P. 1
Дамжуулагч материалууд

Дамжуулагч материалууд

|Views: 3,384|Likes:
Published by Gomboo Bigdreamer

More info:

Published by: Gomboo Bigdreamer on Nov 13, 2011
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOCX, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

12/10/2015

pdf

text

original

Дамжуулагч материалууд

Цахилгаан машины үндсэн хэсэг, аппарат, цахилгаан техникийн байгууламж нь
ердийн бүтээцтэй материалын шинжээс ялгагдах шинж бүхий цахилгаан техникийн
материалаас бүтнэ. Мөн цахилгаан техникийн эрчим хүчний алдагдал хамгийн
бага хэмжээтэй байх ѐстой. Бүх цахилгаан техникийн материалыг цахилгаан
дамжуулах чанар гэгдэх цахилгаан гүйдэл дамжуулах гол шинжээр нь гурван
бүлэгт хуваадаг.
1. Цахилгаан машин, аппаратын гүйдэл дамжуулах хэсгийг бэлтгэдэг
цахилгаан техникийн материал нь цахилгаан гүйдлийг сайн дамжуулах
ѐстой буюу өөрөөр хэлбэл цахилгаан эсэргүүцэл хамгийн бага байх
хэрэгтэй. Энэ бүлэг цахилгаан техникийн цахилгаан дамжуулах
материалаас бүрдэх бөгөөд түүнд цэвэр төмөрлөг, төмөрлөгийн хайлш
хамаарагдана.
2. Цахилгаан тусгаарлах материал багтана. Цахилгаан тусгаарлах материалд
цахилгааны эсэргүүцэл их байдгаас тусгаарлуурын тусламжтайгаар гүйдэл
дамжуулах хэсгийг бие биенээс нь салгах, мөн цахилгаан төхөөрөмжийг
газардуулсан хэсгээс хөндийрүүлнэ. Хуримтлуурт цахилгаан тусгаарлагчийг
цахилгаан багтаамж бий болгохын тулд ашиглана.
3. Хагас дамжуулагч материалууд багтана. Энэ бүлгийн материалууд нь нь
цахилгаан гүйдэл дамжуулах өөрийн чадвараараа дамжуулагч, тусгаарлуур
хоѐрын завсар хоорондын байрыг эзэлнэ. Хагас дамжуулагч материалыг
шулуутгагч, өсгүүр фото элемент, бусад хагас дамжуулагчийн хэрэгсэлийг
хийхэд хэрэглэхийн зэрэгцээгээр цахилгаан техникийн төрөл бүрийн
салбарт өргөн хүрээтэй хэрэглэж байна.
Цахилгаан гүйдэл хамгийн сайн гүйдэг металл бол мөнгө юм.Цахилгаан дамжуулх
х чанараар нь металлуудыг доорх эгнээболгодог.
Ag, Ca, Cu, Cr, Al, Mg, Na, Ir, W, Be, Rn, Zn
Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн
төрлийн химийн элемент юм. Аurum гэсэн Латин үгнээс гаралтай.Алт нь байгаль
дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин
ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Алт ньхүн төрөлхтний түү
хийн туршид, үнэт металл гэж тооцогдон
арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоѐл чимэглэлд өргөн хэрэглэгдсээр
ирсэн ба орчин үед шүдний эмнэлэг , электроникийн салбарт их
хэмжээгээр ашиглагдаж байна. Атомын дугаар 79, Атом масс 196.966569 г /моль ,
Электрон байгуулалт [Xe ] 4f
14
5d
10
6s
1
,Бүрхүүл дэх электроны тоо 2, 8, 18, 32, 18,
1, Хайлах температур (1064.18 °C ), 1337.33 K .
Зэс нь Cu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 29, нэгэнтөрлийн химийн элемент
юм. Зэс нь зөөлөн металл бөгөөд маш
сайн цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон
дулаан дамжуулагч , барилгын материал , мөн төрөл бүрийн
хайлш гарган авахад хэрэглэнэ. Зэс нь дээд ургамал , амьтаны маш чухал тэжээл
боловч, их хэмжээний зэс нь амьтан , ургамлыг хордуулна. Хүмүүс зэсийг 10,000
жилийн өмнөөс хэрэглэжэхэлсэн байна. Чили , АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээ
ний зэсийн
нөөцтэй бөгөөд ихэвчилэн ил уурхайгаас олборлож байна.Атомын дугаар 29, Ато
м масс 63.546 г /моль , Электронбайгуулалт [Ar ]
3d
10
4s
1
, Бүрхүүл дэх электроны тоо 2, 8, 18, 1,Хайлах температур (1084.62 °C),
1357.77 K
Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авах ба
зэвэрдэггүй, бусад металлуудтай харьцуулахад маш хөнгөн, машсайн цахилгаан ,
дулаан дамжуулагч тул, хөнгөн цагаан болон
түүний хайлшийг пуужин , нисэх онгоц , тээвэр, цахилгаан
дамжуулах болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашиглана. Хэдийгээр
хөнгөн цагаан нь Дэлхийн царцдаст хамгийн өргөн тархалттай
металл (нийт химийн элементүүд дунд 3-
т буюу хүчилтөрөгч ,цахиурын дараа) боловч байгаль дээр цэврээрээ маш ховор,
бокситын хүдрээс ялгаж авахад маш өндөр температур шаардана(950-980
°C). Хөнгөн цагаан (Al): Атомын дугаар 13, Атом масс 26.9815386 г /моль , Өнгө М
өнгөлөг саарал, Электрон байгуулалт [Ne ] 3s
2
3p
1
, Бүрхүүл дэх электроны тоо

2, 8,
3, Нягт 2,6989 г /см ³,Хайлалтын хувийн дулаан 10.71 кЖ /моль ,
Хэрэглээ
Хөнгөн цагааны зарим хэрэглээ:
Тээвэр (бүх төрлийн автомашин , нисэх онгоц , вагон, унадагдугуй зэрэг)
Боодол, сав суулга (лааз, тугалган цаас зэрэг)
Барилга (цонхны хүрээ, хаалга гэх мэт)
Цахилгаан дамжуулах шугам
Цэвэр хөнгөн цагааныг (99.980% - 99.999% Al) электроник ,компакт диск-т
Компютерийн процессор, транзисторын хөргөлтийн системд
Нунтаг хөнгөн цагааныг будаг, пиротехникийн үйлдвэрлэлд
Анагаах ухаанд, эм, вакцинд адьювантаар
Гянт хайлах темпаратур үлэмж өндөр 3380
0
С-тай их хатуулаг НВ=350 кг/мм
2
бүхий
саарал өнгөтэй төмөрлөг юм. Гянтыг төмөрлөгийн үйлдвэрт нунтаг үрэнцэрийг
даралтад жигнэх аргаар гаргаж авдаг. Гянт дараах үндсэн шинжийг өөртөө
агуулна. Үүнд нягт19.3кг/см
3
сунгалтын үед бат бэхийн хязгаар 50-100
кгс/мм
2
хувийн эсэргүүцэл 0.0503 ом.мм
2
/м эсэргүүцэлийн температурын итгэлцүүр
+0.0046 1/
0
С.
Төмөр нь Fe (Латин : ferrum) гэж тэмдэглэгдэх, атомын
дугаар нь 26 болох химийн элемент юм. Мөнгөлөг цагаан өнгөтэй , өргөн тархалт
тай металл . Дэлхийн цөмийн 90% орчмыг,харин Дэлхийн царцдаст 5% агуулагда
на. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг. Байгаль дээр төмрийн
54
Fe,
56
Fe,
57
Fe,
58
Feгэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь
56
Fe,
(ойролцоогоор 91.754%) юм. Fe
2+
ион нь биологийн бүх биет эд
зайлшгүй шаардлагатай химийн элемент болно. Төмрийг маш
эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн
ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг
төмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ барагт
охиолдохгүй. Атомын дугаар 26, Атом масс 55.845 г /моль ,Электрон байгуулалт
[Ar ] 4s
2
3d
6
, Нягт 7.8 г /см ³, Хайлахтемператур (1538 °C), 1811 K
Молибден мөнгөлөг цагаан өнгөтэй төмөрлөг юм. Тэрээр гянтаас хайлах
температур 2690
0
С бага, хатуулаг НВ=250 кг/мм
2
нь нилээд доогуур байдаг.
Молибденийг гянтын нэгэн адил шахагдсан жижиг төмөрлөгөөс бэлтгэцийг
халааж 2300
0
С нэгтгэх замаар гарган авна. Энэ гаргаж авсан молибденийг давталт
цувилтанд оруулна. Молибдений үндсэн шинж. Нягт 10.3кг/см
3
сунгалтын үед бат
бэхийн хязгаар 140-240 кгс/мм
2
хувийн эсэргүүцэл 0.048 ом.мм
2
/м эсэргүүцэлийн
температурын итгэлцүүр +0.0048 1/
0
С.
Мөнгөн ус тасалгааны температурт шингэн байдлаа хадгалдаг гагцхүү төмөрлөг
мөнгөн ус орно. Мөнгөн ус исэлдэлтэнд тэсвэртэй, буцлах температур 356.9
0
С
ойртох үед исэлдэлт ажиглагдана. Мөнгөн ус, бусад хийнүүдтэй (ус төрөгч азот
нүүрсхүчлийн хий) үлэмж харилцан үйлчлэлд орно. Мөнгөн усанд зэс, цайр, хар,
цагаан тугалга, диц, мөнгө, алт уусна. Мөнгөн ус дараах тодорхойлолтыг агуулна.
Нягт 13.55 кг/см
3
царцах температур -39
0
С багтаамжийн тэлэлтийн температурын
итгэлцүүр 182*10
-6
1/
0
С хувийн эсэргүүцэл 0.94-0.95 ом.мм
2
/м эсэргүүцэлийн
температурын итгэлцүүр 0.00099 1/
0
С. Мөнгөн усыг тусгай реле, залгуур, мөн
мөнгөн усны шулуутгагчид шингэн авалцаа болгон хэрэглэнэ. Гэхдээ мөнгөн ус нь
эрүүл ахуйд нэн их хортойг санах хэрэгтэй. Тийнхүү мөнгөн устай ажиллахдаа
урьдчилан болгоомжлох нилээд зүйлийг анхаарах хэрэгтэй. Мөнгөн усыг бин битүү
халттай шил буюу ваар саванд хадгална. Мөнгөн усыг цэвэрлэхдээ сорох хоолой
бүхий тусгай шүүгээнд гүйцэтгэх ѐстой.
Хар тугалга нь гэрэлтэй саарал өнгө бүхий зөөлөн төмөрлөг болно. Тэрээр өндөр
бат бэх чанартай, идэмхий бодисын зэврэлтэнд тэсвэртэй болно. Их уян зөөлөн
байдал, нугарамтгай хайлах температур 327
0
С нь бусад төмөрлөгтэй
харьцуулахад өндөр биш зэргийг ашиглан цахилгааны бүрээст утасны хамгаалах
хальс болгон бэлтгээд, цахилгаан техникт өргөн хэрэглэж байна. Хар тугалганы
нимгэн хальс цахилгааны утасны тусгаарлалтыг муутгах чанар бүхий чийг нэвтрэх,
бусад гадны нөлөөнөөс хамгаална.
Мөн хар тугалга цагаан тугалга-хар тугалганы гагнуурын зөөлөн найрлагыг (ПОС-
30, ПОС-40, ПОС-61 .. . . гэх мэт) гарган авахад, тэрчлэн үйлдвэрлэлд цахилгаан
хамгаалалтын түргэн хайлах утас, хүчлийн аккумляторын хуудас зэргийг хийж
байна. Хар тугалганы онцлог нэг шинж нь рентгэн туяаг шингээдэг учраас хар
тугалыг рентгениы аппаратын хамгаалах дэлгэцэнд хэрэглэж байна.
Хар тугалга дараах шинж төлвийг агуулна. Нягт 11.35г/см
3
сунгалтын үе дэх бат
бэхийн хязгаар 1.3-2.0 кгс/мм
2
харьцангуй уртсалт 30-40% хувийн эсэргүүцэл
0.207-0.222 ом.мм
2
/м эсэргүүцэлийн температурын итгэлцүүр +0.00387-0.00411
1/
0
С болно. Орох найрлагын байдлаас (төмөр зэс, висмут, магни, мышъяк . . гэх
мэт) хар тугалгыг өөр хоорондоо ялгагдахаар зургаан зэрэг дугаараар гаргадаг.
Хар тугалганы дутагдалтай тал: түүний томруун талсттай бүтэц нь доргилтонд
тэсвэр муу, түргэн муудах чанарын органик бодис мөн шохойн уусмал, бетон зэрэг
бодисуудтай харьцуулж үзэхэд зэврэлтэнд тэсвэр бага байна. Хар тугалган хальс
бүхий цахилгааны бүрээстэй утсыг хагарах, доргих, гүүрийн тавцан, замын ойр
зэрэг байранд тавихыг зөвшөөрөхгүй учир нь хар тугалганы хэвийн байдал
алдагдахад хүрнэ.
Хар тугалганы механикийн бат бэх чанар, доргилтонд тэсвэрийг дээшлүүлэхийн
тулд сурьма, зэс кадми, . . . гэх мэт янз бүрийн агшаах хольцыг нэмнэ. Хар тугалга,
хар тугалганы хайлалтаас гарах ууршил, түүний янз бүрийн нэгдэл цөм хортой.
Хар тугалгыг хайлуулж байгаа ажлын байранд сайн агааржуулагч ажиллуулах
хэрэгтэй. Хар тугалган бүтээгдэхүүнтэй шүргэлцсэнээс тэрээр арьсны сүвээр
дамжин организмын дотор хар тугалга, түүний нэгдэл (хар тугалганы исэл, хар
тугалганы зос) гэх мэт нэвтрэн орж болно. Тийнхүү хар тугалгаар ажилласны
дараа гараа сайн угаах, мөн ажлын үед хамгаалалтын бээлийн гартаа хийсэн байх
хэрэгтэй. Хар тугалга үнэт материал учраас кабелийн үйлдвэрт хөнгөн цагаан
болон нийлэг материалаар солигдож байна.
Гянт молибденээр улайсагч пуршинцер, тогтоогч дэгээ, битүү цагираг, шууд
улайсах катод, цахилгаан вакуумын хэрэгсэл дэх дамжуулан улайсагчтай катодын
халаагуур зэргийг хийж болно. Гянт гянтын молибдентэй хайлшийн удаан
хайламтгай, их хатуулаг, бага ууршдаг ашиглан цахилгааны аппарат дахь салгах
авалцааг бэлтгэхэд өргөн хэрэглэдэг.
Хайлш нь цахилгаан халаах хэрэгсэл, цахилгаан зуух зэрэгт хэрэглэгдэх халаах
элемент утас, туузан утас нь 800
0
С-аас 1200
0
С хүртэлх температурт удаан
хугацаагаар ажиллаж чадах тэсвэртэй байх ѐстой. Цахилгаан халаах хэрэгсэлд
өндөр эсэргүүцэлтэй халуунд тэсвэртэй хайлшин дамжуулагч буюу өндөр
температурт исэлдэлтэнд тэсвэртэй хайлш хэрэг болдог. Энд дурьдсан
шаардлагыг дараах хоѐр төрлийн хайлш хангадаг. Диц хром хоѐрын хайлш, диц,
хром төмрийн ферронихром гэж нэрлэгддэг гурвын хайлш зэрэг орно. Түүнээс
гадна энэ хайлшуудад байвал зохих хувийн эсэргүүцэл ихсэх, эсэргүүцэлийн
температурын итгэлцүүрийг бууруулах зэрэг шаардлагыг энэ нэгдлүүд хангана.
Хайлшийн найрлаганд хром 30 хувиас их орвол хайлшийн бутрамтгай чанарыг
дээшлүүлэх,% хатуулгийг өндөржүүлэхэд хүргэнэ. Хром 20 хувиас илүүгүй
хэмжээтэй орсон хайлшаар нарийн цахилгаан техникийн утсыг бэлтгэнэ (0.01мм
хүртэл). Энэ хайлшийн тэмдэгт Х15Н60, х20Н80 байдаг.0.2 мм-ээс их голчтой утас,
0.2 мм-ээс зузаан туузыг бусад тэмдэгттэй хайлшаар хийнэ. Фехраль төрлийн
хайлшинд төмрийг холиход хайлшийн үнэ хямдрхах боловч, нилээд халаасны
дараа уул хайлшинд бутрамтгай байдал эрс нэмэгдэх нь ажиглагдана. Цахилгаан
халаах хэрэгсэлд ажиллаж байгаа фехраль хромлог төрлийн хайлшаас хийгдсэн
ороомгийн утсыг хүйтэн байдалд (300-400
0
С) гүйцэтгэнэ. Зөвшөөрөгдөх хамгийн их
температур, фехриалаар бэлтгэгдсэн халаах элементед 800-850
0
С хромоор
бэлтгэгдсэн халаах элементэд 1000-1200
0
С-тэй тэнцүү байна. Нихромоор
бэлтгэсэн халаах утас механикийн бат бэх чанар, өөрийн уян зөөлөн байдлаа
мэдэгдэхүйцээр өөрчлөхгүйгээр 900-1100
0
С температурт удаан хугацаагаар
ажиллагаанд л найдвартай ажиллаж чадна. Тогтмол бус залгалт салгалт нь
нихромон утасны температурыг эрс өөрчилж, тэдгээрийн гадаргуу дээрх
хамгаалалтын давхарга хальсыг ховхорч унахад хүргэдэг.
Хагас дамжуулагч материалууд
Бид цахилгаан дамжуулдаг материалууд, огт дамжуулдаггүй тусгаарлагч
материалуудын тухай үзсэн билээ. Чөлөөт электрон ихтэй нь цахилгаан гүйдлийг
сайн дамжуулдаг гэж үзсэн. Тэгвэл энэ чөлөөт электрон яаж бий болдог юм вэ?
Жишээ болгон зэсийн атомыг авч үзье.
Зэсийн атом нь эерэг цэнэгтэй 29 протонтой цөм, сөрөг цэнэгтэй 29 электроноос
бүрддэг.

зураг 1
Атом дахь электронууд нь тодорхой бүрхүүл үүсгэн байрлах бөгөөд гүйцэт элекрон
бүхий бүрхүүл дэх электрон нь цөмтэйгээ маш бөх холбогдсон байдаг. Харин
хамгийн гадна талын бүрхүүл дээрх электронуудыг валентийн электрон гэж
нэрлэх бөгөөд гаднын энергээр энэ атомд үйлчилэхэд ихэнх энергийг гадна
бүрхүүлийн электронууд хувааж авна. Зэсийн атомын хувьд энэ нь ганц электрон
байгаа учир ихэнх энерги үүнд өгөгдөх ба энэ электрон нь маш амархан атомаасаа
салдаг байна. Иймд зэс нь маш сайн дамжуулагч болдог. Аливаа атомын
цахилгаан шинж чанарыг тайлбарлахдаа зөвхөн цөм болон валентийн
электроноор нь төлөөлүүлж болдог. Үүнийг атомын хялбаршуулсан загвар гэж
нэрлэнэ.

(зураг 2.А).
Атомын хябаршуулсан загвараар түүний кристал бүтцийг загварчлан харуулж
болно. Хөрш атомуудын валентийн электронууд нь хоѐр хоѐроороо ковалент
холбоо үүсгэн бат бэх холбоо үүсгэдэг.

(Зураг 2.Б). Иймд цахиур нь кристал бүтэцтэй хатуу биет болдог. Мөн ямарч
чөлөөт электрон байхгүй учир маш сайн тусгаардагч болдог. Гэвч энэ бүтэц нь
зөвхөн абсолют тэг температурт (-273
0
C) сайн тусгаарлагч болдог. Валентийн
электронууд нь температур ихсэхээр дулааны энергийн үйлчлэлээр энэхүү
холбоосоос сугарч гардаг учир цахилгаан гүйдлийг бага ч гэсэн дамжуулдаг.
Тасалгааны температурт гурвуулаа ижилхэн 1мм
2
хөндлөн огтлолын талбайтай, 5
cm урттай зэс, цахиур, шаазан саваануудын эсэргүүцлийг хэмжихэд:
1. Зэс 0.01Ω (10
-2
Ω)
2. Цахиур 100K (10
+5
Ω)
3. 3. Шаазан 1T (10
+12
Ω) эсэргүүцлүүдтэй байсан байна.

Цахиур, Германий хоѐр нь үндсэн хагас дамжуулагч элементүүд юм. Хагас
дамжуулагч материал нь температур багасахад эсэргүүцэл нь ихэсдэг сөрөг
температурын коэффициенттай материалууд юм. Энэ шинж чанарыг ашиглан
дулааныг мэдрэгч термоэсэргүүцэгч хийдэг .


Орчин үед цахиурыг электроникт маш өргөн хэрэглэдэг болсон. Тийм ч учраас
АНУ-д өндөр тенологийн үйлдвэрүүд төвлөрсөн газраа “Цахиурын хөндий –
Silicon walley” гэж нэрлэжээ.
Цахиурын кристал бүтцийг хэрхэн өөрчилж электроникт хамгийн чухал материал
болох хагас дамжуулагчуудыг бий болнлдлгыг, тэдгээрийг хэрхэн электрон
хэлхээнд ашигладагыг энэ бүлэгт үзэх болно.
Цахиурын кристал дотор валентын 5 электрон бүхий фосфорын атомыг оруулбал
4 электрон нь цахиурын атомтай ковалент холбоо үүсгэн тогтох ба нэг электрон нь
илүүдэж хоцорно.
Ийнхүү чөлөөт электрон элбэгтэй дамжуулагч материал болж хувирна. Энд
фосфорын атомаас үлдсэн чөлөөт электронууд болон дулааны үйлчлэлээр
сургасан электронууд нь үндсэн цэнэг зөөгч болно. Харин эдгээр сугарсан
электронуудын зай болох нүх нь цахилгаан гүйдэл дамжуулах дэд цэнэг зөөгчид
тооцогддог. Учир нь энэ нүхтэй атом өөрөө шилжин явж цэнэг зөөхгүй ч гэсэн
хажуугийн атомынхаа электроныг татан авч нүх үлдээх маягаар нүх нь шилжээд
байдаг тул үүнийг цэнэг зөөгчид тооцдог юм. Чөлөөт электроноор баялаг энэ
дамжуулагчийн үндсэн цэнэг зөөгч нь сөрөг цэнэг бүхий электрон байдаг учир
үүнийг Negative буюуИ – төрлийн хагас дамжуулагч гэж нэрдэнэ.
Харин цахиурын кристал дотор хөнгөн цагааны атом оруулбал тэр нь 3 валентын
электронтой учир ковалент холбоонд нэг электрон дутаж хоосон орон зай үлдэнэ.
Энэ хоосон зайг нүх гэж нэрлэх бөгөөд энэ нүх нь өөртөө электроныг хажуугийн
атомаасаа татаж авахад нүх хажуугийн атом руу шилжих мэт хөдөлгөөн үүснэ.
Ийнхүү нүх нэг атомаас нөгөө атомд шилжин эерэг цэнэгийг зөөж чаддаг байна.
Энэ төрлийн хагас дамжуулагчийн үндсэн цэнэг зөөгч нь эерэг цэнэгтэй нүхбайдаг
учир Positive буюу Р – төрлийн хагас дамжуулагч гэж нэрлэнэ. Энэ дамжуулагчид
дулааны үйлчлэлээр сугарсан электрон нь дэд цэнэг зөөгчид болно.
Энд үзсэн И ба Р төрлийн хагас дамжуулагчуудыг хооронд нь хэрхэн
холбож хэрэглэх вэ гэдгээр электроникийн олон арван төрлийн элементүүдийг
бүтээдэг. Тухайлбал, олон төрлийн хагас дамжуулагч диодууд, биполяр
транзисторууд, оронгийн транзисторууд, интеграл микросхемүүд, цаашилбал
микропроцессор зэргийг дээрх энгийн хагас дамжуулагчуудыг ашиглан зохион
бүтээдэг. Дээрх хоѐр төрлийн хагас дамжуулагчуудыг цахиурын нэг кристал дээр
байрлууснаар хэдэн арван транзистортой микросхемээс эхлээд хэдэн арван сая
ширхэг транзистортой микропроцессор бүтээдэг болсон нь хүн төрөлхтөний
технологийн агуу дэвшил юм.
Бид хоѐр төрлийн хагас дамжуулагч материал байдгийг үзсэн. Тэгцэл эдгээр
материалуудыг хооронд нь диффузлэх механизмаар холбовол маш өвөрмөц шинж
чанартай Р-И шилжилт гэдэг зангилаа үүсдэг.
Хоѐр материал хоорондоо нийлмэгц И төрлийн хагас дамжуулагчийн чөлөөт
электронууд Р төрлийн хагас дамжуулагчийн нүхнүүдэд татагдан орж уг нүхнүүдэд
байрладаг. Ийнхүү чөлөөт электронтой байсан тал нь электронгүй болж, нүхтэй
талийн нүхнүүд бөглөгдөх үзэгдлийг цэнэг зөөгчзийн рекомбинаци гэж нэрлэдэг.
Бүх нүхнүүдэд электронууд очиж чадахгүй, зөвхөн хоѐр материал наалдсан талын
хэсэгхэн үеийн цэнэг зөөгчид рекомбинацид орсноор дахин цаашаа цэнэг дамжих
боломжгүй болдог. Энэ хэсэг үеийг ядуурсан үе гэнэ.
Энэ шилжилтийг Р талд нь эерэг туйл, И талд нь сөрөг туйл холбовол сөрөг
туйлаас электронууд ирнэ. Ядуурлын үед орж ирсэн электронууд улмаар Р
төрлийн хагас дамжуулагч руу орж нүхнүүдийг дамжин эерэг туйлд татагдан цааш
урсана. Энэ маягаар Р-И шилжилт дундуур саадгүй гүйдэл дамждаг.
Хэрэв ядуурлын үеийг цэнэг зөөгч электронуудаар баяжуулж чадахуйц Ц.Х.Х
өгөхгүй бол гүйдэл сайн гүйхгүй. Энэхүү хүчдэлийг шууд хүчдэл гэх ба энэ
нь германийгаар (Ge) хийсэн Р-И шилжилтэд 0.2-0.3V байдаг бол цахиураар
(Si) хийсэн Р-И шилжилтэд 0.5-0.8V байдаг. Энэ шилжилтэд өгсөн хүчдэлийг тэгээс
эхлэн ихэсгэхэд харгадзах гүйдэл нь шугаман бусаар нэмэгддэг. Энэ хамаарлыг Р-
И шилжилтийн Гүйдэл хүчдэлийн тодорхойлолт гэж нэрлэнэ.
Р-И шилжилтэд өгч буй хүчдэлийг туйлийн солин өмнөхийн адил тэгээс эхлэн
ихэсгэвэл уг шилжилтээр гүйдэл бараг гүйдэггүй. Учир нь И- дамжуулагчийн
электронууд эерэг туйлд татагдан, Р-дамжуулагчийн нүхнүүд сөрөг туйлд
татагдан улмаар ядуурлын үе улам зузаарна. Тиймээс цэнэг зөөгчид гүйдэл
гүйлгэж чадахгүйд хүрнэ. Энэ үщд дулааны үйлчлэлээр бий болсон дэд цэнэг
зөөгчид л өчүүхэн бага гүйдэл гүйлгэдэг. Ингэж урвуу чиглэлд өгсөн
хүчдэлийг урвуу хүчдэл гэнэ.
Аливаа Р-И шилжилтэд гүйлгэж болох хамгийн их шууд гүйдэл өгч болох хамгийн
их урвуу хүчдэл гэж байдаг. Эдгээр хэмжигдэхүүнүүдийг хэтрүүлбэл энэхүү Р-И
шилжилт нь нэвт цохигдон эвдэрдэг.
Р-И шилжилтийн шууд хүчдэл гүйдлийн хамаарал нь экспоненциал хуулиар
явагдана.
I
F
=I
0
(e
V∕V
T
-1) (T5.1)
Энд I
0
болон V
T
нь Р-И шилжилтийн овор хэмжээ, хагас дамжуулагчуудын
концентрац зэргээс хамааран харилцан адилгүй байх боловч нэг шилжилтийн
хувьд тогтмол хэмжигдэхүүн байна.
Аливаа Р-И шилжилтийг электрон хэлхээнд хэвийн ажиглаж байгаа эсэхийг нь
мультиметр ашиглан шалгадаг болохыг хэмжих багажны тухай үзэхэд
тайлбарласан билээ. Р-И шилжилт урвуу чиглэлдээ гүйдэл гүйлгэхгүй буюу бараг
хязгааргүйэс эргүүцэлтэй, шууд чиглэлдээ маш бага эсэргүүцэлтэй байх ѐстой. Р-
И шилжилтийн энэ эсэргүүцлийг дифференциал эсэргүүцэл гэдэг.

Мультиметрийн ( ) тэмдэгтэй горим дээр улаан хатгуурыг Р дамжуулагч талд,
хар хатгуурыг И дамжуулагчтай талд хоргэж хэмжвэл шууд хүчдэл болох
V
T
хүчдэлийг хэмжих болно. Хэрэв энэ хүчдэл нь нэлээд их буюу эсэргүүцэл нь
хязгааргүй, эсвэл энэ хүядэл нь тэгтэй тэнцүү байвал энэхүү Р-И шилжилт нь
эвдэнрхий байгааг илтгэнэ. Хязгааргүй байвал шилжилт тасарсан, тэгтэй тэнцүү
байвал шилжилт нэвт цохигдсон гэж ярьдаг. Ингэж мультиметрийг ашиглан
шалгахдаа хэлхээнд байгаа бусад элементүүд нөлөөлнө гэж үзвэл заавал
хэлхээнээс нь салгаж байж хэмжинэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн Р-И шилжилт
нь температурын мэдрэмж өндөртэй учир гагнах, салгах үедээ хэт халаахгүй
байхыг эрмэлзэх нь чухал. Хэт халаасан тохиолдолд бүрэн эвдрэхгүйч гэлээ
давтамжийн болон хүчдэлийн тодорхойлолт г.м. зарим нэг цахилгаан шинж чанар
нь алдагдаж болно.


Ширээн дээрх тунгалаг цэнхэр хальс нь өглөө сэрүүлэг мөн өдрийн төлөвлөгөөг
харуулах болно, машин дотор навигатор, ажил дээр ноутбук болон хувирна, оройн
цагаар түүгээр кино үзэж болно. Ирээдүйн гажетын тухай ролик бүтээгч Өмнөд
солонгосын Сонгюнгван Их сургуулийн эрдэмтэд ойрын 10 жилийн дотор бүтээж
чадна гэдэгт итгэлтэй байга. Ертөнцийн хамгийн нимгэн материал графены
электрон шинж чанарын үрээр шүү дээ.
Энэ ирээдүйг дэлхийн олон арван лабораториуд ойртуулж байгаа. Суурь нээлтээс
практик үр дүн хүртэлх замыг графен хэдэн жил ч биш хэдэн сарын дотор туулж
байна. Жилийн өмнө графеныг электроникт хэрэглэх боломжид би эргэлзэж
байсан бол одоо энэ нь бодит бизнес болсон гэж нээлтийн эзэн Константин
Новоселов ярьж байна.
Маш ирээдүйтэй материал нь тохиолдлоор хогийн саванд ороогүй скочны
тусламжтайгаар гаргаж авсан гэхэд гайхамшигтай.
Графен гэж нэг атомын зузантай нүүрстөрөгчийн үеийг нэрлэдэг. Графены олон
тэрбум үе харандааны бал болдог. Нэг үеийг гаргаж авах боломжтой гэдэгт хэн ч
итгэдэггүй байсан. Үүнийг далан жилий өмнө Лев Ландау, Рудольф Пайерлс нар
нотолж өгсөн. Тийм материал атом хоорондын харилцан үйлчлэлийн хүчээр
хумигдах естой.
Гейм, Новоселов нар сканерддаг тунелийн микроскоп дээр ажиллахад ашигладаг
бал чулууны дээжийг бэлтгэх зориулалттай жирийн нэг скочыг анзаарчээ. Скоч нь
бал чулуун үеийг салгахдаа үлдсэн гадаргууг нь туйлын гөлгөр болгодог
онцлогтой. Скочыг түүнд наалдсан зүйлтэй нь хамт хаядаг. “Хогийн савнаас гарган
авч судалсан болохоор биднийг garbage scientists – хогны эрдэмтэд гэж нэрлэсэн
юм” – гэж Новоселов инэмсэглэн ярьсан. Бал чулуу бүхий скочыг олон дахин нааж
салгаж байж боломжгүй гэж үздэг байсан нэг атомын зузаантай бал чулуун үе
гаргаж авсан. Түүний талбай нэг кв. миллиметрт хүрсэн. Энэ нь графены механик
болон электрон шинж чанарыг судлахад хангалттай хэмжээ юм. 2004 онд Гейм,
Новоселев болон эртний хамтрагч Сергей Морозов нарын эргэлт хийсэн нийтлэл
Science сэтгүүлд гарчээ. Дамжуулах чадвар, бат бөх чанар, тогтворжилт зэрэг
шинж чанарууд гайхамшигтай.
Графен нь өөр ямар ч материалд байдаггүй шинж чанартай гэж Новоселов
өгүүлсэн юм. Энэ нь жинхэнэ утгаараа матери, даавуу. Салфетктай адил нугалж,
сунгаж, хумиж болно. Салфетк гэнэт гарт нь урагдахад, графен дэлхий дээрх
хамгийн бат бөх материал учраас ийм юм тохиолдохгүй гэжээ.
Яагаад графеныг цахиурт электроникийг орлох материал гэж үздэг вэ? Цахиуртай
харьцуулбал графен дахь электронууд зуу дахин хурдан хөдөлж байдаг. Өнгөрсөн
жил Гейм ба Новоселов хамтран зохиогч нартайгаа графенаас тусгаарласан
электроноор удирдуулсан транзистор хийж болохыг нотолсон. Энэ нь цахиурт
микросхемээс бага халдаг, бичил бөгөөд хурдан микросхем бүтээж болно гэсэн үг.
Новоселов уг нээлтийг ашиглан мөнгө олохыг хүсдэг үү гэж асуухад гайхаж харж
билээ. Түүнээс сонирхолтой олон зүйл бий. Бид судалгаагаа зах зээлд нэвтрэхээс
олон жилийн өмнө дуусгадаг. Технологи боловсруулах оролдлого хийдэг ч үгүй.
Бид нарт ханддаг компаниудын төлөөлөгчдийг манай оюутнуудын байгуулсан
Graphene Industries компани руу явуулдаг. Тэд гар аргаар графены хальсыг хийж
IBM, Intel, Samsung зэрэг лабораториудад зардаг.
Судалгааны Lux Research компанийн үзэж буйгаар
графен нь цахиурт электроникийн суурийг 2020 он хүртэл ганхуулахгүй. Гэвч
өнөөдөр шинэ материал шинэ хавсралтуудад өөрийгөө таниулж байна. Жишээ нь
үүрэн холбооны дамжуулагч болон хүлээн авагч хэт хурдан өндөр хэлбэлзлийн
транзисторууд. Туршилтын загварууд ердөө жилийн эхэнд гарч ирсэн бол одоо
рекорд үзүүлэлтүүд ажигладаж байна. Ялангуяа IBM болон HRL (Boeing болон
General Motors хамтран эзэмшдэг, батлан хамгаалахад ойр судалгааны
лабораториуд) түүнийг бүтээхэд нилээд урагшилсан. HRL нь өнгөрсөн жилийн
эцсээр АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын инжинирингийн төв SPAWAR
зохицуулж буй графены электроникийн 50-сарын төслийн грант авсан. Тэд тоног
төхөөрөмж хийдгээ нуудаг ч үгүй гэдгийг Новоселов тэмдэглэсэн.
Графены сэдэв нь хувийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан. Хэд хэдэн
америкийн компани 2010 оны сүүлчээр зуу зуун тонн графен үйлдвэрлэх санаатай
байгаа. Тийм их хэмжээний бүтээгдэхүүн нь радио давтамжийн транзисторуудын
зах зээлийг мөнхөд хангаж чадах ч үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа электроникийг
салбарт чиглээгүй.
XG Sciences компанийн захирал Майкл Ноксын хэлсэнчлэн одоо графен нь
композит материалуудын дүүргэгч болгон ашиглагдаж байгаа. Angstron Materials
компанийн ерөнхий захирал Бор Жанг графеныг аккумулятор, суперконденсатор
зэрэг энерги хадгалах төхөөрөмж, устөрөгч хүчилтөрөгчтэй нэгдэх урвалаас энерги
ялгаруулах түлшний элементүүдэд ашиглах санал дэвшүүлсэн. Vorbeck Materials
компани Vor-ink электрон схем хэвлэдэг “бэх” борлуулж байга.
Нокс графены тухай 2006 онд Мичиганы Их сургуулийн профессор Лоуренс
Дрзалагаас анх сонссон. Тэрээр Ноксыг графенээр хангалттай мөнгө олж болохыг
итгүүлж чадсан. “Би өмнөх бизнесээ дөнгөж худалдцан тэгээд ирээдүйтэй
технологи хайж байсан, - гэж Нокс өгүүлсөн – түүнээс хойш графеныг тойрсон
шуугиан улам газар авч байна.
Жанг – технологийг арилжаалах тухай танилцуулганы хуудаснаас бууж ирсэн мэт
ажил хэрэгч эрдэмтний жишээ. 2005 оноос Райтын Их сургуулийн техник,
компьютерийн шинжлэх ухааны коллежийн декан. Түүний Nanotek Instruments
компанийн гарааг АНУ-ын эрчим хүчний яамны 1997 оны грант хангасан. Дараа нь
Nanotek-ээс Angstron тусгааралсан. Графентэй холбоотой анхны патентаа Жанг
оросын эрдэмтдийн хувьсгалт бүтээлээс хоер жилийн өмнө буюу 2002 онд
бүртгүүлсэн. “Тэдний гавьяа графены тусгаарласан үеийн онцгой электрон шинж
чанарыг анх нээсэнд оршино” гэж Жанг тайлбарласан. Тэрээр 2015 он гэхэд
дэлхийн графены зах зээлийн 30-40 хувийг эзлэхээр даруухан зэхэж буй нэгэн.
Vorbeck компани томоохон түнштэй болж амжжээ, германы аварга том BASF
химийн компанийн захиалгаар цахилгаан нэвтрүүлдэг будаг бүтээж байга.
Суурь нээлт практикт хэрэгжих хүртэл мянга мяган шинэ бүтээлээр баяжигдсан
байх естой. 1947 онд анхны транзистор бүтээснээс интеграл схем өргөн тархах
хүртэл хориод жил өнгөрсөн. Хэрэв графены хувьсгал ижил хурдтай хөгжвөл
өмнөд солонгосын судлаачдын мөрөөдөж буй универсал гажет хамгийн цаад тал
нь 2022 онд гарч ирнэ.

Атом масс 26. амьтаны маш чухал тэжээл боловч.компакт диск-т Компютерийн процессор. цахилгаан болон дулаан дамжуулагч . АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээ ний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчилэн ил уурхайгаас олборлож байна. унадагдугуй зэрэг) Боодол.Хайлах температур (1084. Бүрхүүл дэх электроны тоо 2. 1357. цахилгаан дамжуулах болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашиглана. вагон.Зэс нь Cu гэж тэмдэглэгддэг. 3.71 кЖ /моль . 1. Чили . Өнгө М өнгөлөг саарал.980% . нэгэнтөрлийн химийн элемент юм. Электронбайгуулалт [Ar ] 3d10 4s1. 8. вакцинд адьювантаар . пиротехникийн үйлдвэрлэлд Анагаах ухаанд. мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэнэ. тугалган цаас зэрэг) Барилга (цонхны хүрээ.9815386 г /моль . эм. Хэрэглээ Хөнгөн цагааны зарим хэрэглээ: Тээвэр (бүх төрлийн автомашин . сав суулга (лааз. барилгын материал .000 жилийн өмнөөс хэрэглэжэхэлсэн байна. нисэх онгоц .6989 г /см ³. их хэмжээний зэс нь амьтан . Ато м масс 63. 18. бусад металлуудтай харьцуулахад маш хөнгөн.Хайлалтын хувийн дулаан 10. бокситын хүдрээс ялгаж авахад маш өндөр температур шаардана(950-980 °C). Хүмүүс зэсийг 10. Электрон байгуулалт [Ne ] 3s2 3p1. Зэс нь зөөлөн металл бөгөөд маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул.77 K Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авах ба зэвэрдэггүй.62 °C).546 г /моль . Зэс нь дээд ургамал .цахиурын дараа) боловч байгаль дээр цэврээрээ маш ховор. Хэдийгээр хөнгөн цагаан нь Дэлхийн царцдаст хамгийн өргөн тархалттай металл (нийт химийн элементүүд дунд 3т буюу хүчилтөрөгч . машсайн цахилгаан . ургамлыг хордуулна. тээвэр. хаалга гэх мэт) Цахилгаан дамжуулах шугам Цэвэр хөнгөн цагааныг (99. Нягт 2. транзисторын хөргөлтийн системд Нунтаг хөнгөн цагааныг будаг. хөнгөн цагаан болон түүний хайлшийг пуужин . 8. Хөнгөн цагаан (Al): Атомын дугаар 13. атомын дугаар нь 29.99. дулаан дамжуулагч тул. нисэх онгоц .Атомын дугаар 29. Бүрхүүл дэх электроны тоо 2.999% Al) электроник .

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->