Төлөвлөгөө

Амьдралын орчинг хамгаалах

Хог новшоо багасгах нь орчиноо хамгаалах явдал !
Хогоо багасгахын тулд энэ 3 үгийг заавал санъя.

- 3R : Reduce, Reuse, Recycle (Багасгах, Дахин ашиглах, Эргүүлэн ашиглах)

Хогоо багасгах амжиргааны 8 янзын зуршил

1. Хогоо заавал ялгаж салган хаях

: Хогыг дахин
ашиглах болон ашиглахгүй гэж ялгах нь хөрөнгөө хэмнэх
шилдэг арга юм.

2. Зах явах юмуу дэлгүүр орох үедээ уут сав ашиглах :

Бараа авахад ямар ч бодлогогүй авчирдаг гялгар уут нь
илжирч ялзрахдаа хэдэн арван жил зарцуулдаг тул орчиныг
бохирдуулах бас нэг шалтгаан болдог.

3. Савтай бүтээгдэхүүн ашиглах : Шампунь, угаалгын

бодис, гоо сайхны барааг нэг удаа хэрэглээд хаячихдаг
уутны оронд савтай бүтээгдэхүүнийг авбал үнэ нь ч хямд
хоосон савыг нь үргэлжлүүлэн ашиглаж болох бөгөөд хог ч
багасаж зардал ч хэмнэх болно.

4. Болж өгвөл цаасан аяга, модон савх, сальфетик зэрэг нэг
удаагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх : Нэг удаагийн
хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар боловч
янз бүрийн хог новш үүсгэх хамгий том шалтгаан нь болдог.

5. Хоол хүнсийг идэх хэмжээгээрээ хийж шавхрууных
нь усыг заавал шүүж хаях : Хоол хүнсийг заавал идэх

Онцгой мэдээ

хэмжээгээрээ хийвэл үрэгдэл багасч, хоолны хаягдлыг
хаяхдаа ус шүүсийг нь шүүж хаявал дахин ашиглах
боломжтой.

6. Хэрэггүй барааг хөрштэйгээ хувааж хэрэглэх :

Хүүхдийн хэрэгцээт бараа, тоглоом зэрэг нь хүүхдүүд өсвөл
хэрэггүй болж амархан хаягддаг бөгөөд ийм барааг төрөл
садан, ажлын хамтрагч, хөршдөө өгөн хуваалцаж хэрэглэе.

7. Эвдэрсэн барааг засаж янзлаад ашиглах : Эвдэрсэн
гэр ахуйн бараа, тавилга зэргийг засч янзалвал хичнээн ч
ашиглаж болно. Мөн хэрэггүй болсон бараануудыг хуучин
барааны захад тавин хандивлахыг х?ссни байгууллагад өгч
ч болно.
8. Хог хаягдлыг хамаагүй хаях болон шатаахгүй байх :

TСул газар болон замын хашлага зэрэгт хог хаяж шатаах
нь эргэн тойрноо бохирдуулаад зогсохгүй агаарын
бохирдлыг бий болгоно.
<Ашигласан материал> – Байгаль орчины яамны холбоо
сурталчилгааны тасаг, төрийн бодлогын танхим

Газар хөдлөлтөнд арга хэмжээ авч буй
бидний төрх

Сүүлийн үед Аити болон Чили, Турк зэрэг дэлхийн хэд хэдэн газарт хүчтэй газар хөдлөлт бий болсноос хойш
газар хөдлөлтийн тухай сонирхох нь их болжээ. Дотоодод ч гэсэн энэ жил л гэхэд Кёнгиду Шихин, Чүннам Тэйань,
Жэжүду зэрэг 3 газарт дараалаад 3.0 баллын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн аюулгүй бүс гэж тооцож
байсан Солонгос ч гэсэн тайван суух боломжгүй байдалд байна.
Цаг уурын албаны статискт өнгөрсөн жил дотоодод үүссэн газар хөдлөлт нийт 60 удаа. 1978 онд цаг уурын
албанаас газар хөдлөлтийн ажиглалтыг хийж эхэлсэнээс хойш 31 жил болоод хамгийн их газар хөдлөлт үүссэнээр
илэрчээ. Мэдээж эдгээрийн ихэнх нь хүнд мэдэгдэхээргүй сул байсан боловч сүүлийн 10 жилд дунджаар 41 удаа
газар хөдлөлт бий болсныг тооцоод үзэхэд хамгийн их тоо болох нь гарцаагүй юм. Тэгвэл газар хөдлөхөд ямар арга
хэмжээ авах ёстой болон тухайн үед яах ёстой талаар үзэцгээе.

* Газар хөдлөхөд үйлдэх зүйл *
◦ Тасалгаанд байвал даруй ширээн доогуур орж суун,
ширээнээс зуурч биеэ хамгаална.
◦Хэрэглэж байсан тогны хэрэгсэл, газ зэргийг салгана.
◦.Сандарч гадагш гарч гүйлгүй болж өгвөл газар
хөдлөлт дуусах хүртэл дотор байж, гадагш гарах
тохиолдолд шилэн цонх, самбар зэрэг унахыг анхаарах
хэрэгтэй.
◦Хаалга онгойхгүй байж болох тул маш хурдан хаалга
онгойлгож гадагш гарах хэрэгтэй.
◦Давчуу зам, хашааны ойролцоо зайлсхийлгүй тогтсон
газрруу очих хэрэгтэй.

2
3

◦Уулархаг газар болон далайд газар хөдлөлттэй
тулгарвал уулын нурангын аюулгүй тэгш газар болон
далайгаас холхон дов гүвээ мөн уулруу зайлсхийнэ.
◦Эхлээд гэрийнхэн болон хөршийнөө аюулгүй байдлыг
шалгасаны дараа хөгшид, тахир дутуу хүн, багачуудыг
аварч туслах хэрэгтэй.
◦Радио, телевиз, удирдах байгууллага зэргээр
дамжуулан мэдээлэл хийж зохих үйлдлийг гүйцэтгэн
НҮБ-ын тусламжинд хандахгүй байхыг хичээх
<Материал бэлтгэсэн> - Сөүлийн нэгдсэн арга хэмжээ авах төв
Сөүл хотын хэсэг 02-812-0366)

외국인근로자를 위한 다국어 뉴스레터

Амжиргааны хууль 3

Хог хаягдлыг хаа хамаагүй газарт
бүү хаяарай !

Тамхины иш, бохь, цаас зэрэг бохир бараа болон хэрэглэхгүй барааг хаа хамаагүй газарт
хаялгүй заавал хогын саванд хаях ёстой. Тэгээгүй тохиолдолд иргэний гэмт хэргийг
шийтгэх хуулийн 1-р зүйлийн 16-г үндэслэн торгууль ноогдуулна.
- Хог хаягдал, үхсэн амьтан : 50,000 вон
- Тамхины иш, цаас хаях : 30,000 вон
< Бэлтгэсэн материал>– Сөүл Кимчон цагдаагийн газар, гадаад хэргийн тасаг
Ким Вонгён багшийн одоо зөвлөгөө өгөх цаг

③ Ажил хайх хугацаа

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоогоор орж ирсэн гадаад ажилчдад ажил хайх хугацаа маш
чухал бөгөөд эргэлзээтэй тал ч их бий. Тэр дундаас ажил хайгч өөр үйлдвэрийн газарруу өөрчлөхөөр
бүртгүүлсэн тохиолдолд хэдэн сарын дотор дахин ажилд орох ёстой эсэхийг мөн жирэмсэн, төрсөн
болон өвчин зэргээр ажлын газраа өөрчлөх боломжгүй болсон тохиолдолд хэрхэх ёстой тухай үзэцгээе.
2009 оны 5 сар, Индонезээс ирсэн M нь нэгэн хоол хүнс хагас боловсруулах компанид нөхөртэйгөө
хамт ажиллаж байжээ. Гэтэл 5 сартай жирэмсэн түүнд нэг том асуудал гарав. Жирэмснээс үүдэн
цаашид ажиллахад хэцүү болов. Тэр жирэмсэн болмогц компанидаа хийсэн гэрээнийхээ хугацааг
энэ жилийн 5 сар хүртэл ажиллаад гэрээгээ өөрчлөхөөс татгалзан ажлаасаа гарахаар мэдэгджээ.
Тэр 5 сард гарчихвал өөр ажил хайх хэрэгтэй гэтэл жирэмсэн хүнийг шууд ажиллуулах газар
байхгүй. Хуулинд 3 сарын дотор өөр компанид ажилд орж чадахгүй бол Индонезруу буцах ёстой
гэж байгаа. 5 сарын дараа төрөх хүүхдээ бодон аз жаргалтай өдрийг өнгөрөөлөө ч М эхнэр нөхрийн
зовнил нэмэгдсээр л.
*『Гадаад ажилчдыг хөлслөн ажиллуулах тухай
хууль тогтоомж– 25-р бүлгийн 1-р зүйл』

Өөр ажил болон үйлдвэрийн газраа өөрчлөхөд
бүртгүүлсэн өдрөөс хойш 3 сарын дотор 『Иргэний
бүртгэл мэдээллийн хууль』21-р бүлэгт ажлын газраа
өөрчлөх зөвөөрөл авч чадаагүй хэрэглэгч болон
хөдөлмөрийн гэрээ дууссан өдрөөс хойш 1 сарын
дотор өөр ажилд мөн үйлдвэрийн газраа өөрчлөхөөр
бүртгүүлээгүй гадаад ажилтан нутаг буцах ёстой.
Зөвхөн ажил дээрээ осолдсон, өвчин, жирэмсэн, төрөх
зэрэг шалтгаанаар ажлын газраа өөрчлөх зөвшөөрөл
авч чадаагүй юмуу өөрчлөхөөр бүртгүүлж чадаагүй
тохиолдолд тухайн шалтгаан байхгүй болсон өдрөөс
эхлэн тус тус хугацааг тооцно.

1. Ажлын газраа өөрчилсний дагуу ажил хайх
хугацааг тооцох

Үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлсэн гадаад
ажилтан урьд нь ажлын газраа өөрчлөхөөр бүртгүүлснээс
хойш 2 сарын дотор заавал дахин ажилд орох ёстой
байсан бол “2009.12.10 үйлдвэрийн газраа өөрчлөхөөр
бүртгүүлэгч”шинэчилсэн хуулийн дагуу 3 сарын дотор
дахин ажилд ороход болно. Жишээлбэл, гадаад ажилтан
хэрэглэгчтэй хөдөлмөрийн гэрээг 2010.3.1 нд дууссан
тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс 1 сарын
дотор буюу 2010.3.31 хүртэл үйлдвэрийн газраа өөрчлөхөөр
бүртгүүлэх ёстой бөгөөд үйлдвэрийн газраа өөрчлөхөөр
бүртгүүлсэн (хэрэв 2010.3.10 бүртгүүлсэн бол)өдрөөс
3 сарын дотор буюу 2010.6.10 хүртэл дуусгавар болгох
ёстой. Гэвч ажил дээрх осол, өвчин, жирэмслэлт, төрөлт

MigrantOK

зэрэг шалтгаанаас үүдэн үйлдвэрийн газраа өөрчлөхөөр
бүртгүүлэх боломжгүй болон үйлдвэрийн газраа өөрчлөх
зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд тухайн шалтгаан
алга болсон өдрөөс эхлэн тус тус хугацааг тооцоход
болно.

2. Ажил хайх хугацааг сунгах арга

М –ийн хувьд хүүхдээ төрүүлснээс хойш ажил хайх
хугацаа 3 сар болж эхэлнэ. Гэтэл ажлаасаа гарсаны
дараа заавал хөлслөн ажиллуулахыг дэмжих төвд
эмнэлгийн онош зэргийг хавсарган ажил хайх хугацааг
сунгах зөвшөөрлийг авах хэрэгтэй. Ер нь жирэмслээд 4
сар болсноос хойш ажил хайх хугацааг сунгах сунгалтыг
авч болно. Бусад шалтгааны үед ч гэсэн онош гэх мэтийн
учир шалтгааныг гэрчлэх бичиг баримтыг хөлслөн
ажиллуулахыг дэмжих төвд өгөхөд болно.

3. М-ийн ажил хайх хугацааг сунгах

М нь гэрээний хугацааг хүртэл ажиллаж байгаад
гарахаар болвол 1 сарын дотор жирэмсний хугацааг
шалгасан оношлогооны бичгийг хавсарган хөлслөн
ажиллуулахыг дэмжих төвд үйлдвэрийн газраа
өөрчлөхөд бүртгүүлэхэд болно. Хөлслөн ажиллуулахыг
дэмжих төвд бүртгүүлснээс хойш төрөх өдрийг
тооцоолон таамаглаж төрснөөс хойш 3 сар өнгөрөх үе
хүртэл ажил хайх хугацааг сунгаж өгнө.
* Ким Вонгён багш (Солонгосын гадаад ажилчдыг
дэмжих төвийн зөвлөгөө өгөх тасаг) бэлтгэв.
☎1644-0644
2
3

Эрүүл мэнд

Нүүдлийн эмчилгээний цагийн хуваарь

◆ Солонгосын Сансэн халамжийн зөвлөл нь гадаад ажилчдын дунд нүүдлийн эмчилгээг явуулж байна.
14 хүний бүрэлдхүүнтэй нэгдсэн үзлэгийг хамруулан арьс өнгө, урологийн тасаг эмчилгээ, эксрэй, цус
багадалт, элэгний өрөвсөл зэргийг эмчилнэ. (сүүлийн хагас жилийн хуваарийг дараа толилуулна).
Цагийн хуваарь

Байгууллагын нэр

Эмчилгээний газар

4.4

12:00~

Хятад гаралтай нутаг нэгтнүүдийн хайрын өргөө

Хятад гаралтай нутаг
нэгтнүүдийн хайрын өргөө

4.11

13:00~

Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төв

Солонгосын гадаад ажилчдыг
дэмжих төв

4.18

11:00~

Лапаэйль клиник

Дунсон ахлах сургууль

4.25

12:00~

Католик шашины Сөүлийн Их сургуулийн салбар

Гадаад ажилчдад зөвлөгөө өгөх тасаг

5.2

10:00~

Сонжэй тосгоны эмчилгээний зөвлөл

Бун Инса

5.9

12:00~16:00

Хынён авралын зарын зөвлөл

Гасан бага сургууль

5.16

10:00~

Чүнхён сүм

Чүнхён сүм

10:00~12:00

Гандун гадаад ажилчдыг дэмжих төв

Соннэй нэгдсэн нийгмийн
халамжийн байгууллага

5.30

14:00~

Ённаг сүм

Ённаг сүм

11:00~12:00

Пёнган сүм

Ганбүггү эрүүл мэндийн газар

13:00~

Сөүл Гуанём сүм

Нүвон ахлах сургууль

6.20

11:00~

Цэвэр сайн мэдээний Нувон сүм

Цэвэр сайн мэдээний Нувон сүм

6.27

11:00~13:00

Солонгосын цагаач ажилчдын халамжийн зөвлөл

Солонгосын цагаач ажилчдын
халамжийн зөвлөл

13:30~

Галил сүм

Галил сүм

6.13

* Асуулт : Солонгосын Сансэн халамжийн зөвлөл
만화컷

Шог зураг

Advertising

Төрөл бүрийн танилцуулга

1644-0644 Migrants’ Help Line –аар хэл
ойлголцох бэрх асуудал тулгардаг
гадаад ажилчдад зориулан эх
хэлээр нь утсаар зөвлөгөө өгөх үйл
ажиллагааг явуулж байна.
Орон даяар хаанаас ч гэсэн 16440644 ийг дарвал 17 орны хэл дээр эх
хэлээрээ зөвлөгөө тусламж авч болно.

Мод тарих
өдрийг хамт
өнгөрүүлэх цаг

Зөвлөгөө өгөх салбар
Дуугаа
өндөрсгөн
ярихын оронд

-Цалин олгох, оршин суух болон иргэний
бүртгэл, хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн
тогтолцоо, үйлдвэрлэлийн осол
-Олон улсын хурим, эмэгтэйчүүдийн
асуудал, эмчилгээ, байр хөлслөх, нас баралт
болон оршуулга, залилан, хүчирхийлэл,
иргэний зарга гэх мэт

Ашиглах танилцуулга

Ямар нэг зүйлийг зурж буй мэт
зөөлнөөр инээмсэглээрэй

2005 он 08 сар 02 өдөр анх хэвлэгдсэн
(Бүртгэлийн дугаар Гvру 00081)

Сонины эрхлэгч Ким Хэ Сон

1
4

1644 – 0644 + улсын код дотоод дугаар1
Солонгоос хэл 2. Монгол хэл, 3. Вьетнам
хэл, 4. Хятад хэл, 5. Индонез хэл 6. Тайланд
хэл, 7. Англи + Филиппин, 8. Шриланк хэл,
9. Узбекстани хэл + Орос 10. Пакистани хэл
+ Энэтхэг хэл, 11. Камбудь, 12.Непаль,
13. Миянма, 14. Камбудь Бангладеш

Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төв
Шуудангийн дугаар 152-801
Сөүл Гүругү Гарибун 1 дун 137-1 тоот

광고

MNTV олон орны хэл
дээр мэдээ нэвтрүүлнэ
* Нэвтрүүлэх хэл : солонгос, англи,
тайланд, филиппин, монгол, вьетнам,
пакистани, хятад, узбекстан, индонез,
непаль, камбудь, шриланк
* Нэвтрүүлэх цаг : Долоо хоног бүрийн
Мягмар гаригт, үдээс өмнө 12 цагаас
* Асуулт болон санал бодол : (02)69008234, info@mntv.net
*Мэдээний интернет сайт: www.mntv.net.

Цагаач иргэдийн эрүүл
мэндийн төв
☎02-863-9966
이주민의료센터 ☎02-863-9966
Цагаач иргэдийн эрүүл мэндийн төв нь гадаад
ажилчдын дунд цагаач иргэдэд зориулан
эмчилгээгээр дэмжих төв гэдэг үүднээс эмчилгээ,
мэс засал зэрэг бүгдийг үнэгүйгээр явуулж байна.
Таны эргэн тойронд хэл ойлголцохгүй, эдийн
засгийн хүнд байдлаас болон эмчилгээ хийлгэж
чадахгүй байгаа гадаад ажилчид, цагаач иргэд
байвал эмчилгээ хийлгэхэд нь тус дэм болж
мэдэгдэхийг хүсч байна.

Редакц 02 6900 8231
newsletter@migrantok.org
www.migrantok.org / www.migrant.kr

Эх бэлтгэсэн И Эн Жи дизайн
031 8007 6600

2010. 04 No.54
Төрийн бодлого

Цагаач иргэдийн амжиргааг сайжруулах

◆ Удирдлагын аюулгүй байдлын яам нь жирийн иргэн болон ядуу буурай
амьдралтай давхаргынхны даван туулах хүнд бэрх байдлыг багасгахын
тулд амжиргааны байдлыг сайжруулах төлөвлөгөөг гаргажээ. Энэ
удаагийн төлөвлөгөө нь холбогдох яам, газартай хамтран бэлтгэгдсэн
бөгөөд энэ жилээс авхуулаад дараа жилийг дамжин үе шаттайгаар
хэрэгжигдэх төлөвтэй байна. Шинэчилсэн төлөвлөгөөнд хуримласан
цагаач эмэгтэй болон гадаад ажилчны салбарыг голчлон сайжруулах
талаар авч үзнэ.

— Хуримласан цагаач эмэгтэйчүүдийн салбар
Шинэчлэлт

Сайжруулах агуулга болон өрнүүлэх төлөвлөөний үе

Иргэний бүртгэлд хуримласан Хуримласан цагаач эмэгтэйчүүдйин гэр бүлийн холбоог
батлах бичгийг болж өгвөл нөхрийн иргэний бүртгэлд цагаач
цагаач эмэгтэйгээр
эмэгтэйг оруулах (2010.08)
бүртгэгдсэн байх

Харъяа
Удирдлагын
аюулгүй байдлын
яам

Гэр бүлээ цуцалсан цагаач
эмэгтэйчүүдийн дотоодод
оршин суух нөхцлийг
зохицуулах

БНСУ-ын иргэншилтэй хүүхэдтэй хирнээ гэр бүлээ цуцалсан
цагаач эмэгтэйг 1 удаа оршин суух хугацааг нь дээд тал нь 3
жилээр сунгах (2010.06)

Хууль зүйн яам

Хувийн бичиг баримт,
гэрчилгээний хэрэгсэлийг
өргөтгөх

Хувийн бичиг баримтын хэрэгсэлд гадаад иргэний үнэмлэхний
дугаарыг гадаад иргэний үнэмлэхээс гадна гэр бүлийн холбоог
бүртгэсэн хэсэгт оруулах (2010.02)

Хууль гүйцэтгэх
газар Халамжийн
газар Удирдлагын
аюулгүй байдлын
яам

Гадаад иргэний интернет
ашиглах эрхийг өргөтгөх

Гадаад иргэний үнэмлэхний дугаараар дамжуулан олон
нийтийн байгууллага болон иргэний сайт интернетэд
бүртгүүлэх боломжтой (2010.02)

Удирдлагын
аюулгүй байдлын
яам Нэврүүлэг
холбооны хороо

Ажилд орох болон
ажил эхлэхэд тусалж
эрчимжүүлэх

Хуримласан цагаач иргэдэд тогооч, гадаад багш зэрэг ажилд орох
болон ажил эхлэхэд чадварыг нь дээшлүүлэх сургалт, хэрэгцээтэй
программыг үргэлжлүүлэн явуулах (үргэлжлүүлж буй)

Эрүүл мэнд
халамжийн яам

— Гадаад ажилчдын салбар
Шинэчлэлт

Сайжруулах агуулга болон өрнүүлэх төлөвлөгөөний үе Харъяа холбогдох

Тогтсон хугацаанд нутаг
буцах нөхцлийг сайруулах

Гадаад ажилчдын гэр бүл болон хань ижил нас барсан
тохиолдолд нутагруугаа тогтсон хугацаанд явахыг тогтоож
шинэчлэх (2010.06)

Хөдөлмөрийн яам

Хөдөлмөрийн гэрээний
хугацааг сунгах

Гадаад ажилчдын аюулгүй хөдөлмөр болон хөдөлмөрийн гэрээн
дэх зохисгүй байдлыг багасгахын тулд хөдөлмөрийн гэрээний
хугацааг дээд тал нь 3 жилээр сунгах (2010.04)

Хөдөлмөрийн яам

Хөлслөн ажиллуулах
гэрээг өөрчлөх дэг журмыг
хялбарчлах

Гадаад ажилчдын хөлслөн ажиллуулахыг өөрчлөх дэг журмыг
хялбарчлахын тулд хөдөлмөрийн яам болон хууль зүйн яамны
хооронд давхар, адилхан бүртгэж хөлслөн ажилуулахыг
өөрчлөх мэдэгдлийг нэгтгэх (2010.06)

Хөдөлмөрийн яам
Хууль зүйн яам

4
1

Sign up to vote on this title
UsefulNot useful