You are on page 1of 4

2010. 01+02 No.

46
Цаг үеийн асуудал
이슈

2010 он өөрчлөгдсөн бодлого
2010년 변경된 정책

1. Хамгийн бага цалин (2010.1.1 хэрэгжүүлэх)
☞ Хэрэгжүүлэх хугацаа : 2010.1.1 ~ 2010.12.31
☞ Хамгийн бага цалингийн хэмжээ
◦ Цагийн цалин 4,110 вон, цаг сунгасны цалин
цагт (4,110 ╳ 1.5=6,165 вон), шөнийн ээлж буюу
илүү цагийн цалин (4,110 ╳ 0.5=2,055 вон)
◦ Өдөрт (8 цаг) 32,880 вон
◦ Сарын цалин (20 –с дээш ажилтантай газар /
долоо хоногт 40 цаг, сард 209 цаг) 858,990 вон,
◦ Сарын цалин (20-с доош ажилтантай газар /
долоо хоногт 44 цаг, сард 226 цаг) 928,860 вон,
☞Хэрэгжүүлэх хүрээ : Ажилтантай бүх
үйлдвэрлэл болон үйлдвэрийн газарт
хэрэгжүүлэх
☞Багасгасан хэмжээний хэрэгжүүлэлтэнд
хамрагдагсад
- Дадлагад байгаа хүн дадлагад гарсан
өдрөөс эхлэн 3 сарын дотор 10% багасган
хэрэгжүүлэх боломжтой
- Хөдөлмөрийн яамны сайдын зөвшөөрөлтэй
хяналт шалгалтанд ажил эрхэлж буй хүн 20%
багасган хэрэгжүүлэх боломжтой

2. Дахин хөлслөн ажиллуулах тухай
(2009. 12.10 хэрэгжүүлэх)

- Ажиллах хугацаа(3 жил) нь дууссан гадаад ажилтныг
дахин ажиллуулахад бүртгүүлэх үед урьд нь тогтоосон 1
сар нутаг буцах нөхцлийг халан, нутаг буцалгүйгээр

Мэдээлэл 1
정보 1

1 удаа 2 жилээс доош үргэлжлүүлэн ажиллуулна. (энэ
хугацаанд ажлын газраа өөрчлөхийг зөвхөн 2 удаа
хүлээн зөвшөөрнө).

3. Үйлдвэрийн газраа өөрчлөх тухай
(2009. 12.10 хэрэгжүүлэх)

- Гадаад ажилтан үйлдвэрийн газраа өөрчөхийг
(3 удаа) хязгаарласан тоо, гадаад ажилтны
хариуцлагаас бус бол (25-р бүлгийн 1-р зүйлийн
2-т: амрах, ажил хаяхаас гадна гадаад ажилтны
хариуцлагаас бус учир шалтгаанаар тухайн
үйлдвэрийн газарт ажилтан үргэлжлүүлэн ажиллах
боломжгүй болсон гэж хүлээн зөвшөөрөгдсөн
тохиолдолд) өөрчлөх тоонд хамрагдахгүй.
- Үйлдвэрийн газраа өөрчлөх тохиолдолд ажил олох
хугацааг 2-с 3 сараар сунгах.
- Үйлдвэрийн газраа өөрчлөх учир шалтгааны
нэмэлт : ‘үйлдвэрийн газрын ажилтны нөхцөл
хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс өөр тохиолдолд,
хөдөлмөрийн нөхцөл зөрчих гэх мэт хөлслөн
ажиллуулагчийн зохисгүй харьцаанаас үүдэн
нийгмийн ерөнхий ухагдахуун болох хөдөлмөрийн
гэрээг сахихад бэрх тохиолдолд’

4. Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай
(2010.4.10 хэрэгжүүлэх)

- 1 жилээс доош хугацаагаар хязгаарлагдсан гадаад
ажилтан болон ажиллуулагчийн хөдөлмөрийн гэрээний
хугацааг ажилд орох нөхцлийн хүрээнд харилцагч
талуудын зөвшилцөл дор тогтооно.

Гадаад ажилтанд зориулсан
жилийн эцсийн тайлан тооцоо

외국인 근로자를 위한 연말 정산

Өнгөрсөн 1 сарын 12-ны өдөр, Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төвд гадаад ажилтнуудын
дунд жилийн эцсийн тайлан тооцооны талаарх сургалтыг явуулжээ. Энэ удаагийн сургалт нь Улсын
татварын хэлтэс, Олон улсын татварын хяналтыг хариуцах хэлтсийн Жу Сэйхи дарга өөрийн биеэр
лекц уншжээ. Лекцийн агуулгаас заримыг нь товч асуулт хариулт маягаар толилуулахад:
А : Жилийн эцсийн тайланд хамрагдагсад ?
А : Зөвхөн гадаад ажилтанд хэрэгжигдэх онцгой
Х : Жилийн эцсийн тайланг дотоодод оршин
нөхцөл үү?
суух хаягтай болон 1 жилээс дээш дотоодод Х : Гадаад ажилтны цалингийн талаар дараах
байх ёстой мэргэжилтэй хүний хувьд ‘оршин
зүйлсээс аль нэгд нь татвар ногдуулах
суугч’, тийм бус тохиолдолд ‘оршин суугч бус’
сонголтыг хэрэгжүүлэх
хэмээн хувааж зарим нэг суутгалын ялгаатай
· Төлбөрт авсан нийт хөлсний 30%-д дүйх
боловч хөдөлмөрийн орлоготой ажилтан бол
хэмжээнд татвар ногдуулахгүй
бүх ашгаа авах боломжтой.
Татвар ногдуулахгүй орлого = (хөдөлмөрийн
1

орлого – татвар ногдуулахгүй хөдөлмөрийн
орлого) X 30%
· Төлбөрт авсан хөдөлмөрийн орлогыг 15%аар үржүүлсэн хэмжээг татварт төлж тухайн
хөдөлмөрийн орлого нь нийт орлогын татварын
тооцооны хувьд үүнийг оруулахгүй.
Хөдөлмөрийн орлогын татварыг шийдэх
татварын хэмжээ = хөдөлмөрийн орлого(татвар
ногдуулахгүй орлого хамрах) X 15%
А: Гадаад ажилтны татварын онцгой нөхцөл
болон чөлөөлөхөд хэрэгтэй бичиг баримт
Х : Гадаад ажилтан ‘30% татваргүй’ сонгоход –
тусгай бүртгүүлэх хуудас хэрэггүй.
· Гадаад ажилтан ‘зөвхөн 15% татвар’ сонгоход
– жилийн эцсийн тайлангийн үед компаний
хувьд(нуусан орлогыг хураахад заавал хийх
ёстой) ‘гадаад ажилтанд зориулсан татварын
дүрмийн бүртгэлийн хуудас’ бөглөж өгөх

[Гадаад иргэн жилийн эцсийн тайлангийн үед
байнга асуудаг зүйлс]
А : Гадаад иргэн солонгосын хэлний дамжаанд 2
жилийн гэрээгээр ажилд орох тохиолдолд оршин
суугчид тооцогдох эсэх
Х : Гэр бүл нь филиппинд байлаа ч гэсэн үргэлжлүүлэн
1 жилээс дээш Солонгост оршин суух хэрэгтэй,
мэргэжилтэй бол оршин суугчид тооцогдоно.
А : Гадаад эмнэлгийн байгууллагад эмчилгээ
хийлгэсэн эмчилгээний зардлыг эмчилгээний
зардлын суутгалд оруулах эсэх
Х : Гадаад эмнэлгийн байгууллагад өгсөн эмчилгээний
зардлыг суутгалд оруулах боломжгүй.
А : Солонгост ажилладаг гадаад ажилтны хүүхдийн
сургалтын зардлыг суутгалд оруулах эсэх
Х : Гадаадад сурч буй хүүхдийн сургалтын зардлыг
‘гадаадын сургалтын байгууллага’ын нөхцөл,
‘сурагч’ нөхцлийг агуулсан тохиолдолд л
суутгалд оруулна.

►Татварын газар бүрт байгуулсан <Гадаад иргэнийг хариуцсан хэсэг>
- 3 хэл дээрх орчуулгын үйлчилгээ
Орон нутгийн хэлтсүүд

「 Гадаад иргэнийг хариуцсан хэсэг 」 шинээр
байгуулсан татварын газар

тоо(45)

Сөүл

Татварын газар

24

Төвийн бүс

Гуян, Урд инчонь, баруун инчонь, Соннам,
Сүвон, Шихын, Ансан, Ыжөнбү, Инчон, Пёнтэг

10

Дэйжон․Гуанжү
Дэйгү․Бүсан

Баруун Дэйжон, Чонань / Мугпу, баруун Гуанжү
Гүми, баруун Дэйгү / Бүсанжин, хойд бүсан, Сүён,
Үльсан, Чанвон

11

►‘3 хэл дээрх орчуулгын үйчилгээ’ гээр дамжуулан утсаар зөвлөгөө өгөх боломжтой
Англи, Хятад, Япон, Франц, Орос, Герман, Испани, Вьетнам, Монгол, Индонез, Тайланд,
Бангладеш, Пакистани, Непаль, Камбудь, Миянма, Араб хэлүүд
- Жилийн эцсийн тайлангийн хугацаа: 1 сарын сүүлээр нотлох бичиг баримтыг бүрдүүлж, 2 сарын сүүл
хүртэл бүртгүүлэх
- Жилийн эцсийн тайлангийн талаарх мэргэжлийн зөвлөгөө өгөх утас : 1588-0060
2

외국인근로자를 위한 다국어 뉴스레터

Эрүүгийн хууль 1
생활법률 1

Мэс нуун дарагдуулах · биедээ авч явах
үйлдэл ял шийтгэл авна!
흉기 은닉·소지 행위는 처벌됩니다!

Хятад гаралтай сэжигтан Пак00(эр, 29 нас) жирийн
үед өмднийхөө халаасанд бичгийн хэрэглээний
хутга (хутганы ир 5cm) 1 ширхэгийг авч явж
байгааад Кимчонгү Дугсандун ’00 хоолны газар’ын
урд зам дээр сэжигтнийг байцааж байсан цагдаад
баривчлагджээ.
Солонгост хутга, төмөр хэрэгсэл гэх мэт хүний
амь насанд хор хөнөөл учруулах багаж, төмөр
хэрэгсэл, гэр ахуйгаас бусад зүйлд хэрэглэгдэх
багажийг учир шалтгаангүйгээр нуун биедээ авч
явбал хулгай, дээрэм, гэмтэл осол, аллага зэрэг гэмт
Мэдээлэл 2
정보 2

хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ял шийтгэл
хүлээлгэх болно.
- Эрүүгийн гэмт хэргийн хуулийн 1-р бүлэг 2-р
зүйлд үндэслэн, 20.000 воноос доош торгууль
ноогдуулах мөн цагдан хорих
- 15cm –с дээш урттай хутга авч явбал буу зэвсэг,
хүйтэн мэс, тэсрэх бодистой тэмцэх хуулийн 10-р
зүйлд үндэслэн, 10 жилээс доош хорих ял болон 5
сая воноос доошхи торгууль ноогдуулна
<Материал бэлтгэсэн>
Сөүл Кимчонь цагдаагийн хэлтэс

Амьтан малын гаралтай бvтээгдэхvvн болон
ургамал хяналт шалгалтын хvрээлэнгийн
танилцуулга
동축산물 및 식물검역 안내

<Амьтан • малын гаралтай бүтээгдэхүүнийг
хянаж шалгах танилцуулга>
Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны хяналт
шалгалтын хүрээлэнд шүлхий, шувууны гаралтай
ханиад зэрэг малын халдварт өвчин дотоодод орж
ирэхээс сэргийлэн, мал аж ахуйн үйдвэрлэлийн
хамгаалал болон мөн ард иргэдийн эрүүл мэндийг
хамгаалах үүднээс амьтанд хяналт шалгалтыг хийж
байна.

♣ Гар тээш шалгахад мэдэгдэх зүйлс
- Нохой, муур, гэрийн тэжээвэр амьтан
-Бугын цусан эвэр, яс, хатаасан цус зэрэг
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
- Үхэр, гахай, хонь, тахианы мах болон зайдас, хиам,
хатаасан мах, лаазтай махан бүтээгдэхүүн, Чанасан
мах зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн
- Сүү болон бяслаг, масло зэрэг хагас боловсруулсан
бүтээгдэхүүн
- Өндөг, хатаасан өндөг зэрэг өндөгний гаралтай
бүтээгдэхүүн

] Анхаарах зүйл

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнтэй гар тээш
болон мал аж ахуйн талбарт очоод ирсэн зорчигч
гаалийн зорчигийн гар тээш мэдэгдэх хуудсыг
бөглөж хяналтын газарт шалгуулах ёстой бөгөөд
мэдэгдээгүй тохиолдолд дээд тал нь 5 сая вонын
торгууль төлнө.

<Ургамал хяналт шалгалтын танилцуулга>
♣ Заавал мэдэгдэх ёстой бараа
- Бүх ургамлын төрөл : жимс, ногоо, үр, зулзаган
мод, цэцэгт ургамлын төрөл, хушга, солонгос ардын
эмийн түүий эд гэх мэт
- Өвчин үүсгэгч вирус, хортон шавьж, гэрийн тэжээвэр
шавьж, шороо гэх мэт
* Жимсний мод, зулзаган модыг 2 жилийн доторх
хугацаанд улсын хяналтын байгууллагад хандан
шалгуулах хэрэгтэй.
♣ Импортлохыг хориглосон ургамлын төрөл
- Жимс (мангго, папаяа), үр жимсгэнэ ногооны төрөл
болох хушга, самар, ястай ургамал, чихэртэй төмс,
хүнсний хэрэглээний төмс гэх мэт
- Алим, усан үзэмийн зулзаган мод болон ваартай
ургамал
- Амьд өвчин үүсгэгч вирус болон хортон шавьж
(гэрийн тэжээвэр шавьж хамрагдана)
- Шороо болон шороонд булсан ургамлын төрөл
Ургамал хяналт шалгалтын талаар лавлах утас :
1588-5117
<Материал бэлтгэсэн>
Улсын ургамал хяналт шалгалтын хүрээлэн
(www.npqs.go.kr, 051-971-0480)
Кимхэй агаарын тээвэр компанийн газар

Амьтан • малын гаралтай бүтээгдэхүүнийг хянаж
шалгах талаар асуух : 1588-9060
<Материал бэлтгэсэн>
Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны хяналт
шалгалтын хүрээлэн (www.nvrqs.go.kr, 051-971-1925)
Кимхэй агаарын тээвэр компанийн газар
MigrantOK

3

Зөвлөгөө
지금은 상담중

① Паспорт, гадаад иргэний үнэмлэхийг

буцааж өгнө үү!

Дэлхий дээр хаана ч явсан
өөрийгөө нотлохын тулд
улсаас гаргасан биеийн
байцаалт үнэмлэх хэрэгтэй
байдаг. Ялангуяа гадаадад
оршин суух үед олон улсад
хил нэвтрэх гадаад паспортыг
заавал биедээ авч явах ёстой. Мөн тогтоосон нөхцөл
дүрэм(иргэний бүртгэл мэдээллийн хуулинд 90 өдрөөс
дээш хугацаанд дотоодод оршин суух тохиолдолд гадаад
иргэний үнэмлэхийг бүртгүүлэн авах ёстой)ийн дагуу
гадаад иргэн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд
байхгүй тохиолдолд торгууль төлнө.
Харин 1) гадаад ажилтан ажиллуулдаг үйлдвэрийн
газарт гадаад ажилтны паспорт, иргэний үнэмлэхийг
албадан авч хадгалах тохиолдол их гарч байна.
Гадаад ажилтан эргүүлэн өгөхийг шаардсан боловч
шалтгаангүйгээр эсэргүүцэн буцааж өгөөгүй. Гэвч ямар
нэг учир шалтгаантай байлаа ч гэсэн гадаад ажилтны
хувьд паспорт, гадаад иргэний үнэмлэх, хадгаламжийн
дэвтэр зэргийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн
Шог зураг
만화컷

Одоо энд

여권, 외국인등록증을 돌려주세요!

эзэн албадан авч хадгалах нь гарцаагүй үйлдвэрийн
эзэний хууль бус үйлдэл юм.
2) Гадаад ажилтны паспорт, гадаад иргэний үнэмлэхээр
банкны дэвтэр гаргуулж нутаг буцах даатгалын төлбөр
зэргийг компаниас хууль бусаар авах болон бусад хууль
бус үйлдэл(залилан, хууль бус арилжаа утасаар залилах
, худал ярих гэх мэт)д хамрагдаж гадаад ажилтан
хохирогч болох тохиолдол ч гарч байна.
Үүнтэй адил үйлдвэрийн эзэн гадаад ажилтны
зөвшөөрөлгүйгээр паспорт, иргэний үнэмлэх, банкны
дэвтэр зэргийг албадан хадгалах болон бусад зорилгоор
ашиглах тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн
хууль, хөдөлмөрийн үндсэн хуулийг зөвчсөн хэргээр,
иргэний бүртгэл мэдээллийн алба, цагдаагийн газар,
хөдөлмөрийн яам зэрэгт мэдэгдэн буцаан авч болно. Ийм
хууль бус үйлдэл гаргасан үйлдвэрийн эзэн 3 жилээс
доош цагдан хорих мөн 20 сая воноос доошхи торгуулиар
шийтгэгдэх болно.
*Эхийг бэлтгэсэн Ким Вонгён ажилтан Солонгосын
гадаад ажилчдыг дэмжих төвийн зөвлөгөө өгөх хэлтэст
ажиллаж байна. ☎1644-0644

지금 여기

Танилцуулга

광고

MNTV олон орны хэл дээр
мэдээ нэвтрүүлнэ
MNTV 다국어뉴스 방영

өнгөрсөн зүйлс дурсамж
болж

тэр даруйдаа
буцаад ирэх
юм шиг боловч

* Нэвтрүүлэх хэл : солонгос, англи,
тайланд, филиппин, монгол, вьетнам,
пакистани, хятад, узбекстан, индонез,
непаль, камбудь, шриланк
* Нэвтрүүлэх цаг : Долоо хоног бүрийн
Мягмар гаригт, үдээс өмнө 12 цагаас
* Асуулт болон санал бодол : (02)69008234, info@mntv.net
*Мэдээний интернет сайт: www.mntv.net.

Цагаач иргэдийн эрүүл
мэндийн төв
☎02-863-9966
이주민의료센터 ☎02-863-9966

сэтгэлдээ тээн
түүнийгээ л бодно

дурсан санаж түүндээ
орооцолдон буй
та өнөөгийн бодит
амьдралаасаа хол
амьдарч байгаа юм биш үү

Амьдралд хэцүү бэрх зүйл олон боловч тэр болгонд иймэрхүү байдлаар
өнгөрүүлэх үе бий. Урьд хожидын бүх явдлыг орхин зөвхөн одоо, энд
амьдарч байгаа тул амьсгалаа удаан ав. Тоо томшгүй олон шийдэл эсвэл
төлөвлөсөн зүйлс аяндаа орхин одох тул нүүр тулан бүү тэмц.
- Амар тайван байлгах дасгалаас - Пэймачудрон
2005 он 08 сар 02 өдөр анх хэвлэгдсэн
(Бүртгэлийн дугаар Гvру 00081)

Сонины эрхлэгч Ким Хэ Сон

4

Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төв
Шуудангийн дугаар 152-801
Сөүл Гүругү Гарибун 1 дун 137-1 тоот

Цагаач иргэдийн эрүүл мэндийн төв нь
гадаад ажилчдын дунд цагаач иргэдэд
зориулан эмчилгээгээр дэмжих төв гэдэг
үүднээс эмчилгээ, мэс засал зэрэг бүгдийг
үнэгүйгээр явуулж байна. Таны эргэн
тойронд хэл ойлголцохгүй, эдийн засгийн
хүнд байдлаас болон эмчилгээ хийлгэж
чадахгүй байгаа гадаад ажилчид, цагаач
иргэд байвал эмчилгээ хийлгэхэд нь тус
дэм болж мэдэгдэхийг хүсч байна.

Редакц 02 6900 8231
newsletter@migrantok.org
www.migrantok.org / www.migrant.kr

Эх бэлтгэсэн И Эн Жи дизайн
031 8007 6600