P. 1
Uls Turiin Ediin Zasgiin Uhaan

Uls Turiin Ediin Zasgiin Uhaan

|Views: 292|Likes:
Published by Nkhjn Gnbld

More info:

Published by: Nkhjn Gnbld on Apr 03, 2012
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as PDF, TXT or read online from Scribd
See more
See less

04/03/2012

pdf

text

original

Àãóóëãà …

Манипуляци ба Монголын улс төр…………………………….

Монголын улстөр дэх манипуляцийн хэлбэрүүд……………
Манипуляцийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс…………………...
Иргэний нийгэм ба төр…………………………………………..

Монгол дахь улс төрийн төлөв байдал………………………
Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төр…………………………








www.zaluu.com
www.zaluu.com
Манипуляци ба Монголын улс төр
“Эртний сэтгэгч Фукидид ихэнх хүмүүс аливаа асуудлын үнэн мөнийг олох гэж
биеэ зовоодоггүй, байгаагаар нь хүлээн авдаг“ хэмээн үзсэн байдаг.Үнэхээр ч
реклам сурталчилгааны гол зарчим болох олон дахин давтаж, тасралтгүйгээр
нэвтрүүлсний хүчинд худал зүйл ч гэсэн үнэн гэж үнэмшигддэг нь өнөөгийн
улстөр, бизнесийн үйл явцаас харагдаж байна. Чухамхүү олон нийтийн үйл
байдлыг дээрх зарчмын дагуу өөрт ашигтайгаар өөрчлөх явдлыг улстөр судлалд
манипуляци гэсэн нэр томьѐогоор авч үздэг. Эрх баригчдын зүгээс олон нийтийн
санаа бодлыг өөрт ашигтай байдлаар өөрчлөх буюу манипуляци хийх явдал нь
улстөрийн практикт эртнээс хэрэглэгдэж ирсэн. Олон түмэнд ардчиллын соѐл
хараахан төлөвшөөгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд улстөрийн нөлөө өндөр
байгаа манай улсын хувьд манипуляцийн илрэл, сөрөг нөлөөний талаар судалгаа
хийх шаардлага зүй ѐсоор урган гарч байгаа учраас энэхүү сэдвийг хөндөн авч
үзлээ.
Манипуляци нь нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл бөгөөд бусдын санаа бодлыг
өөрчлөхийн тулд сэтгэл хөдлөл буюу эмоци дээр тулгуурладаг онцлогтой.
Атаархах, бахархах, бишрэн шүтэх, айх, үзэн ядах, жигшин зэвүүцэх,
зэрэг хөдлөлийн мэдрэмжүүдэд тулгуурлан манипуляцийг гардан хийгчид буюу
манипуляторууд өөрийн байр суурь, стереотипийг олон нийтийн санаа бодолд бий
болгодогт манипуляцийн гол мөн чанар оршино. Манипуляцийг хүргэх гол суваг
нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байдаг. Мөн ухуулга сурталчилгааны
бусад бүх хэлбэрийг ашиглаж болдог.
Монголын улстөр дэх манипуляцийн хэлбэрүүд

Монголын улстөр, бизнесийн салбарт манипуляци ихээхэн түгээмэл байгаа юм.
Тухайлбал, “Өөрийгөө хүндэлдэг хүмүүс энэ дэлгүүрээр үйлчлүүлээрэй“,“9911 нэр
төрийн баталгаа“ зэрэг байнга давтагдаж байдаг зар сурталчилгаанууд бүгд
манипуляци юм. Учир нь эдгээр сурталчилгаа нь дээрхээс өөр дэлгүүрээр
үйлчүүлдэг хүмүүс бүгд өөрийгөө хүндэлдэггүй, 9911. . . с өөр дугаартай утас
барьдаг хүмүүс нэр төргүй гэсэн худал мессежийг олонд илгээж байна. Өөрөөр
www.zaluu.com
www.zaluu.com
хэлбэл бараа бүтээгдэхүүний давуу талыг сурталчлахдаа бодитой бус мэдээлэл
ашигладаг, дам байдлаар бусдын нэр төрд халдсан шинжтэй байгаагаараа эдгээр нь
хүмүүсийг төөрөгдүүлэх ажиллагаа буюу манипуляци юм.
Дэлхийн улсуудын практикаас харахад тогтвортой ардчилсан дэглэмд олон
нийтийн өмнө хүлээх засгийн газрын хариуцлага өндөр байдгийн зэрэгцээ
мэдээллийн хэрэгслүүд төрийн үйл ажиллагааг хянаж чаддаг, улс төрийн
хүчнүүдийн нөлөөнөөс ангид байдаг учраас манипуляцийн боломж маш
хязгаарлагдмал байдаг ажээ. Харин Монгол улсын хувьд соѐл, улстөр, эрхзүйн гэх
мэт олон хүчин зүйлээс хамааран манипуляци түгээмэл байгаа юм.
Монголын өнөөгийн улс төрийн практикт дараах төрлийн манипуляцийн хэлбэрүүд
ажиглагдаж байна. Үүнд:
 Далд байдлаар, тойруу замаар өөрт ашигтай мэдээллийг дамжуулах
 Бүрэн бус нэг талыг баримталсан мэдээлэл өгөх замаар үнэнийг гуйвуулах
 Нэг ижил мэдээллийг тэнцвэргүй байдлаар дамжуулах
 Фактыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах
 Мэдээллийн гол чухал хэсгийг орхигдуулах, ач холбогдол багатай
мэдээллийг дамжуулах
 Агуулгандаа тохирохгүй гарчиг өгөх
 Эх сурвалж, бичсэн эзэн нь тодорхойгүй мэдээлэл хийх
 Ач холбогдолгүй болсон хойно нь мэдээллийг дамжуулах
Манипуляцийн эдгээр хэлбэрүүд дээр жишээ татаж үзье.
Дам байдлаар манипуляци хийж өөрт ашигтай байдлаар тараах нь ердийн үзэгдэл
болж байна. Глоб Интернэшнл ТББ-ын 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн
кампанид хийсэн судалгаанаас үзэхэд TV-9, TV-5, МҮТВ зэрэг телевизүүд албан
ѐсны төлбөрт сурталчилгааны цагаас гадна нэр дэвшигч Н.Энхбаярыг УИХ-ын
дарга талаас нь дам байдлаар сурталчилж дунджаар нийт телевизүүдийн эфир дэх
нэр дэвшигчдийн сурталчилгааны 69%-ийг эзэлж байв. Харин үлдсэн 31% нь бусад
гурван нэр дэвшигчид ногдож байжээ.
Дэлхийн 2-р дайны ялалтад хувь нэмрээ оруулсан улс орнуудын төрийн
зүтгэлтнүүдэд ОХУ-ын Засгийн газраас 2005 оны 5 сард одон өгсний дотор Монгол
www.zaluu.com
www.zaluu.com
Улсын ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр нар багтсан байна.
Гэтэл TV-9, TV-5, МҮТВ зэрэг сувгуудаар Н.Энхбаярт өгсөн шагналын тухай
давтамжтайгаар хэдэн өдрийн турш мэдээлсэн атлаа Н.Багабандийн талаар
мэдээлээгүй, зөвхөн ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх
сурвалжлагын дундуур цухас дурдаад өнгөрсөн нь нэг ижил мэдээллийг тэнцвэргүй
байдлаар дамжуулсан манипуляци юм.
Чухал мэдээллээс олны анхаарлыг холдуулж, ач холбогдол багатай мэдээллийг
дамжуулах байдлаар манипуляци хийх нь сонгуулийн кампанийн үеийн ухуулга
сурталчилгаанаас харагдаж байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн сурталчилгаа,
сонин хэвлэлийн материалын дийлэнх зай талбайг тухайн улстөрчийн хувийн
шинж чанар, бусдаас ялгарах давуу талын талаарх мэдээлэл эзэлж байна. Өөрөөр
хэлбэл улстөрийн намуудын сонгуульд өрсөлдөх гол үзүүлэлт болох мөрийн
хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллээс илүү ач холбогдол багатай хувь
хүний олонд таалагдахуйц дүр төрхийн талаарх мэдээлэл давамгайлж байгаа нь
сонгогчдын санал өгөлтийг субьектив шинжтэй болгож байгаа бөгөөд ингэснээр
популистуудад давуу боломж олгох, улмаар бодлогод суурилсан тогтвортой
дэглэмийн оронд хувь хүний мөн чанар, үнэнч шударгад итгэх итгэлд суурилсан
эрсдэл бүхий тогтолцоо руу түлхэж байгаа юм.
Телевиз, сонин хэвлэлүүд улстөрийн намууд ба нэр дэвшигчдийг магтсан, эсвэл
дайрч давшилсан, үнэлэлт дүгнэлт өгсөн мэдээ, материалыг зохиогчийн нэр
хаяггүй, эсвэл хуурамч нэрээр цацах явдал түгээмэл байгаа бөгөөд энэ нь тэрхүү
мэдээлэл маапаантай, баталгаагүй, захиалгаар хийгдсэн болохыг шууд харуулж
байгаа юм. Иймэрхүү хуурамч мэдээг “шувуу нисгэх“, “болжмор жиргэх“ гэх
мэтээр сэтгүүлчид өөрсдөө томьѐолдог болсон.
Улстөрийн намуудын ухуулга сурталчилгаан дахь өрсөлдөгчийн нэр хүнд рүү
дайрсан эдгээр манипуляци нь олон нийтийн сэтгэл зүйн онцлогт тулгуурласан
суртал ухуулгын уламжлалт арга юм. Судлаачдын тогтоосноор олон нийт аливаа
үйл явдлын талаарх сөрөг мэдээлэлд илүүтэй татагддаг, сөрөг мэдээлэл нь
хүмүүсийн сэтгэлийг илүү хөдөлгөдгийн зэрэгцээ санаа бодолд нь илүүтэй
хоногшин үлддэг байна.
www.zaluu.com
www.zaluu.com
Олон нийт улс төрийн хүчнүүдийн явуулж буй эдгээр манипуляцид хэр автагддаг
вэ? Судалгааны дүнгүүдээс үзэхэд мэдээллийн хэрэгслүүд дэх манипуляцид
хүмүүсийн нэлээд хэсэг нь үнэмшиж хүлээж авдаг болох нь харагдаж байна.
Хэвлэлийн хүрээлэнгээс 2004 оны УИХ-ын дараахан явуулсан “Сонгуулийн
сурталчилгаа ба телевиз үзэгчид“ судалгаанаас үзэхэд хүмүүсийн 36.5% нь
сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө санал өгөлтөө шийдсэн байдаг, харин
63.5% нь сонгуулийн сурталчилгааны үеэр санал өгөлтөө шийддэг байна. Мөн
мэдээллийн хэрэгслүүдээр хамгийн их сурталчилгаа хийсэн 10 улстөрчийн гурваас
бусад нь бүгд УИХ-д сонгогдсоноос үзэхэд мэдээлэлд суурилсан манипуляци хэр
үр дүнтэй болох нь харагдаж байна. Нөгөө талаас хүмүүсийн ихэнх нь нэг нам, нэг
л үзэл бодлыг үнэн гэж үздэг социализмын үеийн сэтгэлгээнээсээ ангижраагүй,
олон янзын ялгаатай байр суурь, мэдээлэлд төдийлөн дасаагүй учраас нөлөө
бүхий телевиз, сонингийн мэдээллүүдийг шууд л үнэн гэж хүлээж авдаг нь
судалгаануудаас анзаарагдаж байгаа юм.
Манипуляцийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс

Монголын өнөөгийн улстөрд манипуляци газар авахад дараах хүчин зүйлс нөлөөлж
байна. Үүнд:
1.Соѐл уламжлалын хүчин зүйл, ардчилсан бус соѐлын нөлөө
Монгол Улс Өрнийн соѐлын загвар бүхий суурьшмал амьдралд шилжээд нэгэн
зууны нүүрийг үзэж буй хэдий ч амьдралын хэв маяг, олон нийтийн үнэлэмж,
хандлагад уламжлалт буюу модерн бус нийгмийн шинж ажиглагдсаар байгаа юм.
Зүүн Азийн Барометр төслийн эхний шатны судалгааны дүнгээс үзэхэд Хонконг,
Өмнөд Солонгос, Хятад, Филиппин, Тайвань, Тайланд, Монгол гэсэн найман
улсаас манай олон нийтийн дунд төрийг дээдлэх, ах дүү, танил талын холбоог
илүүд үзэх зэрэг уламжлалт хандлага хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Хүмүүс
нийгэм, улстөрийн болж буй үйл явц, эрх баригчдын үйл ажиллагааг идэвхгүй
дагах биш, түүнд оролцож нөлөөлж чаддаг баймааж иргэний нийгэм бүрэлддэг.
Харин иргэд нь идэвхгүй, төрдөө нөлөөлж чаддаггүй улс орнуудад эрх баригчид
өөрийн дур зоргоор авирлаж, олон нийтийг залж удирдах явдал түгээмэл байдаг
билээ.
www.zaluu.com
www.zaluu.com

Улстөрийн хүчнүүд олон нийтийн дунд хүчтэй хэвээр байгаа уламжлалт хандлага
буюу зарим тохиолдолд “ ардчилсан бус“ гэж нэрлэж болохоор нутгархах, яс угсаа,
шашин, итгэл үнэмшлээр баримжаалан санал өгөх явдлыг өөгшүүлж манипуляци
хийхдээ ашиглаж байгаа нь улстөрийн үйл явцаас харагдаж байна. Монголын
сонгуулиудад “нутгийн хүү“, “нэгэн довныхон“, “унасан газар угаасан ус“, “би
эндхийнх“ гэх мэт үгс ихэнх нэр дэвшигчдийн гол нэрийн хуудас болсоор ирлээ.
Мөн нэр дэвшигчийн гарал угсаанд олны анхаарлыг хандуулах, үндсэрхэх үзэл, эх
оронч байдлыг нь өдөөх маягаар манипуляци бүхий мэдээлэл тараах явдал улам
бүр нэмэгдэж байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн
заримыг “хятадын эрлийз“ гэж ухуулах мессеж ихээхэн хүчтэй явагдсан билээ.
Энэхүү мессеж сонгогчдын тодорхой бүлгийн санал өгөлтөд хэрхэн нөлөөлснийг
тодруулах үүднээс судлаач 2005 оны 05 сард 18-21 насны 64 оюутнаас санал
асуулга, 48-67 насны тэтгэврийн 16 хүнтэй ярилцлага хийх замаар бэсрэг судалгаа
явуулсан юм. Санал асуулгын дүнгээс үзэхэд Ардчилсан намаас нэр дэвшигч
М.Энхсайханы талаарх “хятадын эрлийз“ гэх мэдээлэлд оюутнуудын 41%,
тэтгэврийнхний 52% нь итгэж байна, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч
Б.Жаргалсайханы талаарх “хятадын эрлийз“ гэсэн мессежид оюутнуудын 56%,
тэтгэврийнхний 68% нь итгэж байна гэж хариулсан юм. Судалгаанд оролцогчид
дээрх мессежид яагаад итгэх болсноо “Сонин дээр уг гарлыг нь маш тодорхой
тайлбарлаад биччихсэн байсан“, “Хүмүүс тэгж ярьж байгаа учраас үнэн байх“,
“Олны үг ортой“ гэх зэргээр тайлбарлаж байв. Энэхүү дүнгээс үзэхэд 50-иас дээш
насныхны санал өгөлтөд намуудын дээрх манипуляци хүчтэй нөлөөлсөн байж
болох талтай.
Олны анхаарлыг мөрийн хөтөлбөр, байр суурь гэсэн гол асуудлаас хөндийрүүлж
үндэс угсаагаа дээдлэх, ижилсэн нэгдэх мэдрэмж дээр “тоглон“ өөр бусдыг үзэн
ядах сэтгэгдэл төрүүлэх зорилготой дээрх ухуулга сурталчилгаа нь нэг талаас
манипуляци, нөгөө талаас ардчиллын эсрэг шинж бүхий үйл ажиллагаа юм. Угтаа
бол ардчилсан нийгэм олон янзын соѐл, үзэл бодол, үндэс угсаанд хүлээцтэй
ханддаг бөгөөд хэн нэгэн гарал угсаанаас үл хамааран нийгмийн бүрэн эрхт
www.zaluu.com
www.zaluu.com
гишүүн байхын зэрэгцээ өөрийн хүч, авьяас чадвараа нийтийн төлөө зориулах
бололцоо нээлттэй байдаг билээ.
2. Популизм буюу олны сэтгэл хөдлөлд тулгуурласан улстөр
Монголын улстөрд манипуляци газар авахад нөлөөлж буй нэгэн хүчин зүйл нь
популизм юм. Улстөрийн бодлого, тогтвортой үйл ажиллагаанд суурилахын оронд
олны сэтгэлийг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан этгээд зан үйлээрээ нэр хүндээ
олж авдаг популистууд өдгөө манайд газар авч байна. Хямралын үед массын сэтгэл
зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт бус зан үйлийг хүсэмжлэх хандлагатай
болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай улс төрийн практикаас
харагдаж байна. Тухайлбал, 2004 оны 4 сард УИХ-ын гишүүн Ч.Гүндалай,
Ү.Нямдорж хоѐрын улсын нууц задалсан, задлаагүй талаарх маргаан дэгдсэнээс
хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн үнэн мөнийг олох гэж
хошуурч, наалдан пад цавууны реклам үдэш бүр цэнхэр дэлгэцээр Нямдорж,
Гүндалай нарыг эвлэрүүлж сурталчилсан юм. Энэ бүхний үр дүнд Нямдорж “Сант
Марал“,“Альтернатив“ зэрэг судалгааны төвүүдийн олон нийтийн санаа бодлын
цуврал судалгаануудын Тор-10 улс төрчийн жагсаалтад байнга орох боллоо.
Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд популистуудыг улам хөөргөдөж,
нэвтрүүлэн нийтлэх болсон нь “Улстөрчид сайн муу ямраар ч гэсэн телевиз, сонин
хэвлэлээр хэдийчинээ олон гарна, төдийчинээ нэр хүнд нь өссөөр байдаг“ хэмээх
зарчим Монголын улстөрд бодитоор хэрэгжихэд хүргэж байна.
3. Хэвлэл мэдээллийн болон эрх зүйн орчин
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төр засаг болон улстөрчдийн үйл
ажиллагааг хянах биш, тэдний дуу хоолой, ухуулгын хэрэгсэл болж байгаа нь
харагдаж байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараах бэрхшээлүүдээс
үүдэн улстөрчдийн манипуляцийн хэрэгсэл болон ашиглагдаж байна.
 Санхүүгийн бэрхшээл. Ихэнх мэдээллийн хэрэгслүүд мөнгө санхүүгийн
хүндрэлээ шийдэх нэг арга болгон улс төрийн хүчнүүдийн захиалгаар
төлбөртэй мэдээ мэдээллийг дамжуулж байна. Ялангуяа сонгуулийн
кампани тэдний мөнгө олох гол арга болдог.
www.zaluu.com
www.zaluu.com
 Хараат бус байдал. Зонхилох сонин хэвлэл, телевизүүдийн удирдлага аль
нэг улстөрийн хүчний хүн байдгаас дамжуулж буй мэдээлэл нь нэг талыг
барьсан манипуляцийн шинжтэй болгож байгаа юм.
 Сэтгүүлчдийн ѐс зүй, улс төрийн мэдлэг чадварын хангалтгүй байдал.
Дамжуулж буй мэдээллээ олон эх сурвалжаар баталгаажуулдагг¿й,
баталгаатай бус эх сурвалж ашигладаг, бодит баримтыг санаатай болон
санамсаргүйгээр буруугаар тайлбарлах явдал сэтгүүлчдийн дунд түгээмэл
байна.
Дүгнэж үзвэл Монголын улс төрд түгээмэл байгаа нийгэм, соѐлын хүчин зүйлээр
нөхцөлдсөн манипуляцийг шилжилтийн үе дуустал бүрэн хязгаарлах боломжгүй,
харин тодорхой хүрээнд багасгах боломжтой. үүний тулд сонгуулийн тухай, олон
нийтийн мэдээлийн хэрэгслийн тухай, улс төрийн намуудын тухай, шударга бус
өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг холбогдох Монгол улсын хууль тогтоомжуудад
өөрчлөлт оруулан улстөрийн үйл явц, сонгуулийн ухуулга сурталчилгааны үе дэх
дахь мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө, улстөрийн намуудын оролцооны талаар
нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай байна. өнөөгийн хувьд хамгийн их
мөнгө хөрөнгө зарцуулсан, арга заль хэрэглэсэн нам, хүчин давуу байр суурьтай
болох, худал үнэн мэдээлэл, манипуляци хийсэн нэр дэвшигч ялах магадлалтай
байгаа нь ардчиллын үйл явцад ихээхэн сөрөг үр дагавар авчирч байгаа юм.
Иргэний нийгэм ба төр
1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан
хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн нь иргэний нийгэм гэж ямар нийгмийг
хэлэх, тэр нь социализм, коммунизмаас юугаараа ялгагдах, ер нь бидний хүрэх
нийгэм мөн эсэх талаар мэтгэлцээн өрнүүлжээ. Уг заалтыг тэр үеийн нөлөө бүхий
эрдэмтэн К.Зардыхан томьѐолж батлуулсан гэлцдэг бөгөөд АИХ-ын депутатууд
эргэлзэж байсан нь Монголчууд иргэн гэж хятад хүнийг ойлгодог түүхэн
уламжлалтай холбоотой байжээ.
Нэрт эрдэмтэн Р.Дарендорьф хэлэхдээ, аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь
өчүүхэн ч атугай бусадтай чөлөөтэй хамтран ажиллана гэсэн үг. Энэ нь чөлөөт
www.zaluu.com
www.zaluu.com
эвсэл холбоо болон байгууллагуудын холилдсон ертөнц, хожим нь мөн бие даасан
институтууд бий болоход хүргэнэ. Энэ бол утга агуулга бүхий бүрэн дүүрэн эрх
чөлөөтэй амьдралын хэрэгсэл юм. Иргэний нийгэм бол хувь хүнд төрийн
оролцоогүйгээр амьдрах боломж олгодог ертөнц юм хэмээн бичжээ. Маш
энгийнээр хэлэхэд иргэний нийгэм бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага
хүлээлгэж чаддаг тийм л хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа юм. Нөгөө нэг санаа нь
иргэний нийгэм бол иргэд ТӨР байхыг биш харин ИРГЭН байхыг хүсдэг тийм
нийгэм юм. Дүгнэвэл иргэний нийгэм гэдэг бол жирийн иргэн сайхан амьдардаг
тийм л нийгмийг хэлнэ. Дээрх гурван санааны үүднээс өнөөгийн нийгмийг авч
үзвэл Монголд иргэний нийгэм төлөвших яагаа ч үгүй байна.
Иргэний нийгэм гэдэг хэдэн ТББ, төртэй хамтарч ажилладаг байгууллагуудыг
хэлдэг юм биш. Иргэний нийгэм хэзээ төлөвшдөг вэ? Ф.Фукияма ардчилал нь
хөгжлийн төвшингээс хамааран нийтлэг орших дөрвөн шатаас бүрддэг хэмээн
тэмдэглээд эхнийх нь үзэл суртлын төвшинд ардчилсан институт, ардчиллын зөв
буруугийн тухай норматив итгэл үнэмшил бүрэлдэн бий болох үеийг, дараахь
төвшинд ардчилсан үндсэн хууль, хуулийн систем, намын тогтолцоо, зах зээлийн
бүтэц бүрэлддэг аж. Харин иргэний нийгмийн төвшинд ардчилсан улстөрийн
институт, төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж эрх мэдэл, бодлого
боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болдог. Сүүлчийн шатанд гэр бүлийн
бүтэц, шашин, үнэт зүйл, ѐс суртахуун зэрэг соѐлын бүхий л шатанд ардчилал
нэвчин орж бэхждэг ажээ. Аргазүйн шинжтэй эл ангиллаас үзвэл манай орны хувьд
дөнгөж хоѐр дахь шатандаа явж байгаа болов уу.
Чухамдаа иргэний нийгэм төлөвшөөгүй байгаа учраас жирийн иргэд ИРГЭН биш
ТӨР байхыг хүсч байна. Өнөөдөр олон хүн төрийн алба руу улайран тэмүүлж
байна. Тэд төрийн иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэж ингэж яарч байна
уу, эсвэл үгүй юу? Эрхээ алдсан иргэний талын дуу хоолой улам бүр хорссон,
цөхөрсөн өнгө аястай дуугарч байхад эсрэг талд өөрийн хүч чадлыг улам бүр
бэхжүүлж, зүсэн зүйлээр өөрийгөө хуяглаж байгаа төрийн бүтцийг харж болохоор
байна. Төр хаана улам хүчирхэг байна тэнд хүмүүс төрийн дүрэмт хувцас өмсөхийг
улам бүр хүсэх боллоо. Тэгээд өөрсдийгөө төр гэж харуулж хүндлүүлж, иргэдийг
айлгаж байхыг хүсдэг байна. Яагаад цэрэг, цагдаагаас гадна онцгой байдлынхан,
www.zaluu.com
www.zaluu.com
даатгалынхан, бүр татварынхан хүртэл төрийн сүр хүчийг харуулсан дүрэмт
хувцастай байна вэ? Иргэнээс холдож өөрийгөө төр гэдгийг улам хүчтэйгээр
мэдрэхэд үү, эсвэл өөрийг улам хүчирхэгжүүлэхийн тулд уу? Ф.Фукияамагийн
“Төрийг бэхжүүлэх нь” гэдэг ном яагаад Фридманы “Хувь заяагаа сонгох нь” гэдэг
номоос илүүтэй төрийн албан хаагчдын унших дуртай ном болно вэ? Дүгнэвэл
иргэд эрхээ төрд алдчихсан учраас хүмүүс ИРГЭН байхаас ТӨР байхыг илүүтэй
үзэж байна.
Иргэд алдагдсан эрхээ төрөөс эргүүлэн авдаг, төрөө хянадаг, төр хариуцлага
хүлээдэг үе хэзээ ирэх вэ? Ийм болоход юу саад болж байна вэ? Эрхээ алдсан
иргэдийн талаар нэлээд түгээмэл байдаг дүгнэлт бол иргэдийн улстөрийн ухамсар
хоцронгуй, боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж, чадавхи
жигд биш, идэвхгүй байдал зэрэг хувь хүнээс өөрөөс нь зонхилж хамаарах хүчин
зүйлсийн тухай юм. Иргэд бодитой оролцогчийн төвшинд хүрч төлөвшөөгүй
байгаа явдал нь асуудлын бэрхшээл үү, эсвэл үр дагавар уу гэдгийг нягтлах
хэрэгтэй юм. Бидний бодлоор асуудлыг арай өөр өнцгөөр харвал иргэн шууд
идэвхтэй оролцогч болж төрдөггүй харин тийм болгож төлөвшүүлэхэд нөлөө
үзүүлэгч хүчин зүйлс нь парламентын ил тод байдал, хүрэлцээтэй мэдээлэл, олон
нийтийн хэлэлцүүлэг, хууль эрх зүйн орчин зэрэг юм. Иргэд болж байгаа үйл
явцын талаар үнэн бодит мэдээлэл авах бололцоо нөхцөл хязгаарлагдмал,
улстөрийн хүсэл зориг бүрэлдээгүй, хууль эрхийн орчин саад тотгор болж буй
нөхцөлд иргэдийн өнөөгийн оролцоог хангалттай гэж үнэлж, иргэд өөрт нь байгаа
боломжийг муу ашигладаг гэж бурууг чихэх замаар асуудлыг хаах гэж оролдох нь
хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах эцсийн зорилготой зөрчилдөх
юм.
Нөгөө талаас өнөөдөр нийгэмд өрнөж байгаа улстөрийн үйл явдлыг үнэлж цэгнэх
гэж оролдвол монголчуудыг идэвхгүй, оролцоо багатай гэж хэлэхэд түвэгтэй.
Гагцхүү иргэд идэвхтэй оролцогч болон төлөвшихөд олж авч байгаа мэдээлэл
хангалттай байна уу? Түүнийг хүргэж байгаа мэдээллийн сүлжээ тогтвортой
ажиллаж байна уу? Иргэдийн оролцоог шаардсан ардчиллын арга хэрэгслийг
ашиглах боломж бүрдсэн үү? (Жишээлбэл ард нийтийн санал асуулга явуулах,)
Хууль эрх зүйн орчин нь орчин үеийн стандартад нийцэж байна уу? Институт нь
www.zaluu.com
www.zaluu.com
ажиллаж байна уу? Ер нь улстөрчдөд нь хүсэл зориг бий юу зэрэг асуултад
хариулах хэрэгтэй юм. Энэ бүх асуултад шууд хариулж чадахгүй бол иргэд
идэвхтэй оролцогч байж чадахгүй байгаа тухай биш харин иргэнийг идэвхтэй
оролцогч болгоход учирч байгаа саад бэрхшээлийг арилгах тухай ярилцах учиртай.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд чухамдаа бид ардчиллыг институтийн төвшинд бий
болгож чаджээ. Үндсэн хууль ба бусад хуулийн тогтолцоо, эрх мэдлийн
хуваарилалт, зах зээлийн эдийн засаг, бие даасан шүүх тогтолцоо, ТББ гэх мэт.
Хууль эрхийн ба институтийг бүрэлдүүлэхэд 15 орчим жил шаарджээ. Гэвч энэ
бүгд иргэдийн оролцоогүй бол бензингүй машинтай адил юм. Өөрөөр хэлбэл энэ
бүх арга хэрэгсэл, механизмыг иргэдийн идэвхтэй оролцоо л хөдөлгөж ажиллуулж
байдаг. Тиймээс иргэдийн идэвхтэй оролцоог хангаснаар бодлого боловсруулах
үйл явц сайжирна, бодлогын хэрэгжилт сайжирна, бодлогын тогтвортой байдал бий
болно. Бодлого хэдийчинээ сайн байх тусам бид төдийчинээ хурдан хөгжинө.
Иргэний нийгэм бүрэлдэнэ. Монголд иргэний нийгэм төлөвших эсэх нь иргэд
бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцогч болж чадахаас ихээхэн
хамаарна. Энэ үйл явц нь институт, хууль эрхийн орчин бүрдүүлэхээс илүү хүнд
хэцүү цаг хугацаа шаардах юм.
Төр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах нэрээр эрх болон засаглалаа хэтрүүлж,
шударага ѐсыг алдагдуулдаг. Үнэн хэрэгтээ төр өөрөө хуулийг хамгийн их зөрчдөг,
тэр хэрээрээ хариуцлага хүлээдэггүйг өнгөрсөн 17 жилийн түүх харууллаа. Тийм ч
учраас төрийн хяналтыг сайжруулах биш, иргэний хяналтыг төрд тогтоох хэрэгтэй
байна. Иргэд төрийг хянаж чаддаг болсон цагт л төр бэхжиж, тогтвортой байдал
хангагдана. Иргэд төрийг шүтдэг бус харин сэрддэг байх ѐстой, иргэд төрөөс айдаг
бус харин итгэдэг байх ѐстой, иргэд төрийг дээдэлдэг бус харин хүлээн зөвшөөрдөг
байх ѐстой. Харин төр нь иргэдийг халамжилдаг бус бие даасан байдлыг нь
хангадаг байх ѐстой, төр иргэдийг хянадаг бус эрх чөлөөг нь хамгаалдаг байх ѐстой,
төр иргэдэд зааж ухаантай дүр гаргадаг бус харин иргэдээсээ асуудаг, сонсдог байх
ѐстой юм. Өөрөөр хэлбэл иргэн төр хоѐрын хооронд түншийн харилцаа тогтох
учиртай.
Монгол дахь улс төрийн тº лº в байдал
www.zaluu.com
www.zaluu.com
Хар өнгөтэй цэргийн дүрэмт хувцас бүхий ооч сахалтай, баруун гараа дээш өргөсөн
Гитлер, цэрэг хүрэм байнга өмсдөг байсан Мао Зедун, энгэртэй одон
медалиа зүүсэн мөн л цэргийн хувцастай Сталин, цэрэг хувцаснаас үл салах
Фидель Кастро нар бол ХХ зууны дэлхийн дарангуйлагчид юм. Харин Кастро
саяхан хүнд өвчний улмаас төрийн удирдлагаа дүүдээ шилжүүлснийхээ дараа анх
удаа олны нүдэн дээр цэргийн дүрэмт хувцасгүй үзэгдэв.
Яагаад эдгээр авторитар удирдагчид байнга цэрэг хувцас өмсдөг байсан бэ? Олон
нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд
дарангуйлагчид ийм хувцсыг илүүд үздэг байжээ. Хар өнгө айдас түгшүүр
төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлнэ. Цэргийн дүрэмт хувцас
нь бусдад сүр хүчийг үзүүлнэ, хэрэв эсэргүүцэл илэрхийлвэл үг дуугүй устгана
гэдгийг далд утгаар илэрхийлдэг. Энэ бол бэлгэ тэмдэг юм. Бэлгэ тэмдэг гэдэгт
дээр дурдсанаар өнгө, тэмдэг, дүрс ( лого), туг далбаа, дохио зангаа,гадаад байдал,
хувцас зэрэг зүйлс орно. Бэлгэ тэмдгүүд нь визуаль буюу харагдах байдлаар
хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж баярлах, хөөрөх, нэгдэн нягтрах, даган дуурайх,
айж эмээх, үзэн ядах, дайсагнах мэдрэмжийг төрүүлж байдаг юм. Бэлгэ тэмдгийг
бодит амьдралын субьектив тусгал, төсөөлөл гэж үзэж болно.
Улстөрийн шинжлэх ухаан болон улс төрийн коммуникацид “бэлгэ тэмдэг” гэсэн
нэр томьѐо ритуал зан үйл, гадаад үзэмж гэх мэт ойлголтуудтай цаг ямагт хамт
хэрэглэгддэг юм. Өдөр тутмын ярианы хэл, ялангуяа монгол хэлэнд бэлгэ тэмдэг
гэдгийг ихээхэн эерэг утгаар “бэлгэшээсэн” гэх мэтээр хэрэглэдэг билээ. Харин
улстөрийн коммуникацид бэлгэ тэмдэг гэдгийг улс төрийн бодлого дахь хуурамч
үйл ажиллагаа, улс төрчдийн заль мэх гэх мэтээр ямагт сөрөг утгаар хэрэглэдэг.
Бэлгэ тэмдгийн улстөр гэдгийн ерөнхийд нь улстөрийн хүчнүүдийн зүгээс эрх
мэдэл олж авах, эрх мэдлээ тогтоон барихын тулд бэлгэ тэмдэг, зан үйлийг
хэрэглэх явдал ” гэж үзэж болно. Түүнийг улстөрийн бодлогыг орлуулагч хэрэгсэл
гэж үзэх нь ч бий. Улс төрийн хүчнүүд олон нийтийг өөртөө татах, итгүүлэх,
дэмжлэг олж авахад хэрэгжих боломжтой, алсын хараатай сайн боловсруулагдсан
бодлого, мөрийн хөтөлбөрөөс илүү сэтгэл хөдлөлд тулгуурласан янз бүрийн бэлгэ
тэмдгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
www.zaluu.com
www.zaluu.com
Бэлгэ тэмдгийн улс төрийг судалж илрүүлэх гол талбар бол сонгуулийн кампани,
улстөрчдийн имиж, нийгэм, улстөрийн хөдөлгөөнүүд болон олон нийтийн дунд
хэвшиж тогтсон түүхэн домгууд юм. Эдгээрээс улстөрийн гол тоглогчид болох
намууд ба улстөрчдийн зүгээс олон нийттэй холбоо харилцаа тогтоох гол үйл явц
болох сонгуулийн кампанийн үед бэлгэ тэмдгийн улстөр хамгийн хүчтэй явагддаг
байна.
Бэлгэ тэмдгийн улстөрийн илрэх дараагийн нэг хэлбэр нь өнгө юм. Өнгө улстөрийн
намуудын туг, далбаагаар дамжин хүмүүсийн сонголтод нөлөөлөгч нэг хүчин зүйл
болдог. Тухайн улс үндэстний дуртай өнгө буюу уламжлалт өнгө юмуу эсвэл олныг
татах сэтгэл зүйн нөлөө өндөртэй өнгийг сонгох нь улстөрийн намууд болон
нийгмийн хөдөлгөөнүүдийн амжилтад нөлөөлдөг. Тухайлбал улаан өнгө
хүмүүсийн сэтгэлийг хөөргөх, урам зориг төрүүлэх, хөдөлгөөнд оруулах сэтгэл
зүйн нөлөөтэй тул улстөрийн хүчнүүд эртнээс аливаа хувьсгал,эрс шинэчлэл зэрэгт
ашиглаж ирсэн. Оршин буй нийгмийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэж үздэг
социалист болон социал демократ намууд болох зүүний хүчнүүдийн гол өнгө нь
улаан өнгө юм. Мөн нийгмийг хүч хэрэглэн үндсээр нь өөрчлөх зорилго бүхий хэт
туйлшрагч зүүний намууд болох коммунист намууд ч улаан өнгөнд үнэнч байсаар
байна. Ер нь улаан өнгө хүмүүсийг татах нөлөө ихтэй тул дэлхийн ихэнх улсын
төрийн далбаанд улаан өнгө орсон байдаг. Улаан өнгөнөөс гадна шар өнгө юмуу
шар өнгөний хослол бүхий өнгө сэтгэл зүйн нөлөө ихтэй байдаг. Сүүлийн үед
дарангуйлагч дэглэмүүд дэх улс төрийн сөрөг хүчнүүд шар, улбар шар, ягаан гэх
мэт хурц өнгийг улс төрийн тэмцлийнхээ гол бэлгэ тэмдэг болгон ашиглах болсон
нь ихээхэн амжилтад хүрч байгаа нь Украин дахь жүржийн буюу “улбар шар
хувьсгал”, Киргиз дахь “ягаан хөдөлгөөнөөс” харж болно. Хүмүүс тухайн
шинэчлэгч хөдөлгөөний зорилго, хөтөлбөрт татагдахаас гадна хөдөлгөөний
удирдагч хувь хүмүүс, туг далбаа, өнгө зэрэгт ихээхэн татагддаг юм.
Энэ бүхнээс үзэхэд бэлгэ тэмдгийн улстөр нь бодит улс төрийн талаарх субьектив
дүр зураг, олон нийтийг татагч хүчин зүйл болох нь харагдаж байна. Энэ нь
популизм болон харизматик улс төрийн гол стратеги байдаг.
Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төр
www.zaluu.com
www.zaluu.com
Монголын улстөрийн амьдралд бэлгэ тэмдгийн улс төрийн нөлөө өндөр байна.
Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж
залбирдаг ард түмэн билээ. Улсын бага хурал 1992 онд Үндсэн хууль батлахдаа
бүтэн жилийн турш хэлэлцэж, ард нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж ихээхэн хүч
чармайлт гаргажээ. Тэр үеийн хэвлэл мэдээлэлд гарсан баримтуудаас үзэхэд
хамгийн их цаг зарсан, олон удаа хэлэлцсэн, олон иргэд саналаа ирүүлсэн зүйл нь
ердөө төрийн сүлд ямар байх вэ, шувуу байх уу, морь байх уу, төрийн
хүндэтгэлийн туг ямар байх вэ гэх мэт асуудал байсан байна. Хүний эрх, парламент,
шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн бүтэц, үүрэг гэх мэт ардчилсан тогтолцооны гол
үндэс болсон асуудлуудаас илүүтэй бэлгэ тэмдэгт анхаарч байсан нь манайд бэлгэ
тэмдэг хүмүүсийн ухамсар, үнэлэмжид ямар хүчтэй байгааг харуулах нэг баримт
юм.
Мөн үндсэн хуулинд зааснаар улс төрийн бодит эрх мэдэл багатай хэдий ч төрийн
тэргүүн гэсэн бэлгэдлийн шинжтэй эрх мэдэл бүхий ерөнхийлөгчөөс ард түмэн
ихийг хүсэн хүлээдэг,нөлөө ихтэй гэж үздэг нь бэлгэдлийн хүчин зүйл олон
нийтийн үзэл бодол, хандлагад байсаар байгааг харуулж байна. Тиймдээ ч улс
төрчдийн рейтингийн санал асуулгаар ерөнхийлөгчийн нэр ямагт дээгүүр ордог нь
судалгааны төвүүдийн судалгаанаас харагддаг. Ерөнхийлөгч улс оронд бодитой
бодлого хэрэгжүүлээгүй, эрх мэдэл багатай хэрнээ олонд ийнхүү үнэлэгдсээр
байгаагийн нууц нь бэлгэ тэмдэг юм.
Монголын улстөрийн намууд улстөрийн коммуникацидаа мэргэжилтнүүдийн
боловсруулсан РR-ын нарийн технологи, стратегийг ашигладаг Өрнөдийн улс
төрчид шиг бэлгэ тэмдгийн ач холбогдол, учир шалтгааныг сайн мэдэхгүй хэдий ч
монголчуудын сэтгэл зүй дэх субьектив үнэлэмж, мэдрэмжүүдийг өөрт
ашигтайгаар хэрэглэсээр ирсэн. Энд 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон–
Ардчилал эвслийн гол амлалт болох Итгэлийн мөнгийг жишээ татмаар байна.
Аливаа үзэл суртал, бодлого нь хүнд үзэгдэх, гарт баригдаж байж сая хүмүүст
итгэл үнэмшил төрүүлдгийг өмнө дурдсан. Энэхүү тактикийн дагуу намуудын
дарга нар гарын үсгээ зурсан 10000 төгрөгний батламжийг айлуудаар тарааж
нэлээдгүй хүмүүсийн итгэлийг олж авч чадсан юм. Энэ бол бэлгэ тэмдгийн
улстөрийн тактик Монголд хэрэглэгдэж буйн нэг илрэл юм.
www.zaluu.com
www.zaluu.com
Өнгөний нөлөөг Монголын улс төрийн амьдралаас мөн тодорхой хэмжээгээр харж
болно. Монголчуудын дасал болсон уламжлалт улаан өнгийг хадгалсаар байгаа нь
МАХН-ын хувьд чухал ач холбогдолтой юм. Мөн мөнх тэнгэрийн өнгө гэгддэг хөх
өнгийг улаан өнгөтэй хослуулан намынхаа туганд оруулсан нь АН-ын хувьд зөв
сонголт юм. Хэрэв дан хөх өнгийн туг байсан бол төдийлөн нөлөөтэй байж
чадахгүй. Учир нь хөх өнгө нь нэг талаас цэвэр ариун байдлыг илэрхийлдэг ч нөгөө
талаас гуниг, хүлцэнгүй байдлыг илэрхийлдэг юм. Харин монголчуудад төдийлөн
дасал болоогүй цагаан өнгийг сонгосон, мөн бэлгэдэл нь Өрнийн улсуудын далбааг
санагдуулахуйц Иргэний зориг болон Бүгд найрамдах намын туг нь сонгогчдыг
татахад эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа юм. Эх орон намын хувьд ч бүдэг
цэнхэр өнгө бүхий туг нь хүмүүст сэтгэл зүйн нөлөө үзүүлж татаж чадахгүй юм.
Улстөрийн элитүүд өөрсдийн үзэл суртал, бэлгэ тэмдэг, домгийг олон нийтэд
хүргэх зорилгоор баяр ѐслол, тэмдэглэлт өдрүүд зэргийг ашигладаг. Үүнийг
референц соѐлоор дамжуулан легитим олж авах явдал гэж үздэг. Монголд энэхүү
үйл явц ажиглагдаж байна. Төрийн зүтгэлтнүүд янз бүрийн баяр наадам, аймаг,
орон нутгийн ой гэх мэт тэмдэглэлт үйл явдлууд болон уул ус, овоо тахих гэх мэт
шашны зан үйлд оролцох нь сүүлийн жилүүдэд илт олширлоо. Улстөрчдийн энэхүү
үйл ажиллагаа бол зан үйлийг хэрэглэж өөрийн нэр хүндээ өсгөх, хүмүүст
таалагдахыг оролдож буй явдал юм. Тухайн баяр наадмын хүндэт суудалд заларч
байгаа улстөрч нь хүмүүст төрөө хүндэтгэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Бэлгэ тэмдгүүд болон ритуал нь хүмүүсийг тайвшруулах, бодит байдлыг
мартагнуулахад хүргэдэг тул эрх баригчид баяр наадам, шашны зан үйл, шагнал
урамшил гэх мэтээр дамжуулан олны дунд унасан нэр төрөө сэргээх, легитим олж
авахад ашиглаж байна. Монголын улстөрд энэ мэт “хүмүүсийг тайвшруулах”,
“төрийн хайр халамжийг үзүүлэх” бодлого газар авсан. Үүний нэг жишээ бол
Ардын хувьсгалын баяр нааадам гэх мэт тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан гэмт
хэрэг үйлдээд зохих ялаа эдэлж буй хоригдлуудад бөөнөөр нь өршөөл үзүүлж
хугацаанаас нь өмнө сулладаг явдал юм. Монголоос өөр ардчилсан ямар ч
улсад төрийн хууль тогтоох байгууллага ингэж “хайр энэрэл” үзүүлдэг практик
байхгүй билээ. Баяр наадам, цагаан сараар манай улстөрчид монгол үндэсний дээл,
хэт хутга, малгайгаар гангарч уламжлал соѐлоо хадгалж буйгаа харуулахыг
www.zaluu.com
www.zaluu.com
оролдож байна. Үндэсний хувцсаа өмсөх нь шилжилтийн явцад нийгэмд сэргэсэн
үндэсний үзэл, зарим тохиолдолд үндсэрхэх гэмээр үнэлэмж хандлагыг ашиглан
хүмүүсийг анхаарлыг өөртөө татах гэсэн эрмэлзэл юм.
Төрийн алба шашны дэг жаягтай ихээхэн холбогдох боллоо. УИХ-ын гишүүд, орон
нутгийн удирдлагууд овоо тахих гэх мэт шашны янз бүрийн зан үйлд олонтаа
оролцох болж, төрийн ѐслол, шинэ байгууллагын нээлт гэх мэт дээр Гандан
хийдийн лам нар байнга үзэгдэж маань мэгзэм унших боллоо. Хэдийгээр Монгол
улс үндсэн хуулиараа шашин, төрийг заагласан ч сүүлийн үед улстөрийн зорилгоор
шашны зан үйлийг ашиглах явдал олширлоо. Сонгуулийн сурталчилгаандаа болон
тойргийн сонгогчидтой хийх уулзалт дээрээ лам нар авчирч ном уншуулах нь
түгээмэл байна. Шашин шүтлэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн хамгийн хүчтэй
хэлбэр, зан үйлийг чиглүүлэгч гол хүчин зүйлийн нэг билээ.Улс төрчид зан үйлийн
иймэрхүү хэлбэрүүдийг олны таашаалыг хүлээх, сонгогчидтой ойр дотно харилцаа
тогтоох зорилгоор хэрэглэж байна. Бурхан багшийн сургаалыг монгол хэлнээ
хөрвүүлсэн нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч
Н.Энхбаярын бусад нэр дэвшигчдээс ялгагдах давуу тал болж сурталчилгаа бүхэнд
л энэ тухай давтаж байсан билээ. Хүн амын нэлээд нь буддын шашныг шүтдэг, мөн
зарим нь шүтдэггүй ч энэхүү шашинд бусад шашнаас илүү тааламжтай ханддаг
учраас сонгогчдын нэлээд хэсэгт энэхүү мессеж сайн хүрсэн нь ойлгомжтой. Бусад
нэр дэвшигчид мөн шашны итгэл үнэмшлийг сонгуулийн кампанидаа хэрэглэж
байсан. Тухайлбал Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан “иргэдийнхээ
сүсэглэх, бишрэх эрх, эрч чөлөөг хүндэтгэн, уламжлалт бурхны шашны хутагт
хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг
дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө амласан нь гайхалтай. Хэрэв М.Энхсайхан
ерөнхийлөгч болсон бол түүний дэмжлэгтэйгээр баахан хутагт, хувилгаад төрөх
байжээ. Энэ амлалт бол олныг татах гэсэн иррациональ үйлдэл бөгөөд эрхзүйн
ямар ч үндэсгүй юм. Учир нь нэгд, Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн болохоос,
шашны тэргүүн биш, хоѐрт, Монголын үндсэн хуулиар төрийн байгууллага шашны
үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг, гуравт, хэрэв ерөнхийлөгч шашны
үйл ажиллагаа явуулах эрхтэй байлаа гэж бодсон ч энэхүү мөрийн хөтөлбөрийн
дээрх заалт бодлогын хувьд зөрчилтэй байна. “Иргэдийн сүсэглэн бишрэх эрх, эрх
www.zaluu.com
www.zaluu.com
чөлөөг хүндэтгэн... гэсэн атлаа бурхны шашны бодлогыг дэмжинэ гэсэн нь өөр
шашинтан, эсвэл шашин огт шүтдэггүй хүмүүсийг ялгаварлаж, зөвхөн эл шашныг
шүтдэг хүмүүсийн эрхийг хамгаалж буй хэрэг болох юм. Гэтэл ерөнхийлөгч бол
үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн утгаар аль нэг бүлгийн эрх ашигт үйлчлэх
ѐсгүй билээ.
Ийнхүү итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр нь далимдуулан олныг залан жолоодох,
баяр ѐслол, шагнал урамшил, урлаг, уран сайхнаар хүмүүсийг татах оролдлогууд нь
өнөөгийн Монгол дахь эрх баригчдын эрх мэдлээ тогтоон барих арга хэрэгсэл буюу
бэлгэ тэмдгийн улстөр болж байна. Энэ асуудлыг судлах нь дарангуйлагч
дэглэмээс ардчилалд шилжих үйл явцын чиг хандлагыг илрүүлэн тогтооход
ихээхэн чухал зүйл болно. Ялангуяа улс төрийн уламжлалт соѐл ба бэлгэ тэмдгийн
улс төрийн хамаарлын талаар цаашид онолын болон эмпирик судалгаа хийгдэх
шаардлагатай байна.
www.zaluu.com
www.zaluu.com

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->