Green

Horse
Development project

“GREENHORSE” Project
Утас, факс: +976 77112424
Гар утас: +976 99118141, +976 99056777
E-mail:
erdembilegart@gmail.com

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Ногоон морь төсөл нь “ногоон хөгжлийн загвар” дээр суурилан, Монгол орны өмнө зүгийн хуурайшилт өндөртэй, цөлжилтөд өртөж
буй төвийн болон говь хээрийн талархаг бүс нутагт харьяалагдах аймаг, сумдыг хамарсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны
асуудлыг шийдэх боломжтой “Эко эдийн засгийн бүс” байгуулах зорилготой юм.
Тус төсөл нь төвийн болон говийн нийт таван аймгийн нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд байгаль экологийг нөхөн сэргээх, уламжлалт
болон эрчимжсэн хосолмол мал аж ахуй, говь цөлийн бүсийн газар тариалан, түүнийг дагасан хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд аж
үйлдвэрлэлийг хөгжүүлэх ач холбогдолтой.

ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ

Çóóíìîä
×îéð

Ñàéíøàíä

Ìàíäàëãîâü

Çàìûí ¯¿ä
Äàëàíçàäãàä
Õàíãè áîîìò
Ãàøóóí Ñóõàéò

Төслийн хүрээнд Ногоон морь ландшафт арт төсөл хэрэгжих бөгөөд амжилттай хэрэгжсэнээр төв азийн нутагт сансраас харагдах
боломжтой дэлхийн хамгийн том ландшафт арт урлагийн бүтээл бий болох онцлогтой юм.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монголын тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлого,
Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр болон Ногоон эдийн засгийн үзэл баримтлалын зорилго, чиглэлтэй нийцэж байгаа
болно.
TӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Төв, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг таван аймгийн 46 сумын 50'000 айл өрх, 340'000 км2 газар нутгийг хамарна.

ТӨСЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Уламжлалт аж ахуйд суурилсан, óíàãàí төрхөө хадгалсан, дэлхийд
гайхагдах “Ногоон хөгжлийн загвар бүс” нутгийг хөгжүүлнэ.

ТӨСЛИЙН ЗОРИЛТУУД:
Ÿ
Ÿ
Ÿ
Ÿ
Ÿ
Ÿ
Ÿ
Ÿ
Ÿ

Бодлогын баримт бичиг боловсруулан, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын саналыг тусгах
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газар, яам, агентлагуудаас бодлогын дэмжлэг авах
Гадаад дотоодын оролцогч талуудыг татан оролцуулах, хамтран олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх /UN, GEF, WB, ADB гм/
Хөтөлбөр хэрэгжих бүс нутгийн, байгаль орчин, цаг уур, орчны суурь судалгааг нарийвчлан гүйцэтгэх
Feasibility Study буюу ТЭЗҮ-ийг гадаад оролцогч талын оролцоотой хамтран гүйцэтгэх
Суурь судалгаа, ТЭЗҮ-нд үндэслэн жишиг сумыг сонгон авч жишиг сумыг хөгжүүлж эхлэх, ОУ-ын түвшинд сурталчилах
Хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээгдэх болон төвлөрсөн дэд бүтцийг сэргээх, бүтээн байгуулах
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бусад төсөл, дэд хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх
Бүс нутагтаа орчин үеийн каластаржсан аж ахуйг хөгжүүлэх

ТӨСЛИЙН БАГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Ногоон морь төслийн хоёр дахь шат буюу урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулахад доорх бүтцээр ажиллана.

ЦАГААН ХЭРЭМ...

ИХ НОГООН ХЭРЭМ...

Манай орны тал хээр, говь, цөл, баруун Алтайн нурууны элсний нүүдлээс хамааралтай шар шороон тоос жил бүр
ихэссээр Хятадын төдийгүй, Япон, Солонгос бүр цаашилбал Америкийн баруун эрэг хүртэл туугдан хүрч байна.

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ DEC 2014 vs 1951-1980

МОНГОЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Азийн орнууд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт буюу цаг агаарын дулаарал болон цөлжилт, шар шороон шуурганы
нөлөөнд эрчимтэй өртөж байна. Уур амьсгалын болон орчны өөрчлөлтийн нөлөөнөөс шалтгаалан усны нөөц хомсдох, хуурайших,
хөрс ургамал доройтож цөлжих, мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн салбаруудад таагүй нөлөөлөл үзүүлэн, хүний болон
нийгмийн эрүүл мэнд, өвчлөл, бүс нутгийг хамарсан халдварт өвчний тархалт, эрүүл ахуйн асуудал, иргэдийн амьжиргаа, орлого,
ажлын байр зэрэг нийгмийн салбарт ч нөлөөлж эхлээд байна. 2010 оны байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь
их, бага хэмжээгээр цөлжилт, газар нутгийн доройтлын үйл явцад өртсөн бөгөөд цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд Дундговь,
Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн өртөөд байна.
2010 он

2030 он

2060 он

Манай орны нийт газар нутгийн 90% нь цөлжилтөнд өртөх магадлалтай болсон.
НҮБ нь 2011 онд дэлхийн хүн ам 7 тэрбум хүрсэнийг зарласан. МЭӨ 8000 оны орчим дэлхий дээр 5 сая хүн амьдарч байсан, харин
1802 онд 1 тэрбум хүнтэй байсныг бодож үзвэл энэ нь үнэхээр гайхмаар хурдан өсөлт билээ. Харин НҮБ-аас гаргасан судалгаагаар
2100 онд дэлхийн хүн ам дээд түвшнээр авч үзвэл 16 тэрбум, дундаж түвшнээр тооцвол 10 тэрбум гаруй байж болох тооцоо гарч
байна. Хүн ам ийн өсч байгаа нь хүн амын нягтралшилыг бий болгож, том хотуудын тоо нэмэгдэхээс гадна тэдгээр олон тэрбум хүнд
шаардлагатай эрчим хүч, хүнс, ахуйн хэрэглээг хангах байгалийн нөөц, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар
эрчимтэй хөгжих зайлшгүй гол шалтгаан болж байна. Цаг минутаар хэмжигдэх энэхүү өсөлтийг дагаад дэлхийн хүн амын хүнсний
хэрэглээг хангахын тулд химийн болон генетикийн өөрчлөлттэй хоол хүнсийг ихээр үйлдвэрлэж байна.

MAP 2014

2010 оны байдлаар дэлхийд 925 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна.
Бид энэ чигээрээ үлдэх үү?

Монгол улсын хүн амын 20-34% нь хоол
хүнсний хомсдолд өртөж байгаа нь хүнсний аюулгүй
байдал алдагдсанаас үүдэж байна.

ГАДААД ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
Дэлхий дахинд хоол хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж* ногоон
хөгжлийн ЭКО БҮСҮҮД ихээр байгуулагдах болсон.

ГАРАХ ҮР ДҮН АЧ ХОЛБОГДОЛ
1. ДЭЛХИЙН ДУЛААРАЛ БОЛОН МОНГОЛ ОРНЫ ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА
2. БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛНЭ
3. ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ
4. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

IRRIGATED CROP CIRCLES
SAUDI ARABIA

5. ”НОГООН МОРЬ“ ОЛОН УЛСЫН БРЕНД (TRADE MARK) БИЙ БОЛГОХ
6. ЭКПОРТЫН ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ

1987

SAHARA FOREST PROJECT
QATAR

1991

FARMING THE
DESERT MARGINS

2000

HIGH DESERT
FARMING

2012

7. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРУУДААР ДАМЖУУЛАН ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ
8. ШИНЭЭР ХОТ, СУУРИНГУУД БИЙ БОЛОХ
9. АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, АМЬЖИРГААГ ДЭМЖИХ
10. УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ

IRRIGATED CROP CIRCLES
SAUDI ARABIA

11. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМГИЙН ТОМ БААЗ БИЙ БОЛНО

Усалгаат газар тариалан 2012
Саудын Араб, Сирхан Басин

12. ХАА, ГАЗАР ТАРИАЛАНГ ШИНЭ ХӨГЖЛИЙГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ
Газар тариаланг хөгжүүлэх замаар органик хүнсний үйлдвэрлэлийг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах

Уул, уурхайн нөхөн сэргээлт Эко аялал жуулчлал

Сэргээгдэх эрчим хүч

Дэд бүтэц

1987 оноос 2012 он хүртэлх нэг байршилд НАСА-гийн авсан хиймэл дагуулын цуврал
зураг, хөдөө аж ахуй, газар тариалангийн эзэнт гүрнийг хэрхэн бий болгож чадсаныг
харуулж байна. Яг 15 жилийн өмнө энэ сав газарт аж ахуй ямар ч шинж тэмдэг
байхгүй байжээ.
Саудын Араб-д уул уурхайн хөгжлийг дагаад цөлийн бүсийн газар тариалан, газрын
гүний усны нөөцөд ихээхэн хор хохирол учруулах болсноор гадаргын усны нөөцгүй
болж тэртээ 20000 жилийн өмнө сүүлийн мөстлөгийн үед үүссэн гүний усыг ашиглаж
болжээ. Сансраас харагдах энэхүү ногоон бүс нь нэг бүр нь 1 км буюу 1000 метр урттай
усалгааны шугамын үр дүнд энэ олон мянган тойрог тариалалт үүсчээ.

Хөдөөгийн хөгжил

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ, ХУГАЦАА
1-р үе шат: /2014.VI-2015.II/
Концепци төлөвлөлт /Гүйцэтгэсэн/
2-р үе шат: /2015.V– 2015.XII/
Урьдчилсан ТЭЗҮ боловсруулах /Төлөвлөж буй/
3-р үе шат: /2016.I – 2017.VII/
Үндсэн ТЭЗҮ боловсруулах
4-р үе шат: /2017– 2020/
Төв аймгийн Сэргэлэн сумыг загвар сум болгон хөгжүүлэх
5-р үе шат: /2020 – 2030/
Бусад 45 суманд загвар моделийг ашиглаж хөгжүүлэх
6-р үе шат: /2030 – 2050/
Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн
засгийн эргэлтийг эрчимжүүлэх

“The Palm”, “The World“ хиймэл арлууд
АНЭУ, Дубай хот
"Пальм Дейра" арлыг байгуулахад 1 тэрбум куб метр
чулуу, элс орсон. "Пальм Жумейра" арлыг 2001 оны
06 сард байгуулж эхэлсэн. "Пальм Дейра" арал 46,4
км. кв талбай эзлэх ба 2004 онд байгуулж эхэлсэн
бүтээн байгуулалтын ажил 10-15 жил үргэлжилнэ.
Энд 1 сая хүний орон сууц барихаар төлөвлөсөн.