You are on page 1of 21

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хот, суурины хатуу хог хаягдлын тухай хууль
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл:
1 дүгээр зүйл:Хуулийн зорилго, зорилт;
1.1. - “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл
алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн Монгол улсын Үндсэн хуулийн
заалтын хэрэгжилтийг хангах нөхцлийг бүрдүүлэхээр эрмэлзэн;
-Монгол улсын хот, суурины хатуу хог, хаягдлыг байгаль, эрүүл мэнд, гоо зүйд
хор нөлөөгүй болгох эрх зүйг боловсронгуй болгон хангах зорилготой;
- хог, хаягдлыг эх үүсвэр дээр нь цуглуулж, ангилж, нягтруулж, тээвэрлэн
дахин ашиглахыг хэрэгжүүлэн;
- хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, анхан шатны болон дараагийн
шатны үйлдвэрүүдэд боловсруулах эрхэм зорилготой;
- хог, хаягдлыг зохистой устгах, хаягдлын материалын удирдлага, хяналт,
өмчлөл, үйлдвэрлэлийн бүх харилцааг зохицуулахаар хуульчилна.
1.2. Хот, суурины хатуу хог хаягдалтай холбоотой болон холбоогүй үүссэн,
тусгай, аюултай хог, хаягдлыг таниж ялгах, тусгай газарт байгаль, эрүүл мэнд,
гоо зүйд хор нөлөөгүй болгохтой холбогдсон бүх харилцааг шийдвэрлэх гарц,
хариуцах эзэнтэй болгох зорилттой болно.
2 дугаар зүйл: Хот, суурины хатуу хог хаягдлын тухай хууль тогтоомж
2.1. Хот, суурины хатуу хог, хаягдлын тухай хууль, тогтоомж нь Монгол улсын
Үндсэн хууль, Байгаль орчны багц хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол олон улсын
гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл:Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараах дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “хот, суурины хатуу хог, хаягдал” гэж ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний
явцад үүсч, хэрэглэгдэхгүй болсон хаягдал зүйлсийг;
3.1.2. “ахуйн хатуу хог, хаягдал” гэж айл өрх, албан байгууллагын ахуйн
хэрэглээнээс үүсч, цаашид хэрэглэгдэхгүй болсон хаягдал зүйлсийг;

3.1.3.”үйлдвэрлэлийн хатуу хог,хаягдал” гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй
холбогдон үүсч,цаашид хэрэглэгдэхгүй болсон хаягдал зүйлсийг;
3.1.4.”тусгай хог,хаягдал” гэж аюултай, хортой, болгоомжлох, шатамхай, муу
нөлөөтэй, Цацраг идэвхит, ХАА-н, Тэсэрч дэлбэрэх, Мал нядалгааны хог, Амьтны
сэг, Уул, уурхайн аюултай хог,Химийн гаралтай хог хаягдал,Эмнэлгийн хог хаягдал,
Гологдол бараа бүтээгдэхүүн CWTC тогтворжуулсан үлдэгдэл, Бохир усны
боловсруулалт болон усан хангамжийн байгууллагын боловсруулалтын лаг,
шавар,Тос тослох материалын хаягдал, Малын хог хаягдал,Бохир усны ажлын
шигшдэс, Хаягдал дугуй,Зуухны ёроолын үнс, Нунтаг түлшний үнс гэх мэт хүн, мал,
амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр
нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэх шатах, тэсрэх,
хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг
агуулсан хог хаягдлыг;
3.1.5. “ хот, суурины барилгын хог,хаягдал” гэж нураалт, ухалт, малталт, засварын
ажил, замын ажил,талбайн цэвэрлэгээ зэрэг барилга байгууламжийн үйл
ажиллагаатай холбоотой үүссэн бүх хаягдлыг;
3.1.6. “хот, суурины хяналттай хог, хаягдал” гэж хот, суурины хатуу хог, хаягдлын
материалыг удирдах, хянах нэгдсэн төвийн бүртгэлд цахим сүлжээгээр бүртгэлтэй
нийт хог хаягдлыг;
3.1.7.”хот, суурины хяналтгүй хог, хаягдал” гэж хот, суурины хяналттай хог,
хаягдлын менежментийн тогтолцоогоор шийдвэрлэх боломжгүй зайлшгүй
мэргэжлийн байгууллага, тусгай хяналтанд байх шаардлагатай “Цацраг идэвхит”,
“Тэсэрч дэлбэрэх”, “Хөдөө аж ахуйн”, “Хий”, “Радио идэвхит” зэрэг тусгай-аюултай
хог хаягдлыг;
3.1.8. ”хот, суурины хяналттай тусгай хог, хаягдал” гэж ахуйн ба үйлдвэр,
үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүссэн нэгдсэн төвийн цахим бүртгэлд бүртгэлтэй
тусгай хог,хаягдлыг;
3.1.9. ”онцгой бүс” гэж хот, суурины тусгай, аюултай хог, хаягдалтай холбоотой
үйл ажиллагаа явуулж буй төрийн тусгай хамгаалалттай газрыг;
3.1.10. “онцгой обьект” гэж онцгой бүсэд байрлах тусгай, аюултай хог, хаягдлыг
хүлээн авах, хадгалах, үйлдвэрийн процессын
боловсруулалт хийх, ашигт
хаягдлыг гаргаж авах, үлдэгдэлгүй боловсруулах, зохистой устгах төрөл бүрийн
тусгай зөвшөөрөл бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаагаа явуулах зориулалттай,
энгийн гэрээт хамгаалалттай үйлдвэрийн газрыг;
3.1.11. “хог,хаягдал ангилах” гэж хог,хаягдлыг үүссэн эх үүсвэр дээр нь
үйлдвэрийн аргаар төрлөөр нь ялгахыг;

3.1.12. “ангилан ялгалт” гэж хогийг хаяхын өмнөх төрөлжүүлэн ялгах процессийг;
3.1.13. “хаягдлын төрөл” гэж үйлдвэрлэлийн нэг арга, аргачлалаар боловсруулж
болох ялгааг;
3.1.14. “хог,хаягдал хадгалах” гэж хог хаягдлыг үүссэн эх үүсвэр дээр нь ( гэртээ,
байрандаа болон албан газартаа) хогийг хүлээлгэн өгч, бүртгэлжүүлэх хүртэлээ
зориулалтын хогийн саванд байлгаж байхыг;
3.1.15. “зориулалтын сав, савлагаа” гэж цахим тогтолцооны мэдрэгч (чип)
суурилуулсан ба мэдрэгч суурилуулаагүй зориулалтын сав болон овор хэмжээг
багасгахаар үйлдвэрийн аргаар нягтруулсан савлагааг;
3.1.16. “таних, тэмдэг” гэж зориулалтын загвар, хийц, өнгөтэй уут, саван дээр
“Аюултай-danger,” “Анхааруулга-warning,” “Болгоомжлох-caution,” “Хортойpoison,” “Шатамхай- flammable,” “Муу нөлөөтөй-corrosive” гэх бичээс бүхий
тусгай сав, савлагаагаар тусгай хог,хаягдлыг ялган таних, тэмдэглээг;
3.1.17. “бүртгэл” гэж хог, хаягдлын төрөл тоо, хэмжээг цуглуулалт, тээвэрлэлт
болон төлбөр, тооцооны
системын хяналтын удирдлагад мэдрэгч (чип)
суурилуулсан сав, савлагааны мэдээлэлээр болон өөрийн хүргэлт, дуудлагаар
хүлээлгэн өгч бүртгэлжүүлж, нэгдсэн төвийн хог, хаягдлын бүртгэлд оруулхыг;
3.1.18. “нэгдсэн төв” гэж хог, хаягдлын материалыг удирдах, хянах цахим төвийг;
3.1.19.“зохистой устгал” гэж хог,хаягдлыг байгаль, эрүүл мэнд, гоо зүйд нөлөөлөх
нөлөөлөлгүй болгож, үйлдвэрийн аргаар устгахыг;
3.1.20.”хог, хаягдал цуглуулах” гэж мэдрэгч (чип) суурилуулсан сав, савлагааны
мэдээлэл ба тогтоосон хувиарь болон дуудлагаар эх үүсвэрээс төвлөрүүлхийг;
3.1.21 “хог,хаягдлыг боловсруулах” гэж хог,хаягдлын устгалын үндсэн зарчмаар
үйлдвэрийн аргаар дахин боловсруулахыг;
3.1.22.”үйлдвэрийн арга” гэж хог,хаягдлын төрлөөс хамаарч боловсруулах
технологи ажиллагааны процессыг;
3.1.23. “өмчлөгч” гэж өмчийн харилцааны хуульд заасныг;
3.1.24.“хууль бус хог,хаягдал” гэж энэ хуулийн хүрээнд хүлээлгэн өгч, тоо, бүртгэлд
хамруулаагүй хууль бусаар дур мэдэн хаясан болон ил задгай шатаасан хог,
хаягдлыг;
3.1.25. ”тусгай, аюултай хог хаягдлын паспорт” гэж хог хаягдлын бүтцийн талаархи
мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг

тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий
байгууллагаас олгосон баримт бичгийг;
4дугаар зүйл. Хог,хаягдлыг өмчлөх эрх
4.1. Хог, хаягдлыг үүсгэгч нь “өмчлөгч” байна.
4.2. Хог, хаягдлыг өмчлөх эрхийг хуулийн хүрээнд гэрээгээр бусдад
шилжүүлнэ.
4.3. Хог, хаягдлыг хууль бусаар хаясан болон шатаасанаар өмчлөх эрхээс
чөлөөлөгдөхгүй.
4.4. Хог, хаягдлыг хүлээлгэн өгч, энэ хуульд заасны дагуу хаягдлын
материалын удирдлага, хяналтын нэгдсэн төвийн цахим бүртгэлд
бүртгүүлснээр хог,хаягдлын анхны өмчлөх эрх дуусгавар болж, анхан шатны
болон бусад үйлдвэрүүдийн өмчлөлд шилжиж, дахин боловсруулагдан зүй
зохистой устгагдаснаар өмчлөх эрх дуусгавар болно.
4.5. Тусгай хог, хаягдлын өмчлөх эрхийг ”тусгай, аюултай хог хаягдлын
паспорт”-ыг үндэслэн тусгай хог, хаягдлын тухай хууль түүнийг дагалдан
гарсан хууль тогтоомжийн актаар зохицуулна.
5 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
5.1. Энэ хуулиар хот, суурины хатуу хог, хаягдалтай холбогдсон бүх харилцааг
зохицуулна.
5.2. Тусгай, аюултай хог, хаягдлын дахин боловсруулах, устгах харилцааг “тусгай
хог, хаягдлын тухай” хуулиар зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ.
Хот суурины хог, хаягдлын ангилал, төрөл, устгах зарчим, боловсруулах
арга,аргачлал, хог, хаягдлын материалын удирдлага хяналт
6 дүгээр зүйл. Хот, суурины хог, хаягдлын ерөнхий ангилал:
6.1. Хатуу, шингэн, хий, радио идэвхит хог хаягдал гэж ангилна.
6.2.
Хатуу хог,хаягдлын ангилал:
6.2.1.
Дахин боловсруулах боломжтой
6.2.2.
Дахин боловсруулах боломжгүй
6.2.3.
Задрах чадвартай
6.2.4.
Задрах чадваргүй
6.2.5.
Шатамхай
6.2.6.
Бордоотой

7 дугаар зүйл. Хот, суурины хог хаягдлын үндсэн төрлүүд
7.1. Органик
7.2. Органик бус
7.3. Төмөрлөг
7.4. Хуванцар ба нийлэг
7.5. Эргүүлэн ашиглаж болохгүй шатааж болох хог
7.6. Шороон төрлийн
7.7. Ялзмаг төрлийн
7.8. Хаягдал шингэн
8 дугаар зүйл. Хот, суурины хог хаягдлыг устгах зарчим
8.1.
Хог устгалыг хурдасгах
8.2.
Хоргүйжүүлэх
8.3.
Үлдэгдэлгүйгээр устгах
8.4.
Дахин ашиглах нөөц бүрдүүлэх
8.5.
Үйлдвэржүүлэх
9дугаар зүйл. Хот суурины хог хаягдлыг боловсруулах үндсэн арга аргачлал:
9.1. Органик шингэн, шавхайн төрлийн хогийг дахин боловсруулж, биохий, дулаан,
цахилгаан, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэх.
9.2. Органик бус, шороон төрлийн хогийг бутлаж дахин боловсруулж, барилгын
хөнгөн материал үйлдвэрлэх
9.3. Хуванцар ба нийлэг төрлийн хогийг дахин боловсруулж хуванцар материалын
түүхий эдийг гаргаж авах
9.4. Төмөрлөг хогийг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах
9.5.
9.6.
9.7.
9.8.

Хаягдал цаасыг дахин боловсруулж ариун цэврийн ба сонингийн болон
бусад цаас үйлдвэрлэх
Цахилгаан, электрон, барааны хог хаягдлыг дахин боловсруулж, ашигт
материал гаргаж авах
Бүх төрлийн дугуй ба хуванцар боловсруулж, тос бусад материал
үйлдвэрлэх
Дахин боловсруулж болохгүй хогийг өндөр температурт шатааж биохий /
метан / гаргаж авах

10 дүгээр зүйл. Хот, суурины хог хаягдлын материалын удирдлага,
хяналт:
10.1. Хот, суурины хог, хаягдлын материалын удирдлага, хяналтыг хог,хаягдлын
ангилал ба төрлөөс хамаарч, хог, хаягдлыг устгах зарчимд үндэслэн,

боловсруулах үндсэн арга, аргачлалд суурилсан, хяналттай ба хяналтгүй гэсэн
хоёр тогтолцоогоор хангана.
10.2.
Хяналттай хог, хаягдлын
тогтолцоо нь хяналтанд байгаа хог,
хаягдлаа, бүртгэлжүүлж, ангилсан болон холимог хогийг
хяналтын цахим
сүлжээгээр болон график, хувиариар бүрэн цуглуулан авч, дахин ашиглалтанд
бэлтгэх, дахин боловсруулах ба боловсруулах үйлдвэрийн технологийн
үлдэгдэлээр дараагийн шатанд бэлтгэгдсэн түүхий эдийг нягтруулан савлаж,
тээвэрлэх, төв үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагааны материалын удирдлага
хяналтыг стандарт ба энэ хууль,түүнийг дагалдан гаргах журмын дагуу иж бүрэн
цогцоор шийдвэрлэнэ.
10.3.
Хяналтгүй хог, хаягдлын тогтолцоо нь Онцгой байдлын газар,
Мэргэжлийн хяналтын газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв зэрэг
холбогдох мэргэжлийн байгууллагуудын байнгын хяналтанд зайлшгүй байх
тусгай, аюултай хог,хаягдлын материалын удирдлага, хяналт болон “онцгой бүс”,
“онцгой обьект”-д аливаа үйл ажиллагааг тусгай хууль, тогтоомжийн хүрээнд
байгаль, эрүүл мэнд, гоо зүйд нөлөөлөх нөлөөг үйлдвэрийн аргаар зүй зохистой
бүрэн гүйцэт шийдвэрлэнэ.
10.4.
Хяналтгүй ба хяналттай тусгай хог,хаягдлын материалын удирдлага,
хяналтыг Монгол улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль болон олон улсын
гэрээний үүргийг бүрэн гүйцэт хангахуйцаар тухайн нутаг дэвсгэрийн ландшафт
ба байгалийн өвөрмөц байдал, онцлогт тохируулан энэ хуулийг дагалдан гарсан
тогтоомжийн дагуу хянаж, удирдан хот, суурины эрүүл, аюулгүй амьдрах орчныг
бүрдүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, аймаг,нийслэл, сум,
дүүргийн хурал болон засаг дарга нар, иргэд, иргэний нийгмийн байгууллага,
хувийн хэвшлийн байгууллагын бүрэн эрх, үүрэг
10 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх , үүрэг
10.1. Хот, суурины хатуу хог хаягдлын талаар Засгийн газар дараах бүрэн эрх,
үүргийг хэрэгжүүлнэ.
10.1.1.хот, суурины хатуу хог,хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг
зохион байгуулах үүрэгтэй;

10.1.2. хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг
хангуулах, хяналт тавих үүрэгтэй;
10.1.3. хот, суурины хатуу хог,хаягдлын үйлчилгээний хураамжийг тооцох суурь
аргачлалыг батлах эрхтэй;
10.1.4. хот, суурины хатуу хог,хаягдлын менежментийн үндэсний хөтөлбөр батлах,
улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх;
10.1.5. хот, суурины хатуу хог,хаягдлын байгаль,эрүүл мэнд, гоо зүйд нөлөөлсөн
нөлөөг бүрэн арилгах, эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх үүрэгтэй;
10.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх
11 дугаар зүйл. Төрийн захигааны төв байгууллагын бүрэн эрх, үүрэг
11.1. хот, суурины хатуу хог,хаягдлын талаар байгаль орчин, ногоон хөгжлийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ.
11.1.1. хот, суурины хатуу хог, хаягдлын талаарх төрийн бодлого, үндэсний
хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах үүрэгтэй;
11.1.2. хот, суурины хатуу хог, хаягдлын талаарх улсын нэгдсэн санг бүрдүүлж,
хаягдлын материалын удирдлага,хяналтыг сайжруулах үүрэгтэй;
11.1.3. хяналттай хог, хаягдлаас ангилсан тусгай хог, хаягдлыг онцгой бүсийн
онцгой обьектод нийлүүлэх болон бүртгэл, тайлангийн маягтыг батлаж, хувиарыг
тогтоох үүрэгтэй;
11.1.4. энэ хуулийн хяналттай болон хяналтгүй хог, хаягдлын тогтолцоог
хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам гаргаж мөрүүлэх үүрэгтэй;
11.1.5. ”тусгай, аюултай хог хаягдлын паспорт”-ын загвар, хөтлөх, олгох журам
батлах эрхтэй;
11.1.6. аюултай хог,хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам батлах,
хяналт тавьж, хариуцлага тооцох эрхтэй;
11.1.7. Монгол улсын хэмжээнд үүсч бий болсон аливаа хог, хаягдлыг эдийн
засгийн эргэлтэнд оруулж, байгаль орчны тогтвортой хөгжилд тулгуурласан ногоон
хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, баталуулж, мөрдүүлэх үүрэгтэй;
11.1.8. Байгалийн хязгаарлагдмал нөөцөөс хамааралтай суурьшлын байршил,
боломжид тулгуурласан “Өнөөдөрөөс илүү маргааш” хөтөлбөрийг боловсруулж,
байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх бүх түвшний хүмүүсийн сэтгэлгээг

өөрчлөх, амьдрах орчин өөрсдийн өнөөдөрийн үйл ажиллагаанаас үүсгэж буй
хог,хаягдлаас эхлэлтэйг таниулах, суртачилан ойлгуулж, үр дүнд нь илүү сайхныг
илүү боломжоор өөрсдөө бүтээх, нөхцөлийг бүрдүүлэх;
11.1.9. Ландшафт ба байгалийн мужлалаар газрын гадрага-геологийн тогтоц,
ашигт малтмал, шим ертөнц-уур амьсгал, ургамалшил, амьтны аймаг, ус,
хөрс, болон аж ахуйн нутаг дэвсгэрийн бүтэц зэрэг өөр хоорондоо харилцан
холбоотой нэг нь нөгөөгийнхөө агуулгыг баяжуулсан цогцолбор зураг бүхий
үндэсний атлас боловсруулан өөрийн орны өвөрмөц байдалд тохирсон ногоон
хөгжлийн хөтөлбөртэй болгож, мөрдүүлэх; энэ хуулинд биш БОНХЯ-ны
хөтөлбөрт оруулан хэрэгжүүлэх нь зөв байх тмү за энэ ноорогт арай ахдлаа
уучилаарай.
11.2. хот, суурины хатуу хог,хаягдлын талаар барилга хот байгуулалтын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг
хэрэгжүүлнэ.
11.2.1. хот, суурины барилгын хог, хаягдлын нормативыг батлаж, хяналт тавих;
11.2.2. хот, суурины барилгын хог,хаягдлын хөдөлгөөнт болон суурин үйлдвэрийн
бүртгэл, тайлангийн маягт батлаж, хяналт тавих үүрэгтэй;
11.2.3. хот, суурины барилгын аюултай, тусгай хог, хаягдлын сав, савалгаа, түүний
тэмдэг,тэмдэглээ, хадгалалт болон улсын онцгой обьетод нийлүүлэх журам,
бүртгэл, тайлангийн маягт батлаж, хяналт тавих үүрэгтэй;
11.2.4. хот, суурины барилгын хог, хаягдлын дахин боловсруулах үйлдвэр
байгуулах болон тусгай хог, хаягдлын хадгалалт, тээвэрлэлтэнд санхүүгийн
дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
11.2.5. Барилгын хог, хаягдал, ялангуяа аюултай, хортой хог, хаягдлыг барилгын
норм нормитивт оруулж, барилгын зураг төсөвт суулгаж, хяналт тавих;
11.2.6. Барилгын аюултай, хортой хог, хаягдлыг үүсгэгч байгууллагад үзлэг
шалгалт явуулж, зөрчил, дутагдалд акт тавьж, учруулах хохирлоос урьдчилан
сэргийлэх, үйл ажиллагааг нь түр хугацаагаар болон бүрэн мөсөн зогсоох, гэрээ ба
тусгай зөвшөөрөлийг нь хүчингүй болгох эрхтэй;
11.2.7. хот, суурины барилгын аюултай хог, хаягдлын тайланг байгаль орчны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд
ирүүлэх;
11.2.8.Барилгын аюултай хог хаягдлын талаар заавар, зөвлөмж гаргаж, нийтийн
боловсролын асуудлаар боловсролын байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй;

11.3. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ
11.3.1. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай,аюултай, хортой, болгоомжлох,муу
нөлөөтэй хог,хаягдлын бүртгэл,тайлангийн маягт батлаж, хяналт тавих;
11.3.2. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай,аюултай, хортой, болгоомжлох,муу
нөлөөтэй хог,хаягдлын сав, савлагаа, түүний тэмдэг,тэмдэглээ болон улсын
онцгой обьектод шилжүүлэх журмыг батлаж, хяналт тавих;
11.3.3. Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог,хаягдлын тайланг байгаль орчны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд
ирүүлэх;
11.3.4. Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог, хаягдлын талаарх заавар,
зөвлөмж гаргаж, нийтийн боловсролын асуудлаар боловсролын байгууллагатай
хамтран ажиллах үүрэгтэй;
11.4. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар батлан хамгаалахын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг
хэрэгжүүлнэ
11.4.1. Харъяа анги, салбар, нэгж, байгууллагын хог,хаягдлын менежементийг
сайжруулан хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, савлах, нягтруулах, боловсруулах
үйлдвэрүүдэд нийлүүлэх журмыг батлаж, хяналт тавих;
11.4.2. Харъяа анги, салбар,
нэгж, байгууллагын тусгай, аюултай, хортой,
болгоомжлох, муу нөлөөтэй хог,хаягдлын сав, савалгаа, түүний тэмдэг,тэмдэглээ,
хадгалалт болон болон улсын онцгой обьектод шилжүүлэх журмыг батлаж, хяналт
тавих;
11.4.3. Батлан хамгаалах байгууллагын аюултай хог,хаягдлын тайланг байгаль
орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд
ирүүлэх;
11.4.4. Батлан хамгаалах байгууллагын аюултай хог. хаягдлын талаарх заавар,
зөвлөмж гаргаж, нийтийн боловсролын асуудлаар боловсролын байгууллагатай
хамтран ажиллах үүрэгтэй;
11.5. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ
11.5.1. Тусгай хог, хаягдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргах бусад актыг
боловсруулж, баталуулж, мөрдүүлэх үүрэгтэй;

11.5.2. Тусгай, аюултай, хортой, болгоомжлох, муу нөлөөтэй хог, хаягдлын сав,
савалгаа, түүний тэмдэг,тэмдэглээ, хадгалалт болон норм, нормотив, жагсаалтыг
батлаж, хяналт тавих үүрэгтэй;
11.5.3. Тусгай хог, хаягдлын онцгой бүсийг бүсчлэн байгуулж, тухайн бүсийн
ландшафт ба байгалийн мужлалын өвөрмөц байдал, онцлог, хаягдлын төрөл,
бүтэц, найрлага, гарцад тохирсон өндөр технологийн боловсруулах үйлдвэр
байгуулах зөвшөөрөл олгох эрхтэй;
11.5.4. Онцгой обьектын үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагааны журам батлаж,
мөрдүүлэн хяналт тавих үүрэгтэй ;
11.5.5.Байнгын хяналт шаардлагатай “Цацраг идэвхит”, “Тэсэрч дэлбэрэх”, “Хөдөө
аж ахуйн”, “Хий”, “Радио идэвхит” зэрэг тусгай-аюултай хог хаягдлын эх үүсвэрийн
нарийвчилсан судалгаа, үзлэг тооллогыг тогтмол явуулж, тусгай хог, хаягдлыг
цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, зохистой устгах арга
аргачлал менежментийг сайжруулан боловсронгуй болгох үүрэгтэй;
11.5.6. хот, суурины хатуу хог, хаягдлын тухай хуулийн хүрээнд тусгай, аюултай
хог,хаягдал үүсгэгч байгууллагад хяналт, шалгалт явуулж, зөрчил, дутагдлыг
үнэлж, дүгнэх, акт тавьж зөрчлийн хязгаараас хамаарч тухайн байгууллагын үйл
ажиллагааг түр хугацаагаар болон бүрэн мөсөн зогсоох, тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгох эрхтэй;
11.5.7.Хяналтгүй хог хаягдлын талаар заавар, зөвлөмж гаргаж, нийтийн
боловсролын асуудлаар боловсролын байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй;
11.6. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Эдийн засаг, хөгжлийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг
хэрэгжүүлнэ
11.6.1. хот, суурины хатуу хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, олон
төрлийн ашигт бүтээгдэхүүн, материал гаргаж авах жижиг, дунд үйлдвэрүүдийг
хөхиүлэн дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй;
11.6.2. хот, суурины хог, хаягдлаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх, инновацын болон
бусад төсөл, хөтөлбөрийг түүхий эдийн нөөц гарц багатай орон нутагт хэрэгжүүлэх
асуудлыг онцгойлон дэмжиж, тухайн хог,хаягдлын байгаль, эрүүл мэнд, гоо зүйд
үзүүлэх нөлөөлөлийн эрсдлийн үнэлгээгээр урамшуулах, санхүүгийн туслалцаа
үзүүлэх;
11.7. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар ХАА-н асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ

11.7.1. ХАА-н байгууллагын тусгай, аюултай, хортой, болгоомжлох, муу нөлөөтэй
хог, хаягдлын сав, савалгаа, түүний тэмдэг,тэмдэглээ, хадгалалт болон норм,
нормотив, жагсаалтыг батлаж, хяналт тавих үүрэгтэй;
11.7.2. хот, суурины хог, хаягдлаас бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэн
гаргаж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний борлуулалтанд бодит дэмжлэг үзүүлж, импортыг орлуулах эрх,
үүрэгтэй;
11.7.3. ХАА-н хяналтгүй хог хаягдлын талаарх заавар, зөвлөмж гаргаж, нийтийн
боловсролын асуудлаар боловсролын байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй;
11.7.4. ХАА-н байгууллагын аюултай хог,хаягдлын тайланг байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх;
11.8. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Эрчим хүчний асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ
11.8.1. хот, суурины хатуу хог, хаягдлын массаар үйлдвэрлэх цахилгаан, дулаан,
түүний холболт, нийлүүлэлт, шугам сүлжээ, барилга байгууламж барих тусгай
зөвшөөрөлийг шуурхай олгож, хяналт тавьж хамтарч ажиллах үүрэгтэй;
11.8.2. хот, суурины хатуу хог, хаягдлын массаар биохий, цахилгаан, дулааны
эрчим хүч үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хөхиүлэн дэмжиж, хаягдлын массаар
үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүний үнэ, тарифыг Сэргээгдэх эрчим хүчний тухай
хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх эрх, үүрэгтэй;
11.9. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Боловсролын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ
11.9.1. хот, суурины хог, хаягдлын талаар цэцэрлэг, бага, дунд сургуулийн
сургалтын хөтөлбөрт оруулж, үзүүлэн таниулах, ном, сурах бичгээр хангах;
11.9.2. хот, суурины хог, хаягдлын талаар бүх нийтийн боловсрол, соёлыг
дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр гаргаж, үзүүлэн таниулах, ном, сурах бичгээр
хангаж, өөртөө эрүүл, аюулгүй хүрээлэн буй орчин бий болгох иргэдийн ухамсар,
сэтгэлгээг дээшлүүлэх үүрэгтэй;
11.9.3. Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, хог, хаягдлаар амьдрах
орчноо бохирдуулахгүй байх хүмүүсийн сэтгэлгээг нийт ард иргэдийн сэтгэл
зүрхэнд хоногштол, эерэг ба сөрөг мэдээ, мэдээлэл, танин мэдэхүй мэдлэг,
мэдээлэл олгох, сургалт явуулах, хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай
(Үндэсний Олон Нийтийн Телевиз) хамтарч ажиллах хамтын ажиллагааны
менежментийн хөтөлбөр боловсруулж,хэрэгжүүлэх;

11.10 хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Гаалийн ерөнхий газар дараах
бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ
11.10.1. Бусад улс орны хэрэглээнээс хасагдсан хуучин хямд үнийн бараа,
ялангуяа тусгай, аюултай хог, хаягдал үүсгэх, буцалтгүй тусламжийн барааг дахин
боловсруулах, устгах зардлыг нь тооцоогүй бол хилээр оруулахгүй байх үүрэгтэй;
11.10.2. Тусгай аюултай хог, хаягдал үүсгэдэг бараа бүтээгдэхүүнийг импортлогч
байгууллага, хүмүүсийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний тоо бүртгэлийг
байгаль орчин ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага болон холбогдох байгуулагуудад сар бүр ирүүлж байх;
11.10.3. Импортын бараанд экологийн татвар ногдуулахыг хуулиар зохицуулах;
11.11. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
11.11.1. хот, суурины хатуу хог, хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн
хангаж, холбогдох байгууллагад хяналт, шалгалт явуулж, зөрчил, дутагдлыг
үнэлж, дүгнэх, акт тавьж зөрчлийн хязгаараас хамаарч тухайн байгууллагын үйл
ажиллагааг түр хугацаагаар болон бүрэн мөсөн зогсоох, тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгох эрхтэй;
11.11.2.Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд
заагдаагүй байршилд энэ хуульд заагаагүй зарчим, арга, аргачлалаар байгаль,
эрүүл мэнд, гоо зүйд нөлөөлөх нөлөөтэй хог,хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах,
шатаах, хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааг бүрэн
мөсөн зогсоох, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх үүрэгтэй;
11.11.3. Тусгай, аюултай, хортой, болгоомжлох, муу нөлөөтэй хог, хаягдлын сав,
савалгаа, түүний тэмдэг,тэмдэглээ, хадгалалт болон норм, нормотив,хяналт тавих
холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтарч зөрчил дутагдлыг
арилгах үүрэгтэй;
12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн
хурал, Засаг даргын бүрэн эрх, үүрэг
12.1. хот, суурины хатуу хог, хаягдлын талаар аймаг, нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
12.1.1. хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих;
12.1.2. Засгийн газраас тогтоосон хэм, хэмжээний дотор нутаг дэвсгэрт мөрдөх хог,
хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох эрхтэй;

12.1.3. хот, суурины хатуу хог, хаягдлын үндэсний хөтөлбөрийн арга аргачлалын
хүрээнд орон нутгийн хог, хаягдлын үйлчилгээний хураамжийг батлах, түүний
хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй;
12.1.4. Хот, суурины хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгаль, эрүүл
мэнд, гоо зүйд нөлөөлөх нөлөөлөлгүй болгосон иргэд, аж ахуйн нэгжид олгох
урамшуулалын хэм, хэмжээг эрсдлийн менежментэд тулгуурлан тогтоож, олголтод
хяналт тавьж ажиллах;
12.1.5. Хот, суурины хог, хаягдлыг энэ хуулийн хүрээнд цуглуулах, ангилах, дахин
боловсруулах үйлдвэрт нийлүүлэх үйл ажиллагааны иргэд, олон нийтийн шинэ
санал санаачлагыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
12.1.6. Хот, суурины хог, хаягдлыг эх үүсвэр дээр нь цуглуулж ангилж, ялгасны
дараа хог, хаягдлын цэг ба үйлдвэрт тээвэрлэн хүргэх шинэ тогтолцоог
хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тухайн аймаг, нийлэлийн хороо бүрд анхан
шатны ангилах үйлдвэрийг байгуулах, санхүүжилтыг шийдвэрлэх;
12.1.7. Хүн амын өсөлт, нутагшил, сууришлын шинэ бүсүүдэд хатуу хог, хаягдлын
анхан шатны үйлдвэрийг газар зохион байгуулалт, хот төлөвлөлттэй хамт
шийдвэрлэж байх үүрэгтэй;
12.2. Хот, суурины хатуу хог, хаягдлын талаар сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
12.2.1. хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих;
12.2.2. Хот, суурины хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгаль, эрүүл
мэнд, гоо зүйд нөлөөлөх нөлөөлөлгүй болгосон иргэд, аж ахуйн нэгжид олгох
урамшуулалын судалгааг гаргаж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хуралд хүргүүлж, урамшуулалыг эзэнд нь олгуулах үүрэгтэй;
12.2.3. Хууль бус хог, хаягдлын судалгааг гаргаж, холбогдох хог,хаягдлыг өмчлөх
эрхтэй эзэнд нь эргүүлэн олгох, түүнтэй холбогдсон зардал болон байгаль, эрүүл
мэнд гоо зүйд нөлөөлсөн нөлөөлөл, эрсдэлийг нэхэмжлэх эрх, үүрэгтэй;
12.3. Хот, суурины хатуу хог, хаягдлын талаар аймаг, нийслэлийн
дарга дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Засаг

12.3.1. Хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ
зохион байгуулж, хангах;
12.3.2. Хот, суурины хатуу хог, хаягдлын цогц менежментийн хүрээнд орон нутгийн
хөтөлбөрийн биелэлтийг хангах;

12.3.3. Батлагдсан журмын дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тусгай аюултай
хог, хаягдлын тоо, бүртгэл хөтлөх,холбогдох газруудад хүргүүлж, нийтэд мэдээлэх
12.3.4. хог,хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хадгалах арга хэмжээ авах;
12.3.5. Аймаг, нийслэлийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хог, хаягдлын
анхан шатны болон дараагийн шатны ба төв үйлдвэрийн байршлыг тогтоох;
12.3.6. Хууль бус хог хаягдал гаргуулахгүй байх арга хэмжээг нутаг дэвсгэртээ
зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангах;
12.3.7. Хууль тогтоомжид заасан бусад эрх.
12.4. Хот, суурины хатуу хог, хаягдлын талаар сум, дүүргийн
дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Засаг дарга

12.4.1. Сум, дүүргийн газар зохион байгуулалт хот байгуулалтын батлагдсан
ерөнхий төлөвлөгөөний дагууд хог, хаягдлыг ангилан ялгах, анхан шатны
үйлдвэрийн байршлыг тогтоох;
12.4.2. Хог,хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хадгалах арга хэмжээ авах;
12.4.3. Хот, суурины хатуу хог, хаягдлын цогц менежментийн биелэлтийг хангах;
12.4.4. Хууль бус хог, хаягдлыг хаяуулахгүй, хог, хаягдлыг ил задгай шатаахгүй
байх арга хэмжээ авч, биелэлтийг хангах;
12.4.5. Нийтийн эдэлбэр газрын хог, хаягдлыг цэвэрлэж, энэ хуулийн хүрээнд
бүртгэлжүүлэж, төлбөр тооцоог хийх;
12.4.6. Хууль тогтоомжид заасан бусад эрх.
12.5. Хот, суурины хатуу хог, хаягдлын талаар баг, хорооны Засаг дарга
дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
12.5.1. Хот, суурины хатуу хог, хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
12.5.2. Нутаг дэвсгэртээ хууль бус хог, хаягдлыг хаяуулахгүй, хог, хаягдлыг ил
задгай шатаахгүй байх арга хэмжээ авч, биелэлтийг хангах;
12.5.3. Нутаг дэвсгэртээ байрлах, хог,хаягдлын анхан шатны болон бусад
үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
12.5.4. Хот, суурины хатуу хог, хаягдлын цогц менежментийн биелэлтийг хангах;
12.5.5. Хяналттай ба хяналтгүй хог хаягдлын талаар суртачлах, хэсгүүдээр сургалт
зохион байгуулах;

12.5.6. Хот, суурины хог, хаягдлын талаар нутаг дэвсгэрийн хүмүүсийн сэтгэлгээг
өөрчлөх, амьдрах орчны бохирдол өөрсдийн өнөөдөрийн үйл ажиллагаанаас
үүсгэж буй хог,хаягдлаас эхлэлтэйг таниулах, суртачилан ойлгуулах, иргэдийн
боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авах;
12.5.7. нутаг дэвсгэрийн алслагдсан айл,өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хэсэг,
бүлгийн хог,хаягдлыг татан авах, хуулийн дагуу бүртгэлжүүлэх арга хэмжээ авч,
биелэлтийг хангах;
12.5.8. Хууль бус хог, хаягдлыг өмчлөгчид олгож, тухайн хог, хаягдлын өмчлөх
эрхийг сэргээж, түүнтэй холбоотой гарсан зардлыг өмчийн эзнээр төлүүлэх;
12.5.9. Хууль бус хог, хаягдлын өмчлөгчийг тогтоож, дүрс бичлэг, зэрэг холбогдох
баримтаар баримтжуулсан иргэнд ногдох урамшлыг тогтоолгож олгуулах үүрэгтэй
13дугаар зүйл. Хот, суурины хатуу хог, хаягдлын талаар иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүрэг
13.1. Хот, суурины хатуу хог, хаягдлын талаар иргэн дараах бүрэн эрх үүрэгтэй.
13.1.1. Хот, суурины хатуу хог, хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
13.1.2. Хууль бус хог хаягдал хаяхгүй, хогоо ил задгай шатаахгүй байх үүрэгтэй;
13.1.3.Нэгэнт үүсгэсэн хог, хаягдлаа энэ хуулийн хүрээнд ангилан ялгах, хадгалах
бүртгэлжүүлэх үүрэгтэй;
13.1.4. хог, хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөрийг
бүртгэлжүүлсэн төрөл хэмжээнээс хамаарч төлөх үүрэгтэй;

ангилан

ялгаж,

13.1.5. Ангилан ялгасан ашигт хог,хаягдлынхаа төрөл, хэмжээнээс хамаарч
урамшуулал авах эрхтэй;
13.1.6. Хог, хаягдал ангилан ялгаж савлах зориулалтын сав, савлагаа болон тусгай
аюултай хог, хаягдлын тусгай зориулалтын сав захиалж авах эрхтэй;
13.1.7. Хог, хаягдлаа зориулалтын сав савлагаатайгаар нутаг дэвсгэрийн хүлээн
авхад өөрөө хүргэж, үйлчилгээний хураамжаас чөлөөлөгдөх эрхтэй;
13.1.8. овор хэмжээ ихтэй хог, хаягдал гарсан болон бусад зайлшгүй тохиолдолд
дуудлагаар үйлчлүүлэх эрхтэй;
13.1.9. Төлбөрөөс чөлөөлөгдсөн хураамж болон урьдчилан төлсөн хураамжаа
авах, нэхэмжлэх эрхтэй;

13.1.10. Хууль бус хог,хаягдлын бодит, баримтжуулсан нотолгоог холбогдох
газруудад өгч, түүнтэй холбоотой урамшуулал авах эрхтэй;
13.1.11. тусгай аюултай хог, хаягдлаа тусгай зориулалтын сав, савалгаатайгаар
хадгалах буюу хүргэлтээр хүлээн авхад бүртгүүлэх үүрэгтэй;
13.1.12. Хяналтгүй хог, хаягдлын талаар болон тусгай аюултай хог хаягдлын
асуудлаар холбогдох газруудад мэдээлэл өгөх үүрэгтэй, зөвлөлгөө авах эрхтэй;
13..1.13 барилгын хог,хаягдал үүсгэвэл энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий
байгууллагатай урьдчилан гэрээ байгуулж, төлбөр төлж, хог,хаягдлын өмчлөлөө
шилжүүлэх эрхтэй;
13.1.14. Хууль бус хог, хаягдлаа хүлээн авч, холбогдох зардлыг төлөх үүрэгтэй;
13.1.15.хуульд заасан бусад эрх.
13.2. хот, суурины хатуу хог,хаягдлын талаар аж ахуйн нэгж, байгууллага
дараах бүрэн эрх, үүрэгтэй
13.2.1. Хот, суурины хатуу хог, хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
13.2.2. Нэгэнт үүсгэсэн хог, хаягдлаа энэ хуулийн хүрээнд ангилан ялгах, хадгалах
бүртгэлжүүлэх үүрэгтэй;
13.2.3. Хууль бус хог хаягдал хаяхгүй, хогоо ил задгай шатаахгүй байх үүрэгтэй;
13.2.4. хог, хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөрийг
бүртгэлжүүлсэн төрөл хэмжээнээс хамаарч төлөх үүрэгтэй;

ангилан

ялгаж,

13.2.5. Ангилан ялгасан ашигт хог,хаягдлынхаа төрөл, хэмжээнээс хамаарч
урамшуулал авах эрхтэй;
13.2.6. Хог, хаягдал ангилан ялгаж савлах зориулалтын сав, савлагаа болон тусгай
аюултай хог, хаягдлын тусгай зориулалтын сав захиалж авах эрхтэй;
13.2.7. Хог, хаягдлаа зориулалтын сав савлагаатайгаар нутаг дэвсгэрийн хүлээн
авхад өөрөө хүргэж, үйлчилгээний хураамжаас чөлөөлөгдөх эрхтэй;
13.2.8. овор хэмжээ ихтэй хог, хаягдал гарсан болон бусад зайлшгүй тохиолдолд
дуудлагаар үйлчлүүлэх эрхтэй;
13.2.9. Төлбөрөөс чөлөөлөгдсөн хураамж болон урьдчилан төлсөн хураамжаа
авах, нэхэмжлэх эрхтэй;

13.2.10. Хууль бус хог,хаягдлаа хүлээн авч түүнтэй холбогдон гарсан зардлыг
төлөх үүрэгтэй ;
13.2.11. тусгай аюултай хог, хаягдлаа тусгай зориулалтын сав, савалгаатайгаар
хадгалах буюу хүргэлтээр хүлээн авхад бүртгүүлэх үүрэгтэй;
13.2.12. Хяналтгүй хог, хаягдлын талаар болон тусгай аюултай хог хаягдлын
асуудлаар холбогдох газруудад мэдээлэл өгөх үүрэгтэй, зөвлөлгөө авах эрхтэй;
13.2.13 барилгын хог,хаягдал үүсгэвэл энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий
байгууллагатай урьдчилан гэрээ байгуулж, төлбөр төлж, хог, хаягдлын өмчлөлөө
шилжүүлэх эрх, үүрэгтэй;
13.2.14. өөрийн үүсгэсэн барилгын болон тусгай аюултай хог, хаягдлыг
зориулалтын сав, савлагаатайгаар, хуулийн хүрээнд хадгалаагүй, бүртгэлжүүлж
хүлээлгэн өгөөгүй хууль бусаар хаясан зэргээс байгаль, эрүүл мэнд, гоо зүйд
нөлөөлсөн хор хохирлыг бүрэн төлөх үүрэгтэй;
13.2.15. Хуульд заасан бусад эрх.
13.3. Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл
аваагүй байгууллагатай гэрээ байгуулах буюу төлбөр төлж, хог, хаягдлыг өмчлөх
эрхээ шилжүүлэхийг хориглоно.
13.4. Энэ хуулийн 13.3-д заасан заалтыг зөрвөл хууль бус хог, хаягдлын нэгэн
адил холбогдох арга хэмжээг авна.
13.5. Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 11.1.6, 11.1.7-д заасан арга
хэмжээнд оролцох 11.2.4, 11.5.3, 11.6.1, 11.6.2, 11.7.1, 11.8.1, 12.2.2-д заасан
зөвшөөрөл, дэмжлэг туслалцаа, урамшуулал авах бүрэн эрхтэй
Дөрөвдүгээр бүлэг
Хот, суурины хатуу хог,хаягдлын эдийн засгийн зохицуулалт
14дүгээр зүйл. Хот, суурины хатуу хог,хаягдлын эдийн засгийн зохицуулалт
14.1.Хот, суурины хатуу хог,хаягдлын эдийн засгийн зохицуулалтанд дараах
үндсэн зарчмыг баримтлана.
14.1.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын үйлчилгээний хураамжийг бүх
үйлчлүүлэгчид шудрага, адил тэгш боломж олгож цахим сүлжээний бүртгэлийн
мэдээлэл, тооцоогоор үүсгэсэн хог,хаягдлын төрөл, хэмжээнд үндэслэн
ялгавартай тогтоож, нэхэмжлэн авах

14.1.2. Хот, суурины хатуу хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж,
үйлдвэрийн аргаар боловсруулан гаргаж авсан материал, бүтээгдэхүүний орлого
14.1.3. Хот, суурины хатуу хог,хаягдлыг өндөр технологийн арга, аргачлалаар
боловсруулсаны улмаас хэмнэгдсэн байгалийн хязгаарлагдмал нөөцийн экологи
эдийн засгийн үнэлгээний 35
хувийг хог, хаягдлыг үйлдвэрийн аргаар өндөр
технологиор боловсруулахад зарцуулна.
14.1.4. Импортоор оруулсан бараа бүтээгдэхүүнд экологийн татварын орлогыг хог,
хаягдлыг үйлдвэрийн аргаар өндөр технологиор боловсруулахад зарцуулна.
14.1.5. Энэ хуулийн 14.1.3, 14.1.4-р зүйлд заасан орлогоос иргэд, аж ахуйн нэгж
байгууллагад эдийн засгийн урамшуулал олгож болно.
14.1.6.
Хот, суурины хатуу хог, хаягдлын байгаль, эрүүл мэнд, гоо зүйд
нөлөөлсөн нөлөөг арилгасантай холбогдсон нөхөн төлбөрийн орлого

ТАВДУГААР БҮЛЭГ
Хот, суурины хатуу хог,хаягдлын хариуцлагын тогтолцоо
15дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын
хариуцлагын тогтолцоо
15.1. Хот, суурины хатуу хог,хаягдалтай холбоотой Засгийн газрын хариуцлага
15.1.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
(баталсан журам, аргачлал, олгосон зөвшөөрөл,) байгаль, эрүүл мэнд, гоо зүйд
нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь “Монгол улсын үндсэн хууль” болон “Үндэсний
Аюулгүй Байдлын Үзэл Баримлал”-ыг зөрчсөн нь хуулиар тогтоогдвол Засгийн
газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үндэслэл болно.
15..2. Төрийн захиргааны төв байгууллагын хариуцлагын тогтолцоо
15.2.1.Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
(баталсан журам, олгосон зөвшөөрөл,) энэ хууль болон холбогдох бусад хуулийг
зөрчсөн нь хуулиар тогтоогдвол тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын сайд болон хариуцлагатантай хариуцлага тооцох үндэслэл болно.
16дугаар зүйл. Аймаг, нийслэл,сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг
дарга нарын хариуцлагын тогтолцоо
16.1. Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дараах хариуцлага
хүлээнэ

16.1.1.Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол буруутай этгээдээр
учирсан хохирлыг бүрэн барагдуулж, Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргад хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
16.2. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дараах хариуцлага хүлээнэ.
16.2.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол буруутай этгээдээр
учирсан хохирлыг бүрэн барагдуулж, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргад хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. (Дархан уул аймаг
Хонгор сум, Төв аймаг Заамар сум)
16.3.Баг, хорооны иргэдийн нийтийн хурал дараах хариуцлага хүлээнэ
16.3.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол буруутай этгээдээр
учирсан хохирлыг бүрэн барагдуулж, Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын
даргад хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
16.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах хариуцлага хүлээнэ
16.4.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол буруутай этгээдээр
учирсан хохирлыг бүрэн барагдуулж, Аймаг, нийслэлийн засаг даргад хуулийн
хариуцлага хүлээлгэх үндэслэл болгоно.
16.5. Сум, дүүргийн Засаг дарга дараах хариуцлага хүлээнэ
16.5.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол буруутай этгээдээр
учирсан хохирлыг бүрэн барагдуулж, сум, дүүргийн засаг даргад хуулийн
хариуцлага хүлээлгэх үндэслэл болгоно.
16.6.Баг, хорооны Засаг дарга дараах хариуцлага хүлээнэ
16.6.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол буруутай этгээдээр

учирсан хохирлыг бүрэн барагдуулж, баг, хорооны засаг даргад хуулийн
хариуцлага хүлээлгэх үндэслэл болгоно.
17дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах хариуцлага хүлээнэ.
17.1. Иргэн дараах хариуцлага хүлээнэ.
17.1.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол учирсан хохирлыг бүрэн
барагдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
17.2. Аж ахуйн нэгж байгууллага дараах хариуцлага хүлээнэ.
17.2.1. Хот, суурины хатуу хог,хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс
нутаг дэвсгэрийн айл, өрхийн хүмүүс ба мал, амьтан өвчилсөн болон байгаль,
амьдрах орчинд нөлөөлөх нөлөө нь хуулиар тогтоогдвол учирсан хохирлыг бүрэн
барагдуулж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эзэн, ажилтанууд хуулийн
хариуцлага хүлээлгэнэ.
18дугаар зүйл.Хохирлыг төлүүлэх
18.1. Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтын актаар тогтоогдсон хохирлыг
гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
18.2. Барилгын аюултай, хортой хог, хаягдлыг үүсгэгч байгууллагад явуулсан
хяналт, шалгалтын зөрчил, дутагдлын үнэлэлт, дүгнэлтийн актаар тогтоогдсон
хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
18.3.тусгай, аюултай хог,хаягдал үүсгэгч байгууллагад явуулсан хяналт,
шалгалтын зөрчил, дутагдлын үнэлэлт, дүгнэлтийн актаар тогтоогдсон хохирлыг
гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
18.4. Хууль бус хог,хаягдлын улмаас байгаль, эрүүл мэнд, гоо зүйд нөлөөлсөн
нөлөөг бүрэн гүйцэт арилгах болон өмчийн эзэнд буцаан олгох, түүнтэй холбогдон
гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.
18.5. Ландшафт ба байгалийн мужлалаар газрын гадрага-геологийн тогтоц, ашигт
малтмал, шим ертөнц-уур амьсгал, ургамалшил, амьтны аймаг, ус, хөрс, болон аж
ахуйн нутаг дэвсгэрийн бүтцийн олон янз байдалд тохироогүй байршилд
байгуулсан хог,хаягдлын улмаас тухайн нутаг дэвсгэрт үүссэн аливаа нөлөөлөл
хохирлыг тухайн үеийн буруу шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий этгээдээр нөхөн
төлүүлнэ.

19дүгээр зүйл. Энэ хуулийг зөрчигчдөд хүлээлгэх мөнгөн тогууль
19.1. Хот, суурины хог,хаягдлын хуулийн хэрэгжилтийг хангаагүй болон хууль
зөрчсөн этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол дараах мөнгөн торгууль
ногдуулна.
19.1.1 Засгийн газрын ерөнхий сайд, шадар сайд болон холбогдох ажилтанууд тус
бүр нэг сарын цалин ба түүнтэй тэнцэх орлогоор
19.1.2. Төрийн захиргааны төв байгууллагуудын сайд, дэд сайд, төрийн нарийн
бичгийн дарга болон холбогдох албан тушаалтанууд тус бүр нэг сарын цалин ба
түүнтэй тэнцэх орлогоор
19.1.3. аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид тус
бүр нэг сарын цалин ба түүнтэй тэнцэх орлогоор
19.1.4. аймаг нийслэлийн засаг дарга, орлогчид тус бүр нэг сарын цалин ба
түүнтэй тэнцэх орлогоор
19.1.5. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид тус бүр
нэг сарын цалин ба түүнтэй тэнцэх орлогоор
19.1.6. Сум, дүүргийн засаг дарга, орлогчид тус бүр нэг сарын цалин ба түүнтэй
тэнцэх орлогоор
19.1.7. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид тус бүр нэг
сарын цалин ба түүнтэй тэнцэх орлогоор
19.1.8. Баг, хорооны засаг дарга, холбогдох ажилтанууд тус бүр нэг сарын цалин
ба түүнтэй тэнцэх орлогоор тус тус мөнгөн тогууль төлнө.

Монгол улсын их хурлын дарга З.Энхболд