Д. Янжиндулам (Инж.

Доктор)
Eindhoven University of Technology
5612 AZ Eindhoven, the Netherlands
http://www.win.tue.nl/~dajsuren/
Монгол Улсад Мэдээллийн Технологийн Кластерыг Хөгжүүлэх Загвар
Даяаршлын өнөө үед улс орны хөгжилд өндөр технологийн гүйцэтгэх үүрэг
өсөн нэмэгдсэнтэй уялдаж мэдлэгт суурилсан эдийн засагтай нийгмийг
байгуулахыг улс орнууд хөгжлийн түвшингээсээ үл хамаарч, хөгжлийн
бодлогынхоо гол зорилт болгоод байна. Өндөр технологид суурилсан эдийн
засгийн өрсөлдөх чадвар, бүтээмж өндөр, зах зээлд шингэж мөнгө ард түмэнд
тэгш хүртээмжтэй хуваарилагдахын дээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг
хангадаг давуу талуудтай. Харин “Монгол улсын өнөөгийн бодит нөхцөлд үүнийг
хэрхэн амжилттай хэрэгжүүлэх боломжтой вэ?” Энэ асуулт бидний өмнө нээлттэй
хэвээр.
Монгол орны хувьд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс
баримтлах бодлого 2009 онд батлагдаж [1], 2010 оноос эхлэн Үндэсний хөгжил
шинэтгэлийн хороо уг бодлогыг хэрэгжүүлэхээр мэдээлэл холбоо, электрон, био-,
нано-технологийн салбарыг сонгон холбогдох үйл ажиллагаагаа эхлээд байна [2].
Уг салбаруудын өнөөгийн нөхцөл байдалд тохирсон өндөр технологийн аж
үйлдвэр тэр тусмаа мэдээлэл технологийн салбарыг амжилттай хөгжүүлэх нарийн
стратеги, бодлого, төлөвлөлтийн талаарх шинжилгээ судалгааны мэдээлэл хомс
байдгийг харгалзан энэхүү илтгэлээр мэдээлэл технологийн салбарыг кластер
хэлбэрээр хөгжүүлэх анхан шатны загварын талаар саналаа хэлэлцүүлж байна.
1

Мэдлэгт суурилсан эдийн засаг

Түүхийг сөхөн харвал хэрэгцээт бараагаа үйлдвэрлэх нийгмийн загварууд
өөрчилөгдөж иржээ. Аж үйлдвэрлэлийн өмнөх үед газар, хөдөлмөр гол хүчин
зүйлс байсан бол аж үйлдвэрийн хувьсгалаар капитал болон автоматжуулсан
үйлдвэрүүд баялагийг бүтээгч болов. XX зуунд эдийн засагчид капитал болон
хөдөлмөрийн балансыг өөрчлөлт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс
болж чадахгүйг тогтоож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд гурав дахь хүчин зүйл болох
технологийн өөрчлөлт шаардлагатай гэдгийг тодорхойлов [3].
Монгол улсын хувьд эдийн засгийн бодит сектор уул уурхайн олборлох салбар,
мал аж ахуй гэсэн хоѐр салбартай. Уул уурхайгаас орж ирж буй мөнгөө нийгмийн
халамжинд шууд зарах, улсын төсвийг тэлэхэд зарцуулах нь эдийн засгийн
өсөлтийг тогтвортой барих нөхцөл болж чадахгүй байна. Зарим судлаачид энэхүү
мөнгийг бодит аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн өсөлтийн түвшингөөс хасагдах
ѐстой [4] гэж үздэг нь зөвтгөм. Тиймээс байгалийн баялагаас орох орлогоо өртөг
шингэсэн өндөр технологийн үйлдвэрлэл байгуулах замаар эдийн засгаа тэлэх нь
мэдлэгт суурилсан эдийн засаг бий болох гол зам гэж үзэж байна.

1

2

Дэлхийн өндөр технологийн аж үйлдвэрүүд ба Силикон Хөндий

Өндөр технологийн аж үйлдвэр гэж Дэлхийн улс орон бүрт өргөнөөр яригдах
авч уг аж үйлдвэрийг тодорхойлж буй арга зүй тодорхойгүй хэвээр. Эдийн засгийн
хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас өндөр технологийн аж үйлдвэрийг
судалгаа, шинжилгээнд1 зарцуулах зардлаас нь хамааран тогтоодог. Тодруулбал
аж үйлдвэрийн R&D зардлыг борлуулалтын зардалд шингээн тогтоох болсон [5].
Энэ аргаар өндөр технологийн гэж үздэг болсон аж үйлдвэрүүдэд сансар судлал,
эм зүй, компьютер болон оффисийн машинжуулалт, харилцаа холбооны
төхөөрөмж, эрүүл мэнд, нарийн хэмжилтийн болон оптик төхөөрөмжүүд гэх мэт
салбаруудыг багтаадаг. Өндөр технологийн салбарыг амжилттай хэрэгжүүлэх
нэгдсэн арга зам байхгүй ч бусад орны туршлагаас тэр дундаа АНУ-ын Силикон
Хөндийн2 туршлагаас суралцах зүйл их.
АНУ-ын Техас мужийн Остен, Нью-Йорк хотын Силикон Аллэй3, Массачусеттсийн
Бостон дахь амжилттай явагдаж буй өндөр технологийн салбарууд байх ч
Калифорни мужийн Силикон Хөндийн загвар хэрхэн богино хугацаанд нөлөө бүхий
кластер болон хөгжсөн нь бусад улс орны гол сонирхлыг ихээхэн татсан хэвээр.
Силикон Хөндий нь АНУ-ын венч капиталын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг
нь Силикон Хөндийд ордог [6] бөгөөд өндөр технологийн нээлт, бүтээн
байгуулалтаар АНУ-д төдийгүй, Дэлхийд тэргүүлсээр буй. Сүүлийн 30 орчим жил
АНУ-ын Калифорни мужийн Силикон Хөндий улс орон бүрийн анхаарлыг татаж,
өндөр технологийн компаниудын кластер загварыг их сургуулиуд, хөрөнгө
оруулагчид бүрэн дэмжих замаар өндөр технологийн аж үйлдвэрийг амжилттай
бий болгож чаджээ. Силикон Хөндий ойролцоогоор 2.4 сая оршин суугчидтай
бөгөөд АНУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) 5%- ийг хүн амынх нь ердөө
нэгээс бага хувийг эзлэх хүмүүс бүтээж байна гэхэд гайхалтай. Силикон Хөндийн
кластерийн амжилтын нууцыг тодорхойлох гэж олон төрлийн судалгаа хийгдсэн ч
уг загварыг амжилттай хэрэгжүүлсэн туршлага тоотой.
Силикон Хөндийн загварыг Финландын Хелсинки дэх програм хангамжийн пүүс,
Английн Кэмбриж дэх chip дизайны үйлдвэр4, Израйлын Тел-Авив дахь fiber optics
төхөөрөмж үйлдвэрлэгч, Энэтхэгийн Бангалор дахь програм хангамжийн кластер
зэрэг олон улс орнууд өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж эхэлжээ. Хөгжингүй
орнуудын нэг онцлог нь өндөр технологийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй
дотоодын зах зээлтэй байдаг. Иймээс Энэтхэг, Израйл зэрэг улсын хувьд
Америкийн технологийн сектортой ойр байх нь тухайн зах зээлээс санхүүжиж
амжилттай үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт, оюуны өмчөө5 Америкт
баталгаажуулах боломжийг олгодог байна.
Силикон Хөндий нь газар зүйн байршлын хувьд Калифорни мужийн Сан
Франциско Тохойн өмнөд хэсэгт байрлах бөгөөд Санта Клара Хөндий, Сан
1

Research&Development буюу R&D. Энэ илтгэлд R&D гэж хэрэглэнэ.
Silicon Valley буюу Монголоор “Цахиурт Хөндий” гэгддэг.
3
Silicon Alley буюу Монголоор “Цахиурт Гудамж”
4
Англиар fabless chip-maker
5
Intellectual Property буюу IP
2

2

Францискон өмнөд хойг, зүүн тохойг хамардаг. Тухайн бүс нутгийн Santa Clara,
Milpitas, Cupertino, Sunnyvale, San Jose гэх мэт хотуудыг Силикон Хөндий хамрах
бөгөөд Санта Кларагийн San Jose (Сан Хосе) хотыг (албан бусаар) “Силикон
Хөндийн нийслэл” хэмээдэг байна.

Сан
Франциско
(San
Francisco)

Сан Хосе
(San José)

Зураг 1. Силикон Валлэй
Силикон Хөндийд анх үүсгэн байгуулагдсан компаниуд нь хагас дамжуулагч
(semiconductor)-тай холбоотой бизнес хийж байсан тул “Силикон Хөндий” гэдэг
нэрийг 1975 онд Дон Хүфлер анх гаргасан байна. Силикон гэдэг нь Монголоор
цахиур гэсэн утгатай үг бөгөөд цахиур нь хагас дамжуулагчийг хийдэг гол түүхий
эдийн нэг. Өнөөдөр Силикон Хөндийгөөс олон улсын тавцанд амжилтанд хүрсэн
компаниуд гэвэл Microsoft, Yahoo, Dell, Hewlett-Packard, Apple, Google, eBay, Intel,
Oracle, Facebook гээд бид бүхний өдөр дутмын амьдралд салшгүй хэрэгцээтэй
бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон мянган компаниудыг дурьдаж болно. Эдгээр
компаниудын амжилтын гол шалтгаан нь Силикон Хөндийд байршилтай салшгүй
холбоотой. Тиймээс дараах хэсэгт Силикон Хөндийн ямар онцлог амжилтын нууц
болохыг хэлэлцэе.

3

3

Силикон хөндийн амжилтын гол хүчин зүйлс

Силикон Хөндийг гадаад байдлаас нь ажиглахад компаниудын шил толь
болсон дэгжин барилгууд, хаа сайгүй түгсэн өндөр хурдтай сүлжээ, олон улсад
танигдсан брэндтэй компаниуд, засгийн газрын хөрөнгө оруулалттай судалгаа
шинжилгээний тоотой институтууд нүдэнд тусна. Үүний цаана бага татвар, венч
капитал6, чадвартай боловсон хүчин гээд олон чухал хүчин зүйлс байдаг. Тиймээс
бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, шинийг санаачлагч, аж үйлдвэрийн
тэргүүлэгчдийн хүчин чадал их нөлөө үзүүлэх ч тухайн нийгэм, соѐлын онцлогтой
хүчин зүйл бас чухалд ордог байна. Үүний жишээ гэвэл Силикон Хөндийн загварын
гол цөм нь сонирхлын хүрээ (networking). Өөрөөр хэлбэл, Силикон Хөндийн
компаниуд өөр хоорондоо мэдээлэл, оюуны өмч хуваалцах төдийгүй венч капитал,
их сургууль, судалгааны институудтай нээлттэй харилцан, хамтран ажиллах хүрээг
тогтоосон байдаг байна [7].
Компаниуд стандард болон нээлттэй систем дээр тулгуурлан бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ хурдацтай, үр ашигтай явуулж, компаний ажилтнууд нэг ажлаас
нөгөөд солин мэдлэгээ сэлбэж, шинэ компани хуучин компаниасаа үүсэх тохиол
хэвийн үзэгдэл. Их сургуулиуд бизнестэй уялдан инновац хийдэг бол хөрөнгө
оруулагчид компаниа сайн хөгжүүлэхийн тулд илүү идэвхтэй оролцож,
менежерийн үүрэг гүйцэтгэдэг байна. Компани дотроо хүнд сурталгүй, дарга
ажилтан хамаарахгүй багаар ажиллах уур амьсгалтай. Networking сайн хийхэд
биечилж уулзах илүү үр дүнтэй тул компаниуд кластер буюу төвлөрөл үүсгэн ойр
байралдаг. Үүний ачаар ажилтанууд нь цайны цаг болон бусад үед байнга уулзах,
санаа бодлоо хуваалцаж, туршлагаа солилцох, инновацийн нээлттэй орчинг бий
болгодог байна.
Үүнээс гадна компаниуд нэг дор оршихын бас нэг давуу тал нь бизнес хурдан
гүйцэтгэх боломж юм. Силикон Хөндийд зөвхөн шинэ компаниуд үүсгэн
байгуулагдахаас гадна компаниуд нэгдэх, компани худалдан авах гээд бизнесийн
олон төрлийн стратеги гүйцэтгэхээс гадна, бизнес төлөвлөгөөгөө шинэчлэх, венч
капиталын хөрөнгө оруулалт шийдэх, хувьцаат компани байгуулах гээд чухал
шийдвэрүүд хурдацтай явагдаж байдаг. Энэ бүхэн хурц өрсөлдөөний улмаас зах
зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хурдан гаргахад оршино. Тиймээс бүхнийг
өөрөө хийж, цаг алдахын оронд хугацаа хожих үүднээс аль болох хамтран
ажиллах хэрэгтэй гэж үздэг байна.
4

Мэдээллийн Технологийн кластерыг хөгжүүлэх нь

Монгол орны хувьд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нөхцөлд
хэрхэн хөгжүүлэх загвар, стратеги мөн нээлттэй бус бүрхэг байна. Мэдээлэл
технологийн салбар Монголын нөхцөлд харьцангуй хөгжиж буй гэдэг нь уг салбарт
үйл ажиллагаа явуулж буй компани, хувийн хэвшлүүдийн тооноос илт харагдаж
6

Венч капитал (англиар Venture Capital) гэдэг нь үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа, өндөр
потенциалтай, өндөр эрсдэл дагуулах компанид хангах эдийн засгийн капиталыг хэлнэ.

4

байна. Интернэт үйлчилгээ үзүүлж буй компаниуд гэвэл Мобиком, Миком,
Мэйжикнэт, Бодьком г.м, Банк, санхүү бүртгэл, Үнэт цаас, биржийн арилжаа,
Инженерийн тооцоо, Мэдээллийн сангийн систем, Толь бичиг, Үйлдвэрлэлийн
автоматжуулалт г.м. чиглэлийн програм хангамж хөгжиж байна. Мэдээлэл
технологийн үндэсний парк шинээр компаниуд үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй
нь үүсгэн гарч буй компаниудын тооноос илт. Жишээ нь, уг паркаас үүсэн гарсан
төдийгүй харьяат компаниуд Softnet, Interactive, USI, IMT, TCI, E-Mongol. Түүнчлэн
засгийн газрын санаачилгаар цахим засгийн газар (З/Г), цахим худалдаа хөгжиж
байгаа. Харин одоогийн байдлаар олон улсын тавцанд Мэдээллийн Технологийн
(МТ) салбарт өрсөлдөх чадвартай компаниуд хараахан бий болоогүй ч, үүсгэх
шаардлагатай хүчин зүйлсийг дараах хэсэгт авч үзье.
4.1

Инновацийн болон бизнесийн боловсронгуй байдлын хүчин зүйлс

Инновац болон бизнесийн чадвар нь өндөр технологийн кластерыг
амжилттай явуулах гол хүчин зүйлсэд тооцогддог. Инновацийн тусламжтайгаар
компани шинэ технологи бий болгодог бол бизнес чадварын тусламжтайгаар уг
технологийг зах зээлд амжилттай бүтээгдэхүүн болгож гаргана. Мэдээллийн
Технологийн хувьсгалын ачаар шинээр үүсгэн байгуулагдсан болон жижиг
компаниуд зах зээлд идэвхтэй оролцох боломжтой болсон нь бидний амьдралд
МТ-ийн хэрэгцээ өдөр ирэх тусам өргөн тэлж буйтай холбоотой.

Зураг 2. Олон Улсын Өрсөлдөх Чадварын Индекс: Инновацийн болон бизнесийн
боловсронгуй байдлын хүчин зүйлс (Монгол) [8]

5

Хэдийгээр инновац, бизнес чадварын чанарыг тодорхойлж хэмжих амаргүй ч
эдгээр нь технологийн кластерын гол суурь юм. Тиймээс уг үзүүлэлтүүдтэй
холбогдох Олон улсын өрсөлдөх чадварын тайлан дээр тулгуурлан манай нөхцөл
байдлыг авч үзье. 2010-2011 оны уг тайланд Монгол улс 7 онооноос 3.7 оноогоор
139 орноос 99 дүгээр байранд орсон [8]. Өнгөрсөн онд 134 орноос 3.4 оноогоор
117 дугаар байранд орж байсантай харьцуулахад байраа ахиулсан нь сайшаамаар
ч макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд (төсвийн тогтвортой
байдал сайжирсан, инфляци буурсан, үндэсний мөнгөн хадгаламжийн хэмжээ
өссөн г.м) 3.9-өөс 4.9 болон өссөнтэй холбогдох тул өндөр технологийн аж
үйлдвэрийг хөгжүүлэхтэй холбогдох индексүүдэд өсөлт гараагүй нь чамлалтай.
Зураг 2-т үзүүлснээр Монгол Улс инновацийн болон боловсронгуй байдлын хүчин
зүйлсийн индексээр 2.95 оноогоор 119-р байранд, үүнд инновациар 2.81 оноогоор
100, бизнесийн боловсронгуй байдал 3.1 оноогоор 127-р байранд орсон байна.
Хүснэгт 1. Инновацийн үзүүлэлтүүд [8]
Инновацийн үзүүлэлтүүд
Инновац хийх хүчин чадал
Ш/У-ны судалгааны институтүүдийн чанар
Компаний R&D зардал
Их сургууль, компаний R&D-ийн хамтын ажиллагаа
Өндөр технологийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх З/Г-ийн дэмжлэг
Эрдэм шинжилгээний ажилтан, инженерийн хангамж
Хүн амын саяд ноогдох хэрэглээний патент

Байр
74
111
110
86
94
72
90

Хүснэгт 1-ээс харахад, инновацийн үзүүлэлтийн хувьд Ш/У-ны судалгааны
институтүүдийн чанар, компаний R&D зардал, өндөр технологийн бүтээгдэхүүн
нэвтрүүлэх З/Г-ийн дэмжлэг гээд нилээд хойгуур байранд орсон нь их сургууль,
судалгааны институтууд, компани, засгийн газрын хамтын ажиллагааны уялдаа
холбоо сул байгааг бататгаж байна. Хөгжиж буй орны хувьд байгаа технологийг
нэвтрүүлэх зэргээр бүтээмжээ сайжруулж болох ч хэтдээ тогтвортой эдийн засгийн
өсөлттэй болох үүднээс компаниуд шинэлэг технологи хийдэг болох хэрэгтэй. Төр,
хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр чанарын судалгааны
институуд байгуулж, их сургууль компаниудын харилцааг сайжруулж, оюуны
өмчийг хамгаалах чухал.
Инновацийн үзүүлэлтүүд нь бусад салбарын үзүүлэлтүүдтэй нарийн уялдаатай.
Жишээ нь, инновацийн үзүүлэлтийг сайжруулахын тулд сайн боловсролтой,
бэлтгэгдсэн ажиллах хүчин, шинэ технологийг нэвтрүүлж чадах боловсон хүчин,
инновацийг хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалт гээд олон чухал хүчин зүйлс
бий. Үүнд, их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө зах зээлд шаардлагатай
мэргэжлийг компани, засгийн газрын бодлоготой уялдан гаргахаас гадна богино,
дунд, урт хугацааны гэсэн олон төрлийн судалгааны ажилдаа мөн уялдан ажиллах
чухал.

6

Хүснэгт 2-т бизнесийн боловсронгуй байдлын нарийн үзүүлэлтүүдийг авч үзэв.
Бизнесийн боловсронгуй байдал нь бараа, үйлчилгээг илүү үр дүнтэй болгохтой
холбоотой. Бизнесийн боловсронгуй байдал нь тухайн улсын бизнесийн ерөнхий
харилцааны, хүрээний чанар төдийгүй компаниудын үйл ажиллагаа, стратегийн
чанарыг авч үздэг. Энэ үзүүлэлт нь Инновацийн үзүүлэлтийн хамт өндөр
хөгжилтэй эдийн засагтай улс оронд чухал ч бидний хувьд уг үзүүлэлтүүдийг
сайжруулах төдийгүй холбогдох үзүүлэлтүүдийг дээшлүүлэх боломж бололцоог
одооноос судлах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй үзүүлэлтүүд дээр сүүлийн байрууд эзлэх нь аргаггүй ч өндөр
технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхийг эрмэлзэж буй манай улсын хувьд
холбогдох хүчин зүйлсийг тодруулах чухал.
Хүснэгт 2. Бизнесийн боловсронгуй байдал [8]
Бизнесийн боловсронгуй байдлын үзүүлэлтүүд
Дотоод нийлүүлэгчдийн тоо
Дотоод нийлүүлэгчдийн чанар
Кластер хөгжлийн байдал
Өрсөлдөх чадварын бодит байдал
Нэмүү өртөгийн сүлжээ
Олон улсын дистрибютерийн хяналт
Үйлдвэрлэлтийн процессийн боловсронгуй байдал
Маркетингийн цар хүрээ
Эрх мэдлийг төлөөлүүлэх эрмэлзэл

Байр
131
134
127
76
128
135
109
84
137

Хүснэгт 2-т толилуулсанаар дотоодын нийлүүлэгчдийн тоо, чанар муу байгаа нь
манай улсын бизнесийн сүлжээ болон дэмжих аж үйлдвэрүүдийн чанар мөн муу
байгааг харуулж байна. Аливаа секторын компани, нийлүүлэгчид газар зүйн
байршлийн хувьд ойролцоо байж кластер үүсгэх нь бүтээмжийг дээшлүүлж,
инновац хийх илүү их боломжууд үүсч, шинэ компаниуд үүсэх саад тотгор
багасдагийг Америкийн Силикон Хөндийн загвараас харагдаж байгаа.
4.2

Мэдээллийн Технологийн кластер

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг кластерын зарчимаар дээшлүүлэх онолыг
Харвардын их сургуулийн профессор Майкл Портер анх дэвшүүлсэн. Байршлын
хувьд ойролцоо оршдог, ижил төстэй хоршил үйл ажиллагаа явуулдаг бүлэг
компаниуд болон тухайн салбарын холбогдох институтуудыг кластер гэнэ [9].
Газар зүйн кластер (аливаа салбарын харилцан хамааралтай компани,
нийлүүлэгч, институдын бөөгнөрөл), секторын кластер (ижил бизнесийн салбарт
үйл ажиллагаа явуулж буй бүлэг компаниуд), хөндлөн кластер (ямар нэг нөөцөө
хамтран эзэмшиж буй компаниуд), босоо кластер (supply chain кластер) гэсэн
кластерийн хэлбэрүүд байдаг.

7

Зураг 3-т үзүүлснээр, толгой компани өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих
нийлүүлэгч компаниудын хамтын ажиллагаанд тулгуурлан үйлдвэрлэл,
үйлчилгээний технологийн түвшинг дээшлүүлэх, инновацын бодлогыг хэрэгжүүлэх,
ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, улмаар өрсөлдөх чадварыг нь сайжруулах
боломжтой байдаг.

Толгой
компани
Төрөлжсөн
нийлүүлэгч
компаниуд
Санхүү, Хүний нөөц,
Дэд бүтцийн компаниуд,
Их сургууль, судалгааны институтууд

Зураг 3. Кластерийн ерөнхий схем
Кластерын хэмжээнд компаниуд байгаа нөөцөө үр ашигтай ашиглахын тулд урт
хугацааны гэрээний дагуу бизнесийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх өргөн
боломж нээгддэг байна. Мөн компаниуд нэг нэгийгээ нөхөж өндөр үр дүнд хүрэх
нөхцлийг бүрдүүлдэг [10]. Толгой болон төрөлжсөн компаниудтай уялдаа
холбоотой ажиллаж, судалгааны ажилд түлхүү үр дүн өгч, шаардлагатай хүний
нөөцийг бэлдэх үүднээс их сургууль, судалгааны институуд мөн суурь болон орсон
болно.

Зураг 4. Нийлүүлэгч ба толгой компаниудын жишээ

8

Зураг 3-т үзүүлсэн загварт зөвхөн нэг толгой компанийг дэмжих мэт дүрслэгдсэн
авч бодит байдал дээр нийлүүлэгч болон бусад дэмжигч байгууллагууд хэд хэдэн
толгой компанид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг. Зураг 4-т жишээ болгон NXP
Semiconductors компани Sony, Samsung, Philips зэрэг компаниудыг олон төрлийн
chipээр хангадагийг харуулав. Нийлүүлэгчид нь өөрсдийн барааг чанартай, түргэн
үйлдвэрлэх үүднээс мөн дэд нийлүүлэгчидтэй байна.
Дэлхийн тавцанд гарах компани бий болгох арга зам өөр өөр. Өмнөд Солонгосын
туршлагаас харахад томоохон бизнесүүдийг төрөөс түлхүү дэмжсэн (chaebols).
1980-аад оны үеэр электрон бараа, хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн (ялангуяа
DRAM) импортолж, хурдацтай хөгжүүлж чадсан. Зах зээлээ тэлэх үүднээс
экспортын сурталчилгаа хийж, Ш/У, Технологийн дэд бүтэц, институтууд, R&D
хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. Тайваны туршлагыг харвал мөн улсын болон
хувийн секторын амжилттай хамтын ажиллагаа өндөр технологийн салбараа
түлхүү хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Үүнд, улсын судалгааны институтуудад
ихээр хөрөнгө оруулалт хийж, технологийн трансфер жижиг дунд үйлдвэрүүдэд
хамтран хийгдсэн нь чухал нөлөө үзүүлсэн. Тайваны З/Г-аас гаргасан Ш/У-нд
тулгуурласан аж үйлдвэрийн паркууд, ялангуяа Тайваны Industrial Technology
Research Institutes (ITRI) хагас дамжуулагчийн аж үйлдвэр үүсгэхэд гол үүрэг
гүйцэтгэсэн. АНУ-ын туршлагаас ерөнхийдөө 1980 оны Bayh-Dole-ийн акт их
сургуулиудыг технологит тулгуурлан бизнес хийх гол үүд хаалгыг нээсэн байдаг. Уг
актаар улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны үр дүнг патентжуулж,
холбогдох технологийг бизнесийн болон бусад нэгжүүдэд лицензлэхийг
зөвшөөрсөн байна.
5

Дүгнэлтийн оронд

Монголын нөхцөлд эхний ээлжинд МТ-ийн кластерийг хөгжүүлэх бодлого
боловсруулахын тулд эхлээд компаниудыг төрөлжүүлж, их сургууль, судалгааны
институдуудад хийгдэж буй судалгаа шинжилгээний ажилтай холбох төдийгүй уг
салбарын хэтийн чиг хандлагат тулгуурлан Монголын нөхцөлд тохирох
потенциалтай дэд салбаруудыг тогтоох хэрэгтэй. Одоогийн байдлаар төрөөс
явагдаж буй мэдээ, мэдээлэлд голдуу оюутны хотхон, Ш/У-ны паркыг газар зүйн
хувьд зохистой байрлуулах ажил яригдаж байгаа ч өндөр технологийн салбарын
гол зүйл болох техник, технологийн талаарх судалгаа шинжилгээ хомсдолтой мэт
ажиглагдаж байна.

9

Лавлах материал
[1]

[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
[10]

Өндөр Технологийн Аж Үйлдвэрийг Хөгжүүлэх Талаар Төрөөс Баримтлах
Бодлого
http://www.parliament.mn
Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо
http://www.ndic.gov.mn/mn
C. I. Jones, Introduction To Economic Growth, 2nd Edition, New York: W.W.
Norton & Co, 2002
C. D. Kolstad, Environmental Economics, New York: Oxford University Press,
2000
Organisation For Economic Co-Operation And Development (OECD)
http://www.oecd.org
Pricewaterhousecoopers, Moneytree Report, 2010
https://www.pwcmoneytree.com
A. Saxenian, Regional Advantage: Culture And Competition In Silicon Valley And
Route 128, Harvard University Press, 1994
K. Schwab Ed., The Global Competitiveness Report 2010–2011, World
Economic Forum
M. E. Porter, Competitive Advantage Of Nations, New York: Free Press, 1990
Л.Цэдэндамба, Кластерын Хандлагад Тулгуурлан Монгол Улсын Хөгжлийг
Хурдасгах Зарим Арга, Үндэсний Хөгжлийн Хүрээлэн, 2010

10