ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

2012:ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ОНЦЛОХ 10 АЖИЛ

User
[Type the company name]
12/12/2012

2013.01.10

1. Дулааны 4 дүгээр станцыг өргөтгөх гэрээнд гарын үсэг зурлаа
ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин
чадлыг 100 мВт-аар өргөтгөхөөр ОХУ-ын
Уралын заводоос уурын турбин худалдан
авах гэрээнд хоѐр тал гарын үсэг зурлаа.
Энэ
төсөл
хэрэгжсэнээр
өнөөгийн
хэрэглээний өсөлтийг шинэ эх үүсвэр
ашиглалтад ортол найдвартай хангах юм.

2. ДЦС-5 төслийн газрын байршлыг эцэслэн шийдвэрлэлээ
Улаанбаатарын дулааны V цахилгаан станцын
газрын байршлыг Засгийн газрын хуралдаанаар
шийдвэрлүүлээд байна. Засгийн газрын тогтоолын
дагуу Ургах наран хорооллын урд талын зам болон
төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд барихаар
болов.

3. Дулааны хангамжийн дутагдлыг арилгах шийдвэртэй алхам хийв
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт
шинээр 10 Гкал/цагийн хүчин чадалтай дулаан
дамжуулах төв, шугам сүлжээний хамт барьж
ашиглалтанд оруулснаар 73 объект, 620 айлыг
төвлөрсөн дулаанд холбосон. Тус хорооны долоон
уурын зуухны газрыг төвлөрсөн дулаанд холбосноор
жилд
22.000 тонн нүүрсийг хэмнэж нийслэлийн
агаарын бохирдлыг багасгав.
Мөн Амгалан дахь “УС-15”-ыг түшиглэн 300
МВт хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын
хугацаанд
барихаар
техник эдийн засгийн
үндэслэлийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг
шийдвэрлэсэн Засгийн газрын 150 дугаар тогтоол
батлуулав.
4. Монголын говийн сэргээгдэх эрчим хүчийг дэлхий сонирхлоо
“Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний
хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын хурлыг МУ-ын
Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод
зохион явууллаа. Энэ хурлаар Монгол орны говийн
бүсэд нарны том чадлын цахилгаан станц барих
улмаар БНХАУ, БНСУ, Япон улс руу цахилгаан
экспортлох, Азийн супер сүлжээ барих боломжийн
талаар ярилцаж бүс нутгийн орнууд дэмжсэн нь
чухал ач холбогдолтой боллоо.

5. Завхан аймгийн сумдыг төвийн эрчим хүчний системд холбов
Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн
голын 110 кВ-ын цахилгаан дамжуулах
агаарын шугам, дэд станцын өргөтгөл,
шинэчлэлийн барилга угсралтын ажлыг
дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Уг
шугамыг 2012 оны 12 дугаар сарын 20-нд
Могойн гол-Тэлмэн-Улиастайн 110 кВ-ын
шугаманд
холбож
Завхан
аймгийн
Улиастай,
Яруу,
Алдархаан,
Цагаанхайрхан,
Сантмаргац,
Эрдэнэхайрхан, Завханмандал, Сонгино,
Тэлмэн,
Нөмрөг,
Түдэвтэй,
Асгат,
Баянхайрхан
Баянтэс,
Цэцэн-Уул,
Тосонцэнгэл, Идэр сумын төвийг төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчээр
хангаж эхлэв.

6. 100 мянган нарны гэр хөтөлбөрийг хэрэгжүүлж дууслаа
Засгийн газраас 2012 онд “100 мянган
нарны гэр хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлж
дууссанаар 100 046 малчин өрх нарны
цахилгаан үүсгүүртэй болж хөтөлбөрийн
зорилт давж биеллээ. Ийнхүү манай улсын
нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь
сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр
хангагдаж байна.

7. Хөдөөгийн орлого багатай иргэдийн эрчим хүчний үйлчилгээг сайжруулав
Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр болон дотоодын хөрөнгө
оруулалтаар нийт 14 багийн төв, суурин газрыг
энэхүү нэг фазын шугамаар эрчим хүчинд
холбоод байна. Төв аймгийн Баян сумын Цант,
Эрдэнэсант сумын Баргилт, Баян-Өнжүүл
сумын Цээл, Бүрэн сумын Өнжүүл, Дундговь
аймгийн Адаацаг сумын Ар-Урт, Эрдэнэ-Ухаа
жуулчны бааз, Сайнцагаан сумын Үнээ ферм,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат, Увс
аймгийн Тэс сумын “Таван улиас”, Баян-Өлгий
аймгийн Баяннуур сумын Цэцэгт, Дорноговь
аймгийн Алтанширээ сумын Тойг, Булган
аймгийн Дашинчилэн сумын Номын булаг зэрэг
баг,суурин газрын барилга угсралтын ажлыг

бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд, Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багуудад техникийн комисс ажиллаад байна.
8. Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг цахилгаан эрчим
хүчээр хангав
Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн
ордуудыг төвлөрсөн эрчим хүчний системтэй
холбох, Даланзадгад ДЦС, Ухаахудаг ДЦС зэрэг
эх үүсвэрүүдийн зэрэгцээ ажиллах боломжийг
хангахаар 220/110/35 кВ-ын Чойр дэд станцын
өргөтгөл,
Мандалговь,
Тавантолгой
дэд
станцын
Мандалговь-Тавантолгой
дэд
станцуудыг холбосон 250 км цахилгаан
дамжуулах агаарын шугамыг шинээр барьж
байгуулав. Оюу Толгой төслийн цахилгаан
эрчим хүчийг эхний ээлжинд БНХАУ-аас
импортолж авахтай холбоотой Монгол улсын
хилээс Оюу Толгой дэд станц хүртэлх 95 км
шугам барьж ашиглалтанд оруулж Оюу Толгой
цогцолборыг найдвартай эх үүсвэрээр хангав.
9. Нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжрууллаа
-Улаанбаатар хотын хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах, цахилгаан
хангамжийн
найдваржилтийг
дээшлүүлэхээр
“Хайлааст”
дэд
станцын
16
МВА
чадлын
трансформаторыг
25
МВА
чадлын
трансформатороор өргөтгөснөөр эрчим хүчний
хязгаарлалтыг арилгав. Мөн Баянзүрх дүүрэгт
байрлах 110/10 кВ-ын “АМГАЛАН” дэд станцын хүчин
чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх барилга угсралт, Туул
дэд станцын трансформаторын хүчин чадлыг
нэмэгдүүлж хуваарилах байгууламжийг өргөтгөн
ашиглалтад
хүлээн
авлаа.
УБЦТС
ХК-ийн
трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг
ЗГ-ын нөөц хөрөнгийн санхүүжилтээр шийдвэрлэв.
Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж
сайжирлаа.
10. Эрчим хүчний зохицуулах хороог байгуулав
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар
Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх
эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэв. Эрчим хүчний зохицуулах
газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчилснөөр
зохицуулагчдын зөвлөлд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэг, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах
хорооны төлөөлөл орж хараат бус зохицуулагчаар ажиллах
боллоо. Үүний үр дүнд шийдвэр гаргахад иргэдийн өмнөөс
оролцох боломж бүрдлээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
ХАЯГ:ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 3-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, ЗАСГИЙН ГАЗРЫН XIV БАЙР

Sign up to vote on this title
UsefulNot useful