You are on page 1of 26

Дипломын төсөл бичих гарын авлага

ГАРЧИГ

Нийтлэг үндэслэл 3
Дипломын төслийн сэдэв сонгох ба батлах 3
Дипломын төсөлд тавигдах шаардлага 3
Оюутны эрх, үүрэг 8
Удирдагч багшийн эрх, үүрэг 8
Зөвлөх багшийн эрх, үүрэг 9
Дипломын нарийн бичгийн даргын эрх, үүрэг 9
Дипломын төслийн хамгаалалт ба үнэлэлт 10
Дипломын төслийн үнэлгээ 11
Дипломын төсөл бичих заавар 12
Дипломын төслийн хамгаалалтын танилцуулга хийхэд 20
тавигдах шаардлага
Хавсралт 22

2
Дипломын төсөл бичих гарын авлага

БАКАЛАВРЫН ДИПЛОМЫН ТӨСӨЛ БИЧИХ БА ХАМГААЛАХ
УДИРДАМЖ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Удирдамжийн зорилго нь Дулааны инженерийн салбарын
мэргэжлүүдээр төгсөх оюутнуудын дипломын төслийн сэдэв сонгох,
дипломын төслийг бичих, боловсруулах, хамгаалуулах харилцааг
зохицуулахад оршино.
1.2 Дипломын төсөл нь тухайн мэргэжлийн чиглэлээр сурч буй оюутны бие
даасан бүтээлч ажиллагааг хөгжүүлэх, тэдний эзэмшсэн онол
практикийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг үнэлэх зорилго бүхий
сургалт-судалгааны бүтээл мөн.
1.3 Бакалаврын дипломын төслийн агуулга, бүтэц, хэлбэр, боловсруулалт
нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын зохих шаардлагад нийцсэн
байна.
1.4 Суралцсан хугацааны голч дүн нь 2.0-оос доошгүй, танилцах ба
үйлдвэрлэлийн дадлага хийж хангалттай үнэлгээ авсан, сургалтын
төлөвлөгөөнд заасан кредитын нормыг бүрэн биелүүлсэн оюутан
дипломын төсөл гүйцэтгэх эрхтэй болно.

ХОЁР. ДИПЛОМЫН ТӨСЛИЙН СЭДЭВ СОНГОХ БА БАТЛАХ
2.1 Дипломын төслийн сэдэв нь төгсөх оюутны эзэмшиж буй мэргэжилтэй
уялдсан онол-практикийн ач холбогдолтой, төгсөх оюутны сонирхол,
мэргэжлийн түвшинд тохирсон байна.
2.2 Диплом бичих сэдвийн ерөнхий чиглэлийг тухайн улирлын хичээлийн 2
дэх долоо хоногт багтаан оюутан өөрийн хүсэлтээр болон салбарын
багш, удирдагч багш нартай зөвлөлдөн гаргана.
2.3 Дипломын төслийн сэдвийг оюутан тус удирдамжийн 2.1, 2.2
шаардлагын хүрээнд өөрөө сонгож сэдвийн дэлгэрэнгүй төлөвлөгөөний
хамт тухайн улирлын хичээлийн 3 дахь долоо хоногт багтаан
төгсөлтийн нарийн бичгийн даргад өгнө.
ГУРАВ. ДИПЛОМЫН ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1 Дипломын төсөл нь дараах үндсэн шалгуурыг хангасан байна.
3.1.1 Судалгааны төлөвлөгөө боловсруулж, удирдагч багшаар батлуулна
(Хавсралт 1).
3.1.2 Дипломын төсөл нь энэхүү удирдамжинд заагдсан бүтцийн дагуу
бичигдсэн байна.
3.1.3 Дипломын сэдвийн хүрээнд авч үзэж байгаа асуудалд шинжлэх ухааны

3
Дипломын төсөл бичих гарын авлага
үндэслэлтэй хандаж онолын иж бүрэн тооцоо, сонголт хийсэн байна.
3.1.4 Холбогдох тооцоо, бичиглэлийн хэсэг нь тухайн асуудлыг
шийдвэрлэсэн, шаардлагыг хангахуйц агуулга, бүтэцтэй байна.
3.1.5 Дипломын төсөл нь гүйцэтгэгчийн өөрийн бүтээл байна. Дипломын
судалгааны хэсэгт мэргэжлийн байгууллага болон бусдын хийсэн
судалгааны ажлыг бүхэлд нь болон хэсэгчлэн шууд ашиглахгүй байх.
3.1.6 Ашигласан материал, эх сурвалжийн жагсаалт гаргах.
3.1.7 Гаргасан санал зөвлөмж нь шинжлэх ухааны тодорхой асуудал
дэвшүүлсэн эсвэл шийдвэрлэсэн, хэрэгжихүйц байх.
3.1.8 Дипломын төсөл нь тавьсан зорилгодоо хүрсэн байх.
3.1.9 Дүгнэлт нь дипломын төслийн зорилго, зорилттой нягт уялдсан байх.
3.1.10 Дипломын төсөл бичгийн хэлний соёлын өндөр түвшинд бичигдсэн
байх ба хураангуйн хамт тус бүр 1 хувь өнгө үзэмжтэй хэвлэн,
хавтаслагдсан байх.
3.1.11 Дипломын төслийн нүүрийг дараах форматаар хийнэ.
Tатах холбоос: https://www.mediafire.com/?i142sq9ac519291

4
Дипломын төсөл бичих гарын авлага

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ

Дулааны инженерийн Үйлдвэр, хотын дулаан
салбар хангамж – D07130203

БАКАЛАВРЫН
ДИПЛОМЫН ТӨСӨЛ
СЭДЭВ: Налайх дүүргийн Үйлдвэр, технологийн
паркийн дулаан хангамжийн төсөл

Улаанбаатар хот. 2017 он

5
Дипломын төсөл бичих гарын авлага

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ

Дулааны инженерийн Үйлдвэр, хотын дулаан
салбар хангамж – D07130203

БАКАЛАВРЫН
ДИПЛОМЫН ТӨСӨЛ
СЭДЭВ: Налайх дүүргийн Үйлдвэр, технологийн
паркийн дулаан хангамжийн төсөл

Гүйцэтгэгч: ................…………..…../Оюутны овог нэр/
Удирдагч: ……………………...…./Овог нэр, эрдмийн цол, зэрэг/
Зөвлөгч: ................ ……..…..…../Овог нэр, эрдмийн цол, зэрэг/
Зөвлөгч: ................………….…../Овог нэр, эрдмийн цол, зэрэг/
Шүүмжлэгч: ................………….…../Овог нэр, эрдмийн цол, зэрэг/

Улаанбаатар хот. 2017 он
6
Дипломын төсөл бичих гарын авлага

Батласан:

ДИС-ын эрхлэгч Док.(Ph.D), дэд проф. Д. Цэрэндолгор

Бакалаврын дипломын төслийн даалгавар, гүйцэтгэл

_____________________ _____________________
Оюутны овог, нэр Удирдагчийн овог, нэр
_______________________________________________
Дипломын төслийн сэдэв

Дипломын төслийн Гүйцэтгэлд тавигдах Багшийн Оюутны

бүлэг, хэсгийн нэр хувь, үнэлгээ гарын үсэг гарын үсэг

Дипломын төслийг эхэлсэн: 20.. оны .... сарын ....-ний өдөр
1
2
3
4
5

Дипломын төслийг дууссан: 20.. оны .... сарын ....-ний өдөр
Гүйцэтгэлд тавигдах эцсийн
үнэлгээ

Удирдагчийн тодорхойлолт, үнэлгээ.
……………………………………………………………………………………………………………
…………………………………………………………………………………........................................
....................................................................................................................................................................

Бакалаврын дипломын төсөл гүйцэтгэгч оюутан ............................ овогтой ............................. ны
бичсэн төслийг ШУТИС-ийн бакалаврын төгсөлтийн диплом хамгаалуулах салбар комисст
хамгаалуулахаар тодорхойлов.

Төслийн удирдагч:……………………….....……..../Овог нэр, эрдмийн цол, зэрэг/
Зөвлөгч:………………………...….…..../Овог нэр, эрдмийн цол, зэрэг /
Зөвлөгч:……………………...………..../ Овог нэр, эрдмийн цол, зэрэг/

Жич: Улаанаар бичсэн хэсгийг тухайн оюутан өөрийн баг, мэргэжил, ажилтай уялдуулан өөрчлөнө. Бусад хэсгийг засварлаж
өөрчлөхийг хориглоно.

7
Дипломын төсөл бичих гарын авлага

ДӨРӨВ. ОЮУТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Оюутан дараах эрхтэй. Үүнд:
4.1.1 Оюутан дипломын сэдэв, удирдагч багшаа сонгох.
4.1.2 Оюутан дипломын төслийн нэг удирдагчтай байх ба сэдвийн
онцлогоос хамааран нэгээс хоёр зөвлөх багштай байж болно.
4.1.3 Оюутан төслийн сэдэв чиглэлийг батласнаас хойш тодорхой
шалтгааны улмаас бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр 2 долоо
хоногийн дотор удирдагч багшаа солиулах эрхтэй.
4.1.4 Оюутан удирдагч багшаас батлагдсан төлөвлөгөөний дагуу
зөвлөгөө авах.
4.1.5 Урьдчилан тохирсон тохиолдолд дипломын төслийн сэдвээс
хамааран холбогдох байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж
болно. Дипломын өмнөх дадлага нь дипломын төслийн
судалгааны материал цуглуулах зорилготой ба 4 долоо хоногоос
багагүй хугацаанд үргэлжилнэ.

4.2 Оюутан дараах үүрэгтэй. Үүнд:
4.2.1 Батлагдсан төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа зөвлөгөө авч,
тухай бүр хянуулж байх.
4.2.2 Дипломын төслийг заагдсан хугацаанд хураалгаж, гаргасан
хуваарийн дагуу хамгаалах.
4.2.3 Дипломны урьдчилсан болон үндсэн хамгаалалтанд оюутан зүй
зохистой, албаны хувцаслалттай ирэх.
4.2.4 Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад хоцорсон тохиолдолд
дараагийн улирлын дипломын хамгаалалтад орохоор хойшилно.

ТАВ. УДИРДАГЧ БАГШИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Удирдагч Дулааны инженерийн салбарын мэргэжлийн багш, эсвэл
тухайн чиглэлийн магистраас дээш зэрэгтэй мэргэжилтэн байж болно.
Дипломын төслийн чиглэл, онцлогоос хамаарч бусад салбараас
удирдагч сонгож болно. Удирдагч нь төслийн тооцоо, сонголт, зураг,
графикийн үр дүнгийн үнэн бодит байдал, онол, арга зүй, чанарыг
хариуцна.
5.2 Удирдагч багш дараах эрхтэй. Үүнд:
5.2.1 Оюутныг батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллахыг шаардах.
5.2.2 Тухайн оюутны гүйцэтгэсэн тооцоо, сонголт хийх аргачлалыг
хангалтгүй гэж үзсэн тохиолдолд хамгаалалтанд оруулахаас
татгалзах.
5.3 Удирдагч багш доорх үүргийн дагуу дипломын төсөлд хяналт тавьж
8
Дипломын төсөл бичих гарын авлага
ажиллана. Үүнд:
5.3.1 Удирдаж буй оюутны дипломын төслийн гүйцэгтгэх явцад
оюутанд төлөвлөгөөний дагуу хяналт, шаардлага тавьж
ажиллах.
5.3.2 Оюутанд дипломын төслийн сэдэв, ажлын төлөвлөгөөг баталж,
биелэлтэнд хяналт тавин, тооцоо хийх аргачлал, туршилт тавих,
задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, тооцооны
алдаа болон түүний зөвшөөрөгдөх утгандаа байгаа эсэхийг
хянах зэргийг удирдан чиглүүлэх үүрэг хүлээнэ.
5.3.3 Суралцагчийн дипломын төслийн төлөвлөгөөний хэрэгжилт,
үр дүнд хяналт тавьж, арга зүй боловсруулах, төсөл бичих
явцад тогтмол зөвлөгөө өгөх үүрэгтэй.
5.3.4 Дипломын агуулга, үг үсгийн алдаа, найруулга зүй, чанарыг
эцэслэн шалгаж, гүйцэтгэсэн тооцоо, судалгааны ажлын үр дүн
шинжлэх ухааны үнэн зөв хийгдсэн эсэхэд хяналт тавина.
5.3.5 Удирдаж буй оюутан нь урьдчилсан хамгаалалтанд тэнцсэн
тохиолдолд санал, шүүмжийн дагуу өөрчлөлт, сайжруулалт
хийх зөвлөгөө өгөх ба гүйцэтгэлд хяналт тавина.
5.4 Удирдагч нь бэлэн болсон дипломын төслийг урьдчилсан болон үндсэн
хамгаалалтанд оруулахыг зөвшөөрч загварын дагуу үнэлгээ өгнө
(Хавсралт 2). Удирдагч багшийн үнэлгээ 60%-иас дээш байгаа
тохиолдолд урьдчилсан ба үндсэн хамгаалалтад орох эрх нээгдэнэ.

ЗУРГАА. ЗӨВЛӨХ БАГШИЙН ЭРХ, ҮҮРЭГ
6.1 Зөвлөх багш дараах эрхтэй. Үүнд:
6.1.1 Диплом бичилтийн явцад оюутан Ректорын тушаалаар батлагдсан
зөвлөх багш дээр биеэр очиж зөвлөгөө аваагүй тохиолдолд оюутны
төгсөлтийн ажлыг эцсийн байдлаар баталгаажуулж, гарын үсэг зурахгүй
байх эрхтэй
6.2 Зөвлөх багш дараах үүрэгтэй. Үүнд:
6.2.1 Дипломын төслийн чиглэлийн дагуу оюутанд зөвөлгөө өгөх
6.2.2 Дипломын төслийн чиглэлийн дагуу гүйцэтгэлийг хянах
үүрэгтэй
6.2.3Дипломын төслийн удирдагч багш, оюутан, нарийн бичгийн
даргатай нягт холбоотой ажиллах

ДОЛОО. ДИПЛОМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭРХ,
ҮҮРЭГ
7.1 Дипломын нарийн бичгийн дарга дараах эрхтэй. Үүнд:
7.1.1 Оюутны сонгон авсан диломын сэдэв давхцсан бол
давхцлыг арилгах, сэдвийг засах эрхтэй
7.2 Дипломын нарийн бичгийн дарга дараах үүрэгтэй. Үүнд:

9
Дипломын төсөл бичих гарын авлага
7.2.1 Оюутны сонгон авсан дипломын төслийн сэдвийн давхцал
болон түүнийг бүхэлд нь хянах
7.2.2 Сургалтын албатай хамтарч төгсөх оюутны дүнг
баталгаажуулах
7.2.3 Дипломын ажлын явцын үзлэг, урьдчилсан ба жинхэнэ
хамгаалалтыг хуваарийн дагуу өндөр чанартай удирдан зохион
байгуулах
7.2.4 Дипломын жинхэнэ хамгаалалтын дараа сургуулийн
сургалтын ба чанарын албатай хамтран оюутан дипломоо гар
дээр авах хүртэлх бүх үйл ажиллагаанд идэвхитэй хамтарч
оролцоно

НАЙМ. ДИПЛОМЫН ТӨСЛИЙН ХАМГААЛАЛТ БА ҮНЭЛЭЛТ
8.1 Дипломын төслийг урьдчилсан болон үндсэн
хамгаалалтанд зайлшгүй оруулна.
8.2 Ингэхдээ урьдчилсан хамгаалалтанд оруулж
хэлэлцүүлээгүй буюу урьдчилсан хамгаалалт дээр
“тэнцээгүй” үнэлгээ авсан оюутны ажлыг дипломын
үндсэн хамгаалалтанд оруулахгүй.
8.3 Дипломын урьдчилсан хамгаалалт
8.3.1 Дипломын урьдчилсан хамгаалалтанд оруулах эсэхийг
удирдагч багшийн зөвшөөрөл болон дипломын шалгуурыг
хангасан эсэхийг үндэслэн шийдвэрлэнэ.
8.3.2 Дипломын төслийн бичиглэлийг хамгаалалтаас ажлын 5
хоногийн өмнө удирдагчид, дипломтой холбоотой бэлдсэн
файл, слайдыг дипломын нарийн бичгийн даргад
хураалгасан байна.
8.3.3 Урьдчилсан хамгаалалтанд хангалттай үнэлгээ авсан
тохиолдолд шүүмжлэгчийг сэдэв, чиглэлээс хамааруулан
диплом хамгаалуулах зөвлөл томилно.
8.3.4 Урьдчилсан хамгаалалтанд нэг оюутны илтгэх хугацаа 10
минут, асуулт хариулт 10 минут, нийт 20 минут
үргэлжилнэ.
8.3.5 Урьдчилсан хамгаалалтад ”тэнцсэн”, ”нөхцөлтэй
тэнцсэн”, ”тэнцээгүй” гэсэн үнэлгээ өгөх ба зөвлөлийн
гишүүдийн дүнгийн дунджаар нийт дүн гарна.
8.3.6 Урьдчилсан хамгаалалтанд ”тэнцсэн”, ”нөхцөлтэй
тэнцсэн” үнэлгээ авсан оюутанд үндсэн хамгаалалтад орох
эрх нээгдэнэ.
8.3.7 Урьдчилсан хамгаалатанд ”тэнцээгүй” үнэлгээ авсан
оюутан дараагийн улиралд дахин дипломоо бичнэ.
8.4 Дипломын үндсэн хамгаалалт
8.4.1 Үндсэн хамгаалалт ШУТИС-ийн сургалтын төлөвлөгөө, Сургалтын
албанаас гаргасан хуваарийн дагуу явагдана.
8.4.2 Үндсэн хамгаалалт - Хамгаалалтаас 2 хоногийн өмнө, тухайн өдрийн

10
Дипломын төсөл бичих гарын авлага
15.00 цагт багтаан удирдагч багшийн үнэлгээний хуудас, дипломын
ажлын хэвлэмэл 1 хувь, электрон 1 хувь, бэлдсэн слайдыг тус тус
хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад өөрийн биеэр
хураалгана /хамгаалах хугацаа, нэрсийн дарааллыг жич зарлана/.
8.4.3 Урьдчилсан хамгаалалтад өгсөн зөвлөмжийг бүрэн тусгаж, эрдэм
шинжилгээний боловсруулалтыг чанартай хийж, удирдагч багшийн
үнэлгээг үндэслэн дипломын үндсэн хамгаалалтад оруулна.
8.4.4 Үндсэн хамгаалалтаас өмнө шүүмжлэгч нь дипломын төсөлтэй
уншиж, танилцан загварын шүүмж бичнэ (Хавсралт 3).
8.4.5 Үндсэн хамгаалалтын хугацаа нэг оюутанд илтгэх хугацаа 15 минут,
асуулт хариулт 15 минут нийт 30 минут байна.
8.4.6 Үндсэн хамгаалалтад хангалттай үнэлгээ авсан оюутны мэргэжлийн
диплом авах шаардлага хангасан гэж үзнэ.
8.4.7 Үндсэн хамгаалалтанд хангалттай үнэлгээ аваагүй бол дараагийн
улиралд дипломоо дахин бичнэ.

ЕС. ДИПЛОМЫН ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭ
9.1 Дипломын урьдчилсан болон үндсэн хамгаалалтын ажлыг
үнэлэхдээ ШУТИС-ын Ректорын 2014 оны 04 сарын 14-ний өдрийн
А/64 тоот тушаалын хавсралтыг удирдлага болгоно.
9.2 Дипломын урьдчилсан болон үндсэн хамгаалалтыг дараах
шалгуурын дагуу үнэлнэ. Үүнд:
- Сэдвийн ач холбогдол зорилгоо оновчтой тодорхойлсон байдал
- Төслийн үндэслэл
- Тооцоо, сонголтын иж бүрэн, оновчтой байдал
- Зорилгодоо хүрсэн байдал
- Илтгэх ур чадвар, хугацаандаа илтгэх, асуултад оновчтой хариулсан
эсэх
- Зураг, график нь техникийн зураг зүйн шаардлагад нийцсэн эсэх
9.3 Төслийн дээрх шалгуурын дагуу шүүмжлэгчид болон комиссын
гишүүд үнэлж тухайн төслийн ерөнхий дүнг гаргана.
9.4 Нэгдсэн үнэлгээг шүүмжлэгч болон комиссын гишүүдийн
үнэлгээнд үндэслэн дүгнэнэ.
9.5 Дипломын төслийг хавсралтын дагуу үнэлнэ (Хавсралт 4).
9.6 “SP” Satisfactory progress
Оюутны дипломын төсөл, ажилд хамааруулан тавина. Оюутны
дипломын төсөл ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын
гүйцэтгэл дутуу хэдий ч (75 хувиас дээш тохиолдолд) цаашид бие даан
ажиллаж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж удирдагч багш үзэж
зөвшөөрвөл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “SP” тэмдэглэгээг
тавьж болно. Энэ тохиолдолд оюутны дипломын төсөл, ажлын сэдэв
болон удирдагч багшийг өөрчлөхгүйгээр нэмэлт ажлуудыг хийж
гүйцэтгэх хугацаа олгосноор хамгаалалтанд орох эрх олгогдож байгаа
юм.
9.7 “NP” No Progress

11
Дипломын төсөл бичих гарын авлага
Оюутны дипломын төсөл, ажилд хамааруулан тавина. Оюутны
дипломын төсөл ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын
гүйцэтгэл дутуу хэдий ч (75 хувиас доош тохиолдолд) удирдагч
багш нь оюутнаас цаашид энэ ажлыг дуусгах чадваргүй гэж
дүгнэвэл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “NP” тэмдэглэгээг
тавих болно. Энэ тохиолдолд оюутан дахин төгсөгч оюутнаар
бүртгүүлэх бөгөөд оюутны дипломын төсөл, ажлын сэдэв болон
удирдагч багш өөрчлөгдөх болно.

АРАВ. ДИПЛОМЫН ТӨСӨЛ БИЧИХ ЗААВАР
Дипломын төсөл нь Дулааны инженерийн салбарын мэргэжлүүдээр
бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг
бөгөөд оюутнуудад онолын мэдлэгээ бататган өөрийн суралцаж буй
салбарын өмнө тавигдаж буй тулгамдсан асуудлыг онол болон практик
талаас нь бие даан шийдвэрлэх тооцоо, сонголтын аргыг зөв оновчтой
хэрэглэх, тодорхойлон цаашид авах арга хэмжээний төсөл боловсруулах ур
чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Дипломын төсөлд сэдвийн зорилго, үр дүн, санааг шинэлэг гэж үзэж
буй үндэслэл, үр дүнд ямар аргаар хүрсэн зэргийг дэлгэрэнгүй тайлбарлан
бичнэ. Хэрвээ асуудал шийдвэрлэх хэлбэрээр бичигдсэн бол тухайн
асуудалтай холбоотой өнөөгийн байдал, тооцоо, сонголтонд хэрэглэсэн
аргачлалаа бичнэ.
1. Ерөнхий бүтэц, агуулга, шаардлага
Дипломын ажил нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.1 Дипломын ажлыг бичихдээ заавал өөрийн үгээр, бусдаас
хуулахгүйгээр бичих бөгөөд хэрэв бусдын ажлаас ямар нэг
өгүүлбэр эсвэл параграф шууд авахаар бол эх сурвалжийг заавал
дурдах
1.2 Дипломын бичилтийн хувьд “Монсудар” хэвлэлийн газраас
2011 онд гаргасан “Монгол кирил бичгийн зөв бичих зүйн
толь”-г баримтлах
1.3 Өгүүлбэрүүд нь ойлгомжтой, утга агуулга нь төгс бичигдсэн
байх
1.4 Зангилаа асуудал, гаргаж буй санаандаа анхаарлаа төвлөрүүлсэн
байх
1.5 Нэг зүйлээс нөгөө рүү, эсвэл нэг бүлгээс нөгөөд оновчтой
шилжсэн байх
1.6 Үгийн сонголт оновчтой, зөв байх
1.7 Өгөгдөл, үзүүлэлтүүд үнэн бодитой байх
1.8 Гаргаж буй санаа нь логик зөрчилгүй байх
1.9 Бүлгүүд зөв хуваарилагдсан, логик дэс дараалалтай байх
1.10 Бусад бүлэгт гарсан санааг дахин давтахгүй байх

12
Дипломын төсөл бичих гарын авлага
1.11 Ишлэл, ном зүйг зохих шаардлагын дагуу хийсэн байх
1.12 Таваас доошгүй зураг, графикийг инженерийн зураг зүйн
шаардлагын дагуу А1 форматаар гүйцэтгэнэ.
2. Дипломын төслийн бүтэц
I. Хот суурин, төвлөрсөн дулаан хангамжийн чиглэл
1. Хотын дулааны ачаалал, хэрэглээний тооцоо
2. Дулаан хангамжийн систем, түүний эх үүсгүүрийн сонголтын тооцоо
3. Дулаан түгээлтийн тохируулгын тооцоо
4. Сүлжээний усны зарцуулалт, түүний өөрчлөлтийн тооцоо, график
5. Дулааны сүлжээний төв ба гол салаа шугамын гидравликийн тооцоо
6. Пъезометрийн графикийг үндэслэн дулааны сүлжээнд хэрэглэгчдийн
холболтын схем, тоног төхөөрөмжийн сонголт
7. Сонгосон аль нэг дулааны оруулга ба дэд станцын дулааны схем, тоног
төхөөрөмжийн дулааны тооцоо
8. Дулааны сүлжээний аль нэг хэсгийн дулаалгын тооцоо
9. Автоматжуулалтын хэсэгт эх үүсгүүрийн, эсвэл хэрэглэгчийн
системийн автоматжуулалтыг авч үзнэ. Суурилагдах автоматжуулалтын
техник, хэрэгслийн үүрэг зориулалт, техникийн үзүүлэлт, зурагт хийх
тэмдэглэгээ зэргийг харуулна
10. Эдийн засгийн тооцоог дулааны үйлдвэрлэл, тээвэрлэлтийн өөрийн
өртөгийг тодорхойлох асуудлаар сонгож болно. Мөн эх үүсгүүрийн
сонголтын техник эдийн засгийн харьцуулалтын тооцоо, шинээр
дулааны эх үүсгүүр хэмнэлтийн төхөөрөмж суурилуулах нөхцөлд
түүний хөрөнгө оруулалтын эргэн төлөлт зэргийг тооцно /зөвлөх
багштайгаа ярилцан заавар зөвөлгөө авах/
II. Үйлдвэрийн дулаан, уур хангамжийн чиглэл
1. Үйлдвэрийн дулааны технологийн схем, хүчин чадлыг үндэслэн уурын
ачаалал, параметрийг тодорхойлох
2. Үйлдвэрийн барилгын дулаацуулга, агааржуулалт, хэрэгцээний халуун
усны дулааны ачааллын тооцоо
3. Уурын хоног, жилийн ачааллын график байгуулах, дүгнэлт гаргах
4. Үйлдвэрийн уурын сүлжээний схемийн дагуу гидравлик тооцоо хийх
5. Уураар ажилладаг технологийн төхөөрөмжүүдийн дулааны тооцоо
хийж, сонгох (халаагуур, хатаагуур, нэрэх аппарат гэх мэт)
6. Уурын конденсатын буцлалтын хэмжээг тогтоох
7. Уурын конденсатын шугамын гидравлик тооцоо хийх
8. Дулаацуулга буюу хэрэгцээний халуун усны халаагуурын аль нэгний
дулааны тооцоо хийх
9. Эдийн засгийн хэсгээр уураар түгээх дулааны зардал, үр ашгийн тооцоо
хийнэ
III. Хөргөлтийн технологийн чиглэл
13
Дипломын төсөл бичих гарын авлага
1. Хот, суурин газрын хүн амын өсөлт, хэрэглээнээс хамааруулан хөргөх
үйлдвэрийн ачаа эргэлт, хүчин чадлыг тодорхойлох
2. Хөргөх үйлдвэрийн ерөнхий төлөвлөлтийг технологийн процессын
хүйтний хэрэглээ, хөргөх өрөөний багтаамж, бүтээгдэхүүн хадгалах
болон бусад барилга байгууламжийн талбайг тооцсон үр дүн, дэд
бүтэцтэй уялдуулан тооцох
3. Барилгын хийцийн сонголт, дулаан, чийг, уур тусгаарлагч материалаар
хөргөх камерын хучилтын үеийн зузаан, дулаан дамжуулалтын
коэффциентийг тодорхойлох
4. Хөргөх байгууламжийн дулааны тооцоо
5. Хөргөх үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн /компрессор,
конденсатор/ тооцоо, сонголтыг оновчтой хийж, удирдагч багштай
зөвлөсний дагуу сонгосон тоног төхөөрөмжийн хийцийн зургийг
AutoCad прогорамм дээр гүйцэтгэх
6. Хүйтэн боловсруулалт хийх, хөргөсөн, хөлдөөсөн бүтээгдэхүүн
хадгалах зориулалттай хонгил, камеруудад суурилуулах батарей,
агаарын хөргүүр, гуурсан хоолойт ууршуулагчийн тооцоо, сонголтыг
хийж технологийн схем зурах
7. Туслах тоног төхөөрөмжүүд, тоноглолуудын тооцоо, сонголт хийх
8. Хөргөх үйлдвэрийн зарчмын схем гаргах
9. Болсруулсан зарчмын схемийн дагуу гидравлик тооцоо хийх
10. Хөргөх үйлдвэрийн автоматжуулалтын схем, автоматикийн техник
хэрэгсэлийг сонгох
11. Эдийн засгийн тооцоонд нэгж хүйтэн үйлдвэрлэлийн өөрийн өртөгийг
тодорхойлох, зардалаа нөхөх хугацааг тооцно
IV. Үйлдвэр, нийгмийн болон орон сууцны барилгын кондиционерын
системийн чиглэл
1. Үйлдвэр, нийгмийн болон орон сууцны барилгын дотор агаарын бичил
орчны параметрийг сонгох
2. Барилгын дулааны ачааллыг тооцох
3. Илүүдэл чийг, хорт хийн ялгаруулалтын тооцоо
4. Барилгын дулааны алдагдлын тооцоо
5. Сэлгэх шаардлагатай агаарын зарцуулалтыг тодорхойлох
6. Агааржуулалтын системийн тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо
хийх (калорифер, дулааны насос, чийгшүүлэх камер г.м)
7. Агаарын сүлжээний аэродинамикийн тооцоо
8. Агааржуулалтын системийн хянах хэмжүүр автоматикийн схем
боловсруулах, сонголт хийх
9. Эдийн засгийн хэсгээр кондиционерын системийн хөрөнгө оруулалтын
болон ашиглалтын зардлын тооцоо хийх
V. Сэргээгдэх эрчим хүчний чиглэл
1. Нарны цахилгаан станцын судалгаа, төсөл
14
Дипломын төсөл бичих гарын авлага
2. Нарны эрчим хүчийг дулаан хангамжид ашиглах судалгаа, төсөл
3. Нарны дулааны цахилгаан станцын судалгаа, төсөл
4. Газрын гүний дулааныг дулаан хангамжид ашиглах судалгаа, төсөл
5. Бие даасан хэрэглэгчийн цахилгаан хангамжийн системийг салхин
цахилгаан станц ашиглан хангах судалгаа, төсөл
6. Салхин парк байгуулах төсөл
7. Усан цахилгаан станцын төсөл
8. Биомассын эрчим хүчийг ашиглах судалгаа, төсөл
9. Эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах их чадлын нар, салхи, усан
цахилгаан станцуудын судалгаа, төсөл
10. Түлшний элементийн судалгаа

Дээрх чиглэлүүдээс сэдвийн сонголт хийж, удирдагч багштайгаа ярилцан
дипломын ажлын бүтцийг боловсруулна.
VI. Үйлдвэрийн экологиийн чиглэл
1. Хүнсний үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
2. Хөнгөн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
3. Уул уурхайн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
4. Уул уурхайн үйлдвэрлэлийн эзэмшил газрын нөхөн сэргээлт
5. Хүнд үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
6. Үйлдвэрийн ажлын байрны дотоод бичил уур амьсгал
7. Эрчим хүчний үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
8. Цэвэр үйлдвэрлэлийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
9. Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн байгаль орчинд
үзүүлэх нөлөөлөл
10. Барилгын материалын үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
11. Усыг олборлох, ашиглах үеийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
12. Агаар мандлын бохирдол, түүнийг цэвэрлэх арга
13. Хуурай хог хаягдлыг боловсруулах ашиглах устгах үед байгаль
орчинд үзүүлэх нөлөөлөл
14. Шингэн хаягдлыг тээвэрлэх, зайлуулах, цэвэрлэх үеийн байгаль
орчинд үзүүлэх нөлөөлөл

Эдгээрээс гадна туршилт, судалгаа, зохион бүтээх шинэ технологи
нэвтрүүлэх, ногоон бүтээмжийн чиглэлээр дипломын төсөл гүйцэтгэнэ.

VII. Дулааны процессын автоматжуулалтын чиглэл
1. ДЦС, зуух, турбин, дулааны төхөөрөмжийн тоног төхөөрөмжийн
тооцоо
2. Дулааны төхөөрөмжийн схем, ажиллах зарчмыг тодорхойлох
3. Дулааны төхөөрөмж, цахилгаан станц, зуух, турбины процессийн
технологийн хяналтын P&ID схем зохиож, түүнд хэрэглэгдэх
хэмжүүр, хэрэгслүүдийн сонголт хийх
15
Дипломын төсөл бичих гарын авлага
4. Дулааны төхөөрөмж, процессын технологийн автоматжуулалтын
P&ID схем зохиож, түүнд хэрэглэгдэх автоматикийн техник
хэрэгслүүдийн сонголт хийх
5. Автомат тохируулгын системийн контроллёрын хөглөлтийн тооцоо
хийх
6. MATLAB программ хангамж дээр шилжилтийн процесс байгуулж,
чанарыг үнэлэх
7. Дипломын төслийн тусгай хэсгийн хүрээнд тоноглолын сонголт,
тооцоо, P&ID схем, зураг зурах
8. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчин экологид үзүүлэх
нөлөөллийг тодорхойлох
9. Эдийн засгийн тооцоо, дүгнэлт хийх

VIII. Дулааны цахилгаан станцын чиглэл
1. Зуухны дулааны шалгах тооцоо, тоос бэлтгэлийн системийн тооцоог
хийх
2. Зуухны дулааны балансын нарийвчлал хийх
3. Дулааны тооцоог үндэслэн зуухны үндсэн тоноглолын тооцоо,
тоноглол сонголт хийх
4. Зуухны дагуу болон хөндлөн огтлолын зургийг стандарт масштабаар
зурах
5. Турбины урсгал хэсгийн дулааны тооцоонд тохируулгын үеийн,
турбины даралтын үеүдийн эхний ба эцсийн үеийн урьдчилсан тооцоо
хийж, турбины үеийн тоог тдорхойлно
6. Турбины даралтын үеүдийн дулааны тооцоо хийж, хурдны
гурвалжинг байгуулан турбины үеүдийн чадлын балансыг шалгах
7. Турбины дагуу огтлол, тос хангамж ба тохируулгын схемийг зурах
8. ДЦС-ын зарчмын схемийн тооцоог хийж уурын турбины урсгал
хэсгийн ажлын биеийн тэлэлтийн процессыг байгуулж дулааны
зарчмын схемийн тооцооны хүснэгтийг бөглөх
9. Сүлжээний усны үндсэн болон туслах халаагуур, бууруулан хөргөх
төхөөрөмжийн тооцоо
10. Өндөр даралтын халаагуур, үлээлгийн усны сепаратор, химийн усны
халаагуурын тооцоо
11. Деэаратор, нам даралтын халаагуур, холих цэгийн тооцоо
12. Турбины уурын болон цахилгаан чадлын балансыг шалгах тооцоо
13. ДЦС-ын ус бэлтгэлийн хүчин чадал сонголтын тооцоо хийх
14. Усны чанарыг үндэслэн ус бэлтгэлийн тоноглол сонголт, тооцоог
хийж, технологийн дэлгэрэнгүй схем зурах
15. Дипломын төсөл бичиж байгаа сэдвээрээ нэг тоноглолыг сонгон авч
автоматжуулах , хэмжүүрийн сонголтыг хийх

16
Дипломын төсөл бичих гарын авлага
16. Хэмжүүр болон автоматикийн функциональ схемийг зурах /Схемийг
зурахдаа анхдагч, хоёрдогч хэмжүүр, регулятор, тохируулах эрхтнийг
зохих стандарт хэмжээгээр зурсан байна/
17. ДЦС-ын дулааны дэлгэрэнгүй схем, ДЦС-ын дагуу огтлолын
(компоновка) зургийг инженерийн зураг зүйн шаардлагын дагуу
гүйцэтгэх /А1 форматаар/
18. Эдийн засгийн хэсгээр 1 МВт цахилгаан, дулааны эрчим хүч
үйлдвэрлэхэд зарцуулагдах хөрөнгө оруулалтыг тооцоолж, ДЦС-ын
хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацааг тодорхойлно.

3. Дипломын төслийг бичиглэлийн дараах шаардлагад бүрэн нийцүүлэн
хэвлүүлнэ. Үүнд:
3.1 Цаасны хэмжээ –А4. Хуудасны захын хэмжээ нь зүүн болон дээд
талын ирмэгээс 3 см, баруун болон доод тал - 2.5 см тус тус байна
3.2 Бичгийн Arial ба Times New Roman фонтоор текстийн үсгийн
хэмжээ 12 pt, мөр хоорондын зай 1.5 pt, гарчиг, хүснэгт, график,
зүүлт, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр
хоорондын зай 1.0 pt байх
3.3 Бичсэн зүйлийг 2 талаас нь зэрэгцүүлсэн (justify) байх
3.4 Дипломын ажлын бүлэг, дэд бүлэг, хэсгийн гарчгийг Bold, номын
болон сэтгүүлийн нэр, гадаад үг, эх сурвалж зэрэг онцгой
тохиолдолд Italic хэлбэрүүдийг ашиглана
3.5 Хүснэгт, график, зүүлт (footnote) болон хавсралтуудад 8-10pt
фонтын хэмжээ ашиглаж болно
3.6 Дипломын ажлын нүүр хуудас, агуулга буюу бүтцийг харуулсан
хуудаснаас бусад хуудсуудыг заавал дугаарлана. Хүснэгт, зураг,
график, хавсралтуудыг тусад нь дугаарласан байх
3.7 Цэг, таслалын дараа заавал нэг зай авсан байна
3.8 Бүлэг, дэд бүлэг, хэсгийн гарчгийн дараа нэг мөрийн дороос
үндсэн текстийг эхлүүлнэ
3.9 Догол мөрийн эхний мөр нь өмнөх мөрөөс 6pt буюу 4 дэх
тэмдэгтийн зайнаас эхлүүлнэ
3.10 Бүлэг, дэд бүлэг, хэсгүүдийг шинэ хуудаснаас эхэлнэ. Дороо 2-оос
доош мөр авах боломжгүй тохиолдолд аливаа гарчгийг дараагийн
хуудсанд шилжүүлнэ.
3.11 Дипломын төслийг мэргэжлийн онцлогоос шалтгаалан хуудасны
тоог тогтоож үг, үсгийн алдаагүй бүрэн хянаж хэвлэсэн байна.
3.12 Хүснэгт, график, зураглалуудыг гарчиглаж, дипломын төслийн
бүлгийн дугаарыг агуулсан байдлаар эсвэл эхнээс дуустал
дараалуулан тус тус дугаарлаж дор нь эх үүсвэрийг заавал бичнэ.
Жишээлбэл,
Хувилбар 1

17
Дипломын төсөл бичих гарын авлага
Хүснэгт 1.2.1. Үйлдвэрлэлтийн өсөлт - энэ нь дипломын 1-р
бүлгийн 2-р дэд бүлэг буюу хэсгийн 1-р хүснэгтийг илэрхийлнэ.
Дугааруудыг хооронд нь тусгаарлана.

Хувилбар 2
Хүснэгт 1. Үйлдвэрлэлтийн өсөлт
Хүснэгт 2. Борлуулалтын гэх мэт.
Эдгээрээс аль нэг хэлбэрийг сонгож, диплом бичих явцад тухайн
хэлбэрийг дагнан баримтална.
3.13 Бусдын бүтээлээс авч ашиглаж буй санаа, ойлголт, тайлбар,
тодорхойлолтууд зэрэг болон нэмэлт тайлбар шаардлагатай үед
дипломын ишлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ.
3.14 Бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэр авч ашиглаж байгаа тохиолдолд
тэр нь 40 үгнээс хэтрэхгүй ба тухайн өгүүлбэрийг хашилтанд
хийж, эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны
дугаарыг заавал тэмдэглэнэ.
3.15 Зүүлт (footnote) бичих шаардлага гарвал тухайн тодотгол оруулж
буй тэмдэглэл нь нэг хуудсанд байна. Хэрвээ тухайн хуудсанд
багтахгүй бол дараагийн хуудас руу шилжүүлнэ.

4. Уншиж ашигласан материалын жагсаалт ШУТИС-ийн эрдэм
шинжилгээний бичгийн шаардлагыг хангасан байх. Үүнд:
Ном
Зохиогчийн нэрийн үсгийн дарааллаар (зохиогч, редактор, орчуулагч,
байгууллага гэх мэт) Хэвлэгдсэн он
Бүтээлийн нэрийг хашилтанд (Italic хэлбэрээр)
Цувралын дугаар
Хэвлэлийн газрын нэр
Хэвлэлийн газрын байршил
Хуудасны дугаар эсвэл тоо (шаардлагатай бол)
Жишээлбэл,
Монгол хэл дээр
1. Аюурзана С. 2009, “Компаний санхүү”, Соёмбо принтинг, УБ
2. Батжаргал Р. 1995, “Санхүүгийн бүртгэлийн тогтолцооны асуудалд”,
Диссертаци, Улсын хэвлэлийн газар, УБ, 120х.
3. Лувсандорж. П. 2007. “Шилжилтийн үр дүн, хөгжлийг хандлага”,
Монгол Улс Зах зээлд номын I бүлэг, 8-48 хуудас, МУИС-ийн хэвлэх
үйлдвэр, УБ
Гадаад хэл дээр
1. Баканов М.И, Шеремет А.Д, “Экономический анализ” 2000, изд Вес
мир, Москва, 234 с.
2. Kenneth C. Leadon Jane P, 1999, “Management information systems”, A

18
Дипломын төсөл бичих гарын авлага
Simon & Schuster Company, United States of America.
3. “Финансовый толковый словарь”, 1998, изд Вес мир, Инфра-М, 496 с.
Өгүүллэг
Өгүүллэгийг зохиогчийн нэр
Хэвлэгдсэн он
Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд)
Сэтгүүлийн нэр (italic хэлбэрээр)
Сэтгүүлийн дугаар
Хэсгийн дугаар
Хуудасны дугаар
Жишээлбэл,
1. Наранчимэг Л. 2007, “Санхүүгийн тогтвортой байдлын
шинжилгээний арга зүй”, Эдийн засаг: Онол, Практик, №276(17), х. 41-
51
Хууль, эрхийн акт
Жишээлбэл,
1. “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, 1998, Санхүү нягтлан бодох
бүртгэл, аудитын холбогдолтой хууль тогтоолын эмхэтгэл, Адмон ХХК
хэвлэв, УБ

Хурал, семинарын материал
Электрон эх үүсвэр
Зохиогчийн нэр
Хэвлэгдсэн он
Материалын нэр
Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр
Интернет дэх нэр буюу сайтын хаяг холбоос (шаардлагатай бол)
Жишээлбэл,
1. Монгол банк 2010, Улирлын Мөнгөний Тойм.
http://www.mongolbank.mn/web/guest/publication/mreview_mn
1.UNESCO Instiute for Statistics (2007) Education counts, Benchmarking
Progress in 19 WEI countries. World Education Indicators 20078 Montreal
(www.uis.unesco.org/web/publication/wei 2007)

Удиртгал хэсэг
Дипломын нэр: Маш товч, тодорхой байдлаар судалгааны агуулгыг бүрэн
илэрхийлсэн байна. Дипломын нэр нь хоёр хэсэгтэй байж болно. Энэ
тохиолдолд эхний хэсэг нь судалгааны агуулгыг илэрхийлсэн гол нэр болох
ба хоёр дахь хэсэг нь нэмэлт, нарийвчилсан, судалгааны хүрээг тодруулсан,

19
Дипломын төсөл бичих гарын авлага
товч тайлбар хийх үүрэгтэй.
Товч танилцуулга: Энэ хэсэг нь төслийн товчлол юм. Дипломын төсөлд
дэвшүүлсэн зорилго, зорилт хэрэглэгдсэн тооцоо, сонголтын арга, үр дүнг
товч танилцуулж, тусгай хуудсанд бичнэ. Өөрөөр хэлбэл, дипломын төсөлд
тодорхой зорилго тавиад, тодорхой аргуудыг ашиглан, тодорхой үр дүнд
хүрсэн гэсэн логик дараалалтай бичигдсэн байна.
Гарчиг: Дипломын төслийн ерөнхий бүтэц, бүлэг, дэд хэсгүүдийг хуудасны
дугаартай бичнэ.
Хүснэгт, зураг, хавсралтын жагсаалт: Дипломын төслийн доторх хүснэгт,
зургийн нэр, хавсралт материалуудын байрлаж буй хуудасны дугаар тусгай
хуудсанд бичигдэнэ.
Товчилсон үг болон нэр томьёоны жагсаалт: Төсөлд ашигласан
хураангуй нэр томьёог цагаан толгойн дэс дарааллаар дэлгэрэнгүй нэртэй нь
зэрэгцүүлэн жагсааж тусгай хуудсанд бичнэ.
Дүгнэлт, санал: Дипломын төслийн ерөнхий дүгнэлт, гарсан үр дүн болон
цаашид ямар асуудал дэвшигдэн гарч байгааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл,
төслийн гүйцэтгэлээр гарч байгаа ерөнхий дүгнэлт, практикт оруулж буй
хувь нэмэр, тухайн нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай санал,
туршлага болон цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг багтаана.
Төгсгөл хэсэг
Хавсралт: Дипломын төслийн бусад хэсэгт оруулахад уншигч, удирдагч,
зөвлөх, шүүмжлэгч нарын анхаарлыг сарниулж болох сэдэв, агуулгыг
ойлгоход зайлшгүй шаардлагатай хүснэгт, график, диаграмм, судалгааны
асуулга, ярилцлагын материал, тэмдэглэл, хэрэглэсэн тоног төхөөрөмж,
программ хангамжийн үндсэн шинж зэргийг багтаана.
Ашигласан материал: Шууд ба шууд бус хэлбэрээр ашигласан
материалуудыг (эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайлан, ном,
өгөгдлийн эх сурвалж гэх мэт) өгсөн загварын дагуу бичнэ.

АРВАН НЭГ. ДИПЛОМЫН ТӨСЛИЙН ХАМГААЛАЛТЫН
ТАНИЛЦУУЛГА ХИЙХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Оюутан бакалаврын зэрэг горилсон дипломын төслийн урьдчилсан болон
эцсийн хамгаалалтад танилцуулга хийхдээ дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
Нэг. Танилцуулгын файл бэлтгэх
1.1 Дипломын ажлын үндсэн, гол чухал хэсгүүдийг маш товч үг,
өгүүлбэр ашиглан MS-PowerРoint болон бусад програм дээр слайд
бэлтгэсэн байх.
1.2 Слайд дээр бичих текстийг дипломын ажлаасаа шууд хуулахгүй
байх.
20
Дипломын төсөл бичих гарын авлага
1.3 Слайдын дэвсгэрийг цагаан өнгөөр сонгох.
1.4 Үсгийн фонтыг Arial (Body), үсгийн хэмжээг 28pt-аас багаар
бичихгүй.
1.5 Слайдын гарчиг болон үсгийн фонтыг Arial Black (Heading),
хэмжээг 36pt-аар сонгох.
1.6 Дээрх шаардлагыг хангасан танилцуулгыг дипломын хамгаалалт
зохион байгуулагдахаас ажлын 2 өдрийн өмнө диплом
хамгаалуулах комиссын нарийн бичгийн даргад электрон хэлбэрээр
илгээнэ.
Хоёр. Танилцуулга хийхэд тавигдах шаардлага
2.1 Ажил хэрэгч хувцасласан байх.
2.2 Сул үг хэрэглэхгүй байх.
2.3 Элдэв сул хөдөлгөөн хийхгүй байх.
2.4 Илтгэх явцдаа танхимд сонсож байгаа хүмүүс рүү харж ярих.
2.5 Танилцуулгыг урьдчилсан хамгаалалтын үеэр 10 минутад багтаан
илтгэх.
2.6 Урьдчилсан хамгаалалтын үеэр 10 минутад багтаан комиссын
гишүүдийн асуусан асуултад хариулж, өгсөн заавар, зөвлөгөөг
тэмдэглэж авах.
2.7 Эцсийн хамгаалалтын үеэр 15 минутад багтаан илтгэх.
2.8 Эцсийн хамгаалалтын үеэр 15 минутад багтаан комиссын
гишүүдийн асуусан асуултад хариулна.

Хавсралт 1
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ
СУРГУУЛЬ

ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ
Дулааны инженерийн салбар

21
Дипломын төсөл бичих гарын авлага
Мэргэжил: ........................................................
Батлав. ДИС-ын эрхлэгч ...................................................... Д.Цэрэндолгор
20...оны....сарын....өдөр
ОЮУТАН ............................овогтой..............................-ны
ДИПЛОМЫН ТӨСЛИЙН ДААЛГАВАР
1.Дипломын төслийн сэдэв:............................................................................
.......................................................................................................................
Тусгай хэсэг:................................................................................................
.......................................................................................................................
2. Дипломын төслийг хийж дуусгах
3. Анхны өгөгдлүүд: .....................................................................................
.....................................................................................................................
4.Бичлэг, тооцооны хэсэг:
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
..................................................................................................
5.Графикийн хэсэг:
...................................................................................................................................
...................................................................................................................................
.......................................................................................................
6.Даалгавар өгсөн хугацаа: ...............................................................................
Дипломын төслийн удирдагч: ................................................
Даалгавар хүлээн авсан : .......................................................
Хавсралт 1а

Дипломын төсөл бичих ажлын график

Үүрэг
Удирдагчаас өгсөн үүрэг
Гүйцэтгэх Гүйцэтгэх даалгаврын
¹ даалгавар, санал,
ажлын нэр хугацаа биелэлтийн
шүүмж
хувь
1

22
Дипломын төсөл бичих гарын авлага

2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17

Дипломын төслийн тухай дүгнэлт
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................................................................................................
...............................................................................

Удирдагч: ………………………………
Хавсралт 2
Дипломын төсөл бичих үйл явцад өгсөн удирдагч багшийн үнэлгээ

Удирдагч багшийн овог, нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Оюутны ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
..................................................................
Дипломын сэдэв: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
..................................................................

23
Дипломын төсөл бичих гарын авлага
Багшийн
Үнэлгээнд
№ Гүйцэтгэсэн ажил үнэлгээ/ Тайлбар
эзлэх хувь
хувиар/
Удирдамжийн дагуу дипломын
төсөл бичих төлөвлөгөөг логик
1 дараалалтай, бодитой гаргаж,
төлөвлөгөөний дагуу ажилласан
эсэх
Багшийн өгсөн үүрэг даалгаврыг
2 хугацаанд нь чанартай
гүйцэтгэсэн эсэх
Дипломын төслийн сэдвийн
хүрээнд хийгдэх шаардлагатай
3
тооцоо, сонголт, зураг, графикийг
бүрэн тусгасан эсэх
Удиртгал хэсэг, ашигласан
4 материал, хавсралтыг зааврын
дагуу зөв бичсэн эсэх
Дипломын төслийн зорилго,
зорилтын хүрээнд тооцооны
5
аргачлалыг зөв сонгож ашигласан
байдал
Төслийн зорилго, зорилтод хүрч
6
дүгнэлт, саналаа бичсэн байдал
Дүн 100

Жич: үнэлгээний 100% нь удирдагчийн 40 оноотой дүйцнэ.

ДИПЛОМЫН ТӨСЛИЙН УДИРДАГЧ: ........................................................

ОГНОО: . . . . . . . . . . .

Хавсралт 3
Дипломын төслийн шүүмж
Оюутны ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр: ..............................................
................................................................................................
Дипломын сэдэв: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Шүүмжлэх шалгуур Шүүмжийн Шүүмжлэгч
№ Шүүмж
үзүүлэлтүүд оноонд ийн өгсөн

24
Дипломын төсөл бичих гарын авлага
эзлэх хувь хувь

Дипломын төслийн зорилго,
1 зорилтын томьёолол 10
оновчтой эсэх
Сэдвийн сонголт, үнэн, зөв,
2 15
хангалттай хийгдсэн эсэх
Тооцооны аргачлал, тоног
3 төхөөрөмж, эх үүсгүүрийг 15
оновчтой сонгосон эсэх
Дипломын төсөлд
ашигласан тоон мэдээлэл
4 15
үнэн зөв, сонгосон арга
нийцтэй эсэх
Дүгнэлт, саналыг төслийн
5 сэдэвтэй уялдуулан 15
оновчтой томьёолсон эсэх
Дипломын төслийн онол,
6 15
практикийн ач холбогдол
Дипломын төслийн
найруулга, зөв бичих
7 дүрмийн алдаа мадаг, бүлэг, 15
хэсгийн зохион байгуулалт,
боловсруулалтын түвшин
Цаашид анхаарах,
8 сайжруулах талаар санал,
зөвлөмж
Дипломын төслийг үнэлсэн шүүмжлэгчийн үнэлгээ

Жич: үнэлгээний 100% нь удирдагчийн 10 оноотой дүйцнэ.

ШҮҮМЖ БИЧСЭН : . .................................. ............./ /
Гарын үсгийн тайлал

ОГНОО: . . . . . . . . . . . . . . . . .
Хавсралт 4

Дипломын төслийг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Шалгуур үзүүлэлт Нийт оноонд Багшийн өгсөн

эзлэх хувь хувь
Сэдвийн ач холбогдол зорилгоо
1 10
оновчтой тодорхойлсон байдал

25
Дипломын төсөл бичих гарын авлага

2 Онолын үндэслэл 15
Тооцоо, бичиглэлийн хэсгийн
3 25
үнэлгээ
4 Зураг, график 25
5 Зорилгодоо хүрсэн байдал 10
Илтгэх ур чадвар, хугацаа
6 барилт, асуултанд оновчтой 15
хариулсан эсэх
Дипломын ажлын үнэлгээ: 20 оноо

ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН: ............./ /
Гарын үсгийн тайлал

ОГНОО: . . . . . . . . . . . . . . . . .

Тусгай тэмдэглэл

26
Дипломын төсөл бичих гарын авлага

Редакторласан: доктор Д.Балдандорж

27