Захирлын _____ оны ____ сарын _____ өдрийн

______ тоот тушаалын нэгдүгээр хавсралт

СУИС-ИЙН СОЁЛЫН СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.

1.2.
1.3.
1.4.
1.5.
1.6.
1.7.

1.8.
1.9.

Дотоод журмын зорилго нь Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, Төрийн албаны
тухай хууль болон Хөдөлмөрийн хууль, бусад хууль, тогтоомж, сургуулийн дүрэмд
нийцүүлэн сургалт явуулахад сургуулийн захиргаа, багш, ажилтан, ажилчид болон
суралцагчдаас үйл ажиллагаандаа баримтлах зарчим, бодлого, чиглэлийг тодорхойлоход
оршино.
Монгол Улсын хууль, тогтоомжуудыг үндэслэн тус сургуулийн захиргаа өөрийн үйл
ажиллагааны онцлогийг тусгасан дотоод журамыг баталж мөрдөнө.
Соёлын дээд сургууль нь мэргэжлийн боловсролын, бакалаврын, магистрын түвшиний
сургалтын үйл ажиллагааг өдөр, эчнээ хэлбэрээр эрхлэнэ.
Төгсөгчиддөө зориулсан мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн бус соёлын ажилтнуудад
зориулсан мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
Тус сургууль нь Эрдмийн зөвлөлтэй байна.
Соёлын дээд сургуулийн багш нь профессор, дэд профессор, ахлах багш, багш,
дадлагажигч гэсэн зэрэглэлтэй байна.
Сургуулийн удирдлагын бүтцийг тухайн жилийн багш, суралцагсдын тооноос хамааран
хичээлийн жилийн эхэнд шинэчлэн бүрдүүлж ажиллана. Ямар шаардлагыг хангасан хүн
ямар албан тушаалд ажиллахыг тус тусын ажлын байрны тодорхойлолоор шийдвэрлэнэ.
Соёлын дээд сургууль нь дээд боловсролын сургалтын байгууллагад тавигддаг нийтлэг
шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллана.
Энэхүү дотоод журмын биелэлтэнд сургуулийн захиргаа, хөдөлмөрийн хамт олон хяналт
тавьж ажиллана.
Хоёр. Ажилд авах, ажлаас чөлөөлөх

2.1.

2.2.

Багш нарын цагийн ачааллыг оновчтой хэлбэрээр зохицуулах үндсэн дээр тэднийг эрдэм
шинжилгээний ажил хийх нөхцлөөр хангах, сургалтын үйл ажиллагааг чанарын зохих
түвшинд тасралтгүй зохион байгуулахын тулд мэдлэг, чадвар, дадалагатай багш нарыг
сонгон шалгаруулж авах бодлого баримтлана.
Зарим орон тоог хавсран гүйцэтгүүлэх замаар ажилтан, ажилчдын ажлын цагийн нягтрал,
хөдөлмөрийн бүтээмж өндөр байхаар зохицуулалтыг хийж ажиллах зарчимыг баримтлана.
1. Багш сонгон шалгаруулж ажилд авах

2.3.

2.4.

Сургалтын алба, тэнхимүүд багшийн цагийн нормативыг үндэслэн ажилд шинээр авах
багшийн орон тоог гаргаж ямар мэргэжлээр хэдэн багш авах, тэдэнд тавигдах мэргэжлийн
шаардлагыг тодорхойлж, хичээлийн жилийн улирал бүрийн төгсгөлд сургуулийн
захиргаанд бичгээр мэдэгдэнэ.
Тус сургуульд хичээл заах багш нар дараах болзлыг хангасан байна. Үүнд:
а) Магистр ба түүнээс дээш түвшний боловсролын зэрэг, эрдмийн цолтой.
б) Мэргэжлийн соёл, урлагийн болон дээд боловсролын байгууллагад 3-аас
доошгүй жил ажилласан, тухайн мэргэжлээрээ дадлага, туршлагатай.

1

2.5.

2.6.
2.7.

2.8.
2.9.
2.10.
2.11.
2.12.

в) Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, сургалтын бодлого, зарчим, зорилго,
зорилт, онцлогийг ойлгож мэдсэн, багшлах ажлын хүсэл сонирхолтой, тогтвор
суурынилтай ажиллах баталгаатай.
г) Харилцааны өндөр соёлтой, оюутантай ажиллах эв дүй, ур чадвартай, ёс суртахууны
өндөр боловсрол, хүмүүжилтэй.
д) Мэргэжлийн холбогдолтой аливаа шинэ мэдээллийг гадаад хэлнээс авч ашиглах
чадвартай
Сургалтын алба, мэргэжлийн тэнхмүүд нь багш сонгон шалгаруулж авах болзлыг
шалгаруулалт эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр
зарлана. Болзол хангасан хүмүүсийг тогтоосон хугацаанд бүртгэж шалгалтанд оруулна.
Шалгалтанд орох хүмүүсээс бүртгэлийн хураамж авч болно.
Уралдаант шалгалтыг сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүд эрхлэн зохион байгуулна.
Шалгалт өгсөн хүмүүсийн мэдлэгийн түвшинг рейтинг оноогоор дүгнэнэ. Эхлээд
мэргэжлийн шалгалтыг тухайн багшийг ажилд авах тэнхимээс томилогдсон комисс авна.
85-аас доошгүй оноо авсан хүмүүсийг гадаад хэл, компьютерийн шалгалтанд оруулна. Энэ
хоёр шалгалтанд тус бүр 70-аас доошгүй оноо авсан байх шаардлагатай. Мэргэжлийн
шалгалтанд тухайн хүний багшлах ур чадварыг үнэлэх даалгавар (нээлттэй хичээл заалгах
гэх мэт) орж болно.
Шалгалтанд тэнцсэн хүмүүстэй захирал, сургалтын албаны эрхлэгч, тэнхимийн эрхлэгчид
ярилцлага хийнэ.
Шалгалт, ярилцлагад хангалттай үнэлгээ авсан багш нарыг тэнхимийн хурлаар хэлэлцээд
ажилд авах эсэх тухай санал, дүгнэлт гаргана.
Санал дүгнэлтийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэрийг гаргана.
Боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтнийг багшаар авах
тохиолдолд тэнхимийн саналыг үндэслэн шалгалтнаас чөлөөлж болно.
Багшаар ажиллуулах тухай тушаал гарсан багш дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн
тэнхимд өгнө. Үүнд:
а) өргөдөл, анкет,
б) нийгмийн даатгалын дэвтэр,
в) диплом, мэргэжлийн үнэмлэх,
г) иргэний үнэмлэхний хуулбар
д) эрүүл мэндийн даатгалын дэвтэр
2. Ажилтан, ажилчдыг ажилд авах

2.13.
2.14.

Захиргааны албан тушаалд ажиллах ажилтнуудыг шалгаруулж авахад боловсрол,
мэргэжлийн ур чадвар, ажил хэрэгч байдал, соёлтой харилцааг чухалчилна.
Үйлчилгээний ажилчдыг мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, ажил хэрэгч, шуурхай
байдлыг харгалзан сонгон шалгаруулж авна.

2.15. Ажилд орохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
а) өргөдөл, анкет,
б) диплом, мэргэжлийн болон боловсролын үнэмлэхний хуулбар.
в) нийгмийн даатгалын дэвтэр
г) иргэний үнэмлэхний хуулбар
д) эрүүл мэндийн даатгалын дэвтэр
2.16. Ажилтан, ажилчдыг ажилд авахад шаардагдах барим бичгүүдийг бүрдүүлж Хөдөлмөрийн
хуульд заасны дагуу үг хүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, захирлын тушаалаар
ажилд томилно.
2.17. Ажилтан, ажилчдын бичиг баримтыг Үйлчилгээ, аж ахуйн албаны эрхлэгч хүлээн авч
хадгална.
2

2.18. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө сургуулийн захиргаа уг гэрээг
сунгах буюу цуцлах тухай ажилтан, ажилчдад албан ёсоор мэдэгдэнэ.
2.19. Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүргээ гүйцэтгэх чадваргүй ажилтан, ажилчдын
хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлаж болно.
Гурав. а ) Сургуулийн захиргааны үүрэг

3.1.

3.2.
3.3
3.4

3.5

3.6
3.7
3.8

Багш, ажилтан, ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг үндсэн үүрэг,
мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөөр
хангах.
Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах арга хэмжээ авч
байх.
Хичээлийн жилийн эхэн бүрд багшийн ажлыг үнэлэх журмын дагуу багшийн зэрэглэлийг
шинэчлэн тогтоож, зэрэглэл ахиулах болон бууруулах асуудлыг шийдвэрлэх.
Багш, ажилтан, ажилчдыг анх ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулах.
а) Байнгын ажлын байранд ажиллах ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг байнгын буюу
тодорхой хугацаагүй байгуулна.
б) Харин үйлчилгээний гэрээт ажилчидтай тодорхой хугацаатай, түр гэрээг байгуулна.
в) Гэрээг оноогоор дүгнэх бөгөөд 80-аас доош оноо авсан тохиолдолд цаашид уг ажлын
байранд ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Суралцагсдын бие даах чадварыг дээшлүүлэх, чөлөөт байдлыг хангах, эдийн засгийн үр
ашгийг нэмэгдүүлэх үүднээс хөгжмийн чиглэлийн ганцаарчилсан хичээлүүдийг 1-5
хүнтэйгээр зохион байгуулж болно.
Багшийн нэг өдрийн цагийн ачаалал нь 8 цагаас ихгүй байх чиглэлийг баримтлана.
Курс, анги хариуцсан зөвлөх багштай байхын зэрэгцээ мэргэжлийн хүмүүсийг зөвлөх
багшаар ажиллуулж болно
Элсэлтийг БСШУЯ-ны баталсан үлгэрчилсэн журам болон өөрийн сургуулийн элсэлтийн
журмын дагуу зохион байгуулна.
б ) Багш, ажилтан, ажилчдын үүрэг

3.9.

Сургуулийн дүрэм, дотоод журмыг хатуу сахиж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны
тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх.
3.10. Сургалтын арга зүй - технологийн гормыг чанд баримтлах.
3.11. Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмжийг хайрлан хамгаалж,
түүнийг үр өгөөжтэй ашиглах, хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах.
3.12. Багшийн ёс зүйг чанд сахих, хувийн болон хэсэг бүлэг хүмүүсийн явцуу эрх ашиг,
сонирхолын үүднээс сургалтын үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр хүндрэл учруулахгүй
байх, багаар ажиллах чадварыг эзэмших.
3.13. Багш эрдэм шинжилгээ, судалгааны ажилд заавал оролцох.
3.14. Сурагцагсдыг дүгнэх журмын дагуу үнэлж дүгнэх.
3.15. Заадаг хичээл бүрээр иж бүрэн файл бүрдүүлж, түүнийгээ байнга шинэчлэн боловсронгуй
болгох.
3.16. Сургуулийн захиргаа, сургалтын алба, тэнхимээс өгсөн аливаа үүрэг даалгаврыг цаг
хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэх.
3.17. Багш нь суралцагсдад сурах сэдэл, тэмүүлэл төрүүлэх, түүний хүмүүжил, төлөвшилийн үйл
явцад нөлөөлөх
3.18. Багш нь багшлах эрхийн баримт бичигтэй байна.
3.17. Ажлаас явахдаа хариуцсан өрөөнийхөө цахилгаан хэрэгсэлүүдийг салган, гэрлээ унтрааж,
өрөөгөө лацдан, эд хөрөнгөө харуулд хүлээлгэн өгөх, өглөө ирэхдээ хүлээн авах.
3

3.17. Багш нь сургуулийн дүрэмд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
3.18. Багш болон захиргааны ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь байнгын,
үйлчилгээний ажилчидтай байгуулах гэрэ нь түр байх бөгөөд гэрээнд заасан ажлын
гүйцэтгэлийг хагас жил тутам дүгнүүлнэ. Хөдөлмөрийн гэрээг, гэрээ байгуулагч талуудын
аль нэгний саналаар цуцалж болно.
3.19. Багш нь сургуульд жижүүр багшийн үүрэг гүйцэтгэж болно.
Дөрөв. Багшийн үйл ажшлагаа

4.1.
4.2.
4.3.

4.4.

4.5.
4.6.
4.7.
4.8.

4.9.

4.10.
4.11.
4.12.

Багш хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж, хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаж, сургалтаа
эхлэнэ.
Ангийн журналыг хар, хар хөх балаар цэвэр нямбай, алдаагүй хөтлөх ба суралцагч хичээлд
суугаагүй тохиолдолд "бг" гэсэн тэмдэглэгээг хийнэ.
Шинэ хичээлийн жил эхлэхээс 5 хоногийн өмнө сургуулийн захиргаатай хөдөлмөрийн
гэрээ байгуулах ба хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, хөтөлбөр, конспектийг тэнхимийн
эрхлэгчээр батлуулж мөрдөнө
Багш нь урдчилан мэдэгдэхгүйгээр хичээл таслах, хоцрох, хичээл дундуур гарч явахыг
хориглох ба энэ мэтээр сургалтанд хохирол учруулвал тухайн хичээлийг заагаагүйд
тооцон цагийн мөнгийг тухайн сарын цалингаас суутгана. Нэг сард тасалж, хоцорсон
цагийн тоо 6-т хүрвэл сарын цалинг 1-3 сар хүртэл хугацаагаар 20-30 хувиар бууруулана.
Мөн дээрх дутагдлыг удаа давтах, хүндэтгэх шалтгаангүй 3 өдрийн ажил тасалбал
хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.
Тасарсан цагийг нөхөх тохиолдолд сургалтын алба, тэнхимээс зөвшөөрөл авч, цагийн
хуваарийг батлуулна.
Хичээлийн цагаар хүнтэй уулзахыг хориглоно.
Багш хичээл дээр гар утсаа унтраана.
Хичээлийн болон оюутны байранд согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хатуу
хориглох ба ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас
хална.
Ажлаас чөлөөлөгдөх болон халагдахдаа ажлаа хүлээлгэн өгч, зохих тооцоо хийлгүй ажил
хаяж явсан тохиолдолд гарах хохирлыг тооцож төлүүлэх, шаардлагатай гэж үзвэл хуулийн
байгууллагаар шийдвэрүүлнэ.
Өрөөний гэрлээ унтраалгүй явсан тохиолдолд хоногт 3000 төгрөгийн торгууль төлнө.
Хичээлийн цагаар анги танхим руу хоол, унд зөөхийг хориглоно.
Тодорхой хугацаагаар чөлөө авах тохиолдолд сургуулийн захиргаанд хандана. Тухайлбал,
1-7 хоногийн чөлөө авахад сургалтын алба, тэнхимийн эрхлэгч, Долоо хоногоос дээш
хугацааны чөлөө авахад тэнхимээр дамжуулан захирлын тушаалаар тус тус шийдвэрлэнэ.
Тав. Суралцагчийн үйл ажиллагаа
1. Суралцагчийн хүлээх үүрэг

5.1.
5.2.
5.3.
5.4.

Суралцагсад нь Монгол улсын Боловсролын тухай хууль болон сургуулийн дүрэмд заасан
үүргийг биелүүлнэ.
Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших.
Сургалтын төлбөрийг хичээлийн жилийн эхний 1 сард багтаан сургуулийн харилцах
дансанд шилжүүлэх.
Өөрийгөө хөгжүүлэх, бие даах суралцах арга барил, чадварыг эзэмших

4

5.5.

5.6.
5.7.
5.8.

Багш, сурган хүмүүжүүлэгчээс тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаварыг болон
сургуулийн дотоод журам, нийгмийн хэв журмыг чанд сахин биелүүлж, суралцагсдын ёс
зүйг мөрдлөгө болгох.
Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг хугацаанд нь бүрэн эзэмших. дадлагуудыг
хийх, шалгалт өгөх.
Сургалтын материалтай холбогдон гарах үйлчилгээний хөлсийг сургалтын төлбөрөөс тусд
нь төлөх.
Сургуулийн эд хогшлыг хүлээн авснаас хойш тэдгээрт гарсан эвдэрлийг анги хамт
олноороо засварлаж, бүрэн бүтэн байлгах.

5.9.

Сургалтын компьютер, хөгжмийн зэмсэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гамтай
эдлэх.
5.10. Суралцагсад нь хичээл хоцрохгүй, таслахгүй байхын зэрэгцээ сургуулийн орчинд архи
уухгүй, тамхи татахгүй байх, харилцааны соёлыг хэвшүүлэх.
5.11. Суралцагсад нь хичээлийн жилийн эхэнд харъяалах тэнхимтэй сургалтын гэрээ
байгуулах.
2. Суралцагчийн хариуцлага

5.12. Улирлын шалгалт, шүүлэг, явцын үнэлгээгээр 59 болон түүнээс доош рейтинг оноо авсан

5.13.

5.14.
5.15.
5.16.

5.17.

5.18.

5.19.
5.20.

хичээлүүдэд хураамжтайгаар дахин шалгуулах ба шалгалтыг тогтоосон хуваарийн дагуу
өгч дуусгана. Дахин шалгалтын хураамжийн хэмжээг тухайн хичээлийн жилийн сургалтын
төлбөр, хувьсах зардалын хэмжээ,, инфеляцийн түвшин зэргээс хамааруулан сургуулийн
захиргаа тогтооно. Хүндэтгэх бус шалтгаанаар дахин шалгалтыг хугацаанд нь өгөөгүй
тохиолдолд "Р" үнэлэгдсэнд тооцно.
Ямар нэг шалтгааны улмаас тухайн хичээлийн 60 хувьд суугаагүй суралцагч кредит нөхөх
сургалтанд хамрагдах бөгөөд энэ тохиолдолд кредитийн мөнгийг дахин төлнө. Суралцагч
дахин шалгалт өгөх, эсвэл кредит нөхөх сургалтанд хамрагдах аль нь болохыг тухайн
хичээлийг заагч багш тодорхойлж, тэнхимийн эрхлэгч баталгаажуулна.
Дахин шалгалтын дээд оноо 70-аас илүүгүй байна.
Суралцагчийн явцын үнэлгээ 60 хувь (авбал зохих 70 онооны)-иас багагүй тохиолдолд
бататгах шалгалтанд орох эрх авна.
Улиралд 4 буюу түүнээс олон хичээлд "F" үнэлгээ авсан, нэг улиралд хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр 120-с илүү цагийн хичээл тасалсан, мөн улирал дарааллан 1 хичээлд
давтан "F" үнэлэгдвэл сурлагаар тэнцэхгүйд тооцон 1 жилийн чөлөө өгөх (шаардлагатай
гэж үзвэл сургалтаас чөлөөлөх) бөгөөд ийм шалтгаанаар дараа жил суралцахдаа сургалтын
төлбөрийг дахин төлнө.
Хүндэтгэн үзэх (өвчилсөн, хөл хоригдсон, гэнэтийн осолд нэрвэгдсэн, өвчтөн асарсан,
захиргааны чөлөөтэй байсан гэх мэт) шалтгаанаар улиралд авах нийт багц цагаас 5 хүртэлх
багц цагийн сургалтаас түр завсардсан боловч хичээлийн агуулгыг бие даан эзэмшсэн
суралцагч явцын үнэлгээ болон бататгах шалгалтыг нөхөн өгөхийг зөвшөөрөнө.
Суралцсан бүх улиралд судалсан хичээлүүдийн рейтинг онооны дундаж 71 ба түүнээс дээш
дүнтэй суралцсан төгсөх ангийн суралцагч төгсөлтийн шалгалт өгөх, 80 ба түүнээс дээш
дүнтэй суралцсан суралцагч дипломын ажил бичиж, хамгаалах эрх эдлэнэ.
Дүнгийн оноогоо ахиулах хүсэлтэй суралцагч нь шаардлагатай гэж үзсэн хичээлдээ дахин
суралцаж болох бөгөөд тухайн хичээлийн багц цагт ногдох төлбөрийг нэмж төлнө.
Эрүүл мэндийн хувьд цаашид суралцах боломжгүй нь эмчийн магадалгаагаар нотлогдвол
суралцсан хугацааны төлбөрийг тооцсны үндсэн дээр сургалтын төлбөрийг буцаан олгож
болно.
5

5.21. Сурлага, сахилгаар тэнцэхгүй болон өөрийн хүсэлтээр сургалтыг зогсоовол сургалтын
5.22.
5.23.
5.24.
5.25.

төлбөрийг буцаан олгохгүй.
Суралцагчийг сургуулиас чөлөөлөх, хасах, үргэжлүүлэн суралцуулах эсэх асуудлыг
захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
Сургуулийн орчинд архи уусан, танхайрсан, гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил
гаргасан тохиолдолд сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.
Бакалаврын түвшиний суралцагсадын 8 улиралын голч дүн 70-аас доош бол "дипломын
боловсрол" эзэмшсэнийг гэрчлэх боловсролын зэргийн диплом олгож болно.
Хичээл дээр бохь зажилах, зажилсан бохио ил задгай хаяхыг хориглоно.

6

3. Суралцагчийн эрх

5.26. Суралцагч нь Монгол улсын Боловсролын тухай хууль, сургуулийн дүрэмд заасан эрхийг
эдлэнэ.

5.27. Сургалт чанаргүй болох нь тогтоогдвол гэрээг цуцлах асуудал тавьж шийдвэрлүүлэн,
5.28.
5.29.
5.30.
5.31.
5.32.
5.33.
5.34.
5.35.
5.36.
5.37.
5.38.
5.39.
5.40.
5.41.
5.42.

сургалтын төлбөрийг буцаан авах.
Сургалт, хүмүүжлийн асуудлаар багш, ажилтан нартай саналаа солилцон зөвлөгөө авах,
санал гаргах.
Гадаадын их, дээд сургуульд шатлан суралцах хүсэлтээ гаргах.
Эрүүл мэндийн байдал болон гачигдлын улмаас жилийн чөлөө авах хүсэлтээ гаргах.
Суралцах хугацаандаа оюутны байранд амьдрах.
Улсаас зөвшөөрөгдсөн хэмжээнд унааны хөлсний хөнгөлөлт эдлэх, бусад хууль,
тогтоомжийн хүрээнд тусламж авах, хөнгөлөлт эдлэх.
Суралцагчийн эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох.
Агуулга, багтаамж нь ижил төстэй зарим хичээлийг бусад сургуульд биелүүлсэн багц
цагийн хэмжээгээр тооцуулах, бие даан судалж дүгнүүлэх.
"А" үнэлгээтэй суралцсан хугацаанд тэтгэлэг авах.
Эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцох, бүтээл хэвлүүлэх.
Суралцагчидтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд шууд болон төлөөлөн оролцох.
Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгагдаагүй хичээлээс сонгон суралцах.
Сургалтын төлбөр ашиглалтын талаар мэдээлэл авах.
Суралцагсдыг үнэлж дүгнэх журмын дагуу дүгнүүлэх.
Суралцагсдад тэнхмийн эрхлэгч 3 хүртэл, сургалтын алба 5 хүртэл хоногийн чөлөө олгож
болно.
Холбогдох журамд заасны дагуу Сургалтын төрийн сангаас хөнгөлттэй зээл, буцалтгүй
тусламж авах, Засгийн газраас хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын бусад эрхийг эдлэх.
Зургаа. Хичээлийн, ажлын цагийн хуваарь

6.1.

6.2.

Хичээлийн болон ажлын цагийн хуваарийг тухайн хичээлийн жилийн эхэнд холбогдох
албадын эрхлэгчдийн санал, Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн
захирлын тушаалаар баталж мөрдөнө.
Хичээлийн дундуур багш, суралцагчийг дуудах, өөр ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.
Долоо. Цалинтай ба цалингүй чолөө олгох

7.1.

7.2.

Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлан сургуулийн захиргаа, багш, ажилтан, ажилчинд
цалинтай ба цалингүй чөлөөг дараах журмаар олгоно. Үүнд:
а) чөлөө авахыг хүссэн хүн чөлөө авах болсон шалтгаанаа тодорхой тусгасан өргөдөл,
холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн харъяалах тэнхимдээ хүсэлт гаргана.
б) эхнэр, нөхөр, эцэг, эх, ам бүлд нь багтдаг нэг гишүүн, төрсөн ах, эгч, дүү өвдөх, нас
барах, өөрөө хүндээр өвчлөх, байгалийн гамшигт өртөх, осолд орох зэрэг гэнэтийн осол
тохиолдсон нөхцөлд багш, ажилтан, ажилчдад цалинтай чөлөө олгох эсэх тухай
асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
Тухайн улиралд хичээлгүй байгаа тэнхим, лаборатори, кабинетын эрхлэгч болон багш
хүндэтгэх бус шалтгаанаар цалингүй чөлөө авахыг хориглоно.
Найм. Цалин хөлс, амралт, тэтгэвэр, тэтгэмж

7

8.1.

8.2.

8.3.

8.4.
8.5.

8.6.

8.7.

8.8.
8.9.
8.10.

Мэргэжлийн тэнхимийн эрхлэгчийн цалинг тогтоохдоо тухайн хичээлийн жилд заах цагт
ногдох хөлс дээр тэнхимд харъяалагдах суралцагсадын тоог 2,8 коэффициентээр
үржүүлсэнтэй тэнцэх цагт ногдох мөнгийг нэмж тооцно.
Багш, ажилтан, ажилчдын үндсэн цалинг сард 1-2 удаа, тогтоосон хугацаанд олгох ба түр
хугацаагаар, гэрээний журмаар ажилласан ажилтан, ажилчдын хөлсийг ажлаа хийж
дууссаны дараа ажлын чанар, байдлыг харгалзан олгоно.
Тухайн хичээлийн жилийн санхүүгийн чадавхиас шалтгаалан багш, захиргааны
ажилтнуудад унаа, хоолны нэмэгдэл олгох эсэх асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар
хэлэлцэж, захирлын тушаалаар шийдвэрлэж болно.
Багш, ажилтан, ажилчдын амралтын хуваарийг хичээлийн жилийн төгсгөлд гаргаж,
амралтыг биеэр эдлүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарал тавина.
Багш нарын жилийн цагийн норматив, гүйцэтгэлийг үндэслэн амралтыг тооцно.
Сургуулийн захиргаа ажилтан, ажилчдын улсад ажилласан хугацааг жил бүр шинэчлэн
тодорхойлсны үндсэн дээр тэдний амралтын нэмэгдэл хоногийг хуульд заасан хэмжээгээр
тогтоож, ээлжийн амралтыг хуваарийн дагуу эдлүүлнэ.
Мэргэжлийн дагуу боловсролын зэргээ ахиулах зорилгоор докторын зэргийн сургалтанд
хамрагдаж буй багш, ажилтны сургалтык зардлын 40 хүртлэх хувийг сургуулиас
санхүүжүүлж болно.
Сургуулийн захиргаа нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан буюу цөөрүүлсэн,
эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт
гарсан зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж байгаа багш, ажилтан, ажилчдад
Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хуулийн дагуу тэтгэмж олгож болно.
Төрсөн эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барсан тохиолдолд 50.000
төгрөгөөс нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгоно.
Тус сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудад санхүүгийн тусламж үзүүлж
болно.
Ажиллагсад нь шинээр гэр бүл болж өрх тусгаарласан, өөрийн болон эхнэр (нөхөр)-ийн
төрсөн нутагт амрах, эмнэлэгийн заалтаар сувилалд эмчлүүлэх, өрхийн нэг хүнд ногдох
орлого буурах, гэр бүл шинэ хүүхэд мэндлэх зэрэг тохиолдолд сургуулийн захиргаанаас
тэтгэмж олгож болно. Тэтгэмжийн хэмжээ нь тухайн үед мөрдөж буй эрх зүйн бусад
актаар зохицуулагдана.
Ес. Шагнал, урамшил
1. Нийтлэг үндэслэл

9.1.

9.2.

Багшлах үйл ажиллагаандаа болон эрхлэсэн ажил хөдөлмөртөө идэвх зүтгэл, санаачлага
гарган ажилласан тус сургуулийн багш, захиргааны ажилтан, үйлчилгээний ажилчид болон
харилцагч байгууллагын ажилтан нарыг шагнаж урамшуулахад энэхүү журмыг
баримтлана.
Шударгаар хөдөлмөрлөж, эрхэлсэн ажилдаа мэргэжлийн болон ур чадварын өндөр амжилт
гаргасан багш, ажилтан, ажилчдыг сургуулийн захиргаанаас дор дурдсан хэлбэрээр
шагнаж урамшуулна. Үүнд:
а) сургуулийн зардлаар амралт, сувилалд явуулах, гадаадад жуулчлуулах,
б) төрийн одон медаль болон дээд бйгууллагын шагналд тодорхойлох,
в) хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр сурталчлах, хөдөлмөрийн алдрыг нь
тэмдэглэх, эрдмийн цол олгуулахаар тодорхойлох,
г) тус сургуулийн шагналын зэрэглэлийн дагуу шагнах,
д) хөдөлмөрийн гэрээг хичээлийн жилд 2 удаа дүгнэж, урамшуулалт цалин олгох.
8

9.3.
9.4.

9.5.

Харилцагч байгууллагын хүсэлтийг үндэслэн өөрийн сургуулийг төгсөгч ажилтныг
урамшуулж болно.
Сургуулийн эдийн засгийн чадавхийн өсөлттэй уялдуулан тухайн хичээлийн жилийн
ажлын үр дүнг харгалзан, багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж
мөнгөн туслалцаа, урамшуулал үзүүлж болно.
Төрийн одон, медалиар шагнагдсан багш, ажилтанд нэг сарын үндсэн цалингийн 50 хүртэл
хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.
2. Шагналын зэрэглэл

9.3.

Тус сургуулийн шагнал дор дурдсан зэрэглэлтэй байна. Үүнд:
1. "Хүндэт багш" өргөмжлөл

• Сургууль хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үйлсэд тодорхой хувь нэмэр
оруулсан,

• Сурах бичиг зохиож, орчуулж хэвлүүлсэн, тэр нь тус сургуулийн сургалтын үндсэн
сурах бичиг болсон,

• Багш, суралцагчдад судалгааны ажлын аргазүй эзэмшүүлэх талаар санаачлагатай
ажилласан, тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж
байгаа багш, ажилтан, ажилчдад Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хуулийн
дагуу тэтгэмж олгож болно.

2. "Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах"
• Мэргэжлээрээ болон тус сургуульд 15-аас доошгүй жил тогтвор суурьшилтай
ажилласан,

• Хариуцсан ажил, заадаг хичээлээрээ тодорхой санаачлага гарган ажилласан ба
тодорхой үр дүнд хүрсэн,

• Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан.
3. "Оны хүндэт өргөмжлөл"
• Тус сургуульд 10-аас доошгүй жил үр бүтээл, санаачлага гарган ажилласан,
• Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд идэвхтэй оролцон илтгэл тавьсан,
магистрант, оюутны судалгаа, шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулсан, илтгэл
тавиулсан,

• Хариуцсан ажил хөдөлмөртөө амжилт гарган, сургууль хөгжүүлэх талаар тодорхой
ажил санаачлан хийж, үр дүнд хүрсэн, Сургалтын чиглэлээр гарын авлага, сурах
бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн,

• Хамт олны дунд нэр хүндтэй, үлгэр дууриалалтай, хариуцсан ажил хөдөлмөртөө удаа
дараа амжилт гаргасан,

• Залуу багш нарт туслаж зөвлөх, суралцагчийг төлөвшүүлэх талаар санаачлагатай
ажилласан.

4. "Тэргүүний судлаач багш"
• Заадаг хичээлийн чанар, үр өгөөжийг сайжруулах талаар санаачлагатай ажилладаг, тэр
нь тодорхой үр дүнд хүрсэн, хичээлийн бэлтгэлийг сайтар хангасан,

• Дээд боловсролын салбарт 8-аас доошгүй жил ажилласан,
• Сургалтыг шинэ технологиор зохион байгуулахыг эрэлхийдэг, хичээл заадаг
суралцагчдын үнэлгээний голч дүн 2,5-ас дээш үзүүлэлттэй,

• Эрдэм шинжилгээний ажилд үр бүтээлтэй оролцдог, сурах бичиг, гарын авлага бичиж
хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн,
9

• Сургуулиас зохион байгуулдаг нээлттэй болон үзүүлэх хичээлд удаа дараа амжилттай
дүн үзүүлсэн,

• Суралцагчдаас авсан судалгаагаар хангалттай дүн авсан
5. "Тэргүүний бүтээлч багш"
• Боловсролын салбарт 6-аас доошгүй жил ажилласан,
• Хичээл заах арга барилаа дээшлүүлэх талаар санаачлагатай ажилладаг,
• Өөрийгөө хөгжүүлэх болон мэргэжлийн дагуу уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний
хуралд тогтмол амжилттай оролцдог,

• Сургуулийг хөгжүүлэх болон сургалтыг сайжруулах талаар бодитой ажлыг санаачлан
хийж, тодорхой үр дүнд хүрсэн,

• Суралцагчдын сурах идэвх, сонирхолыг өрнүүлэх, хамт олныг төлөвшүүлэх талаар
ажил зохиож, амжилтанд хүрсэн,

• Гадаад, дотоодын хамран ажилладаг сургуулийн захирал болон удирдах албан
тушаалтан
6 . "Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах"

• Мэргэжлээрээ болон тус сургуульд 15-аас доошгүй жил тогтвор суурынилтай
ажилласан,

• Хариуцсан ажил, заадаг хичээлээрээ тодорхой санаачлага гарган ажилласан ба
тодорхой үр дүнд хүрсэн,

• Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан.
7. "Оны хүндэт өргөмжлөл"

• Тус сургуульд 10-аас доошгүй жил үр бүтээл, санаачлага гарган ажилласан,
• Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд идэвхтэй оролцон илтгэл тавьсан,
магистрант, оюутны судалгаа, шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулсан, илтгэл
тавиулсан,

• Хариуцсан ажил хөдөлмөртөө амжилт гарган, сургууль хөгжүүлэх талаар тодорхой
ажил санаачлан хийж, үр дүнд хүрсэн, Сургалтын чиглэлээр гарын авлага, сурах
бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн,

• Хамт олны дунд нэр хүндтэй, үлгэр дууриалалтай, хариуцсан ажил хөдөлмөртөө удаа
дараа амжилт гаргасан,

• Залуу багш нарт туслаж зөвлөх, суралцагчийг төлөвшүүлэх талаар санаачлагатай
ажилласан.
8. "Тэргүүний судлаач багш"

• Заадаг хичээлийн чанар, үр өгөөжийг сайжруулах талаар санаачлагатай ажилладаг, тэр нь
тодорхой үр дүнд хүрсэн, хичээлийн бэлтгэлийг сайтар хангасан,

• Дээд боловсролын салбарт 8-аас доошгүй жил ажилласан,
• Сургалтыг шинэ технологиор зохион байгуулахыг эрэлхийдэг, хичээл заадаг
суралцагчдын үнэлгээний голч дүн 2,5-ас дээш үзүүлэлттэй,

• Эрдэм шинжилгээний ажилд үр бүтээлтэй оролцдог, сурах бичиг, гарын авлага бичиж
хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн,

• Сургуулиас зохион байгуулдаг нээлттэй болон үзүүлэх хичээлд удаа дараа амжилттай
дүн үзүүлсэн,

• Суралцагчдаас авсан судалгаагаар хангалттай дүн авсан
9. "Тэргүүний бүтээлч багш"
10



Боловсролын салбарт 6-аас доошгүй жил ажилласан,

Сургуулийг хөгжүүлэх болон сургалтыг сайжруулах талаар бодитой ажлыг санаачлан
хийж, тодорхой үр дүнд хүрсэн,

Суралцагчдын сурах идэвх, сонирхолыг өрнүүлэх, хамт олныг төлөвшүүлэх талаар
ажил зохиож, амжилтанд хүрсэн,

Багшийн ёс суртахуун төлөвшин тогтсон, хамт олны дунд нэр хүндтэй, сургуулиас
зохиосон ажилд идэвхтэй оролцдог.

Хичээл заах арга барилаа дээшлүүлэх талаар санаачлагатай ажилладаг,
Өөрийгөө хөгжүүлэх болон мэргэжлийн дагуу
шинжилгээний хуралд тогтмол амжилттай оролцдог,

уралдаан

тэмцээн,

эрдэм

3. Шагналын хэмжээ, олгох хугацаа

9.4.
9.5.

Хичээлийн жил бүр Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан хамт олон, алба,
тэнхимийн саналыг үндэслэн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Шагналыг дараах мөнгөн урамшуулал дагалдана. Үүнд:
"Хүндэт багш" өргөмжлөл - өргөмжлөл, хүндэтгэлийн хувцас, 50.000 төгрөг
"Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах" - батламж, 30.000 төгрөг
"Оны нэрэмжит өргөмжлөл" - батламж, 100.000 төгрөг
"Тэргүүний судлаач багш" - гадаадад 7 хоног жуулчлах эрхийн бичиг
"Тэргүүний бүтээлч багш" - батламж, нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал
СУИС-ийн Соёлын сургууль

11

Sign up to vote on this title
UsefulNot useful