Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч:

Х. Өнөржаргал

Лекц № 1
Хичээлийн дэд сэдэв: Монголын түүх соёл
Хичээлийн зорилго:
Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал





Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он
А. Цэрэнчулуун “ Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он
В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он
Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он
Монголын 1000 ВЭБ
П. Цолмон “Аян замын лавлах” 2008 он

Орох анги: АЖХБХ 1а
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээлийн бүтэц:



Мэндлэх
Өмнөх мэдлэгээ сэргээх
Үндсэн шинэ хичээлийг заах
Мэдлэгээ бататгах

Монголын түүх соёл
Аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээг байгаль, соёлын өвд сөрөг
нөлөөгүйгээр хөгжүүлэх шаардлагатай.
Манай орны уудам нутгаас олсон, олдсоор байгаа чулуу, хүрэл, төмөр зэвсгийн үеийн
хөшөө дурсгалууд нь монгол нутагт оршиж байсан хүмүүсийн соёл, маш балар үед үүсэн
хөгжиж байжээ гэдгийг баталж байна.
Монгол нутагт эртний үеийн олон тооны шарил, хөшөө дурсгалын зүйл байгаагийн дотор
«Бугын чулуун хөшөө», «Хавтан булш» хэрэгсүүр, чулуун яст мэлхий зэргийг онцлон
дурдаж болно.
Бугын чулуу. Үсэрч яваа бугын уран сийлбэртэй, нэгээс гурван метр хүртэл өндөр,
гонзгой хэлбэртэй тэгш өнцөгтэй, газарт суулгасан чулууг «Бугын чулуу» гэнэ. Соёлын
дурсгалт зүйл болох «Бугын чулуу» голдуу хойт бүсийн аймагт байдаг бөгөөд «Хавтан
хөшөөний» үеийн соёлын дээж юм. Зориулалтын хувьд «Бугын чулуу»-г булшин дээр
тавьдаг байсан ба мөн тахил шүтлэгийн шинж чанартай байжээ. Энэ тухай жишээ
дурдахад Хөвсгөл нуурын орчим буй 200 гаруй метр газар үргэлжилсэн дөрвөлжин
чулуун овооны дунд нэгэн чулуун дээр нар, буга, дугуй цагариг сийлснийг үзэхэд тэр иж
бүрэн байгууламжийг «Нарны бурханд» зориулсан байж болох овог дундын шүтээний төв
байжээ гэдэг.
«Бутын чулуун» дээр сийлсэн зургийг дотор нь ангилбал доод тал нь хээ угалзтай, дундаа

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
нарны зүгдавхиж яваа морь бугын зурагтай, дээрээ нэг буюу хоёр нарны сийлбэртэй
байна.
Мөн монгол нутагт буй хөшөө дурсгалаас том толгойтой, урт хөлтэй, богинохон сүүлтэй
адууны дүрс бүхий чулууг бугын чулуунд багтаана. Бугын зургийг голдуу нарийхан
зоотой, урт хүзүүтэй, шөмбөгөр хошуутай, хондлойгоо хүрсэн угалзан эвэртэй нилээд
бодит байдалтай зурсан байдаг.
Монголд нутаглаж байсан эртний овог аймгуудын нийгмийн түүх, урлаг соёлын эрдэнэст
багтах хүрэл зэвсгийн үеийн энэ мэт асар том дурсгалууд нь архитектур, төрх байдал ба
сийлбэрээрээ олон эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсаар иржээ.
Маш их хөдөлмөр зарцуулж, байгалийн чулууг хүрэл зэвсгийн багаж хэрэгслээр багана
хэлбэртэй болгон засаад янз бүрийн дүр-сээр гоён чимэглэснийг үзэхэд (2500 орчим
жилийн тэртээх анхны хэв төрхөө алдаагүй болов уу гэмээр байгаа нь) тэр үеийн дархчуул
ямар их авьяастай уран чадвартай байсныг тод харуулна.
Хавтан булш. Хавтгай чулуун дотор оршуулах ёсыг хавтанбулш гэнэ, Энэ нь хоёр мянга
гаруй жилийн өмнө, тухайлбал: манай тооллын өмнөх 7-3 дугаар зууны үед байсан мал аж
ахуйтны соёлын үлдэц юм.
Монголд хэлбэр дүрс, урлаж бүтээсэн цаг хугацаагаараа ялгардаг хоёр янзын хавтан булш
олддог. Нэг дэх хэлбэрт манай тооллын нэгдүгзэр зууны дунд үед хамаарах голдуу Туул
голын сав газар байдаг боржин ба занар чулуун булш юм. .Нөгөө хоёр дахь хэлбэрийн
хавтан булш нь Онги голын сав дагуу уулын энгэрт цувраа оршуулсан булшуудюм.
Хэрэгсүүр олон зохиолд керексур гэж нэрлэсэн хүрэл зэвсгийн сүүл ба түргийн эхзн үеийн
булшийг хэлнэ. Энэ булш нь чулуун овоо ба түүнийг тойруулан дугуй ба дөрвөлжин
хзлбэртэй чулуу суулгасан байгууламж юм. Чулуун овооны дотор хавтгай чулуун хайрцаг
тавьсан байдаг. Оршуулсан ёслолын санаа нь талийгаачийг мөнхжүүлэх, хойт төрөлдөө
амьдрах юм гэдэг шүтлэг байжээ. Ийм ч учраас талийгаачийг оршуулахдаа бүх хэрэгцээт
зүйлийн нь хамт, хийхээс гадна ойр дотнын хүмүүсийг ялангуяа эхнэрий нь алж хамт
оршуулдаг заншилтай байжээ. Бас булшны хэлбэр дүрсийг зарим газар орон сууцны
хэлбзр маягтай хийсэн байх нь олонтой.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч:
Лекц № 2

Х. Өнөржаргал

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
Хичээлийн дэд сэдэв:
Хичээлийн зорилго:
Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал





Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он
А. Цэрэнчулуун “ Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он
В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он
Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он
Монголын 1000 ВЭБ
П. Цолмон “Аян замын лавлах” 2008 он

Орох анги: АЖХБХ 1а
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээлийн бүтэц:



Мэндлэх
Өмнөх мэдлэгээ сэргээх
Үндсэн шинэ хичээлийг заах
Мэдлэгээ бататгах

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч:

Х. Өнөржаргал

Лекц № 3
Хичээлийн дэд сэдэв:
Хичээлийн зорилго:
Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал





Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он
А. Цэрэнчулуун “ Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он
В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он
Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он
Монголын 1000 ВЭБ
П. Цолмон “Аян замын лавлах” 2008 он

Орох анги: АЖХБХ 1а
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээлийн бүтэц:

Мэндлэх
Өмнөх мэдлэгээ сэргээх

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Үндсэн шинэ хичээлийг заах
Мэдлэгээ бататгах

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч:

Х. Өнөржаргал

Лекц № 4
Хичээлийн дэд сэдэв: Монгол гэрийн тухай
Хичээлийн зорилго: Монгол гэрийн үүсэл, бүтэц
Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал





Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он
А. Цэрэнчулуун “ Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он
В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он
Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он
Монголын 1000 ВЭБ
П. Цолмон “Аян замын лавлах” 2008 он

Орох анги: АЖХБХ 1а
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээлийн бүтэц:



Мэндлэх
Өмнөх мэдлэгээ сэргээх
Үндсэн шинэ хичээлийг заах
Мэдлэгээ бататгах

Монгол гэрийн тухай
Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг
туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц
зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг,
архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг. XIII зууны
монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр
тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн
ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс
гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр
гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий
туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь,
хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар
нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны
гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан,
хошуу тамгын газар барьж байжээ.
Монгол гэрийн доторх горим ёс
Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь
гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд
гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь
эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал,
эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах,
өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн
нэгэн өв байв.
Монгол гэрийн тухай
"Тэнгэрийн зарлигаар Бөртэ Чоно гэргий Гоо Маралтай хамт далайн чанадаас ирэн Онон мөрний
эх Бурхан Халдун уулын бэлд нутаглан Батцагаан хүү төржээ" хэмээн монголчуудын удам гарлын
тухай домог эхэлдэг. Эрт балар цагт Монголын уудам талд Хөх Чоно, Гоо Марал хөөцөлдөж,
махчин чоно өвсөн тэжээлт согоог барьсангүй гэж төсөөлж болох нь. Ямар ч домог тухайн
үндэстний үзэл бодол, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд байгалийн хатуу ширүүнтэй
тэмцэлдэн амьдардаг нүүдэлчдэд, чоно ухаалаг, эр зоригтой, хүч чадалтай араатан харагдах агаад
түүний ханиар хурдан шаламгай, гоо үзэсгэлэнт, цоглог марал тодорчээ. Монголчууд гоо
үзэсгэлэн төгс бүсгүйг согоо шиг гэдэг. Домогт өгүүлдэгээр, Бөртэ Чоно Гоо Маралын удамын
Алан Гоо хатны хэвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрэлдсэн хүүхэд Чингис
хааны тэнгэр язгуурт хуланц гэнэ. Билэг дэмбэрэлийн амьтад Нар шүтэх ёстой ийнхүү уялддагаас
монголчуудын гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг.
Манж-Чин улсын ноёрхолд ортлоо монголчууд овогтой байж, манжийн дарлалын үед \1615-1911\
үед устан бид эцгээрээ овоглох болсон билээ. 1990-эд оны ардчилсан хувьсгалын үрээр Монголд
овог сэргээх үйл явдал өрнөхөд цөөн бус хүмүүс "чонос" овог сонгосон. Эзэн Чингисийн эцэг
Есүүдэй баатар боржигон овгийнх, жинхэнэ язгуур угсаатай нь Монголдоо үлдэн байсаар ирсэн
гэх үзлээс "боржигон" овогтой хүн цөөнгүй бий болов.
Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог
гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн.
Эртний багана эрхэмлэдэг энэ заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр
шулам, муу муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн
бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг цээрлэдэг. Гал
бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ бэрийг галд мөргүүлж
өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн онгоо байрлуулдаг байсны үлдэц юм.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Та Монгол орны дээгүүр онгоцоор нисэж байхдаа
доош харвал энд тэндхэн нэгэн зүйл том цагаан мөөг бөмбийж байх вий. Уудам их газар нутагтай
цөөн монголчуудын сууц болох гэр тэнгэрийн тэртэйгээс ийнхүү талын цагаан мөөг шиг
харагддаг. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй,
монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин
байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бөх бат төгс төгэлдөр нь бөмбөрцөг хэлбэр..
Монголчууд мод малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ хийдэг. Гэр
яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ. Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь,
унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод
бүрдэнэ. Хонины ноосоор гар хийцийн эсгий хийдэг байв. Хонины ноос өөрөө зунгагтай учир
эсгий өөрөө ямар нэг хэмжээгээр ус даах чанартай ч эсгийг ямааны тосоор тосолж бороо
нэвчихгүй болгодог. Өнгий нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны
хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины
углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийнэ.
Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан ноосоор эсгий үйлдвэрлэж
байна. Зунгагнаас гоо сайхны үнэт түүхий эд ланолин гарган авч гадаадын гоо сайхны нэрт
пүүсүүдэд экспортолдог. Одоо борооноос хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур
бүрээс давхарладаг болжээ. Гэрийн модыг мөн үйлдвэрт хийж байна. Гэрийн мод дунджаар 15,
эсгий 5 жил хэрэглэгддэг.
Гэрийг амархан барьж угсардаг, түүнээсээ амархан буулгаж нүүдэг. Хүндийн жин ердөө 250-270
кг тул хэдхэн тэмээ сарлагт ачаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор авгай нөхөр, анд нөхөр ч юмуу
хоёрхон хүн барьчихдаг, хөнгөн авсаархан ийм сууц нүүдэлд тохиромжтой нь илт. Гэвч
хоюулхнаа байх нь ховор тохиолдол. Монголчууд нүүдлийн улсыг зам тосон домботой цай,
тавагтай идээ барин угтаж цайлдаг, гэр барихад тааралдсан таних танихгүй хүмүүс очиж тусалдаг
заншилтай.
Гэрийг их багийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой
нэг хананд 14-16 байна. Жишээ нь 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага дөрвөн хант, 16 толгой 6
хант гэрийг их 6 хант гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан.
Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт
тэмдэглэгдсэнээс хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй
үлэмж том Бат-Өлзий гэр.
XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн нvvдэл тухайн үеийн
гайхамшиг байв. Хаадын их нүүдэл суурин иргэдийн жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр
алгуурхан хөдөлж яваа хот мэтээр төсөөлөгддөг байжээ. Ийм их гэр тэргэнээс гадна дөрөв, найман
vхэр хөлөлсөн бэсрэг гэр тэрэгнvvд ч бас олон байсан.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
Ирээдүйн Чингис хаан 1155 онд даруухан нэгэн эсгий гэрт мэндэлсэн. Эцгээсээ багадаа өнчин
хоцорсон Тэмүүжин дөнгөж есхөн насандаа өрх толгойлж, эхийн хамт Онон голыг өгсөж уруудан
жимс ногоо түүж, загас жарайхай барин олон дүүгээ тэжээн амь зууж байсан тухай "Нууц товчоо"нд өгүүлдэг. Дээр үед ядуучууд загас барин ан гөрөө эрхэлдэг, олон малтай аял баянд тооцогддог
байв. Одоо баячууд л зугаа цэнгэл маягаар ан гөрөө хийдэг болоод ойлголт эсрэгээр эргэсэн шиг.
Одоо хэрэглээнээс гарсан унь тооно хоёр нь үргэлж гэрийг сархинаг тоонотой гэр гэх бөгөөд ийм
гэр нь ямар ч догшин салхи ширvvн бороонд унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн
шуучихад vерийн ус дайраад өнгөрхөөс биш аваад явчихдаггvй байжээ. Сархинаг тоонот гэрийн
хэлбэр хатгуур тоонот конус хэлбэрийн гэрийг бодвол илvv бөмбөгөр, хожимдоо гэрийн унь тооно
саланги болж эдvгээгийн хатгуур тоонот гэр үүссэн. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан
ийм гэр өнгөрсөн зууны тавиад он хvртэл говийн малчдын дунд байсаар л байлаа. Унь тооно
хаалга хатавчны харьцаа өөр болсон хэдий ч монгол гэрийн vндсэн хэлбэр төрх хийц маяг нь
өөрчлөгдөлгvй манай vед хvрч иржээ.
Гэрийн одоогийн энэ хэв хийц 16 дугаар зуунаас өргөн дэлгэрсэн сонгодог хэлбэр. Гэрийн хаалга
тооно голчоороо тэнцүү ба энэ үндсэн суурь хэмжээ болдог. Баганын өндөр хаалганаас 1,5 дахин
өндөр. Шалны голч тоононы голчоос 4 дахин том. Унийн урт тоононы радиусыг 3 дахин авсантай
тэнцүү. Европт сүм дугана барихдаа хүний биеийн харьцааг мөрдлөг болгон авсан харьцааны
чанарыг мэргэжлийн хэлээр алтан огтлол \модул\ гэж нэрлэгддэг барилга архитектурын арга
гэрийн модонд яг ижил мөрдөгддөг болохыг МУИС-ын багш Даваажав судалгаагаар илрүүлсэн
байна. Монгол гэрийн бат бөх чанар чухамхүү энэ алтан огтлолд л оршино.
Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас нэг гайхамшиг. Гэрийн
тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах шингэх хугацаанд хуваарилан цагаа
баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн
хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 46 цаг (бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-могой цаг),
гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт.
Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн хант билээ. Ийм гэрийн тоононы
хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтадаар нэрлэгддэг. Гэрийн доторхи зайг
хоймор, гал голомт, эрэгтэйн тал, эмэгтайн тал гэж ерөнхийд нь хуваадаг. Хоймрын авдар дээр
бурхан шүтээнээ залдаг. Гэрийн эзэн хоймор талдаа суудаг ба хамгийн хүндтэй зочноо хоймортоо
урьж суулгана. Хоймор талд элбэг баяны билэг тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны
үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм
хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр жилд тус тус таарна.
Хvрээлэн буй орчных нь уул ус, гvвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн
давтамжтайгаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг ч vvд хоймрынх нь орших зvг чиг, гэр дотрох эд
агуурсынх нь байрлал тэр ч бvv хэл хониных нь хот, vхэр тугал ингэ ботгоных нь зэл, ямар ч
улиралд хэд хичнээн ч нvvж хаана ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зvг чигийг нь
хэзээ ч өөрчилдөггvй. Гэр дотор нvvдэггvйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч өөрчилдөггvй.
Өөрөөр хэлвэл хэд ч нvvж хаана ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах өөрсдийн буй болгосон
орчинг тэр чигээр нь ямар ч өөрчлөлтгvйгээр аваад яваад байдаг гэсэн vг юм. Эцэг өвгөдөөс
уламжилж ирсэн эд юмсын байрлал, зvг чигийг хэдэн vеэрээ өөрчлөөгvй айл бишгvй байдаг.
Гэрт оруут баруун хаяаны эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс эрэгтэйн тал эхлэнэ.
Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй. Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур,
ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна.
Хөхүүр баруун талд байдаг нь эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэх. Эрэгтэй зочид
баруун талд суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг, айлдаа
хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьдхан морины уяа хатгаастай.
Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эмэгтэйн талд усны болон саалийн сав, гал тогооны эрэгнэг,
эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн авдар байна. Эм хүн бард хөөгдсөн туулай мэт
аймхай дорой гэсэн санааг илэрхийлсэн мэт эзэгтэйн ор бар туулай жилүүдийн хоорондох зайнд яв
цав таарна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй харгалдахаар үхэр
жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн
үзлээс улбаатай гэнээ. Одоо дээд сургуульд суралцагчдын үнэмлэхүй олон хувь нь охид болсон
төдийгүй эрүүл мэнд боловсролын салбарт ажиллагсдын дийлэнхийг эмэгтэйүүд бүрдүүлж буй нь
монгол угсаатны дунд түгээмэл тархсан цэцэн бэрийн үлгэр амилах хандлагатай болгов.
Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг тархсан Монголд гэрт ирсэн хүнийг заавал хооллож
ундалдаг, тэр ч байтугай эзгүйд таарсан аянчин жинчинд зориулж идэх уух юм ширээн дээрээ
бэлдээд, эзгүй гэрээ цоожгүй орхиод малдаа явдаг заншил саяхан болтол говийн аймгуудад
байсаар байлаа. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах жилүүдийн алдаа оноонд хүний сайхан
чанар бүүдийж, залхай өөдгүй улс олширсноор монгол гэрийн үүд түгжээтэй байдаг боллоо.
ХХ зууны эхэнд бараг бүгдээр нүүдэлчид байсан монголчуудын 30 хүрэхгүй хувь л одоо нүүдлийн
мал аж ахуй эрхэлж байна. Гэтэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад гэр
орчин үеийн байр сууцтай зэрэгцэн оршсоор, бүхэл бүтэн гэр хороолол хотын энд тэнд байсаар.
Социализмын үед хот хөдөөгийн хооронд дураар шилжин нүүх хориотой байхад нийслэл хот
маань одоогийнхоос цөөхөн гэртэй байлаа.
Аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог өргөн хэрэглэх болов. Ердийн дөрөв таван хант
гэрээс гадна тэргэн дээрхи эртний гэрийг ч, дээр үед зөвхөн хаад ноёд залардаг байсан олон хант
том гэр барьж ресторан маягаар ашиглах боллоо. Гэр хэлбэртэй халаалга, халуун хүйтэн ус, бие
засах хорго бүхий тоосгон барилга энд тэндхийн амралт сувиллын газар олноор баригдаж гадна
дотны хүмүүсийн талархалыг хүлээж байна.
Одоо гэрийн дээвэр дээрээ нарны зайтай, гаднаа телевизийн тавган антентэй айл хот хөдөөгүй
олон болж, бага оврын цахилгаан үүсгэгч генератор, хөргөгч, телевизор, радио, компьютер гээд
орчин цагийн гэр ахуйн техник монгол гэрт байраа эзэлжээ. Монгол гэрийн тавилга зөвхөн
шинэчлэгдэж буй бус гэр өөрөө шинэ орчинд байр сууриа олж, монголын уудам талаас хальж харь
холын орнуудад тархаж эхэллээ.

Голландын бизнес эрхлэгч жуулчны базаа нэжгээд
монгол гэр барьж үүсгээд, улмаар өндөр нуруутай өрнөдийн улс гэрт орж гарахад хялбар болгох
үүднээс гэрийн хаалганы тотгыг өндөрсгөн арк маягийн болгон, гэр үйлдвэрлэдэг цехтэй болжээ.
Авхаалжтай голланд эр гэр зохиосон авторын эрхийн гэрчилгээ авах гээд хөөцөлдөөд явж байсан
тухай манай сонинд бичигдэж байсан.
Японд их зургаан хант гэрт монгол хоолны ресторанд би вээр орж үзэж байсан. Чехэд дорно дахин
судлаач (хятад, монгол) Шима гуайн эрхлэн ажиллуулдаг Ази нөхдийн клуб хоёр ч монгол гэртэй.
Жил бүр Чехийн хөдөө нутгаар гэрийн баяр зохион байгуулдаг уламжлалтай.
Францын морь судлаач эрдэмтэд Монголд тахь эргэн нутагшуулах төсөлд манлайлан оролцож,
франц судлаачдын зарим нь нутгийнхаа өмнөд хэсэгт жилийн дөрвөн улиралд гэрт амьдарч тахийн
зан араншин судладаг нь сонин. Парис хотод дуу бичлэгийн студийг гэрт хийдэг моод дэлгэрсэн
нь чамирхал төдий биш юм. Дуучин дуулахад тархах шууд долгион, хананаас ойсон долгионтой

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
нийлэхэд үүсдэг авианы гажилт шуугиан зэргийг багасгах зорилгоор дуу бичлэгийн студийн дотор
ханыг зөөлөвчтэй дуу шингээгч материалаар доторлодог. Дөрвөлжин өрөөнд хана, тааз, шал болон
өрөөний булан хүртэл долгион харилцан адилгүй хэмжээний зайг туулах тул зөөлөвчтэй
тохиолдолд ч гажилт үүснэ. Гэтэл дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэр аль ч талаараа дуу
бичлэгийн студи хийхэд хамгийн оновчтой байр болох нь ойлгомжтой.
XIX зууны эцэст дэлхийн янз бүрийн газар оронд зуу гаруй ястан үндэстэн гэр хэрэглэж байжээ.
Хүзүүвчин тоонотой цомцог гэрийг Оросын Холбооны улсын Халимаг, Тува, Баүкир, Татар, Курд,
Ногай, Хягас, дундад азийн Казак, Туркмен, Узбек, Таджик, Киргиз зэрэг орнууд; түрэг угсааны
Юрюкин (Турк), Хазар (Афганистан); Могол; Өвөр Монголд хэрэглэсээр байна. Харин Эвэн,
Сагай, Эскимосуудын сууцыг урцнаас гэр рүү шилжих үеийн сууцны хэлбэр гэж үздэг байна.
Гэрийн уг язгуурыг оромж гэх ба үүнд урц, овоохой, шовоохой гээд түр зуур толгой хорогдох нэн
болхидуу сууц орно. Умард Америкийн индиан, Авсрали, Африкийн зэрлэг омгууд, Сибирийн гүн
тайга, Енесей, Амар мөрний сав болон Саяан Алтайн уулархаг нутагт амьдардаг зарим ястан одоо
ч урцыг сууц болгон хэрэглэсээр байна.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч:

Х. Өнөржаргал

Лекц № 5
Хичээлийн дэд сэдэв: Монгол үндэсний хувцасны тухай ойлголт
Хичээлийн зорилго: Монгол үндэсний хувцасны үүсэл, зориулалт
Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал





Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он
А. Цэрэнчулуун “ Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он
В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он
Ж. Биржаков “Аялал жуулчлалд хөтөчлөх нь” 2002 он
Монголын 1000 ВЭБ
П. Цолмон “Аян замын лавлах” 2008 он

Орох анги: АЖХБХ 1а
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээлийн бүтэц:

Мэндлэх

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë


Өмнөх мэдлэгээ сэргээх
Үндсэн шинэ хичээлийг заах
Мэдлэгээ бататгах

Монгол үндэсний хувцасны тухай
Монгол улс нь нэг угсаатаны /үндэстний/ улс юм. Монгол улсын хүн ам нь 2.6 сая бөгөөд
үүний 95% орчим нь Монгол үндэстэнүүд, 5% орчим нь Түрэг гаралтай Казак, Тувачууд болно. 19р зууны сүүлч 20-р зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатаны жижиг бүлэг, ястангууд
амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатаны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар
байна. Тэдгээр нь гаралын хувьд Монгол, Түрэг, Түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг

Аялал жуулчлалын тухай ойлголт
Аялал жуулчлалтай танилцахын өмнө аялал жуулчлалын тулгуур ойлголтуудтай танилцах
нь зүйтэй.
Аялал жуулчлал гэдэг бол товчхондоо нэг газраас нөгөө газар луу явахыг хэлдэг. Гэхдээ энд
хөдөлгөөний эхлэл ба төгсгөлийн цэгийн тухай асуудал яригддаг. Тухайн этгээд тасралтгүй
шилжилт хийсээр байх нь аялал жуулчлалын гол утга биш, хамгийн гол нь хэдий орон зай, цаг
хугацаа туулахаас үл хамаараад тухайн этгээд маань анх гарсан цэгтээ эргэн ирэх ёстой. Үүнийг
ихэнхи тохиолдолд байнга оршин суудаг газар гэх ойлголтоор тайлбарладаг.
Хүнийг байнга оршин суудаг газар нутгаас нь гаргаж, аялал жуулчлалд ороход хүргэдэг аялал
жуулчлалын чухал ойлголт бол хүсэл сонирхол юм. Хүн аль нэг тийшээ өөрийн хүсэл сонирхлоор
явж байвал аялал жуулчлал гэж ойлгож болно, тийм ч учраас дайн байлдаан болон байгалийн
аливаа гамшгаас дүрэн нүүгсэд бол жуулчид биш.
Гэхдээ зөвхөн хүсэл сонирхол байснаар хүн жуулчин болж, аялал жуулчлалд оролцдоггүй. Яагаад
гэвэл хүний амьдрал замбараагүй нийлмэл бус, өөрийн гэсэн нарийн хуваарь, цэгц горимтой
байдаг. Үүнийг амьдралын нягт хэмээх ойлголтоор тайлбарладаг.
Хүн өөрийн амьдралын хэвийн явцад нөлөөлөхөөргүйгээр аялал жуулчлалд зарцуулах цаг хугацаа,
мөнгө зардлыг бий болгож хуримтлуулж байж аялал жуулчлалд оролцдог. Өөрөөр хэлбэл аль
нэгэн газарт очих хүсэл сонирхол нь өдөөгдөж бодит зорилго болж гэмээ нь тэр хүн жуулчин
болох боломжтой юм.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
Аялал жуулчлал нь тодорхой хэмжээгээр цаг хугацаа, мөнгө зардал гаргаж, орон зайн шилжилт
хийхийн нэр юм.
Эцэст нь аялал жуулчлалд оролцсоны дараах үр дүнгийн асуудал яригдах ёстой, үүнийг сэтгэл
ханамж гэж тодорхойлдог.
Монгол улсын аялал жуулчлалын тухай хуулинд аялал жуулчлалын үндсэн ойлголтуудыг дараах
байдлаар заасан байдаг:
"аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх
хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил
мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг;
"жуулчин" гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй
хүнийг;
"аялал жуулчлалын байгууллага" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах,
худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж
байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг;
"аялал жуулчлалын бүс нутаг" гэж аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын
нөөц бүхий газар нутгийг;
"аялал жуулчлалын бүтээгдэхүүн" гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа
жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг;
Аялал жуулчлалын тухай ойлголтууд түүний өөрчлөгдсөн нь
“Аялал жуулчлал” гэдэг бол цогц байдлаар шууд томъёолоход бэрхтэй , хүний бүхий л үйл
ажиллагааг өөрт хамруулсан , нийгмийн нэгэн “үзэгдэл” , хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн
хэсэг болсон ойлголт юм. Аялал жуулчлалын нь талаар олонхи судлаачдын гаргасан
тодорхойлолтууд нь юуны өмнө орон зайн , улмаар цаг хугацааны хэмжүүрүүдийг үндэс болгодог
байжээ. Тухайлбал , аливаа хүн өөрийн байнга оршин суудаг газраасаа гадагш тодорхой зорилгоор
шилжилт хийхийг аялал жуулчлал гэж үздэг байлаа. Зарим улс оронд тэрхүү шилжилтийг орон зай
, цаг хугацааны хувьд нарийвчлан тодорхойлох оролдлого ч хийгдэж байжээ. Улмаар олон улсын
харилцаа , нийгмийн амьдралд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор хүмүүсийн өөрсдийн байнга
оршин суух газар орноосоо ажил хэргийн , амралтын гэх мэт төрөл бүрийн зорилгоор , янз бүрийн
хугацаанд аялан явах нь нэмэгдэж ирэх үед дан ганц орон зайн эл хэмжүүрээр аялал жуулчлалыг
ялган тодорхойлох боломжгүй болсон юм.
1. Ромын Бага Хурлын тодорхойлолт
а. Жуулчин ( tourist ) гэдэгт 24 цагаас дээш 6 сар хүртэлх хугацаагаар дор дурьдагдах тодорхой
зорилготойгоор аялаж буй хүнийг хамруулна.
б. Зугаалагч ( excursionist ) гэдэг нь 24 цагаас бага хугацаанд аялаж гэртээ буцан ирж буй хүнийг
хэлнэ хэмээн тодорхойлжээ.
2. Оттавагийн Бага Хурлын Тодорхойлолт
“Аливаа хүн чөлөөт цагаа өнгөрүүлэх болон бизнес ажил хэргийн зэрэг бусад зорилгоор тодорхой
хугацаанд байнгын хүрээллээсээ ( usual environment ) ангид газарт аялаж ( traveling ) , байрлан
хоноглох ( staying ) үйл ажиллагааг аялал жуулчлал гэнэ” хэмээжээ.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
Энэхүү хурлаас аялалын зорилго ( travel purpose ) ба аялах сэдэл ( marvel motivation ) – ийн
талаархи ойлголтыг тодорхой болгох оролдлогыг дэвшүүлсэн. Аялагчдын ангиллыг ( classification
of travelers ) анх удаа системчилэн гаргасан.Түүнчлэн энэ хурлаас , аялал жуулчлал нь үйлдвэрлэл
мөн болохыг тодорхойлж , аялал жуулчлалын үндсэн хэлбэрүүд ( Forms of tourism ) – ийг ялган
тогтоожээ. Үүнд:
а. Дотоодын аялал жуулчлал ( Domestic tourism ) – аливаа улсын иргэн зөвхөн өөрийн улс дотроо
аялах жуулчлал.
б. Гадаад улс руу хийгдэх аялал жуулчлал ( Outbound mourism ) - аливаа улсын иргэн өөрийн
улсаас гадагш өөр улс орон руу аялах жуулчлал.
в. Гадаадаас ирэх аялал жуулчлал ( Inbound mourism ) – тухайн улс оронд гадаадын орнуудаас
хүрэлцэн ирж аялах жуулчлал гэж тус тус заасан байна. Эдгээр хэлбэрүүд дээр үндэслэн аялал
жуулчлалын үйл ажиллагааг явагдаж буй цар хүрээнээс нь хамааралтайгаар дараах байдлаар
ангилан тогтоосон болно. Үүнд :
1. Тухайн улс оронд явагдах аялал жуулчлал ( Internal tourism )
2. Үндэсний аялал жуулчлал ( National tourism )
3. Олон улсын аялал жуулчлал ( International tourism )
“Аялан зугаалах бодит хэрэгцээ” гэдэг нь тухайн хүний хувьд аж амьдралын эгэл жирийн хэвшмэл
хэм хэмжээнээсээ гадуур , тодорхой зорилгын дагуу , тодорхой цаг хугацаа орон зайнд , тодорхой
төлбөртэйгээр , тодорхой үйлчилгээнүүдийг худалдан авснаар хангагдаж байдаг өдөр тутмын бус
хэрэглээ юм гэж ойлгож байна. Аялал жуулчлал нь өндөр чанартай үйлчилгээг хүмүүст хүргэж
“сэтгэгдэл” үлдээх замаар хийгдэх ба тэр утгаар нь бүхэлдээ хүмүүсийн харилцаанд тулгуурлан
явагддаг бизнес гэж хэлж болно. Оттавагийн бага хурлаас баталгаажуулж , өдгөө дэлхийн аялал
жуулчлалын байгууллага ( World Tourism Organization ) – аас даган мөрдөж байгаа жуулчдын
талаархи ангилал , тэдгээрийн тодорхойлолтуудыг ишлэл болговол :
1. Олон улсын аялал жуулчлалын ( International tourism ) – ын хувьд :
а. Олон улсын аялагчид ( International tourism )
б. Олон улсын байнга оршин суугч ( International resident ) . Үүнд:
- Сүүлийн 12 сарын хугацаанд тодорхой нэг улсад байнга амьдарч байсан бол , эсвэл
- Сүүлийн 12 сарын хугацаанд тодорхой нэг улсад оршин сууж байхдаа богино хугацаагаар
гадагшаа явж буцаж ирсэн.
в. Олон улсын гийчид ( International visitors )
Гийчид ( visitors ) нь аялалын хугацаанаасаа хамаарч дотроо хоёр ангилагдаг. Үүнд:
- Жуулчин буюу хоноглодог гийчин ( International tourist overnight visitor )
- Өдрийн гийчин ( International Same – day visitor )
Дээрх шалгууруудыг үндэс болгон Дотоодын аялал жуулчлалын хүрээнд мөн ангилал тогтоож
өгсөн ажээ. Үүнд:
а. Дотоодын аялагчид ( Domestic travelers )
б. Дотоодын байнга оршин суугч ( resident )
в. Дотоодын гийчид ( visitors ) энэ дотроо хоёр ангилагдана.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
- Дотоодын жуулчин ( Domestic tourist overnight visitor )
- Дотоодын өдрийн гийчин ( Domestic same – day visitor )
Аяллал Жуулчлалын тухай Монгол Улсын хуулинд тусгасныг иш болговол:
1-р бүлгийн 3-р зүйлд зааснаар: 3.1.1 *аялал жуулчлал* гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг
газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн
зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг : 3.1.5
*жуулчин * гэж аяллал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,
харъяаллалгүй хүнийг : хэмээн заасан байна.
Олонхи тодорхойлолтуудыг нягтлан үзвэл жуулчдыг тодорхойлж байдаг хэд хэдэн үнпсэн
шалгуурууд байдаг ажээ.
Үүнд :
-Аялах зай ( travel distance )
-Зорин очсон газарт аялалын үргэлжлэх хугацаа ( Lenght of stay at Destination )
-Аялагчдын байнга оршин амьдах газар ( Residence of the traveler )
-Аялалын зорилго ( Purpose of Travel ) зэрэг болно.
“Жуулчлал” нь амралт чөлөөт цагаа өнгөрөөх зугаа цэнгэлийн үндсэн зорилгоор хийгдэж , тухайн
жуулчин нь ямар нэг хэлбэрээр төлбөрт үйлчилгээнд хамрагдан аялаж байдаг бол “Аялал” гэдэг нь
илүү өргөн агуулгатай бөгөөд тэр утгаараа аялалын зорилгуудын аль алиныг нь хамруулдаг байна.
Судлаач Жарафийн гаргасан тодорхойлолт Аялал жуулчлал гэдэг бол өөрийн байнга амьдардаг
орчноосоо өөр газарт байгаа хүн , тийнхүү аялал явагдах нь гарч болох бүхий л хэрэгцээнүүдийг
нь хангах Үйлдвэрлэл , энэ харилцаан дундаас (үйлчлүүлэгч ба үйлчилгээ) үүсэн буй болох
байгаль орчин , Эдийн засаг , Нийгэм – Соёлын нөлөөллүүдийн цогц нийлбэр ойлголт юм гэсэн
байна. Хөгжиж буй орнууд дахь аялал жуулчлалын явцаас авч үзвэл , түүнийг гурван өөр ялгаа
бүхий утгаар үнэлэн дүгнэж ирсэн байдаг бөгөөд тэр нь өөрөө аялал жуулчлалын түүхэн хөгжлийг
илтгэдэг. Үүнд
1. 1960 оноос 1970 оны эхэн үе. Хөгжиж буй орнуудын хувьд аялал жуулчлал бол эдийн засгийн
маш том боломж , хөгжлийн хамгийн хялбар арга зам гэж туйлшран үзэж байв.
2. 1970 оны эхнээс 1980 – аад оны төгсгөл үе. Аялал жуулчлал бол хөгжиж байгаа орнуудад шал
хэрэггүй , Аюултай стратеги юм гэсэн хэт нэг талын үзэл давамгайлж байлаа.
3. 1980 – аад оны төгсгөл 1990 –ээд оны эхэн үеэс одоог хүртэл. Аялал жуулчлалыг байгаль ,
нийгэм , соёлд эерэгээр нөлөөлхүйц нөхөрсөг хэлбэрээр төлөвлөн зохицуулах замаар эдийн
засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэн , тогтвортойгоор хөгжүүлэх ( тогтвортой эко байдал ба
аюулгүй байдлын талаархи үзэл баримтлал нь аялал жуулчлалын хөгжлийн суурь үндэс юм) гэсэн
үзэл санаа голлож байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл , аялал жуулчлалын цогц хэлбэрээр эцэслэн
тодорхойлох нь амаргүй ч дараах дүгнэлтийг хийх боломжтой байна. Үүнд:
1. Аялал жуулчлал бол ажлын байраар хангагч дэлхийн хамгийн том үйлдвэрлэл юм.
2. Аялал жуулчлал нь дэлхийд асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй экспортын голлох
үйлдвэрлэл юм.
3. Аялал жуулчлал нь хөгжиж буй орнуудын эдийн засагт өндөр үр ашигтай , тогтвортойгоор

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
хөгжүүлж болох хамгийн боломжит үйлдвэрлэл юм.
4. Аялал жуулчлал бол амьдралын хэв маягийг өөрчлөн сэргээх танин мэдэхүйн цонх тусгал юм.
5. Аялал жуулчлал нь гадаад хүчин зүйлийн нөлөөлөлд хамгийн хүчтэйгээр өртдөг салбар юм.

Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал
Аялал жуулчлал бий болж хөгжих анхны үндэс нь газар нутгийг танин мэдэх хэрэгцээнээс эхэлсэн
гэж үздэг. Чухамхүү эртний соёл иргэншлийн төв болсон Миссири, Египет, Энэтхэг, Финик, Хятад
зэрэг улс нь байгаль газарзүйн талаарх мэдлэгийн хүрээг тэлэх өргөн боломжийг нээж өгсөн билээ.
Эрт дээр үед хүмүүс рашаан усанд орох, спорт, зугаа цэнгэлийн арга хэмжээнд орлцохоор явдаг
байжээ. YII зууны эцсээр ТУРИСТ гэдэг нэр томъёёо шинээр гарсан байна.
Дэлхий нийтийн үйл явц даяарчлагдаж улс түмэнүүд харилцан бие биенээсээ хамаарч байгаа өнөө
үед аялал жууллчлал нь ард түмэнүүдийн харилцан ойлголцол бие биенийгэ танин мэдэх итгэл
хүсэл нийгэм соёл шинжлэх ухааныг хөгжүүлэх нэг гол хэрэгсэл болоод байна.
Өнөөдөр дэлхийд аялал жуулчлал нь бусад салбарудаас хамгийн хурдацтай хөгжиж байгаа бөгөөд
аялал жуулчлалын үйлдвэрлэл нь орлогын эх үүсвэрийг өсгөж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
замаар улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байгаа ирээдүйтэй салбар юм.
Аялал жуулчлалын салбарын хөгжилд Монгол улын засгийн газраас багагүй анхаарал тавьж
байгаагийн нэгээхэн тод илрэл бол үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын
салбарыг улс орны эдийн засгийн нэгэн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр заасан юм.
Сүүлийн таван жилд дэлхий дахины аялал жуулчлалын бүтээгдэхүүн жилдээ дунджаар 4% өсч,
дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээгээр 2020 он гэхэд 1,6 миллиард хүн аялж

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
жуулчилна гэсэн тоо гарч байна.
Улс орон зах зээлийн эдийн засагт шилжин орсноос хош аялал жуулчилал хөгжлийн шинэ
үерүүгээ орж түүний дүр төрх өөрчлөгдөж байна. Аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх Засгийн
газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Монгол оронд аялал аялал жуулчлалын салбрыг хөгжүүлж эн
салбараас орох орлогыг нэмэгдүүлэх , улс орон нийслэл хотоо дэлхий нийтэд суртачилах
шаардлага , ач холбогдол өндөрсөж байгаатай уялдуулан сүүлийн үед гарсан гадаад дотоодын
олон байгууллагын төлөвлөгөө, үзэл баримтлал, санал зэрэг баримт бичгүүд нь манай оронд аялал
жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд түлхэц болж байна.
Монгол улсад аялал жуулчлалын улирал харьцангуй богно учираас аялал жулчлал эрхлэлтийн
улирлыг уртасгах нь бид бүгдийн бодож боловсруулах асуудлын нэг юм. Мөн байгаль орчинд
сөрөг нөлөөгүй эдийн засгийн өндөр үр ашигтай аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд ТХГН-т
байгалын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах шаардлагатай орчинг бүрдүүлэх, хувийн
хэвшлийг дэмжин ажиллах, байгаль орчин түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах зүй
зохистой ашиглах чиглэл баримтлан ажиллах нь зүйтэй байна.
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дараах зүйл нэн даруй шаардлагатай. Үүнд:
-Тусгай сонирхолын жуулчлалыг хөгжүүлэх бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулах
-Нөлөөллийг хянан шинжлэхэд тус дөхөм болгохын тулд аялал жуулчлалыг цаг хугацаа болон
газар орны хувьд таран хөгжүүлэх
-Улс орны хөгжлийн хөтөлбөрт аялал жуулчлалын стратеги хөтөлбөрийг оруулах
Тусгай сонирхолын жуулчлал нь олноор аялах жуулчлалаас тодорхой үйлчилгээ, стандартыг
шаарддагаараа ялгаатай. Энэн жуулчлал нь:
-Зах зээл нь бага
-Улирал нь ачаалалтай байх ба ашиг орлого нь өндөр
-Жуулчдын давтамж өндөр
-Тодорхой нэг үйлчилгээний хэлбэрийг шаардана.
-Мэргэжсэн, туршлагатай хүний нөөц шаардлагатай
-Аялал жуулчлалын хэлбэрийг бий болгох санаачлага
Аялал жуулчлалын олон арван хэлбэрүүд байдаг. Тусгай сонирхолын жуулчлалд байгалын аялал
жуулчлал, экотуризм спорт жуулчлал зэрэг нь багтана.
Экотуризм гэдэг нь байгаль орчинд саад болохгүйгээр орчин тойрондоо ухамсартайгаар аялах,
байгаль орчныг хүндэтгэх хамгааллыг дэмжсэн аялагч жуулчдын үзүүлэх нөлөө бага, хүн амын
нийгэм эдийн засгийн хэрэгцээнд тус нэмэр болох аялал уулчлалыг экотуризм гэж тодорхойлсон
байна.
Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй бүс нутгийн нэг болох Улаанбаатрын бүс нутаг нь физик
газарзүйн мужлалаар Хангай Хэнтийн уулархаг их мужийн Хэнтийн мужид хамрагддаг. Энэ

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
бүсийн хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 2850 м өндөр өргөгдсөн Асралт хайрхан,
хамгийн нам дор цэг нь 1750м өргөгдсөн Туул голын хөндий юм. Улаанбаатар хот нь усны
харьцангуй их нөөцтэй 5 аймгийн нэг болдог, ойт хээр, хээрийн ландшафт зонхилдог зэрэг нь энэ
мужд амралт сувилал, аялал жуулчлалын олон төрлийг хөгжүүлж болох нөөцтэй. Судалгаагаар
Улаанбаатрын бүсэд аялал жуулчлалын дараах төрлүүдийг улам боловсронгуй болгон хөгжүүлж
болхоор байн. Үүнд:
1,Морин аялал
2,Усан аялал
3,Машин мотоциклын аялал
4,Агаарын бөмбөлгөөр аялах
5,Явган аялал
6,Рашаан сувилалд сувилуулагчдын аялал
7,Бусад төрлийн аялал

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын хөгжилд Монгол улсын төр засгаас ихээхэн анхаарал тавьж
байна. Тухайлбал 1995-2005 онуудад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг
мөн энэ хүрээнд аялал жуулчлалын мастер төлөвлөгөөнүүдийг Европын холбоо ба Япон улсын
замгийн газрын техникийн туслалцаатайгаар боловсруулан хэрэгжүүлж ажилласан. Эдгээр нь
салбарын эрх зүй, бодлогын суурийг бий болгосон онцгой алхамууд болсон.
Монголыг дэлхийн жуулчдын зорих газар болгох зорилгоор төр, төрийн бус байгууллагууд болон
хувийн хэвшлийнхэний идэвхитэй хамтран ажилласан нь тодорхой амжилтанд хүргэсэн байна.
Сүүлийн хэдэн жилд аялал жуулчлалын жилийн өсөлт тогтмол 12-25% байгаа ба энэ өсөлтийг
дагаж зочлох үйлчилгээний чанар сайжирч байгаа нь тодорхой юм.
2005 оны байдлаар Монголд гадаадаас нийт 344644 зочлогчид ирснээс жуулчдын тоо өмнөх оноос
12,7%-иар өсч 338715 болжээ. Салбрын жилийн орлого нь 181 сая америк долларт хүрчээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 534 оператор ба тур агентууд 300 илүү зочид
буудлууд, 180 гаруй жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь 12000 илүү ажлын байр
бий болгож байна.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал Монголд
Нутгийн мргэдэд тулгуурласан аялал жулчлал ( НИТАЖ) нь орон нутгийнхнаас санаачлан зохион
байгуулж явуулах аялал жуулчлалын трөл билээ. НИТАЖ нь 2006-2010 онуудын аялал
жуулчлалын стратегийн төлөвлөгөөний нэг үндсэн бүрэлдэхүн байна. Учир нь :
*2005 онд Монголд ирсэн нийт жуулчдын 50-иас илүү хувь нь Европ, Канад, Австралиас бие даан
аялагчид байсан байна. Тэд нь Монголын уламжлалт ахуй зан заншлыг үзэж, эдийн засгийн
хамгийн шаардлагатай салбаруудад хувь нэмрээ оруулах зорилгоор жил бүр өсөн нэмэгдэж байгаа
уян хтан бүлэг юм. Иймд НИТАЖ-д дээд зэргээр тохирох зах зээл болно.
*Монгол нь НИТАЖ-ыг хөгжүүлэх өргөн нөөц бололцоотой бөгөөд жуулчдын үзэх зүйлүүд нь
үндсэндээ НИТАЖ-ын үйл ажиллагаанд тохирно.
*НИТАЖ нь хөдөөд эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх хэрэгсэл төдийгүй байгаль орчныг болон
Монголын түүх соёлын үнэт зүйлүүдийн хамгаалах зорилготой. Түүнчлэн хөгжлйн эерэг
талуудаас гадна Монгол улс өөрөө жуулчдын зорих тогтвортой газар болн хөгжих бололцоог
хангана.

Хөтөч - тайлбарлагчийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт
Монгол улсын “Аялал жуулчлалын тухай хуулинд зааснаар "хөтөч-тайлбарлагч" гэж аялал
жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг хэлдэг.
Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлж болно:
- Монгол Улсын иргэн байх;
- нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөч- тайлбарлагчийн сургалтад хамрагдаж
гэрчилгээ авсан, эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон
байх;
- хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.
Хөтөч-тайлбарлагч нь дараах эрх, үүрэгтэй:
- аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдад үйлчлэх, тэдний
аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах;
- жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон өөрийн нэр
бүхий хөтөч-тайлбарлагчийн тэмдгийг ил зүүх;

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
- Монгол Улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулал, байгаль, түүх, соёл, ард түмний зан
заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл өгөх, улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах
мэдээллийн нууцыг задруулахгүй байх;
- үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн
байгууллагад учруулсан хохирлыг арилгах.
Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын үйл
ажиллагаа эрхлэхийг хориглоно.
Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 12.1-д
заасан шаардлагыг хангасан хувь хүний хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно.
Энэхүү үйл ажиллагаа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 102 дугаар тушаалаар
батлагдсан ”Хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам”-аар зохицуулагддаг.
Уг журамд зааснаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалт авах үйл ажиллагааг
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан шалгалтын комисс зохион
байгуулна.
Шалгалтанд орохын өмнө тухайн хүн Хөтөч-тайлбарлагчийн түр сургалтанд хамрагдсан байх
ёстой. Уг хөтөч-тайлбарлагчийн түр сургалтыг сургалтын хөтөлбөрөө Зам, тээвэр, аялал
жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраар батлуулж, албан ёсны
зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага зохион байгуулдаг.
Хөтөч-тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын түүх, археологи, байгаль, газар зүй,
экологи, соёл, ёс заншил, угсаатны зүй, хууль тогтоомж, харилцааны соёл, эмнэлгийн анхны
тусламж, гадаад хэлний мэдлэг, ур чадвар, дадлага гэсэн хэсгээс тогтоно.
Хөтөч-тайлбарлагчийг Үндэсний ба Тусгай аяллын гэж 2 ангилна. Үндэсний аяллын хөтөчтайлбарлагчид ангилал, зэрэглэл тогтоох шалгалтын дүн, ажлын туршлага, ажилласан жил, гадаад
хэлний болон ерөнхий мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан 1, 2-р зэрэглэлийн аль нэгийг олгоно.
Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчид тухайн салбарын мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг
үндэслэн үнэмлэх, энгэрийн тэмдгийг олгоно.
Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагч нь дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
- Аялал жуулчлалын байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг аялуулж, тэдний тав
тух, аюулгүй байдлыг хангуулах.
- Жуулчдад газарчлан сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, музей, түүх соёлын дурсгалт газар,
байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах.
- Ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан танилцуулах, жуулчдад Монгол Улсын
нийгэм, улс төр, эдийн засгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх.
- Жуулчин хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах,
үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх
зэрэг жуулчидтай холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэх.
Дээр дурдсан үйл ажиллагааг явуулахын тулд доорхи зүйлсийг бүрэн мэдэх ёстой. Үүнд:
- Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг хэлний аль нэгийг бүрэн эзэмшсэн байх. Үүнд: англи,
хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали гэх мэт.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
- Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд,
ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж
үзүүлэх чадвартай байх.
- Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм журмын мэдлэгтэй байх,
хөтөч-тайлбарлагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх.
Харин тусгай аяллын хөтөч-тайлбарлагч нь доорхи ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын
баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг
урьдчилан сэргийлж хангуулах.
- Ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах.
- Явган аялал, морь, тэмээ, цаа буга, ердийн хөсгөөр аялах аялал, байгаль сонирхогчдын аялал,
автомашин мотоцикл, унадаг дугуй, усан болон уулын аялал, мэргэжлийн өндөр ур чадвар
шаардсан бусад спорт аялал, спорт болон мэргэжлийн ан хийх зэрэг аяллыг удирдан зохион
явуулах.
- Жуулчин хүлээн авах үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах,
үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх
зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээг үзүүлэх.
Дээрхи үйл ажиллагааг явуулахын тулд:
- Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэг хэлээр /англи, хятад, япон, герман, франц,
солонгос, испани, итали г.м/ жуулчдад тайлбарлан таниулах чадвартай байх.
- Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд,
ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж
үзүүлэх чадвартай байх.
- Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгтэй байх,
тусгай аялалын хөтөч-тайлбарлагчаар 5- аас доошгүй жил ажилласан байх.
- Дээр дурдсан спорт аяллын аль нэг төрлөөр мэргэшиж, ур чадварын үнэмлэх авсан байх
шаардлагатай.
Хөтөч-тайлбарлагчийн шалгалтыг хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлд тохирсон сургалтын
хөтөлбөрийн дагуу ерөнхий мэдлэг, түүх, ёс заншил, байгаль, газарзүй, хууль эрхзүйн мэдлэг,
эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон гадаад хэлний чадвар гэсэн чиглэлээр тест болон аман
хэлбэрээр авна.
Хөтөч-тайлбарлагч нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ангилал, зэрэглэлийг бууруулах буюу
цуцална. Үүнд:
- Ажил, үйлчилгээний үед архидан согтуурах, танхайрах, маргалдах зэргээр нийгмийн хэв журмын
зөрчил гаргасан тохиолдолд;
- Аялал жуулчлалын байгууллагын нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулж, жуулчдад буруу
ташаа мэдээлэл өгсөн, энэ тухай жуулчдаас өргөдөл гомдол ирсэн тохиолдолд;
- Ажил үйлчилгээний дэг журам, ёс жаяг, зам, маршрут, хөтөлбөр, тогтоосон цаг хугацааг зөрчиж,
жуулчдад болон мэргэжлийн байгууллагад удаа дараа хохирол учруулсан тохиолдолд;
- Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлэн ашиглуулсан тохиолдолд

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Монголын аялал жуулчлалын үндсэн бүсүүд
Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт
сүрлэг байгаль, олон үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл, түүх, соёлын эртний дурсгалууд зэрэг
дотоод, гадаадын зочид жуулчдыг татах ихээхэн нөөц боломж байна. 1996 онд ЮНЕСКО-гоос
Ховд хотын дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн улаан буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд
Цэнхэрийн агуй, мөн дархан цаазат Отгонтэнгэр уулыг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь”
зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Мөн 1997 онд Увс нуурын ай савын Дархан
цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулан авчээ. Улаангом хотын
дэргэдэх Чандмань Улаан уулын археологийн олдвор нь эртний түүх, соёлын нандин өвд зүй ёсоор
тооцогддог.
Монгол орны баруун хязгаарын үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон ястны амьдрал ахуй
зэргийг сонирхуулах өргөн боломжтой. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар аялан, ховор
жигүүртэн шувууд болон усны амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур, мөн Хар-ус нуурын
өмнөд эргээр аялал жуулчлалын бааз байгуулах нөөц байна. Мөн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн
Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цагаан дэглий, Цагаан шувуут,
Түргэний нуруу, Хархираа зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс Түргэн, Хархираа, Хангилцаг
зэрэг түргэн урсгалт голуудаар, мөн Ховд аймгийн Хар-ус нуурын хойд эргээр усан спорт
хөгжүүлэх боломж бас байна.
Баруун бүсэд түүх-археологийн болон шашин угсаатны зүйн чиглэлийн аялал жуулчлалыг
хөгжүүлэх өргөн боломжтой.
Хангайн бүс нь түүх, соёлын дургалт болон байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн дотоод,
гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш тохиромжтой нутаг юм.
Хөвсгөл аймагт байгалийн шинжлэл, амралт, шашин, соёл, спортын болон өвөрмөц сонирхлын,
Орхон,Булган аймагт бизнес, амралт сувилал, спортын болон морин аяллын, Архангай,
Өвөрхангай аймагт түүх, соёл иргэншил, байгаль судлал, амралт сувилал, морин аяллын,
Баянхонгор аймагт рашаан, сувилал, спорт аяллыг түлхүү хөгжүүлэх боломжтой.
Мөн одоо бүрдээд байгаа материаллаг бааз дээрээ түшиглэн тэдгээрийг өргөтгөх, хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүсийн аймгуудыг хамарсан аялал жуулчлалын сүлжээ байгуулах,
уг сүлжээг ОХУ-ын Байгаль нуур болон Өвөр монголын аялал жуулчлалын сүлжээнд холбох,
аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх нь тулгамдсан
асуудал болж байна.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Төвийн бүсийн ойт хээр, тал хээр, говь хосолсон өвөрмөц экосистем, шашин, түүх, соёлын баялаг
өв, тэдгээрийн аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлосны үндсэн дээр Сэлэнгэ, Дархан-уул,
Дорноговь аймагт түүх, соёл, хот, суурин, худалдаа-бизнесийн чиглэлийн, Төв, Дундговь,
Өмнөговь, Говьсүмбэр аймагт амралт сувилал, спорт аялал, ардын урлаг / уртын дуу/, нүүдлийн
соёл иргэншлийн чиглэлийн аялал жуулчлалын бүс нутгийг бий болгож, тэдгээрийг УБ-ын болон
Хангайн бүсийн аялал жуучлалын төвүүдтэй зам, тээвэр, холбоо мэдээлэл, маршрутын нэгдсэн
сүлжээгээр холбон хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлалын салбарын маркетингийн нэгдмэл бодлогыг
тодорхойлж, материаллаг баазыг нь сайжруулан, Улаанбаатар хот орчим, Горхи-Тэрэлж, Өмнөговь
аймаг зэрэг олон улсын хэмжээний тэргүүлэх чиглэлийн аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх
боломжтой.
Зүүн бүс нутагт Хэнтий, Хянганы нуруу, Дорнод аймгийн хойд хэсэг болон Дарьгангын
байгалийн цогцолбор газар, Мэнэнгийн тэгш тал, Буйр нуур, Хэрлэн, Онон, Хурх, Улз, Халх,
голын сав нутгийн байгалийн үзэсгэлэнт нутаг, Гурваннуур, Хөдөө арал зэрэг Эзэн Чингис, Их
хаадын түүх, үйл амьдралтай холбоотой газар нутаг, Чингисийн хөшөө, Их Бурхант, Хэрлэн Барс
хотын туурь, Халх голын хөшөө дургалын цогцолбор зэрэг түүх, соёлын дурсгалт газар элбэг тул
аялал жуулчлал, амралт сувиллыг хөгжүүлэх өргөн боломж байна,
Дундад зууны үеийн нүүдэлчин Монгол угсаатны түүх, соёлын дурсгал болох хүн чулуун хөрөг,
урлал, эртний хүний булш, Бунхан, сүг зураг, зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлс ихтэй. Иймд энэ
бүс нутагт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх боломжтой
юм.
Улаанбаатарын бүс өнөөдөр Монгол Улсад гадаадын жуулчид орж, гарах гол төв юм. Үүний
зэрэгцээ энд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд шаардлагатай байдаг зам
тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд, дэлхийн бусад
орнуудтай холбогдсон банк санхүүгийн үйлчилгээ, өндөр хурдны холбоо мэдээллийн сүлжээ
харьцангуй илүү хөгжсөн. Мөн Богдхан уул, Горхи, Тэрэлж, Ар, Өвөр Жанчивлан зэрэг байгалийн
үзэсгэлэнт газрууд, Их тэнгэрийн амны сүг зураг, Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд,
Сонгино уулын олон булш, Гачууртын амны зоосон зураг бүхий хад, Нүхтийн амны бичигт хад,
Хэрээдийн Тоорил ханы ордны туурь, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм, Гэсэр сүм,
Дамбадаржаа хийд, мэгжид Жанрайсэг дацан, Гандантэгчинлэн хийд, Чин ван Ханддоржийн
өргөө, Монголын Үндэсний түүхийн музей, Байгалийн музей, Занабазарын урлагийн музей,
Цэргийн музей, Дүрслэх урлагийн музей, Улсын төв номын сан зэрэг гадаад, дотоодын жуулчдын
сонирхлыг татсан түүх, соёлын дурсгалт газрууд олон байдаг.

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Хичээл 6. Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал
1990-ээд оноос Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт
шилжсэнээр аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, түргэн хурдацтай хөгжиж байна. Засгийн
газраас 1995 онд Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах үндсэн чиглэл, 1999 онд Монгол
Улсад Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, 2000 онд УИХ-аас Аялал
жуулчлалын тухай хуулийг батлан гаргасан нь салбарын эрх зүйн болон бодлогын орчинг
бүрдүүлэхэд чухал алхам болсон. 1999 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал
жуулчлалын газрыг байгуулсан бөгөөд 2004 онд тус агентлагийг өргөжүүлэн, Зам, тээвэр, аялал
жуулчлалын яамны бүтцэд зохион байгуулсан.

Манай улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагын ерөнхий тогтолцоо нь Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Ерөнхий
сайдын дэргэдэх Аялал жуулчлалын бодлого зохицуулах Үндэсний зөвлөл, аймаг, нийслэлийн
аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгжүүдээс бүрдэж байна.
Аялал жуулчлалын салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж арав гаруй улс оронтой
хамтран ажиллах Засгийн газар, яамд хоорондын хэлэлцээр байгуулснаас гадна Аялал жуулчлалын
мэдээллийн төвийг Улаанбаатар хот, Япон улсын Токио, БНХАУ-ын Бээжин хотуудад байгуулаад
байна. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1991 онд гишүүнээр элсэж, бүс
нутгийн болон олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй
оролцдог болов.
Монгол орныг гадаадад сурталчилах, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ,
БНСУ, ИБУИНВУ, ХБНГУ, Япон зэрэг улсад зохиогддог олон улсын аялал жуулчлалын томоохон
үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцож байна.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил,
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болгон зарлаж, улс орноо гадаадад
сурталчлах, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх,
жуулчдын аюулгүй байдлыг хангах, Монгол орны u1090 түүх, дурсгалын зүйлсийг хамгаалах

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
чиглэлээр бодитой ажлуудыг зохион байгуулсан. Аялал жуулчлалын салбар дахь хувийн
хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2002 оноос хойш аялал жуулчлал эрхлэх тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгож, манай улсын элчин сайдын яамд, консулын газар, өргөмжит
төлөөлөгчгүй орноос ирж байгаа жуулчдад олон улсын хилийн боомтууд дээр J ангиллын виз,
групп жуулчдад хамтын виз олгодог болсон явдал нь энэ салбар эрчимтэй хөгжих нэг таатай
нөхцөл болж байна.
Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн гадаадын жуулчдад
үйлчилсэн үйлчилгээг НӨАТатвараас, өвлийн болон тусгай сонирхлын аяллын хэрэгслийг
импортоор оруулахад гааль, НӨАТатвараас чөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд Монголд ирж
байгаа гадаадын жуулчдын тоо, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тур операторуудын тоо
тогтвортой өсч байгаа нь аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байгааг илтгэх
гол үзүүлэлт юм.

ДААЛГАВАР:
Өөрсдийн тань судалдаг орны жуулчид Монголд хэд хичнээн ирдэг, хаашаа голдуу аялдаг талаар
судалгаа хийж, тэмдэглэл хийх

Жуулчны зорих газар ба сэтгэл татах үзмэр
Аялал жуулчлалын явцад орон зайн өөр хоорондоо ялгаатай хэд хэдэн ойлголт үүсдэг. Үүнд:
- Өөрийн байнга оршин суудаг газар нутаг
- Дамжин өнгөрөх газар
- Жуулчлалаар очсон газар
Нэг тохиолдолд гуравдахь хэлбэрт багтаж байсан газар нутаг өөр тохиолдолд дамжин өнгөрөх
газар болдог. Ийм ялгаа үүсэхэд дараах 2 хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг байна. Үүнд:
- Аялалд зарцуулах цаг хугацаа
- Орон зайн алслалт

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
Тэрхүү жуулчлалаар очсон газар хэмээн томъёолж буй газрыг аялал жуулчлал судлалд “зорих
газар” буюу DESTINATION гэдэг. Проф.Клэйр Ганн /Clare Gunn/ жуулчны зорих газрыг дараах
байдлаар тодорхойлсон байна. “Жуулчдын зорих газар гэдэг нь аялагчдын амралт чөлөөт цагаа ая
таатай өнгөрүүлэхэд зориулагдсан үйлчилгээнүүд болон үзмэрүүдийг төвлөрүүлсэн газрыг хэлнэ”
Дээрхи тодорхойлолтоос үзвэл аялал жуулчлалын зорих газарт доорхи зүйлс зайлшгүй байх ёстой
байна. Үүнд:
- Жуулчдын сонирхлыг татахуйц объектууд
- Жуулчдын аялалын явцад үүсэх аливаа хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл үйлчилгээний иж бүрдэл
- Жуулчдын аюулгүй ба тав тухтай аялах боломжийг хангасан дэд бүтцийн болон хууль эрх зүйн
найдвартай систем
Жуулчдын сонирхол татахуйц объектуудыг ерөнхийд нь жуулчдын сэтгэл татах үзмэр буюу
ATTRACTION гэдэг. Сэтгэл татах үзмэр нь маш олон хэлбэртэй байж болно. Үүнд:
- Байгалийн үзэсгэлэнт газрууд, өвөрмөц тогтцууд
- Түүх соёлын дурсгалууд
- Урлагийн тоглолт, наадам, төрөл бүрийн фестиваль, шоу
- Адал явдалт аялал, рашаан эмчилгээ, төрөл бүрийн арга хэмжээ
- г.м
Энэхүү жагсаалт дуусахгүй, ийм ч учраас аялал жуулчлалд бүх зүйл жуулчны сэтгэл татах үзмэр
байж чадна гэж үздэг юм. Гагцхүү түүнийг сэтгэл татах үзмэр болгохын тулд:
1. Тухайн объектийг сонирхож болохуйц хүмүүст нь хүргэж, сурталчилах
2. Тухайн объектийн мөн чанар, онцгой шинж чанар, түүхэн хийгээд урлаг соёлын ач холбогдлыг
нь тайлбарлан таниулах нь чухал юм.
Жуулчны сэтгэл татах үзмэрийг судлаачид янз бүрээр ангилсан байдаг. Тухайлбал проф. Жи
Чак /Gee Chuck/:
- Хүрээлэн буй орчны /байгаль, нийгэм, соёлын/ үзмэрүүд
- Хүний гараар бүтээгдсэн бодитой орших үзмэрүүд
- Үйл явдлын үзмэрүүд
Харин проф. Инскип /Inskeep/:
- Байгалийн үзмэрүүд
- Соёлын үзмэрүүд
- Жуулчны байгууламжууд ба үйлчилгээнүүд
Жуулчдын аялалын явцад үүсэх аливаа хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл - үйлчилгээний
иж бүрдэл гэдэг нь товчхондоо олон төрлийн байгууллагууд юм:
- хүлээн авах ба дамжин өнгөрүүлэх байгууллагууд
- нийтийн хоолны болон бусад үйлчилгээний газрууд
- тээврийн үйлчилгээний байгууллагууд
- амралт, зугаа цэнгээний болон спортын цогцолборууд

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë

Аялал жуулчлалын нөлөөлөлөх хүчин зүйл
Аялал жуулчлал нь орчин үед асар хурдацтай хөгжихийн хэрээр түүний эдийн засаг, улс
төр, хүрээлэн буй орчин, нийгэм – соёлд үзүүлэх үр нөлөөлөл улам бүр өсөн нэмэгдэж байна.
Гэхдээ аливаа үр нөлөөллийн асуудал нь мэдээж эерэг ба сөрөг талтай байдгийн адилаар аялал
жуулчлалын дээрхи салбаруудад үзүүлэх нөлөөллийг мөн 2 талтай авч үзэх шаардлагатай юм.
Үр нөлөөлөл нь маш өргөн хүрээтэй учраас бид эдгээрийг доорхи 4 түвшинд авч үзэх нь зохистой.
Үүнд:
- Байгаль орчинд
- Эдийн засагт
- Нийгэм соёлд
- Улс төрд
1. БАЙГАЛЬ ОРЧИНД:
Эерэг үр дагавар:
- ТХГН-ууд /санхүүгийн эх үүсвэр болно/
- Хүрээлэн буй орчны чанар дээшлэх
- Экотуризм
- Орон нутгийн иргэдийн үзэл ухамсар нэмэгдэх
Сөрөг үр дагавар:
- Агаарын бохирдол
- Усны бохирдол
- Хөрсний элэгдэл
- Биологийн төрөл зүйлийн хомсдол
- Хог хаягдал
2. ЭДИЙН ЗАСАГТ:
Эерэг үр дагавар:

Ò¿¿õ ñî¸ëûí àÿëàë æóóë÷ëàë
- Гадаад валют олох
- Гадаад худалдааны эргэлт нэмэгдэх
- Ажил эрхлэлт нэмэгдэх
- Үндэсний үйлдвэрлэл хөгжих
Сөрөг үр дагавар:
- Үйлдвэрлэлийн салбарын хөгжилт зогсонги байдалд орох
- Үндэсний орлого тодорхой салбараас хараат болох
3. НИЙГЭМ – СОЁЛД:
Эерэг үр дагавар:
- Соёлын түвшин дээшлэх
- Үндэсний үзэл ухамсар нэмэгдэх
- Уламжлалт соёл хөгжих
- Улс орныг гадаадад сурталчилах
Сөрөг үр дагавар:
- Нийгмийн зохистой хуваарь алдагдах
- Харийн иргэд, харийн соёлыг хэт шүтэх
- Нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэх
4. УЛС ТӨРД:
Эерэг үр дагавар:
- Дэлхийн улс түмнүүдтэй энх тайвнаар харилцах боломжтой
- Олон улсны харилцаанд өөрийн байр суурийг илэрхийлэх
Сөрөг үр дагавар:
- Олон улсын чанартай гэмт хэрэг, терроризмын аюул жуулчдын төвлөрсөн урсгалыг дагаж байдаг
- Даатгалгүй жуулчид

Sign up to vote on this title
UsefulNot useful