P. 1
Migrantok201006_mongolian

Migrantok201006_mongolian

|Views: 48|Likes:
Published by 이주민방송

More info:

Published by: 이주민방송 on Jul 29, 2010
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as PDF, TXT or read online from Scribd
See more
See less

07/29/2010

pdf

text

original

2 외국인근로자를 위한 다국어 뉴스레터 MigrantOK

2 3 외국인근로자를 위한 다국어 뉴스레터 MigrantOK 3
Мал аж ахуй, газар тариаланд сахих зүйл
Шүлхий өвчин
Кимхэй
Кённам Кимхэй хот Сосандун
154-3
Үнэгүй эмчилгээ явуулах
http://www.gimhaekorea.or.kr/
055-338-2727
Улс бүрээр олон нийтийн
байгууллагын харилцааг
дэмжих
Улс бүрээр олон нийтийн үйл
ажиллагааг нээх
Масань
Кённам Масань хот Нэйсоөб
Хугэйри 13-2
Санбу байшин 4 давхарт
Аж ахуйн нэгжүүдээр очих
нүүдлийн зөвлөгөө
http://www.mfwc.or.kr/
055-253-527
Нийгэм соёлын тусгай лекц
Инчонь
Инчонь хот Намдунгү
Нунхёндун 636-3
Гадаад ажилчин Мэнту-Мэнти
системийг явуулах
http://infc.or.kr
032-431-5757/
032-431-4545
greenpro@nate.com
Гадаад ажилчдыг хөлслөгчдийн
дунд явуулдаг тогтсон хугацаат
сургалт
Дэйгү
Дэйгү хот Дальсогү Дүрюдун
807-5
Нүүдлийн зөвлөгөө
Олон соёлт, улс бүрийн баярын
үйл ажиллагааг дэмжих
Нээлттэй болон нээлттэй бус
мэдээллээр хангах
Дэйгү
Чүннам Чонань хот Собүггү
Сонжондун 1300
Улс бүрт тохирсон сургалт
болон бизнес эрхлэх сургалт
http://cafe.daum.net/cmwc/
041-411-7005
Орон нутгийн нийгмийн
хамтын ажиллагааг бий болгох
2010 оны 1 сарын 7-ны өдөр Кёнгиду Пучон дахь
тэжээлийн фермерийн нэгэн саалийн үнээ шүлхий өвчин
туссанаас үүдэн орон даяар тархаад байна. Өнгөрсөн 4
сард, хохирол амссан фермерийн эзэн өөрөө амиа хорлосон
зэрэг хүнд нөхцөл байдалд хүрээд байна. Тиймээс шүлхий
өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд мал аж ахуй, газар
тариалангийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний
талаар дурдъя.
1. Фермерт орсон хүн болон машин зэрэгт тусгаарлалт
хийн сэргийлэх ёстой.
2. Гаднаас малын зүйлс авахдаа заавал итгэж болох
фермер аж ахуйгаас авах бөгөөд гадаадаас авчирсны
дараа тогтсон хугацаанд тусгаарлалт, шалгалт хийх
хэрэгтэй.
3. Мал аж ахуй, газар тариаланд ажилладаг гадаад
ажилчид фермерийн ариун цэвэр, ариутгал зэрэг
урьдчилан сэргийлэх арга хэмжээ мөн шүлхий өвчин
малд халдварласан шинж тэмдэг, сэжиг илэрсэн
тохиолдолд яаралтай мэдэгдэх ёстой. Хожим хойно
нь ч нарийн чанд сахих хэрэгтэй.
4. Хулгана, ялаа, шумуул зэрэгт тогтмол хортон шавьж
устгах арга хэмжээ авч фермер дэх малын халдварт
өвчин тархахаас сэргийлэх хэрэгтэй.
5. Болж өгвөл шүлхий өвчин гарсан улс орноор аялхаас
зайлсхийж хэрэв аяласан тохиолдолд фермер, газар
тариалантай холбоотой байгууламжаар очихгүй
байх хэрэгтэй. Хэрэв холбогдох байгууламжид очсон
тохиолдолд дотоодод орж ирэнгүүтээ даруй угааж
цэвэрлэх ёстой бөгөөд наад зах нь 2 долоо хоногоос
дээш хугацаанд өөр фермерт очихгүй байх хэрэгтэй.
6. Шүлхий өвчин гарсан орон нутгийн газар тариалангаар
цуглахаас зайлсхийж зөвлөгөө, хэлэлцээр хэрэгтэй
үед утсаар болон холбооны хэрэгсэлийг ашиглах
хэрэгтэй.
7. Өдөр бүр фермерийн мал адгуусын байдлыг ажиглаж
шалган шүлхий өвчний сэжиг илэрсэн тохиолдолд
даруй холбогдох газрын хотын захирагч хийгээд
аймаг, сум, багийн дарга мөн хот дүүргийн малын
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллагад
мэдэгдэх ёстой.
Мэдэгдэл
Шүлхий өвчнөөс сэргийлэн арга хэмжээ авах тасаг:
031-467-4368/4362
Шүлхий өвчний сэжиг илэрсэн тохиолдолд мэдэгдэх утас:
1588-4060/9060
http://dfwc.or.kr
053-654-9700
2 외국인근로자를 위한 다국어 뉴스레터 MigrantOK 2 3 외국인근로자를 위한 다국어 뉴스레터 MigrantOK 3
Амжиргааны хууль тогтоомж 5
Мотоцикль жолоодох үед зайлшгүй
“Зориулалтын малгай өмсөх”хэрэгтэй!
<Бодит жишээ> Хэрэгтэн Ким 00 (эр, 45
настай) 2009.7.5.18:00 үед Кимчонгү Дунсандун
Шихиндэйру-д 3км орчим зориулалтын малгайгүй
мотоцикль жолоодож байгаад баригдсан. Мөн Ким
00(23 настай, эр) 2009.8.31.00:00 үед зориулалтын
малгай өмсөлгүй мотоцикль унаж байгаад
Дунсандуны 4 зам дээр машинтай мөргөлдөж
газар дээрээ нас баржээ.
Зориулалтын малгай зэрэг хүний амь насыг хамгаалах
хэрэгсэлийг зүүх болон өмсөлгүй мотоцикль, дугуй унадаг
хүмүүс зам тээврийн хуулийн 50-р зүйлийн 3-д үндэслэн
20,000 вон(хоёр дугуйт тээврийн хэрэгсэл),
10,000 вон (дугуй) ийн торгууль төлөх ёстой.
Аюулгүй байдал
Гал түймрээс урьдчилан сэргийлэх
◆ Контейнэрээр хийсэн гадаад ажилчдын байранд гал гарчээ
◆ Нутаг буцах 8 сая гаруй вон бүгд галд шатаад…
Өнгөрсөн 4 сарын 24-нд Кёнгиду Юнины нэгэн
үйлдвэрт гал гарч гадаад ажилчдын дотуур байраар
ашиглаж байсан контейнэрт болон үйлдвэрт галын осол
гарч байсан. Азаар хүний амь эрсэдсэн явдал гараагүй
бөгөөд Шриланкаас ирсэн нэгэн ажилчин нутаг
буцахаар бэлтгэж байсан 8 сая гаруй воноо бүгдийг нь
галд шатааж нутаг буцах боломжгүй болсон.
Ихэнх гадаад ажилчид үйлдвэр дотроо байрлаж
нийтээр амьдардаг гэтэл гал гарсан шалтгаан нь
хуучирсан цахилгааны утас, амьдарч буй хүнд орчин
байжээ. Тэгвэл гал гарахаас урьдчилан сэргийлэх арга
гэж юу вэ? Сайтар бодож үзье.
r Гэртээ галын аюулаас сэргийлэх
Хэрэггүй хуучирсан эд зүйлс (хуучин хувцас, сонингийн
хаягдал, хэрэггүй хайрцаг зэрэг) ийг хураахгүй байх.
Шатах шинжтэй бодис (спирт, бензин зэрэг) болон шатах
хийн бодис(савтай газ)ыг замбараагүй тавихгүй байх.
Хивсний доор, хувцасны шүүгээний ард зэрэг
харагдахгүй газарт хуучин цахилгаан утас
байрлуулахгүй байх.
Газын гал дээр хоол хийж орхичихоод гал тогооноосоо
гарч явахгүй байх.
r Цахилгааны гал түймрээс урьдчилан сэргийлэх
Цахилгаан хэрэгслийн тогтсон хэмжээ болон цахилгааны
даралтыг зохих дүрэм журамд тохируулан хэрэглэе.
Хуучирсан болон гэмтсэн цахилгааны утсыг шинэ
утсаар сольё.
Цахилгааны утас татахдаа болж өгвөл хамгаалалттайг
нь ашиглаж халах, гадны нөлөөлөлд өртөхгүй байлгая.
Нэг залгуурт олон зүйл залгахгүй байх.
Хэрэглэсэн цахилгааны хэрэгслээ заавал салгаад
гадагш гарах.
Цахилгааныг удаан хугацаанд асаалттай чигээр нь
ашиглахгүй байх.
r Гал гарсны дараа, авах арга хэмжээ
Гал гарвал “Гал гарлаа” гэж чангаар хашхиран бусад
хүмүүст мэдэгдэж 119 рүү залган мэдэгдэнэ.
Гал дунд орохдоо усанд норгосон бүтээлэг болон
алчуураар бие, нүүрээ орооно.
Өрөөний хаалгыг онгойлгохын өмнө хаалганы бариул
болон гарынхаа араар тэмтэрч үзнэ.
Зайлсхийсан үед салхи салхилах зүгт тусламж хүлээнэ.
Хувцсанд гал хүрсэн үед хоёр гараараа нүд, амаа
даран газарт өнхөрнө.
Бэлтгэсэн Гал түймэртэй тэмцэх тасгийн аюулгүй
байдлын сургалт, гарын авлага
4 4 1 1
Шууд шийдвэрлэх шүүх
Одоо зөвлөгөө өгч байна
Шог зураг
Төрөл бүрийн танилцуулга Сэтгэлийн эзэн
Танилцуулга
[Жишээ] Нэгэн өдөр нөхөр “Р” шууд шийдвэрлэх шүүхэд
дуудагдсан тул 00 газрын шүүхэд ир гэсэн бичиг авчээ.
Бодоод байхнээ нөхөр Р нь 2 сарын өмнө зам дээр тахимны
иш хаяж байгаад цагдаад баригдан 30,000 воны торгуульд
унасан цаас авч байсан юм байна. Гэтэл үүнийгээ таг
мартчихсан байтал түүнийг шүүхэд ирэхийг шаардсанд
сандараад зөвлөгөө авахаар иржээ.
Шууд шийдвэрлэх шүүх гэдэг нь Гэмт хэрэгтэн гэж
зөвшөөрөгдөх тодорхой нотолгоотой бол 200,000 воноос
доошхи торгууль болон (1- 30 хоног цагдаагийн хорих өрөө
болон хорих газарт байрлана) мөнгөн торгууль (2,000-
500,000 воны дотор) д орох хөнгөн гэмт хэрэгт албан
ёсны мөрдөн байцаалт, шүүх үйл ажиллагааг явуулалгүй
товч шуурхай шийтгэлээр дуусгаснаар хууль зүйн газар,
цагдаагийн ажлыг багасгаж холбогдогч талыг ч гэсэн тав
тухтай байлгах систем юм.
Шууд шийдвэрлэх шүүхэд хамрагдах гэмт хэрэг Зам
тээврийн хуулинд хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих,
зогсохыг хориглосон газрыг зөрчих зэрэг мөн эрүүгийн
хуулийн хүчирхийлэл, хөнгөн гэмт хэргийн хуулийн зам
дээр бие засах, согтуугаар үймээн дэгдээх, тоглоомоор
утасдах, тамхи татахыг хориглосон газарт тамхи татах,
мэсийн зориулалттай гар хэрэгсэл (мэс нуун биедээ авч
явах), байгаль гэмтээж бохирдуулах, хорт амьтны газар
ажиллуулах, худал мэдүүлэг, унаанд туулайчлах, мөнгө
төлөхгүй залилан хооллох, зөвшөөрөлгүй нэвтрэх, урдуур
дайрах, нууц наймаа хийх зэрэг хуулийг зөрчсөн үйлдэл
Шууд шийдвэрлэх шүүхийн дэг жаяг
Цагдаагийн газар зөрчил гаргагчийг тодорхой шалгасны үр
дүнд торгууль шийтгэл ногдуулах бичиг үйлдэн торгуулийг
тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд цагдаагийн
газраас шууд шийдвэрлэх шүүхрүү хандана. (зөвхөн,
мэдэгдэх хуудас авахыг үл зөвшөөрсөн хүн, оршин суух
болон иргэний мэдээлэл тодорхойгүй хүн, түүнээс гадна
мэдэгдэх хуудас явуулахад бэрх хүнд мэдэгдэл хийлгүйгээр
даруй шүүх шийдвэрийг гаргана)
Мэдэгдэх хуудсыг авсан хүн мэдэгдэх хуудас очсон өдрөөс
10 хоногийн дотор холбогдох байгууллагад торгуулийн
мөнгийг төлөх ёстой.
Торгуулийн мөнгийг хугацаанд нь төлөөгүй бол төлбөр
төлөх хугацаа дууссан өдрөөс эхлэн 20 хоногийн дотор
торгуулийн мөнгөний 20 хувийг нэмж төлөх ёстой.
Шууд шийдвэрлэх шүүхийн явц Нээлттэй байдлаар
шүүхийн танхимд шүүгчийн захирамж дор нээгдэж,
хэрэгтэнд хэргийн агуулгыг танилцуулан үг хэлэх боломж
өгч, өмгөөлөгч авах боломжтой тул цагдаагийн судалгааг
баримт нотолгоо болгон хэргийг өмгөөлөх боломжтой. Шүүгч
ихэвчлэн торгууль мөн шийтгэлийн хэлбэрийг зарлан
хэргийг буцаах шийдвэр гаргавал прокурорт хэргийг
шилжүүлэн энгийн шийтгэлийн дэг журмаар явуулах бөгөөд
хэрэгтэн шууд шийдвэрлэх шүүхэд үл захирагдаж зарлах
мөн мэдэгдлээс хойш 7 хоногийн дотор албан ёсны шүүхэд
дуудсанаар дахин шүүхийн дэс дараагаар шийдэгдэнэ.
Р –ийн шууд шийдвэрлэх шүүх
Р нь цагдаагийн газраас авсан хуудас нь мэдэгдэлд
хамрагдах бөгөөд хуудсанд тодорхой дурдсан байна. Тэгтэл
Р нь хугацаандаа торгуулийн мөнгийг төлөөгүй тул шууд
шийдвэрлэх шүүхэд дуудагдсан болно. Тиймээс тогтсон
хугацаанд хуулийн газарт очин шүүгдэхээс өөр аргагүй
болно. Хэрэв шууд шийдвэрлэх шүүхэд үл захирагдвал албан
ёсны шүүхэд дуудагдах болно.
* Ким Вон гён бэлтгэв – Солонгосын гадаад ажилчдыг
дэмжих төвийн зөвлөгөө өгөх тасаг
☎1644-0644
1644-0644 Migrants’ Help Line нь хэлний
бэрхшээлтэй гадаад ажилчдад зориулан
эх хэл дээр нь зөвлөгөө өгөх утсыг
ажиллуулж байна.
Орон даяар зөвхөн 1644-0644 дархад 17
орны хэлээр эх хэл дээр нь зөвлөгөө өгөх
орчуулагчид ажиллаж байна.
Зөвлөгөө өгөх салбар
- цалин хөлс , оршин суух болон орох
гарах асуудал, хөлслөн ажиллуулах
зөвшөөрлийн тогтолцоо, айлчлан ажилд
орох систем, үйлдвэрлэлийн осол
- олон улсын хурим, эмэгтэйчүүдийн
асуудал, эмчилгээ, орон байр хөлслөх,
нас баралт оршуулга, залилан,
хүчирхийлэл, иргэдийн зарга гэх мэт
Ашиглах заавар
1644 – 0644 +улс бүрийн дотоод дугаар
Солонгос хэл, Монгол хэл, Вьетнам хэл,
Хятад хэл, Индонез хэл
Тайланд хэл, Англи Филиппин, Шриланк
хэл, Узбекстани Орос, Пакистани
Энэтхэг хэл
Камбудь, Непаль, Миянма, Бангладеш
Ашиглах цаг
- Даваа~Баасан 09:00~18:00 / Ням
13:00~19:00 (Долоо хоног бүрийн
Бямба гаригт амарна)
- Өдрийн хоолны цаг, Үдээс хойш 12 цаг
-1 цаг
MNTV олон орны
хэл дээр мэдээ нэвтрүү
Цагаач иргэдийн
эрүүл мэндийн төв
*Нэвтрүүлэх хэл : солонгос, англи,
тайланд, филиппин, монгол, вьетнам,
пакистани, хятад, узбекстан, индонез,
непаль, камбудь, шриланк миянма
*Нэвтрүүлэх цаг : Долоо хоног бүрийн
Мягмар гаригт, үдээс өмнө 12 цагаас
*Асуулт болон санал бодол :
(02)6900-8234, info@mntv.net
*Мэдээний интернет сайт
Цагаач иргэдийн эрүүл мэндийн төв нь
гадаад ажилчдын дунд цагаач иргэдэд
зориулан эмчилгээгээр дэмжих төв
гэдэг үүднээс эмчилгээ, мэс засал зэрэг
бүгдийг үнэгүйгээр явуулж байна.
Таны эргэн тойронд хэл ойлголцохгүй,
эдийн засгийн хүнд байдлаас болон
эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа
гадаад ажилчид, цагаач иргэд байвал
эмчилгээ хийлгэхэд нь тус дэм болж
мэдэгдэхийг хүсч байна.
☎02-863-9966
тунгаан
бодоход
найдах нь
би биш
Эзэн болсон өөрийгөө
удирдах
Сэтгэлээ дагалгүй
Сэтгэлийнхээ эзэн нь болоорой
– Шүүх
2005 он 08 сар 02 өдөр анх хэвлэгдсэн
(Бүртгэлийн дугаар Гvру 00081)
Сонины эрхлэгч Ким Хэ Сон
Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төв
Шуудангийн дугаар 152-801
Сөүл Гүругү Гарибун 1 дун 137-1 тоот
Редакц 02 6900 8231
newsletter@migrantok.org
www.migrantok.org / www.migrant.kr
Эх бэлтгэсэн И Эн Жи дизайн
031 8007 6600
Сэтгэлээ
өнгийн харж
4 4
2010. 06 No.50
1 1
◆ Солонгосын иргэншилтэй болоходгадаадын
иргэншлээ орхихгүй байж ч болно…
Улс төрийн бодлого
Иргэншлийн хуулийн шинэчлэлт
Гадаад ажилчдыг дэмжих төвийг танилцуулж байна!
Танилцуулга
ГАДААД
АЖИЛЧДЫГ
ДЭМЖИХ ТӨВ
ХАЯГ
ТУСГАЙ ҮЙЛ
АЖИЛЛАГАА
HOMEPAGE БОЛОН ХОЛБОО
БАРИХ УТАС
Солонгос
Сөүл хот Гүругү Гарибун 1 дун
137-1
Олон хэлт интернет
нэвтрүүлгийн дүрс бичлэг
хийх
Цагаач иргэдийн нэвтрүүлэг
Mntv.net
http://www.migrantok.org
Эх хэлээрээ зөвлөгөө авах
утас
1644-0644
02-6900-8000 MIGRANTOK сонин мэдээ
гаргах
Ансань
Кёнгиду Ансань хот Данвонгү
Гужан 2 дун 531-2
Сэтгэл зүйн зөвлөгөөг Намсон
дахь амрах төв явуулж байна http://www.afwc.or.kr
031-475-0111 Гадаад ажилчдын нэвтрүүлэг
шууд хийхэд дэмжих
Өжинбү
Кёнгиду Ыжонбү хот Ыжонбү 2
дун 582-3
Зөвлөгөө авагчдад зориулсан
үйлчилгээ
http://www.ufc.or.kr/
031-838-9111
Үнэгүй эмчилгээний газар
явуулж байна
Хууль зүй, нутаг буцах
сургалт
www.migrantok.org
Өнгөрсөн 4 сарын 21-нд иргэншлийн хуулийн
шинэчилсэн төлөвлөгөөг УИХ-ын үндсэн хурлаар
оруулсны үр дүнд 2011 оны 1 сарын 1-нээс эхлэн давхар
иргэншилтэй болохыг зөвшөөрсөн. Иймээс Солонгосын
иргэншилтэй гадаад иргэн нь цаашид өөрийн иргэншлээ
орхилгүйгээр давхар иргэншилтэй болох боломжтой.
Зөвхөн дотоодод гадаадын иргэншлээр байхгүй гэсэн
андгай тангараг хийх ёстой бөгөөд дотоодод гадаад
иргэний байр суурийг батлах боломжгүй зөвхөн
солонгосын иргэнээр харьцана.
1998 онд иргэншилтэй болох системийг оруулснаас
хойш иргэншлийн сонголт хийгээгүйгээс Солонгосын
иргэншлийг автоматаар алдаж байсан хүмүүс 2 жилийн
дотор дахин хамрагдах боломжтой. Мөн иргэншлийн
хуулийн шинэчлэлтээс өмнө Солонгосын иргэншилтэй
болох гэж гадаадын иргэншлээ орхиж байсан хүмүүс
ч гэсэн 5 жилийн дотор дахин хамрагдах тохиолдолд
давхар иргэншилтэй болох боломжтой.
r Шинэчилсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх өдөр
Шинэчилсэн хууль нь 2011 оны 1 сарын 1 ний өдрөөс
эхлэн хэрэгжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд хуулийн
тунхагыг доор толилуулъя.
① Давхар иргэншил эзэмшигч нь иргэншлийн сонголт
хийгээгүй тохиолдолд солонгосын иргэншлийг
автоматаар орхихоор тогтоосон дүрмийг халах тогтоол
② Давхар иргэншил эзэмшигч нь “Гадаадын иргэншлээ
ашиглахгүй байх тангараг” тавьснаар Солонгосын
иргэншлээ сонгох боломжтой гэсэн тогтоол
③ Урьд нь иргэншлийн сонголтгүйгээр шууд солонгосын
иргэншлээ автоматаар алдаж байсан унаган давхар
иргэншил эзэмшигч нь 2 жилийн дотор “гадаадын
иргэншлээ ашиглахгүй байх тангараг” аар дахин
манай иргэншилтэй болж болно гэсэн тогтоол
④ Урьд нь гадаад иргэншлээ орхин манай иргэншилтэй
болсон давхар иргэншил эзэмшигч нь 5 жилийн дотор
дахин гадаадын иргэншилтэй болох тохиолдолд
Солонгосын иргэншлээ алдахгүй гэсэн тогтоол

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->