www.zaluu.

com
www.zaluu.com

Оршил
дэлхийн аялал жуулчлалын ирээдүйн чиг хандлагыг судлахын
тулд мэдээж өмнөх үеийг сөхөн харахгүйгээр ирээдүйн чиг
хандлагыг тодорхойлно гэдэг маш хэцүү юмаа. Улс орон бүр
өөр өөрийн түүх соѐл,дурсгалт газар музей үзмэр зэрэг өөр
өөрсдийн гэсэн дэлхийд танигдсан attraction тай байдаг.
Жишээлбэл дэлхийн 7 нь гайхамшигийн 1 хятадын цагаан
хэрэм, тайландын улаан дэнлүүний гудамж зэрэг нь дэлхийн
гайхамшиг төдийгүй тухайн улс орныхоо эдийн засгийн эх
үүсвэр нь болж чадаж байна.

www.zaluu.com
www.zaluu.com
Дэлхийн аялал жуулчлалын ерөнхий тойм

Дэлхийн 1-р дайнаас хойш аялал жуулчлал маш эрчимтэй хөгжиж
иржээ.1919онд газрын дундад тэнгисийн орнууд голлож олон улсын
жуулчдын анентлагийг Парис хотноо байгуулснаар дэлхийн аялал
жуулчлалын байгууллагын эхлэл тавигдсан байна. Дэлхийн улс орнуудын
хувьд аялал жуулчлал маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эдийн
засгийн хувьд улс орон бүрт тодорхой хэмжээний ашиг орлогыг оруулж
байна. Аялал жуулчлалын салбар нь байгалын өвөрмөц онцлого, түүх
соѐлын дурсгалт зүйлс, улс үндэстний аж амьдрал хэв маягийн онцлого
зэрэгт түшиглэсэн үйлчилгээг экспортлож тухайн улс оронд валютын
орлого авчирахын зэрэгцээ гадаад худалдааны балансыг
тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж дэлхий нийтэд утаагүй
үйлдвэрлэл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа бусад
салбаруудаас онцлогтой. Энэ утгаараа орлогын хэмжээгээрээ дэлхийд
нилээд дээгүүрт орж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага
WTO-аас гаргасан тооцоогоор дэлхийгээр аялагчдын тоо жилд дунджаар
10% өсч байгаа бөгөөд 2003 оны байдлаар дэлхийн хэмжээнд аялал
жуулчлалаас 485,5тэрбум америк долларын орлого олжээ. 2004 онд 910
сая хүн аялссан нь өмнөх жилээс 70саяар нэмэгдсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан мэдээгээр
дэлхийд хамгийн ихээр жуулчдыг хүлээн авдаг топ 15улс
оронд:
1.
2.
3.
4.
5.

Франц
Испани
Америк
Итали
Хятад улсууд тэргүүлдэг байна. (2005оны байдлаар)

Дэлхийн аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг жуулчдын илгээдэг эдийн
засгийн өндөр хөгжилтэй орнууд бүхий Европ, Америк, Ази номхон
далайн бүс нутгийн орнуудын хэрэглэгчид тодорхойлдог юм. Дэлхийн
хэмжээнд нийт аялагчдын 60%-г Европын жуулчид эзэлж байна. Нийт
жуулчдын 50-60% нь 50-аас дээш насны хүмүүс байдаг тухай судлаачид
дүгнэлт гаргасан байдаг. 1980онд дэлхийн хэмжээнд 286,3 сая хүн
аялсан бол 2002 онд 702,6 сая хүнд хүрч улмаар 2010онд 6хүний1 нь
буюу 1 тэрбум хүн аялаж байна.

www.zaluu.com
www.zaluu.com

Дэлхийн аялал жуулчлалын өнөөгийн чиг хандлага,
зорин очиж буй гол үзмэрүүд
Аялал жуулчлал нь дэлхий дахинд сүүлийн жилүүдэд маш их ирчимтэй
хөгжиж буй салбар юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын
гаргасан судалгаагаар аялал жуулчлал нь машин үйлдвэрлэл, нэфть
олборлолтын салбарын дараагаар 3-р байранд орж байна. Зүүн Ази
Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын онцлогийг авч үзвэл





Зүүн азийн аялал жуулчлал нь 1980оноос хойш жуулчид хамгийн
их хүлээн авч буй бүс нутаг болж эхэлсэн.
Соѐлын аялал жуулчлалаар бусад бүс нутгаас тэргүүлдэг.
Ялангуяа хятад улс
Хятад нь 1979онд дэлхий нийтэд нээлттэй болсноос хойш бүс
нутгийн улс орнуудаас аялал жуулчлалаар тэргүүлэх болсон
Дэлхийн аялал жуулчлалын бүс нутгуудаас дотоодын аялал
жуулчлалаар тэргүүлнэ.
Бие даасан чөлөөт аялал их явагдах болсон \ хятадаас бусад улс
оронд\
Хятад нь аялал жуулчлалаар тэргүүлж байна.

Бнхау:
Нийслэл: Бээжин
Засаглал: БНАУ
Хэл: Хятад
Угсаа гарал: 94% хятад үндэстэн, бусад нь Уйгар, түвд, манж, мяо,
Монгол солонгос гэх мэт
Шашин: Будда \ хүн амынх нь ихэнх нь шашин шүтлэггүй гэж тооцогддог.
Аялал жуулчлалын улирал: жилийн турш
Оргил үеэ: 7-9 сар
Мөнгөн тэмдэг: юань
Аялал жуулчлалын онцлого: Аялал жуулчлалын өндөр хөгжсөн ба бие
даасан чөлөөт аялал явагдахад бэрхшээлтэй.

www.zaluu.com
www.zaluu.com

Жуулчдыг татах гол attraction












Хориотой хот
Гуулин хот
Бээжингийн амьтан хүрээлэн
Бээжин дахь тэнгэрийн сум
Хятадын цагаан хэрэм
Тянь минийн талбай
Мингийн бунхан
Сиан хот
Терро котто \1800 цэрэгтэй байлдагч бүхий эзэнт улсын бунхан
Шанхайн дахь урлаг түүхийн музей
Ли мөрөн \ер бусын хадан хавцал, цэцэгт хөндийгөөс бүрдсэн\
Гуанжоу хот \худалдааны төв хот\
Төвдийн Лхас дахь Ботола ордон зэрэг нь жуулчдыг татдаг бөгөөд
дэлхийн 7 гайхамшигийн нэг болох

Цагаан хэрэм
Уртаараа 6700км 8,5м өндөр, хананы өргөн нь 6,5м бүхий хүмүүний
гараар бүтсэн сод бүтээлүүдийн дотроос хамгийн том таван барилгын
нэг хэмээн тооцогддог. Хятадын цагаан хэрэм нь дэлхийн 7 гайхамшигт
зүй ѐсоор тэмдэглэгддэг. Хятадын түмэн газрийн цагаан хэрмийг МЭӨ
770-1160оны хооронд 390 гаруй жилийн турш барьж босгосон гэдэг. Цинь
улсын анхны эзэн Цин Ши Хуадын үед эхлэн барьсан энэхүү цагаан
хэрмийн урт нь 10000м буюу түмэн газар хэмээн нэрийдэх бөгөөд
өнөөгийнхөөр 5000 гаруй км юм. Төв азид орших нүүдэлчин хүннү нар
МЭӨ 999 зууны үед нэн хүчтэй болж, Цинь улсад байн байн уулгалан
довтлож, хот сууринг нь түйвээж байжээ. Иймийн учир хятадын омогшил
бахархал юм. Хүн төрөлхтөний түүхэн дахь энэхүү агуу барилга өндөр
уулын толгой даган мурилзан тахиралдаж, хятадын умард хэсгийн өргөн
уудам нутгаар хэдэн арван мянган газар урт сунаж, байралсан байдаг.
Урт цагаан хэрэм нь баялага агуулагтай дэлхийн соѐлын өв төдийгүй нэн
өвөрмөц онцлогтой байгалын үзэмж болох учраас дотоод гадаадын
жуулчдын сонирхолыг татсаар байна. Хятадын эртний соѐлын бэлэг
тэмдэг, хятадын үндэстэнүүдийн бахархал болсон цагаан хэрэм нь урт
удаан жилийн түүх болсон асар том барилга болсны хувиар дэлхий
дахинд алдаршиж, нэгдсэн үндсэний байгууллагын гэгээрэл боловсрол
шинжлэл ухаан соѐлын асуудал эрхлэх байгууллага буюу ЮНЕСО –н
зөвшөөрөлтэйгээр дэлхийн өвийн жагсаалтанд хамрагдсан байна.
БНХАУ-н удирдлага цагаан хэрэм рүү нэвтрүүлэх жуулчдын тоог

www.zaluu.com
www.zaluu.com
хязгаарлах тухай мэдэгдэж байсан билээ. Саяханаас хэрмийн 500м
газрийг хаасан байна. Энэ хэсэгрүү нэвтэрсэн хүнийг 3,5 мянган ам
доллараар торгох гэнэ. Түүхийн дурсгалт газрыг хамгаалах үүднээс ийм
арга хэмжээ авах болжээ. Нэгдсэн Цинь улс умард хилээ хамгаалах
талаар хоѐр сая шахам хүн дайчилж асар урт хэрэм босгохоор болсон
байна. Энэ их хэрэм нь Хятад монгол нүүдэлчин суурин хоѐр ард түмний
хил болж, хэдэн мянганыг эзэлсээр өнөөг хүртэл оршин тогтносоор
иржээ. Уг хэрмийг зөвхөн умард зүгийн түрэмгий нүүдэлчдээс хамгаалж
барьсан хамгаалалтын хэрэгсэл гэж өрөөсгөл тайлбарлаж болохгүй юм.
Дэлхийн 7 гайхамшигийн 1 болсон энэхүү цагаан хэрэм нь бусад хэрэм ,
цайзийн нэгэн адил довтлох цагт нээлттэй, ухрах цагт хаалттай байдаг
цэргийн зэвсгийн үүрэгтэй байжээ.

Зүүн өмнөд ази
Аялал жуулчлалын онцлог




Ази Номхон далайн улс нь 2002онд 131,3 сая жуулчин хүлээн авсан
байна.
Аялал жуулчлалын хөгжлийн өсөлтөд зүүн өмнөд азийн улс төрийн
бодлого сөргөөр нөлөөлдөг.
Аялал жуулчлал нь газарзүйн байрлалаас ихээхэн шалтгаалдаг.
Аялал жуулчлалыг үүсгэгч гол улсуудаас хол оршдог
Жуулчдын сэтгэлийг татах зүйлс олонтой

Тайланд улс
Нийслэл: Бангхок
Засаглал: үндсэн хуульт хаант засаглалтай
Хэл: Тай \сиам\
Угсаа гарал: 54% сиам тай 27% тао, 10% хятад, 2,5% малайз
Шашин: 95% Будда, 4% мусульман
Аялал жуулчлалын улирал: жилийн турш
Оргил үе: 12-р сар
Мөнгөн тэмдэгт: Бат
Аялал жуулчлалын онцлог: Аялал жуулчлал өндөр хөгжсөн. Азид ирж
байгаа нийт жуулчдын ихэнх нь 68% Тайландад ирдэг. Гол зах зээл нь Япон,
Америк, Герман , Малайзчууд байдаг. Соѐлын аялал болон night life tour
шөнийн амьдрал их явагддаг.

www.zaluu.com
www.zaluu.com
Жуулчдыг татах гол attraction







Патаяа далайн эргийн наран шарлагийн газар
Улаан дэнлүүний гудамж
Бангкок дахь үндэсний музей
Ват погийн сүм дуганы цогцолбор
Вангийн ордон
Маргад эрдэнээр бүтээсэн будда бурхны сүм 18-р зуун
Рассветийн сүмийн байшин 104м
Ают дахь будда бурхны шарил бүхий сүм дуган

Улаан дэнлүүний гудамж
Тайланд нь вьетнамын дайны 1962-1972 оны үеэс хойш сексийн
диваажин гэгдэх болсон. 1960 оны сүүлчээр тайландын агаарын цэргийн
баазад байрлаж байсан 40000 АНУ-н цэргүүд орон нутгийн
эмэгтэйчүүдээс сексийн үйлчилгээ хүссэнтэй холбоотойгоор анх
Тайландыг хамгаалж хариуд нь Тайландын зүгээс цэргүүдийн хоол хүнс
болон бусад асуудлыг шийдэж өгч байхаар тохиролцсон байна. 1970
оноос америк цэргүүд нутаг буцсан ч тайландад энэ төрлийн үйлчилгээ
хэвээр хадгалагдан үлдэж улмаар жуулчдад үйлчлэх салбар болсон
байна. Тайландад 1970-1980 оны эхэн үе хүртэл аялсан байна.
2000000гаруй жуулчдын 60% нь зөвхөн секс аялалаар явсан байна. 1970
оноос эдийн засгийн хөгжлөө дагаад тайландын эмэгтэйчүүд хот руугаа
ажил хийхээр нүүж эхэлсэн ба тэдэнд аж үйлдвэрийн салбарт ажиллах
хүчний болон секс аяллын чиглэлээр ажиллах гэсэн хоѐр л
сонголттойгоор шилжиж эхэлсэн. Учир нь тухайн үеийн тайландын
эмэгтэйчүүдийн боловсролын түвшин маш доогуур байсан ба гэр орноо
тэжээж явах үүрэгтэй байжээ. Иймд гэр бүлийн хамгийн царайлаг
ажилсаг охиноо хотруу ажил хийлгэхээр явуулдаг байсан боловч секс
аяллын чиглэлээр ажиллагсдын цалин үйлдвэрт ажиллагсадын авах
цалннгийн хэмжээнээс 20% илүү байсан учир ар гэрээ тэжээхийн тулд
илүү цалинтай тухайн салбарыг сонгох нь их байлаа. 1970онд бангкокт
3000000 хүн ам тутамд 20000 бие үнлэгч байна гэж тогтоогдсон бол 19701977оны хооронд Бангкокд ирсэн нийт жуулчдын тоо 2 дахин ихэссэн ба
628,700-2,227,000үүний гуравны 2-г нь эрэгтэйчүүд байсан байна. Энэ
салбарт ажиллагсдын насны хувьд дунджаар 15-34 насны эмэгтэйчүүд
байдаг байсан бол сүүлийн үед жуулчид илүү залуу охидыг сонирхох
болж дээрх насны хязгаар хэт залуужиж 12-14 насны охид хүртэл энэ
салбарт ажиллах болжээ. Гэвч Тайландын эдийн засгийн тодорхой
хэмжээг бүрдүүлж өгдөг аяллын тус салбарт зориулсан хууль Тайландад
бий. ДОХ-с сэргийлж нисэх онгоцны будал дээр хүмүүст бэлгэвч үнэггүй
тараадаг. Улаан дэнлүүний гудамж нь жижиг Ази охид, өндөр шар, Европ
залуучуудаар оройн цагаар дүүрнэ. Энд Зочид буудал, бар, ресторан,

www.zaluu.com
www.zaluu.com
жижиг хоолны газар, диско, караоке бар, казино, мөрийтэй тоглоомын
газар зэрэг жуулчдыг зугаацуулах газар олон бөгөөд улаан дэнлүүний
гудамжинд зогсдог хүүхнүүд бусад бусармаг зүйлийн зураг авах, бичлэг
хийх зэрэг нь хориотой байдаг.

www.zaluu.com
www.zaluu.com
Баруун европ
Аялал жуулчлалын онцлог




Дэлхийн аялал жуулчлалын гол үүсгэгч бүс нутгийг тэргүүлдэг
Дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авдаг бүс нутаг
Аялал жуулчлалын өнө удаан жилийн түүхтэй
Европын бүс нутаг дотроос аялал жуулчлалаараа тэргүүлдэг
Баруун европт аялал жуулчлалын үйлдвэрлэл маш өндөр хөгжсөн

Франц улс
Нийслэл: Парис
Хэл: франц
Хүн амын бүтэц: 83%францчууд, 2,7% эльзас, 2,3% итали, 2% бретон,
1,5% португаль, бусад нь испани, алжир, жүд, мараккочууд байдаг.
Шашин: 90% ромын католик, 3% пуритан, 5% мусалман
Аялал жуулчлалын улирал : жилийн турш
Оргил үе: 7сар, 8сар
Мөнгөн тэмдэгт: францын франк
Аялал жуулчлалын онцлог жуулчин хүлээн авалтаар дэлхийд тэргүүлдэг,
Япон, Герман, Англи, Ану-аас жуулчид голлон ирдэг. Францад жилд
60сая жуулчин зочилдог. Ихэнх жуулчид Парисийг сонирхдог. Зарим
жуулчид Алпис болон Ревра нутаг дахь амралтын газрыг сонгодог. Бусад
нь хөдөө нутаг ,түүх дурсгалт газар, лаура шилтгээнүүдийг харах дуртай
байдаг.

Жуулчдын гол үзэх зүйл ба зорих газар









Газар Дундын Тэнгисийн Ницц Канн зэрэг дэлхийд алдартай
далайн эргийн наран шарлагын газартай
Парис дахь Луврын музейн ордон
Эйфелийн цамхаг
Нотр дамын цогчин дуган \Дарь эхийн сүм\
Пале-Рояль ордон \14зуун\
Люксимбургийн ордон
Версаль дахь вангийн зуны өргөө
Сен дени францын вангуудын шарил
11-16 зууны үеийн цайз шилтгээнүүд
Сен-Мишелийн сүм\11зуун\

www.zaluu.com
www.zaluu.com



Ангулем дахь Сен Пьерийн цогчин дуган \12зуун\
Реймс дахь Сен-Маклу сүм
Альпийн нуруунд орших цанын баазууд, амралт сувиллын газрууд
Луврын шилтгээн

Эйфелийн цамхаг
Дэлхийд алдартай францын Эйфелийн цамхгийг Эйфель Александр
Густав 1889онд 1 сая ам доллараар бариулжээ. Энэхүү цамхаг боссон
эхний жил түүнийг үзэх гэж 2 сая жуулчид ирсэн байна.
Парисын алдарт Эйфелийн цамхагийг нурахаас сэргийлж, 18дахь
удаагаа будаж эхлэж гэж байна. 1889онд барьсан энэ цамхаг
хамгаалалтын гадаргүйгээс хурдан зэвэрч, өөрийн хүндийг даалгүйгээр
нурах магадлалтай болоод байгаа. Цамхгийг зохиогч Густав Эйфэль анх
улаан өнгөөр будсан аж. 1892он хүртэл улаан өнгөтэй цамхгийг сүүлд
шар өнгөөр буджээ. Харин энэ удаа эйфелийн цамхгийг доод хэсгийг
өтгөн хүрэн өнгөөр, 57м урт дунд хэсгийг ногоон туяатай өнгөөр,
115метрийн урттай дээд хэсгийг тод хүрэн өнгөөр тус тус будах юм.
Зохион бүтээгч гюстов Эйфлесийн захиснаар цамхагийг жижиг багсаар
будах ѐстой гэсэн дүрэм хэвээр хадгалагджээ. 324м өндөр Эйфелийн
цамхгийг будахад 60 мянган тонн будаг орох бөгөөд 25мянган будагчин
ажиллах ажээ. Будах ажлын нийт өртөг гурван сая евро болох юм.
Эйфелийн цамхаг нь Парис хотын захиргаанд харъяалагддаг хэдий ч
1980онд хувийн конпаний мэдэлд очсон байна. Тус конпаний өнгөрсөн
жил хотын төсөвт 32,7 сая франкийн орлого оруулжээ.

Төв Европ
Аялал жуулчлалын онцлог






Сүүлийн үед олон аялал жуулчлалд татагдан орж байгаа
Төв Европын орнуудын аялал жуулчлал өсөж байгаа
Газарзүйн болоод түүх соѐлын хувьд жуулчдын сэтгэлийг татах
зүйлс олонтой.
Уг бүс нутагт ноѐрхож байсан коммунист засаг 1989онд унаснаас
хойш аялал жуулчлалын цар хүрээ өргөжин тэлсэн
1990 оноос өмнө хүмүүсийн гол зорин очдог зорих газрын олон
үзэх зүйлс Югославын зөрчил мөргөлдөөнөөс болж усдаж сүйдсэн
Төв европын хот тосгод нь аялал жуулчлалын гол төв болдог
1989 оноос өмнө олон улсын аялал жуулчлал нь Европын улс
хооронд голдуу хийгддэг байсан бол түүнээс хойш Чех, Польш
Унгарт аялал жуулчлал өсөх хандлагатай байгаа. 1990 оны
байдлаар Чех, Унгар бүс нутгаасаа хамгийн их жуулчин хүлээн
авсан

www.zaluu.com
www.zaluu.com

Улс орнуудын ихэнх нь дэлхийн хэмжээний дээд зэрэглэлийн
зочид буудал ховортой, үйлчилгээний түвшин баруун Европыг
бодвол муу учир жуулчдыг бага татдаг

Бүгд найрамдах Унгар улс
Нийслэл: Будапешт
Хэл : Унгар
Хүн амын бүтэц: 98,5% Унгар бусад нь Немц, Словак, Хорват, Украйн,
Орос, Румынчууд байдаг.
Шашин : пуритан 30% катологи 66%
Аялал жуулчлалын улирал: 4-10сар
Оргил үе: 7,8 сар
Мөнгөн тэмдэгт: форинт
Аялал жуулчлалын онцлог: аялал жуулчлалын их урт түүхтэй ба
тээврийн сүлжээ сайтай. Унгар улсын аялал жуулчлалын зах зээл нь
Герман, Итали, Австри улсууд байдаг. Энэ нь нийт жуулчдын 97%-ийг
эзэлдэг.

Жуулчдын гол үзэх зүйл ба зорих газар








Яск дахь сүм\13зуун\
Ньирбатор дахь сүм\15-р зуун\
Фершед дахь Эстергазийн ордон \18-р зуун\
Тата дахь цогчин дцган \18-р зуун\
Печ дахь цогчин дуган \11-р зуун\
Сегед дахь цамхаг \13-р зуун\
Будапешт дахь парламентийн ордон\ 19-р зуун\
Дунай мөрний дунд маргит гүнжийн арал гэж дан цэцэрлэг болсон,
рашаан устай гайхамшигтай арал байдаг
Унгарт ирж буй жуулчдын сэтгэлийг татдаг гол зорих газар нь
Будапешт хот юм. Хот нь хоѐр хэсгээс бүрддэг ба нэг хэсгийг нь
буда, нөгөөг нь пешт гэдэг ба хоорондоо гэнжин гүүрээр
холбогддог. Хотын эргэн тойронд дэлхийн 2-р дайны үеийн хийц
маягтай бариллагуул олонтой, гол үзэх зүйл нь парламентийн

www.zaluu.com
www.zaluu.com
ордон, амьтны хүрээлэн, зугаа цэнгээний төв, корк хэмээх тодот
өргөн гудамж байдаг.

www.zaluu.com
www.zaluu.com
Оху
Нийслэл : москва
Засаглал : холбооны бну
Хэл : орос
Угсаа гарал: 83%орос, 3,5% татар, 3% украйн, 1,2% чуваш 1%
дагестан бусад нь башкир, морд, белорусь, немц, чечень, жүд,
удмирд, марий, казак, коми, армян, осетин, буриад, якут, кабардин,
ингуш, тува, азербайжан, халимаг, карел, цыган, молдав, гүржүүд
байдаг.
Шашин: 30% үнэн алдартны шашин, 7%мусульман
Аялал жуулчлалын улирал: 5-9 сар
Мөнгөн тэмдэгт: рубль
Аялал жуулчлалын онцлог: уг бүс нутагт ирэгсэдийн 72%-г хүлээн
авдаг. Сүүлийн үед аялал жуулчлал нь хөгжиж байгаа
Жуулчдыг татах гол attraction:









Сибирь
Хар тэнгисийн эгэр сочи
Петрбург хот
Москва хот
Москва хот дахь кремль \15-19 зуун\
Санкт Петрбурт хотноо орших өвлийн ордон, эрмитаж \18зуун\
Оросын хаадын бунхан бүхий Петропавловын цайз, усан
оргилуур болон ордны цогцолбор
Третрьяковская уран зургийн галерей 19-р зуун
Новогород пусков дахь 13-17 зууны шивээ бэхлэлт
Суздалов дахь 12-19 зууны үеийн сүм, хийдүүд

www.zaluu.com
www.zaluu.com
Дүгнэлт
Дэлхийн алдартай нэгэн эрдэмтэн ингэж хэлсэн байдаг.
Хятадын цагаан хэрмийг барисан хятад хүмүүс
гайхамшигтай түүнийг барихад хүргэсэн тэр хүмүүс бүүр
илүү гайхамшигтай гэж. Дэлхийн аялал жуулчлалын
ирээдүйн чиг хандлага монгол улсад төвлөрнө гэж би
хувьдаа бодож байна. Учир дэлхийн улс гүрныг судалж
байхад монголын гэсэн бүхий л зүйл дэлхийн гайхамшиг
гэдгийг мэдэж авлаа

Sign up to vote on this title
UsefulNot useful