You are on page 1of 221

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН
САХИЛГЫН ХЭРГИЙГ ХЯНАН
ШИЙДВЭРЛЭСЭН ЁС ЗҮЙН ХОРОО БОЛОН
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

(2013-2016)

УЛААНБААТАР ХОТ
2017 ОН
Global Affairs Affaires mondiales
Canada Canada

Энэхүү эмхтгэлийг Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй
“Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн
хүрээнд хэвлэн гаргав.
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН
САХИЛГЫН ХЭРГИЙГ ХЯНАН
ШИЙДВЭРЛЭСЭН ЁС ЗҮЙН ХОРОО БОЛОН
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

(2013-2016)

УЛААНБААТАР ХОТ
2017 ОН
Хянасан:
Н.Эрдэнэцогт /Шүүхийн ёс зүйн хорооны дарга/
Н.Ганбаатар /Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга/

Эмхэтгэсэн:
Б.Энхбаатар /Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны хянан шалгагч референт/
А.Баасанжав /Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны хянан шалгагч референт/
Ж.Халиун /Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны хянан шалгагч референт/
Г.Золбоо /Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ахлах шинжээч/
А.Энхбаатар /Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны шинжээч/

Эх бэлтгэсэн:
А.Энхбаатар /Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны шинжээч/

Хэвлэлийн хуудас: 27
Цаасны хэмжээ: 60х84/8
Хэвлэсэн тоо: 500
Хэвлэсэн он: 2017

“BCI” хэвлэлийн газар
Утас: 319032
2013-2016

ГАРЧИГ

Дугаар Огноо Хуудас
ӨМНӨТГӨЛ 5
1. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 22 2015.03.17 6
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 238 2015.06.04 10
3. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 63 2016.12.08 13
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/МА2017/0141 2017.02.15 19
5. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 20 2016.04.15 21
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/ЁМ2016/0015 2016.06.16 25
7. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 50 2015.09.17 28
8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 546 2015.11.11 31
9. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 14 2015.02.13 34
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/14 2015.04.29 36
11. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 55 2016.12.08 40
12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/ЁМ2017/0005 2017.03.15 44
13. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 180 2017.05.17 47
14. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 49 2014.09.05 50
15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/16 2014.11.19 52
16. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 01 2014.04.25 55
17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/04 2014.06.25 58
18. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 11 2015.02.13 61
19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 261 2015.06.17 64
20. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 82 2015.12.17 67
21. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 06 2016.02.25 72
22. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 52 2015.09.17 76
23. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 01 2015.12.28 81
24. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 61 2016.02.29 86
25. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 42 2015.07.03 91
26. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 450 2015.09.23 94
27. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 63 2015.10.22 97
28. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221 2015.12.17 99
29. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 30 2014.07.03 102

3
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Дугаар Огноо Хуудас
30. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/09 2014.10.09 104
31. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 74 2014.11.27 108
32. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/11 2015.04.15 111
33. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 145 2015.06.08 116
34. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 39 2015.07.03 119
35. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 490 2015.10.28 121
36. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 23 2016.04.15 125
37. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/ЁМ2016/0014 2016.06.15 127
38. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 24 2015.03.17 130
39. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 239 2015.06.05 132
40. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 32 2014.07.03 136
41. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/07 2014.10.08 142
42. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 279 2014.12.01 146
43. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 45 2014.09.05 151
44. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал ш/14 2014.11.12 155
45. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 11 2015.01.12 159
46. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 53 2015.09.17 164
47. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 02 2016.01.15 168
48. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 50 2016.10.27 172
49. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/ЁМ2017/0001 2017.01.05 175
50. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 62 2015.10.22 178
51. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 579 2015.12.16 180
52. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 51 2016.02.22 183
53. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 33 2016.05.20 186
54. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/ЁМ2016/0020 2016.07.28 194
55. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 34 2016.05.20 196
56. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 221/ЁМ2016/0017 2016.07.01 205
57. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн шүүх хуралдааны тогтоол 297 2016.10.12 208
58. Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал 79 2015.12.17 211
59. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал 09 2016.03.16 214

4
2013-2016

ӨМНӨТГӨЛ

Шүүхийн тухай багц хууль 2013 онд УИХ-аар батлагдаж “Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм”-ийг Монгол
Улсын Ерөнхийлөгч, “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо тус
тус баталснаар Шүүхийн ёс зүйн хороо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
Шүүхийн ёс зүйн хороо 2013-2016 онд давхардсан тоогоор нийт 1153 шүүгчид холбогдох 770 гомдлыг
хүлээн авч хянан шалгах ажиллагаа явуулж тэдгээрийн 80 гаруй хувьд сахилгын хэрэг үүсгэхээс
татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 4
шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс 2013 оноос 2016 оныг
дуустал гаргасан гомдлыг шалгаж Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан магадлал,
мөн тус магадлалд давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянасан шийдвэрүүдийг анх удаа нийтийн хүртэл
болгож эмхэтгэн гаргалаа.
Энэхүү эмхэтгэл нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүгчийн ёс зүйн
асуудал, түүнтэй холбоотой шийдвэрийг судлаач, эрдэмтдийн судалгааны эргэлтэд оруулах, олон
нийтийн хяналтыг тогтоох, шүүхийн практик судлалд хувь нэмэр оруулах зорилготой.
Эмхэтгэлд багтсан сахилгын хэргүүд нь шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбоотой хууль тогтоомжийг
боловсруулах, боловсронгуй болгох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн сургалтын гарын
авлага болно хэмээн итгэнэм.
Бидний санаачлагыг дэмжин хамтран ажиллаж бүх талын туслалцаа үзүүлсэн Азийн сан, Канад
Улсын Элчин сайдын яамны хамт олон болон Ёс зүйн хорооны ажлын албаны ажилтнуудад талархсанаа
илэрхийлье.
Уншигч Таны сэтгэлд үл нийцэм зүйл байвал санал бодлоо бидэнтэй хуваалцана уу. Таны үнэтэй
санал, шүүмж бидний цаашдын үйлд тустай байх болно.

Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н. Эрдэнэцогт

5
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 он 03 сар 17 өдөр Дугаар 22 Улаанбаатар хот

Сум дундын ... -р шүүхийн шүүгч Г.Г-д
сахилгын шийтгэл ногдуулах, ерөнхий
шүүгч Б.М, шүүгч П.Б нарт холбогдох
сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг тус хорооны гишүүн Б.Уранцэцэг даргалж,
гишүүн О.Алтангэрэл, Н.Ганбаяр, О.Мөнхсайхан, Х.Номингэрэл, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр Ажлын албаны шинжээч Б.Оюунбилэг, Сум дундын ...-р шүүхийн
Ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г, хяналт шалгалт хариуцсан референт Ж.Халиун нарыг оролцуулан
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 01 дүгээр
сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г нарт үүсгэсэн сахилгын
хэргийг гишүүн О.Мөнхсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Тахарын ерөнхий газраас Шүүхийн ёс зүйн хороонд дараах агуулгатай гомдол ирүүлжээ: “…
дүгээр тойргийн Тахарын албаны шүүх хуралдааны журам сахиулах хуяг, туслах тахар Э.Б би 2014 оны
10 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын ...., Захиргааны хэргийн анхан шатны ..... дугаар шүүх дээр 24
цагийн хугацаанд хяналт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр томилогдон ажилласан. 2014 оны 10
дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цаг 01 минутад гадна үүдний хонх дуугарсан бөгөөд
«хэн бэ» гэж асуухад «Ерөнхий шүүгч Б.М байна, би өрөөндөө юмаа үлдээсэн байна орж авчхаад явъя
онгойлго» гэж хэлэхэд нь би хаалга онгойлгоход ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г, урд нь ерөнхий
шүүгчээр ажиллаж байсан Ё.Р нар орж ирсэн. би «эрхэм шүүгч нараа ажлын цаг дууссан байна танай
ажилчдаас нэг ч хүн байхгүй байна, та нар орох хэрэггүй» гэж хэлэхэд ерөнхий шүүгч Б.М «ах нь
өрөөнөөсөө юм авчхаад удахгүй гарлаа» гэсэн. Энэ үед шүүгч нар болон Ё.Р бүгд согтуу байсан, архи их
хэмжээгээр үнэртэж байсан ба ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нар бага зэргийн согтолттой, шүүгч Г.Г, Ё.Р
нар нилээд согтсон харагдаж байсан. Би хаалгаа хаагаад «шүүгч нараа та нар орох шаардлага байгаа
юм уу» гэхэд Ё.Р «Чи намайг таних уу би ерөнхий шүүгч Ё.Р байна та нар ажлаа хийдэггүй юм уу. Шүүгч
нарыг хамгаалалтдаа авч машин гаргаж гэр гэрт нь хүргэж өг, алив хурдан тэр дарга руугаа ярь» гэж
хэлэхэд би «уучлаарай шүүгчээ манайх тэгэх боломжгүй ээ» гэсэн. Гэтэл Ё.Р «пизда минь чи яахаараа
ажлаа мэддэггүй юм бэ, даргынхаа утсыг өг» гэж хэлэхэд хажууд нь байсан шүүгч Г.Г над руу «дүү яагаад
байнаа энэ хүнийг танина биз дээ манай ахад томроод байна уу пизда минь чамайг ална шүү аятайхан
байгаарай» гэж хэлсэн. Энэ үед шүүгч П.Б «та нар яагаад байгаа юм бэ наад хүн чинь ажлаа хийж байгаа
ажлыг нь зүгээр хийлгэ Б.М-ийн өрөөнд оръё» гэж хэлээд шатаар өгсөж ерөнхий шүүгч Б.М-ийн өрөөнд
орцгоосон. 01 цаг 47 минутад бууж ирсэн бөгөөд Ё.Р надаас «Чи яасан дарга руугаа ярьж машин дуудсан
уу, шүүгч нарыг гэр гэрт нь хүргэж өг» гэсэн. би «шүүхийн байрыг орхиж явах эрхгүй би чадахгүй» гэж
хэлсэн. Гэтэл шүүгч Г.Г «чи одоо яагаад чаддаггүй юм бэ хоёулаа гараад зодолдох уу ай хоёулаа халз
зодолдъё» гэж хэлээд намайг заамдахад би гарыг нь түлхэж тавиулаад хойш алхаж шатны доор зогсож
байтал ерөнхий шүүгч Б.М нь Г.Г-г чи одоо яагаад байгаа юм бэ, наад хүн чинь ажлаа хийж байна шүү
дээ яалаа гэж шүүхийн байрыг орхиж болдог юм бэ солиотой юм уу хаашаа юм бэ, зүгээр байгаа ч» гэхэд
шүүгч Г.Г «би тоглож байна юундаа уурлаад байгаа юм, би ингэж тоглодог юм» гэсэн. Ерөнхий шүүгч
Б.М «чамайг хэн ч харсан тоглож байна гэж хэн хэлэх юм бэ, тоглоод байгаа юм уу, жинхэнээсээ юм уу
гэдгийг наад хүн чинь ойлгохгүй шүү дээ алив зүгээр таксинд суугаад харья» гэж хэлээд Г.Г шүүгчийг
татаж буулгаад гарч таксинд суугаад явцгаасан.»

6
2013-2016

Ерөнхий шүүгч Б.М дараах тайлбарыг гаргажээ: “2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой
Ё.Р гуай биднийг шөл уугаарай гэхээр нь шүүгч П.Б, Г.Г нарыг дагуулан тэднийд очсон. Тэднийд Ё.Р гуай
нэг шил архи гаргасан. Шүүгч П.Б бид 2 шалтгаан хэлээд уугаагүй амссан. Г.Г 2 л уусан байх, биднийг
гарахад тал шил архи үлдсэн. Би ажил дээрээ эргэж орж юм хийнэ гэсэн бодолтой байсан учраас гадуур
хувцсаа орхиод гарсан юм. Ингээд ажилруугаа ороход үүдэнд Г.Г тахарын ажилтанд «шүүгч нарыг хүргэж
өгөх машин хаана байна, чи ганцаараа байгаа юм уу» гэсэн юм ярихад нь «чи юу яриад байгаа юм бэ
чиний наад тоглоом шоглоомыг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна, гар явъя» гэж хэлээд дагуулаад
гарсан.»
Шүүгч П.Б дараах тайлбарыг гаргасан байна: “2014 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цаг
өнгөрч байхад ерөнхий шүүгч Б.М «Ё.Р гуай яриад байна, тэднийх хонь гаргах гэж байгаа орж ирж
хонь төхөөрөлцөөд шөл уу гэж байна гэхээр нь зөвшөөрч Г.Г бид 3 очсон. Ингээд нилээд орой болсон
байсан. Ерөнхий шүүгч Б.М гадуур хувцсаа ажил дээрээ орхисон байсан учир хувцсаа авахаар шүүхийн
хаалга тогшсон. Б.М шүүгч хувцсаа авъя гээд дотогш ороход бид нар хамт орсон. Энэ үед Ё.Р гуай
Э.Б-д хандаж «Ё.Р гэдэг хүн байна намайг таних уу» гэхэд Э.Б «таны ерөнхий шүүгч байсан чинь одоо
ямар хамаатай юм бэ, оруулахгүй» гээд хэдэн үг хэлж харилцааны дутагдал гаргасан байх. Би тэдэнд
хандаж «та нар бие биенээ зөв ойлго, наад хүн чинь ажлаа хийж байгаа хүн ажлыг хүндэтгэх хэрэгтэй
гэж хэлсэн. Ингээд ерөнхий шүүгч Б.М-ийн өрөөнд орж ажил хэргийн талаар ярьж суусан. Э.Б бид нарыг
«та нар одоо явцгаа» гэдэг шаардлага тавьсны дагуу гарсан. Ё.Р гуай тахарт хандаж «машин дуудсан
уу» гэхэд шүүгч Г.Г хажуугаас нь «чи настай хүнийг хүндэтгэхгүй байна» гэж хэлсэн. Ерөнхий шүүгч
Б.М «явцгаая» гээд гарч явцгаасан. Ё.Р гуайнд байхад 1 шил 0.5 л ерөөл архи задалж байсан түүнээс
нь амсаад өгсөн. Цаашид шүүгч бидний аюулгүй байдлыг хангах соргог манаад зогсож байгаа Тахарын
албаны ажилтнуудаа үргэлж хүндэтгэн хамтран ажиллах болно.»
Шүүгч Г.Г дараах тайлбар гаргасан байна: “...Би 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой 18
цаг өнгөр байхад Ё.Р гуайнд очсон, хонь гаргаж нилээд удсан учир тэднийхээс гарсан. Шүүхийн байр орж
ерөнхий шүүгч Б.М-ийн гадуур хувцсыг авахаар очсон. Шүүхийн хаалганы хонхыг дарсан боловч «танай
ажлынхан байхгүй» гээд хаалга тайлж өгөхгүй байсан. «Хувцсаа аваад гарна» гэж байж орцгоосон. Ё.Р
гуай «хаалгаа тайлахгүй яасан уддаг юм бэ, дарга руугаа ярьж унаа дуудаж шүүгчдийг хүргэж өг» гэхэд
туслах тахар Э.Б «ажлын байр орхиж явж болохгүй» гэсэн ба хэн хэнийгээ үл ойлголцсон байдлаар
харьцахад нь «настай хүнийг хүндлэх хэрэгтэй» гэж хэлсэн. Шүүгч Б.М-ийн өрөөнд орсон бөгөөд Э.Б
оройтож байгаа талаар сануулж хэлэхэд нь гарцгаасан. Ё.Р гуай тахарт хандаж «чи машин дуудсан уу»
гэж асуугаад дахин маргах шинжтэй болохоор нь Э.Б «чи яагаад байгаа юм бэ, наад хүнтэйгээ жаахан
эвтэйхэн харьц» гэхэд «эвтэйхэн харьцаж байна» гэхээр нь «юу гэнээ» гээд том хартал Б.М шүүгч
хажуугаас «наад хүн чинь тоглоом ойлгохгүй байна явцгаая» гэхээр нь юм хэлэлгүй бүгд гарцгаасан.
Архи үнэртэж байсан тухайд Ё.Р гуай биднийг очиход бага зэрэг уусан байсан ба шөл уусны дараа шил
архи гаргаж ирсэн. Уг архийг 4 лээ хувааж уусан. Түүнээс бид нар ажлын цагт, ажлын байранд архи дарс
уусан асуудал огтхон ч байхгүй.»
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Сум дундын
... -р шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г нарт сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Сум дундын ... -р шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г нар шүүгч асан Ё.Р-ийн гэрт хонины
шөл уухаар 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой очсон байна. Хонины гэдэс гаргах үеэр Ё.Р
нэг шил архи гарган задалжээ. Шүүгч Г.Г архинаас уусан нь дараах тайлбаруудаар тогтоогдож байна.
Шүүгч Г.Г тайлбартаа «Уг архийг 4-үүл хувааж уусан» гэж бичиж архи ууснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд
Шүүхийн ёс зүйн хороонд бичгээр өгсөн тайлбар болон хуралдааны үед амаар өгсөн тайлбартаа «архи
уусан, согтуу байсан» талаараа маргаагүй. Мөн ерөнхий шүүгч Б.М энэ талаар дараах тайлбарыг өгчээ:
«Ингээд гэдэс гаргах үеэр Ё.Р гуай 1 шил архи гаргасан. Тэндээс би - Миний нойр булчирхай өвдөөд
байгаа. Ёс юм байна гэж хэлээд амссан. П.Б шүүгч ч бас нэг юм хэлээд уухгүй байсан. Ё.Р, Г.Г хоёр л
уусан байх, гэхдээ биднийг гарахад тал шил архи үлдсэн байсан. Ё.Р гуай -Уудаггүй улсууд юм байна
гэж хэлэхэд нь харахад ширээн дээр тал шил архи байсан.» Туслах тахар Э.Б илтгэх хуудастаа дараахыг
бичжээ: «Энэ үед шүүгч нар болон Ё.Р бүгд согтуу байсан, архи их хэмжээгээр үнэртэж байсан ба ерөнхий
шүүгч Б.М, шүүгч П.Б нар бага зэргийн согтолттой, шүүгч Г.Г, Ё.Р нар нилээд согтсон харагдаж байсан.»
Гэвч ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нар архи уусан, согтсон нь тогтоогдохгүй байна. Ерөнхий шүүгч Б.М
нойр булчирхай өвдөж байгаа шалтгаанаар архинаас амсаад өгсөн гэсэн тайлбарыг хэлсэн бол шүүгч
П.Б «Бид гурав тэднийд хоол идсэний дараа Ё.Р гуай 1 шил 0,5 ерөөл архи задалж байсан түүнээс нь
амсаад л өгсөн» гэж тайлбартаа бичсэн.
Ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г, шүүгч асан Ё.Р нар 2014 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих
шөнө Ё.Р-ийн гэрээс гараад Сум дундын ... -р шүүхийн байранд очиж оржээ. Шүүхийн байранд орохдоо
болон гарахдаа шүүгч асан Ё.Р туслах тахар Э.Б-д хандан «дарга руугаа ярьж машин дууд» гэсэн утгатай
шаардлагыг тус тус тавьжээ. Ажлын бус цагаар буюу шөнийн цагаар шүүхийн байранд ирсэн шүүгч нарыг
машинаар гэрт нь хүргэж өгөх албан үүрэг Тахарын албаны ажилтанд байхгүй бөгөөд тахарын албаны

7
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ажилтан ажлын байраа орхиж явах ёсгүй учраас Ё.Р дээрх шаардлага нь зүй бус юм. Туслах тахар Э.Б
энэхүү зүй бус шаардлагаас татгалзах үед шүүгч Г.Г-д уг зүй бус шаардлагыг биелүүлэхийг Э.Б-ээс
шаардаж зохисгүй харьцжээ. Туслах тахар Э.Б нь Ё.Р-ийн зүй бус шаардлагаас татгалзахад шүүгч Г.Г
нь Э.Б-руу хандан «дүү яагаад байнаа энэ хүнийг танина биздээ манай ахад томроод байна уу пизда
минь чамайг ална шүү аятайхан байгаарай» гэж хэлсэн, дараа нь мөн «чи одоо яагаад чаддаггүй юм бэ
хоёулаа гараад зодолдох уу ай хоёулаа халз зодолдъё» гэж хэлээд Э.Б-г заамдаж авсан бөгөөд шүүгч
Г.Г үүнийгээ «би тоглож байна юундаа уурлаад байгаа юм, би ингэж тоглодог юм» гэж өөрийгөө зөвтгөсөн
тухай туслах тахар Э.Б илтгэх хуудастаа бичжээ. Шүүгч Г.Г Э.Б-г хараалын үгээр хэлсэн, заамдаж авсан
нь нотлогдохгүй байгаа боловч тэрээр Ё.Р зүй бус шаардлагыг биелүүлэхийг Э.Б-ээс шаардаж, дэмжсэн
зохисгүй үйлдэл гаргасан нь Ерөнхий шүүгч Б.М-ийн дараах тайлбараар тогтоогдож байна: «...үүдэнд
шүүгч Г.Г тахарын ажилтанд...шүүгч нарыг хүргэж өгөх машин хаана байна. Чи ганцаараа байгаа юм уу
гэсэн юм ярьж байхад нь чи юу яриад байгаа юм бэ. Чиний наад тоглоом шоглоомыг ойлгох хүн байна.
Ойлгохгүй хүн байна. Гар явъя гээд дагуулаад гарсан.»
Шүүгч Г.Г архи уусан үедээ шүүхийн байранд орж ирээд зогсохгүй бусдын зүй бус шаардлагыг
биелүүлэхийг туслах тахар Э.Б-ээс шаардаж, зохисгүй харьцаж шүүгчийн ёс зүйн зөрчил гаргажээ.
2014 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө шүүгч Г.Г архи хэрэглэсэн (уусан)1 үедээ шүүхийн
байранд орж ирсэн нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм (цаашид «ШЁЗД» гэх)-ийн 3.3
дугаар зүйлийн 3 дахь хэсэгт «Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах,
мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно» гэж
заасныг зөрчсөн байна. Энэ заалтаас үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгч ажлын болон
ажлын бус цагаар шүүхийн байранд ирж болохгүй. Хэрэв шүүгч архи хэрэглэсэн үедээ ажлын байранд
(шүүх дээр) ирвэл тухайн шүүгч согтуугаар шүүхийн шийдвэрээ бичдэг, шүүгчийн үүргээ гүйцэтгэдэг
гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлнэ. Архи хэрэглэсэн (согтуу) хүн зөв шийдвэр гаргах чадвараа алддаг
тул олон нийт тухайн шүүгч төдийгүй шүүхийн шударга, төвийг сахисан, зарчимч, мэргэжлийн шаардлага
хангасан байдалд эргэлзэхэд хүрнэ.
Шүүгч Г ШЁЗД-ийн 2.3 дугаар зүйлд «Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд тийнхүү
ойлгогдохоос зайлсхийнэ» гэж заасныг мөн зөрчсөн байна. ШЁЗД-ийн 2.3 дугаар зүйлд заасны дагуу
зохисгүй байдал гэдгийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3-р зүйлийн 1.9-
д тодорхойлсон дараах утгаар ойлгодог: «зохисгүй байдал» гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны
хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг
алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Түүнчлэн, шүүгчийн ёс зүйн олон улсын жишиг
зарчмуудыг тогтоосон Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчмууд (2002) Үнэт зүйл 4-т «Зохистой
байдлыг эрхэмлэж, иргэд, олон нийтийн өмнө зохистой харагдах нь шүүгчийн хэрэгжүүлэх аливаа үйл
ажиллагаанд зайлшгүй чухал болно» гэж заажээ.
Шүүгч Г нь ШЁЗД-ийн 2.3 дугаар зүйлийн хоёр агуулгыг зөрчсөн байна. Нэгд, шүүгч ШЁЗД-ийн
заалтыг зөрчих нь зохисгүй байдал мөн. Шүүгч Г.Г ШЁЗД-ийн 3.3 дугаар зүйлийн 3-р хэсгийг зөрчин
архи хэрэглэсэн үедээ шүүхийн байранд ирсэн учраас бодитой зохисгүй байдал гаргажээ. Хоёрт, шүүгч
хүн шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан эсхүл тийнхүү ойлгогдох аливаа
үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол зохисгүй байдал гаргасан гэж үздэг. Зохисгүй гэж ойлгогдсон эсэхийг
хэмжих шалгуур бол шүүгчийн явуулсан үйл ажиллагаа нь хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд
баримтлах дүрэм, ШЁЗД-ийг зөрчсөн эсхүл шүүгчийн үнэнч, төвийг сахисан, шүүгчийн зан төлөвт
нийцэхгүй гэсэн ойлголтыг ухаалаг бие хүнд төрүүлэх үү гэсэн асуулт юм. Тахарын албаны ажилтнаар
машин дуудуулж хүргүүлэх тухай шүүгч асан Ё.Р-ийн хууль бус шаардлагыг шүүгч Г.Г таслан зогсоохын
оронд уг шаардлагыг биелүүлэхийг Тахар Э.Б-ээс шаардсан нь тоглоом хийж эсхүл жинхэнээсээ хэлсэн
эсэхээс үл хамааран шүүгчийн хараас бус, зарчимч, төвийг сахисан байдалд итгэх олон нийтийн итгэлийг
унагасан байна. Учир нь, тахар болон шүүхийн бусад ажилтанд хууль бус шаардлага тавьдаг эсхүл
бусдын ийм шаардлагыг сайшаан дэмждэг шүүгчийг хэрэг, маргаан шийдвэрлэхдээ хуулийг үнэнчээр
хэрэглэж шударга шийдвэр гаргадаг эсэхэд ухаалаг бие хүн эргэлзэнэ. Шүүгч нь хянан шийдвэрлэх
ажиллагааны оролцогч, бусад шүүгч болон өөрийн удирдлага дор ажиллаж байгаа хүмүүст зохисгүй
аашилж, хууль бус шаардлага тавьж болохгүй. Тиймээс, шүүгч Г.Г нь зохисгүй байдал гаргасан төдийгүй
тийнхүү ойлгогдсон үйлдэл хийж шүүгчийн ёс зүйн зөрчил гаргажээ.
Шүүгчийн зохисгүй үйл ажиллагаа эсхүл зохисгүй харагдах үйл ажиллагаа нь шүүхэд итгэх олон
нийтийн итгэлийг хамгийн ихээр эвддэг. Зохисгүй байдлаас зайлсхийх зарчим нь шүүгчийн мэргэжлийн
болон хувийн амьдралд аль алинд нь үйлчилдэг. Шүүгч хүн шүүх танхимд болон шүүхээс гадуур
шүүхийн тогтолцоо нь хараат бус, төвийг сахисан, үндэслэл бүхий шийдвэр, үйл ажиллагаагаар
хэрэгждэг гэсэн ойлголтыг бий болгох, хадгалахын төлөө хичээх хэрэгтэй. Энэ зорилгод хүрэхийн тулд
шүүгч нь ямагт шүүх танхимд байгаа мэт зан үйлээ авч явах шаардлагатай болдог. Энгийн иргэний хувьд
хэрэгжвэл хэтэрхий дарамттай, хүнд мэт санагдаж болох олон нийтийн хяналтад шүүгч байж, зүй ёсны
хязгаарлалтад захирагдах ёстой болдог. Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчмууд (2002)-ын Үнэт
1
Архи уусан гэдэг бол архи хэрэглэсэнтэй адил утгатай юм.

8
2013-2016

зүйл 4 буюу Зохистой байдлын зарчмыг хэрэглэх утгад ийм агуулгатай тайлбарыг багтаажээ: “4.2. Шүүгч
нь ард түмний байнгын хяналтад байдаг тул жирийн иргэний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн
эрхийг хязгаарласан хэм хэмжээг өөрөө өөртөө тогтоож мөрдөх ёстой бөгөөд эдгээр хязгаарлалтыг
өөрөө сайн дураараа сахин хэрэгжүүлнэ. Ялангуяа шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ
авч явбал зохино.»2 Шүүгч хүн бол хууль, ШЁЗД, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах
дүрмээ тогтоосон болон бус зүй ёсны хязгаарлалтад захирагдах шаардлагатай юм.
Ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нарыг шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. Ерөнхий
шүүгч Б.М, шүүгч П.Б нар нь архи амссан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тэд шүүхийн байранд
орох үедээ архи хэрэглэсэн байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Мөн, энэ хоёр шүүгч нь шүүгч асан Ё.Р
болон шүүгч Г.Г нарын зүй бус шаардлага, үйлдэл, зохисгүй харьцааг таслан зогсоох арга хэмжээг тухайн
үед цаг алдалгүй авчээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36-р зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33-р
зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5-р зүйлийн 5.7.1, 5.7.2, 5.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1.Сум дундын ... -р шүүхийн шүүгч Г.Г архи хэрэглэсэн үедээ шүүхийн байранд ирж, бусдаас туслах
тахарт тавьсан зүй бус шаардлагыг таслан зогсоохын оронд түүнийг дэмжсэн үг хэлж, биелүүлэхийг
шаардсан нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3-р зүйлийн 3, 2.3-р зүйлийн 2 дахь
хэсгийг тус тус зөрчсөн байх тул шүүгч Г.Г-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
2.Сум дундын … -р шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
3.Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Шүүгч, гомдол гаргагч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн
давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.УРАНЦЭЦЭГ

ИЛТГЭГЧ О.МӨНХСАЙХАН

2
Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм (Улаанбаатар: Шүүхийн ерөнхий зөвлөл, 2014), 32.

9
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 06 сарын 04 өдөр Дугаар 238 Улаанбаатар хот

Сум дундын ... -р шүүхийн ерөнхий шүүгч Б.М,
шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгч Г.Г-д сахилгын шийтгэл ногдуулсан
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Тахарын ерөнхий
газрын гомдолтой, Сум дундын … дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г нарт холбогдох,
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг шүүгч Г.Г-ийн
давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Тахарын ерөнхий газар Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: ... дүгээр
тойргийн Тахарын албаны шүүх хуралдааны журам сахиулах хуяг, туслах тахар Э.Б 2014 оны 10 дугаар
сарын 27-ны өдөр Сум дундын …, Захиргааны хэргийн анхан шатны … дугаар шүүх дээр 24 цагийн
хугацаанд хяналт, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр томилогдон ажилласан. 2014 оны 10 дугаар
сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг 01 минутад гадна үүдний хонх дуугарсан, ... хаалга онгойлгоход
ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б, Г.Г, урд нь ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ё.Р нар орж ирсэн. «Эрхэм
шүүгч нараа ажлын цаг дууссан, танай ажилчдаас нэг ч хүн байхгүй, та нар орох хэрэггүй.» гэж хэлэхэд
ерөнхий шүүгч Б.М «ах нь өрөөнөөсөө юм авчхаад удахгүй гарлаа.» гэсэн. Энэ үед шүүгч нар болон
Ё.Р бүгд согтуу, архи их хэмжээгээр үнэртэж байсан. Ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нар бага зэргийн
согтолттой, шүүгч Г.Г, Ё.Р нар нилээд согтсон харагдаж байсан. Би хаалгаа хаагаад «шүүгч нараа та
нар орох шаардлага байгаа юм уу» гэхэд Ё.Р «чи намайг таних уу, би ерөнхий шүүгч Ё.Р байна, та нар
ажлаа хийдэггүй юм уу, шүүгч нарыг хамгаалалтдаа авч машин гаргаж, гэр гэрт нь хүргэж өг, алив хурдан
тэр дарга pуугаа ярь» гэж хэлэхэд би «үүчлаарай шүүгчээ манайх тэгэх боломжгүй ээ” гэсэн. Гэтэл Ё.Р
«пизда минь чи яахаараа ажлаа мэддэггүй юм бэ, даргынхаа утсыг өг» гэж хэлэхэд хажууд нь байсан
шүүгч Г.Г над руу «дүү яагаад байнаа, энэ хүнийг танина биз дээ манай ахад томроод байна уу пизда
минь, чамайг ална шүү, аятайхан байгаарай» гэж хэлсэн. Энэ үед шүүгч П.Б «та нар яагаад байгаа юм бэ,
наад хүн чинь ажлаа хийж байгаа, ажлыг нь зүгээр хийлгэ, Б.М-ийн өрөөнд оръё» гэж хэлээд орцгоосон.
01 цаг 47 минутад бууж ирсэн бөгөөд Ё.Р надаас «чи яасан дарга руугаа ярьж машин дуудсан уу, шүүгч
нарыг гэр гэрт нь хүргэж өг» гэхэд нь «шүүхийн байрыг орхиж явах эрхгүй, би чадахгүй» гэж хэлсэн. Гэтэл
шүүгч Г.Г “чи одоо яагаад чаддаггүй юм бэ хоёулаа гараад зодолдох уу, хоёулаа халз зодолдъё» гэж
хэлээд намайг заамдахад би гарыг нь түлхэж тавиулаад хойш алхаж шатны доор зогсож байтал ерөнхий
шүүгч Б.М нь Г.Г чи одоо яагаад байгаа юм бэ, наад хүн чинь ажлаа хийж байна шүү дээ, яалаа гэж
шүүхийн байрыг орхиж болдог юм бэ, солиотой юм уу хаашаа юм бэ, зүгээр байгаа ч» гэхэд шүүгч Г.Г «би
тоглож байна, юундаа уурлаад байгаа юм, би ингэж тоглодог юм» гэсэн. Ерөнхий шүүгч Б.М «чамайг хэн
ч харсан тоглож байна гэж хэн хэлэх юм бэ, тоглоод байгаа юм уу, жинхэнээсээ юм уу гэдгийг наад хүн
чинь ойлгохгүй шүү дээ, алив зүгээр таксинд суугаад харья» гэж хэлээд Г.Г шүүгчийг татаж буулгаад гарч
таксинд суугаад явцгаасан гэжээ.
Ерөнхий шүүгч Б.М Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: ... 2014 оны 10 дугаар сарын
27-ны өдрийн орой Ё.Р гуай биднийг шөл уугаарай гэхээр нь шүүгч П.Б, Г.Г нарыг дагуулан тэднийд
очиход Ё.Р гуай нэг шил архи гаргасан. Шүүгч П.Б бид 2 шалтгаан хэлээд уугаагүй амссан. Г.Г 2 л уусан

10
2013-2016

байх, биднийг гарахад тал шил архи үлдсэн. Би ажил дээрээ эргэж орж юм хийнэ гэсэн бодолтой байсан
учраас гадуур хувцсаа орхиод гарсан юм. Ингээд ажил руугаа ороход үүдэнд Г.Г тахарын ажилтанд
«шүүгч нарыг хүргэж өгөх машин хаана байна, чи ганцаараа байгаа юм уу» гэсэн юм ярихад нь «чи юу
яриад байгаа юм бэ, чиний наад тоглоом шоглоомыг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна, гар явъя»
гэж хэлээд дагуулаад гарсан гэжээ.
Шүүгч П.Б Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: ... Б.М шүүгч хувцсаа авъя гээд дотогш
ороход бид нар хамт орсон. Энэ үед Ё.Р гуай Э.Б-д хандаж «Ё.Р гэдэг хүн байна, намайг таних уу» гэхэд
таны ерөнхий шүүгч байсан чинь одоо ямар хамаатай юм бэ, оруулахгүй» гээд хэдэн үг хэлж харилцааны
дутагдал гаргасан. Би тэдэнд хандаж «та нар бие биенээ зөв ойлго, наад хүн чинь ажлаа хийж байгаа,
ажлыг хүндэтгэх хэрэгтэй» гэж хэлсэн. Ингээд Б.М шүүгчийн өрөөнд орж, ажил хэргийн талаар ярьж
суусан. Э.Б бид нарыг «та нар одоо явцгаа» гэсэн шаардлага тавьсны дагуу гарсан. Ё.Р гуай тахарт
хандаж «машин дуудсан уу» гэхэд шүүгч Г.Г хажуугаас нь «чи настай хүнийг хүндэтгэхгүй байна» гэж
хэлсэн... гэжээ.
Шүүгч Г.Г Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: Ё.Р гуай «хаалгаа тайлахгүй яасан уддаг юм
бэ, дарга руугаа ярьж унаа дуудаж шүүгчдийг хүргэж өг» гэхэд туслах тахар Э.Б «ажлын байр орхиж явж
болохгүй» гэсэн ба хэн хэнийгээ үл ойлголцсон байдлаар харьцахад нь «настай хүнийг хүндлэх хэрэгтэй»
гэж хэлсэн. Шүүгч Б.М-ийн өрөөнд орсон, Э.Б оройтож байгаа талаар сануулж хэлэхэд нь гарцгаасан.
Ё.Р гуай тахарт хандаж «чи машин дуудсан уу» гэж асуугаад дахин маргах шинжтэй болохоор нь Э.Б «чи
яагаад байгаа юм бэ, наад хүнтэйгээ жаахан эвтэйхэн харьц» гэхэд «эвтэйхэн харьцаж байна» гэхээр
нь «юу гэнээ» гээд том хартал Б.М шүүгч хажуугаас «наад хүн чинь тоглоом ойлгохгүй байна явцгаая»
гэхээр нь юм хэлэлгүй бүгд гарцгаасан. Ё.Р гуай биднийг очиход бага зэрэг уусан байсан ба шөл уусны
дараа шил архи гаргаж ирсэн. Уг архийг 4-лээ хувааж уусан. Бид нар ажлын цагт, ажлын байранд архи
дарс уусан асуудал огтхон ч байхгүй гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 17-
ны өдрийн 22 дугаар тогтоолоор: Сум дундын … -р шүүхийн шүүгч Г.Г архи хэрэглэсэн үедээ шүүхийн
байранд ирж, бусдаас туслах тахарт тавьсан зүй бус шаардлагыг таслан зогсоохын оронд түүнийг
дэмжсэн үг хэлж, биелүүлэхийг шаардсан нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3
дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул шүүгч Г.Г-д сануулах
сахилгын шийтгэл ногдуулж, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгч Г.Г давж заалдах гомдолдоо: ... 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 01 цагийн үед хамт
явсан хүмүүс маань өрөөндөө хувцсаа орхисон учраас авах зорилгоор миний бие Сум дундын ... дугаар
шүүхийн байр руу орсон. Ороод хувцсаа авах үед тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан Тахарын
албаны ажилтан Э.Б надтай хамт явж байсан Ё.Р нарын хооронд маргаан үүсч, би түүнийг зохицуулах
зорилгоор дундуур нь орж бидний дунд үл ойлголцол үүссэн. Тухайн өдөр болсон асуудлын талаар тахар
Э.Б илтгэх хуудас бичсэнийг … дугаар тойргийн Тахарын албаны дарга Тахарын ерөнхий газарт хүргүүлэн,
Тахарын ерөнхий газраас Шүүхийн ёс зүйн хороонд хүргүүлсэн болохыг уг хэрэг явдал болсноос нэг cap
орчмын дараа мэдсэн. Уг илтгэх хуудсанд дурдагдсан асуудлыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцээд 03 тоот тогтоолоор илтгэх хуудсанд нэр дурдагдсан
шүүгч нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн 2015 оны
03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Г.Г нь Шүүхийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд «Шүүгч
нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ», 3.3-р зүйлийн 3-д
«Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис
хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно» гэж заасныг зөрчсөн гэж үзэн сануулах
сахилгын шийтгэл ногдуулсан.
Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т «... ёс зүйн зөрчлийг
илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл
ногдуулж болохгүй» гэж заасан ба уг заалтаас үзвэл 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сахилгын хэрэг
үүсгэсэн өдрийг ёс зүйн зөрчлийг илрүүлсэн өдөр гэж тооцвол түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн
тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчлийг
илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй байхаар заасан
Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д «Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг
илрүүлснээс хойш зургаан cap, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл
ногдуулахгүй» гэж заасан боловч Шүүхийн ёс зүйн хороо нь шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх
асуудлыг шалгаж шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс
зүйн дүрмийн холбогдох заалтыг баримтлах ёстой. Гэтэл Шүүхийн ёс зүйн хороо нь зөрчил гаргасан
гэх өдрөөс хойш 5 сарын дараа, сахилгын хэрэг үүсгэснээс хойш 2 сарын дараа хуралдаж «сануулах»
сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03-р
сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

11
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ХЯНАВАЛ:
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 22 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл
бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Тахарын ерөнхий газраас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдол болон Сум дундын … дугаар
шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч Г.Г, П.Б нарын тайлбар зэргээр шүүгч Г нь согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ шүүхийн байранд ирсэн, тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан туслах тахартай
маргалдаж, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт «Шүүгч
ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис
хэрэглэх, ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно», мөн дүрмийн 2.3 дугаар зүйлд «Шүүгч зохисгүй
байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ» гэж заасныг тус тус зөрчсөн болох нь
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар тогтоогджээ.
Зөрчлийг гаргасан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс /шөнийн 00 цаг өнгөрсөн тул 28-ны өдөр
зөрчлийг гаргасан гэж тооцов/ эхлэн хугацааг тоолоход тухайн сануулах шийтгэл ногдуулсан 2015 оны
03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 4 cap 17 хоног байх тул «зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү
хугацаа өнгөрсөн» гэж дүгнэж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Шүүгч Г.Г давж заалдах гомдлынхоо үндэслэлийг «зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа
өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй» хэмээн тодорхойлжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар
магадлалаас үзэхэд уг магадлалаар шүүгч Г.Г-д «сануулах» сахилгын шийтгэл ногдуулж, Сум дундын
… дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.М, шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн байна.
Иймд, шүүгч Г.Г-ийн гомдлоор магадлалыг хүчингүй болгож, дээрх шүүгч нарт холбогдох зөрчлийг
дахин шалгах, эсхүл Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл
тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаас дээрх нэр бүхий шүүгч нарт холбогдох
гомдлыг хэлэлцэхдээ хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байх тул гомдол
гаргагчийн гомдолд заасан үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар
сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1
дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг баримтлан
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг
хэвээр үлдээж, шүүгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж
заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж
маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол
гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

12
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2016 оны 12 сарын 08 өдөр Дугаар 63 Улаанбаатар хот

А дүүргийн иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Б.У-д
сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг гишүүн Б.Уранцэцэг даргалж, гишүүн
О.Мөнхсайхан, Ч.Оюунцэцэг, В.Жавхлан, Н.Эрдэнэцогт, А.Доржготов нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны
тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны шинжээч А.Энхбаатар, хяналт шалгалт хариуцсан референт
А.Баасанжав нарыг оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийв. Шүүхийн ёс зүйн
хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн
О.Мөнхсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч, өмгөөлөгч Б.Э Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо:
“Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн
өмгөөлөгч Б.Э миний бие энэхүү гомдлыг А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-
гийн хууль зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасантай холбогдуулан энэхүү гомдлыг гаргаж байна.
Өмгөөлөгч би вээр «ААА» ТӨХК /цаашид «Нэхэмжлэгч гэх›/-ийн нэхэмжлэлтэй «БББ» ХХК-д холбогдох
«Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ»-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн төлбөрийн
үлдэгдэл болох 386,149,885 төгрөг, алданги 128,822,456 төгрөг, нийт 514,972,341 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцлоо.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “шүүгч шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд
нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд
захирагдана” гэсэн байдаг.
Мөн түүнчлэн шүүгчийн Ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйл буюу Шүүгчийн баримтлах зарчимд “шүүгч
нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд
бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай
хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмыг хувийн зан чанар
болгож төлөвшүүлнэ” гэжээ.
Гэтэл шүүгч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т
заасан “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ... бүрэн эхээр
нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна» гэснийг ноцтой зөрчиж, шүүх хуралдаан
дууссанаас хойш 2 cap шахам хугацааны дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн
шийдвэрийг бичгээр үйлдэж гаргаснаараа дээр дурдсан хуулийг зөрчөөд зогсохгүй, шүүгчийн ёс зүйн
зарчмыг огтхон ч баримталдаггүй нь харагдаж байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх
хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх
хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.» гэж заасан байдаг.

13
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтийг шийдвэр хүлээн авснаас хойш буюу 2016 оны 03
дугаар сарын 10-ны өдөр гаргахад тэмдэглэл бэлэн болоогүй, “шүүгч хянаж байгаа” гэж шүүгчийн
туслах хариу өгсөн нь шүүх хурлын тэмдэглэлийг бэлэн болгохтой холбоотой хуулийн заалт мөн л ноцтой
зөрчигджээ.
Хамгийн ноцтой нь, шүүгчийн хянаж гарын үсэг зурсан шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад
шүүх хуралдаан дээр яригдсан зүйлс тэмдэглэлд бүрэн гүйцэд тусгагдаагүй байсан ба шүүх хуралдааны
эх бичлэгтэй хүсэлт гарган танилцаж, харьцуулан үзэхэд шүүх хуралдаан дээр яригдсан бүтэн 7 хуудас
асуулт хариулт ор тас тусгагдаагүй байгаа нь уг шүүгч үзэмжээрээ хуралдааны тэмдэглэлийг хасч
танасан, хууль ноцтой зөрчсөн үйлдэл илэрлээ. /Хасагдсан хэсгийг сийрүүлэн хавсаргав. Нийт 7 хуудас/
Уг тэмдэглэлээс хасагдсан хэсэгт төрийн эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн хэм хэмжээ
тогтоосон актыг “хэрэгт авагдаагүй нотлох баримт” мэтээр мушгин гуйвуулж байгааг нэхэмжлэгчийн
өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэн тайлбарлаж байгаатай холбоотой асуулт хариулт бөгөөд үүнийг
шүүгчийн зүгээс санаатайгаар хасч, давж заалдах, хяналтын шатны хурлын бүрэлдэхүүнээс хэргийг
шударгаар шийдвэрлэхэд ямар нэг байдлаар нөлөөлөх гэсэн ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэж байна.
Хэдийгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг цаасан дээр
буулгах үүрэг хүлээсэн ч тэмдэглэлээс шүүгчийн өөрийнх нь асуулт, хариулттай холбоотой бүхэл бүтэн
7 хуудас хасах, оруулахгүй байх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд энэ нь шүүхийн нарийн бичгийн даргын
эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал болох нь харагдаж байна.
Шаардлагатай бол энэ асуудлыг тухайн нарийн бичгийн даргаас асууж тодруулах нь асуудлыг үнэн
зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “шүүгч зөвхөн хуульд
захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн
бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэжээ.
Иймд, А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-гийн хууль зөрчсөн дээрх ёс зүйн
зөрчлийн асуудлыг Ёс зүйн хорооны гишүүд та бүхэн зохих журмын дагуу судлан үзэж, хуульд заасан
холбогдох арга хэмжээ авч цаашид ийм асуудал гаргуулахгүй байхад анхаарна уу» гэжээ.
Шүүгч Б.У Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа:
“Өмгөөлөгч Б.Э нь шүүгч Б.У-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэмжээрээ хасч
танасан хэмээн гомдол гаргажээ.
Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн тоо, ачааллаас шалтгаалан 7 хоногийн хугацаанд
шийдвэрийг ёсчлон албажуулж амжаагүй учиртай. Шүүхийн шийдвэрийг 1 cap орчим хугацаанд
гаргасан. Гомдолд “... 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрийг бичгээр үйлдэж гаргасан» гэж дурдсаныг
зөвшөөрөхгүй байна. Мөн давж заалдах, хяналтын шатны шүүх хэргийг шударгаар шийдвэрлэхэд
нөлөөлөхөөр шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгч үзэмжээрээ хасч танасан гэх гомдолд дурдаад
байгаа зүйл болоогүй юм.
Шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга М.Ө нь шүүх хуралдааны тэмдэглэлийг 2016 оны
01 дүгээр сарын 10-15-ны үед бэлэн болгосныг би хянаж гарын үсэг зурсан. Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан хугацаанд гаргаагүй нь ч мөн адил хэргийн
ачаалалтай холбоотой бөгөөд нарийн бичгийн дарга маань 7 хоногийн ажлын 5 өдөрт өдөр бүр шүүх
хуралдаантай байдаг, амралтын өдрүүдэд тасралтгүй ажил дээрээ сууж тэмдэглэлээ гүйцээн бичиж, ар
гэр, хувийн амьдралаа хойш нь тавьдаг.
Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргахад
тэмдэглэлийг шүүгч хянаж байсан гэх гомдлыг зөвшөөрөхгүй байна. Дурдагдсан цаг хугацаанд шүүх
хуралдааны тэмдэглэл надад байгаагүй.
Нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв бичсэн эсэхээ шүүгчид хянуулдаг,
харин шүүгч тэмдэглэлийн утга санаа, хэлсэн ярьсан зүйлийг өөрчилж, хасаж танадаггүй. Миний бие
шүүх хуралдааны тэмдэглэлийг хасаагүй, харин орхигдсон дутуу бичигдсэн хэсгийг гүйцээн бичихийг
нарийн бичгийн даргад даалгасан болно. Өмгөөлөгч Б.Э-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү» гэжээ.
Шүүгч Б.У Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У би нэхэмжлэгч «ААА» ХК-ийн
нэхэмжлэлтэй, хариуцагч «БББ» ХХК-д холбогдох, Гэрээний үүрэг 514,972,341 төгрөгийг гаргуулах» тухай
иргэний хэргийг оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг
2016 оны 01 дүгээр сарын 29-ний Баасан гарагт бэлэн болгосон. Хэргийн ачааллаас хамааран шүүгч
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад цаг хугацаа ихээр шаардаж байснаас шүүхийн шийдвэр
хугацаа хожимдож гарсан.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн жилийн эцсийн мэдээ тайлан гарахад шүүгч Б.У-д
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 87 иргэний хэрэг байсан бөгөөд мөн хугацаанаас 2016 оны

14
2013-2016

01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 64 нэхэмжлэл хүлээн авч, 44 иргэний хэргийг
шийдвэрлэж, шүүгчийн захирамж нийт 201 гаргажээ. Мөн хугацаанд нийт 90 хэргийн шүүх хуралдаан
хийсэн байна. Иймд шүүхийн шийдвэр хугацаа хожимдож гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу»
гэжээ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ө Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа:
“А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ө
миний бие өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан гомдолтой танилцан дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр «ААА» ХК-ийн нэхэмжлэлтэй «БББ» ХХК-д холбогдох
иргэний хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож, тэмдэглэл
хөтөлсөн нь үнэн бөгөөд энэхүү шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн дагуу бичиж боловсруулсан.
Шүүх хуралдаан дээр яригдсан 7 хуудас асуулт, хариулт байхгүй байна гэж байгааг сайн ойлгохгүй байх
ба тэмдэглэлийн асуулт хариултын хэсэг дээр 7 хуудас асуулт хариулт байхгүй байна. Шүүх хуралдаан
дарааллын дагуу явагддаг бөгөөд шүүх хуралдааны дарааллыг тогтооё /тэмдэглэлийн 3 дугаар хуудас/
гэсэн хэсэгт асуулт, хариулт гэж заасны дагуу /тэмдэглэлийн 7-8 дугаар хуудас/ асуулт, хариултын хэсэг
дээр талуудын асуулт хариултыг бичсэн байгаа. Шүүгч буюу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны
аль ч үе шатанд асуулт асуудаг. Даргалагчаас асуусан асуултыг ч мөн бичсэн. Иймд өмгөөлөгч Б.Э-гийн
гаргасан гомдол нь үндэслэлгүй байх бөгөөд 7 хуудас зүйлийг хасаж, танасан гэж байгаа нь нотлогдохгүй
байна» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны референт А.Баасанжавын «Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх
хуралдааны дуу дүрс бичлэгтэй харьцуулсан байдал» гэсэн үзлэгийн тэмдэглэлд:
“2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн «А» ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны
бичлэгийн 3 дахь хэсгийг үзэхэд дараах агуулга Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна:
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудасны 32 дахь мөрөөс «... Шүүхийн шинжилгээний
үндэсний хүрээлэнгээр баримтыг шинжлүүлэх хүсэлтэй байна» гээд хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан
1 минут 20 секундийн бичлэг байхгүй байна.
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудасны доороосоо 6 дахь мөрийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчийн «... бид нар эдгээр баримтыг гаргаагүй банкнаас гаргасан» гэсний дараах 2 минут 20
секундийн бичлэг байхгүй байна.
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудасны 12 дахь мөрийн «... Дүгнэлтийг үнэн зөв гаргах
нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна» гэсний дараагийн 13 минут 10
секундийн бичлэг байхгүй, 15 дахь мөрийн Даргалагчаас «шүүх хуралдааныг түр завсарлая» гэсний
өмнөх 2 минут 40 секундийн бичлэг байхгүй, мөн хуудасны 30 дахь мөрөөс «нэхэмжлэгчийн шаардлагыг
сонсъё...» гэсний дараах 10 минут 40 секундийн бичлэг тус тус байхгүй байв.
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар хуудасны 7 дахь мөрөөс эхлээд «...танай сүлжээнд
гадны халдлага болсон тохиолдол байгаа юу» гэсний дараах 1 минутын бичлэг тусгагдаагүй байна.
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудасны 9 дэх мөрийн «... мөнгө төлөхгүй гэсэн заалт
байхгүй гэв» гэсний дараагийн 2 минутын бичлэг байхгүй, мөн хуудасны нотлох баримтыг шинжлэн
судалсан 28 минутын бичлэг тэмдэглэлд тусгагдаагүй байх бөгөөд товчилж тусгасан байна.
• Гомдол гаргагчийн тэмдэглэлийн 1 дүгээр хуудасны 25 дугаар мөрийн «Талуудын сүлжээнд
төгссөн ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд ...» гэх өгүүлбэр тусгагдаагүй, «Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...» гэж эхэлсэн хэсэг гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна.
• Гомдол гаргагчийн тэмдэглэлийн 4 дэх хуудасны доороосоо 1-3 дахь мөр тусгагдаагүй байна.
• Гомдол гаргагчийн тэмдэглэлийн 5 дахь хуудасны дээрээсээ 1-12 дахь мөр тусгагдаагүй, харин
5 дахь хуудасны дээрээсээ 13-15 дахь мөр тусгагдсан байна. Мөн хуудасны 20 дахь мөр тэмдэглэлд
тусгагджээ. Мөн хуудасны доороосоо 1-14 дахь мөр байхгүй байв.
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх хуудасны дээрээсээ 18 дахь мөрийн ... “ССС банкнаас
гаргасан төлбөрийн нэхэмжлэл дээр бүтэн дүнгээр нь яг ямар сүлжээний яриа гэдэг нь тодорхойгүй
зардлын баримт байна» гэснээс хойших гомдол гаргагчийн 6 дахь хуудасны бүх мөр шүүх хуралдааны
тэмдэглэлд тусгагдаагүй байв.
• Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх хуудасны дээрээсээ 38 дахь мөрийн «...нотлох баримтаар
үнэлүүлэх боломжтой байсан» гэсний дараа орох гомдол гаргагчийн 7 дахь хуудасны 1-16 дахь мөр
бичигдээгүй байна.
Гомдол гаргагчийн жагсаалтыг бичлэгтэй тулгаж нэгэнт цаасаар бичигдсэн байгаа тул өгүүлбэрээр
оруулаагүй болно. Бусад тэмдэглэлийг нэг бүрчлэн шүүх хуралдааны бичлэгтэй тулгасан бөгөөд бүрэн
тусгагдсан байв.» гэжээ.

15
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар гомдлыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар тогтоолоор шүүгч Б.У-д
сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ. «ААА» ТӨХК-ийн нэхэмжлэлтэй «БББ» ХХК-д холбогдох иргэний
хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ААА дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Б.У шийдвэрлэсэн байна. Энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүгч Б.У шүүгчийн ёс зүйн хоёр янзын
зөрчил гаргасан гэж гомдолд дурсан нь үндэслэлтэй байх бөгөөд үүнийг тус бүрт нь авч үзье.
Нэг. Гомдол гаргагч, өмгөөлөгч Б.Э «шүүгч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан «шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор
шийдвэрийн агуулгыг ... бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна»
гэснийг ноцтой зөрчиж, шүүх хуралдаан дууссанаас хойш 2 cap шахам хугацааны дараа шүүхийн
шийдвэрийг бичгээр үйлдэж гаргасан» гэх агуулгатай гомдлыг гаргажээ.
Монгол Улсад хуульд захирагдах зарчмыг ягштал баримтлахыг шүүгчид үүрэг болгодог. Үндсэн
хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол хууль дээдлэх гэж заасан
бөгөөд шүүн таслах ажиллагаа нь төрийн үйл ажиллагаанд багтдаг учраас энэ зарчмыг шүүгч биелүүлэх
үүрэгтэй. Тийм учраас, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д «Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд
захирагдана» гэж заасан. Мөн, хууль дээдлэх зарчим нь процессын хуулиуд болон Шүүгчийн эрх зүйн
байдлын тухай хуульд ч тусгалаа олсон. Түүнчлэн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д
зааснаар «хууль дээдлэх» зарчмыг хувийн зан чанар болгон төлөвшүүлэхийг шүүгчид үүрэг болгоод
зогсохгүй энэ дүрмийн 3.3 дугаар зүйлд «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй» гэж тодорхой заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн
дотор шүүгч шийдвэрээ гаргах үүрэгтэй боловч 7 хоногийг урт хугацаагаар хожимдуулсан эсхүл дараа
зөрчсөн тохиолдолд шүүгчийн ёс зүйн зөрчилд тооцохоор бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь, Монгол Улсын
зарим шүүхийн шүүгч нарын ачаалал хэт их байдаг. Мөн, шүүгч үндэслэлтэй сайн шийдвэр гаргах
үүргээ биелүүлэхэд зарим ээдрээтэй хэрэг дээр ихээхэн хугацаа зарцуулах шаардлага үүсдэг. Тиймээс,
шүүхийн шийдвэр гаргах хугацааг цөөн хоногоор эсхүл анх удаа хэтрүүлсэн асуудлыг шүүгчийн ёс зүйн
зөрчилд тооцож сахилгын шийтгэл хүлээлгэх нь бодитой бус бөгөөд шийдвэрийн чанар, шүүгчийн хараат
бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ, Шүүхийн ёс зүйн хорооны энэ байр суурь нь шүүхийн
шийдвэрийг хугацаа хожимдуулж гаргахыг зөвшөөрч буй хэрэг биш бөгөөд тухайн тохиолдол бүрт анализ
хийж шүүгчийн ёс зүйн зөрчил мөн бишийг шийдвэрлэх ёстой.
Шүүгч Б.У «шүүхийн шийдвэрийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний Баасан гарагт бэлэн болгосон»
гэдгээ нэмэлт тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч, тус шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал 2016
оны 02 дугаар сарын 23-ны өдөр, хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан нь
шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримтаар тогтоогдож байх
бөгөөд энэхүү хугацаанаас өмнө хуулийн хугацаандаа гардан авах боломжгүй байсан мэт ойлгогдож,
үүнийг үгүйсгэх нотлох баримт алга байна.
Шүүгч Б.У «... хэргийн ачааллаас хамааран шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад
цаг хугацаа ихээр шаардаж байснаас шүүхийн шийдвэр хугацаа хожимдож гарсан. 2015 оны 12 дугаар
сарын 18-ны өдөр шүүхийн жилийн эцсийн мэдээ тайлан гарахад шүүгч Б.У-д хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд нийт 87 иргэний хэрэг байсан бөгөөд мөн хугацаанаас 2016 оны 01 дүгээр сарын 29-
ний өдрийг хүртэл хугацаанд нийт 64 нэхэмжлэл хүлээн авч, 44 иргэний хэргийг шийдвэрлэж, нийт
201 шүүгчийн захирамж гаргажээ. Мөн хугацаанд нийт 90 хэргийн шүүх хуралдаан хийсэн байна» гэх
тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн байна. Гэвч, шүүгч
Б.У тухайн үеийн А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн бусад шүүгч нараас илүү өндөр
ачаалалтай байсан гэдэг нь нотлогдохгүй байх бөгөөд Б.У шүүгчийн ачаалал нь түүний шийдвэрээ урт
хугацаагаар хожимдуулж гаргахыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Шүүгч Б.У Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасны
дагуу 7 хоногт шийдвэрээ гаргаагүй байна. Шүүгч Б.У уг шийдвэрийг долоо хоногийн дотор бус харин
найман долоо хоногийн дараа (шүүгч Б.У-гийн бичсэнээр дөрвөн долоо хоногийн дараа) гардаж авах
боломжтой болгосон нь шийдвэр гаргах хуулийн хугацааг урт хугацаагаар хожимдуулсан тул түүнийг
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан «хууль дээдлэх» зарчмыг, мөн энэ дүрмийн
3.3 дугаар зүйлд «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж,
биелэлтэд хяналт тавих үүрэгтэй» гэж заасныг зөрчсөн гэж үзэв. Түүнчлэн, шүүгч Б.У хэргийн ачааллаа
зохицуулж чадалгүй, урт хугацаагаар хожимдуулж шийдвэрээ гаргасан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн
3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт «Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад
ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь
мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ.» гэснийг зөрчжээ.
Хоёр. Гомдол гаргагчийн гомдолдоо «... шүүх хуралдаан дээр яригдсан бүтэн 7 хуудас асуулт хариулт
ор тас тусгагдаагүй байгаа нь уг шүүгч үзэмжээрээ хуралдааны тэмдэглэлийг хасч танасан, хууль ноцтой
зөрчсөн үйлдэл илэрлээ» гэжээ.

16
2013-2016

Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар тогтоолд заасны
дагуу А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 28-
ны өдрийн «ААА» ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэгийг гаргуулж үзлэг
хийлгэлээ. Шүүх хуралдааны тэмдэглэл болон дүрс бичлэгийг харьцуулан шалгахад шүүх хуралдааны
үед яригдсан агуулга бүрэн тусгагдаагүй байна. Шүүх хуралдааны дуу дүрс бичлэгийг шүүх хуралдааны
тэмдэглэлтэй харьцуулсан үзлэгийн дүнгээс харахад шүүх хуралдааны үеийн нэг цаг гаран (61 минут 10
секунд)-гийн яриа шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгагдаагүй байна.
Гомдол гаргагч гомдолдоо “2015 оны 12-р сарын 28-ны өдрийн Б.У шүүгчээр даргалуулсан «ААА»
ХК-ийн нэхэмжлэлтэй «БББ» ХХК-д холбогдох шүүх хуралдааны эх бичлэгийг шүүхээс баталгаажуулж
хавтаст хэрэгт хавсаргасан тэмдэглэлтэй харьцуулахад хасагдсан хэргийн оролцогчдоос шүүгчийн
асуусан асуулт, түүний хариултын дэлгэрэнгүй тэмдэглэл»-ийг хавсаргаж өгчээ. Гомдол гаргагчийн 6.5
хуудастай энэхүү тэмдэглэлд дурдсан агуулга шүүх хуралдааны дүрс бичлэгт байх боловч дийлэнх нь
шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй гэдэг нь үзлэгийн дүнгээр нотлогдсон байна.
Шүүх хуралдааны үеийн нэг цаг гарангийн яриа болон гомдол гаргагчийн гомдолдоо хавсаргасан
6.5 хуудас агуулгын дийлэнх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Ингэснээрээ шүүх
хуралдааны тэмдэглэлд «хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн,
нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан
байдал» бүрэн гүйцэд бичигдээгүй байна. Тиймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д «Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн,
эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр,
нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд
эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн
мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх
бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд
гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ» гэж заасныг зөрчжээ.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж буйг
илэрхийлэх олон талын ач холбогдолтой учраас тэмдэглэлд юу юу тусгагдах талаар хуульд нарийвчлан
заасан:
Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх
зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон шүүх хуралдааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
журмыг хир зэрэг сахин биелүүлж байгааг харуулах баримт юм.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг хянан
шийдвэрлэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар
тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх, зарим тохиолдолд хэргийн бодит байдлыг
тогтооход ч чухал ач холбогдолтой баримт юм. ... Хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй, эсхүл
шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч
шинжээчийн мэдүүлэг, тайлбар зэргийг буруу ташаа бичих зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
журмыг зөрчсөн бол зөрчлийн хэмжээнээс шалтгаалан шүүхийн шийдвэр хүчингүй болж болно.3
Шүүх хуралдааны тэмдэглэл ийм чухал ач холбогдолтой баримт учраас түүнийг бичих, бэлэн
болгохдоо хуулийн бүхий л шаардлагыг бүрэн гүйцэд хангаж нухацтай хандах ёстой.
Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга бичих үүрэгтэй
боловч уг тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д
заасан шаардлагыг бүрэн хангасан эсэх, мөн зүйлийн 96.2-т заасанчлан тэмдэглэл 3 хоногийн дотор
гарсан эсэх зэрэгт хяналт тавих үүргийг шүүгч хүлээдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т «Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг
бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын
үсэг зурна.» гэж заасан нь уг тэмдэглэл хуулийн шаардлага хангасан эсэх хариуцлагыг шүүгч давхар
хүлээж буйг илэрхийлдэг.
Шүүх хуралдааны тэмдэглэл шүүх хуралдаан дуусан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болж
гарын үсэг зурагдахаар хуульд заасан нь хуралдааны явц, хэлсэн үгийн талаар шүүгч, шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга, болон бусад оролцогчдын ой санамж сэргэг байхад түүнийг тэмдэглэлд бүрэн
тусгах зорилготой. Гэвч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл шүүгч Б.У-
гийн бичсэнээр 14-19 хоногийн дараа бэлэн болсон, харин гомдол гаргагчийн бичсэнээр гурван сарын
дараа ч бэлэн болоогүй байсан байна. Тиймээс, хуулийн хугацааг доод тал нь 5-6 дахин хожимдуулж
шүүх хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгожээ. Шүүгч Б.У Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаагүй нь
нарийн бичгийн даргын «хэргийн ачаалалтай холбоотой» гэж тайлбарласан боловч энэ тухай ямар ч

3
Б.Ундрах, Ц.Амарсайхан, А.Доржготов, Д.Тунгалаг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй
тайлбар, 3 дахь хэвлэл, Улаанбаатар 2014, хуудас 281-282.

17
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

нотлох баримт Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж өгөөгүй байна. Мөн, шүүх хуралдааны нарийн бичиг
М.Ө нь Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж өгсөн тайлбартаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх
хуралдааны тэмдэглэлийг хэзээ гаргасан бэ, хуулийн хугацаа хожимдуулж гаргасан эсэх, энэ хурлын үед
болон дараа хэр зэрэг ачаалалтай байсан тухайгаа ерөөс дурдаагүй байна.
Шүүгч Б.У Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан
хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгохыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ө-
өөс хэзээ хэрхэн шаардсан, анхааруулсан тухайгаа тайлбартаа тодорхой бичээгүй, энэ тухай нотлох
баримтыг Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж өгөөгүй байна. Шүүгч Б.У «орхигдсон дутуу бичигдсэн хэсгийг
гүйцээн бичихийг нарийн бичгийн даргад даалгасан» гэж бичсэн байх боловч энэхүү даалгаврыг хэнд
хэзээ өгсөн нь тодорхойгүй байна. Мөн, уг даалгаврыг нарийн бичгийн дарга М.Ө-д өгсөн байсан ч гэсэн
шүүгч Б.У шүүх хуралдааны агуулгын ихээхэн хэсэг бичигдээгүй тэмдэглэлд гарын үсэг зурснаас харахад
уг даалгаврынхаа биелэлтийг хянаагүй байна.
Шүүгч Б.У нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн «ААА» ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн
шүүх хуралдааны тэмдэглэл уг шүүх хуралдааны агуулгыг бүрэн тусгасан эсэх, хуулийн хугацаанд гарсан
эсэхэд хяналт тавиагүйгээрээ Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 6-д «Шүүгчийн өөрийн
удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж
ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ» гэж заасныг зөржээ. Мөн,
шүүгч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т
заасан шаардлагыг хангуулах талаар хангалттай арга хэмжээ аваагүй учраас Шүүгчийн ёс зүйн дүрмийн
1.3 дугаар зүйлийн 1-д заасан «хууль дээдлэх» зарчим, мөн энэ дүрмийн 3.3 дугаар зүйлд заасан «хэрэг
хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэг»-ээ
зөрчсөн байна.
Иймд, шүүгч Б.У-г шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар зүйлийн
37.1.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар
зүйлийн 5.7.1, 5.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгч Б.У-д 2 сарын хугацаагаар
20 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Талууд магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.УРАНЦЭЦЭГ

ИЛТГЭГЧ О.МӨНХСАЙХАН

18
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2017 оны 02 сарын 15 өдөр Дугаар 221/МА2017/0141 Улаанбаатар хот

Шүүхийн ёс зүйн хорооны
сахилгын шийтгэл ногдуулсан
магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж,
шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг,
гомдол гаргагч Б.Э нарыг оролцуулан, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн
63 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүгч Б.У-гийн давж заалдах гомдлоор, Б.Э-гийн гомдолтой, А
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг
шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Өмгөөлөгч Б.Э-гийн гаргасан гомдлын дагуу Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын
08-ны өдрийн 63 дугаар магадлалаар: “А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-д 2
сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулж» шийдвэрлэжээ.
А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч
“ААА” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БББ” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн
өмгөөлөгчөөс Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлоор шүүгч Б.У-д 2016 оны 10 дугаар
сарын 06-ны өдөр сахилгын хэрэг үүсгэгдсэн бөгөөд тус Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016
оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар магадлалаар шүүгч Б.У-д 2 сарын хугацаагаар 20 хувиар
цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Хэргийн ачааллаас хамааран шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад цаг хугацаа
ихээр шаардаж байсан тул Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны
өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны
өдөр «ААА» ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, «БББ» ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 “Шүүх хуралдааны
тэмдэглэлд ... хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн
тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн
талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг
тайлбарласан байдлыг бичнэ», 96.2 “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг
бэлэн болгоно...» гэх заалтуудыг зөрчиж, хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд
бичигдсэн эсэхэд шүүх хуралдаан даргалагчийн хувиар хяналт тавиагүйгээс хуулийн хугацаанд бүрэн
гараагүй, мөн дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 /Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7
хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр
үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна/-д заасан хугацаанд бичгээр үйлдэж гаргаагүй

19
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчийн дээрх
үйлдлийг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 6 /Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа
алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн
эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ/, 1.3 дугаар зүйлийн 1 /Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө,
эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан
байр суурьнаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй
байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ/ дүгээр
зүйлийг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэвч шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацааг анхааралгүйгээр сахилгын шийтгэл
ногдуулсан нь учир дутагдалтай байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д зааснаар шүүгч Шүүгчийн
ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх
нь зайлшгүй боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу
Шүүгчдийн хорооноос баталсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “ёс зүйн зөрчлийг
илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл
ногдуулж болохгүй», мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг үндэслэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 167 дугаар зарлигаар батлагдсан Шүүхийн ёс зүйн хорооны
дүрмийн 5.17-д «Шүүгчид сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан cap, зөрчил гаргаснаас хойш нэг
жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй» гэж тус тус зааснаас үзвэл зөрчил гаргасан шүүгчид
тухайн зөрчлийг илрүүлсэн болон гаргаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын
шийтгэл ногдуулж болохооргүй байна.
Шүүгч Б.У-гийн гаргасан зөрчлийн тухайд иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2015 оны 12 дугаар
сарын 28-ны өдрөөс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-
т заасан 3 хоног буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан 7 хоног буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр
гэхэд шүүхийн шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг ёсчлон гаргаагүйгээрээ зөрчил гаргасан,
өөрөөр хэлбэл, түүний зөрчил гаргасан өдрийг тухайн өдрүүдээс эхлэн тооцохоор байна.
Хэдийгээр Шүүгчийн ёс зүйн дүрэм, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд сахилгын шийтгэл
ногдуулж болохгүй хугацааг өөр өөр байдлаар зохицуулсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн
баталсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 1.2-т «Шүүгчийн ёс зүйн дүрэмд Монгол Улсын Шүүхийн ёс
зүйн хорооны дүрэм нийцэж байх» тухай заасан, түүнчлэн шийтгэл хүлээх гэж байгаа этгээдэд эрх зүйн
байдлыг дордуулахгүй байх зарчмын хүрээнд ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болохгүй
хугацааг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар тооцох нь зүйтэй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан хугацаа
өнгөрсөн гэх үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож, шүүгч Б.У-д холбогдох
сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр
зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй
болгож, шүүгч Б.У-д ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, холбогдох сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт
зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу
хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан,
эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол
гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

20
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2016 оны 04 сарын 15 өдөр Дугаар 20 Улаанбаатар хот

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.У-д сахилгын шийтгэл
ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг гишүүн Н.Ганбаяр даргалж, гишүүн
О.Мөнхсайхан, Н.Чинбат, С.Нямжав, Б.Уранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, хяналт шалгалт хариуцсан
референт Б.Энхбаатар, тэмдэглэл хөтлөгчөөр шинжээч А.Энхбаатар нарыг суулцуулан, «ССС» Банкны
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э-г оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд
хийж, «ССС» Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э-ээс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Б.У-д холбогдуулж ирүүлсэн гомдлоор
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор үүссэн сахилгын
хэргийг гишүүн Б.Уранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:
“ССС” Банкны хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э-ийн ирүүлсэн
гомдол, хуралдаанд гаргасан тайлбар: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У
нь “БББ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгээгүй байхдаа шүүхээс гарах
шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 16062 тоот захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 15-нд
гаргаж, “ССС” банк болон хувьцаа эзэмшигч Д.Э, Д.Э, Б.О бидний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтой
зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан. Үүнд:
1.”... Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 149
дугаар тогтоолоор “БББ” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011225089 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон
байхад хүчингүй болсон гэрчилгээг үндэслэн “БББ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч алдаа гаргалаа.»
2. А дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны «Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай» 5695
дугаар захирамж, 2011 оны «Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай» 796 дугаар захирамжууд нь “БББ” ХХК-
ийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болохыг тогтоосон байтал хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэлийг
хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 65.1.6 дахь заалтуудыг зөрчсөн.
3. “БББ” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээгүй атлаа 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
16062 тоот «Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай» захирамж гарган шүүхэд
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...,
4. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16062 тоот «Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг
баталгаажуулах тухай» захирамжтай биднийг танилцуулаагүй, гомдол гаргах нөхцөл, боломжоор
хангаагүй, хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй.
Шүүгч Б.У нь шүүх нээлттэй ил тод байх, талуудын аль нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх, шударга
байх, бусдын нөлөөнд автахгүй байх зарчмуудыг ноцтой зөрчиж, нэг талд үйлчилж, шүүгчийн нэр хүндийг
унагаасан ... тул арга хэмжээ авч өгнө үү» гэв.
Шүүгч Б.У 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тайлбартаа: “... Нэхэмжлэлийг хүлээн авч
хянаад иргэний хэрэг үүсгээгүй байхдаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай
16062 дугаар захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэжээ.
Шүүх 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 11458 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж,
нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16062 дугаар захирамжаар
шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан.

21
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Дээрх хоёр захирамжийг бичгээр гарган ёсчилж, хэргийн материалд хавсаргуулахаар шүүгчийн
туслах Т.Б-д өгсөн бөгөөд шүүгчийн захирамжийн дугаарыг тэмдэглэхдээ туслах Т.Б андуурч бичсэн
техник ажиллагааны шинжтэй алдаа гаргасан байсан. Харин энэ байдлыг хариуцагч Д.Э нь баримтжуулан
авахаар шүүгчийн туслах Т.Б-г барьж, хөдөлгөх боломжгүй болгож байгаад хэргийн оролцогч биш
этгээдээр бичлэг хийж аваад явсныг шүүгчийн туслах тухайн үед нь танилцуулсан болно.
Ийм үйлдэл гаргасныг надад танилцуулсан даруйд нь миний бие тус шүүхийн Тамгын газрын дарга,
зохион байгуулагч нарт болон ерөнхий шүүгчид мэдэгдэж зохих арга хэмжээ авахыг хүссэн билээ. Иймд
гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү» гэжээ.
Шүүгч Б.У 2015 оны 10 дугаар сарын 21-ний нэмэлт тайлбартаа: “... Шүүхээс гарах шийдвэрийн
биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн
шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
70 дугаар зүйлийн 70.1-д зохицуулсны зэрэгцээ уг захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй
хүргүүлэхийг Иргэний хэргийн хөдөлгөөний стандартын 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан. Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу гарсан шүүгчийн захирамжийг эс
зөвшөөрсөн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь мөн хуулийн 170 дугаар зүйлд
зааснаар 10 хоногийн хугацаанд гомдол гаргаж болох боловч энэхүү 10 хоногийн хугацааг шүүгчийн
захирамжийг гүйцэтгүүлэхгүй байх хугацаа гэж үзэхгүй.
Иймд «Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах» тухай шүүгчийн
захирамжийг хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн
70.1 болон Иргэний хэргийн хөдөлгөөний стандартын 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу явагдсан тул
хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн
тайлбартаа: «... 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагийн үед шүүгчийн туслахын 206 тоот
өрөөнд “БББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э нарт холбогдох Иргэний хэргийн хариуцагч Н.Э нь гаднаас тус
хэргийн оролцогч биш этгээдтэй орж ирэн хэргийн материалтай танилцаж байхдаа уг хэргийн оролцогч
биш этгээдэд танилцуулахад нь би хэргийн оролцогч биш хүнд хэргийн материал танилцуулж болохгүйг
сануулсан боловч үргэлжлүүлэн танилцуулсаар байсан тул би хавтаст хэргийг авах гэтэл надад хүч
хэрэглэн, хоёр гарыг минь барьж байгаад танилцуулсан. Би Тахарын албаны ажилтанг дуудахаар
өрөөнөөс гарч, Тахарын албаны ажилтантай хамт өрөөнд орж ирэхэд Н.Э хамт явсан хүнтэйгээ гарч
явсан байсан. Тухайн үед тус өрөөнд шүүгчийн туслах С.Н байсан тул би гарахдаа хавтаст хэргийг
түүнээс харж байхыг сануулсан» гэжээ.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б 2015 оны 11 дүгээр сарын 04-ний тайлбартаа: “...
“БББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э нарт холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгч “БББ” ХХК-ийн гаргасан
шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шүүгч Б.У шийдвэрлэж, 2015 оны
05 дугаар сарын 15-ны өдрийн 16062 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
тухай шүүгчийн захирамж гаргасныг би 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2321 тоот албан бичгээр
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Шүүхээс гарах
шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс
нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелүүлнэ;
Иргэний хэргийн хөдөлгөөний стандартын 3 дугаар зүйлийн 3.1.6-д Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг
үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан шүүхээс
гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг шийдвэр
гүйцэтгэх албанд «нэн даруй» хүргүүлж, энэ тухай албан бичгийн хувийг хэрэгт хавсаргана гэж заасан.
“Т.Б би дээрх захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний
хэргийн хөдөлгөөний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн болно.” гэжээ.
Шүүхийн Тамгын газрын дарга Э.Б 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 552 дугаар албан
бичгээр ирүүлсэн албан бичигт: “... Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Т.Б
нь шүүгч Б.У-ийн туслахаар ажиллаж байх хугацаанд хэргийн хөдөлгөөний стандартад заасан үүргийг
биелүүлээгүй, захирамж шийдвэрийн дугаар буруу авч алдаа дутагдал гаргаж байсан тул дахин ийм
алдаа гаргахгүй байхыг тамгын газрын нийт хамт олны хурал дээр сануулсан, шүүгчийн туслахын ажил
үүргийг биелүүлж чадахгүй байсан тул өөрийнх нь хүсэлтээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
болгож албан тушаал бууруулсан болно.” гэжээ.
“ССС” банк 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/2-257 дугаар албан бичгээр ирүүлсэн
нэмэлт тайлбартаа: Шүүгч Б.У-ийн хууль бус үйлдлүүд нь “ССС” банк болон банкны хувьцаа эзэмшигчдэд
хохирол учруулсаар байна. Үүнд:
1. “БББ” ХХК нь ... бид хангалттай нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн байхад шүүгч Б.У нь анхаарч
үзэлгүйгээр хүчингүй болсон улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн “БББ” ХХК-ийн шүүхэд гаргасан
нэхэмжлэлийг хүлээн авч шүүгч хүний хувьд байж боломгүй алдаа гаргасан. Уг гэрчилгээг хүчингүй

22
2013-2016

болгосныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Өнөөдөр сонинд зарлуулсан зар, гэрчилгээг хураалгах
тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас “БББ” ХХК-д өгсөн мэдэгдлийг нэмж хавсаргав.
2. Шүүгч Б.У нь “БББ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 02-нд
хүлээн авч, хууль бусаар иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдааныг хийлгэхгүй 8 cap өнгөрөөд
байна. “ССС” банкны үйл ажиллагааг блоклуулах гол зорилго нь хэрэгжээд явж байгаа учраас шүүх
хуралдааныг санаатайгаар хийлгэхгүй байгаа нь үүнээс харагдаж байна.
3. Дээрх захирамжийг үндсэндээ Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “ССС” банкны улсын бүртгэлд
оруулах өөрчлөлттэй холбоотой ямар ч хүсэлтийг хүлээж авахгүй банкны үйл ажиллагаанд саад
учруулсаар байна.
4. Бүх арилжааны банкны дүрмийн санг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор 20.0 тэрбум төгрөгт
хүргэх үүрэг даалгаврыг Монгол банкны ерөнхийлөгч гаргасан бөгөөд уг тушаалыг хэрэгжүүлэхэд
Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар нэгэн өөрчлөлт хөдөлгөөнийг 16062 захирамжаас болж хийхгүй
байгаагаас “ССС” банк лицензээ алдахад хүрээд байна. /Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалыг
хавсаргав/
5. Энэ мэтчилэн Б.У шүүгчийн хэтэрхий нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн талд үйлчилсэн,
хариуцагчдын болон “ССС” банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзаагүй, хуулиар тогтоосон
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шударга байх зарчмыг зөрчсөн, хууль бус
үйлдлээс болж их хэмжээний хохирол учирч байгааг анхаарч үзнэ үү.» гэжээ.
Гомдлыг Ёс зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дахин
шалгаж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг гаргуулахаар гомдол шалгах хугацааг 30
хоногоор сунгасан байна.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 9/1176
дугаар албан тоотоор “БББ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг авч Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны
01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Шүүгч Б.У нь шүүгчийн туслахын ажилд хяналт тавиагүй
байна. Шүүгч Б.У нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасан «Шүүгч нь хэрэг хянан
шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.” гэсэн
заалттай холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн нийт гишүүдийн хуралдаанаар
Шүүгч Б.У-аас «Шүүхийн болон Арбитрын хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад
“БББ” ХХК-ийн сүүлийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн талаар тайлбар нэмж авах
шаардлагатай байна. “БББ” ХХК-ийн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосноос үл
хамаарч энэ тайлбарыг заавал авах хэрэгтэй.» гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар сахилгын хэргийг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:
А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У нь “БББ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн
авч хянаад иргэний хэрэг үүсгээгүй байхдаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
тухай 16062 тоот захирамжийг 2015 оны 5 дугаар сарын 15-нд гаргаж, ССС банк болон хувьцаа эзэмшигч
Д.Э, Д.Э, Б.О бидний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гаргалаа гэсэн
агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 16 дугаар тогтоолоор
шүүгч Б.У-д Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасан «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх
бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөн
гэж үзэж сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Шүүгч Б.У нь “БББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э нарт холбогдох нэхэмжлэлд 2015 оны 05 дугаар
сарын 15-ны өдөр 16062 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгч “БББ” ХХК-
ийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэж, мөн 2015
оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн 16062 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн
биелэлтийг баталгаажуулан шийдвэрлэжээ.
Шүүгч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс
2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн 9744 дүгээр захирамж гаргах хүртлээ хуульд заасан
арга хэмжээг аваагүй атлаа хариуцагч Б.О нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэсэн хорооны
тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд үйлчилсэн гэх
эргэлзээ төрүүлэхүйц байдлыг үүсгэсэн нь баримтаар нотлогдож байх тул шүүгч Б.У-д сахилгын хэрэг
үүсгэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгч Б.У-д сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37

23
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

дугаар зүйлийн 37.1.2 Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Шүүхийн ёс зүйн
хорооны дүрмийн 5.7.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. А дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-ийн цалингийн хэмжээг
гурван cap 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Шүүгч болон гомдол гаргагч энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Н.ГАНБАЯР

ГИШҮҮН Б.УРАНЦЭЦЭГ

24
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2016 оны 06 сарын 16 өдөр Дугаар 221/ЁМ2016/0015 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж,
шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, ССС банкны хувьцаа эзэмшигч,
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э-ийн гомдолтой А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.У-д холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн
«Сахилгын шийтгэл ногдуулах тухай» 20 дугаар магадлалыг шүүгч Б.У-ийн давж заалдах гомдлоор,
шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “ССС” банкны хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э Шүүхийн ёс
зүйн хороонд гаргасан гомдолдоо:
... Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У нь “БББ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн
авч хянаад иргэний хэрэг үүсгээгүй байхдаа “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
тухай” 16062 дугаар захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 15-нд гаргаж, “ССС” банк болон хувьцаа
эзэмшигч Д.Э, Д.Э, Б.О бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан.
Үүнд: 1. ... Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2012 оны 10 дугаар сарын 08-ны
өдрийн 149 дүгээр тогтоолоор «БББ» ХХК-ийн улсын бүртгэлийн 9011225089 дугаартай гэрчилгээг
хүчингүй болгосон байхад хүчингүй болсон гэрчилгээг үндэслэн «БББ» ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн
авч алдаа гаргалаа.
2. А дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай» 5695
дугаар захирамж, 2011 оны “Хэргийг хэрэгсэхгүй болгох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээгүй атлаа
2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр «Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай»
16062 дугаар захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ... 2015 оны 05
дугаар сарын 15-ны өдрийн «Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай» 16062
дугаар захирамжтай биднийг танилцуулаагүй, гомдол гаргах нөхцөл боломжоор хангаагүй, хуулиар
олгосон эрхийг эдлүүлээгүй, шүүгч Б.У нь шүүх нээлттэй ил тод байх, талуудын аль нэгэнд давуу байдал
үүсгэхгүй байх, шударга байх, бусдын нөлөөнд автахгүй байх зарчмуудыг ноцтой зөрчиж, нэг талд
үйлчилж, шүүгчийн нэр хүндийг унагаасан тул арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүгч Б.У нь «БББ» ХХК-ийн
шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 02-нд хүлээн авч, хууль бусаар иргэний хэрэг
үүсгэснээс хойш шүүх хуралдааныг хийлгэхгүй 8 cap өнгөрөөд байна. “ССС” банкны үйл ажиллагааг
блоклуулах гол зорилго нь хэрэгжээд явж байгаа учраас шүүх хуралдааныг санаатайгаар хийлгэхгүй
байгаа нь үүнээс харагдаж байна. Дээрх захирамжийг үндсэндээ Улсын бүртгэлийн ерөнхий газар нь
“ССС” банкны улсын бүртгэлд оруулах өөрчлөлттэй холбоотой ямар ч хүсэлтийг хүлээж авахгүй банкны
үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Бүх арилжааны банкны дүрмийн санг 2015 оны 12 дугаар сарын
31-ний дотор 20.0 тэрбум төгрөгт хүргэх үүрэг даалгаврыг Монгол банкны ерөнхийлөгч гаргасан бөгөөд
уг тушаалыг хэрэгжүүлэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар нэгэн өөрчлөлт хөдөлгөөнийг 16062
дугаар захирамжаас болж хийхгүй байгаагаас “ССС” банк лицензээ алдахад хүрээд байна.

25
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Энэ мэтчилэн Б.У шүүгчийн хэтэрхий нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн талд үйлчилсэн,
хариуцагчдын болон “ССС” банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзаагүй, хуулиар тогтоосон
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шударга байх зарчмыг зөрчсөн, хууль бус
үйлдлээс болж их хэмжээний хохирол учирч байгааг анхаарч үзнэ үү гэжээ.
А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У Шүүхийн ёс зүйн хороонд 2015 оны 07
дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа Шүүх 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 11458 дугаар
захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 15-ны
өдрийн 16062 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ
авсан. Дээрх хоёр захирамжийг бичгээр гарган ёсчилж, хэргийн материалд хавсаргуулахаар шүүгчийн
туслах Т.Б-д өгсөн бөгөөд шүүгчийн захирамжийн дугаарыг тэмдэглэхдээ туслах Т.Б андуурч бичсэн
техник ажиллагааны шинжтэй алдаа гаргасан байсан.
Харин энэ байдлыг хариуцагч Д.Э нь баримтжуулан авахаар шүүгчийн туслах Т.Б-г барьж хөдөлгөх
боломжгүй болгож байгаад хэргийн оролцогч биш этгээдээр бичлэг хийж аваад явсныг шүүгчийн туслах
тухайн үед нь танилцуулсан. Ийм үйлдэл гаргасныг надад танилцуулсан даруйд нь миний бие тус
шүүхийн Тамгын газрын дарга, зохион байгуулагч нарт болон ерөнхий шүүгчид мэдэгдэж, зохих арга
хэмжээ авахыг хүссэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: «Шүүхээс гарах шийдвэрийн
биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай» шүүгчийн захирамжийг хүргүүлсэн нь Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хэргийн хөдөлгөөний
стандартын 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу явагдсан тул хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байна
гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалаар А дүүргийн
Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-ийн цалингийн хэмжээг гурван cap 30 хувь
бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
А дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У давж заалдах гомдолдоо: ...
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар
магадлал нь гомдолд дурдагдаагүй үндэслэлээр буюу «... хариуцагч Б.О нэхэмжлэлд дурдсан хаягтаа
оршин суудаггүй гэсэн хорооны тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь
нэхэмжлэгч талд үйлчилсэн гэх эргэлзээ төрүүлэхүйц байдлыг үүсгэсэн нь баримтаар нотлогдож байх
тул шүүгч Б.У-д сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй.» хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болсон
гэж үзэж байна. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны
өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалыг шүүгч Б.У-
ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд түүний гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“ССС” банкны хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э “Шүүгч Б.У нь “БББ” ХХК-
ийн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгээгүй байхдаа шүүхээс гарах шийдвэрийн
биелэлтийг баталгаажуулах тухай 16062 дугаар захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 15-нд гаргаж,
бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан.» гэх үндэслэлээр
Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргажээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор «Шүүгч
Б.У нь шүүгчийн туслахын ажилд хяналт тавиагүй.» гэсэн үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн ба тус
хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалаар «Шүүгч Б.У нь хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын
04-ний өдөр шүүгчийн 9744 дүгээр захирамж гаргах хүртлээ хуульд заасан арга хэмжээг аваагүй атлаа
хариуцагч Б.О нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэсэн хорооны тодорхойлолтыг үндэслэн
хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд үйлчилсэн гэх эргэлзээ төрүүлэхүйц
байдлыг үүсгэсэн нь баримтаар нотлогдож байх тул түүнд сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй.»
хэмээн дүгнэж, түүний цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувь бууруулах сахилгын шийтгэл
ногдуулсан байна.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т «шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг
хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй.», мөн зүйлийн 6-д «шүүгчийн өөрийн
удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж
ажиллахыг шаардах, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.» гэж заасныг шүүгч Б.У
зөрчөөгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт нэг огноо дугаартай, тухайлбал 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16062 дугаар
бүхий «Иргэний хэрэг үүсгэх тухай», «Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай»

26
2013-2016

шүүгчийн захирамжууд авагдсан байх боловч огноо, дугаарын хувьд техникийн шинжтэй алдаа болох нь
шүүгч, шүүгчийн туслах, тухайн шүүхийн тамгын газрын даргын танилцуулга, тодорхойлолт болон хэрэгт
авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, “ССС” банкны хувь нийлүүлэгч Д.Э, Д.Э, Б.О нарт холбогдох «БББ» ХХК-ийн
нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11548 дугаар захирамжаар
иргэний хэрэг үүсгэж, улмаар хариуцагч Д.Э, Д.Э нар нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд
хариу тайлбараа өгсөн, мөн шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр «Шүүхээс гарах шийдвэрийн
биелэлтийг баталгаажуулах тухай» 16062 дугаар захирамжийг гаргасан байна.
Дээрх 16062 дугаар шүүгчийн захирамжид гаргасан хариуцагч Д.Э, Д.Э нарын гомдлыг тухайн
шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Ө.У, шүүгч Э.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 07 дугаар сарын
28-ны өдөр хянан хэлэлцэж «шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан
нь буруу биш» гэж дүгнэн, шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулсан 752 дугаар тогтоолыг
гаргажээ.
А дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Тамгын газрын даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн
явагдсан талаар танилцуулгыг Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн байхад тус хороо нь уг танилцуулгад
дурдсан ажиллагаа явагдсан эсэхийг нягтлан шалгаагүй атлаа “2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс
2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн 9744 дүгээр захирамж гаргах хүртлээ хуульд заасан
арга хэмжээг аваагүй.» гэж хийсвэрээр дүгнэлт хийж, шүүгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд
тухайн шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх
үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгч Б.У нь дээрх иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа
хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм
хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй гэж үзэхээр байна.
Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай
холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж зааснаас үзэхэд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны хууль, журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө түүнийг ёс зүйн зөрчилд
холбогдуулан шалгах үндэслэл байхгүй.
Иймд, А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-д цалингийн хэмжээг гурван cap
30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-
ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86. 1, 88 дугаар зүйлийн 88 1.1
дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь.
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг баримтлан Монгол
Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй
болгож, шүүгч Б.У-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах
эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

27
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 он 09 сар 17 өдөр Дугаар 50 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
… дүгээр шүүхийн шүүгч Б.У-д сахилгын
шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны гишүүн Н.Эрдэнэцогт даргалж,
гишүүн Н.Чинбат илтгэж, гишүүн Н.Ганбаяр, О.Мөнхсайхан, Х.Номингэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүгч
Б.У, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хяналт шалгалт хариуцсан ахлах референт Б.Энхбаатар нарыг
суулцуулан, Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, шүүгч Б.У-д холбогдох сахилгын
хэргийг гишүүн Н.Чинбатын илтгэснээр хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд А дүүргийн иргэн Б.О-гоос ирүүлсэн гомдолд: ААА банкны өр
барагдуулах албаны ажилтан н.М нь «та 2014 оныг дуустал зээлийн төлбөрөө сард 3,000,000 төгрөг
төлчих, он гаргаад хуучин графикт оруулж өгнө» гэсэн саналыг би хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар
сарын 05-нд «Зээлээ графикийн дагуу cap бүр төлж барагдуулна» гэж бичүүлэн эвлэрэх гэрээнд надаар
гарын үсэг зуруулж, Дүүргийн анхан шатны … дүгээр шүүхээс ААА банк нь хүсэлтээ буцаан авсан. Гэтэл
2014 оны 08 дугаар сарын 22-нд намайг ААА банкны өр барагдуулах албаны ажилтан н.М утсаар та
зээлээ дахин төлөх болсон тул Дүүргийн анхан шатны ... дүгээр шүүх дээр н.У шүүгчийн туслах дээр
очоод 2014 оны 08 дугаар сарын 05-нд бичиж өгсөн «Зээлээ графикийн дагуу cap бүр төлж барагдуулна
гэж бичиж өгсөн бичгээ «Зээлээ төлж барагдуулах болно» сольж бичиж өгөх хэрэгтэй гэж ярихад би
эвлэрлийн гэрээ байгуулан Дүүргийн анхан шатны ... дүгээр шүүхээс ААА банк нь хүсэлтээ татаж авсан
болохоор муу зүйл бодолгүй бичиж өгсөн. Дараа нь тохиролцсоны дагуу ААА банкинд 2014 оны 08 дугаар
сарын 27-нд 3,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 29-нд 3,000,000 төгрөгийн зээлийг төлж зээлийн
үлдэгдэл 140,099,723,77 төгрөг болсон. Гэтэл Шүүхийн шийдвэр гарсны дараа төлбөрөө графикийн
дагуу төлж байтал 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр надад танилцуулалгүйгээр тохиролцсон гэрээ,
зөрчсөн гэж шүүхийн захирамж гарсан байсныг 2014 оны 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газарт дуудагдаж мэдсэн болно. Гэтэл энэ нь намайг хуурч, шүүгчийн захирамж гаргуулах үйлдэл байсныг
би ойлгож мэдлээ.
Нэхэмжлэлийг надад гардуулаагүй мөртлөө гардуулсан мэтээр хуурамчаар миний гарын үсгийг зурж,
надад илт хохиролтой шүүхийн шийдвэр гаргуулсан нь
Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар “Хуурамч бичиг баримт ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага,
иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ хэргийг байнга үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэнэ» гэж заасны дагуу гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.
Учир нь шүүгч Б.У нь 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай
хуулийн 4 дүгээр зүйлд Шүүгчид тавих болзол, шаардлагын 4.1.5 Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарлан,
шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах
чадвартай байх гэдэг заалтыг зөрчиж буруу зөв, худал, үнэнийг олох үүрэгтэй байж, зөвхөн мөнгөтэй
эрх мэдэлтэй чадалтай, танил талаа харж, зээлдэгчийн зээлийн төлөлтийн графикийг шалган хянаж
үзэхгүйгээр бусдын нөлөөнд автаж тодорхойлолт гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 185.1.2,

28
2013-2016

Шүүхийн шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэдэг заалтаар захирамж гаргасан нь төлбөр авагч
ААА банкны өр барагдуулагч ажилтан шиг нэг талаа харсан шийдвэр захирамжийг гаргасан байна.
Энэхүү ААА банкны хүсэлт, Шүүгчийн захирамжийг дүгнэн үзэхэд ААА банк өөрийн банкны дансаар
гүйлгээ хийх үүргээ биелүүлсэнгүй, төлбөрөө төлөөгүй гэж харилцагч болон зээлдэгч намайг гүтгэн,
шүүхээр захирамж гаргуулан дарамтлан миний үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр танил талдаа зарж
борлуулах гэж байна гэж зээлдэгч би үзэж байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дүүргийн
анхан шатны ... дүгээр шүүгч Б.У-гийн гаргасан захирамжийн тодорхойлсон мэдээлэл буруу, ААА банкны
шүүхэд гаргасан хүсэлтэд бичсэн мэдээлэл зээлийн төлбөр төлөөгүй, Дүүргийн анхан шатны … дүүргийн
шүүх дээр гарсан тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэж шүүхэд өгсөн нь үндэслэлгүй тул гомдол гаргаж
байна. Миний гомдлыг хүлээн авч ААА банкны өр барагдуулах албаны ажилтан н.М-аас тэмдэгтийн
хураамжийг бэлнээр авсныг тайлбар авч, миний бие нэхэмжлэлийг надад гардуулсан тухай баримт дээр
миний гарын үсгийг дуурайлган зурсан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа тул шинжээч
томилуулан шалгуулах хүсэлтэй байна.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн
хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасны дагуу Б.У нь үүргээ биелүүлээгүй байх тул
шалгаж өгнө үү.” гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанд иргэн Б.О гаргасан тайлбартаа: Шүүгч Б.У-тай
холбогдуулан гаргасан гомдлоо дэмжиж байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу
явагдаагүй. Би энэ асуудлаас болж худалдаж авсан байраа зарсан байгаа. Үүний улмаас хохирсон
гомдолтой байна гэв.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Б.У-гаас ирүүлсэн тайлбарт: “Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны … дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3499 дүгээр захирамжаар
хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ААА банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн билээ. Дээрх захирамжийг гаргахдаа «... Иргэн Б.О би ААА банкны орон сууцны зээлтэй
юм. Ингээд би ААА банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.
Тайлбар бичсэн Б.О хэмээн тус шүүхэд бичгээр гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн болно.
2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсний маргаан нь нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч Б.О нар тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслах Я.С-тэй
уулзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдэгдэхэд, шүүгчийн туслах
нь хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн
шаардлагыг хариуцагч зөвшөөрөх, зохигч эвлэрснээс үүсэх үр дагаврыг танилцуулж гарын үсгийг
зуруулсан байдаг. Улмаар хариуцагч Б.О нь нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнг тодорхой хугацаанд
төлөх график бүхий хүсэлт, тайлбарыг тус шүүхэд гаргасныг шүүгчийн туслахаас надад танилцуулж
байсан. Хариуцагчийн дээрх, хүсэлт, тайлбарыг нэхэмжлэгчид танилцуулахад нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эсэргүүцэж, нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн
зөвшөөрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаар
шүүгчийн туслах Я.С мөн танилцуулж байсан. Эвлэрлийн гэрээний шинжтэй, хугацаа тогтоож, графикаар
төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг түүнд буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгасан, үүний дараа
хариуцагч Б.О нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн тухай тайлбараа тус шүүхэд ирүүлснийг баталгаажуулж,
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн хувийг гардуулсан мэтээр хуурамчаар гарын үсэг зурсан гэх гомдлын тухайд дээр
дурдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нь шүүгчийн туслахтай уулзахад
шүүгчийн туслах тэдэнд эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхдээ
нэхэмжлэлийн хувийг гардуулсан баримтад гарын үсэг зуруулалгүй явуулсан байсан бөгөөд хэргийг
архивт хадгалуулахаар эмхэтгэхдээ нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримтыг нөхөж
үйлдсэн байна. /Энэ талаар тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслах Я.С-ийн тайлбарыг хавсаргав/.
Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү» гэжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанд шүүгч Б.У гаргасан тайлбартаа:
Би гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэл гардуулсан баримтад туслах Я.С зурсан байсан.
Энэ талаар Дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчид болон Тамгын газрын зохион байгуулагчид тухайн үед
нь мэдэгдсэн. Арга хэмжээ аваагүй гэж ойлгож байгаа гэв.
Шүүгч Б.У нийт гишүүдийн хуралдаанд тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдол болон
тайлбартаа : “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Б.У-д сахилгын хэрэг
үүсгэсэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт шүүгчийн
туслахын гаргасан зөрчлийг мэдсэн атлаа холбогдох газарт хандаж зохих ёс оор шийдвэрлүүлээгүй
гэжээ.
Шүүгчийн туслах Я.С нь хариуцагчийн гарын үсгийг зурсан асуудлыг хариуцагч Б.О-гоос Шүүхийн ёс
зүйн хороонд гаргасан гомдлыг миний бие хүлээн аваад мэдсэн билээ. Улмаар, шүүхийн Тамгын газрын

29
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

зохион байгуулагч Э.М, Х.Э нарт болон ерөнхий шүүгч Б.Б мэдэгдсэн.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг 2014
оны 08 дугаар сарын 25-ны өдөр гарах үед ажиллаж байсан шүүгчийн туслах Я.С нь шүүхийн өдөр тутмын
үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй байсан тул шүүхийн тамгын газраас түүнийг шүүгчийн туслахын
ажлаас 2014 оны 09 дүгээр сард чөлөөлж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллуулсан болно.
... Мөн сахилгын хэрэг үүсгэх нэгэн үндэслэл нь зохигчдын эвлэрлийг батлах ажиллагаанд шүүгч
өөрөө хуульд заасны дагуу зохих ёсоор хяналт тавиагүй, гомдол гаргагчийн төлбөрийн тооцоог нягталж
шалгаагүй гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ зохигчийн эвлэрлийг баталгаажуулаагүй,
харин хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээг
баталгаажуулахад талуудын эвлэрэл хуульд нийцсэн байхын зэрэгцээ төлбөр тооцоо нь алдаагүй байх,
гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх зэргийг нягтлан шалгадаг. Харин хариуцагч Б.О-гийн
тухайд «... ААА банкинд орон сууцны зээлтэй юм. Би ААА банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрч байна» гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хариуцагчийн
зөвшөөрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
...Эвлэрлийн гэрээний шинжтэй, хугацаа тогтоож, графикаар төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг
түүнд буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгасан. Үүний дараа хариуцагч Б.О нь нэхэмжлэлийг
зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд ирүүлснийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэсэн болно.” гэжээ.
Тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлоо дэмжиж байна. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө
үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгч Б.У нь нэхэмжлэлийн хувийг иргэн Б.О-д гардуулсан мэтээр шүүгчийн туслах Я.С нь иргэн
Б.О-гийн өмнөөс зурсан, өөрийн туслах Я.С-ийн гаргасан дээрх зөрчлийг мэдсэн атлаа холбогдох
газарт хандаж зохих ёсоор шийдвэрлүүлээгүй, мөн түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ...
дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3499 дүгээр шүүгчийн захирамжаар зохигчдын
эвлэрлийг батлах ажиллагаанд шүүгч өөрөө хуульд заасны дагуу зохих ёсоор хяналт тавиагүй, гомдол
гаргагчийн төлбөрийн тооцоог нягталж шалгалгүй шийдвэрлэсэн гэж үзэж Шүүхийн ёс зүйн хорооны
2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй
байна.
Иймд шүүгч Б.У-д Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 3.3.1-д “Шүүгч нь хэрэг хянан
шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй”, 3.3.6-
д “Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин
сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ” гэснийг
тус тус зөрчсөн байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1.1,
37 дугаар зүйлийн 37.1.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны
дүрмийн 5.7.1, 5.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Б.У-д сануулах сахилгын
шийтгэлийг ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Гомдол гаргагч болон шүүгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Н.ЭРДЭНЭЦОГТ

ИЛТГЭГЧ Н.ЧИНБАТ

30
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 он 11 сарын 11 өдөр Дугаар 546 Улаанбаатар хот

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ... дүгээр
шүүхийн шүүгч Б.У-д сахилгын шийтгэл ногдуулсан
магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, иргэн Б.О-гийн Дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Б.У-д холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар магадлалыг шүүгч Б.У-гийн
гомдлын дагуу, шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь
Иргэн Б.О Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: ААА банкны өр барагдуулах албаны
ажилтан н.М нь «та 2014 оныг дуустал зээлийн төлбөрөө сард 3.000.000 төгрөг төлчих, он гаргаад хуучин
графикт оруулж өгнө» гэсэн саналыг би хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр «Зээлээ
графикийн дагуу cap бүр төлж барагдуулна.» гэж бичүүлэн эвлэрэх гэрээнд надаар гарын үсэг зуруулж,
Дүүргийн анхан шатны … дүгээр шүүхээс ААА банк нь хүсэлтээ буцаан авсан. Гэтэл 2014 оны 08 дугаар
сарын 22-ны өдөр намайг ААА банкны өр барагдуулах албаны ажилтан н.М утсаар «та зээлээ дахин төлөх
болсон тул н.У шүүгчийн туслах дээр очоод 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бичиж өгсөн бичгээ
«Зээлээ төлж барагдуулах болно.» гэж сольж бичиж өгөх хэрэгтэй гэж ярихад нь би ААА банк хүсэлтээ
татаж авсан болохоор муу зүйл бодолгүй бичиж өгсөн. Дараа нь тохиролцсоны дагуу ААА банкинд
2014 оны 08 дугаар сарын 27-нд 3.000.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 29-нд 3.000.000 төгрөгийн
зээлийг төлсөн. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр надад танилцуулалгүйгээр тохиролцсон
гэрээ, зөрчсөн гэж шүүгчийн захирамж гарсан байсныг 2014 оны 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газарт дуудагдаж мэдсэн болно. Гэтэл энэ нь намайг хуурч, шүүгчийн захирамж гаргуулах
үйлдэл байсныг би ойлгож мэдлээ. Нэхэмжлэлийг надад гардуулаагүй мөртлөө гардуулсан мэтээр
хуурамчаар миний гарын үсгийг зурж, надад илт хохиролтой шүүхийн шийдвэр гаргуулсан нь шүүгч Б.У
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Шүүгчид тавигдах болзол, шаардлагын 4.1.5-д
“Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарлан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд
автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай байх” гэдэг заалтыг зөрчиж буруу зөв, худал, үнэнийг
олох үүрэгтэй байж, зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй чадалтай, танил талаа харж, зээлдэгчийн зээлийн
төлөлтийн графикийг шалган хянаж үзэхгүйгээр бусдын нөлөөнд автаж нэг талаа харсан шийдвэр
захирамжийг гаргасан байна. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасны дагуу Б.У нь
үүргээ биелүүлээгүй байх тул шалгаж өгнө үү” гэжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Б.У Шүүхийн ёс зүйн хороонд
ирүүлсэн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны … дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3499 дүгээр захирамжаар
хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ААА банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн билээ. Хариуцагч Б.О нь нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнг тодорхой хугацаанд төлөх
график бүхий хүсэлт, тайлбарыг тус шүүхэд гаргасныг шүүгчийн туслахаас надад танилцуулж байсан.

31
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Хариуцагчийн дээрх хүсэлт тайлбарыг нэхэмжлэгчид танилцуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч нь эсэргүүцэж, нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг
баталгаажуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаар шүүгчийн туслах мөн танилцуулсан. Иймд
графикаар төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг түүнд буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгасан.
Үүний дараа хариуцагч Б.О нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн тухай тайлбараа тус шүүхэд ирүүлснийг
баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Шүүгчийн туслах нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчид эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулах
ажиллагаа хийхдээ гардуулсан баримтад гарын үсэг зуруулалгүй явуулсан байсан бөгөөд хэргийг
архивт хадгалуулахаар эмхэтгэхдээ нэхэмжлэл гардуулсан баримтыг нөхөж үйлдсэн байна. Нэхэмжлэл
гардуулсан баримтад туслах Я.С гарын үсэг зурсан байсан. Энэ талаар ерөнхий шүүгч болон Тамгын газрын
зохион байгуулагчид тухайн үед мэдэгдсэн. Арга хэмжээ аваагүй гэж ойлгож байгаа. Шүүгчийн туслах Я.С
нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй байсан тул шүүхийн тамгын газраас
түүнийг шүүгчийн туслахын ажлаас 2014 оны 09 дүгээр сард чөлөөлж, шүүх хуралдааны нарийн бичгийн
даргаар ажиллуулсан. Шүүх зохигчийн эвлэрлийг баталгаажуулаагүй, харин хариуцагчийн зөвшөөрлийг
баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээг баталгаажуулахад талуудын эвлэрэл
хуульд нийцсэн байхын зэрэгцээ төлбөр тооцоо нь алдаагүй байх, гуравдагч этгээдийн эрх ашгийг
хөндөөгүй байх зэргийг нягтлан шалгадаг. Харин хариуцагч Б.О-гийн «нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрч байна» гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү» гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар
тогтоолоор: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Б.У-д Шүүгчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж
шийдвэрлэжээ.
Шүүгч Б.У давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч ААА банкны гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2014
оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж,
мөн оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүх дээр өөрийн биеэр ирсэн хариуцагчид нэхэмжлэлийн
хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулах ажиллагааг
хийсэн. Харин тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслах Я.С нь нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа
хариуцагчаар гарын үсэг зуруулаагүй алдаа гаргаж улмаар нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтыг
нөхөж үйлдсэн асуудлыг хариуцагч Б.О-гоос Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргахад мэдсэн. Шүүхийн
ёс зүйн хорооноос гомдлыг хүлээн авч, тус шүүхийн ерөнхий шүүгч болон Тамгын газрын зохион
байгуулагч нарт дээрх асуудлын талаар мэдэгдсэн. Хариуцагч Б.О-гийн бичгээр гаргасан ААА банкинд
орон сууцны зээлтэй юм. Би ААА банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна» гэсэн
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Иймд «Я.С-ийн гаргасан зөрчлийг мэдсэн атлаа
холбогдох газарт хандаж зохих ёсоор шийдвэрлүүлээгүй. Эвлэрлийг батлах ажиллагаанд шүүгч хуульд
заасны дагуу зохих ёсоор хяналт тавиагүй, гомдол гаргагчийн төлбөрийн тооцоог нягталж шалгалгүй
шийдвэрлэсэн.» гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Иймд Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй
болгож өгнө үү» гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар магадлал хууль ёсны
бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ.
Учир нь Шүүхийн ёс зүйн хороо шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, ёс зүйн зөрчил
гаргасан хугацааг тогтоолгүйгээр сахилгын хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн
4 дүгээр зүйлийн 4.7.3 дахь хэсэгт заасан” гомдлыг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг
бүрэлдэхүүн хэрхэн үнэлж, дүгнэсэн тухай болон түүний хууль зүйн үндэслэлийг заасан байна» гэх
зохицуулалттай нийцэхгүй байна.
Тодруулбал магадлалд «шүүгчийн туслахаар ажиллаж байсан Я.С нэхэмжлэлийн хувийг хариуцагчид
гардуулахдаа гарын үсгийг нь зуруулаагүй, сүүлд нөхөн үйлдэж хариуцагчийн өмнөөс гарын үсэг зурсан»
гэж дүгнэсэн атлаа уг зөрчил хэзээ гарсан, хэзээ илэрсэн хугацааг нарийвчлан тогтоож холбогдох
баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д заасан
“Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан cap, зөрчил гаргаснаас хойш нэг жил
өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.» гэсэн зохицуулалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацаанд
дүгнэлт өгөх боломжгүй болжээ.
Түүнчлэн шүүгч Б.У-д сахилгын шийтгэл хүлээлгэхдээ «нэхэмжлэлийн хувийг иргэн Б.О-д гардуулсан
мэтээр шүүгчийн туслах Я.С нь иргэн Б.О-гийн өмнөөс зурсан, өөрийн туслах Я.С-ийн гаргасан дээрх
зөрчлийг мэдсэн атлаа холбогдох газарт хандаж зохих ёсоор шийдвэрлүүлээгүй, зохигчийн эвлэрэл
батлах ажиллагаанд шүүгч өөрөө хуульд заасны дагуу зохих ёсоор хяналт тавиагүй, гомдол гаргагчийн

32
2013-2016

төлбөрийн тооцоог нягталж шалгалгүй шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүдэд буруутгаж, Шүүгчийн ёс зүйн
дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа дээрх зөрчлүүд ямар үйлдлээр илэрсэн, ямар нотлох баримтаар
нотлогдож байгаа талаар магадлалд заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Шүүхийн ёс зүйн
хорооны магадлалыг хүчингүй болгож, гомдлыг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцааж
шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн «Хуралдааны
товыг тогтоож, бүрэлдэхүүнийг томилох тухай» 73 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн
«Хуралдааны товыг тогтоож, бүрэлдэхүүнийг томилох тухай» 104 дугаар захирамжуудын хуулбар хувь
авагдсан нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт
заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1 Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй
болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол
гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын
журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

33
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 02 сарын 13 өдөр Дугаар 14 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
… дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д сахилгын
арга хэмжээ авах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны гишүүн Н.Ганбаяр даргалж,
гишүүн Д.Пунцаг, Б.Уранцэцэг, Х.Номингэрэл, О.Мөнхсайхан, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр Ажлын албаны шинжээч Б.Оюунбилэг, хяналт шалгалт хариуцсан
референт Ж.Халиун нарыг оролцуулан Шүүхийн Ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, Шүүхийн
ёс зүйн хорооны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны
гишүүн Б.Уранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд “ТТТ’’XXK-ийн ерөнхий захирал З.Б ирүүлсэн гомдолдоо: “...Манай
компани “ННН” компанитай байгуулсан гэрээний дагуу өөрийн болон зээлийн хөрөнгөөр бүхий л зардлыг
хариуцаж 4.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч захиалагч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн
санхүүжилт хийгээгүй. “ТТТ” шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх учир байдлыг дурдаж, холбогдох баримт
материалыг хавсарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасныг
баримтлан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгөхийг хүссэн юм. Тус шүүхийн шүүгч Г.Б нь өр
төлбөртэй талаарх баримтуудыг хавсаргасан хэдий ч энэ нь тус компанийг төлбөрийн чадваргүйг нотлох
баримт болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан.
Тус компани санхүүгийн боломжийг шавхаж 5 сая төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлж тэмдэгтийн
хураамжийг хэсэгчлэн төлөх хүсэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд дахин гаргасан.
Гэтэл нэхэмжлэлийг шүүгч Г.Б мөн хүлээн аваад их хэмжээний өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд
байгаа талаар дурдаж өр төлбөртэй баримтуудыг хавсаргасан хэдий ч хэсэгчлэн төлүүлэх үндэслэлгүй
гэж үзээд хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг дахин гаргажээ. Иймд шүүгч Г.Б-ийн талаар гаргасан
гомдлыг шалгаж, зохих шийдвэрийг гаргахыг хүсье» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Г.Б ирүүлсэн тайлбартаа: “... Шүүгч хуульд заасан үндэслэл
бүрдээгүй гэж үзвэл нэхэмжлэл гаргагчийн хүсэлтийг заавал хангаж буюу улсын тэмдэгтийн хураамжаас
чөлөөлөх эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үүрэггүй тул хүсэлтээ баримтаар нотлоогүй
шалтгаанаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж
нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Гомдол гаргагч юуг үндэслэн шүүгчийг хардаж, хэн нэгнээс хараат
байдлаар захирамж гаргасан гэж үзсэн болох, мөн шүүгчийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн гэж
үзээд байгаа нь ойлгомжгүй байна.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор Дүүргийн
иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ
нь:
Шүүгч Г.Б нь “ТТТ” ХХК-ийн шүүхэд гаргасан хоёр удаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас тус тус
татгалзсан захирамжуудыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-

34
2013-2016

ийн 65 дугаар зүйл дэх «Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд»-ийг тодорхойлсон
заалтууд дахь тодорхой ямар нэг үндэслэлийг зааж хэрэглээгүй, Шүүгчийн ёс зүйн дүрэм (2014 он)-ийн
1.3 дугаар зүйл дэх шүүгч нь ... хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан төдийгүй уг дүрмийн 2.3 дугаар
зүйл дэх «Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.»
гэснийг зөрчсөн явдал болжээ. Иймээс ч нэхэмжлэгч талд уг шүүгчийг хардах, хэн нэгнээс хараат
байдлаар захирамж гаргасан гэх ойлголт төрүүлэхэд хүргэсэн байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 65-р зүйлийн 65.2-т: Шүүгч энэ хуулийн 65.1-т заасан захирамждаа
уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн
засахыг зааж өгнө гэснийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хоёр удаагийн захирамжаараа огт
хангаагүй байна. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хууль (1991 он)-ийн Арван зургадугаар зүйлийн 14
дэх заалт ёсоор олгогдсон шударга шүүхээр шүүлгэх, нотлох баримтыг шалгуулах үндсэн эрхийг нь
нэхэмжлэгч иргэн З.Б-д эдлүүлэхгүй, ийнхүү эдлэх нөхцөлийг нь хангуулаагүй нь шүүгч Г.Б Шүүгчийн ёс
зүйн дүрэм (2014 он)-ийн 3.3 дугаар зүйлийн 1-т байгаа «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг
хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ... үүрэгтэй.» гэсэн заалтыг зөрчсөн хэрэг гэж үзэж байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33
дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д сануулах сахилгын
шийтгэл ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Шүүгч, гомдол гаргагч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ГАНБАЯР

ГИШҮҮН Б.УРАНЦЭЦЭГ

35
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 04 сарын 29 өдөр Дугаар Ш/14 Улаанбаатар хот

Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны
2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн
14 дүгээр магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Монгол Улсын Шүүхийн ёс
зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн «Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр
шүүхийн шүүгч Г.Б-д сахилгын арга хэмжээ авах тухай» 14 дүгээр магадлалыг шүүгч Г.Б-ийн гомдлоор,
шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь
“ТТТ” ХХК-ийн ерөнхий захирал З.Б Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “...
Манай компани «ННН» компанитай байгуулсан гэрээний дагуу өөрийн болон зээлийн хөрөнгөөр бүхий
л зардлыг хариуцаж 4.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч захиалагч өнөөдрийг хүртэл нэг ч
төгрөгийн санхүүжилт хийгээгүй. «ТТТ» ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх учир байдлыг дурдаж,
холбогдох баримт материалыг хавсарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58
дугаар зүйлд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгөхийг хүссэн юм. Тус
шүүхийн шүүгч Г.Б нь өр төлбөртэй талаарх баримтуудыг хавсаргасан хэдий ч энэ нь тус компанийг
төлбөрийн чадваргүйг нотлох баримт болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай
захирамжийг гаргасан.
Тус компани санхүүгийн боломжийг шавхаж 5 сая төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлж тэмдэгтийн
хураамжийг хэсэгчлэн төлөх хүсэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд дахин гаргасан.
Гэтэл нэхэмжлэлийг шүүгч Г.Б мөн хүлээн аваад их хэмжээний өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд
байгаа талаар дурдаж өр төлбөртэй баримтуудыг хавсаргасан хэдий ч хэсэгчлэн төлүүлэх үндэслэлгүй
гэж үзээд хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг дахин гаргажээ. Иймд шүүгч Г.Б-ийн талаар гаргасан
гомдлыг шалгаж, зохих шийдвэрийг гаргахыг хүсье» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Г.Б ирүүлсэн тайлбартаа: “... Шүүгч хуульд заасан үндэслэл бүрдээгүй
гэж үзвэл нэхэмжлэгч гаргагчийн хүсэлтийг заавал хангаж буюу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх
эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үүрэггүй тул хүсэлтээ баримтаар нотлоогүй шалтгаанаар
улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэлийг буцааж
шийдвэрлэсэн. Гомдол гаргагч юуг үндэслэн шүүгчийг хардаж, хэн нэгнээс хараат байдлаар захирамж
гаргасан гэж үзсэн болох, мөн шүүгчийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь
ойлгомжгүй байна» гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр
магадлалаар: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д сануулах сахилгын
шийтгэл ногдуулжээ.
Шүүгч Г.Б давж заалдах гомдолдоо: “Ёс зүйн хорооны тогтоолыг 2015 оны 03 дугаар сарын 16-ны
өдөр хүлээн авч, танилцлаа.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Г.Б надад холбогдуулан гаргасан

36
2013-2016

«ТТТ» ХХК-ийн захирал 3.Б «...шүүгч «ТТТ» ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн
хураамжаас чөлөөлөх эсхүл хэсэгчлэн чөлөөлж өгөөгүй тул хувийн ашиг сонирхлоор хандаж,
нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.» гэсэн үндэслэл зааж гомдол гаргажээ.
Миний бие нь хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажилладаг бөгөөд хэн нэгний
нөлөөнд автан, бусдын хууль ёсны эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг нь хязгаарласан
тохиолдол байхгүй төдийгүй, төрийн өмчит «ННН» ХК болоод «ТТТ» ХХК-тай ямар ч холбоогүй, тус
компаниудад ажилладаг нэг ч хүн танихгүй, «ТТТ» ХХК-аар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх
талаар хэн нэгнээс заавар, чиглэл, хүсэлт хүлээн аваагүй гагцхүү хуульд заасан шаардлагыг тавьсан
болно.
Шүүгч нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзвэл, нэхэмжлэл гаргагчийн хүсэлтийг заавал
хангаж буюу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үүрэггүй
тул хүсэлтээ баримтаар нотлоогүй шалтгаанаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх
хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Ёс зүйн хорооны магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.
Үүнд:
Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т «Шүүгч
энэ хуулийн 65.1-т заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн
авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.» гэж заасныг хангаагүй гэжээ.
Аж ахуй эрхлэгчид өр, авлагатай байх нь энгийн үзэгдэл бөгөөд өртэй гэх баримт гаргасан компани
болгоныг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эсхүл улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн
төлүүлэх шийдвэр гаргах нь дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан «Зохигчийн эд хөрөнгийн
болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах
буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.» гэх заалтад нийцэхгүй юм.
Нэхэмжлэл гаргагч нь хэрэв төлбөрийн чадваргүй гэж үзэж байгаа бол энэхүү байдлаа өөрөө
баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд өртэй гэх баримт гаргасан аж ахуйн нэгж бүрийг төлбөрийн
чадваргүй, мөнгөний боломжгүй гэж үзэхгүй ба санхүүгийн хувьд хүндрэлд орсон гэж байгаа бол үйл
ажиллагааныхаа тайлан, балансыг нэхэмжлэлдээ хавсаргаж энэхүү байдлаа нотлон хүсэлтээ гаргах эрх
нь нээлттэй байсан боловч нотлох баримтаа хавсаргаж шүүхэд нэхэмжлэлээ гаргахын оронд сахилгын
хороонд ханджээ.
Шүүх хөндлөнгийн байгууллага тул ийм баримт аваад ирвэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөд
өгье эсхүл улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлье гэж захирамждаа дурдах нь Шүүгчийн
ёс зүйн дүрмийн 2.3-т “Шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос
зайлсхийнэ.” гэх заалтыг зохигчийн өмнө зөрчсөн явдал болох юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл дэх «нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзах үндэслэлүүд»-ийг тодорхойлсон заалтууд дахь тодорхой ямар нэг үндэслэлийг зааж
хэрэглээгүй гэжээ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т «Нэхэмжлэлд
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв
нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.» гэж тодорхой заажээ. Өөрөөр
хэлбэл, тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр
хангаагүй гэх үндэслэл болох тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзаж, энэ талаар захирамжид дурдсаныг анхаарч үзээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т «Зохигчийн
эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж
төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.» гэж заасан нь
нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, орлогогүй байх эсхүл орлого нь үйл ажиллагаагаа
хэвийн үргэлжлүүлэхэд хүрэлцэхгүй байх зэрэг тохиолдлуудад үүнийгээ хүсэлт гаргагч баримтаар
нотолбол, шүүх уг баримтуудыг үнэлэн үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжийг олгосон
зохицуулалт юм.
Иймд, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот
магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.» гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар
хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо гомдол гаргагч болон шүүгчийн
тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс ёс зүйн хорооны магадлал
хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Гомдол гаргагч «ТТТ» ХХК-ийн захирал З.Б-ээс ёс зүйн хороонд “...Шүүгч Г.Б-ээс Иргэний хэрэг шүүхэд

37
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн
хураамжаас чөлөөлж өгөхийг хүссэн. Шүүгч хүлээн аваад өр төлбөртэй баримтуудыг хавсаргасан
хэдий ч энэ нь тус компанийг төлбөрийн чадваргүйг нотлох баримт болохгүй гэсэн дүгнэлт хийж,
нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Манай компанийн нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авахаас
татгалзаж буй шүүгч Г.Б-ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуульд заасан
зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг маань ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа
гэж үзэж байна...» гэсэн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч
Г.Б-д сахилгын хэрэг үүсгэж, хариуцлага тооцуулахаар ханджээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор “шүүгч Г.Б
иргэний үндсэн эрхийг хязгаарлаж буй захирамждаа үндэслэлийг удаа дараа тодорхой тусгаагүйгээрээ
«хууль дээдлэх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, талуудын байр суурийг бүрэн сонсох, бодож
эргэцүүлэх, хүлээн зөвшөөрөх эрмэлзэлтэй байх» ёс зүйн үүргийг биелүүлэхгүй байгаа мэт харагдах
буюу зохисгүй байдал гаргаж буй мэт ойлгогдоход хүргэсэн байж болох нөхцөл үүссэн» гэсэн үндэслэлээр
сахилгын хэрэг үүсгэж, ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалаар
«... хүлээн авахаас татгалзсан захирамжуудыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 65 дугаар зүйл дэх үндэслэлүүдийг тодорхойлсон тодорхой ямар нэг үндэслэлийг зааж
хэрэглээгүй, ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйл «шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад
ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.», 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг «шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.» гэснийг зөрчсөн гэж дүгнэж, «сануулах» сахилгын
шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
“ТТТ” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх,
хэсэгчлэн төлүүлэх, хугацааг хойшлуулах хүсэлтүүд, холбогдох баримтуудыг хавсарган өгсөн байх
бөгөөд шүүгч Г.Билгүүн хүлээн авч хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62
дугаар зүйлийн 62.1.5. 62.2, 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн
бүрдүүлбэр хангаагүй, өмнөх захирамжид заасан зөрчил арилгалгүйгээр нэхэмжлэлээ дахин шүүхэд
гаргасан, өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд байгаа талаарх баримтуудыг хавсаргасан хэдий ч энэ
нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хэсэгчлэн төлүүлэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт хийж,
2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14790 дүгээр, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16768
дугаар, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19175 дугаар захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, харин энэ
тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар улсын
тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хураамжийг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл, нэхэмжлэлд хавсаргаж
ирүүлсэн баримтуудаар тогтоогдоогүй гэж үзсэн, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт
зааснаар 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол шүүгч захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу шийдвэрлэснийг хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.
Гомдол гаргагчаас «өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд байгаа талаар дурдаж, холбогдох
баримтыг хавсаргаж хүсэлт гаргасан хэдий ч шүүгч удаа дараа татгалзсан.» гэж гомдсон байх бөгөөд
шүүгч заавал хүсэлтийг хангаж шийдвэрлэх үүрэггүй бөгөөд хэргийн нөхцөл байдал тухайн хүсэлтэд
хавсаргагдсан нотлох баримтаар нотлогдож буй эсэхийг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлсний үндсэн
дээр шийдвэрээ гаргах бөгөөд энэ нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал.
Харин тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар захирамжид дурдаагүйгээс гомдол гаргагчид
ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж болох
ч хүлээн авахаас татгалзсан захирамжид хуулийн холбогдох заалтуудыг баримталснаас үзэхэд ёс зүйн
хорооны магадлалд дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл
дэх тодорхой ямар нэгэн үндэслэл зааж хэрэглээгүй, үүгээрээ зохисгүй байдал гаргасан гэж дүгнэсэн
нь үндэслэлгүй бөгөөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй
байна.
Өөрөөр хэлбэл энэ маргаанд шүүгч нь хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн үндэслэл,
нотлох баримтыг хэрхэн үнэлснийг хангалттай дурдаагүй гэснийг ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг
зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт шүүгч дараах
тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гээд татгалзах үндэслэлүүдийг
тодорхой заасан байх ба шүүгч гомдол гаргагчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа мөн
хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй
гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байх бөгөөд хүлээн авахаас татгалзсан шалтгаан нь захирамжид
дурдсанаар нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх,
хэсэгчлэн төлүүлэхэд хангалттай биш гэж үзсэн нь ёс зүйн хорооны магадлалд дурдсанаар «нэхэмжлэл
гаргагчийн нотлох баримтыг шалгуулах үндсэн эрхийг нь эдлүүлээгүй, эдлэх нөхцөлийг хангуулаагүй нь

38
2013-2016

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.» гэж заасныг зөрчсөн гэж
үзсэн нь үндэсгүй байна.
Иймд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр
магадлалыг хүчингүй болгож, шүүгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн
үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1
дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг баримтлан
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалыг
хүчингүй болгож, шүүгч Г.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс
зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн
дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

39
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2016 оны 12 сарын 08 өдөр Дугаар 55 Улаанбаатар хот

В аймгийн Ф сум дахь сум дундын
шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг даргалж,
гишүүн Н.Эрдэнэцогт, А.Доржготов, О.Мөнхсайхан, В.Жавхлан, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны шинжээч А.Энхбаатар, хяналт шалгалт хариуцсан
референт А.Баасанжав нарыг оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийв. Шүүхийн
ёс зүйн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны
гишүүн Ч.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Д.Б-З Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: «В аймгийн харьяат, Монгол
улсын иргэн Д.Б-З миний бие В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д холбогдуулан
Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 8
дугаар сарын 29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монголын Хуульчдын
Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 8.1 дэх хэсгийг тус тус
үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Эрхэм шүүгч Д.Б нь В аймгийн К сумын “ЛЛЛ” намын дарга С.С-ийн гаргасан Сонгуулийн тухай
хууль зөрчсөнийг тогтоолгох тухай гомдлын материалыг хүлээн аваад 2016 оны 07 дугаар сарын 04-ний
өдрийн 06 тоот шийтгэвэр гаргасан бөгөөд түүний мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй болон ёс
зүйн ноцтой зөрчил гаргасан нь дараах үндэслэлүүдээр батлагдаж байна.
Үүнд: Нэгдүгээрт, эрхэм шүүгч Д.Б нь “ГГГ” намын нэр бүхий 5 нэр дэвшигч, Сонгуулийн тухай
хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай шийтгэвэр гаргахдаа уг шийтгэврийн үндэслэх хэсэгт
“... 70.5.16-д заасан “... сонгогчдын саналыг авахад чиглэсэн бусад үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг
хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэж оруулсан байдаг. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар
зүйлийн 70.5.16 дахь заалт нь «сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл
ажиллагаа явуулах» гэж байдаг бөгөөд зүйл, заалтын гол нөхцөл болох «худалдан авахад чиглэсэн»
гэдэг үгийг шууд санаатайгаар хасч, үндэслэх хэсэгтээ оруулж өгсөн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3
дугаар зүйлд «шүүгч нь ... хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан
байр сууринаас хандах, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах» гэсэн бүх зарчмуудыг ноцтой зөрчсөн
байна.
Шүүгч хүн аливаа хуулийн зүйл, заалтыг ашиглахдаа тухайн заалтын хамгийн гол нөхцөлийг зориуд
санаатайгаар хасч, гомдол гаргагч талд ашигтай байдлаар оруулж, үндэслэж болдог юм уу? Хэрэв ингэж
болдог бол цагаан дээр хараар бичсэн хууль байх, хуулийг дагаж мөрдөхийг шаардах, хууль дээдлэх эрх
зүйт төрийг байгуулахын төлөө хичээн ажиллахын утга учир юунд байна вэ?
Хоёрдугаарт, эрхэм шүүгч Д.Б нь мөн шийтгэврийн үндэслэх хэсэгтээ «... Дээрх үйлдэл нь ... мөн
хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь хэсэгт заасан «сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө
болон бусдаар дамжуулан цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох» гэсэн заалтыг зөрчсөн гэсэн гомдол
гаргагчийн хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй гэж дүгнэв.» гэж оруулсан. Гэтэл бодит байдал дээр ийнхүү
цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгосон асуудал байгаагүй, ийнхүү олгосныг нотлох баримт байхгүй
атал ямар ч нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргасан нь үнэхээр энэ эрхэм шүүгчид шүүгч байх чадвар,

40
2013-2016

мэргэжлийн ухамсар, хариуцлага байна гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Ямар шүүгч ямар ч нотлох
баримтыг үндэслэл болгохгүйгээр зөвхөн гомдол гаргагчийн гомдолд дурдсаныг үндэслэлтэй байна гэж
шийдвэрээ гаргадаг юм бэ? Ийм зүйл байж болох уу? Шүүгч ямар ч нотолгоогүйгээр гүтгэн шийтгэвэр
гаргахдаа нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн мөртлөө дээрх 4 нэр дэвшигчийн яг
хэн нь яаж зөрчсөнийг тогтоогоогүй, мөн санкцгүйгээр тодорхойгүй шийдвэр гаргасан.
Гуравдугаарт, эрхэм шүүгч Д.Б шийтгэврийн үндэслэх хэсэгтээ «... Учир нь Сонгуулийн тухай 4 дүгээр
зүйлийн 4.4-т «Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд
хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.» гэсэн заалтыг иргэн М.У зөрчсөн нь тус
шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай шийтгэврээр тогтоогдсон байна.» гэж
тусгажээ. Аливаа шүүгч, шүүхийн гаргасан шийдвэрийг давж заалдах хугацаа гэж байдаг, уг хугацаа
дууссанаар тухайн шийдвэр хүчин төгөлдөр болдгийг мэдэхгүй учраас эсхүл мэддэг боловч өөр үндэслэх
зүйл олдохгүй байсан тул арга буюу гомдол гаргагчийн талд шийдвэр гаргах зорилгоо биелүүлэхийн тулд
энэ эрхэм шүүгч уг шийтгэврийг үндэслэж, дараагийн шийтгэврээ гаргасан болов уу.
Дөрөвдүгээрт, Гомдол мэдээлэл гаргагчаас Монгол Улсын Их хурлын сонгуульд “ГГГ” намаас нэр
дэвшигч Л.Э, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Д.Б-З, О.Б, Б.Б нарыг сонгуулийн
тухай хууль зөрчсөн гэж байж болзошгүй шалгахыг хүссэн байдаг бөгөөд Шүүхийн дээрх нэр дэвшигчийг
сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг хянан шалгаад ямар ч үндэслэл тогтоогдохгүй байсаар байхад
шийтгэхдээ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Ц.Д гэх ямар ч хамааралгүй хүнийг
давхар хууль зөрчсөн гээд дүгнэсэн байгаа юм. Энэ бол туйлаас байж боломгүй алдаа юм.
Тавдугаарт, Шүүгч Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зөрчлийг шийдвэрлэх явцдаа
зөрчилд холбогдогч нэр дэвшигчдийг гомдол гаргагчийн гаргасан гомдол мэдээлэлтэй танилцаж хариу
тайлбар гаргах, шүүх хуралд биечлэн оролцож эрх тэгш маргалдах, мэтгэлцэх, гэм буруугүйгээ нотлох
боломж олгоогүй, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг
шүүхээс зайлшгүй гүйцэтгэх ажиллагааг хийгээгүй, огт оролцуулж, эрхээ эдлэж эрх ашгаа хамгаалах
боломжийг нь олголгүйгээр нууцаар шийтгэвэр гаргасан хууль хэрэглэж, шударга ёсыг хамгаалдаг шүүгч
хүнээс гарахааргүй алдаа юм.
Дээр дурдсаныг ерөнхийд нь дүгнэвэл, аливаа маргааныг шийдвэрлэхдээ ямар ч нотлох баримтыг
шинжлэн судалдаггүй, тэдгээрийг үндэслэл болгодоггүй, хуулийн зүйл, заалтыг өөрийн дураар өөрчлөн
хэрэглэдэг, хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэл болгодог ийм шүүгчийн мэргэжлийн ур
чадвар, түвшинд үнэхээр эргэлзэхгүй байхын аргагүй, цаашлаад Шүүгчийн ёс зүйн дүрмийн дагуу
баримталбал зохих зарчмуудыг баримтлаагүй байдал нь Шүүгчийн болоод Хуульчийн ёс зүйн дүрмийг
ноцтой зөрчихөд хүргэж байгаа тул гомдлыг минь хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө
үү.» гэжээ.
Шүүгч Д.Б Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: «... Гомдол гаргагч Д.Б-З-ийн гомдолд
дурдагдсан асуудал бүхэлдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн
2-т зааснаар «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар,
дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэсэн заалтад хамааралтай
гэж үзэж байна. Учир нь Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалын хүрээнд тухайн асуудлыг
шийдвэрлэсэн. Түүнээс гомдолд дурдсанаар нууцаар шийдвэр гаргасан, шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан
зарчмыг зөрчсөн үйлдэл байхгүй. Гомдол гаргагч Д.Б-З нь шүүгч миний гаргасан шийтгэврийг хууль буруу
хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхэд гомдол гарган
асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж
үзэж байна.
В аймгийн Ф сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 06 тоот шийтгэврийг
Нийслэлийн Б шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 25 дугаартай магадлалаар хүчингүй болгож,
дахин шалгуулахаар Цагдаагийн хэлтэст буцааж шийдвэрлэсэн. Гомдол гаргагч Д.Б-З нь шүүгч намайг
Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй гомдол гэж үзэж
байна. Харин шүүгч миний нэр хүнд, халдашгүй байдалд халдсан, нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж
үзэж байна.
Иймд Д.Б-З-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг хүргүүлж байгааг
хүлээн авна уу» гэжээ.
Шүүгч Д.Б Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: «Сонгуулийн тухай хуулийн
танилцуулга, үзэл баримтлалд аль сонгуулийн үед гарсан зөрчил, хэрэг маргааныг түргэн шалгаж, хянан
шийдвэрлэж байхаар тусгагдсаныг баримталсан болно. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт «зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох», мөн хуулийн 17 дугаар
зүйлийн 1-ийн 6 дахь хэсэгт «холбогдох этгээдэд зөрчлийг хаана хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх»
гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэврийг
хүчингүй болгосон. Түүнээс гомдол гаргагч Д.Б-З-ийн гомдолд дурдсанаар захиргааны хариуцлагатай
холбоотой зөрчлийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хийж шийдвэрлэх ёстой байсныг хийгээгүй
нууцаар шийдвэрлэсэн үйлдэл байхгүй. Өөрөөр хэлбэл захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчлийг

41
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

хянан шийдвэрлэхдээ эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгаатай адил шүүх хуралдааны бэлтгэл
хангаж, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, нууцаар шийтгэвэр
гаргасан үйлдэл байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т «Энэ хуульд заасан
захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана.» гэж зааснаар гомдол гаргагч Д.Б-ийн гомдлын
5 дугаарт заасан үндэслэлийн талаар цагдаагийн албан хаагчид дутуу ажиллагаа хийснийг Нийслэлийн
Б шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 25 дугаартай магадлалд тодорхой дурдаж шийдвэрлэсэн.
Шүүгч миний бие цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зөрчлийн материалын хэмжээнд шийдвэрлэсэн
болно. Түүнээс гомдолд дурдсан ямар нэг нууцаар шийтгэвэр гаргасан хууль хэрэглэж шийдвэрлэсэн
зүйл огт байхгүй.
Гомдол гаргагч Д.Б нь шүүгч намайг шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан гэж
үзсэн нь үндэслэлгүй гомдол гэж үзэж байна. Харин шүүгч миний нэр хүнд, халдашгүй байдалд халдсан,
нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж үзэж байна. Иймд Д.Б-З-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож
өгнө үү гэсэн тайлбарыг хүргүүлж байгааг хүлээн авна уу» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолоор шүүгч
Д.Б-д сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Д.Б-З «... шүүгч Д.Б нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот шийтгэвэр
гаргасан бөгөөд шүүгчийн мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй болон ёс зүйн ноцтой зөрчил
гаргасан.» гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.
В аймгийн Ф сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Б нь В аймгийн К сумын цагдаагийн хэлтсээс
ирүүлсэн сумын “ЛЛЛ” намын дарга С.С-н гаргасан Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоолгох тухай
гомдлын материалыг хүлээн авч хянаад 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот шийтгэврээр
хянан шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Д.Б-З «... зөрчилд холбогдогч нэр дэвшигчдийг гомдол гаргагчийн гаргасан гомдол
мэдээлэлтэй танилцаж хариу тайлбар гаргах, шүүх хуралд биечлэн оролцож эрх тэгш маргалдах,
мэтгэлцэх, гэм буруугүйгээ нотлох боломж олгоогүй, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүх
хуралдааны товыг мэдэгдэх зэрэг шүүхээс зайлшгүй гүйцэтгэх ажиллагааг хийгээгүй, огт оролцуулж,
эрхээ эдлэж эрх ашгаа хамгаалах боломжийг олгоогүй», гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
А.А... шийтгэвэр ногдуулсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн хурлын товыг огт мэдэгдэлгүйгээр нэг
мэдэхэд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 06 тоот шийтгэврийг гаргасан байсан.» гэх агуулгатай
тайлбар гаргажээ.
Шүүгч Д.Б-ийн эсрэг гаргасан гомдлыг шийдвэрлэхийн тулд Шүүгчийн ёс зүйн дүрэмд тусгасан хоёр
янзын зарчмыг тайлбарлах шаардлагатай. Нэг талаас, 2014 оны Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн
1.4-р зүйлийн 1-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар,
дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж заасан нь шүүгчийн хууль
буруу хэрэглэсэн алдаанд хариуцлага хүлээлгэхгүй байх зарчмыг тунхагласан хэрэг. Энэ зарчим нь
шүүгч аливаа хэрэг, маргааныг буруу шийдвэрлээд хариуцлага хүлээчих вий гэсэн айдасгүйгээр хууль
зүйн хувьд хамгийн зөв гэсэн үндэслэлийнхээ дагуу хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх боломжийг
шүүгчид олгодог учраас шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болдог билээ.
Нөгөө талаас, хуульд захирагдах зарчмыг ягштал баримтлахыг шүүгчид үүрэг болгодог. Монгол
Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол хууль
дээдлэх гэж заасан бөгөөд шүүн таслах ажиллагаа нь төрийн үйл ажиллагаанд багтдаг учраас энэ
зарчмыг шүүгч биелүүлэх үүрэгтэй.
2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот шийтгэврийг гаргахдаа шүүгч Д.Б Шүүхийн шүүгчийн
ёс зүйн дүрмийн 1.3-д заасан «хууль дээдлэх зарчим», 3.3 дугаар зүйлд заасан «хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргийг зөрчжээ. Учир нь шүүгч нь зөрчилд холбогдогчийн
шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг зөрчсөн гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “зөрчлийг хянан шийдвэрлэх
ажиллагаанд биеэр оролцох», 2 дахь хэсэгт “нотлох баримттай танилцах», 3 дахь хэсэгт “зөрчлийн
талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах» мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт
“холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх» гэж тус тус заасан
хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 06 тоот шийтгэврийн давж заалдах гомдол гаргах хугацаа
дуусаагүй, шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хуулийн хүчин төгөлдөр болоогүй

42
2013-2016

шийтгэврийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүхийн ёс зүйн хорооноос хийсэн шалгалтаар дээрх ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон шүүгчид
сахилгын хэрэг үүсгэсэн Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар
тогтоол үндэслэлтэй байх тул шүүгч Д.Б-д Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн
37.1.1-д заасан сахилгын арга хэмжээний сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар тогтов.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1,
Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.7.1, 5.13-т
заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. В аймгийн Ф сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын сануулах хэлбэрийн шийтгэл
ногдуулсугай.
2.Энэ магадлалын хувийг шүүгч, гомдол гаргагчид хүргүүлэхийг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын
албанд даалгасугай.
3.Шүүгч, гомдол гаргагч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.УРАНЦЭЦЭГ

ГИШҮҮН Ч.ОЮУНЦЭЦЭГ

43
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2017 оны 03 сарын 15 Дугаар 221/ЁМ2017/0005 Улаанбаатар хот

В аймаг Ф сум дахь сум дундын шүүхийн
шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулах
тухай магадлалыг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж,
шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Монгол Улсын
шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлалыг шүүгч
Д.Баттулгын гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд:

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар
тогтоолдоо:
“В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэрэг үүсгэж”
шийдвэрлэжээ.
Хоёр. Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар
магадлалдаа:
“В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын сануулах хэлбэрийн шийтгэл
ногдуулж” шийдвэрлэжээ.
Гурав. Дээрх магадлалыг эс зөвшөөрч шүүгч Д Б-ийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Монгол Улсын Шүүхийн Ёс
Зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаартай магадлалыг 2017 оны 01 дүгээр
сарын 06-ны өдөр гардаж аваад давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.
Шүүгч Д.Б миний бие анх удаа УИХ-ын болон аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийг сонгох
сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны зөрчлийн материалыг хүлээн авч 2016 оны 07
сарын 04-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг гаргасан. Манай шүүхийн хувьд ч анх удаа ийм төрлийн
зөрчлийн материалыг хүлээн авсан тохиолдол байлаа.
Шүүгч Д.Б миний гаргасан 06 дугаартай шийтгэврийг Нийслэлийн Б шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны
өдрийн 25 дугаартай магадлалаар бүхэлд хүчингүй болгож зөрчлийн материалыг хянан шийдвэрлэхдээ
процессын болон хууль хэрэглээний алдаа гаргасныг нэг бүрчлэн дурдаж шийдвэрлэсэн.
Тодруулж хэлбэл сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын үндэслэл болсон Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагаанд
биеэр оролцох», 2 дахь хэсэгт “нотлох баримттай танилцах», 3 дахь хэсэгт “зөрчлийн талаар тайлбар
өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах», мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “холбогдох этгээдэд
зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх» гэж тус тус заасан хуулийн зохицуулалтыг
зөрчсөн гэж үзэж 2016 оны 07 дугаар сарын 04 өдрийн 06 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож дахин
шийдвэрлүүлэхээр буцаасан.
Гэтэл сахилгын шийтгэл оногдуулсан магадлалд үүнийг ёс зүйн зөрчилд тооцож шийдвэрлэсэнд
гомдолтой байна. Тухайн зөрчлийн материалыг В аймгийн К сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс

44
2013-2016

шалгаж материалжуулан ирүүлснийг хүлээн авч, сонгуультай холбоотой зөрчил маргааныг түргэн
шуурхай шийдвэрлэх үүднээс ирүүлсэн материалын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэний
үндсэн дээр тухайн үед шийдвэрлэсэн болно. 2016 оны 07 дугаар сарын 14-ий өдрийн 06 тоот шийтгэврийн
давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй, шийтгэврийг хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад
шийтгэврийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь
2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр шүүгч миний бие ямар нэгэн шийтгэвэр гаргаагүй буюу 2016 оны
ээлжийн амралтаа эдэлж байсан.
Дээрх асуудлыг тодруулах үүднээс Л.Э, Д.Б-З, Б.Б, О.Б, Ц.Д нарт холбогдох захиргааны зөрчлийн
хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Нийслэлийн Б шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82
дугаартай магадлалыг хавсаргав. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл нь хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай
холбоотой алдаа буюу ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж үзэж байгаа тул сахилгын шийтгэл оногдуулсан
магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.» гэжээ.

ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт
заасны дагуу Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар
магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгч Д.Б-ийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангаж
шийдвэрлэлээ.
Иргэн Д.Б-З-ээс шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр “... хуулийн зүйл, заалтыг ашиглахдаа тухайн
заалтыг хамгийн гол нөхцөлийг зориуд санаатайгаар хасч, гомдол гаргагч талд ашигтай байдлаар
оруулж үндэслэсэн..., ямарч нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргасан, ... шүүх хуралд биечлэн оролцож
эрх тэгш, маргалдах, мэтгэлцэх, гэм буруугүйгээр нотлох боломж олгоогүй, ... хуулийн зүйл заалтыг
өөрийн дураар өөрчлөн хэрэглэдэг, хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэл болгодог...» гэх
үндэслэлээр гаргасан гомдлоор Шүүхийн ёс зүйн хороо 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135
дугаар тогтоолоор В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д холбогдуулан сахилгын хэрэг
үүсгэж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлалаар «... шийтгэврийг гаргахдаа
шүүгч Д.Б Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3-т заасан «хууль дээдлэх зарчим», 3.3 дугаар зүйлд
заасан «хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх» үүргийг зөрчжээ. ... шүүгч
нь зөрчилд холбогдогчийн шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг зөрчсөн...” гэж дүгнэн шүүгч
Д.Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр
зүйлийн 2-т заасантай нийцэхгүй байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т «Шүүгчийн ёс зүйн дүрмийг
зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ.» Монгол Улсын шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийн
1.4 дүгээр зүйлийн 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил,
ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж заасан тул
шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр алдаатай эсэхээс үл хамааран
түүнчлэн мөн хууль хэрэглээтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг ёс зүйн зөрчилд тооцохгүй байхаар
зохицуулжээ.
В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн
«Сонгуулийн тухай хуулийг зөрчсөнийг тогтоох тухай» 06 дугаар шийтгэвэр4 -ийг Нийслэлийн Б шүүх
2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хянаад «... анхан шатны шүүх ... зөрчил гаргасан гэх этгээдүүдээс
тайлбар аваагүй, нотлох баримттай танилцуулсан болон эрх бүхий албан тушаалтнаас тэдний эдлэх
эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй ... шүүх хуралдааны тов
мэдэгдэлгүй шийдвэрлэсэн ... Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14 дэх хэсэгт заасан
торгууль ногдуулаагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийтгэврийг үндэслэн хууль зүйн дүгнэлт
хийсэн зэрэг ноцтой зөрчил гаргасныг анхааруулан...” гэж дүгнэн, шүүгч Д.Б-ийн шийдвэрлэсэн Ф сум
дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэврийг хүчингүй
болгож, дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэжээ.
Ёс зүйн хэрэгт авагдсан В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний
өдрийн 06 дугаар шийтгэвэр Нийслэлийн Б шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар
магадлал, гомдол гаргагчийн болон шүүгчийн тайлбар зэрэг баримтуудаас үзвэл иргэн Д.Б-ийн гомдол
нь бүхэлдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн гомдлын материалыг хүлээн аваад гаргасан шүүгчийн
шийдвэрийн талаар буюу шүүгчийн мэргэжлийн ур чадвар, хууль хэрэглээний талаарх гомдол байх тул
шүүгч Д.Б-г шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн «В аймгийн Ф
сум дахь сум шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай» 55 дугаар магадлалыг хүчингүй
болгож, шүүгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж, Д.Б-З-ийн Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн
4
Хэргийн 27 дугаар тал

45
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр
зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлал,
мөн ёс зүйн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолыг тус тус хүчингүй
болгож, Д.Б-З-ийн Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх
хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж
хэрэглэсэн төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл
магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны
хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

46
2013-2016

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
ТОГТООЛ

2017 оны 05 сарын 17 өдөр Дугаар 180 Улаанбаатар хот

В аймгийн Ф сум дахь сум дундын
шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох
сахилгын хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч
Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан хийж, Монгол
Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлал, Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221 /ЁМ2017/0005 дугаар
магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Д.Б-З-ийн гомдолтой, шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан
хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар
магадлалаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйл, 37 дугаар
зүйлийн 37.1.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн
5.7.1, 5.13-т заасныг тус тус удирдлага болгон В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д
сахилгын сануулах хэлбэрийн шийтгэл ногдуулжээ.
Шүүгч Д.Б-ийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд
2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/ЁМ2017/0005 дугаар магадлалаар Шүүгчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Шүүхийн ёс зүйн
хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлал, мөн Ёс зүйн хорооны 2016 оны
9 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Д.Б-З-ийн Монгол Улсын
Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: «Миний бие Д.Б-З-ийн
гомдолтой, В аймгийн сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай магадлалыг
хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/
ЁМ2017/0005 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж
байна.
Магадлалд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн
зөрчилд хамаарахгүй.» гэж заасныг удирдлага болгон Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны
12 дугаар сарын 08-ны өдрийн “В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл
ногдуулах» тухай 55 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрлэх үндэслэлээ
«шүүгчийн шийдвэрийн талаар буюу шүүгчийн мэргэжлийн ур чадвар, хууль хэрэглээний талаарх гомдол
байх тул шүүгч Д.Б-г шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм» гэж дүгнэсэн байна.

47
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүгч Д.Б нь мэргэжлийн ур чадвар, хууль хэрэглээний алдааг гаргаагүй. Мэргэжлийн ур чадвар,
хууль хэрэглээний алдаа гэдэг нь хууль тогтоомжийн үг хэллэг шууд илэрхий утга заагаагүй, эсхүл
онол практикийн эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлын улмаас шүүгч өөрийн итгэл үнэмшлээр тайлбарлан
хэрэглэхтэй холбоотой асуудал.
Гэтэл шүүгч Д.Б нь хууль хэрэглээ, мэргэжил ур чадварын алдааг гаргаагүй. Харин хуульд илэрхий
заасан шүүгчийн үүргийг зөрчиж, хуульд захирагдах үндсэн үүргээ зөрчсөн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-т «Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд
захирагдана.» гэж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3-ын 1-т “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг
хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас
хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн
нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.” гэж тус тус заасныг
зөрчиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16-д заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,
хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль,
бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ гэсэн тангаргаасаа няцаж Захиргааны хариуцлагын тухай хуулиар
зөрчилд холбогдогч нарт заавал мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг зөрчин захиргааны хариуцлага хүлээж
буй этгээдүүдэд мэдэгдэлгүй хэрэг хянан шийдвэрлэсэн.
Бид шүүгч Д.Б-ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот шийтгэврийн зөв буруу тухай
маргаагүй, харин хууль зөрчсөн үйлдэлд нь сахилгын шийтгэл оногдуулахаар маргаж байгаа. Гэтэл давж
заалдах шатны шүүх шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой маргаан гэж үзсэн нь илэрхий
алдаатай юм.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчилд холбогдогчийн эрхүүд нь
хэрэглэхэд мэргэжил, ур чадвар шаардахааргүй, эргэлзээтэй зөрүү утгатай заалтууд. Энэ заалтыг бичиг
үсэг тайлагдсан ямар ч этгээд, тэр тусмаа эрх зүйн боловсролын зэрэгтэй ямар ч этгээд шууд нэг утгаар
ойлгож болохоор байна. Гэтэл шүүгч Д.Б нь дээрх эрхүүдийг зөрчилд холбогдогч нарт эдлүүлэлгүй, Үндсэн
хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь
эдлүүлээгүй. Энэ нь шүүгч Д.Б Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан шүүгчийн үндсэн
зарчмаа зөрчсөн үйлдэл юм.
Мөн шүүгч Д.Б нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу
шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.» гэж заасан
иргэний хүний үндсэн эрхийг зөрчиж, давж заалдах хугацаа дуусаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр
болоогүй 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн М.У-д холбогдох 05 тоот /сүүлд В аймгийн Х шүүхийн
шийтгэврээр М.У нь гэм буруугүй, захиргааны зөрчил гаргаагүй нь тогтоогдсон/ өөрийн гаргасан
шийтгэврийг үндэслэл болгож 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот шийтгэврээ гаргасан нь
мөн л гагцхүү хуульд захирагдаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаа зөрчсөн үйлдэл болсон байна.
Иймд шүүгч Д.Б нь мэргэжил, ур чадварын алдаа гаргаагүй, харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн
1.3-т заасан шүүгчийн баримтлах үндсэн зарчмаа зөрчиж, хуульд захирагдах өөрийн үндсэн үүргээ
зөрчсөн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ёс зүйн дүрмийн дээрх заалтуудыг
буруу тайлбарлаж, хууль зөрчсөн үйлдлийг мэргэжил, ур чадварын алдаа гэж үзсэн нь буруу юм.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/
ЁМ2017/0005 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү.» гэжээ.

ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс
нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд
үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т
«Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ.», Монгол Улсын шүүхийн
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн
гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.»
гэснийг үндэслэн, «...иргэн Д.Б-З-ийн гомдол нь бүхэлдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн гомдлын
материалыг хүлээн аваад гаргасан шүүгчийн шийдвэрийн талаар буюу шүүгчийн мэргэжлийн ур чадвар,
хууль хэрэглээний талаарх гомдол байх тул шүүгч Д.Б-г шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх
боломжгүй.» гэж дүгнэн Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн
«В аймгийн Ф сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай» 55 дугаар
магадлал, мөн Ёс зүйн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолыг тус тус
хүчингүй болгож, Д.Б-З-ийн Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Гомдол гаргагчийн гомдолд дурдсан «... зөрчилд холбогдогч нэр дэвшигчдийг гомдол, мэдээлэлтэй
танилцаж хариу тайлбар гаргах, шүүх хуралд биечлэн оролцож эрх тэгш маргалдах, мэтгэлцэх, гэм

48
2013-2016

буруугүйгээ нотлох боломж олгоогүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг шүүхээс зайлшгүй гүйцэтгэх
ажиллагааг хийгээгүй, хурлын товыг огт мэдэгдэлгүйгээр нэг мэдэхэд шийтгэвэр гаргасан, хуулийн хүчин
төгөлдөр болоогүй шийтгэврийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн,...» зэрэг шүүгч Д.Б-ийн гаргасан
зөрчил нь «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага
туршлагатай холбоотой алдаа» гэж үзэхээргүй байна.
Учир нь эдгээр процессын ажиллагаанууд нь шүүгчээс өдөр тутамд хэрэг маргаан болгоны хувьд
хийдэг, хэнд ч ойлгомжтой, тодорхой, мэргэжлийн ур чадвар, туршлага шаардахааргүй бөгөөд тэдгээрийг
хэрэгжүүлээгүй нь хууль хэрэглээний алдаа биш юм.
Шүүгч Д.Б нь нэр бүхий иргэдийн Үндсэн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуулиар
олгогдсон эрхүүдийг эдлүүлээгүй нь Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т
заасан «Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, ... хараат бус байх,
үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, ...” зарчим, мөн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч
нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих
үүрэгтэй.» гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, давж заалдах
шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг
хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/
ЁМ2017/0005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12
дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ
Г.БАНЗРАГЧ

49
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2014 он 09 сарын 05 өдөр Дугаар 49 Улаанбаатар хот

Сум дундын ... дүгээр шүүхийн
шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл
ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл даргалж,
гишүүн О.Мөнхсайхан, Д.Пунцаг, Б.Уранцэцэг, Х.Номингэрэл, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй,
ажлын албаны хяналт шалгалт хариуцсан ахлах референт Б.Энхбаатар, хуралдааны тэмдэглэл
хөтлөгчөөр ажлын албаны ажилтан Б.Батзориг нарыг суулцуулан, Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны
танхимд хийж, Шүүхийн ёс зүйн хороонд В аймгийн Д сумын иргэн Д.Ө нь шүүгч Д.Б-гийн талаар «...З.Г-д
холбогдох эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасанд гомдолтой байна...» гэсэн гомдлыг 2013 оны
03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг Ёс зүйн хорооны гишүүн Н.Эрдэнэцогтын илтгэснээр хянан
хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд иргэн Д.Ө гаргасан гомдолдоо: 2012 оны 10 дугаар сарын 04-ний
шөнө тус багын иргэн З.Г гэх залуутай явсан байгаад мотоциклоос унаад байхаар нь «зөөлөн яваач
гэж хэлсэн чинь З.Г уурлан нүүрлүү нь нэг мөргөөд, унаад өндийхөөр өөдөөс бас хөшиглөн миний зүүн
нүдийг бүрэн хараагүй ямар ч эмчилгээгүй болгож намайг сохолсон. Ингээд орон нутгийн цагдаагийн
газар хандаад аймгийн цагдаагийн мөрдөн байцаах тасаг шалгаад эрүү үүсгэн прокурорт шилжүүлсэн
прокурор шалгаад хүний биед санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан байна гэж 98.4.1-т зааснаар эрүү
үүсгэн шүүхэд шилжүүлсэн.
2013 оны 03 дугаар сарын 04-нд сум дундын шүүгч Д.Б гэх эмэгтэй шүүх хурал хийн хэргийг мөрдөн
байцаалтад буцаасан. Нүд сохолсон нь юунаас үүссэнийг тогтоо гэж гэтэл энэ хэргийн материалд
тодорхой байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт “Мохоо зүйлийн хүчтэй цохилтоос үүссэн байна гэж би өөрөө
ч энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн удаа дараа, бас тэр айлд хоноод миний царай нүд ямар байдалтай
байсныг харсан гэрч ч энэ талаар шүүх хурал дээр тодорхой хэлсэн. Д.Б шүүгч огт сонсоогүй царай
гарган хэргийг буцаасан. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 25-нд хяналтын прокурор н.Б энэ тогтоолыг
эсэргүүцэж давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаасан. 2013 оны 04 дүгээр сарын 23-нд анхан
шатны шүүх хурал болон Д.Б гэх эмэгтэй ахин хурал хийн энэ хэргийг бүр хэрэг биш гэж цагаатгасан 66
дугаар тогтоол хэмээн гарган энэ бүх үйл ажиллагаанд бид маш гомдолтой байна. Шүүхийн шүүгч хүнээс
ийм зан үйлдэл гарган хохирогчтой ийм бүдүүлэг ёс зүйгүй хандсанд нь гомдож явна. Энэ шүүгч хуулиа
мэдэхгүйдээ ингэв үү
1. Ашиг сонирхол уу?
2. Хэтэрхий нэг талыг барьсан
3. Албан тушаалаа урвуулан ашигласан
4. Бусдын нөлөөнд орсон гэж үзэн
Та бүхэнд хандлаа! Хохирогчийн үг үнэгүйдэж хохирлоо авч чадалгүй хохирогчгүй хохирогч болгосонд
бид гомдож байна. Энэ шүүгчийн увайгүй бүдүүлэг зан дараагийн шүүх хуралд нөлөөлсөн гэж бид үздэг.
Ингээд 2013 оны 05 дугаар сарын 23-нд давж заалдсан цагаатгах 66 дугаар тогтоолыг хүчингүй болгон

50
2013-2016

дахин анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл 2013 оны 06 дугаар сарын 21-нд анхан шатны шүүх З.Г-г гэм
буруутайг тогтоосон хэдий ч давтан хэрэгтэй хохирол бүрэн барагдуулаагүй бид нарыг гомдолтой гэсээр
байтал зүгээр ажлын албадан өгсөн энэ угаасаа Д.Б шүүгчийн л хийсэн ажил гэж бид үзэж байна. Ийм
учир та бүхэн энэ шүүгчийг ажлын ур чадвар, хэрэг шударга шүүгчийн ажилд тэнцэх эсэхийг шалгаж
өгөхийг хүсье» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Д.Б ирүүлсэн тайлбартаа: “...З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг
2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар
захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг захирамжид улсын яллагч эсэргүүцэл
бичсэнээр В аймгийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар магадлалаар шүүгчийн
захирамжийг хүчингүй болгож З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны
шүүхэд буцаасны дагуу уг хэргийг хүлээн авч, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар цагаатгах
тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож З.Г-г цагаатгасан. Шүүгч миний бие хавтаст хэрэгт авагдсан
болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дээрх
цагаатгах тогтоолыг гаргасан бөгөөд хохирогчийн гомдолд дурдсанчлан «ашиг сонирхол, хэтэрхий нэг
талыг барьсан албан тушаалаа урвуулан ашигласан, бусдын нөлөөнд орсон»-ы улмаас З.Г-д холбогдох
эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй. Хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргах
ажиллагаатай холбогдуулж шүүгчийг гүтгэсэн бол хохирогч Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх
ёстой.
2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар цагаатгах тогтоолд хохирогч Д.Ө гомдол гаргасны
дагуу В аймгийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалаар цагаатгах
тогтоолыг хүчингүй болгож З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны
шүүхэд буцаасны дагуу уг хэргийг шүүгч С.Ч хүлээн авч, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн
А/66 дугаар шийтгэх тогтоолоор З.Г-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-
д зааснаар 440 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн бөгөөд уг тогтоолд хохирогч Д.Ө гомдол
гаргаагүй. Өөр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч миний бие хөндлөнгөөс нөлөөлөх
боломжгүй бөгөөд хохирогч «энэ шүүгчийн увайгүй бүдүүлэг зан дараагийн шүүх хуралдаанд нөлөөлсөн»
гэж шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна» гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
В аймгийн Д сумын иргэн Д.Ө Шүүхийн ёс зүйн хороонд хандаж шүүгч Д.Б нь «...З.Г-д холбогдох
эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасанд гомдолтой байна...» гэжээ. Архангай аймгийн давж
заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалын хянавал
хэсэгт: “ ...анхан шатны шүүх З.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэн түүнийг
цагаатгасан нь үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьжээ.” гэж дүгнэн анхан
шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ. Харин шүүгч Д.Б бусад шүүгчдэд хууль бусаар
нөлөөлсөн гэх гомдол нь Шүүхийн ёс зүйн хорооны шалгалтаар тогтоогдоогүй болно.
Үүнээс үзэхэд шүүгч Д.Б ийнхүү хэргийг шийдвэрлэх шатанд буюу шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа
нэг талыг барьсан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 3.2.1-д “ Шүүгч нь хэргийн оролцогчдод
эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл
үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна» гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй
байх тул шүүгч Д.Б-д сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй гэж хуралдаанаас дүгнэж, шийдвэрлэсэн нь
үндэслэлтэй, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд 1.3.1-д заасан “аливаа асуудалд бодитой, төвийг сахисан
байр сууринаас хандах” шүүгчийн баримтлах зарчмыг баримтлаагүй байх тул түүнд сахилгын шийтгэл
ногдуулах нь зүйтэй гэж нийт гишүүдийн хуралдаанаас үзэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.2, Шүүхийн ёс
зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сум дундын ... дүгээр шүүхийн шүүгч Д.Б-д 3 cap 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл
ногдуулсугай.
2.Магадлалыг шүүгч болон гомдол гаргагчид гардуулахыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ О.АЛТАНГЭРЭЛ

ИЛТГЭГЧ Н.ЭРДЭНЭЦОГТ

51
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2014 он 11 сарын 19 өдөр Дугаар Ш/16 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан
шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж,
Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн Дарга Б.Түвшинжаргал, шүүгч
Д.Б нарыг оролцуулан хийж, Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр
магадлалыг эс зөвшөөрч шүүгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Ө-гийн гомдолтой,
Сум дундын ... дүгээр шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийн шүүгч Д.Батбаатарын илтгэснээр
хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.Ө Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “2012 оны 10 дугаар сарын 04-ний шөнө
тус багийн иргэн З.Г гэх залуутай явсан байгаад мотоциклоос унаад байхаар нь «зөөлөн яваач» гэж
хэлсэн чинь З.Г уурлан нүүр лүү нь нэг мөргөөд, унаад өндийхөөр өөдөөс бас хөшиглөн миний нүдийг
бүрэн хараагүй ямар ч эмчилгээгүй болгож намайг сохолсон. Ингээд орон нутгийн цагдаагийн газар
хандаад аймгийн цагдаагийн мөрдөн байцаах тасаг шалгаад эрүү үүсгэн прокурорт шилжүүлсэн.
Прокурор шалгаад хүний биед санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан байна гэж Эрүүгийн хуулийн 98
дугаар зүйлийн 98.4.1-т зааснаар эрүү үүсгэн шүүхэд шилжүүлсэн.
2013 оны 03 дугаар сарын 04-нд Сум дундын шүүгч Д.Б гэх эмэгтэй шүүх хурал хийн хэргийг мөрдөн
байцаалтад буцаасан. Нүд сохолсон нь юунаас үүссэнийг тогтоо гэж гэтэл энэ хэргийн материалд
тодорхой байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт «Мохоо зүйлийн хүчтэй цохилтоос үүссэн байна›› гэж гарсан,
би өөрөө ч энэ талаар тодорхой удаа дараа мэдүүлэг өгсөн, бас тэр айлд хоноод миний царай нүд ямар
байдалтай байсныг харсан гэрч ч энэ талаар шүүх хурал дээр тодорхой хэлсэн.
Д.Б шүүгч огт сонсоогүй царай гарган хэргийг буцаасан. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 25-нд
хяналтын прокурор Ч.Б энэ тогтоолыг эсэргүүцэж давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаасан.
2013 оны 04 дүгээр сарын 23-нд анхан шатны шүүх хурал болон Д.Б гэх эмэгтэй ахин хурал хийн энэ
хэргийг бүр хэрэг биш гэж цагаатгасан 66 дугаар тогтоол хэмээн гаргасан энэ бүх ажиллагаанд бид маш
гомдолтой байна. Шүүхийн шүүгч хүнээс ийм зан үйлдэл гарган хохирогчтой ийм бүдүүлэг ёс зүйгүй
хандсанд нь гомдож явна. Энэ шүүгч хуулиа мэдэхгүйдээ ингэв үү
1. Ашиг сонирхол уу?
2. Хэтэрхий нэг талыг барьсан
3. Албан тушаалаа урвуулан ашигласан
4. Бусдын нөлөөнд орсон гэж үзэн Та бүхэнд хандлаа. Хохирогчийн үг үнэгүйдэж хохирлоо авч
чадалгүй хохирогчгүй хохирогч болгосонд бид гомдож байна. Энэ шүүгчийн увайгүй бүдүүлэг зан
дараагийн шүүх хуралд нөлөөлсөн гэж бид үздэг. Ингээд 2013 оны 05 дугаар сарын 23-нд давж заалдсан
цагаатгах 66 дугаар тогтоолыг хүчингүй болгон дахин анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл 2013 оны
06 дугаар сарын 21-нд анхан шатны шүүх З.Г-гийн гэм буруутайг тогтоосон хэдий ч давтан хэрэгтэй
хохирол бүрэн барагдуулаагүй бид нарыг гомдолтой гэсээр байтал зүгээр ажлын албадан өгсөн, энэ нь
угаасаа шүүгч Д.Б-гийн л хийсэн ажил гэж бид үзэж байна. Иймд та бүхэн энэ шүүгчийг ажлын ур чадвар,
шударга шүүгчийн ажилд тэнцэх эсэхийг шалгаж өгөхийг хүсье» гэжээ.

52
2013-2016

Шүүгч Д.Б Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг
2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар
захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг захирамжид улсын яллагч эсэргүүцэл
бичсэнээр В аймгийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар магадлалаар шүүгчийн
захирамжийг хүчингүй болгож, З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны
шүүхэд буцаасны дагуу уг хэргийг хүлээн авч, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар цагаатгах
тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож З.Г-г цагаатгасан. Шүүгч миний бие хавтаст хэрэгт авагдсан
болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дээрх
цагаатгах тогтоолыг гаргасан бөгөөд хохирогчийн гомдолд дурдсанчлан «ашиг сонирхол, хэтэрхий нэг
талыг барьсан албан тушаалаа урвуулан ашигласан, бусдын нөлөөнд орсон»-ы улмаас З.Г-д холбогдох
эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй. Хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргax
ажиллагаатай холбогдуулж шүүгчийг гүтгэсэн бол хохирогч Эрүүгийн хуульд заан хариуцлага хүлээх
ёстой.
2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар цагаатгах тогтоолд хохирогч Д.Ө гомдол гаргасны
дагуу В аймгийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалаар цагаатгах
тогтоолыг хүчингүй болгож, З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны
шүүхэд буцаасны дагуу уг хэргийг шүүгч С.Ч хүлээн авч, 2013 оны 06 дугаар сарын 21-өдрийн А/66 дугаар
шийтгэх тогтоолоор З.Г-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 440
цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн бөгөөд уг тогтоолд хохирогч Д.Ө гомдол гаргаагүй.
Өөр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч миний бие хөндлөнгөөс нөлөөлөх
боломжгүй бөгөөд хохирогч «энэ шүүгчийн увайгүй бүдүүлэг зан дараагийн шүүх хуралдаанд нөлөөлсөн»
гэж шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалаар: “Сум
дундын ... дүгээр шүүхийн шүүгч Д.Б-д 3 cap 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулж»
шийдвэрлэжээ.
Шүүгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Ёс зүйн хорооны дээрх тогтоолд “В аймгийн
давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалын хянавал
хэсэгт «анхан шатны шүүх З.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэн түүнийг
цагаатгасан нь үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьжээ» гэж дүгнэн анхан
шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ. ... Үүнээс үзэхэд шүүгч Д.Б ийнхүү хэргийг
шийдвэрлэх шатанд буюу шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьсан нь Шүүгчийн ёс зүйн
дүрмийн 3.2 дугаар зүйлийн 3.2.1-д шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор
хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг
эзэмшсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д «Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт,
шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг
тодруулалгүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ», 318.2-т
«Энэ хуулийн 318.1-д зааснаас гадна дараах тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн
хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзнэ», 318.2.1-д «хэрэгт чухал ач холбогдол бүхий
мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, эсхүл зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй,
түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж
аваагүй», 318.2.2-т «яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй», 318.2.3-т «урьд
нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг
биелүүлээгүй» гэж тус тус тодорхой заажээ.
Ёс зүйн хороо шүүгч намайг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 3.2.1-д заасан “шүүгч нь
хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж
чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна.” гэснийг яаж зөрчсөн,
мөн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1-д заасан «аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас
хандах» шүүгчийн баримтлах зарчмыг хэрхэн баримтлаагүй талаар бус нотлох баримтыг үнэлж, үйл
баримтыг тогтоосон шүүгчийн дотоод итгэлийн асуудлаар шийтгэл ногдуулж байгаа нь шүүгчийн ёс зүйн
дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-д заасан «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан
мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй» гэснийг
зөрчиж байна. Мөн шүүгч миний бие З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2013 оны 04 дүгээр сарын 23-ны
хуралдаанаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч Д.Ө Шүүхийн ёс зүйн хороонд 2014 оны 03 дугаар сарын
04-ний өдөр гомдол гаргасан байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн
5.1 дүгээр зүйлийн 3-д заасан ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас
илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй» гэснийг зөрчиж байна.
Иймд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр
магадлалыг хүчингүй болгож өгнө үү» гэжээ.

53
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ХЯНАВАЛ:
Иргэн Д.Ө-өөс «З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн, улмаар тухайн хэргийг
дараа нь шийдвэрлэсэн шүүгчид нөлөөлсөн, энэ нь шүүгчийн ёс зүйг зөрчсөн» талаар гомдол гаргаснаар
Шүүхийн ёс зүйн хороо шүүгч Д.Б-д сахилгын хэрэг үүсгэсэн.
Улмаар Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалаар
«Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д «Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг
сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц
харилцааны соёлыг эзэмшсэн байна» гэснийг зөрчсөн гэж үзэн шүүгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулжээ.
Шүүхийн ёс зүйн хороо сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ шүүгч Д.Б-гийн гаргасан «цагаатгах
тогтоол»-ыг хүчингүй болгосон В аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны
өдрийн 33 дугаар магадлалд «шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьжээ» гэж дүгнэсэнтэй
холбон тайлбарлажээ.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318
дугаар зүйлд шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох
байдлыг тодруулаагүй, орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн гэж үзэхээр
заасан бөгөөд В аймгийн дав заалдах шатны шүүхийн дээр дурдсан магадлалд заасан нэг талыг барьсан
гэдгийг энэхүү агуулгаар ойлгохоор байна.
Монгол Улсын шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4-ийн 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн
зөрчилд хамаарахгүй» гэснээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр нь
алдаатай эсэхээс үл хамааран ёс зүйн зөрчилд тооцогдохооргүй байна.
Тиймээс шүүгч Д.Б нь З.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ цагаатгасан, тухайн тогтоол нь
хожим хүчингүй болж дараа нь 3.Г-г шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь шүүгчийг
ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл болохгүй.
Иймд “3 cap 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан» Шүүхийн Ёс зүйн хорооны
2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгч Д.Б-д холбогдох
сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1
дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1.Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй
болгож, Сум дундын … дүгээр шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах
эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧИД Н.ХОНИНХҮҮ

Д.БААТАРХҮҮ

Д.БАТБААТАР

54
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2014 оны 04 сарын 25 өдөр Дугаар 01 Улаанбаатар хот

Давж заалдах шатны ... дугаар шүүхийн
шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэрэг
хянан хэлэлцэх тухай

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны
дарга О.Алтангэрэл даргалж, гишүүн Т.Бат-Өлзий, Н.Эрдэнэцогт, Х.Номингэрэл, Д.Пунцаг нарын
бүрэлдэхүүнтэй, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны шинжээч Н.Батзориг, Ёс зүйн хорооны
ажлын албаны дарга Ч.Нармандах нарыг оролцуулан Ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, Ёс
зүйн хорооны хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор үүсгэсэн Давж
заалдах шатны … дугаар шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг гишүүн Х.Номингэрэлийн
илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Л.О, Т.Т нараас ирүүлсэн гомдолд: В аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.М нь шүүх хуралдааны
явцад шүүгч Д.О, шүүгдэгч Ш.О-ийн өмгөөлөгч Б.Э-ийн давах өргөдлийг танилцуулаад хохирогч бидний
өмгөөлөгч С.С-ийн уг өргөдөлд хариу тайлбарыг илтгэх гэтэл зогсоож, хэргийн хохирогч бидэн рүү дайрч
ядарсан ганц бие эмэгтэйг дээрэлхэн, эрүүгийн хэрэгтэн болгож байна, энэ миний хувийн бодол шүү,
«Гичий» гэж хэлэх бол хэн ч хэлэх үг, хэлүүлээд та нар юугаар хохирсон юм бэ, ингэж хэлснээр хэрэгтэн
болдог бол би, монголчууд бүгдээрээ шоронд орно. Угаасаа та нарт доод албан тушаалын ажилтан чинь
тэгж хэлж болно, хэлэх ч ёстой, энэ Ш.О-г би харж байна, өмгөөлж хамгаалаад байгаа юм байхгүй, ер нь
та нар энэ мэтээр тэр байгууллагыг бусниулаад явж байдаг улс байна гэхчлэн илт нэг талыг барьж, дайрч
давшилсаар хурлыг яаравчлан дуусгасан. Бидний өмгөөлөгч С.С-д үг хэлэх боломж олгоогүй, «Чи зайл»
гэж зандран зүй зохисгүй байдал гаргасанд гомдолтой байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү.» гэжээ.
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны … дугаар шүүхийн шүүгч Д.М 2013 оны 11 дүгээр сарын 22-
ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: «Нэр бүхий иргэдийн гомдлын дагуу эрүүгийн
хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ хохирогч гэх хүмүүсээс үүнээс өмнө «гичий» гэж
хэлүүлж байсан эсэх, өөрийн байгууллагын үйлчлэгч ажилтанд ингэж хэлүүлснээр та бүгдийн нэр хүнд
хир унасныг болон учирсан хор уршиг, үр дагаврыг нотолсон баримт бичиг хэрэгт байхгүй байна, хүнийг
эрүүгийн ялаар шийтгэнэ гэдэг хариуцлагатай зүйл шүү, ноцтой аюултай биш асуудлыг эрүүгийн гэм
бурууд тооцоод байвал зөв биш байх шүү гэж прокурор, хэргийн оролцогчоос асуусан...» гэсэн байна.
Мөн шүүгч Д.М 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн гомдолд: “Ёс зүйн хорооны 39 дүгээр
тогтоолыг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцлаа. Надад хуралдааныг 2014 оны
03 дугаар сарын 07-ны өдөр хийхээр товлосон талаар мэдэгдээгүй. Ёс зүйн хорооны ажлын албаны
ажилтан надтай утсаар нилээд эрт ярьж шүүх хуралдааны тэмдэглэлийг хаанаас авч болох талаар асууж,
хуралдаанд оролцох эсэхийг асуусан ба 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдахаар товлосныг
зохих журмаар мэдэгдээгүй.
Тогтоолыг гардан авснаар 03 дугаар сарын 07-нд хуралдсаныг мэдлээ. Үүнээс шалтгаалж
хуралдаанд биеэр оролцох тайлбар гаргах, өмгөөлөгч авах эрх зөрчигдлөө. Иймд дээрх үндэслэлээр
39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 24-нд Ёс зүйн хороонд
ирүүлсэн хүсэлтдээ: Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу гомдлоо зохих
хугацаанд нь гаргаж хүргүүлсэн болно. Дээрх гомдлын дагуу сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолоо хуулийн

55
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх хуралдааныг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийх гэж байгаа
би уг хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв шууд сахилгын хэргийг хянан хэлэлцэх
гэж байгаа хуралдаанд оролцоно гэж бодож байна. Гомдол гаргагчийн бичсэн үг бүрийг хөндлөнгийн
баримтаар нотолсны эцэст сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэж үзэж байна. Ийм ажиллагаа огт
хийгээгүй атлаа гомдол гаргагчийн үгээр хэргийг шийдвэрлэх эрхгүй учир миний гаргасан гомдлыг тусад
нь хэлэлцэж, хэрэг үүсгэсэн тогтоол батлагдвал түүний дараагаар гомдол үндэслэлтэй эсэхийг нарийн
шалгаж, нотлох баримт бүрдүүлсний эцэст хуралдаанаар хэргийг хэлэлцэхийг хүсэж байна.
Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд гомдол гаргах эрхтэй гэж тайлбарлан гомдол гаргуулан түүнийг
хүлээж авсан атлаа гомдлыг хуралдаанаар хэлэлцэж, гаргасан гомдолд хариу өгөлгүйгээр шууд сахилгын
хэргийг хэлэлцэх нь ямар ч хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгааг анхаарна уу.” гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Нармандах Ёс зүйн хороонд болон нийт гишүүдийн
хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн
39 дүгээр тогтоолд гомдол гаргасан шүүгч Д.М-ийн гомдолд хуралдааны товыг мэдэгдээгүй талаар
дурдсан байна. Ажлын албаны дарга миний бие ёс зүйн хорооны даргын 2014 оны 02 дугаар сарын 28-
ны өдрийн «Хуралдаан товлон зарлах тухай» захирамжийн дагуу шүүгч Д.М-д холбогдох гомдлыг 2014
оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэх товыг 2014 оны 03 дугаар сарын 04-ний
өдөр ажлын албаны .... дугаараас шүүгч Д.М-ийн .... дугаар луу холбогдон мэдэгдсэн болно. Тухайн үед
тантай холбоотой гомдлыг ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэнэ хуралдаан энэ 5 дахь өдөр буюу
2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болох талаар мэдэгдэхэд шүүгч Д.М нь: Би оны өмнө хорооны
гишүүн Н.Чинбаттай уулзсан, тайлбараа явуулсан байгаа би ч хуралдаанд очоод яах вэ дээ гэсэн хариуг
өгсөн. Үүний дагуу хуралдааны тов мэдэгдсэн талаар баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байгаа, ... 2014
оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тов мэдэгдэх зорилгоор шүүгч Д.М-тэй утсаар ярьснаас
өөр зорилгоор ярих шаардлагагүй болно. Мөн тухайн өдөр гомдол гаргагч нарт хуралдааны товыг
мэдэгдсэний дагуу хуралдаанд биечлэн оролцсоныг дурдах нь зүйтэй болов уу.» гэжээ.
Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар сахилгын хэргийг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор иргэн Л.О, Т.Т
нарын гомдлыг үндэслэн В аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Д.М-д сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Шүүхийн
ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан нь
шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг мөн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд гаргасан гомдлыг
хэлэлцдэг.
Үүний дагуу тус хуралдаанаар шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэлэлцсэн бөгөөд
сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд шүүгч өөрөө процессын хувьд гомдол гаргасныг хэлэлцэх тусгайлсан
зохицуулалт ёс зүйн хорооны дүрэмд байхгүй юм. Иймд шүүгч Д.М-ийн тайлбарт дурдсан шиг гомдол
хэлэлцэх ба сахилгын хэргийг хэлэлцэх тусдаа хуралдаан хийх боломжгүй, шууд сахилгын хэргийг хянан
хэлэлцлээ. Түүнчлэн шүүгч М-д 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ёс зүйн хорооны хуралдааны
товыг мэдэгдсэн нь утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй
Иргэн Л.О, Т.Т нараас ирүүлсэн гомдолд дурдсан “Гичий” гэж хэлэх бол хэн ч хэлэх үг, хэлүүлээд та
нар юугаар хохирсон юм бэ, ингэж хэлснээр хэрэгтэн болдог бол би, монголчууд бүгдээрээ шоронд орно.
Угаасаа та нарт доод албан тушаалын ажилтан чинь тэгж хэлж болно, хэлэх ч ёстой, энэ Ш.О-г би харж
байна, өмгөөлж хамгаалаад байгаа юм байхгүй, ер нь та нар энэ мэтээр тэр байгууллагыг бусниулаад
явж байдаг улс байна гэхчлэн илт нэг талыг барьж, дайрч давшилсаар хурлыг яаравчлан дуусгасан.»
гэсэн талаар шүүгч Д.М нь «Нэр бүхий иргэдийн гомдлын дагуу эрүүгийн хэргийг давж заалдах журмаар
хянан хэлэлцэхдээ хохирогч гэх хүмүүсээс үүнээс өмнө «гичий» гэж хэлүүлж байсан эсэх, өөрийн
байгууллагын үйлчлэгч ажилтанд ингэж хэлүүлснээр та бүгдийн нэр хүнд хир унасныг болон учирсан хор
уршиг, үр дагаврыг нотолсон баримт бичиг хэрэгт байхгүй байна, хүнийг эрүүгийн ялаар шийтгэнэ гэдэг
хариуцлагатай зүйл шүү, ноцтой аюултай биш асуудлыг эрүүгийн гэм бурууд тооцоод байвал зөв биш
байх шүү гэж прокурор, хэргийн оролцогчдоос асуусан...» гэх тайлбар Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн
байх нь гомдолд дурдсан үг яриа нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр В аймгийн шүүхийн эрүүгийн
хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж бүрэлдэхүүн
дүгнэж байна.
Талуудын гомдол, тайлбараас үзвэл шүүгчийн шүүх хурал дээр хэлсэн үг яриа нь 2014 оны 02 дугаар
сарын 28-ны өдрөөс даган мөрдөж буй Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэг дэх “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж,
хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн
байна.» гэсэн заалтыг зөрчсөн байна. Шүүгч нь тодорхой үйлдлийг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэх
бүрэн эрхтэй хэдий ч шүүх хуралдааны болон бусад үед хэргийн оролцогчидтой тэдний эрхэм чанарыг
хүндэтгэн шүүхэд итгэх илтгэл үнэмшлийг алдахааргүй наад захын харилцааны соёлтой харилцах ёс
зүйн үүрэгтэй.

56
2013-2016

Иймд шүүгч Д.М-д сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах нь
зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1. 37 дугаар зүйлийн 37.1.2, Шүүхийн
захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д тус
тус заасныг удирдлага болгон Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаас

ТОГТООХ нь:
1. Шүүгч Д.М-ийн Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн
39 дүгээр тогтоолд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны … дугаар шүүхийн шүүгч Д.М-д гурван сарын хугацаагаар
хорин хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
3. Энэхүү магадлалын хувийг шүүгч Д.М болон гомдол гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд
даалгасугай.
4. Шүүгч Д.М болон гомдол гаргагч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14
хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ О.АЛТАНГЭРЭЛ

ГИШҮҮН Х.НОМИНГЭРЭЛ

57
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2014 оны 06 сарын 25 өдөр Дугаар ш/04 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж,
шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа,
гомдол гаргагч Л.О, Т.Т нарыг оролцуулан хийж, Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 25-
ны өдрийн 01 дүгээр магадлалыг шүүгч Д.М-ийн гомдлоор, Л.О нарын гомдолтой, шүүгч Д.М-д холбогдох
сахилгын хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Л.О, Т.Т нараас Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: “... В аймгийн шүүхийн ерөнхий
шүүгч Д.М шүүх хуралдааны явцад шүүгч Д.О, шүүгдэгч Ш.О-ийн өмгөөлөгч Б.Э-ийн давах өргөдлийг
танилцуулаад хохирогч бидний өмгөөлөгч С.С-ийн уг өргөдөлд хариу тайлбарыг илтгэх гэтэл зогсоож,
хэргийн хохирогч бидэн рүү дайрч “ядарсан ганц бие эмэгтэйг дээрэлхэн эрүүгийн хэрэгтэн болгож
байна. Энэ миний хувийн бодол, “Гичий» гэж хэлэх бол хэн ч хэлэх үг хэлүүлээд та нар юугаар хохирсон
юм, ингэж хэлснээр хэрэгтэн болдог бол би, монголчууд та нар бүгдээрээ шоронд орно. Угаасаа та нарт
доод албан тушаалын ажилтан чинь тэгж хэлж болно, хэлэх ч ёстой, энэ Ш.О-г би харж байна. Өмгөөлж
хамгаалж байгаа юм байхгүй, ер нь та нар энэ мэтээр байгууллагыг бусниулаад явдаг улс байна.” гэх
зэрэг нэг талыг барьж дайрч давшилсаар хурлыг яаравчлан дуусгасан. Бидний өмгөөлөгч С.С-д үг хэлэх
боломж олгоогүй. «Чи зайл” гэж зандран зүй зохисгүй байдал гаргасанд гомдолтой байгаа тул хянан
шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны … дугаар шүүхийн шүүгч Д.М-ээс Шүүхийн ёс зүйн хороонд
ирүүлсэн тайлбартаа: Нэр бүхий иргэдийн гомдлын дагуу эрүүгийн хэргийг давж заалдах журмаар
хянан хэлэлцэхдээ хохирогч гэх хүмүүсээс үүнээс өмнө “гичий» гэж хэлүүлж байсан эсэх, өөрийн
байгууллагын үйлчлэгч ажилтанд ингэж хэлүүлснээр та бүгдийн нэр хүнд хир унасныг болон учирсан хор
уршиг үр дагаврыг нотолсон баримт бичиг хэрэгт байхгүй байна. Хүнийг эрүүгийн ялаар шийтгэнэ гэдэг
хариуцлагатай зүйл шүү, ноцтой аюултай биш асуудлыг эрүүгийн гэм буруутайд тооцоод байвал зөв биш
байх шүү гэж прокурор, хэргийн оролцогчдоос асуусан гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр
магадлалаар: 1.Шүүгч Д.М-ийн Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 07-
ны өдрийн 39 дүгээр тогтоолд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2.Эрүүгийн хэргийн давж заалдах
шатны … дугаар шүүхийн шүүгч Д.М-д гурван сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах сахилгын
шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгч Д.М давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд би гомдол
гаргахдаа зөрчил илрүүлсэн хугацааг гомдол гаргагч нарын гомдлыг шүүхийн ёс зүйн хорооны гишүүн
Н.Чинбат 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан өдрөөс тооцон гомдлоо гаргасан боловч
сахилгын хэрэгт авагдсан баримтаас нягталж үзэхэд гомдол гаргагчийн гомдлыг шүүхийн ёс зүйн хороо
нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан байх тул миний ёс зүйн зөрчил гаргасан эсэх
асуудлыг эрх бүхий байгууллага болох шүүхийн ёс зүйн хороо нь мөн өдөр мэдсэн байх тул энэ өдрөөс
эхэлж ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь илэрсэн, илрүүлсэн гэж үзэхээр байх ба үүнээс хойш надад
сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах өдөр хүртэл буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс

58
2013-2016

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 cap 25 хоног болсон байх ба шүүхийн ёс зүйн хороо нь
шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж болох хугацаа өнгөрснөөс хойш 25 хоногийн дараа буюу 2014 оны
04 дүгээр сарын 25-ны өдөр надад ямар ч нотлох баримтгүйгээр мөн холбогдох дүрэмд заасан хугацааг
зөрчиж хуульд заасан үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь батлагдав. Сахилгын зөрчлийг
илрүүлснээс хойш буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8 cap 23 хоног
өнгөрсөн нь шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж болох хугацаанаас 2 cap 23 хоног хэтэрчээ. Хэрэгт
байгаа нотолгоо болж чадахгүй баримт цаг хугацааны байдал зэрэгт шүүх бодитой үнэлэлт дүгнэлт
хийж, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан нь хөндлөнгийн ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй шүүгчид
сахилгын шийтгэл ногдуулж болох дүрэмд заасан хугацаа өнгөрсөн гэсэн хууль болон дүрэмд заасан 2
үндэслэлээр надад сахилгын хэрэг үүсгэсэн болон шийтгэл ногдуулсан шүүхийн Ёс зүйн хорооны Тогтоол,
Магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж болох 6 сарын хугацаа аль
хэдийн өнгөрч бараг 3 cap хэтэрсэн байх учир одоо уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийх ямар ч боломжгүй
болсон тул зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтад шүүх дүгнэлт өгч, шүүхийн Ёс зүйн хорооны Тогтоол,
Магадлалыг хүчингүй болгохоос өөр ямар ч шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэслэл байхгүй болсныг
хэлмээр байна. Би ажил ихтэй, зав багатай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг
ойлгоно уу.
“Шүүгчийн ёс зүйн дүрэм” шинэчлэн батлаагүй гэсэн шалтгаанаар Шүүхийн ёс зүйн хорооны даргын
2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот “Гомдлын хэрэг шалгах ажиллагааг түдгэлзүүлэх», 2014
оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот “Гомдлын хэрэг шалгах ажиллагааг сэргээх» тухай захирамж
гарсан нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь тухайн үед Шүүгчийн ёс зүйн өмнөх дүрэм хүчин төгөлдөр
үйлчилж байсан тул дээрх шалтгаанаар хэрэг шалгах ажиллагааг түдгэлзүүлэх ёсгүй ба ийм дүрмийн бус
захирамж гаргасан нь Шүүгчийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д заасан 2 хугацааны
үргэлжлэлийг зогсоож тасалдуулах үндэслэл болохгүй ба хэргийг шалгаж шийдвэрлэх талаар дүрэмд
заасан дээрх 2 төрлийн хугацаа өнгөрснөөс шалтгаалж олон шүүгчид холбогдох сахилгын хэргийг
Шүүхийн ёс зүйн хороо хэрэгсэхгүй болгосноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хороо өөрөө саяхан
нийтэд мэдээллэж байсныг дурдах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хороо шүүгч Д.М-д сахилгын шийтгэл ногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацааны
талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр
магадлалаар шүүгч Д.М-д 3сарын хугацаагаар хорин хувиар цалинг бууруулах» сахилгын шийтгэл
ногдуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигаар
батлагдсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д зааснаар шүүгчид холбогдох
сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан cap, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол
сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заажээ.
Л.О, Т.Т нараас В аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Д.М Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн
дүрмийн 7.2.1, 8.2, 9 1, 9.2 дугаар заалтуудыг зөрчиж, “шүүгчийн ёс зүйгүй авирласан” гэж гомдол
гаргасныг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн сахилгын хороо /хуучин нэрээр/ хүлээн авсан
байх ба энэ өдөр шүүгч Д.М-ийн гаргасан гэх сахилгын зөрчил илэрсэн гэж үзнэ.
Шүүхийн ёс зүйн хорооны даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр захирамжаар
Шүүхийн ёс зүйн хороонд иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянан шалгаж
шийдвэрлэхэд мөрдөх Шүүгчийн ёс зүйн дүрэм батлагдаагүй нь гомдлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй
нөхцөл байдал үүсгэж байна.” гэсэн үндэслэлээр Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Шүүгчийн
ёс зүйн дүрэм батлагдах хүртэл хугацаанд шүүгч Д.М-д холбогдох гомдлыг хянан шалгах ажиллагааг
түдгэлзүүлж, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гомдол хянан шалгах ажиллагааг сэргээсэн нь
гомдолд шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэх үндэс болжээ.
Шүүхийн ёс зүйн хороо гомдлыг хүлээн авсан тухайн үед 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
батлагдсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм үйлчилж, энэ дүрмийг мөрдөж байсан
байхад ёс зүйн хорооны даргын захирамжаар Шүүгчийн ёс зүйн дүрэм шинэчлэгдэн батлагдах хүртэл
хугацаагаар шүүгч Д.М-д холбогдох Л.О, Т.Т нараас ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг
түдгэлзүүлснийг Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасан «гомдол хянан шалгах
ажиллагааг түдгэлзүүлэх» зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн гэж үзэхгүй.
Иймд сахилгын зөрчил илэрсэн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Шүүхийн ёс зүйн
хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д заасан шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн 6 сар 25 хоногийн
дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүгч Д.М-д сахилгын шийтгэл ногдуулсан нь 2014 оны
02 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс
баталсан “Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-д «ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap,

59
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.» гэж
заасан 5.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.
Мөн Шүүхийн ёс зүйн хороо гомдлыг шалгахдаа уг гомдолд хамаарал бүхий шаардлагатай баримт,
мэдээллийг цуглуулах талаар Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.3-т заасан
ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал. Л.О, Т.Т нараас “шүүгч Д.М 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд ёс
зүйгүй авирлаж, хувийн хэрүүлээр шүүхэд битгий дарамт учруулаад бай гэх зэргээр аашилж, зандарч,
өмгөөлөгчид үг хэлэх боломж олгоогүй «чи зайл» гэж зандарсан зохисгүй үйлдэл гаргасан” гэсэн гомдлыг
гаргажээ. Гэтэл Шүүхийн ёс зүйн хороо дээрх ёс зүйн зөрчлийг гаргасан эсэх талаарх 2013 оны 09 дүгээр
сарын 17-ны өдрийн В аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, тус
шүүх хуралдааны бусад оролцогчид, өмгөөлөгч, прокурорын тайлбар болон холбогдох нотлох баримтыг
цуглуулалгүйгээр зөвхөн гомдол гаргагч нарын гомдол шүүгч Д.М-ийн гаргасан тайлбарт үндэслэн “ёс
зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.
Иймд шүүгч Д.М-ийн гаргасан гомдлыг хангаж, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 04
дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Л.О, Т.Т нарын гомдлыг хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэв.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5
дугаар зүйлийн 5.17, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт
заасныг баримтлан Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01
дүгээр магадлалыг хүчингүй болгож, Л.О, Т.Т нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын
журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧИД Э.ЗОРИГТБААТАР

Н.ХОНИНХҮҮ

Б.ТУНГАЛАГСАЙХАН

60
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 02 сарын 13 өдөр Дугаар 11 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
… дугаар шүүхийн шүүгч Д.Н-д сахилгын
шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны гишүүн Д.Пунцаг даргалж,
гишүүн О.Мөнхсайхан, Н.Ганбаяр, Б.Уранцэцэг, Н.Эрдэнэцогт, Х.Номингэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
хяналт шалгалт хариуцсан ахлах референт Б.Энхбаатар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр шинжээч
Б.Оюунбилэг нарыг суулцуулан, Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, Ёс зүйн хороонд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, Х.Б нараас шүүгч Д.Н-ийн ёс зүйн талаар 2014 оны
10 дугаар 13-ны өдөр гомдол гаргасныг Ёс зүйн хорооны гишүүн Х.Номингэрэлийн илтгэснээр хянан
хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, Х.Б нар гаргасан гомдолдоо
Дүүргийн иргэний хэргийн … дугаар шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа «УУУ» ХХК-ийн нэхэмжлэлтэй,
«ВВВ» ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2014 оны 09 дүгээр
сарын 30-ны өдөр 14.00 цагийн орчимд «гэрчийг дуудаж мэдүүлэг авахуулах, түүнээс баримт гаргуулах
тухай» хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Гэвч уг хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг ноцтой
зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн захирамж гаргасан байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан өдрийн өглөө 09 цагт тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан
хуралдуулсан байсан бөгөөд бидэнд хурлын зарыг огт хүргээгүй байсан тул бид тус хуралдаанд оролцоогүй
юм. Хүсэлтийг шүүгчийн туслах П-д өгөхөд бидэнд энэ тухай хэлсэн бөгөөд дараагийн хурлын товыг
мэдэгдэж, хүсэлтийг шүүх хуралдаан зарлагдсан тул хурлаар хэлэлцэх тухай тайлбарласан. Дараагийн
хурал 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09 цагт товлогдсон бөгөөд бид хуралдаанд оролцоход дээрх
хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн тухай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга мэдэгдэхэд бид ийнхүү
шийдвэрлэсэн захирамжтай танилцах хүсэлтээ илэрхийлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн
14771 тоот Д.Н шүүгчийн захирамжийг танилцуулсан бөгөөд уг захирамжаар хүсэлтийг хангаагүй гэж
шийдвэрлэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийг шүүх хуралдаан дээр уг хүсэлтийг гаргасан мэтээр захирамжийн
үндэслэх хэсэгт дурдсан байсан тул мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан. Гэтэл мөн л
адил шүүх хуралдаанд асуудалд хүсэлтийг хэлэлцсэн тухай оруулсан байсан. Мөн захирамж, тэмдэглэлд
нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тухай байх бөгөөд эдгээрээс харахад нэхэмжлэгч
шүүх хуралдаанд ирээгүй атлаа хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэн шүүх хуралдааныг
хойшлуулсан мэтээр захирамж, тэмдэглэлийг үйлджээ.
... Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг ийнхүү шийдвэрлэснээрээ хэргийн оролцогчийн
эрхийг зөрчиж уг захирамжид гомдол гаргах бололцоогүй нөхцөл байдалд зориудаар хүргэж байгаа
ноцтой үр дагавар үүсгэж байна. Иймд Д.Н шүүгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг
ноцтой санаатай зөрчсөн ёс зүйн хариуцлагагүй үйлдэл болохыг тогтоож, зохих арга хэмжээг авч өгнө
үү.” гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Д.Н ирүүлсэн тайлбартаа: «Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
явагдаж буй “УУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ВВВ” ХХК-д холбогдох газар эзэмших эрхээ оруулсан

61
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

хөрөнгө оруулалт болох 402 сая төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2014 оны 09 дүгээр сарын
30-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаанаар хэлэлцэхээр 7 хоногийн өмнө товлож, хэргийн оролцогчдод
тов мэдэгдэх ажиллагаа хийгдсэн.
2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт болсон хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй байсан тул
тов мэдэгдсэн байдлыг шалгахад нэхэмжлэгчийн хаягийг шүүх буруу бичсэн байдал тогтоогдсон тул
хуралдааны тов хүргэгдээгүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, хариуцагч талтай
мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хуралдааныг хойшлуулж, шүүгчийн захирамж гарч байгааг
амаар мэдэгдэж хуралдаан өндөрлөсөн юм.
Шүүгчийн захирамжийг бичгээр үйлдэж дуусаагүй байх үед нэхэмжлэгч талаас хүсэлт ирснийг туслах
надад хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг судалж, тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай ач
холбогдолтой эсэх талаас нь дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар
зүйлийн 123.3, 25 дугаар зүйлийн 25.1.3 /шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт байсан бол 105 дугаар
зүйлийг баримтлах байсан/ дахь хэсгийг баримтлан хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчмаар, шүүгч удирдаж явуулах, хэргийн оролцогчоос
гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь шүүгчийн эрх, үүрэгт хамаарах асуудал тул нэхэмжлэгчээс шүүхэд
хандаж гаргасан хүсэлтийг шуурхай, нэг захирамжаар шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг ноцтой зөрчсөн, санаатай зөрчсөн, хариуцлагагүй үйлдэл байж таарахгүй гэж үзэж байна.
Гомдол үндэслэлгүй байна.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Т ирүүлсэн тайлбартаа:
«Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхэд “УУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ВВВ” ХХК-д
холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт
товлосон байсан. Шүүх хуралдаан товлогдох үеэр шүүгчийн туслах чөлөөтэй байх хугацаанд миний
бие уг шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг зохигчдод бичихдээ нэхэмжлэгчийн хаягийг буруу бичсэнээс
нэхэмжлэгчид тухайн хуралдааны товыг хүргэж чадаагүй.
Харин шүүх хуралдаанд хариуцагч ирсэн. Нэхэмжлэгчид хуралдааныг тов мэдэгдээгүй шалтгаанаар
шүүх хуралдаан хойшилсны дараа буюу энэ өдрийн 11 цагт нэхэмжлэгч талаас шинжээч Б.Э, Ч.М нарыг
гэрчээр асуулгах, “ГГГ” ХХК-аас үнэлгээний төлбөр 22.176.000 төгрөг төлсөн тухай баримтыг нотлох
баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасан байсан. Захирамжийн төсөлд хүсэлтийн талаар дурдагдсан
захирамжлах хэсгийн заалтыг шүүх хуралдааны тэмдэглэлд би тусгасан болно.» гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар шүүгч Д.Н-ийг шүүгчийн ёс зүйн
дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн «шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.» гэснийг зөрчсөн гэж үзэж сахилгын хэрэг
үүсгэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгч Д.Н нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт «ВВВ» ХХК-д холбогдох хэргийн шүүх
хуралдааныг зарлан хуралдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, Х.Б нарт энэхүү
хуралдааны зар хүргэгдээгүй тул ирж оролцоогүй байна.
Тус шүүх хуралдаан өндөрлөсний дараа Т.Х, Х.Б нар «гэрчийг дуудаж мэдүүлэг авахуулах, түүнээс
баримт гаргуулах тухай» хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Гэтэл шүүгч Д.Н нь 2014 оны 09 дүгээр
сарын 30-ны өдрийн 14771 дугаар захирамж буюу цаг хугацааны хувьд өмнө болсон шүүх хуралдаанаар
тус хүсэлтийг үл хангаж шийдвэрлэсэн мэтээр захирамждаа тусган мөн шүүх хуралдааны тэмдэглэлд
хүсэлтийг хэлэлцсэн мэтээр тусгажээ.
Шүүгч өөрийн тус үйлдлээ шүүгчийн эрх, үүргийн асуудал, нэг захирамжаар шуурхай шийдвэрлэх
үүднээс хандсан гэсэн тайлбар нь хууль зүйн ямар нэг үндэслэлгүй байна.
Шүүгчийн бүрэн эрх нь түүний үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжоор хязгаарлагдах
бөгөөд шүүгч хууль тогтоомжийн тодорхой зүйлийн заалтыг зөрчих, эсхүл хуулиар эрх олгоогүй үйлдэл,
эс үйлдэхүйг гаргахыг хууль дээдлэх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ. Шүүгч Д.Н-ийн тус үйлдэл
нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоос хальж, дураар аашлан, захирамж ба тэмдэглэлийг
хуурамчаар үйлдэхэд хүргэжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлийн үнэн зөв байдлыг мөн шүүгч хариуцах
үүрэгтэй болохыг дурдсугай.
Шүүгч Д.Н нь Монгол улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасан «Шүүгч нь хэрэг
хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.»
мөн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан «... ажил үүрэгтээ хариуцлагатай хандах ...» зэрэг ёс зүйн
хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд шүүгч Д.Н-д сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн
дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар
зүйлийн 37.1.1, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1-т заасныг удирдлага болгон

62
2013-2016

ТОГТООХ нь:
1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч Д.Н-д сануулах сахилгын шийтгэл
ногдуулсугай.
2. Магадлалыг шүүгч болон гомдол гаргагчид гардуулахыг Ажлын албанд даалгасугай
З. Магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Д.ПУНЦАГ

ГИШҮҮН Х.НОМИНГЭРЭЛ

63
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 06 сарын 17 өдөр Дугаар 261 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн
ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Д.Батбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны
02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүгч Д.Н-ийн гаргасан гомдлоор,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч Д.Н-д холбогдох сахилгын хэргийг
шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
“УУУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, Х.Б нар шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо:
“Дүүргийн иргэний хэргийн … дугаар шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа «УУУ» ХХК-ийн нэхэмжлэлтэй,
«ВВВ» ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2014 оны 09 дүгээр
сарын 30-ны өдөр 14.00 цагийн орчимд «гэрчийг дуудаж мэдүүлэг авахуулах, түүнээс баримт гаргуулах
тухай» хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Гэвч уг хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг ноцтой
зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн захирамж гаргасан байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан өдрийн өглөө 09.00 цагт тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг
зарлан хуралдуулсан байсан бөгөөд бидэнд хурлын зарыг огт хүргээгүй байсан тул бид тус хуралдаанд
оролцоогүй юм. Хүсэлтийг шүүгчийн туслах н.П-д өгөхөд бидэнд энэ тухай хэлсэн бөгөөд дараагийн
хурлын товыг мэдэгдэж, хүсэлтийг шүүх хуралдаан зарлагдсан тул хурлаар хэлэлцэх тухай тайлбарласан.
Дараагийн хурал 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09.00 цагт товлогдсон бөгөөд бид хуралдаанд
оролцоход дээрх хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн тухай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
мэдэгдэхэд бид ийнхүү шийдвэрлэсэн захирамжтай танилцах хүсэлтээ илэрхийлсэн. 2014 оны 09 дүгээр
сарын 30-ны өдрийн 14771 дугаар Д.Н шүүгчийн захирамжийг танилцуулсан бөгөөд уг захирамжаар
хүсэлтийг хангаагүй гэж шийдвэрлэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийг шүүх хуралдаан дээр уг хүсэлтийг
гаргасан мэтээр захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан байсан тул мөн өдрийн шүүх хуралдааны
тэмдэглэлтэй танилцсан. Гэтэл мөн л адил шүүх хуралдаанд асуудалд хүсэлтийг хэлэлцсэн тухай
оруулсан байсан. Мөн захирамж, тэмдэглэлд нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тухай
байх бөгөөд эдгээрээс харахад нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй атлаа хүсэлт гаргаж, уг хүсэлтийг
хуралдаанаар хэлэлцэн шүүх хуралдааныг хойшлуулсан мэтээр захирамж, тэмдэглэлийг үйлджээ.
Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг ийнхүү шийдвэрлэснээрээ хэргийн оролцогчийн
эрхийг зөрчиж уг захирамжид гомдол гаргах бололцоогүй нөхцөл байдалд зориудаар хүргэж байгаа
ноцтой үр дагавар үүсгэж байна. Иймд Д.Н шүүгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг
ноцтой, санаатай зөрчсөн ёс зүйн хариуцлагагүй үйлдэл болохыг тогтоож, зохих арга хэмжээг авч өгнө
үү» гэжээ.
Шүүгч Д.Н Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
явагдаж буй “УУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ВВВ” ХХК-д холбогдох газар эзэмших эрхээ оруулсан
хөрөнгө оруулалт болох 402 сая төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2014 оны 09 дүгээр сарын
30-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаанаар хэлэлцэхээр 7 хоногийн өмнө товлож, хэргийн оролцогчдод
тов мэдэгдэх ажиллагаа хийгдсэн.

64
2013-2016

2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт болсон хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй байсан
тул тов мэдэгдсэн байдлыг шалгахад нэхэмжлэгчийн хаягийг шүүх буруу бичсэн байдал тогтоогдсон тул
хуралдааны тов хүргэгдээгүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, хариуцагч талтай
мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хуралдааныг хойшлуулж, шүүгчийн захирамж гарч байгааг
амаар мэдэгдэж хуралдаан өндөрлөсөн юм.
Шүүгчийн захирамжийг бичгээр үйлдэж дуусаагүй байх үед нэхэмжлэгч талаас хүсэлт ирснийг туслах
надад хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг судалж, тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай ач
холбогдолтой эсэх талаас нь дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар
зүйлийн 123.3, 25 дугаар зүйлийн 25.1.3 /шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт байсан бол 105 дугаар
зүйлийг баримтлах байсан/ дахь хэсгийг баримтлан хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчмаар, шүүгч удирдаж явуулах, хэргийн оролцогчоос
гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь шүүгчийн эрх, үүрэгт хамаарах асуудал тул нэхэмжлэгчээс шүүхэд
хандаж гаргасан хүсэлтийг шуурхай, нэг захирамжаар шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг ноцтой зөрчсөн, санаатай зөрчсөн, хариуцлагагүй үйлдэл байж таарахгүй гэж үзэж байна.
Гомдол үндэслэлгүй байна.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороо магадлалдаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн
шүүгч Д.Н-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай.» гэжээ.
Шүүгч Д.Н давж заалдах гомдолдоо: “Шүүгч Д.Н би Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны 2015
оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай магадлалыг 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
гардаж авсан тул Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.13-т заасан хугацаанд магадлалаар оногдуулсан
сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Дүүргийн иргэний хэргийн … дугаар шүүхийн шүүгч надад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр
тогтоосон журмын дагуу хуваарилагдаж ирсэн “УУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ВВВ” ХХК-д холбогдох
иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон
бөгөөд хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч ирээгүй, хариуцагч ирсэн байсан тул шүүх хуралдааны тов
нэхэмжлэгчид хүргэгдсэн эсэхийг шалгаж, шүүхийн мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгчийн оршин байрлах
хаягийг буруу бичсэнээс нэхэмжлэгчид хуралдааны тов хүргэгдээгүй болохыг тогтоож, шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангахаар хуралдааныг хойшлуулж, дараагийн хуралдааны товыг
тогтоож, хариуцагч талд мэдэгдэж хуралдаан дууссаны дараа нэхэмжлэгч талаас гэрч асуулгах, шүүхээс
томилсон шинжээчийн зардлыг хариуцагч тал төлсөн эсэх талаар баримт гаргуулах тухай бичгээр хүсэлт
ирүүлсэн болохыг надад шүүгчийн туслах мэдэгдсэн.
Иймд хүсэлттэй танилцаж, шүүх хуралдаан хойшилсон захирамжаа бичгээр гаргахдаа нэхэмжлэгчээс
ирсэн хүсэлтийг хамт шийдвэрлэсэн.
Захирамжийг шүүгч гаргахдаа нэхэмжлэгчийг хуралдаанд орсон мэтээр захирамжид оруулсан
хэмээн нэхэмжлэгч тал гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй байхад түүнийг оролцсоноор тусгагдаж шүүгчийн захирамж гараагүй
ээ. Энэ нь шүүх хуралдаан дээр оролцогчийн хэлсэн тайлбар, хүсэлтийг бичихдээ «гэв», оролцоогүй
үед гарсан тайлбар, хүсэлтийг тэмдэглэхдээ «гэжээ.» гэж захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэл,
хүсэлтийн агуулгыг тэмдэглэсэн хэсгийн эцэст бичдэг болон хуралдааны бус үед нэхэмжлэгчээс гаргасан
хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар
зүйлийн 25.1.3 дахь хэсгийг баримталсан байгаагаар ялгагдана.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр уг хүсэлтийг гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг үндэслэл болгож шүүх шийдвэрлэдэг нь эдгээр
зохицуулалтаас буюу шүүх хуулийг хэрэглэхдээ ийнхүү ялгаж хэрэглэдэг тогтсон практик байдаг.
Хуралдаан хойшилж, дараагийн хуралдаан товлогдсон байсан учир шүүх талуудаас гаргасан
хүсэлтийг дараагийн хуралдаанаас өмнө яаравчлан шийдвэрлэх шаардлагатай тул хүсэлтийг ирсэн
даруйд нь шүүх хуралдаан хойшлуулах асуудлын хамт нэг захирамжаар шийдвэрлэсэн болно.
Талуудаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн үүрэгт хамааралтай бөгөөд гэрч
оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, эсхүл ач
холбогдолтой эсэхийг харгалзан хүсэлтийг хангах эсэхээ шийдвэрлэсэн.
Шүүх шийдвэрлэх шаардлагатай 2 асуудлыг нэг захирамжаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх
ашгийг зөрчөөгүй, нэг захирамжаар 2 асуудал шийдвэрлэсэн нь хуулиар зохицуулагдсан хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааг санаатай, ноцтой зөрчсөн ажиллагаа биш.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт
заасан гомдол гаргаж болох захирамжид нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан
захирамж хамаарахгүй тул хэрэв гомдол гаргахыг хүсэж байсан бол гомдол гаргах эрх нь энэ
зохицуулалтаар л хязгаарлагдаж байгаа.

65
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүгч нэг захирамжаар 2 асуудал шийдвэрлэсэн нь шүүгч гаргасан ёс зүйн зөрчил ч биш,
хариуцлагагүй дураар аашилсан ажиллагаа ч байх үндэслэлгүй, захирамж, тэмдэглэлийг хуурамчаар
үйлдсэн зүйл байхгүй.
Эдгээр баримтууд гарсан хэлбэрээрээ л талуудад хүрсэн байгаа. Харин тэмдэглэл дээр бичигдсэн
зүйлийг сайн нягтлаагүй баталгаажуулснаа энэ гомдлыг гарсны дараа тайлбар гаргах үед харсан болно.
Баталгаажуулсан тэмдэглэлийг залруулсан байсан бол хуурамчаар үйлдсэн гэж үзэх байсан байх.
Шүүх хуралдаан хойшлуулах, зохигчоос гарсан хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч хууль тогтоомжоос
хальж, дураар аашилсан, захирамж, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэсэн дүгнэлт хуульд болон
бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй тул шүүгч надад сахилгын шийтгэл оногдуулсан тус хорооны
2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр гомдлыг хангаж, Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгч Д.Н “УУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг 2014 оны 09 дүгээр сарын
30-ны өдрийн 09 цагт товложээ. Гэтэл шүүхээс “ВВВ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хурлын
товыг мэдэгдээгүйн улмаас хурал хойшилсон байх бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчид шүүхэд “гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасан байна.
Монгол улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-ийн зохицуулалт нь ерөнхий зарчим
бөгөөд тухайлсан нэг ёс зүйн зөрчлийг тодорхойлсон зохицуулалт биш бөгөөд дүрмийн 1.4 дүгээр
зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм
хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.” гэж заасан тул Д.Н-г ёс зүйн дүрэм
зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Шүүхээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14771 дүгээр захирамжаар шүүх хуралдаан
хойшлуулж, тов шинэчлэн тогтоосон болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан
хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцэгдээгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцсэн мэтээр тусгасан боловч захирамжид хүсэлтийг хуралдаанаар
хэлэлцсэн гэж тусгаагүй байна. Шүүх хуулиар олгогдсон эрхийн дагуу хэргийн оролцогчоос гаргасан
хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд нэг захирамжаар хоёр асуудал хамтатган шийдвэрлэсэн байдлыг
ёс зүйн зөрчил гаргасан хэмээн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй.
Харин нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр хурлын
тэмдэглэлд тусгасныг шүүгч нягталж шалгаагүй нь буруу байна. Түүнчлэн хүсэлт шийдвэрлэхдээ хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчсөн эсэхийг ёс зүйн хороо харьяалан шийдвэрлэхгүй юм.
Монгол улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.” гэж заасан бол, мөн дүрмийн
1.4 дүгээр зүйлийн 2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан “мэргэжилтэй ...
холбоотой алдаа” нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан байх тул гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1
дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр
магадлалыг хүчингүй болгож, шүүгч Д.Н-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын
журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

66
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 12 сарын 17 өдөр Дугаар 82 Улаанбаатар хот

А дүүргийн шүүхийн шүүгч Д.У-д
сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдааныг гишүүн Б.Уранцэцэг даргалж, гишүүн
Б.Үнэнбат, Х.Номингэрэл, Н.Ганбаяр, О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны тэмдэглэл
хөтлөгчөөр ажлын албаны шинжээч Л.Нямсүрэн, хяналт шалгалт хариуцсан референт Б.Оюунбилэг,
шүүгч Д.У, гомдол гаргагч «ААА» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д нарыг оролцуулан Шүүхийн
ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийв. Энэ хуралдаанаар «ААА» ХХК-ийн гомдолтой, шүүгч
Д.У-д холбогдох сахилгын хэргийг гомдол гаргагчийн гомдлоор Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн
О.Мөнхсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

“ААА” ХХК Шүүхийн ёс зүйн хороонд дараах гомдол ирүүлсэн:
“Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1-д “... шүүгч албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан, өөрийн
үйл ажиллагаагаар шүүхийн нэр хүндийг хадгалж, олон нийтийг шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахгүй
байх үүрэгтэй», мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д «Шүүгч хуулийг чанд мөрдөж, албан үүргээ гүйцэтгэх
болон биеэ авч явах байдлаараа шүүхийн төвийг сахисан, шударга байдал, нэр хүндийг өндөр байлгахыг
ямагт эрмэлзэж ... байх үүрэгтэй» гэснийг шүүгч Д. У зөрчсөн болно.
Д.У шүүгч нь өөрийн бичсэн «Шийдвэр тайлбарлах тухай» 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн
1352 тоот бичигтээ: “... нэгэнт 1562Х тоот лиценз буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “БББ»
ХХК-д шилжүүлсэн зөвшөөрөл хууль бус болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн
8.1.2-т заасан “Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр”-ийн дагуу “ВВВ” ХХК
нь Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д «тухайн уурхайн эдэлбэрт
оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан
нөхцөл, журмын дагуу ашиглах» 27.1.6 энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр
цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг
шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх эрхээ хэрэгжүүлэх, мөн хуульд
заасан үүргийг биелүүлэх үйлдэл нээлттэй болно.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т «Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг
үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх
нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй» гэж заасны дагуу «ВВВ» ХХК 1562Х
тусгай зөвшөөрлийг эзэмших хууль ёсны эрхээ сэргээлгэх өргөдлөө төрийн захиргааны байгууллага
Ашигт малтмалын газарт гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй болно.
Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан «нэг тусгай
зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно», 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан «тусгай
зөвшөөрөл авах хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл
тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө,
мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох», 11 дүгээр зүйлийн
11.1.15-т заасан «цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон
ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг
хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах
нөхцөлийг бүрдүүлэх», 11.1.17-д заасан «тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх» үүргийнхээ дагуу танай

67
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

өргөдлийг хүлээн авч дээрх шийдвэрийн биелэлтийг ханган холбогдох эрхийг сэргээн бүртгэх ажиллагааг
хуульд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй болно» гэж тайлбарласан байна.
Шүүгчийн энэхүү «тайлбар» нь өөрийнх нь гаргасан 1465 дугаар шийдвэрт огтхон ч тусгагдаагүй
Ашигт малтмалын хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг «ВВВ» ХХК-д олгож, харин
Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн
10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан үүргүүдийг «хуульд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй болох”-ыг
тайлбарлажээ.
Шүүгч өөрийн гаргасан 1465 дугаар шийдвэрийн «Үндэслэх» хэсэгтээ: ... Нэхэмжлэгч хурлын
шийдвэрийн дагуу бусдад шилжсэн тусгай зөвшөөрлийн эрхийн үр дагавар шаардаагүй ба энэ эрхийг
буцаан шилжүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй, үнэ төлбөрийн талаар хэлэлцүүлээгүй ...” гэж
тэмдэглэсэн атлаа дээрх байдлаар шийдвэрээ «тайлбарласан» нь энэ хүн хэний талд, яаж үйлчилж буйг
тодорхой харуулж байна.
Иймд хууль дээдлэх, шударга байх, хүн бүрт адил тэгш байх, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж
(Шүүгчийн ёс зүйн дүрмийн «Оршил» хэсэг), шүүгчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан Д.У шүүгчид
сахилгын хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэхийг хүсье.»
Шүүгч Д.У Шүүхийн сахилгын хороонд дараах тайлбар гаргасан: “2011 оны 08 дугаар сарын
29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Д-ийн «ВВВ” ХХК-д холбогдох компанийн
гишүүдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий хэргийг
хэлэлцэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 09-ний
өдрийн “ВВВ» ХХК-ийн гишүүдийн хурлын 1562Х тоот лицензийг өөрийн мэдэлд буцаан авч “БББ” ХХК-д
шилжүүлэн өгөх, “ВВВ” ХХК-ийг цаашид татан буулгах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг
тогтоож шийдвэрлэсэн.
Хэргийн зохигч, төлөөлөгч нар шүүхэд өөр оролцогч оролцуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй,
шүүхээс гарах шийдвэр маргааны талаар эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлнө гэж үзсэн хэн нэг этгээд шүүхэд
хандаагүй, бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх санаачлан бусад этгээдийг оролцуулах боломжгүй
юм. Нөгөө талаар эрх ашигт нь сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээд
өөрөө хуулийн 29.1-д «Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд
шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно», 29.2-т «Бие
даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ» гэж зааснаар оролцох
боломж байсан болно.
Шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч Ө.Д болон Ашигт малтмалын газраас удаа дараа
шүүхийн шийдвэрийг тайлбарлуулах талаар хүсэлтүүд бичгээр гаргаж ирүүлснээр шүүгч би Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д заасан үндэслэлээр тайлбар
хийж өгсөн. Шийдвэр тайлбарлахдаа шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг холбогдох хуулиудын заалтыг
дурдан, тухайн иргэн, байгууллага, хуульд нийцүүлэн эрх үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа нээлттэй тухай
бичгээр тайлбар хийсэн. Шүүгчийн ёс зүйг зөрчөөгүй болно.»
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаар тогтоолоор
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн
33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6.1-д заасныг удирдлага болгон А
дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ шүүгч Д.У-д сахилгын хэрэг үүсгэсэн.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 38 дугаар
магадлалаар шүүгч Д.У-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн
ш/12 дугаартай магадлалаар Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 05-ны
өдрийн 38 дугаар магадлалыг хэвээр үлдээж, “ААА» ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор
энэ хэргийг хэлэлцсэн бөгөөд тогтоолын агуулгыг товчилбол: «Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн
2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгохдоо хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй, гомдол гаргагчийн дахин шинжээч
томилуулах тухай 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг
хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг хуралдаанаар «хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн» гэх
боловч ямар учраас хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэлээ заагаагүй нь «Шүүхийн ёс
зүйн хорооны дүрэм» (2013)-ийн 4 дүгээр зүйлийн 4.7.3-т”... /шийдвэрийн/ хууль зүйн үндэслэлийг заах”,
4.7.4-т “...гомдлыг шалган шийдвэрлэхэд үндэслэл болгосон хуулийн болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн
холбогдох хэм хэмжээг баримтлах” гэсэнтэй нийцээгүй, мөн Шүүхийн ёс зүйн хороо шинжээч томилж,
дүгнэлт гаргуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 9, 17, 18 дугаар зүйлд заасан шинжилгээ
хийлгэх, шинжээч дүгнэлт гаргах нийтлэг журмуудыг зөрчсөн» гэх үндэслэлээр 2014 оны 09 дүгээр сарын
05-ны өдрийн 38 дугаар магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2014 оны 11 дүгээр сарын
05-ны өдрийн ш/12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн

68
2013-2016

ёс зүйн хороонд буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 16-ны
өдрийн 29 дугаартай магадлалаар А дүүргийн /хуучнаар/ шүүхийн шүүгч Д.У-д холбогдох сахилгын
хэргийг дахин шалгуулахаар буцааж, шалгах хугацааг 30 хоногоор сунгаж, хуралдааныг хойшлуулж
шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн
259 дүгээр магадлалаар Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр
магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцааж
шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:
“ААА” ХХК-ийн дэд захирал М.У Шүүхийн ёс зүйн хороонд “А дүүргийн шүүхийн шүүгч Д.У нь Ө.Д-
ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө-ийн нэхэмжлэлтэй “ВВВ” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан
хэлэлцээд 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэр гаргасан ба «ВВВ» ХХК-
тай холбоотой хэрэг шийдэх үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь шууд
хөндөгдөх гурван хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хууль ёсны эрх
ашгийг хохироолоо, хэргийн оролцогч биш Ашигт малтмалын газарт үүрэг болгосон, шүүхийн шийдвэрт
тусгагдаагүй тайлбарыг бичгээр өгсөн, үүний улмаас манай компанийн эзэмшиж байсан ашиглалтын
тусгай зөвшөөрлүүд хүчингүй болсон» гэсэн гомдол гаргажээ. Энэ гомдолд хоёр төрлийн асуудал
хөндөгдөж байна. 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрийг тайлбарлах тухай
2012 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 1352 дугаар албан тоот үйлдсэнээрээ шүүгч Д.У шүүгчийн ёс
зүйг зөрчсөн үү гэсэн нэг дэх асуудал байна. Энэ албан тоот дахь тайлбар нь тухайн шүүхийн шийдвэрт
тусгагдсан асуудлаас хальсан уу, хальсан бол энэ нь шүүгчийн ёс зүйн зөрчил болох уу гэсэн хоёр дахь
асуулт байна. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан эхний асуултад тийм гэж хариулж,
шүүгч Д.У шүүгчийн ёс зүйн ёс зүйн зөрчил гаргажээ гэж үзэв. Харин, хоёр дахь асуултад хариулах эрх
хэмжээ Шүүхийн ёс зүйн хороонд байхгүй гэж шийдлээ. Яагаад ингэж үзэж шийдвэрлэсэн бэ гэдгийг
дэлгэрэнгүй тайлбарлая.
Шүүгч Д.У-ийн эсрэг гаргасан гомдлыг шийдвэрлэхийн тулд 2014 оны Шүүгчийн ёс зүйн дүрэм
(цаашид «ШЁЗД» гэх)-д тусгасан хоёр янзын зарчмыг тайлбарлах шаардлагатай. Нэг талаас, энэ дүрмийн
1.4 дүгээр зүйлийн 1-д «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур
чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй» гэж заасан нь шүүгчийн
хууль буруу хэрэглэсэн алдаанд хариуцлага хүлээлгэхгүй байх зарчмыг тунхагласан хэрэг. Энэ зарчим
нь шүүгч аливаа хэрэг, маргааныг буруу шийдвэрлээд хариуцлага хүлээчих вий гэсэн айдасгүйгээр хууль
зүйн хувьд хамгийн зөв гэсэн үндэслэлийнхээ дагуу хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх боломжийг
шүүгчид олгодог учраас шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болдог билээ. Нөгөө талаас, хуульд
захирагдах зарчмыг ягштал баримтлахыг шүүгчид үүрэг болгодог. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр
зүйлийн 2-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол хууль дээдлэх гэж заасан бөгөөд шүүн
таслах нь төрийн үйл ажиллагаанд багтдаг учраас энэ зарчмыг шүүгч биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас,
Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д «Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана» гэж тодорхой
заасан. Мөн, хууль дээдлэх зарчим нь процессын хуулиуд болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай
хуульд ч тусгалаа олсон. Түүнчлэн, ШЁЗД-ийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар «хууль дээдлэх» зарчмыг
хувийн зан чанар болгон төлөвшүүлэхийг шүүгчид үүрэг болгоод зогсохгүй энэ дүрмийн 3.3 дугаар зүйлд
«Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт
тавих үүрэгтэй» гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, шүүгч аливаа хэрэг, маргааныг дур зоргоороо биш
зөвхөн хуулийг хэрэглэж, хууль зүйн үндэслэлээр хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэйг эдгээр эрх зүйн
эх сурвалжид бичжээ.
Шүүгчийн хууль буруу хэрэглэсэн алдаанд хариуцлага хүлээлгэхгүй байх зарчим болон хуульд
захирагдах зарчим хоёрын зохицлыг хангах нь амаргүй ажил. Эхний зарчмыг хэт баривал шүүгчийн
хараат бус байдал нэрийн дор хуульд захирагдалгүй шийдвэр гаргадаг шүүгчийн хариуцлагагүй байдлыг
дэвэргэнэ. Хоёр дахь зарчмыг хэтэрхий баривал шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлтэй. Тиймээс,
Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчийн ёс зүйн онолд байдаг утгаар энэ хоёр зарчмын уялдааг хангаж
хэрэглэх жишиг тогтоосон. Тодруулбал, зөвхөн дараах хоёр нөхцөлийн аль нэг хангагдсанаас бусад
тохиолдолд шүүгчийн хууль хэрэглэсэн алдаанд хариуцлага хүлээлгэхгүй (ШЁЗД-ийн 1.3 дахь хууль
дээдлэх зарчим, 3.3 дугаар зүйл дэх хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх
үүргийг зөрчсөний төлөө сахилгын шийтгэл хүлээлгэхгүй): (1) Үндсэн хуулиар илэрхий хамгаалагдсан
үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн; (2) хэн ч маргахгүй хуулийн тодорхой заалтыг зөрчсөн, ялангуяа удаа
дараа зөрчсөн. Хууль зүйн туслалцаа авах эрхийг нь мэдсээр байж хангахгүй байх, давж заалдах гомдол
гаргах эрхийг огт эдлүүлэхгүй байх нь эхний нөхцөлийн жишээ. Маргааны нэг талтай нөгөө талийг
байлцуулахгүйгээр уулзахыг илэрхий хориглосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.17-г
зөрчиж маргааны нэг талтай ганцаарчлан уулзаж хэргийн талаар ярих нь хоёр дахь нөхцөлийн жишээ.
Шүүгч Д.У нь 1465 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Д-ийн «ВВВ» ХХК-д холбогдох компанийн

69
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

гишүүдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий хэргийг
хэлэлцэж 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн «ВВВ» ХХК-ний гишүүдийн хурлын 1562Х тоот
лицензийг өөрийн мэдэлд буцаан авч «БББ» ХХК-д шилжүүлэн өгөх, «ВВВ» ХХК-ийг цаашид татан
буулгах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Ө.Д-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө-ийн хүсэлтээр А дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний
өдрийн «Шийдвэр тайлбарлах тухай» 1352 дугаар албан тоотоор шүүгч Д.У нь 1465 дугаар шүүхийн
шийдвэртээ тайлбар гаргасан бөгөөд энэ тайлбарын дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн
ажиллагааны улмаас «ГГГ» ХХК, «ААА» ХХК-уудын эзэмших ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус
тус хүчингүй болжээ. Шүүгч Д.У 1465 дугаартай шийдвэрийг тайлбарласан нь хуулийн илэрхий заалтыг
зөрчсөн тул шүүгчийн ёс зүйн зөрчил болсон.
2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг 2011 оны 11
дүгээр сарын 03-ны өдөр үүсгэж эхлүүлжээ. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2011 оны 10
дугаар сарын 24-ний өдрийн 6116 дугаар шүүгчийн захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд
хүргүүлжээ. 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.2-т «Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх
баримт бичиг энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүй бол түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 3
хоногийн дотор тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд ... буцаана» гэж заасан байна. Сахилгын хэрэгт
цугларсан баримтаас үзэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 11.2-т заасан үндэслэлээр 1465
дугаар шүүхийн шийдвэрийг шүүхэд буцаагаагүй байна. Тиймээс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хуулийн 12.1-т «Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 11.2-т заасан үндэслэл байхгүй бол шийдвэр
гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн
дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид
хуваарилна» гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Н 1465
дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг 2011 оны 11 дүгээр сарын 03-ны
өдөр үйлдэж, 171-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.М-д уг ажиллагааг явуулахыг зөвшөөрчээ (сахилгын
хэргийн 110-р хуудас). Үүнээс хойш, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.М
Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэх, 2011 оны 11 дүгээр сарын 21, 29, 2012 оны 02 дугаар сарын 07-
ны өдрүүдэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Р.Э уг ажиллагаатай холбогдуулан Ашигт
малтмалын газарт албан тоот тус тус хүргүүлэх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. 1465
дугаар шүүхийн шийдвэрийг тайлбарлуулах тухай 1-929 тоот хүсэлтийг Ашигт малтмалын газраас А
дүүргийн шүүхэд ирүүлэхэд тус шүүхийн шүүгч Д.У «шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, мөн
тус газар хэргийн оролцогч биш байх тул уг хүсэлтээр шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг ... тайлбарлах
хууль зүйн үндэслэлгүй болно.» гээд, татгалзсан хариуг 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгчээ.
Өөрөөр хэлбэл, шүүгч Д.У энэ хариугаараа 1465 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа аль хэдийнээ
эхэлсэн байсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч мэдсэн байсан гэж ойлгогдож байна.
1465 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхэлснээс хойш
8 cap орчмын дараа буюу 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Д.У уг шийдвэрийг тайлбарлах
тухай 1352 дугаар албан тоотыг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсний дараа
уг шийдвэрийг тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1-д заасан
“Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн
хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл
бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно» гэснийг илт зөрчжээ. Хууль дахь ийм илэрхий, маргаангүй
шаардлагыг шүүгч Д.У мэдсээр байж зөрчсөнөөрөө ШЁЗД-ийн 1.3 дугаар зүйл дэх хууль дээдлэх зарчим,
3.3 дугаар зүйл дэх хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргийг зөрчжээ
гэж бүрэлдэхүүн дүгнэв.
1465 дугаар шийдвэрийг тайлбарласан албан тоотын агуулга уг шийдвэртээ нийцсэн эсэх бол
маргаантай учраас ШЁЗД-ийн 1.3, 3.3 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэх шалгуурыг давахгүй байна.
Мөн, утгын хувьд маргаантай тайлбарын асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ Шүүхийн ёс зүйн хороонд
байхгүй. Бүрэлдэхүүн нэгэнт ингэж үзсэн учраас уг тайлбар нь шүүхийн шийдвэрт нийцсэн эсэхийг
тогтоолгох зорилгоор шинжээч дахин томилох шаардлагагүй юм. Дүгнэлтийг эс зөвшөөрөх тухай “ААА”
ХХК-иас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгийг
уншиж үзвэл үүнд дахин дүгнэлт гаргуулах тухай ямар нэг хүсэлт агуулагдаагүй байна. Харин, энэ албан
бичигт «Дээрх шалтгаануудын улмаас 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн «Шүүхийн шийдвэр,
шүүхийн шийдвэрийн тайлбартай нийцэж буй талаарх дүгнэлт»-ийг манай компани эс зөвшөөрч байгаа
тул дахин (нэмэлт биш) дүгнэлт гаргуулах тухай хүсэлт болоод түүнд тавигдах асуулт, шинжилгээ хийлгэх
материалуудыг бид жичид нь Шүүхийн ёс зүйн хороонд хүлээлгэн өгөх болно» гэж бичжээ. Энэ албан
бичгээс хойш энэ компани Шүүхийн ёс зүйн хороонд дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй тул
ийм хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Мөн, Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан дээр
«ААА» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д-ээс дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлттэй юу гэсэн
агуулгатай асуулт асуухад ийм хүсэлтгүй гэсэн утгатай хариулт өгсөн болно.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37

70
2013-2016

дугаар зүйлийн 37.1.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны
дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-д сануулах сахилгын шийтгэл
ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Шүүгч, гомдол гаргагч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.УРАНЦЭЦЭГ

ИЛТГЭГЧ О.МӨНХСАЙХАН

71
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2016 оны 02 сарын 25 өдөр Дугаар 06 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж,
шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал гомдол
гаргагч «ААА» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, шүүгч Д.У нарыг оролцуулан Монгол Улсын
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар магадлалыг эс зөвшөөрч,
шүүгч Д.У-ийн гаргасан гомдлоор, “ААА” ХХК-ийн гомдолтой, А дүүргийн шүүхийн шүүгч Д.У-д холбогдох
сахилгын хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
“ААА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д: “Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1-д “... шүүгч
албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан, өөрийн үйл ажиллагаагаар шүүхийн нэр хүндийг хадгалж, олон
нийтийг шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахгүй байх үүрэгтэй» мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д
«Шүүгч хуулийг чанд мөрдөж, албан үүргээ гүйцэтгэх болон биеэ авч явах байдлаараа шүүхийн төвийг
сахисан, шударга байдал, нэр хүндийг өндөр байлгахыг ямагт эрмэлзэж ... байх үүрэгтэй» гэснийг Д.У
шүүгч зөрчсөн болно.
Д.У шүүгч нь өөрийн бичсэн «Шийдвэр тайлбарлах тухай» 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн
1352 тоот бичигтээ: “... нэгэнт 1562Х тоот лиценз буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг «БББ»
ХХК-д шилжүүлсэн зөвшөөрөл хууль бус болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн
8.1.2-т заасан «Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр»-ийн дагуу «ВВВ» ХХК
нь Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д «тухайн уурхайн эдэлбэрт
оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан
нөхцөл, журмын дагуу ашиглах» 27.1.6 энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр
цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг
шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх эрхээ хэрэгжүүлэх, мөн хуульд
заасан үүргийг биелүүлэх үйлдэл нээлттэй болно.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т «Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг
үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь
зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.» гэж заасны дагуу «ВВВ» ХХК 1562Х
тусгай зөвшөөрлийг эзэмших хууль ёсны эрхээ сэргээлгэх өргөдлөө төрийн захиргааны байгууллага
Ашигт малтмалын газарт гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй болно.
Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан «нэг тусгай
зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно», 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан “тусгай
зөвшөөрөл авах хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл
тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө,
мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох”, 11 дүгээр зүйлийн
11.1.15-т заасан «цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон
ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг
хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах

72
2013-2016

нөхцөлийг бүрдүүлэх», 11.1.17-д заасан “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” үүргийнхээ дагуу танай
өргөдлийг хүлээн авч дээрх шийдвэрийн биелэлтийг ханган холбогдох эрхийг сэргээн бүртгэх ажиллагааг
хуульд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй болно.” гэж тайлбарласан байна.
Шүүгчийн энэхүү «тайлбар» нь өөрийнх нь гаргасан 1465 дугаар шийдвэрт огтхон ч тусгагдаагүй
Ашигт малтмалын хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг «ВВВ» ХХК-д олгож, харин
Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн
10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан үүргүүдийг “хуульд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй, болох”-ыг
тайлбарлажээ.
Шүүгч өөрийн гаргасан 1465 дугаар шийдвэрийн «Үндэслэх» хэсэгтээ: ... Нэхэмжлэгч хурлын
шийдвэрийн дагуу бусдад шилжсэн тусгай зөвшөөрлийн эрхийн үр дагавар шаардаагүй ба энэ эрхийг
буцаан шилжүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй, үнэ төлбөрийн талаар хэлэлцүүлээгүй ...” гэж
тэмдэглэсэн атлаа дээрх байдлаар шийдвэрээ «тайлбарласан» нь энэ хүн хэний талд, яаж үйлчилж буйг
тодорхой харуулж байна.
Иймд хууль дээдлэх, шударга байх, хүн бүрт адил тэгш байх, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж
(Шүүгчийн ёс зүйн дүрмийн «Оршил» хэсэг), шүүгчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан Д.У шүүгчид
сахилгын хэрэг үүсгэж, хариуцпага хүлээлгэхийг хүсье. гэжээ.
А дүүргийн /хуучин нэрээр/ шүүхийн шүүгч Д.У хариу тайлбартаа: “2011 оны 08 дугаар сарын
29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Д-ийн «ВВВ» ХХК-д холбогдох компанийн
гишүүдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий хэргийг
хэлэлцэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 09-ний
өдрийн «ВВВ» ХХК-ийн гишүүдийн хурлын 1562Х тоот лицензийг өөрийн мэдэлд буцаан авч “БББ” ХХК-д
шилжүүлэн өгөх, “ВВВ” ХХК-ийг цаашид татан буулгах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг
тогтоож шийдвэрлэсэн. Сөргөөр нөлөөлнө гэж үзсэн хэн нэг этгээд шүүхэд хандаагүй, бие даасан
шаардлага гаргаагүй тул шүүх санаачлан бусад этгээдийг оролцуулах боломжгүй юм. Нөгөө талаар эрх
ашигт нь сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээд өөрөө хуулийн 29.1-д
“Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас
өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно», 29.2-т «Бие даасан шаардлага гаргасан
гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ» гэж зааснаар оролцох боломж байсан болно.
Шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч Ө.Д болон Ашигт малтмалын газраас удаа дараа
шүүхийн шийдвэрийг тайлбарлуулах талаар хүсэлтүүд бичгээр гаргаж ирүүлснээр шүүгч би Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-т заасан үндэслэлээр тайлбар
хийж өгсөн. Шийдвэр тайлбарлахдаа шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг холбогдох хуулиудын заалтыг
дурдан, тухайн иргэн, байгууллага, хуульд нийцүүлэн эрх үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа нээлттэй тухай
бичгээр тайлбар хийсэн Шүүгчийн ёс зүйг зөрчөөгүй болно” гэжээ.
Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хороо магадлалдаа: А дүүргийн иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Д.У-д сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
А /хуучин нэрээр/ шүүхийн шүүгч Д.У давж заалдах гомдолдоо: “Шүүгч Д.У би Шүүхийн ёс зүйн хорооны
2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар магадлалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар
гомдол гаргаж байна. Магадлалд хэлэлцсэн асуудал нь 2011 оны шүүхийн шийдвэрийг зохигчийн удаа
дараагийн хүсэлтээр 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бичгийн хэлбэрээр гаргасан тайлбарт шүүгч
надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн сануулах шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д уг шийдвэрийг
биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман эсвэл бичгийн хэлбэрээр тайлбарлаж
болох тухай зохицуулсан.
Хуульд заасан «шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө» гэсэн нь гагцхүү шүүхийн шийдвэр
гүйцэтгэлийн ажиллагаа эхлэхээс өмнө гэсэн зохицуулалт биш, харин шүүхийн шийдвэрийн биелэлтийг
хангах ажиллагаа эхлэхээс өмнө гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр
зүйлд Шийдвэр гүйцэтгэгчээс хийж гүйцэтгэх ажиллагааг нарийвчлан заасан. Өөрөөр хэлбэл шийдвэрийг
биелүүлж эхэлсэн эхний ажиллагаа явагдахын өмнө тайлбарлуулахаар шүүхэд зохигч болон Ашигт
малтмалын хэрэг эрхлэх газар, шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад
шийдвэр тайлбарлуулах шаардлагатай байгаа талаар хүсэлтүүд ирснээр шүүх тайлбар хийх үндэслэл
болсон. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн маргаж буй тусгай зөвшөөрлийг битүүмжлэх зэрэг ажиллагаа
явуулах тогтоол гарахаас өмнө тайлбар хийгдсэн.
2.Шүүхийн ёс зүйн хороо шүүгчид холбогдуулан уг хэргийг 3 жил гаруй хугацаанд шалгаж шүүгчийг
буруутгаж шийдвэрлэхдээ хэд хэдэн хавтас бүхий маш олон хуудас баримтыг бүрдүүлсэн хэрнээ шүүгч
надад ямар ч баримт танилцуулаагүй, бүр хэдэн шатны шүүхээр асуудал шийдвэрлэгдээд ирчихсэн
зэргийг хуралдааны явцад яригдахад нь л сонсож дуулж байсан. Шүүгч миний шийдвэрлэсэн шүүхийн
архивт байгаа тайлбар бичигдсэн иргэний хэрэгт ч энэ тайлбар хийсэн баримтууд байхгүй байна.

73
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Эндээс шүүгч би ойлгохдоо нэг талын хүсэл зоригийг л хүлээн авч, нотолгоо баримт бий болгож
хангасан. Шүүгч намайг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд албан ажил үүргээ гүйцэтгэсний
минь төлөө буруутгаж шийтгэл ногдуулсан ажиллагаа болсон юм байна.
Шүүгчид бид бусдын зөрчигдсөн эрхийг хангахын төлөө бүхий л үйл хөдлөлөө хуулийн дагуу гүйцэтгэн,
амьдралын цаг хугацаа, сэтгэл зүрх, оюун бодлоо зориулдаг. Гэтэл зөвхөн шүүгчийг буруутгаж, хууль бус
хүслээ хангах гэсэн этгээдүүдийн амины хүсэл хангагдах арга зам ийм амар байдаг юм байна.
Шүүгчийг албан үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгэн дурын зорилгоор шүүгчийн нэр төр, алдар
хүндэд халдан, өндөр төлбөрөөр бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурын уг санаагаа хэвлэн орон
даяар тарааж байхад шүүгчийн талаар үг байхгүй. Шүүгчид өөрт нь гомдоллох хандах газар олдохгүй,
маргаантай хэргээс гомдол зүхэл гарч л байдаг гэдгээр шүүгч өнгөрөөж, аливаа асуудлаас хөндлөнгийн,
«ёс зүйтэй» байх үүднээс элдэв юм ярьдаггүй өнгөрөөдөг.
Тайлбар бичигдсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан иргэний
эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн агуулгатай тул хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй байна гээд
тайлбарлуулах хүсэлт ирүүлснээр шүүгч хүлээн авч, хангагдсан нэхэмжлэл болох компанийн тусгай
зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн тус компанийн хурлын шийдвэрийг хүчингүй болгосноор үүсэх эрх
зүйн харилцаа болох холбогдох талуудын хуулиар зохицуулсан эрх, үүргүүдийг зөвхөн хуульд заасан
үгээр нь тайлбарлаж, энэ эрх, үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг бичсэн, өөр ямар нэг дүгнэлт
шийдэл гаргаагүй болно.
4. Мөн энэ бичгийн хэлбэрээр тайлбарласан баримтыг үндэслэсэн ямар нэг хууль зүйн факт бий
болоогүй, зөвхөн холбогдох этгээдийг хуулиар олгогдсон эрх хэмжээгээ зөрчсөн үйлчилгээ, үйлдлийг
хуульд нийцүүлээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн захиргааны болон А иргэний хэргийн анхан шатны ...
дугаар шүүхийн шийдвэрүүдээр үйл баримтууд тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл шийдвэрийн бичгээр
гаргасан тайлбарыг үндэслэн гомдол гаргагчийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй.
5. Монгол Улс, олон улсын бүхий л хууль тогтоомжид аливаа гэм буруугийн үйлчлэл тэгш эрх, цаг
хугацаа орон зайн хязгаарт байхыг хуульчилж, амьд болоод амь тасарсан хэний ч эрх ялгалгүй хуулиар
хамгаалагддаг. Хэрвээ буруутгах гэвэл энэхүү хууль зүйн зохицуулалт Монгол Улсын Шүүхийн шүүгчийн
ёс зүйн дүрэм, ёс зүйн хорооны гишүүдэд ч баримтлагдах ёстой зарчим.
Иймд Шүүхийн ес зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар магадлалыг
хүчингүй болгуулахаар гаргаж байгаа гомдлыг хүлээн авч хууль зүйн дагуу хангаж шийдвэрлэнэ үү.»
гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүгч Д.У Ө.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө-ийн хүсэлтийн дагуу А дүүргийн иргэний хэргийн
шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаар шийдвэрийг 2012 оны 07 дугаар сарын
09-ний өдрийн 1352 дугаар албан бичгээр тайлбарласан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Шаардлагатай
тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр
гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн
хэлбэрээр тайлбарлаж болно” гэж заасан байна. Гэтэл шүүгчийн 1352 дугаар албан бичгээр А дүүргийн
/хуучин нэрээр/ шүүхийн 2011 оны 1465 дугаар шийдвэрийг тайлбарлахдаа. Уг шийдвэрээр тухайлан
шийдвэрлэгдээгүй асуудлыг буюу “Ашигт малтмалын газар нь үүргийнхээ дагуу танай өргөдлийг
хүлээн авч дээрх шийдвэрийн биелэлтийг ханган холбогдох эрхийг сэргээн бүртгэх ажиллагааг хуульд
нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй болно” хэмээн тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-ийн “шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл”-ийг тайлбарлах
тухай зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Мөн шүүгчийн 1352 дугаар албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
121 дүгээр зүйлийн 121.1-ийн “шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө ... тайлбарлаж болно» гэсэн хэсгийг
зөрчиж шүүгч Д.У ёс зүйн зөрчил гаргасан тухай Шүүхийн ёс зүйн хорооны 82 дугаар магадлалын дүгнэлт
үндэслэлтэй зөв байна. Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар Шүүхийн
ёс зүйн хорооны дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах эрхтэй байх бөгөөд уг дүрэм нь «иргэн,
албан тушаалтан, хуулийн этгээдээс Шүүхийн ёс зүйн хороонд шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй
холбогдуулан, гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа»-г зохицуулах зорилготой байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигаар батлагдсан,
шүүгч Д.У-ийн холбогдсон ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үед хүчинтэй мөрдөгдөж буй Шүүхийн
ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс
хойш зургаан cap, зөрчил гарснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй» гэж
заасан байна. Шүүхийн ёс зүйн хороо нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэг бүхий нийтийн
эрх зүйн этгээд болохын хувьд Шүүхийн захиргааны тухай хуулиар эрх олгогдсоны дагуу Монгол Улсын

74
2013-2016

Ерөнхийлөгчөөс баталсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийг шүүгчийн ёс зүйтэй холбогдох гомдлыг
шийдвэрлэхдээ баримтлах ёстой.
Шүүгч Д.У-ийн ёс зүйн зөрчил гаргасан хугацаа нь 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1352
дугаар тайлбар гаргаснаас тоологдох бол зөрчлийг илрүүлсэн хугацаа нь «ААА» ХХК-ийн Шүүхийн ёс
зүйн хороонд гомдол гаргаснаас тоологдоно. Харин Шүүхийн ёс зүйн хороо шүүгч Д.У 2015 оны 12 дугаар
сарын 17-ны өдрийн 82 дугаар магадлалаар сахилгын шийтгэл ногдуулах үед зөрчил гаргаснаас хойш
1 жил, зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл оногдуулах
хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгч Д.У-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан «сахилгын
шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн» гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Түүнчлэн, гомдол гаргагч 2013 оны 04 дүгээр сард Шүүхийн ёс зүйн хороонд тухайн үед хүчинтэй
үйлчилж байсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн (2010 онд батлагдсан) холбогдох
зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан байхад Шүүхийн ёс зүйн хороо шүүгч Д.У-г ёс зүйн
зөрчил гаргасан хэмээн дүгнэхдээ зөрчил гаргасан үед үйлчилж байсан дүрмийг биш харин 2014 оны
03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг
хэрэглэсэн нь буруу болохыг тэмдэглэв.
Мөн, гомдол гаргагч «ААА» ХХК-аас Шүүхийн ёс зүйн хороонд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр
дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан байхад Шүүхийн ёс зүйн хороо дүгнэлтийг эс зөвшөөрөх
тухай “ААА” ХХК-аас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн албан
бичгийг5 уншиж үзвэл үүнд дахин дүгнэлт гаргуулах тухай ямар нэгэн хүсэлт агуулаагүй байна гэж
дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Шүүхийн ёс зүйн хороо 82 дугаар магадлалдаа 2014 оны 08
дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар албан бичгээр6 гаргасан «дахин шинжээч томилуулах хүсэлт»-
ийг үнэлэлгүй зөвхөн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт дүгнэлт өгсөн байна.
Харин «ААА» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн ес зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын
17-ны өдрийн хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд «дахин шинжээч томилуулах»
хүсэлтээсээ татгалзсан тул Улсын дээд шүүхийн 2014 оны 301 дүгээр тогтоолд дурдсан ажиллагаа
хийгдээгүй гэдэг үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож, гомдлыг дахин
хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3
дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1 Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар
магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг «Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д
заасныг баримтлан А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-д холбогдох сахилгын
хэргийг хэрэгсэхгүй болгосугай» гэж өөрчилж, шүүгч Д.У-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг
хангасугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

5
Хэргийн 2-р хавтасны 356-р хуудас дахь УДШ-ийн 2014 оны 301 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт
6
Хэргийн 1-р хавтасны 106-108-рт авагдсан

75
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 09 сарын 17 өдөр Дугаар 52 Улаанбаатар хот

Сум дундын … дугаар шүүгч Ж.Д-д
сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг тус хорооны гишүүн Н.Чинбат даргалж,
гишүүн Н.Ганбаяр, Х.Номингэрэл, Н.Эрдэнэцогт, О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй, хяналт шалгалт
хариуцсан ахлах референт Б.Энхбаатарыг суулцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд
хийж, Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д холбогдох сахилгын хэргийг гишүүн О.Мөнхсайханы
илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
В аймгийн Й сумын иргэн Д.Г-ээс Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: “... Сум дундын
… дугаар шүүхэд миний бие ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах талаар гомдол гаргасан. Сум
дундын… дугаар шүүхийн шүүгч Ж.Д уг хэргийг хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх
хуралдаанаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасан. Хариуцагч талын итгэмжлэгдсэн
төлөөлөгч А.М шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны баасан гаригт гардан авсан бөгөөд 03 дугаар
сарын 20-ны орой Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах гомдлоо хүргүүлсэн байдаг. 03 дугаар сарын
20-ны орой 18 цаг 24 минутад миний бие шүүхийн бүртгэлийн ажилтан руу залгаж надтай холбогдох
иргэний хэрэгт давж заалдах гомдол ирсэн эсэхийг лавлахад би ажил дээрээсээ гарсан байна. Даваа
гаригийн өглөө программ дээрээсээ харж лавлаж өгье гэсэн. Мөн Ж.Д шүүгчийн туслах н.Э рүү залгахад
давах гомдол одоогоор ирээгүй байна гэж хэлсэн. Ажлын цаг дууссан тул давах гомдол ирээгүй байсан
тул хуульд заасан хугацаа өнгөрч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр боллоо гэж миний бие ойлгосон.
Гэвч тийм байсангүй. Учир нь мягмар гаригт Ж.Д шүүгчийн туслах н.Э над руу залгаж давах гомдол ирсэн
тул ирж танилцана уу гэж мэдэгдсэн. Тэр даруй явж очиход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга А.М-ээс ирүүлсэн анхан шатны шүүхийн
шийдвэрт давж заалдсан гомдлын тайлбарыг танилцуулсан. Тэр нэг хуудас цаастай танилцаад ард
талд нь бүртгэл хийсэн дардсыг үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 23-нд бүртгэв гэсэн бичвэрийн 3-ын
тоог 0 болгож зассан байсан. Яагаад давах гомдлыг хүлээн авсан юм бэ? Намайг баасан гаригийн орой
ярихад та нар бүгдээрээ давах гомдол ирээгүй гэж байсан шүү дээ. Ажлын цаг дууссан хойно авчирч
өгөөд шөнө ажлаа хийдэг болсон юмуу гэхэд 17 цаг өнгөрч байхад манай захиргааны хэргийн шүүхийн
нарийн бичгийн дарга н.Б-д өгсөн байсан. Өчигдөр өглөө баасан гаригт өгсөн юм шүү гэж авчирч өгсөн
тэгээд хугацаандаа амжсан гэж үзэж шүүгчийн туслах н.Э надад хэлсэн. Хэдийгээр нэг байшин дотор
байрлаж байгаа боловч эдгээр шүүхүүд чинь дагнасан шүүхүүд биздээ. Иргэний хэргийг захиргааны
хэрэгт, эрүүгийн хэргийг иргэний хэргийн ажилтнуудад өгч болдог юм уу? Та нар хууль зөрчөөд илэрхий
танил талдаа үйлчлээд байгаа юм биш үү гэхэд та амныхаа зоргоор ингэж хэлж болохгүй гэсэн. Би
амныхаа зоргоор хэлээгүй та нарын үйлдэл илэрхийгээр ийм байдлыг үүсгэлээ, бүртгэлийн программ
дээр чинь яаж бүртгэснийг чинь харъя гээд харсан чинь 2015 оны 03 дугаар сарын 20-нд бүртгэл гэж
байсан ба хэдэн цаг минутанд бүртгэсэн нь байхгүй байсан. Хэн программд бүртгэл хийсэн юм бэ гэхээр
бүртгэлийн ажилтан хийсэн гэх, бүртгэлийн ажилтантай уулзахаар би хийгээгүй гэх, өөр хэн хийх эрхтэй
юм бэ гэсэн чинь админ хийх эрхтэй гээд админ н.Э-тэй уулзахад би баасан гаригт Улаанбаатар хотод
байсан би хийгээгүй гээд, өөр хэн хийдэг юм бэ гэхээр Тамгын газрын дарга эрхтэй гэсэн. н.Э-г дагуулан
н.А дарга дээр ороод ийм учир битүүлэг байдал үүсч байна гэсэн чинь би наад хэргийн талаар анх

76
2013-2016

удаа сонсож байна, би тийм зөвшөөрөл өгөөгүй тийм засвар хийгээгүй гэсэн. За ингээд засварыг хэн
хийсэн нь тодорхойгүй болсон. Тэгээд би түр гарчхаад ирье чи учрыг нь олоорой гэж хэлээд гадагшаа
гаран 15 минут орчмын дараа буцаж орсон. Админ н.Э-тэй уулзаж за учрыг нь олов уу гэсэн чинь Ж.Д
шүүгч надад нэг бичиг өгч байсан юм тэрийг олоодохъё гээд цонхон дээрээсээ хэсэг цаас авч эргүүлж
тойруулж үзсэнээ би одоо чамд худлаа ярьсан болчих гээд байна гээд нөгөө цаасаа олон цаасны дунд
хийгээд цааш нь тавих гэхээр нь би наад бичгийг чинь үзье гээд авсан. Уг бичиг нь Ж.Д шүүгчийн гарын
үсэгтэй Шүүхийн тамгын газарт гэж хаяглагдсан байсан бөгөөд хариуцагч тал хугацаандаа гомдлоо
ирүүлсэн, манай бүртгэлийн ажилтан бүртгэж авч чадаагүй гэж учир битүүлэг байдлыг илэрхийлсэн, нэг
талд үйлчилсэн албаны ч юм шиг хувийн шинжтэй ч гэхэд хилсдэхээргүй бичгийг үйлдэж гарын үсгээ
зурсан байсан. Ийм байж болохгүй ээ та нар ингэж иргэдэд хандаж болохгүй гээд ажлын цаг дууссан
тул тэр бичгийг нь аваад явсан. Маргааш нь Ж.Д шүүгчийн туслах н.Э утсаар залгаж хариуцагч талын
давах гомдлыг хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн. Яагаад авахаа больчихсон бэ гэхэд
нэг байшинд байгаа ч гэсэн өөр өөр шүүхүүд учраас харьяалал зөрчсөн гээд авахаас татгалзсан гэж
хариулт өгсөн. Үүнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаантай бол хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж болно
гэсэн хуулийн дагуу хариуцагч тал хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж магадгүй харзная, тэгээд хүндэтгэн
үзэх шалтгаанаа юу гэж тайлбарлах нь вэ гэж хүлээсэн. Хүлээсэн хүлээлт санасанчлан болж 2015 оны
04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн туслах н.Э над руу утсаар залгаж хугацаа сэргээлгэх хүсэлт ирсэн.
Шүүгч түүнийг нь хангасан захирамж гаргасан ирж танилцана уу гэсэн. Очоод уг хүсэлт захирамжтай
нь танилцахад хугацаа сэргээлгэх үндэслэлийг огт өөрөөр буюу хариуцагч тал анхан шатны шүүхийн
шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж аваагүй, харин 09-ний өдөр гардан авсан түүнээс
хойш гомдол гаргах хуулийн хугацаандаа амжиж, 23-ны өдөр өгсөн хэмээн гаргасан байсан. Шүүгч Ж.Д
ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлт хангаж, хугацааг сэргээх тухай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны
өдрийн 640 дугаартай захирамжийг гаргасан. Шүүгч Ж.Д нь өмнө нь хугацаандаа амжихгүй боллоо
хоцорсон гэх асуудал дээр огноог завсарлаж өгнө үү хэмээсэн бичиг хийж хөөцөлдсөн. Шүүхийн тамгын
газрын даргын зөвшөөрөлгүйгээр админыг шахаж огноог өөрчлүүлэн иргэний хэргийн нэгдсэн программд
бүртгэл хийлгэсэн гэх мэт нэг талыг барьсан үйлдлүүд хийгээд байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 9.1-д
заасныг ноцтойгоор зөрчиж байна. Ингэж үзэх үндэслэл байгаа юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн ээж нь тус давж заалдах шатны шүүхэд шүүгч
хийдэг бөгөөд түүнд найзын сэтгэлээр, хамт ажилладаг хүмүүсийн сэтгэлгээгээр хандаад байгааг ийнхүү
баримт нотолгоотойгоор илэрхийлж байна. Ийм асуудал болсон тухай эргэн тойрны хүмүүст ярихад
хэрэв хуулийн талаар мэдлэг байхгүй, анзааргагүй хүн бол огноог завсарлаад бүртгэлийн программдаа
засвар хийгээд явж байхад мэдэхгүй өнгөрөх байсан байна гэж байсан. Ж.Д шүүгчийн өөр ч ёс зүйгүй
асуудлын талаар жирийн иргэн малчин н.Х хүртэл надад хэлж байсан.
Ийм шүүгчийн ёс зүйгүй байдал В аймгийн шүүхэд газар аваад байгаа тухай хүмүүс ярьж хэлж
байна харин миний хувьд өөрийн биеэр үүнийг мэдэрлээ, энэ асуудал надад тулгарлаа. Иргэд бидний
шүүхэд итгэх итгэл энэ мэт хувийн ашиг сонирхлоор ханддаг шүүгч нараас болоод унаж байна. Үнэн
мөнийг шалган тогтоож, шударга үнэнийг эрхэмлэн хуульд заасан үндэслэлээр Ж.Д шүүгчид хариуцлага
тооцохыг танаас хүсч энэхүү өргөдлийг гаргав. Энэхүү өргөдлийг гаргах үед найз нөхөд эргэн тойрныхон
ер нь шүүгчийн тухай гомдол гаргахад доор нь ажиллаж байгаа туслах, нарийн бичгийн дарга нар л
шийтгэгдээд өнгөрсөн шүү гэсэн захиасыг өгч байсан үүнийг бас танд дуулгах нь зүйтэй байх аа.” гэжээ.
Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д-ээс Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа:
-”... Шүүгч би Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох “Хууль бус шийдвэрийн
улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө нийт 5,278,565.0 төгрөг
гаргуулан авах, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 580,642.0 төгрөгийг хариуцагчаас
гаргуулж, нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлэх, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг
даалгасан шийдвэр гаргуулах» тухай нэхэмжлэлийг «Иргэн-2014» программын хуваарилалтын дагуу
хүлээн авч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 91 дүгээр шийдвэр
гаргасан.
Шүүхийн шийдвэрийг талуудад гардуулах ажиллагааг дараах байдлаар явуулсан. Нэхэмжлэгч тал
2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. Хариуцагч тал 2015 оны 03 дугаар сарын 09-ний
өдөр гардаж авсан байна. Энэ нь бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрээс харагдана.
Шүүхийн 91 дүгээр шийдвэрийг шүүгчийн туслах О.Э 03 дугаар сарын 06-ны өдөр бичиг хүргэгч Т.А-д
хүлээлгэн өгсөн, бичиг хүргэгч нь /хариуцагч байгууллагад тухайн цаг хугацаанд хүлээн авах эрх бүхий
албан тушаалтан байгаагүй шалтгаанаар/ 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчид
гардуулсан байна. Харин нэхэмжлэгч Д.Г нь шүүгчийн туслах О.Э-ийн бичиг хүргэгчид өгсөн хугацааг
буюу 03 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагч талд шийдвэрийг гардуулсан гэж ташаа ойлгосон.
Ажлын байрны тодорхойлолт, хэргийн хөдөлгөөний стандартад тусгагдсанаар дээрх үйл ажиллагааг
шүүгчийн туслах хийх ба болсон асуудлын талаар холбогдох ажилтнууд тус тусын тайлбарыг хүргүүлж
байгаа тул шүүгч миний зүгээс давхардуулалгүйгээр товч тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.

77
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

1. Нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцыг
хуулийн хүрээнд явуулсан.
2.Шүүхийн шийдвэр гардуулалт болон давж заалдах гомдол гаргах хугацаа, мөн гомдлыг өөр
шүүхээр дамжуулж өгсөн. Холбогдох ажилтнууд буруу, зөрүүтэй танилцуулсан зэргээс үүдэж 2015 оны
03 дугаар сарын 25-ны өдөр гомдол хүлээн авахаас татгалзах тухай 541 дүгээр шүүгчийн захирамжийг,
харин хариуцагч тал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрийг гардаж авсан, хуулийн
хугацаанд гомдлоо гаргасан нь тус тус баримтаар нотлогдсон учир 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, гомдол гаргах хугацааг сэргээх тухай 640 дүгээр шүүгчийн
захирамжийг тус тус гаргасан ба энэ үеэс эхлэн шүүгч хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
явуулсан. Иргэний хэргийн давж заалдах шатны … дүгээр шүүхээс тус хэргийг 2015 оны 05 дугаар сарын
11-ний өдөр бүхэлд нь хянан хэлэлцэж 28 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
журмыг зөрчөөгүй гэж үзэж анхан шатны шүүхийн 91 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь
шүүгчийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байна.
Мөн иргэн Д.Г нь 2003 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шүүгчдийн зөвлөлийн 1 дүгээр тогтоолоор
батлан мөрдөгдөж байсан хүчингүй болсон Шүүгчийн ёс зүйн дүрмийн 9.1 дэх заалтыг үндэслэж шүүгч
намайг буруутгаж анхаарч үзнэ үү.
Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах учиртай. Миний хувьд аливаа хэрэг маргааныг
шийдвэрлэхдээ ямар нэгэн байдлаар хувийн сонирхолд хөтлөгдөн танил тал хараагүй ба дээрх хүмүүст
холбогдох хэргийг гагцхүү хуульд захирагдаж шударгаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн ёс зүйн зөрчил
гаргаагүй гэж үзэж энэхүү тайлбарыг бичлээ.» гэжээ.
Сум дундын … дугаар шүүхийн шүүгчийн туслах О.Э-ээс ирүүлсэн тайлбарт: “Сум дундын
… дугаар шүүх нь Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох хэргийн шийдвэрийг
2015 оны 03 сарын 06-ны өдөр хариуцагч талд шүүхийн бичиг хүргэгчээр дамжуулан гардуулсан. Уг
шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч А.М 2015 оны 03 дугаар сарын
20-ны өдөр давж заалдах гомдлоо Захиргааны хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгчийн туслах
н.Б-д явуулсан дугтуйтай бичиг баримтын дунд хийж явуулсан байсан. Үүнийг нь туслах н.Б 2015 оны 03
дугаар сарын 23-ны өдөр уг гомдлыг хүлээн авч программд оруулах эрх бүхий ажилтан болох Мэдээлэл
лавлагааны мэргэжилтэн н.Т-д өгсөн байдаг.
2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой 16 цаг өнгөрч байхад нэхэмжлэгч Д.Г миний ... дугаарын
утас руу залгаж гомдол ирсэн эсэхийг асуусан ба миний хувьд «Одоогоор гомдол ирээгүй байна. Гомдол
хүлээн авдаг эрх бүхий ажилтнаасаа тодруулаад ирсэн бол танд эргэж мэдэгдэнэ.» гэсэн хариу өгсөн.
Манай шүүхийн зүгээс хариуцагч талын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн давж
заалдсан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргасан. Учир нь хариуцагч байгууллага
нь давж заалдах гомдлоо ирүүлэхдээ анхан шатны гомдол хүлээн авах эрх бүхий албан тушаалтанд
хүлээлгэн өгөөгүй, өөр шүүх рүү явуулсан бичиг баримт дунд хийж явуулсан. Үүнээс болж хугацаа
алдсан гэж үзсэн. Учир нь миний бие шийдвэрийг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн бичиг
хүргэгчдээ өгч түүгээр гарын үсэг зуруулсан. Мөн хариуцагч талд тэр өдөр гардуулж өгсөн гэж ойлгосноор
гомдол гаргах хугацааг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байгаа гэдэг байдлаар
нэхэмжлэгчид тайлбарласан юм.
Ингээд гомдол гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж гарсны
хариуцагч талд гардуулан өгснөөр 91 дүгээр шийдвэрийг 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн
авсан нь нотлогдсон учир хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр сэргээлгэх
тухай хүсэлтээ өгч болох талаар тайлбарласан. Мөн нэхэмжлэгч Д.Г-д энэ талаар тайлбарлаж хэлсэн.
Улмаар “Гомдол гаргах хугацаа сэргээх» тухай захирамж гарч нэхэмжлэгч Д.Г-д мэдэгдэн,
захирамжийн нэг хувийг хүсэлт гаргасан талд гардуулсан. Хариуцагч тал давж заалдах гомдлоо 2015
оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сум дундын … дугаар шүүхэд ирүүлсэн ба шүүх гомдлыг хүлээн авч
нэхэмжлэгч Д.Г-д танилцуулах журмын дагуу утас руу нь залгахад «Улаанбаатар хотод явж байна.» гэсэн
тайлбар хэлсэн тул энэ тухай баримт үйлдэж хэргийг Иргэний хэргийн Давж заалдах шатны … дүгээр
шүүхэд шилжүүлсэн болно.
Сум дундын … дугаар шүүх нь Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох иргэний
хэрэгт хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 541 дүгээр шүүгчийн захирамжаар уг гомдлыг хүлээн авахаас
татгалзсан ба гаргасан гомдлыг шүүгчийн захирамжийн хамт хариуцагч талд буцаан хүргүүлсэн болно.»
гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгчийн туслах Ч.Б-ээс ирүүлсэн
тайлбарт: “2015 оны 03 дугаар сарны 20-ны өдөр ажил тарах үед В аймгийн Засаг даргын Тамгын
газраас Захиргааны хэргийн анхан шатны … дугаар шүүхэд «Хариу тайлбар хүргүүлэх тухай» албан
тоот явуулсан байсан. Тухайн үед уг албан тоотыг хүлээн авах хүн байхгүй байсан учир Тахарын албаны
ажилтанд үлдээгээд явсан байсан. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр буюу Даваа гарагийн өглөө

78
2013-2016

ажилдаа ирээд Тахарын албаны ажилтнаас дээрх албан тоотыг авахад дугтуйнд хийсэн байсан ба задалж
үзэхэд Иргэний хэргийн давж заалдах шатны … дүгээр шүүхэд гэсэн давж заалдах гомдол хамт байсан.
Уг гомдлыг мэдээлэл лавлагааны ажилтан н.Т-д манай шүүхэд ирсэн дугтуйн дотор давж заалдах гомдол
байна гээд аваачиж өгөхөд, би наадхыг чинь хүлээж авахгүй өгсөн хүнийг дуудаад өөрт өг гэж хэлсэн.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан н.Н гэдэг хүнийг дуудаад уг гомдлыг буцааж өгсөн.» гэжээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Т-ээс ирүүлсэн тайлбарт: “Шүүхийн мэдээлэл
лавлагааны мэргэжилтэн Б.Т миний бие Д.Г-ийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох иргэний
хэргийн давж заалдах гомдлыг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч бүртгэсэн. Захиргааны
хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгчийн туслах Б.Б энэ давж заалдах гомдол манай шүүхэд
ирсэн бичиг баримттай хамт ирсэн танд өгөөрэй гэсэн гээд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өглөө ажил
цуглахад өгсөн. Тэгэхээр нь би давж заалдах гомдол хүлээж аваад гарын үсэг зуруулах ёстой учраас
өөрийн биеэр өгч гарын үсэг зуруул гэж хэлсэн.
Ингээд тухайн өдрөө буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 50 минутад Аймгийн Засаг
даргын тамгын газрын ажилтан нь өөрөө ирж гомдлоо өгч гарын үсэг зурсны дагуу Иргэний нэгдсэн
программд бүртгэж оруулсан.
Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.О-оос ирүүлсэн тайлбарт: Шүүхийн мэдээлэл
технологийн мэргэжилтэн Э.О миний бие 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 03 дугаар
сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд албан томилолтоор Улаанбаатар хотод ажиллаад 2015 оны 03
дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн.
Намайг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирэхэд Сум дундын … дугаар шүүхийн
шүүгчийн туслах О.Э «Д.Г-ийн нэхэмжлэлтэй В аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт ирсэн
давж заалдах гомдлыг хүлээж авсан өдрийг «Нэгдсэн программ»-д 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр
хүлээж авснаар бүртгэх шаардлагатай байна.» гэж хэлсэн.
Би «Энэ талаар шүүгч хүсэлт гаргасан тохиолдолд программын бичвэрт засвар хийдэг журамтай.»
гэж хэлсэн. Үүний дагуу шүүгчийн хүсэлтийг шүүгчийн туслах авчирч өгснөөр би «Нэгдсэн программ»-ын
холбогдох бичвэрт засвар оруулсан болно.»

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар сахилгын хэргийг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд В аймгийн иргэн Д.Г-ээс ирүүлсэн «шүүгч Ж.Д-д холбогдох шүүгчийн ёс зүй
зөрчсөн тухай» гомдлын дагуу хянан шалгах ажиллагааг явууллаа. Сум дундын … дугаар шүүхийн Д.Г-
ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох иргэний хэргийн 91 дүгээр шийдвэрийг 2015
оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн туслах О.Э шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд
бичиг хүргэгч уг шийдвэрийг хариуцагч талд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өгчээ.
Иргэний хэргийн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь 2015 оны 03 дугаар сарын
20-ны өдөр давж заалдах гомдлоо Захиргааны хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгчийн туслах
н.Б-д явуулжээ. Захиргааны хэргийн анхан шатны … дугаар шүүх болон Сум дундын … дугаар шүүх хоёр
нь хоёр тусдаа бие даасан шүүх учраас захиргааны хэргийн шүүхэд өгсөн гомдлыг сум дундын шүүхэд
өгсөн гэж үзэх ёсгүй. Гэтэл шүүгч Ж.Д нь «Д.Г-ийн нэхэмжлэлтэй В аймгийн Засаг даргад холбогдох
иргэний хэргийн хариуцагч нь ... 91 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг гардан авснаас хойш
14 хоног буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан байна. Хариуцагчийн гаргасан
гомдлыг хүлээн авах ажилтан нь тухайн өдөр гомдлыг иргэний хэргийн нэгдсэн программд бүртгэж авч
чадаагүй байх тул Тамгын даргын эрхээр нэвтэрч гомдол хүлээн авсан огноог засварлаж өгнө үү.» гэсэн
хүсэлтийг бичгээр гаргаж Шүүхийн тамгын газарт 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгчээ. Шүүгч Ж.Д
нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өөрийн бичсэн хүсэлтдээ хариуцагчийн давж заалдах гомдол
хугацаандаа гарсан гэж бичсэн боловч мөн оны 03 дугаар сарын 25-ны өдөр энэ хүсэлтийн агуулгынхаа
эсрэг 541 дугаартай захирамж гаргаж, хугацаа хэтэрсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан
байна. Хариуцагч тал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрийг гардан авсан учраас хуулийн
хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гомдлоо гаргасан байсан гэсэн үндэслэлээр В
аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны 5/1095 дугаар «Хугацаа сэргээлгэх
тухай» хүсэлтийн дагуу Сум дундын … дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн
640 дүгээр «Хүсэлт хангаж, гомдол гаргах хугацааг сэргээх тухай» захирамжийг үйлдэж гомдол гаргах
хугацааг сэргээжээ.
Шүүгч Ж-ийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус Шүүхийн тамгын газарт явуулсан хүсэлтэд
«хэргийн хариуцагч нь ... 91 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоног
буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан байна.» гэж бичсэнээс үзэхэд тэрээр 91
дүгээр шийдвэрийг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгсөн гэж ойлгож, давж заалдах

79
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

гомдол гаргах хугацаа 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусна гэж үзэж байжээ. Энэ нь түүний 03
дугаар сарын 25-нд гаргасан 541 дугаартай захирамжаар давхар нотлогдож байна. 2015 оны 03 дугаар
сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг нэгэнт өөр шүүх рүү хүргүүлсэн
учраас гомдлыг хүлээн авах ажилтан тухайн өдөр гомдлыг иргэний хэргийн нэгдсэн програмд бүртгэж
авах үүрэггүй байсан. Гэтэл, шүүгч Ж.Д нь өөр шүүхэд хүлээлгэн өгсөн гомдлыг өөрийн шүүхэд өгсөн мэт
үзэж, Сум дундын … дугаар шүүхийн Тамгын газар руу бичиг явуулж бүртгэхийг хүссэн нь хариуцагч талд
тал зассан мэт ойлголтыг жирийн ухаалаг иргэнд төрүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Г шүүгч
Ж.Д-г дээрх байдлаар «нэг талыг барьсан үйлдлүүд хийгээд» байсан гэж буруутгасан нь үндэслэлтэй
байна. Учир нь, шүүгч Ж.Д-ийн Шүүхийн тамгын газарт явуулсан хүсэлт нь хуулийн хугацаа өнгөрсөн давж
заалдах гомдлыг гомдол хүлээн авахад бүртгүүлж засварлуулах гэсэн оролдлого гэж нэхэмжлэгч тал
болох Д.Г-д ойлгогдохуйц байна. Тиймээс, үйлдэл нь Д.Г төдийгүй шүүхээр хэрэг, маргаан шийдвэрлүүлж
буй олон нийтэд шүүгч Ж.Д-г төвийг сахин ажилладаг гэсэн олон нийтийн итгэлийг эргэлзээнд оруулахуйц
ойлголтыг Д.Г төдийгүй шүүхээр хэрэг, маргаан шийдвэрлүүлж буй олон нийтэд төрүүлжээ. Шүүгч
Ж.Д-ийн тал зассан гэж ойлгогдох үйлдэл хийсэн нь 2014 оны Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар
зүйлд «Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад тийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.»
гэж заасныг зөрчсөн байна. Шүүгчийн ёс зүйн дүрмийн уг зүйлийн ишлэлд зохисгүй байдал гэдгийг
«Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9-д тодорхойлсон
утгаар ойлгоно гэж заасан.» байх бөгөөд энэ 1.9-д «зохисгүй байдал» гэж хууль, хянан шийдвэрлэх
ажиллагааны хэм хэмжээ, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн, эсхүл
шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно
гэжээ. Төвийг сахих гэдэг бол хэрэг, маргааны аль нэг талыг ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн утгатай.
Шүүгч Ж.Д нь дээрх үйлдлүүдээрээ хариуцагч тал болох Аймгийн засаг даргын талд илэрхий давуу
байдал олгох, түүнд үйлчилж байгаа мэт сэтгэгдлийг нэхэмжлэгч Д.Г-д төрүүлсэн нь зохисгүй байдал
гаргасан гэж ойлгогдохоор байна.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг
хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.», 2-т «Хэргийн оролцогчдын зүгээс
шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан
сэргийлж, зайлсхийнэ.» гэж заасныг зөрчсөн тул Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын
01-ний өдрийн дугаар тогтоолоор шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй байна. Хэдийгээр
Ж.Д нь уг хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж дууссан байсан ч гэсэн түүний дээр дурдсан хүсэлт
болон бусад үйлдэл нь түүний хэрэг, маргааныг шударгаар шийдвэрлэхэд эргэлзэх үндэслэлийг бий
болгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т «уг
хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал» шүүгч хэрэг, хянан
шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж заасан. Энэхүү татгалзал нь хэргийг хянан шийдвэрлэж
дуусахаас өмнө хэрэгжих боломжтой ч гэсэн хэргийг хянан шийдвэрлэж дууссаны дараа шүүгч өөрийнхөө
хараат бус, шударга, төвийг сахисан байдалд эргэлзэх эсхүл тийнхүү ойлгогдох үйлдэл хийж болохгүй.
Учир нь тийм үйлдэл нь шүүх болон шүүгчид итгэх олон нийтийн итгэлийг унагаадаг. Жишээлбэл,
шүүгч хэргийг шийдвэрлэчхээд дараа нь маргааны нэг талтай нөгөө талыг байлцуулахгүйгээр уулзах,
бэлэг сэлт авах зэрэг үйлдэл хийж болохгүй. Үүнтэй адилхан шүүгч Ж.Д нь хэрэг шийдвэрлэснийхээ
дараа хугацаа нь дууссан гэж ойлгогдож байсан гомдлын өгсөн огноог хүсэлт гаргаж үндэслэлгүйгээр
засварлуулах талаар шүүхийн захиргааны үйл ажиллагаанд оролцож нөлөөлөхийг оролдсон нь тухайн
шүүгчийн шударга, төвийг сахисан байдлыг эргэлзээтэй харагдуулжээ.
Иймд шүүгч Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1.1,
37 дугаар зүйлийн 37.1.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны
дүрмийн 5.7.1, 5.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д.д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Гомдол гаргагч болон шүүгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮН О.МӨНХСАЙХАН

80
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 12 сарын 28 өдөр Дугаар 01 Улаанбаатар хот

“Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д
сахилгын шийтгэл ногдуулах тухай” шүүхийн
ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим,
шүүгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны
09 дүгээр сарын 17-ны өдрийн “Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах
тухай» 52 дугаар магадлалыг шүүгч Ж.Д-ийн гаргасан гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр
хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
В аймгийн Й сумын иргэн Д.Г-ээс Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: “Сум дундын …
дугаар шүүхэд миний бие ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах талаар гомдол гаргасан. Сум
дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д уг хэргийг хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх
хуралдаанаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасан. Хариуцагч талын итгэмжлэгдсэн
төлөөлөгч А.М шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны өдөр буюу баасан гаригт гардан авсан бөгөөд
03 дугаар сарын 20-ны өдрийн орой Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах гомдлоо хүргүүлсэн
байдаг. 03 дугаар сарын 20-ны өдрийн орой 18 цаг 24 минутад миний бие шүүхийн бүртгэлийн ажилтан
руу залгаж надтай холбогдох иргэний хэрэгт давж заалдах гомдол ирсэн эсэхийг лавлахад би ажил
дээрээсээ гарсан байна, Даваа гарагийн өглөө програм дээрээсээ харж лавлаж өгье гэсэн. Мөн Ж.Д
шүүгчийн туслах О.Э рүү залгахад давах гомдол одоогоор ирээгүй байна гэж хэлсэн. Ажлын цаг дууссан
тул давах гомдол ирээгүй байсан тул хуульд заасан хугацаа өнгөрч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр
боллоо гэж миний бие ойлгосон. Гэвч тийм байсангүй. Учир нь, мягмар гаригт Ж.Д шүүгчийн туслах
О.Э над руу залгаж давах гомдол ирсэн тул ирж танилцана уу гэж мэдэгдсэн. Тэр даруй явж очиход
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга
А.М-ээс ирүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдсан гомдлын тайлбарыг танилцуулсан. Тэр
нэг хуудас цаастай танилцаад ард талд нь бүртгэл хийсэн дардсыг үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 23-
ны өдөр бүртгэв гэсэн бичвэрийн 3-ийн тоог 0 болгож зассан байсан Яагаад давах гомдлыг хүлээн авсан
юм бэ? Намайг баасан гаригийн орой ярихад та нар бүгдээрээ давах гомдол ирээгүй гэж байсан шүү
дээ. Ажлын цаг дууссан хойно авчирч өгөөд шөнө ажлаа хийдэг болсон юмуу гэхэд 17 цаг өнгөрч байхад
манай захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Б-д өгсөн байсан. Өчигдөр өглөө баасан
гаригт өгсөн юм шүү гэж авчирч өгсөн тэгээд хугацаандаа амжсан гэж үзэж байна гэж шүүгчийн туслах
О.Э надад хэлсэн. Хэдийгээр нэг байшин дотор байрлаж байгаа боловч эдгээр шүүхүүд чинь дагнасан
шүүхүүд биз дээ. Иргэний хэргийг захиргааны хэрэгт, эрүүгийн хэргийг иргэний хэргийн ажилтнуудад өгч
болдог юм уу? Та нар хууль зөрчөөд илэрхий танил талдаа үйлчлээд байгаа юм биш үү гэхэд та амныхаа
зоргоор ингэж хэлж болохгүй гэсэн. Би амныхаа зоргоор хэлээгүй та нарын үйлдэл илэрхийгээр ийм
байдлыг үүсгэлээ. Бүртгэлийн програм дээр чинь яаж бүртгэснийг чинь харъя гээд харсан чинь 2015 оны
03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн гэж байсан ба хэдэн цаг минутад бүртгэсэн нь байхгүй байсан.
Хэн программд бүртгэл хийсэн юм бэ гэхээр бүртгэлийн ажилтан хийсэн гэх. Бүртгэлийн ажилтантай

81
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

уулзахаар би хийгээгүй гэх, өөр хэн хийх эрхтэй юм бэ? гэсэн чинь админ хийх эрхтэй гээд, админ Э.О-
той уулзахад би баасан гаригт Улаанбаатар хотод байсан би хийгээгүй гээд, өөр хэн хийдэг юм бэ гэхээр
Тамгын газрын дарга тийм эрхтэй гэсэн. Э.О-г дагуулан н.А дарга дээр ороод ийм учир битүүлэг байдал
үүсч байна гэсэн чинь би наад хэргийн талаар анх удаа сонсож байна, би тийм зөвшөөрөл өгөөгүй тийм
засвар хийгээгүй гэсэн за ингээд засварыг хэн хийсэн нь тодорхойгүй болсон. Тэгээд би түр гарчхаад
ирье чи учрыг нь олоорой гэж хэлээд гадагшаа гаран 15 минут орчмын дараа буцаж орсон. Админ Э.О-
той уулзаж за учрыг нь олов уу? гэсэн чинь Ж.Д шүүгч надад нэг бичиг өгч байсан юм тэрийг олоодохъё
гээд цонхон дээрээсээ хэсэг цаас авч эргүүлж тойруулж үзсэнээ би одоо чамд худлаа ярьсан болчих
гээд байна гээд нөгөө цаасаа олон цаасны дунд хийгээд цааш нь тавих гэхээр нь би наад бичгийг чинь
үзье гээд авсан. Уг бичиг нь Ж.Д шүүгчийн гарын үсэгтэй Шүүхийн тамгын газарт гэж хаяглагдсан байсан
бөгөөд хариуцагч тал хугацаандаа гомдлоо ирүүлсэн, манай бүртгэлийн ажилтан бүртгэж авч чадаагүй
гэж учир битүүлэг байдлыг илэрхийлсэн, нэг талд үйлчилсэн албаны ч юм шиг хувийн шинжтэй ч гэхэд
хилсдэхээргүй бичгийг үйлдэж гарын үсгээ зурсан байсан. Ийм байж болохгүй ээ та нар ингэж иргэдэд
хандаж болохгүй гээд ажлын цаг дууссан тул тэр бичгийг нь аваад явсан. Маргааш нь Ж.Д шүүгчийн
туслах О.Э утсаар залгаж хариуцагч талын давах гомдлыг хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн гэж
мэдэгдсэн. Яагаад авахаа больчихсон бэ? гэхэд нэг байшинд байгаа ч гэсэн өөр өөр шүүхүүд учраас
харьяалал зөрчсөн гээд авахаас татгалзсан гэж хариулт өгсөн. Үүнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаантай
бол хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж болно гэсэн хуулийн дагуу хариуцагч тал хугацаа сэргээлгэх хүсэлт
гаргаж магадгүй харзная, тэгээд хүндэтгэн үзэх шалтгаанаа юу гэж тайлбарлах нь вэ? гэж хүлээсэн.
Хүлээсэн хүлээлт санасанчлан болж 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн туслах О.Э над
руу утсаар залгаж хугацаа сэргээлгэх хүсэлт ирсэн. Шүүгч түүнийг нь хангасан захирамж гаргасан ирж
танилцана уу гэсэн. Очоод уг хүсэлт захирамжтай нь танилцахад хугацаа сэргээлгэх үндэслэлийг огт
өөрөөр буюу хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж
аваагүй, харин 09-ний өдөр гардан авсан түүнээс хойш гомдол гаргах хуулийн хугацаандаа амжиж, 23-
ны өдөр өгсөн хэмээн гаргасан байсан. Шүүгч Ж.Д ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлт хангаж, хугацааг
сэргээх тухай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 640 тоот захирамжийг гаргасан. Шүүгч Ж.Д нь өмнө
нь хугацаандаа амжихгүй боллоо хоцорсон гэх асуудал дээр огноог завсарлаж өгнө үү хэмээсэн бичиг
хийж хөөцөлдсөн. Шүүхийн тамгын газрын даргын зөвшөөрөлгүйгээр админыг шахаж огноог өөрчлүүлэн
иргэний хэргийн нэгдсэн програмд бүртгэл хийлгэсэн гэх мэт нэг талыг барьсан үйлдлүүд хийгээд байгаа
нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 9.1-т заасныг ноцтойгоор зөрчиж байна Ингэж үзэх үндэслэл байгаа юм
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн ээж нь тус давж заалдах шатны шүүхэд шүүгч
хийдэг бөгөөд түүнд найзын сэтгэлээр, хамт ажилладаг хүмүүсийн сэтгэлгээгээр хандаад байгааг ийнхүү
баримт нотолгоотойгоор илэрхийлж байна. Ийм асуудал болсон тухай эргэн тойрны хүмүүст ярихад
хэрэв хуулийн талаар мэдлэг байхгүй, анзааргагүй хүн бол огноог завсарлаад бүртгэлийн программдаа
засвар хийгээд явж байхад мэдэхгүй өнгөрөх байсан байна гэж байсан. Ж.Д шүүгчийн өөр ч ёс зүйгүй
асуудлын талаар жирийн иргэн малчин н.Х хүртэл надад хэлж байсан. Ийм шүүгчийн ёс зүйгүй байдал
В аймгийн шүүхэд газар аваад байгаа тухай хүмүүс ярьж хэлж байна, харин миний хувьд өөрийн биеэр
үүнийг мэдэрлээ энэ асуудал надад тулгарлаа. Иргэд бидний шүүхэд итгэх итгэл энэ мэт хувийн ашиг
сонирхлоор ханддаг шүүгч нараас болоод унаж байна. Үнэн мөнийг шалган тогтоож, шударга үнэнийг
эрхэмлэн хуульд заасан үндэслэлээр Ж.Д шүүгчид хариуцлага тооцохыг танаас хүсч энэхүү өргөдлийг
гаргав. Энэхүү өргөдлийг гаргах үед найз нөхөд эргэн тойрныхон ер нь шүүгчийн тухай гомдол гаргахад
доор нь ажиллаж байгаа туслах, нарийн бичгийн дарга нар л шийтгэгдээд өнгөрсөн шүү гэсэн захиасыг
өгч байсан үүнийг бас танд дуулгах нь зүйтэй байх аа.» гэжээ.
Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д-ээс Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: “...
Шүүгч би Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох “Хууль бус шийдвэрийн улмаас
учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин амралтын мөнгө нийт 5,278,565.0 төгрөг
гаргуулан авах ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 580,642.0 төгрөгийг хариуцагчаас
гаргуулж, нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлэх, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг
даалгасан шийдвэр гаргуулах» тухай нэхэмжлэлийг “Иргэн-2014» программын хуваарилалтын дагуу
хүлээн авч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 91 дүгээр шийдвэр
гаргасан. Шүүхийн шийдвэрийг талуудад гардуулах ажиллагааг дараах байдлаар явуулсан. Нэхэмжлэгч
тал 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. Хариуцагч тал 2015 оны 03 дугаар сарын 09-ний
өдөр гардаж авсан байна. Энэ нь бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрээс харагдана. Шүүхийн 91 дүгээр
шийдвэрийг шүүгчийн туслах О.Э нь 03 дугаар сарын 06-ны өдөр бичиг хүргэгч Т.А-д хүлээлгэн өгсөн,
бичиг хүргэгч нь /хариуцагч байгууллагад тухайн цаг хугацаанд хүлээн авах эрх бүхий албан тушаалтан
байгаагүй шалтгаанаар/ 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан байна.
Харин нэхэмжлэгч Д.Г нь шүүгчийн туслах О.Э-ийн бичиг хүргэгчид өгсөн хугацааг буюу 03 дугаар сарын
06-ны өдрийн хариуцагч талд шийдвэрийг гардуулсан гэж ташаа ойлгосон. Ажлын байрны тодорхойлолт,
хэргийн хөдөлгөөний стандартад тусгагдсанаар дээрх үйл ажиллагааг шүүгчийн туслах хийх ба болсон
асуудлын талаар холбогдох ажилтнууд тус тусын тайлбарыг хүргүүлж байгаа тул шүүгч миний зүгээс
давхардуулалгүйгээр тов тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.

82
2013-2016

Нэгдүгээрт, Нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл
явцыг хуулийн хүрээнд явуулсан.
Хоёрдугаарт. Шүүхийн шийдвэр гардуулалт болон давж заалдах гомдол гаргах хугацаа. Мөн
гомдлыг өөр шүүхээр дамжуулж өгсөн. Холбогдох ажилтнууд буруу, зөрүүтэй танилцуулсан зэргээс
үүдэж 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол хүлээн авахаас татгалзах тухай 541 дүгээр шүүгчийн
захирамжийг, харин хариуцагч тал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрийг гардаж авсан,
хуулийн хугацаанд гомдлоо гаргасан нь тус тус баримтаар нотлогдсон учир 2015 оны 04 дүгээр сарын
08-ны өдөр хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, гомдол гаргах хугацааг сэргээх тухай 640 дүгээр
шүүгчийн захирамжийг тус тус гаргасан ба энэ үеэс эхлэн шүүгч хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа явуулсан. Иргэний хэргийн давж заалдах шатны … дүгээр шүүхээс тус хэргийг 2015 оны 05
дугаар сарын 11-ний өдөр бүхэлд нь хянан хэлэлцэж 28 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэж анхан шатны шүүхийн 91 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж
шийдвэрлэсэн нь шүүгчийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэдгийг нотолж байгаа гэж үзэж
байна. Мөн иргэн Д.Г нь 2003 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний 1 дүгээр
тогтоолоор батлан мөрдөгдөж байсан хүчингүй болсон Шүүгчийн ёс зүйн дүрмийн 9.1 дэх заалтыг
үндэслэж шүүгч намайг буруутгаж анхаарч үзнэ үү.
Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах учиртай. Миний хувьд аливаа хэрэг маргааныг
шийдвэрлэхдээ ямар нэгэн байдлаар хувийн сонирхолд хөтлөгдөн танил тал хараагүй ба дээрх хүмүүст
холбогдох хэргийг гагцхүү хуульд захирагдаж шударгаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн ёс зүйн зөрчил
гаргаагүй гэж үзэж энэхүү тайлбарыг бичлээ.» гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар
магадлалаар: Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж
шийдвэрлэжээ.
Сум дундын .. дугаар шүүхийн шүүгч Ж.Д Давж заалдах гомдолдоо: “Сум дундын ... дугаар шүүхийн
шүүгч Ж.Д би Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар
магадлалыг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан бөгөөд иргэн Д.Г-ийн гомдлоор надад
үүсгэсэн сахилгын хэргийг хянан хэлэлцэж надад сахилгын «сануулах» шийтгэл ногдуулсныг хууль
зүйн үндэслэлгүй гэж үзэж эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн ёс зүйн хороо “намайг ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөр шүүхэд хүргүүлсэн
давж заалдах гомдлыг өөрийн шүүхэд өгсөн мэт үзэж, ... шүүхийн Тамгын газарт хүргүүлж бүртгэхийг
хүссэн нь хариуцагч талд тал зассан мэт ойлголтыг жирийн ухаалаг иргэнд төрүүлэхээр байна.»
Хэмээн дүгнэж сахилгын шийтгэл ногдуулсан нь жирийн нэг иргэнд төрсөн ойлголтод үндэслэн сахилгын
шийтгэл ногдуулсан хэрэг болсон. Учир нь миний зүгээс хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоо
шүүх андуурч өгсөн бодит үйл баримтыг харгалзан үзэж, тухайн гомдлыг хүлээн авахыг шүүхийн Тамгын
газарт хүссэн нь хуульчийн болоод шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болохгүй бөгөөд энэ
нь гомдлыг хүлээн авах хугацааг засварлуулах оролдлого, цаашлаад намайг төвийг сахин ажилладаг
гэх Д.Г-ийн болоод олон нийтийн итгэлийг эргэлзээнд оруулахуйц үйлдэл гэж дүгнэсэн нь хэт бодитой
бус болсон гэж үзэж байна. Шүүхийн ёс зүйн хороо магадлалынхаа «Үндэслэх» хэсэгт Шүүгчийн ёс зүйн
дүрмийн 2.3 дахь хэсгийн заалт, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3 дугаар
зүйлийн 1.9 дэх хэсгийн заалтын дагуу намайг «зохисгүй байдал» гаргасан хэмээн дүгнэсэн. Тодруулбал,
намайг чухам ямар хэм хэмжээ зөрчсөнийг үндэслэлтэй дүгнэлтгүйгээр “... сэтгэгдлийг гомдол гаргагч
Д.Г-д төрүүлсэн нь зохисгүй байдал гаргасан» гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй, илт хийсвэр дүгнэлт
болсон гэж үзэж байна.
Шүүгч аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэж байгаагийн хувьд маргааны талуудад харилцан
адилгүй сэтгэгдлийг төрүүлж байдаг бөгөөд аль нэг талд төрсөн сөрөг сэтгэгдэлд үндэслэн шүүгчийн
сахилгын шийтгэл ногдуулах нь шүүгчийн хараат бусаар ажиллах боломж, зарчмыг алдагдуулсан хэрэг
юм.
Ийнхүү Шүүгчийн Ёс зүйн хорооноос хэн нэгэн иргэнд төрсөн сэтгэгдэлд үндэслэн надад сахилгын
шийтгэл ногдуулсан нь Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон «бие даасан»,
«хараат бус»-аар ажиллах эрхийг зөрчсөн тул Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 09
дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож, иргэн Д.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй
болгон шийдвэрлэж өгнө үү.» гэжээ.

ХЯНАВАЛ:
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх
хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Шүүхийн ёс зүйн хороонд иргэн Д.Г-ээс шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр хандах болсон
үндэслэлээ: “2015 оны 04 дүгээр сарын 10-нд шүүгчийн туслах О.Э над руу утсаар залгаж хугацаа
сэргээлгэх хүсэлт ирсэн. Шүүгч түүнийг хангасан захирамж гаргасан, ирж танилцана уу гэсэн. Очоод уг

83
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

хүсэлт, захирамжтай танилцахад хугацаа сэргээлгэх үндэслэлийг огт өөрөөр буюу хариуцагч тал анхан
шатны шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж аваагүй, харин 09-ний өдөр гардан
авсан түүнээс хойш гомдол гаргах хуулийн хугацаандаа амжиж, 23-ны өдөр өгсөн хэмээн гаргасан
байсан. Шүүгч Ж.Д үүнийг хүлээн зөвшөөрч хүсэлт хангаж, хугацааг сэргээх тухай 2015 оны 04 дүгээр
сарын 08-ны өдрийн 640 тоот захирамжийг гаргасан. Шүүгч Ж.Д өмнө нь хугацаандаа амжихгүй боллоо
хоцорсон гэх асуудал дээр огноог засварлаж өгнө хэмээсэн бичиг хийж хөөцөлдсөн. Шүүхийн Тамгын
газрын даргын зөвшөөрөлгүйгээр админыг шахаж огноог өөрчлүүлэн иргэний хэргийн нэгдсэн програмд
бүртгэл хийлгэсэн гэх мэт нэг талыг барьсан үйлдлүүд хийгээд байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 9.1-т
заасныг ноцтойгоор зөрчиж байна.» гэж тодорхойлжээ.
Шүүхийн ес зүйн хорооны гурван гишүүний бүрэлдэхүүнтэй, гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар
иргэн Д.Г-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар тогтоолоор
шүүгч Ж.Д-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэх»-ээр шийдвэрлэснээр тус хорооны 2015 оны 09 дүгээр
сарын 17-ны өдрийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д
«сануулах» сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн 52 дугаар магадлалыг гаргасан байна.
Шүүхийн ёс зүйн хороо хянан шалгах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүйгээр шүүгч Ж.Д шүүгчийн
ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хангалттай тодруулж, эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад өөрөөр
хэлбэл, шүүгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байхад гомдлыг хянан шийдвэрлэж шүүгчид
сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Шүүхийн ёс зүйн хорооны магадлал үндэслэл бүхий байх
шаардлагад нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, иргэний хэргийн шүүхийн 91 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчөөс «Сум дундын ... дугаар шүүхэд хаяглаж явуулсан уу эсхүл тус шүүхтэй нэг байранд байрлах
захиргааны хэргийн анхан шатны ... дугаар шүүхэд явуулсан байсан уу гэдгийг тодруулах, өөрөөр хэлбэл,
тус гомдол, албан бичиг хэрхэн хаяглагдсан байсныг тодруулах, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн
туслах Ч.Б-ийн тайлбарт “... тухайн үед гомдлыг хүлээн авах хүн байгаагүй учраас Тахарын албаны
ажилтанд үлдээгээд явсан байсан ... Даваа гарагийн өглөө ажилдаа ирээд Тахарын албаны ажилтнаас
дээрх албан тоотыг авахад дугтуйнд хийсэн байсан. Задалж үзэхэд Иргэний хэргийн давж заалдах
шатны ... дүгээр шүүхэд гэсэн давж заалдах гомдол хамт байсан.” гэж тайлбарласныг буюу Тахарын
албаны ажилтанд тус албан бичгийг хэзээ, хэн, ямар шалтгаанаар үлдээж явсныг /ажлын цагаар шүүхэд
очсон эсэх/, түүнчлэн шүүхийн Тамгын газрын ажилтнуудаас тайлбартаа “… Журмын дагуу гомдол гаргах
хугацаа өнгөрсөн байвал шүүгчээс хүсэлт гаргасны дагуу мэдээллийн програмд өөрчлөлт оруулдаг ...»
гэж тайлбарласан байхад Ёс зүйн хороо эдгээр тайлбартай холбогдуулан шүүхэд гомдол гаргах хугацаа
өнгөрсөн тохиолдолд түүнийг хэрхэн бүртгэх талаар тусгайлсан журам тус шүүхэд үйлчилдэг эсэх, хэрэв
тийм журам байдаг бол энэ гомдлын тохиолдлыг хэрхэн бүртгэхээр зааж журамласан зэргийг шалгаж
тодруулах, улмаар шүүгчийн гомдол хүлээн авсан огноог засварлаж өгөхийг буюу хэргийн оролцогчоос
гаргасан давж заалдах гомдлыг бүртгүүлэх талаар хүсэлт бичсэн үйлдэл нь шүүгчийн ёс зүйн зөрчилд
тооцогдох эсэх талаар дүгнэж шийдвэрлэх байжээ.
Түүнчлэн хэргийн нэг талд илэрхий давуу байдал олгож, үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн эсэх,
улмаар энэ нь «зохисгүй байдал гаргаж болохгүй, бусдад тийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэж заасан
шүүгчийн ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болох эсэх талаар дүгнэж шийдвэрлэх,
энэхүү гомдлын тохиолдолд шүүгчээс өөрийн шийдвэрлэсэн шийдвэрт “Давж заалдах гомдол гаргах
хугацаа сэргээх тухай» захирамж гаргасныг буюу хэргийн оролцогчийн «шүүхийн шийдвэрийг эс
зөвшөөрвөл давж заалдах журмаар гомдол гаргах хуулиар тогтоосон эрх»-ийг хангаж шийдвэрлэх
шалтгаан үндэслэл байсан уу гэдэгт зайлшгүй дүгнэлт өгөхөөр байна.
Хавтаст хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж
авсныг нотлох «Шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэл»7-ийн хуулбар, бичиг хүргэгчийн тайлбар зэрэг
шүүгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээсэн шийдвэрт холбогдох баримтууд авагдсан
байхад Шүүхийн ёс зүйн хороо эдгээр баримтыг үнэлж дүгнээгүй, үнэлж дүгнээгүй шалтгаанаа зааж
тодорхойлоогүй нь учир дутагдалтай байгааг тэмдэглэж байна.
Дээрх үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож гомдлыг дахин
хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1 4,
88.3 4 дэх заалтыг удирдлага болгон

7
Хавтаст хэргийн 54 дүгээр тал

84
2013-2016

ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар
магадлалыг хүчингүй болгож, гомдлыг дахин хэлэлцүүлэхээр тус хороонд буцаасугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж
заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж
маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн
өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар
гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

85
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
ТОГТООЛ

2016 оны 02 сарын 29 өдөр Дугаар 61 Улаанбаатар хот

Иргэн Д.Г-ийн гомдолтой
Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай
хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын
тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын
бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, шүүгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ц.О нарыг оролцуулан
хийж Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д сахилгын хэрэг үүсгэх тухай Шүүхийн ёс зүйн хорооны
2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар тогтоол, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52
дугаар магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны
өдрийн 1 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан шүүгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ц.О-
ийн гомдлыг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч Д.Г Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “... Миний бие Сум дундын …
дугаар шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах талаар гомдол гаргасан. Сум дундын … дугаар
шүүхийн шүүгч Ж.Д уг хэргийг хүлээн авч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасан. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч
А.М шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны өдөр буюу баасан гаригт гардан авсан бөгөөд 03 дугаар
сарын 20-ны өдрийн орой Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах гомдлоо хүргүүлсэн байдаг. 03
дугаар сарын 20-ны өдрийн орой 18 цаг 24 минутад миний бие шүүхийн бүртгэлийн ажилтан руу залгаж
надтай холбогдох иргэний хэрэгт давж заалдах гомдол ирсэн эсэхийг лавлахад би ажил дээрээсээ гарсан
байна, даваа гарагийн өглөө програм дээрээсээ харж лавлаж өгье гэсэн. Мөн Ж.Д шүүгчийн туслах
О.Э руу залгахад давах гомдол одоогоор ирээгүй байна гэж хэлсэн. Ажлын цаг дуусахад давах гомдол
ирээгүй байсан тул хуульд заасан хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр боллоо гэж миний
бие ойлгосон. Гэвч тийм байсангүй. Учир нь, мягмар гаригт Ж.Д шүүгчийн туслах О.Э над руу залгаж давах
гомдол ирсэн тул ирж танилцана уу гэж мэдэгдсэн. Тэр даруй явж очиход хариуцагчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга А.М-ээс ирүүлсэн анхан
шатны шүүхийн шийдвэрт давж заалдсан гомдлын тайлбарыг танилцуулсан. Тэр нэг хуудас цаастай
танилцаад, ард талд нь бүртгэл хийсэн дардсыг үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүртгэв
гэсэн бичвэрийн 3-ын тоог 0 болгож зассан байсан. Яагаад давах гомдлыг хүлээн авсан юм бэ, намайг
баасан гаригийн орой асуухад та нар бүгдээрээ давах гомдол ирээгүй гэж байсан шүү дээ, ажлын цаг
дууссан хойно авчирч өгөөд шөнө ажлаа хийдэг болсон юм уу гэхэд 17 цаг өнгөрч байхад Захиргааны
хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Б-д өгсөн байсан, өчигдөр өглөө баасан гаригт өгсөн юм шүү
гэж авчирч өгсөн. Тэгээд хугацаандаа амжсан гэж үзэж байна гэж шүүгчийн туслах О.Э надад хэлсэн.
Хэдийгээр нэг байшинд байрлаж байгаа боловч эдгээр шүүхүүд дагнасан шүүхүүд, Иргэний хэргийг
захиргааны хэрэгт, эрүүгийн хэргийг иргэний хэргийн ажилтнуудад өгч болохгүй. Та нар хууль зөрчөөд,
илэрхий танил талдаа үйлчлээд байгаа юм биш үү гэхэд та амныхаа зоргоор ингэж хэлж болохгүй гэсэн.
Би амныхаа зоргоор хэлээгүй, та нарын үйлдэл илэрхийгээр ийм байдлыг үүсгэлээ, бүртгэлийн програм
дээр чинь яаж бүртгэснийг чинь харья гээд харахад 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн гэж
байсан ба хэдэн цаг минутад бүртгэсэн нь байхгүй байсан.
Хэн программд бүртгэл хийсэн юм бэ гэхээр бүртгэлийн ажилтан хийсэн гэх, бүртгэлийн ажилтантай

86
2013-2016

уулзахаар би хийгээгүй гэх, өөр хэн хийх эрхтэй юм бэ гэхэд админ хийх эрхтэй гээд, админ Э.О-той
уулзахад би баасан гаригт Улаанбаатар хотод байсан, би хийгээгүй гээд, өөр хэн хийдэг юм бэ гэхээр
Тамгын газрын дарга тийм эрхтэй гэсэн. Э.О-г дагуулан н.А дарга дээр ороод ийм учир битүүлэг байдал
үүсч байна гэсэн чинь би наад хэргийн талаар анх удаа сонсож байна. Би тийм зөвшөөрөл өгөөгүй, тийм
засвар хийгээгүй гэсэн. За ингээд засварыг хэн хийсэн нь тодорхойгүй болсон. Тэгээд би түр гарчхаад
ирье чи учрыг нь олоорой гэж хэлээд гадагшаа гаран 15 минут орчмын дараа буцаж орсон. Админ Э.О-
той уулзаж за учрыг нь олов уу гэхэд Ж.Д шүүгч надад нэг бичиг өгч байсан юм тэрийг олоодохьё гээд
цонхон дээрээсээ хэсэг цаас авч, эргүүлж тойруулж үзсэнээ би одоо чамд худлаа ярьсан болчих гээд
байна гээд нөгөө цаасаа олон цаасны дунд хийгээд цааш нь тавих гэхээр нь би наад бичгийг чинь үзье
гээд авсан. Уг бичиг нь Ж.Д шүүгчийн гарын үсэгтэй, Шүүхийн Тамгын газарт гэж хаяглагдсан байсан
бөгөөд хариуцагч тал хугацаандаа гомдлоо ирүүлсэн, манай бүртгэлийн ажилтан бүртгэж авч чадаагүй
гэж учир битүүлэг байдлыг илэрхийлсэн, нэг талд үйлчилсэн албаны ч юм шиг, хувийн шинжтэй ч гэхэд
хилсдэхээргүй бичгийг үйлдэж, гарын үсгээ зурсан байсан. Ийм байж болохгүй ээ. Та нар ингэж иргэдэд
хандаж болохгүй гээд ажлын цаг дууссан тул тэр бичгийг нь аваад явсан.
Маргааш нь Ж.Д шүүгчийн туслах О.Э утсаар залгаж хариуцагч талын давах гомдлыг хүлээн
авахгүйгээр шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн. Яагаад авахаа больсон бэ гэхэд нэг байшинд байгаа ч гэсэн
өөр өөр шүүхүүд учраас харьяалал зөрчсөн гээд авахаас татгалзсан гэж хариулт өгсөн. Үүнээс хойш
хүндэтгэн үзэх шалтгаантай бол хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж болно гэсэн хуулийн дагуу хариуцагч
тал хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж магадгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа юу гэж тайлбарлах нь вэ гэж
хүлээсэн. Хүлээсэн хүлээлт санасанчлан болж 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн туслах О.Э
над руу утсаар залгаж хугацаа сэргээлгэх хүсэлт ирсэн, шүүгч түүнийг нь хангасан захирамж гаргасан,
ирж танилцана уу гэсэн. Очоод уг хүсэлт, захирамжтай нь танилцахад хугацаа сэргээлгэх үндэслэлийг
огт өөрөөр буюу хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж
аваагүй, харин 09-ний өдөр гардан авсан. Түүнээс хойш гомдол гаргах хуулийн хугацаандаа амжиж, 23-
ны өдөр өгсөн хэмээн гаргасан байсан.
Шүүгч Ж.Д ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлт хангаж, хугацааг сэргээх тухай 2015 оны 04 дүгээр
сарын 08-ны өдрийн 640 тоот захирамжийг гаргасан. Шүүгч Ж.Д нь өмнө нь хугацаандаа амжихгүй
боллоо, хоцорсон гэх асуудал дээр огноог завсарлаж өгнө үү хэмээсэн бичиг хийж хөөцөлдсөн. Шүүхийн
Тамгын газрын даргын зөвшөөрөлгүйгээр админыг шахаж огноог өөрчлүүлэн иргэний хэргийн нэгдсэн
програмд бүртгэл хийлгэсэн гэх мэт нэг талыг барьсан үйлдлүүд хийгээд байгаа нь Шүүгчийн ёс зүйн
дүрмийн 9.1-т заасныг ноцтойгоор зөрчиж байна. Ингэж үзэх үндэслэл байгаа юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн ээж нь тус давж заалдах шатны шүүхэд шүүгч
хийдэг бөгөөд түүнд найзын сэтгэлээр, хамт ажилладаг хүмүүсийн сэтгэлгээгээр хандаад байгааг ийнхүү
баримт нотолгоотойгоор илэрхийлж байна.
... Иргэд бидний шүүхэд итгэх итгэл энэ мэт хувийн ашиг сонирхлоор ханддаг шүүгч нараас болоод
унаж байна. Үнэн мөнийг шалган тогтоож, шударга үнэнийг эрхэмлэн хуульд заасан үндэслэлээр Ж.Д
шүүгчид хариуцлага тооцохыг хүсч энэхүү өргөдлийг гаргав гэжээ.
Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Ж.Д Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: “...
Шүүгч би Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох «Хууль бус шийдвэрийн улмаас
учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө нийт 5,278,565.0 төгрөг
гаргуулан авах, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 580,642.0 төгрөгийг хариуцагчаас
гаргуулж, нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлэх, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг
даалгасан шийдвэр гаргуулах» тухай нэхэмжлэлийг «Иргэн-2014» программын хуваарилалтын дагуу
хүлээн авч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 91 дүгээр шийдвэр
гаргасан. Шүүхийн шийдвэрийг талуудад гардуулах ажиллагааг дараах байдлаар явуулсан.
Нэхэмжлэгч тал 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. Хариуцагч тал 2015 оны 03
дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан. Энэ нь бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрээс харагдана.
Шүүхийн 91 дүгээр шийдвэрийг шүүгчийн туслах О.Э 03 дугаар сарын 06-ны өдөр бичиг хүргэгч Т.А-д
хүлээлгэн өгсөн, бичиг хүргэгч нь хариуцагч байгууллагад тухайн цаг хугацаанд хүлээн авах эрх бүхий
албан тушаалтан байгаагүй шалтгаанаар 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчид
гардуулсан байна.
Харин нэхэмжлэгч Д.Г нь шүүгчийн туслах О.Э-ийн бичиг хүргэгчид өгсөн хугацааг буюу 03 дугаар
сарын 06-ны өдрийн хариуцагч талд шийдвэрийг гардуулсан гэж ташаа ойлгосон. Ажлын байрны
тодорхойлолт, хэргийн хөдөлгөөний стандартад тусгагдсанаар дээрх үйл ажиллагааг шүүгчийн туслах
хийх ба болсон асуудлын талаар холбогдох ажилтнууд тус тусын тайлбарыг хүргүүлж байгаа тул шүүгч
миний зүгээс давхардуулалгүйгээр тов тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцыг
хуулийн хүрээнд явуулсан.
2.Шүүхийн шийдвэр гардуулалт болон давж заалдах гомдол гаргах хугацаа, мөн гомдлыг өөр

87
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

шүүхээр дамжуулж өгсөн, холбогдох ажилтнууд буруу, зөрүүтэй танилцуулсан зэргээс үүдэж 2015 оны
03 дугаар сарын 25-ны өдөр гомдол хүлээн авахаас татгалзах тухай 541 дүгээр шүүгчийн захирамжийн
харин хариуцагч тал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрийг гардаж авсан, хуулийн
хугацаанд гомдлоо гаргасан нь тус тус баримтаар нотлогдсон учир 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, гомдол гаргах хугацааг сэргээх тухай 640 дүгээр шүүгчийн
захирамжийг тус тус гаргасан ба энэ үеэс эхлэн шүүгч хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
явуулсан.
Иргэний хэргийн давж заалдах шатны ... дүгээр шүүхээс тус хэргийг 2015 оны 05 дугаар сарын 11-
ний өдөр бүхэлд нь хянан хэлэлцэж 28 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
журмыг зөрчөөгүй гэж үзэж анхан шатны шүүхийн 91 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн
нь шүүгчийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байна.
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах учиртай. Миний хувьд аливаа хэрэг маргааныг
шийдвэрлэхдээ ямар нэгэн байдлаар хувийн сонирхолд хөтлөгдөн танил тал хараагүй ба дээрх хүмүүст
холбогдох хэргийг гагцхүү хуульд захирагдаж шударгаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн ёс зүйн зөрчил
гаргаагүй гэж үзэж байна.» гэжээ.
Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 06 дугаар сарын 11 -ний өдрийн 82 дугаар тогтоолоор Сум дундын
... дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар магадлалаар Сум
дундын ... дугаар шүүхийн шүүгч Ж.Д-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээр
магадлалаар Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар магадлалыг
хүчингүй болгож. гомдлыг дахин хэлэлцүүлэхээр тус хороонд буцаасан байна.
Шүүгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ц.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн
давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээр магадлалыг эс зөвшөөрч,
хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын
журмаар гомдол гаргаж байна.
1. Шүүгчийн ёс зүйн хороо шүүгч Ж.Д ёс зүйн зөрчил гаргаагүй байхад түүнд сахилгын шийтгэл
ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба давж заалдах шатны шүүх Ёс зүйн дүрмийн хэм хэмжээг
зөрчөөгүй буюу зөрчил бус үйлдлийг «дахин нотлуулах»-аар гомдлыг Шүүхийн Ёс зүйн хороонд буцааж
шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь Шүүгчийн Ёс зүйн хороо шүүгч Ж.Д-г дараах
зөрчил гаргасан хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан боловч түүний энэхүү зөрчил гаргасан нь дараах
байдлаар үгүйсгэгдэн тайлбарлагдана.
Шүүгчийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт «Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.» гэж заасныг зөрчсөн гэхийн тухайд
Шүүгч Ж.Д гомдол гаргагч Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг даргад холбогдох хэргийг
«нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган» шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт Д.Г давж заалдах
гомдол гаргаагүй ба давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны
шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Дурдсан үйл баримтаар шүүгч Ж.Д хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд Шүүгчийн Ёс зүйн дүрмийн холбогдох
заалтыг зөрчөөгүй болох нь нотлогдоно.
Шүүгчийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт «Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг
татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлнэ.» гэж
заасныг зөрчсөн гэх тухайд.
Шүүгч Ж.Д гомдол гаргагч Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг даргад холбогдох хэргийг анхан
шатны журмаар шударгаар шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн үеэс шүүгчийг татгалзан гаргах
үе шат дуусах ба түүнийг татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно. Тодруулбал, шүүгч Ж.Д хэрэг хянан
шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдод өөрийг нь татгалзахуйц нөхцөл байдлыг бий болгоогүй болох
нь эргэлзээгүй нотлогдож байгаа юм. Иймээс шүүгч Ж.Д-г Шүүгчийн Ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг
зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгчийн Ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд «Шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад
тийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.» гэж заасныг зөрчсөн гэх тухайд.
Шүүгч Ж.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, Хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн, шүүгчийн хараат бус, төвийг сахих байдлыг алдагдуулах; хэрэг
маргааны нэг талыг ялгаварлан гадуурхах ямар нэг үйлдэл, эс үйлдэл хийгээгүй болох нь дээрх байдлаар
тайлбарлагдана. Шүүгчийн Ёс зүйн хорооны буруутгаж буй «шүүгч Ж.Д Тамгын газарт ... хүсэлт бичиж
өгсөн үйлдэл нь шүүхийн үйл ажиллагаанаас шалтгаалан зөрчигдсөн байж болзошгүй давж заалдах
гомдол гаргагчийн эрх»-ийг хүндэтгэсэн, шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор хийгдсэн үйлдэл

88
2013-2016

байх бөгөөд энэ нь Шүүгчийн Ёс зүйн дүрмийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн зөрчилд хамаарахгүй.
2.Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн бөгөөд энэ нь
дараах үндэслэлээр тайлбарлагдана.
Давж заалдах шатны шүүх “... шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд түүнийг хэрхэн
бүртгэх талаар тусгайлсан журам шүүхэд үйлчилдэг эсэх ...»-ийг шалгаж тодруулахаар гомдлыг буцаасан
нь нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй хэрэг болсон. Учир нь хэрэгт авагдсан нотлох
баримтаар буюу шүүгчийн туслах О.Э, Ч.Б, мэдээллийн ажилтан Б.Т, Э.О нарын тайлбараар “... шүүгч
хүсэлт гаргаснаар программын бичвэрт засвар оруулдаг журамтай.» болох нь хангалттай нотлогдсон
байтал тус журам үйлчилдэг эсэхийг дахин шалгах шаардлагагүй.
Монгол Улсын шүүхүүд Шүүхийн захиргааны байгууллага /Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Тамгын
газар/-аас тогтоосон журмаар ажиллах эрх зүйн үндэслэл дор дурдсан эрх зүйн хэм хэмжээгээр бүрдсэн
бөгөөд тус байгууллагаас гаргасан бичгэн болон аман шийдвэрийг шүүх, шүүгчид мөрдөн ажиллаж
байгаа нь дээрх ажилтнуудын тайлбараар эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийн «шүүхийн захиргаа, зохион
байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх», 7.1.21.а дахь
хэсгийн «шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх
стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсгийн «Шүүхийн
тамгын газар энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг
зохион байгуулах;» бүрэн эрхтэй.
Шүүх ийнхүү эрх зүйн үндэслэл нь тодорхой, практикт «ажил хэргийн заншил” болон хэрэгжиж буй
буюу «нотлогдсон» үйл баримтыг дахин нотлохоор шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журмыг
зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байгаа тул гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар гомдол гаргах хуулиар тогтоосон эрхийг хангаж
шийдвэрлэх шалтгаан үндэслэл байсан уу гэдэгт дүгнэлт өгөхөөр байна» гэх дүгнэлт хийсэн нь нотлох
баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй хэрэг болсон. Хэргийн 54 дүгээр талд «Шүүхийн бичиг
хүргэгчийн бүртгэл»-ийн хуулбар авагдсан бөгөөд энэхүү баримт болон бусад үндэслэл бүхий үйл
баримт нь давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл болсны зэрэгцээ шүүгч Ж.Д-гийн
2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх тухай 640 тоот
хуулийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны … дүгээр шүүхээс
хэргийг давж заалдах журмаар хэлэлцэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 28 дугаар магадлал
гарч, тус магадлал мөн хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт хангалттай тогтоогдож байгаа. Гэтэл
давж заалдах шатны шүүхээс «нэгэнт шүүхээс хуулийн хүчин төгөлдөр хэмээн үзсэн захирамж»-ийн
үндэслэлд Шүүгчийн Ёс зүйн хороогоор дүгнэлт хийлгэхээр гомдлыг буцаасан нь хуулиар тогтоосон
нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээр магадлалд өөрчлөлт оруулан, Шүүхийн Ёс зүйн хорооны
2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож шүүгч Ж.Д-д холбогдох
сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.» гэжээ.

ХЯНАВАЛ:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн
01 дүгээр магадлал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т
“шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах», 88.3.4-т
“шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох
баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон;» гэж заасантай нийцээгүйн
гадна хуулийн үндэслэл муутай гарчээ.
Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Ж.Д нь хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг
хүлээн авахтай холбогдсон бичгийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн Тамгын газарт
хүргүүлснээр Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т «Шүүгч зохисгүй
байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.», 3.3 дугаар зүйлийн 1-т «Шүүгч
нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих
үүрэгтэй.», мөн зүйлийн 2-т «Хэргийн оролцогчдын зүгээс түүнийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг
өөрийн үг, яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ.» гэсэн заалтуудыг зөрчсөн
гэж үзэхээргүй байна.
Энэ талаар давж заалдах шатны шүүх “... шүүгч Ж.Д нь шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг
хангалттай тодруулж, эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад өөрөөр хэлбэл, шүүгч ёс зүйн зөрчил гаргасан
эсэх нь тодорхойгүй байхад гомдлыг хянан шийдвэрлэж шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх
тул Ёс зүйн хорооны магадлал үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна ...» гэх мэт дүгнэлт

89
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

хийж, Ёс зүйн хорооны магадлалд заагдаагүй зүйлийг дахин шалгуулж, гомдлыг дахин хэлэлцүүлэхээр
буцаасан нь буруу болжээ.
Сум дундын … дугаар шүүхийн захиргааны ажилтнууд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн
төлөөлөгч А.М-ээс ирүүлсэн давж заалдах гомдлыг хууль тогтоомжид заасны дагуу хүлээн авсан
эсэх асуудлыг шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан дахин шалгах нь ач
холбогдолгүй юм.
Шүүгч Ж.Д нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бичгийг шүүхийн Тамгын газарт хүргүүлсэн,
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай» 541 дүгээр захирамжийг
гаргасан зэрэг нь өөрийн шийдвэрлэсэн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр шийдвэрийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-д хэзээ гардуулсныг захиргааны байгууллагын ажилтнуудаас
тодруулж үзээгүйтэй холбоотой болох нь сахилгын хэрэгт авагдсан Сум дундын ... дугаар шүүхийн
шүүгчийн туслах О.Э, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Т, Захиргааны хэргийн анхан шатны …
дугаар шүүхийн шүүгчийн туслах Ч.Б, мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.О, бичиг хүргэгч Т.А нарын
тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М Сум дундын ... дугаар шүүхийн 2015 оны
02 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр шийдвэрийг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардан
авсан нь хожим илэрч, тус шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлээр нотлогдсон учир шүүгч Ж.Д 2015 оны 04
дүгээр сарын 08-ны өдөр “Хүсэлт хангаж, гомдол гаргах хугацааг сэргээх тухаи” 640 дүгээр захирамжийг
гаргажээ.
Уг захирамжийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах
гомдлоор Иргэний хэргийн давж заалдах шатны ... дүгээр шүүх, Сум дундын … дугаар шүүхийн 2015 оны
91 дүгээр шийдвэртэй, Д.Г-ийн нэхэмжлэлтэй, В аймгийн Засаг даргад холбогдох 5,2 сая төгрөг гаргуулах
тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-
т заасны дагуу А.М-ийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад 2015 оны
05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгч Ж.Д-г хуулиар
тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгч Ж.Д-г зохисгүй байдал гаргасан, бусдад тал зассан,
хариуцагчид илэрхий давуу байдал үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлж, түүний биелэлтэд болон захиргааны ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих
үүргээ хэрэгжүүлэлгүй Шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүйн гадна
мөн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэглэгдэх учир
тухайн хэргийг шийдвэрлэж дууссаны дараах маргааны үйл баримтад хамааралгүй юм.
Иймээс шүүгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ц.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах
шатны шүүхийн болон Ёс зүйн хорооны магадлал, мөн Ёс зүйн хорооны тогтоолыг хүчингүй болгож,
гомдол гаргагч Д.Г-ийн шүүгч Ж.Д-д сахилгын хэрэг үүсгүүлэхээр Шүүхийн Ёс зүйн хороонд гаргасан
гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01
дүгээр магадлал, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 52
дугаар магадлал, мөн Ёс зүйн хорооны 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар тогтоолыг тус
тус хүчингүй болгож, Д.Г-ийн Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй
болгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ О.ЗАНДРАА

90
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 он 07 сарын 03 өдөр Дугаар 42 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
... дугаар шүүхийн шүүгч З.Д-д сахилгын
шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны гишүүн Н.Ганбаяр даргалж,
гишүүн Н.Чинбат, О.Мөнхсайхан, Х.Номингэрэл, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны
тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны ахлах шинжээч Б.Оюунбилэг, хяналт шалгалт хариуцсан ахлах
референт Б.Энхбаатар нарыг оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны .... дугаар шүүхийн шүүгч З.Д-д холбогдох сахилгын хэргийг
гишүүн Н.Эрдэнэцогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд «ЖЖЖ» банкны гүйцэтгэх захирал А.А-гаас ирүүлсэн гомдолд:
“А дүүргийн шүүх нь /шүүгч З.Д/ ЖЖЖ банкны нэхэмжлэлтэй “БББ” ХХК-д холбогдох иргэний хэргийг
2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй
болгон 849 тоот захирамж гаргасан бөгөөд захирамжийн захирамжлах нь хэсгийн 3-т «Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4. хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн
асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.» гэж заасан.
Гэвч хариуцагч тал болох «БББ» ХХК нь А дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн
849 дүгээр захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ба цаг хугацаа хожих, шүүхийн хүчин төгөлдөр
захирамжийг хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийх зорилгоор 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхэд «А дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын
22-ны өдрийн 849 дүгээр захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах» тухай хүсэлт
гаргасан байдаг. ... Үүнийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар тогтоол гарган хүсэлтийг
хангахаас татгалзжээ.
Гэвч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч З.Д нь 2013 оны 04 дүгээр
сарын 22-ны өдрийн 849 дүгээр «Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай»
шүүгчийн захирамжаар нь илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна.
З.Д шүүгчийн 2014 оны 8742 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн
захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй
болгох, эсхүл өөрчилж болно.” гэж заасныг удирдлага болгосон бөгөөд А дүүргийн шүүхийн 2013 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн 849 дүгээр захирамж нь зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж байгаа
тул илт үндэслэл муутай захирамж гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн 2014 оны 8742 дугаар захирамжийг
гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 “нэхэмжлэлд дурдсан үйл
баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр,
эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин
төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол

91
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 120.4-д “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн
эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл
гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх
өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.» гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
З.Д шүүгчийн энэхүү үйлдэл нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, ашиг сонирхлын
зөрчилтэй байх тул илт хууль бус шүүхийн шийдвэр гаргадаг шүүгчид арга хэмжээ авч, гомдлын дагуу
шалгаж тогтоож өгнө үү» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч З.Д-ээс ирүүлсэн тайлбарт: “ЖЖЖ банк нь “БББ” ХХК-д
холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1729023270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг
2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А дүүргийн шүүхэд гаргасан байдаг.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад хуульд заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний
хэрэг үүсгэн, тухайн өдрөө хариуцагч байгууллагын төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.
Мөн өдрөө зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн гэрээ байгуулсан байх бөгөөд
шүүх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны … дугаар шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтдээ «БББ» ХХК нь ЖЖЖ
банкнаас 1300000000 төгрөгийн зээл аваагүй тул дээрх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 849
дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байдаг.
Хэргийн хариуцагч тал болох «БББ» ХХК-ийн ЖЖЖ банкнаас 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
1300000000 төгрөгийг зээлж аваагүй гэсэн тайлбарыг харгалзаж үзэж 2013 оны 04 дүгээр сарын 22-
ны өдрийн 849 дүгээр шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан илт үндэслэл муутай гарсан гэж үзэж хүчингүй болгосон
байгаа.
Тус шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 8742 дугаар шүүгчийн захирамжид ЖЖЖ
банкнаас гаргасан гомдлыг шүүх хянан хэлэлцээд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 254 дүгээр
тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээж, ЖЖЖ банкны гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн
байдаг. Үүнээс хойш шүүх хуралдаан 5 удаа товлосон боловч бүгд нэхэмжлэгч ЖЖЖ банкны хүсэлтээр
хойшлогдож байгаа бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9029/с дугаар шүүгчийн захирамжаар
нэхэмжлэгч талаас нотлох баримт шаардсан боловч одоо болтол шүүхэд гаргаж өгөөгүй байна.
ЖЖЖ банкны нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шийдвэрлэх боломжтой байгаа
болно. Эдгээр нөхцөл байдлыг анхааран үзэж учрыг тунгаан шийдвэрлэж өгнө үү» гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгч З.Д нь ЖЖЖ банкны нэхэмжлэлтэй БББ ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн 1720264000
төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, А дүүргийн шүүхийн 2013 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн 849 дүгээр «Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох
тухай» шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхэд тус иргэний хэргийн хариуцагч «БББ»
ХХК-ийн захирал С.Т-ээс 849 дүгээр захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах
хүсэлт гаргасныг хүлээн авч, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар тогтоолоор хянан
хэлэлцээд «БББ» ХХК-ийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг
хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байхад шүүгч З.Д нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 8742
дугаар захирамжаар өөрийн гаргасан захирамжийг «илт үндэслэл муутай» гэдэг шалтгаанаар хүчингүй
болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу
тухайн шүүгч гаргасан захирамжаа «илт үндэслэл муутай» бол хүчингүй болгож, эсхүл өөрчилж болно.
Гэхдээ «илт үндэслэл муутай» гэдэг нь тухайн захирамж эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч
харсан илэрхий байхыг ойлгодог. Эрх зүйн илт алдаатай гэдэг нь одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн
үндсэн зарчмуудад, эсхүл одоогийн эрх зүйн тогтолцооны үнэт зүйлсийн ойлголтод харшилж байна гэдэг
үндэслэлээр эрх зүйн одоогийн тогтолцоотой ямар ч нөхцөлд нийцэхгүй байгааг ойлгоно. Хэн ч харсан
илэрхий алдаа гэдэг нь тухайн хэргийн нөхцөл байдлыг мэдсэн хувь хүн (заавал хуульч байх албагүй)
тухайн захирамжийг хараад л илэрхий алдаатай байна гэдгийг амархан тогтоох боломжтой байхыг хэлнэ.
Мөн хэргийн бодит байдлыг илт буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг
ойлгомжгүй илэрхийлсэн зэрэг үндэслэл байвал урьд нь зохигч ба хэргийн бусад оролцогчид гардуулсан
шийдвэрийг буцаан авч, өөрчилж болно. Гэтэл шүүгч З.Д 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 849
дүгээр «Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай» захирамжаа нэг талын

92
2013-2016

хүсэлтээр нэг жилийн дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 8742 дугаар захирамжаар
хүчингүй болгосон байна.
Ингэхдээ зохигч талуудын эрх зүйн байдлыг тодорхой үндэслэлгүйгээр өөрчилж Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлгээр зохицуулсан хялбаршуулсан журмаар
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болох шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн
адил албадан гүйцэтгэдэг онцлогтойг харгалзан үзээгүй байна. Хэрвээ хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124
дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр эргэн хянаад байвал энэ ажиллагааны мөн чанар алдагдаж
болзошгүй бөгөөд шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг сулруулж
болзошгүй юм.
Иймд хэргийн оролцогчдод хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрүүлж, шүүгчээр хэргээ
шийдвэрлүүлэхээс татгалзахад хүргэж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д «Шүүгч нь
хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлнэ...», тус зүйлийн 2-д «Хэргийн
оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий
болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ», мөн дүрмийн төвийг сахисан байр сууринаас хандах, ...
үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг тухайн шүүгч
тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн
74 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгч З.Д-д сахилгын шийтгэл
ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар
зүйлийн 37.1.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн
5.7.1, 5.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч З.Д-д 3 /Гурван/ сарын
хугацаагаар 30 /Гучин/ хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Гомдол гаргагч болон шүүгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Н.ГАНБАЯР

ИЛТГЭГЧ Н.ЭРДЭНЭЦОГТ

93
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 09 сарын 23 өдөр Дугаар 450 Улаанбаатар хот

Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл
ногдуулсан магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Халиунбаяр
даргалж, шүүгч Ц.Цогт, Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, гомдол
гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Шүүхийн ёс зүйн хорооны 2015
оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүгч З.Д-ийн давж заалдах
гомдлоор, «ЖЖЖ банк» ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ийн гомдолтой, үүргийн иргэний хэргийн анхан
шатны ... дугаар шүүхийн шүүгч З.Д-холбогдох сахилгын хэргийн шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан
хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь
“ЖЖЖ банк ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “А
дүүргийн шүүх нь шүүгч З.Д “ЖЖЖ банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “БББ” ХХК-д холбогдох Иргэний
хэргийг 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгон 849 дүгээр захирамж гаргасан бөгөөд “Захирамжлах» хэсгийн 3-т «Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4. хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн
асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.» гэж заасан.
Гэвч хариуцагч «БББ» ХХК нь А дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн
849 дүгээр захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ба цаг хугацаа хожих, шүүгчийн хүчин төгөлдөр
захирамжийг хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийх зорилгоор 2014 оны 03 дугаар сарын 10-ны
өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхэд А дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр
сарын 22-ны өдрийн 849 дүгээр захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах» тухай
хүсэлт гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар тогтоол гарган хүсэлтийг хангахаас
татгалзжээ.
... Гэвч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч З.Д нь 2013 оны 04 дүгээр
сарын 22-ны өдрийн шүүгчийн «Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай»
849 дүгээр захирамжаар нь илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна.
З.Д шүүгчийн 2014 оны 8742 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 “Энэ хуулийн 123.1- д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн
захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй
болгох, эсхүл өөрчилж болно» гэж заасныг удирдлага болгосон бөгөөд А дүүргийн шүүхийн 2013 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн 849 дүгээр захирамж нь зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж байгаа
тул илт үндэслэл муутай захирамж гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн 2014 оны 8742 дугаар Захирамжийг
гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 “Нэхэмжлэлд дурдсан үйл
баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр
эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин
төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол
нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 120.4-д “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн

94
2013-2016

эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл
гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх
өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
З.Д шүүгчийн энэхүү үйлдэл нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, ашиг сонирхлын
зөрчилтэй байх тул илт хууль бус шүүхийн шийдвэр гаргадаг шүүгчид арга хэмжээ авч, гомдлын дагуу
шалгаж тогтоож өгнө үү» гэжээ.
Шүүгч З.Д Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: “ЖЖЖ банк» ХХК нь «БББ» ХХК-д
холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1.729.023.270, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг
2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А дүүргийн шүүхэд гаргасан байдаг.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад хуульд заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний
хэрэг үүсгэн, тухайн өдрөө хариуцагч байгууллагын төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж,
мөн өдрөө зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн гэрээ байгуулсан байх бөгөөд шүүх
2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны ... дугаар шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтдээ «БББ» ХХК нь «ЖЖЖ
банк» ХХК-аас 1.300.000.000 төгрөгийн зээл аваагүй тул дээрх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн
849 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байдаг.
Хэргийн хариуцагч тал болох «БББ» ХХК-ийн «ЖЖЖ банк» ХХК-аас 2012 оны 02 дугаар сарын 06-
ны өдөр 1.300.000 000 төгрөгийг зээлж аваагүй гэсэн тайлбарыг харгалзаж үзэж шүүгчийн 2013 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн 849 дүгээр захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг баримтлан илт үндэслэл муутай гарсан гэж үзэж хүчингүй
болгосон.
Тус шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 8742 дугаар захирамжид «ЖЖЖ
банк» ХХК-аас гаргасан гомдлыг шүүх хянан хэлэлцээд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 254
дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээж «ЖЖЖ банк» ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж
шийдвэрлэсэн. Үүнээс хойш шүүх хуралдаан 5 удаа товлогдож, нэхэмжлэгч «ЖЖЖ банк» ХХК-ийн
хүсэлтээр хойшлогдож байгаа бөгөөд шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9029 дүгээр
захирамжаар нэхэмжлэгч талаас нотлох баримт шаардсан боловч одоо болтол шүүхэд гаргаж өгөөгүй
байна.
“ЖЖЖ банк” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шийдвэрлэх
боломжтой байгаа болно. Эдгээр нөхцөл байдлыг анхааран үзэж шийдвэрлэж өгнө үү» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор шүүгч
З.Д-д сахилгын хэрэг үүсгэж, Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 42
дугаар магадлалаар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч З.Д-д 3 /Гурван/
сарын хугацаагаар 30 /Гучин/ хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж” шийдвэрлэжээ.
Шүүгч З.Д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“ЖЖЖ банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “БББ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн 1.720.264.000
төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, А дүүргийн шүүхийн шүүгчийн
2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 849 дүгээр захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч “БББ” ХХК-ийн гомдлыг үндэслэн дээрх шүүгчийн
захирамжийг 2014 оны 04 дүгээр сарын ... -ний өдөр хүчингүй болгосон.
“БББ” ХХК-ийн төлөөлөгч С.Т нь дээрх зээлийг аваагүй, мөн зээлийн барьцаанд тавьсан компанийн
болон хувь хүний олон тооны үл хөдлөх хөрөнгийг “ЖЖЖ банк” ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан
тул хохирч байна гэсэн гомдол удаа дараа гаргаж байсан
Шүүгчийн гаргасан захирамж нь илт хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл шүүгч өөрөө алдаагаа
залруулах боломжийг хуулиар олгосон учраас А дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны
өдрийн 849 дүгээр шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124
дүгээр зүйлийн 124.1-т заасныг баримтлан хүчингүй болгосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан
журмаар шийдвэрлэхдээ зохигчдын хэн нэгний нь эрх ашигт хохиролтойгоор шийдвэрлэгдсэн бол
Иргэний хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд хандах эрхгүй байдаг тул үүнээс
өөрөөр шийдвэрлэх боломжгүй.
Хэргийн нөхцөл байдлаас харахад «ЖЖЖ банк» ХХК-ийн нэхэмжлэлийг хуралдаанаар хэлэлцэж,
хуульд заасны дагуу нотлох баримтуудыг үнэлж, талууд мэтгэлцэх эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй
байсан. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэргийн давж заалдах болох хяналтын шатны
шүүхэд хянагдах боломжтой байгаа нь талуудын эрх улам өргөн утгаар хамгаалагдах боломжтой болдог.

95
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүгч миний хувьд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчмын дагуу хэргийн зохигчдын
эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхэд анхааран ажилласан бөгөөд энэ байдлыг ёс зүйн дүрмийн зарчим
зөрчсөн, сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Дээрх хэргийг 2015 оны 07 дугаар
сарын 02-ны шүүх хуралдаанаас хэлэлцэн зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн болно.
Иймд надад сахилгын шийтгэл ногдуулсан магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй
болжээ.
“ЖЖЖ банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “БББ” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч З.Д 2013 оны
04 дүгээр сарын 22-ны өдрийн «Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай»
849 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн боловч тухайн захирамжаа илт үндэслэл муутай гэж үзэж 2014
оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 8742 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1. /Энэ хуулийн 123.1-т заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол,
шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган
хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно./-т зааснаар хүчингүй болгожээ.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор
заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж
үзнэ.», 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар,
дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж зааснаас үзэхэд шүүгч
З.Д-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан дээрх захирамж хууль зөрчсөн
эсэх асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна.
Шүүхийн ёс зүйн хороо «хэргийн оролцогчдод хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрүүлж,
шүүгчээр хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзахад хүргэж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн
1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлнэ.», тус зүйлийн 2-д
«Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр
бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ», мөн дүрмийн төвийг сахисан байр сууринаас хандах,
үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг тухайн шүүгч
тус тус ноцтой зөрчсөн.» гэж үзсэн нь буруу байна.
Иймд Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, шүүгч
З.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86 1. 88 дугаар зүйлийн 88.1.1
дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь
1. Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй
болгож, шүүгч З.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах
эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.БАТБААТАР

96
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 10 сарын 22 өдөр Дугаар 63 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
... дугаар шүүхийн шүүгч З.Д-д сахилгын
шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг ёс зүйн хорооны гишүүн Х.Номингэрэл
даргалж, гишүүн Н.Ганбаяр, О.Мөнхсайхан, Н.Чинбат, Н.Эрдэнэцогт, Б.Уранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны
шинжээч А.Энхбаатар, хяналт шалгалт хариуцсан референт Ж.Халиун нарыг оролцуулан Шүүхийн
ес зүйн хорооны хуралдааны танхимд хийв. Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 12 дугаар сарын 18-
ны өдрийн 264 дүгээр тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэгийн илтгэснээр хянан
хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
“ППП” ХХК-ийн ерөнхий захирал Т.Г Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: “ ... Ж”
улсын “РРР” банк болон “ППП” ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх явцад
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхээс 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6615
дугаар захирамж гарч «Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай» тус шүүхийн шүүгчийн 2014 оны
02 дугаар сарын 24-ний өдрийн 1883/6264х дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Гол үндэслэл нь
тус шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан хэлэлцэгдэж байгаа «ППП» ХХК болон “РРР”
банкны хооронд байгуулсан гэрээнээс үүдсэн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байгаа нь
Гадаад улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны конвенцын
5 дугаар зүйлийн «д»-г зөрчсөн байна гэж үзсэн.
Мөн уг захирамжаар зохигч талууд гэрээний зүйл заалттай холбоотой маргааныг эцэслэн
шийдвэрлэсний дараа Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан
журмын дагуу тухайн асуудлаар шүүхэд дахин хандаж болохыг тодорхой заасан.
Шүүгч нь нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авсны дараа хэргийн оролцогчдод энэ талаар мэдэгдэж,
тайлбар мэдүүлгийг авах, нотлох баримт гардуулах, түүнчлэн шүүх хуралдаанд биеэр оролцож үг
хэлэх боломжоор хангах ёстой байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25
дугаар зүйлд заасныг зөрчиж хариуцагч талд огт мэдэгдэлгүйгээр хүсэлтийг хянан шийдвэрлэж манай
компанийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
Шүүгч З.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, биелэлтэд нь
хяналт тавьж ажиллах үүргийн дагуу тэрээр өөрт нь хуваарилагдсан хүсэлт, нэхэмжлэлийг хянан үзэхдээ
хууль, холбогдох журмыг нарийн баримталж ажилласан бол тухайн шүүхээр урьд нь шийдвэрлэгдсэн
асуудал, шийдвэрийг мэдэхгүй байх боломжгүй юм. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн заалтыг зөрчиж зохисгүй байдал гаргасан нь нэг бол шүүгч ажилдаа хэтэрхий хайнга
хандсан эсхүл зориуд санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна.
Шүүгч З.Д нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9002/с дугаар захирамждаа уг захирамжид
гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
170 дугаар зүйлийн 170.1 дэх заалтыг зориуд санаатайгаар зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Учир нь
бидний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу уг
шүүгчид хандаж хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид мөн хуулийн 170.1-д заасны
дагуу гомдол гаргах эрхтэй байдаг билээ. Иймд шүүгч З.Д-ийн ёс зүйн зөрчлийг шалган тогтоож хууль
болон дүрэмд заасан хариуцлага ногдуулж өгөхийг хүсье.» гэжээ.

97
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүгч З.Д Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: “... Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны ... дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн «Арбитрын шийдвэрийг
баталгаажуулах тухай» 1883/6246Х дугаар захирамжаар “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012
оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09АП-4515/2013 дугаар шийдвэрийг баталгаажуулсан боловч мөн
тус шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн «Захирамжийг хүчингүй болгох тухай»
6615 дугаар захирамжаар дээрх 1883/6246Х дугаартай захирамжийг хүчингүй болгосныг мэдэж байсан.
Арбитрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад хүлээн
зөвшөөрөх ба гүйцэтгэх ажиллагааг Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенц болон энэ хуулийн Наймдугаар бүлэгт зааснаар
зохицуулна.» гэж заасан байна.
Талууд Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдол шүүхэд гаргаагүй, энэ үндэслэлээр
гомдол гаргах хугацаа дууссан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд
заасан шаардлагыг хангасан хүсэлтийг үндэслэн Арбитрын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 42 дугаар
зүйлийн 42.7-д заасны дагуу “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны
өдрийн 09АП-4515/2013 дугаар шийдвэрийг баталгаажуулсан болно.
“ППП” ХХК нь тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн «Арбитрын шийдвэрийг
баталгаажуулах тухай» 8923/С дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 124 дүгээр зүйлийг баримтлан хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг хангахгүй
орхиж шийдвэрлэсэн байгаа. Тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8923/С дугаартай
захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх
заалтыг баримтлаагүй бөгөөд энэхүү захирамжийг илт үндэслэл муутай гарсан гэж үзэх боломжгүй тул
гомдол үндэслэлгүй байна» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороо 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор шүүгч З.Д-д
сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ
нь: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч А.М 2014 оны 04 дүгээр сарын 22-
ны өдөр «Захирамжийг хүчингүй болгох тухай» 6615 дугаар шүүгчийн захирамжаар 2014 оны 02 дугаар
сарын 24-ний өдрийн 1883/6246х дугаартай “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн №А40102961/11-58-
628 хэргийн дугаартай, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №09АП-4515/2013 дугаартай шийдвэрийг
баталгаажуулсан захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт хүчингүй болгожээ. Үүнийг Дүүргийн иргэний
хэргийн анхан шатны ... дугаар шүүх 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаар тогтоолоор
хэвээр үлдээжээ.
Гэтэл дээрх шүүхийн захирамж, тогтоолууд хүчин төгөлдөр хэвээр байхад тус шүүхийн шүүгч З.Д нь
2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр «Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай» 8923/с дугаартай
захирамжаар “Ж” улсын холбооны “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн
09АП-4515/2013 дугаартай шийдвэрийг дахин баталгаажуулсан байна.
Шүүгч З.Д нь ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,
65.1.7-д заасныг зөрчсөнөөрөө Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд «Шүүгч нь зохисгүй байдал
гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.», 3.3 дугаар зүйлд «Шүүгч нь хэрэг
хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй.»
гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй
байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33
дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч З.Д-д сануулах сахилгын шийтгэл
ногдуулсугай.
2.Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Шүүгч, гомдол гаргагч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн
давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Х.НОМИНГЭРЭЛ

ИЛТГЭГЧ Б.УРАНЦЭЦЭГ

98
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 он 12 сарын 17 өдөр Дугаар 221 Улаанбаатар хот

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг
хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Э.Халиунбаяр. шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга
П.Дэлгэр, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулан хийж, Шүүхийн ёс зүйн
хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүгч З.Д-гийн
гаргасан гомдлоор, “ППП” ХХК-ийн гомдолтой, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн
шүүгч 3.Д-д холбогдох сахилгын хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “ППП” ХХК-ийн ерөнхий захирал Т.Г Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан
гомдолдоо: «Шүүгч 3.Д нь “РРР” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан хүсэлтийн дагуу
“В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг баталгаажуулсан
8923/С дугаартай захирамжийг гаргахдаа энэ асуудлаар өмнө нь тус шүүхээс гаргасан хүчин төгөлдөр
шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байсаар байтал шүүхээс нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин
өөр шийдвэр гаргасан байна.
Тус шүүхийн шүүгч А.М-ийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6615, 2014 оны 05 дугаар сарын
21-ний өдрийн 6615 дугаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянасан тухай 260 дугаар тогтоол
өнөөдөр хүчин төгөлдөр байна.
Ингэснээр “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг
баталгаажуулах асуудал шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолуудаар эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд
эдгээр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа болно.
З.Д нь Арбитрын шийдвэрийг баталгаажуулах асуудлыг хариуцагч тал болох «ППП» ХХК-д огт
мэдэгдэхгүйгээр шийдвэрлэж хэргийн оролцогчдод ялгавартай хандсан, нэг талд илтэд үйлчилсэн.
Шүүгч нь нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авсны дараа хэргийн оролцогчдод энэ талаар мэдэгдэж,
тайлбар мэдүүлгийг авах, нотлох баримт гаргуулах, түүнчлэн шүүх хуралдаанд биеэр оролцож үг
хэлэх боломжоор хангах ёстой байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25
дугаар зүйлд заасныг зөрчиж хариуцагч талд огт мэдэгдэлгүйгээр хүсэлтийг хянан шийдвэрлэж манай
компанийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
Шүүгч шүүн таслах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хуульд заасан журмын
дагуу явуулах үүргээ зөрчсөн. «ППП» ХХК болон “РРР” банкны хооронд байгуулсан гэрээнээс үүдсэн
маргааныг “Ж” улсын арбитраар шийдвэрлүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад хянуулах тухай
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч Н.Б дээр байгаа болно.
Гэтэл “РРР” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх факт баримтыг нуун далдлах замаар
шүүхээс дахин арбитрын шийдвэрийг баталгаажуулах захирамж гаргуулж хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааны болон ёс зүйн зөрчил гаргаж байхад шүүгч түүнийг нь өөгшүүлж дан ганц нэхэмжлэгч
талын хүсэлтэд үндэслэн нэг талыг барьсан шийдвэр гаргаад байна.
Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч З.Д-гийн ёс зүйн зөрчлийг
шалган тогтоож хууль болон дүрэмд заасан хариуцлага ногдуулж өгөхийг хүсье.

99
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

“Шүүхийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа, шүүгчийн ёс зүйгүй үйлдлээс болж өнөөдрийн
байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэг шүүхээс гарсан хоёр өөр шийдвэрийн алийг нь
биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа.” гэжээ.
Шүүгч З.Д Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа; “ ... Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны ... дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн «Арбитрын шийдвэрийг
баталгаажуулах тухай» 1883/6246Х дугаар захирамжаар “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012
оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09АП-4515/2013 дугаар шийдвэрийг баталгаажуулсан боловч мөн
тус шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн «Захирамжийг хүчингүй болгох тухай»
6615 дугаар захирамжаар дээрх 1883/6246Х дугаартай захирамжийг хүчингүй болгосныг мэдэж байсан.
Арбитрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад хүлээн
зөвшөөрөх ба гүйцэтгэх ажиллагааг Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенц болон энэ хуулийн Наймдугаар бүлэгт зааснаар
зохицуулна.» гэж заасан байна.
Талууд Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдол шүүхэд гаргаагүй, энэ үндэслэлээр
гомдол гаргах хугацаа дууссан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд
заасан шаардлагыг хангасан хүсэлтийг үндэслэн Арбитрын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 42 дугаар
зүйлийн 42.7-д заасны дагуу “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны
өдрийн шийдвэрийг баталгаажуулсан болно.
“ППП” ХХК нь тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн «Арбитрын шийдвэрийг
баталгаажуулах тухай» 8923/С дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 124 дүгээр зүйлийг баримтлан хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг хангахгүй
орхиж шийдвэрлэсэн байгаа. Тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8923/С дугаартай
захирамжид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг
баримтлаагүй бөгөөд энэхүү захирамжийг илт үндэслэл муутай гарсан гэж үзэх боломжгүй тул гомдол
үндэслэлгүй байна.” гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороо 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор шүүгч З.Д-д
сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 он 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар магадлалаар Шүүгчийн
эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйл,
Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.13-д заасныг удирдлага болгон Дүүргийн
иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч З.Д-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Шүүгч З.Д гомдолдоо: «... “Ж” улсын “РРР” банк нь “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны
07 дугаар сарын 03-ны өдрийн 09АП-4515/2013 дугаартай шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлтийг
шүүхэд гаргасан байна.
Хэргийн зохигчид нь “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн
09АП-4515/2013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдол шүүхэд гараагүй, энэ үндэслэлээр
гомдол гаргах хугацаа дууссан байсан тул Арбитрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны
дагуу “Ж” улсын “В” хотын Арбитрын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09АП-4515/2013
дугаар шийдвэрийг баталгаажуулсан болно.
Арбитрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д «Анхан шатны шүүх зөвхөн дор дурдсан тохиолдолд
арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгэх хуудас бичихээс татгалзах эрхтэй», 43 дугаар 43.1.1
-д “энэ хуулийн 40.2-т заасан нөхцөл байдал тогтоогдсон; 43.1.2-д “арбитрын шийдвэр талуудын хувьд
хүчин төгөлдөр болоогүй байгаа буюу арбитрын шийдвэр гаргасан улсын шүүх тухайн шийдвэрийг
түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтад дурдсан үндэслэл байгаагүй тул шүүх тухайн Арбитрын шийдвэрийг
баталгаажуулах, гүйцэтгэх хуудас бичихээс татгалзах эрхгүй байсан учраас шүүгчийн 2014 оны 02 дугаар
сарын 24-ний өдрийн 1883/6246х дугаартай захирамжаар баталгаажуулсан болно.
Нөгөө талаар “Ж” улсын “РРР” банкны арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг
шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д
“нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн
болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй
болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн
захирамж байгаа”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д «зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний
үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа» ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана
гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан «Энэ хуулийн 12 дугаар зүйлд
заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид «нэхэмжлэл» гэх/-ыг шүүх харьяалан
шийдвэрлэнэ.» гэсэн үндэслэлд хамаарахгүй байна.“Иймд надад ногдуулсан сахилгын шийтгэлийг
хүчингүй болгож өгнө үү.» гэжээ.

100
2013-2016

ХЯНАВАЛ:
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгч З.Д-г ёс зүйн
зөрчил гаргасан гэж үзэж, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул магадлалыг хүчингүй болгож,
түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“ППП” ХХК-ийн гомдлоор Шүүхийн ёс зүйн хороо нь шүүгч З.Д-г “Ж” улсын “В” хотын арбитрын
шийдвэрийг баталгаажуулсныг хүчингүй болгосон шүүгчийн захирамж, тогтоолууд хүчин төгөлдөр
байхад дахин баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар
зүйлийн 65.1.6, 65.1.7-д заасныг зөрчсөн, энэ нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3, 3.3-д заасныг зөрчсөн ёс
зүйн зөрчил гэж үзэж, сануулах арга хэмжээ авчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд «Нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзах» тухай зохицуулсан бөгөөд гадаадын арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг
«нэхэмжлэл»-тэй адилтган үзэж, уг хуулийн заалтыг шүүгч хэрэглэх үндэслэлгүй харин гадаадын арбитрын
шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэх, татгалзахтай холбоотой харилцааг Арбитрын тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 42, 43 дугаар зүйлээр зохицуулсан байх бөгөөд «Монгол Улсын Үндсэн
хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д «Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.» гэж заасны
дагуу шүүгч нь өөр харилцааг зохицуулсан хуулийг баримталж шийдвэрлэх эрхгүй
Иймд шүүгч З.Д нь тухайн харилцааг зохицуулсан хуульд заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн
захирамж гаргасан байх тул түүнийг Шүүгчийн ес зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч зохисгүй
байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад тийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.», 3.3 дугаар зүйлийн 1-д «Шүүгч
нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй.»
гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй. Энэ талаарх шүүгч З.Д-ийн гомдол үндэслэлтэй байна.
Түүнчлэн “ППП” ХХК-ийн гомдолд дурдсан урьд нь уг арбитрын шийдвэрийг баталгаажуулсан
шүүгчийн 2014 оны 1883/6246х дугаар захирамжийг хүчингүй болгосон 6615 дугаар захирамж гарсан,
түүнийг 2014 оны 260 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байхад шүүгч З.Д 2014 оны 8923/с захирамжаар
арбитрын шийдвэрийг дахин баталгаажуулж Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба
биелүүлэх тухай 1958 оны конвенцын 5 дугаар зүйлийн «д» заалтыг зөрчсөн гэх тайлбар болон шүүгч
З.Д-гийн гомдолд дурдсан Арбитрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 43 дугаар зүйлийн 43.1
дэх заалтуудыг зөв хэрэглэсэн эсэхтэй холбоотой асуудал нь шүүгчийн хууль хэрэглэх мэргэжлийн ур
чадвартай холбоотой байх тул Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн
зөрчилд хамаарахгүй» гэж заасны дагуу «шүүгчийн ёс зүйн зөрчил»-д хамаарахааргүй байна.
Шүүхийн ёс зүйн хороо нь дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгч З.Д нь ёс
зүйн дүрмийг зөрчөөгүй байхад «сануулах» арга хэмжээ авсан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай
хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д «Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүхийн байгууллага
дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол түүнд дор дурдсан
сахилгын арга хэмжээний аль нэгийг авна: 37.1.1.сануулах» гэж заасанд нийцээгүй байна.
Иймд хуульд нийцээгүй Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны
өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгож шүүгч З.Д-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгож, З.Д-ийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 10 дугаар зүйлийн 10 4, 10.6, 88 дугаар зүйлийн 88.1 1 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар
магадлалыг хүчингүй болгож, шүүгч З.Д-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол
гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

101
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2014 он 07 сарын 03 өдөр Дугаар 30 Улаанбаатар хот

Шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт
сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл даргалж,
гишүүн Д.Пунцаг, О.Мөнхсайхан, Х.Номингэрэл, Б.Уранцэцэг, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны шинжээч Н.Батзоригийг суулцуулан, шүүгч Л.Н, Б.Г,
Ч.Б, хяналт шалгалт хариуцсан референт Л.Нямсүрэн нарыг оролцуулан, Шүүхийн ёс зүйн хорооны
хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт холбогдох сахилгын хэргийг гишүүн
Н.Эрдэнэцогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ц.Д гомдолдоо: “...Өмгөөлөгч Ц.Д би В аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан
одоо Иргэний хэргийн давж заалдах шатны … дугаар шүүхийн шүүгч Д.Т-гийн нэхэмжлэлтэй нэр төр
сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч юм. ... Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.
... Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Б.Б 2014 оны 02 сарын 27-нд 104 дүгээр захирамж гарган
хариуцагч миний нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гарган мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх
эрхийг эдлүүлэхээс татгалзсан. Шүүгч надад захирамжаа гардуулаагүй, захирамжид гомдол гаргах
эрхтэй эсэх талаар огтхон ч заалт оруулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх эрхээр
хангаагүй.
... Миний хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэхэд нь тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг
гүйцэтгэгч Б.Г нөлөөлж захирамж гаргуулсан тухай шүүгч Б.Б надад 2014 оны 03 дугаар сарын 04-ний
өдөр хэлсэн.
Шүүгч Б.Г, Л.Н, Ч.Б нар нь миний гомдлыг хэлэлцэх хурлыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон
ажлын бус цагаар хийн, ИХШХШТХууль зөрчиж, гомдлыг хэлэлцэхгүй орхисугай гэсэн 03 дугаар шүүхийн
тогтоол гаргаснаа танилцуулсан. Шүүгч нар миний гомдлыг хэлэлцэхгүй орхиж хуулийн заалтыг ноцтой
зөрчин, хуульд заагдаагүй шийдвэр гаргасан, ...хариуцагчийн мэтгэлцэх эрхийг үндэслэлгүйгээр
хязгаарласан.
Шүүгч Б.Б 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан захирамжаа хамгаалсан агуулгатай 112
дугаар захирамж дахин гаргаж Ц.Д миний ИХШХШТХуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргаж
шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.
... Дээрх байдлаар Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Б.Г, Л.Н, Ч.Б, Б.Б нар нь хариуцагч Ц.Д
миний мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх, шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, гомдол гаргах эрхийг удаа
дараа үндэслэлгүйгээр хязгаарласан шийдвэр гаргаж, түүнд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх хугацаа
олголгүйгээр яаруу шүүх хуралдаан зарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэтэрхий нэг талыг
барьж явуулж байна.
... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан шүүгч Б.Г,
Л.Н, Ч.Б, Б.Б нар нь албан чиг үүрэгтээ хандах ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаар гомдол гаргав» гэжээ.
Шүүгч Б.Г, Л.Н, Ч.Б нар тайлбартаа: “В аймгийн Д сумын Г багийн иргэн Ц.Д-гийн сум дундын ...
дугаар шүүхийн шүүгч Б.Б-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр захирамжид гаргасан

102
2013-2016

гомдлыг 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Уг гомдлыг 2014 оны 03 дугаар сарын 03-ны
өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Л.Н даргалж, шүүгч Б.Г, Ч.Б нарын бүрэлдэхүүнтэй, ажлын цагт эхэлж,
хянан хэлэлцэн 18 цагаас хойш шүүх хуралдаан дууссан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Д.Т-гийн Ц.Д-д холбогдох нэр төр сэргээлгэж, 3 сая төгрөгийг гаргуулах
тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүгчийн захирамжид гаргасан хариуцагчийн гомдлыг хуульд нийцүүлэн
шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч бид ёс зүйн дүрмийг зөрчсөн
үйлдэл гаргаагүй болно» гэжээ.
2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн ёс зүйн хорооны анхан шатны хуралдаанаар иргэн
Ц.Д-гийн гомдлыг хянан хэлэлцээд шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар сахилгын хэргийг х янан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:
Д.Т-гийн нэхэмжлэлтэй Ц.Д-д холбогдох нэр төр сэргээлгэх, гэм хорын хохирол 3,000,000.0 төгрөг
гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Ц.Д-гийн «гарын үсэг шинжлүүлэхээр бичгийн шинжилгээ
хийлгэх, Г.Ц-гийн гарын үсэг мөн эсэхийг тогтоож өгнө үү» гэсэн хүсэлтийг Сум дундын ... дугаар шүүхийн
шүүгч Б.Б-гийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаар захирамжаар «хүсэлтийг хангахаас
татгалзсан» байна.
Уг захирамжид гаргасан гомдлыг Сум дундын ... дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны
өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд 02 дугаар
тогтоолоор «хариуцагчийн гомдлыг хэлэлцэхгүй орхисугай» гэж шийдвэрлэжээ. 2014 оны 03 дугаар сарын
04-ний өдрийн шүүгч Б.Б-гийн 112 дугаар «Сум дундын ... дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-
ны өдрийн 104 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй» гэж үзэн
хэвээр үлдээсэн, Ц.Д-гийн хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан шүүгч Б.Б-д холбогдох
гомдлыг шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбоотой шүүгчийн бүрэн эрхийн асуудал байна гэж
үзээд ёс зүйн хорооны анхан шатны хуралдаанаар шүүгч Б.Б-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан
шийдвэр үндэслэлтэй байна.
Харин уг захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд гарсан Сум дундын ... дугаар шүүхийн 2014
оны 03 дугаар сарын 03-ны өдрийн «Гомдлыг хэлэлцэхгүй орхих тухай» 02 дугаар тогтоол ойлгомжгүй
бөгөөд шүүгч шүүн таслах үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж болохоор байна.
Иймд иргэн Ц.Д-гийн гомдолдоо бичсэн «...03 дугаар шүүхийн тогтоол гаргаснаа танилцуулсан. Шүүгч
нар миний гомдлыг хэлэлцэхгүй орхиж хуулийн заалтыг ноцтой зөрчин, хуульд заагдаагүй шийдвэр
гаргасан, ... хариуцагчийн мэтгэлцэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан» гэх асуудал үндэслэлтэй
байна гэж үзээд Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны
хуралдааны 138 дугаар тогтоолоор шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй
байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 35 дугаар зүйлийн 35.1, 36
дугаар зүйлийн 36.1.1, 37.1.1, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт сануулах арга хэмжээ оногдуулсугай.
2.Магадлалыг шүүгч болон гомдол гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгч болон гомдол гаргагч Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ О.АЛТАНГЭРЭЛ

ИЛТГЭГЧ Н.ЭРДЭНЭЦОГТ

103
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2014 оны 10 сарын 09 өдөр Дугаар Ш/09 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн
ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгчС.Мөнхжаргал даргалж,
шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, шүүгч
Л.Н, Б.Г, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Монгол Улсын Шүүхийн ёс
зүйн хорооны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүгч Л.Н, Б.Г,
Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Д-ийн гомдолтой, шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт холбогдох ёс
зүйн хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Д шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Б.Г, Л.Н,
Ч.Б, Б.Б нap нь хариуцагч Ц.Д миний мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх, шинжилгээ хийлгэх хүсэлт
гаргах, гомдол гаргах эрхийг удаа дараа үндэслэлгүйгээр хязгаарласан шийдвэр гаргаж, түүнд гомдол
гаргах эрхийг хэрэгжүүлэх хугацаа олголгүйгээр яаруу шүүх хуралдаан зарлаж, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг хэтэрхий нэг талыг барьж явуулж байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан шүүгч Б.Г,
Л.Н, Ч.Б, Б.Б нар нь албан чиг үүрэгтээ хандах ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаар гомдол гаргав.» гэжээ.
Шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн хариу тайлбартаа: “В
аймгийн Д сумын Г багийн иргэн Ц.Д-ийн сум дундын … дугаар шүүхийн шүүгч Б.Б-ийн 2014 оны 02
дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр захирамжид гаргасан гомдлыг 2014 оны 03 дугаар сарын 02-ны
өдөр хүлээн авсан.
Уг гомдлыг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Л.Н даргалж, шүүгч Б.Г,
Ч.Б нарын бүрэлдэхүүнтэй, ажлын цагт эхэлж, хянан хэлэлцэн 18 цагаас хойш шүүх хуралдаан дууссан нь
шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Д.Т-ийн Ц.Д-д холбогдох нэр
төр сэргээлгэж, 3 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүгчийн захирамжид гаргасан
хариуцагчийн гомдлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч бид ёс зүйн дүрмийг зөрчсөн
үйлдэл гаргаагүй болно.» гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалдаа:
“Сум дундын … дугаар шүүхийн шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт сануулах арга хэмжээ ногдуулсугай.” гэжээ.
Шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нар давж заалдах гомдолдоо: “Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б
бид Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 07 дугаар сарын 0З-ны өдрийн 30 дугаар магадлал
нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль болон Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс
зүйн дүрмийг зөрчиж гаргаснаараа бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүгчийн нэр хүндэд сөргөөр
нөлөөлж байна гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг хамтран гаргаж байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Шүүгчийн
ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалт бий. Монгол Улсын
Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн

104
2013-2016

эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ.” гэж шүүгчид хүлээлгэх сахилгын
хариуцлагын нөхцөл журмыг тодорхойлж өгсөн.
Гэтэл Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 07-р сарын 03-ны өдрийн хуралдаанаар
хянан хэлэлцсэн иргэн Ц.Д-ийн гомдолд бидний нөхөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн чухам ямар зүйл,
заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байгаа. Тийм ч учраас Ёс зүйн хорооны магадлалд “Шүүгчийн ёс
зүйн дүрмийн ийм заалтыг ингээд зөрчихсөн байна.” гээд тодорхойлоод, заагаад өгчихсөн заалт, дүгнэлт
алга байна. Зөвхөн «Иймд иргэн Ц.Д-ийн гомдолдоо бичсэн “... 03 дугаар шүүхийн тогтоол гаргаснаа
танилцуулсан. Шүүгч нар миний гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хуулийн заалтыг ноцтой зөрчин, хуульд
заагдаагүй шийдвэр гаргасан, ... хариуцагчийн мэтгэлцэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан” гэх
асуудал үндэслэлтэй байна.» гэсэн дүгнэлт л хийсэн байна.. Гомдол гаргагч Ц.Д нь «Шүүгчийн ёс зүйн
дүрэм»-ийн 1-т Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлнэ» гэж
заасан нь Сум дундын … дугаар шүүхийн шүүгчдийн үйл ажиллагаанд нэгэн адил хэрэгжих учиртай.»
гэж гомдолдоо дурдсаныг үндэслэлтэй.» гэж үзээгүй юм бол өөр үндэслэлтэй гэж үзэх ямар нэгэн нөхцөл
байдал гомдол болон гомдолд дурдсан хэргийн байдлаас харагдахгүй байгаа болно.
Бид Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “ Шүүгч нь хэрэг хянан
шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.» гэсэн
заалтыг зөрчөөгүй. Харин ч энэ заалтыг ягштал баримталсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуульд зааснаар “гомдлыг хүлээн
авахаас татгалзах эрх» шүүх, шүүгчээс өөр хэнд ч байхгүй. Тийм болохоор нэгэнт хүлээн авсан гомдлыг
хэрхэх вэ? гэсэн асуулт шүүгч, шүүхийн өмнө тавигдах ёстой. Эрүүгийн хуулиас бусад хуулийг төсөөтэй
хэрэглэх зарчим бий. Энэ дагуу хүлээн авсан «гомдлыг хэлэлцэхээс татгалзаж», “гомдлыг хэлэлцэхгүй
орхисугай.» гэсэн нь харин ч «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлж» байгаа хэлбэр гэж
үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын
дээд шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолд “... Харин энэ зүйлд заасан
үндэслэл гомдлыг хүлээн авснаас хойш илэрвэл давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхийн шүүгч
гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай захирамж гаргана.” гэж заасанчлан, нэгэнт шүүхийн практикт
тогтчихсон зарчмыг баримтлан шийдвэр гаргасан нь өнөөдөр бид сахилгын хариуцлага хүлээх үндэслэл
болох ёсгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 170 дугаар зүйлийн дагуу
гаргасан гомдол байсансан бол бид гомдол гаргагч Ц.Д-ийн гомдолдоо дурдсанчлан уг хуулийн 171
дүгээр зүйлд заасан журмын дагуу аль нэгэн шийдвэрийг нь гаргах л байсан. Гэтэл уг гомдол нь угаас
дээрх хуулийн 170 дугаар зүйлд хамаарах биш харин 124 дүгээр зүйлд хамаарах гомдол байсан болохоор
өмнө дурдсан зарчмаар «гомдлыг хэлэлцэхээс татгалзах»-аас өөр боломж шүүхэд олдоогүй. Гомдол
гаргагчийн хүссэнээр аль нэгэн шийдвэр гаргавал бид харин ч «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
хуульд нийцүүлээгүй» гэдэг буруутгалд өртөх ёстой байсан.
Сум дундын … дугаар шүүх дээрх шийдвэрийг гаргачхаад гомдол гаргагчийн мэтгэлцэх эрхийг нь
эдлүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмаар
гомдлыг нь гаргуулсан. Түүнийг нь хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн. Тийм ч болохоор Шүүхийн ёс
зүйн хорооны магадлалд “2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүгч Б.Б-ийн 112 дугаар «Сум
дундын … дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй
болгох, өөрчлөх үндэслэлгүй» гэж үзэн хэвээр үлдээсэн, Ц.Д-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан
захирамж гаргасан шүүгч Б.Б-д холбогдох гомдлыг шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбоотой
шүүгчийн бүрэн эрхийн асуудал байна гэж үзээд Ёс зүйн хорооны анхан шатны хуралдаанаар шүүгч
Б.Б-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна.» гэж дүгнэсэн байгаа. Гэтэл
яг энэ зарчмаар явуулсан бидний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэрт сахилгын
хариуцлага хүлээлгээд байгааг ойлгохгүй байна
Тэгээд ч Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт «Зөрчилд
сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан
хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ.” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх нөхцөл байдал бидэнд
холбогдуулан гаргасан гомдол, гомдол гаргагчид хэрхэн яаж туссан бэ? гэдэгт ёс зүйн хороо дүгнэлт
хийж чадаагүйд гомдолтой байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс
зүйн дүрэм, шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг
зөрчсөн бол түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна:” гэж заасан. Гэтэл бид дээрх
зөрчлийн алийг нь ч гаргаагүй байхад энэ зүйл, заалтыг удирдлага болгон Сум дундын … дугаар шүүхийн
шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б бид нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Монгол Улсын Шүүхийн ёс зүйн
хорооны 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалыг хүчингүй болгож, иргэн Ц.Д-ийн
гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.» гэжээ.

105
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалаар Сум
дундын … дугаар шүүхийн шүүгч Б.Г, Л.Н, Ч.Б нарт «сахилгын шийтгэл» ногдуулсан нь Шүүгчийн эрх зүйн
байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан «Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид
сахилгын хариуцлага хүлээлгэнэ.» гэсэн зохицуулалттай нийцэхгүй байх тул дараах үндэслэлээр
шүүгчдийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Авлигын эсрэг болон
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай зэрэг хуулиудаар хориглосон үйлдэл гаргасан тохиолдолд «хариуцлага хүлээх» бөгөөд
эдгээрээс Шүүхийн ёс зүйн хорооны эрх хэмжээнд хамаарах нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн
эсэхийг шалгаж, сахилгын шийтгэл ногдуулах асуудал юм.
Маргааны зүйлийн тухайд: Шүүхийн ёс зүйн хороонд Ц.Д “(1) шүүгч Б.Б мэтгэлцэх эрх хангаагүй,
хэрэгтэй танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хангаагүй, (2) шүүгч Б.Г, Л.Н, Ч.Б нар ажлын бус
цагаар хуралдаж, гомдлыг хэлэлцэхгүй орхисон» нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн
“Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт
тавих үүрэгтэй.” гэснийг зөрчсөн тухай гомдол гаргажээ.
Үүнээс үзвэл маргааны зүйл нь “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн
хэрэгжүүлсэн эсэх”-тэй холбоотой байх бөгөөд энэ харилцаа нь тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх хуулиар зохицуулагдсан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх
явцтай холбоотой байна. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн
эсэхтэй холбоотой гомдлыг давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлэх эсхүл хуульчийн хувьд
мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд
баримтлах дүрмээр зохицуулдаг.
Түүнчлэн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн
зөрчилд хамаарахгүй”, 5.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад ёс зүйн
зөрчилтэй холбоотой гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо харьяалан шийдвэрлэнэ.”, Хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 20.3 дугаар зүйлийн 1-д “мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил
гэдэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж эсхүл энэ дүрмийн
заалтыг ... “, 20.6 дугаар зүйлийн 8-д “Мэргэжлийн хариуцлагын хороо энэ дүрмийг зөрчсөн эсэх
маргааныг ... шийдвэрлэнэ.» гэж зохицуулснаас дүгнэвэл иргэн Ц.Д-ийн гомдлыг Шүүхийн ёс зүйн
хороо харьяалан шийдвэрлэх эрх зүйн үндэсгүй байжээ. Шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад “гомдлыг хэлэлцэхгүй орхих тухай” тогтоол гаргасныг Шүүхийн ёс зүйн хороо шүүн
таслах үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзсан гэж дүгнэх үндэсгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 123, 124, 170 дугаар зүйлүүдийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрхэн тайлбарлаж
хэрэглэсэн, ямар тохиолдолд гомдол гаргах эрхтэй болох, гомдол гаргах эрхгүй захирамжид хэргийн
оролцогчдоос гомдол ирүүлсэн бол ямар журмаар хэлэлцэх зэрэг асуудал нь дээр тайлбарласанчлан
Шүүхийн ёс зүйн хорооны хянаж, дүгнэх асуудал биш харин шүүн таслах үүргээ биелүүлэх шүүгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа юм.
Ийнхүү «гомдол хэлэлцэхгүй орхисон» нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг
хэрэглэхтэй холбоотой байх тул иргэн Ц.Д-ээс ирүүлсэн гомдолд үндэслэн шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт
шийтгэл ногдуулсан магадлалыг хүчингүй болгож, үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэв.
Шүүхийн ёс зүйн хорооны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: 30 дугаар магадлал нь
Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн8 4 дүгээр зүйлийн 4.7.3, 4.7.4, 5.8-д заасантай нийцээгүй, гомдлыг
шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн тухай болон сахилгын шийтгэл
ногдуулах болсон хууль зүйн үндэслэл, хуулийн болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн аль зүйлд заасан «ёс
зүйн зөрчил» гаргасан9 гэж үзэж буйгаа тайлбарлаж, тодорхойлоогүй байна.
Түүнчлэн Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 2.10, 3.3.2, 3 3.3, 3.3.4-д заасантай нийцээгүй буюу
даалгавар өгөх тухай захирамж гарын үсэг, тамгагүй, танилцуулга гарын үсэг, огноо байхгүй, хурлын
тэмдэглэл гарын үсэг, тамгагүй, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан шийдвэр
гаргаагүй, гомдлыг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч томилоогүй, хуралдааны тов
тогтоогоогүй зэрэг зөрчил байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1
дэх заалтыг удирдлага болгон

8
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 167 дугаар зарлигаар батлагдсан.
9
30 дугаар Магадлалын тогтоох хэсэгт: хууль дүрмийн эрх олгосон, гаргах шийдвэрийн нэр төрлийг тогтоосон зэрэг
процессын зохицуулалтыг баримтласан боловч маргаан бүхий асуудлыг зөрчилд тооцсон гэх хууль , дүрмийн заалтуудыг
хэрэглээгүй, тодорхойгүй байна.

106
2013-2016

ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг баримтлан
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалыг
хүчингүй болгож, иргэн Ц.Д-ийн гомдлоор шүүгч Л.Н, Б.Г, Ч.Б нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын журмаар
гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧИД С.МӨНХЖАРГАЛ

Д.БАТБААТАР

Ц.ЦОГТ

107
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2014 оны 11 сарын 27 өдөр Дугаар 74 Улаанбаатар хот

В аймгийн Сум дундын ... дугаар
шүүхийн шүүгч Л.Ц-д сахилгын
шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл
даргалж, гишүүн Н.Эрдэнэцогт, Д.Пунцаг, О.Мөнхсайхан, Б.Уранцэцэг, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны хяналт шалгалт хариуцсан референт Л.Нямсүрэнг
суулцуулан, шүүгч Л.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-г оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны
хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар шүүгч Л.Ц-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан Ёс зүйн
хорооны анхан шатны хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолыг эс
зөвшөөрч иргэн Ч.Э-ийн гаргасан гомдлыг гишүүн Н.Чинбатын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ч.Э гомдолдоо: “Миний бие автомашин жолоодож яваад осолд орж хажууд явсан төрсөн
ганц охиноо алдан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийн шүүгдэгч болж В
аймгийн Сум дундын ... шүүхэд хэргийн хамт 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баасан гаригийн 12
цаг өнгөрч байхад аймгийн прокуророос шүүх рүү шилжиж очсон юм. Ослын улмаас миний бие өөрөө
хүнд гэмтэл авсан тул Улаанбаатар хотод эмчилгээтэй хажуугаар нь охиноо алдаад сэтгэл санааны
маш хүнд байдалд байсан. Энэ өдөр ажлын өдөр байсан боловч хэргийг авах ёстой шүүгч Л.Ц нь үдээс
хойшжин хүлээлгээд ажилдаа ирээгүй тул хэргийг маань хүлээлгэж өгч чадаагүй.
Ингээд амралтын 2 өдөр өнгөрөөгөөд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд шүүх
рүү ирэхэд Л.Ц нь мөн ажилдаа ирээгүй. Ерөнхий шүүгчийн туслах нь шүүгч ирээгүй байна хүлээж бай
гэж хүлээлгэсээр байсан. Ингээд 16 цаг өнгөрөхөд миний бие арга буюу Ерөнхий шүүгчийн туслахад
хандаж одоо яах ёстой вэ би эмчилгээтэй байдаг тул чөлөө авах хэрэгтэй байна гэхэд шүүгч Л.Ц-тэй
утсаар ярьсан удахгүй ирнэ гэж хэлсэн. Үүний дараа шүүгч Л.Ц нь ажилдаа ирж миний хэргийг авч
надтай уулзаад батлан даагч хийх хүн байна уу /В аймагт оршин суух хаягтай./ гэсэн. Би энд таних хүн
байхгүй гэдгээ хэлсэн боловч тэгвэл хоригдоно л биз дээ гэлээ. Ингээд би нөхөртөө хэлж найз нөхдөөр
нь дамжуулан 2 хүн олсон. Тэгээд шүүгч Л.Ц нь 1 давхарт байдаг н.Ш гэдэг залууд өгчхөөд буцаад яваад
өгсөн.
Би 2 хүнээрээ батлан даалт хийлгүүлээд буцаад Улаанбаатар хотод ирээд эмчилгээ хийлгэж байсан
юм. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан даагч нар утсаар яриад шүүгч Л.Ц бид нарт арга
хэмжээ авна гэж байна ир гэж дуудсан. Би тэр оройдоо В аймагт очоод 2014 оны 01 дүгээр сарын 13-ны
өдөр өглөө шүүгч Л.Ц-тэй уулзахад чамтай ярих юм байхгүй, чамайг хорино, гар гээд өрөөнөөсөө хөөж
гаргасан. Би уг нь эмнэлгийн тодорхойлолтоо өгөх гэсэн боловч хүлээж аваагүй.
Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай
30 дугаар захирамж гаргаж намайг хорих байранд хорьсон. Уг захирамж гаргасан үндэслэлээ 2013 оны
12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байна гэж
тодорхойлсон.
Намайг шүүхэд ирэхэд өдөр бүр ирж бүртгүүл гэж хэн ч хэлж танилцуулаагүй бөгөөд би бодохдоо
шүүхээс дуудахад нь л ирэх ёстой юм байна гэж ойлгосон. Хэн ч намайг дуудаагүй, батлан даагч нарыгаа
дуудахаар нь би шууд очсон тул энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүгч Л.Ц нь «энэ

108
2013-2016

захирамжид гомдол гаргах эрхгүй.» гэж хууль зөрчсөн зүйл зааж миний гомдол гаргах эрхийг бүдүүлгээр хаасан.
Би учраа олохгүй арга буюу шүүгч Л.Ц-г татгалзах хүсэлт гаргасан боловч ерөнхий шүүгч н.Г нь
хүлээж авалгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин шүүгчийн 30 дугаар захирамжид удирдлага
болгосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т гомдол гаргах эрхтэй болохыг
мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан бөгөөд хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т заасан гомдол
гаргаж болохгүй тохиолдолд хамаарахгүй байсан тул би хорих байгууллагаар дамжуулан ерөнхий
шүүгчид нь гомдол гаргасан, харамсалтай нь миний гаргасан гомдлыг цагдан хорих, шүүх хоёрын хооронд
будлиантуулж хугацаа алдуулсан. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед ерөнхий
шүүгч захирамж гаргаж Л.Ц-ийн гаргасан үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож сулласан. Ингээд
би шүүхийн цагдаад бүртгүүлээд зогсож байхад шүүгч Л.Ц нь намайг хараад хэн чамайг гар гэсийн бэ гэж
коридор дүүрэн хашгирч байсан билээ.
Иймд намайг 5 хоног үндэслэлгүй хорьж сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол учруулсан шүүгч Л.Ц-д
хатуу хариуцлага тооцож шүүгчийн албан тушаалаас нь огцруулж өгнө үү. Би хохирлоо шүүхэд хандаж
жич нэхэмжлэх болно.» гэжээ.
Шүүгч Л.Ц тайлбартаа: «Шүүх Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны
өдрийн 17 цаг 20 минутад хүлээж авсан. Шүүгч би 2013 оны 12 дугаар сарын 27, 2013 оны 12 дугаар сарын
30-ны өдөр ажил таслаагүй.
Ч.Э-д холбогдох хэргийг надад ерөнхий шүүгчийн туслах Н.М 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
хүлээлгэн өгсөн. Би шүүгчийн туслах Б.Ш-д Ч.Э-г хэргийнх нь хамт хүлээлгэн өгсөн. Туслах маань Ч.Э-г
иргэн Г.Г, Д.Б нарын батлан даалтад өгч шүүгдэгч Ч.Э-д гадагш явахдаа зөвшөөрөл авч зарлан дуудах
хуудас бичүүлэхийг, батлан даагч хоёр хүнд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд
заасан эрх, үүргийг танилцуулсан юм. Гэтэл Ч.Э нь шүүгчээс зөвшөөрөл авалгүй цагдаад мэдэгдэлгүй 14
хоног огт ямар нэгэн сураггүй алга болсон болох нь шүүгчийн туслах Б.Ш-ийн тайлбар, шүүхийн цагдаа
Э.Б-ийн илтгэх хуудас, батлан даагч Г.Г-ийн шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа юм.
Туслах 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-д яллах дүгнэлт гардуулах гэхэд Улаанбаатар
хотод байсан. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-г дуудаж ирэхээр нь би 2014 оны 01 дүгээр
сарын 13-ны өдөр түүнд урьд нь авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж
цагдан хорих арга хэмжээ авсан.
Үндэслэл нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.1-д зааснаар Ч.Э нь өмнө
авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мэдэгдэлгүйгээр алга болсон тул
цагдан хорих арга хэмжээ авсан.
Шүүгч Л.Ц би 2014 оны 01 дүгээр 20-ны өдөр Ч.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн
хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар
хасч 4 жил хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.5-д заасныг журамлан түүнд
оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан юм. Шүүгчийг шүүн
таслах ажиллагаатай нь холбогдуулан худал зүйлс бичиж байгаад гомдолтой байна. Ч.Э-ийн шүүгчийн
сахилгын хороонд гаргасан гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.» гэжээ.
Иргэн Ч.Э нийт гишүүдийн хуралдаанд гаргасан гомдолдоо: “Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны
107 дугаар тогтоолыг миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би шүүгчид өс хонзон санаж заавал
огцруулахыг хүсээгүй бөгөөд шүүх шударга байж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоодог шударга
ёсны баталгаа байгаасай гэж хүсэж явдаг иргэний хувьд, нөгөө талаас хүний амьдралд тохиолддог
жаргал зовлонгийн дундуур ганц охиноо алдаж хэрэгтэн болсон хүний хувьд, хорих ангид хоол унд идэх
сэхээгүй хоригдож байсны хувьд шударга бус, ёс зүйн алдаа гаргасан шүүгч ч мөн хариуцлага хүлээдэг
байх ёстой гэж үзэж байгаа юм.
Үүнд:
... 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 30
дугаар захирамж гаргаж намайг хорих байранд хорьсон. ... Намайг шүүхэд ирэхэд өдөр бүр ирж бүртгүүл
гэж хэн ч хэлж танилцуулаагүй бөгөөд би бодохдоо шүүхээс дуудахад нь л ирэх ёстой юм байна гэж
ойлгосон байсан, хэн ч намайг дуудаагүй. Батлан даагч нарыгаа дуудахаар нь би шууд очсон тул энэ
үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүгч Л.Ц нь «энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.» гэж
хууль зөрчсөн зүйл зааж миний гомдол гаргах эрхийг бүдүүлгээр хаасан.
… Иймд намайг 5 хоног үндэслэлгүй хорьж сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол учруулсан шүүгч
Л.Ц-г ёс зүйн хорооны хурлаас хууль бус шийдвэрийг зөвтгөж, намайг хорих шийдвэр гаргахдаа давж
заалдах эрхгүй гэж шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан тухай нэг ч үг дурсалгүй, түүнд дүгнэлт хийлгүй
орхигдуулсан, мөн шүүгч нар цагаа бүртгүүлдэг тухай ямар ч бүртгэлийн дэвтэр байдаггүй, туслах
н.Мөнгөнцэцэг нь удаа дараа утсаар дуудаад байхад ажилдаа ирээгүй /би хажууд нь зогсож байсан/
шүүгчийг ажилдаа ирсэн байна гэж үндэслэлгүй огт худлаа дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул
шүүгч Л.Ц-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 107 дугаар тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэрэг
үүсгэн шалгаж өгнө үү ...» гэжээ.

109
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ
НЬ:
Шүүгч Л.Ц-д холбогдуулан иргэн Ч.Э-ийн гаргасан гомдлыг шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны
05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 107 дугаар тогтоолоор сахилгын хэрэг
үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Ёс зүйн хорооны 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт гишүүдийн хуралдааны 35 дугаар
магадлалаар «Иргэн Ч.Э-ийн гомдолд дурдсан «батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг
зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа гомдол гаргах эрхийг хаасан.»
талаар ёс зүйн хорооны тогтоолд дүгнээгүй, мөн батлан даалтад авагдсан этгээдийн эрх, үүрэг ба түүнийг
танилцуулсан нөхцөл байдлуудыг зөвхөн шүүгчийн туслах н.Ш-ийн тайлбарт үндэслэн дүгнэсэн байх
тул тус нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзээд гомдлыг дахин шалгуулахаар буцаасан
байна.
Шалгалтаар, шүүгч Л.Ц нь Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцдаа 2014 оны 01
дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 30 дугаар захирамжаар «Шүүгдэгч Ч.Э нь ... шүүхээс дуудсан цагт
ирээгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байна.» гэх үндэслэлээр түүнд урьд авсан
батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
авчээ.
Ч.Э нь шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргаж тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр
орлон гүйцэтгэгч шүүгч Д.Г-ийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар захирамжаар «...
шүүгдэгчийг шүүхэд хэзээ дуудсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар
тогтоогдохгүй байх тул ...» шүүгчийн 30 дугаар захирамжийг хүчингүй болгож гомдлыг шийдвэрлэжээ.
Шүүгч Л.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч
Ч.Э-д батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа яллагдагчид эрх, үүргийг нь тайлбарлаж
өгсөн эсэхэд хяналт тавиагүй. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар захирамжаар цагдан
хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа захирамжид гомдол гаргах эрхийг заагаагүй, яллагдагчийн
эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны хүндрэлтэй байдлыг харгалзаж үзээгүй зэрэг нь гомдол гарах
үндэс болсон байна.
Ч.Э-ийн гомдолд дурдсан асуудал шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой
асуудал байх бөгөөд гомдлыг газар дээр нь шалгасан шалгалтын дүн, хэрэгт авагдсан материалыг
судлаад шүүгч Л.Ц нь «Шүүгчийн ёс зүйн дүрэм»-ийн 1.3-т заасан «Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм
чанарыг хүндэтгэх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах ... зэрэг зарчмуудыг
хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.» гэсэн Шүүгчийн баримтлах зарчим, 3.2 дугаар зүйлийн 1-д
заасан «Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар
шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна.» 3.3 дугаар
зүйлийн 1-д заасан «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж,
биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.» гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж шүүгч Л.Ц-д сахилгын шийтгэл
ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар
зүйлийн 37.1.1, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасныг тус тус удирдлага
болгон

ТОГТООХ нь:
1. Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Л.Ц-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
2. Магадлалыг шүүгч болон гомдол гаргагчид гардуулахыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ О.АЛТАНГЭРЭЛ

ГИШҮҮН Н.ЧИНБАТ

110
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 04 сарын 15 өдөр Дугаар ш/11 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн
ёс зүйн хорооны магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан
даргалж шуүгч Э.Халиунбаяр ерөнхий шүугч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн
дарга Ц.Шагдарсүрэн гомдол гаргагч Ч.Э, шүүгч Л.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан
хийж Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр
магадлалыг эс зөвшөөрч шүүгч Л.Ц-ийн гаргасан гомдлоор Ч.Э-ийн гомдолтой шүүгч Л.Ц-д холбогдох
сахилгын хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ:
Гомдол гаргагч Ч.Э Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “Миний бие автомашин жолоодож
яваад осолд орж хажууд явсан төрсөн ганц охиноо алдан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т
заасан гэмт хэргийн шүүгдэгч болж В аймгийн Сум дундын ... дугаар шүүхэд хэргийн хамт 2013 оны 12
дугаар сарын 27-ны баасан гаригийн 12 цаг өнгөрч байхад аймгийн прокуророос шүүх рүү шилжиж очсон
юм. Ослын улмаас миний бие өөрөө хүнд гэмтэл авсан тул Улаанбаатар хотод эмчилгээтэй, хажуугаар нь
охиноо алдаад сэтгэл санааны маш хүнд байдалд байсан. Энэ өдөр ажлын өдөр байсан боловч хэргийг
авах ёстой шүүгч Л.Ц нь үдээс хойш хүлээгээд ажилдаа ирээгүй тул хэргийг хүлээлгэж өгч чадаагүй.
Ингээд амралтын 2 өдөр өнгөрөөгөөд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд шүүх
рүү ирэхэд шүүгч Л.Ц нь мөн ажилдаа ирээгүй. Ерөнхий шүүгчийн туслах нь шүүгч ирээгүй байна, хүлээж
бай гэж хүлээлгэсээр байсан. Ингээд 16 цаг өнгөрөхөд миний бие арга буюу Ерөнхий шүүгчийн туслахад
хандаж «одоо яах ёстой вэ? би эмчилгээтэй байдаг тул чөлөө авах хэрэгтэй байна.» гэхэд «шүүгч Л.Ц-
тэй утсаар ярьсан удахгүй ирнэ.» гэж хэлсэн. Үүний дараа шүүгч Л.Ц нь ажилдаа ирж миний хэргийг авч
надтай уулзаад «батлан даагч хийх хүн байна уу?» гэсэн. Би энд таних хүн байхгүй гэдгээ хэлсэн боловч
«тэгвэл хоригдоно л биз дээ.» гэлээ. Ингээд би нөхөртөө хэлж найз нөхдөөр нь дамжуулан 2 хүн олсон.
Тэгээд шүүгч Л.Ц нь 1 давхарт байдаг н.Ш гэдэг залууд өгчхөөд буцаад яваад өгсөн.
Би 2 хүнээрээ батлан даалт хийлгүүлээд буцаад Улаанбаатар хотод ирээд эмчилгээ хийлгэж байсан
юм. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан даагч нар утсаар яриад шүүгч Л.Ц бид нарт арга
хэмжээ авна гэж байна, ир гэж дуудсан. Би тэр оройдоо В аймагт очоод 2014 оны 01 дүгээр сарын 13-
ны өглөө шүүгч Л.Ц-тэй уулзахад “чамтай ярих юм байхгүй, чамайг хорино, гар” гээд өрөөнөөсөө хөөж
гаргасан. Би уг нь эмнэлгийн тодорхойлолтоо өгөх гэсэн боловч хүлээж аваагүй. Ингээд 2014 оны 01 дүгээр
сарын 13-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 30 дугаар захирамж гаргаж,
намайг хорих байранд хорьсон. Уг захирамж гаргасан үндэслэлээ 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байна гэж тодорхойлсон. Намайг шүүхэд
ирэхэд өдөр бүр ирж бүртгүүл гэж хэн ч хэлж танилцуулаагүй бөгөөд би бодохдоо шүүхээс дуудахад нь л
ирэх ёстой юм байна гэж ойлгосон. Хэн ч намайг дуудаагүй, батлан даагч нарыгаа дуудахаар нь би шууд
очсон тул энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, шүүгч Л.Ц нь «энэ захирамжид гомдол гаргах
эрхгүй.» гэж хууль зөрчсөн зүйл зааж миний гомдол гаргах эрхийг бүдүүлгээр хаасан.
Би учраа олохгүй арга буюу шүүгч Л.Ц-г татгалзах хүсэлт гаргасан боловч Ерөнхий шүүгч н.Г нь
хүлээж авалгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин шүүгчийн 30 дугаар захирамжид удирдлага
болгосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т гомдол гаргах эрхтэй болохыг

111
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан бөгөөд хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т заасан гомдол
гаргаж болохгүй тохиолдолд хамаарахгүй байсан тул би хорих байгууллагаар дамжуулан Ерөнхий
шүүгчид нь гомдол гаргасан, харамсалтай нь миний гаргасан гомдлыг цагдан хорих, шүүх хоёрын
хооронд будлиантуулж хугацаа алдуулсан. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед
Ерөнхий шүүгч захирамж гаргаж, шүүгч Л.Цэрэндуламын гаргасан үндэслэлгүй захирамжийг хүчингүй
болгож намайг сулласан. Ингээд би шүүхийн цагдаад бүртгүүлээд зогсож байхад шүүгч Л.Ц нь намайг
хараад «хэн чамайг гар гэсэн юм бэ?» гэж коридор дүүрэн хашгирч байсан билээ.
Иймд, намайг 5 хоног үндэслэлгүй хорьж сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол учруулсан шүүгч
Л.Ц-д хатуу хариуцлага тооцож шүүгчийн албан тушаалаас нь огцруулж өгнө үү. Би хохирлоо шүүхэд
хандаж жич нэхэмжлэх болно.» гэжээ.
Шүүгч Л.Ц Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: Шүүх Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 20 минутад хүлээж авсан. Шүүгч би 2013 оны 12 дугаар
сарын 27, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил таслаагүй. Ч.Э-д холбогдох хэргийг надад Ерөнхий
шүүгчийн туслах Н.М 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Би шүүгчийн туслах Б.Ш-д
Ч.Э-ийн хэргийнх нь хамт хүлээлгэн өгсөн. Туслах Ч.Э-г иргэн Г.Г, Д.Б нарын батлан даалтад өгч шүүгдэгч
Ч.Э-д гадагш явахдаа зөвшөөрөл авч зарлан дуудах хуудас бичүүлэхийг, батлан даагч хоёр хүнд нь
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулсан юм. Гэтэл Ч.Э
нь шүүгчээс зөвшөөрөл авалгүй, цагдаад мэдэгдэлгүй 14 хоног огт ямар нэгэн сураггүй алга болсон
болох нь шүүгчийн туслах Б.Ш-ийн тайлбар, шүүхийн цагдаа Э.Б-ийн илтгэх хуудас, батлан даагч Г.Г-ийн
шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа юм.
Туслах 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-д яллах дүгнэлт гардуулах гэхэд Улаанбаатар хотод
байсан. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-г дуудаж ирэхээр нь би 2014 оны 01 дүгээр сарын 13-ны
өдөр түүнд урьд нь авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих
арга хэмжээ авсан, үндэслэл нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.1-т зааснаар
Ч.Э нь өмнө авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мэдэгдэлгүйгээр алга
болсон тул цагдан хорих арга хэмжээ авсан. Шүүгч Л.Ц би 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Э-д
холбогдох хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн
хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 61.1,61.5-д заасныг журамлан түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын
хугацаагаар хянан харгалзсан юм. Шүүгчийг шүүн таслах ажиллагаатай нь холбогдуулан худал зүйлс
бичиж байгаад гомдолтой байна. Ч.Э-ийн шүүгчийн сахилгын хороонд гаргасан гомдол нь үндэслэлгүй
тул хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалаар шүүгч Л.Ц-д
сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. Шүүгч Л.Ц давж заалдах гомдолдоо: Би Шүүхийн
ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалыг 2014 оны 01 сарын 20-ны
өдөр хүлээн авсан билээ.
Магадлалын арын хуудаст хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут харагдаж байгаа болно. Монгол
улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар магадлалыг гардан
авснаас хойш 14 хоногийн дотор тухайн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Л.Ц надад холбогдуулан иргэн Ч.Э-ийн гаргасан гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 05
дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 107 дугаартай тогтоолоор сахилгын хэрэг
үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт гишүүдийн
хуралдааны 35 дугаартай магадлалаар гомдлыг дахин шалгуулахаар буцаасан юм. 2014 оны 11 дүгээр
сарын 27-ны өдрийн Шүүхийн ёс зүйн хорооны 74 дугаартай магадлалаар надад сануулах сахилгын
шийтгэл ногдуулсан байна. Гомдол гаргагч Ч.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ёс зүйн
хороонд үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэж гомдол гаргасан юм.
Шүүх тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201323000307 дугаартай Ч.Э-д холбогдох хэргийг 2013 оны 12 дугаар сарын 27-
ны өдрийн 17 цаг 20 минутад хүлээн авсан. Энэ нь хүлээн авсан дардаснаас харагдаж байна. Шүүгч Л.Ц
би гомдол гаргагчийн бичсэн шиг 2013 оны 12 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд ажил тасалсан тохиолдол
байхгүй. Манай байгууллагын цагийн бүртгэлээс нотлогдож байгаа болно. Ч.Э-д холбогдох хэргийг надад
ерөнхий шүүгчийн туслах Б.Ш-д Ч.Э-г хэргийнх нь хамт хүлээлгэн өгсөн.
Шүүгчийн туслах Б.Ш нь иргэн Г.Г, Д.Б нарын өөрсдийнх нь хүсэлтээр иргэн Ч.Э-г тэдний батлан
даалтад өгч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулсан юм.
Энэ нь иргэн Ч.Э-г батлан даалтад өгөх тухай сум дундын ... дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын
30-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжийн хуулбараар нотлогдож байна.
Мөн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн туслах Б.Ш нь иргэн Ч.Э-г хоёр иргэний батлан
даалтад өгөхдөө түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан дуудсан
цагт хүрэлцэн ирэх өдөр бүр шүүхийн хуягт бүртгүүлж байх, гадагш явахдаа мэдэгдэж зөвшөөрөл авч

112
2013-2016

явах талаар эрх, үүргийг нь танилцуулсан юм. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Үүнд
шүүгчийн туслах Б.Ш-ийн Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбар, батлан даагч Г.Г-ийн шүүхэд өгсөн
мэдүүлэг, шүүгчийн туслах З.О-ийн яллагдагчийг шүүхэд дуудсан баримт, шүүхийн хуяг Э.Б-ийн илтгэх
хуудас, н.Б-ийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм.
Иргэн Ч.Э-д гадагш явахдаа мэдэгдэж зөвшөөрөл авах, өдөр нэг удаа шүүгчийн туслах болон
шүүхийн хуягт бүртгүүлэх, дуудсан цагт ирэх эрх, үүргийг танилцуулсан боловч шүүгчээс зөвшөөрөл
аваагүй, шүүхийн хуяг Э.Б-д мэдэгдээгүй, туслахад хэлэлгүйгээр 14 хоног алга болсон юм. Энэ талаар
шүүгчийн туслах Б.Ш-ийн тайлбар, шүүхийн цагдаа Э.Б-ийн тодорхойлолт, батлан даагч Г.Г-ийн тайлбар
зэргээр нотлогдож байгаа юм. Иргэн Ч.Э-г В аймагт байхгүй Улаанбаатарт байгаа гэсэн үндэслэлээр
шүүгчийн туслах З.О 70563696 дугаартай утаснаас Ч.Э-ийн 86861026 дугаартай утсаар ярихад “Би хотод
байгаа тул очих боломжгүй.” гэж хариу мэдэгдсэн байгаа. Туслах 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр
ирэхээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т зааснаар түүнд урьд нь
авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих арга хэмжээ авсан юм.
Үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.1-т зааснаар Ч.Э нь өмнө нь
авсан бусдын батлан даалтын арга хэмжээг зөрчиж мэдэгдэлгүйгээр алга болсон тул цагдан хорих арга
хэмжээ авсан.
Миний туслах П.Н нь В аймгийн Хүний эрхийн комиссын ажилтан болоод түүний оронд 2014 оны 01
дүгээр сарын 02-ны өдрөөс З.О гэдэг шинэ туслахтай болсон. Энэ талаарх нотлох баримт В аймгийн
шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дугаартай тушаалаас харагдаж
байгаа юм. Шинэ туслахтай болсон болохоор захирамжаа бичиж өгсөн боловч З.О “эрхтэй.” гэхийг эрхгүй
гэж бичсэн байсныг би мэдээгүй юм. Надад Ч.Э-ийн эрхийг хязгаарлах гэсэн санаа байгаагүй. Энэ талаар
туслах тайлбараа бичсэн болно.
Шүүгч Л.Ц би 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж
Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн
хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,
61.5-д заасныг журамлан түүнд оногдуулан 4 жил хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын хугацаагаар хянан
харгалзсан юм. Шийтгэх тогтоолоос харагдах болно.
Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд шүүх тооцож хорих ял ногдуулсан боловч тэнссэн юм. Шүүх 5 жил хүртэл хорих
ял оногдуулах эрхтэй байсан боловч болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлсэн юм. Би хорих ял
оногдуулсан бол энэ асуудал яригдахгүй байсан.
Сум дундын ... дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Г нь 2014
оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаартай захирамжаар миний яллагдагч Ч.Э-г цагдан хорьсон
захирамжийг хүчингүй болгосон юм. Шүүгч Д.Г нь Ч.Э-д холбогдох эрүүгийн хэрэгтэй танилцаагүй
мөртлөө шүүгдэгчийг хэзээ дуудсан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар
тогтоогдохгүй байна гэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т
зааснаар шүүгч Д.Г-ийн захирамжид гомдол гаргах эрхгүй тул би гомдол гаргаагүй. Яллагдагч Ч.Э-ийн
201323000307 дугаартай хэрэгт яагаад түүнийг цагдан хорьсон талаар нотлох баримтууд байсан. Би
Шүүхийн ёс зүйн хороонд бичгийн нотлох баримтуудаа өгсөн юм.
Шүүхийн ёс зүйн хороо нь намайг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Шүүгч нь
хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас
хандах, ... зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.” гэсэн шүүгчийн баримтлах зарчим
3.2 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш төвийг сахисан, хүнлэг ёсоор
хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна.” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг
эзэмшсэн байна, 3.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавиа үүрэгтэй.” гэснийг тус тус зөрчсөн гэж сахилгын арга
хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.
Шүүгч Л.Ц би хүний эрх, эрх чөлөө эрхэм чанарыг хүндэтгэж аливаа асуудалд бодитой төвийг
сахисан байр сууринаас хандаж 15 жил шүүгчээр ажиллахдаа нэг ч сахилгын арга хэмжээ авахуулж
байгаагүй болох нь миний тодорхойлолтоос харагдаж байгаа юм. Шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргийг
хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 215 зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
61 дүгээр зүйлийн 61.1, 61.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан юм. Шийтгэх
тогтоолын хуулбарыг хавсаргав. Би аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, биелэлтэд
байнга хяналт тавин ажилладаг билээ.
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүд нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Миний өгсөн бичгийн
нотлох баримтуудыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар магадлалд дурдаагүй байна. Мөн Монгол
улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар зөрчил гаргаснаас хойш

113
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн магадлал гаргасан нь
үндэслэлгүй юм.
Иймд Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалыг
хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлал
хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангасан байна.
Гомдол гаргагч Ч.Э нь В аймгийн Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Л.Ц-д холбогдуулан гомдол
гаргаж, үндэслэлийг “шүүгч Л.Ц намайг 5 хоног үндэслэлгүй хорьж сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол
учруулсан, гаргасан захирамждаа гомдол гаргах эрхгүй гэж хууль зөрчсөн, коридороор дүүрэн хашгирч,
ёс зүйгүй авирласан.” гэж тодорхойлжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолоор шүүгч
Л.Ц-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалаар шүүгч
Л.Ц-ийн яллагдагч Ч.Э-г батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа яллагдагчид эрх,
үүргийг нь тайлбарлаж өгсөн эсэхэд хяналт тавиагүй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар
захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа захирамжид гомдол гаргах эрхийг
заагаагүй, яллагдагчийн эрүүл мэндийн байдал сэтгэл санааны хүндрэлтэй байдлыг харгалзаж үзээгүй
зэрэг нь гомдол гаргах үндэс болсон гэж дүгнэжээ.
Тус сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгч Л.Ц-ийн яллагдагчид таслан сэргийлэх арга
хэмжээ авахад эрх, үүргийг нь тайлбарласан эсэхэд хяналт тавьж ажилласан нь тодорхойгүй, харин
яллагдагч Ч.Э-д 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар батлан
даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр /5 дахь
өдөр/ шүүхэд ирэхийг 09-ний өдөр утсаар мэдэгдээд 13-ны өдөр /1 дэх өдөр/ шүүхэд ирэхэд нь “шүүхээс
дуудсан цагт ирээгүй.” гэсэн үндэслэлээр шууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох
нь тогтоогджээ.
Шүүгч Л.Ц нь яллагдагч Ч.Э-д цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авахдаа яллагдагчийн
эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны хүндрэлтэй байдлыг харгалзан үзээгүй, түүнд зайлшгүй цагдан
хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авах, хуульд заасан заасан үндэслэл бүрдсэн нөхцөл байдлыг
шалгаж дүгнээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч захирамж гаргахдаа гомдол гаргах
эрхийг заагаагүй зэрэг алдаа зөрчил гаргажээ.
Энэ нь шүүгч Л.Ц-ийн Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3-т заасан “Шүүгч нь
хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд
бодитой төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах,
нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгон
төлөвшүүлнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш төвийг сахисан хүнлэг
ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны
соёлыг эзэмшсэн байна.”, 3.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг
хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл
болж байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч Ч.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны
өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүгч Л.Ц-д холбогдуулж
Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байх тул гомдол гаргагчийн “Монгол улсын шүүхийн шүүгчийн
ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.3-т зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын
шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн, магадлал үндэслэлгүй гэсэн гомдлыг хүлээн авах нь
үндэслэлгүй байна.
Иймд шүүгч Л.Ц-д сахилгын арга хэмжээ авсан Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11
дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж
шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1
дэх заалтыг удирдлага болгон

114
2013-2016

ТОГТООХ нь:
1 Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр
магадлалыг хэвээр үлдээж, Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Л.Ц-ийн давж заалдах гомдлыг
хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж
заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж
маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол
гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

115
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ШYYX ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2015 оны 06 сарын 08 өдөр Дугаар 145 Улаанбаатар хот

Шүүхийн ёс зүйн хорооны
магадлалын тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч
Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, шүүгч Л.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан
хийж, шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлал, Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Ш/11 дүгээр магадлалыг
эс зөвшөөрч шүүгч Л.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр
хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч Ч.Э Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: «Миний бие автомашин жолоодож
яваад осолд орж хажууд явсан төрсөн ганц охиноо алдан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т
заасан гэмт хэргийн шүүгдэгч болж В аймгийн Сум дундын ... дугаар шүүхэд хэргийн хамт 2013 оны 12
дугаар сарын 27-ны баасан гаригийн 12 цаг өнгөрч байхад аймгийн прокуророос шүүх рүү шилжиж очсон
юм. Ослын улмаас миний бие өөрөө хүнд гэмтэл авсан тул Улаанбаатар хотод эмчилгээтэй, хажуугаар нь
охиноо алдаад сэтгэл санааны маш хүнд байдалд байсан. Энэ өдөр ажлын өдөр байсан боловч хэргийг
авах ёстой шүүгч Л.Ц нь үдээс хойш хүлээгээд ажилдаа ирээгүй тул хэргийг хүлээлгэж өгч чадаагүй.
Ингээд амралтын 2 өдөр өнгөрөөгөөд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд шүүх
рүү ирэхэд шүүгч Л.Ц нь мөн ажилдаа ирээгүй. Ерөнхий шүүгчийн туслах нь шүүгч ирээгүй байна, хүлээж
бай гэж хүлээлгэсээр байсан. Ингээд 16 цаг өнгөрөхөд миний бие арга буюу Ерөнхий шүүгчийн туслахад
хандаж «одоо яах ёстой вэ? би эмчилгээтэй байдаг тул чөлөө авах хэрэгтэй байна.» гэхэд «шүүгч Л.Ц-
тэй утсаар ярьсан удахгүй ирнэ.» гэж хэлсэн. Үүний дараа шүүгч Л.Ц нь ажилдаа ирж миний хэргийг авч
надтай уулзаад «батлан даагч хийх хүн байна уу?» гэсэн. Би энд таних хүн байхгүй гэдгээ хэлсэн боловч
«тэгвэл хоригдоно л биз дээ.» гэлээ. Ингээд би нөхөртөө хэлж найз нөхдөөр нь дамжуулан 2 хүн олсон.
Тэгээд шүүгч Л.Ц нь 1 давхарт байдаг н.Ш гэдэг залууд өгчхөөд буцаад яваад өгсөн.
Би 2 хүнээрээ батлан даалт хийлгүүлээд буцаад Улаанбаатар хотод ирээд эмчилгээ хийлгэж байсан
юм. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан даагч нар утсаар яриад шүүгч Л.Ц бид нарт арга
хэмжээ авна гэж байна, ир гэж дуудсан. Би тэр оройдоо В аймагт очоод 2014 оны 01 дүгээр сарын 13-
ны өглөө шүүгч Л.Ц-тэй уулзахад “чамтай ярих юм байхгүй, чамайг хорино, гар” гээд өрөөнөөсөө хөөж
гаргасан. Би уг нь эмнэлгийн тодорхойлолтоо өгөх гэсэн боловч хүлээж аваагүй. Ингээд 2014 оны 01 дүгээр
сарын 13-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 30 дугаар захирамж гаргаж,
намайг хорих байранд хорьсон. Уг захирамж гаргасан үндэслэлээ 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байна гэж тодорхойлсон. Намайг шүүхэд
ирэхэд өдөр бүр ирж бүртгүүл гэж хэн ч хэлж танилцуулаагүй бөгөөд би бодохдоо шүүхээс дуудахад нь л
ирэх ёстой юм байна гэж ойлгосон. Хэн ч намайг дуудаагүй, батлан даагч нарыгаа дуудахаар нь би шууд
очсон тул энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, шүүгч Л.Ц нь «энэ захирамжид гомдол гаргах
эрхгүй.» гэж хууль зөрчсөн зүйл зааж миний гомдол гаргах эрхийг бүдүүлгээр хаасан.
Би учраа олохгүй арга буюу шүүгч Л.Ц-г татгалзах хүсэлт гаргасан боловч Ерөнхий шүүгч н.Г нь
хүлээж авалгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин шүүгчийн 30 дугаар захирамжид удирдлага
болгосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т гомдол гаргах эрхтэй болохыг
мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан бөгөөд хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т заасан гомдол
гаргаж болохгүй тохиолдолд хамаарахгүй байсан тул би хорих байгууллагаар дамжуулан Ерөнхий

116
2013-2016

шүүгчид нь гомдол гаргасан, харамсалтай нь миний гаргасан гомдлыг цагдан хорих, шүүх хоёрын
хооронд будлиантуулж хугацаа алдуулсан. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн
үед Ерөнхий шүүгч захирамж гаргаж, шүүгч Л.Ц-ийн гаргасан үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож
намайг сулласан. Ингээд би шүүхийн цагдаад бүртгүүлээд зогсож байхад шүүгч Л.Ц нь намайг хараад
«хэн чамайг гар гэсэн юм бэ?» гэж коридор дүүрэн хашгирч байсан билээ.
Иймд, намайг 5 хоног үндэслэлгүй хорьж сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол учруулсан шүүгч
Л.Ц-д хатуу хариуцлага тооцож шүүгчийн албан тушаалаас нь огцруулж өгнө үү. Би хохирлоо шүүхэд
хандаж жич нэхэмжлэх болно.» гэжээ.
Шүүгч Л.Ц Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: Шүүх Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 20 минутад хүлээж авсан. Шүүгч би 2013 оны 12 дугаар
сарын 27, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил таслаагүй. Ч.Э-д холбогдох хэргийг надад Ерөнхий
шүүгчийн туслах Н.М 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Би шүүгчийн туслах Б.Ш-д
Ч.Э-ийн хэргийнх нь хамт хүлээлгэн өгсөн. Туслах Ч.Э-г иргэн Г.Г, Д.Б нарын батлан даалтад өгч шүүгдэгч
Ч.Э-д гадагш явахдаа зөвшөөрөл авч зарлан дуудах хуудас бичүүлэхийг, батлан даагч хоёр хүнд нь
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулсан юм. Гэтэл Ч.Э
нь шүүгчээс зөвшөөрөл авалгүй, цагдаад мэдэгдэлгүй 14 хоног огт ямар нэгэн сураггүй алга болсон
болох нь шүүгчийн туслах Б.Ш-ийн тайлбар, шүүхийн цагдаа Э.Б-ийн илтгэх хуудас, батлан даагч Г.Г-ийн
шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа юм.
Туслах 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-д яллах дүгнэлт гардуулах гэхэд Улаанбаатар хотод
байсан. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-г дуудаж ирэхээр нь би 2014 оны 01 дүгээр сарын 13-ны
өдөр түүнд урьд нь авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих
арга хэмжээ авсан, үндэслэл нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.1-т зааснаар
Ч.Э нь өмнө авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мэдэгдэлгүйгээр алга
болсон тул цагдан хорих арга хэмжээ авсан. Шүүгч Л.Ц би 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Э-д
холбогдох хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн
хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 61.1, 61.5-д заасныг журамлан түүнд ногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын
хугацаагаар хянан харгалзсан юм. Шүүгчийг шүүн таслах ажиллагаатай нь холбогдуулан худал зүйлс
бичиж байгаад гомдолтой байна. Ч.Э-ийн шүүгчийн сахилгын хороонд гаргасан гомдол нь үндэслэлгүй
тул хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Шүүгчийн
эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар зүйлийн
37.1.1, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасныг тус тус удирдлага болгон Сум
дундын ... дугаар шүүхийн шүүгч Л.Ц-д сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ш/11
дүгээр магадлалаар Шүүхийн ёс хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалыг
хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгч Л.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гомдол гаргагч Ч.Э нь 2014 оны 01 дүгээр сарын
20-нд шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасныг Шүүхийн ёс зүйн хороо 2014 оны 01 дүгээр сарын 27-нд
хүлээн авсан болох нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн ёс зүйн хорооны 107 дугаартай
сахилгын хэрэг үүсгэх тогтоолоос харагдаж байна. Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1
дүгээр зүйлийн 3-т заасан «ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас
илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.» гэжээ.
Иймд надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74
дүгээр Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ш/11
дүгээр магадлалууд үндэслэлгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн намайг 2014 оны 01 дүгээр сарын 13-нд үндэслэлгүй Ч.Э-г цагдан хорьсон гэж үзсэн атлаа хөөн
хэлэлцэх хугацааг тоолоогүй, хэт нэг талыг барьж гомдол гаргагчийн хэлсэн бүхнийг нотлох баримтгүйгээр
үнэлж, миний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Яллагдагч Ч.Э-д шүүгчийн туслах н.Ш эрх,
үүргийг танилцуулж тайлбарлаж өгсөн талаарх баримт байхад үнэлээгүй. Ч.Э өөрийн эрүүл мэндийн
байдал, сэтгэл санааны хүндрэлтэй байдлын талаар шүүхэд ямар нэгэн нотлох баримт өгөөгүй, чөлөө
зөвшөөрөл авалгүйгээр хот явсан байхад энэ бүхнийг харгалзаж үзээгүй зөвхөн шүүгч сахилгын зөрчил
гаргасан байна гэж ёс зүйн хороо болон захиргааны хэргийн шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Шүүхийн Ёс зүйн хороо болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг
тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий
байна.

117
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлалаар «яллагдагчид
батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээнд хяналт тавиагүй, цагдан хорих таслан сэргийлэх
арга хэмжээ авах захирамжид гомдол гаргах эрхийг заагаагүй, хүний эрхэм чанарыг хүндэтгээгүй.» гэсэн
үндэслэлээр шүүгч Л.Ц-д сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Шүүгч Л.Ц нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр «цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
авах» тухай 30 дугаар захирамж гаргаж, шүүгдэгч Ч.Э-г «шүүхээс дуудсан цагт ирээгүй, батлан даалтад
өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн.» гэж цагдан хорьж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй
болохыг зааж шийдвэрлэжээ.
Шүүгч Л.Ц-ийн «хэт нэг талыг барьж, гомдол гаргагчийн хэлсэн бүхнийг нотлох баримтгүйгээр үнэлж,
миний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй.» гэх гомдлын тухайд: «шүүгдэгч Ч.Э-д бусдын батлан
даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа өдөр бүр шүүхэд ирж бүртгүүлж байхыг мэдэгдсэн.»
гэж шүүгч Л.Ц-ээс маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна.
Харин зөвхөн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирэхийг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны
өдөр мэдэгдсэн баримт байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтад
өгснөөс хойш яллагдагч Ч.Э хэрхэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлж
байсан, гадагш явсан эсэх, шүүхэд өдөр бүр ирж, бүртгүүлж байсан эсэхийг хянаагүй байна.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгчийн туслах Б.Ш «гадагш явахдаа зарлан дуудах хуудас авч явахыг
танилцуулсан.» гэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Б «шүүгчийн туслах яллагдагчид өдөр
бүр шүүхийн хуягт бүртгүүлэхийг тайлбарлаж байсан.» гэж тайлбар гаргасан байх боловч үүнийг
нотолсон танилцуулсан тухай баримт байхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар
зүйлийн 65.3, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартын 3.1.5-д зааснаар хүлээх үүрэг, хариуцлагыг
тухайлбал шүүхээс яллагдагчид өдөр бүр шүүхэд ирж бүртгүүлэх үүрэг өгсөн тухай баримт байхгүй тул
дээрх гомдол үндэслэлгүй.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар цагдан хорих захирамжид
гомдол гаргах эрх Ч.Э-д нээлттэй байхад гомдол гаргах эрхгүй гэж давж заалдах гомдол гаргах эрхийг
хязгаарласан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн
дүрмийн 1.3 дугаар зүйл, 3.3 дугаар зүйлд заасан албаны чиг үүрэгтээ хариуцлагатай хандах, хүний
эрх, эрх чөлөөг хязгаарласан шийдвэр гаргахдаа хүний эрхэм чанарыг хүндэтгэх, бодитой хандах үүргээ
биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Хэдийгээр шүүгч цагдан хорих арга хэмжээ авах эрхтэй хэдий ч холбогдох баримтыг бүрдүүлж,
хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд шийдвэр гаргах, улмаар гомдол гаргах эрхээр хангах,
мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруу зэргийг харгалзаж, хүний
эрхийг хязгаарлах учиртай.
“Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага тооцсон.” гэх гомдлын тухайд: Шүүгчийн ёс зүйн
дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т «зөрчил гаргаснаас хойш 6 cap өнгөрсөн» гэсэн нь зөрчил гаргасан өдрөөс
хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгох ба энэ тохиолдолд Ч.Э нь
2014 оны 01 дүгээр сарын 24-нд гомдол гаргасан, Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 05 дугаар сарын
02-ны өдрийн 107 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, 2014 оны 07 дугаар сарын 03-
ны өдрийн 35 дугаар тогтоолоор өмнөх 107 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгахаар буцааж
байсан зэргээр зөрчлийг хянан шалгах ажиллагаа явагдаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн
гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлүүдээр шүүгч Л.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж
шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн
ёс зүйн хороо нь шүүгчид сахилгын хэрэг үүсгэх тухай тогтоол гаргах байтал дээрх тогтоолыг гаргаагүй
байгааг дурдаж,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр магадлал, Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ш/11 дүгээр магадлалыг
тус тус хэвээр үлдээж, шүүгч Л.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

ДАРГАЛАГЧ Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

118
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 07 сарын 03 өдөр Дугаар 39 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
… дугаар шүүхийн шүүгч М.Б-д сахилгын
шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг тус хорооны гишүүн Н.Ганбаяр даргалж,
гишүүн Б.Уранцэцэг, О.Мөнхсайхан, Х.Номингэрэл, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэйгээр Шүүхийн
ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 05 дугаар сарын 01-ний
өдрийн 62 дугаар тогтоолоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч М.Б-д
сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг гишүүн Н.Эрдэнэцогтын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ
нь:
Шүүхийн ёс зүйн хороонд “БББ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С ирүүлсэн гомдолдоо:
“...Миний бие 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр «ГГГ» ХХК-д холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн
анхан шатны ... дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл шүүгч М.Б дээр хуваарилагдсан бөгөөд
шийдвэрлэгдэхгүй удааширсаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бидний эрх ашгийг хохироосон
шийдвэр гарсан. Шийдвэрийг давж заалдах гэсэн боловч шүүх хуралдаанаас хойш 1 cap 13 хоногийн
дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр бичгээр гарсан нь Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасныг зөрчсөн. Ингээд 2015 оны 01 дүгээр
сарын 13-ны өдөр давж заалдах гомдлоо шүүхэд өгөөд 01 дүгээр сарын 19-ний өдөр асуухад шүүгчийн
туслах Ч.Э нь шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй гэсэн шалтгаанаар хэрэг давж заалдах шатны
шүүхэд хүргэгдээгүй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар
зүйлийн 96.2-т заасныг зөрчсөн. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр туслах Ч.Э-тэй очиж уулзахад
хэргээ маргааш хүргүүлнэ гэж хэлсэн бөгөөд маргааш нь асуухад явуулсан гэж хэлсэн. Ингээд давж
заалдах шатны шүүхээс хуралдааны тов мэдэгдэхгүй, хуульд заасан 30 хоногийн хугацаа хэтрэхээр нь
2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Давж заалдах шатны ... дугаар шүүх дээр очиход хэрэг ирээгүй
болохыг мэдсэн. Шүүгч М.Б нь 50 хоног хэтэрчхээд байхад хэргийг өөр дээрээ байлгаж ёс зүйгүй үйлдэл
гаргасныг шалгаж хууль, дүрэмд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч М.Б ирүүлсэн тайлбартаа: “... Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал мөн
зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг
өөрөө гардан авах үүрэгтэй ба гомдол гаргагч нь шийдвэрийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
бичгээр гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Гомдол гаргагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах
гомдлоо 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан байх ба шүүх 2015 оны 03 дугаар
сарын 10-ны өдрийн 1/1130 дугаар албан бичгээр давж заалдах гомдлын дагуу хэргийг Давж заалдах
шатны ... дугаар шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийг гардан авах талаар талуудад мэдэгдэх,
хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ажлыг шүүгч гардан гүйцэтгэдэггүй бөгөөд харин миний
бие дээрх ажиллагааны талаар холбогдох ажилтнуудад хуульд заасны дагуу шаардлага тавьж байснаас
гадна шүүхийн шийдвэр гарснаар иргэний хэрэг шүүгчид хадгалагддаггүй болно. Иймд гомдлыг хүлээн
зөвшөөрөх үндэслэлгүй байна.» гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тогтоолоор шүүгч
М.Б-д сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.

119
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тогтоол үндэслэлтэй
болжээ.
2015 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн
тамгын газрын даргын 24 дүгээр тушаалаар шүүгчийн туслах Ч.Э-г ажлаас чөлөөлсөн нь гомдол
гаргагчийн гомдлын агуулгатай шууд хамааралгүй байна.
Шүүгч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь
хэсэгт «Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118
дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.»,
96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт «Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг
бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын
үсэг зурна.», 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт «Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын
тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан
өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.» гэж тус тус заасныг зөрчиж,
албаны чиг үүрэгтээ хайнга хандсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
Энэ нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д «Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.», мөн зүйлийн 6-д заасан
«Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин
сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардах, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.» гэж
заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч М.Б-д сануулах сахилгын
шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн
33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.7.2, 5.13-т заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч М.Б-д сануулах сахилгын
шийтгэл ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Шүүгч, гомдол гаргагч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ГАНБАЯР

ГИШҮҮН Н.ЭРДЭНЭЦОГТ

120
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 10 сарын 28 өдөр Дугаар 490 Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан
Шүүхийн ёс зүйн хорооны
магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаярын нарын бүрэлдэхүүнтэй хийж, «БББ» ХХК-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ийн гомдолтой, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн
шүүгч М.Б-д холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн «Сахилгын
шийтгэл ногдуулах тухай» 39 дүгээр магадлалыг шүүгч М.Б-ийн давж заалдах гомдлоор, шүүгч
Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч «БББ» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан
гомдолдоо: ... Миний бие 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр «ГГГ» ХХК-д холбогдуулан Дүүргийн
иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл шүүгч М.Б-д
хуваарилагдсан бөгөөд шийдвэрлэгдэхгүй удааширсаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бидний
эрх ашгийг хохироосон шийдвэр гарсан. Шийдвэрийг давж заалдах гэсэн боловч шүүх хуралдаанаас
хойш 1 cap 13 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр бичгээр гарсан нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасныг зөрчсөн.
2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах гомдлоо шүүхэд өгч, 01 дүгээр сарын 19-ний өдөр
асуухад шүүгчийн туслах Ч.Э нь шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй гэсэн шалтгаанаар хэрэг давж
заалдах шатны шүүхэд хүргэгдээгүй байсан.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг
зөрчсөн. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр туслах Ч.Э-тэй очиж уулзахад хэргээ маргааш хүргүүлнэ
гэсэн, маргааш нь асуухад явуулсан гэж хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс хуралдааны тов
мэдэгдэхгүй, хуульд заасан 30 хоногийн хугацаа хэтрэхээр нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Давж
заалдах шатны ... дугаар шүүхэд очоод хэрэг ирээгүй болохыг мэдсэн. Шүүгч М.Б нь 50 хоног хэтэрчхээд
байхад хэргийг өөр дээрээ байлгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасныг шалгаж, хууль, дүрэмд заасны дагуу
шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгч М.Б Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал мөн зүйлийн 119.3-
т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан
авах үүрэгтэй ба гомдол гаргагч нь шийдвэрийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бичгээр гарсан
гэж үзсэн нь үндэслэлгүй. Гомдол гаргагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлоо 2015 оны 01
дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан байх ба шүүх 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн
1/1130 дугаар албан бичгээр давж заалдах гомдлын дагуу хэргийг Давж заалдах шатны ... дугаар шүүхэд
хүргүүлсэн. Шүүхийн шийдвэрийг гардан авах талаар талуудад мэдэгдэх, хэргийг давж заалдах шатны
шүүхэд хүргүүлэх ажлыг шүүгч гардан гүйцэтгэдэггүй, харин миний бие дээрх ажиллагааны талаар
холбогдох ажилтнуудад хуульд заасны дагуу шаардлага тавьж байснаас гадна шүүхийн шийдвэр
гарснаар иргэний хэрэг шүүгчид хадгалагддаггүй болно. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй
гэжээ.

121
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2015 оны 07 дугаар сарын
03-ны өдрийн 39 дүгээр магадлалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч
М.Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Шүүгч М.Б давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн ёс зүйн хороо нь гомдол гаргагчийн гомдлын үндэслэлд
дурдсан үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үнэн зөв тогтоогоогүй атлаа шүүгч нь Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 118, 119 дүгээр зүйлийн 119.3, 163
дугаар зүйлийн 163.3-т заасныг зөрчиж, албаны чиг үүрэгтээ хайнга хандсан болох нь хэрэгт цугларсан
баримтаар тогтоогдсон гэж үзэж, сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир
нь, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг хянан шийдвэрлэх
бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих үүргээ шүүгч биелүүлээгүй, мөн
шүүгч нь энэхүү дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа гаргасан, явуулсан гэх үндэслэлийг
Шүүхийн ёс зүйн хороо хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй.
Тиймээс шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т
«шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт
тавих үүрэгтэй.», мөн зүйлийн 6-д заасан «Шүүгчийн өөрийн удирдлага дор ажиллаж байгаа албан
хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардах, өөрийн эргэн
тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.» гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Мөн гомдол гаргагч «шүүгч хэргийг давж заалдах шатны шүүхэд хугацаа хожимдуулан хүргүүлсэн.»
гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байхад Шүүхийн ёс зүйн хороо анхан шатны шүүхээс давж заалдах
шатны шүүхэд хавтаст хэргийг хүргүүлэхтэй холбоотой журмыг анхаарч үзээгүй. Тодруулбал, хавтаст
хэрэг, түүнд холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд
хүргүүлэхэд шүүгчийн ямар буруутай үйл ажиллагаа байсан болохыг Шүүхийн ёс зүйн хороо тогтоогоогүй,
мөн шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдохгүй байхад Шүүгчийн ёс зүйн
дүрэмд заасан ямар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт «хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай
холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж заасан байна.
Иймд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, журамд заасан үндсэн чиг үүргээ
хэрэгжүүлсний төлөө түүнийг ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл байхгүй. Дээрх дүгнэлт
болон Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сануулах сахилгын
шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй
гэж үзэж байна. Тиймээс “БББ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С гомдлыг хүлээн авахаас татгалзаж,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч М.Б-д сахилгын хэрэг үүсгэсэн Шүүхийн
ёс зүйн хорооны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тогтоол болон Шүүхийн ёс зүйн
хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, давж заалдах
гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр магадлалыг шүүгч М.Б-
ийн гомдлоор хянан хэлэлцээд түүний гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн ёс зүйн хороонд «БББ» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ээс шүүгч М.Б-д сахилгын
хэрэг үүсгүүлэхээр хандах болсон үндэслэлээ «... нэхэмжлэл тус шүүхийн шүүгч М.Б-д хуваарилагдсан
бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны
өдрийн шүүх хуралдаанаар 3074/Б тоот анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэр
нь манай компанийн эрх ашгийг илт хохироосон. Нэг талд үйлчилсэн утга агуулга бүхий шийдвэр гарсан.
Миний бие хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах гэсэн боловч энэ шүүх хуралдаанаас хойш 1 cap 13 хоногийн дараа буюу 2014 оны 12 сарын 31-
ний өдөр шүүхийн шийдвэр бичгээр гарсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 199.4-m заасныг зөрчсөн. “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн
хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.”, “анхан шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авсан
өдрөөс хойш 3 хоногийн дотор хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг
зөрчсөн байх бөгөөд ямар хувийн ашиг сонирхлын үүднээс давж заалдах гомдлыг минь хүргүүлээгүй,
шийдвэрээ хянуулахгүй, хэргийг өөр дээрээ байлгаж ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа талаар шалгаж,
миний гомдлыг холбогдох хууль, шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.»
гэж тодорхойлжээ.
“БББ” ХХК-аас “ГГГ” ХХК болон иргэн Ц.Э нарт холбогдуулан гарсан нэхэмжлэлийг нэхэмжлэлийг
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч М.Б хүлээн авч, 2014 оны 11 дүгээр
сарын 18-ны өдөр 3074/Б дугаар шийдвэрийг гаргажээ.

122
2013-2016

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд
оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн
ирж шийдвэрийг өөрөө гардан авна.», 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан
аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.» гэж заасан
бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг гомдол гаргагч “БББ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
хүлээн авсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “шийдвэр
хүчинтэй болсон өдрөөс хойш 7 долоо хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар
зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.» гэж
заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргаагүй, давж заалдах шатны шүүхэд хэргийг хуульд заасан
хугацаанд хүргүүлээгүй үйлдэл нь шүүгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас болсон гэх үндэслэл
хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй.», мөн зүйлийн 6-д
«шүүгчийн өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин
сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардах, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.» гэж
заасныг шүүгч М.Б зөрчөөгүй гэж үзлээ.
Тодруулбал, «шүүхийн шийдвэрийг гардан авах талаар шүүх хуралдаанд оролцсон талуудад
мэдэгдэх, түүнчлэн давж заалдах гомдлын дагуу хэргийг хуульд заасан хугацаанд дээд шатны шүүхэд
хүргүүлэх ажиллагааг хийхийг шүүгчийн туслах болон тамгын албаны мэргэжилтэнд шаардлага тавьж
байсан.» гэх шүүгч М.Б-ийн тайлбар, мөн шүүгчийн туслах Б.Э-ийн «амлалт бичиж өгөх нь» 2015 оны 01
дүгээр сарын 20-ны өдөр гаргасан «мөн шүүгчээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж дор
бүр нь танилцуулна.» гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэтэл Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар магадлалаар
«Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт «шийдвэр
хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд
заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.», 96 дугаар
зүйлийн 69.2 дахь хэсэгт «шүүх хуралдаан дууссан өдрөөс xoйш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн
болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг
зурна.», 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт «анхан шатны шүүх давж заалдах гомдол, улсын тэмдэгтийн
хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш
3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.» гэж заасныг, мөн Шүүгчийн ёс зүйн дүрмийн
3.3 дугаар зүйлийн 1, 6-д заасныг шүүгч М.Б нь зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан
хэрэглэсэн, нөгөөтэйгүүр Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага,
туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэснийг зөрчсөн үндэслэл, дүгнэлтийг
хийсэн байна.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шүүгчийн эрхэмлэх
зарчмыг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шүүгч нь хэргийн оролцогчтой харилцах харилцааны соёлыг
эзэмшсэн байх, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлэх биелэлтэд хяналт тавих үүргээ шүүгч биелүүлээгүй, мөн шүүгч нь энэхүү
дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа гаргасан, явуулсан гэх үндэслэлийг Шүүхийн ёс
зүйн хороо хэргийн үйл баримтаар тогтоогоогүй, тийм үндэслэл байгаа гэх нотолгоо байхгүй болох нь
гомдол гаргагч болон шүүгчийн тайлбараар нотлогдож байна.
Дээрх дүгнэлтээс үзэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б нь иргэний
хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан
болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болох нь
хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд
болон гомдол гаргаг “БББ» ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ийн гомдолд дурдсан үндэслэл, мөн
шүүгч М.Б-ийн Ес зүйн хороонд гаргасан тайлбар зэргээс үзэхэд шүүгч М.Б нь хэрэг хянан шийдвэрлэх
бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй, биелэлтэд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх
үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр хуулийн 2 дахь
хэсэгт «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага,
туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж зааснаас үзэхэд шүүгчийг хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө түүнийг
ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Тиймээс дээрх дүгнэлт болон Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын хэрэгт цугласан нотлох баримтуудаас
үзэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дугаар шүүхийн шүүгч М.Б-д сануулах сахилгын

123
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн шүүгч М.Б-д сануулах сахилгын
шийтгэл ногдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр
магадлалыг хүчингүй болгож, шүүгч М Б-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1
дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг баримтлан Монгол
Улсын Шүүхийн ес зүйн хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй
болгож, шүүгч М.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах
эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБААТАР

124
2013-2016

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2016 оны 04 сарын 15 өдөр Дугаар 23 Улаанбаатар хот

В аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, Ч.Б нарт
сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны гишүүн Н.Чинбат даргалж,
гишүүн Б.Уранцэцэг, О.Мөнхсайхан, Н.Ганбаяр, С.Нямжав нарын бүрэлдэхүүнтэй, шүүгч Н.Б, Ч.Б нарын
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр шинжээч А.Энхбаатар, референт
Ж.Халиун нарыг оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийв. Шүүхийн ёс зүйн
хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн
С.Нямжавын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн М.Ө, Х.Э нар Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: “... Х.Э, М.Ө нар нь 2013 оны
04 дүгээр сарын 24-ний өдөр В аймгийн П суманд байх өөрийн ах болох Х.Э-д очиж хот орж ажил хийлээ,
энэ зун гэрээ барина гэж ярьчхаад ахындаа дороос ирээд хувцсаа аваад буцаад явахад манай ахынхаас
дээр Р.О гэдэг хүүхдийг үл таних 2 хүн хүчиндчихлээ гэсэн яриа гарснаар бид хоёрыг уг хэрэгт сэжиглэн
аймгийн цагдаагийн газар авч ирэн байцааж эхэлсэн юм. Уг хэргийн материал анхан шатны шүүхэд очтол
цагдан хорьсон. Бидний зүгээс хорьж мөрдөн хугацаа буюу 1 жил дууссан учир батлан даалтад гаргаж
өгөөч гэж хүсэлт гаргахад шүүх хурал хүртэл цагдан хорих арга хэмжээ өөрчлөхгүй гэсэн юм.
2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна гэхэд үндэслэлгүй
хэмээн үзэж ялласан. Үүнд нь бид давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүх тогтоолыг
хүчингүй болгож биднийг батлан даалтад өгсөн. Бид 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар
сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд даалтад байсан бөгөөд анхан шатны шүүх хурал болж хохирогч
гээд байгаа талаас нь хүн ирээгүй, мөн бидний зүгээс Н.Б, Ч.Б нараас татгалзаж байна гэхэд ерөнхий
шүүгч амралттай байгаа харьяалал солихыг ерөнхий шүүгч мэднэ гээд хурлыг тодорхой бус хугацаагаар
хойшлуулан биднийг цагдан хориод байна. Одоогоор 1 жил 8 cap хоригдож байна. Би шүүгчийн туслахаас
хөдөө явах гэсэн юм 3 хоногийн чөлөө өгөөч гэхэд би өөр ажилтай 1 дэх өдөр хүрээд ир гээд явуулсан.
Үүнээс бусад үед миний бие байнга цагаа бүртгүүлж байсан. Ийм ар гэрийн зайлшгүй шалтгаантай, мөн
хорьж мөрдөх хугацаа дууссан байхад биднийг үргэлжлүүлэн хорьсоор байна.» гэжээ.
Шүүгч Н.Б, Ч.Б нар Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: “... Шүүх хуралдаанаар
шүүгдэгч М.Ө, Х.Э нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар шүүгдэгч
нарын хүнд гэмт хэрэгт холбогдсон, батлан даалтад байх хугацаандаа архидан согтуурч нүүрэн тус
газраа шарх үүсгэсэн байсан болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан урьд батлан даалтад
авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн
болно. Түүнчлэн тус шүүх хуралдаанд шүүгдэгч нар шүүгч Ч.Б, Н.Б нараас татгалзах хүсэлт гаргасан
бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т «... шүүх бүрэлдэхүүний олонхыг
татгалзсан хүсэлт нь үндэслэлгүй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх ...»
гэж заасан ба уг хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж
шийдвэрлэсэн. Иймд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл
гаргаагүй бөгөөд шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, шүүн таслах
ажиллагаанд саад учруулж байгаа дээрх хүмүүсийн хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоож, уг гомдлыг
хэрэгсэхгүй болгож өгнө үү.» гэжээ.

125
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шүүгч Н.Б,
Ч.Б нарт сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгдэгч М.Ө, Х.Э нар нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш, В аймаг дахь Сум дундын
эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2014 оны 01 дүгээр сарын 27, 2014 оны 07 дугаар сарын 07, 2015
оны 04 дүгээр сарын 08, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдаан
хойшлуулах тухай захирамжуудаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 395 хоног
шүүхийн шатанд хоригдсон байна.
Энэ хугацаанд шүүгдэгч М.Ө, Х.Э нарын давж заалдах гомдлыг Ц, В, Ч аймгийн эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2014 оны 04 дүгээр сарын 23, 2014 оны 09 дүгээр сарын 09,
2015 оны 05 дугаар сарын 26, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдийн нийт 4 удаагийн магадлалаар
шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчилж батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч байжээ.
Тус гомдол гаргагчид нь хэрэг шүүхэд шилжих хүртэлх хугацаанд 18 удаагийн шүүгчийн захирамжаар
298, шүүхэд шилжсэнээс хойш 4 удаагийн шийтгэх тогтоол, 8 удаагийн шүүх хуралдаан хойшлуулах
тогтоолоор 395 хоног, нийтдээ 693 хоног цагдан хоригдсон байна.
2015 оны 10 дугаар сарын 02-ны магадлалаар анхан шатны шүүхэд буцаасны дагуу хэргийг 2015
оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан тул Ерөнхий шүүгчийг
тус хүсэлтийг шийдвэрлэтэл хойшлуулсан байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 16-ны Улсын дээд
шүүхээс тус хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох хүртэл цагдан хоригдсоор байжээ. Мөн тус хэргийг
2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ц аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс В аймгийн
прокурорын газарт мөрдөн байцаалтад буцаахдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсэн байна.
М.Ө, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш уг хэргийг эцэслэн
шийдвэрлээгүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн «Цагдан хорих таслан сэргийлэх арга
хэмжээг өөрчлөх тухай» 03, 04 дүгээр шүүгчийн захирамжаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх
арга хэмжээг авах хүртэл шүүхийн шатанд бүгд 443 хоног цагдан хорьж Монгол Улсын Үндсэн хуулийн 14
дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт «Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг
нь доромжилж болохгүй.» гэж заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзнэ.
Иймд шүүгч Н.Б, Ч.Б нарт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 33
дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. В аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, Ч.Б нарт сануулах
сахилгын шийтгэл ногдуулсугай.
2. Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Шүүгч, гомдол гаргагч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮН С.НЯМЖАВ

126
2013-2016

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2016 оны 06 сарын 15 өдөр Дугаар 221/ЁМ2016/0014 Улаанбаатар хот

Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын
шийтгэл ногдуулсан магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж.
шүүгч Э.Лхагвасүрэн шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04
дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүгч Н.Б, Ч.Б нарын давж заалдах
гомдлоор иргэн М.Ө, Х.Э нарын гомдолтой, В аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Н.Б, шүүгч Ч.Б нарт холбогдох сахилгын хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан
хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн М.Ө, X.Э нар Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: “Бид 2013 оны 04 дүгээр сарын
24-ний өдөр В аймгийн П суманд байх өөрийн ах болох X.Э-д очиж хувцсаа аваад буцаад явахад манай
ахынхаас дээр орших айлын эмэгтэй хүүхдийг үл таних 2 хүн хүчиндчихлээ гэсэн яриа гарснаар бид
хоёрыг уг хэрэгт сэжиглэн аймгийн Цагдаагийн газар авч ирэн байцааж эхэлсэн. Уг хэргийн материал
анхан шатны шүүхэд очтол цагдан хорьсон. Бидний зүгээс хорьж мөрдөн хугацаа буюу 1 жил дууссан
учир батлан даалтад гаргаж өгөөч гэж хүсэлт гаргахад шүүх хурал хүртэл цагдан хорих арга хэмжээ
өөрчлөхгүй гэсэн юм.
2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр «шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна.» гэхэд «үндэслэлгүй.»
хэмээн үзэж ялласан. Үүнд нь бид Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад
тогтоолыг хүчингүй болгож, биднийг батлан даалтад гаргасан. Бид 2015 оны 10 дугаар сарын 02-ны
өдрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд даалтад байсан бөгөөд анхан шатны шүүх хурал
болж хохирогч гээд байгаа талаас нь хүн ирээгүй, мөн бидний зүгээс Н.Б, Ч.Б нараас татгалзаж байна
гэхэд ерөнхий шүүгч амралттай байгаа харьяалал солихыг ерөнхий шүүгч мэднэ гээд хурлыг тодорхой
бус хугацаагаар хойшлуулан биднийг цагдан хориод байна. Одоогоор 1 жил 8 cap хоригдож байна.
Би шүүгчийн туслахаас «хөдөө явахаар 3 хоногийн чөлөө өгөөч» гэхэд би өөр ажилтай 1 дэх өдөр
хүрээд ир гээд явуулсан. Үүнээс бусад үед миний бие байнга цагаа бүртгүүлж байсан. Иймд ар гэрийн
зайлшгүй шалтгаантай, мөн хорьж мөрдөх хугацаа дууссан байхад биднийг үргэлжлүүлэн хорьсоор
байна.» гэжээ
Шүүгч Н.Б, Ч.Б нар Шүүхийн ес зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: “Шүүх хуралдаанаар шүүгдэгч
М.Ө, X.Э нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар шүүгдэгч нарын
хүнд гэмт хэрэгт холбогдсон батлан даалтад байх хугацаандаа архидан согтуурч нүүрэн тус газраа шарх
үүсгэсэн байсан болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан урьд батлан даалтад авах таслан
сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн болно.
Түүнчлэн тус шүүх хуралдаанд шүүгдэгч нар шүүгч Ч.Б, шүүгч Н.Б нараас татгалзах хүсэлт гаргасан
бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “шүүх бүрэлдэхүүний олонхийг
татгалзсан хүсэлт нь үндэслэлгүй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.»
гэж заасан ба уг хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж
шийдвэрлэсэн. Иймд, бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл
гаргаагүй бөгөөд Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, шүүн таслах
ажиллагаанд саад учруулж байгаа дээрх хүмүүсийн хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоож, уг гомдлыг

127
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

хэрэгсэхгүй болгож өгнө үү.» гэжээ
Шүүхийн өс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “В аймаг
дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, шүүгч Ч.Б нарт сахилгын хэрэг
үүсгэж” шийдвэрлэжээ.
В аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, шүүгч Ч.Б нарын
гаргасан гомдлын дагуу Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар
магадлалаар: “В аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, шүүгч Ч.Б
нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.
В аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, шүүгч Ч.Б нар давж
заалдах гомдолдоо “Шүүхийн ёс зүйн хороо нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн
13 дахь хэсэгт “хэнд боловч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж
болохгүй.» гэж заасныг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Шүүгчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт «Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм,
шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол
түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна.» гэж заасныг ноцтой зөрчсөн болно.
Шүүгч бид хуульд заасан журмыг биелүүлж ажилласны улмаас шүүгдэгч нарын эрх зөрчигдсөн
тэдэнд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлоогүй болно.
Иймд, Шүүхийн ес зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар магадлалыг
хүчингүй болгож, шүүгч бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү.» гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хороо шүүгдэгч М.Ө, X.Э нар нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш
шүүхийн шатанд бүгд 443 хоног цагдан хоригдсонд зөвхөн шүүгч Н.Б, Ч.Б нарыг буруутган тэдгээрийг
Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 13 дах хэсэгт «Хэнд боловч эрүү шүүлт тулгаж. хүнлэг бус
хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.» гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэн сахилгын
шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сахилгын шийтгэл
хүлээсэн шүүгч нараас гадна В аймаг дахь Сум дундын шүүхийн бусад шүүгч нар Эрүүгийн хэргийн давж
заалдах шатны шүүхийн ... дүгээр шүүх зэргээс авч хэрэгжүүлсэн байхад зөвхөн шүүгч Н.Б, Ч.Б нарыг
буруутгасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Үүнээс гадна шүүгч Н.Б, Ч.Б нарын зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн
/Шүүхийн ес зүйн хорооны магадлалд «14 дүгээр зүйл гэж буруу бичсэн./ 13 дахь хэсэгт заасныг ноцтой
зөрчиж, иргэн М.Ө, X.Э нарт эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон
гэх үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Ө, Х.Э нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан В аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаар тогтоолыг шүүгч Ч.Б, Д.Ц, Н.Б нарын
бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд тухайн тогтоолд шүүгдэгч М.Ө-ийн таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчлөх болсон үндэслэлийг дурдаагүй байх боловч энэ нь шүүгч Ч.Б, Н.Б нарт сахилгын шийтгэл
ногдуулах үндэслэл болохгүй.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т «Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор
заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ».
2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага
туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж заасан бөгөөд үүнд шүүгчээс
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг
хэрэглэхтэй холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаа хамаарахаар байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгч Н.Б, Ч.Б нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан магадлалыг
хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2
дахь заалтыг удирдлага болгон

128
2013-2016

ТОГТООХ:
1.Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй
болгож, шүүгч Н.Б, Ч.Б нарт ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож холбогдох сахилгын
хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгчээс давж заалдах гомдол
гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт зааснаар давж
заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж
хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

129
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2015 оны 03 сарын 17 өдөр Дугаар 24 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны
... дүгээр шүүхийн шүүгч Н.О-д сахилгын
шийтгэл ногдуулах, ерөнхий шүүгч Б.Б-д
холбогдох сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг Ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл даргалж,
гишүүн Н.Ганбаяр, Б.Уранцэцэг, Х.Номингэрэл, О.Мөнхсайхан. Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр Ажлын албаны шинжээч Б.Оюунбилэг, гомдол гаргагч Д.Н, Дүүргийн
иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Н.О, хяналт шалгалт хариуцсан
референт Ж.Халиун нарыг оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийж, Шүүхийн
ёс зүйн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны
гишүүн Н.Эрдэнэцогтын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.Н гомдолдоо: “... Нэхэмжлэгч миний бие иргэн М.Ц, М.С нараас 660 сая төгрөг
гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүгч Н.О нь иргэний хэрэг үүсгэн явуулсан ажиллагаанаас
харахад нэхэмжлэлийн хувийг надад гардуулаагүй, миний дансны хуулгыг хэрхэн яаж гаргуулан нотлох
баримт бүрдүүлсэн талаар нягтлалгүйгээр хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан, М.Ц хэргийг хянаж байгаа
мөртлөө түүний ах М.С-ийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийг давхар хянан хэлэлцэхээр иргэний хэрэг
үүсгэсэн зэрэг үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Шүүгч Б.Б уг хүсэлтийг хүлээн
авч татгалзан гаргах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 29-
ний өдрийн шүүх хуралдаан дээр санхүүгийн шинжээч томилуулж иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлт
гаргасан. Үүнийг шүүгч Н.О хүлээн авч түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамждаа шүүх хуралдааны
үед огт яригдаагүй зүйлийн хүрээнд хүсэлт хангасан төдийгүй захирамжид гомдол гаргах эрх олгоогүй,
захирамж гарснаас хойш 10 хоногийн хугацаа өнгөрсний дараа захирамжийг надад гардуулсан. Шүүгч
Н.О нь хүсэлтдээ Д.Н намайг өөрийнхөө нэхэмжлэлтэй хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж
үзэн буруутгаж байгаа нөхцөл байдлуудыг үндэслэн татгалзаж байгаа талаар дурдсан байдаг. Ерөнхий
шүүгч 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлтийг хангаж захирамж гаргасан. Буруу агуулга бүхий
захирамж гарган миний эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг зөрчин өнөөдрийг хүртэл удаашруулж байна.
Шүүгч Н.О-ийн дээрх ёс зүйгүй үйлдлийг дэмжин татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авч хангасан шүүгч
Б.Б-ийн үйлдэлд гомдолтой байгаа учир дээрх шүүгч нарт арга хэмжээ авч өгнө үү.» гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа: “... Шүүгч Н.О-г татгалзан гаргах тухай нэхэмжлэгч Д.Н-ийн хүсэлтийг 2014
оны 774/6 дугаар захирамжаар хангахгүй орхисон. Шүүгч Н.О-ийн гаргасан «нэхэмжлэгч өөрийнхөө
нэхэмжлэлтэй иргэний хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэн буруутгаж байгаа нөхцөл
байдлуудыг үндэслэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж байна.» гэсэн хүсэлтийг 2014 оны
09 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэрлэж хэргийг өөр шүүгч шийдвэрлэхээр болсон. Шүүгч хэргийн
оролцогч нь өөрт нь итгэхгүй байгаа гэж үзэж энэ байдлаа удаа дараа илэрхийлж байхад хэргийг
шийдвэрлэх нь зохимжгүй гэж үзэж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн. Шүүгчийг татгалзах
хүсэлтийг хүлээн авснаар шүүгчийн гаргасан ёс зүйн ямар нэг зөрчлийг дэмжиж, өөгшүүлж байгаа
асуудал огтхон ч байхгүй, хэргийн оролцогчийн зүгээс ямар нэг харгүйгээр маргаанаа шийдвэрлүүлэхэд
л байгааг гомдол гаргагч зөв ойлгоосой гэж хүсч байна. Аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх
ажиллагаа талуудын нотлох баримтад үндэслэсэн хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох

130
2013-2016

буюу үгүйсгэх мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэгдэнэ гэдгийг хэргийн оролцогч ойлгох нь чухал
байна.» гэжээ.
Шүүгч Н.О тайлбартаа: “... Шүүгч уг асуудлаар тусгай мэдлэг эзэмшсэн, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх
чадвартай бол шинжээч томилох шаардлагагүй байдаг. Иймээс шинжээчээс юуг тодруулах нь шүүгчийн
эрх хэмжээний асуудал. Шүүх шинжээч томилохдоо хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэдгийн учир
нь зохигчийн өөрийн шаардлага, татгалзлыг шүүхэд өөрөө нотлох тухай хуульд заасан үүрэгтэй нь шууд
холбоотой. Түүнээс биш хэргийн оролцогчийн тавьсан асуултыг шинжээчээс асуух тухай ойлголт биш юм.
Д.Н “захирамждаа гомдол гаргах эрхийг хангалгүй орхиж” гэж юуг бичээд байгаа нь ойлгомжгүй байна.
Д.Н нь намайг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэхгүй байхад уг хэргийг хянан шийдвэрлэх нь
зохимжгүй юм.” гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Дүүргийн
иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Б.Б, Н.О нарт сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоолыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д «Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж
байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий
шүүгч шийдвэрлэж захирамж гаргана.» гэж заасны дагуу шүүгч Н.О нь өөрөө татгалзан гаргах тухай
хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь түүний бүрэн эрхэд хамаарагдах асуудал юм. Шүүгч Б.Б нь
шүүгч Н.О-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гаргах үндэслэлийг заагаагүй нь хууль хэрэглээний
асуудал юм. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил,
ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-г ёс зүйн зөрчил
гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О нэхэмжлэгчийн шинжээч
томилуулахаар гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө, хэдийгээр шүүх хуралдааныг
шүүгч удирдан чиглүүлдэг боловч, тодорхой асуултад хариулт авах хүсэлтийг хангаагүй нь иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын нэг болох зохигчийн нотлох үүргээ
биелүүлэх боломжийг шүүхийн зүгээс хязгаарласан үйлдэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгч
Н.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтад
шинжээч томилуулах эрхийг оролцогчдод олгосон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтын “...
шинжилгээ хийлгэх ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.»
гэсэн зохицуулалтыг зөрчжээ гэж үзэхээр байна.
Шүүгчийн энэ үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т
«Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, аливаа асуудалд бодитой,
төвийг сахисан байр сууринаас хандах...» гэсэн зарчим, мөн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-т «Шүүгч нь
хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахиж... хандана», 3.3 дугаар зүйлийн 1-т «Шүүгч нь хэрэг хянан
шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ... үүрэгтэй» гэснийг тус тус зөрчсөн тул
сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн
33 дугаар зүйл, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.7.2, 5.13-т заасныг удирдлага
болгон

ТОГТООХ нь:
1.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох сахилгын
хэргийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Н.О-д
сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
2.Энэ магадлалын хувийг шүүгч болон гомдол гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Шүүгч, гомдол гаргагч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн
давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ О.АЛТАНГЭРЭЛ

ГИШҮҮН Н.ЭРДЭНЭЦОГТ

131
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

2015 оны 06 сарын 05 өдөр Дугаар 239 Улаанбаатар хот

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр
шүүхийн шүүгч Н.О-д сахилгын шийтгэл ногдуулах,
ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгосон Шүүхийн ёс зүйн хорооны
магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа
даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим,
гомдол гаргагч Д.Н, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О нарыг
оролцуулан хийж, Д.Н гомдолтой, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий
шүүгч Б.Б, шүүгч Н.О нарт холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн
ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалыг Дүүргийн иргэний хэргийн
анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О-ийн гомдлын дагуу шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан
хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Н Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: “...Нэхэмжлэгч миний бие иргэн М.Ц, М.С нараас
660 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд энэ явцад шүүгч Н.О нь надад холбогдуулан
гаргасан нэхэмжлэлийн хувийг надад гардуулаагүй, миний дансны хуулгыг хэрхэн яаж гаргуулан нотлох
баримт бүрдүүлсэн талаар нягтлалгүйгээр хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан. М.Ц-ийн хэргийг хянаж
байгаа мөртлөө түүний ах М.С-ийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийг давхар хянан хэлэлцэхээр иргэний
хэрэг үүсгэсэн зэрэг үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Шүүгч Б.Б-д уг хүсэлтийг
хүлээн авч татгалзан гаргах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу өгсөн. 2014 оны 08 дугаар сарын
29-ний өдрийн шүүх хуралдаан дээр санхүүгийн шинжээч томилуулж иргэний хэргийг түдгэлзүүлэхдээ
захирамждаа шүүх хуралдааны үед огт яригдаагүй зүйлийн хүрээнд хүсэлт хангасан төдийгүй
захирамжид гомдол гаргах эрх олгоогүй, захирамж гарснаас хойш 10 хоногийн хугацаа өнгөрсний дараа
захирамжийг надад гардуулсан.
Шүүгч Н.О хэргийг шийдвэрлэхээс татгалзах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч Б.Б 2014 оны 09 дүгээр
сарын 29-ний өдөр хангаж буруу агуулга бүхий захирамж гарган миний эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг
зөрчин өнөөдрийг хүртэл удаашруулж байна. Дээрх шүүгч нарт арга хэмжээ авч өгнө үү.» гэжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.Б Шүүхийн ёс зүйн
хороонд ирүүлсэн тайлбартаа: “... Шүүгч Н.О-г татгалзан гаргах тухай нэхэмжлэгч Д.Н-ийн хүсэлтийг 2014
оны 774/6 дугаар захирамжаар хангахгүй орхисон. Харин шүүгч Н.О-ийн «хэргийн оролцогч шударгаар
шийдвэрлэж чадахгүй гэж буруутгаж байгаа тул татгалзаж байна.» гэсэн хүсэлтийг 2014 оны 09 дүгээр
сарын 29-ний өдөр шийдвэрлэж хэргийг өөр шүүгч шийдвэрлэхээр болсон. Шүүгч хэргийн оролцогч нь
өөрт нь итгэхгүй байгаа гэж үзэж энэ байдлаа удаа дараа илэрхийлж байхад хэргийг шийдвэрлэх нь
зохимжгүй гэж үзэж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн.» гэжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О Шүүхийн ес зүйн хороонд
ирүүлсэн тайлбартаа: “... шинжээчээс юуг тодруулах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Шүүх
шинжээч томилохдоо хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэдгийн учир нь зохигчийн өөрийн шаардлага,

132
2013-2016

татгалзлыг шүүхэд өөрөө нотлох тухай хуульд заасан үүрэгтэй нь шууд холбоотой. Түүнээс биш хэргийн
оролцогчийн тавьсан асуултыг шинжээчээс асуух тухай ойлголт биш юм. Д.Н “захирамждаа гомдол гаргах
эрхийг хангалгүй орхиж” гэж юуг бичээд байгаа нь ойлгомжгүй байна. Д.Н нь намайг хэргийг шударгаар
шийдвэрлэнэ гэдэгт итгэхгүй байхад уг хэргийг хянан шийдвэрлэх нь зохимжгүй юм” гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар
тогтоолоор: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О, ерөнхий шүүгч Б.Б
нарт сахилгын хэрэг үүсгэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр
магадлалаар: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох
сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч
Н.О-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О давж заалдах гомдолдоо:
“Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалыг эс зөвшөөрч
дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О миний хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Н-ийн шинжээч томилуулах
хүсэлтийг 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шинжээч томилсон.
Хариуцагч М.Ц-ийн “РРР” банкин дахь 53150.…, 53150.…. тоот, нэхэмжлэгч Д.Н-ийн “РРР” банкин
дахь 50290….. тоот дансны хуулгууд хэрэгт авагдсан байгаа болон Д.Н-ийн шинжээчээс тодруулах
асуултуудыг үндэслэн шинжээчид: «Д.Н-ээс 2003 оноос 2013 оны хооронд М.Ц, М.С нарын эзэмшлийн
хадгаламжийн дансанд «орлого» гэж шилжүүлсэн нийт мөнгө, уг мөнгөнд бодогдсон хүүг жил жилээр
гаргах» гэсэн асуултыг тавьсан.
Шүүгч миний хувьд шинжээчид тавьсан асуултыг Д.Н-ийн хүсэлтэд заасан, нэхэмжлэлд ач
холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай асуулт гэж үзсэн.
2. Шинжээч томилсон шүүгчийн захирамжийг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч
гардан аваад гомдол гаргасны дагуу тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 456 дугаар
тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тогтоолд: «М.Ц-ийн хадгаламжийн данс дахь орлогыг тодорхойлуулахаар заасан нь үндэслэлгүй
болсон байна.» гэж дүгнэсэн байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн хувьд нэхэмжлэгч Д.Н-ээс М.Ц, Д.С нарын дансанд
«орлого» хэлбэрээр шилжүүлсэн мөнгөний өсөлтийг гаргах асуултыг шинжээчид тавьснаас М.Ц-ийн
орлогыг тодорхойлох асуулт тавиагүй юм.
3.Шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авч уг хэргийг шүүгч Э.Э-д шилжүүлсний дараа
нэхэмжлэгч Д.Н нь дахин шинжээч томилуулж, шинжээчид «Хариуцагч М.Ц-ийн “РРР” банкин дахь
53150....., 53150..... тоот харилцах дансаар дамжуулан орлого хэлбэрээр 2003 оноос 2013 оны хооронд
нэхэмжлэгч Д.Н-ээс шилжүүлэн авсан мөнгөн орлогын өсөлтийг жил сараар гаргах» гэсэн хүсэлтийг
гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байгаа.
Эндээс харахад шүүгч миний шинжээчид тавьсан асуултад Д.Н-ийн хүсэлтийн дагуу тус шүүхийн
шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12324 дүгээр захирамжаар шинжээчид тавьсан дээрх
асуулт бүхэлдээ багтсан байна.
Иймд миний шинжээчид тавьсан асуулт үндэслэл бүхий, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,
байсныг баталж байгаа тул Ёс зүйн хорооны магадлалд «нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг
хангасан боловч тодорхой асуултад хариулт авах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын нэг болох зохигчийн нотлох үүргээ биелүүлэх боломжийг
шүүхийн зүгээс хязгаарласан үйлдэл гэж үзэхээр байна.» гэсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдалд
нийцээгүй гэж үзэж байна. Би Ёс зүйн хорооны 2015 оны 24 дүгээр магадлалд хийсэн дүгнэлтийг бүхэлд
нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд дүгнэлт гаргуулахаар тавьсан
асуултуудыг агуулгаар нь нэгтгэж шинжээчид тавьсан нь буруу биш байсан бөгөөд харин ч захирамжийг
нэхэмжлэгчийн гомдлоор хянасан шүүх бүрэлдэхүүн шинжээч томилох шаардлагагүй гэж бүр эсрэгээр
нь дүгнэсэн байгаа.
а/. Шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийг тус шүүхийн 2014 оны 09 дүгээр
сарын 18-ны өдрийн 456 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байхад шүүгч Н.О нь Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтад шинжээч томилуулах
эрхийг оролцогчдод олгосон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтын «... шинжилгээ хийлгэх
... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ» гэсэн зохицуулалтыг
зөрчжээ гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
б/. Хэрэв шүүгчийг алдаа гаргасан гэж үзэж байгаа бол Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн
2-т «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага,

133
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж заасны дагуу дээрх захирамжтай
холбоотой асуудал ёс зүйн зөрчил болохгүй юм.
Иймд Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалаар
шүүгч Н.О надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгож өгнө үү.» гэжээ.

ХЯНАВАЛ:
Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр магадлалыг шүүгч Н.О-
ийн гомдлоор хянан хэлэлцээд түүний гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ёс зүйн хорооны магадлалаар шүүгч Н.О-ийн татгалзлыг хүлээн авч, «Шүүгчийн татгалзан гарах
хүсэлтийг шийдвэрлэх тухай» 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 779/Б дугаар шүүгчийн
захирамжийг гаргасан үйлдлийг ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж үндэслэлтэй дүгнэж, Дүүргийн иргэний
хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Тодруулбал, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг
шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах бөгөөд шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар
тогтоосон журмын дагуу тодорхой үйл баримтын талаар захирамж, тогтоол, шийдвэр гаргах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага,
туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.» гэж зааснаас үзэхэд шүүгчийг хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө түүнийг
ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл байхгүй.
Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О-д ногдуулсан сахилгын
шийтгэлийн тухайд:
Шүүхийн ёс зүйн хороонд иргэн Д.Н шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр хандах болсон үндэслэлээ
“... Миний бие өөрийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт санхүүгийн шинжээч томилуулж, шинжээчээс
санхүүгийн тусгай мэдлэг шаардах 5 асуултад хариулт авах зорилгоор иргэний хэргийг түдгэлзүүлэх
хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүгч Н.О хүлээн авч хянан хэлэлцээд хүсэлтэд дурдсан 5 асуултын
нэг асуултын хүрээнд шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлсэн. Гэвч шүүгч захирамж гаргахдаа шүүх
хуралдаан дээр миний гаргасан хүсэлтийг хангасан мэт итгэл найдвар төрүүлсэн мөртлөө тухайн
хүсэлтийг хангаж захирамж гаргахдаа огт өөр агуулгаар буюу шүүх хуралдаан дээр яригдаагүй асуултын
хүрээнд захирамж гаргаж, уг захирамжид гомдол гаргах эрхийг хангуулаагүй нь миний эд хөрөнгийн эрх,
ашиг сонирхлыг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүгч Н.О ёс зүйн зөрчил гаргасан,
мөн ерөнхий шүүгч Б.Б нь миний гаргасан шүүгч Н.О-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан
гаргах тухай хүсэлтийг хүлээн авч хангаагүй атлаа шүүгч Н.О-ийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч өөрөө татгалзсан хүсэлтийг хангасан захирамж
гаргасан ёс зүйгүй хууль зөрчсөн үйлдэл» гэж тодорхойлжээ.
“Хамтран ажилласны үр дүнд бий болсон эд хөрөнгө, ашиг орлогоос ногдох 660143000 төгрөг
гаргуулах» тухай шаардлага бүхий Д.Н-ийн нэхэмжлэлтэй М.Ц, М.С нарт холбогдох иргэний хэргийг
хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н «Санхүүгийн шинжээч томилуулах» хүсэлт
гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны … дүгээр шүүхийн шүүгч Н.О хүлээн авч, 2014 оны 08
дугаар сарын 29-ний өдөр «Шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилох, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг түдгэлзүүлэх тухай» 12227 дугаар шүүгчийн захирамжийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д «Хэргийг хянан
шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай
холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн
туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг
хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.» гэсэн хэргийн оролцогчдын хүсэлтээр хэрэг хянан
шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх эрхийг энэ хуулийн заалтаар шүүх буюу
шүүгч олгогдсон зохицуулалт, харин хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т «хэргийн оролцогчдын гаргасан
хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах» гэсэн шүүгч нь
иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдээр
бус уг хүсэлтүүдийн үндэслэлд тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хэрэгт
хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах эрхийг шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны хуулиар олгогдсон байна.
Гэтэл Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар магадлалд “...
зохигчийн нотлох үүргээ биелүүлэх боломжийг шүүхийн зүгээс хязгаарласан үйлдэл гаргаж, Иргэний

134
2013-2016

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь /гэрчээс мэдүүлэг авахуулах,
шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч
нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас
хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах/ заалтыг,
38 дугаар зүйлийн 38.6 дахь /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох
баримт ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ./ заалтыг шүүгч Н.О нь
зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нөгөөтэйгүүр Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс
зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт «хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн
гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй»
гэснийг зөрчсөн үндэслэл, дүгнэлт хийсэн байна.
Нөгөөтэйгүүр Монгол улсын шүүхийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шүүгчийн
эрхэмлэх зарчмыг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шүүгч нь хэргийн оролцогчтой харилцах харилцааны
соёлыг эзэмших байх, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлэх биелэлтэд хяналт тавих үүргээ шүүгч биелүүлээгүй, мөн шүүгч нь энэхүү
дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлийг Шүүхийн ёс зүйн хороо
хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй, тийм үндэслэл байгаа гэх нотолгоо байхгүй, гомдол гаргагч, шүүгч
нарын тайлбараар нотлогдохгүй байна.
Дээрх дүгнэлтээс үзэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.О нь дээрх
иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор
заасан болон Шүүгчийн зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй гэж
үзэхээр байна.
Мөн хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд болон гомдол гаргагч Д.Н-ийн гомдолд дурдсан үйл
баримт, шүүгч Н.О-ийн тайлбар зэргээс үзэхэд шүүгч Н.О хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд
нийцүүлэн хэрэгжүүлээгүй, биелэлтэд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй
байх тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О-д шүүгчийн ёс зүйн зөрчил
гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй.
Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн шүүгч Н.О-д сануулах сахилгын
шийтгэл ногдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр
магадлалыг холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгч Н.О-ийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3
дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалыг «Тогтоох»
хэсгийн 1 дэх заалтыг «Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Б,
шүүгч Н.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.» гэж өөрчлөн, магадлалын бусад
хэсгийг хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар
давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн
гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах
эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

135
ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
МАГАДЛАЛ

2014 оны 07 дугаар сарын 03 өдөр Дугаар 32 Улаанбаатар хот

А дүүргийн шүүхийн шүүгч
Р.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг гишүүн Х.Номингэрэл даргалж,
гишүүн Н.Эрдэнэцогт, Д.Пунцаг, Б.Уранцэцэг, О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны
тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны шинжээч Н.Батзориг, шүүгч Р.А, гомдол гаргагч «ААА» группийн
ерөнхийлөгч М.Б, хяналт шалгалт хариуцсан референт Л.Нямсүрэн нарыг оролцуулан Шүүхийн ёс зүйн
хорооны хуралдааны танхимд хийж, Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны 2014 оны 05 дугаар сарын
14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор шүүгч Р.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг гишүүн
Б.Уранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:
М.Б, Д.Г, өмгөөлөгч Я.Б нар дараах агуулга бүхий гомдол гаргажээ: “Бид Баянзүрх дүүргийн
шүүхийн 284 дүгээр шийдвэр болон Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны
2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолын «... шинжээч нар нь зориудаар худал
дүгнэлт гаргасан нь тогтоогдсон боловч ... А дүүргийн шүүгч Р.А-д нь шинжээч томилох захирамж
гаргахдаа шинжээч нарт эрүүгийн хууль сануулж гарын үсэг зуруулаагүй учраас гэмт хэргийн субъект
болохгүй...» гэсэн үндэслэлийг үндэслэн А дүүргийн шүүгч Р.А-гийн шинжээч томилсон 2874 дүгээр
захирамж түүнийгээ үндэслэн гаргасан 393 дугаар шийдвэрийг шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас
хянуулах хүсэлтийг 5 удаа гаргаад тухай бүр өөр өөр шалтгаан үндэслэлээр татгалзсан хариу аваад
байгаа учраас Баянзүрх дүүргийн болон Улсын Дээд шүүхийн шийдвэр тогтоолууд нь үнэн зөв юм уу
гэдгийг ялган салгуулж улмаар шүүгчийн буруу захирамжийн улмаас биднийг 530 гаруй сая төгрөгөөр
хохироосон гэмт хэрэгтэнд ял завшуулах боломж олгож хохироож байгаа асуудлыг Монгол Улсын Дээд
Шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд танд хандаж хүсэлт гаргаж байна.
... Баянгол дүүргийн прокурор Д.Д нь 2010 оны 12 дугаар сарын 07-нд “С.Э-д холбогдох 20646229
дугаартай эрүүгийн хэргийг шалгах явцад А дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 393
дугаартай иргэний хэрэгт «ГГГ» ХХК-ийн гаргасан дүгнэлт, УМБГ-аас томилсон шинжээчийн дүгнэлтээс
эрс зөрүүтэй байх бөгөөд “ГГГ” ХХК-ийн шинжээч нар нь барилгын гүйцэтгэлийн ажилд дүгнэлт гаргах
эрхгүй байж зориуд худал дүгнэлт гаргасан гэх иргэн Д.Г-ийн гомдол нь үндэслэлтэй, онц их хэмжээний
хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар тус компанитай
холбогдох материалыг харьяаллын дагуу шилжүүлэв» гэсэн 5/1179 албан тоотыг Баянзүрх дүүргийн
Цагдаагийн хэлтэст явуулсан юм.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Ө.Э, Ж.Э нар ... зориудаар