаана. Тос эсвэл бусад төрлийн бохирдол байгаа тохиодолд эдгээр
газрыг цэвэрлэх эсвэл саармагжуулах тусгай найрлагатай бодисоор
боловсруулалт хийх; 
хуучин шавардлагатай бүх гадаргууд цохиж хоосон, хөндийрсэн хэсгийн
шавардлагыг нурааж шинээр шавардлага хийх; 
1 см-ээс илүү жигд бус хэсгийн гадаргууг тэгшилж, ан цав, цууралт 
үүссэн хэсгийг шинээр шавардаж ан цав цууралтыг арилгах; 
будагдсан гадаргууг (паалан, лак, хуванцар) дулаалгын цавууны
найрлага бїхий зуурмагтай нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Хоорондоо нийцэхгүй эсвэл хуучин будгийн химийн бүтэц мэдэгдэхгүй
бол уг гадаргуугийн будгийг бүрэн арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд
дараахь аргуудыг хэрэглэнэ.
§ Хуурай элсээр шүрших боловсруулалт;
§ Чийгтэй элсээр шүрших боловсруулалт;
§ Механик цэвэрлэлт;
§ Халуунаар түлэх;
§ Химийн угаалга гэх мэт

Ханын гадаргууг зураг төсөлд тусгасны дагуу тусгай бодисоор хөрсжүүлэх
ба хөрсжүүлэлтийг ханын гадаргууд замазка, тэгшилгээ хийж хатуурч
хатсаны дараа гїйцэтгэнэ.
Хөрсжүүлэлт нь ханын гадаргуутай сайн барьцалдсан байх бєгєєд тампон
тавьж шалгахад зууралдсан мөр  үлдэх ёсгүй. Бэлтгэсэн ханын гадаргуу нь
хүснэгт 1-ийн шаардлагыг хангасан байвал зохино.
Бэлтгэсэн ханын гадаргууд тавигдах шаардлага
Хїснэгт 1.

­4­

БД 12-103-07 
Техникийн шаардлагууд
Суурийн гадаргууны зөвшөөрөгдөх хазайлт
(хоёр метрийн шугамаар шалгахад)
Хоёр метрийн урттай газарт тааралдах
жигд
бус
газар
(жигд
долгиотсон
хэлбэртэй)

Зөвшөөрөгдөх
хүлцэл
± 10 мм

2-оос илүүгүй

Хөрсжүүлэлт хийхийн  өмнөх гадаргуугийн
чийглэг
дараахь
зөвшөөрөгдөх
чийгшилтийн хэмжээнээс хэтрэхгүй байх:
- Бетон, тоосго
- Цемент-элсэн зуурмаган шавардлага

4%
5%

Шалгалт (арга, хэмжээ,
бүртгэлийн төрөл)
Хэмжилт, техникийн  үзлэг, 100 м2
гадаргуунд 5-аас доошгүй хэмжилт
хийх
Хэмжилт, техникийн  үзлэг, 100 м2
гадаргуунд 5-аас доошгүй хэмжилт
хийх
Хэмжилт ба техникийн хяналт, 100 м2
гадаргуунд 2-оос доошгүй хэмжилт
хийх

Дулаалгын материалыг нааж тогтоох
4.4.

Барилгын гадна ханын дулаан тусгаарлагчид зураг төсөлд тусгагдсаны
(бүлэг 7-г харна уу) дагуу тєрєл бүрийн хөшүүнтэй бєгєєд галд тэсвэртэй
дулаалгын хавтан хэрэглэнэ.
Дулаалгын материалыг зохих ёсны гэрчилгээ байгаа эсэх мөн түүний физикмеханикийн шинж чанарууд нь зураг төсөлд нийцэж байгаа эсэхийг шалгана.
Дулаалгын материал нь стандартын шаардлага хангаагїй тохиолдолд
дулаалгын ажилд хэрэглэхийг хориглох ба зарим засаж болох муруйлт,
хэлбэрээ алдсан байдал зэрэг гэмтлийг засаж хэрэглэнэ.

4.5.

Дулаалгын материалын гадаргуу дээр цавуут зуурмагыг дараах аргуудын
аль нэгийг ашиглан түрхэнэ (зураг А1):
Тэмдэгт – ханын гадаргуугийн жигд бус байдал 1 см хүртэл байвал энэ
аргыг ашиглана. Цавуут зуурмагийг 0.5 х 1 м хэмжээтэй дулаалгын
хавтангийн гадаргуу дээр 8-10 тэмдэгт хэсэгт тїрхэнэ гэж тооцох хэрэгтэй.
Зурвасан – ханын гадаргуугийн жигд бус байдал 0.5 см хүртэл байвал энэ
аргыг ашиглана. Эхлээд хавтангийн захаас 2 см зай їлдээж зурвас
хэлбэртэйгээр хїрээлж түрхсэний дараа гол тєв хэсгээр тїрхэнэ. Хүрээлсэн
зурвасуудад агаарын бөглөө  үүсгэхгүйн тулд дундуураа тасархайтай байх
ёстой.
Дээрх хоёр аргыг ашиглан ханын гадаргууны жигд бус хэсгїїдийг тэгшлэх
бєгєєд, харин наах бодис нь дулаалгын гадаргуугийн 70%-иас багагїй
гадаргууд түрхэгдсэн байна.
Нэлэнхїй – ханын гадаргуу тэгш байх тохиолдолд хэрэглэнэ. Хавтангийн
гадаргууд цавуут зуурмагийг жигд түрхэж 6-аас 8 мм-ийн урт шүдтэй
шпатель ашиглан тэгшлэнэ.

4.6.

Дулаалгын наалдах чадварыг хангах, дулаан тусгаарлах
хадгалахын тулд дараахь нөхцлүүдийг мєрдєх хэрэгтэй: 
­
­

­
­

чанарыг

Дулаалгын материалын гадаргууд цавуут зуурмагийг түрхэсний дараа
зуурмагыг уулзвар заагаар илїї гаргахгүйн тулд хавтангийн захаас 1-ээс
2 см хэмжээтэй ирмэгийн дагууд цэвэрлэх; 
Дулаалгын материалыг цавуудаж бэлэн болгосны дараа шууд наана.
Наалдалтыг сайн болгохын тулд дулаалгын хавтанг тєслийн байрнаас нь
2-3 см зайд байрлуулсаны дараа модон нивий багажаар шахаж
байршилд нь оруулах; 
Дулаалгын хавтангийн (тоосгон  өргийн адил) уулзваруудыг зөрүүлж
наах; 
Дулаалгын хавтан хоорондын зайг 2 мм-ээс илүүгүй байна. 2 мм-ээс их
єргєнтэй уулзвар, завсарыг шавардлагын зуурмаг эсвэл цавуугаар

­5­

­
­

БД 12-103-07 
дүүргэхийг хориглох ба дулаалгын материалаас тусгайлан зүссэн хэсгээр
бөглөх; (зураг А2) ; 
Дулаалгын хавтангийн зузааны зєрїї 3 мм-ээс илүүгүй байх; 
Дулаалгын хавтан барилгын хийц бүтээцтэй нийлэх їед 15 мм  өргөнтэй
ил уулзвар үлдээх ба түүнийг ус нэвтрүүлдэггүй давирхайлаг шаваасаар
бөглөнө.
Шавардлагын арматурласан эхний їеийг гїйцэтгэх

4.7.

Цавуут зуурмаг бэхжиж ханын гадаргуутай сайтар барьцалдан 24 цагаас
багагїй хугацаа єнгєрсєний дараа шавардлагын арматурласан эхний үеийг
гїйцэтгэнэ.

4.8.

Шавардлагын арматурласан эхний  үеийг дараахь дарааллаар гїйцэтгэнэ.
Їїнд: 
­ Ханын гадаргууг жигд тэгш хэмтэй хувааж тэмдэглэх; 
­ Шилэн ширхэгтэй торыг хэмжиж хуваасан хэмжээнээс 10 мм-ээс ихгїй
илүүтэйгээр зүсэх; 
­ Дулаалгын хавтан дээр цавуут найрлагатай зуурмагийг хуваасан
хэмжээгээр түрхэх; 
­ Шавардлагын эхний үеийг хийсний дараа шууд арматуран торыг хуниас 
үүсгэлгүй зуурмаг дотор модон нивийний тусламжтайгаар оруулах; 
­ 10-аас 24 цагийн технологийн завсарлага авах; (технологийн зааварт
зааж өгнө); 
­ Ханын гадаргуутай дулаалгын хавтан механик аргаар бэхлэнэ.
Бэхлэхийн тулд хананд нүх  өрөмдөж том толгойтой эргээр дулаалгыг
тогтоох; (4.9-4.13 заалтыг харна уу); 
­ Шавардлагын хоёрдахь  үеийг эхний їеийг гїйцэтгэсэн адил аргаар
гїйцэтгэнэ. Шавардлагын хоёр дахь  үеийг хийхдээ дюбелийн
толгойнуудыг далд оруулсан байхаар гїйцэтгэх;
Тайлбар: Арматуран торыг хийхээс ємнє дулаалгын хавтанг механик
аргаар тогтоож болох ба ингэх тохиолдолд технологийн завсарлага
авахгүй байж болно.

Нэмэлт арга хэмжээ:
Арматурын торны захууд нь 100 мм  өргөнтэй зөрж байвал торыг
босоогоор тавина; 
Өнцөг ба уулзварт арматурын торыг шпателиар таслахыг хориглоно;
Материал зарцуулалтын нормыг чанд сахиж мөрдөх;
Шавардлагын бэхжүүлсэн эхний  үе нь хүснэгт 2-т заасан шаардлагуудыг
хангаж байх ёстой.
Шавардлагын бэхжїїлсэн эхний їед тавигдах шаардлага
Хүснэгт 2
Техникийн шаардлагууд

Зөвшөөрөгдөх
хүлцэл

Шавардлагын үеийн зузаан, мм:
Эхний їе-3.5
Дараагийн їе-4

± 10 %
± 15 %

Арматурын торны давалт, 100 мм

± 10 %

Шавардлагын гадаргууны зөвшөөрөгдөх
хэлбэлзэл (2 метрийн шугамаар шалгахад):
Хэвтээгээр
Босоогоор

± 7 мм
± 5 мм

­6­

Хяналт (арга, хэмжээ,
бүртгэлийн төрөл)
Хэмжилт техникийн хяналт, 100
м2 гадаргуунд 5-аас доошгүй
хэмжилт. Ажиглалтын карт
Хэмжилт техникийн хяналт, 100
м2 гадаргуунд 5-аас доошгүй
хэмжилт. Ажиглалтын карт
Хэмжилт техникийн хяналт, 100
м2 гадаргуунд 5-аас доошгүй
хэмжилт. Ажиглалтын карт

БД 12-103-07 
Дулаалгын механик бэхэлгээ
4.9.

Дулаалгын механик бэхэлгээг дараахь аргуудын аль нэгээр хийж гүйцэтгэнэ
(технологийн дарааллаас хамааран): 
­ арматурын тор тавихаас өмнө; 
­ арматурын тор тавьсаны дараа;
Дулаалгын үеийн механик бэхэлгээг гурван аргаар хийхийг зөвлөж байна.

4.10. Нэгдїгээр арга – ГОСТ -27320, ГОСТ- 28456 ба тїїнтэй ижил тєрлийн
заасан тэлэгч ашиглана.
Тэлэгчийн голч ба  өрөмдөх нүхний гүнийг төсөл боловсруулах  үе шатанд
тооцно. Тэлэгчийг дараах дараалалтайгаар байрлуулна:
1. Тэлэгчийн нүхийг тэмдэглэнэ.
2. Механик өрөм ашиглан нүх өрөмдөнө.
3. Нүхийг үлээлгэх замаар цэвэрлэнэ.
4. Тэлэгчийн цөн /втулки/-ийг тусгай илбэ /насадка/-ээс ашиглан нүхэнд
цохиж оруулна. Цөнийн үзүүр суурийн гадаргуунаас илүү гарах ёсгүй.
5. Тусгай илбээс ашиглан конус элементийг цохиж оруулна. Уг илбээсийн
уртыг дулаалгын зузааныг тооцож сонгох хэрэгтэй.
6. Том толгойтой эрэгийг тэлэгч рүү эргүүлэн оруулна.
7. Эрэгийн уртыг тогтоож буй дулаалгын зузааныг тооцож сонгох хэрэгтэй.
8. Эргэгдэж орох хэсгийн гүн нь эргийн эрчээсийн голчоос 1.5-аас 2.0 ммээр их байх ёстой.
9. Эргийн толгойг далд ортол эргүүлэх хэрэгтэй. Тэлэгч тогтоох ба
дулаалга бэхлэх ажлыг Зураг А5-ийн дагуу хийж гїйцэтгэнэ.
4.11. Хоёрдугаар арга - ГОСТ- 26998 ба тїїнтэй ижил тєрлийн барилгын
полиамид дюбел ашиглан бэхлэх;
Полиамид дюбелийн төрөл,  үзүүлэлтүүд, бүтэц болон хэмжээг туршилт хийсний 
үндсэн дээр урьдчилан тооцоолно.Тэлэгчийн иж бүрдэлд эрэг ба шайба ГОСТ1144, ГОСТ-10450 ба тїїнтэй ижил тєрлийн байх ёстой.
Тэлэгч буцаж сугарах хүчийг динамометр ашиглан 50 Н алхаатай хэмжинэ. 
Үүнээс гадна полиамид тэлэгчийн халуун ба хүйтэнд тэсвэртэй эсэхийг ГОСТ16962 ба їїнтэй тєрлийн стандартын дагуу шалгана.
Барилгын полиамид тэлэгч тогтоох ба дулаалга бэхлэх ажлыг зураг А6-ийн дагуу
хийж гїйцэтгэнэ.
4.12. Гуравдугаар арга - төмєр металл голтой тавган хэлбэртэй хуванцар тусгай
тэлэгчийг ашиглах: Арматур торыг тавихаас  өмнө дулаалга хавтанг
бэхлэхэд энэ аргыг ашиглах нь хамгийн тохиромжтой.
Энд Германы ЕI0T маркийн ба тїїнтэй ижил тєрлийн тэлэгчийг ашиглаж
болно. Тавган хэлбэртэй хуванцар тусгай тэлэгч ашиглан дулаалга хавтанг
механик аргаар бэхлэхэд хүснэгт 3-ын шаардлагыг хангаж байвал зохино.
4.13. Тавган хэлбэртэй хуванцар тусгай тэлэгч ашиглан дулаалга хавтанг
механик аргаар бэхлэхэд дараахь шаардлагуудыг биелүүлсэн байна. 
­ Шавардлагын бэхжүүлсэн  үе нь тэлэгчийн тавган толгойтой сайн
барьцалдаж ховхрохгүй байх; 
­ Тэлэгчийн метал гол нь шавардлагын  үеийн гадаргуун дээр ил гарч
болохгүй; 
­ Тэлэгчийн метал хэсгүүд зэврэлтээс хамгаалагдсан байх ёстой.
Тавган хэлбэртэй хуванцар тусгай тэлэгч тогтоох ба дулаалга хавтанг
бэхлэх ажлыг зураг А7-ийн дагуу хийж гїйцэтгэнэ.
Хүснэгт 3
Техникийн шаардлагууд

Зөвшөөрөгдөх

­7­

Хяналт (арга, хэмжээ,
бүртгэлийн төрөл)

БД 12-103-07 
хүлцэл
Ханын материалаас хамааран нүх 
өрөмдөх арга:
Бетон – цохилтот-эргэлтэт
Тоосго – цохилтот-эргэлтэт, эргэлтэт
Нїхтэй гулдмай тоосго – зөвхөн
эргэлтэт

Техникийн үзлэг.
Ажиглалтын карт.

Тєслєєс єрөмдөлтийн голчийн хазайлт
зєрїї

±5%

Тєслєєр єрөмдөлтийн гүнийн зєрїї

± 10 %

Тєслєєр єрөмдөлтийн босоо хазайлт

±2%

Хэмжилтийн хяналт, 100 м2
гадаргуунд 3-аас доошгүй
хэмжилт. Ажиглалтын карт.
Хэмжилтийн хяналт, 100 м2
гадаргуунд 3-аас доошгүй
хэмжилт. Ажиглалтын карт.
Хэмжилтийн хяналт, 100 м2
гадаргуунд 3-аас доошгүй
хэмжилт. Ажиглалтын карт.

Заслын їе
4.14. Дулаан тусгаарлагч үеийг 4.3-аас 4.13 зїйлийн дагуу хийж гүйцэтгэх ажлыг
бүрэн дуусгавар болгосны дараа барилгын гадаргууны засал чимэглэлийн
ажлыг гїйцэтгэнэ.
4.15. Заслалын  үеийг гїйцэтгэхийн ємнє шавардлагын гадна  үеийг зураг төсөлд
тусгасан найрлагаар заавал хєрсжїїлэлт хийсэн байх ёстой. Зайлшгїй
тохиолдолд технологийн завсарлагаатай гадаргууг аль болох багасгахын
тулд нүүрэн талын нийт талбайг хэд хэдэн хэсэг болгон хуваана. Хэсгүүд
хоорондын уулзваруудыг өнгө зөрөөгүй будгаар будах хэрэгтэй.
4.16. Заслалын  үеийн хувьд барзгар гадаргуу їїсгэдэг найрлага ба технологийг
хэрэглэх нь зїйтэй. Энэ төрлийн заслал нь ханын гадаргуугийн зарим  өө
сэвийг далдалж хучлагын гадна төрхийг илүү гоё болгоно.
Заслын їе нь уур нэвтрүүлэх чадвартай байх ёстой.
Барилгын гадна ханын нимгэн шавардлагтай дулаан тусгаарлагчийн хэсэг
ба хянаж болох үзүүлэлтүүдийг зураг А8-д харуулсан болно. Барилгын нїїр
талын заслалын ажил гїйцэтгэх арга ба ажиллагааг зураг тєсєлд зааснаар
гїйцэтгэнэ.
Барилгын булан, довжоо, хаалга цонхны
нїхний хэсгийг дулаалах онцлогууд
Барилгын довжоо
4.17. Барилгын гадна дулаан тусгаарлалт ерөнхийдөө газрын тївшнээс дээш 6570 см-ийн єндєрт дуусна. Ханын доод хэсэг ба газарт суусан хэсгийг
дулаалах шаардлагатай тохиолдолд доорх зүйлүүдийг хийж гїйцэтгэх
хэрэгтэй: 
­  Ижил дулаалга ашиглах ба шавардлагын арматурласан дээд їеийг хийх. 
­  Барилгын зооиийн давхрын усны хамгаалалт хийх, жишээ нь: полистирол
шингэлэгчгүй хар тосон эмульс хэрэглэх. 
­  Барилгын доод хэсгийн механик їйлчлэлээс хамгаалах нэмэлт хамгаалалт
хийх, жишээ нь: асбест-цементэн хавтангаар. 
­  Хамгаалалтын саравч хийх ба асбест-цементэн хавтанг эрэгддэг дюбелиэр
бэхлэх.
Барилгын зоорийн давхрын дулаан тусгаарлагч  үеийг гїйцэтгэх ба хянаж
болох үзүүлэлтүүдийг зураг А9 ба А10-т їзїїлэв.
Булан

­8­

БД 12-103-07 
4.18.  Өнцөгийн буланг гэмтэхээс хамгаалахын тулд хөнгөн цагаан эсвэл
цоолтуур бїхий цайрдсан нимгэн булан тємрийг суурьлуулна.
Булан тємрийг цавуут зуурмаг бүхий дулаалга дээр (доод хэсгээс бусад) бүх
ханын єндєрєєр нааж  өгнө. Арматурласан доод їеийн шавардлагыг уг
булан тємєр дээгүүр хийнэ.
Ханын доод хэсэгт арматураар хїчитгэн цавуут зуурмаг руу нааж  өгнө,
ингэсний дараа энгийн арматур ба шавардлагаар шавардана. (зураг А11).
Булан тємрийг ханын гадаргуунд дюбель эсвэл хадаас ашиглан бэхлэхийг
хориглоно.
4.19. Дулаалга нь барилгын бүтээцийн зарим хэсгүүдтэй уулзах тохиолдолд
түүний босоо ба хэвтээ ирмэгийг хажуу талаас нь швеллер хэлбэрийн
нимгэн тємєр/профель/-єєр хамгаална. Уг хамгаалалтын нимгэн тємрийг
ханаруу эрэгтэй дюбелиэр тогтоож  өгнө. Тогтоосон хамгаалалтын нимгэн
тємєрд дулаалгын хавтанг оруулж тогтооно. Бусад технологийн ажиллагааг 
өмнөх үлгэрлэсэн загвараар хийнэ.
4.20. Дулаалгын хавтанг тогтоох нимгэн тємєр /профиль/-ийг бас ханын доод
хэсэг эсвэл тагт дээр тулгуур маягаар ашиглана. Нимгэн тємрийг шалнаас
10-аас 15 мм-ийн зайтай байхаар суурьлуулна. Харин дулаалгын  үе дээр
засал хийсний дараа хамгаалалтын хавтанг наан (вааран хавтан) хааж өгнө.
Халхавч хана ба мєгтэй уулзах хэсэг
4.21. Дулаан тусгаарлагч хучлагын дээд хэсэг мөн түүний халхавч хана ба мєгтэй
нийлэх хэсгүүдийг дараахь загвараар хийж гүйцэтгэнэ. Нүүрэн талын энгийн
технологиор хийгдсэн дулаалгын дээд ирмэгийг хананд шайба бүхий эргээр
тогтоогдсон хамгаалалтын металл саравчаар бїрхэх эсвэл єнгийлт бїхий
дээврийн ваараар хамгаалж өгнө (зураг А12 їз).
Хаалга, цонхны нїхийг засаж сайжруулах
4.22. Энэ нь дулаан тусгаарлагч  үндсэн хучлагыг хийхээс  өмнө хийгдэх ёстой
хамгийн чухал ажиллагаануудын нэг юм.
Цонхны нїхийг янзлах хамгийн түгээмэл арга бол “дөрєвний нэгтэй” гэсэн
хувилбар юм. Дулаалга наах ажиллагаанд орохын  өмнө цонхны нїхний
хүрээгээр нь металл хайрцгаар бөгжлөнө. Ингэхийн тулд нїхний дээд тал ба
хажуу хоёр талд Г-хэлбэртэй нимгэн булан тємрийг суурьлуулна, тэр нь
дулаалгын жааз болж өгнө. Цонхны байрлалд єєрчлєлт орохгїй.
4.23. Дулаалгын хавтанг металл угольник дотор суулгаж дараа нь түүнийг 
үлгэрлэсэн загвараар арматуртай шавардлагаар шавардаж єнгєлнє.
Цонх гадагшаа онгойх тохиолдолд уг булан нимгэн тємєр /профиль/ нь саад
болохооргїйгээр суулгана.
Нїхний  өнцөг дахь арматуртай шавардлагын доод булан нимгэн тємєр
/профиль/  үеийг хийх їед дулаалга дээр 45°  өнцөгтэй нэмэлт тор тавьж
гїйцэтгэнэ.
4.24. Бүтээцийн найдвартай байдлыг дээшлүүлэхийн тулд цонх, хаалганы нїхний
хүрээгээр хийх дулаалгыг илүү хөшүүн ба галд тэсвэртэй хавтангаар хийж
болно. Цонх, хаалганы нїхийг “дөрвөний нэгтэй” аргаар янзлах загварыг
зураг А14-т харуулсан болно.
4.25. Зураг төслийн байгууллага нь цонх, хаалганы нїхийг засаж сайжруулах өөр
шийдэл хэрэглэж болно. Ингэхдээ дулаан тусгаарлагч үеийн найдвартай ба
битїї байдлыг хангасан байх шаардлагатай.
5. ТЕХНОЛОГИЙН АЖИЛЛАГААГ УДИРДАХ БА ЧАНАРЫН ХЯНАЛТ
­9­

БД 12-103-07 
5.1.

Барилгын гадна ханын нимгэн шавардлагтай гадна дулаан тусгаарлагчийг
хийж гїйцэтгэх технологийн ажиллагааг удирдах систем нь  үйлдвэрлэлийн
ажиллагааны бүх оролцогчид (захиалагч, зураг төслийн байгууллага,
гүйцэтгэгч болон барилгын материалын нийлүүлэгч)-ын  үүрэг хариуцлагыг
нарийн хуваарьлаж гүйцэтгэхэд оршино.

5.2.

Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үүрэг: 

­  Барилгын дулаан хамгаалалтын төрөл ба түвшинг сонгох. Шаардлагатай
гэж  үзвэл боловсруулсан зураг төслийн бичиг баримт ба дулаан техникийн
тооцоонд экспертиз хийлгэх ажлыг зохион байгуулж болно. 
­  Будгийн өнгийг зєвшєєрєлцєх ба шаардлагатай гэж їзвэл барилгын нүүрэн
талын өнгийг тухайн дүүргийн архитектортай зөвшилцөх.
5.3.

Захилагчийн їїрэг: 

­  Зураг төслийн бичиг баримтыг хянаж гүйцэтгэгчтэй зөвшөөрөлцөж батлах. 
­  Техникийн хянагчийг томилж түүний  үүрэг хариуцлагыг тогтоож  өгөх.
(Шаардлагтай тохиолдолд) 
­  Даамал ба мэргэжилтэнүүдийн ур чадварын түвшин шалгах болон энэхүү
дүрмийн талаар шалгалт явуулах.
5.4.

Барилгын материал нийлїїлэгчийн їїрэг: 
­  Зураг төсөлд тусгасан зохих гэрчилгээ бүхий энэхүү дүрэм, холбогдох
стандартын шаардлага хангасан материалыг нийлүүлэх. 
­  Төрөл бүрийн өнгө хэрэглэх тохиолдолд будах өнгийг зөвшөөрөлцөх.

5.5.

­ 
­ 
­ 
­ 

­ 
­ 

Гїйцэтгэгчийн їїрэг: 
­  Гадна дулаан тусгаарлалтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай
зєвшєєрлийн эх хувийг захиалагчид танилцуулах, мөн зөвхөн
зөвшөөрөгдсөн материал ба ажлын аргачлал хэрэглэх тухайгаа бичгээр 
үйлдсэн баталгаа гаргаж єгєх. 
Цавуут зуурангийн наалдах чадвар, дюбелийн тасралтанд тэсвэртэйг
шалгаж үр дүнг захиалагчид хүргїїлж байх. 
Хийж гїйцэтгэсэн ажлын журнал хєтлєх. 
Ажлын хэмжээг зөвшөөрєлцєх. 
Ажил гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж танилцуулах (зураг
төслийн тооцооны бичиг баримтанд тусгагдаагүй бол). Тухайлбал, ажил
гїйцэтгэх тєслийн  үе шатанд ажил гүйцэтгэх арга ба холих хэрэгслийг
тогтоох ёстой. Ажлын байрыг бороо, салхи, нарны шууд гэрэл зэргийн сөрөг
нөлөөнөөс хамгаалах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Дулаан
тусгаарлалтын ажлыг зөвхөн хатуу суурьтай газар (шат ба зөөврийн давцан)
хийх ёстой. 
Гүйцэтгэх ажлын даатгалын гэрчилгээг танилцуулах. 
Ажлын явцад цаг агаарын нөхцлүүд, зураг төслийн тооцооны бичиг
баримтанд байгаа ажил гүйцэтгэх нөхцлїїд болон энэхүү дүрмийг чанд
мөрдөх.

5.6.

Тортой шавардлагын ажлын гүйцэтгэлийн чанарыг захиалагч байгууллагын
хяналтын инженер техникийн ажилтнаас бїрдсэн захиалагчийн хяналтын
хэсэг (захиалагчийн хяналтын инженер) тогтмол хяналт шалгалт хийх ёстой.

5.7.

Захилагчийн хяналтын хэсгийн їндсэн їїрэг (хяналтын инженер): 
­  Барилгын гадна дулаан тусгаарлалтын системийн бин битүү байдал,
зураг төсвийн тооцооны бичиг баримтын ба ажил хийж гүйцэтгэх дүрмийн
шаардлагуудын биелэлтийг хянах.
­10­

5.8.

БД 12-103-07 
­  Ханын гадаргуугийн бэлтгэлийн хяналт (тухайлбал хуучин будаг ба бусад
хучлагын хуулалтын чанар), ба өвөрмөц хэсгүүдийг янзлах тал дээр авсан
арга хэмжээг хянах. 
­  Хавсралт А-ийн дагуу гадна дулаан тусгаарлалтын зарим хэсгүүдийн 
үзүүлэлтүүдийг багажаар шалгах. 
­  Ажлын гүйцэтгэлийн чанарыг зөрчсөн тохиолдлуудыг илрүүлэх ба
тэдгээрийг арилгах зөвлємж өгөх. 
­  Хүрэхэд хэцүү ба нийлэх газруудад ажил гүйцэтгэх явцад технологийн
горимын мөрдөлтийг шалгах. 
­  Ажлын байрыг агаарын  үйлчлэлээс хамгаалах арга хэмжээнүүдийн
биелэлтийг шалгах (тухайлбал, чийгтэй гадаргуу, гадна агаарын
температур +5°С-ээс бага байх, хүчтэй салхитай, нар хүчтэй тусч буй
газар ажил гүйцэтгэхийг хориглоно).
Хяналтын техникийн хянагч ажлын хяналтын карт хөтлөж түүнд ажлын
явцад илрүүлсэн бүх сануулга ба зөрчлүүдийг тэмдэглэнэ. Энэхүү карт нь
илрүүлсэн ба зассан бүх зөрчлүүдийг хуримтлуулах зориулалтай бөгөөд
дулаан тусгаарлалтын ажлыг хүлээн авах ажиллагааг хөнгөвчилнө.
6. ЗУРАГ ТӨСЄЛ, ТООЦООНЫ БИЧИГ БАРИМТ БА
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ЗААВРУУД

6.1.
­ 
­ 
6.2.
­ 

­ 

­ 

Барилгын гадна ханын шавардлагатай гадна дулаан тусгаарлагчийг
гїйцэтгэх зураг төслийн үндсэн баримт бичигт доорх зүйлїүд байх ёстой: 
Дулаан тусгаарлагч хучлагын бүтээц (“Архитектур-барилгын шийдэл” бүлэг); 
Ажил гїйцэтгэх төсөл, тєсвийн бичиг баримт. Уг бичиг баримт нь БНбД 1101-98 ба БНбД 12-01-03 нормуудын шаардлагуудад нийцсэн байх ёстой.
Зураг төслийн бичиг баримт боловсруулахад дараахь нөхцлүүдийг тооцсон
байх ёстой: 
Энэхүү дүрэм нь бетон (цутгамал ба угсармал хавтгайлж), тоосго
(шавардлагатай ба шавардлагагүй), ханын гулдмай блок (шавардлагатай ба
шавардлагагүй) материалуудаар баригдсан орон сууцны ба олон нийтийн
зориулалтын барилгуудын хашлага бүтээцийн гадна дулаан хамгаалалтыг
сайжруулах ажлыг гїйцэтгэхэд зориулагдсан болно. 
Зураг төслийн ажлын  өмнөх  үе шатанд барилгад судалгаа хийж зураг
төслийн анхдагч материалуудыг бэлдсэн байх ёстой, үүнд: барилгын төрөл
ба одоогийн байдал, нүүрэн талын гадаргууны хонхор гїдгэр, илүү гарсан ба
дотогшоо орсон хэмжилтийн хэсгүүд, цонх ба хаалганы нїхнїїд ба
тэдгээрийн хийцлэлийн онцлогууд, ус зайлуулах хоолой, салхижуулалтын
тор ба цахилгаан шугамны оролт байгаа эсэх, температурын заадас, дээвэр
ба ил суурийн хэсэглэлїїд ба бусад. Барилгын хашилга бүтээцийн
гадаргууны байдалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй: хамгаалатын
хуучин хучилга ба будаг, ан цав, гоожсон хэсэг ба орчны гэмтэл; 
Барилгын дулаан тусгаарлагчийн тївшин ба аргачлалыг БНбД 2.01.03-92,
БНбД 2.01.03-92/2003 нормуудын шаардлагын дагуу хийгдсэн дулаан
техникийн тооцоо болон барилгын хашлага бүтээцийн гадна дулаан
хамгаалалтын бодит байдлын үндсэн дээр хийнэ;
Тайлбар: Гадна ханын дулаан дамжуулалтын эсэргүїцэл (R0хєр) урьдчилан 
үнэлгээ хийхэд хүснэгт 4-ийн өгөгдлүүдийг ашиглаж болно.

Хүснэгт 4
Ханын төрөл

Дулаалга 
λ1 = 0.041, λ1 = 40 кг/м3 
λ 2 = 0.06, λ2 = 12 кг/м3 
бод 
R0
R 0бод
σ, мм
σ, мм

­11­ 

БД 12-103-07 

120

2.43

180

3.00

150

3.66

200

3.33

Тайлбар –  λ – дулаан дамжуулалтын илтгэлцїїр, Вт/см2∙°С,  σ – дулаалгын зузаан, мм, 
λ1-хєєсєн полистрол хавтан, λ2 - эрдэс хєвєн хавтан 

­  Төсвийн бичиг баримт боловсруулах ажлыг дараахь төрлөөр ангилах
хэрэгтэй: суурийг бэлдэх, дулаалга цавуудах ба наах, шавардлагын доод
арматурласан їеийг хийх, заслалын хучлага, угсрах шат (давцан) ба
технологийн тоног төхөөрөмж байрлуулах, агаарын ба нарны шууд гэрлийн
нөлөөнөөс хамгаалах, онцгой хэсгүүдийг (усны хоолойг буулгах ба
суурьлуулах, барилгын ил суурийн хэсэг, уулзвар газар, хамгаалалтын
саравч) янзлах, галын аюулгүй байдлын арга хэмжээнүүд гэх мэт; 
­  Зүүн ба  өмнө зүгийн нїүрэн талын засал-гоёлын їеийн  өнгийг цайвар 
өнгєтэй байхаар тєлєвлєж гїйцэтгэх нь зїйтэй. Сүүдэртэй хэсгүүдэд (хойд
тал, балкон гэх мэт) арай бараан өнгийг хэрэглэж болно. Мөн нэг нүүрэн тал
дээр сүүдэрт талуудыг хэт ялгаатай тєлєвлєхгїй байвал зохино.
6.3.
­ 
­ 
­ 

­ 
­ 
­ 

Ажил гүйцэтгэх төслийг боловсруулахдаа дараахь нэмэлт шаардлагуудыг
тооцсон байх ёстой: 
Барилгын
гадна
дулаан
тусгаарлагчид
зөвхөн
гэрчилгээгээр
баталгаажуулсан материал ба эдлэлийг ашиглах; 
Ажлыг зөвхөн хатуу гадаргууд буюу угсрах шат, давцан дээр хийж гүйцэтгэх; 
Ажлын байрны хамгаалалтын хучлага байхгүй үед ажлыг гадна температур
+5°С доош байх, нар хэт их туссан газар, хүчтэй салхинд, ханын гадаргуу
дээр бороо тусах тохиолдолд зогсоож байх; 
Туршилт шалгалт ба горимын ажиглалт хийх хөтөлбөр боловсруулах, үүнд:
ажлын гүйцэтгэлийн чанарыг техникийн аргаар шалгах хяналтууд; 
Барилгын гадна дулаан тусгаарлалт хийх ажилд ашиглах машин, багаж ба
технологийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах; 
Гадна дулаан тусгаарлалтын бүтээцийн зарим элементийг хийх технологийн
картанд (схем) уулзварыг холбох ба технологи завсарлагааг хамгийн бага
байхаар тооцож барилгын нүүрэн талыг хуваах хамгийн їр ашигтай
шийдлийг тусгах.

­12­

БД 12-103-07 
7. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН НӨӨЦ
7.1 Материал ба эдлэл
7.1.1. Хөрсжүүлэх найрлага (праймер).
Ханын гадаргуу ба шавардлагын  үеийг боловсруулах їед заслын цавуут
зуурмагийн хучлагатай наалдалтыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ (найрлагын
їр дїнг цавуут зуурмагийн адгезийн туршилтаар тодотгоно).
7.1.2. Дулаалгыг ханын гадаргуунд наах зориулалттай хуурай холимог
(жор № 51).
Тєрєл бүрийн  үйлчилгээтэй химийн нэмэлтийн бүрдэл,  үүнд полимерууд зэргийг
агуулсан цемент-эрдсийн холимогийг 50 кг жинтэйгээр цаасан шуудайд савласан
байна. Барилгын талбай дээр механик аргаар усаар зуурч бэлдэнэ. Хадгалалтын
баталгаат хугацаа 6 сар ба гал, тэсрэлтийн аюулгүй. Зуурсаны дараа 5 минут
хїлээлгэнэ. ТУ 5745-003-05668056-93-ийн дагуу Москва хотын АООТ “Опытный
завод сухих смесей”-д үйлдвэрлэдэг, тохирлын гэрчилгээ № ГОСТ Р 9016.1.3.0001
ба їїнтэй ижил тєрлийн стандартад заагдсан.
7.1.3. Дулаан тусгаарлалтын системийн шавардлагын (тэгшлэх) хуурай
хольцийг (жор № 52).
Шавардлагын арматурласан доод їеийг хийхэд хэрэглэнэ. Цагаан цемент, эрсдэст
дүүргэгч болон химийн нэмэлтүүдийн бүрдэл,  үүнд усанд нэвчдэггүй бодис
агуулсан хуурай холимогийг 50 кг жинтэйгээр цаасан шуудайд савласан бөгөөд
барилгын талбай дээр механик аргаар усаар зуурч бэлдэнэ. Хадгалалтын
баталгаат хугацаа 6 сар ба Гал, тэсрэлтийн аюулгүй. Зуурсаны дараа 5 минут
байлгана. ТУ 5745-003-05668056-93-ийн дагуу Москва хотын АООТ “Опытный
завод сухих смесей”-д үйлдвэрлэдэг, тохирлын гэрчилгээ № ГОСТ Р 9016.1.3.0002
ба їїнтэй ижил тєрлийн стандартад заагдсан.
7.1.4 Заслалын материалууд.
Єнгөний шийдэл ба заслын төрлийг зураг төслийн  үе шатанд тодорхойлоно.
Жорын найрлагийн хувьд энэ хольц нь шүлтэнд тэсвэртэй эрдэст пигмент (будах
бодис) бүхий шавардлагын найрлагатай ижил төстэй. Нимгэн шавардлагын эхний 
үе болон заслын їе гїйцэтгэх технологийн ажиллагааг нэг материалаар хийхийг
зөвшөөрнө.
Цавуут ба шавардлагын найрлагын физик-механик  үзүүлэлтүүдийг хүснэгт 5-д
їзїїлсэн болно. Гоёлын барзгар хучлага хийхийн тулд АООТ “Опытный завод
сухих смесей” жор № 50-иар  үйлдвэрлэдэг хуурай хольцыг ашиглахыг зөвлөмж
болгож байна.
Хүснэгт 5 

1.
2.
3.
4.
5.
6.
7.

Үзүүлэлт

Цавуут
(жор № 51)

Шахалтын бэхжилт, МПа
Хэрэглэх хугацаа, мин
Суурьтай наалдах чадвар, МПа
Шугаман суулт, %
Хїйтэн тэсвэрлэлт, F
Шатах чанар
Уур нэвтрэх чадвар

15.0
1.5
0.55
75
+

Шавардлагын найрлага
Тэгшлэх
Шавардлагын(шавардлагын)
гоёлын
(жор № 52)
(жор № 50)
12.0 – 15.0
10.0 – 12.0
25-аас доошгүй
1.0
0.9
0.4
0.4
50
50
Шатдаггүй
+
+

7.1.5. Барилгын гадна дулаан тусгаарлалтыг хийхийн тулд дулаалгын
хавтанг ашиглах ёстой. Дулаалгын хавтангийн төрөл ба  үндсэн  үзүүлэлтүүдийг

­13­

БД 12-103-07 
(нягтшил, чийг шингээлт, дулаан дамжуулалт, шахалт ба галын тэсвэрлэлт)
дулаан техникийн тооцоо, тухайн бүсэд тогтоосон шаардлагатай дулаан
дамжуулалын эсэргүїцэл  P oï ð , барилгын гадна хашлага бүтээцийн бодит байдлыг
тооцсоны  үндсэн дээр зураг төсөлд тодорхойлж  өгнө. Дулаалга хавтанг ашиглах
жишээг хүснэгт 6-д їзїїлсэн болно.
Хавтан нь нягт бүтэцтэй байх ёстой бөгөөд сул  үйрмэг эсвэл ширхэг байж
болохгүй.
Тээвэрлэлт, хадгалалт ба угсралтын үед хавтанг чийг ба бохирдлоос хамгаалсан
байх ёстой.
Хүснэгт 6
Дулаалга

Хэрэглэх хүрээ

Нягтшил, кг/м

3

Дулаан
дамжуулалтын
илтгэлцїїр λ,
Вт/см2∙°С

Хєєсєн полистирол хавтан.
Ханын гадна гадаргуу
40
0.041
MNS 4929:98
Цонх, хаалганы нїх,
Хөшүүн
эрдэст
хөвөн
180
0.076
барилгын ил суурийн хэсэг
хавтан(ГОСТ- 9573)
Хүрмэн
чулууны
ширхэг
Ханын гадна гадаргуу,
120
0.037
суурьтай
хөшүүн
эрдэст
галын эсрэг хаалт
хөвөн хавтан (“Парок” төрөл)
Перлитопластбетон (ТУ 480- Барилгын ил суурийн хэсэг,
250
0.080
1-145-74)
галын эсрэг хаалт
Тайлбар: Зохих гэрчилгээтэй бөгөөд үндсэн үзүүлэлтүүд нь шаардлага хангаж
буй бусад дулаан тусгаарлагч материал ашиглаж болно, үүнд импортын
материал байж болно.

7.1.6. Арматур.
Арматурын хувьд ТУ 6-48-00204961-29-93-ийн шилэн ширхэгтэй энгийн ба
хїчитгэсэн профиль торыг хэрэглэнэ.
Тусгай хуягт тор нь өндөржүүлсэн хөшүүн чанартай бөгөөд түүний жин 400700 гр/м2. Энэ арматураар гадны механик нөлөөлөлд  өртөж болзошгүй
гадаргууг хамгаалах зориулалттай (барилгын ил суурийн хэсэг, орц, зоорийн
газраас дээших хэсэг гэх мэт).
5х5 мм-ийн нїдтэй энгийн шилэн тор бол арай уян, түүний жин 150-200 гр/м2.
Дулаалгыг барилгын гадаргуугийн ихэнхи хэсгээр хамгаалахад ашиглана
(зураг А3 ба А4).
Тор нь шүлтэд тэсвэртэй эсвэл шүлтэнд тэсвэртэй найрлагатай уусмалаар
түрхэгдсэн байх ёстой.
Торыг хуйлмал байдлаар тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ, хуурай битүү
тасалгаанд хадгална.
Зураг төслийн дагуу арматуран  үеийг хийхэд хөнгөрүүлсэн метал тор
ашиглагдаж болно (жин нь 2.5 кг/м2-аас илүүгүй). Металл торыг барилгын ил
суурь, єнцєг хэсэгт дулаан тусгаарлагч  үе барилгын бусад бүтээцийн
элементїїд ба пилястор мєг, халхавч ханатай нийлэх газар ашиглахад
зохимжтой.
7.1.7 Металл эдлэл.
Дулаалгыг ханын гадаргууд тогтоохын тулд ГОСТ 27320, ГОСТ-28456 ба
їїнтэй ижил тєрлийн стандартын тэлэгч цөн дюбель, ГОСТ-26998 ба їїнтэй
ижил тєрлийн стандартадын барилгын полиамид дюбель, мөн тїїнчилэн
эрэг, шураг ба бусад тогтоогч хэрэгслийг хэрэглэнэ.

­14­

БД 12-103-07 
Үүнээс гадна барилгын гадна дулаан тусгаарлалтанд хөнгөн цагаан эсвэл
цайрдсан гєлмєн тємєр булан эсвэл швеллер хэлбэртэй профилийг
ашиглана. Эдгээр эдлэлийн төрөл ба тоо ширхэгийг зураг төслөөр
тодорхойлоно.
7.2. Шат, давцан
Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлагчийг хөшүүн ба хатуу
суурин (хоолойгоор угсрах шат, зөөврийн давцан ба бусад, /хавсралт 5/) байрлаж
гїйцэтгэнэ.
Зөвхөн ийм байдлаар ажлын байрны тогтвортой байдлыг хангана. Энэ нь тухайн
ээлжинд їйлдвэрлэлийн бусад ажиллагаа ба дулаалгыг чанар сайтай наах болон
бусад ажиллагаа болох арматуран тор байрлуулах, шавардлага, дюбель ба
буланг эсвэл мєн швеллер хэлбэртэй профилийг тогтоох, заслын ба гоёлын їеийг
чанартай хийж гїйцэтгэх нөхцлийг бүрдүүлнэ.
Дїїжин давцан, люльк зэрэг нь тогтворгүй тул їйлдвэрлэлийн ажлын технологийн
горимд сөргөөр нөлөөлж ажлын чанарыг муутгаж дулаан тусгаарлагч  үеийн
найдвартай ажиллах байдлыг бууруулна. Эдгээрийг зєвхєн хязгаарлагдмал
талбай болон хїрэхэд хїндрэлтэй газарт хэрэглэхийг зєвшєєрнє.
Угсрах шат ба давцангийн бүтээц нь ажлын байрыг агаар мандалын нөлөөнөөс
хамгаалах зориулалттай төрөл бүрийн хальсан ба торон хучлага тогтоох
боломжтой байх ёстой.
Хүснэгт 7-д заасан угсрах шат ба давцангийн төрлийг ашиглахыг зөвлөмж болгож
байна.
Хүснэгт 7
Угсрах шат ба давцан
Универсаль угсрах шат ЛСПХ-40,
барилгын нүүрэн талын заслын ажил
хийх зориулалттай, ГОСТ 27321

Шаантаган угсрах шат ЛСПХ-40,
барилгын нүүрэн талын заслын ажил
хийх зориулалттай, ГОСТ 27321

Зөөврийн давцан ПВС-12

Хийн дугуйтай зөөврийн сунадаг
цамхаг

7.3

Товч танилцуулга
Бүтээц: хоолойтой, налуулдаг, бөгжтэй.
Хамгийн их өндөр – 40 м.
Эгнээний алхам– 2 м.
Ханын дагуух босоо баганы алхам – 2.5 м.
Эгнээний өргөн – 1.25 м.
Гадаргуугийн тогтоосон ачаа – 200 кгс/м2
Дэвсгэр – модон
Иж бүрдлийн жин – 1000 м 2 талбайд 16.3 т
Бүтээц: хоолойтой, налуулдаг, шаантаган.
Хамгийн их өндөр – 40 м.
Эгнээний алхам – 2 м.
Ханын дагуух босоо баганы алхам – 2.5 м.
Эгнээний өргөн – 1.25 м.
Гадаргуугийн тогтоосон ачаа – 200 кгс/м2
Дэвсгэр – модон
Иж бүрдлийн жин – 1000 м 2 талбайд 11.3 т
Бүтээц: ажлын давцан нь гинжит хөдлөх анги дээр
суурилуулсан хоёр сунадаг багана дээр бэхлэгдэнэ.
Давцангийн даац – 600 кг.
Давцангийн хэмжээ – 5.2 х 2.0 м. 
Өргөх хамгийн дээд өндөр – 12 м.
Жин – 5 т.
Бүтээц: ажлын давцан нь хийн дугуйтай хөдлөх анги
дээр суурилуулсан сунадаг багана дээр бэхлэгдэнэ.
Давцангийн даац – 250 кг.
Давцангийн хэмжээ – 3 х 1.5 м. 
Өргөх хамгийн дээд өндөр – 15 м.
Жин – 4.5 т.

Машин механизм, тоног тєхєєрємж, багаж

­15­ 

БД 12-103-07 
Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлыг гїйцэтгэхэд
механикжуулах хэрэгсэл ба багаж ашиглана. Ингэснээр ажил хөнгөвчилж
хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ба ажлыг чанартай гїйцэтгэх нөхцлийг
бүрдїїлнэ (хүснэгт 8).
Хүснэгт 8
Механикжуулах хэрэгсэл
Зуурмаг холигч
Тусгай толгойтой цахилгаан өрмөн
холигч
Зуурмагийн шурган шахуурга
Цахилгаан єрєм
Цахилгаан эрэгдэгч
Өндөр даралтын будагч, шїршигч
Кельма ба дөрвөлжин 6-10 мм-ийн
шүдтэй хусуур
Модон арзгар нивий ба банзан
шугам
Хөрөө
Харуул, зүлгүүр цаас
Энгийн хайч
Төмрийн хайч
Ган төмөр нивий
Хуванцар нивий ба хээтэй 
өнхрүүлэг

Зориулалт, товч танилцуулга
Ажлын байранд хуурай холимогоос цавуут ба
шаварлагын найрлага бэлдэх. Багтаамж–80л, хүчин
чадал – 1.5 кВт, жин – 200 кг.
Хуурай хольцоор цавуут найрлага бэлдэх. Хүчин
чадал – 0.6 кВт, жин – 3.9 кг.
Гадаргуун дээр шавардлагын найрлагыг түрхэх.
Бүтээмж – 5-30л/мин, даралт – 3 МПа, хүчин чадал –
5.5 кВт, жин – 170 кг.
Дулаан тусгаарлалт хийх хананд нүх өрөмдөх. Хүчин
чадал – 0.5 кВт, хоёр хурдтай, өрөмдөх голч – 13 мм.
Дулаалга хавтанг тогтоох дюбелийг эрэгдэх. Мушгих
момент – 10 Н.м, хүчин чадал – 0.23 кВт. 
Ханын гадаргууг угааж цэвэрлэх ба будгийн
найрлагыг шүрших. Ажлын даралт – 25 МПа, жин – 75
кг.
Дулаалгын хавтангийн гадаргуу дээр цавуут зуурмаг
түрхэх ба тэгшлэх.
Наах явцад дулаалгын хавтанг ханын гадаргууд дарж 
өгөх.
Дулаалгын хавтанг зүсэх ба завсрыг дїїргэх зурвас
зїсэх.
Дулаалгын хавтангийн ирмэгийг цэвэрлэх.
Арматуран торыг хайчлах.
Төмөр хайчлах.
Арматуран торыг шавардлагын үе рүү живүүлэх.
Гоёлын ба заслын үе хийхэд.

Нимгэн төмрийн ажил хийх багажны
иж бүрдэл

Дулаалгатай
нийлэх
газарт
метал
хайрцаг
суурилуулах, цонх ба хаалганы нїхийг хүрээлэх гэх
мэт. 

Өнцөг зүлгэх машин, үйлдвэрийн
цахилгаан їлээгч сэнс

Механик цэвэрлэгээ хийх ба түлэх.

8. ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Барилгын гадна дулаан тусгаарлагчийг нэмэгдїїлж дулаан хамгаалалтыг
сайжруулснаар эдийн засгийн їр ашигтай.
8.1.

Барилгын хашлага бүтээцийн дулаан дамжуулалтыг багасгаснаар дулааны
эрчим хүч хэмнэгдэнэ.

8.2.

Агаарт хортой бодис гаргах явдал буурах тул хүрээлэн байгаа орчины
бохирдол багасана.

8.3.

Тасалгааны доторх дулаан нэмэгдсэнээр ая тухтай орчинг бїрдїїлнэ.
Дулаан тусгаарлагч байхгүй тохиолдолд гадна ханын дотор талын гадаргуу
тасалгаан дахь температураас ихээр хүйтэн болж ингэснээр агаарын
хүчтэй урсгалыг бий болгоно. Харин дотор байгаа хүн  үүнийг салхи  үлээж
байна гэж тооцож нөхөх  үүднээс тасалгааны температурыг 21°С-ээс 23°С
хүртэл нэмэх шаарлагатай болно. Хана дулаалгатай їед гадаргуу ба
тасалгаан дахь агаарын температурын зөрүү бага учир агаарын урсгалын
хурд маш бага болж оршин суугч 18°С-ээс 20°С температурт ая тухтай байх
болно. Зуны цагт дулаан тусгаарлагчтай хана наран талаасаа халахгүй учир
тасалгааны доторх агаарын температур 23-25°С-аас дээш болохгїй.

­16­

8.4.

БД 12-103-07 
Барилгын гадна дулаан хамгаалалтыг ашигласны дараа “шүүдэр буух цэг”
нь ханын доторх хєндлєн огтлолоос гадагш болсноор (зураг 1) барилгын
хашлага бүтээцийн найдвартай ажиллагаа ба ашиглалтын хугацаа
нэмэгдэнэ.

а) Дулаан тусгаарлагчгүй гадна хана

б) 75 мм-ийн зузаантай дулаан
тусгаарлагчтай гадна хана

Зураг 1 - Өвлийн температурын муруй
8.5.

Барилгын дулаан хамгаалалтын бүтээцэд зөвхөн уур нэвтрїїлэх материал
ашиглана (усны уурын нэвчилтийн эсэргүїцлийн илтгэлцїїр 10-аас 15-аас
илүүгүй), иймээс ханын гадаргуу ба дотор талд нь дулаан алдалтыг ихэсгэх,
цанаталт їїсэхгїй байх нєхцлийг хангана.

8.6.

Барилгын дуу тусгаарлалт нэмэгдэнэ. Жишээ нь: 25 см-ийн зузаантай
царууц тоосгон хананд 40-45 мм дулаан тусгаарлагч  үе нааж  өгөхөд дуу
тусгаарлалтын индекс нь 49-өөс 52 дБ хүртэл нэмэгдэнэ.
9. БАРИЛГЫН ГАДНА ДУЛААН ТУСГААРЛАГЧИЙН АРЧИЛГАА

9.1.

Дулаан тусгаарлагч систем нь тогтвортой байдал ба чанараа хадгалан 
үлдэхийн тулд түүний бин битүү ба гаднах байдлыг шалгаж байх хэрэгтэй.
Дараах зүйлүүдэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй: ханын доод буюу
ил суурийн хэсэг, дулаан тусгаарлагчийн дээд хэсгийн (халхавч хана мєг),
барилгын булан, цонхны нїх ба уулзварыг бөглөсөн чанар; нүүрэн талын
гадаргуу дээр хэв гажилт байхгүй эсэх (хөөлт, хагарал гэх мэт).

Дулаан тусгаарлагчийн гаднах байдлын согогыг хоёр шинж тэмдгээр
ангилах хэрэгтэй: 
­  Системийн тогтвортой ажиллагааг ерөнхийдөө хөндөхгүй хэмжээний
заслалын хучлагын ердийн эвдрэл (суулт эсвэл температурын гаралтай
хөнгөн чанарын хагарал, сүүдрэгийн бага зэргийн өөрчлөлт); 
­  Дулаан тусгаарлагч системийг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн муутгаж
болзошгүй системийн зарим элементїїдийн эвдрэл.

9.2.

9.3.

Барилгын нүүрэн талын дулаан тусгаарлагч хучлагын хувьд дараах
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. 

­  Барилгын нүүрэн талын ойролцоо спорт тоглоом тоглуулахгүй байх; 
­  Нүүрэн талд налуулдаг шатнаас ажил хийх үед ханын гадаргууг хамгаалах; 
­  Барилгын ойролцоо автомашин тавих  үед механик гэмтэл гаргуулахгүй
байхаар арга хэмжээ авах;

­17­

БД 12-103-07 
­  Барилгын агааржуулалтын бүх төхөөрөмжийг ажиллагаатай байлгах
хэрэгтэй, ингэснээр доторх тасалгаануудаас чийгтэй агаар гадагшлах болно.
9.4.

Аж  үйлдвэрийн бүс, хотын автотээвэр, ногоон байгууламж (ой)-тай хэт их
ойр байснаас болж  үүсэх түрэмгий агаарын орчинд заслын  үеийн ердийн
хуучралт хурдсахыг тооцох хэрэгтэй.

9.5.

Дулаан тусгаарлагчийн ноцтой эвдрэл бий болсон тохиолдолд мэргэжлийн
хүмүүст хандан илэрсэн гэмтэл согогийг засварлах талаархи тэдний
гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөнє.

10. АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЧАНАР АЛДАГДАХ ТОХИОЛДЛУУД, ТЭДГЭЭРИЙН 
ҮР ДАГАВАР БА АРИЛГАХ АРГА ЗАМ
10.1. Монгол улсын практикт барилгын гадна дулаан тусгаарлагч хийх технологи
харьцангуй шинэ учир дулаан тусгаарлалтын системийн чанарыг бүхэлд нь
муутгах үйлдвэрлэлийн чанартай янз бүрийн зөрчил гарах нь зайлшгүй юм.
10.2. Тухайн бүсэд барилгын гадна дулаан тусгаарлагч гїйцэтгэх туршлага
багатай їед тусгайлан томилогдсон мэргэжлийн техникийн ажилтаны
хяналтын хїрээнд хийж гүйцэтгэхийг зөвлөж байна. Энэ мэргэжилтнүүд
барилгын гадна дулаан тусгаарлалтын хучлагын байдлыг мєн тїїнчилэн
илрүүлсэн дутагдал ба зөрчлүүдийг нэгтгэх үүрэгтэй байна.
10.3. Барилгын гадна дулаан тусгаарлалтын хучлагын согог ба зөрчлүүдийн
илрэх хугацаа, төрлөөр нь хувиарласан байдлыг хүснэгт 9 ба 10-д
харуулсан үзүүлэлтүүдээр тодорхойлно.
Хүснэгт 9
Илрүүлсэн зөрчил (илрэх хугацаагаар)
Нийт 
үүнд:
Ажил хүлээж авахаас өмнө
Ажил хүлээж авсаны дараа, жилээр
1
2
3
4
5
6
* Гадны улсын туршлагаас авсан өгөгдлүүд

Хувийн жин, % *
100
10
30
30
15
8
5
2

Хүснэгт 10
Зөрчлийн төрөл

Хувийн жин, %

Бүрэн ховхролт ба
системийн нуралт

12

Системийн хэсэгчилсэн
ховхролт

10

Системээр дамжин тасалгаа
руу чийг нэвчилт

Бичил-хагарал нэвт бус
хагарал

8

25

Илэрсэн зөрчлийн үндсэн шалтгаан
1. Ханын
гадаргууг
урьдчилан
цэвэрлэлгүй
дулаалга хавтанг наасан.
2. Чанаргүй цавуут зуурмагаар наасан.
3. Механик бэхэлгээ хэрэглээгүй.
Системийг дээрээс (мєг) ба цонхны нїхийг
хамгаалаагүй учир ханын гадаргуу дулаалга хоёрын
наалдсан хэсгээр ус нэвтэрсэн.
Ханын онцлог хэсгүүдтэй нийлэх газраар ус
нэвтэрсэн байна (пилястр, бүс гэх мэт).
1. Хучлагын өнгийг муу сонгосон (хэт бараан ба хэт
ялгавартай будаг).
2. Уулзвар дээр дулаалга хавтангуудийн зузаан нь
єндєр нам байснаас шавардлагын  үеийн зузаан
их зєрїїтэй болсон.
3. Дулаалгын уулзварууд хоорондоо хэт их єргєн
зайтай
байснаас
тїїнийг
шавардлагын
зуурмагаар
дүүргэсэн.
Арматуран
торны

­18­ 

БД 12-103-07 

Заслын ба шавардлагын 
үеийн ховхролт (хөөлт)

30

Гадна төрхийн согог

10

Ажил хийж байх үед борооны
усаар угаагдах

2

Бусад шалтгаан

3

уулзваруудыг давуулж зєрїїлээгїй.
1. Хөрсжүүлэх материал нийлүүлэгчийн алдаа
(шингэлэгчээр хүхэр-устөрөгчийн агуулга ихтэй
уайт-спирт ашигласан учир тэр нь хөөсрүүлсэн
полистиролан буурийг идсэн).
2. Үйлдвэрлэлийн цаг уурын горимыг зөрчсөн
(хүйтэн, бороонд ажил гүйцэтгэсэн).
1. Дулаалга хавтангийн зузаан зөрүү ихтэй.
2. Чийглэг орчиноос болж заслын үе хөгзөрсөн (ойн
бүс).
3. Будгийн найрлагыг муу сонгосон учир гадаргууны
сүүдрэг их ялгаатай.
4. Механик бэхэлгээний эд ангийн (дюбель, тємєр
хайрцаг ба булан тємєр гэх мэт) зэврэлтээс 
үүдэлтэй толбо.
Ажлын байрны хамгаалалт ба хальсан хучлага
байхгүй.
Энэхүү гэмтлүүд нь гүйцэтгэгчийн хариуцлагатай
холбоогүй.

10.4. Дулаан тусгаарлалтын  үед илрүүлсэн согог ба зөрчлүүдийг арилгах арга
замууд; 
­  Дулаан тусгаарлагч  үеийн бүрэн эсвэл хэсэгчилсэн ховхролт ба гэмтсэн
хэсгүүдийг зүсэн авч, ханын гадаргууг бїрэн цэвэрлэж ердийн технологийн
дагуу системийг шинэ элементїїдээр бүхэлд нь сэргээнэ. Шинэ арматуран
торны ирмэгийг хуучин торны нээгч доогуур хийх хэрэгтэй; чийг нэвчсэн
газруудыг нээж давирхайлаг шаваасаар (системийн  үндсэн элементїїдтэй
харшилдаггүй) дүүргэсний дараа заслын үеийг хийх ёстой. 
­  Шавардлагын ба заслын  үеийн ховхорсон (хөөсөн) хэсгүүдийг хусаж
арилгаад арматурласан шавардлага ба заслын үеийг яг ижил материалаар
сэргээнэ.
10.5. Хучлагын сэргээгдсэн хэсгүүд нь зураг төслийн бичиг баримтын дагуу
дулаан тусгаарлагч үед тавигдах шаардлагуудыг хангаж байх ёстой.

­19­

БД 12-103-07 
Хавсралт А. (Зєвлємжийн)
ДУЛААЛГЫН ЇЕИЙН ЗАРИМ ЭЛЕМЕНТИЙН ШАЛГАХ ЇЗЇЇЛЭЛТ БА
ЇЙЛДВЭРЛЭЛИЙН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН БЇДЇЇВЧ
а). Тэмдэгт

б). Зурвасан

в). Нийтэд нь

Зураг А1. Дулаалгын хавтангийн гадаргууд цавуут зуурмагийг тїрхэх аргууд
* Шалгах їзїїлэлт

­20­

БД 12-103-07 

Тайлбар: Дулаагын хавтангуудын хоорондын єргєн завсарт шавардлага ба цавуут
зуурмагаар дїїргэхийг хориглоно.

* Шалгах їзїїлэлт
Зураг А2. Дулаагын хавтанг ханын гадаргууд “босоо заадсыг зєрїїлж” наах арга

Зураг А3. Шилэн ширхэгтэй ердийн арматуран тор

Зураг А4. Шилэн ширхэгтэй арматуран тороор хїчитгэх
Дулаалах ажиллагаа

­21­

БД 12-103-07 

* шалгах їзїїлэлт
Зураг А5. Дулаагын хавтанг эрэг ба єцєн дюбелийн тусламжтайгаар бэхлэх

­22­

БД 12-103-07 
Дулаалах ажиллагаа

* шалгах їзїїлэлт
Зураг А6. Дулаагын хавтанг эрэг ба полиамид дюбелийн тусламжтайгаар бэхлэх

­23­

БД 12-103-07 
Дулаалах ажиллагаа

* шалгах їзїїлэлт
Зураг А7. Металл шилбэ ба тавган тєрлийн хуванцар дюбелийн тусламжтайгаар
бэхлэх

­24­

БД 12-103-07 

*
їзїїлэлт

шалгах
Зураг А8. Барилгын гадна ханын нимгэн шавардлагатай
дулаан тусгаарлалт хийх байдал

* шалгах
їзїїлэлт
Зураг А9. Ханын доод хэсэгт дулаан тусгаарлагч їеийг бэхлэх байдал

­25­

БД 12-103-07 

* шалгах їзїїлэлт
Зураг А10. Барилгын ханын доод хэсгийг дулаалах байдал

* шалгах їзїїлэлт
Зураг А11. Барилгын нїїр талын хэсгийн булангийн дулаан тусгаарлах їеийн
бїтээцийн шийдэл

­26­

БД 12-103-07 

*шалгах їзїїлэлт
Зураг А12. Барилгын нїїр талын хэсэг дэх халхавч ханатай дулаалгын їеийн
уулзварын байдал

* шалгах їзїїлэлт
Зураг А13. Мєгийн хавтантай барилгын гадна дулаан тусгаарлагчийн уулзвар

­27­

БД 12-103-07 

* шалгах їзїїлэлт
Зураг А14. Цонхны нїх ба дулаан тусгаарлах хийц нийлэх уулзвар

­28­

БД 12-103-07 
Хавсралт Б. (Зєвлємжийн)
ЛПХ-40 ТЄРЛИЙН УНИВЕРСАЛ УГСАРМАЛ ШАТНЫ
УГСРАЛТЫН БЇДЇЇВЧ
(Салангид элементїїдээр угсрах)

­29­

БД 12-103-07 
ДАВЦАН ПВС-12

Зураг. Тавцан ПВС-12
1-Суурь, 2- сунадаг багана, 3-платформ тавцан, 4-хашлага, 5-кран

­30­

Sign up to vote on this title
UsefulNot useful