You are on page 1of 7

Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

БИЧИЛ БИЕТНИЙ АНГИЛАЛ ЗҮЙ

Хамрах хүрээ: ХҮТЭА, ХТИ, ХҮҮТ мэргэжлийн 2 курсын оюутнууд.

Хичээлийн зорилго: Бичил биетний ангилал зүйн үндэстэй танилцаж, бичил


биетнийг нэрлэх, хэмжих онолын мэдлэг эзэмшүүлнэ.

Бичил биетний ангилал: Амьд биесийг таньж тодорхойлох, ангилах системийг


таксономи гэнэ. Харин амьд биесийн ангилал зүйг судалдаг хүнийг таксономич
гэнэ. Нэг эст болон олон эст организмыг анги, баг, овог, төрөл, зүйл гэсэн
бүлгүүдэд хамааруулахыг ангилал зүй гэнэ. Өөрөөр хэлбэл төсөөтэй шинж
тэмдэгээр нь бүлэглэж доод нэгжээс дээд нэгжид хамаарауулахыг ангилал зүй
гэнэ. Иймээс ангилал зүйн дээд нэгжийг анги, доод нэгжийг зүйл гэж нэрлэнэ.

Àíãè
Äýä áàã Áàã
Äýä îâîã Îâîã
Äýä òºðºë Òºðºë
Äýä ç¿éë Ç¿éë
Бичил биетнийг ангилахдаа тэдгээрийн хэлбэр дүрс, байршил,
хүчилтөрөгчтэй болон хүчилтөрөгчгүй байдал, эсийн хананы будагдах байдал,
хөдөлгөөн, өсөлт үржилт, физиологи, биохимийн шинж чанарыг нь харгалзан
үзнэ. Одоогоор амьд организмыг ангилах талаар нэг мөр болон тогтсон систем
бүрэн гүйцэд тогтоогүй байгаа боловч, ерөнхийд нь ургамал (plantae), амьтан
(animalia) гэсэн хоёр үндсэн аймаг болгон хуваадаг байна.

Немцийн эрдэмтэн Э. Геккель микроорганизм нь дээрх хоёр аймагт


хамаарагдах организмуудаас зарчмын хувьд ялгаатай гэж үзэн бие даасан тусгай
аймаг болгон нэг эст (protista) гэж нэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан.
Протистүүдэд бүдүүлэг биетэн, нэг эст замаг, мөөгөнцөр, дрожж болон бактерууд

1
Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

багтах ба эдгээр бичил биетний ихэнх нь нэг эст организмууд юм. Протистүүдэд
хамаарагдах микроорганизмууд нь эсийн зохион байгуулалт, бүтцийн хувьд
ялгаатай прокариот (нэг эст), эукариот (олон эст) гэсэн хоёр үндсэн хэсэгт
хуваагдана.

2
Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

Прокариот, эукариот эс зарчмын хувьд ялгаатай болохыг олж тогтоосноор


1968 онд Р. Меррей бүх амьд организм эсийн зохион байгуулалтын хувьд дээрхи
үндсэн 2 хэсэгт ангилан үзэхийг санал болгосон байна.

Aìüä îðãàíèçì

Eukaryote
Prokaryota (á¿õ àìüòàí, óðãàìàë,
e 캺ã)
(áàêòåð,
áàêòåð
òºñò
ìèêðîîðãàíè
çì)
Р. Виттэкер эсийн зохион байгуулалттай бүх амьд организмыг 5 аймагт
хуваах нь зүйтэй гэж амьд организмын
эволюц хөгжлийн чиг хандлагыг үзүүлсэн
бүдүүвчийг гаргажээ. Дээрхи ангилалд
хамаарагдах организмууд нь хооллох
аргаараа бие биенээсээ ялгагдана.
Өөрөөр хэлбэл: Ургамал фотосинтезийн
процесс явуулан нүүрсхүчлийн хийнээс
органик бодис нийлэгжүүлэн хооллоно.
Харин мөөг ууссан хэлбэрийн органик
бодисоор хооллоно. Амьтан хатуу
хэлбэрийн хоол тэжээлээр хооллоно. Мөн
бичил биетнийг ангилахад фенотип болон

3
Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

генотипийн шинж чанарыг цогц авч үздэг бөгөөд ангилах ийм систем нь бичил
биетний төрлийн холбоог тогтоох боломж олгоно.

Бактерийн ангилал: Д. Бердже–гийн “Бактерийг тодорхойлох бичиг“–т


бүх прокариот бичил биетнийг дотор нь хөх ногоон замаг, бактер гэсэн 2 хэсэгт
хуваасан байна. Бактерийг дор дурьдсан 19 бүлэгт хуваажээ.

1) Фототроф бактер. Чөлөөт хүчилтөрөгч ялгаруулдаггүй, фотосинтез


явуулдаг, өвөрмөц бүтэцтэй пигмент агуулсан микроорганизмууд багтана.
2) Гулгамтгай бактер. Нимгэн, уян хатан эсийн ханатай, Грам сөрөг савханцар
хэлбэрийн прокариотууд. Тэд гулгах хэлбэрийн хөдөлгөөн хийх ба салст
үүсгэнэ. Облигат аэроб, хемооргано-гетеротроф төрлүүд хамаарагдана.
3) Салслаг бүрхэвч үүсгэгч бактер. Нэг салслаг бүрхэвчинд олноороо байрлах
утаслаг бактерууд. Аэроб, хемоорганогетеротроф
4) Нахиалах ба салаалж үрждэг бактер. Эсийн цитоплазмын гадна салаа мөчир
хэлбэрийн салслаг бүтэц үүсгэдэг прокариотууд. Облигат ба факультатив
аэроб, хемоорганогетеротроф.
5) Спирохет (Spirochaetales). Өвөрмөц мушгиралдсан ороомог хэлбэртэй нэг
эсээс тогтоно. Энэ хэсгийн бактеруудад облигат аэроб, факультатив аэроб,
анаэроб микроорганизмууд хамаарагдана.
6) Ороомог ба тахир бактер (Spirillaceae). Энэ хэсэгт ороомог, тахир савханцар
хэлбэртэй, нэг буюу хэд хэдэн шилбүүртэй, эсийн хатуу ханатай бактериуд
багтах ба хүчилтөрөгчтэй янз бүрийн хэлбэрээр харьцана. Мал ургамлын
үлдэгдлийг ялзруулагч сапрофит бактери, өвчин үүсгэгч паразит болон бие
даасан хэлбэрээр амьдрагч бактерууд бас орно.
7) Грам сөрөг аэроб савханцар ба кокк. Энэ группт энерги гарган авах, хооллох
аргаараа харилцан адилгүй микроорганизмууд байна.
8) Грам сөрөг факультатив анаэроб савханцар. Гэдэсний савханцар E.coli-гийн
зэрэгцээ гэдэсний хижиг (Salmonella typhi), бактерийн цусан суулга (Shigella)
зэрэг өвчин үүсгэгч бактер хамаарагдана.

4
Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

9) Грам сөрөг анаэроб бактер. Спор үүсгэдэггүй, анаэроб. Ихэнх нь хүн, амьтан,
шавьжны хоол боловсруулах замын эрхтэнд амьдардаг бөгөөд цөөн тооны
өвчин үүсгэгч зүйлүүд багтана.
10) Грам сөрөг кокк, коккобацилл. Хөдөлгөөнгүй, гинжин, ба бөөгнөрсөн
хэлбэрийн бүтэц үүсгэдэг, аэроб прокариотууд багтана.
11) Грам сөрөг анаэроб кокк. Анаэроб, амьтанд паразит хэлбэрээр амьдардаг
бактерууд багтана.
12) Грам сөрөг, хемолитотроф бактер. Ангижирсан органик бус нэгдлийг (азот,
хүхэр, төмөр, марганец) исэлдүүлэх замаар хэрэгцээт энергийг гарган авдаг
прокариот микроорганизмууд хамаарагдана.
13) Метан үүсгэгч бактер. Обликат анаэроб. Метан үүсгэгч прокариот гол төлөв
намаг, бохир ус цэвэрлэх байгууламж, хивэгч амьтдын гүзээнд амьдарна.
14) Грам эерэг кокк. Хемоорганогетеротроф. Физиологийн шинж чанараараа
харилцан адилгүй олон зүйлийн бактерууд хамаарагдах бөгөөд хөрс,
ургамлын иш навч, хүн малын хоол боловсруулах ба амьсгалын замын
эрхтэнд тархан амьдарна. Зарим төрлийн өвчин үүсгэгч зүйлүүд багтана.
(Staphylococcus)
15) Эндоспор үүсгэдэг савханцар ба кокк (Bacillaceae). Ихэнх зүйлүүд нь
хөдөлгөөнтэй, бүгд эндоспор үүсгэнэ. Гол төлөв хөрсөнд амьдарна. Тэдний
дунд өвчин үүсгэгч паразит хэлбэрийн бактерууд бас бий. Жишээ нь: боом
өвчнийг үүсгэгч зүйл Bacillus anthracis, экзотоксин ялгаруулагч Clostridium
botuliinum зэрэг зүйлүүд энэ хэсэгт хамаарна.
16) Грам эерэг, аспороген савханцар бактер. Энэ группт Lactobacillus төрлийн
бактерууд багтана. Эдгээр бактерууд сүүнхүчлийн гомо ба гетеферментатив
ислийн замаар хэрэгцээт энергээ гарган авдаг ба тэдний дотор өвчин үүсгэгч
зүйлүүд маш ховор тохиолдоно.
17) Актиномицет ба бусад прокариот микроорганизм. Актиномицет нь
хөгжлийнхөө тодорхой үе шатанд салаалсан хэлбэрийн утаслаг бүтцийг
үүсгэдэг грам эерэг прокариот микроорганизм. Энэ группын ихэнх төлөөлөгчид
нь хөрсөнд амьдардаг ба өвчин үүсгэгч зүйлүүд бас бий.

5
Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

18) Риккетсий. Ихэнх нь паразит эзэн эсийн дотор хуваагдан үрждэг, грам сөрөг,
хөдөлгөөнгүй ба эсийн хэлбэр (морфологи) нь хувирамтгай прокариотууд юм.
Сээр нуруут амьтны эсийн өсгөвөр, тахианы үр хөврөл г.м маш нарийн
нийлмэл тэжээлийн орчинг шаардана. Chlamydiales төрлийн
микроорганизмууд хөгжлийн нарийн төвөгтэй үе шатыг дамжин зөвхөн эзэн-
организмын эсэд үрждэг паразит, хөдөлгөөнгүй, кокк хэлбэртэй, грам сөрөг
бактертэй төстэй эсийн ханатай прокариот организм ба бие даан өөрийн
хэрэгцээт энергээ гарган авах чадваргүй обликат паразитид тооцогдоно.
Зарим зүйлүүд нь амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийг үүсгэнэ.
19) Микоплазм. Эсийн ханагүй прокариот микроорганизм. Микоплазм эсийн
ханагүй учир морфологи, өсгөвөр болон эсийн бүтцийн хувьд өвөрмөц
тогтоцтой байна. Байгаль дээр оршин амьдарч буй хамгийн жижиг эстэй (0.1-
0.2мкм) микроорганизмд микоплазмын зарим зүйлүүд багтана.

Н.В.Красильниковын “Бактер, актиномицетийг тодорхойлох бичигт” бүх


бичил биетнийг:

Хлорофиллтэй бичил биетэн


Хлорофиллгүй бичил биетэн гэж хоёр бүлэгт хувааж

Хлорофиллгүй бичил биетнийг актиномицет, бактер, миксобактер, спирохет


гэж дөрөв ангилаад анги болгоныг жижиг нэгж болгосон байна.

Бичил биетний нэршил: Микроорганизмыг нэрлэхдээ төрөл, зүйлийн нэрийг


багтаасан хослолыг хэрэглэнэ. Жишээлбэл: Bacillus anthracis (боом өвчин үүсгэгч)
Bacillus-төрөл, anthracis-зүйлийн нэр бөгөөд мөн төрлийн нэрийг хураангуйлан том
үсгээр тэмдэглэж болно. Тухайлбал: Bac. anthracis

Микробиологийн судалгаанд өсгөвөр гэдэг нэр томъёог өргөн ашигладаг ба


энэ нь лабораторийн нөхцөлд тэжээлийн орчинд үржүүлсэн микробууд юм. Цэвэр
өсгөвөр гэдэгт зөвхөн нэг зүйлийн микроорганизмуудын эсүүдийг хэлэх бөгөөд өөр
өөр төрлийн орчноос ялгасан зарим нэг хоёрдогч шинжээрээ (биохимийн идэвх,
антибиотикт тэсвэрлэх чадвар г.м) бие биеэсээ ялгагдах нэг зүйлд хамаарагдах

6
Ìèêðîáèîëîãè-I Ëåêö ¹ 2.

микроорганизмуудын өсгөвөрүүдийг штамм буюу омог гэнэ. Нэг эсээс үржиж,


хатуу тэжээлийн орчинд үүсгэсэн микробын бөөгнөрлийг колони гэж нэрлэнэ.

Бичил биетний хэмжээ: Прокариот организмын эс маш жижиг хэмжээтэй бөгөөд


микрометр (мкм) гэсэн нэгжээр хэмжинэ. 1мкм = 1мм:1000 байна. Бөөрөнхий
хэлбэрийн бактерийн эсийн диаметр 0.7-1.2мкм, харин савханцар хэлбэрийн
бактерийн эсийн урт 1-10мкм, өргөн нь 0.5-1мкм орчим байна. Харин вирус нь маш
жижиг хэмжээтэй бөгөөд нанометрээр (нм) хэмжигдэнэ. 1нм = 1мкм : 1000

Зарим биетүүдийн хэмжээг дараах зургаар харуулав.

You might also like