P. 1
BD 50-102-08

BD 50-102-08

Views: 1,629|Likes:
Published by BarilgaMN

More info:

Published by: BarilgaMN on Oct 26, 2009
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as PDF or read online from Scribd
See more
See less

08/10/2015

БД 50-102-08 

32 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДЇРМИЙН ЦОМОГ
МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ТАРХСАН ОЛОН ЖИЛИЙН ЦЭВДЭГ ХӨРСӨНД
ИНЖЕНЕР – ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙХ ЗААВАР
Энэхїї нормтав баримт бичгийг
2008 оны ... дугаар сарын ...-ны
єдрєєс эхлэн мєрдєнє.
1. Ерөнхий зүйл
1.1 Инженер-геокриологийн судалгаа нь буй инженер – геологийн судалгааны нэг
хэсэг бєгєєд цэвдэг хєрсєнд хийх инженер геологийн судалгааны чанар, ажлын
хэмжээ, зорилго, їр дїнгээр бїрэн тодорхойлогдоно. Олон жилийн цэвдэг хєрсєнд
хийх инженер-геокриологийн судалгааг төслийн  үе шатны судалгаа, барилга
байгууламжийн инженер – геокриологийн судалгаа гэсэн 2 үндсэн чиглэлээр явуулна.
1.2 Инженер-Геокриологийн төслийн  үе шатны судалгааг бага судлагдсан цэвдэг
хєрсєнд хот суурин, аж  үйлдвэрийн цогцолбор, шугаман барилга байгууламж, бїс
нутгийн техник-эдийн засгийн  үндэслэл зохиох, мэдээлэл авах, барилгажуулах арга
сонгох зорилгоор хийнэ.
1.3 Барилга байгууламжийн Инженер-Геокриологийн судалгааг тухайн талбайд
баригдах барилга, байгууламжийн техникийн болон ажлын зураг төсөл зохиоход
мэдээлэл авах,  өрөмдлөг, уулын ажил явуулж, бусад туршилтаар иж бүрдүүлэн
захиалагчаас ирүүлсэн техникийн даалгаварт тусгагдсан, шаардлагатай  үзүүлэлт,
мэдээллийг агуулсан техникийн дүгнэлт тайлан бичихэд зориулж хийнэ.
1.4 Цэвдэг хєрсєнд явуулсан инженер-геокриологийн судалгаа нь тухайн нутаг
дэвсгэр буюу талбайд цэвдэг хєрсний нөхцлийг тодорхойлж, барилга байгууламжид
нөлөөлөх нөлөөллийг тодорхойлсон байна.
1.5 Инженер-Геокриологийн судалгаагаар олон жилийн цэвдэг хөрсний бүтэц
бүрэлдэхүүн, тархалт, температурын горим, зузаан, мөсжилт, цэвдэгт тогтоц, улирлын
хөлдөлт гэсэлтийн гүн, хөлдүү, гэсгэлэн хөрсний физик-механик шинж чанар зэргийг
тодорхойлж, тэдгээрийн өөрчлөлтөнд урьдчилсан үнэлэлт өгєхєд оршино.
Тайлбар: Цэвдэг хөрсний бүтэц бүрэлдэхүүн болон хөрсний нэр төрлийн шинжилгээ нь гэсгэлэн
хөрснийхтэй адил байна.
2. Инженер-Геокриологийн судалгааны ажлын үе шатууд
2.1 Инженер-Геокриологийн судалгааг бэлтгэл ажлын, хээрийн судалгааны, суурин
боловсруулалтын гэсэн 3 үе шатаар хийнэ.
2.1.1 Бэлтгэл ажлын  үед: Судалгаа явуулахаар төлөвлөж байгаа бїс нутаг, хот
суурин болон талбайн хэмжээнд урьд явуулсан ємнєх судалгааны материалтай
танилцаж, дїн шинжилгээ хийж, мэдээллийг нэгтгэн дүгнэж тухайн инженер-
геокриологийн нөхцлийн тухай урьдчилсан мэдээлэл авна.
БД 50-102-08 
32
- Тухайн судалгааны талбай цэвдэг хєрсний тархалтын ямар бүслүүрт
/үргэлжилсэн, элбэг, алаг цоог, тасалданг, ховор г.м/ хамаарагдаж байгааг тогтооно.
Энэ нь цаашдаа хийгдэх ажлын хэмжээ, оновчлол, бүрдлийг сонгох үндэслэл болно.
- Судалгааны талбай нь геокриологийн ямар элементэд байрлаж байгаа болон
тухайн бүс нутгийн цэвдгийн тархалт, геоморфологийн хүчин зүйлсийн холбоог тогтоох
боломжийг судална. Судалгааны талбай нь уулархаг бүсэд оршиж байгаа тохиолдолд
уулсын  үнэмлэхүй  өндрийн тївшин, уулсын хажуугийн зовхисын байрлал, эгц налуу
байдал болон эдгээр нь цэвдэг оршин тогтноход хэрхэн нөлөөлөхийг судлана.
- Судалгааны талбай, түүний зэргэлдээх газар нутгийн геологи, гидрогеологи,
литологи, цэвдэгт байдал, хөрс чулуулгийн гарал үүслийн тухай мэдээллийг цуглуулж
тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгнө.
- Цаг уурын онцлогийн  үнэлгээг тухайн талбай буюу ойролцоох талбайн цаг
уурын станц, харуулын мэдээг цуглуулж урьдчилсан байдлаар гаргана. Тухайн талбай
буюу ойролцоох талбайд цаг уурын станц, харуулын мэдээ байхгүй бол байгалийн
ижил нөхцөлд орших газрын цаг уурын станц, харуулын мэдээг цуглуулж цаг уурын
онцлогийн їнэлгээг урьдчилсан байдлаар гаргана. Цаг уурын  үндсэн параметрүүд
/агаар, хөрсний гадаргын сарын дундаж температур, цасан бүрхэвчийн хамгийн их
болон дундаж зузаан, нягтшил, салхины хурд, зонхилох чиглэл/ нь олон жилийн
цэвдэг чулуулгийн жилийн дундаж температур болон улирлын хөлдөлт гэсэлтийн
гүнийг тооцооны аргаар тодорхойлоход чухал ач холбогдол єгнє. Геофизик цаг уурын
їзїїлэлт байхгүй судалгааны талбайд барилга байгууламж барих бол тусгайлсан
суурин ажиглалт явуулна.
- Судалгаа хийхээр сонгосон талбай, ойр орчмын нутагт цэвдгийн  үзэгдэл,
процесс тохиолддог эсэх, хэрэв тохиолддог бол тэдгээрийн хөгжил, тархалтын нөхцөл,
эрчим, чиг хандлага болон хэв гажсан, эвдэрч гэмтсэн барилга байгууламж байгаа
эсэх, байгаа бол шалтгаан нєхцлийг тодруулна.
2.1.2 Хээрийн судалгааны  үе шат нь: Маршрутын судалгаа, уулын малталт, 
өрємдлєгийн уулы ажил, хээрийн туршилт, геофизикийн судалгаа, онцгой тохиолдолд
суурин ажиглалт зэргээс бүрдэнэ.
Тайлбар: Судалгааны талбайн геологи, газар зүй, геоморфологийн нөхцлийг сонгож авсан
тодорхой чиглэлийн дагуу явж, ажиглалтын цэгүүдэд тодорхой бичлэг  үйлдэхийг маршрутын
судалгаа гэнэ.
а. Ажиглалтын цэгийн бичлэгт тухайн талбайн геоморфлогийн тодохойлолт, гадаргын
хурдасны гарал  үүсэл бүрэлдэхүүн /энэ зорилгоор байгалийн илэрц ашиглах буюу
эсвэл гүн биш шурф, худганцар малтаж болно/ ургамлын бүрхэвчийн бүтэц, булаг,
шанд, худгийн тодорхойлолт, физик-геологийн  үзэгдэл процесс, барилга
байгууламжийн эвдрэл гэмтэл зэргийг оруулсан байна.
Тодорхой барилга обьектын талбайд явуулах инженер-геокриологийн судалгааны 
үед ажиглалтын цэгийн тоог нормчлохгїй.
б. Тухайн талбайн геологийн тогтоцыг судлах, хөрс чулуулгийн инженер-геокриологийн
элементэд ялгах, хөлдүү, гэсгэлэн хөрсний хил хязгаарыг тогтоох, тэдгээрийн физик-
механик шинж чанарыг тодорхойлох, дээжлэлт хийх болон хөрсний гїний температур
хэмжих зорилгоор  өрөмдлөг, уулын ажлыг гүйцэтгэнэ. Уулын малталтын хоорондох
зай нь тухайн талбайн инженер-геокриологийн нөхцөл, төлөвлөж байгаа барилга
байгууламжийн хэлбэр хэмжээ зэрэглэлээс хамаарах боловч инженер-геокриологийн
судалгааны малталтын норматив зайны хамгийн бага хэмжээгээр авахыг зөвшөөрнє.
БД 50-102-08 
32 
Уулын малталтын гүнийг төлөвлөж байгаа барилга байгууламжийн төрөл, газрын
гүнд нэвтрэх дулааны нөлөөлөлтэй уялдуулан тооцно. Тулгуур цооногийг 10-15 м,
бїсчилсэн цооногийг 5-6 м хүртэл гүнд  өрөмдөнө. Тулгуур цооногийн гүн нь олон
жилийн цэвдэг хөрсний температурын жилийн хэлбэлзэл нь тогтмолжсон гүнд хүрсэн
байвал зохино. Хэрэв төлөвлөж байгаа барилгын дулааны нөлөө энэ гүнээс доош
байвал цооногийн гүнийг нэмнэ.
Тулгуур цооног нь цэвдэг хөрсний бүтэц бүрэлдэхүүн цэвдэгт тогтоц, мөсжилт,
зузаан, температурын горимыг тодорхойлоход гол  үүрэгтэй. Тусгайлсан судалгаа,
эрдэм шинжилгээний зориулалтаар хийж буй цооногийн гүнийг нормчлохгүй.
Бїсчилсэн цооногийг тухайн талбайд цэвдэг хөрс байгаа эсэхийг илрүүлэх, эсвэл
улирлын хөлдөлт гэсэлтийн гүнийг тодорхойлох зорилгоор тєлєвлєнє. Цэвдэг хөрстэй
талбайд  өрөмдөх цооногийн яндангийн голч нь 151 мм-ээс багагїй байна. Зарим
нөхцөлд том голчтой цооног  өрөмдсөн тохиолдолд ч цэвдэг мэдэгдэхгүй байх нь
олонтой. Энэ нь цэвдэг хөрсний нийлбэр чийг харьцангуй бага байдаг болон элсэн ба
том хэмхдэст хөрс  өргөн тархсантай холбоотой. Ийм тохиолдолд  өрөмдсөн цооногоо
“сойж”, тодорхой хугацааны дараа температурын хэмжилт хийж цэвдгийг илрүүлнэ.
Шурф бол том хэмдэст цэвдэг хөрсний мөсжилтийг гүний горизонтуудад судлах
болон хээрийн туршилтын ажил гүйцэтгэхэд зориулсан малталт юм. Цэвдэг хөрс
гэсэж, ёроолд нь ус тунахаас сэргийлж шурф малтах ажлыг хөрсийг гэсгээлгїй буюу
гэсээгїй нєхцєлд гүйцэтгэх ёстой.
в. Судалгааны цооног, шурфэд хөрс чулуулгийн талаар бичлэг  үйлдэнэ. Бичлэгт
инженер-геокриологийн бусад нормативт заагдсан хөрсний шинжүүдийг дурдахаас
гадна цэвдэгт тогтоц, мөсжилт, хөрсөнд агуулагдаж буй мөсний хэлбэр хэмжээ,
байрлал, хөрсний усны илэрсэн, тогтсон түвшин, улирлын гэсэлтийн гүн, хөлдүү
шаварлаг хөрсний гэссэний дараахь консистенц, хөлдүү элсэн хөрсний чийглэгийн
зэрэг, цэвдэг хөрсний дээд хил зэргийг тогтоож оруулсан байна.
Шурф, цооног бүрээс хүрэлцээтэй дээжлэлт хийж, дээжний төрөл, авсан гүнийг
тэмдэглэж бичнэ.
г. Малталт, цооногт дээжлэлт хийж, бичлэг  үйлдсэний дараа буцааж булах
шаардлагатай. Харин тусгайлсан судалгаанд зориулсан цооног, шурфийг
төхөөрөмжлөн цаашдын ажиглалтанд хэрэглэж болно.
д. Хээрийн туршилтын ажлыг  үндсэндээ цэвдэг хөрсний шахагдах чанар, гэсэлтийн
суултыг хээр тодорхойлох халуун штампын туршилт буюу өөрөөр хэлбэл статик ачаан
дор цэвдэг хөрсийг гэсгээж туршиж тодорхойлоно. Энэ туршилт нь аргачлалын хувьд
бүрэн боловсруулагдаж стандартчлагдсан тул “MNS 3670:84. Хөлдүү хөрсийг хээр
турших арга”-ын дагуу гүйцэтгэнэ.
Хөлдүү хөрсийг статик ачаагаар хээр турших ажил нь их хугацаа шаарддаг тул
Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан олон жижиг объект бүрд гүйцэтгэх боломжгүй
юм. Иймд тулгуур цэгүүдэд, эсвэл чухал онцлогтой барилга байгууламжид зориулж
хийсэн дээрх туршилтын ажлын  үр дүнг бусад талбайнуудтай жиших байдлаар
хэрэглэж болно.
е. Инженер-Геокриологийн судалгаанд геофизикийн судалгааг хээрийн бусад
аргуудтай хослуулан хэрэглэж цэвдэг хөрсний тархалтын хил, улирлын гэсэлтийн
гүний  өөрчлөлт, хөрсний усны тївшин, суурь чулуулагийн орших гүн, цэвдгийн
зузааныг тодруулахад ашиглана. Нийлбэр чийг харьцангуй багатай, том хэмхдэст хөрс 
өргөн тархсан, суурь чулуулаг газрын гадаргад ойрхон орших манай орны хувьд
геофизикийн аргыг хэрэглэх боломжтой бөгөөд  үр дүнтэй юм. Геофизикийн аргачлал
БД 50-102-08 
32 
нь олон улсын хэмжээнд  өргөн хэрэглэгддэг тул аргачлалын хувьд төгөлдөржиж,
хэмжилтийн  үр дүнд шинжилгээ хийх арга нь сайн боловсрогдсон байдаг. Иймд
инженер-геологи, геокриологийн судалгаанд геофизикийн судалгааны цахилгаан
шугамчлал, босоо цахилгаан бүсчлэл, цахилгаан каротажийн аргуудыг хэрэглэнэ.
Цахилгаан шугамчлалыг: 
­ цэвдэг хөрсний тархалт, 
­ гэсгэлэн бүсийн хилийг тогтоох, 
­ янз бүрийн гэсэлт ба мөсжилттэй хэсгүүдийг ялгах, 
­ судлын ба шаантаг хэлбэрийн мөсний байршлыг тогтоох, 
­ янз бүрийн бүрэлдэхүүнтэй хөрсний хил зааг, зузааныг тогтооход хэрэглэнэ.
Босоо цагаан бүсчлэлийг:
- Цэвдэг хөрсний дээд, доод хил байрлах гүнийг тодорхойлох:
- Хөлдүү, гэсгэлэн нөхцөлд байгаа янз бүрийн бүрэлдэхүүнтэй хөрсний 
үеүдийг ялгаж, тэдгээрийн зузааныг тогтоох:
- Цэвдэг зузаалгын шинж чанар гүн рүүгээ хэрхэн  өөрчлөгдөж байгаа болон
мөсөн үе илүү төвлөрсөн давхрагуудыг илрүүлэхэд хэрэглэнэ.
Тайлбар: Инженер-геокриологийн судалгаанд зориулж хийх геофизикийн судалгааны ажлыг
батлагдсан барилгын норм ба дүрмийн дагуу мэргэжлийн байгууллага, хүмүүсээр тусгай
боловсруулсан техникийн даалгаварын їндсэн дээр гүйцэтгэнэ.
2.1.3 Суурин боловсруулалтын ажлын  үед бэлтгэл ба хээрийн судалгаа,
лабораторийн шинжилгээний  үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, тухайн талбайн инженер-
геокриологийн нөхцєл, цэвдэг хөрсний физик-механикийн шинж чанарын болон
норматив тооцооны утгуудыг тодорхойлж, тэдгээр нь барилга, байгууламжийн хийц
онцлогоос хамаарч хэрхэн  өөрчлөгдөх талаар, мєн цэвдэг хөрсийг барилга,
байгууламжид ашиглах  үндэслэлүүдийг тогтоон, їнэлэлт дүгнэлт  өгнө. Талбайн
инженер-геокриологийн нөхцөл, хөрсний төрөл, тэдгээрийн зузаан, хөрсний усны
байрлалыг харуулсан зүсэлт хийж, дүгнэлтэнд хавсаргана. Мөн тухайн талбайд барих
барилга, байгууламжинд нөлөөлөх сөрөг  үр дагаваруудыг  үнэлж, зөвлөмж  өгсөн
байна.
3. Цэвдэг хөрсний үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох.
3.1 Цэвдэг хөрсний хамгийн чухал  үзүүлэлт нь түүний температур бөгөөд їїнийг
дулаан техникийн бүх тооцоонд хэрэглэнэ. Цэвдэг хөрсний температурын хэмжилт,
ажиглалтыг гүйцэтгэснээр, хөрсний хөлдүү гэсэглэн  үеийн төлөв байдал, улирлын
хөлдөлт, гэсэлтийн гүн, цэвдэг хөрсний жилийн дундаж температур, тэр нь барилга,
байгууламж барих, ашиглах  үед гүний болон цаг хугацааны хувьд хэрхэн  өөрчлөгдөж
болохыг тогтооно.
3.2 Температурын хэмжилт, ажиглалтыг тусгайлсан цооногт гүйцэтгэнэ. Хөрсний
шинж чанараас хамааруулж цооногийг хамгаалалтын яндантай ба яндангүй хоёр
янзаар төхөөрөмжилнө. Хєрсний температур єндөртэй, ихэвчлэн том хэмхдэст
хєрсний бүрэлдэхүүнтэй нөхцөлд цооногийн гүний хэмжээнд хамгаалалтын яндан
суулгах нь илүү тохиромжтой. Хэрвээ цооногт хамгаалалтын яндангүй хэмжилт
хийхээр бол гадаргын ба цэвдэгийн дээрх ус цооногт орохгүй байх арга хэмжээг авна.
Хамгаалалтын яндан нь цооногийн амсраас дээш 0,3-0,6 м  өндөр байх бөгөөд
суулгасан яндангийн голч нь цооногийн голчтой тохирч байх нөхцлийг хангасан байвал
БД 50-102-08 
32 
зохино. Хэрэв цооногт суулгасан яндангийн голч цооногийн голчоос бага їед яндан,
цооногийн хана хоёрын хоорондын зайг хөрсөөр чигжиж нягтруулна. Температурын
цооногийн суултын яндангийн хийц нь цооногт хөрсний ус нэвтэрч орохгүй байх
нөхцлийг хангана. Хамгаалалтын яндангийн толгойд тусгай түлхүүрээр онгойх таглаа
хийнэ.
3.3 Цооногт температурын хэмжилт хийхийн  өмнө  өрөмдлөгийн явцад гэсэж
халсан цооногт байгалийн температур эргэж тогтох хүртэл цооногоо “сойж” хөргөнө.
Янз бүрийн литологийн бүрэлдэхүүнтэй цэвдэг хөрснүүдийн жилийн дундаж
температур, хөрсний нийлбэр чийгээс хамааруулж , цэвдэг хөрсөнд өрөмдсөн цооногт
температур хэмжихэд бэлэн болох ойролцоо хугацааг 1-р хавсралтад  үзүүлэв.
“Сойгдож” температур хэмжихэд бэлэн болсон цооног дахь температурын хэмжилтийн
зөрүү нь 5 м-ээс доош гүнд нэг хоногт ±0.1°C-ээс хэтрэхгүй байх ёстой.
3.4 Цэвдэг хөрсний температур хэмжих ажлыг УСТ-3944-86-гийн дагуу ± 0,1-0,2°C-
ийн хуваарьтай мөнгөн усны термометр, хагас дамжуулагчийн эсэргүүцлийн
термометр /термисторууд/ термопар зэрэг төхөөрөмжүүдээр гүйцэтгэнэ. Температур
хэмжих хэрэгслийг 0-5 м гүнд 0,5 м тутамд, 6-10 м гүнд 1 м тутамд, 10 метрээс доош 2
м тутамд тус тус байрлуулдаг.
3.5 Цэвдэг хөрсний жилийн дундаж температур гэдэг нь газрын гадарга дээрх
температурын жилийн хэлбэлзэл тогтмолжсон гүнд хэмжигдэнэ. Эх газрын эрс тэс уур
амьсалтай, улирлаар гүн гэсдэг манай орны хувьд температурын жилийн хэлбэлзэл
тогтмолжих гүн нилээд тохиолдолд 10 метрээс их байдаг. Ийм хөрсний температурын
нэг удаагийн хэмжилтийн үр дүнгээр тухайн хөрсний температур тогтворжих гүнийг 2-р
хавсралтад їзїїлснээр тогтооно.
3.6 Цэвдэг хөрсний жилийн дундаж температурыг бололцоотой нөхцөлд  өвөл
зуны 2 улирлаар хэмжиж, тэдгээрийн дунджаар авч болно. /3-р хавсралт/
3.7 Улирлын хөлдөлт, гэсэлтийн гүнийг үнэн зөв тогтоох нь инженерийн тооцоонд
ихээхэн ач холбогдолтой. Цэвдэг хєрстэй нутагт улирлаар гэсдэг гүн, цэвдэг
хєрсгїй нутагт, улирлаар хөлддөг гүн гэж ялгана.
Тайлбар: Улирлын гэсэлт нь газрын гадаргаас тодорхой гүнд хүртэл дулааны улиралд гэсэх,
хөлдөлт нь өвлийн улиралд мөн гүн хүртэл буцаж хөлдөх їйл явц юм. Улирлын гэсэлт нь нэг жилийн 
үйл явц бөгөөд цэвдгийг бодвол хөдөлгөөн эрчим ихтэй, тодорхой цаг хугацааны дотор гүн нь
байнга өөрчлөгдөж байдаг онцлоготой.
3.8 Улирлаар гэсэх гїн нь агаарын дундаж температур 0°C-ээс дээш болж
дулаарах үеэс эхлэн 9-р сарын сүүлч, 10-р сарын эх хүртэл явагдана.
Судалгааны  үед улирлын гэсэлтийн гүнийг хайгуулын  үед цооногоос гарсан дээж
болон шурфын хананд ажиглагдсан мөсний талстаар тогтооно. Боломжгүй үед:
h
max
=h
1
/h * 100 гэж бодно. (1) 
Үүнд:
h
max
- байгалийн нөхцөл дэхь гэсэлтийн хамгийн их гүн,м
h
1
- хайгуулын үе дэх гэсэлтийн гүн,м
h - хайгуулын үе дэх хөрсний гэсэлтийн хувь
Гэсэлтийн хувийн утга “h”-ийг судалгааны талбайд ойролцоох цаг уурын станцын
мэдээг ашиглан тогтоох буюу эсвэл 4-р хавсралтад  үзүүлсэн графикийг ашиглан
тогтооно. Үйлдвэрлэл, практикт ингэх боломжгүй бол нэг үет хөрсний улирлаар хөлдөж
БД 50-102-08 
32 
гэсэх гүнийг “БНМАУ-н хөрсний улирлаар хөлдөж, гэсэх норматив гүний карт”-аар, 2
буюу түүнээс дээш  үетэй байвал “Олон  үет геологийн зүсэлтийн нөхцөлд улирлын
хөлдөлт, гэсэлтийн норматив гүнийг тооцоолох аргачилсан заавар”-н дагуу тус тус
тодорхойлно.
“.... норматив гүний карт”-анд хамрагдаагүй сум суурин газар судалгаа явуулбал
холбогдох норм ба дїрмийн хїрээнддулаан техникийн томьёогоор тодорхойлно..
3.9 Хайгуулын ажлыг өвөл гүйцэтгэх тохиолдолд улирлаар гэсдэг бүс нь бүрэн
хөлдөж цэвдгийн дээд хилтэй нийлсэн байдаг тул цэвдгийн дээд хилийн байрлал буюу
гэсэлтийн хамгийн их гүнийг тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Иймээс дүгнэлтэд
хайгуулын явцад хөрс гадаргаасаа эхлээд хөлдүү байсныг дурьдаад улирлын
гэсэлтийн норматив гүнийг дээр дурьдсан аргачилсан заавар болон картаар өгнө.
3.10 Олон жилийн цэвдэг хөрсний тархалтыг нэг бүрчилэн судлалгїйгээр
региональ судалгааны материалаас тухайн талбай цэвдгийн ямар бүслүүрт
/үргэлжилсэн, тасалданги, алаг цоог г.м/ хамаарч байгааг тогтоож, хайгуулын цооног
бүрт цэвдэг хєрс илрэх эсэхийг нягтална. Хэрэв зэргэлдээ хоёр цооногийн нэгэнд
цэвдэг хєрс илрээд нөгөөд илрэхгүй байвал дунд нь бїсчилсэн цооног тавьж
тодруулах шаардлагатай. Хэд хэдэн цооногийн заримд нь цэвдэг хєрс илрэхгүй
байвал эхлээд цэвдэг хєрсний тархалтын бүдүүвч хилийг тогтоож, дараа нь хилийн
захаар тодруулах цооног єрємдєх, шурф ухах замаар тархалтын хил заагийг
нарийвчилж тогтооно.
3.11 Цэвдэг хөрсний нийт зузааныг тогтоох нь тухайн цэвдэг хөрс тодорхой
даралтуудын дор болон, даралтын  үйлчилэлгүй жингээрээ суух суултыг тооцоход
чухал ач холбогдолтой.  Өрөмдлөгийн явцад гарсан дээж дотор ажиглагдах мөсний
талстууд алга болбол, хуурай аргаар  өрөмдөж байтал цооногт ус илэрвэл цэвдгийн
нийт зузааныг дараах аргуудаар тодорхойлно.
- Цэвдэг хєрсний зузааныг нэвт  өрөмдсөн цооногт температур хэмжиж
температурын изотерм 0°C-ийг огтолж  өнгөрөх гүнээр, эсвэл цэвдгийг нэвтрээгүй
цооногт хэмжсэн температурт экстраполяци хийх замаар:
- Хөлдүү болон гэсгэлэн хөрсний цахилгаан эсэргүүцэл эрс ялгагдаж байвал
(Хөлдүү хөрс нь мөсжилт ихтэй, гэсгэлэн хөрс нь ус агуулаагүй байх г.м) геофизикийн
босоо цахилгаан бүсчлэл (ВЭЗ)-ийн судалгааны аргаар:
- Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын ажлын цооногууд буюу тэдгээрт
хийгдсэн геофизикийн судалгааны үр дүнг ашиглах замаар тус тус тогтооно.
3.12 Цэвдэгт  үзэгдэл,  үйл явцын талаар хээрийн судалгааны явцад ажиглалт,
бичлэг хийнэ.  Үүнд: Цэвдгийн  үзэгдэл  үйл явцын байгаль дахь илэрлүүд, тэдгээрийн
хөгжлийн явц, эрчим болон барилга, байгууламжинд  үзүүлж болох сөрөг  үр
дагаваруудыг тогтоож зохих үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.
3.12.1 Олон жилийн бөөрөг: гол, нуурын сав газрын нам татам, татмын дээрх
нэгдүгээр дэнжид голдуу тохиолддог. 1,0-20 м хүртэл  өндөр, 2-100 м хүртэл урт, 1-2
метрээс 30-40 м хүртэл өргөнтэй гүдгэр хэлбэрийн геоморфологийн бичил элементийг 
үүсгэдэг. Мөсөн зоориноос бусад барилга, байгууламжийг олон жилийн бөөрөгт
барихыг хориглох бөгөөд харин зам, гүүр, цахилгаан, холбооны шугам зэрэг олон
арван километр  үргэлжлэх шугаман байгууламжийн хайгуулын  үед олон жилийн
бөөргийн хэлбэр хэмжээ, мөсөн цөмийн дээд хил, мөсөн цөмийн зузаан, дороо ямар
ултай болох, бөөргийн геологийн зүсэлт, цэвдэгт тогтоц, хөрсний мөсжилт,
бөөргүүдийн төвлөрөл, чиглэл, хөрсний бүрдэл зэргийг тогтоох шардлагатай .
БД 50-102-08 
32 
Олон жилийн бөөргийн хэлбэр дүрс зөв байвал хөгжлийн идэвхтэй  үедээ байгаа ,
орой хажуу нь хотойсон, мөн жижиг нуур, ус тогтсон байвал хөгжлийнхээ төгсгөл  үед
орж байгаа гэж үзнэ.
Энэ бүгдийг  үндэслэн тухайн бөөрөг барилга байгууламжид ямар нөлөө  үзүүлэх
талаар чанарын үнэлгээ өгнө.
3.12.2 Улирлын бөөрөг: хөрс хөлдөхєд овойлт їїсдэг нэг хэлбэр бөгөөд чийгээр
харилцан адилгүй хөрснүүд хөлдөхөд гадаргад овон товон үүссэнээр бий болно. Олон
жилийн бөөргөөс хэмжээгээрээ бага бөгөөд  өвөлдөө эрчимжиж, зундаа зогсонго
байдалд ордог улирлын чанартай  үзэгдэл юм. Өвөл 1-2 сард хамгийн их идвэхижиж,
зун 7-8 сард зогсонги байдалд орно. Судалгааны  үед улирлын бөөргийн хэлбэр
хэмжээ, тархсан талбайг тогтоож бөөргийн сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ өгнө.
3.12.3 Халиа: улирлын чанартай цэвдэгт  үзэгдлийн хамгийн их тархсан хэлбэр
бөгөөд манай орны хувьд голын, булгийн гаралтай хөрсний усны халиа зонхилж, хааяа
нийлмэл гарлын халиа тохиолдоно. Халиаг  өвлийн улиралд хээрийн нөхцөлд судлах
нь илүү тохиромжтой. Судалгаагаар халианы эх булаг, хэлбэр хэмжээ, мөсний зузаан,
тошин гүйж хөлдөх чиглэл зэргийг хэмжинэ. Халианд автдаг талбайд онц чухал
барилга барих зайлшгүй шаардлагатай бол  өвөл суурин ажиглалтыг 3-аас доошгүй
удаа явуулах шаардлагатай.
3.12.4 Хүйтний хагарал: хүйтний улиралд хөрсний гадаргын болон гүний
температурын ялгавараар үүссэн хүчдлийн улмаас үүсдэг үзэгдэл юм
Хүйтний хагарлаар олон тооны систем хагарлуудын бөөгнөрөл тодорхой хэлбэртэй
олон  өнцөгт  үүсгэн тогтоно. Энэ порцессоор гадаргуугийн  өнгөн хэсгээр ан цавын
шаантаг хэлбэрийн мөс их хэмжээгээр  үүсэх нөхцөл бүрддэг тул тусгайлан судална.
Хүйтний хагарлыг газар дээр нь судлахдаа түүний  өргөн, гүн, хагарлуудын  үүсгэсэн
системийн хэлбэр дүрс, хүйтний хагарал идэвхижиж эхлэх, аних хугацааг тус тус
тогтооно. Хүйтний хагарал барилга байгууламжийн сууринд нөлөөлєх эсэхийг судлана.
3.12.5 Термокарстын:  үзэгдэл голдуу гол, нуурын татамд төвлөрсөн байдаг.
Термокарст бол их мөсжилттэй хөрс буюу газрын доорхи мөс хайлж гэссэний улмаас 
үүссэн хотгор хотсууд юм. Термокарс нь хотгортоо голдуу нууртай байдаг.
Термкарстын хотгор хотос, нуурын хэлбэр дүрс, хэмжээгээр нь хурдасны мөсжилт,
хайлсан мөсний гарал үүслийн талаар урьдчилсан дүгнэлт өгнө. Судалгааны талбайд
термокарстын илрэл байгаа эсэхэд ажиглалт хийж тийм илэрэл байвал тухайн
талбайд газрын доорхи мөс байгаа эсэхийг нягталж  үзнэ.  Үүний тулд  өрөмдлөгийн
ажлыг геофизикийн судалгаатай хослон явуулна.
3.12.6 Солифлюкцийн: үзэгдэл 2-3° -аас их налуутай хажууд, өндөр чийгтэй элсэнцэр-
шавранцар зэрэг дисперслэг хөрс хөлдүү улан дээгүүр гулсах явцад  үүсдэг. Чийгийн
дутагдалтай манай орны хувьд солифлюкцийн эрч далайц нь харьцангуй бага байдаг
бөгөөд голдуу уулын хажуу бэл дагаж гардаг зам гүүрийн ажилд энэ  үзэгдэлийг
анхаарч судлах шаардлагатай.
Солифлюкцийн шинж тэмдэг илэрсэн газарт дараах судалгааг явуулна.
- Солифлюкцийн хажуугийн хэлбэр, налуугийн байдал, үргэлжлэх урт
- Солифлюкци нь бусад экзоген їзэгдэлтэй хэрхэн уялдаж болох уялдаа,
холбоо
- Гулсах гадаргуугын ургамлын бүрхэвчийн бүтэц, нягт сийрэг байдал
- Солифлюкцийн дэнжийн хэмжээ /урт, өргөн, өндөр, налуугийн байдал, хэлбэр/
- Улирлын гэсэлтийн гүн, тухайн гүнд орших хөрснүүдийн бүтэц бүрэлдэхүүн,
чийгийн хэмжээ зэрэг болно.
БД 50-102-08 
32 
Солифлюкцийн дэнжид голдуу шурф малтаж судалгаа явуулна.
3.13 Инженер-геокриологийн үед тогтоох гидрогеологийн үндэсэн өгөгдлүүд нь:
- Улирлаар гэсэх гүнд болон цэвдгийн дээрх ус,
- Гол, нуур, цөөрөм, булаг шанд гэх мэт гадаргын ус,
- Цэвдгийн доорхи 0°С-ээс бага темпратуртай эрдэсжсэн ус зэрэг болно.
Хээрийн ажлын явцад тухайн талбайн ойролцоох бүх усан илэрцэд ажиглалт хийж
усны ундрага, температурыг хэмжиж, цооног, шурфд илэрсэн усны тухайн үеийн болон
тогтсон түвшинг тогтооно. Цооног дахь усны тогтсон түвшинг  өрөмдлөг дууссанаас
хойш 3 цагийн дараа хэмжинэ. Хөрсний уснаас 1,5 литрээс багагүй дээж авч химийн
найрлага, идэмхий чанарыг тодорхойлно.
Инженерийн судалгаанд голдуу гадаргын ба хөрсний ус, цэвдгийн дээрх усыг судлах
бөгөөд цэвдгийн доорх ус нь голдуу их эрдэсжилттэй байх учир тусгайлсан судалгаа
шаардагдана. Их гүнд байрлах тусгай байгууламжид зориулж уг судалгааг хийнэ.
3.14 Хөлдүү хөрсний цэвдэгт тогтоцыг цооногоос гарсан дээж , мөн шурфийн хананд
илэрсэн цэвдэгт тогтоцын талаар ажиглалт, бичлэг хийх замаар тодорхойлно.
Тайлбар: Хөлдүү хөрсний  үндсэн бүтэц түүнд шигдэж тогтсон мөсөн биет,  үе, судал, шигдэц
тэдгээрийн хэлбэр, хэмжээ, байрлалыг “цэвдэгт тогтоц” гэнэ.
.Цэвдэгт тогтоцыг дараах байдлаар тодорхойлж 5-р хавсралтын дагуу ангилна.
а. Цул цэвдэгт тогтоц нь манай оронд хамгийн  өргөн тархсан. Энэ тогтоцыг гол
бүрдүүлэгч нь нүх сүвийн барьцалдуулагч мөс юм. Хөрсний нүх сүвийн орон зайг мөс
бүрэн ба бүрэн ус хэмжээгээр дүүргэж талст байдлаар оршино. Ийм цэвдэгт тогтоцтой
хөрсний мөсжилт нь шаварлаг хөрсөнд түүний критик чийгээс, элсэн ба том хэмхдэст
хөрсөнд бүрэн чийг багтаамжийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
б. Базаль тогтоц нь усаар бүрэн ханасан нөхцөлд эзэлхүүнээ тэлж хөлдсөн том
хэмхдэст хөрсөнд элбэг тохиолдно. Хөрсний эрдэслэг хэсгүүд нь мөсөн дотор бие
биедээ хавирахгүй, зүйрлэж хэлбэл “хөвж” байгаа мэт байрлалыг үүсгэн оршино.
в. Бүрхүүл мөст тогтоц нь том хэмхдэст хөрсөнд тохиолдоно. Зузаанаараа харилцан
адилгүй мөсөн бүрхүүлүүд том хэмхдэсүүдийн гадаргыг бүрхэж тогтсон байдаг. Энэ нь
хөлдөлтийн явцад хэмхдэс материал, агуулагч орчин хоёрын хоорондох дулаан
дамжуулалтын ялгаанаас болж үүсдэг тогтоц юм.
г. Толболог тогтоц нь хөрсөн дэх нүх сүвийн доторх мөсний шигдэцүүд нь зөв биш
хэлбэр дүрстэй,  үүрлэг маягийн бөөгнөрлийг  үүсгэсэн байдаг. Энэ тогтоц нь чийг
багатай янз бүрийн бүрэлдэхүүнтэй хөрс, хөлдөх нөхцөлд  үүсдэг.
д.  Үелэг тогтоц нь хөрсөнд  өөр хоорондоо зэрэгцээ /пралель/ байрлалтай, цэг
чиглэлийн мөсөн  үе, судлууд  үүсгэн тогтсон байдаг. Мөсөн  үе судлуудын зузаан,
тэдгээрийн хоорондох зай нь хэдэн миллиметрээс эхлээд хэдэн сантиметрийн
хооронд хэлбэлзэнэ.  Үелэг текстур нь чийг ихтэй шаварлаг хөрс, тоосорхог ба
хүлэржсэн, лагархаг хөрснүүдэд элбэг тохиолдоно.
е.Торлог тогтоцууд: Хөрсөнд тор хэлбэрийн хоорондоо харилцан огтлолцсон мөсөн 
үе судлууд  үүсэн тогтоно. Мөсөн  үе судлын зузаан нь хэдхэн сантиметрээс
БД 50-102-08 
32 
хэтэрдэггүй. Харин мөсөн торны завсарт байрлах эрдэслэг хэсгийн хөндлөн огтлол нь
хэдэн миллиметрээс хэдэн арван сантиметр хүрнэ.
ё. Нийлмэл цэвдэгт тогтоцууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй мөсний  үе,
шигдэцүүдээс үүсдэг. Өөрөөр хэлбэл нийлмэл тогтоц нь өөр хоорондоо давхацсан хэд
хэдэн энгийн тогтоцыг дотроо агуулсан байдаг. Тогтоцын үндсэн дүр төрхийг томоохон
мөсөн шигдэцүүд бүрдүүлж, арай жижиг хэлбэрийн мөснүүд тэдгээрийн завсар зайг
дүүргэн байрласан байдаг. Цэвдгийн энэ тогтоц нь шаварлаг хөрсөнд зонхилж
тохиолдно.
4. Цэвдэг хөрсний бүтэц бүрэлдэхүүн тэдгээрийн
физик-механик шинж чанарыг тодорхойлох аргууд
4.1. Тухайн талбайд тархсан цэвдэг хөрсийг хэвээр нь хадгалах бололцоогүй
буюу төвөгтэй байвал хөрс гэсэх  үеийн суулт, мөсжилт, нүх сүвшил болон тооцоонд
шаардагдах бусад үзүүлэлтүүдийг тодорхойлж, үнэлгээ өгсөн байх шаардлагатай.
4.2. Цэвдэг хөрсний ангилагдсан төрөл бүр дээр ширхэгийн болон хими-эрдэсийн
бүрэлдэхүүн, физик-шинж чанарыг тодорхойлбол зохино. Эдгээр тодорхойлолтыг хийх
дээж, цулмагийг барилгын норм ба дїрэм, УСТ-2305-75-ийн дагуу авч сорьцлоно.
4.3. Физик шинж чанарыг тодорхойлсон хээрийн болон лабораторийн
шинжилгээний  үр дүнгээр хөлдүү хөрсний механикийн тодорхой хамаарлуудыг
ашиглан бусад үзүүлэлтийг тооцоолж болно. Хөлдүү хөрсний физик, механикийн шинж
чанарын үндсэн үзүүлэлт нь цэвдэгт тогтоцоос шууд хамаарах учир литологийн хувьд
нэг төрлийн хөрс хэд хэдэн янзын цэвдэгт тогтоцтой байвал цэвдэгт тогтоц бүрээс хос
дээж авах ёстой.
4.4. Цул тогтоцтой, хааяа толболог, бичил үелэг, бичил торлог тогтоцтой хөрс нь 
үндсэндээ нэг төрлийн шинж чанартай байх тул нэг хос дээжийн туршилтаар физик
шинжийг тогтоож болно. Бусад төрлийн цэвдэгт тогтоцтой хөлдүү хөрснүүдийн шинж
чанар нь орон зайд хувирамтгай, нэг төрлийн биш байдаг. Ийм хөрсний шинж чанарын 
үнэлгээ 6-аас доошгүй дээжид цуврал туршилт хийж байж  үзүүлэлтүүдийн дундаж
утгаар нь авна. Энэ дундажийг тухайн нэг төрлийн бус массивийг бүрэн төлөөлөх
боломжтой гэж үзнэ.
4.5. Инженер-геокриологийн судалгааны  үед тодорхойлох цэвдэг болон гэссэн
хөрсний физик шинж чанарын жагсаалт, тїїнийг тодорхойлох аргыг 6-р хавсралтанд
нэгтгэн үзүүлэв.
4.6. Хөлдүү хөрсний чийгийг түүнд агуулагдаж байгаа бүх төрлийн мөс, усны
жинг, хуурай хөрсний жинд харьцуулсан харьцаагаар илэрхийлдэг. Нийлбэр чийг /W
С
/
нь, мөсөн  үе шигдэцээс  үүсэх чийг /W
B
/, мөсөн  үе шигдэцийн завсар хоорондох
эрдэслэг хэсгүүдийн чийг W
Г
= W
Ц
+ W
Н
, эрдэслэг хэсгүүдийг барьцалдуулж байгаа
мөсний чийг W
Ц
, хасах темпратуртай хөрсөнд агуулагдаж байгаа хөлдөөгүй усны чийг
W
Н
, зэрэг олон төрлийн чийгээс бүрдэнэ. Нийлбэр чийгийг дараах томъёогоор
тодорхойлно.
W
С
= W
В
+ W
Г
= W
В
+ ( W
Ц
+ W
Н
)
БД 50-102-08 
32 
Хээрийн судалгааны үед нийлбэр чийг, эрдэслэг хэсгийн чийг хоёрыг тодорхойлсон
байвал зохино. Цул цэвдэгт тогтоцтой буюу мөсөн  үе шигдэцийн агуулга /Лв < 0,03/
нөхцөлд
W
С
= W
Г
= W
Ц
+ W
Н
байна.
4.7. Цэвдэг хөрсний чийг тодорхойлох дээжийг түүний цэвдэгт тогтоцоос
хамааруулан янз бүрийн аргаар авч болно.
4.8. Цул цэвдэгт тогтоцтой хөрсний чийгийг тодорхойлохын тулд  өрөмдлөг,
малталтын гүний хэмжээнд 0.6-1.0 м интервал тутмаас цэгчилсэн аргаар дээж авна.
Чийг тодорхойлох дээжийг урьдчилан жигнэсэн металл бюксэнд хийж, шинжилгээний
нарийвчлалыг  өндөржүүлэх зорилгоор газар дээр нь 0,01г нарийвчлалтай жигнэж
болно. Хэрэв ингэх бололцоогүй байвал бюксны тагийг тойруулан хайлуулсан лац,
лааны тос болон наалдамхай скочоор нягт орооно. Чийг тодорхойлох ажлыг УСТ-2307-
76-ийн дагуу гүйцэтгэнэ.
4.9. Цул, нарийн  үелэг, нарийн торлог тогтоцтой хөрснөөс ховилын аргаар дээж
авна.  Үүний тулд шурфны ханан дээр буюу цооногоос гарсан дээжнээс 20-30см-ийн
хэмжээтэй ховил гарган ухаж авна. Үүнийгээ тодорхой жинтэй бексэнд гурван зэрэгцээ
тодорхойлолт хийхээр бодож авна. Чийг тодорхойлох шинжилгээг лабораторийн
нөхцөлд УСТ- 2307-76- ын дагуу гүйцэтгэнэ.
4.10. Мөсөрхөг, их мөсөрхөг байдалтай  үелэг, торлог нийлмэл цэвдэгт тогтоцтой
хөрснүүдэд чийгийн хэмжээг зөвхөн дундаж дээжийн аргаар тодорхойлно. Энэ
нөхцөлд дээж авахдаа 0.3-0.5 метрийн интервал дутмаас 2кг – аас багагүй жинтэй авч
гялгар уутанд хийгээд шууд газар дээр нь жигнэнэ. Дараа нь жинг нь хэмжиж тогтоосон
паалантай саванд хийж гэсгээгээд жигд найрлагатай зуурмаг болтол металл
хутгуураар хутгана. Савтай зуурмагийг жигнээд дараа нь түүнээс 2-3 бюксэнд сорьц
авч зуурмагийн чийгийг стандартын аргаар тодорхойлно. Эцэст нь хөлдүү хөрсний
нийлбэр чийг /Wc/ - г доорхи томъёогоор бодож нэгжийн хувиар илэрхийлнэ. 
0  2 

)  1  ( 
g  g 
Wcn  g 
Wc
-
+
= ; (2)
g
1
- дээжлэгдсэний дараа шууд жигнэгдсэн хөлдүү хөрсний дээжийн
жин, г
g
2
- Савтай зуурмагийн жин, г
g
0
- Хуурай савны жин, г
Wcn – Зуурмаг болтол хутгасан хөрснөөс авсан дундаж дээжийн чийг,
нэгжийн хувиар
Том хэмхдэст хөрсөнд нийт хөрсний, чигжээсийн гэсэн 2 нийлбэр чийгийн утгыг
тодорхойлно. Нийт хөрсний чийгийг хөрсөн дэх бүх төрлийн усны жинг том хэмхдэсийг
оролцуулсан нийт хөрсний жинд харьцуулсан харьцаагаар илэрхийлнэ.
4.11 Чигжээсийн чийг бол хөрсөнд агуулагдаж байгаа бүх төрлийн усны жинг
чигжээсийн жинд харьцуулсан харьцаа юм. Том, хэмхдэст хөрсний чийгийг дээрх 2
хэлбэрээр зүйлчлэн тодорхойлохын тулд хөлдүү хөрснөөс 5кг – аас багагүй дээж авч 1
грамм хүртэл нарийвчлалтай жигнэнэ. Авсан дээжнүүдийг хээрийн болон
лабораторийн нөхцөлд хатаах замаар бүх хөрсний нийлбэр чийгийг тооцоолно. Дараа
нь уг дээжээ 2мм – ийн нүхтэй шигшүүр дээр шигшиж чигжээсийг ялгана. Шигшүүр
дээр үлдсэн том хэмхдсийг тусгай саванд хийж дээрээс нь ус дүүргээд 1 цаг болсоны
БД 50-102-08 
32 
дараа усыг нь бүрэн гоожуулаад дахин жигнэж хатаагаад том хэмхдэсийн чийг Wk – г
тодорхойлно. Чигжээсийн чийгийг дараахь томъёогоор тодорхойлно. 

nWк  Wc 

П  З
-
+



(3)
Wc-том хэмхдэст хөрсний нийлбэр чийг,нэгжийн хувиар
Wk- том хэмхдэсийн чийг, нэгжийн хувиар
n – том хэмхдсийн агуулга, хувиар
4.14 Цэвдэг хөрсний эзэлхүүний масс нь тухайн хөрсний бат бэх, даацат чанарын 
үзүүлэлт, дулаан физикийн үзүүлэлтүүдийг тодорхойлоход анхдагч үзүүлэлт нь болно.
Цэвдэг хөрсний эзэлхүүний массийг цэвдэгт тогтоц, хөрсний бүрэлдэхүүнээс
хамааруулж хэд хэдэн аргаар тодорхойлох бөгөөд энэ нь хасах температуртай
нөхцөлд хийгдэх ёстой.
4.15 Огтлогч цагирагийн аргыг цул цэвдэгт тогтоцтой элсэрхэг шаварлаг хөрс,
мөсөн  үеүдийн хоорондох хөрсний эзэлхүүний жинг тодорхойлоход хэрэглэнэ.  Үүний
тулд эхлээд огтлогч цагирагийг хасах температуртай болтол хөргөөд, бээлийтэй
гараар барьж хөрсөнд шигтгэж дүүргэнэ. Цагирагнаас илүү гарсан хөрсний хоёр талыг
нь иртэй хурц хутгаар тэгшилнэ. Цагирагийн жин, эзэлхүүн тодорхой байх ёстой.
Цагирагтай дээжийг жигнэж түүнээсээ цагирагийн жинг хасч дээжийн жинг олно. 
Үүнийгээ цагирагийн эзэлхүүн /V/ - д харьцуулан хөлдүү хөрсний эзэлхүүний жинг
тодорхойлно.
4.16 Геометрийн зөв хэлбэр дүрстэй дээжийг хэмжих аргаар хөлдүү шаварлаг
хөрсний эзэлхүүний жинг тодорхойлж болно.  Үүний тулд цооногоос авсан крен,
шурфээс авсан цулмагаас хасах температурт хөргөсөн төмрийн хөрөө буюу хурц
хутгаар 5см – ээс багагүй ирмэгтэй шоо хэлбэртэй дээж огтолж авна.  Үүнийхээ
хэмжээг 1мм хүртэл нарийвчлалтай хэмжиж авна. Дээжээ 0.01г нарийвчлалтай
техникийн жин дээр жигнээд хэмжсэн эзэлхүүндээ харьцуулж эзэлхүүний жинг олно.
4.17 Түрэгдэх шингэний аргаар янз бүрийн цэвдэгт тогтоцтой, түүний дотор том
хэмхдэст хөрсний эзэлхүүний массыг тодорхойлдог. 3-5кг жинтэй, дурын хэлбэр
дүрстэй цэвдэг хөрсний цулмагийг 1 грамм хүртэл нарийвчлалтай жигнээд, дээжээ
нарийн капрон юмуу металл утсаар оосорлож 0
о
С хүртэл хөргөсөн устай саванд хийнэ.
Энэ сав нь илүүдэл усаа асгах тодорхой түвшинд байрлуулсан цорготой байна.
Туршилт эхлэхээс  өмнө савны цоргоны түвшинд хүртэл усаа дүүргэнэ. Дараа нь
дээжээ савтай усанд живүүлээд түүгээр түрэгдсэн усыг цоргоор гоожуулж тусгай
хэмжээтэй саванд тосон авч түрэгдсэн усны эзэлхүүнийг тодорхойлно. Дээжийн жинг
усны эзэлхүүнд хувааж эзэлхүүний жинг тодорхойлно.
4.18 “Хонхорхойн арга” – аар хөлдүү хөрсний эзэлхүүний жинг тодорхойлох ажлыг
шурф, канав гэх мэт уулын малталтад гүйцэтгэнэ.  Үүний тулд малталтын ёроолыг
сайтар тэгшилж цэвэрлээд 20см – ээс багагүй голчтой хонхор ухаж дотроос нь гарсан
хөрсийг 1 г хүртэл нарийвчлалтайгаар жигнэнэ. Хонхорхойн эзэлхүүнийг, хэмжээтэй
саванд хийсэн хуурай элс буюу ус гоожуулж дүүргэх замаар тодорхойлно. Хонхороос
гарсан хөрсний жинг уг хонхорхойн эзэлхүүнд харьцуулж эзэлхүүний жинг
тодорхойлно.
4.19 Гэсэж байгаа хөрсний харьцангуй суулт нь цэвдэг хөрсөнд байгаа мөсөн  үе
шигдэцүүдийн агуулгаас шууд хамаарах бөгөөд түүнийг элсэн хөрсөнд
БД 50-102-08 
32 
ckт 
скм  cкк 
i
g
g g
s
+
= (4) томъёогоор ;
шаварлаг хөрсөнд даралтын утгуудад хамааруулж 
9  .  0  7  .  2 
3  ;  1
+ ×
+

Wc 
W  K 
C  i
s (5) томъёогоор тус тус тодорхойлно. 
ckт
g -Хөрс гэссэн үеийн эзэлхүүний жин 
ckм
g -Хөлдүү хөрсний эзэлхүүний жин
K
i
-хөрсний нэр төрөл, чийг, даралтын утгуудаас хамаарсан илтгэлцүүр бөгөөд
түүнийг 15, 16- р хавсралтуудаас авна.
4.20 Дисперслэг хөрсний агшилтын илтгэлцүүрийг 
2  3 
1  3 
P  P 
а
-
+
=
s s
(6) томъёогоор тодорхойлно.
4.21 Лабораторийн туршилт хийгээгүй тохиолдолд дисперслэг хөрсний харьцангуй
суултыг 1-3кг/см
2
даралтын утгуудад 




aP 

W  K
+
+ ×
+

9  .  0  7  .  2 
0
s (7) томъёогоор тодорхойлно .
K
0
-Хөрс жингээрээ гэсэх үеийн илтгэлцүүр бөгөөд түүний тоон утгыг
17-р хавсралтаас авна.
а- зохих даралтуудын утгуудад гэсэх үеийн шахагдах чанарын илтгэлцүүр бөгөөд
түүнийг 18, 19 – р хавсралтаас авна.
4.22 Олон жилийн цэвдэг дисперслэг хөрсний гэсэлтийн илтгэлцүүрийг 
9  .  0  7  .  2 
0
+ ×
×

Wc 
Wc  K 
A  (8) томъёогоор тодорхойлно.
K
0
-Туршилтын илтгэлцүүр бөгөөд 17-р хавсралтаас авна.
Олон жилийн цэвдэг том хэмхдэст хөрснүүдийн гэсэлтийн илтгэлцүүрийг 
9  .  0  7  .  2 
0
+ ×
×

Wc 
Wc  K 
A  (9) томъёогоор тодорхойлно.
K
0
-хөрс жингээрээ гэсэх үеийн илтгэлцүүр бөгөөд түүнийг 20-р хавсралтаас авна.
4.22  Өгөршлийн бүс (үндсэн чулуулгийн) – ийн харьцангуй суултыг 
9  .  0  7  .  2 

1
+ ×
×

Wc 
Wc  K 

p
s (10) томъёогоор тодорхойлно. 


K  -1.1кг/см
2
даралтанд гэсэх  үеийн илтгэлцүүр бөгөөд түүний тоон утгыг чийгийн
хэмжээнээс хамааруулж 21-р хавсралтаас авна.
БД 50-102-08 
32
БД 50-102-08 
32 
1-р хавсралт
Хүснэгт-1 
Өрөмдсөн цооногийн цэвдэг хөрсний байгалийн температур
эргэж тогтворших хугацаа /хоногоор/
Хөрсний нэр
Нийлбэр чийг
нэгжийн хувиар
Цэвдэг хөрсний жилийн дундаж температур
-0 – 0,5 -0,5 – 1,0 -1,0 – 1,5 -1,5 – 2,0 -2,0
0
С–оос
бууруу
1. Элсэн чигжээстэй сайр, сайрган хөрсүүд0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
15
12
9
12
10
7
10
7
3
7
3
2
2-3
2
1
2. Элсэнцэр-шавранцар чигжээстэй сайр,
хайрган хөрс
0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
14-15
11-12
8
12
9
6
7
5
3
5-6
3-4
2-3
4
2
1
3. Элсэн чигжээстэй сайрга, хайрган хөрс 0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
10
7
4
8
4
2
2
1
1
1
1
1
1
1
1
4. Элсэнцэр – шавранцар чигжээстэй сайрга,
хайрган хөрс
0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
9
6
3
6
3
1
3
2
1
1
1
1
1
1
1
5. Хайргархаг, сайргархаг элс, элсэнцэр,
шавранцар
0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
6
3
2
4
2
1
1
1
1
1
1
1
1
1
1
6. Том хэмхдэс 20% хүртэл агуулсан элс,
элсэнцэр, шавранцар
0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
7
5
2
5
3
1
3
1
1
1-2
1
1
1
1
1
7. Элс 0,05-0,15
0,15-0,25
5
3
4
2
1
1
1
1
1
1
8. Элсэнцэр, шавранцар, шавар 0,05-0,15
0,15-0,25
0,25-аас их
3
2
1
2
2
1
1
1
1
1
1
1
1
1
1
Тайлбар : Дээрхи хүснэгтэнд үзүүлсэн хугацааг устай цооногт хэрэглэж болохгүй. Ус илэрсэн цооногт тусгайлан арга хэмжээ авч,
туршилтаар тогтоосон хугацааны дараа температурыг хэмжинэ.
БД 50-102-08 
32 
5-р хавсралт
Хүснэгт-2
Дисперслэг хөрсний цэвдэгт тогтоцын үндсэн төрлийн ангилал
Цэвдэгт тогтоцын
бүлэг, төрлүүд
Цэвдэгт тогтоцын
таних тэмдэг
Цэвдэгт тогтоц үүсэхэд шаардагдах нөхцөлүүд
Хөрсний
бүрэлдэхүүн
Хөлдөлтийн нөхцөл
А. Энгийн цэвдэгт тогтоцууд
I. Цул тогтоцууд
а. Цул /Мөсөн
хөвмөл/
Элсэг чигжээстэй
сайр, сайрга,
элс, шаварлаг,
хөрснүүд, хүлэр
Эпигенетик, сингенетик
(цул)
б. Базаль Элс-элсэнцэр
чигжээстэй
том хэмхдэст хөрс
Усаар ханасан
нөхцөлд эпигнетик
в. Бүрхүүл мөс Шаварлаг чигжээстэй
том хэмхдэст хөрснүүд
Эпигенетик Сингенетик
г. Толболог Шаварлаг хөрс,хүлэр Эпигенетик,
ховроор Сингенетик
2.Үелэг цэвдэг тогтоцууд
а. Мишил маягийн Шаварлаг хөрс,
жижиг ширхэгт элс,
хүлэр
Эпигенетик,
ховроор Сингенетик
б. Зурваслаг
Шаварлаг хөрс,
задарч буй хүлэр
Эпигенетик
в. Долгиот Шаварлаг хөрс
лагархаг буюу
хүлэржсэн элс
Эпигенетик Сингенетик
г. Атриат Шаварлаг
хөрс ба тоосорхог,
хүлэржсэн элс
Сингенетик
д. Ташуу Шаварлаг хөрс
ба тоосорхог,
хүлэржсэн элс
Сингенетик
БД 50-102-08 
32 
3. Торлог цэвдэгт тогтоцууд
а. Үүрлэг Шаварлаг хөрс Эпигенетик
б. Сүлжмэл Шаварлаг
Болон
хүлэржсэн
тоосорхог элс
Эпигенетик Сингенетик
в. Дутуу торлог Шаварлаг хөрс ба
задарч байгаа хүлэр
Эпигенетик
г. Торлог Шаварлаг хөрс ба
задарч байгаа хүлэр
Эпигенетик
4.Нийлмэл цэвдэгт тогтоцууд
а. Атаксид Шаварлаг хөрс, хүлэр Эпигенетик Сингенетик
б. Үелэг, торлог Шаварлаг хөрс Эпигенетик
в. Судаллаг Шаварлаг хөрс Сингенетик
БД 50-102-08 
32 
6-р Хавсралт
Хүснэгт-3
ИНЖЕНЕР ГЕОКРИОЛОГИЙН СУДАЛГААНЫ ҮЕД ТОДОРХОЙЛОГДОХ
ХӨЛДҮҮ БА ГЭСГҮҮН, ХӨРСНҮҮДИЙН ҮНДСЭН ШИНЖ ЧАНАРЫН ЖАГСААЛТ,
ТЭДГЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГУУД
Шинж чанарын нэр Тодорхойлолт Тодорхойлох арга
1. Нийлбэр чийг,
нэгжийн хувиар
Хөлдүү хөрсөнд
агуулагдаж байгаа
бүх төрлийн усны
жинг эрдэслэг
цогцсын жинд
харьцуулсан харьцаа
-Хайгуулын явцад энэхүү аргачлалд
бичсэн аргаар тодорхойлно.Том
хэмхдэст хөрсөнд хэв гажилт бат
бэхийн үзүүлэлт тодорхойлох Wc-г
чигжээсийн чийгээр, дулаан техникийн
тооцоо хийх Wc – г нийт хөрсний чийгээр
тус , тус авч тооцно.
- Дисперслэг болон том хэмхдэст
хөлдүү хөрсний эзэлхүүний
массынг тодорхойлсон тохиолдолд
түүний нийлбэр чийгийг (Wc) тухайн
хөрсний нэр төрөл, чийглэгийн
зэргээс хамааруулж 7; 8-р
хавсралтааар тодорхойлно.
- Хөлдүү хөрсний эзэлхүүний
массуудын (1.50г/см
3
-2.59г/см
3
байх)
натурал логарифмын тоон утгуудыг
5-р хүснэгтээс авч болно.
2. Хөлдөөгүй усны
чийг, нэгжийн хувиар
Тухайн тооцоологдох
Температур
дэх хөлдөөгүй усны
жинг хөрсний
эрдэслэг цогцсын
жинд
харьцуулсан харьцаа
Лабораторийн тусгайлсан аргаар
тодорхйлдог. Үйлдвэрлэл практикт
СНиП-II-18-76, 2.12 заалтаар
тогтооно. Хөлдөөгүй усны
тодорхойлогдох температурыг
тооцооны зорилгоос хамааруулж сонгон
авдаг. Том хэмхдэст хөрсөнд Wн-г
эхлээд чигжээсийн
бүрэлдэхүүнээс хамааруулан
тодорхойлно. Нийт хөрсний эзэлхүүн дэх
W’н-г доорх томъёогоор бодно.
W’н=Wн*n
3
(11)
W’н-том хэмхдэст хөрсөн дэх хөлдөөгүй
усны агуулга
Wн-чигжээсэн дэх хөлдөөгүй усны
агуулга /СНиП-II-18-76-аар/
n
3
-нийт хөрсөн дэх чигжээсийн агуулга,
нэгжийн хувиар
Шавар шавранцар, элсэнцэр, элсэн
хөрсний хөлдөөгүй усны чийгийг хөлдүү
хөрсний температураас хамааруулж
9, 10-р хавсралтаар тодорхойлж болно.
3. Хөрсний Мөсөн үеүүдийн
хооронд
Хайгуулын явцад хээр тодорхойлно.
Хөлдүү хөрсөнд мөс ба хөрсний үеүд
БД 50-102-08 
32 
эрдэслэг хэсгүүдийн
чийг, нэгжийн хувиар
байрласан энгийн
нүдээр
ажиглагдах
мөсгүй, хөлдүү
хөрсний чийг
байнга ээлжилж байвал шаварлаг хөрсний
Wг-г дараах томъёогоор бодно.
Wг=Wp+0.03 (12)
Шаварлаг хөрсний ирмэгдлийн хязгаар
дээрх чийг, нэгжийн хувиар, Элс ба элсэн
чигжээстэй том хэмхдэст хөрсөнд 
Wc  Wг » Байдаг.
4. Хөлдүү
хөрсний эзэлхүүний
жин
Мөс эрдсийн
хэсэг бүгдийг
агуулсан нэгж
эзэлхүүнтэй
мөлдүү хөрсний жин
Хайгуулын явцад тодорхойлно.
Тодорхойлох бололцоогүй тохиолдолд
доорхи томъёогоор ойролцоо утгаар
нь тодорхойлж болно. 
)  1  .  0  (  9  .  0 
)  1  (  9  ,  0 
Wн  Wc 
Wc 


м
- +
+ × ×
g
g
g (13)
× × 
S
g -хөрсний хувийн жин, г/см
3
Энэ томъёо нь том хэмхдэст хөрсний
Wc>0.05, элсний Wc>0.2,
элсэнцэр, шавранцарын Wc>0.25,
шаврын Wc>0.15 үед хүчин төгөлдөр байна.
Том хэмхдэст хөрсний нийлбэр чийгээр
түүний эзэлхүүний массыг мөн
11-р хавсралтаар ойролцоо
утгаар тодорхойлно. Үүний эсрэг
тохиолдолд ашиглаж болно.
5. Хөлдүү хөрсний
цогцсын эзэлхүүний
жин
Тогтмол жинтэй
болтол хатаасан
хөрсний жинг
түүний хөлдүү
нөхцөлийн
анхдагч эзэлхүүнд
харьцуулсан харьцаа 
Wc 

m  ck
+


.
g
g (14) гэж бодно.
Тайлбар: Хөлдүү хөрсний
хэлхээдсийн эзэлхүүний масс 
m  ck.
g >1.60г/см
3
бол гэсэхдээ
зөвшөөрөгдөх хэмжээний суулт үүсгэх
бөгөөд 
m  ck.
g =1,20г/см
3
-1,60г/см
3
бол зөвшөөрөгдөх хэмжээнээс их
суулт, 
m  ck.
g >1.60г/см
3
бол
барилга байгууламжийн хийцийн
онцлогоос хамаарч зөвшөөрөгдөх
хэмжээний суулт үүсгэнэ гэсэн
урьдчилсан үнэлэлт өгөх боломжтой.
6. Хөрсний хувийн жин Эрдсийн хэсгийн
жинг түүний
эзэлхүүнд харьцуулсан
харьцаа
Лабораторийн нөхцөлд УСТ-2143-74-ийн
дагуу гэсгэлэн хөрснийхтэй
адилаар тодорхойлно.
7. Хөлдүү хөрсний
нийлбэр мөсжилт,
Хөрсөн дэх нийт
мөсний эзэлхүүнийг
Дараах томъёогоор бодно.
БД 50-102-08 
32 
Лс, нэгжийн хувиар хөлдүү хөрсний
бүх эзэлхүүнд
харьцуулсан харьцаа 
/  1  /  9  ,  0 
)  ( 
Ëö  Ëâ  Ëñ 
Wc 
Wн  Wc 
m
+
-
= + =
g
(15)
Лв-мөсөн үе шигдэцийн мөсжилт
Лц-нүх сүвийн мөсжилт
8. Мөсөн үе
шигдэцийн мөсжилт,
Лв, нэгжийн хувиар
Энгийн нүдэнд 
үзэгдэх мөсөн 
үе шигдэцийн
эзэлхүүнийг нийт
хөлдүү хөрсний
эзэлхүүнд
харьцуулсан харьцаа
Нэг тууш метр керн, илэрц, шурфний хана
дахь мөсөн үе шигдэцийг шууд хэмжих
замаар тодорхойлно.
Ингэж тодорхойлох боломжгүй бол
доорхи томъёогоор бодож олно. 
)  1  .  0  (  9  ,  0 
)  ( 
Ëâ 
WН  Wv 
Wн  Wc 

S
- +
-
=
g
g
(16)
Дисперслэг чанартай хөлдүү хөрсний
мөсжилт (Лв) – ийг графикийн аргаар буюу
энэ зааврын 11, 12, 13, 14-р хавсралтаар
тус тус тодорхойлж болно.
9. Нүх сүвийн мөсжилт
Лц, нэгжийн хувиар
Нүх сүвийн
барьцалдуулагч
мөсний эзэлхүүнийг
нийт хөлдүү
хөрсний эзэлхүүнд
харьцуулсан харьцаа 
)  1  ,  0  (  9  ,  0 
)  ( 
Ëö  Ëâ  Ëñ
× - +
-
= + = 
Н  Г  т 

W  W 
Wн  Wг
g
g
(17)
10. Хөлдүү хөрсний
нүх сүв мөс,
хөлдөөгүй усаар
нүүрсний зэрэг
Цэвдэг хөрсөн дэхь
мөс болон хөлдөөгүй
усны эзэлхүүнийг
нийт нүх сүвийн
эзэлхүүнд харьцуулсан
харьцаа юм 
w  m 

Wн  Wг
g e
g
s
×
-

/  1  ,  0  1  .  1  / 
/18/ 
m
e -хөлдүү хөрсний сүвшлийн коэффициент 
w
g -усны хувийн жин, 1.0г/см
3
–ээр авна.
11. Хөлдүү хөрсний
сүвшлийн
коэффициент,
Ем, нэгжийн хувиар
Мөс, хөлдөөгүй
ус, агаараар дүүрсэн
бүх нүх сүвийн
эзэлхүүнийг эрдсийн
хэсгийн эзэлхүүнд
харьцуулсан
харьцаа юм
Гэсгэлэн хөрстэй адилхан доорхи
томъёогоор тодорхойлно. 

)  1  ( 
1  Åì 
.
-
+
= - = 
M  m  ck 

Wc  S
g
g
g
g
(19)
Хөрсний найрлага дахь хөлдөөгүй ус
(Wн=0) үед 


Wc 
G
e
g ×

09  .  1 
(20)
Тайлбар: Тєрєл бїрийн эзэлхїїний жингийн тоон утгаар нийлбэр чийгийг /Wc/ 4, 5- р
хїснэгтээр тодорхойлно.
7-р хавсралт
БД 50-102-08 
32 
Хүснэгт – 4
Хөрсний нэр төрөл Чийгшлийн зэрэг
0,5<G<0.8 үед
Чийгшлийн зэрэг
G>0.8 үед
Шавар шавранцар 
91  .  0 
ln 
87  .  0 


Wc
g
- = 
84  .  0 
ln 
05  .  1 


Wc
g
- =
Элсэнцэр 
26  .  1 
ln 
72  .  0 


Wc
g
- = 
01  .  1 
ln 
91  .  0 


Wc
g
- =
Элс 
98  .  0 
ln 
83  .  0 


Wc
g
- = 
85  .  0 
ln 
02  .  1 


Wc
g
- =
Том хэмхдэст хөрс 
43  .  1 
ln 
66  .  0 


Wc
g
- = 
88  .  0 
ln 
05  .  1 


Wc
g
- =
Жишээ нь: Эзэлхүүний жин 

M
g =1,81 г/см
3
байгаа усаар ханасан шаварлаг хөрсний
нийлбэр чийгийг тодорхойлбол :  34  .  0 
84  .  0 
5933  .  0 
0.84 
ln1.81 
­  1.05  Wc = = = байна.
Тайлбар : а/ Эдгээр томъёог чийгшлийн зэрэг нь 0,5-аас их байх бїх төрлийн
хөрсөнд хэрэглэж болно.
Цэвдэг хөрсний эзэлхүүний жин ( 

M
g ) – ын натурал логарифмийн тоон утгууд
8-р хавсралт
Хүснэгт – 5
№ 

M
g
0 1 2 3 4 5 6 7 8 9
1,5 0,4050 0,4121 0,4187 0,4253 0,4318 0,4383 0,4447 0,4511 0,4574 0,4637
1,6 0,4700 0,4762 0,4824 0,4886 0,4947 0,5008 0,5068 0,5128 0,5188 0,5277
1,7 0,6306 0,5365 0,5423 0,5481 0,5539 0,5596 0,5655 0,5710 0,5766 0,5822
1,8 0,5878 0,5933 0,5988 0,6043 0,6098 0,6152 0,6206 0,6259 0,6313 0,6366
1,9 0,6419 0,6471 0,6523 0,6515 0,6627 0,6878 0,6729 0,6780 0,6831 0,6881
2,0 0,6931 0,6981 0,7031 0,7080 0,7129 0,7178 0,7227 0,7275 0,7324 0,7372
2,1 0,7419 0,7467 0,7514 0,7561 0,7608 0,7655 0,7701 0,7447 0,7793 0,7839
2,2 0,7885 0,7930 0,7975 0,8020 0,8065 0,8109 0,8154 0,8198 0,8242 0,8286
2,3 0,8329 0,8372 0,8416 0,8459 0,8502 0,8544 0,8587 0,8629 0,8671 0,8713
2,4 0,8755 0,8796 0,8858 0,8879 0,8920 0,8961 0,9002 0,9042 0,9083 0,9123
2,5 0,9163 0,9203 0,9247 0,9282 0,9322 0,9368 0,9400 0,9439 0,9478 0,9517
БД 50-102-08 
32 
22-р Хавсралт
Цэвдэг хөрсний физик – механикийн
шинж чанарыг тодорхойлсон жишээ 
Үелэг текстуртэй, шавранцар хөрсний нийлбэр чийг Wc=0.320, уян налархай
доод хязгаарын чийг Wp=0,250 хөрсний 11м – ийн гүн дахь температур t
0
=-2
0
C гэж їзээд
тухайн хөрсний физик механикийн үзүүлэлтийг тодорхойлов.
1. 

/  79  .  1 
9  .  0  320  .  0  *  7  .  2 
)  320  .  0  1  (  4  .  2 
9  .  0  7  .  2 
)  1  (  4  .  2 
см  г 
Wc 
Wc 
M
O
=
+
+
=
+
+
= g
2. 

/  36  .  1 
320  .  0  1 
79  ,  1 

см  г 
Wc 
M
О  M
СК
=
+
=
+
=
g
g
3.  280  .  0  08  .  0  250  .  0  03  .  0 = + = + = Wp  Wг 
4.  472  .  0 
92  .  0 
320  .  0  *  36  .  1 
92  .  0
= =
×

Wc 

M
СК 
об
g
5.  242  .  0 
320  .  0  1 
320  .  0 
1
=
+
=
+

Wc 
Wc 

о 
6. Хөлдөөгүй усны агуулгыг графикаар тодорхойлбол:
Wн=0,120
7.  250  .  0 
86  .  1 
100  *  0034  .  0
= = = 
M
СК 


Z
g
q
r
-Усанд хялбар уусах давснуудын агуулгын хэмжээ. 
Үүнийг лабораторид тодорхойлно.
8.  01  ,  0 
280  ,  0  *  100  250  ,  0 
205  ,  0 
100
=
+ +
=  е 
Wг  Z 

ПР 
h
9. Хөлдөж эхлэх температурын СНИП-II-18-76- ын 3-р хүснэгтээр тодорхойлбол:
t
НЗ
=-1,1
О
С
10.  907  .  0 
92  .  0 
)  120  .  0  *  1  .  0  320  .  0  (  71  .  2 
92  ,  0 
)  1  .  0  (
=
-
=
-

Wн  Wc 

M
g

S
g -Хөрсний нягтшил, 2.71г/см
3
гэж авлаа.
11.  058  .  0 
)  120  .  0  *  1  .  0  280  .  0  (  71  .  2  9  .  0 
)  288  .  0  320  .  0  (  71  .  2 
)  1  ,  0  ( 
)  (
=
- +
-
=
- +
-

Wн  Wг 
Wг  Wc 
Л 
S  л 

В
g g
g
12.  266  .  0 
)  120  .  0  *  1  .  0  280  .  0  (  71  .  2  9  .  0 
)  10  .  0  280  .  0  (  71  .  2 
)  1  ,  0  (  9  ,  0 
)  (
=
- +
-
=
- +
-

Wн  Wг 
Wг  Wc 
Л 


ц
g
g
13. Лс=0,266+0,058=0,324
14. 
056  .  0  038  .  0 
9  .  0  320  .  0  *  7  .  2 
320  .  0  *  1  .  0 
9  .  0  7  .  2 


1
= +
+
= +
+
=  ap 
Wc 
Wc  К 
О 
Р
s
15.  111  .  0  031  .  0 
9  .  0  320  .  0  *  7  .  2 
320  .  0  *  1  .  0 
9  .  0  7  .  2 


3
= +
+
= +
+
=  ap 
Wc 
Wc  К 
О 
Р
s буюу 11,1%-ийн суулттай
/1м тутамд 11,1см суулт үүсгэнэ./
16. Хөрсний агшилтийн илтгэлцүүр 1 кгс/см
2
даралтын доор
БД 50-102-08 
32 
ap
1
=0.056 (0.3кгс/см
2
)
ap
3
=0.031 байна.
17.  02  .  0 
764  .  1 
0320  .  0 
9  .  0  320  .  0  *  7  .  2 
320  .  0  *  1  .  0 
9  .  0  7  .  2 
*
= =
+
=
+

Wc 
Wc  К 

О
БД 50-102-08 
32 
Иш татсан баримт бичгийн жагсаалт
1. И.Н.Вотянов “физико- механические свойства мёрзлых и оттайвающих грунтов
Якутий” Из-во наука Сибирское определение 1985г
2. Г.Н.Мазуров “физико – механические свойство мёрзлых грунтов” Ленинград –
1980г
3. Т.Н.Жестнкова и.др “Криогенное строение мёрзлых грунтов” МГУ-1985г
4. Под редакци Ю.Я.Велли и.др “Справочник построй тельству на вечномёрзлых
грунтах” Ленинград – 1977г
5. Н.М.Герсанова “Руководство по проектированию оскованний фундаментов на
вечномёрзлых грунтах” Москва – 1980г
6. Р.Бүүвэйбаатар “Монгол орны цэвдэг хөрсөнд инженер – геокриологийн
хайгуулявуулах аргачлал” 1987 он
7. СНиП-II-18-76 “Основания и фундаменты на вечномерзлых грунтах” Москва –
1977г

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->