You are on page 1of 4

Сэтгэл судлал хичээлийн улиралын шалгалтын тест А вариант

1. Psychology буюу сэтгэл судлал хэмээх үг ямар хэлнээс гаралтай вэ?


а. Грек б. Латин в. Англи д. Грек е. Аль нь ч биш
2. Нисдэг морь нь зохион бодохуйн ямар хэлбэрийг ашигласан дүр вэ?
А. Хэв шинжит Б. зүүвэрлэх В. адилтгал
Г. Хэтрүүлэг Д. аль нь ч биш
3. Нөхцөлт рефлексийн онолыг хэн гаргасан бэ?
а. И.П.Павлов б. У.Жеймс в. Сечнов г. Аль нь ч биш
4. Дэвшигдсэн асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх буюу хүн өмнөө тулгарсан аливаа зорилтыг өөрийн оюун ухааны хүчээр
шийдвэрлэхэд зарцуулагдах хугацаагаар сэтгэхүйн…… тодорхойлогдоно.
А. Сэтгэхүйн уян чанар Б. Сэтгэхүйн шүүмжлэлт чанар
В. Сэтгэхүйн хурд Г. Сэтгэхүйн багтаамж Д. Сэтгэхүйн эрчим хүч
5. Мэдрэлийн тогтолцоо нь юу, юу гэсэн хэсгүүдээс бүрддэг вэ?
а. Дотоод, гадаад б. Төв, зах, дотоод в. Төв, гадаад
г. Гадаад, зах, төв д. Аль нь ч биш
6. ... нь хүн өөрийн мэдрэхүйн эрхтний тусламжаар гаднаас ирж буй янз бүрийн үйлдлийг хүлээн авч түүнтэй тархины удирдлагаар
зохицож буй процесс юм.
а. Дохионы I систем б. Дохионы II систем в. Нөхцөлт рефлекс
г. Нөхцөлт биш рефлекс д. Аль нь ч биш
7. Мэдрэлийн дотоод тогтолцоо нь ямар 2 хэсгээс бүрдэх вэ?
а. Симпатик, хос симпатик б. Симпатик ба симпатик бус
в. Синапс ба аксон г. Бүгд зөв д. аль нь ч биш
8. Рефлекс гэж юу вэ?
а. рефлекс нь тархины доод гадрын үйл ажиллагааны үр дүн юм.
б. рефлекс нь амьтны хөгжлийн явцад удамшин хадгалагдан дараачийн үр удамд нь автоматаар төлөвшин тогтсон аливаа үйл хөдлөл
хийх бэлэн нумтай үйлдэл юм.
в. Бие махбодын өөрийн мэдэрхүйн эрхтэнд гадна дотноос үзүүлсэн цочролд төв мэдрэлийн тогтолцооны удирдлагатайгаар хариу үйлдэл
үзүүлэх процесс
г. Аль нь ч биш
9. Нэг хэвийн үйл ажил хийгээд байхаар залхуу хүрч нойрсох болно. Энэ нь тухайн хүнд ямар саатал үүсэж байна гэсэн үг вэ?
а.ялгах б. Замхрах в. Хязгаараас хальсан г. Дарааллын д. Аль нь ч биш
10. …бол хүчтэй хэв шинжийн боловч хөөрөл сааталын хөдөлгөөн, солигдол нь удаан буюу хөшүүн юм. Тайван хөдөлгөөн, тогтуун
байдалтай, дуу цөөн, биеэ хянан барьдаг, сэтгэлийн гадаад илрэл нь сул буюу бүдэг, харин ажлын чанар нь сайн аливаа
асуудалд буурь суурьтай хандах нь их юм.
А. Холерик Б. Сангивиник В. Флегаматик Г. Меланхолик
11. Темпераментыг холерик, сангивиник, флегаматик, …. 4 үндсэн хэсэгт ангилдаг.
А. Меланхолик Б. формаль В. экстраверт г. Аль нь ч биш
12. Амьтны зан үйлийн дээд хэлбэр аль нь вэ?
а. Дадал б. Ухаалаг чанар
в. Зөн билэг г. Аль нь ч биш
13. Хүн өөрийн сонирхол, хэрэгцээг хангахын үүднээс өмнөө тавьсан зорилгыг ухамсартай биелүүлэхэд чиглэгдсэн хүний идэвхтэй
чанарыг … гэнэ.
а.сэдэл б. үйл ажиллагаа в. Хэрэгцээ
г. Зорилго д. Аль нь ч биш
14. Бие хүн төлөвшихөд нөлөөлдөг хүчин зүйлсэд орчин, үйл ажиллагаа, ..., … гэсэн 4 зүйл багтдаг.
а. сэдэл, сургалт б. Хэрэгцээ, сургалт
в. Сургалт, удамшил г. Зорилго, хүмүүжил д. Аль нь ч биш
15. Шүлс болон усанд уусах аливаа хими физикийн бодис ….. анализаторын эсийг цочроосноос ….сэрэл үүснэ.
а. амтлах б. харааны в. үнэрлэх
г. Хөдөлгөөний д. Аль нь ч биш
16. Бага насны хүүхдэд нүүр гараа угаах эрүүл ахуйн хэвшил тогтооход эхлээд эцэг, эх, ах, эгч нар нь өглөө бүр цай хоолоо ууж
идэхийн нь өмнө нүүр гарыг сайтар угаалгаж сургана. Олон дахин давталтын дүнд энэхүү үйл ажиллагаа хүүхдэд хожим автомат
байдлаар хэвшиж хэний ч шаардлага шахалтгүйгээр нүүр гараа угаадаг зуршилтай болно Хэрвээ хүүхдэд тогтоосон энэхүү
эуршлыг эцэг, эх байнга хянаж шаардлага тавихгүй бол тогтоосон зуршил аажмаар мартагдаж рефлекс …сааталд орж болно.
а.ялгах б. Замхрах в. Хязгаараас хальсан г. Дарааллын д. Аль нь ч биш
17. Темперамент нь …. гэсэн утгатай үг.
А. Хэсэг зүйл Б. зөв хольц В. характер Г. Зан ааш Д. Аль нь ч биш
18. Зуршлыг эрүүл ахуйн болон ….гэж хуваана.
а. ёс суртахууны б.эрүүл ахуйн бус в. Сэтгэл зүйн
г. Зөв, буруу д. Аль нь ч биш
19. Хурц авъяас билэгтэй хүмүүсийн онцлог юу вэ?
А. Онолын нарийн хүнд хэцүү зорилтуудыг хялбархан гүйцэтгэж шинэ, шинэлэг зүйлийг хийж бүтээдэг.
Б. Хүн төрөлхтний амьдралын үйл ажиллагаанд зарчмын цоо шинэ замыг нээж шинэ зүйлийг бүтээдэг онцлогтой
В. Аль нь ч биш
20. Юмс үзэгдлүүдийн тусгай хэсэг, хэсэг шинжүүдийг нэгэн бүхэл зүйлд нэгтгэн сэтгэж байгаа процессыг сэтгэхүйн ….
буюу нэгтгэн дүгнэх үйлдэл гэнэ.
А. Анализ Б. синтез В. харьцуулах
Г. Ажиглалт Д. Туршилт Е. Аль нь ч биш
21. Унтах нойрсох нь нөхцөлт рефлексийн аль саатлын хэлбэр вэ?
а. Замхрах б. Ялгах саатал в. Гадаад буюу төрөлхийн
г. Дарааллын саатал д. Дотоод саатал е. Аль нь ч биш
22. ……….хүртэлх насанд тархины эд эсүүдэд болон РНХ-ийн идэвхжил тасралтгүй өсөх учир ой тогтолт сайн байдаг.
А. 40 Б. 20 В. 18 Г. 30 Д. аль нь ч биш
23. “7 одой ба цасан гуа” үлгэрийн долоон одойг зохион бодохуйн ямар арга дээр тулгуурлаж зохиосон дүр вэ?
А. Хэв шинжит Б. зүүвэрлэх В. адилтгал
Г. Хэтрүүлэг буюу ихэсгэл, багасгал Д. аль нь ч биш
24. Дохионы … систем илүү хөгжсөн хүмүүс юмны утга, хийсвэр ухагдахуун, үзэгдлийн холбоо хамаарал, үг өгүүлбэр зэргийг
сайн тогтоодог байна.
А. 1 Б. 2 В. аль нь ч биш
25 ….бол бас л буйртай, дүнсгэр зан бөгөөд зарим талаар бурэг ноомой, гунигтай байдалтай болдог юм. Хянуур боловч зөөлөн,
уриалгахан зан энэ хэв шинжийн хүмүүст бий. Эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургүйцэн сэтгэл санаа зовох нь их.
А. Холерик Б. Сангивиник В. Флегаматик Г. Меланхолик
26. Ерөнхий авъяаст дараах чанаруудаас аль нь илүү нөлөөтэй вэ?
А. Анхаарал Б. Темперанмент В. Нүүр царай г. Аль нь ч биш
27. Дундаж авъяас билэгтэй хүмүүст дохионы аль систем давуу хөгжсөн байдаг вэ?
А. Дохионы I систем Б. Дохионы II систем
В. 2-уулаа хослон хөгждөг г. Аль нь ч биш
28. Сэтгэл хөдлөл нь хүний сэтгэцийн бусад үйл ажиллагааны адил ……шинж чанартай.
А. Байгалийн Б. Нийгмийн В. А, Б хариулт зөв г. Аль нь ч биш
29. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь дохионы болон ……гэсэн хоёр янзын үүрэг гүйцэтгэнэ.
А. Зохицуулах Б. Урам зориг сэргээх В. Бачимдал
30. Бодит сэтгэхүйг дотор нь үйлдэл хийж сэтгэх, ……гэж хоёр ангилна.
А. Бодит Б. Хийсвэр В. Дүрсэлж сэтгэх г. Аль нь ч биш

Сэтгэл судлал хичээлийн тест Б вариант

1. Сэтгэл судлал анх ямар шинжлэх ухааны хэсэг болж үүсэж хөгжсөн бэ?
а. Логик б. Философи в. улс төр г. Аль нь ч биш
2. …саатал нь нөхцөлт саатлын нэг чухал хэлбэр бөгөөд хүнд зан төлөв, эр зориг, сэтгэлийн хөдөлгөөний шилдэг шинж
чанаруудыг төлөвшүүлэн тогтооход гол үүргийг гүйцэтгэнэ.
а. хожимдуулах б. Замхрах в. Ялгах г. Аль нь биш
3. Хүнийг үйл ажиллагаанд татан оруулж байгаа дотоод хүч, учир шалтгааныг …..гэнэ.
а.сэдэл б. туршлага в. Хэрэгцээ г. Аль нь ч биш
4. Амтлах сэрлийг чихэрлэг, гашуун, ......, ……. гэж 4 хэсэгт хуваана.
а.исгэлэн, нялуун б.амттай, шорвог в. исгэлэн, шорвог г. Аль нь ч биш
5. Дасгалын дүнд үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсгийн зарим нь автоматчилагдсан үйлдлийг…… гэнэ.
а. Дадал б. чадвар в. Зуршил г. Аль нь ч биш
6. 3, 4 настай хүүхэд өмнө нь гашуун эм уулгасан аяга халбагыг хараад дургүйцэн уйлна. Гэтэл хожим нь тэрхүү эм байдаг савыг эх
нь онгойлгоход хүүхэд түүнийг хараад дургүйцнэ. Бүр хожим эх нь уг савын түлхүүрийг барихыг хараад хүүхэд дургүйцэн уйлах
бөгөөд энэ нь … нөхцөлт рефлекс юм.
а. Замхрах б. Хязгаараас хальсан в. Дарааллын г. Аль нь ч биш
7. Онгоцыг шувуунаас санаа авч зохиожээ. Энэ нь зохион бодохуйн ямар хэлбэрийг ашигласан байна вэ?
А. Хэв шинжит Б. зүүвэрлэх В. адилтгал
Г. Хэтрүүлэг Д. аль нь ч биш
8. Математикийн бодлого бодох, унших, бичих дасгал давтлагын ажил гүйцэтгэхэд тэдэнд ………. үйл ажиллагааг илүү шаардах
анхаарал үүсэж явагдана.
А. Дохионы I систем Б. Дохионы II систем
В. нөхцөлт бус рефлекс Г. Аль нь ч биш
9. … бол цочмог, шаралхуу ааштай, хурц бөгөөд хурдан амгалан зантай, түргэн ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй, тогтворгүй
боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг юм.
А. Холерик Б. Сангивиник В. Флегаматик Г. Меланхолик
10. ...тогтоох нь илүү хүмүүс авиа, дуу, хөгжим, үг, шүлэг сайн тогтоодог байна.
А. механик тогтоолт Б. Сонсголын
В. Харааны ой тогтоолт г. Аль нь ч биш
11. Ямар темпераментын хүний мэдрэлийн системийн хөгжил сул, мэдрэлийн эсийн ажиллах чадавх уян налархай учир түүнд эр
зоригийн хүмүүжил олгох ажил нилээд бэрхшээлтэй учирдаг вэ?
А. Холерик Б. Сангивиник В. Флегаматик Г. Меланхолик
12. Төв мэдрэлийн тогтолцоо юу, юунаас бүрдэх вэ?
а. Арьс, нүд, чих, хамар, булчин б. Тархи болон мэдрэхүйн эрхтэн
в. Тархи, нугас г. Аль нь ч биш
13. Авъяас билгийн хөгжлийн дээд төвшин нь …. билэг юм.
А. Хурц Б. Ерөнхий В. Тусгай Г. Аль нь ч биш
14. Хүнд ямар зүйлийг хөгжүүлэхгүйгээр авъяас билгийг хөгжүүлж чадахгүй вэ?
А. чадвар Б. Сонирхол В. Сургалт
15. Темпераментын төрлүүдийг эртний грекийн философич хэн анх нэрлэсэн бэ?
А. Гиппократ Б. Аристотель В. Пифагор Г. Аль нь ч биш
16. ….бол бас л буйртай, дүнсгэр зан бөгөөд зарим талаар бурэг ноомой, гунигтай байдалтай болдог юм. Хянуур боловч зөөлөн,
уриалгахан зан энэ хэв шинжийн хүмүүст бий. Эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургүйцэн сэтгэл санаа зовох нь их.
А. Холерик Б. Сангивиник
В. Флегаматик Г. Меланхолик Д. Аль нь ч биш
17. Ерөнхий авъяаст дараах чанаруудаас аль нь илүү нөлөөтэй вэ?
А. Анхаарал Б. Темперанмент В. Нүүр царай
18. Дундаж авъяас билэгтэй хүмүүст дохионы аль систем давуу хөгжсөн байдаг вэ?
А. Дохионы I систем Б. Дохионы II систем В. Аль нь ч биш
19. И.П.Павлов авьяас билгийг ….., уран сайхны, дундаж гэж гурван үндсэн хэсэгт хувааж авч үзсэн.
А. Сэтгэхүйн Б. гоц В. ерөнхий
Г. Хурц авъяас Д. Аль нь ч биш
20. Зарим хүмүүс юмыг тогтоохын тулд уншсан мэдсэнээ амандаа хэлэх, бусдад ярьж өгөх, эсвэл дахин хуулж бичих, товчлон
тэмдэглэх арга хэрэглэдэг байна. Энэ нь ой тогтоолтын ямар хэлбэр вэ?
А. Сонсголын Б. Харааны В. хөдөлгөөний Г. Аль нь ч биш
21. Дохионы … систем илүү хөгжсөн хүмүүс юмс үзэгдлийн дүрс, өнгө, будаг, дуу,чимээ, амт, үнэр хэлбэр галбирыг сайн
тогтоодог.
А. 1 Б. 2 В. аль нь ч биш
22. Хүмүүс ой тогтоолтын багахан хувь буюу …. хувийг ашигладаг болохыг судлаачид тогтоосон байна.
А. 1-2% Б. 5-10% В. 50-80% Г. Аль нь ч биш
23. Бага насны хүүхдэд механикаар тогтоох чадвар сайн байдаг бол аажмаар ……….арга барилд суралцдаг.
А. утгачилсан тогтоолтын Б. Хадгалах ой
В. Сэргээн санах г. Аль нь ч биш
24. Хүн дундажаар нэгэн зэрэг … орчим мэдээллийн нэгжийг ойдоо хадгалах чадвартай.
А. 5+-2 Б. 1+-2 В. 7+-2 г. Аль нь ч биш
25. Мэдээллийг сайтар зохион байгуулан хадгалах, тогтооход чиглэгдсэн тусгай аргууд байдаг. Үүнийг……. гэнэ.
А. Мнемотехник Б. зүүвэрлэх В. адилтгах г. Аль нь ч биш
26. … бол хүчтэй хэв шинжийн боловч хөөрөл сааталын хөдөлгөөн, солигдол нь удаан буюу хөшүүн юм. Тайван хөдөлгөөн, тогтуун
байдалтай, дуу цөөн, биеэ хянан барьдаг, сэтгэлийн гадаад илрэл нь сул буюу бүдэг, харин ажлын чанар нь сайн аливаа
асуудалд буурь суурьтай хандах нь их юм
А. Холерик Б. Сангивиник В. Флегаматик Г. Меланхолик
27. Хүний сэтгэлийн хөдөлгөөн үүсэж явагдахад дохионы …..систем онцгой үүрэг гүйцэтгэнэ.
А. 1 Б. 2 В. аль нь ч биш
28. Сэтгэл хөдлөл нь хүний сэтгэцийн бусад үйл ажиллагааны адил ……шинж чанартай.
А. Байгалийн Б. Нийгмийн В. А, Б хариулт зөв г. Аль нь ч биш
29. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь дохионы болон ……гэсэн хоёр янзын үүрэг гүйцэтгэнэ.
А. Зохицуулах Б. Урам зориг сэргээх
В. Бачимдал Г. Аль нь ч биш
30. Малчин хүн малынхаа зүс, нас шүдийг сайн мэддэг нь сэрлийг …………………сайн хөгжсөний илрэл юм.
А. Дээд зааг Б. Доод зааг
В. ялгаврын зааг г. Аль нь ч биш

Сэтгэл судлал хичээлийн тест В вариант

1. Темпераментын төрлүүдийг эртний грекийн философич хэн анх нэрлэсэн бэ?


А. Гиппократ Б. Аристотель В. Пифагор Г. Аль нь ч биш
2. Суу авъяас билэгтэй хүмүүсийн онцлог юу вэ?
А. Онолын нарийн хүнд хэцүү зорилтуудыг хялбархан гүйцэтгэж шинэ, шинэлэг зүйлийг хийж бүтээдэг.
Б. Хүн төрөлхтний амьдралын үйл ажиллагаанд зарчмын цоо шинэ замыг нээж шинэ зүйлийг бүтээдэг онцлогтой
В. Аль нь ч биш
3. Дохионы … систем илүү хөгжсөн хүмүүс юмны утга, хийсвэр ухагдахуун, үзэгдлийн холбоо хамаарал, үг өгүүлбэр зэргийг сайн
тогтоодог байна.
А. 2 Б. 1 В. аль нь ч биш
4. Хүний сэтгэлийн хөдөлгөөн үүсэж явагдахад дохионы …..систем онцгой үүрэг гүйцэтгэнэ.
А. 1 Б. 2 В. аль нь ч биш
5. Бие хүн төлөвших процесс нь …………. үр дүн юм.
А. нөхцөлт биш рефлексийн Б. Нөхцөлт рефлекс в. Аль нь ч биш
6. Зарим хүүхэд эцэг, эх багш, ахмад хүмүүсийн өгч байгаа зөвлөгөө сургамжийг тогтоон хүлээн авахгүйгээр шууд эсэргүүцэх,
хэдэрлэх, өөрийгөө өмгөөлөх зэргээр авирлах нь олонтой ажиглагдана. Энэ бүхэн …саатлын процесс муу хөгжсөний уршиг юм.
а. Замхрах б. Ялгах саатал в. Гадаад буюу төрөлхийн
г. Дарааллын саатал д. Дотоод саатал е. Аль нь ч биш
7. ... темпераментын хүнд шийдэмгий, бие даасан чанар болон зохион байгуулах чадвар дадлыг хялбархан төлөвшүүлж болдог
байхад биеэ барих, тэсвэр тэвчээрээр хүмүүжүүлэх нь хүнд байдаг онцлогтой.
А. Холерик Б. Сангивиник
В. Флегаматик Г. Меланхолик Д. Аль нь ч биш
8. … хүний мэдрэлийн системийн хөгжил сул, мэдрэлийн эсийн ажиллах чадвах уян налархай учир түүнд эр зоригийн хүмүүжил
олгох ажил нилээд бэрхшээлтэй учирдаг байна.
А. Холерик Б. Сангивиник
В. Флегаматик Г. Меланхолик Д. Аль нь ч биш
8. Дуу чимээ гарах, хонх дуугарах, хуудас шажигнах зэргээс хамааран хүний … нөлөөлдөг.
а. Анхаарал б. сэтгэхүй в. зохион бодохуй
г. Хүртэхүй д. Аль нь ч биш
9. ………….сэрэл нь хүний биеийг орон зайд зөв тэнцвэртэй удирдан зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
А. Тэнцвэрийн Б. Хөдөлгөөний В. Дотоод г. харааны
10. Дөнгөж мэдэгдэм сэрлийг үүсгэх цочроогчийн бага хүчийг сэрлийн үнэмлэхүй ………..гэнэ.
А. Дээд зааг Б. Доод зааг В. ялгаврын зааг г. Аль нь ч биш
11. Дүрслэн сэтгэх нь ямар сэтгэхүй хөгжихийн угтвар шат болдог вэ?
А. Бодит Б. Хийсвэр В.үйлдэл хийх
12. Хүнд ………………..үйлдлүүд төрөлхөөс өгөгдсөн байдаг.
А. нөхцөлт биш рефлексийн Б. Нөхцөлт рефлекс В. Аль нь ч биш
13. Нойрмог буюу эсвэл тархи нь ядарсан үед … бүрэлдэхгүй буюу эсвэл удаан бүрэлдэнэ.
А. нөхцөлт биш рефлексийн Б. Нөхцөлт рефлекс В. Аль нь ч биш
14. Бүүвэйн дуу нь нөхцөлт рефлексийн саатлын аль хэлбэр вэ?
А. Гадаад буюу төрөлхийн саатал
Б. Дотоод буюу төрөлхийн саатал
В. Хожимдох саатал
15. Ямар нэгэн шавьжийг /жоом/ шатрын хөлгийн зөвхөн хар өнгийн буудлаас хоол тэжээлээ авч иддэг ………….суулгасан
туршлага бий.
А. Зөн билэг Б. Ухаалаг чанар В. Дадал г. Аль нь ч биш
16. Сэтгэц ухамсар нь үйл ажиллагааны явцад хөгжин төлөвшдөг бөгөөд хүүхдийн насны тодорхой шатанд аль нэг үйл ажиллагаа
хөгжиж тухайн насны хүүхдийн сэтгэц хөгжих үндсэн нөхцөл болно.
А. Хэрэгцээ Б. Сэдэл В. Голлох үйл ажиллагаа г. Аль нь ч биш
17. … ой гэдэг нь хүний харах, сонсох зэрэг мэдрэх үйлүүдтэй шууд холбоотой үүсдэг.
А. Мэдрэх ой Б. Түргэн хугацааны ой В. Хөдөлгөөний ой
18. Үзэгдэл юмсын ул мөр бидний тархинд хадгалагдан үлдэхийг ………гэнэ.
А. Зохион бодохуй Б. Анхаарал В. Ой Г. Аль нь ч биш
19. Арифметикийн хүрд цээжлэх, утасны номер, хүний овог, нэр цээжлэх, тогтоох, гадаад хэлний үг цээжлэх зэрэгт
…………………..чухал үүрэгтэй.
А. механик тогтоолт Б. Утгачилсан тогтоолт В. Харааны ой тогтоолт
20. Бид ультра ягаан болон импра улаан туяа, цахилгаан соронзон орон, амьд бодисын дотоодод явагдаж буй бодисын
солилцоо, нийгмийн хөдөлгөөн, хүч зэрэг нарийн ухагдахуунуудыг харж тусгаж хэзээ ч чадахгүй бөгөөд зөвхөн
………..идэвхтэй үйл ажиллагаагаар тусгана.
А. Сэрэл Б. Сэтгэхүйн В. Хүртэхүй Г. Зохион бодохуй
21. Мэдрэхүйн эрхтэнд шууд нөлөөлсөн юмс, үзэгдлүүдийн шинж чанар дээр тулгуурлаж тэдгээрийн дотоод харьцаа холбоо, зүй
тогтлыг нээн илрүүлэх оюун ухааны үйлийг …..сэтгэхүй гэнэ.
А. Дүрсэлж сэтгэх Б. Хийсвэр В. Бодит г. Аль нь ч биш
22. …….. нь хүн байгаль нийгмийн үзэгдэл эдгээрээс ирж буй дохиог мэдрэхүйн эрхтэнээрээ шууд биш дам үг яриа, сэтгэхүйн
үйлдлийн тусламжтайгаар хүлээн авч, түүнтэй зохицон байдаг процесс юм.
а. Дохионы I систем б. Дохионы II систем в. Нөхцөлт рефлекс
23. Мэдрэлийн эсүүдийг юу гэж нэрлэдэг вэ?
а. Нейрон б. Синапс в. Аксон г. Аль нь ч биш
24. Хүнд төлөвшин тогтсон зан төлөвийн олон янзын шинжүүд, оюун ухааны үйл ажиллагааны арга барил, хөдөлмөрийн чадвар,
дадал амьдралын янз бүрийн хэвшил, зуршил шинээр бүрэлдэн тогтох нь… юм.
а. Нөхцөлт биш рефлекс б. Нөхцөлт рефлекс в. Аль нь ч биш
25. Орон зайд оршиж байгаа юмсын хэмжээ, хэлбэр, өнгө, хөдөлгөөн болон харилцан байршлыг тусгасан төсөөллийг……………
гэнэ.
А. харааны төсөөлөл Б. сонсголын төсөөлөл В. аль нь ч биш
26. Байгалийн юмс үзэгдлүүдийн дуу чимээ …….хамаарагдаж байгаа юм.
А. харааны төсөөлөл Б. сонсголын төсөөлөл В. аль нь ч биш
27. Төсөөллийг хүртэхүйн адилаар хараа, …………., хүрэлцэх үнэртэх, амтлах, хөдөлгөөний төсөөлөл гэж ангилна.
А. Хүртэхүй Б. сонсголын төсөөлөл В. тэнцвэрийн г. аль нь ч биш
28. Газар уснаас явагч амьтадаас санаас авч танкийг зохиожээ. Энэ нь зохион бодохуйн ямар хэлбэрийг ашигласан байна вэ?
А. адилтгал Б. Хэв шинжит В. зүүвэрлэх
Г. Хэтрүүлэг Д. аль нь ч биш
29. Хүний сэтгэцийн үйл ажиллагааны олон талт илрэл, түүний үүсэж явагдах нөхцөл, зүй тогтлыг тодорхой зорилго чиглэлтэй, тусгай
төлөвлөгөөтэйгөөр жирийн байгаа нөхцөлд нь судлах аргыг …. арга гэнэ.
а. Анализ б. синтез в. ажиглалт
г. Туршилт д. тест
30. Нэг хэвийн үйл ажил хийгээд байхаар залхуу хүрч нойрсох болно. Энэ нь нөхцөлт рефлексийн саатлын аль хэлбэр вэ?
а.ялгах б. Замхрах в. Хязгаараас хальсан г. Дарааллын д. Аль нь ч биш