You are on page 1of 8

ШИНЭ МЯНГАНЫ ХҮНС - ЦАГААН ХООЛ

Цагаан хоол бол эрүүл мэнд, буян, нинжин сэтгэл, өөртөө болон бусдад барих хамгийн ёс зүйтэй
бэлэг, бас хайр мөн.
Шинэ мянганы соёлт хүн төрөлхтний мэргэн сургааль
ЦАГААН ХООЛ БОЛ ЭРҮҮЛ МЭНД МӨН
Уургийн чанар бол хоол хүнсний хамгийн чухал үзүүлэлт юм. Эхний ойлголт нь төгс уураг агуулж
байвал сайн хүнс. Төгс уураг агуулдаг хүнс нь буурцгийн төрлийн ногоо, сүү цагаан идээ, өндөг, мах
юм. Ийм болохоор шар буурцаг нь үнэт хоол, үүнийг хэрэглэж байхад уургийн дутал гэж үгүй.
Сүү ба шар буурцгийн уургийн үл орлох аминхүчлийн агууламж, г/100 г уурагт
Үл
орлогдогч
аминхүчил
Лизин
Метионин
Цистин
Треонин
Фенилаланин
Тирозин
Триптофан
Валин
Лейцин
Изолейцин

Шар сүүний
уураг
9.1
2.3
3.4
5.2
4.4
3.8
2.2
5.7
12.3
6.2

Казеин
/сүүний
уураг/
8.2
2.8
0.34
4.9
5.0
6.3
1.7
7.2
9.2
6.1

Шар буурцгийн
уураг
6.4
1.1
1.4
3.9
5.0
3.8
1.4
4.6
7.8
4.6

Ургамлын хүнсэнд дутуу байдаг лизин, треонин зэрэг аминхүчлийг шар буурцгийн төгс уургаар
орлуулж болно.
Буурцагт ургамал /шар буурцаг, вандуй, шош гм/-д махтай адил бүх төрлийн үл орлуулагч
аминхүчил агуулагддаг. Өөр ямар ч ургамлын хүнс төгс уураг агуулдаггүй /Р.И.Воровьѐв Питание:
Мифы и реальность, 1997, с 190-191/.
Хоол хүнсний найрлага дахь тэжээлийн бодисыг боловсруулах ажилбар буюу дулааны динамик
үйлчлэл уурагт 26,8% байхад нүүрс-усанд 2,8% байдаг /В.И.Смоляр Рациональное питание, Киев
1991/. Амьтны гаралтай уургийг задлахад нүүрс-уснаас 10 дахин их ажиллагаа шаарддаг гэсэн үг юм.
Маханд уураг сүүнийхээс 5 дахин их агуулагдана. Энэ нь хамгийн их уураглаг хүнсний ногооныхоос
8 дахин их юм.

Тэгэхээр махан хоолыг боловсруулахад нөгөөдүүлээс ийм их илүү ажиллагаа

шаардах ба энэ илүү ажилбар бүр нь бие махбодийг ядрааж байдаг.
Ийм учраас хоолон дахь амьтны гаралтай уургийг багасгах нь аливаа хүн, амьтны насыг уртасгадаг
талаар олон судалгаа байдаг.

Оскфордын их сургуулиас эрхлэн 1980-1984 онд хүнсний ургамлаар дагнан хооллодог 6 000 хүн,
амьтны хүнс хэрэглэгч 5 000 хүний явуулсан дунд эмнэлзүйн судалгаагаар цусны холестериний
хэмжээ ихсэх, зүрх-судасны өвчин, хорт хавдар болон чихрийн шижингээр өвдөх, таргалах нь
ургамлаар хооллогсдын дунд амьтны хоолтноос харьцангуй бага байгааг тогтоожээ.
Цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% байга, хавдраар өвчлөх нь цөөн
/Ар Эддар, ОХУ, 2003/, миний судалсан махаар хооллодог 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл их
байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг
ч тохиол ажиглагдаагүй /Ролл Рассел, АНУ/, цагаан хоолтон нь тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин,
хүчээ сэргээх чадвараар 5 дахин илүү /Ирвинг Фишер, Англи/ цагаан будаа, төмс арвайгаар
хооллодог хүн тэрэгчин 2 залуу 80 кг хүн суулгаад өдөрт 40км чирж 3 долоо хоног явахад ядраагүй
хирнээ үнэгүй мах зооглож уг ажлыг хийхдээ дээрх хугацаанд ихэд ядарч, хоолыг нь хуучнаар нь
солиход хэвийн болж байсан /проф. Баелз, Япон/ , жимс, хүнсний ногоонд хоол боловсруулах
эрхтний болон тамхинаас үүсэлтэй хорт хавдраас хамгаалдаг бодис байдгийг шинжлэх ухаан нотолж
байна /Тим Байерс, АНУ/, махыг долоо хоногт таваас доошгүй удаа үндсэн хоолоо болгодог хүмүүс
сард нэгээс илүүгүй иддэг хүнээс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 4 дахин их
/Эдуард Жиованнуччи /АНУ/, дунд насны 832 эрэгтэйд 20 жил хийсэн судалгаагаар тархинд цус
харвах магадлал жимс, хүнсний ногоо хэрэглэдэг эрчүүдэд 22% бага байна /Уиллет, АНУ/.
Цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага төдийгүй хавдраар өвчлөх
нь цөөн байдаг /Ар Эддар Тракт о питании, Издание одинадцатое, Изд. “Амрита-Русь”, Москва,
2003/.
76172 хүн дээр хийсэн судалгаагаар ургамлын гаралтай хүнс зүрхний өвчлөлийн нас баралтыг 24%иар бууруулжээ (American Journal Clinal Nutrition 1999;70(suppl):516S–24S). Монголд 2-оос дээш жил
цагаан хоолоор хооллосон, 45-69 насны 58 хүн дээр хийсэн 2010 оны судалгааны дүн дээрхтэй ижил
гарсан ба тэдний зүрх-судасны бүх үзүүлэлт хэвийн байсан болно.
Ролл Рассел хавдрын тухай тэмдэглэлдээ “Миний судалсан махаар хооллодог 25 үндэстнээс 19-д нь
хавдрын өвчлөл их байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын
өвчин өрнөлтэй байгаа нэг ч тохиолдол ажиглагдаагүй” гэжээ /Здоровый, богатый, мудрый, 1988/.
Тулай, үений зовнил, хэрлэг өвчин нь махыг хэтрүүлж хэрэглэсэнтэй шууд холбоотойг тогтоожээ.
Токиогийн профессор Баелз сонирхолтой туршилт хийжээ /Ар Эддар Тракт о питании, Издание
одинадцатое, Изд. “Амрита-Русь”, Москва, 2003/.
Тэрээр 22, 25 настай хоѐр хүн-тэрэгчнийг сонгожээ. Тэд тэргэндээ өдөр бүр 80 кг жинтэй хүн
суулгаад 40 км чирж гүйх ажлыг 3 долоо хоног хийжээ. Тэрэгчин нүүрс-ус ихтэй, уураг багатай
цагаан будаа, төмс, арвай мэтийн хоолыг хүссэнээрээ идэж ажил үүргээ маш сайн гүйцэлдүүлж
байжээ. Хоѐр долоо хоногийн дараа тэднийг жинлэхэд нэгдэхийнх нь жин хэвийн, хоѐрдахийнх нь

хагас фунтээр нэмэгдсэн байна. Тэрэгчин хоѐр хүн үнэтэйгээс нь болоод тэр бүр мах худалдан авч
иддэггүй гэж үзээд үнэгүй махаар дагнан хооллож ажиллуулахад тэд 3 долоо хоногийн дараа хачин
их ядарч байна гэсэн шалтгаан хэлж үнэгүй махнаас татгалзжээ. Ургамлын хүнсэндээ эргэж орсноор
тэд амархан сэргэж, үүгээр туршилт амжилттай дууссан байна. Профессор энэ туршилтаараа мах
идэхгүй бол хүч муутай байдаг гэсэн ойлголтыг эсрэгээр шийдвэрлэжээ. Энэтхэгийн хүнд
атлетикийн тамирчдын дийлэнх нь цагаан хоолтон юм байна. Хэн ч хөнгөн спорт гэж хэлэх аргагүй
алдарт Шаолиний у-шу-гийн мастерууд хүнсний ногоо, үр тариа, ургамал, үндсээр хооллож амьтны
гаралтай хүнснээс бүрэн татгалздаг байна. Талхыг ч тэд муу хүнс гэж үзэж бараг хэрэглэдэггүй.
Уэльсийн их сургуулийн доктор Ирвинг Фишер мах хэрэглэдэггүй цэвэр цагаан хоолтой жирийн
хүмүүс /тамирчин, иогч биш/-ийн тэсвэрийг судлаад цагаан хоолтон нь тэсвэрээрээ махан хоолтноос
2 дахин илүү болохыг, мөн цагаан хоолтон хүчээ холимог хоолтноос 5 дахин хурдан сэргээдгийг
тогтоосон байна /Здоровый, богатый, мудрый: Великолепные рецептуры ведической кухни, Сборник
по материалам изд. БЕТ, -М., 1988/.
Энэ нь ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг тамирчид илүү их

тэсвэр тэвчээртэй (Journal

American Diet Assocation 2003;103:748-765) гэсэнтэй таарч байна. Мөн жилийн 9 сард нь цагаан хоол
хэрэглэж байсан түрүү үеийн монголчуудын 3 морины хэмжээнд хүрч хөгжсөн туулах чадвар, орчин
үеийнхээс 4 дахин хүнд нум сумыг дунджаар 4 дахин хол харваж байсан /Г.Лхагваа Хүн, хүний
хөгжлийн шинэ үзэл баримтлал, УБ, 2010/ үзүүлэлттэй тохирч байна
Ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг хүүхэд ердийн хүүхэдтэй яг ижил түвшинд өсч бойждог,
ийм хоолтой охидууд хөхний хорт хавдраар өвчлөхгүй, хэт таргалахгүй (Journal American Diet
Assocation. 2003;103:748-765).
Олон улсын IQ нийгэмлэгийн мэдээгээр ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг хүүхдийн IQ
ердийн хүүхдээс 5-аар их гэжээ (дээрх сэтгүүл).

ЦАГААН ХООЛ БОЛ БУЯН МӨН
Цагаан хоолтон байх нь эрүүл мэндэд сайнаар тусаад зогсохгүй байгаль орчинд ээлээ өгч, улмаар
гараг ертөнцийн ухамсрыг өөд нь татахад тустай гэх нь эдүгээгийн нэг гол баримтлал болж байна.
Өнөөгийн 70 насалсан европ хүний идсэн хоол нь 3 үхэр, 10 гахай, 2 тугал, 2 хонь, хэдэн зуун тахиа,
2000 загас, 10000 өндөг, хэдэн центнер хиам, 100 гаруй бялуу, 1 тонн бяслаг, 100 шуудай төмс, 80
шуудай гурил, саахар, 5000 талх, хэдэн зуун литр ургамлын тос, 900 кг цөцгийн тос, 225 кг маргарин
болох ажээ /R.Vetter, Nahrung von Morgen, Leipzig, 1975/. Ийнхүү 100 000 удаа хоолохдоо 90 сая ккал
илчлэгийг хоолоор авч байгаа нь 20 тонн нүүрс шатаахтай тэнцэх илч юм байна. Энэ бол 1975 оны
судалгаа. Одоо энэ тоо ихээхэн нэмэгдэж, ялангуяа махны хэрэглээ үлэмж ихэссэн.

Ийм нэг балмад хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, үүнээс
АНУ жилд 16 тэрбум мал нядалж, цаг бүр 1 сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна
(The truth behind meat, 2008). Үүн дээр бусад орны шувуу, загасны хэрэглээг тооцвол дэлхий тэр
аяараа аллага таллага дунд оршиж байна. 2009 оны байдлаар монголын нэг хүн жилд 129 кг мах
хэрэглэжээ. Балмад хэрэглээнд дөрлүүлсэн хүн төрөлхтний энэ хэрцгийлэл нь нүглээс өөр юу ч биш.
Хүмүүс нь нүгэлтнээс өөр хэн ч биш. Ертөнцийг нүглээр дүүргэчхээд хариуд нь аз жаргал горьдож
суух гэдэг дэндүү гоомой хэрэг. Өчүүхэн сэтгэлийн хариуд өр төлөөсөөс өөр юу ч ирэхгүй. Харин
өршөөж нигүүссэн амь бүрийн тоогоор тэр хүн буян хураах болно. Махан хоолны газар ороход нэг
удаад 300 сүнслэг буяны оноо, амьтны гаралтай ямар нэг бүтээгдэхүүн идэхэд нэг удаад 700-1000, 1
амьтан юмуу шувууны амь хорооход 800 000-1 000 000 буяны оноо алддаг бол 0,4 га газарт органик
ногооны аж ахуй эрхлэхэд жилд 30 000, амьтан ба шувуу аварвал нэг удаад 200 000-900 000 буяны
оноо олдог байна. Органик аж ахуй гэдэг нь ямар нэгэн химийн бордоо, хортон шавьж устгагч
хэрэглээгүй байхыг хэлнэ. Ийм сайн сэтгэлийн хариуд саяас тэрбум оноогоор хэмжигдэх буян
хураадаг байна. Нүгэл, буян буюу сөргүү, эергүү энергийн хуулийг мэдэж, хэрэгжүүлж буй бүх
газарт сайны үр дэлгэрдэг жамтай. Эергүү, сөргүү энергийн хууль хэрэгжиж байгаа тохиолдолд газар
тариалан, хүнсний үйлдвэрлэл, ер аль ч хэлбэрийн ажил үйлчилгээнд чанар шалгагч, лаборатор
аяндаа шаардлагагүй болно.
НҮБ-ын судалгаагаар нэг хүний жилд ялгаруулах хүлэмжийн хий махан хоолтонд 6.7 т, цагаан
хоолтонд 1.2т, цэвэр ногоо хоолтонд 190 кг (Кick the Нabit, 2008, UNEMG/UNEP) гэвэл нь цагаан
хоол зооглож буй та эх дэлхийдээ хичнээн ээлтэй амьдарна вэ. Эсрэгээрээ махан хоолны хэрэглээнд
донтож шунаснаар эх дэлхийгээ үмх махаар сольж байгаа хэрэг юм. Нүүрс хүчлийн хийнээс 300
дахин дулааруулах хүчтэй азотын дутуу ислийн 65%, 70 дахин илүү дулааруулагч метан хийний 35 %
нь мал аж ахуйгаас гарч байна гэвэл нь махны хэрэглээ юунд хүргэж буй нь ойлгогдогдоно.

ЦАГААН ХООЛ БОЛ НИНЖИН СЭТГЭЛ МӨН
Цагаан хоолтон болсон өгөөмөр сэтгэлийн хариу нь аз жаргалаас өөр юу ч байж таарахгүй.
Ертөнцийн оршнолуудтай эвсэг оршиж, амьтныг алж хөнөөн идэж цадах түрэмгийллээс ангижирсан
та нинжин сэтгэлтэн юм. “Мал, амьтан надад идүүлэх ѐстой, тэд миний зоог” гэх харгис хэрцгий,
балмад түрэмгий үзэл байсаар байхад энэ дэлхийд энх амгалан бий болох аргагүй.
Л.Толстойн урьсан зочдын дунд махан хоолтой хүн ганц байжээ. Толстой түүнд: “Миний үзэл бодол
тахиа төхөөрөхийг минь хориглож байна. Та энд байгаа цорын ганц мах иддэг хүн учир тахиаг өөрөө
төхөөрнө үү” гэж хэлжээ.
Леонардо да Винчи: “Яг үнэндээ бол хүн гээч амьтан араатны хаан нь юм. Тэрээр догшин
хэрцгийгээрээ бүхнээс хол түрүүлнэ. Бид бусдын амьдрах үнээр амь зууж байна. Бидний бие махбодь
бол зүгээр л оршуулгын газар. Гэхдээ амьтны амь таслахыг одоогийн хүн алах шиг гаж үзэх цаг
ирнэ”.
Махатма Ганди: “Улс орны аугаа байдал, түүний ѐс суртахууны төлөв байдлыг тухайн оронд адгуус,
амьтадтай хэрхэн харьцаж буйгаар нь цэгнэж болно”.
Римийн түүхч Плутарх: “Махан хоолтны тухай өгүүлэх нь” бүтээлдээ: “Яагаад Пифагор мах
иддэггүй байж вэ гэдгийг бодолхийлэх хэрэгтэй. Миний тухайд гэвэл цус үнэртсэн маханд ам
хүргэсэн, үхэдлийг амталсан хүний ухаан ямархан байх тухай асуудал сонирхол татдаг. Ямар гээч
нөхцөл байдал түүнийг махаар чимэглэсэн хоолны ширээнд суулгаж, саяхан л мөөрч янцгааж,
амьсгалж, хөдөлж байсан амьтныг хоол гэж нэрлэхэд хүргэнэ вэ? Яагаад бид амь насанд маань
заналхийлж байдаг чоно, арсланг үл идэх мөртөө харин хэнд ч хоргүй, дуулгавартай, хурц хумс, соѐо
ч байхгүй хөөрхий амьтдыг хорооно вэ? Хэрчим махны төлөө бид яг өөр шигээ амьд явах эрхтэй тэр
л амьтны амь нас, гэрэл гэгээ, нарыг нь устган сүйтгэж байна. Хэрэв амьтан таны идэш болох ѐстой
гэдэгт итгэж байгаа бол тэр амьтнаа хутга, сүх, бороохой хэрэглэлгүй гар, шүдээрээ л хороогтун ”
гэжээ.
ЦАГААН ХООЛ БОЛ ӨӨРТӨӨ БОЛОН БУСДАД БАРИХ ХАМГИЙН ЁС ЗҮЙТЭЙ ӨГЛӨГ,
БАС БЭЛЭГ МӨН
Эртний нэрт математикч Пифагор ингэж хэлжээ: “Ахан дүүс минь ээ, бие махбодио нүгэлт хоол
ундаар бүү бохирло. Бидэнд буудай байна, алим байна. Хүнд жинг нь даалгүй алимны мод бөхийж
унжсан байна. Амттай сайхан усан үзэм байна. Гал дээр бэлтгэчхэж болох ногоо байна. Сүү, зөгийн
бал гээч сайхан идээ бий. Эх дэлхий маань цусны үнэргүй тансаг хоолтой найранд биднийг урьж
байна.Зөвхөн адгуус л өлсгөлөнгөө мах, цусаар хангана. Гэхдээ амьтан бүхэн биш ээ. Морь, үнээ,
хонь өвсөн тэжээлтэн биш билүү”.

Эртний хүмүүс үр тарианы зүйл, шүүслэг ногоогоор хооллож байсан гэж үзсэн эрдэмтэд
үүний баталгаа болгож ходоод-гэдэсний зохион байгуулалт болон хажуугийн бусад шинж чанарыг
нь харьцуулан авч үзсэн байна /Ар Эддар, Тракт о питании Издание одинадцатое,

Изд.

“Амрита-

Русь”, Москва, 2003/.
Шүдний харьцуулалт:
Махчин амьтны соѐо том, урт, хурц, үүдэн шүдний хөгжил сул, араа шүд нь хурц бөгөөд ам
хамхихад зөрж таардаг. Махчин амьтны шүд нь үмхэж

барьж

авч, олзоо зулгаах, буталж

жижиглэхэд тохиромжтой байдлаар хөгжсөн бол өвсөн тэжээлтний үүдэн шүд нь маш хурц, соѐо нь
бага хөгжсөн /заримдаа огт байдаггүй/, араа шүд нь хавтгай.
Өвсөн тэжээлтний араа шүд нь зөвхөн хажуу хэсгээрээ паалантай ба энэ нь ургамлыг тасалж
аваад удаан хивж зажлах зориулалтай холбоотой юм.
Үр жимсээр хооллогч амьтад нь хурц үүдэн шүдтэй, мохоодуу соѐо, хавтгай араа шүдтэй
байдаг.
Баавгай мэтийн холимог тэжээлтний тухайд өвсөн тэжээлтэн болон үр жимсээр
хооллогсодтой адил хурц үүдэн шүдтэй, соѐо бусад бүх араатныхтай адил сайн хөгжсөн, харин араа
шүдний оройн хэсэг нь хурц шовх болон хавтгай хоѐр янз байдаг.
Харин хурц үүдэн шүд, хавтгай араа, мохоодуу соёотой хүн маань аль ангилалд хамаарах бол?
Махчин амьтны шүлсний булчирхай муу хөгжсөн, шүлс нь хүчиллэг, цардуул задлагч
фермент байдаггүй.
Хүнийг оролцуулан бүх өвсөн тэжээлтэнд шүлсний булчирхай сайн хөгжсөн, шүлс нь
шүлтлэг, шүлсэнд нь хоол боловсруулагч ферментүүд байдаг.
Үр жимсээр хооллогчийн ходоод бага, дугуй хэлбэртэй, удаан байлгаж боловсруулахад
тохиромжгүй. Ходоодны шүүс нь маш хүчиллэг учир булчин, хальс, ясыг ч боловсруулах чадвартай.
Цэвэр өвсөн тэжээлтний ходоод том, ургамлын зүйлийг эсгэх зориулалт бүхий

олон

салаалсан ууттай. Ходоодны шүүс нь махчин амьтныхаас 10 дахин сул.
Үр жимсээр хооллогч, түүний дотор хүний ходоод нь дунд зэргийн хэмжээний лийр
хэлбэрийн нэг ууттай, махчин амьтныхтай харьцуулвал ходоодны шүүс нь харьцангуй сул.
Махчин амьтны амнаас шулуун гэдэсний төгсгөл хүртэлх хоол боловсруулах зам нь биеийнхээ
уртаас 3 дахин их.
Үр жимсээр хооллогчид урт гэдэс шаардлагагүй, харин ч гэдэс нь урт байж гэмээ нь
өөрийгээ хордуулах нөхцөл болно.
Өвсөн тэжээлтний гэдэс биеийнхээ уртаас 20-28 дахин урт.
Үр жимсээр хооллогчийнх 6-10 дахин урт байдаг.

Хүний хоол боловсруулах зам нь нурууны уртаас бараг 8 дахин урт .
Махчин амьтанд арьсны нүхэнцэр байдаггүй, тиймээс нохой халуунд хэлээ унжуулан аахилж
сэрүүцдэг.
Өвсөн тэжээлтэнд арьсны олон нүх байдаг нь дулаан зохицуулах үүрэгтэй.
Бодисын солилцооны байдал нь хүн үүсэхээсээ өвсөн тэжээлтний аймагт багтаж байсныг
харьцангуй судалгаанууд харуулдаг /Ар Эддар, 2003/.
Өөрийн уугуул мөн чанарыг таньсан та буятан мөн.
ЦАГААН ХООЛ БОЛ ЭНЭРЭЛ ХАЙР МӨН
Цагаан хоол нь нинжин сэтгэл, өршөөл нигүүслийн бэлэг тэмдэг мөн учир амьтан хийгээд амьдрах
орчинд ээлтэй, эх дэлхийгээ аврахад оруулж буй иргэншсэн соѐлт хүн төрөлхтний дээд хувь нэмэр,
алив бүхнийг нигүүсэхүйн тод илрэл, их хайр энэрэл юм.
Материаллаг ертөнцөд үйлчилдэг энергийн 3 хэлбэр бий гэж дорно дахины уламжлалт тэжээхүй
ухаанд үздэг. Байгалийн хүнс нь боловсруулалтын эхэн үедээ ямагт саттва /цэвэр ариун/, раджас
/цэвэрдүү/ хэлбэрийн энергитэй. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан ба гурвалжин будаа мэтийн
ихэнх үр ургамал, өндөггүй амттан нь цэвэр саттва энергитэй, байцаа, амтат чинжүү, шар лууван,
цай, кофений кофеин зэрэг нь саттва энерги ихтэй юм. Гэхдээ шар лууван, чинжүү, шар манжинд
раджас нэлээд байна. Раджас нь амьтны гаралтай хүнсэнд болон төмс, сонгино, сармис, улаан лууван,
халуун амтлагчид их байна. Дорно дахины уламжлалт шинжлэх ухаанд үздэгчилэн газрын ба сарны
эрдэм /энерги/-ийг илүүтэй шингээсэн хүнс сатва энерги ихтэй байх ба энэ нь нар буцсанаас хойш
хурааж авдаг намрын ургац, үр тариа, хүнсний ногоо, сүү, цагаан идээнд хамаарна. Тамас /хар
энерги/ нь бүтээгдэхүүн үндсэн шинж төрх /саттва ба раджас/-өө алдасны дараах энерги бөгөөд
тухайлбал амь хөнөөж бэлдсэн болон муудсан хоол хүнс, хөрсөн бэлэн хоолонд их байна. Хооллох нь
мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа юм. Хоол хүнсний энерги нь хүнийг ямар хүн болоход
нөлөөлдөг гэх ба дан саттва энергийн хоол хүнстэй нялхас гэгээнтнээ байг гэхэд ядаж сайн хүн болж
торнино гэж үздэг. Харин тамас энерги нь ердөө л мунхаг, хүчирхийллийн сэтгэхүйг бий болгодог
байна. Зарим судлаачид махан хоолтныг дүрэлзүүр, харгис догшин, тайван бус гэж тодорхойлдог бол
цагаан хоол хэрэглэснээр хүн тайван амгалан болдог байна.
Хоол хүнсний үйлчлэл нь маш нарийн энергийн түвшний ойлголт юм. Хоол хүнсний энерги нь
орчныхоо нөлөөг шууд тусгаж байдаг. Өдөр дутмын сэтгэл зовнил, ажил ба гэр орон дахь үл
ойлголцол, явган хэрүүл, хүнд рок, алаантай кино, гүтгэлэг, муу санаа бүгд л хүний энергийг
хямраагаад зогсохгүй хоол хүнсний энергийг өөрчилж, энэ нь эргээд хэрэглэгчийг хөнөөх аюултай
юм. Амьтны гаралтай хүнс нь дээд энергийн төв сэргэх нээгдэхийг хориглож, амин хийн чөлөөт
гүйдлийг хязгаарлаж, тухайн хүний энергийг хорлодог.

А.Эйнштейн: “Миний бодлоор цагаан хоолны улмаас хүний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусах
нөлөө нь хүн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хүмүүс цагаан хоолыг сонгох нь буян
хишигтэй болоод амар амгалан хоѐр талтай юм” гэжээ.
Өөрийн эрүүл мэнд, буян заяаг тэгшилж, амьтны амийг өршөөн нигүүсч, байгаль орчин-эх дэлхийдээ
ээлтэй амьдрахын хамт бусдыг цагаан хоолоор дайлж суугаа Та далай хайрын эзэн мөнөөс мөн.