You are on page 1of 30

МУИС, ШУС, БУС-ын Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-

Биологийн тэнхим гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Байгаль хамгаалал - Экологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш, Биологийн


хөтөлбөрийн бакалавр, магистрын түвшний оюутны
“Судлаач оюутан: Хүмүүний оршихуй нь байгаль эхтэй харилцах бидний зохиролт үйлээс
хамаатай...”
урианы дор хийгдэж буй

“СУДЛААЧ ОЮУТАН - 2017”


Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

Улаанбаатар 2017
Агуулга
Цагаан зээрийн (procapra gutturosa pallas, 1777) шилжилт хөдөлгөөн болон ургамалжилтын
судалгаа.................................................................................................................................................. 1
Хар Ямаатын Байгалийн Нөөц Газар дахь хээрийн түймрийн дараах жижиг хөхтөн амьтдын
бүлгэмдлийн төлөв байдал .................................................................................................................. 2
Хар Ямаат БНГ-т тарвага сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлэх (тарваганы дош ба амьдрах
орчин) хээрийн урьдач судалгаа .......................................................................................................... 3
Хар Ямаатын БНГ-ын шавжийн бүлгэмдлийн судалгаа ..................................................................... 4
Шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг зориудын аргаар үржүүлэх үед гарах
өвчлөл тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь ........................................................................................ 5
Хулдынхны овгийн Шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг зориудын аргаар
үржүүлэх үеийн зан төрхийн судалгаа ............................................................................................... 6
Загасны идэш тэжээлийн сүлжээг нөхцөлдүүлэгч суурь нүүрстөрөгчийн эх үүсвэр ....................... 7
Хулдынхны овгийн Шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг заводын нөхцөлд
зориудын аргаар үржүүлэх арга технологи ........................................................................................ 8
Хурх-Хүйтний хөндийн ургамлын мониторинг судалгааны үр дүнгээс ............................................ 9
Дорнод Монголын ургамлын аймгийн судалгаа.............................................................................. 10
Нөмрөгийн Тусгай Хамгаалалттай Газар, Дорнод Монголын ургамлын аймгийн судалгаа ........ 11
Нил (Viola) цэцгийн тархалтын цэгэн мэдээлэл ................................................................................ 12
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хийсэн ургамалын судалгаа .............................................. 13
Хар Ямаат Байгалийн Нөөц Газрын ургамлын суурь судалгааны үр дүнгээс ................................. 14
Хээрийн бүсийн сөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийг
дендрохронологийн чадавхаар тодорхойлох нь (Хар Ямаатын байгалийн нөөц газрын жишээн
дээр) ..................................................................................................................................................... 15
Тосон-Хулстай БНГ-т хийсэн нүүрстөрөгч шингээх боломжийн талаарх судалгаа ........................ 16
Дорнод аймгийн Сэргэлэн сумын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал ........................................ 17
Хот суурин газрын бэлчээрийн судалгаа ........................................................................................... 18
Тост, Тосонбумбын нурууны мөлхөгчдийн зүйлийн бүрэлдэхүүн ба ба амьдрах орчны сонголт19
Монгол орны Мануулыг (Otocolobus manul) хамгаалахад нутгийн иргэдийн мэдлэгийг
нэмэгдүүлэх ......................................................................................................................................... 20
Тост, Tосонбумбын нурууны аргаль хонь, янгир ямааны элбэгшлийн судалгааны үр дүнгээс.... 21
Хуурай гандуу бүс нутагт нөхөн сэргээлтийн өөр өөр арга зүйг ашигласан зарим үр дүнгээс ..... 22
Цөлжүү хээрийн нам уулст зонхилох сөөгийн өсөлт ба мал, зэрлэг туруутны бэлчээрлэлтийн
эрчим .................................................................................................................................................... 23
Хар сүүлт зээр болон тэмээний идэш тэжээлийн давхцал, амьдрах орчны хамгааллын
менежмент (Их Нарт БНГ) ................................................................................................................... 24
Их Нарт БНГ-ын жижиг хөхтөний зүйлийн олон янз байдал болон малын бэлчээрлэлтийн
хоорондын харилцаа .......................................................................................................................... 25
Их Нарт БНГ-ын нутаг дэвсгэр дэх аргаль (Ovis ammon linneaus 1758)- ийн хорогдлын нас,
хүйсийн хамаарал................................................................................................................................ 26
Хотны бүгээхэй (Athene noctua Scopoli, 1769)-ны идэш тэжээлийн бүрдлийг ашиглан жижиг
хөхтөн амьтны бүлгэмдэл, популяцийн элбэгшлийн мониторинг хийх боломж (Их Нартын БНГ-
ын жишээн дээр) ................................................................................................................................. 27
Их Нарт БНГ-ын Нөмрөг тасын үржлийн амжилтын судалгаа 2017 оны 3-8 сар ........................... 28
Цагаан зээрийн (procapra gutturosa pallas, 1777) шилжилт хөдөлгөөн болон
ургамалжилтын судалгаа

Мөнхбат Ууганбаяр
Экологи судалгааны магистрант, uuganaa.ecology@gmail.com
Удирдагч: Доктор Б. Болдгив1 , Доктор Б. Гантулга2
1
МУИС, Биологийн тэнхим
2
Дэлхийн байгаль хамгаалах сан
Төслийн нэр: Амар мөрний эхэн голуудын байгаль хамгаалал ба тогтвортой хөгжил
Cудалгааг санхүүжүүлсэн байгууллага: Дэлхийн байгаль хамгаалах сан WWF
монгол дахь хөтөлбөрийн газар,

Тал хээрийн бэлчээрийн экосистемд цагаан зээр болон малын нөлөө, тэдгээрийн
идээшилж буй бэлчээрийн давхцал, байршлыг бэлчээрийн даац багтаамжид тохируулан
урьдчилан тооцох, үржил, ороо нийллэг, төллөдөг газар, зан төрхийг судлах мөн нутгийн
биоценозын хэмийг хэвийн байлгах нь онол, практикийн чухал ач холбогдолтой. Иймд
зарим судлаачид цагаан зээрийн идэш тэжээлийн судалгааг багагүй хийсэн байдаг.
Цагаан зээрийн идэш тэжээлээс гадна бэлчээр нутгийн ургамалжилтыг судлах нь
түүний нүүдлийг судлан тогтооход түлхэц болох хамгийн томоохон хүчин зүйлийн нэг
юм. Иймд бид бид 2017 оны 6-р сард Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт буй 20
толгой цагаан зээр хүзүүвчилсэн. Түүний цэгэн мэдээнд үндэслэн судалгааны ажлаа
эхлүүлсэн болно.
Судалгааны үр дүнгээс харахад цагаан зээр нь хялганат болон бэлчээрлэлтийн
эрчим бага бэлчээрийг шүтдэг болох нь харагдлаа. Нийт 101 сүргийн 36767 цагаан зээр
бүртгэгдсэнээс дийлэнх хэсэг буюу 58% нь Яхь нуур БНГ-т тэмдэглэгдэв. Цагаан зээрийн
төллөх цаг хугацаанаас хамааран нэг газарт байрших шаргачин, оонын тоо толгой
харилцан адилгүй байдаг. Энэ нь шаргачин ямар нэгэн хүчин зүйлээс хамааран төллөх
газраа сонгодог болохын нэгэн илрэл юм. Чухам юунаас хамаарч буйг шалгасан
анализын үр дүнд (R²=94%**) шаргачны тоо толгой нь бүлгэмдлийн үндэс (гүн 15см,
диаметр 7,5 бүхий конус дахь ургамлын үндэсний биомасс)-ээс илүү хамаардаг байна
гэсэн урьдчилсан үр дүнг гаргаад байна.

1
Хар Ямаатын Байгалийн Нөөц Газар дахь хээрийн түймрийн дараах жижиг
хөхтөн амьтдын бүлгэмдлийн төлөв байдал

Батхуяг Билгүүн 1, Баттулга Нямзав 2


Экологийн хөтөлбөр, 4-р түвшин,1 Nexon302@gmail.com,2 nymzawb@yahoo.com
Удирдагч: Нямсүрэн Батсайхан, Өөдөс Баярсайхан
Төслийн нэр: Хар Ямаатын байгалийн нөөц газрын биологийн олон янз байдлын
мониторингийн суурь судалгаa
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Монгол
дахь Хөтөлбөрийн газар

Жижиг хөхтөн амьтны бүлгэмдэл нь зүйлийн баялаг, харьцангуй элбэгшлийн


үзүүлэлтээр давамгайлагч ангилал зүйн бүлэг амьтад болох тул энерги, бодисын
шилжилт хөдөлгөөнийг нөхцөлдүүлж, улмаар тухайн экосистемийн тогтвортой байдлыг
хангахад чухал үүрэгтэй. Ийм учир жижиг хөхтөн амьтны зүйлийн олон янз байдал,
популяцийн харьцангуй элбэгшлийн өөрчлөлтийг нэг ижил цаг хугацаа, ялгаатай орон
зайд зэрэгцүүлэн судлах нь орчны нөхцөлийн өөрчлөлтөд үзүүлэх тэдний хариу
үйлдлийг нэгтгэн дүгнэж, цаашдын өөрчлөлтийн төлөв байдлыг тандахад чухал юм.
Нөгөө талаас газар хөрс шүтэн амьдардаг жижиг хөхтөн амьтад нь суурьшмал
амьдралтай тул тухайн экологийн системийн төлөв байдлын хамгийн сайн илэрхийлэгч
болж чаддаг. Хар Ямаатын байгалийн нөөц газар нь Дорнод Монголын түгээмэл
тархацтай ухаа гүвээт, тэгш талархаг хуурай хээрийн экосистемийн төлөөлөл болохын
зэрэгцээ навчит үлдвэр ойн төгөл, бургасан шугуйт нугын өвөрмөц амьдрах орчин,
боржин чулуут уулсын ээвэр энгэрийн сөөгт бүлгэмдэл зэрэг олон ялгаатай өвөрмөц
экосистем зэрэгцэн оршдог нийлмэл тогтоцтой газар нутаг юм.
Бид Хар Ямаатын БНГ-т жижиг хөхтөн амьтдын зүйлийн олон янз байдал
бүлгэмдлийн түвшинд хүрээлэн буй орчны нөхцөлийн өөрчлөлтөд үзүүлэх хариу
үйлдлийг судлан илрүүлэхийн сацуу 2015 онд гарсан хээрийн түймрийн нөлөөллийг
тандах олон жилийн мониторинг судалгааны шавыг тавих зорилгоор дараах зорилтыг
дэвшүүлэн ажилласан. Үүнд: Ялгаатай амьдрах орчныг сонгон авч тэдгээрийн жижиг
хөхтөн амьтны зүйлийн олон янз байдал (Shannon index), Зонхилох зүйлийн элбэгшил
(index of relative abundance)-г тандах, зүйлийн баялгийг тооцоолох (S) амьдрах орчин
хоорондын төсөөтэй байдлыг тооцоолох юм. Бид жижиг хөхтөн амьтны популяцийн
экологийн хээрийн судалгаанд дэлхий нийтээр түгээмэл ашигладаг “Барих–Тэмдэглэх–
Давтан барих” [Jolly,1965] аргыг хэрэглэсэн. Түймрийн дараах жижиг хөхтний
бүлгэмдлийн өөрчлөлтийг ХЯБНГ-т хийгдсэн шавж болон ургамлын судалгааны
тусламжтайгаар төлөв байдлыг дүгнэв.
Судалгааны үр дүнд 2016, 2017 онуудад Азийн хулгана (Apodemus peninsulae),
Хөх шишүүхэй (Cricetulus barabensis), Дагуур зурам (Spermophilus dauricus) зүйлүүдийг
судалгааны явцад барьсан). 2016-2017 оны хооронд зүйлүүдийн харьцангуй
элбэгшилийн хувьд Apodemus peninsulae 2016 онд 17.5, 2017 онд 50.625, Cricetulus
barabensis 2016 онд 1.875 2017 онд 11.875, Spermophilus dauricus 2016 онд 2.5 2017 онд
3.75 гарсан.
ХЯБНГ-т нь түймрийн дараа зүйлийн олон янз байдал бага байгаа нь тухайн
булгэмдэл ядмаг байгааг илтгэж байна.Мөн тус газарт холимог идэшт буюу үр идэшт
болон шавж идэшт ангилал зүйн бүлэг шалгарч үлдсэн байна.

2
Хар Ямаат БНГ-т тарвага сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлэх
(тарваганы дош ба амьдрах орчин) хээрийн урьдач судалгаа

Бямбасүрэн Чойдогжамц
Биологийн нөөц судлал, 4-р түвшин, falco_cherrug0105@yahoo.com

Удирдагч: Ө. Баярсайхан, МУИС, Биологийн тэнхим


Төслийн нэр: Хар Ямаатын Байгалийн Нөөц газрын Биологийн олон янз байдлын
улирлын мониторингийн суурь судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Монгол
дахь Хөтөлбөрийн газар

Тарвага нь хээр болон уулын экосистемийн бүтэц болон төлөв байдалд ихээхэн
хэмжээний үүргийг гүйцэтгэдэг ба ургамалжлын бүтэц болон бүрэлдэхүүний өөрчлөлт
ландшафтад их нөлөөг үзүүлдэг төдийгүй тэдний үүр нь бусад амьтдын хувьд хорогдох
байр болж өгдөг тул тулгуур зүйл (keystone) гэж үздэг. Хар Ямаатын БНГ-ын экосистемд
монгол тарваганы сүүлийн бодгаль 10 гаруй жилийн өмнө устсан гэсэн нутгийн иргэдийн
аман мэдээ байна. Тус экосистемд урьд өмнө тарвага амьдарч байсныг тарваганы
хуучин дош элбэг байгаагаас харж болно.
Энэхүү судалгаагаар бид эдэлбэр нутгийн хүрээнд устсан монгол тарвагыг
сэргээн нутагшуулах боломж, амьдрах орчны нөхцөлийг Хар Ямаатын БНГ-т урьдчилан
судлах зорилготой юм. Тарваганы дошийг илрүүлэх, дошны талбайн хэмжээ, нүхний тоо,
амсрын хэмжээ, нээлттэй нүх нь эзэнтэй эсвэл эзэнгүй, эзэнтэй бол тарваганаас бусад
амьтад ашиглаж байгаа эсэх зэрэг тарваганы дошны үзүүлэлт, ландшафт, экосистем,
ургамалжлын хэв шинж болон газрын гадаргын хэв шинж зэрэг микро амьдрах орчны
үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн. Төлөөлөл болгон судалгаа хийсэн дошны байрлал нь
Хар Ямаат БНГ-ын харуул хамгаалалт сайтай болон дошны нягтшил газрын гадаргын
хэв шинжийг гол үзүүлэлт болгон сонгож, сөөгт уулын хээр, үетэнт хээрт, сөөгт,
чулуурхаг уулын хээрт судалгааг явуулсан.
Судалгааны явцад тааралдсан нийт 43 дошны 63 нүхнээс 33 дошны 43 нүх
булагдаж, дарагдсан, 10 дошны 20 нүх нь нээлттэй (нүхний хэлбэр-зууван, тал саран, ба
дугуй) байсан. 21 дошны ойр орчимд жижиг хөхтөн амьтны нүх, 17 дош орчим дагуур
зурмын нүх, 6 дошны ойр цагаан зээрийн хоргол тохиолдож, харин нээлттэй нүхийг өөр
амьтан ашиглаж байгаа ул мөр илэрсэнгүй. Тарваганы дош орчимд адуу
бэлчээрлэлтийн нөлөө хамгийн их, мөн шороон зам, айл зэрэг нь хүний зүгээс үзүүлж
буй нөлөөлөл байна. Хар Ямаатын БНГ-т тарваганы дош орчимд 20- овог, 42 төрөлд
хамаарах 81- зүйл ургамал бүртгэгдсэн. Амьдрах орчин болон идэш тэжээлийн
судалгааны үр дүн нь бусад судлаачдын бүтээлүүдтэй харьцуулан үзэхэд амьдрах
орчны үзүүлэлт, идэш тэжээлийн ургамлын зүйлийн бүрдэл ижил төстэй байна. Бид тус
судалгаагаар Хар Ямаатын Байгалийн Нөөц газарт тарвага сэргээн нутагшуулах
боломжтой гэж үзэж байна.

3
Хар Ямаатын БНГ-ын шавжийн бүлгэмдлийн судалгаа

Б. Дөлгөөн1, Ц. Энхчимэг2
Амьтан судлал, 4-р түвшин, 1 b.p_dok@yahoo.com, 2 enhchimeg_14@yahoo.com ,
Удирдагч: проф. Б. Баяртогтох
Төслийн нэр: Хар Ямаатын БНГ-ын шавжийн бүлгэмдлийн судалгаа
Санхүүжүүлсэн байгууллага: WWF-Дэлхийн байгаль хамгаалах сан

Уг ажлын гол зорилго нь Хар Ямаатын Байгалийн Нөөц Газрын янз бүрийн амьдрах
орчинд тархсан шавж болон бусад үет хөлт амьтдын бүрэлдэхүүн, бүлгэмдлийн
судалгааг хийж, аялал жуулчлалын зорилгоор бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой
ховор болон өвөрмөц шавжийг илрүүлэхэд оршиж байв.
Хээрийн судалгааны материалыг 2017 оны 06 болон 08 дугаар саруудад Хар
Ямаатын БНГ-ын үлдмэл улиангарын ой, уулын хээр, нуга, хээр зэрэг үндсэн
биотопуудаас нүхэн урхи (Pitfall trap), Малайз урхи (Malaise trap), сачок буюу ховоо
(Insect net) зэргийг ашиглан цуглуулав. Мөн бэлчээр ашиглалтын эрчмийг илрүүлэх
зорилгоор дээрх биотопуудаас санамсаргүйгээр талбай сонгон авч малын аргал
хомоолыг тоолж, ургамалжилтын хэв шинжийг тодорхойлох аргаар ажиллав.
Бид судалгаа явуулахдаа ялгаатай биотопуудад ажиглалт судалгаа хийсэн
бөгөөд уулын хээрийн биотоп дахь зүйлийн баялаг болон тоо толгойн нягтшилаараа
харьцангуй өндөр (121 зүйл, 82,8 бодгаль/10м2) буюу тус Хар ямаатын БНГ-аас илэрсэн
нийт бодгалийн 55,7% нь тус амьдрах орчноос тэмдэглэгдлээ. Нугын биотопын хувьд
(98 зүйл, 55 бодгаль/10м2) нийт бодгалийн 37,1%-ийг агуулж байгаа бөгөөд зүйлийн
баялгийн үнэлгээгээр уулын хээрийн биотоптой ойролцоо утгатай байна. Үлдмэл ойн
биотопын хувьд зүйлийн баялаг (24 зүйл, 10,8 бодгаль/10м2) болон зүйлийн баялгийн
үнэлгээгээр ихээхэн ялгаатай гарсан бөгөөд нийт бодгалийн 7,2% нь тус орчноос
тэмдэглэгдсэн.
Бидний судалгааны ажлын үр дүнд Хар ямаатын БНГ-аас 9 багийн 45 овгийн 122
төрөлд хамаарах 157 зүйлийн шавж илэрлээ. Тус БНГ-ын шавжийн ангилал зүйн
бүлгүүдийн харьцааг авч үзвэл хатуу далавчтан буюу цохны баг (Coleoptera) дийлэнх
буюу 53%-ийг, хайрсан далавчтан буюу эрвээхийн баг (Lepidoptera) 13%, хатуувтар
далавчтан буюу ургамлын бясааны баг (Hemiptera) 11%-ийг тус тус эзэлж байна. Харин
хос далавчтан (Diptera) 8%, шулуун далавчтан (Orthoptera) болон сарьсан далавчтан тус
бүр 6%-ийг эзэлж байна. Сонын баг (Odonata), торон далавчтаны баг (Neuroptera),
ургамлын нөмрөгийн баг (Homoptera) тус бүр 1%-ийг эзэлж байна.
Хар ямаатын БНГ-т тархсан ховор зүйлүүдийн тохиолдцыг авч үзвэл:
Сонын багийн төлөөлөгчдөөс Sympetrum pedemontanum; шулуун далавчтаны
багаас: Chorthippus brunneus, Gomphocerus rutus, Celes variabilis, Chrysochraon dispar,
Haplotropis brunneriana; хатуувтар далавчтан: Chorosoma macilentum, Coriomeris alpinus,
Palomena viridissima, Corizus tetraspilus; хатуу далавчтан: Corsyra fusula, Harpalus
hirtipes, Blaps reflexa, Cassida denticollis, Hippodamia amoena, Amara nigricornis, Loricera
pilicornus, Eudorcadion humerale, Sitona hispidulus, Meloe lobatus, Psyllobora
vigintiduopunctata; хайрсан далавчтан: Pontia chloridice, Lycaena phlaeas, Everes minimus,
Everes argiades зэрэг зүйлүүд ховор тохиолдоцтой байна.

4
Шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг зориудын аргаар
үржүүлэх үед гарах өвчлөл тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь

А. Солонго
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, solongo_altangerel@yahoo.com
Удирдагч: Б. Мэндсайхан (ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ЭШТА, Доктор)
Төслийн нэр: “Хулдынхны овгийн зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт
судалгаа, боломж”
Санхүүжүүлсэн байгууллага: БОАЖЯ

1966-1970 онд Монгол-Чехийн хамтарсан экспедиц нуур, голуудын загасны паразитын


судалгааг явуулж 160 гаруй зүйлийн шимэгч амьтдыг илрүүлсний дотор тэн хагасыг нь
шинжлэх ухаанд цоо шинээр тэмдэглэсэн байдаг. 1971 оноос хойш Хөвсгөл болон бусад
нуурын загасны паразит, түүний халдварлалтын эрчим, зүй тогтлын судалгааг Оросын
эрдэмтэдтэй хамтран идэвхтэй судалсан. Монгол орны хэмжээнд байгалийн загасны
гельминт-шимэгч хорхойн судалгааныхаа үр дүнг нэгтгэн ШУА-ийн Ерөнхий ба сорилын
биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан асан Ж. Пэрэнлэйжамц Москва
хотноо биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг.
БОАЖЯ-наас захиалсан зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх төслийг ШУА-
ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотоос 100
гаруй км-т орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул-Баруун Баян голын бэлчирт
2012 оноос эхлэн хэрэгжүүлж анх удаагаа бие даан амьдрах чадвартай жараахайгаар
Туул голыг загасжуулан байгалийн нөхөн сэргээлт хийж эхлээд байна. Иймд заводын
нөхцөлд зориудын аргаар өсгөн үржүүлж буй шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax
lenok) загасны хөгжлийн бүхий л үе шатууд дахь экто болон эндо паразитын судалгааны
арга зүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эзэмших зорилготойгоор 2017 оны 05 сарын
19-өөс 2017 оны 07 сарын 26-ны өдөр хүртэл хээрийн судалгааны ажлыг хийж
гүйцэтгэсэн. Уг судалгааны хүрээнд тухайн шимэгч хорхой хаана шимэгчилж байгаагаас
шалтгаалан экто болон эндо паразитыг тохирох арга зүйн дагуу дээж авч, тодорхой
ангилал зүйн түвшин хүртэл лабораторийн нөхцөлд тодорхойлж сурсан.
Загасны хамгийн эхний хөврөлийн хөгжлийн үе болох үр тогтоох шатанд үр
тогтоогүй болон хөврөлийн хөгжил нь зогссон түрснүүд нь маш хурдан хугацаанд
мөөгөнцөртөж Saprolegnia төрлийн мөөгөнцрөөр үүсдэг болохыг лабораторийн нөхцөлд
илрүүлсэн. Дараагийн шат болох авгалдай шатны төгсгөл үед зарим механик гэмтлээс
болж авгалдайн уургийн уут шархалж улайсан. Харин жарамгай болон жараахайн
шатанд буюу хөврөл гаднын идэш тэжээлд орж эхлэх үеэс түүний арьс, сэлүүрүүдэд
шимэгчлэн амьдрах Моногеней ангийн Gyrodactylus sp. шимэгч хорхойг илрүүлсэн.
Гэхдээ нийт массын 0.05%-д моногеней шимэгчилж байсан. Бие гүйцсэн эх сүргийн
заламгайн хавхгийн дотор хананд 4.5-5 мм урттай, 5-5.5 мм урт өндөгний ууттай Сэлүүр
хөлт хавч хэлбэртний Basanistes waskoboinikovi хавч түгээмэл тохиолдож байсан ба
загасны жингийн хэмжээ нэмэгдэхэд уг паразитын тоо нэмэгдэж байсан хамаарал
ажиглагдсан. Харин заводын нөхцөлд эх сүрэг байршуулах онгоцонд суурьшуулсан бие
гүйцсэн зэвэг загас нь арьсны шархлаа болон мөөгөнцрөөр өвчилж байсан. Бэлгэ
боловсорсон эх сүргээс 8.3% нь арьсны шархлаа болон мөөгөнцрөөр өвчилж үхсэн
бөгөөд үхсэн зэвэг загасыг задлан үзэхэд ходоод, гэдэснээс Azygia robusta ,
Proteocephalus sp., Cyathocephalus truncates, Cystidicola farionis зэрэг 4 зүйл эндо
паразит хорхойг илрүүлсэн.
Загас үржүүлгийн ажлын амжилттай болох эсэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх
ажлыг хэрхэн зохион байгуулснаас ихээхэн хамаарах учраас эх сүрэг, хөврөлийн
хөгжлийн үе шат бүхэнд өсгөвөрт байрших түрс, авгалдай, жарамгай, жараахайн тоо
толгой, урсцаас хамааруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байсан.

5
Хулдынхны овгийн Шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг
зориудын аргаар үржүүлэх үеийн зан төрхийн судалгаа

Ариунаа Амарсайхан,
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, Alfred_haku@yahoo.com
Удирдагч: доктор Б.Мэндсайхан. ШУА-ийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэн
Төслийн нэр: “Хулдынхны овгийн загас үржүүлэх туршилт судалгаа, боломж”
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: БОАЖЯ

Сээр нуруутан амьтдын дотроос зүйлийн баялгаар хамгийн баялаг, одоогоос 500 сая
жилийн өмнө анхдагч эрүүт сээр нуруутнаас үүссэн загасны зан төрхийн судалгаа нь
орчин үеийн загас судлалын гол чиглэл болоод байна. Загасны зан төрхийг судлах нь
загас агнуур, спорт загасчлалыг хөгжүүлэх, амьдрах орчныг хамгаалах, зориудын аргаар
үржүүлж загасны нөөцийг нөхөн сэргээх, нутагшуулах зэрэг загас судлалын шинжлэх
ухааны суурь материал болох юм.
Хүмүүсийн өсөн нэмэгдэх үйл ажиллагааны нөлөөгөөр голын усыг усжуулалтад
ашиглах, усан цахилгаан станц болон бусад усны барилга байгууламж барих, алт
олборлохоор гулдралыг өөрчлөх зэрэг нь гидробионтуудын амьдрах орчныг өөрчлөн
улмаар усны амьтад, загас нь тэдгээрт дасан зохицоход хүндрэл учруулсаар байна. Энэ
бүхэнд загас, усны амьтад хэрхэн хариу реакци өгч байгаа, зан төрхөд нь хэрхэн
өөрчлөлт гарч байгаа талаарх судалгааны ажил маш хомс байдаг.
Монгол орны судлаачид нь амьтны зан төрх судлах чиглэлийг ойрын жилүүдэд
ихээхэн сонирхож судлах болсон билээ.
Иймээс усны амьтад, тэр дундаа загасыг сонирхон тэдгээрийн үржлийн
биологийн зан төрх хэрхэн илэрдэг болохыг урьд хийсэн судлаачдын үр дүнтэй
харьцуулах, заводын нөхцөлд зориудын аргаар үржүүлж байгаа Хулдынхны овгийн
шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасны авгалдай, жараахай, жарамгай
болон эх сүрэгт зан төрхийн судалгааг хийхээр Монгол орондоо анхдагч судалгааны
чиглэлийг барьж аван хийсэн.
Зэвэг загасны байгаль дээрх бие гүйцсэн бодгалийн үржлийн үеийн зан төрх,
заводын нөхцөлд зориудын аргаар өсгөвөрлөж буй авгалдай, жарамгай, жараахайн зан
төрхийг судлахад хээрийн судалгааны ажлын зорилго оршино.
Арга зүйн хувьд нүдэн баримжаагаар загасны үржлийн үеийн зан төрхийг судалж
ажигласан ба зориудын аргаар өсгөвөрлөх явц дахь зан төрхийг тогтмол зураг дарж
дүгнэлт хийж байсан. Мөн түүнчлэн идэш тэжээлийг өгөх болгондоо гаргаж буй зан авир,
хариу үйлдлийг судалж ажигласан.
Үржлийн үед зэвэг загасны эх сүрэг нь голоо өгсөн хайрга чулуун ёроолд сүүлний
сэлүүрийн тусламжтайгаар үүр ухан сүрэглэн түрсээ шахах бөгөөд хайх болон ухах зан
төрх ажиглагдсан. Зориудын аргаар үржүүлсэн туршилт судалгааны явцаас харахад
зэвэг загасны авгалдай болон жарамгай нь гэрлээс дайжиж өсгөврийн ёроолд
бөөгнөрдөг харин жараахайн шатанд гэрэл рүү тэмүүлдэг, гэрэлд хариу үйлдэл үзүүлэх
зан төрхтэй болох нь ажиглагдсан. Сүргийн зан төрх нь анхлан жараахай шатанд илэрч
байсан. Зэвэг загасны (Brachymystax lenok) жараахайн шатанд каннибализмын үзэгдэл
буюу 2.8-4.5 см урттай жараахай нь сул дорой биетэй өөрийн ах дүүсийг барьж идэж буй
үзэгдэл илэрч байсан. Амьд болон хуурай идэш тэжээлд үзүүлж буй зан төрх нь өөр өөр
байсан. Иймээс энэхүү судалгаа нь дараа дараачийн заводын нөхцөлд зориудын аргаар
үржүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулах бөгөөд хөврөлийн хөгжлийн үе шат болгонд
гаргаж байгаа зан төрхийг мэдсэнээр хамгаалах арга хэмжээг боловсруулан хорогдлыг
багасгахад үр дүнгээ өгнө.

6
Загасны идэш тэжээлийн сүлжээг нөхцөлдүүлэгч суурь нүүрстөрөгчийн
эх үүсвэр

Отгонганбат Амарбат,
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, aamarbat1@gmail.com
Удирдагч: Базарцэрэн Болдгив, Биологийн тэнхим, Экологийн хөтөлбөр
Төслийн нэр: Macroecological riverine synthesis төсөл

Амьд организм нь өөрт хэрэгтэй шим тэжээлийн бодисоо идэш тэжээлээсээ авдаг.
Тэрхүү хоол хүнсээ олж авах арга нь нарийн түвэгтэй идэш тэжээлийн сүлжээний замаар
дамжин явагдана. Тэгвэл цэнгэг усны загасны идэш тэжээлийн сүлжээ нь ямар байдаг
вэ? түүнийг ямар хүчин зүйлүүд тодорхойлдог вэ? тэдгээр нь өөрийн нүүрстөрөгчийн эх
үүсвэрээ хаанаас ямар замаар авдаг вэ? голын гидрогеоморфологи, эргийн
ургамалжилт зэрэг нь загасны идэш тэжээлийн сүлжээнд хамааралтай юу хамааралтай
бол ямар хамааралтай вэ? гэх мэт олон асуудалд хариулт авах үүднээс уг судалгааг
эхлүүлсэн билээ.
Тухайн судалгаанд Эг болон Дэлгэр гэсэн Хойд мөсөн далайн ай савын хоёр
голыг сонгон авч тэдгээр голуудын гидрогеоморфлогийн өөр өөр төрөл цэгүүдээс загас
болон ургамлын дээж авсан. Бид эдгээр дээжид агуулагдах нүүрстөрөгчийн тогтвортой
изотопын хэмжээг амин хүчлийн түвшинд тодорхойлох замаар загасанд дамжин ирсэн
хоол тэжээлийн их үүсвэр хаанаас гаралтайг тодруулахыг хүссэн. Амин хүчилд
агуулагдах тогтвортой изотопын хэмжээг үнэлснээр autochthonous буюу (ционобактери,
ногоон замаг) мөн мөөг, C3 болон C4/CAM ургамлууд зэрэг эх үүсвэрүүдийн алинаас
нүүрстөрөгчөө авсан бэ? гэдэг нь тодорхой болох юм. Бид энэ судалгааг хийхдээ
Bayesian mixing model - ийг ашиглан тухайн голуудын загас идэш тэжээлийн аль эх
үүсвэрийг ямар хэмжээтэй хэрэглэсэн бэ гэдэг асуудалд хариулт өгөхийг зорьж байна.

7
Хулдынхны овгийн Шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг
заводын нөхцөлд зориудын аргаар үржүүлэх арга технологи

Буянтогтохын Батцэцэг,
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, bts_nono@yahoo.com
Удирдагч: Б.Мэндсайхан, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Доктор
Төслийн нэр: “Хулдынхны овгийн зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт
судалгаа, боломж”
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: БОАЖЯ

Загас агнуурын нөөц нь агнуурын загасны биологи, экологи, агнуурт үзүүлж байгаа хүний
хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалдаг. Ялангуяа амьд болон амьд бус нөлөөллийг
хамгийн мэдрэмтгий нь загасны түрс, авгалдай байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй
орнуудад загасыг зориудын аргаар үржүүлэх ажлыг эрчимтэй явуулж нөхөн үржүүлгийн
ажлын байнгын тооцоо судалгааны материалд тулгуурлан загас агнуурын хэмжээг
төлөвлөн зохицуулахаас гадна бие даан амьдрах чадвартай жараахайг байгалийн нөхөн
сэргээлтэд ашиглах, таваарлаг чанар сайтай загасыг цөөрмийн нөхцөлд үржүүлэн хүн
амын хүнсэнд хэрэглэх зорилгоор уурагт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж байдаг
билээ. Манай орон зах зээлийн тогтолцоонд бүрэн шилжиж байгалийн баялгийг ашиглах
хэрэгцээ, сонирхол өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд загас
агнуурын нөөц багатай манай орны хувьд загасыг зориудын аргаар үржүүлэх, нөөцийг
нь арвижуулах, тархалт байршлыг тэлэн нутагшуулах ажлын тооцоо судалгаанд
үндэслэн загас агнуурыг зохион байгуулах нэгдсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх
шаардлага гарсан билээ. Учир нь улсын маань нийслэл Улаанбаатар хотын урдуур
урсах Туул гол нь үйлдвэрийн болон ахуйн бохирдолд их өртөж байгаагийн дотор алт
олборлолт эрчимтэй явагдаж ирснээс шалтгаалан түүний экологийн төлөв байдалд
ихээхэн өөрчлөлт гарч цэнгэг усны индикатор загасны тоо толгой буурсаар байна.
Иймээс БОАЖЯ-ны захиалгаар заводын нөхцөлд зэвэг загасыг зориудын аргаар
үржүүлэх туршилт судалгааг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн
судлаачид Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул-Баруун Баян голын бэлчирт 2012
оноос эхлэн гүйцэтгэж байна. Загас агнуур эрчимтэй хөгжиж ирсэн манай орны хувьд
загасны нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, удмын санг хадгалах, нутагшуулах
ажилд үр дүнгээ өгөх найдвартай арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал юм.
Иймээс 2017 оны 05 сарын 19-нөөс 07 сарын 26-ны хооронд заводын нөхцөлд
загасыг зориудын аргаар үржүүлэх хээрийн судалгааны ажилд оролцсон. Хээрийн
судалгааны зорилго нь агнуурын ач холбогдолтой зэвэг загасны түрсний мэнд
үлдэлтийн хувийг нэмэгдүүлэн бие даан амьдрах чадвартай жараахайгаар байгалийн
нөхөн сэргээлт хийн нуур, голыг загасжуулах, цэнгэг усын индикатор, спорт загасчлалын
гол төлөөлөгч, хүйтэн усны загасыг зориудын аргаар үржүүлэх биотехнологийн арга зүйг
эзэмшихэд оршсон. Энэ хугацаанд зэвэг загасыг заводын нөхцөлд зориудын аргаар
өсгөн үржүүлэх арга технологиос суралцсан. Үүнд: -загасны эх сүрэг бэлтгэн тээвэрлэх
арга ажиллагаа, -зэвэг загасны түрсийг хуурай аргаар үр тогтоон өсгөвөрлөх, -
хөврөлийн хөгжлийн үе шатыг градус/өдрөөр тогтоох, -авгалдай, жарамгай, жараахайн
өсөлтийг тогтоох, үхэл хорогдлыг тооцоолох, -жарамгай, жараахайг хооллох, тэдгээрийн
идэш тэжээл бэлтгэх арга зүйг эзэмшсэн. Аливаа загас нь байгалийн аясаараа үржихдээ
0.01% нь амьдрах чадвартай байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Иймээс байгаль
орчны доройтол, уур амьсгалын дулаарал, хууль бус агнуурын нөлөөгөөр популяцийн
тоо толгой нь буурч байгаа зэвэг загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хээрийн
судалгааны явцад 20000 түрснээр 8000 орчим бие даан амьдрах чадвартай жараахайг
Туул голд амжилттай нутагшууллаа.

8
Хурх-Хүйтний хөндийн ургамлын мониторинг судалгааны үр дүнгээс

Цогтсайхан МӨНХЗУЛ
Экологи байгаль хамгаалал, Munkhzul_0804@yahoo.com
Удирдагч: Л. Ариунцэцэг /Ph.D/, Б. Нямбаяр /Ph.D/
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Зэрлэг амьтан судлан хамгаалах төв

Ус намгархаг газар нь CO2 -ийг шингээж, ялгаруулах байдлаар нүүрстөрөгчийн эргэлтэд


чухал байр суурь эзэлдэг бөгөөд зэрлэг амьтдын амьдрах таатай орчин болдгоороо
чухал ач холбогдолтой. Бид 2013 оны хавраас Олон Улсын Тогорууны Сан, АНУ-ын Ойн
Албатай хамтран Монгол орны зүүн болон зүүн хойд хэсэгт хэрэгжүүлж буй Цэн
тогорууны төслийн хүрээнд олон улсын ховордлын зэргээр эмзэг (VU) ангилалд ордог
Цэн тогорууны өндөглөн зусдаг чухал амьдрах орчин болох Хурх-Хүйтний хөндийн
нутагт 2013-2017 онд ургамалжилтын мониторинг судалгааг хийв. Олон жилийн
мониторинг хийх замаар ус намгархаг газрын ургамлын нөмрөг түүний бүтэц
бүрэлдэхүүнд мал бэлчээрлэлтийн улмаас гарах өөрчлөлтийг илрүүлэх нь энэхүү
судалгааны гол зорилго юм. Хурхын хөндийн Алаг өвс-үетэн-улалжит татмын нугын
бүлгэмдэл, Хүйтний хөндийн үетэн-алаг өвс-улалжит намагжсан нугын бүлгэмдэл тус
бүрд бэлчээрлэлтгүй бүлгэмдлийг төлөөлүүлэн 50х100м2 хашаа барьж бүрхэц –
тохиолдцын трансектын аргыг ашиглан ургамлын зүйлийн бүрдэл, бүрхцийн өгөгдөл
цуглуулж дүн шинжилгээ хийж үзэхэд дараах дүгнэлтэд хүрэв. Бэлчээрийг нэг жил
амрааснаар хагдан бүрхэвч үүсэж хөрсний чийгийг хамгаалж ургамлын ургалтад эерэг
нөлөө үзүүлж байгаа хэдий ч үргэлжлүүлэн олон жил амраах нь хагдан бүрхэвчийг
нэмэгдүүлж ургамал ургах орон зайн хомсдолд орж, ногоон ургамлын бүрхэц нь буурах
төлөвтэй тул бэлчээрийг амраах-ашиглах горимоор менежментийг хэрэгжүүлэх нь
зохистой.

9
Дорнод Монголын ургамлын аймгийн судалгаа

Г.Халиунаа
Ургамал судлал 4-р түвшин, bujka_haku@yahoo.com
Удирдагч: Проф. Б.Оюунцэцэг
Төслийн нэр: Eastern Mongolia steppe
Санхүүжүүлсэн байргууллага: Ургамал судлалын тэнхим, Зенкенбергийн музей,
БНГУ

Уг ажлын гол зорилго нь Дорнод-Монгол тал газрын ургамалжилтын судалгаа, үрийн


цуглуулга, ургамлын хатаадас хийх, ургамлын хатаадасыг хээрийн болон лабораторийн
түвшинд тодорхойлж, зүйлийн жагсаалт гаргах, тухайн ургамлын индексийг тогтооход
оршино.
Хээрийн судалгааны материалыг ургамал газарзүйн тойргоор 9-р тойрог буюу
Дорнод Монголд багтдаг. Энэ бүс нутагт 971 зүйл ургамал тэмдэглэгдсэн байна. Үүнээс
Дорнод Монголын тал хээрт санамсаргүй байдлаар судалгааны талбайг сонгон авч
ургамлын хатаадас болон үрийн цуглуулга хийж ажиллаа.
Энэхүү судалгааг явуулахдаа сонгосон талбайгаас бодгалийн түвшинд нэг,
бүлгэмдлээс гурваас ихгүйгээр мөн цэцэг, жимс, үр, навч, иш зэрэг эрүүл ургамлыг
сонгохыг илүүд үзэн сонгон авч цуглуулна. Ингэхдээ ургамлыг үндсээр нь хөрснөөс
болгоомжтойгоор салган авч тухайн хэсгийн хөрсийг буцааж битүүлж орхино.
Цуглуулсан ургамлын хэмжээнээс хамаарч А3, А5-ын хэмжээтэй уутанд хийж агаарыг
шахан гаргаж битүүмжилнэ. Тухайн өдөртөө багтаж сонины завсар зөв байрлалын дагуу,
хаягийг бүрэн гүйцэт бичиж хавчуулаад модон хавтсанд хийж чангалуураар чангалж
өгнө. Ургамлын үрийг жимс, самранцар, нисгүүртээ үр зэргээр ялгаж цаасан уутанд хийж
хаягийг бүрэн гүйцэт бичиж уутан дээр нааж хадгална. Хээрийн судалгаа дууссаны
дараа ургамлын хатаадсыг лабораторийн нөхцөлд тодорхойлох зүйлийн бүрдэл гаргах,
тухайн зүйл ургамлуудын индексийг тодорхойлох, эх материал бэлтгэж боловсруулна.
Ургамлын үрийг лабораторийн нөхцөлд шигшүүр ашиглаж цэвэрлэж, тодорхойлсны
дараа жин хэмжээг авч, цаасан уутанд хийнэ, хаягийг байрлуулж үрийн гербарийн хамт
хадгална.

10
Нөмрөгийн Тусгай Хамгаалалттай Газар, Дорнод Монголын ургамлын
аймгийн судалгаа

Хүрэлбаатарын Халиунаа
Биологи, 4-р түвшин, э-майл: zolzolla7@gmail.com
Удирдагч: Дэд проф. Б. Оюунцэцэг МУИС, ШУС, Биологийн тэнхим
Төслийн нэр: “A survey on the vascular flora of Mongolia” Grant Number KNA 1-2-20, 14-4
Санхүүжүүлсэн байгууллага: БНСУ-ын Үндэсний Арборетум (Korea National
Arboretum)

Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах, унаган төрхөө хадгалсан
байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдолыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт
байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг дархан
цаазат газар гэнэ. Нөмрөгийн дархан цаазат газар нь ургамлын аймгийн олон янз
байдал болон ургамлан бүлгэмдлийн олон хэв шинжийг агуулсан газар юм.
Энэхүү судалгаа нь 2017 оны 7 сарын 5-19-ний хугацаанд Хянганы уулын нугат
хээрийн тойрог, Монгол дагуурын уулын ойт хээрийн тойрог, Дорнод Монголын хээрийн
тойргоос нийт 17 цэгээс ургамлын цуглуулга хийсэн.
Судалгааны ажлын арга зүй нь ургамлын хатаадас хийхэд тулгуурласан ба
тухайн газрын GPS цэг, ургах орчин зэргийг тэмдэглэж, зүйл бүрт этикетик /хаяг/ бичих,
тухайн зүйлийн талаарх бүрэн мэдээллийг агуулсан цуглуулга хийж мэдээллийн сан
үүсгэхэд оршино.
Ургамлын цуглуулгыг МУИС-ШУС-БУС Биологийн тэнхимийн Ургамлын ангилал
зүйн лабораторид таньж тодорхойлсон. Энэхүү судалгааны үр дүнд 40 овгийн 60
төрлийн 300 зүйл ургамлын цуглуулга хийсэн. Үүнээс: эндемик 1, субэндемик 2, устаж
байгаа 3, эмзэг 5, устаж болзошгүй 2, нэн ховор 12 болон ховор 3 зүйл ургамал
бүртгэгдэв. Мөн түүнчлэн Typha latifolia зүйлийг шинээр Монгол оронд тэмдэглэсэн.

11
Нил (Viola) цэцгийн тархалтын цэгэн мэдээлэл

Т. Намуулин
Ургамал судлал, 4-р түвшин, namuulin_t@yahoo.com
Удирдагч: Б. Оюунцэцэг / дэд профессор/
Төслийн нэр: “A survey on the vascular flora of Mongolia”; Grant Number KNA 1-2-20, 14-
4
Санхүүжүүлсэн байгууллага: БНСУ-ын Үндэсний Арборетум (Korea National
Arboretum)

МУИС, БНСУ-ийн Чангвоний Их сургуулийн хамтарсан “Хаврын эртэч цэцэг”-ийн


судалгаа нь 2017 оны 5 сарын 26-31 өдрүүдэд Төв болон Сэлэнгэ аймгийн нутагт
хийгдэж, судалгааны хүрээнд 60 орчим төрлийн 200 ургамлын хатаадас цуглуулсан.
Үүнээс Viola буюу нил цэцгийн 6 зүйлийг цуглуулж цаашид бидний судалгааны зорилго
болох Монгол орны Нил цэцгийн тархалтыг зүйл тус бүр дээр цэгэн байдлаар үзүүлэхээр
ажиллаж байна. Судалгааны суурь материал болох цэгэн мэдээллийг МУИС-ийн
ургамлын сан (UBU), Ботаникийн хүрээлэнгийн ургамлын сан (UBA) болон Москвагийн
их сургуулийн ургамлын сан (MW), “Virtual guide of Mongolia” зэрэг цахим мэдээллийн
сангуудаас авсан.
Нил буюу Viola нь дэлхийд ойролцоогоор 600 зүйл тэмдэглэгдсэнээс Монголд 26
зүйл бүртгэгдээд байна. Үүнээс эмзэг-1, нэн ховор-1, ховор-3, субэндемик-10 зүйлүүд
байна. Одоогоор манай орны хэмжээнд нил цэцгийн нарийвчилсан тархалт болон олон
улсын үнэлгээний судалгаа хийгдээгүй бөгөөд бидний судалгааны үр дүнд Монгол орны
нил цэцгийн тархалтыг цэгэн байдлаар үзүүлэх, нил цэцгийн ховор зүйлүүд дээр үнэлгээ
өгөх, мөн 26 зүйл нил цэцгийн морфологи, филогенетикийн судалгааг хийх зорилготой
ажиллаж байна.
Энэхүү судалгаа нь БНСУ-ын Үндэсний Арборетум (Korea National Arboretum)–ын
санхүүжилтээр “A survey on the vascular flora of Mongolia”; Grant Number KNA 1-2-20, 14-
4) төслийн хүрээнд хийгдэж буй судалгаа юм.

12
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хийсэн ургамалын судалгаа

М.Даваагэрэл
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, mdavaagerel@yahoo.com
Удирдагч: Ө.Баярсайхан. МУИС, Биологийн тэнхим, Дэд Профессор
Төслийн нэр: Хар Ямаатын Байгалийн Нөөц газрын Биологийн олон янз байдлын
улирлын мониторингийн суурь судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Монгол
дахь Хөтөлбөрийн газар

Бид Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хойд хэсгийн бэлчээрийн ургамлын


нөмрөгийн төлөв байдлыг илрүүлэх зорилгын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын сүүлээс
8 дугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээс танилцуулж байна.
Судалгааг Түмэнцогт сумын төвөөс хойш нэг километрийн зайтай 10x10 м талбайд 30
удаагийн геоботаникын бичиглэл үйлдэв. Ингэхдээ цэг тус бүрд зүйлийн бүрдэл ерөнхий
тусгагын бүрхэц болон бүлгэмдлийн дундаж өндрийг тус тус хэмжиж, мөн аж ахуйн
бүлгээр газрын хөрс шүргүүлэн хайчлан авав.
Түмэнцогтод хийгдсэн ургамлын хээрийн судалгааны үр дүнд нийт 22 овгийн, 48
төрөлд хамаарах 130 зүйл ургамал бүртгэгдсэн. Судалгааны урьдчилсан үр дүнгээс
харахад Зүйлийн бүрхэц нь 1-р километрээс 19-р километр хүртэл өсөөд 20-р
километрээс буурсан чиг хандлагатай байна. Харин зүйлүүдийн өндөр нь 1-р
километрээс 16-р километр хүртэл тогтвортой жигд байхад 17-р километрээс 28-р
километр хүртэл өсөж 29,30-р километр буурсан. Бэлчээрийг доройтуулагч ургамлууд 1-
р километрээс 8-р километр хүртэл буураад 9-р километрээс 16-р километр хүртэл
өсөөд 17-р километрээс 22-р километр хүртэл буурч 23-р километрээс 26-р километр
хүртэл өсөөд эргээд 30-р километр хүртэл буурсан. Түмэнцогт сумын төвөөс алслагдах
тусам ургамлын нөмрөгийн төлөв байдал сайжирч ерөнхий тусгагын бүрхэц, дундаж
өндөр болон хуурай хээрийн үндсэн зонхилогч хялганын бүрхэц нэмэгдэж байхад
эсрэгээр бэлчээрийн доройтлыг илэрхийлэгч зүйл ургамлын бүрхэц буурах зүй тогтол
ажиглагдлаа.

13
Хар Ямаат Байгалийн Нөөц Газрын ургамлын суурь судалгааны үр
дүнгээс

Батмагнай Мөнхсайхан
Экологи хөтөлбөр, 4-р түвшин, Munkhsaikhan_0721@yahoo.com
Удирдагч: Ө. Баярсайхан, МУИС, Биологийн тэнхим
Төслийн нэр: Хар Ямаатын Байгалийн Нөөц газрын Биологийн олон янз байдлын
улирлын мониторингийн суурь судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Монгол
дахь Хөтөлбөрийн газар

Хар Ямаатын Байгалийн Нөөц газрын ургамлын суурь судалгааг 2016-2017 онд хийсэн.
Хар Ямаатын БНГ нь Хэнтий аймгийн Баян-Овоо, Түмэнцогт сумын нутагт оршино.
1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар болгон тусгай
хамгаалалтад авсан тус нөөц газар нь нь хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн
өвөрмөц тогтоцтой эмзэг экосистем юм.
Бид сансрын зураг ашиглан бичиглэл хийх 50 цэгийг сонгосон. Сонгосон 50 цэгт
3х3 метр хэмжээ бүхий Раменскийн тор ашиглан геоботаникийн бүрэн бичиглэл хийсэн.
Бичиглэлийг Браун Бланкын бичиглэлийн дагуу үйлдэж, талбайн байршил, газрын
солбицол, өндөр, хөрс чулууны бүрхэц, хагдан бүрхэвч, ашиглалтын байдал, зүйлийн
бүрэлдэхүүн, ургамал тус бүрийн бодгалийн тоо болон арви тусгагын бүрхэц зэргийг
тусгасан.
Хар Ямаатын БНГ хийгдсэн ургамлын хээрийн судалгааны үр дүнд нийт 58 овгийн
162 төрөлд хамаарах 240 зүйл ургамал бүртгэгдсэнээс 5 зүйл мод, 21 зүйлийн сөөг, 13
зүйлийн сөөгөнцөр, 187 зүйлийн олон наст өвслөг ургамал, 14 зүйлийн нэг наст ургамал
бүртгэгдсэн. Хар Ямаатын БНГ-т улаан номд орсон 3 зүйл, улаан дансны үзүүлэлтээр
бүс нутгийн хэмжээнд эмзэг гэж үнэлэгдэж байгаа 4 зүйл ургамал, 1995 оны Байгалийн
ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтын жагсаалтад багтсан нэн ховор 4 зүйл
ургамал, ховор 13 зүйл ургамал, МУ-н Байгалийн ургамлын тухай хуулийн 5 зүйл ховор
болон нэн ховор ургамал, 13 зүйл ургамал нь субэндемик 12 зүйл ургамал ургаж байна
Нийт зүйлийн бүрдлийн 13.7% бүхий ургамал нь статус бүхий ургамал байна
Мөн Хар Ямаатын БНГ хийсэн 2016 болон 2017 оны судалгааны үр дүнд Дундад
Халхын уулын хээрийн тойрогт 20 зүйл ургамлыг шинээр тэмдэглэсэн.

14
Хээрийн бүсийн сөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх хариу
үйлдлийг дендрохронологийн чадавхаар тодорхойлох нь (Хар Ямаатын
байгалийн нөөц газрын жишээн дээр)

Нямжав Жавхлан
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, nyamjavjavkhlan@yahoo.com
Удирдагч: Ө. Баярсайхан (Ph.D)
Төслийн нэр: “Хар Ямаатын БНГ мониторинг судалгаа”
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: WWF-Дэлхийн байгаль хамгаалах сан

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн бөмбөрцгийн хойд хагас болох


Арктикт сөөгийн тархалт болон элбэгшил нэмэгдээд байна. Судалгааны үр дүнгүүдээс
үзэхэд Арктик дахь сөөгийн өсөлтийг температур болон хур тунадасны өөрчлөлттэй
холбон тайлбарласан ба харин Төвдөд хийсэн судалгаанаас үзэхэд хөрсний чийгтэй
илүү хамааралтай болох нь батлагдсан байна. Ийнхүү сөөг давамгайлсан экосистем рүү
шилжсэнээр гадаргын энергийн тэнцвэрт нөлөөлөх хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд
сөөгийн үзүүлэх хариу үйлдэлтэй холбоотой судалгаа Төв Ази, түүний дотор манай орны
хувьд хомс байна.
Тиймээс тус судалгааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх сөөгийн
хариу үйлдлийг тодорхойлохын тулд хээрийн бүсийн зонхилох сөөгийн
дендрохронологийн чадавхыг тодорхойлохыг зорьсон.
Хээрийн бүс нь тайгын болон цөлийн бүсийн дунд орших завсрын бүс бөгөөд уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эрчимтэй өөрчлөгдөж байгаа тул төлөөлөл болгон
Сүхбаатар болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хар Ямаатын байгалийн нөөц
газрыг сонгон авч, тухайн нутагт ургаж буй 9 овгийн, 26 зүйлийн сөөг болон модны
зүйлээс дээж бэлтгэн, дендрохронологийн анализыг хийж эхлээд байна.
Дендрохронологийн чадавхыг тодорхойлохдоо сөөгийн гол ишнээс авсан
дээжийг 96% спирт болон нэрмэлийн уусмалд хадгалж, микротом багажаар 10-30 мкм
бүхий хэмжээтэйгээр зүсэн, сафранин будагч бодисоор будан, байнгын бэлдэц бэлтгэн
микроскопоор харсан. Ийнхүү сөөгийн жилийн цагариг, түүний өргөн, эсний хэмжээг
тодорхойлсноор өмнөх жилүүдийн ган, зуд, түймэр гэх байгалийн үзэгдлүүд, уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сөөгийн тархац нэмэгддэг эсэхийг илрүүлэхийн
сацуу уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох боломжоор хангагдах юм.

15
Тосон-Хулстай БНГ-т хийсэн нүүрстөрөгч шингээх боломжийн талаарх
судалгаа

Алтангэрэл Дагийсүрэн1, Бямбадорж Долгор2


Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, 1 Dagii1206@gmail.com, 2 dolgor1996@yahoo.de
Удирдагч: Ш.Анармаа, МУИС, Биологийн тэнхим
Төслийн нэр: Тосон-Хулстай БНГ-т хийсэн нүүрстөрөгч шингээх боломжийн талаарх
судалгаа
Судалгааг санхүүжүүлэгч байгууллага: The Nature Conservancy

Судалгааны гол зорилго нь Тосон-Хулстай БНГ-ын хөрсөн дэх нүүрстөрөгчийн


агууламжийг судлах, улмаар бэлчээрийн менежментийг өөрчилснөөр хөрсний
нүүрстөрөгчийн шингээлтийг ихэсгэх боломж байна уу гэдгийг тодорхойлоход оршино.
Арга зүй: Судалгаанд хамрагдсан нутаг дэвсгэр нь Хэнтий аймгийн Норовлин,
Баян-Овоо, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумуудын нутагт орших Тосон-
Хулстайн байгалийн нөөц газар юм. Тосон-Хулстай БНГ-ын хөрс, ургамлын хэв
шинжүүдийн давхцуулан авч үзсэний дараа тэдгээрийг төлөөлж чадахуйц 38 цэгийг
санамсаргүйгээр сонгон авав. Цэг болгоноос 3 давталттайгаар хөрс, ургамлын дээж
цуглуулав. Хөрсний дээжийг 0-10см, 10-20см гүнээс стандарт хэмжээгээр авав.
Ургамлын биомассыг 0.25 м2 хэмжээтэй талбайд аж ахуйн бүлгээр нь цуглуулаад 48 цаг
хатааж хуурай массыг жигнэв. Ургамлын бүрхцийг уламжлалт аргаар тооцоолсон.
Хөрсний нягтыг стандарт аргаар, механик бүтцийг гидрометрийн аргаар, хөрсний ус-
физикийн үзүүлэлтийг тооцооны аргаар, органик нүүрстөрөгчийг нойтноор шатаах
аргаар, хөрсний PH тодорхойлохдоо PH метр ашиглав. Ойролцоох сумуудын уур
амьсгалын болон малын тоо толгойн мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа,
мэдээллийн хүрээлэнгээс авч ашиглав.
Хөрсөн дэх нүүрстөрөгчийн өөрчлөлтийг “CENTURY” загвараар тогтооно. Уг
загвараар ургамал, хөрс, уур амьсгал болон малын тоо толгойн мэдээлэл ашиглан
урьдчилсан үр дүнг гаргаж авсан.
Урьдчилсан үр дүн: Уст цэг рүү дөхөх тусам ургамлын бүрхэвчийн хагдны хэмжээ
багассан харин халцгай газрын талбай нэмэгдсэн. Энэ нь уст цэгээ дагаад малчид их
суурьшсантай холбоотой.

16
Дорнод аймгийн Сэргэлэн сумын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал

Гансүхийн Батсугар
Биологи, Ургамал судлал, 3-р түвшин, bibolbatsugar@gmail.com
Удирдагч: М.Уртнасан Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Газар зүй-
Геоэкологийн хүрээлэн
Төслийн нэр: “SPOT, MODIS хиймэл дагуулын мэдээнд суурилсан Монгол орны
газарзүйн бүрхэвчийн загварчлал” сэдэвт ажил
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Монгол улсын Шинжлэх ухааны Академийн
Газар зүй-Геоэкологийн хүрээлэн

Бид Дорнод аймгийн 6 сумдын бэлчээрийн ургамалжлын өөрчлөлтийн судалгааг


маршрут аргаар явуулах, бэлчээр ашиглалтын зэргийг илрүүлэх, нийт нутгийг хамарсан
бэлчээрийн эдэлбэр нутгийн газрын гадарга, газар ашиглалт, хөрсөн бүрхэвчийн
одоогийн төлөв байдлыг илрүүлэхийг зорилоо.
Сум тус бүрээс талбай сонгохдоо тухайн нутаг орны ургамлын бүлгэмдлийн
байдлаас хамааран харилцан адилгүй тоотой талбай сонгон авч бичиглэл үйлдсэн.
Бичиглэл үйлдсэн талбайгаас нэгж талбай дах зүйлийн бүрдэл, ургамал нөмрөгийн
тусгагийн бүрхэц, арвийг үнэлэх ургамлын өндөр, ургамлын хөгжлийн явц бэлчээрийн
зуны ургацын хэмжээг авсан.
Дорнод аймгийн Сэргэлэн Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Гурванзагал,
Баянтүмэн, Чойбалсан сумын нутагтай хил залган оршино. Бид Сэргэлэн сумаас
нийтдээ 12 цэгээс талбай сонгон авч бичиглэл үйлдсэн. Сонгож авсан цэгүүдийн
ургамалжилт хиаг- шарилжит, улалж- хиаг- шарилжит, шарилж- үетэнт, хиаг-алаг өвс-
үетэнт, шарилж-алаг өвс-хиагт, сөөг- үетэн- алаг өвст, алаг өвс- улалжит, шарилж- хиагт,
хазаар өвс- алаг өвст, хиаг- алаг өвс- хазаар өвст, хиаг- улалжит, хиаг- үетэнт
бүлгэмдлээс бүрдэж байна. Тусгагын бүрхэц 53.4%-ийг эзэлж байна. Амьдрамжийн
хувьд сонгож талбайд 5-р зэрэгт хамаарах 4, 3-р зэрэгт хамаарах 4 байсан нь
бүлгэмдлийн хувьд ургамлын өсөлт сайн малын хөлд бага өртсөн гэдгийг харуулж
байна. Бидний бичиглэл хийсэн Яхь нуурын тусгай хамгаалалттай газар нь цагаан
зээрийн тархац нутаг тул хүний нөлөө бага газар нутаг болох нь ажиглагдсан. Ташингын
хувьд гурван ташингад хуваан авч үзсэн. I ташингад Ptilotrichum canescens, Potentilla
acaulis, II ташингад Cleistogenes squarrosa, Allium polyrizhum, Caragana stenophylla, III
ташингыг Stipa grandis, Agropyron cristatum зэрэг ургамлууд бүрдүүлж байсан.

17
Хот суурин газрын бэлчээрийн судалгаа

Аянгын Түрүүтүвшин
Ургамал судлал, Биологийн тэнхим, 4-р түвшин e-mail: amy_1244@yahoo.com
Удирдагч: Дэд проф. Б. Оюунцэцэг МУИС, ШУС, Биологийн тэнхим
Төслийн нэр: Хот орчмын бэлчээрийн судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Америкийн мянганы сорилтын сан

Хот суурин газар орчмын бэлчээрийн төлөв байдал, ургамлын биомассыг судлах
зорилготой. Энэхүү судалгаа нь 2017 оны 08 сарын 26-наас 2017 оны 09 сарын 11
хүртэлх хугацаанд Сэлэнгэ, Орхон, Дархан-уул, Булган, Төв аймгуудын 11 сумын нутаг
дэвсгэрт хийж гүйцэтгэсэн.
Бэлчээрийн доройтол манай оронд тулгамдаж буй асуудлуудын нэг бөгөөд малын
тоо толгой хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас болж
бэлчээрийн доройтол, хөрсний үржил шим буурах, ургамлын биомасс багасах болсон.
Бэлчээрийн доройтол нь ургамлын нөмрөгтэй шууд холбоотой. Хот суурин газар, хүн
амын хэт төвлөрөлт нь бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа эсэхийг судалсан.
Бэлчээрийн мониторингийн арга зүйгээр энэхүү судалгааг хийж гүйцэтгэв. Газрын
гадаргын хэв шинж, ургамалжилт, хөрсний шинж чанараас хамааран төсөөтэй шинж
бүхий хоёр талбайг тус тус сонгон авч хяналтын талбай, ашиглагдсан талбай гэж хоёр
ангилсан. Уг талбай дээр төвийн цэг татсан ба тэрхүү цэгээс 5 цэгт 25м зайтай талбай
сонгон биомассын жаазыг тавин ургамлыг аж ахуйн бүлгээр нь 9 ангилж биомассын дээж
авсан. Хоёр цэг дээр тус бүр 50м-ийн урттай шугаман трансект хийсэн. Судалгаа хийж
байгаа талбайд зонхилж буй ургамал болон шугаман трансект хийх үед тааралдаагүй
ургамлыг бичиж тэмдэглэсэн, санамсаргүй байдлаар цэг сонгон авч Рамескийн тор
ашиглан ургамлын бичиглэл хийсэн.
Одоогийн байдлаар цуглуулсан дээжүүд боловсруулалтын шатанд явж байна.

18
Тост, Тосонбумбын нурууны мөлхөгчдийн зүйлийн бүрэлдэхүүн ба ба
амьдрах орчны сонголт

Дашпүрэв Пүрэвдорж1
Амьтан судлал, 4-р түвшин, dpurevdorj95@gmail.com
Удирдагч: Хаянхярваа Тэрбиш1, Лхагважав Пүрэвжав²,
1
МУИС, ШУС, Биологийн тэнхим
2
Ирвэс Хамгаалах Сан, Улаанбаатар
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага:Монголын Ирвэс Хамгаалах Сан

Төв Азийн өргөн уудам бүс нутгийг хамарсан Алтайн өвөр говь, Алашаа говийн заагт
оршдог Тост, Тосонбумбын нуруу бол говь, цөлийн бүсийн экосистемийн олон янз
байдлыг төлөөлөх, өвөрмөц нутаг билээ. Тост, Тосонбумбын нуруу, түүний орчмын
мөлхөгчдийн зүйлийн бүрэлдэхүүн, амьдрах орчны сонголтын талаар тусгайлан хийсэн
судалгааны мэдээ, баримт өнөө хир үгүй. Тост, Тосонбумбын нурууны мөлхөгчдийн
зүйлийн бүрэлдэхүүн, тоо толгойн төлөв байдал, амьдрах орчны сонголтын талаарх
судалгааг 2017 оны VI-VII сард герпетологийн судалгааны түгээмэл арга зүйн дагуу
гүйцэтгэж, зохих мэдээ баримт цуглуулав. Наранбулаг, Ингэн Сэвстэй, Хөвдийн баян
бүрд зэрэг газруудад 10мх10м хэмжээтэй талбайг сонгон ажиглалт судалгаа явуулж,
амьдрах орчны сонголт болон тоо толгойн төлөв байдлын талаар үнэлгээ өгөх
оролдлого хийв. Судалгааны үр дүнд Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц
газрын нутаг дэвсгэрт 3 овгийн 9 зүйлийн мөлхөгч амьтад (төмөр гүрвэл - Alsophylax
pipiens Pallas,1814, нохой гүрвэл - Teratoscincus przewalskii Strauch,1887, цоохор хонин
гүрвэл - Phrynocephalus versicolor Strauch,1876, могой гүрвэл – Eremias multiocellata
Gunther,1872, говийн гүрвэл - Eremias przewalskii Strauch,1876, загалт гүрвэл - Eremias
vermiculata Blanford,1875, рашааны могой - Elaphe dione Pallas,1773 , сум могой –
Psammophis lineolatus Brandt,1838, бамбай хоншоорт могой – Gloydius halys Pallas,1776
) идээшин амьдардгийг тогтоов. Энэ нь монгол орны мөлхөгчдийн зүйлийн
бүрэлдэхүүний 40.9 хувь болно. Ингээд хонин гүрвэл бүх газарт тааралдаж байсан бол
Ингэн Сэвстэйд загалт гүрвэл, Чонын боомд нохой гүрвэл, Гурван сондогт загалт гүрвэл,
нохой гүрвэл, Ингэн Сэвстэйд дунд зэргийн тархалттай байсан, Хөвдийн баян бүрдэд
загалт гүрвэл, Хөвдийн аараг толгодод цөөн тоотой төмөр гүрвэл байсан.
Ийнхүү Тост, Тосонбумбын нурууны мөлхөгчдийн зүйлийн бүрэлдэхүүн, тоо
толгойн төлөв байдал, амьдрах орчны сонголтын талаарх судалгааг хийх явцдаа
мөлхөгчдийн зүйлийн бүрэлдэхүүн, тоо толгойн төлөв байдалд ажиглалт хийхийн
зэрэгцээ орчны температур, чийгшлийн байдалд тэмдэглэл хөтөлж анализ хийснээ
танилцуулъя. Энэ амьдрах орчинд хамгийн их тархсан гүрвэл бол хонин гүрвэл байв.
Энэ нь нийт сонгосон нэгж талбайд тэмдэглэсэн 108 бодгаль гүрвэлийн 57% байсан бол
говийн гүрвэл 17%, загалт гүрвэл 14%, нохой гүрвэл 12% байлаа. 6, 7, 8-р саруудад
тэмдэглэсэн гүрвэлүүдийн бодгалийн тоог ажиглахад 6-р сард хонин гүрвэл дийлэнх,
нохой гүрвэл бага хувийг эзэлж байсан бол 7- сард говийн гүрвэл дийлэнх, нохой гүрвэл
цөөнх нь байсан. Харин 8-р сард хонин гүрвэл, говийн гүрвэл ижил тоотой тэмдэглэгдэж,
загалт, нохой гүрвэл тэмдэглэгдээгүй болно. Дээрх судалгааны үр дүнгээс авч үзэхэд
мөлхөгчид нь ихэвчлэн чийгшил бага, хуурай газрыг сонгож байгаа нь тэдний эволюцтай
холбоотой буюу зүйл тус бүрийн амьдрах орчин болон идэш тэжээл, тоо толгойн өсөлт,
бууралт, үржил, хөгжил, хамгаалалт болон шинэ зүйлийн гүрвэл байж болохыг тандан
судлах хэрэгцээ шаардлага байгаа гэж үзэхээр байна. Цаашид уг судалгааг
үргэлжлүүлэн судлах нь тухайн бүсийн экосистемийн бүрдэл болон төлөв байдал, хоол
тэжээлийн гинжин хэлхээг олж тогтооход шинжлэх ухааны нэгээхэн нотолгоо болох юм.

19
Монгол орны Мануулыг (Otocolobus manul) хамгаалахад нутгийн иргэдийн
мэдлэгийг нэмэгдүүлэх

Чимэд Отгонтамир
Экологи судалгааны магистрант, tamir.urin@yahoo.com
Удирдагч: Даваа Лхагвасүрэн1, Пүрэвжав Лхагважав2, Дэвид Барклей3
1
МУИС-ийн, Шинжлэх Ухааны Сургуулийн, Биологийн тэнхим
2
Монголын Ирвэс Хамгаалах Сан
3
Шотландын Хааны Нэрэмжит Амьтны Нийгэмлэг, Их Британи
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Pallas’s cat International Conservation Alliance,
PICA төсөл

Аливаа улс орны зүйл болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах замаар биологийн
олон янз байдлыг хамгаалан авч үлдэх нь нийлмэл бөгөөд анхаарал татсан үйл явц юм.
Монгол орны цоохор ирвэс (Panthera unica), тахь (Equus ferus przewalskii) зэрэг
зүйлүүдийг нутгийн иргэд маш сайн таньдаг ч тэдгээрээс жижиг биетэй олны анхааралд
өртөөгүй зүйлийн нэг нь Мануул (Otocolobus manul) юм.
Мануул нь ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар дэлхийн болон Монгол
орны хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд хамаарагддаг ба манай улсын тайгаас
бусад бүх газар өргөн тархсан. Сүүлийн жилүүдэд амьдрах орчны алдагдал, хууль бус
агнуур, уул уурхайн олборлолт зэргээс шалтгаалан популяцийн хэмжээ ихээхэн буурч
байна. Монгол оронд энэ зүйлийг хамгаалах нь чухал хэдий ч тухайн амьтны талаарх
ойлголт, хаана амьдардаг, байгаль орчинд үзүүлэх үүрэг, тулгарч буй аюул занал,
хамгааллын статус болоод хэрхэн хамгаалах талаар ойлголт, мэдээлэл дутмаг байсаар
байна.
Бид Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан БЦГ түүний орчны бүсэд амьдарч буй
130 айлаас Мануулын талаарх малчдын ойлголт, мэдлэг, хандлагыг судлах үүднээс
аман судалгааг авсан. Мөн асуулга судалгааны явцад дараагийн судалгаанд нутгийн
иргэдийн Мануулын талаарх хандлага өөрчлөгдсөн эсэхийг шалгах зорилгоор ханын
зураг, боршур, гарын авлага тараасан юм.
Эдгээр аман судалгааны дүнд нутгийн иргэдийн 79.2% нь Мануулыг байгальд
байх ёстой маш чухал амьтан гэж хариулсан бол 2.31% нь санал нийлээгүй болно. Уг
зүйлд тулгарч буй аюул заналын талаар асуулга авахад 51.5% нь огт аюул занал
тулгараагүй гэж хариулсан ч Говь Гурвансайхан БЦГ-ын бүс нутагт хууль бус ан 2.3%,
өвчин 1.5%, нохойд бариулах 6.1%, бусад амьтдад бариулах нь 7.7%-тай байна. Мөн
бидний судалгаанаас харахад малчид Мануулын нягтшил болон тархалтад идэш
тэжээл нь чухал үүрэгтэй гэж үзсэн. Тиймээс сүүлийн 10 жилийн гол идэш тэжээлийн тоо
толгойн өөрчлөлт 57.6%-иар өссөн гэж хариулав.
Эдгээр үр дүнгээс дүгнэхэд нутгийн иргэдийн Мануулын талаарх ойлголт дутмаг
байгаа нь харагдаж байна. Тэд тухайн зүйлд тулгарч буй аюул занал, тоо толгойн
бууралтын шалтгааны талаар ойлголт бага байгаа нь цаашид энэ төрлийн судалгааг
өргөжүүлэх цаашлаад олон талт сургалт, мэдээллээр хангах шаардлагатай байна.

20
Тост, Tосонбумбын нурууны аргаль хонь, янгир ямааны элбэгшлийн
судалгааны үр дүнгээс

Чагсалдулам Одонжавхлан1
1
Биологийн Шинжлэх Ухааны Үндэсний Төв, Бангалор, Энэтхэг,
chagsaa.odonjavkhlan@gmail.com
Удирдагч багш: Justine Shanti Alexander2, Kulbhushansingh R. Suryawanshi3 Пүрэвжав
Лхагважав4, Charudutt Mishra3
2
Бээжингийн Ойн Их сургууль, Зэрлэг амьтан, Байгаль Хамгааллын сургууль, Бээжин,
Хятад
3
Ирвэс Хамгаалах Сан болон Байгаль Хамгаалах Сан, Майсурь, Карнатака, Энэтхэг
4
Ирвэс Хамгаалах Сан, Улаанбаатар, Монгол
Төслийн нэр: Тост Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын аргаль хонь, янгир
ямааны элбэгшлийн судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Ирвэс хамгаалах сан

Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газар нь говь, цөлийн бүс дэх өндөр уулийн
экосистемийн өвөрмөц бүрдэл бүхий экологийн чухал ач холбогдолтой бүс нутгийн нэг
бөгөөд цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа зэрэг монголд төдийгүй олон улсын
хэмжээнд хамгаалагдсан амьтадын өлгий нутаг юм. Байгалийн өвөрмөц иж бүрдэл
бүхий энэ бүс нутгийн чухал амьтан-цоохор ирвэсийн үндсэн идэш тэжээл болох аргаль
хонь, янгир ямааны элбэгшлийн судалгаа нь тухайн нутгийн экосистемийн төлөв
байдлыг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхий дахинаа нэн
ховордсон цоохор ирвэс зэрэг том махчин амьтдын зан төрх, хоол тэжээлийн гинжин
хэлхээ, тэдний нягтшилыг тогтоон, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, тоо
толгой нь өсөн нэмэгдэхэд чухал үүрэгтэй. Ирвэс хамгаалах сангийн судалгааны ажлын
хөтөлбөрийн хүрээнд, 2017 оны X-XI сард Тост, Тосонбумбын нурууны аргаль хонь,
янгир ямааны тоо толгой, нягтшилын судалгааг хос ажиглалтын аргазүйгээр, 1400 км
квадрат нутаг дэвсгэрийг хамруулан гүйцэтгэсэн. Судалгаанд нийт арван хүн оролцсон
бөгөөд, тус бүр нь 2 хүний бүрэлдэхүүнтэй таван багт хуваагдан, арван нэгэн талбайг
хамран судалгаа хийв. Судалгааны үр дүнд 1250 (97% CI= 997-1585) янгир ямаа, 299
(97% CI=156-336) аргаль хонь тоолов. Нийт нутаг дэвсгэрийн янгир ямааны нягтшил нь
0.89 км2/бодгаль боловч шугаман трансектэд үүсгэсэн нэг километрийн хүрээнд 1.62
км2/бодгаль нягтшилтай байна. Харин судалгаанд хамрагдсан нутагт идээшин амьдарч
буй аргаль хонины нягтшил нь янгир ямаатай харьцуулахад харьцангуй бага буюу
харгалзан 0.21 ба 0.39 км2/бодгаль байна. Янгир ямаа болон аргаль хонины сүргийн
дундаж тоо нь ойролцоо буюу харгалзан 5.09 ба 4.15 бодгаль байна. Энэхүү судалгааны
дүнг өмнөх жилийн судалгаатай харьцуулж үзэхэд дээрх хоёр зүйл амьтны популяцийн
тоо толгой өссөн үзүүлэлттэй байна. Популяцийн тоо толгойн энэхүү өсөлтөд байгаль,
цаг уурын тааламжтай төлөв байдал, зэрлэг амьтдад хандах хүмүүсийн эерэг хандлага,
тухайн бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан зэрэг олон хүчин зүйл шууд болон
дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй. Түүнчлэн өмнөх жилүүдэд судалгааны
талбайг бүрэн хамруулж чадаагүй, судлаачдад аргазүйн сургалт дутмаг явуулсантай
холбоотой байж болохыг ч үгүйсгэхгүй.
Цаашид энэ чиглэлийн судалгааны арга зүйг боловсронгуй болгон, судлаачдыг
чадваржуулахын зэрэгцээ, тоо толгой, сүргийн бүтцийн төлөв байдлын талаарх удаан
хугацааны мониторингийн судалгааны түвшинд уг судалгааг өргөтгөн, хэрэгжүүлэх
шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь өндөр уулын экосистемийн төлөв байдалд онцгой
үүрэгтэй дээрх хоёр зүйл өвсөн тэжээлт амьтдын тоо толгой, сүргийн бүтцийн төлөв
байдлын талаар бодитой үнэлгээ өгсний үндсэн дээр хамгааллын оновчтой арга хэмжээ
авч хэрэгжүүлэх шинжлэх ухааны нэг үндэслэл болохын зэрэгцээ цоохор ирвэсийн
амьдралын хэвийн төлөв байдлыг хангах үндсэн гол арга хэмжээний нэг болох үндэстэй
юм.

21
Хуурай гандуу бүс нутагт нөхөн сэргээлтийн өөр өөр арга зүйг ашигласан
зарим үр дүнгээс

Алтантуяа Буд,
Экологийн хөтөлбөр, 4-р түвшин, budodsuren@gmail.com
Удирдагч: Ш.Анармаа, Б.Болдгив, Б.Алтанцэцэг
Төслийн нэр: Нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээ
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Оюу Толгой ХХК

Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж,
тухайн газрыг эргэлтэд оруулах нь эдийн засаг, байгаль орчин, экосистемийн
үйлчлэлийн хувьд өндөр ач холбогдолтой тул явцын нөхөн сэргээлтийг цаг алдалгүй
хийж байх нь чухал юм. Хийгдэж буй нөхөн сэргээлтийн үр дүн, чанарыг
баталгаажуулахад нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээний ажлын гол зорилго
оршдог.

Энэхүү судалгааны гол зорилго нь Оюу Толгой компанийн явцын нөхөн сэргээлтийн үр
дүнг хянаснаар (1) шалгуур үзүүлэлтүүдэд хүрч байгаа эсэхийг баталгаажуулах, (2)
хуурай гандуу бүс нутагт амжилттай, үр дүнтэй нөхөн сэргээлт хийх аргыг тогтооход
оршино. Судалгааны талбайг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюу толгой”
уурхайн явцын нөхөн сэргээлт хийсэн газруудаас 14 талбайг сонгон авч, зэргэлдээ
орших 100м зайд ирших хөндөгдөөгүй талбайд хяналтын 14 цэгүүдийг байрлуулах
замаар нийт 28 цэгийн мэдээллийг бүрдүүлсэн.
Нөхөн сэргээсэн болон хяналтын талбайд санамсаргүй байдлаар 30х30м талбай
байгуулж түүн дотроо 4 шугам татаж тэдгээр шугам тус бүр дээр ургамлын болон
хөрсний судалгаа хийв. Ургамлын судалгаанд шугаман цэгийн бичиглэлийн арга, олон
наст ургамлын суурь хоорондын зайн бичиглэл, биомассын хэмжилт болон зүйлийн
олон янз байдлын бичиглэл хийж үр дүнг тооцоолж гаргав. Биомассын дээжийг 1м2
талбайд зүйл тус бүрээр цуглуулж, 48 цаг хатааж хуурай массыг жигнэв. Зүйлийн
баялгийг тооцохдоо 0.5х2м, 2х5м, 10х30м квадрат тус бүрийн бодгалийн тоог гаргасан.
Хөрсний анализ хийх дээжийг 28 цэг тус бүр дээр байгуулсан талбай доторх шугам тус
бүрээс 3 давталтайгаар хөрсний өнгөн давхаргаас буюу 0-5см гүнээс хөрсний дээж авагч
ашиглан дээж авсан.
Шугам цэгийн бичиглэлийн аргаар тооцож гаргасан оройн бүрхцийн хувьд нөхөн
сэргээсэн болон хяналтын талбайн хооронд ерөнхийдөө ялгаатай (F1,24=9.91, P=0.0053)
буюу нөхөн сэргээлтийн төрлүүд хооронд бас ялгаатай (F3,24=9.73, P=0.0004) байна.
Харин халцгай газрын хувьд оройн бүрхэцтэй адилхан үр дүн ажиглагдсан. Нөхөн
сэргээсэн болон хяналтын талбайн нийт биомасс хооронд нэг их ялгаа ажиглагдахгүй
(F1,24=0.08, P=0.78; F3,24=0.91, P=0.45) байна. Зүйлийн баялаг дээр анализ хийж харахад
нөхөн сэргээлтийн 4 төрлийн арга зүйн хооронд маш их ялгаа (F2,23=7.69, P=0.0038)
ажиглагдаж байна.
Дээрх урьдчилсан үр дүнгээс нөхөн сэргээлт хийсэн талбайнууд нь байгалийн
нөхцөлтэй ойртсон буюу нөхөн сэргээлтийн аргуудаас хамгийн үр дүнтэй буюу нөхөн
сэргээлтийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа нь тарьц суулгац болон усалгаат
үрслэгээ гэх 2 арга байна.

22
Цөлжүү хээрийн нам уулст зонхилох сөөгийн өсөлт ба мал, зэрлэг
туруутны бэлчээрлэлтийн эрчим

Дэчинпэрлий Энхтүвшин
Экологийн судалгааны магистрант, 1-р түвшин, tuvsheetuvshee1996@yahoo.com
Удирдагч: доктор, дэд проф. Л. Ариунцэцэг, ШУ-ны доктор, проф. Ш. Дариймаа,
Төслийн нэр: Их Нартын БНГ-ын биологи, экологийн мониторингийн судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл
ТББ, Денверийн зоологийн сан,

Цөлжүү хээрийн нам уулсад зонхилох зарим сөөгөөр дамжуулан бэлчээрийн төлөв
байдлыг үнэлэх боломжийг эрэлхийлж байна. Мал, зэрлэг туруутны давхацсан бэлчээр,
харьцангуй мал, зэрлэг туруутны бэлчээрээс алс газар нутаг тэдгээрт тархаж буй
сөөгийн мөчрийн жилийн цагариг бүрийг хооронд нь харьцуулан авч үзсэн. Сөөглөг
ургамалд бэлчээрийн дарамтаас гадна хур тунадасны хавсарсан дарамт байх
боломжтой юм гэдэг таамаглалыг анхдагч материалаас дэвшүүлж байгаа юм. Сөөг нь
мал, зэрлэг туруутан амьтны чухал идэш тэжээл, суурин болон дамжин өнгөрөх
шувуудын үржил, үүрлэлт бусад амьтдын орогнох таатай нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд
хөрсний элэгдэл, элсний нүүдлийг бууруулах зэрэг тухайн системийн тогтвортой
байдалд таатай нөхцөл бүрдүүлдэг. Иймд цөлжүү хээрийн нам уулсад зонхилох сөөгийн
өсөлтөд мал, зэрлэг туруутан амьтны идээшил, түүний үр дагаврыг шинжлэх ухааны
зөвшөөрөгдсөн аргазүй, үндэслэлд тулгуурлан тодорхойлох нь Их Нартын БНГ дахь
ховордсон туруутан, түүний амьдрах орчин болон экологийн системийг нь хамгааллын
менежмент боловсруулахад чухал ач холбогдолтой.

23
Хар сүүлт зээр болон тэмээний идэш тэжээлийн давхцал, амьдрах орчны
хамгааллын менежмент (Их Нарт БНГ)

Уянга Сумъяа
Биологиийн магистрант, tsetse.sumiya@gmail.com
Удирдагч: Өөдөс Баярсайхан
Төслийн нэр: Их Нартын БНГ-ийн биологи, экологийн мониторингийн судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: МХАХЭ, Денверийн зоологийн сан,

Их Нартын Байгалийн Нөөц Газар (БНГ) нь экосистемийн хувьд хойд хэсэг нь хуурай
хээр, урд хэсэг нь цөлөрхөг хээрийн ангилалд хамаардаг бөгөөд нам уулс, ухаа гүвээ
зонхилж тэдгээрийн хооронд хотгор, хөндийн, ус урсдаг судаг бүхий газрын гадаргын хэв
шинжтэй (Michael et al, 2015). Монгол орны говь, цөлийн бүс нь хар сүүлт зээрийн
дэлхийн популяцийн томоохон хэсгийг тэтгэдэг (Buuveibaatar, 2016). Хар сүүлт зээр нь
Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын
хэмжээнд “эмзэг” (IUCN SSC Antelope specialist group, 2017), бүс нутгийн хэмжээнд
“эмзэг” (Clark et al, 2006) хэмээх ангилалд багтсан. Хар сүүлт зээрийн биологи, экологи,
тархалтын судалгаа хийгдсэн байдаг ч ижил төсөөтэй амьтдын нөлөө, идэш тэжээлийн
давхцалын талаар судалгаа хийгдээгүй байна. Монгол орны тал хээр, говь цөлийн
тууртны нөөцийн үнэлгээний тайланд хар сүүлтийн тархац нутаг 2000 оныхтой
харьцуулахад 30%-иар багассан байна (Лхагвасүрэн ба бус., 2009). Хууль бус агнуур,
бэлчээрийн доройтол, малын тоо толгойн өсөлт зэргээс хамаарч популяцийн тоо толгой
буурах хандлагатай байна (IUCN SSC Antelope specialist group, 2017). Хар сүүлт зээрийн
идээшмэл нутаг болох явцуу тархалттай өвөрмөц экосистемийн дийлэнх хувь нь тухайн
БНГ-ийн хилийн гадна талд оршиж байгаа нь хууль бус ан агнуурыг нэмэгдүүлэх
магадлалтай. Иймд хар сүүлт зээрийн бэлчээр нутгийг нарийвчлан судалж, Их Нарт
БНГ-ийн хилийг өргөтгөх замаар хамгаалалтад авах шаардлагатай байна. Иймд хар
сүүлт зээр ямар амьдрах орчинд бэлчээрлэдгийг тодорхойлох, сорчлон иддэг ургамлын
зүйлүүдийг тодорхойлох, хар сүүлт зээр тэмээний бэлчээрийн давхцалыг тодорхойлох,
цаашид амьдрах орчныг тэтгэхийн тулд хамгааллын менежментийг боловсруулах суурь
шинжлэх ухааны мэдлэгийг бий болгох зорилгыг дэвшүүлсэн.
Нийт дөрвөн хар сүүлт зээрт 2016 онд зүүсэн сансрын дохиололтой хүзүүвчний мэдээн
дээр үндэслэн судалгааны талбайг сонгосон бөгөөд ургамалжлын хэв шинжийг
тодорхойлохын тулд 2017 оны 7 болон 8 дугаар саруудад Браун Бланкын арга зүй дээр
суурилан ургамлын бичиглэлийг 2 км тутамд нэг цэг дээр санамсаргүйгээр 10*10 м
талбайд гурав давталттай нийт 64 ургамлын бичиглэл хийж гүйцэтгэсэн. Судалгааны
дүнд нийт 22 овог, 44 төрөл, 64 зүйл ургамал бүртгэгдсэн. Мөн ургамлын бичиглэл
хийсэн талбай бүрээс 1 м2 –аас биомассын дээж аван нойтон болон хуурай жинг
хэмжсэн. Хар сүүлт зээр болон тэмээний идэш тэжээлийн бүрдлийг микрохистологийн
арга зүйгээр тухайн ургамал идэшт амьтны хоргол дах ургамлын задраагүй эд эсээр
ургамлын зүйлүүдийг тодорхойлно. Идэш тэжээлийн давхцалыг Pianka-ийн индекс 𝑶𝑶𝒊𝒊𝒊𝒊 =
∑𝒔𝒔𝒊𝒊=𝟏𝟏 𝑷𝑷𝒊𝒊𝒊𝒊 ∗𝑷𝑷𝒊𝒊𝒊𝒊
ашиглан тооцоолно. Уг судалгааны үр дүнд 1) Хар сүүлт зээрийн бэлчээрийн
�∑𝒔𝒔𝒊𝒊=𝟏𝟏 𝑷𝑷𝟐𝟐𝒊𝒊𝒊𝒊 ∗𝑷𝑷𝟐𝟐𝒊𝒊𝒊𝒊

хэв шинж, 2) Хар сүүлт зээр болон гэрийн тэмээний улирлын хоол тэжээлийн бүрдэл, 3)
Хар сүүлт зээр болон гэрийн тэмээний хооронд идэш тэжээлийн болон бэлчээр нутгийн
давхцал буй эсэх зэргийг тодорхойлно.

24
Их Нарт БНГ-ын жижиг хөхтөний зүйлийн олон янз байдал болон малын
бэлчээрлэлтийн хоорондын харилцаа

Бямбасүрэн Отгонбаатар
Экологийн тэнхим, магистрант, oogiib0401@gmail.com
Удирдагч: Нямсүрэн Батсайхан
Төслийн нэр: Их Нарт БНГ-ын биологи, экологийн мониторингийн судалгаа.
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл
ТББ, Денверийн зоологийн сан,

Бид жижиг хөхтөн амьтан болон малын бэлчээрлэлт хоорондын харилцааг илрүүлэх
зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн. Хээрийн судалгаанд ихээхэн ашигладаг
барих, дахин барих аргаар 250 ширхэг амьд баригчийг айлын хашаа /сүүлийн 5 жилийн
хугацаанд тасралтгүй ашигласан айлын өвөлжөө болон зунжаа/ -ны ойролцоогоос
хоорондоо 10м зайтай шулуунаар 2.5 км газар 4 хоног байрлуулсан. Мөн судалгааны
талбайн дагуу хоорондоо 600м зайтайгаар Раменсийн тор ашиглан ургамлын бичиглэл
хийсэн. Бидний энэ жилийн зуны судалгаанд 11 зүйлийн 212 бодгаль баригдсан байна.
Мөн малын хашаанаас 1км радиус доторх зарим жижиг хөхтөн амьтдын тархалт
харьцангуй өндөр байна. Энэ хэсэгт Шоргор лууль /Chenopodium acuminatum/, Өргөст
бударгана /Salsola pestifera/, Үслэг манан хамхаг /Basia dasyphyla/ гэх мэт нэг наст
ургамлууд зонхилон ургадаг. Энэ нь зарим зүйлийн үрээр хооллогч жижиг хөхтөн
амьтдад таатай амьдрах орчин болдог. Мал бэлчээрлэлт нь тухайн газрын ургамлын
зүйлийн олон янз байдлыг өөрчилснөөр зарим зүйлийн нэгт наст ургамлууд зонхилон
ургах болсон нь Элсний зусаг /Phodopus roborovskii/, орог зусаг /Phodopus campbelli/
монгол чичүүл /Meriones unguiculatus/,шар чичүүл /Meriones meridianus/ зэрэг зарим
зүйлийн жижиг хөхтөн амьтан элбэг тархах шалтгаан болсон байна.

25
Их Нарт БНГ-ын нутаг дэвсгэр дэх аргаль (Ovis ammon linneaus 1758)- ийн
хорогдлын нас, хүйсийн хамаарал

Гантөмөр Хүдэрчулуун
Экологийн тэнхим, магистрант, Khuderee.num@gmail.com
Удирдагч: Нямсүрэн Батсайхан
Төслийн нэр: Их Нартын БНГ-ын биологи, экологийн мониторингийн судалгаа
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл
ТББ, Денверийн зоологийн сан,

Аргалийн дэлхий дээрх популяцийн хэмжээ буурсаар байна (Harris, 2008). Харин бүс
нутгийн популяцийн үнэлгээ хараахан шинэчлэн хийгдээгүй байна. Тодорхой
популяцийн хорогдлын мониторинг судалгааг хийх нь бүс нутгийн популяцийн чиг
хандлагыг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хээрийн судалгааны ажлыг Их Нарт БНГ-т урьдчилан сонгосон талбайд,
системтэй хуваарилсан замналын дагуу хийж гүйцэтгэв. Бид 2017 оны зуны хээрийн
судалгааны явцад аргалийн 35 зэм илрүүлсний 28 хувь нь замналын дагуу, харин 72
хувь нь тогтсон замналын гадна тохиолджээ. Замналын дагуу зэм илрүүлэх магадлал
49.2 хувьтай байв. Нягтшил болон харьцангуй элбэгшлийг үнэлэхэд 26 бодгаль (95% CI=
10-69), (0.1-0.2) нягтшилтай хэмээн тооцоолов.
Хорогдсон аргалийн 71.4 хувийг угалз, 28.6 хувийг хонь, харин насны бүтцийн
хувьд хүйс харгалзалгүй 9-өөс 12 насны бодгаль түлхүү хорогдсон дүр зураг
ажиглагдсан. Зэм тохиолдсон байршлын газрын гадаргын хэв шинжээр ялган үзэхэд,
боржин хад чулуут нам ухаа, толгодын ээвэр энгэр талын гүн жалга, мөн уулаас буух
сайр, садарга дагуу огцом хэвгий налуу газар, том үхэр хадны нөмөрт дийлэнх зэм
тохиолдов. Дээр дурдсан нөхцөл, тохиолдцоос үзвэл, аргалийн байршил, идээшил нутаг
дэх газрын бартаа, харьцах өндөршил, огцом налуу хэвгийн үзүүлэлт ороо нийллэгийн
дараа ядарч, доройтсон харьцангуй хөгшин угалзын хорогдолд түлхэц болдог хэмээх
тайлбар дүгнэлт хийхэд хүргэлээ.

26
Хотны бүгээхэй (Athene noctua Scopoli, 1769)-ны идэш тэжээлийн
бүрдлийг ашиглан жижиг хөхтөн амьтны бүлгэмдэл, популяцийн
элбэгшлийн мониторинг хийх боломж (Их Нартын БНГ-ын жишээн дээр)

Цогт Батзаяа
Экологийн тэнхим, магистрант, batzayatsogt@gmail.com
Удирдагч: Батсайхан Нямсүрэн
Төслийн нэр: Их Нартын БНГ-ын биологи, экологийн мониторингийн судалгаа
Санхүүжүүлсэн байгууллага: Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл ТББ,
Денверийн зоологийн сан,
Агуулга: Бид нийт 63 гулгидас үржлийн үед цуглуулан, лабораторийн нөхцөлд задлан
анализ хийсэн ба хоолны ерөнхий бүрдэлд Rodentia (45%), Insecta (6.58%),
Passeriformes (0.8%), ясны үлдэгдэл, үс, чулуу, бусад (34.92%) эзэлж байна. Гулгидасны
урт 29.6±8.4, өргөн 14.3±2.5 байна. Гулгидаснаас гарсан сээр нуруутан амьтдын
дийлэнх хувийг жижиг хөхтөн амьтан эзэлж байгаа нь бүрэнхийн махан идэшт энэ зүйл
шувууны идэш тэжээлийн үлдэгдлээр дамжуулан Их Нартын БНГ-ын жижиг хөхтөн
амьтдын олон янз байдал, мөн бусад идэш тэжээлийн сонголтыг танин мэдэх
боломжтой.

27
Их Нарт БНГ-ын Нөмрөг тасын үржлийн амжилтын судалгаа 2017 оны 3-8
сар

Энхболд Сэрчиннамжил
Экологийн тэнхим, магистрант, e.serchinnamjil@yahoo.com
Удирдагч багш: Нямсүрэн Батсайхан
Төслийн нэр: Их Нарт БНГ-ын биологи, экологийн мониторингийн судалгаа.
Судалгааг санхүүжүүлсэн байгууллага: Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл
ТББ, Денверийн зоологийн сан,

Бид Нөмрөг тасын үржлийн амжилтын судалгааг Дорноговь аймгийн Айраг,


Даланжаргалан сумдын заагт (N 4543' E 10838') орших Их Нарт Байгалийн Нөөц Газарт
хийж гүйцэтгэсэн. Нөмрөг тас (Aegypius monachus L, 1776) нь хуучин тив буюу Ази Европ,
Африк тивийн хамгийн том махчин шувуу юм. Монгол оронд уг зүйлийн популяцийн
экологи, үржлийн биологи, ангаахайн өсөлт хөгжилт энэ зууны эхэн хүртэл огт
судлагдаагүй байна. Харин 2002 оноос эхлэн энэ зүйлийн үүрлэх нягтшил, үржлийн
амжилт, үүрлэх орчны сонголт, идэш тэжээл, амьдрах орчин болон нүүдэл, шилжилт
хөдөлгөөний судалгаануудыг эхлээд байна.Их Нартын Байгалийн Нөөц Газарт 2003
оноос эхлэн үүрлэх орчин, үүрний ашиглалт, 2005 оноос ангаахайн өсөлт, нүүдэл
шилжилт, үржлийн амжилтын судалгаа зэргийг Монгол Америкийн судлаачид хийж
эхэлсэн (Reading et al., 2005). Бид жил бүр тасын үүрлэх, өндөглөх үеэр 3, 4-р сараас
эхлэн ажиглалт судалгааг хийж эхлэх бөгөөд өмнө тэмдэглэгдсэн үүрүүдийг ажиглан
шалгаж, шинээр үүр тэмдэглэн, сүйдэж, нурсан болон хуучирсан үүрнүүдийг бүртгэн
үүрлэх орчны мэдээ цуглуулдаг. 2017 онд нийт 464 үүр (350 хадан дээр, 114 хайлаасан
дээр) шалгаснаас 108 үүр эзэнтэй байсны 74 үүр нь хадан дээр, 34 үүр нь модон дээр
байсан. Үүнээс 8 сард 61 ангаахай амжилттай ниссэн бөгөөд үржлийн амжилт 56,5%-тай
байна.

28

You might also like