www.zaluu.

com
www.zaluu.com
Дадлагын тайлангийн агуулга
1. Оршил
2. “Монгол костюмс”ХХК тухай
2.1. Танилцуулга
2.1.1. “Чимбай салон”
2.1.2. “Монгол костюмс музей”
2.1.3. “Чимбай модел” агентлаг
2.1.4. “Чимбай” бэлэг дурсгалын дэлгүүр
2.1.5. “Фото зургийн үйлчилгээ”
3. Удирдлагын ба үйлдвэрлэлийн бүтэц түүний тайлбар
3.1. Удирдлагын зохион байгуулалт
3.2. Үйлдвэрийн бүтэц, шат дамжлага
3.2.1. Бүтээгдэхүүн боловсруулалтын талаас
3.2.2. Захиалагч хэрэглэгчийн талаас
4. “Чимбай салон”- д ашиглагддаг тоног төхөөрөмж, түүний тайлбар
5. Үндсэн бүтээгдэхүүний тодорхойлолт, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл,
дизайн
6. Ажиллах хүчний тодорхойлолт, хөдөлмөрийн зохион байгуулалт
6.1. Үйлдвэрлэлд хүний нөөцийн гүйцэтгэх үүргийн тухай
6.2. Хүний нөөцийг бүрдүүлэх
6.3. Ажлын байрны шинжилгээ, ажилчдын сургалт хөгжүүлэлт
6.4. Цалин хөлс шагнал урамшууллыг тогтоох
7. Чанарын удирдлага
7.1. Чанарын зардалтай холбоотой асуудал
7.2. Чанарыг хэрхэн сайжруулах вэ? Санал зөвлөмж
8. Хавсралт, дүгнэлт

www.zaluu.com
www.zaluu.com
1. Оршил
МУИС-ЭЗС-ийн Менежмент 4 ангийн оюутан С.Норов миний бие үйлдвэрийн
дадлагын ажлаа Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-3 оршдог “Монгол
Костюмс” ХХК хийсэн юм. 2011 оны 6-р сарын 16-аас 2011 оны 7-р сарын 28 хүртэл 6
долоо хоног “Чимбай салон” дээр хийсэн дадлагын ажлаас их олон зүйлийг сурч мэдэж
авахын төлөө зорин ажиллаж байлаа. Өөрийнхөө чадах олон зүйлсэд нь тусалж, хийж
өөртөө ихээхэн хөрөнгө оруулалт хийлээ.
Хувцас загвар, урлалын салбар бол хэн хүний гарцаагүй сонирхдог шинжлэх ухаан
гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Тэр дундаа үндэснийхээ хувцас загвар хэрхэн
бүтдэг, ямар загвар төрөл байдаг, Монгол хүмүүс хэр их хийлгэдэг гэх мэт асуудлуудад
хариулт олохыг их хүсдэг байлаа. Энэ их сонирхлынхоо дагуу “Монгол костюмс” ХХК
дадлага хийсэндээ маш их баяртай байна.

Компаний 2011 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гүйцэтгэлийг төрөлжүүлж
судалгаа хийх
Хүннү төрт улс байгууллагдсаны 2220 жилийн ой, Атилла хааны үе, Богд хааны
тусгаар улс, Ардын хувьсгалын ойд зориулан урласан хувцас, эдлэлийн өртгийг
тооцох
“Монгол хувцас” зурагт номын төсөл боловсруулах гэх мэт ажилд дадлагажин,
олон өдөрлөг арга хэмжээнд оролцон зохион байгуулалцаж дадлагын хамгийн
гол зүйл утга, учир болох практикт суралцаж чадсандаа миний бие баяртай
байна.

www.zaluu.com
www.zaluu.com
2. “Монгол костюмс”ХХК тухай

2.1.

Компанийн танилцуулга:

“Монгол Костюмс” ХХК-ний танилцуулга: “Монгол Костюмс” ХХК нь анх 2004
онд Хубилай хааны цэцэн ухаант, уран хатан болох Чимбай хатны нэрээр нэрлэгдсэн
“Чимбай салон” нь захиалгат хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багаахан
хэмжээний үйлчилгээний газар байсан бол өдгөө Монголын хувцас загвар, дизайны
ертөнцөд томоохон үүрэг гүйцэтгэж Дэлхийн жишигт нийцэхүйц брэнд болсон
үндэсний цогц хувцасыг чадварлаг дизайнер, оѐдолчид, загвар өмсөгчдийн гүн
туслалцаа хамтын хүчээр дотоод зах зээлд тогтвортой байр суурьтай болтлоо өргөжин
хөгжижээ.Өдгөө Монгол Костюмс төв нь Үндэсний хувцасны музей, Хувцас захиалгат
оѐдолын салон, Гар урлалын дэлгүүр, Фото зургийн үйлчилгээ, Модел агентлаг,
Монгол хувцасны гайхамшиг үзүүлбэр зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байна. Манай “Монгол костюмс” төв нь Монголын ард түмний хувцасны түүх, ѐс
заншлийн онцлогийг харуулсан олон ястны хувцас хэрэглэл, эдийн соѐлын зүйлсийг
дэлгэн үзүүлэхээс гадна эрдэм шинжилгээний ажил, хурал, илтгэл зэргээр түүхч,
эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг юм.
Бид дэлхийн монгол туургатны “Гайхамшигт монгол хувцас” олон улсын
наадам, “Монгол дээлний баяр”, “Театр мода”, “Дээлтэй монгол”, “Монголоороо
гоѐцгооѐ” зэрэг нийгэм, урлаг соѐлын хүрээнд танигдсан уламжлал болсон арга
хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
“Монгол Костюмс” ХХК-ны эрхэм зорилго:
Монгол үндэстний бахархал болсон үндэсний хувцасны гайхамшиг түүний
арвин их түүх соѐлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж эх оронч сэтгэлгээг
төлөвшүүлэх, түүхийн үнэт зүйлийг хадгалан хамгаалж уламжлуулах, гадаад дотоодын
жуулчин гийчинд сурталчилах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, загварын ертөнцөд

www.zaluu.com
www.zaluu.com
шилдэг дизайнер, загвар өмсөгчдийг бэлтгэж Монгол хувцасны брэндийг дэлхий
нийтэд таниулахад оршино.
Зорилт:





Мэргэжлийн чадварлаг ажилчин бэлтгэх
Удирдлага, ажилтан хоорондын харилцааг нэмэгдүүлэх
Гадаад, дотоод харилцаа холбоог нэмэгдүүлэх
Үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх
Хамтран ажиллах түншийн байгуулагатай болох
Санхүүгийн нөөцийг тогтворжуулах

2.1.1. “Чимбай салон”

“Чимбай салон” нь анх 2004 онд байгуулагдсан. Монголын дизайны ертөнцөд
өөрийн тэргүүлэх байр суурийг бэхжүүлэн хөгжүүлж улмаар гадаадын загварын
ертөнц, тайзан дээр монгол дизайнер, монгол загвар өмсөгчдийг хөтлөн гаргах,
дотоодын үндэсний хувцасны үйлдвэрлэлийг тэргүүлэн, хэрэглэгчдэд хурдан шуурхай
чанарын өндөр түвшинд үйлчлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Эртнээс хаан язгууртан, хацар гоо охид, эр зоригт дайчин эрс, эгэл жирийн ард
иргэд өнгө алаг хээтэй чамин нэхээс бүхий монгол үндэсний дээл хувцасаар гоѐдог
байжээ.
Их Монгол улсын хаан Хубилайн хатан Чимбайн нэрээр нэрлэгдсэн тус салон нь
XIII-XIV-р зууны хаад, хатадын түүхэн хувцас, Монголын үндэстэн ястны хувцас
зэргийг сэргээн бүтээж нийтэд үзүүлэн, Монголын хувцас загварын соѐлыг зогсолтгүй
хөгжүүлсээр байна.

www.zaluu.com
www.zaluu.com
Алсын хараа:


Үндэсний хувцасны брэнд бүтээн зах зээлд түгээн хөгжүүлэх
Дэлхийн тайзнаа хувцас загвараараа өрсөлдөхүйц болох
Хэрэглэгч, ажилтан бүрийн эрхэм сонголт байхыг зорино.

Бидний үнэт зүйл


Чадварлаг удирдлага - Хамт олон
Чанартай материал -Бүтээгдэхүүн
Чин үнэнч сэтгэл –Шудрага зарчим

Гол онцлог:




Үндэсний хувцасны хэв шинжийг хадгалсан орчин үеийн шинэлэг загвар
гаргадаг.
Хурдан, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлдэг.
Үндэсний хувцасны цогц үйлчилгээг нэг дороос
Тавтай орчин, тансаг үйлчилгээ
Дахин давтагдашгүй таны сонголт

2.1.2. “Монгол костюмс” музей
Монголын залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхэн соѐл уламжлалыг бага ч гэсэн
гаргах үүднээс энэхүү музей байгуулагдсан.
Монголд анх удаа үндэснийхээ хувцастай сэнтийдээ заларч буй Эзэн богд Чингис
хааны шуумал баримал ба түүний хатдын түүхэн гоѐл чимэглэлийн хамт дээл хувцасыг
түүхэн судалгаан дээр тулгуурлан уран дарханы нарийн хийцтэй гоѐл чимэглэл, ахуйн
хэрэглэл, шашны зүйлс, хөгжмийн зэмсэг, ном бичиг хэрэгсэл, тоглоом наадгай, ан
агнуурын хэрэгсэл, дархан мужааны багаж зэрэг сонирхолтой үзмэрүүд дэлгэн
тавигдсан.
“Монголын нууц номоор” сэдэвлэсэн “Монголын эзэнт гүрний үеийн байлдан
дагуулал”-ыг харуулсан монгол зургууд, Монголын бүх үндэстэн ястны дээл хувцас,
гоѐл чимэглэлийн хамт харах болно.
 “Монгол хувцасны гайхамшиг” загварын үзүүлбэр
Монгол костюмс компанийн Чимбай салоны уран үйлчидийн бүтээсэн гайхамшигт
үндэсний хувцасыг нийт олон түмэнд хүргэхийн тулд загварын үзүүлбэрийг 2006
оноос зохион байгуулан үндэсний уламжлалт баяр ѐслол болон дотоод гадаадын
түншлэгч болон хамтарч ажилладаг байгууллагын үйл ажиллагаанд хүрэлцэн очиж
үндэсний бахархал болсон хувцасны загварын үзүүлбэрээ толилуулдаг.
Загварын үзүүлбэрийг:
 Үндэсний баяр наадам

www.zaluu.com
www.zaluu.com
 Дээлтэй Монгол өдөрлөг
 Театр мода
 Шинэ үйл ажиллагааны нээлт зэрэгт тогтмол үзүүлбэр үзүүлдэг.
Загварын үзүүлбэрийн төрөл коллекциуд:









Хүннү
Бүүвэй аялсан бурхад
Арван хоѐр сар
Хатад
Эсгий даашинз
Цасны гоѐо
Монгол хурим
Гоѐлын даашинз
Шигтгээ
Үндэстэн ястан

Загварын үзүүлбэр нь үе үеийн хувцасны өөрчлөлт шинэлэг загварыг үзүүлэхээс
гадна классик хэмнэлийг өөртөө шингээн шоу маягаар үзүүлдэг онцлогтой.

2.1.3. “Чимбай модел” агентлаг
Манай модел агентлаг нь үндэсний хувцас хэрэглэлийг дэлхий дахинд Монгол
охидын гоо сайхантай хослуулан сурталчилах зорилгоор 2005 онд байгуулагдсан.
Загвар өмсөгчдийг мэргэжлийн багшаар заалгуулан анхан болон гүнзгий шатны курсэд
суралцуулан бэлтгэж өөрсдийн моделиор ажиллуулдаг. “Чимбай модел” агентлагын
давуу тал нь сургалтын явцад “Чимбай салон”-ын үндэсний, гоѐлын, өдөр тутмын
хувцас хэрэглэлүүдийг ашигладаг. Тухайн суралцагч сурч байх хугацаандаа бага
хэмжээний загварын шоунд “Чимбай салон”- ын нэрээр оролцох боломжтой юм.
Модел агентлагын үйл ажиллагаа нь “Монгол костюмс” компанийн нүүр царай
охидыг бэлтгэхээс гадна манай үйл ажиллагаа олон нийтэд хүрч, үндэсний үйлдвэрлэл,
үндэсний хувцасны хэрэглээ, болон өөрчлөлтийг зах зээлд нэвтрүүлэхэд салшгүй нэг
хэсэг болж байдаг.
“Чимбай модел” агентлаг нь
 Анхан шат
 Гүнзгийрүүлсэн сургалттай ба загвар өмсөгчөөр бүрэн бэлтгэгдсэн охидыг
гэрээт ажилчнаар цалинжуулдаг давуу талтай.

www.zaluu.com
www.zaluu.com
2.1.4. “Чимбай” бэлэг дурсгалын дэлгүүр

Манай бэлэг дурсгалын дэлгүүр нь бүх зүйлийг нэг дороос сонгох боломжийг
бүрдүүлсэн. Үндсэний үйлдвэрлэлийг дэмжих, гар урлалыг хөгжүүлэх, жижиг дунд
үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Бэлэг дурсгалын дэлгүүрт:









Уран зураг
Монгол зураг
Сийлбэр
Уран хатгамал
Арьсан эдлэл
Ханын чимэг
Монгол хувцасны гэрэл зургийн цомог
Монголын эртдийн хаан хатны хувцас өмсгөл
Эдлэл хэрэглэлийн зургийг харуулсан хөзөр
Эсгийн чимэглэл зэргийг худалдаалдаг.

“Монгол костюмс” ХХК- аас жил бүр гаргадаг мэндчилгээний карт, календар,
хөзөр зэргээс манай байгууллагын онцлогыг харах бололмжтой.
2.1.5. “Фото зургийн үйлчилгээ”
Монгол костюмсаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгч, худалдан авагч болон монгол
хувцасыг сонирхдог хэн бүхэнд зориулж нэмэлт үйлчилгээ болгон энэхүү фото
зургийн студийг байгуулсан билээ.

www.zaluu.com
www.zaluu.com
Чимбай салоны хийсэн эртний хаан, хатдын тансаг хээнцэр гоѐл чимэглэлтэй
хээнцэр хувцасыг өмсөн дахин давтагдахгүй тэр л агшинг фото хальснаа буулган
чанарын өндөр түвшинд хурдан хийж гүйцэтгэдэг. Мөн түүнчлэн гоѐлын даашинз,
авангард загварыг өмсөн хувцас загварын ертөнцийг өөрийн биеэр мэдрэх боломжийг
нээн манай найрсаг харилцаа, хээнцэр ганган гоѐл чимэглэл, загварын тайз, гэрэл
зургийн студи, чадварлаг зурагчин танд үйлчлэхэд бэлэн байна.
Дээрх үйл ажиллагааны давуу тал:
 Үндсэн үйл ажиллагаа болох “Чимбай салон”- ын хөгжил дэвшилд дэмжлэг
үзүүлэх
 Зах зээлд нэвтрэх, танигдахад түлхэц, тулгуур болох
 Цогц үйлчилгээг бий болгох
 Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд эерэгээр нөлөөлөх

www.zaluu.com
www.zaluu.com
Дээрх “Монгол костюмс” ХХК салбаруудаас миний бие “Чимбай
салон”-д дадлага хийсэн юм.
Монгол үндэсний хувцас хэрэглэлийг урлан дэлхий тайзнаа гарган, түүхэн
хувцасын музей, болон фото зургийн студи зэрэг хувцас загварын салбарт бүх
чиглэлийн коллекц гэж хэлж болохоор компани улсын хэмжээнд их цөөхөн байдаг юм.
Харин ганц Монгол хувцас урладаг хажуудаа загварын студитэй томоохон компани
болох “Торго” ХХК нь “Монгол костюмс” ХХК- тай өрсөлдөн энэ зах зээлийг хамтдаа
хөгжүүлэн явж байгаа билээ. Жил ирэх тусам Монголчууд ганц баяраар төдийгүй
жирийн өдрүүдэд үндэснийхээ хувцасаар гангарах нь ихэсч байна. Үүний хэрээр зах
зээлийн хэмжээ нь ихсэн, бид улам менежменттэй ажиллаж чадвал амжилтыг гагцхүү
олох болоод байгаа юм. Улс хот маань хөгжихийн хэрээр ирэх жуулчдын тоо өсөн,
алдарт Монгол хувцас урлалыг дэлхийд ихэд сохирхох хэмжээнд очлоо.

3. Удирдлагын ба үйлдвэрлэлийн бүтэц түүний тайлбар
3.1.

“Монгол костюмс” ХХК Удирдлагын зохион байгуулалтын бүтэц
Удирдах
зөвлөлийн
дарга
Ерөнхий
дизайнер, зур
аач

Ерөнхий
захирал

Дэд захирал

Хангамжийн
ажилтан

Салоны
эрхлэгч

Нярав

Нягтлан бодох

Мастер

Эсгүүрчид

Оёдолчид

Хүлээн авагч

Туслах
ажилтан

www.zaluu.com
www.zaluu.com
Тайлбар:
Ерөнхий зохион байгуулалт бүтцийн хувьд босоо тогтолцоотой. Бүх удирдлага,
менежерүүд, ажилчид өөрийн зохих үүрэг, хариуцлагын дагуу ажлаа гүйцэтгэдэг.
Давуу тал:

Зохион байгуулалт тодорхой, цомхон
Удирдлагын зохион байгуулалт сайн

Сул тал:





3.2.

ХН, Маркетингийн алба гэж байхгүй
Өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаагүй
Хяналтын систем сул
Ажлын хариуцлагагүйгээс бүтээмж сулрах хандлагатай
Удирдлагын хүрэлцээ муу, цөөхөн
“Монгол костюмс” ХХК Үйлдвэрлэлийн бүтэц, шат дамжлага

3.2.1. Бүтээгдэхүүн боловсруулалтын талаас
Гэрээт нийлүүлэгчдээс бараагаа
татна\ Захаас материалаа авна\

Эсгүүрчид

Оёдолчид

ХХХХХяналтХХХХ

Хэрэглэгчийн гар дээр

Тус компани нь ихэнх бараа материалаа Энэтхэг, Вьетнам, Хятад, Солонгосоос татдаг.
Харин дотоодоос савхи, зарим чимэглэл зэргийг авдаг.

www.zaluu.com
www.zaluu.com
3.2.2. Захиалагч хэрэглэгчийн талаас

Захиалга өгнө

Загвараа
сонгоно

Эсгүүр хийгдэнэ

Оёдолчид оёно

ХХХХяналтХХХХ

Хэрэглэгчийн
гар дээр

Примерк
өмсөнө

“Чимбай салон”- ын хувьд нэг удаа 50 хүний захиалга авах хүчин чадалтай.
Дээрх схемээс дүгнэвэл тухайн байгууллагад хяналтын систем байхгүй байгаа
юм. ХХХХяналтХХХХ гэж тэмдэглэсэн хэсэгт хяналтыг оруулж өгвөл үйл ажиллагаа
улам сайжрах нь тодорхой байна.
 Санал, зөвлөмж
ХХХХяналтХХХХ- Энэ нь тухайн байгууллагад гарцаагүй хэрэгтэй дамжлага
бөгөөд үүнийг хариуцан хатуу ажиллах ажилтан мөн шаардлагатай байгаа юм.
Хяналтын системийг сайжруулах нь чанарын асуудалтай шууд холбоотой учраас энэ
тал дээр зохистой арга хэмжээ авах нь зүйтэй.
Чанарын хяналтын сайн арга хэмжээ => Чанартай бүтээгдэхүүн => Хэрэглэгчдийн
өндөр сэтгэл ханамж

www.zaluu.com
www.zaluu.com
4. “Чимбай” салонд ашиглагддаг тоног төхөөрөмж түүний
тайлбар

“Монгол Костюмс” ХХК-нь олон улсын чанар стандартын шаардлагыг хангасан
үйлдвэрийн зориулалттай бүх төрлийн оѐдлын машинуудыг ашигладаг.Үүнд:

ST-8430D Электрон
удирдлагатай
ST-981 Нүхтэй товч
задардаггүй оѐдлыг хадагч электрон
нийлүүлэн оѐгч
машин
машин

ST-697 Нэг зүүтэй
задардаггүй оѐдлоор
хувцасны суга
битүүлэгч машин

ST-781 Өндөр
мэдрэмжтэй гадуур
хувцасны "гар
шаглаас" машин

www.zaluu.com
www.zaluu.com

ST-128 шулуун
оѐдлын “Гар
шаглаас” Оѐдлын
машин

ST-103-3 Өндөр
хурдтай хувцас
эсгэгч машин

ST-373 Товч хадагч
машин

ST-788 Супер "гар
шаглаас" оѐдлын
машин

ST-1900 Өндөр
хурдтай шулуун
оѐдлын электрон
машин

ST-8700 Өндөр
хурдтай задардаггүй
оѐдлын супер машин

ST-700 Өндөр
хурдтай супер
хэрэгч машин

Үүнээс дүгнэхэд аливаа байгууллагад чанарын асуудал ярихад тоног төхөөрөмж,
техникийн асуудал хамгийн өндөр байр суурийг эзэлдэг. Тоног төхөөрөмж нь маш
сайн ажлын дараалал бүхий байх, сайн тоног төхөөрөмжтэй байх нь гарцаагүй чанарын
томоохон үзүүлэлт юм.
“Монгол костюмс” ХХК нь чанарын өндөр түвшний тоног төхөөрмжийг хэрэглэж
байгаа нь улмаар чанартаа нөлөөлж, байгууллагад давуу талыг бий болгож байгаа юм.

www.zaluu.com
www.zaluu.com
5. Үндсэн бүтээгдэхүүний тодорхойлолт, бүтээгдэхүүн
үйлчилгээний төрөл, дизайн
“Монгол костюмс” ХХК “Чимбай салон” нь хэрэглэгчдийн захиалгаар монгол
үндэсний дээл хувцасыг хийж үйлчлэхээс гадна хүссэн загварын хувцас, малгай, гоѐл
чимэглэлийг урладаг байна. Ерөнхий дизайнер болон зохион бүтээгчид хувцасын
загвараа зохион түүгээрээ каталог хийн хувцасын дизайн сонголтын асуудлыг шийддэг
байна.
Үндсэн бүтээгдэхүүн нь Монгол туургатны хувцас хэрэглэл юм. Эрэгтэй, эмэгтэй,
хүүхдийн хувцас хэрэглэл гэсэн төрөлтэй. Сүүлийн нэг жилийн бүтээгдэхүүн
үйлчилгээний байдалд судалгаа дүгнэлт хийж үзвэл:

Захиалгын хэмжээ
2010.07- 2011.06
Эмэгтэй

Эрэгтэй

Хүүхэд

Бусад

1%
11%

18%

70%

Эмэгтэйчүүд\70%\ хамгийн олон хувцас захиалдаг байна. Үүний дараа
эрэгтэйчүүдийн\18%\ хувцас захиалга ба хүүхдийн\11%\ хувцас орж байгаа юм.
Тэгвэл эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд яг ямар төрлийн хувцасыг илүү их
захиалж байна вэ?

www.zaluu.com
www.zaluu.com

Эмэгтэйчүүдийн хувцасын хамгийн их
захиалсан төрөл
9%

20%

Сари дээл хантааз

12%

загварын плат
16%

13%

тэрлэг
дээл хантааз
торгон хос

14%

16%

Загварын дээл
3 хос сари

Дээрх нэг жилийн захиалгын мэдээлэл дээр тулгуурласан судалгааг үзэхэд
эмэгтэйчүүдийн Сари дээл хантааз, загварын плать, тэрлэг, дээл хантааз гэх зэрэг нь
бусад төрлөөсөө илүү их захиалагджээ.

Эрэгтэйчүүдийн хувцасын хамгийн их
захиалсан төрөл
9%

5%
Дээл

13%
55%

дээл хантааз
дээл хүрэм

18%

хүрэм
брэнд

Дээрх нэг жилийн захиалгын мэдээлэл дээр тулгуурласан судалгааг үзэхэд
эрэгтэйчүүдийн дээл, дээл хантааз, дээл хүрэм, хүрэм, брэнд гэх зэрэг нь бусад
төрлөөсөө илүү их захиалагджээ.

www.zaluu.com
www.zaluu.com

Хүүхдийн хувцасын хамгийн их захиалсан
төрөл
12%
28%
16%

Ноён дээл хүрэм
халх дээл ууж
охин дээл хантааз
20%

24%

охин дээл
хүү дээл хантааз

Дээрх нэг жилийн захиалгын мэдээлэл дээр тулгуурласан судалгааг үзэхэд
хүүхдүүд хувцасыг ихэвчлэн хосоор нь захиалж байна.
 Санал, зөвлөмж
Хэрэглэгчид хосоор нь бүтээгдэхүүн ихийг хийлгэж байгаа учир түүн дээр бодлого
боловсруулах хэрэгтэй. Жишээ нь: Хосоор бүтээгдэхүүн авбал хэрэглэгчийн
ханамжийг төрүүлэхүйц үнийн хямдралыг санал болгох гэх зэрэг

6. Ажиллах хүчний тодорхойлолт, хөдөлмөрийн зохион байгуулалт
6.1.

Үйлдвэрлэлд хүний нөөцийн гүйцэтгэх үүргийн тухай

Аливаа байгууллагад хүний нөөцийн удирдлага онцгой үүрэг гүйцэтгэдэг. Аливаа
байгууллага нь эрхэмлэвэл зохих эрхэм зорилго, баримтлавал зохих стратегитэй
байхын зэрэгцээ сайн удирдлагын бүтэц, зохион байгуулалттай, шилдэг сайн ажиллах
хүчин, тэдний хамтач сайн үйл ажиллагаатай байх гэсэн зорилгыг цогцлоож чадвал
байгууллага нь амжилттай өнө удаан оршин тогтнох юм. Иймээс хүний нөөцийг
удирдах боловсон хүчний хэлтэс хэдий сайн ажиллана, байгууллагын амжилт түүнээс
төдий чинээ шалтгаалдаг билээ.
Байгууллагын хүний нөөц нь санхүү, түүхий эд, тоног төхөөрөмжийн зэрэгцээгээр
тухайн байгууллагын нэн чухал нөөц, оршин тогтнох үндэс болдог. Энэ утгаар нь авч
үзвэл байгууллагын удирдлага гэдэг нь юуний өмнө хүмүүсийг, хүний нөөцийг
удирдана гэсэн үг. Байгууллагын удирдлагын зүгээс хүнд оновчтой нөлөөлж чадсанаар
хүний шавхагдашгүй нөөцийг илрүүлж гарган ирж болно.

www.zaluu.com
www.zaluu.com
“Чимбай салон”- ын бүтэц, бүрэлдэхүүн:

1

Албан тушаал
Удирдах зөвлөлийн дарга /1/

Нэр
Арслан

2

Ерөнхий захирал /1/

Б.Сувд

3

Дэд захирал /1/

Сайнсөр

4
5
6

Ерөнхий дизайнер, зураач /2/ Баярзул,
Ичинхорлоо
Мастер /1/
Гантуяа
Салоны эрхлэгч /1/
Б.Отгон

7

Хангамжийн ажилтан /2/

Алтанцэцэг

8

Нягтлан бодогч /1/

Б.Номин

9

Нярав /1/

Г.Роза

10

Зохион бүтээгч

11

Эсгүүрчин

12

Чимэглэлийн дизайнер /1/

13

Оѐдолчид

14
15

Туслах ажилтан /2/
Хүлээн авагч /1/

/2/

/2/

/18/

Солонго, Баярцэцэг
Оюунчимэг,
Батцэцэг
Одноо
Минжмаа,
Отгонцэцэг,
Солонго, ...
Сараа , Номинзул
Хулан

Чиг үүрэг
Аливаа үйл ажиллагаанд
шийдвэр гаргах, хяналт
тавих.
Ерөнхий ажлын төлөвлөгөө
гаргах, хяналт, шийдвэр
гаргах.
Үйл ажиллагаанд заавар
зөвлөгөө өгөх, хяналт тавих
Шинэ
загварын
санаа
гаргах,
Салоны ажилчдад үүрэг
даалгавар
өгөх,
ажлыг
гүйцэтгэлийг хянах.
Бараа
материалыг
бүрдүүлэх,
Цалин
урамшуулал,
санхүүг тооцоолох.
Бараа материалаар хангах,
хувиарлах.
Загвар зурах, шинэ загвар
гаргах.
Захиалгат хувцасыг эсгэх
Хувцсанд нэмэлт чимэглэл
хийх
Захиалгаар ирсэн хувцасыг
оѐх,
Материал индүүдэх, савлах
Захиалга
хүлээн
авах,
примерк өмсүүлэх

www.zaluu.com
www.zaluu.com
Эдгээр ажилчдын үндсэн ажлын цаг нь өдрийн 8 цаг бөгөөд долоо хоногийн
зургаан өдөр нь ажилладаг. Ажлын хуваарийг хүснэгчилж харуулбал:

1
2
3
4
5
6
7

Гариг
Даваа
Мягмар
Лхагва
Пүрэв
Баасан
Бямба
Ням

Цаг
10:00-18:00
10:00-18:00
10:00-18:00
10:00-18:00
10:00-18:00
10:00-15:00
Амарна

Гэхдээ ажлын ачаалал, тухайн үеийн байдлаас болж илүү цагаар ажилдаг байна.
Илүү цагаар ажиллахдаа ажиллагсадийн хоол хүнс, урамшуулал зэргийг тогтоон
олгодог байна. Ажлын ачаалал ямар үед, хэрхэн нэмэгддэгийг миний бие “Монгол
костюмс” ХХК-ийн 2010.7 сараас 2011.06 сар хүртэлх борлуулалтад анализ хийж
судалсан юм. Дадлага хийж байх хугацаандаа Монгол хувцас захиалганд сар сарын
мөчлөг ихээхэн харагдаж байсныг ажигласан юм.
140
120
100
80

Эрэгтэй
Эмэгтэй

60

Хүүхэд
40

Нийт

20
0
2010. 2010. 2010. 2010. 2010. 2010. 2011. 2011. 2011. 2011. 2011. 2011.
7
8
9
10
11
12
1
2
3
4
5
6

Дүгнэлт
Сар сарын борлуулалт дундаа хамгийн их захиалгатай байдаг сар нь 7,1,4,5 сар
байна. Эдгээр саруудын борлуулалтанд нөлөөлөх хүчин зүйлүүд байна. 7 сар наадам, 1
сар цагаан сар, 4 болон 5 сар нь оюутан сурагчидын төгсөлтийн баяр болдог ба
үндэсний хувцасаараа хамгийн их гоѐдог байна.
Тиймээс борлуулалт бага байгаа сар дээрээ төвлөрч ажиллаж борлуулалтаа
нэмэгдүүлэх хэрэгтэй.

www.zaluu.com
www.zaluu.com
6.2.

Хүний нөөцийг бүрдүүлэх

Ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн дээр хичнээн хүн
шинээр авах шаардлагатай вэ? гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн
менежментийн эдгээр үе шатууд нь хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий
тодорхой дэс дараалалтай чиг үүргүүд юм. Ер нь тухайн байгууллагад ажилд орохыг
хүсэгчдийн тоо олон байвал нэг талаас нэр хүнд нь зах зээл дээр өндөр байгааг нөгөө
талаас хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилж байна гэж ойлгож
болох юм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын дүр төрх сайн байна гэсэн үг.
Байгууллагын дүр төрх сайн байх нь чадварлаг ажиллагсадыг өөртөө татах боломжийг
хангаж өгч байдаг сайн талтай. Ингэж бүрдүүлэх явцад товлогдсон хүмүүсийг албан
тушаалын шаардлагатай харьцуулан үнэлж тэднээс тухайн ажил, албан тушаалд
хамгийн илүү тохирохыг нь шилж авдаг. Сонголт хийх аргууд:






Ур чадварыг тодорхойлох тест
Боломжийг тодорхойлох тест
Хувь хүний шинжийг тодорхойлох тест
Бүлгээр хийх дасгал
Баримт бичиг судлах
Түр ажиллуулж дүгнэлт хийх
Ажиглалт хийх

“Монгол костюмс” ХХК нь ажилчдаа ажилд авахдаа ажиглаж болон түр ажиллуулан
түүндээ дүгнэлт хийн байж авдаг байна.

www.zaluu.com
www.zaluu.com
Хүний нөөцийн бүрдүүлэлтийн хэлбэр:

Эх үүсвэр

Гадаад эх үүсвэр /18- 45 насны/

Дотоод эх үүсвэр /18- 45 насны/

”Монгол Костюмс” ХХК-ний хүний
нөөцийн бүрдүүлэлтийн хэлбэр
Мэдээллийн хэрэгслээр зар өгч, зарын
дагуу ирсэн хүмүүсээр ажилд орохыг
хүсэгчийн анкет бөглүүлэн мэдээллийн
санд бүртгэн авдаг.
Мэргэжлийн дагуу их дээд сургууль
төгсөгчид болон мэргэжлээрээ ажиллаж
байсан дадлага туршлагатай хүмүүсийг
ихэвчлэн сонгодог.
Байгууллагын сайн ажилтнаа
дэвшүүлэх, эсвэл тушаал бууруулан
ажиллуулж болно. Улирал тутамд
мэргэжилийн ур чадварын шалгалт аван
урамшуулах үүднээс ажилд томилдог.

Шилэн сонголт хийх:
Шилэн сонголтын үндсэн зорилго бол тухайн ажлыг хамгийн сайн гүйцэтгэж
чадах хүнийг сонгох явдал юм.Үүний тулд байгууллагын янз бүрийн арга аргачлалыг
ашигладаг. “Монгол Костюмс” ХХК нь шилэн сонголт хийхдээ:
1. Ажилд орох хүсэгчдийн анкет бөглүүлэх
2. Анкет бөглөсөн хүмүүсээс анхан шатны шалгаруулалт хийх
3. Ярилцлаганд оруулах
4. Ярилцлаганд орсон хүмүүсээс эцсийн сонголт хийнэ.
5. Дагалдах бичиг баримтыг хүлээн авна.
6. Туршилтын хугацаанд 1-2 сар ажиллуулна.
7.Туршилтын хугацааны үр дүнд тэнцсэн тохиолдолд
байгууллагын үндсэн ажилтан болгоно.

тушаал

гаргаж,

www.zaluu.com
www.zaluu.com
Сонгон шалгаруулалтын үе шат:
 Анкет бөглүүлэх
Ажилд орохыг хүсэгчийн анкетийг ажлын зар гарснаас хойш ажлын өдрүүдэд
ажлын цагаар хүлээн авах. Анкет бөглүүлсэн хүмүүсээс анхан шатны
шалгаруулалтыг хийж дараагийн үе шатны шалгаруулалтанд оруулах.
 Ажилд авах ярилцлага хийх
Ярилцлагын гол зорилго нь анкет өргөдөлийн мэдээллийг шалгаж
баталгаажуулах, ирээдүйн гүйцэтгэх ажил үүрэг, авах цалин хөлс, эдлэх
хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид энэ нь тухайн
байгууллагад ажилд орох эсэхээ шийдвэрлэдэг.
 Ажилд авах тухай шийдвэр гаргалт
Сул ажлын байр байгаа үйлдвэрлэлийн салбар, нэгжийн удирдлагуудтай
хамтран бүх нэр дэвшигчдийн сонголтын үр дүнг харьцуулан үнэлж эцсийн
сонголтоо хийх. Энэ хэлбэрийн хамгийн гол цөм нь ярилцлагын хэсэг байдаг.
Дээр дурьдсан “Ажилтныг сонгон шалгаруулах” журамд зааснаар ажил
горилогч нь дараахи баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. Ажилд орох тухай өргөдөл- Анкет
2. 3*4 зураг, 2 хувь
3. Иргэний үнэмлэх
4. Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
5. Мэргэжлийн, боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ /үндсэн эсвэл
баталгаажуулсан хуулбар/
6.3.

Ажлын байрны шинжилгээ, ажилчдын сургалт хөгжил

Ажиглалт, судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго,
зорилт, чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын
талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын байрны шинжилгээ хийх гэнэ.
Ажлын шинжилгээ хийх үндэслэл нь ажлын байрын шаардлагыг тодорхойлох явдал
юм.

www.zaluu.com
www.zaluu.com
 Санал, зөвлөмж

Ажлын байрны
шинжилгээ

Ажлын байрны
тодорхойлолт

Мөн чанар
 Ажилтан юу
хийдэг?
 Хэрхэн яаж
гүйцэтгэх вэ?
 Яагаад уг ажлыг
хийх ѐстой вэ?
 Ажлын байрыг
тодорхойлох
 Зорилт чиг үүрэг
 Хийгдэх ажлууд
 Хариуцлагыг
тодорхойлох

Үндэслэл
 Ажлын байрны
шаардлага
тодорхойлох

Ажилтанд
танилцуулах
зааварчилгаа өгөх
 Удирдлага хяналт
тавих
 Санал гомдлыг
барагдуулах
 Сахилга бат,
хариуцлага
хүлээлгэх
Дээрх 2 асуудлыг ажлын байр тус бүрт маш ихэд анхааралдаа авах хэрэгтэй байгаа юм.
“Монгол Костюмс” ХХК-нь ажлын байрны шинжилгээг хийхдээ ажиглалтын
аргыг хэрэглэдэг.Үүнд:
Оѐдолчдын ажлын байранд 7 хоногт 2 удаа салон хариуцсан менежер ажиглалт
хийдэг. Шаардлага гарвал дизайнерийн ажлын байранд ажиглалт хийдэг. Ажиллагчдын
хийх ажлын чиг үүргийг гаргаж, тухайн сарын ажиллах хугацаа дуусмагц хэрхэн
ажилласан байдлыг нь шалгасан тэмдэглэлээс үзэн гүйцэтгэлийн үнэлдэг.
Оѐдолчин, эсгүүрчинд хэрэглэгчээс ирсэн гомдол, санал, буцаалт зэргийг харгалзан
үзэж үнэлэх бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хариуцлага хүлээлгэдэг.
Удирдлага болон менежерүүд:




Удирдан зохион байгуулах чадвар
Ажлын хариуцлага
Үнэнч шудрага байдал
Цаг барих
Асуудал зөв шийдвэрлэсэн эсэх

Салоны ажилчид:


Ажлын ачаалал даах
Цаг барих
Харилцааны соѐл

www.zaluu.com
www.zaluu.com

Хэрэглэгч гомдол гаргасан эсэх
Ажил тасалсан эсэх

Үйлчилгээний ажилчид болон бусад ажилчид:




Харилцааны соѐл
Ажлын хариуцлага
Цаг барих
Захиалагч, хэрэглэгчид гомдол гаргасан эсэх
Ажил тасласан эсэх

Эдгээр шалгууруудыг стандартын дагуу гүйцэтгэсэн тохиолдолд байгууллагын
стандарт урамшууллыг олгодог байна.
 Сургалт, хөгжил
Аливаа байгууллагад сургалт хөгжил гэдэг нь зайлшгүй байх шаардлагатай
бөгөөд өрсөлдөх чадвар, зах зээл дээрх байр суурь хадгалалт, цаг үеэсээ хоцрохгүй
байх болон үйлдвэрлэлийн хувьд тасралтгүй хөгжлөө хадгалж үлдэх гол үзүүлэлт юм.
Ажил дээр нь сургах хөтөлбөр нь чанарыг дээшлүүлэхэд тусладаг байна.
Хөтөлбөрүүд нь туршлагатай ажилчдын хувьд шинэ арга барил эзэмших эрмэлзлийг
төрүүлдэг бол шинэ ажилчид нь одоогийн практик дээр богино хугацаанд бүтээмжээ
дээшлүүлэх, гологдол бүтээгдэхүүний зардлыг багасгадаг байна. “Монгол костюмс”
компаний гүйцэтгэх ажилчид нь харьцангуй үйлдвэрлэлийн чанартай нэг зүйлээ давтан
хийдэг учраас тус компани нь байнга сургалт хөгжилд анхаараад байдаггүй байна.
Эсгүүрчин нь эсгүүрийн ажлаа, оѐдолчид нь оѐдолын ажлаа хийж байдаг. Гэхдээ жилд
2 удаа оѐдол эсгүүрийн стандартыг шалгах шалгалт аван дутагдалтай байгаа ажилчдаа
сургалтанд хамруулах ажиллагааг хийж байх нь чухал юм.
Харин удирдах албан тушаалтны хувьд тэдний зохион байгуулсан арга хэмжээ,
үйл ажиллагаа нь байнга тэдний сургалт болж алдсанаас нь сургамж, оносноос нь урам
аван үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл хийгдэх ажил нь хийсэн
ажлаасаа улам сайжирсан байх нь тэдний сургалтын үр дүн болдог байна.
Санал, зөвлөмж

Зорилгын бодит гүйцэтгэлийг төлөвлөсөнтэй харьцуулж үнэлгээ хийж
гүйцэтгэлийг хэмжинэ. Энэ үе шатанд үнэлэгч зорилго биелэгдээгүй болон сайн
биелэгдсэн шалтгааныг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлж болно.
Жилд 2-3 удаа оѐдол эсгүүрийн стандартыг шалгах шалгалт аван дутагдалтай
байгаа ажилчдаа сургалтанд хамруулах ажиллагааг хийж байх нь чухал юм.

www.zaluu.com
www.zaluu.com
6.4.

Цалин хөлс шагнал урамшуулалыг тогтоох

Ажилтнуудаа байгууллагадаа татах, тогтвортой ажиллуулах, байгууллагын
зорилгод хүрэхэд идэвхижүүлэх үүднээс цалин, нэмэлт хөнгөлөлтийн зарчим, бүтэц,
бүтээгдэхүүн, арга механизмыг тодорхойлдог. Сонирхол татах чадвартай цалин
хөнгөлөлтийн хэрэгцээ шаардлага нь мотивацийн болон хүний харилцааны онолоос
үндэслэгдсэн болно. Ажиллагчдын гаргасан хүчин зүтгэл, тэдгээрийг хийж гүйцэтгэсэн
ажлын өртгийг олгох, хүрсэн амжилтыг урамшуулах нь тэдний итгэлийг дээшлүүлэн
ажилдаа сэтгэл ханамжтай болж цаашид ажиллах урам орж, ажлын гүйцэтгэлийг
сайжруулах гол хөшүүрэг болдог. Иймээс шагнал урамшуулал, цалингийн оновчтой
тогтолцоог бүрдүүлж, ажлын үнэлгээний үр дүнтэй холбож өгөх шаардлагатай.

Урамшуулал

Материаллаг
- Мөнгөн
- Мөнгөн бус

Материаллаг бус
- Нийгмийн
- Сэтгэл санааны
- Бүтээлийн

“Монгол костюмс” ХХК нь эсгүүрчид, оѐдолчидоо хийснээр нь үнэлдэг
ардчилсан зарчимтай. Энэ нь мэдээж илүү ихийг хийх тусам цалин нь төдий чинээ их
байх учраас сайн тал ихтэй. Харин удирдах албан тушаалчид тогтмол цалинтай байдаг
байна.



Удирдлагын ажилтнууд- тогтмол цалинтай
Оѐдолчид, эсгүүрчид- хийснээрээ цалинждаг
Бусад ажилчид- тогтмол цалинтай
Гэрээт ажилчид- хийснээрээ цалинждаг.

Урамшуулалын систем
 Ажиллагчдаа бусдыг манлайлан ажиллаж, улсын чанартай уралдаан тэмцээнд
байр эзэлсэн тохиолдолд 200000-400000₮-ний урамшуулал олгодог.
 3-аас дээш жил ажилласан ажиллагсаддаа жилд 1 удаа цалингийн 50 %-тай
тэнцэх мөнгөн урамшуулал олгодог.
 12-р сард нийт ажиллагчддаа тодорхой хэмжээний материаллаг болон
материаллаг бус урамшууллыг олгодог.

www.zaluu.com
www.zaluu.com
 Зэрэглэлийн нэмэгдэл зэрэг урамшуулалын системээр ажилдаг.
Энэ нь эргээд ажилчиддаа:

Ажилчдын ажлаа хийх урам зоригийг нэмэгдүүлэх
Амьжиргааны түвшинг сайжруулахад дэмжлэг болох давуу тал, эерэг үр
нөлөөг үзүүлдэг байна.
 Санал, зөвлөмж
Эсгүүрчид нь өөрсдийнхөө зохион бүтээсэн загвараа эсгэх хандлага их харагдаж
байсан. Тиймээс хэрэглэгчдийн хамгийн их эрэлттэй тэр загварийг эсгэж байгаа
эсгүүрчдийг урамшуулах явдалыг бий болговол их зүгээр санагдлаа. Үүнийг 2011.012011.06 сар хүртэлх эсгүүрчдийн хийсэн хувцас дээр үндэслэн судалгаа гаргаж анализ
хийсэн юм.
Сар, Нэр
2011 он
1 сар
2 сар
3 сар
4 сар
5 сар
6 сар
Нийт

Алтаа
Баду
21
23
6
23

52
IV

V

Нараа
12

4

3
4

4

19

4
12
VI

Тунгалаг Батцэцэг Магнай Оюунчимэг Одмаа
21
35
6
8
1
22
44
3
48
25
42
38
24
46
4
40
36
41
3
36
5
16
29
7
24
144
237
23
194
6
III
I
II

Хамгийн их эрэлттэй эсгүүрчид бол 2011.01 сараас 2011.06 сар хүртэл 237 захиалга
авсан Батцэцэг, 194 захиалга авсан Оюунчимэг, 144 захиалга авсан Тунгалаг нар юм.

www.zaluu.com
www.zaluu.com
7. Чанарын удирдлага
Бүтээгдэхүүний чанарын түвшин, түүний чанарын үзүүлэлтээр тодорхойлогдоно.
Үүнийг тодорхойлохын тулд дээрх үзүүлэлтүүдийн тоон хэмжигдэхүүнийг мэдэж
түүнтэй төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулах хэрэгтэй юм. Бүтээгдэхүүний чанарын
үзүүлэлт гэдэг нь тоон хэмжиглэхүүн юм. Бүтээгдэхүүний онцлогоос хамааран дараах
аргыг хэрэглэдэг. Үүнд:




Хэмжих арга \Багажны тусламжтайгаар\
Бүртгэх арга- Бүртгэж тооцоход үндэслэгдэнэ.
Тооцооллын арга- Математик загварчлал хэрэглэхэд үндэслэгдэнэ.
Органолептикийн арга- Хүний амтлах, үнэрлэх, харах, мэдрэх зэрэг эрхтний
хүлээн авах байдалд дзгнэлт хийхэд үндэслэгдэнэ. Үнэн зөв магадлал нь уг
байдлыг тодорхойлж буй хүний чадвар мэдлэгийн түвшингээс хамаарна.
Социологийн арга- Бүтэээгдэхүүний талаарх санал бодлыг цуглуулж нэгтгэн
дүгнэх арга
Хянан магадлах арга- Дегустатор, дизайнер зэрэг мэргэжилтнүүд гүйцэтгэнэ.

“Монгол костюмс” ХХК-ийн “Чимбай салон”- ы хувьд хувцас захиалагчийн хүсэлтээр
урладаг тул чанарын асуудлыг ярихад материал нийлүүлэлтийн ажил эхэнд
дурдагдана. Мэргэжилтнүүд тусгай ховор торго дурданг жилдээ 1 удаа Хятад улсаас
өөрсдийн биеэр шилэн сонгож нийлүүлдэг байна. Харин байнгийн хэрэглээтэй чисчүү,
утас, зүү, наалт гэх мэт зүйлээ гэрээтэй нийлүүлэгчээс авдаг байна. Харин
бүтээгдэхүүний чанарыг тодорхойлохдоо “Органолептикийн арга” болон “Хянан
магадлах арга”-ыг ашиглан хэрэглэдэг байна. Мэргэжлийн дизайнер болон зохион
бүтээгч нар өөрсдөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцдаа алдаагаа засан, хэрэглэгчдэд
чанарын өндөр түвшингийн бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьдог байна. Чанарыг
дээшлүүлэх нь байгууллагыг бүхэлд нь хамардаг.
Үйлдвэрлэгчдийн чанарын тодорхойлолт
Нийцүүлэх гэсэн утгатай байдаг. Үйлдвэрлэсэн тодорхой хэмжээний
бүтээгдэхүүн нь тэр заасан буюу зөвшөөрсөн хязгаарт байж чадахгүй байвал түүнийг
гологдол бүтээгдэхүүн гэж үзээд түүнийг дахин засварлах эсвэл хаягдал болгодог
байна. Ингэснээр чанарын тогтвортой байдал бий болдог.

www.zaluu.com
www.zaluu.com
Хэрэглэгчдийн чанарын тодорхойлолт
Ихэвчлэн үнэ ба хэрэглээнд нийцэх байдал буюу сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал
юм. Хэрэглэгчид үнэ ба хэрэглээнд нийцэх байдлын хэмжээг тогтоохдоо чанарын олон
талыг авч үзэж болно.
Чанарын тал
Бат бөх байдал

Бүтээгдэхүүн
үйлчилгээг дэмжих

Үйлдвэрлэлд
 Бүтээгдэхүүний
харагдах төрх байдал
 Бүтээгдэхүүнийг
ашиглахад ба
суурилуулахад амар
байдал


Сэтгэл зүйн
нөлөөлөл


“Монгол Костюмс”ХХК
- Энэ нь хэрэглэгчийн
хүсэлтээс хамаардаг бөгөөд
бүтээгдэхүүний өнгөн төрх
байдал нь асуудлыг
үүсгэдэггүй юм. Хамгийн
гол зүйл нь өмсөхөд биед
эвтэйхэн байдал, оѐдлыг
чанар, биед таарсан байдал
нь чухал байдаг.
Алдаагаа засахад хялбар ба
 Хэрвээ байгууллагаас
процедурын нарийн тооцоо
гологдолтой бүтээгдэхүүн
илэрвэл түүнийг засах, эргэн
Зар сурталчилгааны үнэн
татан авах процесс нь
зөв байдал
хангалттай бус юм. Энэ нь
чанарын үзүүлэлтийг
хамгийн ихээр буулгаж,
чанараас үүдэн гарах
зардлыг ихэсгэж байгаа юм.
Бүтээгдэхүүнтэй
 “Монгол костюмс”ХХК нь
холбоотой мэдлэг
зах зээл дээрээ хэдийнээ
өөрийн байр сууриа
Үйлдвэрийн таних
тодорхойлсон юм. Тиймээс
тэмдэгийн нэр хүнд
хэрэглэгчид нь
байгууллагын талаар
мэдээллийг тодорхой авч
чаддаг ч бүтээгдэхүүний нэр
төрөл гэх мэт мэдээллийг
хангалттай тоочны авч
чаддаггүй юм.

www.zaluu.com
www.zaluu.com
Тэгвэл “Монгол костюмс” ХХК- ийн чанарын хамгийн гол шалгуур нь:
-

Хувцасны оѐдол эсгүүр сайн байх
Хувцасны биед таарсан байдал
Хувцасны биед эвтэйхэн байх байдал гэх зэрэг шууд хэрэглэгчдийн сэтгэл
ханамжтай холбоотой асуудлууд байна.

7.1.

Чанарын зардалтай холбоотой асуудал

“Монгол костюмс” ХХК-д чанарын заралтай холбоотой асуудал гарах нь байдаг.
Муу чанарын зардал, дахин засварлах зардал болон гадаад дутагдлын зардлууд гарах
нь байдаг. Энэ бүх зардлуудын үүсэл нь чанарын хяналт хангалттай байхгүйгээс
чанарын дутагдалтай бүтээгдэхүүн гаран энэ нь эргээд зардлыг бий болгож байгаа
асуудал юм. Тэр дундаа гадаад дутагдлын зардал нь хэрэглэгчдийн түвшинд
бүтээгдэхүүн ба үйлчилгээ тэдний шаардлагыг хангаагүйн улмаас бий болдог зүйл юм.
Чанарын асуудал бол шууд хэрэглэгчдийн сэтгэл зүй тэдний байр байдалтай холбоотой
байдаг. Хэрэглэгчид нь ашгийн төлөө бизнесийн байгууллагын гол үндсийн нэг нь
байдаг. Ийм асуудал гарах нь мэдээж ихэвчлэн зах зээлийн хувь хэмжээ алдагдана
эсвэл ирээдүйн ашиг буурах болдог. Яагаад гэвэл хэрэглэгчдээр дамжиж мэдээлэл
хурдан тархдаг байна.
Энэ бүх зардлыг бууруулахын тулд дээрх эрсдлүүдийг тооцоолон сайн хөрөнгө
оруулалт хийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа хөрөнгө мөнгө зарцуулснаар
чанарыг өсгөж улмаар зардлыг бууруулна.
7.2.

Чанарыг хэрхэн сайжруулах вэ? Санал, зөвлөмж
“Монгол костюмс” ХХК хувьд чанартай холбоотой хамгийн чухал асуудал
бол гарцаагүй чанарын хяналтын тогтолцоо юм. Бүтээгдэхүүний чанарын
асуудлыг хангах зорилгоор дахин засварлалд буцаан ирүүлэхгүйн тулд
эсгэгч, оѐдолчиноос бэлэн болон гарсан загварыг албан ѐсоор хянаж байх
ажилтан томилох, эсвэл мастер өөрийн биеэр чанарын асуудлыг шалгах.
Эсвэл Байгууллагадаа чанарын бүлгэм байгуулж түүнийг удирдлагын зүгээс
ихээхэн дэмжиж ажиллах. Энэ талаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсэгт
тодорхой өгүүлсэн юм. Эргэн харна уу.
Чанарын асуудлыг сайжруулахад мэдээж ажилчидтай шууд шулуун
холбоотой байдаг. Удирдлага нь бүх ажилчдаа сайн чанарын ач холбогдлыг
мэдүүлж ойлгуулах явдал чухал ба бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхдээ
ажилчдыг урамшуулдаг байх хэрэгтэй. Ингэснээр өөрчлөлтийг бий болгож
байгаа юм.
Чанарын хяналтын процесст анхаарах
o Чанарын хяналтын цэг бүхий байрыг бий болгох хэрэгтэй. Энэ нь
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсний дараа бүтээгдэхүүн бүрийг даруй
шалгадаг цэг юм. Хэрвээ энэ нь боломжгүй байвал буцах холбоог
хурдан болгож чанарыг шалгадаг байх цэг юм.

www.zaluu.com
www.zaluu.com
8. Дүгнэлт
Анх удаа сургуулиасаа томилолт аван дадлагаар хувийн компанид ажиллаж
үзсэн зургаан долоо хоногт маань амьдралын минь томоохон эхлэл байлаа. Бүх
зүйл шинэ, энгийн бус зарим зүйл нь бодож явсан онолоос ч өөр олон тохиолдолтой
учирлаа. Удирдагчид, тэдний дор ажилдаг ажилтнууд, хоорондын хандлага,
үйлдвэрлэлийн процесс, бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал гэх мэт
зүйлийн талаар практикт олон зүйлийг мэдлээ. Ирээдүйд бид менежер, удирдагч
болох хүмүүс учраас хамгийн гол миний ойлгосон зүйл бол ажиллагсадын хувьд
удирдагчийн зүгээс ямар хандлага, стратегийг барьж хэрэгжүүлэх вэ? гэдэгт олон
хариулт аван, байгууллага гэж ямар зүйл болохыг, ямар нь сайн байгууллага вэ?
ямар нь өрсөлдөөнд ялагдаад байна вэ? гэдгийг ойлгож авсан маань ирээдүйд хийх
ажил болон амьдралд минь ихээхэн хөрөнгө оруулалт, сургалт болж чадлаа.

www.zaluu.com
www.zaluu.com
Хавсралт
Миний дадлага хийх хугацаанд хийгдсэн, оролцсон ажлууд ажилууд:
2011 оны 7 сарын 2
Элит үндэсний соѐлыг дэлхийд тамгалах “Монгол Костюмс” ном

Монгол угсаатан бол дэлхийн ард түмний нэгэн адил түүхэн хөгжлийн урт
удаан замыг туулсан бөгөөд түүнийн энэ явцдаа амьдрал ахуйдаа нэн сайн тохирсон,
бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой хувцас өмсгөлийн соѐлыг бүтээн буй болгосон
нь эрт дээр үеэс бусдын нүдэнд өотөн түүх сурвалжид тэмдэглэгдэж
Үндэсний хувцас судлалын академи, “Монгол костюмс” төвөөс эрхлэн монгол
хувцасны түүхийг нэн эрт үеэс, Хүн гүрний үе, Монголын Эзэнт гүрэн, Бага хаадын
үе, Богд хаант Монгол улсын үе хүртэл улируулан авч үзсэн судалгаа шинжилгээ,
түүхэн хувцасны сэргээлт, орчин үеийн хувцас загварыг хослуулан гэрэл зургийн
цомог бүхий томоохон бүтээлийг нийтлүүлж Монголын тулгар төр-Хүннү гүрэн
байгуулагдсаны 2220 жил, үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн түүхт
ойг тохиолдуулан уншигч олондоо өргөн барьж байна.
Эрхлэн гаргагчид Монголчуудын язгуур соѐл, ахуй амьдралын онцлогийн
илтгэгч чухал зүйлийн нэг Монгол угсаатаны уламжлалт дээл хувцасаар дамжуулан
өөрийн үндэсний биет болон биет бус соѐлын өвийг сурталчлан таниулахыг хичээжээ.

www.zaluu.com
www.zaluu.com

Ингэхдээ ганц монгол угсаатаны дээл хувцас гэлтгүй манай орны цаг агаар, хүн
ардын эрхэлж буй аж ахуй, амьдралын хэв маяг, ѐс заншил зэрэг олон зүйлийг
харуулснаараа Монголын язгуур соѐлын тухай өргөн хэмжээний түүхэн бүтээл болсон
байна.
Энэхүү бүтээлийг “Монгол Костюмс” төвийн захирал, доктор профессор
Б.Сувд, охин урлаг судлалын ухааны магистр, докторант А.Саруулын хамт эрхлэн
зохиож, эрт дундад үеийн хувцас өмсгөлийн судалгааг Монголын нэрт архелиогч,
шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, Д.Баяр агсан , түүний шавь
өвөг ба эртний архелиогийн доктор, профессор У.Эрдэнэбат нар туурвиж, түүхэн
хувцасны сэргээлт, Монголын олон ястны хувцас өмсгөлийг “Монгол Костюмс”
төвийн уран гартай авъяаслаг үйлчид урлан бүтээжээ.
Энэхүү ном нь манай улсын эртний судлал, түүхийн ухааны тэргүүлэх эрдэмтэд,
урлаг судлал, хувцас дизайны нарийн мэргэжилтэн зэрэг олон салбарын судлаачид,
уран бүтээлийн хамтран туурвисан энэ чиглэлийн анхны дорвитой бүтээл болно.
Монгол хувцас бол бидний өвөг дээдсийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн соѐлын
том ололт бөгөөд хүрээлэн буй байгаль орчин , мянга мянган жилийн уламжлалт
нүүдлийн мал ахуйтай нягт уялдаа холбоотойгоор буй болсон зүйл болохыг уг бүтээлд
хөдөлбөргүй баримтаар нотлон гаргаад зогсохгүй дэлхийн олон ард түмний соѐлд
нүүдэлчин монголчуудын оруулсан үнэт хувь нэмрийн нэг мөн болохыг тодорхой
баримтаар нотлон харуулсан байна.
“Монгол Костюмс” номонд үндэсний хувцас судалгааны чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг Монгол костюмс төвийн өөрсдийн судалж мэдсэн мэдээлэл ,
баримт дээр тулгуурлан урласан хувцас эд хэрэглэл, чимэг зүүлт, дагалдах

www.zaluu.com
www.zaluu.com
хэрэгслэлүүдийг моделиудаар амилуулан зурагжуулсау нь номыг үзүүштэй бодитой
болгон амилуулж өгсөн байна.
Энэхүү ном нь 85000 төгрөгөөр худалдаан гарж буй бөгөөд уг номыг 2011 оны 7
сарын
4
өдөр
болох
номын
баяр
болон
2011
оны
7
сарын
9-нд Сүхбаатарын талбайд болох Монгол хувцасны баяраар олон нийтэд 65000
төгрөгөөр худалдаалсан юм.
2011оны 7 сарын 9

Дээлтэй Монгол өдөрлөг
Монгол наадамын чимэг болж байдаг
зүйл бол яах аргагүй Монгол үндэсний
хувцас байлаг билээ. Улаанбаатар хотын
төв
талбайд
жил
бүр
манай
байгууллагаас зохион байгуулагддаг энэ
өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн бүх хүмүүс
үндэснийхээ хувцасаар гоѐн, манай
байгууллагаас загварын шоу, үзэсгэлэн
худалдаа зэрэг үйл ажиллагааг эрчимтэй
явуулж олон түмэндээ сонирхуулдаг.
Энэхүү үйл ажилллагааг явуулнаар
хүмүүсд үндэсний хувцасаар бахархах
сэтгэлгээг төрүүлэх болон олон нийтэд
танигдах зах зээлээ өргөжүүлэх давуу
талуудтай
учраас
энэхүү
үйл
ажиллагаанд идэвхи зүтгэлтэй байдаг.
“Монгол костюмс” төв монгол үндэсний хувцасны өв соѐл, түүх дурсгалын үнэт
зүйлсийг судлах, хойч үед таниулах, дэлхий дахинд монгол хувцасны бахархам
сайхныг сурталчилах зорилгоор олон талт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Бид дэлхийн монгол туургатны “Гайхамшигт монгол хувцас” олон улсын
наадам, “Монгол дээлний баяр”, “Театр мода”, “Дээлтэй монгол”, “Монголоороо
гоѐцгооѐ” зэрэг нийгэм, урлаг соѐлын хүрээнд танигдсан уламжлал болсон арга
хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
Үндэсний хувцсаа хамгийн түгээмэл өмсөн хэрэглэдэг хүмүүс бол бөхчүүд.
Тиймээс “Монгол костюмс” төвөөс сар шинийн баяраар МҮБХолбоотой хамтран
“Монгол дээлний баяр”-ыг гурван жил дараалан зохион байгуулсан. Бид энэ сар
шинийн баяраар уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү арга хэмжээгээ
олон нийтийг хамруулан илүү өргөн хүрээнд “Нэг сарын аян” болгон зохион
байгуулж, төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

www.zaluu.com
www.zaluu.com
2011 оны 8 сард
“Театр мода” загварын театрчилсан тоглолт:

Загварын шоуны шинэчлэл, шинэ хэв маягийг харуулсан өвөрмөц тоглолтыг
санаачлан олон нийтэд хүргээд 6 жил болсон байна. Зохиогч Ш.Гүрбазарын
гайхамшигтай найруулсан чадварлаг тоглолт болж үзэгчдийн хүртээл болсоор байна.
Үүнээс дүгнэвэл “Монгол костюмс” ххк нь нийгэмдээ чиглэсэн дээрхи олон
зүйлүүдээс нийгмийн хариуцлагаа бүрдүүлдэг байна. Энэ нь улсынхаа өмнө
хариуцлага хүлээн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаагаас гадна хэрэглэгчидлээ
танигдан, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа хамгийн оновчтой хэлбэр юм. Үйл
ажиллагааны дээрхи хэлбэр нь тухайн байгууллагыг “Сайн байгууллага” болгох
үзүүлэлт гэж хэлж болно.

www.zaluu.com
www.zaluu.com
Удирдсан ажилтны мэдээлэл
“Чинбай салон” менежер Батнасангийн Отгон
Утасны дугаар- 99198456
РД- ХЗ76110266
Дансны дугаар- Төрийн банк 5548353472268052

Sign up to vote on this title
UsefulNot useful