ЛЕКЦ ¹5

Сэдэв: Үр тариаг хатаах технологи

Тариа хатаалгын ач холбогдол, тариа болон агентын шинж чанар

Тариа хатаах технологи ажиллагаа

Хатаалгын горим, аргууд

Тарианы чийглэг их байх явдал нь түүнд явагдах биохимийн процессыг
идэвхжүүлж бичил биетэн үржих тохиромжтой нөхцөлийг бүрдүүлнэ. Тийм учраас
тариаг хатаах явдал нь олон талын ач холбогдолтой. Тариаг хадгалалтад
тэсвэртэй байлгахын тулд түүний чийглэгийг 13.5 - 14.5% болгох хэрэгтэй.
Хатаалгын ач холбогдлыг гурван талаас авч үзнэ.
1. Гурилын үйлдвэрт ач холбогдолтой. Өндөр чийгтэй тариаг боловсруулсанаар
- тоног төхөөрөмжийг элэгдэл ихсэнэ.
- цахилгаан энергийн зарцуулалт нэмэгдэнэ.
- бүтээгдэхүүний гарц багасна.
- гурил нь хадгалалтанд тэсвэр муутай.
2. Хадгалахад ач холбогдолтой
- удаан хугацаагаар хадгална.
- ферментийн идэвхи буурна.
- бичил биетэн үржих нөхцөл устана.
3. Тээвэрлэлтэнд ач холбогдолтой
- Илүүдэл ачаа болсон чийгнээс чөлөөлөгдөнө.
- Чанар нь бат бөх.
Тарианы шинж чанар:
Тариа нь бүтэц зохион байгуулалтаараа судаслаг – сүвэрхэг бүтэцтэй.
Тариа нь азотын нэгдлээс (уураг) азотгүй нэгдэл (цардуул) өөх тос, эрдэс
бодис, ус зэргээс тогтоно.
Тариан дахь чийг нь 3 хэлбэрийн холбоогоор холбогдсон байна.

Химийн холбоотой чийг: Энэ нь урвалд орохдоо өөр бодистой нэгдэх
ба хатаалгын үр дүнд энэ холбоо задрахгүй.

Физик химийн холбоотой чийг: Энэ чийг нь өндөр температурт
тарианаас зайлуулагдана.

Физик механикийн холбоотой чийг: Энэ чийг нь тарианы гадаргууд

чөлөөт байдлаар оршино.
Хатаалгын үед чөлөөт чийг ба физик - химийн холбоот

чийгийн хэсэг нь

гадагшилна. Мөн хатаалгын үед тарианы физик шинж чанар болох дулаан
багтаамж, дулаан дамжуулалт, үйрмэг чанар, өөрөө ялгарах чанар, нягт зэрэг
үзүүлэлт онцгой нөлөөлдөг. Тухайлбал: Хатаах камер дахь температур нь тарианы
дулаан багтаамжаас хамаардаг.
Мөн тарианы үйрмэг чанар нь тарианы хатаагчийн бүтцэнд нөлөөлдөг. Өөрөөр
хэлбэл, тариа хатаагчийг зохион бүтээхдээ түүний шилжилтээс үүсэх өөрөө
ялгаралтыг бодолцох хэрэгтэй. Тариа дулааныг муу дамжуулдаг учир тариа
хатаагчийг бүтээхдээ хатаасан тариаг хөргөх байгууламжийг хийсэн байдаг. Учир
нь хатаалгын үед халсан тариаг удаан хугацаагаар хөргөхгүй байлгаснаас болж
чанар нь муудна.
Хатаах агентын шинж чанар
Хатаалгын агентад ихэвчлэн атмосферийн агаарыг шатаах хийн хамт хэрэглэдэг.
Энэ хольц нь физикийн шинж чанараараа чийглэг агаартай ойролцоо байна.
Чийглэг агаарын параметрүүдийг авч үзье!
- Даралт:

Чийглэг агаарын нийт даралт нь хуурай агаарын даралт дээр усны

уурын даралтыг нэмсэнтэй тэнцүү. Хатаалгын үед чийг тарианаас хийн байдлаар
уурших ба чийг их даралттай хэсгээсээ бага даралттай хэсэг рүү шилждэг. Ийм
учраас хатаалгын үед тарианаас гарч байгаа хийн даралт агаарт байгаа хийн
даралтаас их байвал зохино. Агаарын чийглэг нь абсолют болон харьцангуй
чийглэгээр тодорхойлогдоно.
- Абсолют чийглэг: 1м3 агаар дахь усны уурын хэмжээгээр тодорхойлогдоно.
- Харьцангуй чийглэг: 1м3 чийглэг агаарт байгаа усны уурын нягтыг 1м2 дэх усны
уурын нягтанд харьцуулсантай тэнцүү (t0 ба P = const).
- Дулаан багтаамж: Хуурай агаарын дулаан багтаамж гэдэг нь 1кг агаарын
температурыг нэг градусаар нэмэгдүүлэхэд зарцуулагдах дулааны хэмжээ юм.
Тариа хатаагчийн ажиллагааны үед усны уурын дулаан багтаамж const = 1.84кДж
(кг*градус)

Хатаах технологийн ажиллагаа
Хатаах процесс гэдэг нь дулаан, физикийн, физик-химийн нийлмэл процесс.
Энэ процессийн үед тарианы гадаргуу болон хүрээлэн буй орчин хоёрын хооронд
чийг, дулааны солилцоо явагддаг.

тарианы гадаргууд дулаан өгөх

тарианы гадаргуугаас түүний дотоод хэсэг рүү дулаан шилжих

дотоод хэсгээс тарианы гадаргууд чийг шилжих

тарианы гадаргуугаас чийг уурших зэрэг процессууд явагдана.

Тариа хатаах хурдыг чийгийн бууралтаар тодорхойлж хувиар илэрхийлдэг. Энэ
хурд нь тарианы чийг физик-химийн шинж чанар, тарианы давхаргын зузаан,
хатаах агентын хөдөлгөөний хурд, температур цаашилбал тариа хатаагчийн
зохион байгуулалтаас шалтгаална. W
1. Хатаах муруй
2. температурын муруй
3. Хурдны муруй
Эхний үд ОА хэсэгт тариа халж байна.
Тиймээс

чийг

буурна.

Тарианы

температур max утга хүртлээ ихэснэ.

t- халах үед тарианы

Õàëàõ ¿åä òàðèàíû

температурын өөрчлөлт их байдаг.
Ê0, Ê1 – тогтмол хурдны үе
V

T
/

O

A

/

B

/

B

Хурд тогтмол байхад температурын өөрчлөлт байдаг. Энэ нь тарианаас чийг
уурших хурд хэсэг хугацаанд тарианы температурын өсөлтөөс хамааралгүй
тогтмол түвшинд байдагтай холбоотой.
Хатаах процесс нь дараах үндсэн параметрүүдээр тодорхойлогдоно.
- W - чийгийн өөрчлөлт
- t0 - Температурын өөрчлөлт
- Хурд
Хатаалгын хурд гэж нэгж хугацаан дахь

чийгийн бууралтыг хувиар

илэрхийлснийг хэлнэ.
1.

Эхний үед тариа халж, хурд өснө.

2.

Халсны дараа тогтмол хурдны үе ирнэ. Тарианы гадаргуугаас чийг

уурших нь хязгааргүй. Хурд нь тарианы чийгээ алдах чадвараар тодорхойлогдоно.
Температур ба хурд тогтмол байна. Агент ханасан уур болно.
3.

Гуравдугаар

үед

тарианы

төвөөс

ирэх

чийг

багасан,

зөвхөн

гадаргуугаас чийг уурших хурдаар тодорхойлно. Дараа нь бүх гадаргуу хуурай
болж хатаалгын хурд чийгийн дотоод диффузын хурдаар тодорхойлогдоно.
Хатаалгын хурд буурах үед тарианы температур нэмэгдэнэ. Чийглэг аажмаар
буурч байгаад дараа нь тэнцвэрийн байдалд орно. Хэрвээ хатаах эхний үед
хэтэрхий өндөр температурыг хэрэглэвэл тариан дахь чийг дамжуулалт алдагдаж
эцэст нь хатаах процесс үр дүн муутай явагдана. Хатаах хурд буурах үед хатаах
агентын чийг багтаамжийн ашиглалт буурна. Хатаалгын дараа тариаг хөргөх
ажиллагаа явагдана.
Хатаах арга нь үр тариаг хадгалалтад тэсвэртэй болгох технологи ажиллагаа
юм. Бүх үр тарианы ургацын 50% - иас илүү хувь нь хураалтын үед чийглэг ихтэй
байдаг учир хатаах шаардлагатай байдаг. Үр тариа хатаах арга ажиллагаа нь
хэрэглэгдэж байгаа техникийн нөхцөл түүний ажиллах хуваарийг тохируулахаас
гадна үр тарианы массын биологийн шинж чанар, тарианы илчний тогтворжилт,
чийг уурших зүй тогтол, үр тариа болон хатаах материалын халах температурын
ялгааг сайн мэдэх шаардлагатайг харуулж байдаг.

Хатаах ажиллагааг хурдасгах гол арга нь (тоног төхөөрөмжийн өгөгдсөн
бүтээмжийг хангахад) үр тариа ба хатаах агентыг халаах явц юм. Хатаах
температурыг тогтоогдсон хэмжээнээс хэтрүүлбэл тариаг эргэлтгүй муутгадаг.
Үр тариа хатаах процесс нь үр тариаг хураасны дараахь ажиллагааны
хамгийн шаардлага тавих процесс юм. Хатаах технологийн температур нь

үр

тарианы зориулалт, анхны чийг, цавуулгаас хамаарч янз янз байдаг. Үрийг
хатаахад нам температурыг сонгон авах бөгөөд учир нь үр хөврөл амархан халж
хатдаг байна. Хатаах процессыг уурхайн хүрдэн, тасалгаат (шүүгээн) хатаагчид
явуулна.
Хатаах явцад ус нь зөвхөн тарианаас агаарт шилжих үзэгдэл явагддагаас
гадна (масс солилцоо) энергийн солилцоо явагддаг. Чийгийг ууршуулахын тулд
тодорхой нарийн тооцсон дулаан зарцуулдаг. Тиймээс дулаан болон агаарыг
будаанд тасралтгүй нэгэн жигд өгөх ба энэ нь ууршсан чийгийг шингээж авах ба
түүнийг будааны массаас гадагшлуулдаг.
Урсгал төхөөрөмжид халсан хатаах агент нь будаанд дулаан дамжуулах
нөхцөлийг бүрдүүлнэ. Агаар нь будааны гадаргуу болон доторхи үеэс ууршиж
гарсан чийгийг шингээж авах ба будааны массаас гадагшлуулна. Хатаах агент нь
хатаах камерт халуун бөгөөд хуурай ордог ба гарахдаа хөрсөн болоод ханасан
чийг байдлаар гардаг.
Хатаах агентын тусламжтайгаар масс солилцоо (усны солилцоо) ба дулаан
солилцоо (энерги солилцоо) явагддаг. Хатаах агентын хувьд

зөвхөн халаасан

буюу халаагүй агаарыг хэрэглэхээс гадна гаднах агаар цуврал хийний холимoгийг
ашигладаг.
Будаа нь уургийн коллиод, цардуул ба бусад органик бодисуудаар бөх
батаар барьж байдаг бөгөөд чөлөөт болон холбоотой чийг агуулна.
Будааны чийг их байх тусам чөлөөт ус их байх ба түүнийг гадагшлуулахын
тулд бага энерги зарцуулна. Будааны чийг 20%-иас их байхад ус нь гадаргуугаас
амархан ууршихтай адил байдаг. Чийг багасах тусам чийгний дараа дараагийн
хувийг ууршуулахад зарцуулагдах дулааны хэмжээ ихэснэ. Хатаалганд зарцуулах
эрчим хүч нь будааны бүрэлдэхүүн зузаан, нягт, гадаргуу бүрхсэн эсний шинж

чанараас хамаарна. Хатаах процесс нь будааны чийг болон температур хатаах
хурд гэсэн гол үзүүлэлтээр тодорхойлогдоно.
Төхөөрөмжийн 1 цаг ажиллах хугацаанд будааны чийгийг хувиар илэрхийлж
багасах явцыг хатаах хурд гэнэ. Будааны хатаах хурдыг хатаах агентын хэмжээ ба
температураас хамаарна. Хатаах агентын температурыг ихэсгэх ба будааг
халаахад хатаах процесс нь

хурдасна. Будааны температур их байх тусам ус

амархан ууршина. Үүнээс гадна хатаах агентын температур ихсэх чийгийг шингээх
чадвар нь ихэснэ. Чийгээр бүрэн хангагдсан 1м3 агаар нь 200С - д, 17гр ууршсан
усыг шингээж чадах ба тэр ёсоороо 300С-т, 31 гр, 500С-т 83гр, 700С-т 200гр, 900Ст 420гр шингээнэ. Харин будааны халах хязгаараас ихдүүлбэл будаа нь муудаж,
хүнсний будаанаас гурил гаргаж чадахгүй, тэжээлийн будаа нь тэжээлийн чанараа
алдана.
Хатаах явцад будааны температурын тогтворжилт нь будааны уургийн
бодисын температурын тогтворжилттой холбоотой. Будааны температурын
тогтворжилт нь түүний чийглэгээс хамаарна. Хатсан будааны уураг нь халаахад
тэсвэртэй байдаг ба чийглэг ихсэх тусам буурна. Өндөр чийглэгтэй будааг хатааж
эхлэхдээ бага температурын горимоос эхэлж, цаашид температурыг ихэсгэх
бөгөөд шаталсан горимыг хэрэглэдэг. Халах температурт будааны эхний шинж
чанар нөлөөлнө. Хүнсний улаан буудай нь ихэнхдээ цавуулаг багатай байдаг ба
хатаах явцад бага зэрэг өндөр халаалтад цавуулаг чанар дээшилдэг.
Цавуулаг ихтэй улаан буудайг болгоомжтой бага температурт хатаах
шаардлагатай. Хатаах төхөөрөмжийг зөв ашиглахын тулд будааны халах температур ба хатаах агентын температурыг ялгах шаардлагатай. Хатаах агентын
температур нь ихэнхдээ будааны температураас их байдаг. Ус нь будааны
гадаргуугаас ууршиж гарахад будаа хөрдөг. Уурших явц идэвхжих тусам будаа
хурдан хөрөх бөгөөд эсвэл эсрэгээр байна. Хэрэв будаа нь будаа хоорондын
завсраар явж байгаа агаарын температуртай адил болбол хатаах явц зогсох ба
будаа нь уг агаартай ижил чийглэгтэй болсон байна.
Хатаах агент ба температурын зөрөө нь хатаах төхөөрөмжийн загвараас
шалтгаалж өргөн хүрээнд хэлбэлзэнэ. Жишээ нь: уурхайн хатаагуурт 20-300С,
хүрдэнд 40-600С эргэлтийнхэд түүнээс их байна. Хүнсний будааг боловсруулахад

энэ зөрүү нь 70-1000С түүнээс их байдаг. Дутуу боловсруулсан будааны дулааны
тогтворжилт нь ихгүй байдаг ба будааны халах температур нь чийглэг ба
ашиглагдах зориулалтаас хамаарч бага зэрэг өөрчлөгддөг. Ихэнхи үрийн будааг
40-450С-т, хүнсний будааг 45-550С-т, тэжээлийн будааг 50-600С хүртэл халаадаг.
Хатаах төхөөрөмжийн загвар будааг хатаах аргаас хамаарч дараахь шинж
чанараар ангилдаг.
Будаанд дулаан өгдөг аргаар будааны үений байдал, хатаалганы бүтэц
ажиллах горимоор нь ангилдаг. Будаанд дулааныг халаасан агаараар дамжуулж
(конвектив) өөр халсан хатуу биеийн гадаргуутай харьцахад (кондуктив) будаанаас
тодорхой зайнд орших халсан биетийн дулааны тоогоор, мөн өндөр давтамжтай
гүйдлийн талбарт будаа шилжих үед дулаан дамжина.
Будааны зарим нэгэн чийгийг механик аргаар шахаж гадагшлуулна.
Үйлдвэрлэлд будаа хатаах конвектив аргыг хэрэглэдэг. Энэ аргын хувилбарууд нь
хэт халаагүй гаднах агаараар хатаах, халсан агаараар урсгал хий болон агаартай
хольсон холимoгоор хатааж болно. Хатаалган дахь будааны үе нь хөдөлгөөнтэй
бөгөөд хөдөлгөөнгүй байж болно. Хэрэв хатаалган дахь хатаах агент нь 12-30 м/с
хурдтай бол будааны үе нь буцалж байгаа мэт байдалд шилжинэ, эсвэл хатаах
агентын урсгалтай хамт шилжинэ. Өөрөөр хэлбэл харьцангуй байдалд байна.
Будааны үений байдлаас ¬хамаарч хатаах агент будаа хоёрын гадаргуугийн
харьцах талбай хамаарна. Хэр их сийрэгжсэн байна төдий чинээ идэвхтэй шилжих
хөдөлгөөнд орох бөгөөд будааны гадаргуугийн ихэнх хэсэг чийгийг эрчимтэй
ууршуулах ба хурдан хатна.
Уурхайн хүрдэн, шүүгээн гэх зэрэг загварын хатаалга байдаг. Хатаалга нь
дараалсан буюу зэрэгцээ ажиллагаатай нэг хоёр эсвэл хэд хэдэн хатаах
тасалгаатай байж болно. Будаанд дулааныг янз бүрийн аргаар өгдөг. Хэд хэдэн
хатаах камертай байгууламжийг хэрэглэдэг. Ажиллах зарчмын хувьд тасралтгүй
буюу давтамжтай гэж ялгадаг. Давтамжтай хатаалгад будааг дүүргэх хатаах,
гаргах, оруулах үйлдлийг дараалалттайгаар гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл нойтон
будааг тасралтгүй оруулж, камерын нөгөө талаас нь нэг зэрэг мөн тийм хэмжээний
хатаасан будааг гаргадаг.
Тариа хатаах журам

Тариа хатаалгын үндсэн параметр болон чанарын өндөр үзүүлэлтэд
хүрэхэд

хатаах агентын температур, тарианы халах температур, хурд нийт

процессын үргэлжлэх хугацаа зэрэг нь чухал нөлөөтэй. Эдгээр параметрүүдийн
холбоо нь хатаах журмыг тодорхойлдог. Хамгийн тохиромжтой хатаах хуваарь
гэдэг

нь

богино

хугацаанд

дулаан

болон

цахилгаан

энергийн

бага

зарцуулалттайгаар тарианы чанарыг хэвээр хадгалан хатаах явдал юм. Хатаах
журмыг дараах хүчин зүйлийг харгалзан тогтооно.
- анхны чийг
- хэрэглээ
- тариа хатаалгын бүтэц
- тарианы төрөл
Хатаах процессын параметрүүд тарианд янз бүрийн үйлчлэл үзүүлнэ. Жишээ
нь хатаах агентын температур ихсэхэд хатаах процесс идэвхжинэ. Тариа их
халвал чанар муу гэх мэт.
- Шинэ хураасан маш эмзэг. Хальс болон эндоспермийн чийг дамжуулалт муу
учир өндөр температурт хатааж болохгүй.
- Өндөр чийгтэй тариаг шаталсан аргаар хатаана. (19% дээш)
-

Шахттай тариа хатаагчид тарианы шилжилт

муу байдаг учир бага

температурт хатаана.
- Хийн тариа хатаагчид хурдан жигд халдаг учир богино хугацаанд 5-100 –
аар их нөхцөлд хатаана.
- Их чийгтэй тариаг өндөр температурт хатааснаас гадаргуунд нь үрчлээ
суудаг (хэрэглээний чанар алдагдана).
- Температурын үйлчлэлд цавуулаг чанар бэхжинэ.
Ер нь хатаах агентын температурыг нэмэгдүүлэхэд түүний чийг шингээх
чадвар нэмэгдэнэ. Тухайлбал 1м3 агаар 200С–д 17гр ууршсан усыг шингээж
чадна. Энэ хугацаагаар:
300C – т 31 гр
500C – т 83 гр
700C – т 200 гр
900C – т 420 гр

гэхдээ тарианы халах температурын хүрээнд байлгана.
Үрийн будаа 40 - 450C – т
Хүнсний 45 - 550C – т
Тэжээлийн 50 - 600C – т хатаана.
Хатаах агентын температур ихэнхдээ будааны халах температураас их
байдаг. Үрийн будааг хатаахад зөрүү нь 20 - 300C, хүнсний будаанд 50 - 700C
байна.
Уурхайн хатаалгад будааг хатаах арга
Будаа болон үрийг хатаахдаа ихэвчлэн өндөр хүчин чадалтай СЗШ-16, СЗШ16 А маркийн уурхайн хатаах төхөөрөмжүүдийг ашигладаг. Энэ хатаалганы хатаах
камер нь уг барилгын хөндлөн огтлолын талбайгаас хэд дахин өндөр.
Уурхайн хатаалга нь тасралтгүй ажиллагаатай төхөөрөмж. Уг хатаалгад
будаа нь өөрийн хүндийн жин болон урсах чанараараа хөдөлгөөнд орж байдаг.
Хатаах агент нь будааны ургсалыг хөндлөн огтолж хөдөлнө. Уурхай дахь будаа
сийрэгждэг нь хатаах агенттай харьцах харьцаа сайжирч, чийг солилцоо хурдасна.
Уурхайн будааны шилжилт болон уурхайд байх хугацааг гаргах төхөөрөмжөөр
зохицуулна. Уурхайд будаа нь ойролцоогоор 40 минут байх бөгөөд чийглэг нь 46% буурдаг. Будааны үений дундуур явж буй хатаах агентын дундаж хурд 0.3 - 0.6
м/сек байна.
Уурхайн оролт гаралт дээрх агентын хурд 5м/сек хүрдэг. Энэ үзүүлэлтээр
дараагийн хатаах агентын явцыг тогтоож өгнө. Хэрэв хурд их байвал хэрэглэгдээд
гарсан хатаах агенттай цуг будааны зарим хэсэг гадагшлах аюул тулгарна.
Хатаахдаа: хатаах горим болон хамгийн тохиромжтой технологийг сонгоно.
Энэ нь будааны үений зузаанаас шалтгаална. Уурхайн бүх эзэлхүүнээр хатаах
процессыг жигд явуулахын тулд тусгай нүднүүд хийж өгнө. Тэр нь будааг 100150мм зузаантай хэсгүүд болгон хуваадаг. Ийм нүд болгонд тусад нь хатаах
агентыг оруулж чийгээр хангагдсаны дараа уурхайгаар гадагшлуулж гаргадаг.
Уурхайн хатаалганы технологийн гол давуу тал нь хатаах камерт байх хугацааг
тохируулах, ажиллах температурын горимыг өгөгдсөн хэмжээнд барьж болдогт
оршино. Хатаах технологийн дараалалыг авч үзвэл:

Будааг эхний цэвэрлэгээнээс норигоор дамжуулан хатаах камерын дээр байх
бункерт оруулж өгнө. Бункерээс будаа нь урсгалаараа хатаалганы уурхайд орно.
Хатаах агент хоолойгоор дамжин уурхай хоорондын шахах камерт орно. Дараа нь
нүднүүдийн орох нүхээр дамжин, будааны завсраар орж өгнө. Энэ чийг нь дулаан
солилцох явцад хатаах агент өөрийн дулааны ихэнхийг алддаг бөгөөд тэр
хэмжээгээр чийг авч гарах хоолой болон сэнсээр дамжин гадагшилдаг. Будаа нь
буулгах төхөөрөмж дэхь тохируулагчаар тохируулагдан өөрийн урсгалаар дээрээс
доош бууна. Хатсан будаа нь буулгах төхөөрөмжөөр дамжин хатаалганы доорхи
бункерт

очиж

хуримтлагдах

бөгөөд

эндээсээ

норигоор

дамжин

хөргөх

байгууламжинд очно.
Будааг хөргөх байгууламжинд агааржуулах системээр хөргөнө. Хөргөх
байгууламж дахь агаар вентиляторын тусламжтай сийрэгжиж будааны завсраар
орон төхөөрөмжийн цилиндрт хуралдаж хоолойгоор дамжин гадагш хаягдана.
Будааны чийг 26%-иас их байх тохиолдолд 1 удаа хатаахад хангалтгүй. Тиймээс
ийм будааг шүүгээн хатаагуурт хатаах нь илүү тохиромжтой. Уурхайн хатаалганд
ийм будааг хэд хэдэн удаа оруулж хатаах шаардлагатай. Будаа болон үрийг
хатаахад хатаах төхөөрөмжийн ажиллах чадварыг шилжих коэффициентээр
тодорхойлдог. Энэ нь будааны чийг өгөх чанарыг хатаах агентын температур
болон нэг удаа хатаахад авах чийгийн хэмжээг тооцож хийсэн тоо юм.
Улаан буудай, овьёос, арвай, наранцэцэг

-

1.0

Хөх тариа

-

1.1

Шар будаа

-

0.8

Эрдэнэ шиш

-

0.6

Цагаан будаа, вандуй

-

0.3-0.4

Шош түрэг шош

-

0.1-0.2

Гурвалжин будаа

-

1.2

Хатаах ажиллагааны гол үзүүлэлт нь хатаах агент болон боловсруулж байгаа
будааны халах температур юм. Хатаах агентын температурын зөрүү нь өгөгдсөн
хэмжээнээс (+-3)0С, будааны хасах температур нь (+-2)0С ихгүй байх ёстой.
Хатаж хөрсөн будааны чийглэгийн хэмжээ нь өгөгдсөн хэмжээнээс (+-0.5)%иас ихгүй байна. Үүнээс илүү гарсан тохиолдолд будааны чийглэгийг хатаалганд

байх температураар тохируулна. Хатсан хөрсөн будааны температур нь хатаах
агаарын температураас 100С-ээс илүүгүй байх ёстой. Хөргөх төхөөрөмжөөс
гарсан өндөр температуртай будааг гадаад агаарын болон эсвэл зохиомлоор
хөрсөн агаараар нэмж хөргөнө. Будааны чанарыг хатаалганы дараа өнгө, гялалзах
байдал, гаднын үнэр зэргээр заавал шалгаж үзэх хэрэгтэй. Будааны хатаах
горимыг зөрчсөнөөс будаа хэт халах, уурших ба зарим нэг будаа нь харлаж
түлэгдэх, утааны үнэртэй болно.
СЗШ-16 төхөөрөмж дээр үрийг хатаах агентын температурыг 55-700С–т
тохируулахад хүндрэлтэй байдаг. Агаарыг сорох хоолой нь орчны температурыг
тодорхой хэмжээнд хүртэл буулгахад хангалтгүй байдаг.
Хатаах төхөөрөмжийн нэг удаагийн чийг бууруулах хэмжээг ихэсгэхийн тулд
тусгай халаагч төхөөрөмж нэмж тавьдаг бөгөөд энэ нь уурхай доторхи будааг
хэсэгчилсэн эргэлтээр эргүүлж байдаг. Будааны урсгалын өөдөөс хатаах агентыг
үлээлгэж, энэ нь будааг халаах нэмж хатаах ба хөнгөн хольцоос давхар
цэвэрлэнэ.
Будаа төхөөрөмжөөр урсаж гарах хугацаа 7-9сек, хатаах агент 100-1200С
температуртай байхад будаа нь 35-400С халж чаддаг байна. Ийм нэмэлт
боловсруулалт нь будааны үйрмэг чанар болон чийг өгөх чадварыг дээшлүүлдэг.
Нэмэлт халаах төхөөрөмжтэй СЗШ - 16 ажиллах зарчим
Нэмэлт халаах төхөөрөмжөөр орсон будаа норигоор дамжин хатаах
төхөөрөмжийн эхний уурхайд орно. Нойтон үрийг хатаахын тулд хатаах
төхөөрөмжийн

уурхайнуудыг

дараалсан

байдлаар

хэрэглэнэ.

Хөргөх

төхөөрөмжийн салгасан, эхний уурхайгаар дамжин гарсан үр нь норигоор дамжин
2 дахь уурхайд орно. Эхний уурхайн буулгах төхөөрөмжийн будааг их хэмжээгээр
гаргах нөхцөлөөр тохируулна. (15-18 тн/ц), харин 2 дахь уурхайн буулгах
төхөөрөмжийн бүрэн гүйцэд хатсан будааг 5-10 тн/ц дээр тохируулна. 2 дахь
уурхайн хүлээн авч чадахгүй байгаа илүүдэл үрийг нэмэлт будаа урсгах
хоолойгоор халаах төхөөрөмжинд буцаана. Өөрөөр хэлбэл будаа нь хэсэгчилсэн
байдлаар эргэлт хийнэ. Нэмэлт халаах төхөөрөмж ба хэсэгчилсэн эргэлт нь хатаах
төхөөрөмжийн хүчин чадлыг 25% - иар ихэсгэх ба нэг удаагийн хатаалтаар анхны
чийглэг 30-35% - тай будаа болон үрийг хатааж чадна.

Хүрдэн хатаагчийн ажиллах зарчим
ХАА - д суурин болон хөдөлгөөнт хүрдэн хатаалгууд хэрэглэдэг. Энэ
төхөөрөмжийн хатаах камер нь эргэлдэж байгаа цилиндр (хүрдэн) хэлбэртэй
байдаг нь хольц ихтэй, зууралдсан будааг цэвэрлэхэд илүү тохиромжтой. Хатаах
хүрд нь сэлүүрэн системтэй юм. Хүрдний сэлүүр эргэх явцад будааг дээш өргөнө.
Дараа нь будаа өөрийн жингээр унана. Хатаах агент нь хүрдний голоор шилжих ба
будааг унах явцад идэвхтэйгээр үйлчилнэ.
Будаа, хатаах агент 2 - ын харьцаа нь богино хугацаанд чийгийг 3 - 5%
буулгаж чаддагт оршино. Будаа хүрдэн дотор 15-20 минут байна. Үрийн будааг
хатаахад хатаах агентын температур 100-1100С, хүнсний болон тэжээлийн будааг
боловсруулахад

180-2500С байвал зохино. Хүрдэн хатаагуурт хатаах хугацааг

будаа хүрдэн дотор эргэх хурд, хатаах агентын урсгалын эрчмээс хамаарна. Энэ
нь хүрдэн хатаалганы технологийн гол дутагдалтай тал нь юм. Их чийгтэй будааг
хатаахдаа хэд хэдэн удаа оруулах ба дараалсан хэд хэдэн хатаах төхөөрөмж
тавьж байж хатаана. Энэ хүрдэн дотор будаа нь температурын болон механик
үйлчлэлд их ордог тул үрийн будааг хатаахад хэрэглэх хэрэггүй юм. Үрийн будааг
хатаахад уурхайн болон шүүгээн хатаалга хэрэглэвэл зохино.
АШИГЛАХ ХЭВЛЭЛ
1.

Алтанцэцэг Я, Батмэнд Р, Оюунчимэг Ч, Цэцгээ Д, “ Ургамлын

гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” УБ, 2000 он
2.

Егоров Г.А “ Краткий курс мукомольного и крупяного производства”

Москва, 2000 он
3.

Егоров Г.А “ Технология муки и крупы” Москва, 1999 он

4.

Платонов П.Н, Пунков С.П, Фасман В.Б “ Элеваторы и склады”

Москва, 1987 он
5.
2005 он

Я. Баярхүү, Ц. Чимэддулам “ Үр тариа боловсруулах технологи “УБ,

Sign up to vote on this title
UsefulNot useful