МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН

ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН
СОЦИОЛОГИ, НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН САЛБАР

ХӨДӨӨГИЙН АМЬДРАЛЫН
ХЭВ МАЯГ
СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДЭВШҮҮЛЖ
БУЙ САНАЛ ЗӨВЛӨМЖ

Зөвлөмжийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 06, 07 тоот албан
бичгийн хамтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө
аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус тус хүргүүлсэн болно.

1

АГУУЛГА

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ТОВЧ ................................ 3
ХӨДӨӨГИЙН СОЁЛ ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАА СЭДВИЙН ХҮРЭЭНД.................... 4
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА, УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД ......... 7
ХӨДӨӨГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙД ....................... 8
ХЭРЭГЛЭЭ-АЖ БАЙДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД ............................................................. 9
ТУСЛАХ МАЛЧИН БҮЛГИЙН ТУХАЙД ......................................................................... 10
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР
.................................................................................................................................................. 12

2

Зөвлөмж 1
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ТОВЧ

1. Монгол улс 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээр
хот, хөдөө баян хоосны ялгаа ихэссэнээр нийгмийн тэгш бус байдал өрнөж
байна. Энэ нь юуны өмнө адил бус боломж нөхцөлтэй холбоотой. Хөдөө орон
нутагт иргэд мал аж ахуй болон газар тариалан эрхэлж орлогоо олж амьдралаа
залгуулж явна. Орчин үед малчдын тоонд туслах малчин гэх шинэ нийгмийн
бүлэг гарч ирсэн. Туслах малчид бага цалинтай, ажлын хөлсийн мах, сүүн
бүтээгдэхүүн ба өөр аргаар цалинжуулдаг. Туслах малчид улирлын чанартай,
түр зуурын ажил эрхэлдэг бөгөөд тогтмол орлогогүй байна. Туслах малчдын
дийлэнх нь дунд ба дундаас доош боловсролтой болон тохиролцооны журмаар
туслах ажлын үүргээ биелүүлдэг байна. Мөн эзэн айлууд нь цалин, нийгмийн
даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нь тэр болгоно төлдөггүй учраас туслах
малчдын нийгмийн халамжийн асуудал хурцаар тавигдаж байна. Үүн дээр
тулгуурлан туслах малчдыг ажиллуулах хөдөлмөрийн гэрээний стандарт
боловсруулж хууль эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна. Мөн
туслах малчдын нийгмийн халамжийн асуудлыг шийдэж нийгмийн даатгал,
эрүүл мэндийн даатгал, цалингийн доод хэмжээ зүйлсийг төрөөс тогтоож үүнд
хатуу хяналт тавих хэрэгтэй. Энэ нь зөвхөн туслах малчдыг хамаарахгүй харин
мянгат малчдын хооронд хөдөлмөрийн харилцааг тогтворжуулах бэхжүүлэхэд
зориж байгаа хэрэг. Түүний үр дагавар нь мянгат ба туслах малчин хоорондын
хөдөлмөрийн гэрээний хоёр талын эрх тэгш ашиг. Нөгөө талаар туслах малчдын
нийгмийн халамжийн асуудлыг шийдсэнээр тогтвортой хөдөлмөрийн нөхцөл
байдал хангагдана.
2. Монгол Улсын Их Хурлын 2009 оны 39 дугаар тогтоолын хавсралтàíä “Төрөөс

малчдын талаар баримтлах бодлого нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг
нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн
даатгалын тогтолцоонд хамруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч,
хөдөлмөрөө хоршихыг урамшуулах, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх
аргыг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг дэмжих замаар
малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл
багатай, баталгаатай хөгжүүлэхэд чиглэнэ” ãýæýý. ¯¿íèéã òºð, òºðèéí áóñ
áàéãóóëëàãà áîëîí ìàë÷äûí õàìòûí õ¿÷ýýð áèé áîëãîíî ãýæ çààñàí áàéíà. Òºðººñ
ìàë÷äûí òàëààð áàðèìòëàõ áîäëîãî 2009 îíä òîãòîîãäñîí ÷ ñóì, áàãèéí õýìæýýíä ÿìàð
íýãýí òºñºë õºòºëáºð ÿâàãäàõ íü õîìñ. Òèéì òºðëèéí õºòºëáºð ÿâàãäñàí ÷ ÿäóó àéë
ºðх¿¿д хàìðàгдàж чàдàхг¿é áàéнà. Ниéт ìàлчдын хувьд тэтгэвэð, áàéгàль оðчны
улìààс ìàлàà àлдàх, хөдөлìөðиéн нөхцөл áàéдлыг сàéжðуулàх, хөнгөлөх, дààтгàëä
õàìðàãäàæ ÷àäàõã¿é áàéãàà íü íýëýýí òîì àñóóäàë áîëæ áàéíà. ßäóó ìàë÷äûã òºñºë
õºòºëáºðò èë¿¿ ºðãºí õàìðóóëàõ, íºõöºë áàéäëûã á¿ðä¿¿ëýõ øààðäëàãà ãàð÷ èðæ
áàéíà. ßëàíãóÿà òîãòìîë àæèë ýðõýëäýãã¿é, ÿäóóðàõ ýðñäýë èõòýé àéë ºðõ, õóâü
õ¿ì¿¿ñèéã ìýðãýæèë áîëîâñðîë äýýøë¿¿ëýõ ñóðãàëò, ººðèéí ãýñýí áèçíåñ ýðõëýõ
íºõöºë áîëîìæîîð íü õàíãàõ íü ÷óõàë áàéíà.

3

Зөвлөмж 2
ХӨДӨӨГИЙН СОЁЛ ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАА СЭДВИЙН ХҮРЭЭНД

1. Өнөөгийн хотжилтын нэг шинж болох хотоос гадна ч хотжих суурьших үйл явц
Монгол оронд идэвхтэй явагдаж байна. Хөдөөгийн хүмүүсийн харилцаа, соёлын
өөрчлөлтөд даяаршил, хотжих, суурьших үйл явц гол нөлөө үзүүлж байна.
Хөдөөгийнхөн нүүдлийн амьдралын хэв маягаас хагас суурин, суурин амьдрал
руу шилжих хандлага цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. Үүнд: Байгальэкологийн болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлж байна.
2. Социализмын үед хот хөдөөгийн ялгаа их байсан, хотын хүмүүс хөдөөгийн
хүмүүсийн ахуй хэрэглээний соёл, түвшин харьцангуй өөр байсан бол өнөө үед
хот хөдөө бараг ялгаагүй болж, хэрэглээ хот хөдөөд ижил болох тийшээ хандсан
байна. Хот хөдөөгийн хүмүүсийн гол ялгаа нь хүмүүсийн сэтгэлгээ, хэрэглээний
түвшин, хэрэглээний соёл, нийгмийн харилцамж, хэм хэмжээний ойлголт, дадал
хэвшил, нийгмийн хяналтын орчин нөхцлийн ялгавартай байдалд оршиж буй.
3. Хөдөөгийн хүмүүсийн соёл хотынхноос ялгаатай, уламжлалт соёлын нөлөө
алдагдаж байгаа ч хотынхтой харьцуулбал хадгалж үлдсэн нь давамгайлна.
4. Соёл-үнэлэмжийн баримжааллын хувьдуламжлалт соёлын хэв маяг багасаж,
орчин үеийн болон хөгжиж буй динамик соёлын хэв маягийн баримжаалал
ихэсч байна. Уламжлалт соёлын хэв маягт ойр бүлэг 16.8 хувийг, орчин үеийн
соёлын хэв маягт ойр бүлэг нь 37.1 хувийг, хөгжиж буй динамик соёлд ойр
бүлэг нь 46.1 хувийг эзэлж байна.
5. Хөдөөгийн ард иргэдэд цагаан сар (60%), наадам (50%) –ыг хамгийн их ач
холбогдол өгч тэмдэглэдэг. Шинэ жилийн баярыг бусдын жишгийг дагаж
тогтмол тэмдэглэдэг нь олонхи (61,4 %), барагцаагаар дөрвөн хүний нэг нь
тухайн баярт ач холбогдол өгч өргөн тэмдэглэдэг аж.
6. Хөдөөгийнхөн баяр, тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх дуртай. Гэхдээ ач
холбогдол өгч тэмдэглэдэг хүмүүс харьцангуй цөөхөн хэсэг нь байна.
Тухайлбал, социализмын жилүүдээс тэмдэглэх болсон баяруудаас Мартын 8, эх
үрсийн баярыг ойролцоогоор тус бүр таван хүний нэг нь, төрсөн өдөр, цэргийн
баяр, ахмадын баярт ач холбогдол өгөх нь тэдгээрийн дараа орж байна.
7. Уламжлалт нүүдлийн ахуйтай холбоотой тэмдэглэдэг баяр ёслолоос даахь
үргээх, шинэ гэр барих нь харьцангуй олон хүнд утга учир, ерөөл бэлэгшээлийг
тээж, ахуй амьдралын бас нэг салшгүй хэсэг нь болсон байдаг байна. Таван
хошуу малын баяр, барлах зэрэг нь малчдын малын үр төлөө олон болох, өсөж
үржих, сааль шим арвидахыг голчлон бэлгэдсэн утгаар тэмдэглэдэг. Гэхдээ
газар нутаг, ус голоор янз бүр байдаг, зарим нь огт хийдэггүй, зарим нь нэршил
өөр байх гэхчлэн ялгаатай байв.
8. Уламжлалт зан заншлыг өвлөж авах нь хөдөөд хангалттай хэмжээнд биш байна
гэж хөдөөгийн хүмүүс дүгнэж байна. Тэдний 35.0 % нь өөрийн ястан үндэстний
уламжлалт ёс, зан заншил, эрхэмлэн дээдлэх зүйлийг гэр бүлийнхэн нь бүрэн
өвлөж авч чадаж буй гэсэн бол, 55,4 % нь хагас дутуухан л өвлөж байна
хэмээжээ.

4

9. Уламжлалт баяр ёслол, түүнд холбогдох зан үйл, цээртэй өдөр, цээрлэх ёс нь
хөдөөгийн иргэдийн өдөр тутмын амьдралд илүү их хэвшил болж, хэрэглэгдэж
байдаг, үр хүүхэддээ ч хэлж сургаж, зааж өгч байдаг бол хамгийн их алдагдаж
байгаа, амьдралд хэвшихгүй байгаа нь ургийн бичиг хөтлөлт байна. Судалгаанд
хариулсан хүмүүсийн 80 % нь гэр бүл нь ургийн бичгээ хөтөлдөггүй, 19,1% нь л
ургийн бичгээ хөтөлдөг.
10. Үндэсний хувцасны хувьд/дээл хувцсаа/ гоёлд өмсөх нь ихэсэж, ердийн
хэрэглээнд, өдөр тутмын хэрэглээнд европ хувцас давамгайлж байна. Ялангуяа
хөдөөгийн хүүхэд залуус, залуу эмэгтэйчүүд илүүтэй биед амар, хөлд
орооцолдохгүй гэх зэргээр куртик, хүрэм, фудволк, пүүз, бакал, түрүүтэй гутал,
өмд цамц өмсөх нь өдөр тутмын хувцаслалтын хэв маяг болсон. Эс бөгөөс
хольж хэрэглэх /гутал, малгай нь европ байх/
11. Дээл хувцас, эдлэл хэрэглэлийг 46,9% нь хэрэглэж, холбогдох зан үйлийг дагадаг.
Монгол дээл хувцсаа 33 % нь байнга хэрэглэдэг, 54,5 % нь баяр ёслолоор л
өмсдөг байна. Монгол дээл хувцас байхгүй (3.5), хөдөө орон нутагт явахдаа л
өмсдөг (8.2), биеийн хүчний хөдөлмөр хийхдээ л өмсдөг (1.0) хүмүүс ч байна.
12. Хөдөөгийн иргэд хошин шогийн тоглолт (64.2), концерт, тоглолт (61.2) хамгийн
их таашааж, үзэж сонирхдог. Дуу хөгжмийн хувьдзохиолын дуу хоёр хүний нэг
нь, ардын дуу, морин хуур хуур гэх мэт үндэсний хөгжмөө 30,9% таашаан
сонсдог. Дуурь, балет, уран зургийн үзэсгэлэн гэх мэт сонгодог урлагийн
төрлийг үздэг, сонирхон таашаадаг нь ховорхон байв. Соёл урлагийн
үйлчилгээний хэрэгцээ шаардлага хөдөөгийн иргэдэд насны ялгалгүй их байна.
13. Үндэсний хоол (66.8%), үндэсний тоглоом наадгай (32.6%)-г хамгийн их сайн
эзэмшсэн, мөн үлгэр домог ярих, мэдэх, шашны зан үйлийг дөрвөн хүний нэг
нь, дээл хувцсаа хийх, үндэсний спорт наадмыг таван хүний нэг нь сайн хийж
чадна, мэднэ гэсэн бол Зурхай, мэргэ төлөг (68.6), үндэсний хөгжмийн зэмсэг
(63.4), үндэсний бүжиг (56.1), уртын болон ардын дуу (50.5), үндэсний хувцсаа
хийх (44.7) болон үндэсний спорт наадмаар (41.5) тоглож мэдэхгүй, үндэсний
бичиг үсгээ мэдэхгүй хүмүүс (38.4%) их байгаа төдийгүй дунд зэрэг, тааруухан
мэднэ гэж хариулагсад ихэнхэд нь дийлэнх болж байна. Өөрөөр хэлбэл, өв
соёлын олон төрөл зүйл дээр уламжлал алдагдаж, уламжлалт үндэсний соёлоо
эзэмших нь хөдөөгийн иргэдэд тааруухан байна.
14. Хөдөөгийнхний уламжлалт ахуй амьдралын хэв маягт хот суурин амьдралын
нөлөө тусч буйн илрэл болсон олон өөрчлөлт хөдөөгийн малчдын ахуй соёлд
гарчээ. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуйн хэрэглээ өөрчлөгдсөн.
Тухайлбал, хуучин цагийн малчид малын хөлийг холгож гэмтээхээс
болгоомжилдог, өөрсдөө элдэж боловсруулсан сураар л ногт, чөдрөө зангиддаг
байсан бол өнөө цагийн малчин айлуудад тасардаггүй нийлэг эд материалаар
хийсэн чөдөр ногтыг сумын төвийн дэлгүүрээс худалдан авч хэрэглэдэг нь элбэг
тохиолдож байв. Гэхдээ говийн малчид дунд сур элдэж ногт чөдрөө зангидан,
хонины нэхийгээ элдэж, дээл хувцсаа хийдэг, ноос унгасаа савж эсгийгээ хийдэг
гэх мэт малын түүхий эдээ боловсруулж хэрэглэх арга технологио өвлөж, үр
хүүхэддээ ч өвлүүлж байгаа малчид цөөхөн боловч таарсан юм. Малын тоног
хэрэглэл бараг хэрэглэгдэхгүй, үхэр малыг хангайн айлууд, говийнхон ч
5

хөллөгөөнд ашиглахгүй болж, уул хад, асга ихтэй унаа машинаар нүүхэд
бэрхшээлтэй газруудад л тэмээн болон үхэр тэргийг нүүхэд ашиглаж байна. Айл
болгон хэд хэдэн мотоцикль, нүүх портерээс авахуулаад боломжтой нэгэн нь
хот суурин руу явдаг унаа машинтай, өвсөө бэлтгэх татах тракторыг айлууд
дундаа хэрэглэдэг гэхчлэн унаа тэрэг орчин үеийн малчин айлын ажлыг
нугалдаг гол багаж хэрэгсэл нь болжээ. Өнгөт зурагт телевизоргүй айл ховор
болсон, гэхдээ ихэнх айл нүүдлийн ая даах жижиг дэлгэцтэй, хэр тааруу үнэтэйг
нь сонгосон байх нь нийтлэг байв. Хот сууринд өмнө нь амьдарч байгаад мал
дээр гарсан хүмүүсийн хувьдялангуяа угаалгын машин, ус шүүгч, ус буцалгагч
зэрэг цахилгаан бараа хэрэглэдэг.
15. Нүүдлийн ахуй амьдралын том соёл болох нүүгээд явахдаа бууриа цэвэрлэж,
ухсан нүхийг бөглөн, хогийг булдаг гэтэл энэ соёл алдагдаж, бууриа
цэвэрлэхгүй орхидог, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хүртэл ил задгай
орхидог хүмүүс олширч байгааг нутгийн хөгшчүүл буруутган шүүмжилсэн.
16. Сэлэнгэ, Булган аймгуудад малчид өвөлжөөндөө байшин барьж өвөлждөг
болсон. Малчид нүүдлийн ахуй амьдралын хэв маягийг дагнах бус, хагас
нүүдлийн, хагас суурин амьдралтай байх нь ихэсч байна. Энэ нь малчид хүүхдээ
төв суурин газарт сургуульд явуулахын тулд сумын төв, аймгийн төв рүү даган
нүүх, эсвэл эхнэр нь сумын төвд хүүхдүүдээ аван суурьшиí хоёр талд амьдрах,
сумын төвийнхөнд ажил олдохгүйн улмаас эхнэр хүүхдээ орхин хот, томоохон
төвлөрсөн газар руу явж ажил хийх, улмаар гэр бүлийн хүмүүсийн харилцаа
хөндийрөх, бие биенээс холдож гэр бүл салахад хүргэдэг болжээ.
17. Хөдөөгийн хүмүүс өөрсдийгөө эцэг эх, хамаатан садангийн хүмүүс, үе тэнгийн
хүмүүс, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэй хамгийн их адилтгаж,
зүйрлүүлж боддог байна.
18. Хөдөөгийнхний өдөр тутмын амьдралд, хүмүүс хоорондын харилцаанд ахмадаа
сонсох, ялангуяа хүндэлдэг настны үгийг дагах, эцэг эх, ах дүүсийн үг зааврыг
эхэлж сонсох, түүнийг биелүүлэх нь хамгийн түгээмэл буюу харилцаанд
баримтлах гол хэм хэмжээ болж байна. Хотынхон, томоохон суурин газрыг
бодвол хөдөөгийн иргэд сум, багийн даргын тушаал, шийдвэр, зааврыг илүү их
сонсдог, дагаж, мөрддөгөөрөө ялгарч байв. Сум, багийн даргын тушаал,
шийдвэр, заавар байнга (20 % нь), ихэнхдээ (45,5 % нь) нөлөөтэй байдаг, илүү
дагаж биелүүлдэг байна.
19. Зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн гэгдэх өнгөрсөн 25 жилийн
хугацаанд ёс жудгаа умартах, өөрөөсөө бусдыг үл тоомсорлож, өөрийгөө юун
түрүүнд тавих, бусдад дээрэнгүй хүйтэн хандах, зуурдын жаргал, өчүүхэн эрх
ашиг, ийн төлөө яахаас ч буцахгүй араатны авир гаргах, хүний амийг юман
чинээнд үл бодох, хүний ёсыг уландаа гишгэх, бусдын төдийгүй өөрийн үр
хүүхдийг ч үл хайрлах, амь насыг нь бусдаас булаах, бусдад үл итгэх, айх
хандлага урьд байгаагүй ихээр ажиглагдаж болсон. Ялангуяа хүний зан төлөв,
харилцаа харьцангуй бага эвдэрсэн байх ёстой, уламжлалт нийгмийн харилцаа,
хандлага илүү хадгалагдаж буй гэгдэх хөдөөгийн нийгэмд ч хүмүүс хоорондын
харилцаа доголдох болж, дээрх зүй бус, байж боломгүй шинж төлөв хөдөөд ч
цөөнгүй илэрч байгаагаас хүмүүсийн харилцаанд ч ихээхэн өөрчлөлт гарсныг
6

ингэхдээ улам дордож доошилжээ. Хөдөөгийн хүмүүсийн зан төлөв,
харилцааны ерөнхий шинжид халуун дулаан, элгэмсэг байдал (66.7), дотно
нөхөрсөг (66.3), бие биенээ туслаж дэмжих(59.2), аливаад зарчимч шударга
хандах (47.2) явдал их ажиглагддаг гэдэгт олонхи нь санал нэгдсэн ч хөдөөгийн
хүмүүсийн зан төлөв, харилцаанд танил тал харах (49.0), ашиг тус харах (39.2),
хувиа хичээн, аргацаах(32.7), хөндий албархуу харилцах (25.5),бүдүүлэг,
харилцааны соёлгүй харилцах(25.4) их илэрч байгаа гэж 2-4 хүний нэг нь
илэрхийлсэн юм.
20. Хөдөөгийн хүмүүсийн хотынхны зан чанар, харилцааны онцлогийн талаарх
үнэлгээний 36.7 % нь эерэг, 50.5 % нь сөрөг, 7.3 % нь хот хөдөө ялгаа байхгүй,
хүн хүнээсээ л шалтгаална. Хөдөөгийнхний зан чанар харилцааны талаарх
үнэлгээнд харин эерэг нь (75.2%) давамгайлж байна. Хөдөөгийнхний зан чанар,
харилцааг үнэлэхдээ бүдүүлэг соёлгүй, бүрэг ичимхий, хэнэггүй хээгүй, их
зантай, хувиа хичээсэн, санаа муутай, хотын соёлыг мэддэггүй, харилцаа
муутай, ашиг харж, мөнгө харж харилцдаг, ах захаа хүндлэхээ байж байгаа,
нутаг усаар ялгаварладаг, хов жив ихтэй, бэлэнчлэх сэтгэлгээ рүү орж байна гэх
зэргээр шүүмжилсэн нь хөдөөгийнхний зан чанар харилцаанд гарч буй сөрөг
өөрчлөлтийг харуулж байна.
21. Хөдөөгийнхний харилцаанд гэр бүлийнхэн (ах эгч, дүү нар), хамаатан
садангийн хүмүүс, нэг нутаг усны хүмүүс, хот айл, саахалт айлынхны харилцаа
хамгийн дотно нөхөрсөг байна.
Зөвлөмж 3
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА, УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД

1. Хөдөөгийн гэр бүлийн дийлэнх хэсгийг дан гэр бүл эзэлж байгаа бөгөөд тэдэнд
өөрийн гэсэн мал байдаггүй. Маллаж буй мал нь эцэг эхийнх нь нэр дээр
тоологддог учраас тэднийг малжуулах.
2. Гэр бүлийн мөчлөгийн нэг хэсэг болох хүүхэд гадаад ертөнцөд гарах үед
сургууль соёлд нь явуулах асуудлаас болоод зарим гэр бүлийн хосууд тусдаа
амьдарч байна. Мөн зургаан настангууд сургуульд орж бие даан дотуур байранд
амьдрах нас балчирдах байна.
3. Хөдөөгийн гэр бүл хотынхныг бодоход хүмүүжлийн үүргийг үзүүлж чадахгүй
үр хүүхдийнхээ боловсрол, зан төлөв зэрэгт нь анхаарч чадахгүй байна. Малчин
гэр бүлд одоо ч гэсэн уламжлалт байдал хадгалагдсаар байгаа хэдий ч хотжилт,
техник технологийн дэвшил зэрэг зүйлс маш их нэвтэрч хүүхдүүдийн хүмүүжил
алдагдаж, ёс заншил гэх мэт зүйлсээ мартаж эхэлж байна. Иймээс сургуулиас
энэ талын сургалтыг оруулж өгч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
4. Эцэг, эх, хүүхдүүдийн хоорондын дотоод харилцааг алдагдаж байгааг улс орны
хэмжээнд хөтөлбөр болгон боловсруулах
5. Хөдөөд хамаатан садан, ураг төрлийнхөн тэр бүр уулзалдахаа больж байгаа
бөгөөд “Ургийн баяр” гэх мэт төрөл саднаараа уулзалддаг баярыг үр дүн сайтай
зохион байгуулах санаачлагыг өрнүүлж, энэ баярыг тогтмол хийдэг болох

7

Зөвлөмж 4
ХӨДӨӨГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙД

Хөдөө орон нутагт шилжилт хөдөлгөөний татах хүчин зүйлт амьжиргаагаа
сайжруулах (малын ашиг шимийг сайжруулах, хувиараа хөдөлмөр эрхлэх гэх мэт),
гэрлэлт, ажилд орох, солих, дэвших, хамаатан садан, үр хүүхэддээ ойртох зэрэг
тэргүүлж байгаа бол амьжиргаагаа дээшлүүлэх, хүүхдүүдээ сургах, боловсрол
мэргэжил эзэмших, ажлын байрны хомсдол зэрэг нь түлхэх хүчин зүйл болж байна.
Насны бүлгээр авч үзвэл:
Залуучуудын
бүлэг:

Дундаж буюу
хижээл
насныхны
бүлэг:
Ахмадуудын
бүлэг:

Татаж буй тэргүүлэх хүчин зүйлс
- Амьжиргаагаа дээшлүүлэх
- Гэрлэлт
- Ажилд орох
- Ах дүүсдээ ойртох
- Гэрлэлт
- Ажил дэвшсэн, сольсон
- Амьжиргаагаа дээшлүүлэх
- Үр хүүхдүүддээ ойртох
- Цэвэр
агаар,
эрүүл
шалтгаан

мэндийн

Түлхэж буй тэргүүлэх хүчин зүйлс
- Ажлын байрны хүрэлцээ муу
- Сурц
боловсрох,
мэргэжил
эзэмших
- Үр хүүхдээ сургах
- Үр хүүхдээ сургах
- Мэргэжил дээшлүүлэх
- Амьжиргаагаа дээшлүүлэх
- Ач зээ нараа харах
- Хүүхдүүдээ дагаад нүүх
- Амьжиргаандаа нэмэр болох, мал
маллахаар хөдөө гарах

Хөдөө орон нутгийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн жилээс жилд бага боловч
нэмэгдэж, шилжин явагсдын тоо бага боловч буурч байгаа нь сайшаалтай зүйл юм.
Гэхдээ хөдөө орон нутгаас төв суурин газар (аймгийн төв, томоохон хотууд, нийслэл
хот) руу шилжин явагсдын тоо өндөр хэвээр байна. Тиймээс орон нутгаас шилжин
явахад хүргэж буй түлхэх хүчин зүйлийг засах, сайжруулах, татах хүчин зүйлсийг
дэмжих, бий болгох тал дээр анхаарах нь чухал.
Шилжин явагсдыг түлхэж буй гол хүчин зүйлс нь боловсролын хүртээмж,
чанарын асуудал, ажлын байрны хүртээмж, амьжиргааны тогтвортой байдал, зах
зээлдээ ойртох явдлууд байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх, түлхэж буй хүчин
зүйлсийг багасгах тал дээр дараах санал зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
1. Сумдын дунд сургуулийн боловсролын чанарыг сайжруулах, багш боловсон
хүчнийг чадавхижуулах, сургалтын орчныг сайжруулах шаардлагатай.
Ингэснээр хүүхдүүддээ сайн боловсрол олгох гэсэн эцэг эхчүүд, эмээ өвөө, ахан
дүүсийн шилжилт хөдөлгөөн саармагжих боломжтой юм.
2. Мэргэжил дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг ойртуулах
шаардлагатай. Нэр хүндтэй төрийн их дээд сургуулиудын салбарыг бүсүүдэд
байгуулах шаардлагатай.
3. Иргэдийн амьжиргааг баталгаатай, тогтвортой байлгах тал дээр анхаарах
шаардлагатай. Тухайлбал намын харъяаллаар ажлын байрнаас чөлөөлөх асуудал
сумдад түгээмэл байгааг зогсоох арга хэмжээ авах хэрэгэй.
4. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхэлж
буй иргэдийн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд зардлаар, түргэн шуурхай хүргэх
ложестикийн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх шаардлагатай.

8

Зөвлөмж 5
ХЭРЭГЛЭЭ-АЖ БАЙДАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД

1. Хөдөөгийн өрхийн амьжиргааны түвшинг тогтвортой байлгаж, ядуурал
ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, аж байдал
амьдралын хэв маягийн онцлогт тохирсон бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх нь
орон нутгийн болон цаашлаад улсын эдийн засгийн байдлыг сайжруулах чухал
ач холбогдолтой юм.
2. Малчин өрхийн амьжиргааны түвшинг тогвортой байлгах, сайжруулах байдлаар
нийгэм эдийн засгийн байдлыг дээшлүүлэхэд малын тоо толгойг бууруулахгүй
байх мөн малын чанарыг сайжруулах шаардлагатай.
3. Малын тоо толгойг бууруулахгүй байхын тулд хамгийн гол нь байгалийн
бэрхшээл болох ган зудаас урьдчилан сэргийлж, шаардлагатай зүйлсээр хангаж
өгөх нь чухал юм. Үүнд малчдын өвөлжөө хаваржаанд дулаан тохьтой хашаа
саравч барих асуудалд малчдад тусламж дэмжлэг үзүүлэх. Малыг даатгалд
хамруулж зуд турхан байгалийн гамшигт үзэгдлийн дараа малчдын амьжиргаа
доройтдог эмзэг байдлыг буруулах тогтвортой болгох. Малын гаралтай түүхий
эдийн үнийг өсгөж гадаад зах зээлд эргэлтэнд оруулах. Малчдын худалдаж буй
мал болон махыг хэрэглэгчдэд шууд хүргэх арга замыг бий болгох нь чухал юм.
4. Малчдын дунд хөдөлмөрийн хоршооллын шинэ хэлбэрийг бий болгох, тэдний
идэвхи оролцоог сайжруулж улсаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тусламж
дэмжлэгийг хоршооллоор дамжуулж, хоорондын уялдаа холбоог сайжруулж
зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй үзэж байна.
5. Монголчуудын оруулсан нэг гайхамшиг бол нүүдэлчин ард түмний ёс заншил
юм. Монгол ёс заншлыг монгол туургатан, ард түмнээс нь салангид авч үзэх
аргагүй юм. Иймд уламжлагдан ирсэн ястан, үндэстний ёс заншилаа өвлөн авч
уламжлуулан үлдээх нь тал дээр анхаарал хандуулж нүүдлийн соёл,
уламжлаллыг хадгалах сурталчилах тал дээр анхаарах хэрэгтэй юм.
6. Хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх бизнес, худалдаа наймаа эрхлэх
боломж нөцлийг бүрдүүлэх давхар ажил эрхлэх, орлого олох бусад боломж
нөхцлийг төр засгийн бодлого хөтөлбөрөөр дамжуулан дэмжих хэрэгтэй юм.
Орон нутгийг хөгжүүлэхэд анхаарах гол нь зүйл нь ажлын байрыг нэмэгдүүлэх
(газар тариалан, үйлдвэрлэлийг хөгжүүлэх), дэд бүтцийг хөгжүүлэх (зам тавих,
цахилгаан, цэвэр, бохир усанд холбох), Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, хувийн
аж ахуйг дэмжих, зэрэгт голлон анхаарч бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх
шаардлагатай байна.

9

Зөвлөмж 6
ТУСЛАХ МАЛЧИН БҮЛГИЙН ТУХАЙД

Хөдөөд туслах малчин хэмээх ажил мэргэжлийн нэгэн шинэ бүлэг үүссэн
боловч тэдний хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн акт, журам, дүрэм одоо
хэрнээ байхгүй байгаа нь ихээхэн хүндрэл дагуулах болоод байна.
Нэг талаас ажлын хүндийг хийж байгаа туслах малчин хэмээх хөлсний
ажилчин, нөгөө талаас малаа маллуулахаар туслах малчинг хөлсөлж байгаа ажил
олгогч буюу эзэн малчин гэсэн хоёр субъект байгаа юм.
1. Нэршилийн хувьд эзэн малчин гэх үгийг өөрчлөх шаардлагатай байна: Одоо
малчдын дунд туслах малчин болон эзэн малчин гэсэн хоёр нэршил байна.
Өөрөөр хэлбэл туслах малчин хүний дарга, удирдах ажилтан, цалин олгогч
субьект нь эзэн малчин болоод байгаа юм. Гэтэл эзэн малчин гэх энэ нэршил нь
туслах малчинг ажилчин гэхээсээ тэдний хамжлага ард гэх төсөөллийг нийгэмд
бий болгоод байгаа нь нууц биш. Түүнчлэн хөдөөгийн иргэдийн дунд туслах
малчин хэмээх бүлэг нэр хүндийн хувьд нэлээд доогуур байдаг нь судалгааны
явцад ажиглагдсан юм.
2. Хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн акт хэрэгтэй байна: Ажил олгогч,
ажилтан хоёр субьект хоорондоо хөдөлмөрийн гэрээ бараг байгуулдаггүй.
Зөвхөн аман байдлаар л тохиролцож байна. Энэ нь нэг талаас тэдний эрх зүйн
мэдлэг тааруугаас нөгөө талаас эл харилцааг зохицуулах дүрэм, журам, эрх зүйн
акт байхгүйтэй холбоотой. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс болж
харилцагч талууд хохирох олон тохиолдол гарч байна. Тухайлбал: Цалингаа авч
чадахгүй хөдөлмөрөө мөлжүүлэх, амьдрах орчин таагүй байх, сэтэл санааны
болон бие махбодийн дарамтанд өртөх гэх мэт. Харин ажил олгогч талын хувьд
туслах малчин нь эд хөрөнгийг нь авч зугтаах, хулгайлах, тохиролцсон ажлаа
хийхгүй байх гэх мэт асуудлуудыг дагуулж байна.
3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох шаардлагатай байна: Улсын
хэмжээнд бүс бүсээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гаргасан байдаг.
Тэгэвэл энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг туслах малчинг
цалинжуулахад ашиглаж болох эсэхийг тодруулах шаардлагатай байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож өгөөгүйгээс хоёр тал цалин
хөлсөн дээрээ тохиролцож чадахгүйд хүрэх эсвэл хөдөлмөрийн хөлсөө хэт
багаар үнэлүүлэх зэрэг асуудлууд үүсээд байна. Гэхдээ хөдөлмөрийн хөлсийг
тогтоохдоо бүс нутаг болон малын тоотой уях шаардлагатай байна.
4. Нийгмийн даатгалд малчид тэр тусмаа туслах малчдыг хамруулах
шаардлагатай байна: Туслах малчин хийж байгаа хүмүүс нийгмийн даатгалд огт
хамрагддаггүй бөгөөд үүнээсээ хамаараад ямар нэгэн бэршээл учирвал
нийгмийн халамж анхаарлын гадна үлдэх, тэтгэвэр авч чадахгүй байх зэрэг
асуудал үүсч байна. Хэрэв туслах малчдын нийгмийн даатгалыг ажиллуулж
байгаа малчид нь төлж байвал улсын төсөвт хувь нэмэртээ байхаас гадна тухайн
туслах малчдын нийгмийн асуудал харьцангуй баталгаатай болох боломжтой
юм.

10

5. Тухайн орон нутагтай хамтарсан туслах малчин бэлтгэх түр сургалт, зуучлах
төв бий болгох: Малчид туслах малчин авахаар хөдөөний амьдралыг бараг
мэдэхгүй хүүхдүүд их байна. Тэгэхээр найдвартай туслах малчин авах нь
малчдын хувьд хамгийн том асуудал болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл туслах
малчин авах хэрэгцээ шаардлага байгаа ч гэсэн итгэж авах хүн, итгэлтэй туслах
малчин олдохгүй байгаа юм.
1992 онд анхны 7 мянгат малчин өрх бүртгэгдэж байсан бол 2015 оны байдлаар
5000 гаруйд хүрээд байна. Олон малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа боловч малчдын
тоо буурч байгаа урвуу үзүүлэлттэй байгаа нь туслах малчин авах, ажиллуулах
хэрэгцээ шаардлага байгааг батлаад байгаа юм. Гэвч туслах малчин гэдэг бүлэг нь
хөдөлмөрийн хүндийг хийж, цалин бага авч, амьдралын ямар ч баталгаагүй, нийгмийн
хамгаалалд хамрагдахгүй, нэр хүндийн хувьд доогуур байгаа учраас иргэд туслах
малчин хийхийг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрийн
зах зээл дээр эрэлт их байгаа боловч нийлүүлэлт бага байгааг харуулж байна. Саяхан
туслах малчин авч ажиллуулж байгаа өрхөд жилийн эцэст нэг сая төгрөгний мөнгөн
урамшуулал өгөх тухай яригдах болсон. Энэхүү бодлого нь ихээхэн алдаатай болохыг
энэ дашрамд дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэгэнтээ их байгаа эрэлтийг дэмжих
бодлого явуулахын оронд нийлүүлэлтийг дэмжих бодлого явуулах шаардлагатай юм.

11

Зөвлөмж 7
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

Хөдөөд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дунд мал аж ахуйд суурилсан
хөдөлмөр эрхлэгчид болон цалин хөлстэй ажил эрхэлж буй хүмүүс голлож байна.
Иймээс хөдөлмөрийн хэв маягаас хамаарч дараах чиглэлд анхаарал хандуулах
шаардлагатай байна. Үүнд:
1. Малчдын тухайд дан мал аж ахуй эрхэлж байгаагаас үүдэлтэй тогтмол орлого
олж чадахгүй байгаа тул сум суурингийн хэмжээнд сүү, цагаан идээг эцсийн
бүтээгдэхүүн байдлаар боловсруулж, сав баглаа, боодол г.м том зах зээлд
борлуулж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.
Ингэснээр малчид жилийн дөрвөн улиралд тогтмол орлого олох боломжтой
болно.
2. Сум суурин дахь цалин хөлстэй ажиллагчдын цөмийг төрийн захиргааны болон
үйлчилгээний байгууллагад ажиллагсад бүрдүүлж байгаа нь тэнд ажиллагсдын
тухайд тогтмол, найдвартай цалин авч амьдрах баталгааг олгож байгаа ч
бүтээмж багатай юм. Иймээс нэг талаас хөдөөгийн иргэдийг ажилтай болгох,
нөгөө талаас хөдөлмөр зах зээл дэх бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд
үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай юм.
Тухайлбал, МУ-д хөдөө орон нутагт нийтлэг тохиолдолд мод моддон эдлэл,
арьс шир, сүү цагаан идээ боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
илүү бололцоотой юм. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стандартыг
томоохон зах зээлд нийлүүлж болохуйц хэмжээнд хүртэл хөгжүүлэх
шаардлагатай юм.
3. Хөдөөгийн иргэдийн дунд үндсэн ажлын зэрэгцээ жимс жимсгэнэ ургуулах,
зөгийн тахиа гахай үржүүлэх, төмс хүнсний ногоо тарих гэх мэтчилэн туслах аж
ахуй эрхэлж байгаа өрх нэлээдгүй болжээ. Туслах аж ахуйн бүтээгдэхүүнийг
зарж борлуулахаас илүүтэй өрхийн хэрэглээнд зарцуулж байгаа нь орлогоо
хэмнэхэд тустай хэдий ч хөдөөгийн иргэдийн бий болгосон боломжид нь
тулгуурлан туслах аж ахуйн бүтээгдэхүүнийг зарж борлуулах сувгийг нээж өгөх
шаардлагатай юм. Тухайлбал, импортоор оруулж буй адил төрлийн
бүтээгдэхүүний хэмжээнд хязгаар тавьж дотоодын аж ахуй эрхлэгчдийг дэмжих
зайлшгүй шаардлагатай байна.
4. Хөдөөгийн өрх амьжиргааны түвшний хувьд 48.8 хувь нь амьжиргааны
баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой байгаа тул дээр дурдсанчлан
малын болон аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн байдлаар
боловсруулж, том зах зээлд нийлүүлэх, импортын зарим бүтээгдэхүүнд хориг
тавих байдлаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих байдлаар хөдөөгийн иргэдийн
орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ зарим анхаарах
шаардлагатай бүлэг тухайлбал, тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн орлого бусад
бүлэгтэй харьцуулахад хамгийн бага байгаагаас үүдэлтэй ядууралд өртөх эрсдэл
өндөр байгаа тул төрөөс нийгмийн хангамж, халамжийг нэмэх тал дээр илүү
анхаарал хандуулах шаардлагатай.

12