You are on page 1of 11

УББ 12.204.

01
Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ

БАРИЛГЫН
ТАЛБАЙН ДААМЛЫН
ЇЛГЭРЧИЛСЭН ДЇРЭМ

УББ 12-204-01

Албан ёсны хэвлэл

МОНГОЛ УЛСЫН ДЭД БЇТЦИЙН ЯАМ

Улаанбаатар хот

2001 он
УББ 12-204-01

1. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжїїлэгч
агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж
ахуйн газарт боловсруулав.

2. Монгол улсын Дэд Бїтцийн сайдын 2001 оны
12 дугаар сарын 29-ний єдрийн 379 тоот
тушаалаар батлав.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан
“Дїрэм батлах тухай” Улсын Барилгын
Хорооны 1988 оны 4 дїгээр сарын 27-ны
єдрийн 34 дїгээр тогтоолыг хїчингїй болгов.

Энэхїї нормативын баримт бичгийг Засгийн газрын
хэрэгжїїлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж
ахуйн газрын зєвшєєрєлгїйгээр бїрэн болон хэсэгчлэн
хувилах, олшруулах, тараахыг хориглоно.

2
УББ 12-204-01

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ

БАРИЛГЫН ТАЛБАЙН ДААМЛЫН ЇЛГЭРЧИЛСЭН ДЇРЭМ
THE REGULATION FOR GENERAL FOREMAN

2002 оны 01 дїгээр сарын 01-ний
єдрєєс эхлэн мєрдєнє.

Нэг. Нийтлэг їндэслэл

1.1. Барилгын їйлдвэрлэлийг мэргэжлийн шуурхай
удирдлагаар хангаж їйлдвэрлэл, техник, технологийн
дотоодын хяналтыг тогтмолжуулах замаар
їйлдвэрлэлийн эцсийн їр дїн, їр ашгийг дээшлїїлэхэд
барилгын талбайд явагдах їйлдвэрлэлийн менежер-
барилгыг хариуцан бариулагч болох даамлын їїрэг, эрх,
тїїнд тавих шаардлагыг тодорхойлох, їйл ажиллагааг
зохицуулахад энэхїї їлгэрчилсэн дїрмийн їндсэн
зорилго оршино.

1.2. Энэ їлгэрчилсэн дїрмийг барилга угсралт,
барилга засварын ажил эрхэлдэг бїх тєрлийн барилгын
байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг даамал уг
байгууллага, аж ахуйн нэгжийн ємчийн ялгаа,
харъяаллыг їл харгалзан мєрдєнє.

1.3. Нэг барилга дээр хэд хэдэн гїйцэтгэгч
байгууллага, аж ахуйн нэгж нэгэн зэрэг ажиллаж байгаа
нєхцєлд тэдгээрийн даамлууд їйл ажиллагаагаа
“даамлуудын зєвлєл” байгуулах замаар уялдуулан
зохицуулж болно.

3
УББ 12-204-01

1.4. Барилгын талбайн даамлын удирдлага дор
уг барилга дээр ажиллаж байгаа инженер-техникийн
ажилтан, ажилчдад тїїний єгсєн їїрэг даалгавар,
зааварчилга, зєвлємж нь заавал биелїїлэх шийдвэр
болно.

1.5. Даамал нь Барилгын тухай хуулийг мєрдєж
ажиллана.

1.6. Энэхїї їлг эрчилсэн дїрмийг їндэслэн
барилгын їйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, аж ахуйн
нэгж нь єєрийн онцлогт тохирсон дїрмийг батлан
мєрдїїлж болно.

Хоёр. Даамалд тавигдах шалгуур їзїїлэлт

2.1. Даамал нь мэргэжлийн талаар дараах техни-
кийн їндсэн мэдлэгийг эзэмшсэн байвал зохино.
Їїнд:

а. Барилгын болон хийц хэсгийн угсралтын зураг,
тєсєв, нэгжийн норм їнэлгээ, альбом каталогийг бїрэн
ашиглаж чаддаг байх;

б. Барилгын хийц хэсгийн угсралт, технологийн
дараалал, ажлын чанарын їндсэн шаардлагууд,
техникийн нєхцєл, БНбД-ийг хэрэгжїїлж, геодезийн
болон бусад хэмжин шалгах багажийг бїрэн ашиглаж,
хэрэглэж чаддаг байх;

в. Барилгын ажилд хэрэглэгдэх їндсэн нэр тєр-
лийн хїнд, хєнгєн машин, механизм, тоног
тєхєєрємжийн зориулалт, хїч чадал, ажиллах журам,
тэдгээрийг ажиллуулах аюулгїйн техникийн дїрэм
зааврыг мэддэг байх;

4
УББ 12-204-01

г. Барилгын материал, хийц хэсгийг хїлээн авах,
тээвэрлэх, хурааж хадгалах талаар стандартын
шаардлага технологийг мэддэг байх;

д. Барилгын салбарт мєрдєгдєж байгаа хууль
эрхийн акт, баримт бичиг, тогтоол, тушаал шийдвэрийн
холбогдох заалтыг мэддэг, хэрэгжїїлдэг байх;

е. Барилга угсралтын бїх тєрлийн ажлын євєл
гїйцэтгэх технологийг бїрэн эзэмшсэн, угсралт,
заслалын ажлын харьцааг оновчтойгоор зохицуулан
явуулж чаддаг байх;

ж. Барилгын їйлдвэрлэлийн хєдєлмєр хамгаалал,
аюулгїйн техник ажиллагаа, галын аюулгїйн дїрэм,
зааврыг мэддэг байх;

з. Барилгын їндсэн мэргэжлийн тєрєл бїрийн
ажлыг технологийн дагуу хийлгэх мэдлэг чадварыг
эзэмшсэн байх;

2.2. Даамлаар ажиллах инженерт дараах їндсэн
шаардлага тавигдана. Їїнд: 

­  Бакалаврын боловсролтой, мэргэжлээрээ
3-аас доошгїй жил барилгын їйлдвэрлэл дээр ажилла-
сан, инженерийн мэргэшсэн ба зєвлєх зэрэгтэй байх; 

­  Т ал бай н даамл ы н м эрг эшї їл эх с урга лт
тєгссєн гэрчилгээтэй байх;

2.3. Даамалд тавигдах шалгуур їзїїлэлт болох
техникийн їндсэн мэдлэг, їндсэн шаардлагыг хангасан
їйлдвэрлэлийн дадлага туршлага, зохион байгуулах
авъяас чадвартай инженерийг гїйцэтгэгч байгууллагын
захиргаа хариуцан бариулах барилгын нэр зааж,
томилохын хамт тїїнтэй хєдєлмєрийн гэрээ байгуулан
ажиллана.
5
УББ 12-204-01

2.4. Инженерийн мэргэшсэн зэргээсээ хамааран
зєвшєєрєгдсєн овор хэмжээ, тєвєгшил бїхий барилгын
ажлыг хариуцан явуулна.

2.5. Хариуцан бариулж байгаа барилгын хийц
зохиомжийн тєвєгшил, хариуцлагын тївшин, ажлын тоо,
хэмжээнээс хамааруулан нэг барилгад олон даамал
ажиллуулж болох бєгєєд ийм нєхцєлд хэн нэг нь ахлах
даамал байна. Даамлуудын хариуцах ажлын хїрээг
барилга, объектоор болон їйл ажиллагааны онцлог
бїрдэл бїрээр тодорхой заагласан байвал зохино.

Гурав. Барилгын талбайн даамлын їїрэг

Барилгын талбайн даамал нь дор дурьдсан їїрэгтэй.
Їїнд:

3.1. Даамал нь байгууллага, аж ахуйн нэгжийн
захиргааны ємнє єєрийн ажлыг бїхэлд нь хариуцаж,
ажлаа тайлагнах;

3.2. Барилгын зураг, тєсєл, техникийн бусад
баримт бичгийг нарийвчлан судалж ажиллах хїч,
материалын нєєц, машин механизм, тээврийн
хэрэгслийн хангамж ашиглалт, байршилтын зохистой
бїтэц, харилцан уялдаатай ажиллагаанд тулгуурласан
инженерийн бэлтгэлийг ажлын дэс дараалал,
технологийн шаардлагад нийцїїлэн хангах;

3.3. Їйлдвэрлэлийг шуурхай тєлєвлєлт, ажил
хэрэгч удирдлага, зохион байгуулалтаар ханган
дотоодын хяналтыг тууштай хэрэгжїїлэх;

3.4. Барилга байгууламжийг баталгаажсан зураг
тєсєл, барилгын норм, дїрэм, стандартыг хатуу мєрдлєг
болгон захиалагчтай гэрээгээр тохирсон хугацаанд нь
багтаан чанартай барьж ашиглалтад оруулах;

6
УББ 12-204-01

3.5. Буруу буюу дутуу ажлыг тогтоосон хугацаанд
гїйцээлгэж, ажлын явцад илэрсэн дутагдал, зєрчил,
доголдлыг шуурхай арилгах, тїїнээс урьдчилан
сэргийлэх бїх талын арга хэмжээ авахын хамт, хяналтын
албадаас гаргасан акт, техникийн дїгнэлт, албан шаард-
лагын биелэлтийг зохион байгуулж, їр дїнг тайлагнах;

3.6. Зураг тєсєлд орсон єєрчлєлтийг зохих жур-
маар хїлээн авч архивт хадгалуулахын хамт барилгын
ажлын гїйцэтгэлийн зургийг їнэн зєв їйлдэж
далдлагдсан ажил, инженерийн шугам сїлжээ,
технологийн тоноглолын туршилтыг захиалагчийг
байлцуулан явуулж, акт їйлдэн баталгаажуулж, баримт
бичгийг цэгцлэн тухай бїр нь холбогдох байгууллага, аж
ахуйн нэгж, иргэдэд хїлээлгэн єгєх;

3.7. Угсралтын ажлын явцад зураг, тєслийн тєлєв-
лєлт, хийц, эдэлхїїн, хэрэглэх материалд тодотгол,
єєрчлєлт хийлгэх зайлшгїй шаардлага бий болсон
нєхцєл байдлаас шалтгаалан ажлын саатал гарах
болзошгїй тохиолдолд захиалагчтай зардлын талаар
тохиролцож зохиогчийн хяналт хийлгэх;

3.8. Гудамж талбай сэтлэх, мод цэцэрлэгжїїлэл-
тийг тїр зайлуулах, гол усны голидролыг єєрчлєх, тїр
хугацааны материалын олборлолт хийх зэрэгт нєхєн
сэргээх ажлыг шуурхай зохион байгуулж, ажлаа орон
нутгийн засаг захиргааны байгууллага, тєлєєлєгчид
албан ёсоор хїлээлгэн єгєх;

3.9. Барилга угсралтын ажлын сар, улирал, жилийн
їйлдвэрлэлийн график, санхїїжилтийн график, талбайн
зохион байгуулалтын зураг, технологийн болон
їйлдвэрлэлийн карт, техник зохион байгуулалтын арга
хэмжээний тєлєвлєгєє, сарын ба улирлын шуурхай
тєлєвлєлтийг боловсруулан батлуулж, єдєр тутмын
ажлын удирдлага болгон їйлдвэрлэлийг зохион
байгуулж, гїйцэтгэлд нь байнгын хяналт тавьж ажиллах;

7
УББ 12-204-01

3.10. Хариуцан бариулж байгаа объектод туслан
гїйцэтгэгчээр хийлгэх ажлыг технологийн їе шат,
ерєнхий гїйцэтгэгч, туслан гїйцэтгэгчийн хооронд
байгуулсан аж ахуйн гэрээний їндсэн дээр хийлгэж,
чанарыг зураг, тєсєв, техникийн нєхцєлийн дагуу шалган
актаар хїлээн авах;

3.11. Барилга угсралтын ажлын гїйцэтгэлийг їнэн
зєв мэдээлж, їе шатны ажил дуусмагц захиалагчид
мэдэгдэн, чанарын їзлэгийг хийлгїїлж, гїйцэтгэлийн
зураглал хийж далд ажлын акт бусад холбогдох баримт
бичгийг бїрэн бїрдїїлж баталгаажуулах ба гїйцэтгэсэн
ажлын хэмжээ, чанарыг газар дээр нь шалган їнэлэлт
єгєх;

3.12. Їйлдвэрлэлийн анхан шатны бїртгэлийг їнэн
зєв хєтєлж, дотоод мэдээллийн мэдээ, тайланг
тогтоосон хугацаанд гаргаж байх;

3.13. Барьж байгаа барилга байгууламж, барилгын
ажлыг болзошгїй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах
бїх талын арга хэмжээг зохион байгуулах;

3.14. Хєдєлмєр хамгааллын зааварчлага єгєлт,
ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн ашиглалтад
байнгын хяналт тавьж, барилгын талбайд хєдєлмєр
хамгаалал, аюулгїйн техникийн шаардлагыг бїрэн
хангуулан талбайг бїхэлд нь эрїїл ахуй, хєдєлмєр
хамгаалал, зохион байгуулалтын зохих норм,
стандартад нийцїїлэн зохион байгуулах;

3.15. Тэрчлэн хєдєлмєр хамгаалал, аюулгїйн
техникийн холбогдолтой дохио, тэмдэг, санамж,
анхааруулгыг ил тод байрлуулан, їйлдвэр техникийн
ариун цэвэр, эмх цэгцийг байнга зохих тївшинд байлгах
арга хэмжээ авах;

8
УББ 12-204-01

3.16. Барилгын талбайд їйлдвэрлэл, хєдєлмєр,
технологийн сахилгыг тууштай сахиулж, илэрсэн
зєрчлийг арилгах бїх талын арга хэмжээг зохион
байгуулах;

Дєрєв. Барилгын талбайн даамлын эрх

Барилгын талбайн даамал доорхи эрхийг эдэлнэ.

4.1. Барилгын талбайд ажиллаж буй инженер-техни-
кийн ажилтан, ажилчдын бїрэлдэхїїн харьцааг оновчтой
тогтоон, ажил їїргийг хувиарлан зохицуулсан хєдєлмєр
зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4.2. Барилга угсралтын ажлыг эхлэх, їргэлжлїїлэх
зєвшєєрєл аваагїй нєхцєлд барилгын ажил гїйцэтгэх,
аюулгїйн техникийн стандартын зєрчилтэй, эвдрэл
гэмтэлтэй, ажилд бэлэн бус машин, механизм, тоног
тєхєєрємж ажиллуулах, чанарын шаардлага хангаагїй,
баталгаажуулалт хийгдэж сертификат аваагїй барилгын
материал, тїїхий эдийг хїлээж авахаас татгалзах;

4.3. Захиалагчид сарын туршид 2-оос доошгїй удаа
албан ёсоор санал тавихад шийдвэрлээгїй, хєдєлмєр
хамгаалал, аюулгїй техник, зураг тєсєл, техникийн
нєхцєл, барилгын дїрэм, заавар, стандарт ноцтой
зєрчигдєх нєхцєл байдал бий болсон їед їйлдвэрлэлийг
зогсоох;

4.4. Батлагдсан зураг тєсєл, техникийн нєхцєл,
стандартын шаардлага хангаагїй ажлыг зогсоож,
буруутай этгээдээр їнэ тєлбєргїй богино хугацаанд
засуулах;

4.5. Ажилчдаас їйлдвэрлэл, техник, технологи,
хєдєлмєрийн сахилгыг сахих, дотоод журмыг биелїїлэх,
їїрэг даалгаврын биелэлтийг хангах, єєрийн

9
УББ 12-204-01

удирдлагаас ажлын байрны нєхцєл, стандартыг
сайжруулах асуудлаар санал гаргах, шаардах;

4.6. Барилгын їйлдвэрлэлийн болон хєдєлмєр
зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зураг
тєслийн чанар, шийдлийг сайжруулах, хєрєнгє хїч
хэмнэх, тэргїїний дэвшилтэт техник, технологи
нэвтрїїлэх болон хєдєлмєрийн єндєр амжилт
гаргагчдыг шагнаж урамшуулах, тєр, засгийн шагналд
тодорхойлох, хєнгєлєлт їзїїлэх, сахилга бат алдагсад,
зєрчил гаргагсадад хариуцлага ногдуулах, тєлбєр
оногдуулах, арга хэмжээ авах, хєдєлмєр хамгаалал,
ажилчдын ахуй хангамж, хєдєлмєрлєх нєхцєл, нийгмийн
баталгааг сайжруулах, иргэдээс тавьсан санал хїсэлтийг
барагдуулах асуудлаар удирдлага болон холбогдох
байгууллагад санал тавьж шийдвэрлїїлэх;

4.7. Байгууллагын захиргаа болон ажил тєрлийн
холбоо бїхий байгууллага, хїмїїсээс їйлдвэрлэлийн
їндсэн їйл ажиллагаа, техник технологи болон зураг
тєслийг зєрчсєн шийдэл єгєгдвєл, тїїнийг залруулах
талаар хяналтын болон бусад дээд байгууллагад
саналаа тавьж шийдвэрлїїлэх;

4.8. Ажлын їр дїнтэй холбон ажилтнуудад цалин,
шагнал олгох, хуваарилахад тодорхойлолт, санал
гаргах;

4.9. Ажил олгогчтой байгуулсан хєдєлмєрийн
гэрээнд тусгасан тохиолдолд барилгын даамал нь
талбайн эзний хувьд єртєг, зардлыг хянадаг,
їйлдвэрлэлийг гардан удирддаг ажлын нєхцєлєє
харгалзуулан ажлын чанар, хугацаа, єртгийн хязгаар
зэрэг шалгуур їзїїлэлтээр нэмэгдэл цалин, хєнгєлєлт,
шагнал урамшуулал авах;

4.10. Хууль тогтоомжийн дагуу олгогдсон бусад
эрхийг эдэлнэ.

10
УББ 12-204-01

Тав. Барилгын талбайн даамлын хїлээх хариуцлага

5.1. Барилгын талбайн даамал нь хєдєлмєрийн
гэрээгээр болон энэхїї дїрмээр хїлээсэн їїргээ
биелїїлээгїй буюу эрхээ хэтрїїлсэн, хєдєлмєрийн
сахилга бат алдсан, албан тушаалаа урвуулан
ашиглсан, ємч хєрєнгє їрэгдїїлэн шамшигдуулсан гэм
буруутай нь нотлогдвол зохих хууль тогтоомжийн дагуу
хариуцлага хїлээнэ.

11